Upload
hodolmor
View
1.451
Download
8
Embed Size (px)
Citation preview
ДунД ба урт Хугацааны Хөдөлмөрийн ЭрЭлт-нийлүүлЭлтийн
таамаглал
2013 он
12000
10000
8000
6000
4000
2000
0
Тэрб
ум т
өгрө
г
2012 2012 2012 2012 20122022 2022 2022 2022 2022
ХАА Уул уухай, олборлолт Үйлдвэрлэл Үйлчилгээ ДНБ
8071272
976
2104705
1360 3010
5678
5,498.5
10,414.1
human resources development service of korea
ДунД ба урт Хугацааны ХөДөлмөрийн ЭрЭлт-НийлүүлЭлтийН таамаглал
1
Монгол Улсын эдийн засгийн эрчимтэй
өсөлт, хүн ам зүйн бүтцийн өөрчлөлт зэрэг
суурь хүчин зүйлсийн нөлөө, мөн эдийн
засгийн салбаруудын хөдөлмөрийн бүтээмж
болоод ажиллах хүчний оролцооны түвшний
өөрчлөлт зэрэгт шаардагдаж буй бодлогын
шийдлүүд давхацсан энэ цаг үед Монгол
Улсад анх удаа хөдөлмөрийн зах зээлийн
дунд ба урт хугацааны таамаглалын загварыг
анхны (туршилтын) байдлаар боловсруулан
бэлэн болгоод байна.
Бид хөдөлмөрийн зах зээлд ирэх 10 жилд
гарах голлох өөрчлөлтүүдийг эдийн засгийн
үйл ажиллагааны үндсэн 19 салбар, ажил
мэргэжлийн ангилалын үндсэн 10 бүлгээр
таамаглан гаргалаа.
Хөдөлмөрийн салбарын бодлогын томоохон
зорилт нь үндэсний ажиллах хүчнийг
хөгжүүлэн, эдийн засгийн өсөлтөд илүү
оролцоотой болгох юм. Үүнтэй холбоотойгоор,
зах зээлийн эрэлтэд нийцсэн дээд болон
мэргэжлийн боловсролын тогтолцоог бий
болгох, үйлдвэрлэлийн салбарт хөдөлмөрийн
бүтээмжийг хэрхэн дээшлүүлэх зэрэг асуудал
чухлаар тавигдаж байна.
Нөгөө талаас шинээр хөдөлмөрийн зах зээлд
орж ирэхээр бэлтгэгдэж буй залуу боловсон
хүчин, өсвөр үеийнхний мэргэжил сонголт,
одоогийн ажиллах хүчнийг хөгжүүлэх, ур
чадвараа дээшлүүлэхэд нь мэдээллийн
туслалцаа үзүүлэх бодит хэрэгцээ бий болсон.
Бид таамаглалын загварын үр дүнг бодлого
боловсруулах түвшинд ашиглах, мэдээллийн
хүртээмжийг дээшлүүлэхэд анхааран ажиллах
болно.
Бид 2014 онд энэхүү таамаглалын загварыг
боловсронгуй болгох хоёр зорилт тавин
ажиллаж байна. Нэгдүгээрт, эдийн засгийн
үйл ажиллагааны дэд салбарын түвшинд,
ажил мэргэжлийн ангиллын дэд бүлгээр
үр дүн гаргадаг болох. Ингэснээр илүү
нарийвчилсан мэдээллийг төрийн бодлогын
түвшинд ашиглах боломжтой болох юм.
Хоёрдугаарт, загварт бодлогын нөлөөг авч
үздэг болох. Энэ нь шийдвэр гаргах түвшинд
гарч буй бодлогын санаачлагын хөдөлмөрийн
салбарт үзүүлэх нөлөөллийг урьдчилан харах
боломж олгох юм.
Туршилтын загварын үр дүнг танилцуулах
хугацаанд Монгол Улсын Ерөнхийлөгчийн
санаачлан өргөн хүрээнд хэлэлцүүлж буй
ухаалаг төрийн зарчим, Монгол Улсын
Засгийн Газраас баримталж буй төрийн
албан хаагчдын тоог нэмэгдүүлэхгүй байх
бодлогын нөлөөг загварт оруулбал ирэх
жилүүд дэх төрийн удирдлага ба батлан
хамгаалах үйл ажиллагаа, албан журмын
нийгмийн хамгааллын үйлчилгээний салбарын
өмнөХ үг
ДунД ба урт Хугацааны ХөДөлмөрийн ЭрЭлт-НийлүүлЭлтийН таамаглал
2
ажиллагсадын тооны өсөлт буурч, эдийн
засгийн үйл ажиллагааны бусад салбаруудад
хуваарилагдах боломжтой болох юм.
Цаашид энэхүү таамаглалын загварыг
хөгжүүлэхэд Хөдөлмөрийн Судалгааны
Институтийн загварчлал, хэтийн төлвийн
тооцооллын секторын чадавхийг бэхжүүлэх,
зөвлөх байгууллагуудын хамтын ажиллагааг
гүнзгийрүүлэх нь чухал ач холбогдолтой юм.
Энэхүү таамаглалын загварыг боловсруулах
ажлыг дэмжин ажилласан Монгол Улсын
Хөдөлмөрийн яамны болон Бүгд Найрамдах
Солонгос Улсын Хөдөлмөр Эрхлэлт,
Хөдөлмөрийн яамны удирдах бүрэлдэхүүнд
талархал илэрхийлье.
Мөн загварчлалын ажлыг манай байгууллагатай
амжилттай хамтран гүйцэтгэсэн БНСУ-ын Аж
Үйлдвэр, Хүний нөөцийн газар болон зөвлөх
үйлчилгээний “Гэрэгэ Партнерс” ХХК-ийн хамт
олонд баяр хүргэе.
Тус таамаглалын загварын үр дүнг дээрх
бодлогын болон мэдээллийн хэрэгцээнд өргөн
хүрээтэй ашиглагдаж, үндэсний хөдөлмөрийн
нөөцийн үр ашигтай хуваарилалтад дэмжлэг
үзүүлнэ гэдэгт итгэлтэй байна.
М.ЧИМЭДДОРЖ
Хөдөлмөрийн Судалгааны Институтын захирал
ДунД ба урт Хугацааны ХөДөлмөрийн ЭрЭлт-НийлүүлЭлтийН таамаглал
3
агуулга
Бүлэг 1. Дунд ба Урт Хугацааны Хөдөлмөрийн Эрэлт-Нийлүүлэлтийн Таамаглал Оршил ба Аргачлал
1. Хөдөлмөрийн эрэлт-нийлүүлэлтийн таамаглал хийхийн ач холбогдол ........................... 5
2. Таамаглалын аргачлал ........................................................................................................ 6
3. Ашиглагдсан статистик мэдээлэл ........................................................................................7
4. Цаашид хийх шаардлагатай ажлууд ................................................................................. 8
Бүлэг 2. Дунд ба Урт Хугацааны Таамаглал 2013-2022 оны гол үр дүнгүүд
1. Ажиллах хүчний таамаглал ................................................................................................ 10
2. Салбаруудаарх ажил эрхлэлтийн таамаглал .....................................................................17
3. Ажил мэргэжлийн ангилалаарх ажил эрхлэлтийн таамаглал .........................................22
4. Ажилгүйдлийн түвшний таамаглал...................................................................................26
ДунД ба урт Хугацааны ХөДөлмөрийн ЭрЭлт-НийлүүлЭлтийН таамаглал
4
Дунд ба Урт Хугацааны Хөдөлмөрийн Эрэлт-Нийлүүлэлтийн Таамаглал Оршил ба Аргачлал
бүлэг 1
ДунД ба урт Хугацааны ХөДөлмөрийн ЭрЭлт-НийлүүлЭлтийН таамаглал
5
ХөДөлмөрийн эрэлт-нийлүүлэлтийн таамаглал ХийХийн ач ХолбогДол1
Хөдөлмөрийн эрэлт-нийлүүлэлтийн таамаглал
нь хөдөлмөрийн зах зээлд үүсэж болзошгүй
тэнцвэргүй байдлыг бууруулах, түүнээс
сэргийлэх нэгэн төрлийн дохиолол болж
байдаг. Тэнцвэргүй байдлын нэг хэлбэр бол
дээд боловсролтой хүн урт хугацаагаар ажил
олж чадахгүй байх тохиолдол юм. Энэхүү
тэнцвэргүй байдал үүсэх гол шалтгаан нь ажил
олгогчид болоод хөдөлмөрөө нийлүүлэгчдийн
дунд хөдөлмөрийн зах зээлийн талаар ялгаатай
мэдээлэл оршиж байдагтай холбоотой. Эрэлт-
нийлүүлэлтийн таамаглал нь дохиолол болж
өгснөөрөө хөдөлмөрийн нөөцийн зохистой
хуваарилалт хангагдаж улмаар үр ашигтай
хөгжил цогцолж болно. Үндсэндээ таамаглал
нь бодлогын болон мэдээллийн гэсэн хоёр
үүргийг гүйцэтгэж байдаг. Бодлогын үүрэг:
хөдөлмөр эрхлэлт, үйлдвэржилт болон
боловсролын (хүний нөөцийн хөгжил) талаар
баримтлах төрийн бодлогын үндсэн өгөгдөл
болж байдаг. Мэдээллийн үүрэг: хүмүүст ажил
мэргэжлээ сонгох, мэргэжилээ дээшлүүлэх
зэрэг шийдвэрт ашиглагдах өгөгдөл болж
байдаг. Мэдээллийн үүргийнхээ дагуу,
таамаглал нь хөдөлмөрийн зах зээлд орж ирж
байгаа хүмүүст зөв шийдвэр гаргахад туслах
улмаар хөдөлмөрийн зах зээлийн үр ашигтай
байдлыг дээшлүүлдэг.
Эдгээр үүргийг Монгол Улсын хэмжээнд
биелүүлж байх хөдөлмөрийн зах зээлийн
таамаглалын системийг хөгжүүлэх шаардлага
бий болсон. Энэхүү системийг Хөдөлмөрийн
яамны харъяа Хөдөлмөрийн судалгааны
институт хөгжүүлж байгаа бөгөөд энэ удаад
МУ-ын дунд ба урт хугацааны хөдөлмөрийн
эрэлт-нийлүүлэлтийн таамаглалын
(туршилтын) загварыг боловсруулж эхний үр
дүнг танилцуулж байна. Энэхүү туршилтын
загварыг боловсруулахад дотоод, гадаадын
зөвлөх багууд оролцлоо. Дотоодын
зөвлөхөөр “Гэрэгэ Партнерс” ХХК-ийн эдийн
засагчдын баг үндсэн тооцооллуудыг хийх
үүрэгтэй оролцсон бол БНСУ-ын HRD Korea
байгууллагаас сонгогдсон хөдөлмөрийн зах
зээлийн мэргэжилтнүүд гадаадын зөвлөхөөр
ажиллалаа.
ДунД ба урт Хугацааны ХөДөлмөрийн ЭрЭлт-НийлүүлЭлтийН таамаглал
6
таамаглалын аргачлал2
Хөдөлмөрийн насны хүн амын таамаглал
ДНБ (салбараар)
Хөдөлмөр зарцуулалтын коэффициентийн таамаглал
(салбараар)
Ажиллах хүчний оролцооны түвшний таамаглал
Ажил эрхлэлтийн таамаглал салбараар, нийт (Хөдөлмөрийн эрэлт)
“Салбар-ажил мэргэжил” матрицын таамаглал
Эрэлт-нийлүүлэлтийн таамаглалЭдийн засгийн идэвхитэй хүн амын
таамаглал (Хөдөлмөрийн нийлүүлэлт)
Дунд ба урт хугацааны таамаглалын загвар нь
дараах хоёр хэсгээс бүрдэнэ:
§ хөдөлмөрийн нийлүүлэлтийн таамаглал
(ажиллах хүчний таамаглал)
§ хөдөлмөрийн эрэлтийн таамаглал (ажил
эрхлэлтийн таамаглал).
Зураг 1-1-д бид дунд ба урт хугацааны
таамаглал хийх дарааллыг дүрслэв. Энэ нь
БНСУ-ын хөдөлмөрийн эрэлт-нийлүүлэлтийн
загварын хялбаршуулсан хувилбар юм1.
Зураг 1-1. Дунд ба урт хугацааны таамаглалын загвар
1 Солонгосчууд өөрийн загвараа АНУ-ын Хөдөлмөрийн статистикийн товчооны загварыг өөрийн онцлогтоо тохируулан ашиглаж байна.
ДунД ба урт Хугацааны ХөДөлмөрийн ЭрЭлт-НийлүүлЭлтийН таамаглал
7
ашиглагДсан статистик мэДээлэл
Таамаглал боловсруулахад ашигласан үндсэн
статистик мэдээлэлд ОУВС-гийн МУ-ын ДНБ-
ий таамаглал, ҮСХ-ны хүн амын таамаглал,
ҮСХ-ны ажиллах хүчний судалгаа ба ҮСХ-
ны салбараарх ДНБ-ий мэдээлэл орсон
(дэлгэрэнгүйг Хүснэгт 1-1-ээс хар).
Хөдөлмөрийн нийлүүлэлтийн таамаглалыг
боловсруулахад ҮСХ-ны Монгол Улсын хүн
амын хэтийн тооцоог ашигладаг. Тухайлбал,
Монгол Улсын суурин хүн амын хувьд тооцсон
төрөлтийн дундаж бууралттай хувилбарыг (2Б
хувилбар) ашигласан. Хөдөлмөрийн насны хүн
ам нь ҮСХ-ны ажиллах хүчний судалгаанаас
тооцоологддог 15 ба түүнээс дээш насны хүн
амын тоогоор илэрхийлэгддэг. Эдийн засгийн
идэвхитэй хүн ам нь ҮСХ-ны ажиллах хүчний
судалгаанаас гаргадаг ажиллагсад болон
ажилгүйчүүдийн тооны нийлбэр юм.
Ажил эрхлэлтийн таамаглалд ОУВС-гийн ДНБ-
ий таамаглал, ҮСХ-ны салбараарх ДНБ-ий
нийт ДНБ-д эзлэх хувийн жингийн мэдээлэл
болон ҮСХ-ны ажиллах хүчний судалгааны
салбарын ажиллагсдын тоог ашигласан.
Хүн амын хэтийн төлвийн тооцоонд тулгуурлан,
хөдөлмөрийн нийлүүлэлтийн таамаглал нь
эхлээд 1) хөдөлмөрийн насны (15 ба түүнээс
дээш) хүн ам, 2) ажиллах хүчний оролцооны
түвшин, 3) эдийн засгийн идэвхитэй хүн амыг
тооцоолдог. Ингэхдээ хөдөлмөрийн насны хүн
ам болон эдийн засгийн идэвхитэй хүн амыг
насны бүлэг (таван жилийн интервалтай)
болон хүйсээр (эр, эм) задлан таамагладаг.
Таамаглах хугацаа 10 жил.
Ажил эрхлэлтийн таамаглал нь 1) эдийн
засгийн үйл ажиллагааны салбараарх ДНБ-
ий таамаглал болон салбараарх хөдөлмөр
зарцуулалтын коэффициентийн (хөдөлмөрийн
бүтээмжийн урвуу) таамаглалыг ашиглан
салбар бүрийн ажил эрхлэлт болон нийт ажил
эрхлэлтийг тооцдог. Дараа нь 2) салбарын
ажил эрхлэлтийг “салбар-ажил мэргэжил”
матрицын таамаглалыг ашиглан ажил
мэргэжлээр нь задалдаг. Эцэст нь 3) ажиллах
хүчний таамаглал болон ажил эрхлэлтийн
таамаглалын үр дүнгүүд нь эдийн засгийн
нийт ажилгүйдлийн түвшин болон хөдөлмөр
эрхлэлтийн түвшинг тооцоход ашиглагдана.
Ажил эрхлэлтийн таамаглалыг Үндэсний
статистикийн хорооны (ҮСХ) эдийн засгийн
үйл ажиллагааны үндсэн 19 салбараар, ажил
мэргэжлийн үндсэн 10 бүлгээр гаргасан. Ажил
эрхлэлтийн таамаглалын хугацаа нь ажиллах
хүчний таамаглалтай мөн адил 10 жил байна.
3
ДунД ба урт Хугацааны ХөДөлмөрийн ЭрЭлт-НийлүүлЭлтийН таамаглал
8
Хүснэгт 1-1. Ашиглагдсан статистик мэдээлэл
Үзүүлэлтүүд Эх сурвалж Бэлтгэсэн Нэмэлт тайлбар
Хүн амын таамаглал Хүн амын хэтийн шинэчилсэн тооцоо /2010-2040/
ҮСХ нас, хүйсээр
Хөдөлмөрийн насны хүн ам
Ажиллах хүчний судалгаа ҮСХ нас, хүйсээр
Эдийн засгийн идэвхитэй хүн ам
Ажиллах хүчний судалгаа ҮСХ нас, хүйсээр
ДНБ (салбараар)
Үндэсний тооцоо ҮСХ үндсэн салбараар
ДНБ-ий таамаглал ОУВС нийт
Ажил эрхлэлт (салбараар)
Ажиллах хүчний судалгаа ҮСХ Үндсэн салбараар
Ажил эрхлэлт (ажил мэргэжлээр)
Ажиллах хүчний судалгаа ҮСХҮАМАТ-08 /ISCO-08/ үндсэн ангилал
4 цаашиД ХийХ шаарДлагатай ажлууД
Дээр дурьдсанчлан, бид МУ-ын хэмжээнд
дунд ба урт хугацааны хөдөлмөрийн эрэлт-
нийлүүлэлтийн таамаглалын туршилтын
загварыг боловсрууллаа. БНСУ-ын
хөдөлмөрийн судалгааны жишээнээс харахад
энэхүү загварыг өргөтгөх боломж, шаардлага
бий. Жишээлбэл, ажил эрхлэлтийг эдийн
засгийн үйл ажиллагааны дэд салбаруудад
болон ажил мэргэжлийн дэд ангилалуудаар
таамаглах нь илүү нарийн мэдээллийн сан
үүсгэх давуу талтай юм. Мөн хөдөлмөрийн
нийлүүлэлтийг ажил мэргэжлийн ангилалаар
нь задлан, ажил мэргэжил тус бүрээр
хөдөлмөрийн зах зээлийн таамаглал
боловсруулах нь шинээр зах зээлд орж
ирэгсэд буюу сургууль төгсөгчдөд мэргэжилээ
зөв сонгох илүү боломжийг нээж өгөх учиртай.
ДунД ба урт Хугацааны ХөДөлмөрийн ЭрЭлт-НийлүүлЭлтийН таамаглал
9
Дунд ба Урт Хугацааны Таамаглал 2013-2022 оны гол үр дүнгүүд
бүлэг 2
ДунД ба урт Хугацааны ХөДөлмөрийн ЭрЭлт-НийлүүлЭлтийН таамаглал
10
Эдийн засгийн идэвхитэй хүн амыг тооцохдоо
15 ба түүнээс дээш (эсхүл хөдөлмөрийн)
насны хүн ам ба ажиллах хүчний оролцооны
түвшний тоон мэдээллийг ашигласан бөгөөд
эдгээр тоон мэдээллүүд дээр тулгуурлан МУ-
ын ажиллах хүчний таамаглалыг 2022 он
хүртэл хийсэн.
A. 15 ба түүнээс дээш насны хүн амын таамаглал
Жил бүрийн “Ажиллах хүчний судалгаа” нь
15 ба түүнээс дээш насны хүн амыг түүвэр
судалгаан дээр үндэслэн тооцдог. Гэхдээ
АХС нь 15 ба түүнээс дээш насны хүн амын
таамаглалыг гаргадаггүй. Энэ таамаглалыг
хийхийн тулд бид ҮСХ-ны хүн амын 2040
он хүртэлх хэтийн тооцоог ашигласан. Энэ
тооцоо нь “Хүн ам, орон сууцны тооллого
– 2010” судалгааны дүнд тулгуурлан төрөлт,
нас баралт, шилжих хөдөлгөөний хандлагад
үндэслэн нийт 6 хувилбараар, насны бүлэг
бүрээр боловсруулагдсан байдаг. Хамгийн
тохиромжтой хувилбар болох “МУ-ын
суурин хүн амын хувьд тооцсон төрөлтийн
дундаж бууралттай үеийн хүн ам” буюу 2Б
хувилбараас насны бүлэг бүрээрх 15 ба түүнээс
дээш насны хүн амын 2022 хүртэлх тоон
мэдээллийг судалгаандаа авч ашигласан. Уг 15
ба түүнээс дээш насны хүн амын таамаглалыг
ҮСХ-оос гаргасан “Хүн амын хэтийн тооцоо”-
ноос шууд авахад учир дутагдалтай байсан.
Учир нь хөдөлмөрийн зах зээлийн үндсэн
үзүүлэлтүүдийг тоймлодог АХС-ны тоо нь
хүн амын дундах 15 ба түүнээс дээш насны
хүн амаас бага байх хандлагатай байдаг
нь аргачлалын зөрүү юм. Иймд бид энэхүү
зөрүүний чиг хандлагыг тогтоож 15 ба түүнээс
дээш насны хүн амын таамаглалыг 2022 он
хүртэл боловсруулсан.
1 ажиллаХ Хүчний таамаглал
15 ба түүнээс дээш насны хүн амын таамаглал
Ажиллах хүчний оролцооны түвшний
таамаглал
Эдийн засгийн идэвхитэй хүн амын таамаглал
Ажиллах хүч буюу хөдөлмөрийн нийлүүлэлтийн таамаглалыг дараах 3 үе шаттайгаар тооцоолсон.
Зураг 2-1. Хөдөлмөрийн нийлүүлэлтийг таамаглах процесс
ДунД ба урт Хугацааны ХөДөлмөрийн ЭрЭлт-НийлүүлЭлтийН таамаглал
11
Зураг 2-2. 15+насны хүн ам (хүйс ба насны бүлгээр, 1000 хүн, 2000-2022)
65+
60-64
55-59
50-54
45-49
40-44
35-39
30-34
25-29
20-24
15-19
65+
60-64
55-59
50-54
45-49
40-44
35-39
30-34
25-29
20-24
15-19
65+
60-64
55-59
50-54
45-49
40-44
35-39
30-34
25-29
20-24
15-19
65+
60-64
55-59
50-54
45-49
40-44
35-39
30-34
25-29
20-24
15-19
Эр
Эр Эр
Эр Эм
Эм Эм
Эм
150 50 50 150
150 50 50 150 150 50 50 150
150 50 50 150
* Эх сурвалж: ҮСХ-ны аймаг, нийслэлийн засаг захиргааны нэгжээс мэдээлдэг байсан “Хүн амын ажил эрхлэлтийн жилийн тайлан”
** Эх сурвалж: ҮСХ-ны ажиллах хүчний судалгаа*** Таамаглагдсан үр дүн
2000*
2017*** 2022***
2012**
ДунД ба урт Хугацааны ХөДөлмөрийн ЭрЭлт-НийлүүлЭлтийН таамаглал
12
2012 онд 15 ба түүнээс дээш насны хүн ам 1.81
сая байсан бол 2017 онд 1.98 сая, 2022 онд
2.14 сая болж өсөхөөр таамаглагдсан. Эхний
таван жилийн таамгаар (2012-2017) 15 ба
түүнээс дээш насны хүн ам жилд дунджаар
34,000-аар өсөх хандлагатай байгаа бол
дараагийн таван жилд (2018-2022) буурч
жилд 31,300 хүнээр өсөхөөр байна. Хамгийн
өндөр ажил эрхлэлттэй байдаг 30-54 насны
бүлгийг авч үзэхэд 2017 он хүртэл эхний таван
жилээрх таамаглалд хүн амын дундаж өсөлт
2.3 хувьтай байгаа бол дараагийн таван жилд
2.2 хувь болж буурсан байна. 2012-2022 он
хүртэл уг насныхан жилд дунджаар 21,900 хүн
амаар өссөн байна.
Хүснэгт 2-1-ээс харахад, 15 ба түүнээс дээш
насны хүн амд эзлэх 15-64 насны хүн ам 2007-
гоос 2022 он хүртэл харьцангуй тогтмол 93-
94 хувь орчимд байна. Залуучууд буюу 15-
29 насны хүн амын нийт хүн амд эзлэх жин
сүүлийн 10 жилд тасралтгүй буурсан бөгөөд
2022 он хүртэл мөн адил буурах хандлага
хадгалагдсаар байна.
Хүснэгт 2-2 15 ба түүнээс дээш насны хүн
амыг хүйсээр ангилан үзүүлж байна. Эндээс
харахад, МУ-ын хувьд 15 ба түүнээс дээш
насны хүн амд эмэгтэйчүүдийн эзлэх жин
эрэгтэйчүүдийнхээс харьцангуй өндөр
байсан бөгөөд энэ нь дараагийн арван жилд
мөн адил хадгалагдсаар байх шинжтэй.
Ойролцоогоор эрэгтэйчүүд нийт 15 ба түүнээс
насны хүн амын 48 хувийг, эмэгтэйчүүд 52
хувийг эзэлж байна. Эхний 5 жилийн таамгаар
эрэгтэйчүүдийн дундаж өсөлт 2.1 хувь байсан
бол дараагийн таван жилд 1.4 болж буурсан
ба эмэгтэйчүүдийн хувьд харьцангуй тогтмол
1.6 хувьтай байсаар байна.
Хүснэгт 2-1. 15+ насны хүн амын таамаглал (насны бүлгээр, 2007-2022) (нэгж: 1000 хүн, %)
Нийт 15-29 30-54 55+
15+ 15-64
Хүн ам(1000)
2007 1632 1529 664 758 2102012 1812 1700 670 881 2612017 1982 1872 693 989 3012022 2139 1993 642 1100 397
(%) 2007 100.0 93.7 40.7 46.4 12.92012 100.0 93.8 36.9 48.6 14.42017 100.0 94.5 35.0 49.9 15.22022 100.0 93.2 30.0 51.4 18.5
Өсөлт/ Бууралт (1000)
‘07-’12 180 171 6 123 52‘12-’17 169 173 23 108 39‘17-’22 157 121 -51 111 96
ЖДӨТ* ‘07-’12 2.1 2.1 0.2 3.1 4.5‘12-’17 1.8 2.0 0.7 2.3 2.8‘17-’22 1.5 1.3 -1.5 2.2 5.7
* ЖДӨТ – Жилийн дундаж өсөлтийн түвшин
ДунД ба урт Хугацааны ХөДөлмөрийн ЭрЭлт-НийлүүлЭлтийН таамаглал
13
Хүснэгт 2-2. 15+насны хүн ам (хүйсээр, 2007-2022) (нэгж: 1000 хүн, %)
Бүгд Эрэгтэй ЭмэгтэйХүн ам (1000)
2007 1632 786 846
2012 1812 870 942
2017 1983 965 1018
2022 2139 1036 1103
(%) 2007 100.0 48.2 51.8
2012 100.0 48.0 52.0
2017 100.0 48.7 51.3
2022 100.0 48.4 51.6
Өсөлт/Бууралт(1000)
‘07-’12 180 84 96
‘12-’17 170 95 75
‘17-’22 156 71 86
ЖДӨТ (%) ‘07-’12 2.1 2.1 2.2
‘12-’17 1.8 2.1 1.6
‘17-’22 1.5 1.4 1.6
B. Ажиллах хүчний оролцооны түвшний таамаглал
Ажиллах хүчний оролцооны түвшинг эдийн
засгийн идэвхитэй хүн амын тоог 15 ба түүнээс
дээш насны хүн амын тоонд харьцуулж
тооцдог. 2006-2012 оны ажиллах хүчний
оролцооны түвшний тоон мэдээлэл дээр
үндэслэн ажиллах хүчний оролцооны түвшинг
хүйсээр болон насны бүлгээрх таамаглалыг
2022 он хүртэл хийсэн (Хүснэгт 2-3).
Хүснэгт 2-3-аас харахад, ажиллах хүчний
оролцооны түвшин 2012 онд 63.5 хувьтай
байсан бол 2017 онд 63.7 хувь, 2022 онд 62.5
хувь болж буурсан байна. Насны бүлгээр нь
авч үзэхэд 15-аас 29 насны хүн амын идэвх
хамгийн ихээр буурсан байгаа нь уг насны
залуучуудын сурч боловсрох сонирхол илүү
болсон байж болох юм. Ажиллах хүчний
оролцоо 30-49 насанд хамгийн өндөр буюу
80 гаруй хувьтай байгаа бол эрэгтэйчүүдийн
хувьд 25-49 нас хүртэл, эмэгтэйчүүдийнх
харьцангуй хожуу 35-49 насандаа хамгийн
өндөр байна. Эрэгтэйчүүдийн хувьд авч
үзэхэд 2017 он хүртэл эхний таван жилийн
таамаглалаар оролцооны түвшин 1.4 хувиар
өссөн байхад дараагийн таван жилд буурсан
хандлагатай байна. Харин эмэгтэйчүүдийн
хувьд ажиллах хүчний оролцооны түвшин
байнгын бууралттай, ялангуяа 15-аас 44 нас
хүртэл тасралтгүй буурсаар байгаа бол 45-
54 насны хувьд эмэгтэйчүүдийн гэр бүлийн
амьдрал харьцангуй тогтвортой болж ирдэгтэй
холбоотойгоор ажиллах хүчний оролцооны
түвшин өссөн үзүүлэлттэй байна.
ДунД ба урт Хугацааны ХөДөлмөрийн ЭрЭлт-НийлүүлЭлтийН таамаглал
14
Хүснэгт 2-3. Ажиллах хүчний оролцооны түвшний таамаглал (хүйс, насны бүлгээр, 2000-2022)
Оролцооны түвшин (%) Өөрчлөлт
2000* 2012 2017т 2022т 2012-2017т
2017т-2022т
2012-2022т
Бүгд
Бүгд 62.9 63.5 63.7 62.5 0.1 -1.1 -1.0
15~19 44.9 27.9 21.2 22.2 -6.7 1.0 -5.7
20~24 58.4 53.7 50.9 49.9 -2.9 -1.0 -3.9
25~29 65.6 77.3 75.8 75.2 -1.5 -0.6 -2.1
30~34 70.4 81.4 80.7 80.2 -0.7 -0.6 -1.3
35~39 67.7 85.4 85.4 85.5 0.0 0.1 0.2
40~44 68.8 86.0 86.0 85.8 0.0 -0.2 -0.2
45~49 64.6 82.1 83.1 83.4 1.0 0.2 1.3
50~54 59.0 71.4 73.4 74.3 2.0 0.9 2.9
55~59 76.9 49.2 49.4 49.2 0.1 -0.2 0.0
60~64 25.7 25.8 24.7 0.1 -1.1 -1.0
65+ 15.1 12.5 12.1 -2.6 -0.4 -3.0
Эрэгтэй
Бүгд 64.8 69.0 70.5 69.6 1.4 -0.9 0.5
15~19 47.6 30.7 25.0 26.6 -5.7 1.5 -4.2
20~24 61.6 60.4 58.9 58.2 -1.5 -0.7 -2.2
25~29 67.3 86.3 84.9 84.6 -1.4 -0.2 -1.7
30~34 73.1 88.4 88.3 88.1 -0.1 -0.1 -0.2
35~39 69.7 89.9 90.0 90.1 0.0 0.1 0.1
40~44 69.3 87.6 88.5 88.1 0.9 -0.4 0.5
45~49 62.5 83.7 85.8 86.1 2.1 0.2 2.4
50~54 61.7 77.3 78.9 79.2 1.5 0.3 1.9
55~59 62.3 62.7 63.0 62.3 0.3 -0.7 -0.4
60~64 33.7 33.0 32.0 -0.7 -1.0 -1.7
65+ 18.9 17.7 17.4 -1.1 -0.3 -1.5
ДунД ба урт Хугацааны ХөДөлмөрийн ЭрЭлт-НийлүүлЭлтийН таамаглал
15
Эмэгтэй
Бүгд 61.0 58.4 57.2 55.9 -1.2 -1.3 -2.5
15~19 42.3 25.0 17.3 17.8 -7.8 0.5 -7.3
20~24 55.4 46.7 42.7 41.3 -4.0 -1.4 -5.4
25~29 63.9 68.8 66.7 65.7 -2.1 -1.0 -3.1
30~34 67.8 74.9 73.2 72.2 -1.6 -1.0 -2.7
35~39 65.8 81.4 80.9 81.1 -0.5 0.2 -0.3
40~44 68.2 84.5 83.6 83.6 -0.9 -0.1 -1.0
45~49 66.7 80.6 80.6 80.8 0.0 0.2 0.2
50~54 56.6 66.5 68.5 69.9 2.0 1.4 3.5
55~59 38.5 37.6 37.9 -0.9 0.2 -0.6
60~64 18.8 20.0 18.9 1.2 -1.1 0.1
65+ 12.2 9.0 8.7 -3.2 -0.3 -3.5
* Эх сурвалж: хүн амын ажил эрхлэлтийн жилийн тайлан (ҮСХ)
C. Эдийн засгийн идэвхитэй хүн амын таамаглал
Таамаглагдсан 15 ба түүнээс дээш насны хүн
ам болон ажиллах хүчний оролцооны түвшинг
ашиглаж эдийн засгийн идэвхитэй хүн амын
таамаглалыг нас, хүйсээр тооцсон (Хүснэгт
2-4). Энэ нь хөдөлмөрийн нийт нийлүүлэлтийг
тодорхойлно.
Уг хүснэгтээс харахад, эдийн засгийн
идэвхитэй хүн ам 2012 онд 1,151 мянга
байсан бол 10 жилийн дараа буюу 2022
онд 186 мянган хүнээр өсч 1,337 мянган хүн
ам болохоор таамаглагдаж байна. Ажиллах
хүчийг хүйсээр авч үзвэл эрэгтэйчүүд илүү
давамгайлсан байдаг бөгөөд энэ хандлага
дараагийн 10 жилд ч хадгалагдахаар байна.
Сүүлийн таван жилийн байдлаар эрэгтэй
ажиллах хүчний жилийн дундаж өсөлт 3.2 хувь
байсан бол эхний 5 жилийн таамгаар буурч
2.5 хувь болох бөгөөд дараагийн таван жилд
бараг 2 дахин буурч 1.2 хувь болох шинжтэй
байна. Энэ нь эрэгтэйчүүдийн ажиллах
хүчний оролцооны түвшин сүүлийн таван
жилийн (2018-2022) таамагт буурсан болон
15 ба түүнээс дээш насны эрэгтэйчүүдийн
өсөлт 2018-2022 онуудад огцом буурахаар
төсөөлөгдөж байгаатай холбоотой юм. Харин
эмэгтэйчүүдийн 2022 он хүртэлх дундаж
өсөлтийн түвшин харьцангуй тогтмол 1.1-1.2
хувь байна.
ДунД ба урт Хугацааны ХөДөлмөрийн ЭрЭлт-НийлүүлЭлтийН таамаглал
16
Хүснэгт 2-4. Эдийн засгийн идэвхитэй хүн амын таамаглал (хүйсээр, 1000 хүн, 2002-2022)
Бүгд Эрэгтэй Эмэгтэй
Эдийн засгийн идэвхитэй хүн ам (1000)
2002* 901 454 4472007 991 514 4772012 1151 601 5512017 1262 680 5822022 1337 720 617
(%)
2002 100.0 50.4 49.62007 100.0 51.9 48.12012 100.0 52.2 47.82017 100.0 53.9 46.12022 100.0 53.9 46.1
Өсөлт/Бууралт (1000)
‘03-’07 89 59 30‘08-’12 161 87 74‘13-’17 111 80 31‘18-’22 75 40 35
ЖДӨТ
‘03-’07 1.9 2.5 1.3‘08-’12 3.0 3.2 2.9‘13-’17 1.9 2.5 1.1‘18-’22 1.2 1.2 1.2
* Хүн амын ажил эрхлэлтийн жилийн тайлан (ҮСХ)
Хүснэгт 2-5.Эдийн засгийн идэвхитэй хүн амын таамаглал (насны бүлгээр, 1000 хүн, 2007-2022)
Бүгд (15 ба дээш)
15-29 30-54 55 ба дээш 15+ 15-64
Эдийн засгийн идэвхитэй хүн ам (1000)
2007 990 974 317 614 592012 1151 1134 354 721 76
2017 1262 1248 359 813 90
2022 1337 1320 318 905 114
(%) 2007 100.0 98.3 32.0 62.0 6.02012 100.0 98.5 30.7 62.6 6.62017 100.0 98.9 28.4 64.4 7.22022 100.0 98.7 23.8 67.7 8.5
Өсөлт/ Бууралт (1000)
‘07-’12 161 160 37 107 17‘12-’17 111 114 5 92 14‘17-’22 75 71 -41 92 24
ЖДӨТ ‘07-’12 3.0 3.1 2.2 3.3 5.2‘12-’17 1.9 1.9 0.3 2.4 3.5‘17-’22 1.2 1.1 -2.4 2.2 4.7
ДунД ба урт Хугацааны ХөДөлмөрийн ЭрЭлт-НийлүүлЭлтийН таамаглал
17
Хөдөлмөрийн эрэлтийн таамаглалыг
тооцохдоо МУ-ын эдийн засгийн үйл
ажиллагааны 19 салбар тус бүрийн нэмүү
өртгийн таамаглал болон хөдөлмөр
зарцуулалтын коэффициентийн (хөдөлмөрийн
бүтээмжийн урвуу) таамаглалыг ашиглаж
тооцсон.
A. Эдийн засгийн салбаруудын нэмүү өртгийн таамаглал
Монгол Улсын хэмжээнд ДНБ-ий өсөлт,
ялангуяа салбар бүрийн нэмүү өртгийн
урт хугацааны таамаглалыг өмнө нь хийж
байгаагүй бөгөөд энэ нь өөрөө төвөгтэй,
олон хүчин зүйлсээс хамаарсан байдагтай
холбоотой болов уу. Иймд бид 2000 оноос
2012 оны хооронд ажиглагдсан салбар бүрийн
нэмүү өртгийн нийт ДНБ-д эзлэх хувийн
жингийн ерөнхий чиг хандлагад үндэслэн 2022
он хүртэлх таамаглалыг гаргахдаа ОУВС-гийн
боловсруулсан ДНБ-ий өсөлтийн таамаглалыг
засварлан боловсрууллаа*.2
2 ОУВС-ийн тооцоогоор МУ-ын ажилгүйдлийн
түвшин тасралтгүй буурсаар 2018 гэхэд 3 хувьд хүрнэ гэж үзжээ (эх сурвалж: World Economic Outlook (October 2013)). Үүнийг урт хугацааны хэвийн ажилгүйдлийн түвшин гэж ойлгоход эргэлзээтэй. Үүний оронд бид хэвийн ажилгүйдлийн түвшинг 6 орчим хувь байхаар авч үзсэн.
Эдийн засгийн идэвхитэй хүн амыг насны
бүлгээр нь авч үзвэл дээрх дүр зураг
ажиглагдаж байна (Хүснэгт 2-5). 15-29 насны
ажиллах хүч 2012 онд 354 мянга байсан бол
2017 онд 359 мянга, харин 2022 онд 41 мянган
хүнээр буурч 318 мянга болсон байна. Эхний
таван жилийн таамгаар жилийн дундаж өсөлт
0.3 хувь байсан бол дараагийн таван жилд
огцом буурч -2.4 хувь болсон байна. Харин
ажиллах хүчний хамгийн өндөр хэсгийг
эзэлдэг 30-54 насны эдийн засгийн идэвхитэй
хүн ам 2022 он хүртэл өссөн байгаа хэдий ч
өсөлтийн түвшин буурах хандлагатай байна.
Харин ажиллах хүчний хамгийн бага хувийг
эзэлдэг 55 ба түүнээс дээш насныхан өсөх
хандлагатай байна.
2*ДНБ-ий салбаруудаарх таамаглалыг тооцохдоо ОУВС-гийн 2012 оны 10 дугаар сард гаргасан МУ-ын бодит ДНБ-ий өсөлтийн таамаглалыг авч ашиглахад ажилгүйдлийн түвшин урт хугацааны буюу хэвийн түвшин болох 6 орчим хувиас доогуур тодорхойлогдож байв. Бусад хүчин зүйлс (жишээлбэл, гадаадаас импортлох ажиллах хүчний чиг хандлага) хэвээр байхад, хөдөлмөрийн зах зээлд үүсэх энэхүү халалт нь цалинг нэмэгдүүлэх замаар эдийн засгийн өсөлтөд сөргөөр нөлөөлнө гэж үзээд ОУВС-гийн ДНБ-ий жилийн өсөлтийг засварлаж таамаглалын загвартаа ашигласан.
салбарууДаарХ ажил эрХлэлтийн таамаглал
ДунД ба урт Хугацааны ХөДөлмөрийн ЭрЭлт-НийлүүлЭлтийН таамаглал
18
Бодит ДНБ-ий 2017 он хүртэлх жилийн дундаж
өсөлт 7.1 хувь, 2022 он хүртэлх жилийн дундаж
өсөлт 6.6 хувь байхаар таамаглагдаж байна.3
Ирэх таван жилд хамгийн өндөр өсөлттэй
байх салбарууд нь уул уурхай олборлолт,
боловсруулах үйлдвэр, тээвэр ба агуулахын
3 ОУВС-ийн тооцоогоор ДНБ-ий өсөлт 2017 он хүртэл дунджаар 8.5 хувь, 2022 он хүртэл 7.7 хувь байна.
үйл ажиллагаа, мэдээлэл холбооны салбарууд
байгаа бол тэрний дараагийн таван жилийн
таамаглалаар эдгээр салбаруудын жилийн
дундаж өсөлтийн түвшин буурах хандлагатай
байна.
Хүснэгт 2-6. Бодит ДНБ-ий салбаруудаарх таамаглал (сая төгрөг, 2005 оны үнээр зэрэгцүүлсэн)
Салбар* 2007 2012 2017т 2022тӨсөлт (%)
2007-2012
2012- 2017т
2017т- 2022т
2012- 2022т
ХАА 732,275 807,208 947,449 1,170,091 2.0 3.3 4.3 3.8
УУ 691,862 976,400 1,579,082 2,127,438 7.1 10.1 6.1 8.1
БҮ 328,067 383,449 637,422 846,806 3.2 10.7 5.8 8.2
Цах 84,994 104,469 141,928 172,519 4.2 6.3 4.0 5.1
УХ 18,459 22,676 32,969 42,854 4.2 7.8 5.4 6.6
Бар 118,078 194,570 226,370 312,802 0.5 3.1 6.7 4.9
БөХуд 534,378 1,199,157 1,504,011 2,109,736 17.5 4.6 7.0 5.8
Тээ 361,745 576,071 941,601 1,333,769 9.8 10.3 7.2 8.8
Байр сууц 28,998 64,930 69,752 96,008 17.5 1.4 6.6 4.0
МХ 149,735 240,099 394,010 556,910 9.9 10.4 7.2 8.8
Сан/Да 128,635 280,834 347,503 491,645 16.9 4.4 7.2 5.8
Үл/Хөд 167,681 222,886 331,329 423,442 5.9 8.3 5.0 6.6
ШУ 18,470 63,400 76,357 110,696 28.0 3.8 7.7 5.7
Зах 43,622 100,195 145,685 209,313 18.1 7.8 7.5 7.6
ТөУ 69,847 75,198 107,878 127,897 1.5 7.5 3.5 5.5
Бол 89,203 101,097 111,978 106,312 2.5 2.1 -1.0 0.5
ЭМ 45,480 45,265 74,587 92,952 -0.1 10.5 4.5 7.5
Урлаг 9,896 13,447 20,910 28,495 6.3 9.2 6.4 7.8
Үйлч 18,561 27,130 40,121 54,397 7.9 8.1 6.3 7.2
Бүгд 3,639,988 5,498,482 7,730,943 10,414,084 8.6 7.1 6.1 6.6
* Салбаруудын товчлолын дэлгэрэнгүйг Хавсралтаас харна уу.
ДунД ба урт Хугацааны ХөДөлмөрийн ЭрЭлт-НийлүүлЭлтийН таамаглал
19
B. Хөдөлмөр зарцуулалтын коэффициентийн таамаглал
Хөдөлмөр зарцуулалтын коэффициент бол
1 сая төгрөгийн нэмүү өртгийг үйлдвэрлэхэд
шаардлагатай ажил эрхлэлт буюу ажилчдын
тоо юм. Өөрөөр хэлбэл, энэ нь хөдөлмөрийн
бүтээмжийн (нэгж ажилчны үйлдвэрлэж
байгаа нэмүү өртгийн хэмжээ) урвуу үзүүлэлт
юм - энэ коэффицентийн бууралт (өсөлт)
нь хөдөлмөрийн бүтээмж өсөж (буурч) буйг
харуулна. Коэффициентийн таамаглалыг
хийхдээ 2000-2012 он хүртэлх 19 салбарын
нэмүү өртөг болон салбаруудад ажиллагсдын
тоон мэдээлэл дээр тулгуурлаж тооцсон.
C. Салбаруудын хөдөлмөр эрхлэлтийн таамаглал
2012 онд нийт ажиллагсдын тоо 1.05 сая
байсан бол 2017 онд 1.18 сая, 2022 онд
205,446-аар өсч 1.26 сая хүн амд хүрэхээр
таамаглагдаж байна. 2012-2017 онд хөдөлмөр
эрхлэлтийн жилийн дундаж өсөлт 2.3 хувь
байгаа бол 2017-2022 онд өсөлт 1.3 хувь болж
буурах шинжтэй байна. 2012-2022 онд жилд
дунджаар 1.8 хувь буюу 20,545 ажиллагсадаар
ажил эрхлэлт нэмэгдэх төлөвтэй байна.
Хөдөө аж ахуй, ойн аж ахуй загас барилт, ан
агнуурын салбарт ажиллагсдын тоо буурах
хандлагатай байгаа ба 2022 он гэхэд 51,706
ажиллагсдаар буурсан байх төлөвтэй байна.
Барилгын салбарын ажил эрхлэлт өсөх
хандлагатай байгаа ба жилийн дундаж өсөлт
нь харьцангуй тогтмол 6 хувьтай байхаар
таамаглагдаж байна. Урлаг үзвэр, тоглоом
наадмын салбарын хөдөлмөрийн эрэлт
дараагийн таван жил буюу 2017 он хүртэл
жилийн дундаж өсөлт хамгийн өндөр 12.3
хувьтай байна. Харин үйлчилгээний бусад үйл
ажиллагааны салбарын ажил эрхлэлт ойрын
2 жилийн хугацаанд бага зэргийн өсөлттэй
байгаа бөгөөд цаашдаа 2022 он хүртэл тухайн
салбарын хөдөлмөрийн эрэлт дунджаар 3.1
хувиар буурахаар таамаглагдаж байна.
Хүний эрүүл мэнд ба нийгмийн үйл
ажиллагаа, мэргэжлийн шинжлэх ухаан болон
техникийн үйл ажиллагаа, төрийн удирдлага
ба батлан хамгаалах үйл ажиллагаа албан
журмын нийгмийн хамгаалал, усан хангамж
ба цэвэрлэх үйл ажиллагаа, уул уурхай
олборлолт зэрэг салбаруудад 2022 он хүртэл
ажил эрхлэлт жилд дунджаар нэлээд өндөр
буюу 5-аас 8 хувиар өсөх хандлагатай байна.
Доорх зурагт 2022 оны салбараарх ажил
эрхлэлтийн нийт ажиллагсдад эзлэх хувийн
жингийн таамаглалыг 2012 дүнтэй харьцуулан
үзүүлэв.
ДунД ба урт Хугацааны ХөДөлмөрийн ЭрЭлт-НийлүүлЭлтийН таамаглал
20
Хүснэгт 2-7. Салбаруудаарх хөдөлмөр эрхлэлтийн таамаглал (хүн, 2012-2022, %)
Салбар 2012 2017т 2022т
Өөрчлөлт Өсөлт (%)
2012- 2017т
2017т- 2022т
2012- 2022т
2012- 2017т
2017т- 2022т
2012- 2022т
ХАА 369,960 330,890 318,254 -39,070 -12,636 -51,706 -2.2 -0.8 -1.5
УУ 46,696 71,848 91,480 25,152 19,632 44,784 9.0 4.9 7.0
БҮ 64,897 81,600 88,754 16,703 7,154 23,857 4.7 1.7 3.2
Цах 14,497 15,546 16,265 1,050 719 1,768 1.4 0.9 1.2
УХ 6,681 9,891 12,856 3,210 2,965 6,175 8.2 5.4 6.8
Бар 59,204 79,230 109,481 20,025 30,251 50,276 6.0 6.7 6.3
БөХуд 131,340 147,710 128,148 16,370 -19,562 -3,192 2.4 -2.8 -0.2
Тээ 56,091 65,704 65,585 9,613 -119 9,494 3.2 0.0 1.6
Байр/сууц 30,235 31,986 38,341 1,751 6,355 8,106 1.1 3.7 2.4
МХ 14,740 19,262 23,433 4,522 4,171 8,693 5.5 4.0 4.7
Сан/Да 17,376 21,832 22,882 4,456 1,050 5,506 4.7 0.9 2.8
Үл/Хөд 1,208 1,301 1,659 93 358 451 1.5 5.0 3.2
ШУ 11,341 17,036 24,734 5,695 7,698 13,393 8.5 7.7 8.1
Зах 13,334 14,483 11,772 1,150 -2,711 -1,562 1.7 -4.1 -1.2
ТөУ* 62,919 89,184 108,962 26,265 19,779 46,043 7.2 4.1 5.6
Бол 86,269 95,865 94,793 9,596 -1,072 8,524 2.1 -0.2 0.9
ЭМ 37,529 59,184 73,829 21,655 14,645 36,300 9.5 4.5 7.0
Урлаг 7,357 13,123 16,181 5,766 3,058 8,824 12.3 4.3 8.2
Үйлч 19,783 18,507 14,477 -1,276 -4,030 -5,306 -1.3 -4.8 -3.1
Бүгд 1,051,4571 1,184,181 1,261,886 127,740 77,705 205,446 2.3 1.3 1.8
* ТөУ нь “Төрийн удирдлага ба батлан хамгаалах үйл ажиллагаа албан журмын нийгмийн хамгаалал” салбарыг илэрхийлнэ. Энэ салбарт таамаглагдаж байгаа ажиллагсдын тооны өсөлт нь түүхэн хандлага дээр тулгуурласан учраас ирээдүйд төрөөс баримтлах бодлого болох “Том төрөөс ухаалаг төрлүү” бодлогын нөлөөг тусгаагүй болно.
ДунД ба урт Хугацааны ХөДөлмөрийн ЭрЭлт-НийлүүлЭлтийН таамаглал
21
Зураг 2-3-аас харахад, 2012 онд 15 ба түүнээс
дээш насны нийт ажиллагсдын 35 хувийг
ХАА-н салбарт ажиллагсад эзэлж байсан бол
2022 онд 25.2 хувь болохоор таамаглагдаж
байна. Мөн бөөний болон жижиглэн
худалдаа, боловсрол, үйлчилгээний бусад үйл
ажиллагаа, захиргаа болон дэмжлэг үзүүлэх
үйл ажиллагааны салбаруудад ажиллагсдын
нийт ажиллагсдад эзлэх хувийн жин 2012
онтой харьцуулахад 2022 онд буурсан
хандлагатай байна. Эсрэгээрээ энэ үзүүлэлт
бусад салбаруудад өсөх хандлагатай байна.
Зураг 2-3. Салбаруудын ажил эрхлэлт (%)
Хөдөө аж ахуй ойн аж ахуй загас барилт …
Уул уурхай олборлолт
Боловсруулах үйлдвэрлэл
Цахилгаан хий уур агааржуулалтын …
Усан хангамж; бохир ус хог хаягдлын …
Барилга
Бөөний болон жижиглэн худалдаа; …
Тээвэр ба агуулахын үйл ажиллагаа
Байр сууц болон хоол хүнсээр үйлчлэх …
Мэдээлэл холбоо
Санхүүгийн болон даатгалын үйл …
Үл хөдлөх хөрөнгийн үйл ажиллагаа
Мэргэжлийн шинжлэх ухаан болон …
Захиргааны болон дэмжлэг үзүүлэх үйл …
Төрийн удирдлага ба батлан хамгаалах …
Боловсрол
Хүний эрүүл мэнд ба нийгмийн үйл …
Урлаг үзвэр тоглоом наадам
Үйлчилгээний бусад үйл ажиллагаа
0 10 20 30 40
2022т
2012*
ДунД ба урт Хугацааны ХөДөлмөрийн ЭрЭлт-НийлүүлЭлтийН таамаглал
22
ажил мэргэжлийн ангилалаарХ ажил эрХлэлтийн таамаглал
МУ-ын хувьд ажил мэргэжлийг YAMAT-08
/ISCO-08/ ангилалаар авч үздэг бөгөөд
үндсэн 10 бүлгийн хүрээнд ажил эрхлэлтийн
таамаглалыг гаргалаа. Ингэж гаргахдаа
2007-2012 оны “салбар-ажил мэргэжил”-ийн
матрицыг ашиглав. Энэ матриц нь эдийн
засгийн үйл ажиллагааны салбар бүрээр
тухайн жилд ажилласан нийт ажиллагсдыг
ажил мэргэжлийн бүлгээр хуваадаг. Салбар
бүрийн тухайн ажил мэргэжлээрх ажиллагсдын
салбарын нийт ажиллагсдад эзлэх хувийн
жингийн чиг хандлагыг тогтоох замаар
“салбар-ажил мэргэжил”-ийн матрицыг 2022
он хүртэл таамагласан (Хүснэгт 2-9, 2-10).
Салбарын дагуу нэмэх замаар ажил мэргэжил
бүрээрх нийт ажиллагсдын тоог гаргаж авсан
(Хүснэгт 2-8).
3
Хүснэгт 2-8. Ажил мэргэжлийн ангилалаарх ажил эрхлэлтийн таамаглал (хүн, %)
Ажил мэргэжлийнангилал
2007-08* 2012* 2017т 2022тӨсөлт (%)
2012-2017т
2017т-2022т
2012-2022т
M1 41,646 58,429 76,423 87,788 5.5 2.8 4.2
M2 114,433 161,560 196,699 227,045 4.0 2.9 3.5
M3 44,044 37,069 52,135 57,916 7.1 2.1 4.6
M4 16,840 27,064 30,022 34,177 2.1 2.6 2.4
M5 110,567 162,105 177,769 173,289 1.9 -0.5 0.7
M6 363,511 362,750 319,927 306,790 -2.5 -0.8 -1.7
M7 90,479 93,241 127,043 145,660 6.4 2.8 4.6
M8 70,029 78,240 101,578 110,298 5.4 1.7 3.5
M9 48,254 70,734 96,987 112,027 6.5 2.9 4.7
M10 5,250 5,600 6,897 1.3 4.3 2.8
Бүгд 899,802 1,056,441 1,184,181 1,261,886 2.3 1.3 1.8
* - ҮСХ-ны ажиллах хүчний судалгаа /зөвхөн дотоодын ажиллагсад/
т - Таамаглагдсан үр дүн /дотоод, гадаад ажиллагсдын нийт таамаглал/
2012-2022 онд хамгийн өндөр өсөлттэй
байх мэргэжилд М1 (хууль тогтоогч,
төрийн ба төрийн бус байгууллагын албан
тушаалын ажилтан, менежер), М3 (техникч
болон туслах/дэд мэргэжилтэн) болон М7
(үйлдвэрлэл, барилга, гар урлал, холбогдох
ажил үйлчилгээний ажилтан) болон М9
(энгийн ажил, мэргэжил) орж байна.4
Эдгээрийн жилийн дундаж өсөлт нь 4 гаруй
4 М2 нь мэргэжилтэн, М4 нь контор, үйлчилгээний ажилтан, М5 нь худалдаа үйлчилгээний ажилтан, М8 нь суурин төхөөрөмж, машин механизмын операторч, угсрагч.
ДунД ба урт Хугацааны ХөДөлмөрийн ЭрЭлт-НийлүүлЭлтийН таамаглал
23
хувьтай байна. Харин ХАА, ой загас агнуурын
мэргэшсэн ажилтнуудын эрэлт буурах
хандлагатай байна. Ихэнх салбарт бий болж
буй ажил эрхлэлтийн өсөлтийг ХАА-н салбарт
үүсч буй бууралт тодорхой хэмжээгээр
дэмжиж байна.
Доорх зурагт 2022 оны ажил мэргэжлээрх
ажил эрхлэлтийн нийт ажиллагсдад эзлэх
хувийн жингийн таамаглалыг 2012 оны дүнтэй
харьцуулан үзүүлэв. Нийт ажиллагсдын 34.3
хувийг 2012 онд М6 буюу ХАА-н мэргэшсэн
ажилтнууд эзэлж байсан бол энэ нь 2022 онд
24.3 хувь болж буурсан байна. М10 буюу
зэвсэгт хүчний ажил мэргэжлийн ажилчдын
нийт ажиллагсдад эзлэх хувийн жин тогтмол
0.5 хувьтай байсаар байх төлөвтэй.
Зураг 2-4. Ажил мэргэжлийн ангилалаарх ажил эрхлэлтийн таамаглал (%)
Доор “салбар-ажил мэргэжил” матрицын таамаглалыг 2017 болон 2022 оны байдлаар харуулав.
2022т 2012*
M10
M9
M8
M7
M6
M5
M4
M3
M2
M1
0.0 5.0 10.0 15.0 20.0 25.0 30.0 35.0 40.0
ДунД ба урт Хугацааны ХөДөлмөрийн ЭрЭлт-НийлүүлЭлтийН таамаглал
24
Хүс
нэгт
2-9
. “Са
лбар
-аж
ил м
эргэ
жил
” м
атри
ц (х
үн, 20
17)
Салбарын ангилалА
жил
мэр
гэж
лийн а
нги
лал
M
1M
2M
3M
4M
5M
6M
7M
8M
9M
10Бүг
д
ХА
А17
91
1382
980
247
1726
3171
2021
7723
03
3165
33
0890
УУ
5737
955
328
7017
3339
63
118
851
921
333
18022
71848
БҮ
7985
815
917
2814
364821
568
4415
559
06
6844
816
00
Цах
820
4467
1248
501
254
0438
518
1320
5815
546
УХ
405
762
618
554
756
020
2113
3734
3798
91
Бар
6400
12032
2615
1617
2135
216
418
84
416
9816
279
230
БөХуд
9478
7280
3433
2535
1025
63
435
1019
131
278667
1477
10
Тээ
1743
2668
1372
3307
3137
107
1988
473
87
3995
6570
4
Бай
р с
ууц
6907
865
450
1036
1758
787
305
591
415
831
986
МХ
3887
875
622
82
1501
930
0904
314
688
1926
2
Сан
/Д
а31
5177
3123
2852
3812
08
020
510
08
964
21832
Үл/
Хөд
532
443
326
--
--
--
1301
ШУ
1102
9875
3848
231
460
168
211
334
807
1703
6
Зах
2906
2156
610
739
3875
159
995
880
2164
14483
ТөУ
15690
2410
211
701
4980
10073
386
1478
6949
831
355
11891
84
Бол
3783
5817
633
3727
35923
020
815
68
1430
1530
988
95865
ЭМ
1140
31404
1022
8910
5945
146
1497
2290
5624
5918
4
Урла
г15
80
5093
712
313
1477
121
764
232
2831
1312
3
Үйлч
1386
1797
1450
409
7630
88
3795
174
1778
1850
7
Бүг
д76
423
1966
9952
135
3002
217
7769
3199
2712
7043
1015
7896
987
5600
ДунД ба урт Хугацааны ХөДөлмөрийн ЭрЭлт-НийлүүлЭлтийН таамаглал
25
Хүс
нэгт
2-1
0. “
Салб
ар-а
жил
мэр
гэж
ил”
мат
риц
(хүн
, 20
22)
Салбарын ангилалА
жил
мэр
гэж
лийн
анг
илал
M
1M
2M
3M
4M
5M
6M
7M
8M
9M
10Бү
гд
ХА
А19
3215
0410
5225
818
0830
3869
2279
2382
3170
31
8254
УУ
7450
1165
936
0323
2449
4010
210
148
2795
323
301
9148
0
БҮ87
4094
2519
2616
9256
4749
447
044
6251
7534
8875
4
Цах
875
5059
1228
454
211
043
5215
7025
1716
265
УХ
508
963
875
808
1032
027
8416
9441
9212
856
Бар
9209
1742
836
3724
9429
9628
157
622
5030
1078
310
9481
БөХуд
7739
6596
2885
2243
9051
937
982
0327
1468
6812
8148
Тээ
1788
2678
1340
3569
3030
110
1913
4723
639
2065
585
Байр
суу
ц89
5999
859
812
9420
293
104
182
742
5170
3834
1
МХ
5112
1129
426
2116
2611
510
847
8969
323
433
Сан/
Да
3351
7567
2271
6047
1235
021
711
7210
2222
882
Үл/
Хөд
668
545
447
--
--
--
1659
ШУ
1393
1448
658
1023
968
824
915
044
512
7324
734
Зах
2422
1603
489
682
3023
128
860
748
1816
1177
2
ТөУ
1963
630
494
1288
661
6511
414
477
1670
8507
1090
368
0910
8962
Бол
3728
5745
921
5626
9996
3820
915
8310
0316
231
8794
793
ЭМ12
0139
784
1204
110
5574
6518
320
1525
5775
2873
829
Урл
аг20
3361
1386
119
019
2114
590
116
338
5316
181
Үйл
ч10
4513
8911
9133
762
7659
2889
4012
5014
477
Бү
гд87
788
2270
4557
916
3417
717
3289
3067
9014
5660
1102
9811
2027
6897
ДунД ба урт Хугацааны ХөДөлмөрийн ЭрЭлт-НийлүүлЭлтийН таамаглал
26
ажилгүйДлийн түвшний таамаглал
Таамаглагдсан ажиллах хүч (хөдөлмөрийн
нийлүүлэлт) болон ажил эрхлэлтээс
(хөдөлмөрийн эрэлт) ажилгүйдлийн түвшний
таамаглалыг тооцож гаргасан.
2012 онд ажилгүйдлийн түвшин 8.2 хувьтай
байсан бол бид ажилгүйдлийн түвшинг
урт хугацаандаа ойролцоогоор 6 хувь
(0.5 нэгж хувийн хэлбэлзэлтэй) болно
гэсэн нөхцөл тавьж энэхүү таамаглалын
загварыг боловсрууллаа. Өөрөөр хэлбэл,
энэ нь эдийн засагт урт хугацаанд үзэгдэх
хэвийн ажилгүйдлийн түвшин юм. ОУВС-аас
гаргасан ДНБ-ий таамаглалыг эдийн засаг
урт хугацаанд хэвийн ажилгүйдлийн түвшинг
(6 орчим хувь) хадгална гэдэг үндэслэлээр
засварласан нь хөдөлмөрийн эрэлтийн тоог
гаргаж ирэх нөхцөл болсон.
4
Хүснэгт 2-11. Ажилгүйдлийн түвшний таамаглал (хүн, %, 2012-2022)
Хөдөлмөрийн
эрэлтХөдөлмөрийннийлүүлэлт
Ажилгүйдлийнтүвшин (%)
2012* 1,056,441 1,151,146 8.2
2013 1,110,160 1,180,712 6.0
2014 1,137,663 1,203,672 5.5
2015 1,150,724 1,224,913 6.1
2016 1,168,275 1,244,381 6.1
2017 1,184,181 1,262,139 6.2
2018 1,198,089 1,278,435 6.3
2019 1,211,819 1,293,652 6.3
2020 1,229,756 1,308,260 6.0
2021 1,244,758 1,322,684 5.9
2022 1,261,886 1,337,189 5.6
* Эх сурвалж: ҮСХ-ны ажиллах хүчний судалгаа
ДунД ба урт Хугацааны ХөДөлмөрийн ЭрЭлт-НийлүүлЭлтийН таамаглал
27
Хавсралт: товчилсон үгсийн жагсаалт
ХААУУБҮЦАХУХ
БАРБөХуд
ТээБайр сууцМХСан/ДаҮл/ХөдШУЗАХТөУ
БолЭМУрлагҮйлчМ1
М2М3М4М5М6М7
М8М9М10
Хөдөө аж ахуй, ойн аж ахуй, загас барилт, ан агнуурУул уурхай олборлолтБоловсруулах үйлдвэрлэлЦахилгаан хий уур, агааржуулалтын хангамжУсан хангамж, бохир ус хог хаягдлын менежмент, цэвэрлэх үйл ажиллагааБарилгаБөөний болон жижиглэн худалдаа, машин мотоциклийн засвар үйлчилгээТээвэр ба агуулахын үйл ажиллагааБайр сууц болон хоол хүнсээр үйлчлэх үйл ажиллагааМэдээлэл холбооСанхүүгийн болон даатгалын үйл ажиллагааҮл хөдлөх хөрөнгийн үйл ажиллагааМэргэжлийн шинжлэх ухаан болон техникийн үйлЗахиргааны болон дэмжлэг үзүүлэх үйл ажиллагааТөрийн удирдлага ба батлан хамгаалах үйл ажиллагаа албан журмын нийгмийн хамгаалалБоловсролХүний эрүүл мэнд ба нийгмийн үйл ажиллагааУрлаг үзвэр тоглоом наадамҮйлчилгээний бусад үйл ажиллагааХууль тогтоогч, төрийн ба төрийн бус байгууллагын албан тушаалын ажилтан, менежерМэргэжилтэнТехникч болон туслах / дэд мэргэжилтэнКонтор, үйлчилгээний ажилтанХудалдаа үйлчилгээний ажилтанХАА, ой, загас агнуурын мэргэшсэн ажилтанҮйлдвэрлэл, барилга, гар урлал, холбогдох ажил үйлчилгээний ажилтанСуурин төхөөрөмж, машин механизмын операторч, угсрагчЭнгийн ажил, мэргэжилЗэвсэгт хүчний ажил, мэргэжил