9
No: 01 (25) 2014.03.17 Quarterly E-newsletter Supply Chain АГУУЛГА МЭДЭЭ, МЭДЭЭЛЭЛ 1-2 ЛОГИСТИКИЙН МЭДЭГДЭХҮҮН 3-4 ТАНИН МЭДЭХҮЙ 3-4 ЖИЖИГЛЭН ХУДАЛДАА 5-6 ГИШҮҮН БАЙГУУЛЛАГУУД 7-8 ЗУРААСАН КОДНЫ ТОНОГ ТӨХӨӨРӨМЖ 9 МҮХАҮТ нь бизнес эрхлэгчдийн нийтлэг эрх ашгийг илэрхийлэн хамгаалах, төр засгийн бодлого боловсруулах үйл явцад санал, дүгнэлт тусгуулах замаар төр, хувийн хэвшлийн харилцаа, түншлэлийг хөгжүүлэх зэрэг бизнес эрхлэгчдэд бүх талын дэмжлэг, үйлчилгээг үзүүлэхийг гол зорилгоо болгон ажиллаж ирсэн. Улс орны эдийн засаг өсөхийн хэрээр бизнесийн үйл ажиллагаа хөгжиж, аж ахуйн нэгжүүдийн тоо ч нэмэгдэж байна. Тэдгээр бизнес эрхлэгчид МҮХАҮТанхим, түүний дэргэдэх “GS1 Монгол” нийгэмлэгийн гишүүнээр элсэж, нэгдсэн дуу хоолойгоо илэрхийлэн ажиллах эрмэлзэлтэй байдаг юм. Тус Танхимын дэргэдэх “GS1 Монгол” нийгэмлэгт элсэж бараа бүтээгдэхүүн, үйлчилгээндээ олон улсын стандарт зураасан кодыг хэрэгжүүлсэн Хос гарьд ХХК, Тэсо трейд, Хатан сүйх импекс, Мах маркет ХХК, Сэрж интенрэшнл ХХК, Ариун Монгол ХХК, Саян уул ХХК, Од групп ХХК, РАФ групп ХХК, Натурал эссеншлс ХХК, Монхимо ХХК зэрэг аж ахуйн нэгж байгууллагууд дэлхий нийтээр хамгийн өргөн хэрэглэгдэж буй энэхүү хувиарлалтын сувгийн стандартыг хэрэгжүүлэн ажиллаж буйг баталгаажуулах “GS1 Монгол” нийгэмлэгийн гишүүний гэрчилгээгээ гардан авлаа. Энэ үеэр 2015 оны нэгдүгээр сард МҮХАҮТ-ын гишүүнчлэлийн Diamond ангилалд Эрдэнэс таван толгой ХК, Гэрэгэ групп ХХК, Sound of Mongolia ХХК, Platinum ангилалд Өсөх зоос ХХК Gold ангилалд Амето ХХК, Натурал Эссеншлс ХХК, Фантазитой ХХК, Тэгшт плант ХХК Classic ангилалд Их талын наран ХХК, Саян уул ХХК, Алтан мөнгөн хонх ХХК, ТГ-ТГ ХХК, Монгол аялал жуулчлал ХХК, Анна мандах ХХК, Раф групп ХХК, Ач холдинг ХХК, Юу Пи Эс ХХК зэрэг байгууллагуудад тус тус элслээ. Дээрх аж ахуйн нэгжүүдийн гэрчилгээг МҮХАҮТ-ын Орлогч дарга М.Сарандаваа гардуулж өгсөн бөгөөд тэдгээрийн бизнесийн үйл ажиллагаанд амжилт хүсч, цаашид байнга хамтран ажиллахыг уриаллаа. ШИНЭ ГИШҮҮД ГЭРЧИЛГЭЭГЭЭ ГАРДАН АВЛАА

Supply Chain 201501.pdfхэмээн Алибаба судалгаа, шинжилгээний төвөөс ... бодит хугацааны хяналтын ерөнхий бүтцээр

  • Upload
    others

  • View
    12

  • Download
    0

Embed Size (px)

Citation preview

No: 01 (25) 2014.03.17Quarterly E-newsletter

Supply Chain

АГУУЛГА

МЭДЭЭ, МЭДЭЭЛЭЛ 1-2 ЛОГИСТИКИЙН МЭДЭГДЭХҮҮН 3-4

ТАНИН МЭДЭХҮЙ 3-4

ЖИЖИГЛЭН ХУДАЛДАА 5-6

ГИШҮҮН БАЙГУУЛЛАГУУД 7-8

ЗУРААСАН КОДНЫ ТОНОГ ТӨХӨӨРӨМЖ 9

МҮХАҮТ нь бизнес эрхлэгчдийн нийтлэг эрх ашгийг илэрхийлэн хамгаалах, төр засгийн бодлого боловсруулах үйл явцад санал, дүгнэлт тусгуулах замаар төр, хувийн хэвшлийн харилцаа, түншлэлийг хөгжүүлэх зэрэг бизнес эрхлэгчдэд бүх талын дэмжлэг, үйлчилгээг үзүүлэхийг гол зорилгоо болгон ажиллаж ирсэн. Улс орны эдийн засаг өсөхийн хэрээр бизнесийн үйл ажиллагаа хөгжиж, аж ахуйн нэгжүүдийн тоо ч нэмэгдэж байна. Тэдгээр бизнес эрхлэгчид МҮХАҮТанхим, түүний дэргэдэх “GS1 Монгол” нийгэмлэгийн гишүүнээр элсэж, нэгдсэн дуу хоолойгоо илэрхийлэн ажиллах эрмэлзэлтэй байдаг юм.

Тус Танхимын дэргэдэх “GS1 Монгол” нийгэмлэгт элсэж бараа бүтээгдэхүүн, үйлчилгээндээ олон улсын стандарт зураасан кодыг хэрэгжүүлсэн Хос гарьд ХХК, Тэсо трейд, Хатан сүйх импекс, Мах маркет ХХК, Сэрж интенрэшнл ХХК, Ариун Монгол ХХК, Саян уул ХХК, Од групп ХХК, РАФ групп ХХК, Натурал эссеншлс ХХК, Монхимо ХХК зэрэг

аж ахуйн нэгж байгууллагууд дэлхий нийтээр хамгийн өргөн хэрэглэгдэж буй энэхүү хувиарлалтын сувгийн стандартыг хэрэгжүүлэн ажиллаж буйг баталгаажуулах “GS1 Монгол” нийгэмлэгийн гишүүний гэрчилгээгээ гардан авлаа.

Энэ үеэр 2015 оны нэгдүгээр сард МҮХАҮТ-ын гишүүнчлэлийн Diamond ангилалд Эрдэнэс таван толгой ХК, Гэрэгэ групп ХХК, Sound of Mongolia ХХК, Platinum ангилалд Өсөх зоос ХХК Gold ангилалд Амето ХХК, Натурал Эссеншлс ХХК, Фантазитой ХХК, Тэгшт плант ХХК Classic ангилалд Их талын наран ХХК, Саян уул ХХК, Алтан мөнгөн хонх ХХК, ТГ-ТГ ХХК, Монгол аялал жуулчлал ХХК, Анна мандах ХХК, Раф групп ХХК, Ач холдинг ХХК, Юу Пи Эс ХХК зэрэг байгууллагуудад тус тус элслээ.

Дээрх аж ахуйн нэгжүүдийн гэрчилгээг МҮХАҮТ-ын Орлогч дарга М.Сарандаваа гардуулж өгсөн бөгөөд тэдгээрийн бизнесийн үйл ажиллагаанд амжилт хүсч, цаашид байнга хамтран ажиллахыг уриаллаа.

ШИНЭ ГИШҮҮД ГЭРЧИЛГЭЭГЭЭ ГАРДАН АВЛАА

Quarterly E-newsletter

2015 1 (25) Хуудас: 2 / 10

Supply Chain МЭДЭЭ, МЭДЭЭЛЭЛ

2015 ОНД АЗИЙН ЛОГИСТИКТ ТУЛГАРЧ БУЙ ОНЛАЙН ХУДАЛДААНЫ ӨСӨЛТ

1.5 гаруй их наяд ам долларт эргэлддэг дэлхийн онлайн худалдааны зах зээлийн 35 %-ийг ази, номхон далайн бүс нутгийн орнууд эзэлж байгаа нь 2015 онд Азийн логистикийн үйл ажиллагаанд анхаарал татахуйц асуудал болоод байна.

Өдрөөс өдөрт асар хурдацтай хөгжиж буй энэхүү шинэ зах зээл нь зам тээвэр, дэд бүтэц, логистикийн хөгжил буурай барууны зарим орнуудад хангалттай сайн хөгжөөгүй хэвээр байгаа билээ. Азийн нийлүүлэлтийн хэлхээнд тулгамдаж буй хамгийн том асуудал нь яах аргагүй цахим хувьсгал буюу онлайн худалдааны логистик юм. Хаа сайгүй гар утсаар дамжуулан интернетэд зорчих цахим эрх мэдлийн хэрэглээ нэмэгдэж буй өнөө үед Азийн онлайн

худалдааны зах зээлийн огцом өсөлтөнд маш нөлөөтэй байгаа төдийгүй 2020 он гэхэд Хятад улс дангаараа 650 тэрбум ам.долларын онлайн борлуулалтыг хийх боломжтой гэж McKinsey-ээс урьдчилсан тооцоо гаргажээ.

Энэхүү онлайн худалдааны хурдацтай хэрэгцээг дагаад Азийн буухиа логистикийн чадавхи урьд өмнө байгаагүйгээр өргөжин тэлж байна. Тухайлбал: нэртэй брэндийн дэлгүүр, томоохон худалдааны гудамж, дэлгүүр элбэгтэй том хотуудын хэрэглэгчдээс илүү жижиглэн худалдааны том сүлжээ дэлгүүр, молл, орчин үеийн жижиглэн худалдааны төв байдаггүй жижиг хот, алслагдсан газрын хэрэглэгчид интернет худалдааны орлогын ихэнх хэсгийг бүрдүүлдэг

хэмээн Алибаба судалгаа, шинжилгээний төвөөс мэдээлжээ.

Ази даяар ухаалаг утас, интернетээр хүрээлэгдсэн байнгын цахим ертөнцөөр аялдаг, их дэлгүүр, супермаркетаар хэзээ ч орж байгаагүй сая сая уугуул цахим-хэрэглэгчид Лондонгийн Harrods, Нью Йорк хотын Macy’s дэлгүүрээр хэсч байгаа мэт онлайн худалдааг хийж байна. 2015 он гэхэд Азид онлайн нийлүүлэлтийн хэлхээний экосистемтэй онлайн худалдааны салбар, логистикийн сүлжээг хурдацтай хөгжүүлж тулгамдсан асуудал, боломжуудын гарцыг шийдвэрлэн бүхий л сувагт амжилттай хэрэгжүүлэх ажлыг хийнэ гэсэн хүлээлт үүсчээ.

Quarterly E-newsletter

Хуудас: 3 / 102015 1 (25)

Supply Chain

Аливаа бизнес нь ТА өөрийн хэрэглэгч, худалдан авагч, нийлүүлэгч, түншүүдтэйгээ нэг хэлээр харилцсан үед илүү хялбар болдог.

Бид бүх зүйлсээ өөр өөрсдийн замаар л хийдэг. Гэхдээ эдгээр ялгаанууд нь байгууллагуудыг ялгаж тодорхойлоход тусалдаг боловч бид хамтран ажиллах үед эдгээр өөр өөр замууд нь асуудал учруулах шалтгаан болдог.

Энэ асуудалд GS1 таньд тусалж чадна.

Та ямар ч амжилтад хүрэхээр төлөвлөж байсан хамаагүй мэдээллийг тодорхойлох, татаж авах, түгээх нь үүнд хүрэхэд маш чухал байх болно. Манай стандартууд танай байгууллага бизнесээ хийх нэгдсэн нэг хэлээр хангаж өгдөг.

Бид бүх төрлийн аж ахуйн нэгж байгууллага, хувь хүн, нөхөрлөл хоршоо, төрийн болон төрийн бус байгууллага, эвсэл, холбоодтой хамтран ажилладаг.

Гэхдээ бид эрүүл өрсөлдөөнд итгэдэг бөгөөд зарим бүс нутагт хамтын ажиллагаа илүү чухал байдаг. Энхүү үндсэн зарчим нь бид хэрхэн бүтцээ тодорхойлох, манай гишүүдэд тохирох стандартуудыг хүлээн зөвшөөрөх, хамтын ажиллагааг баталгаажуулах зэргийг чиглүүлж байдаг.

GS1-ийн талаар илүү их ойлголт авах нь өнөөдөр зураасан код нь бидний хийдэг бүх зүйлсийг хэрхэн удирдаж байгаа талаар юм.

Бид юу хийдэг вэ?

Мэдээллээ хэрхэн түгээх хувиарлах

Хэрэглэгчид, түншүүд, нийлүүлэгчидтэйгээ харилцах нь бизнесийн хамгийн чухал хэсэг юм. Гэхдээ бүгд өөр өөр үйл ажиллагаа болон системтэй үед мэдээллийг шууд түгээх нь маш их цаг алдаж, алдаа гардаг.

Тиймээс таньд нэгдсэн нэг хэл хэрэгтэй бөгөөд манай нийлүүлэлтийн хэлхээний стандартууд таньд туслах болно.

Шинэ арга замууд нь цаг, зардлыг хэмнэдэг

Бүгд ижил стандартуудыг хэрэглэх үед бүх үйл ажиллагаа илүү амар хялбар болно. Хэрвээ бид цаг хугацаа, зайг хэмждэг стандартын арга зам байгдаггүй бол төсөөлөхөд ч бэрх юм.

Энэ нь манай нийлүүлэлтийн хэлхээний стандарттай ижил юм. Тэдгээр нь хадгалах

ТАНИН МЭДЭХҮЙ

GS1 ЮУ ХИЙДЭГ ВЭ?

Quarterly E-newsletter

2015 1 (25) Хуудас: 4 / 10

Supply Chain болон мэдээллийг дамжуулах замуудыг тодорхойлж байдаг бөгөөд байгууллагууд мэдээллээ төвөггүй харилцан солилцох боломжтой юм.

Нийлүүлэлтийн хэлхээний стандартууд нь захиргааны болон цаасны зардлыг бууруулснаар цаг хугацаа, зардлыг хэмнэж байдаг. GS1-ийн стандартууд нь дэлхийн хамгийн том салбаруудын гол үйл ажиллагаануудыг төвөггүй явуулах ажиллагааг баталгаажуулж байдаг. Жишээ нь:

• Жижиглэн худалдаа: GS1 стандартууд нь үр ашигтай “яг цагт нь” системийн гол цөмд нь оршиж байдаг. Жижиглэн худалдаачид нийлүүлэлтийн хэлхээний шат дамжлага бүрт маш их мөнгөний эргэлт болон маш бага алдагдалтай байх хэрэглэгчдийн шаардлагын өөрчлөлтөд нийцүүлэн бүтээгдэхүүнийг мөрдөх боломжтой юм.

GS1 нь жижиглэн худалдааны салбарт урт хугацааны түүхийг бий болгож байгаа бөгөөд GS1-ийн зураасан кодны сканерт уншигдах дохио өдөрт 5 сая

гаруй удаа гарч байдаг. Өнөөдөр худалдан авалт хийх маш олон арга замууд байгаа бөгөөд хэрэглэгчид зөвхөн нэг зүйлийг шаардаж байгаа бөгөөд энэ нь энэ нь жижиглэн худалдааны тасралтгүй суваг болон бараа бүтээгдэхүүнийг гэртээ авах юм. Тэд өөрсдийн гэсэн нийлүүлэлтийн хэлхээг хүнс, хувцас, цахилгаан бараа болон бусад зүйлст бий болгож байгаа бөгөөд үүнд GS1 стандартууд тусалж чадна.

• Эрүүл мэнд: Стандартууд өвчтөний аюулгүй байдлыг дэмжих, хамгаалах, онцгой үүргийг гүйцэтгэж байдаг. Эмчилгээг удирдахаас эхлээд MRI сканерууд гэх мэт эх үүсвэрүүдийн оновчтой хэрэглээг баталгаажуулах хүртэл эрүүл мэндийн үйлчилгээнүүдийг GS1 стандартууд шинэчилж байна.

Эрүүл мэндийн салбарт хэрэглэгдэж буй GS1 системийн стандартууд нь өвчтөний аюулгүй байдлыг нэмэгдүүлж эм, эмийн бэлдмэлийн мөрдөлт хяналтыг сайжруулж нийлүүлэлтийн хэлхээний үр ашгийг удирдаж байдаг.

Tээвэр логистик: Та эд зүйлс зөв цагтаа зөв газартаа байгаа гэдэгт хэрхэн итгэдэг вэ? GS1-ын стандартууд нийлүүлэлтийн хэлхээний оновчлол, мөрдөлт, бодит хугацааны хяналтын ерөнхий бүтцээр хангаж байдаг.

• Үйлдвэрлэгч, жижиглэн худалдаачин, логистикийн үйлчилгээ нийлүүлэгчид хэн ч байсан таны ачаа бараа яг хаана ямар цагт, хаанаас хаана хүртэл хэзээ ирэх зэрэг бүгдийг мэдэх шаардлагатай байдаг. GS1-ийн стандартуудын хэрэглээ нь эдгээр бүх мэдээллийг маш тодорхой, хамгийн шинэлэг байдлаар таньд хүргэснээр та зөв шийдэрүүдийг тухай бүрд нь гаргаж бизнесээ амжилттай явуулах боломжтой юм.

Quarterly E-newsletter

Хуудас: 5 / 102015 1 (25)

Supply Chain

1. Бизнесийн хуулийн бүтцийг сонгох

Таны бизнест тохирох зохион байгуулалтын, шаардлагатай хуулийн бүтцийг сонгох нь таны хийх хамгийн чухал шийдвэр юм. Дараа нь энэхүү бүтцийг өөрчлөх нь нэлээд хэцүү, зардал ихтэй үйл ажиллагаа юм. Тиймээс өөрийн бизнесээ эхлэхийн өмнө зөв шийдвэр гаргах нь зүйтэй.

2. Жижиглэн худалдааны бизнесийнхээ нэрийг сонгох

Төрөл бүрийн сайхан нэр мөрөөдөх нь зарим хүмүүст амархан байх боловч зарим үед

гол асуудал болох тохиолдол бий. Буруу сонгосон нэр таны бизнесийн маш сайн төлөвлөгөөг унагах эрсдэлтэй. Таньд зөвлөхөд: Өөрийн санал болгож буй бүтээгдэхүүн, үйлчилгээний нэрээ цаасны дээд хэсэгт бичээд доогуур нь зурчих. Доор нь өөрийн жижиглэн худалдааны бизнестэй холбоотой илүү сайн сайхан олон түлхүүр үгсийг олж бичих ёстой. Таны эдгээр олон түлхүүр үгсээс таны бизнесийн нэрний санаа гарах болно.

3. Татвар төлөгчийг тодорхойлох дугаар авах

Бизнес хийж буй аж ахуйн нэгжийг тодорхойлоход ашиглагдах улсын татвар төлөгчийг тодорхойлох дугаар нь та өөрийн бизнесээ эхлүүлэхэд мөн ажилчдын тоо, тайлан тооцоо цаашдаа онлайнаар хэрхэн төлбар тооцоогоо хийх зэрэгт ашиглагдана.

4. Ямар бүтээгдэхүүн борлуулахаа шийдэх

Жижиглэн худалдааны бизнес эхлүүлэхэд ямар төрлийн бүтээгдэхүүн жижиглэнгээр борлуулахаа олох нь хамгийн хэцүү шийдвэр байх болно. Бүтээгдэхүүн болон бүтээгдэхүүний нэр төрлөө гаргахын өмнө дараах хүчин зүйлсийг анхаарч үзэх ёстой. Таваарлаг чанар, ашгийн хэмжээ, хэрэглэхэд тохирормжтой, өрсөлдөөн, пүүсийн тэмдэгтэй, чанар, онцлог ялгаа зэрэг юм.

5. Бизнес төлөвлөгөөгөө бичих

Бизнес төлөвлөгөөг ямар ч хэлбэрээр боловсруулсан бай зөвхөн таны бизнесийг амжилттай болгоход туслах юм. Энэ нь жижиглэн худалдааны бизнесийг эхлүүлэх хамгийн чухал алхам юм. Жижиглэн худалдааны дэлгүүрийн бизнесийн төлөвлөгөөгөө

ЖИЖИГЛЭН ХУДАЛДАА

Жижиглэн худалдааны бизнес эхлүүлэх мөрөөдөл бодит байдал дээр амархан байх боломжтой. Та өөрийн бизнесээ эхлүүлэхэд маш олон мэдэхгүй асуудлуудтай тулгарах бөгөөд зөв төлөвлөлт нь хэнийг ч зорилгодоо хүрэх боломжийг олгож байдаг. Жижиглэн худалдааны бизнесээ эхлүүлэх дараах алхамууд нь та өөрийн дэлгүүрээ нээхийн өмнөх зааварчилгаа болох юм.

ЖИЖИГЛЭН ХУДАЛДААНЫ БИЗНЕСЭХЛҮҮЛЭХ ШИЛДЭГ 10 АЛХАМ

Quarterly E-newsletter

2015 1 (25) Хуудас: 6 / 10

Supply Chain ЖИЖИГЛЭН ХУДАЛДАА

хэрхэн бичих, яагаад бизнес төлөвлөгөө бичих шаардлагатай байгааг сурах судлах, бизнес төлөвлөгөөний программ хангамж худалдаж авах, бизнес төлөвлөгөөний загварыг үзэж судлах шаардлагатай.

6. Хууль, эрх зүйн орчинг судлах

Таны амьдарч буй хот, улс болон засгийн газрын агентлагуудтай холбогдох бизнесийн ямар лиценз, зөвшөөрөл шаардлагатай байгааг ойлгох судлах. Та өөрийн бизнесээ эхлэхийн өмнө таны эрхлэх гэж буй жижиглэн худалдааны дэлгүүр ямар хуулиар зохицуулагдах талаар олж мэдэх ёстой. Та өөрийн бизнесээ зохих ёсоор зохион байгуулахад туслах хуульч, нягтлан бодогч зэрэг шаардлагатай бүх хүмүүстэй хэлэлцэх ёстой.

7. Байршлаа сонгох

Жижиглэн худалдааны бизнесийн байршлаа сонгох нь дэлгүүр ажилллуулах бүх зүйлд маш чухал нөлөөлөх болно. Байршлаа зөв буруу сонгохоос шалтгаалаад таны бизнесийн амжилт, уналт шийдэгдэх болно.

8. Бөөний худалдааны бүтээгдэхүүн худалдаж авах

Амжилттай жижиглэн худалдааны бизнес нь зөв бүтээгдэхүүнийг, зөв үнээр, зөв цагт нь худалдаж авахаас шалтгаалдаг. Түүнчлэн тэдгээр бүтээгдэхүүний хамгийн сайн эх үүсвэрүүдийг олох боломж таны бизнесийн амжилтын хамгийн чухал хэсэг юм. Та жижиглэн худалдааны бизнесээ эхлүүлэх энэхүү алхам нь бүтээгдэхүүн болон төрлөө сонгох, үүний дараа бөөний худалдаагаар авах газруудаа сонгох юм.

9. Дэлгүүрийн бодлогоо тодорхойлох

Жижиглэн худалдааны бизнесийн бодлого, үйл ажиллагаагаа тодорхойлох хамгийн тохиромжтой үе нь төлөвлөлтийн үе шат юм. Дэлгүүрээ нээхээс өмнө гарч болох асуудлуудаас урьдчилан сэргийлснээр та өдөр тутмын үйл ажиллагаа болон онцгой тохиолдолд асуудлыг хэрхэн шийдвэрлэхээ сонгох боломжтой болно.

10. Сурталчлах

Та дэлгүүрээ нээхийн өмнө сурталчилгаагаа эхлэх. Жижиглэн худалдааны маркетингийн төлөвлөгөөг боловсруулах нь худалдааг дэмжих ухаалаг санаанууд, жижиглэн худалдааны дэлгүүрээ сурталчлах, брэндинг эхлүүлэх зэргээс эхэлдэг.

Эх сурвалж: retail.about.com

ЖИЖИГЛЭН ХУДАЛДААНЫ БИЗНЕС ЭХЛҮҮЛЭХ ШИЛДЭГ

10 АЛХАМ

Quarterly E-newsletter

Хуудас: 7 / 102015 1 (25)

Supply Chain ЗУРААСАН КОДНЫ ТОНОГ ТӨХӨӨРӨМЖ

ҮЗҮҮЛЭЛТ:

Авч явахад хялбар зөөврийн програмчлагдсан баркод уншигч. Эдгээр баркод уншигчийг эд аж ахуйн тооллого, дэлгүүрийн бараа бүтээгдэхүүний тооллогод ашиглахад илүү тохиромжтой бөгөөд компьютерт USB сууриар холбогдож хадгалсан мэдээллээ дамжуулдаг төхөөрөмж юм. Холбоо барих: Факс: 976-70113812Утас/Захиргаа: 70113812, 99098597Утас/Инженерүүд: 99095718, 99170864, 99747299Имэйл: [email protected]Хаяг: Баянгол дүүрэг, 4-р хороо, Энхтайвны өргөн чөлөө 92, "UB Platinum"

оффиссын 3 давхарт, 301 тоот

Quarterly E-newsletter

2015 1 (25) Хуудас: 8 / 10

Supply Chain ГИШҮҮН БАЙГУУЛЛАГУУД

Манай компани нь барилгын хуурай хольцын үйлдвэрлэл, худалдааны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг бөгөөд өдөрт 60 - 80 тн цавуу үйлдвэрлэх

хүчин чадалтайгаар мэргэжлийн боловсон хүчин, олон жилийн туршлагатай эвсэг хамт олон ажиллаж байна. Бид MNS:6424 стандартын шаардлагыг бүрэн

хангасан өртөг хямд цавуу үйлдвэрлэдэг ба цаашид танай компанитай хамтран ажиллана гэдэгт найдаж байна.

“МОНГОЛ ЦАВУУ” ХХК

Quarterly E-newsletter

Хуудас: 9 / 102015 1 (25)

Supply Chain ГИШҮҮН БАЙГУУЛЛАГУУД

“МОНГОЛ ЦАВУУ” ХХК

Утас : 976-11-313411, 99022595Факс : 976-11-324620

[email protected] [email protected]

http://www.facebook.com/GS1Mongoliahttps://twitter.com/GS1Mongolia

“GS1 Монгол” нийгэмлэг