11
Хуудас: 1 / 11 2014 2 (22) No: 02 (22) 2014.06.19 Quarterly E-newsletter АгуулгА Мэдээ, Мэдээлэл 1-4 ТАНИН МэдэХҮЙ 5-7 логИсТИк 8-9 ЗуРААсАН кодНЫ ТоНог ТӨХӨӨРӨМЖ 10 гИШҮҮН БАЙгууллАгА 11 “865 БҮХ гИШҮҮдИЙН уулЗАлТ, ҮЗэсгэлэН-ХэлэлцҮҮлэг” АМЖИлТТАЙ ЗоХИоН БАЙгуулАгдлАА Supply Chain Олон улсын хэмжээнд “GS1” систем үүсч хөгжсөний 40 жил, “GS1 Монгол” нийгэмлэг байгуулагдсны 10 жилийн ойн хүрээнд зохион байгуулсан “865 БҮХ гИШҮҮдИЙН уулЗАлТ, ҮЗэсгэлэН- ХэлэлцҮҮлэг” амжилттай болж өндөрлөлөө. Уулзалт хэлэлцүүлэгт GS1 Монгол нийгэмлэгийн идэвхитэй гишүүд болох дотоодын үйлдвэрлэгчид, импортлогчид, бөөний болон жижиглэнгийн худалдаа эрхлэгч аж ахуйн нэгж, байгууллага, хувь хүмүүс болон ГЕГ, МХЕГ, УБЕГ, Монголын Автотээвэрчдийн нэгдсэн холбоо зэрэг төрийн болон төрийн бус байгууллагын 100 гаруй төлөөллүүд оролцож тус тусын салбарт GS1 систем, зураасан кодыг амжилттай хэрэгжүүлж буй туршлагаа хуваалцлаа.

Supply Chain электрон сонин - 2014 оны №2

Embed Size (px)

Citation preview

Page 1: Supply Chain электрон сонин - 2014 оны №2

Quarterly E-newsletter

Хуудас: 1 / 112014 2 (22)

Supply Chain

No: 02 (22) 2014.06.19Quarterly E-newsletter

АгуулгА

Мэдээ, Мэдээлэл

1-4

ТАНИН МэдэХҮЙ

5-7

логИсТИк

8-9

ЗуРААсАН кодНЫ ТоНог ТӨХӨӨРӨМЖ

10

гИШҮҮН БАЙгууллАгА

11

“865 БҮХ гИШҮҮдИЙН уулЗАлТ, ҮЗэсгэлэН-ХэлэлцҮҮлэг”

АМЖИлТТАЙ ЗоХИоН БАЙгуулАгдлАА

Supply Chain

Олон улсын хэмжээнд “GS1” систем үүсч хөгжсөний 40 жил, “GS1 Монгол” нийгэмлэг байгуулагдсны 10 жилийн ойн хүрээнд зохион байгуулсан “865 БҮХ гИШҮҮдИЙН уулЗАлТ, ҮЗэсгэлэН-ХэлэлцҮҮлэг” амжилттай болж өндөрлөлөө.

Уулзалт хэлэлцүүлэгт GS1 Монгол нийгэмлэгийн идэвхитэй гишүүд болох дотоодын үйлдвэрлэгчид, импортлогчид, бөөний болон жижиглэнгийн худалдаа эрхлэгч аж ахуйн нэгж, байгууллага, хувь хүмүүс болон ГЕГ, МХЕГ, УБЕГ, Монголын Автотээвэрчдийн нэгдсэн холбоо зэрэг төрийн болон төрийн бус байгууллагын 100 гаруй төлөөллүүд оролцож тус тусын салбарт GS1 систем, зураасан кодыг амжилттай хэрэгжүүлж буй туршлагаа хуваалцлаа.

Page 2: Supply Chain электрон сонин - 2014 оны №2

Quarterly E-newsletter

2014 2 (22) Хуудас: 2 / 11

Supply Chain мэдээ, мэдээлэл

Уулзалт хэлэлцүүлгийн үеэр дараах сэдвүүдээр сонирхолтой илтгэлүүд тавигдлаа. Үүнд:

Монгол улсын хэмжээнд зураасан кодны • хэрэглээ, хууль эрх зүйн орчин, өнөөгийн байдал МҮХАҮТанхимын ЗКЛХ, “GS1 Монгол” нийгэмлэгийн дарга Ш.Цэвэлсайхан“УБЕГ-ын иргэний бүртгэл, лавлагаа, архивын • үйл ажиллагаанд зураасан кодыг хэрэгжүүлсэн жишээ” УБЕГ-ын мэдээллийн технологийн газрын дарга Б.Чимэддорж“Зэсийн баяжмалын экспорт, тээвэрлэлтэнд • зураасан код, RFID ашигласан кейс” “Оюу-толгой” ХХК-ны логистикийн менежер М.ОдхүүБайгууллагын логистикийн мэдээллийн • системийн асуудлууд “IERP consulting” ХХК-ны захирал Ц.Бадраа“Монос-EPR систем дэхь зураасан кодны • хэрэглээ-агуулах, бөөний болон жижиглэнгийн худалдаа, захиалга, боруулалт, түгээлт” “Монос фарм трейд” ХХК-ны Мэдээллийн технологийн төвийн дарга А.Отгонбаяр“Донорын бүртгэл, цусан бүтээгдэхүүний • шинжилгээ, үйлдвэрлэл, захиалга, нийлүүлэлтэнд зураасан кодыг хэрэглэсний ач холбогдол” ЭМЯ-ны харьяа Цус сэлбэлт судлалын үндэсний төвийн мэдээллийн технологийн инженер Ч.Далайцэрэн“GS1 систем, зураасан кодны техник, тоног • төхөөрөмж, програм хангамжийн шийдэл, хэрэглээний стандарт” “Электрон Мон” ХХК-ны ерөнхий инженер С.Болд

Илтгэгч нар Монгол улсын хэмжээнд эрүүл мэндийн салбар, уул уурхайн салбар, жижиглэн худалдааны салбар, тээвэрлэлт, агуулах түгээлт логистикийн үйл ажиллагаанд GS1 систем, зураасан кодыг хэрхэн үр дүнтэй хэрэгжүүлсэн туршлагууд, цаашид хэрэгжүүлэх ажлуудын талаар дэлгэрэнгүй мэдээллийг оролцогчдод хүргэсэн бөгөөд оролцогчдын зүгээс сонирхолтой олон асуултууд тавигдаж байлаа.

Түүнчлэн тус уулзалт хэлэлцүүлгийн үйл ажиллагаатай зэрэгцэн “865” зураасан код бүхий бараа бүтээгдэхүүний үзэсгэлэн зохион байгуулагдаж, үзэсгэлэнд салбар салбарын төлөөлөл болох ХӨСҮТ, Тэнгэр ХХК, М-Си-Эс Кока Кола ХХК, Нуган ХХК, Интер-Актив Би Ай ХХК, Хөгжил трейд ХХК, Ай Некст ХХК, Электрон Мон ХХК, Анголмус ХХК, Өргөө Торго ХХК, Мон Сүү ХХК -ууд оролцлоо.

Арга хэмжээний төгсгөлд Олон улсын GS1 байгууллагын 40 жил, “GS1 Монгол” нийгэмлэгийн 10 жилийн ойн баярын хүндэтгэлийн хүлээн авалт, урлагийн тоглолтууд болж өнгөрлөө.Бид бүхэнтэй өнгөрсөн 10 жилийн туршид хамтран ажилласан нийт гишүүд болон дэмжигч төрийн болон төрийн бус байгууллагууддаа дахин талархал илэрхийлэхийн сацуу цаашид зураасан кодыг олон улсын стандартын дагуу өөрийн улс оронд хэрэгжүүлэхэд бид бүхний хамтын ажиллагаа улам өргөжинө гэдэгт итгэлтэй байна.

Page 3: Supply Chain электрон сонин - 2014 оны №2

Quarterly E-newsletter

Хуудас: 3 / 112014 2 (22)

Supply Chain

МҮХАҮТанхим нь Эдийн Засгийн Хөгжлийн яам ,Олон улсын худалдааны төв /ICT/, НҮБ-ын Худалдаа хөгжлийн бага хурал /UNCTAD/ -тай хамтран 2014 оны 6 дугаар сарын 4-5 ны өдрүүдэд “Дэлхийн худалдааны байгууллагын Худалдааг хөнгөвчлөх хэлэлцээрийн хэрэгжилт” сэдэвт семинарыг амжилттай зохион байгууллаа.

Тус семинарын зорилго нь “ДХБ-ын худалдааг хөнгөвчлөх” хэлэлцээрийн давуу талыг оролцогчдод таниулах, түүнийг үр дүнтэй

ашиглах боломжийг олгоход чиглэгдэж, хамгийн гол нь хэлэлцээрийн заалт бүрийг харилцан ярилцаж, хэлэлцэсний дүнд Монгол улсын хувьд тус хэлэлцээрийн А, В, С гэсэн ангиллын аль хүрээнд хамаарагдах, заалт бүрт хамаарах ангиллыг гаргаснаар цаашид энэ хэлэлцээрийн хүрээнд худалдааг хэрхэн үр дүнтэй хөнгөвчлөх боломжтой эсэхийг хэлэлцэхэд оршиж байв. Тус

хэлэлцээрийн “А” ангилал нь хэлэлцээрийн заалтыг шууд хэрэгжүүлэх, “В” ангилал нь хэлэлцээрийн заалтыг хэрэгжүүлэх орчин, нөхцөл бүрдээгүй, “С” ангилал нь хэлэлцээрийн заалтыг хэрэгжүүлэхэд техник туслалцаа авах гэсэн утгатай юм.

Тус семинарт ЗГХЭГ, ГХЯ, СЯ, ҮХААЯ, МХЕГ, ГЕГ, Боомтын нэгдсэн захиргаа зэрэг төрийн яамд, агентлагуудаас гадна гадаад худалдаа эрхлэгч экспортлогч, импортлогч аж ахуйн нэгж, тээвэр зууч, гаалийн зуучлагч байгууллагуудын 50 гаруй төлөөлөл оролцлоо. Семинарын үр дүнд ДХБ-ын худалдааг хөнгөвчлөх хэлэлцээрийн 37 зүйл заалтыг нэг бүрчлэн хэлэлцэж, оролцогчдын санал, тайлбаруудыг хэлэлцэн , Монгол улсын хувьд аль ангилалд орох, хэрэгжүүлэх хугацаа нь ямар байх талаар урьдчилсан байдлаар тохиролцлоо.

дХБ-ЫН ХудАлдААг ХӨНгӨвчлӨХ ХэлэлцээРИЙН ХэРэгЖИлТ сеМИНАР АМЖИлТТАЙ ЗоХИоН БАЙгуулАгдлАА

Page 4: Supply Chain электрон сонин - 2014 оны №2

Quarterly E-newsletter

2014 2 (22) Хуудас: 4 / 11

Supply Chain

МҮХАҮТАНХИМЫН БАЙРАНд ТҮц МАШИН БАЙРШууллАА

МҮХАҮТанхимын дэргэдэх “GS1 Монгол” нийгэмлэг, Зураасан код, логистикийн хэлтэс, Улсын бүртгэлийн ерөнхий газартай хамтран иргэний шинэчилсэн бүртгэл мэдээллийн системд зураасан кодыг нэвтрүүлэх ажлын хүрээнд иргэний цахим үнэмлэх, лавлагаа, архивын үйл ажиллагаанд коджуулах ажлыг амжилттай хэрэгжүүлээд байна.

УБЕГазар нь GS1 систем, зураасан кодыг өөрийн үйл ажилагааны бусад чиглэлүүдэд амжилттай туршин хэрэгжүүлж байгаагийн бас нэгэн жишээ нь ТҮЦ машин юм. Төрийн үйлчилгээний цахим машинаас олгогдох үйлчилгээ нь Улсын бүртгэлийн ерөнхий газарт ашиглагддаг QR кодоор баталгаажсан нууцлалтай цаасан дээр хэвлэгдэх бөгөөд ямар нэгэн байдлаар дуурайлгах, хуулбарлах боломжгүй юм. “ТҮЦ машин”-аас иргэд өөрийн амьдарч буй хамгийн ойрхон үйлчилгээний төв, байгууллагаас дэвшилтэт технологи ашиглан төрийн үйлчилгээг түргэн шуурхай авах бөгөөд яам, агентлаг, төрийн байгууллагуудад өөрийн санал хүсэлт, өргөдөл гомдлоо илгээх боломж нь бүрдэж байгаа юм.

МҮХАҮТанхимын 1 давхарт байршсан ТҮЦ машинаас Та бүхэн дараах лавлагаануудыг авах бүрэн боломжтой юм. Үүнд:

Иргэний бүртгэлийн үйлчилгээ:Санал хүсэлт, өргөдөл гомдол• Төрсний бүртгэлийн лавлагаа• Иргэний үнэмлэхний лавлагаа• Оршин суугаа хаягийн тодорхойлолт• Гэрлэлт бүртгэлтэй тухай лавлагаа• Гэрлэлт цуцлалтын бүртгэлийн лавлагаа• Гэрлэлт бүртгэлгүй тухай лавлагаа•

Татварын Ерөнхий Газраас:ААН-ын орлогын албан татварын лавлагаа•

мэдээ, мэдээлэл

Page 5: Supply Chain электрон сонин - 2014 оны №2

Quarterly E-newsletter

Хуудас: 5 / 112014 2 (22)

Supply Chain ТАНИН мэдэХҮЙ

GS1 сТАНдАРТууд гААлИЙН ҮЙл АЖИллАгААНд(1-Р Хэсэг)

GS1 сТАНдАРТууд гААлИЙН ҮЙл АЖИллАгААНд ХэРэглэгдэХ Нь:

Энэхүү систем нь гаалийн үйл ажиллагааг илүү найдвартай үр дүнтэй явуулахад тусалж байдаг. 2007 оны 11 сард Дэлхийн гаалийн байгууллага /ДГБ/ болон GS1 байгууллага нь цаашдын хамтын үйл ажиллагааг илүү өргөн хүрээнд таниулах зорилготой ойлголцын гэрээнд гарыг үсэг зурсан. Тус байгууллагууд гаалийн салбар дахь стандартуудыг ижилсүүлэх үйл ажиллагааг үргэлжлүүлэх санал санаачлагыг дэмжих, туршлага солилцох, сургалтын үйл ажиллагаан дээр хамтрах, олон нийтийн уулзалтуудыг хамтран зохион байгуулах, үр ашигтай хамтын ажиллагааг дэмжих холбогдох хүмүүсийг томилох зэрэг сонирхсон мэдээллээ харилцан солилцох системчилсэн өөрчлөлтүүдийг дэмжихэд хамтран ажиллахаар зөвшөөрсөн.

Энэхүү мэдээллийн гол зорилго нь орон нутаг дахь GS1 болон гаалийн байгууллагууд дараагийн алхамыг үргэлжлүүлэх хамтран ажиллах юм.

дэлХИЙН гААлИЙН БАЙгууллАгА: дэлХИЙН ХудАлдААг ХӨНгӨвчлӨХ ХАМгААлАХ ҮЙл

АЖИллАгААг ХӨгЖҮҮлЖ БАЙдАг.

ДГБ-ын 171 гишүүн орон дэлхийн худалдааны хилээр нэвтрэх үйл ажиллагааны 99%-ийг хариуцдаг. Өнгөрсөн жилүүдэд татвар хураамж цуглуулах голдуу тогтсон харилцаатай байсан бол ДГБ болон үндэсний гаалийн байгууллагууд нь дэлхийн худалдааг хөнгөвчлөх болон дэлхийн нийлүүлэлтийн хэлхээний аюулгүй байдлыг нэмэгдүүлэхэд ихээхэн анхаарч ажиллаж байна. “SAFE Framework”- Стандартын аюулгүй бүтэц, “Kyoto Convention”-Кётогийн хэлэлцээр, “Data Model” - Мэдээллийн загвар, “Single Window”- Цахим нэг цонх зэрэг өнөөгийн хил гаалийн үйл ажиллагааны асуудлуудыг шийдэхэд илүү тохирхуйц хэд хэдэн бодлогын санаачлагууд гэрээ хэлцэл, зааварчилгаануудыг боловсруулаад байна.

“SAFE Framework” буюу аюулгүй бүтцийг ДГБ болон гишүүн гаалийн байгууллагууд олон улсын худалдааны нийгэмлэг хамтран дэлхийн нйилүүлэлтийн хэлхээний аюулгүй байдлыг хамгаалах

санаачлагыг боловсруулсан. Энэ нь өнөөдөр болон маргаашийн гаалийн үйл ажиллагааны зарчмуудыг илүү нарийвчилсан:

Ачааны электрон мэдээллийн ижилсүүлэлт•

Тогтвортой эрсдлийн менежмент•

Ул суурьтай шаардсан үед ачааны хяналт • шалгалт төвөгтэй бус байх

Гаалийн байгууллагуудад харилцан нөлөөлөх • бизнес дэх түншлэлийн хандлага.

ДГБ нь эдгээр зорилгуудад хос тулгуураар хүрэхээр төлөвлөж байна: Гаалиас гааль дахь сүлжээний зохион байгуулалт болон Гааль бизнесийн түншлэл юм.

GS1 сТАНдАРТууд ХудАлдААНЫ АюулгҮЙ, ҮР АШИгТАЙ БАЙдАлд НӨлӨӨлӨХ Нь

GS1 нь ашгийн бус олон нийтийн байгууллага бөгөөд дэлхийн эрэлт нийлүүлэлтийн хэлхээний төрөл бүрийн салбарын үр ашгийг нэмэгдүүлэх глобал стандартын хэрэгжүүлэлт болон шийдлүүдийг боловсруулж хэрэгжүүлдэг. GS1 нь 116 орны 20 гаруй салбарын үйл ажиллагаанд хэрэгжиж байна.

GS1 Стандартууд нь тодорхойлогч түлхүүрийн иж бүрдлийг агуулж байдаг бөгөөд энэхүү онцгой дугаарлалтын систем нь дэлхий даяар хэдэн зуу мянган үйлдвэрлэгч, борлуулагч, жижиглэн худалдаачин, логистикийн компаниуд болон бусад бизнесийн үйл ажиллагаанд ашиглагдаж байдаг. GS1 тодорхойлогч түлхүүрүүд нь бараа бүтээгдэхүүн, үйлчилгээ, байршил, логистикийн нэгжүүдийг ойлгомжтой маш тодорхой илэрхийлсэнээр эдгээр бодит зүйлс, логистикийн нэгжүүдийг хамааралтай бизнес мессеж, мэдээлэлтэй холбож байдаг.

Баримтаас харахад GS1-ийн 2008 оны Ерөнхий нөхцлүүдэд олон улсын худалдаа, гаалийн байгууллагад хэрэглэгдэх тусгай тодорхойлох түлхүүрүүдийг боловсруулсан байдаг. Энэхүү GS1-ийн / ID/ тодорхойлогч түлхүүрийн бүтэц байгуулалт нь GS1 болон ДГБ-ын болон энэхүү төсөлд оролцогч бусад компаниудын хамтын ажиллагааг амжилттай хөгжүүлсэн.

GS1 Стандартууд нь үндэсний хил гааль дээрх боломжийг урьдчилан харах, үр ашгийг нэмэгдүүлэх, олон улсын худалдааг хөнгөвчлөх, нийгмийг хамгаалах, худалдааны нийлүүлэлтийн хэлхээг аюулгүй байлгах

гаалийн үүрэгт дэмжлэг болж чаддаг.

Page 6: Supply Chain электрон сонин - 2014 оны №2

Quarterly E-newsletter

2014 2 (22) Хуудас: 6 / 11

Supply Chain GS1 Стандартууд нь хил гаалийн үйл ажиллагааг

хамгаалах, аюулгүй байлгах, бизнес дэх түншүүд хоорондоо илүү сайн ажиллах урт хугацааны туршилтыг давсан маш өргөн хэрэглэгддэг шийдлүүдээр хангаж байдаг.

АМЖИлТТАЙ БАТлАгдсАН ТуРШИлТууд

2004 онд ДГБ хилээр нэвтрэх ачааг тодорхойлох дахин давтагдахгүй тодорхойлох барааны ачилтын тайлбарыг бүтээх зөвлөмжийг албан ёсны болгосон.(UCR) UCR-ын гол зорилго нь олон улсын худалдааг хөнгөвчлөх, аудит дээр суурилсан хяналт болон үр ашигтай эрсдлийн үнэлгээ зэрэг Гаалийн үйл ажиллагааг дэмжих юм.

Дарс болон спиртийн салбарынхан ДГБ-ын UCR-тай ижил үйлчилгээ үзүүлэх GS1-ийн тодорхойлох түлхүүр болох Тээвэрлэлтийн чингэлэгийн серийн дугаар буюу(SSCC)-ыг аль хэдийн хэрэглэж байсан. GS1 SSCC нь логистикийн нэгжийг дахин давтагхгүйгээр тодорхойлох түлхүүр /зураасан код/ юм. Тухайн логистикийн нэгж бэлэн болсон үед үүсэх тогтсон урттай дугаарлалт юм. Энэхүү дугаарлалт нь дэлхий даяар маш өргөн хэдэн мянган компанид хэрэглэгддэг. ДГБ нь дахин өөрчлөлт боловсруулалт хийхээс зайлсхийж олон улсын үйл ажиллагааны хүрээнд үйлдвэрлэлийн явцад аль хэдийн хэрэглэгдэж хэвшсэн GS1 тодорхойлогч түлхүүрийг хэрэглэх, өргөжүүлэх болон бусад үр ашгийг харах болсон.

Энэ салбарын хэд хэдэн компаниуд туршилтыг хэрэгжүүлэхэд бэлэн байгаагаа илэрхийлсэнээр дарс болон спирт үйлдвэрлэлийн бүлэг 2006 оны 1 улиралд үр дүнгээ гаргаж Гаалийн болон GS1-ийн гишүүн байгууллагууд өндөр түвшний амжилттай хэрэгжсэн туршлагуудыг баталгаажуулсан. Хяналтын гол зорилго нь GS1 SSCC тодорхойлогч нь олон улсын тээвэрлэлтэд, гаалийн үйл ажиллаанд хамгийн тохиромжтой гэдэг нь батлагдсан.

ТуРШИлТЫН ҮР дҮН Нь: Гаалийн байгууллагуудад илгээгдэх барааны хилээр нэвтрэх хөдөлгөөний тодорхой мэдээллийг авч нийлүүлэлтийн хэлхээн дэх бүх түлхүүр элементүүдтэй холбогдох электрон материал дээр ашиглагдаж болохуйц GS1 SSCC нь батлагдсанаар ДГБ-ууд GS1 тодорхойлогч түлхүүрийг ашиглах нь маш тодорхой болсон.

Төслийн оролцогчид болох HM санхүүгийн байгууллага болон Английн ГБ, Австралийн гаалийн үйлчилгээ, Hardy дарсны компани, Одны орд, Diageo болон Trans далайн тээврийн байгууллага, ДГБ, Дарс болон спиртийн худалдааны нийгэмлэг, GS1 Төв байгууллага, GS1 Их Британи, GS1 Австрали зэрэг

нь энэхүү төслийг дэмжихээр оролцсон.

UCR нь олон улсын нийлүүлэлтийн хэлхээн дэх нэгдсэн ул мөр шалган тогтоолт, багассан үнэ, өргөжүүлсэн аюулгүй байдал, мэдээллийг илүү сайн урьдчилан харах зэрэг импортлогч, экспортлогч, тээвэрлэгч, гаалийн байгууллагуудад хэрэглэгддэг. Цаашдаа төслийн оролцогчид шинээр дугаарлалтын дарааллын менежментийг бүтээхээс илүү Гааль болон GS1 хоёуланд нь илүү хялбар байх одоогийн хэрэглэгдэж буй стандартыг өргөжүүлэхийг зорьж байна.

Магадгүй хамгийн чухал нь энэхүү төсөл нь худалдаа хөнгөвчлөлт, хамгаалалт, хамааралтай асуудлуудыг шийдлийг олоход гааль болон худалдаа амжилттай хамтран ажиллах боломжтой юм гэдгийн харуулж чадсан. Дэлхий даяар GS1 стандартыг Гаалийн байгууллагууд илүү өргөн ашигласнаар худалдааг маш их хөнгөвчлөх нь тодорхой болсон.

ТээвэРлэлТИЙН чИНгэлэгИЙН сеРИЙН дугААРААс /SSCC/ ТээвэРлэлТИЙг

ТодоРХоЙлоХ глоБАл дугААР /GSIN/ ХҮРТэл

GS1 болон ДГБ-ын хоорондын гэрээний нэг чухал үр дүн нь одоогийн хэрэглэгдэж буй GS1 тодорхойлох түлхүүрүүдийг тохируулах болон олон улсын худалдаа гааль дахь тээвэрлэлтийг тодорхойлох Тээвэрлэлтийг толорхойлох дугаарыг тусгайлан боловсруулсан.

/GSIN/

Туршилтын төсөл GS1 SSCC нь ямар нэг бодит тээвэрлэлтийн нэгжийн эхний цэгээс эхлээд дахин давтагдахгүйгээр нэгдсэн утгатай байхаар тодорхойлж чадсаныг харуулсан. Мөн тодорхойлолтын энэхүү түвшин нь өнөөгийн үндэсний болон олон улсын өдөр тутмын хэдэн мянган тээвэрлэлт болох гаалийн үйл ажиллагаанд нэг удаагийн худалдан авалтын захиалгын дагуу бүхий л тээвэрлэлтийн туршид хэд хэдэн хавтан, чингэлэгийг агуулсан төрөл бүрийн тээвэрлэлтийн нэгжүүдийг нэгтгэсэн илүү нарийвчилсан байдлаар харуулсан. Энэхүү мэдээллийг үр дүнд GS1 багууд нь ашгийн төлөө бус өөрсдийн зорилгодоо үнэнч нийгмийн эрх ашгийн төлөө нэг худалдааны захиалгын дагуу ийм бүлэг тээвэрлэлтийн тодорхойлох GS1 Тээвэрлэлтийг тодорхойлох глобал дугаарыг /GSIN/ бий болгох зорилготой ажилласан. Тиймээс GS1 GSIN нь Гаалийн байгууллагын шаардлагад маш сайн тохирсон тодорхойлолт болсон.

Page 7: Supply Chain электрон сонин - 2014 оны №2

Quarterly E-newsletter

Хуудас: 7 / 112014 2 (22)

Supply Chain ТАНИН мэдэХҮЙ

ШИлдэг дэлгҮҮРИЙг ТодоРХоЙлоХ судАлгААНЫ дҮНг ТАНИлцуулЖ БАЙНА

2014 оны 2-р улирлын туршид явуулсан “Шилдэг дэлгүүрийг тодорхойлох” судалгааны дүнг танилцуулж байна.

Судалгаанд оролцогчдын саналаар тухайн дэлгүүрийг сонгож байгаа шалтгаанууд нь:

НоМИН супеРМАРкеТЫН Хувьд

Гэрт ойрхон1.

Бараа бүтээгдэхүүний сонголт сайн2.

Барааны чанар боломжийн3.

оРгИл ХудАлдААНЫ ТӨвИЙН Хувьд

Цэвэрхэн1.

Барааны үнийг тодорхой байрлуулдаг, 2. хямд

Бараа бүтээгдэхүүний сонголт сайн3.

эвРИдеЙ,скАЙ, сАНсАР ХудАлдААНЫ ТӨвҮҮдИЙН Хувьд

Гэрт ойрхон1.

Үйлчилгээ сайтай 2.

Зэрэг саналууд давамгайлж байсан бол ерөнхийдөө манай худалдааны төв, дэлгүүр супермаркетуудын ажилчдын харилцаа дунд зэрэг, бараа бүтээгдэхүүнээ тайлбарлах чадвар сул, кассын машин, тээшний автомат хайрцгийг эс тооцвол сүүлийн үеийн техник технологийг сайн нэвтрүүлээгүй, зарим үед хямдрал их ойлгомжгүй байдаг талаар судалгаанд оролцогчид саналаа ирүүлжээ.

Page 8: Supply Chain электрон сонин - 2014 оны №2

Quarterly E-newsletter

2014 2 (22) Хуудас: 8 / 11

Supply Chain

Логистик гэж юу вэ, логистик нь бидний амьдралд ямар ач холбогдолтой вэ гэсэн олон тооны асуулт урган гарсаар байна. Сүүлийн үед хүмүүсийн дунд логистикийн талаарх ойлголт нэмэгдэхийн сацуу бүхэл бүтэн логистикийн хуулийн төслийг хүртэл боловсруулж байгаа талаар яригдаж байна. Энэ мэтчилэн логистиктой холбоотой олон тооны үйл ажиллагаанууд хийгдэж байгаатай зэрэгцэн

Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхим, Монголын Логистикийн Холбоо, Германы Олон Улсын Хамтын Ажиллагааны Нийгэмлэг, ШУТИС-ийн Компьютер Техник Менежментийн Сургууль хамтран “We love logistic” логистикийн нээлттэй хаалганы өдөрлөгийг 2 дах жилдээ амжилттай зохион байгууллаа.

Энэ удаагийн Монгол улсад зохион байгуулж буй логистикийн нээлттэй хаалганы өдөрлөг нь ХБНГУ болон европ, латин америк, азийн зарим улс орнуудад жил бүрийн 4 сарын 10-нд орон даяар болон олон улсад зохион байгуулдаг

“логистикийн нээлттэй хаалганы өдөр” уламжлалт арга хэмжээтэй давхцаж байгаагаараа онцлог байлаа. Түүнчлэн энэ жилийн арга хэмжээ нь бүхэлдээ оюутан, сурагчдад мэргэжлийн чиг баримжаа олгох, сонирхогч талуудад логистик менежментийн мэргэжлийн онцлог, давуу тал, ач холбогдлыг ойлгуулах, олон нийтэд таниулахад чиглэгдэж байсан учраас оюутан залуусын оролцоо маш өргөн хүрээнд байсныг онцлох нь зүйтэй болов уу.

1. Логистикийн нээлттэй хаалганы өдрийг угтан “Логистикийг сурталчлах PR ТӨЛӨВЛӨГӨӨ” төслийн уралдааныг оюутан залуусын дунд зарлалаа.

Тус уралдааны зорилго нь оюутан залуус

логистикийг хэрхэн ойлгож, өөрсдийн өдөр тутмын амьдралд хир тусгаж байгааг гаргаж ирэхэд оршиж байлаа. Тус уралдаанд ШУТИС-ийн НТС- ОНХА-н оюутнууд идэвхитэй оролцон, логитсикийг өөр өөрсдийн ойлголтын хүрээнд чадварлаг танилцуулсан бүтээлүүдийг хийсэн байлаа.Уралдаанд оролцсон багуудаас эхний 3 байрыг шагналт байраар зарлан 1-р байр эзэлсэн Индиго баг, 2-р байр эзэлсэн Кигол-7 баг, 3-р байр эзэлсэн Логистик бридж багуудыг өргөмжлөл мөнгөн шагналаар, мөн идэвхи санаачилгатай байсан Корпоратив баг, ШУТИС-НТС-ОНХА 3-р

курсын оюутан М. Бямбахишиг, Н.Нямсүрэн нарыг тусгай байрын шагналаар шагнаж урамшууллаа. Түүнчлэн дээрх уралдаанд амжилттай оролцсон багууд дээрх уралдаан амжилттай оролцсон багууд Логистикийн нээлттэй хаалга өдөрлөгийн төгсөлтийн арга хэмжээ болох “We love logistics” оюутан залууст зориулсан үдэшлэгийг зохион байгуулагчидтай хамтран зохион байгууллаа.

логИсТИк

‘We love loGIStICS’ логИсТИкИЙН НээлТТэЙ ХААлгАНЫ ӨдӨРлӨг АМЖИлТТАЙ ЗоХИоН БАЙгуулАгдлАА

Page 9: Supply Chain электрон сонин - 2014 оны №2

Quarterly E-newsletter

Хуудас: 9 / 112014 2 (22)

Supply Chain 2. 2014 оны 4 сарын 8 ны өдөр сэтгүүлчдийн дунд Хэвлэлийн бага хурлыг зарлан арга хэмжээний талаар дэлгэрэнгүй танилцуулгыг хийсний зэрэгцээ ”Өндөр үнийг бууруулах логистикийн шийдэл” сэдэвт сургалтыг Монголын Хэвлэлийн Хүрээлэнгийн дэргэдэх Эдийн засгийн сэтгүүлчдийн “Өөрчлөлт” клубтэй хамтран Монголын Хэвлэлийн Хүрээлэнд зохион байгууллаа. Мөн TV 9 телевизтэй хамтран логистикийн талаар мэдлэг мэдээллийг олон нийтэд сурталчлах,

түгээх зорилгоор судлаачид, бизнес эрхлэгчдийн оролцсон нэвтрүүлгийг хийлээ.3. Бидний бас нэгэн онцлох арга хэмжээ нь 2014 оны 4 сарын 10 өдөр ШУТИС-ийн КТМС дээр зохион байгуулсан “Логистикийн мэргэжил сурталчлах” өдөрлөг байлаа.

Тус арга хэмжээний үеэр логистикийн чиглэлээр сургалт явуулж байгаа их дээд сургуулиуд сургалтын үйл ажиллагаагаа сурталчлахын сацуу тээвэр, тээвэр зуучийн компаниуд логистикийн мэргэжилтний ажлын

байранд тавих шаардлага, мөн өөрсдийн үйл ажиллагаагаа сурталчиллаа. Тус арга хэмжээнд идэвхитэй оролцсон Олон улсын тээвэр зуучийн төв болон “SB logistic” ХХК-д талархал илэрхийлье. Түүнчлэн 4 сарын 10 ны өдөр логистикийн чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй аж ахуй нэгжийн үйл ажиллагаатай танилцах аялалыг АПУ ХХК-ны Монгол улсад 1 р байр, Азид 3 р байрт ордог Логистикийн төв агуулах болон М-Си-Эс ХХК-ийн Кока Колагийн үйлдвэрүүдэд зохион байгууллаа. Энэхүү арга хэмжээнд нийт 70 орчим оюутан залуус оролцлоо.

4. Арга хэмжээний хаалтын үйл ажиллагааг 2014 оны 4 сарын 10 ны өдөр МҮХАҮТанхимын үзэсгэлэнгийн их танхимд эрдэм шинжилгээний өгүүллийн уралдаан болон логистикийг сурталчлах PR –н уралдааны шагналтнуудад шагнал гардуулах ёслолын ажиллагаа болон “We love logistics” оюутан залууст зориулсан үдэшлэгийг амжилттай зохион байгуулснаар “Логистикийн нээлттэй хаалганы өдөрлөг” арга хэмжээ өндөрлөлөө.

Дээрх арга хэмжээний талаархи бүхий л мэдээлэл Германы логистикийн холбооны www.tag-der-logistic.de веб хуудсанд байршсан тул Та бүхэн мөн тус веб хуудсаар зочлон олон сонирхолтой мэдээллийг авах

боломжтой юм.

Page 10: Supply Chain электрон сонин - 2014 оны №2

Quarterly E-newsletter

2014 2 (22) Хуудас: 10 / 11

Supply Chain зурААсАН кодНы ТоНог ТөХөөрөмж

МАгеллАН 9800i пос-ЫН сИсТеМд ЗоРИулАгдсАН скАННеР

Даталогик нь жижиглэн худалдааны салбарт сканнераараа тэргүүлэгч байгууллага, сүүлийн үеийн шинэ шийдэл болох Магеллан 9800i танилцуулж байгаадаа баяртай байна.

Магеллан 9800i нь дэлхийн анхны бүтэн дижитал сканнер болсон. Бүх төрлийн 1D болон 2D баркодуудыг унших чадвартай. Магеллан 9800i өвөрмөц нэмэлт боломжууд байдаг. Мөн энэ мобайл төхөөрөмжөөс онлайн төлбөр тооцоо хийхээр програмчлагдсан. Энэ нь 2014 онд 53 сая хэрэглэгч гар утсаараа төлбөр тооцоо гарсан. Энэ нь зөвхөн АНУ-д юм. Ухаалан технологи нь жижиглэн худалдааны салбарт зориулагдсан. Магеллан 9800i нь 40 гаруй жилийн компанийн хөгжлийн түүхэнд төгс сайжруулагдсан инновацийн бүтээл юм.

ҮЗҮҮлэлТ

БҮТэН дИЖИТАлААР дҮРслэХ • ТеХНологИМАШ ХуРдАН 1d БолоН 2d БАРкод • ЗАгвАРчлАХМоБАЙл ТӨХӨӨРӨМЖҮҮдээс • БАРкодуудЫг уНШИХ

Алсын удирдлагын менежмент OPOS, Java POS, IBM-ийн удирдлага ба Wavelink-ээр дэмжигдсэн. Зурагын аппарат үйлдвэрлэгч “Illumix” компанийн ухаалаг технологи агуулагдсан.

МэДээллИйН эх СурвАлж: www.DaTaloGic.coM

ЗАх Дээл Дээрх ҮНэ: 2200 АМ.ДОллАр

Page 11: Supply Chain электрон сонин - 2014 оны №2

Quarterly E-newsletter

Хуудас: 11 / 112014 2 (22)

Supply Chain гИшҮҮН бАЙгууллАгууд

865 БҮХ гИШҮҮдИЙН уулЗАлТ ҮЗэсгэлэНд оРолцоЖ, ҮЙл АЖИллАгАА ТАНИлцуулсАН БАЙгууллАгууд

“Анголмус” ХХКомпани нь Монгол туургатны 1. ёс заншил, зан үйл, нүүдэлчдийн уламжлалт ахуй соёлыг олон талаас нь тусган харуулсан "Тэнгэрийн Нүүдэлчид" сэдэвт цуврал бүтээлээ танилцуулсан.

“Өргөө торго” ХХК Монгол үндэсний уламжлалт 2. хувцасыг захилагаар болон үйлвэрлэж худалдаалдаг.

ХӨСҮТ-ийн Сүрьеэгийн тандалт судалгааны 3. алба нь Улаанбаатар хот болон 21 аймгийн иргэдээс судалгаа хийж судалгаан дээрээ зураасан ашигласан. Мөн хэрхэн судалгаа авдаг болон зураасан кодыг хэрхэн үйл ажиллагаа хэрэглэдэг болохоо танилцуулсан.

“Тэнгэр” ХХК нь жижиглэн болон бөөний 4. худалдааны эрхэлдэг байгууллага. Тодорхой бүтээгдэхүүн худалдаалсан.

“М-Си-Эс Кока Кола” ХХК нь үзэсгэлэн 5. худалдаанд оролцож бүтээгдэхүүнээ худалдаалсан.

“Интер-Актив Би Ай” ХХК нь програм 6. хангамжийн салбарт томоохон үйлчилгээ үзүүлэгч байгууллага юм. Шинэ бүтээгдэхүүн үйлчилгээгээ танилцуулж оролцсон.

“Нуган” ХХК эрүүл мэндийн бүтээгдэхүүн 7. үйлдвэрлэдэг. Олон төрлийн өвчинд тустай наалт үйлвэрлэдэг.

“Хөгжил трейд” ХХК нь ахуйн хэрэгцээний 8. бүтээгдэхүүн үйлдвэрлэгч томоохон компаниудын нэг юм. Бүтээгдэхүүнээ худалдаалсан.

“Ай Некст” ХХК нь програм хангамжийн салбарт 9. үйлчилгээ үзүүлэгчээр хурдтайгаар гарч ирж байгаа байгууллага юм.

“Электрон Мон” ХХК нь худалдаа үйлчилгээнд 10. шаардлагатай програм, техник хангамж нийлүүлэгч компани юм.

“Мон сүү” ХХК нь сүү, сүүн бүтээгдэхүүн 11. үйлдвэрлэгч байгууллага. Шинэ бүтээгдэхүүн танилцуулан худалдаалсан.

утас : 976-11-313411, 99022595Факс : 976-11-324620

И-мэйл : [email protected] [email protected]

Зураасан код, логистикийн хэлтэс “GS1 Монгол” нийгэмлэг