12
УИХ-ын сонгуулийн 41 дүгээр тойрогт Монгол Ардын Намаас нэр дэвшигч Л.Оюун-Эрдэнийн сонгуулийн штаб Эрхэм сонгогч Танаа УИХ-ын 41 дүгээр тойрогт хийсэн АЯН ЗАМЫН ТЭМДЭГЛЭЛ Их түүхийн алтан хоймор болсон Хан Хэнтий нутагтаа УИХ-ын 41 дүгээр тойрогт нутгийн зон олныхоо итгэлийг хүлээн нэр дэвшиж байгаа даа баяртай байна. Төрөлх нутагтаа болоод улс орондоо шинэ цагийн салхийг урин, оюуныг дээдэлж үнэнийг эрхэмлэсэн их үйлийг эхлүүлэх болно. Миний сонгогдохоор ажиллаж буй 41 дүгээр тойрог бол мянганы суут их хүмүүн эзэн Чингис хааны түмэн өлзий гийж, өсөн бойжиж их үйлсээ эхлүүлсэн ариун дагшин Дэлүүн болдог, Хорхоног Жабурын хөндий, Улз Хэрлэнгийн сав, Хөхүүрийн тал, Тунсаг овоо, Дуурлиг нарс, Хушит Нарту шүтээн, Биндэрийн рашаан хад, Сэрүүн Гурван Ханы домогт бичээс, Өглөгчийн Хэрэмнээс эхлүүлээд уул ус, тал хөндий, гол мөрөн нь бүгд эх түүхийн амьд алтан хуудас болсон газар нутаг. Өвөг дээдсээ дээдлэн өнөөдрийг хүртэл амьдран суугаа ард олны дуу хоолой болж Ардын Их Хувьсгалын анхны 7-ын нэг болох Догсом, Лосол, Улсын баатар Дамба, Гонгороос эхлээд үе үеийн дайчин өвөг дээдсийн энх цагт улс орныхоо хөгжлийн түүчээ болж ирсэн Хөдөлмөрийн баатар Чойдорж, Аюуш, Доржханд, Данзандаржаа, Жаамаадорж зэрэг олон баатруудын ариун их үйлсийг бахдан дуурсгахын учир энэ. Монголын гайхамшигт их хурдны өлгий Өвгөн Ноёны удамт хурдны босоогоор төрсөн шөрмөсөн чулуут дов, Хардалын болон Галшарын хурдан адууг монгол адууны онцгой үүлдэр болохыг төр засгаас баталгаажуулан зарлаж өнөөдөр Галшарын хурд Монголын бүх нутагт тархжээ. Миний тойрогт багтаж буй найман суманд гэхэд л ямар их омог түүх оршино вэ. Бид өнөөдөр түүхийн олон хуудсаа өөрсөддөө бахдан хадгалах төдий бус дэлхийд мэдүүлэх төрөлжсөн аялал жуулчлал байгуулан хөгжүүлэх, түүгээрээ хүн ардын аж амьдралд илэрхий тус болох их үйлс эхлүүлэх учиртай. Бидний мөрийн хөтөлбөрийн амин сүнс нь хүнээ дээдлэх, хөдөлмөрч малчнаа дээдлэн тэдний амьдралыг дэлхийн хөгжилтэй орны хүмүүсийн амьдралын хэм хэмжээнд дөхүүлэх олон олон зүйлс дэвшүүлж байгаа болно. Үүнийг бид та бүхнийхээ хамтаар оюун сэтгэлээ уралдуулан бүтээх болно. Энэ бол нэр дэвшин УИХ-ын гишүүн болох гэсэн уран цэцэн үг бишээ. Миний төрж өссөн Бэрхийн уурхайн тосгоноос эхлээд бага идэр настай минь амин холбоотой тойргийн сумдын ард олон та бүхэнд хүүгийн сэтгэлээр, идэр залуу оюуны хүчээр юу мэдэж сурснаа хоёргүй сэтгэлээр харуулах болно. .Бид зөвхөн шударга үнэнтэй нөхөрлөнө. Манай нэг алдарт дуучин … Үнэнийг дандаа дуу шиг дуулаарай гэж дуулдаг. Үүнтэй адил бид үнэнийг, эв эеийг дуулах цаг болжээ. Та бид үнэнд, оюун ухаанд шүтэж эв эеийг дээдэлж хоосон үг, эвдрэл талцлыг ялган салгаж үнэнд ойртсон сонголт хийхийг та бүхнээс уриалж байна. Эх орон минь Азийн Их Хүлэг Улс Төрөлх нутаг минь Монголын хөгжлийн зүрх байг… УИХ-ын сонгуулийн 41 дүгээр тойрогт Монгол Ардын Намаас нэр дэвшигч Лувсаннамсрайн Оюун-Эрдэнэ Сонгуулийн тухай хуулийн дагуу 6 дугаар сарын 11- ээс улс даяар албан ёсоор сонгуулийн сурталчилгааг эхлүүлсэн. УИХ- ын сонгуулийн 41 дүгээр тойрогт багтаж буй сум, багуудыг нэгийг ч алгасахгүйгээр хоёр дахин тойрч аль болох олон иргэд сонгогчидтой уулзахыг зорин ажиллаа.

Сонин - Л.Оюун-Эрдэнэ

Embed Size (px)

Citation preview

Page 1: Сонин - Л.Оюун-Эрдэнэ

УИХ-ын сонгуулийн 41 дүгээр тойрогт Монгол Ардын Намаас нэр дэвшигч Л.Оюун-Эрдэнийн сонгуулийн штаб

Эрхэм сонгогч Танаа

УИХ-ын 41 дүгээр тойрогт хийсэн АЯН ЗАМЫН ТЭМДЭГЛЭЛ

Их түүхийн алтан хоймор болсон Хан Хэнтий нутагтаа УИХ-ын 41 дүгээр тойрогт нутгийн зон олныхоо итгэлийг хүлээн нэр дэвшиж байгаа даа баяртай байна. Төрөлх нутагтаа болоод улс орондоо шинэ цагийн салхийг урин, оюуныг дээдэлж үнэнийг эрхэмлэсэн их үйлийг эхлүүлэх болно. Миний сонгогдохоор ажиллаж буй 41 дүгээр тойрог бол мянганы суут их хүмүүн эзэн Чингис хааны түмэн өлзий гийж, өсөн бойжиж их үйлсээ эхлүүлсэн ариун дагшин Дэлүүн болдог, Хорхоног Жабурын хөндий, Улз Хэрлэнгийн сав, Хөхүүрийн тал, Тунсаг овоо, Дуурлиг нарс, Хушит Нарту шүтээн, Биндэрийн рашаан хад, Сэрүүн Гурван Ханы домогт бичээс, Өглөгчийн Хэрэмнээс эхлүүлээд уул ус, тал хөндий, гол мөрөн нь бүгд эх түүхийн амьд алтан хуудас болсон газар нутаг. Өвөг дээдсээ дээдлэн өнөөдрийг хүртэл амьдран суугаа ард олны дуу хоолой болж Ардын Их Хувьсгалын анхны 7-ын нэг болох Догсом, Лосол, Улсын баатар Дамба, Гонгороос эхлээд үе үеийн дайчин өвөг дээдсийн энх цагт улс орныхоо хөгжлийн түүчээ болж ирсэн Хөдөлмөрийн баатар Чойдорж, Аюуш, Доржханд, Данзандаржаа, Жаамаадорж зэрэг олон баатруудын ариун их үйлсийг бахдан дуурсгахын учир энэ. Монголын гайхамшигт их хурдны өлгий Өвгөн Ноёны удамт хурдны босоогоор төрсөн шөрмөсөн чулуут дов, Хардалын болон Галшарын хурдан адууг монгол адууны онцгой үүлдэр болохыг төр засгаас баталгаажуулан зарлаж өнөөдөр Галшарын хурд Монголын бүх нутагт тархжээ. Миний тойрогт багтаж буй найман суманд гэхэд л ямар их омог түүх оршино вэ. Бид өнөөдөр түүхийн олон

хуудсаа өөрсөддөө бахдан хадгалах төдий бус дэлхийд мэдүүлэх төрөлжсөн аялал жуулчлал байгуулан хөгжүүлэх, түүгээрээ хүн ардын аж амьдралд илэрхий тус болох их үйлс эхлүүлэх учиртай. Бидний мөрийн хөтөлбөрийн амин сүнс нь хүнээ дээдлэх, хөдөлмөрч малчнаа дээдлэн тэдний амьдралыг дэлхийн хөгжилтэй орны хүмүүсийн амьдралын хэм хэмжээнд дөхүүлэх олон олон зүйлс дэвшүүлж байгаа болно. Үүнийг бид та бүхнийхээ хамтаар оюун сэтгэлээ уралдуулан бүтээх болно. Энэ бол нэр дэвшин УИХ-ын гишүүн болох гэсэн уран цэцэн үг бишээ. Миний төрж өссөн Бэрхийн уурхайн тосгоноос эхлээд бага идэр настай минь амин холбоотой тойргийн сумдын ард олон та бүхэнд хүүгийн сэтгэлээр, идэр залуу оюуны хүчээр юу мэдэж сурснаа хоёргүй сэтгэлээр харуулах болно. .Бид зөвхөн шударга үнэнтэй нөхөрлөнө. Манай нэг алдарт дуучин … Үнэнийг дандаа дуу шиг дуулаарай гэж дуулдаг. Үүнтэй адил бид үнэнийг, эв эеийг дуулах цаг болжээ. Та бид үнэнд, оюун ухаанд шүтэж эв эеийг дээдэлж хоосон үг, эвдрэл талцлыг ялган салгаж үнэнд ойртсон сонголт хийхийг та бүхнээс уриалж байна.

Эх орон минь Азийн Их Хүлэг Улс Төрөлх нутаг минь Монголын

хөгжлийн зүрх байг…

УИХ-ын сонгуулийн 41 дүгээр тойрогт Монгол Ардын Намаас нэр дэвшигч

Лувсаннамсрайн Оюун-Эрдэнэ

Сонгуулийн тухай хуулийн дагуу 6 дугаар сарын 11-ээс улс даяар албан ёсоор сонгуулийн сурталчилгааг эхлүүлсэн. УИХ-ын сонгуулийн 41 дүгээр тойрогт багтаж буй сум, багуудыг нэгийг ч алгасахгүйгээр хоёр дахин тойрч аль болох олон иргэд сонгогчидтой уулзахыг зорин ажиллаа.

Page 2: Сонин - Л.Оюун-Эрдэнэ

УИХ-ын сонгуулийн 41 дүгээр тойрогт Монгол Ардын Намаас нэр дэвшигч Л.Оюун-Эрдэнийн сонгуулийн штаб

2 Лувсаннамсрайн

ОЮУН-ЭРДЭНЭТаны сонголт

ӨНӨӨДРИЙГӨӨРЧИЛНӨ!!!

УИХ-ын сонгуулийн 41 дүгээр тойрогт Монгол Ардын Намаас нэр дэвшигч

Хорин нэгхэн настай Л . О ю у н - Э р д э н и й г нутагтаа ирж тамгын газар ажиллаач гэхэд саналыг маань хүлээн авч

ирэхэд нь анх жижүүрээр ажиллуулж байлаа. Тэр

өдрөөс хойш Оюука олон улсын байгууллага, төрийн байгууллага, улс төрийн хариуцлагатай албан тушаалыг хашихын зэрэгцээ залуу үеэ манлайлсаар дэлхийн боловсролыг эзэмшсэн жинхэнэ бэлтгэгдсэн улс төрч болж өсөж өндийжээ. Одоо цаг нь болсон.

Хэнтий аймгийн ИТХ-ын даргаЦ.Лхагвасүрэн

Энэ удаагийн сонгуульд шинэ залуу үеэ дэмжих ёстой гэж үзсэн учраас Хэнтийг зорьж ирлээ. Шулуухан хэлэхэд

одоогийн төр, засаг сэтгэлд хүрэхгүй байна.

Од о о цэвэрлэж, цус сэлбэх цаг болсон. Л.Оюун-Эрдэнэ бол манай намын шилдэг залуусын нэг, гэхдээ бүр урд эгнээнд явдаг хүн. Тэр энэ төрд шинэ эргэлт байх болно. Хэнтийчүүд ухаантай хүмүүс. Монголоо бодож байгаа бол шинэ үеэ дэмжих хэрэгтэй.

УИХ, Засгийн газрын гишүүн асан,доктор (PhD) Т.Ганди

Багын их сэргэлэн, олон нийтийн ажилд их идэвхитэй хүү байлаа. Их ажил хэрэгч, шинийг байнга эрэлхийлдэг,

үеийн залуусаа ямагт манлайлж явдаг, зорьсон

зүйлдээ тууштай зүтгэдэг, хамгийн гол нь хүнлэг залуу гэдгийг нь Бэрхчүүд бүгд мэднэ. Нутгийн хүүгээ УИХ-д гаргана л гэлцэж байна.Тэр хэзээ ч Хэнтийгээс нүүр буруулж, худлаа хэлж алга болно гэж байхгүй учраас Хэнтий нутгаа, төрөлх тосгоноо хөгжүүлж чадна гэж би бардам хэлнэ. Сая танилцуулсан мөрийн хөтөлбөр нь ч сэтгэлд нийцлээ.

Бэрхийн өндөр настан,багш н.Очирбат.

Нэр дэвшигч Л .О юу н - Э р д э н э с о н г у у л и й н компанит ажлын

нээлтээ төрөлх тосгоныхоо туганд адис авснаар эхэллээ. Тэрээр ажил амьдралынхаа гарааг Бэрх хотын Захирагчийн албаны жижүүрээс эхлэж байжээ.

Бэрх хот сонгуулийн нээлт гэхээс илүү төгсөлтийн баярын дурсамж уулзалттай төслөг уур амьсгалтай байв. “Унаган багадаа тоглож

өссөн Уурхайн тосгон миний өлгий” гэж дуулахад олон хүмүүс даган дуулж, зарим ахмадууд уйлж байгаа харагдав.

Нэр дэвшигч Уурхайн унаган тосгоноо урьдын адил болгохын төлөө

чадах бүх зүйлээ хийхээ илэрхийлж, Бэрх хотын асуудлыг ажил, ажил, ажил хэмээн онцлов.

Мөн тэрээр өрсөлдөгчөө муулахгүй, өөрийн хөтөлбөрөө ярьж, шударга өрсөлдөхөө энэ үеэр илэрхийллээ.

Л .О юу н -Э рд э н и й г дэмжиж шадар сайд асан У. Хүрэлсүх, шилдэг эмэгтэй улс төрчдийн нэг Т.Ганди хүрэлцэн ирсэн нь анхаарал татаж байв.

“Унаган багадаатоглож өссөн

Уурхайн тосгонминий өлгий”

Уурхайн унаган тосгоноо урьдын адил болгоно гэв...

Бэрх хотын иргэд сонгогчдын уулзалтанд тэд ингэж өгүүлэв.

Page 3: Сонин - Л.Оюун-Эрдэнэ

УИХ-ын сонгуулийн 41 дүгээр тойрогт Монгол Ардын Намаас нэр дэвшигч Л.Оюун-Эрдэнийн сонгуулийн штаб

3Лувсаннамсрайн

ОЮУН-ЭРДЭНЭ

УИХ-ын сонгуулийн 41 дүгээр тойрогт Монгол Ардын Намаас нэр дэвшигч

Спорт, урлаг, нийгмийн идэвхиэрээ үеийнхэн дундаа үргэлж сургууль, анги, Бэрхийнхнээ төлөөлж чаддаг байсан манай найз одоо ч гэсэн улс төрд үеийн залуусаа манлайлсаар байгааг харахад сайхан байна. Юм юмыг сурч мэдэх гэж оролдож гар бөмбөгөөр хүртэл хамтдаа хичээллэж байсан хөгжилтэй дурсамжууд зөндөө бий.

3-р багийн Засаг дарга Өсөхбаяр

Урлагийн хүний хувьд ч, нэг нутаг төдийгүй нэг сургуулийн нэг үеийн залуучуудын хувьд ч нэг л зангаараа байдаг Оюука найзыгаа үргэлж нэг сэтгэлээр дэмжинэ. Хүсэл мөрөөдөлтэй, тэгээд түүнийгээ биелүүлэхийн төлөө зогсохгүй зүтгэдэг

тийм л хүн шүү дээ. Тийм л болохоор дэмжих ёстой.

Дуучин, СТА Б.Болдбаатар

Удахгүй гурван түмэн адууны баяраа тэмдэглэх гэж байгаа Батноров сум бол Хүлэг Боорчийн ташуураа унагасан газар гэдгээрээ, мөн Тожил

дархны уран хийцээрээ улсдаа алдартай. Нэр дэвшигч

Л.Оюун-Эрдэнийн төрж, өссөн Бэрх бол энэ сумын VII баг гэсэн албан ёсны статустай.

Л.Оюун-Эрдэнийн өвөө Лувсаннамсрай Батноров сумын уугуул юм. Сумандаа сүсэг бишрэлийн болон сурган хүмүүжүүлэх олон үйл хэргийг түгээн дэлгэрүүлсэн, Шадавдаржаалин хийдийн дэд хамба, нутаг орондоо нэр хүндтэй буурал байсан гэдгийг нутгийн олон дурсч байлаа.

Л.Оюун-Эрдэнийг ямар нэгэн улс төржилтгүйгээр, дуу нэгтэй дэмжинэ хэмээн үг хэлсэн Батноровын иргэд хэлж байв.

Сумын соёлын төвд болсон уулзалтанд Шадар сайд асан У.Хүрэлсүх, МУГЖ, жүжигчин

И.Одончимэг, “Х-ТҮЦ”-ийн жүжигчин Н.Онон, Мөрөөдлийн театр”-ийн жүжигчин Г.Алтаншагай, дуучин Б.Болдбаатар нар нэр дэвшигч Л.Оюун-Эрдэнийг дэмжиж буйгаа илэрхийлж

оролцсон нь иргэдэд ихээхэн таалагдсан юм.Батноров сумын уугуул, СГЗ, яруу

найрагч Ж.Саруулбуян уулзалтын үеэр энэ бол алдаж болохгүй боломж гэдгийг хэлээд нутгийн хүүгээ улстөржиж, намаар талцалгүйгээр Батноровчууд УИХ-д 100 хувь дэмжихийг уриалав.

Батноровын иргэд нутгийн хүүгээ баяр хөөртэй, элгэмсүү

угтаж авсан юм.

Ний нуугүй хэлэхэд Л. Оюун-Эрдэнэ шиг ийм залуу одоо ховор болсон цаг. Нэгэн даргын цүнхийг бариад хэн нэгнээс тендер авах, байгуулсан компаниараа алт ухах, бондоос мөнгө зувчуулах нүх суваг хайсан л залуучууд элбэгшсэн. Юун, ном бичих, сургуульд сурах харин оюуны хөдөлмөр,

бүтээлийг дээдэлж, Монголоо яаж хөгжүүлэх вэ гэдгийг тооцоо судалгаагаар гаргаад ирсэн нь хэд

бол. Тийм ховордсон залуусын нэг нь Оюука байгаа юм.

Х-Түц хамтлагын жүжигчин,СТА Н.Онон

Батноров сумын иргэд сонгогчдын уулзалтанд тэд ингэж өгүүлэв.

Батноровчууд нутгийн хүүгээ баяр хөөртэй угтав...

Батноровчууд удахгүй гурван түмэн адууны баяраа хийх гэж байна. Манай сумынхан бол хүлэг эрдэнээ дээдэлдэг ард түмэн. Бидний хөрсөнд бэлтгэгдсэн хүн эрдэнээ одоо л дэмжих цаг. Энэ битүү соёолон үрээгээ нутгийн бид хурдлуулах эсэхээ шийдэх гэж байна. Монголын

түүхэнд Чингис, Боорчийн анд бололцсон нутаг учраас Батноровчууд бид эвтэй байж, намаар талцалгүйгээр

Батноров суманд маань төрж өссөн унаган хүүгээ төрд илгээмээр байна.

СГЗ зохиолч, зураач Ж.Саруулбуян

Page 4: Сонин - Л.Оюун-Эрдэнэ

УИХ-ын сонгуулийн 41 дүгээр тойрогт Монгол Ардын Намаас нэр дэвшигч Л.Оюун-Эрдэнийн сонгуулийн штаб

4 Лувсаннамсрайн

ОЮУН-ЭРДЭНЭТаны сонголт

ӨНӨӨДРИЙГӨӨРЧИЛНӨ!!!

УИХ-ын сонгуулийн 41 дүгээр тойрогт Монгол Ардын Намаас нэр дэвшигч

Би Л.Оюун-Эрдэнийг 10-р анги төгсгөсөн ангийн багш нь. Шавь маань энэ удаагийн УИХ-ын сонгуульд өрсөлдөж байгаад баяртай байна. Би Биндэрийн сургуульд багшилж байгаад Бэрх рүү шилжиж 10 гаруй жил болсон. Тэр үедээ Л.Оюун-Эрдэнийн сурч байсан 10в ангийг 1998 онд төгсгөсөн юм. Шавийнхаа эрдэм мэдлэгийг магтахаас гадна амьдралынх нь ханьтай учруулж өгсөн хүний хувьд сайн хань, сайн аав гэдгээр бас их бахархдаг шүү. Л.Оюун-Эрдэнэ маань нийгмийн идэвхи сайтай бусдыгаа уриалж манлайлсан аливаад бүтээлчээр ханддаг тууштай, хөдөлмөрч оюунлаг сурагч байсан. Хэдий миний бие тэтгэвэрт гарсан ч сайн шавыгаа дэмжихээр Биндэрт ирээд ажиллаж байна.

Ангийн багш Г.Оюун

Би одоогоос 15 жилийн өмнө Хэнтий аймгийн “Дэлхийн зөн” олон улсын байгууллагад

нягтлан бодогчоор ажилд орж байлаа. Хэлний шалгалтдаа бүдэрсэн ч дахин дахин бэлдэн байж тэнцээд энэ байгууллагад орсон нь хийж бүтээх их эрмэлзэлтэй

залуустай хамт ажиллах юм сан гэж хүсч байсных биз ээ. Ингээд Л.Оюун-Эрдэнэтэй

танилцсан. Манлайлагч хүн дарга шиг даалгавар, заавар өгөөд байдаггүй. Өөрөө дунд нь орж, үлгэрлэж чаддаг. Бас өөртөө гаргасан боломжоо бусдадаа хуваалцаж чаддаг. Манай хөтөлбөрөөс бараг 10 гаруй хүн багийн ахлагч болон дэвшсэн. Хүүхдийн оролцооны байгууллагад байсан Д. Гантулга маань өнөөдөр УИХ д нэр дэвшиж байгааг харахад үнэхээр найзаараа бахархмаар санагддаг.

Манай Хэнтий аймаг бусад аймгаас онцлогтой. Ихэнх аймгуудад ганцхан хөтөлбөр байдаг бол манайд хоёр хөтөлбөр зэрэг ажилладаг. Нэг хөтөлбөр л гэхэд 400.000 - 500.000 гаруй ам. долларын санхүүжилттэй учраас чамлахааргүй их боломж нээгддэг байсан. Тусгай төслөөс жилд зуу гаруй мянган ам. долларын санхүүжилт орж ирдэг байсан. Хэрлэн суманд хоёр, Өмнөдэлгэр суманд нэг цэцэрлэг, Биндэр суманд худаг гээд чамгүй хөрөнгө оруулалтыг хийсэн. Биндэр сум шиг хамгийн их хөрөнгө оруулалт хийгдсэн сум байхгүй. Энэ бүхний суурь, санхүүжилтийг Л. Оюун- Эрдэнэ маань эхлүүлсэн. Намайг ажилд ороход Өмнөдэлгэрийн төслүүд, Биндэрийн худаг, Зөгийн төсөл, Малчдын амьжиргааг дээшлүүлэх гээд маш олон төслүүд хэрэгжихэд бэлэн болчихсон байсан. Энэ хөтөлбөр маань 15 жил үргэлжлээд удахгүй хаагдах гэж байна. Гэсэн хэдий ч 15 жилийн өмнө энэ их ажлыг эхлүүлсэн Л.Оюун-Эрдэнэ УИХ-д нэр дэвшээд эргээд хүрээд ирлээ. Одоо бүр илүү 25 жилийн алсыг харсан урт хугацааны өргөн хүрээтэй ажлуудыг эхлүүлэх гэж байгаад баяртай байна.

“Шилүүстэйн гол” ХХК, “Биндэрьяа” бэйкеригийнзахирал Г.Гантунгалаг

Л . О ю у н - Э р д э н и й г аль нэг намын

хүн гэхээсээ зөв бодолтой залуу гэдэг талаас нь мэднэ. Тэр одоо өөрийгөө

бэлдчихлээ. Одоо төрд хүргэмээр байна.

Би уг нь АН-д итгэж байсан. Гэтэл өнгөрсөн 4 жилд Монголыг маань арай л дэндүү болголоо. Улаанчулуутын хогийн цэг дээр амьдардаг хүмүүс рүү чиглэсэн томоохон төслийг би өнгөрсөн хугацаанд хэрэгжүүлсэн. Тэндээс л нийгэм ямар болсныг дэндүү мэдэрсэн. Ард түмэн яаж ядуурсныг, баян хоосны ялгаа нэмэгдсэнийг олж харсан. Арай дэндсэн байна. Гуравхан сая хүнийг ингэж зааглаж ялгах хэрэг байна уу. Тэгэхээр одоо үүнийг яаралтай өөрчилмөөр байна. Тэр өөрчлөлтийг Л. Оюун- Эрдэнэ шиг оюунлаг залуус л хийж чадна гэж би итгэж байгаа. Монголчууд бид сонголтоо буруу хийчихээд дөрвөн жилийн турш “дээшээ” харж улстөрчдийг харааж, зүхдэг. Тэгвэл одоо ингэмээргүй байна. Сонголтоо маш сайн бодож, хүнээ харж л саналаа өгмөөр байна. Хэнтийчүүд маань шинэ залуу, эрч хүчтэй, оюунлаг энэ залууг битгий алдаасай гэж хүсч байна.

Х-Түц хамтлагын жүжигчин,МУГЖ И.Одончимэг

Биндэр сум орохоосоо өмнө тус сумын Баян-Өндөр, Мандалхаан багийн иргэд, сонгогчидтой уулзсан юм.

Хоёр багийн иргэдийн уулзалтанд маш олон хүн ирсэн бөгөөд баг байтугай жижгэвтэр суманд амьдардаг хүмүүс элдэв хурал, уулзалтанд ирдэггүй, ирсэн ч цөөхүүлээ байдаг гэсэн сүүлийн үеийн нийтлэг жишгийг эвдсэн юм.

У л с т ө р ч У.Хүрэлсүх уулзалтад оролцож үг хэлэхдээ “Араараа модтой Биндэрьяа” нутгийнханд хандаж “Л.Оюун-Эрдэнийг Хэнтийн төлөө, Монголын төлөө тэргэнд хөллөсөн морь мэт зүтгүүлэх цаг нь ирлээ” хэмээснийг иргэд таатай хүлээж авсан.

“Шинэ сум” хөтөлбөрт Хэнтий аймгаас сонгогдсон цорын ганц сум бол Биндэр. Гэвч халуун, хүйтэн устай болгож, засмал зам барина гэсэн ч энд тэнд ухсан нүх, овоолсон шороо үлдээж, хийж бүтээсэн зүйл маруухан байгааг нутгийн иргэд шүүмжилж байв.

Биндэрийн уулзалтын үеэр Л.Оюун-Эрдэнийг 1998 онд Бэрхэд 10-р анги төгсгөсөн, ангийн багш нь ухуулагчаар

ажиллаж байгаа нь содон байв. 10-р анги төгсгөсөн багшийг нь Г.Оюун гэдэг бөгөөд энэ сумын уугуул аж. Анх Биндэр сумын сургуульд багшилж байгаад дараа нь Бэрхэд шилжиж очсон бөгөөд 1998 онд Л.Оюун-Эрдэнийн ангийг төгсгөжээ.

Г.Оюун багш нь шавьдаа амжилт хүсээд Хэнтийн цаашдын хөгжлийн төлөө заавал УИХ-ын сонгуульд ялах ёстой шүү хэмээсэн. Л.Оюун-Эрдэнэ ч түүний өгсөн энэхүү “гэрийн даалгаврыг” сайн хийж чадна гээд өөрийг нь өдий зэрэгт хүргэсэн гол хүн хэмээн багшдаа талархсан юм. Хоёр

хүүгийнх нь ээж, гэргий Б.Туултай нь 10-р ангид байх жил үерхэж, дотносох сэдлийг анх гаргасан хүн гэж Г.Оюун багшийгаа гээд Биндэрчүүд надад эхнэр авч өгсөн гэж хошигнов.

МУГЖ, жүжигчин И.Одончимэг уулзалтын үеэр Л.Оюун-Эрдэнийг дэмжиж үг хэлэхдээ улс орон маань яаж хямраад байгааг, үүнийг өнөөдөр л засахгүй бол хожимдоно гэдгийг өнгөрсөн дөрвөн жилд өөрт тохиолдсон зарим жишээгээр нүдэндээ нулимстай ярьсан нь Биндэр сумын иргэдийн сэтгэлийг ихээхэн хөдөлгөсөн юм.

Багтахгүй шахам цугласан Биндэрчүүд...

Биндэр сумын иргэд сонгогчдын уулзалтанд тэд ингэж өгүүлэв.

Биндэр сумын Соёлын төв

ойрын үед ингэж дүүрээгүй хэмээн

нутгийн иргэд хэлж байлаа.

Page 5: Сонин - Л.Оюун-Эрдэнэ

УИХ-ын сонгуулийн 41 дүгээр тойрогт Монгол Ардын Намаас нэр дэвшигч Л.Оюун-Эрдэнийн сонгуулийн штаб

5Лувсаннамсрайн

ОЮУН-ЭРДЭНЭ

УИХ-ын сонгуулийн 41 дүгээр тойрогт Монгол Ардын Намаас нэр дэвшигч

Л.Оюун-Эрдэнэ сая манай багийн иргэдтэй уулзалт хийлээ. Ярьж байгаа нь үнэхээр үндэслэлтэй, хөгжилд хүргэх мөрийн

хөтөлбөр нь бодитой санагдлаа. Өнгөрсөн намар

манай нутгаар АНУ-д хамт сурч байсан гээд гадаадын баахан хүнтэй ирээд явсан. Судалгаа хийж байгаа гэж байсан. Тэгсэн аймгаа хөгжүүлэх төлөвлөгөөгөө л хийгээд явж байсан нь тэр байж. Хэнтий аймгийг Хөвсгөлөөс дутахгүй аялал жуулчлалын бүс болгоно гэж байна. Энэ бол манай аймаг хөгжих хамгийн гол зүйл гэж би боддог.

Баян-Адрага сумын Адрага багийн Засаг дарга Ц.Мижидсамдан

Эх цэнхэр дэлхийн мянганы суут хааны хүй цөглөсөн нутаг, гоо хатад мэндэлсэн номин ногоон хээр тал, анд

Боорчийн нөхөрлөл эхэлсэн үлгэр домгийн мэт

сайхан нутгаас дэлхийн энтэй боловсрол, өвгөдийн өвлүүлсэн

ухаанаар өвч биеэ чимсэн эрдэмт хөвгүүн төрийг түшиж түмэн олноо ачлахаар УИХ-ын сонгуульд нэр дэвшжээ. Миний шавь эргээд надад багш болсон ийм сайхан ерөөл заяандаа талархаж Л.Оюун-Эрдэнээ дэмжиж байна даа.

Илтгэх эрдэм хүрээлэнгийн ерөнхийлөгч,доктор Б.Гэрэл

Баян-Адрага сумынхан Богд Жавзандамбын хатан Дондогдулам болон Гэнэнпил

нарын төрсөн газар гэдгээрээ түүхэнд мөртэй бөгөөд үүнийг мөнхжүүлэх үүднээс Монголын их хатдын өргөөг 2011 онд нутагтаа байгуулжээ.

Их хатдын өлгий хэмээн дуурсагддаг Баян-Адрага сумын төвийн болон Жаргалант, Адрага багийн иргэд, сонгогчидтой тус тусад нь уулзалт хийсэн.

Сумын төвд болсон уулзалтанд Ардын уран зохиолч Бавуугийн Лхагвасүрэн хотоос ирж Л.Оюун-Эрдэнийг дэмжиж буйгаа илэрхийлж үг хэлсэн нь Адаргачуудын сэтгэлийг ихээр хөдөлгөсөн юм.

Дуучин Чинболор, Чулуунбаатар нар МАН-аас нэр дэвшигч Л.Оюун-Эрдэнийг дэмжиж

буйгаа илэрхийлж уулзалтанд оролцогчдыг сонголтоо зөв хийхийг уриалж үг хэлсэн юм.

Сонгогчидтой хийсэн уулзалтын үеэр нэр дэвшигч Л.Оюун-Эрдэнэ МАН-ын мөрийн хөтөлбөрт тусгагдсан Хан Хэнтийн аялал жуулчлалын бүс байгуулах томоохон зорилтыг тойргийнхоо сумдтай, тэр дундаа Баян-Адрага сумын

байгалийн үзэсгэлэнт газрууд болон Хатдын өргөөг “уяж” сумын иргэдийг ажилтай, зах зээлтэй болгох боломж байгааг танилцуулав.

Л . О ю у н - Э р д э н э Харвард хамт төгсөгч, Олон улсын судлаачидтай хамтарч өнгөрсөн хугацаанд Баян-Адрага сумаар олон хоног явж хийсэн судалгаандаа тулгуурлаж аялал жуулчлалын төвлөрсөн бүс байгуулах төлөвлөгөөгөө гаргажээ.

Баян-Адрагын иргэд Л.Оюун-Эрдэнийг оюунлаг, шинэ үеийн шилдэг төлөөлөл болсон залуу хэмээн тодорхойлсон бөгөөд хотыг “тоолгүй” Хэнтийдээ ирж нэр дэвшиж байгаад нь талархаж байв.

Танхим дүүрэн Баян-Адрагын уулзалтанд залуус олноороо оролцсон бөгөөд шинэ үеийн давалгаа болж буйдаа сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлсэн.

Дараа нь сумын олон залуу МАН-д элсэж батлахаа нэр дэвшигчээс гардаж авсан юм.

Залуусаар дүүрэн Адрагын уулзалт...

Баян-Адрага сумын иргэд сонгогчдын уулзалтанд тэд ингэж өгүүлэв.

Эмэгтэйчүүдийн дуу хоолойг дэмжиж бидний улс төр дэх оролцоог нэмэгдүүлэхэд анхаардаг цөөн хэдэн эрэгтэй улс төрчдийн нэг яахын

аргагүй Л.Оюун-Эрдэнэ гэдгийг тодотгон хэлэх нь

зүйтэй. Аливаа улс үндэстний нийгмийн бодлогын зөв зөөлөн шийдвэрийг эмэгтэй хүмүүс гаргах чадвартай байдаг гэдгийг ойлгож дэмждэгт нь бид маш их баяртай байдаг.

“Нийгмийн Ардчилал“ Монголын Эмэгтэйчүүдийн Холбооны дэргэдэх

“Бриллиант клуб”-ын эмэгтэйчүүдийн төлөөлөл

Монголын төрд одоо мөнгөтэй бус, оюунлаг,

бодлого, судалгаа ярьдаг, тархиндаа устай бус сүүтэй

хүн орж байж хямралаас гаргах ганц зам үлдсэн

хэмээв.

Page 6: Сонин - Л.Оюун-Эрдэнэ

УИХ-ын сонгуулийн 41 дүгээр тойрогт Монгол Ардын Намаас нэр дэвшигч Л.Оюун-Эрдэнийн сонгуулийн штаб

6 Лувсаннамсрайн

ОЮУН-ЭРДЭНЭТаны сонголт

ӨНӨӨДРИЙГӨӨРЧИЛНӨ!!!

УИХ-ын сонгуулийн 41 дүгээр тойрогт Монгол Ардын Намаас нэр дэвшигч

Бид МАН-ын залуус, эмэгтэйчүүдийн байгууллагыг удирдаж байсан нэг үеийнхэн. Л.Оюун-Эрдэнийн байнга ярьдаг зүйл бол 41-р тойргийг аялал

жуучлалын бүс болгох. Энэ ч утгаараа бид намын аялал жуучлалын

мөрийн хөтөлбөрт хамтран ажилласан. Намайг Байгаль орчин Ногоон хөгжлийн сайдаар ажиллаж байх үед маань Л.Оюун-Эрдэнэ Хэнтий аймгаа үнэхээр дэлхийн жишигт нийцсэн аялал жуулчлалын төв болгох талаар олон шинэлэг санаачилга гаргаж байсан. Төрөлжсөн аялал жуулчлалыг түүхэн газар нутагтай холбох нь зөв зүйтэй олон улсын жишигт нийцсэн шийдэл мөн. Түүний энэхүү оргилсон хүсэл мөрөөдлийг нутгийн зон олон нь дэмжинэ гэдэгт итгэлтэй байна.

УИХ-ын гишүүн Д.Оюунхорол

Үүссэн газраа өссөнөө харуулна гэдэг их бахдалтай хэрэг. Л.Оюун-Эрдэнийн танилцуулсан мөрийн хөтөлбөрт

байгаа Хэнтий нутгаа аялал жуулчлалын бүс

болгон хөгжүүлэх маш том төлөвлөгөөгөө ажил хэрэг болгож биелүүлээрэй гэж дүүдээ захиж байна. Улс төрд оюуны орон зай нэхэгдэж байгаа энэ үед Л.Оюун-Эрдэнэ эдийн засгийн бус оюуны нөхөөс болж чадна гэдэгт бүрэн итгэлтэй байна. Дадалыг аялал жуулчлалын бүс болгох нь сумын биш Монголын тусгаар тогтнолтой холбоотой асуудал. Дүүдээ их амжилтыг хүсье.

Ардын уран зохиолч,Төрийн соёрхолт, УГЗ Б.Лхагвасүрэн

Төрөлжсөн аялал жуулчлалыг түүхэн газруудад түшиглэн сумдуудыг нэгтгэсэн зохион байгуулалтад

оруулсанаар ажлын байр нэмэгдэхээс гадна

улсын хэмжээнд аялал жуулчлалын жишиг аймаг болох боломж байна гэж харагдаж байна. Энэ зорьсон ажлаа бүтээж чадвал аймаг төдийгүй улсын хэмжээнд эдийн засгийн өндөр үр ашигтай юм.

Хэнтий аймгийн засаг дарга асан,Байгаль орчны гавъяат ажилтан

Ц.Балдандорж

Байгалийн үзэсгэлэн, нутаг усны үүх түүхээрээ алдартай Дадалд энэ жил

зуншлага жаахан оройтож байгаад, мөн сүүлийн хэдэн жил нутаг оронд нь ажилгүйдэл хавтгайрсанд нутгийнхан сэтгэл дундуурхан байв.

Сумын нутгийн зөвлөлийн дарга Ц.Балдандорж уулзалтын үеэр үг хэлэхдээ олон жилийн турш Дадал сум “зэрлэг” жуулчдын хөлд талхлагдаж, баахан архины шил хөглөрсөн газар болоод байна гэсэн нь нутгийн иргэдийн амьжиргааг дээшлүүлэх төрийн бодлого байхгүй байгаагийн том илрэл байв.

МАН-ын мөрийн хөтөлбөрт төвлөрсөн аялал жуулчлалын бүс байгуулах тухай заалт тусгагдсан нь Дадалд түгээмэл болсон “зэрлэг” жуулчлалыг халахад чиглэж байгааг нэр дэвшигч Л.Оюун-Эрдэнэ өөрийн

боловсруулсан хөгжлийн судалгаандаа тулгуурлаж тайлбарласан нь иргэдэд ихээхэн таалагдсан .

Хөвсгөл аймгийг зорьдог гадаад, дотоодын жуулчдаас дутахааргүй боломж Чингис хааны тоонот болсон Дадалд

байгааг нэр дэвшигч Л.Оюун-Эрдэнэ тодотгосон бөгөөд Дадалчууд их хааны нутгаа аялал жуулчлалын бүс болгохыг түүнд захив.

Ө в ө р м о н г о л ы н Ордост байдаг Чингисийн цогцолбортой харьцуулахад ичмээр

байдалтай, гундуухан байгааг өөрчилж чадах залуу гэж бат нот итгэдэг учраас чилээдүү байгаа биеэ чагнаад хотод суулгүй Хэнтийд сум дамжин сурталчилгаанд нь дагаж яваагаа тус сумын иргэдтэй уулзсан Ардын уран зохиолч Б.Лхагвасүрэн илэрхийлсэн юм.

Сумын соёлын төвд багтахгүй шахам цугларсан иргэд Л.Оюун-Эрдэнийн яриаг “амтархан” чагнаж, сонгуулийн унтаа уулзалтанд үүрэглэж суух бус харин ч эрч хүчтэй, оюунлаг уур амьсгалтай нэгэн үдшийг өнгөрөөв.

Уулзалт дууссаны дараа АН-аас нэр дэвшигчийн гомдлын дагуу тус сумын цагдаа нар Л.Оюун-Эрдэнийг авч явж тайлбар авахыг хүссэн нь сонгуулийн сурталчилгааны кампанит ажилд хууль, хяналтын байгууллагууд тэгш бус хандаж байгааг харуулсан үйлдэл болов.

Дадалынхан Хааны нутгаа аялал жуулчлалын бүс болгохыг захив...

Дадал сумын иргэд сонгогчдын уулзалтанд тэд ингэж өгүүлэв.

Шинэ, залуу, оюунлаг, нэр цэвэр хүнийг

энэ жил УИХ-д илгээх бодолтой

байгаагаа Дадалчууд онцолсон.

Page 7: Сонин - Л.Оюун-Эрдэнэ

УИХ-ын сонгуулийн 41 дүгээр тойрогт Монгол Ардын Намаас нэр дэвшигч Л.Оюун-Эрдэнийн сонгуулийн штаб

7Лувсаннамсрайн

ОЮУН-ЭРДЭНЭ

УИХ-ын сонгуулийн 41 дүгээр тойрогт Монгол Ардын Намаас нэр дэвшигч

Нутгийн найзийн хувьд мөн улс эх оронд маань өнөөдрийн үүсээд байгаа хэцүү

нөхцөл байдлыг залруулж чиглүүлж чадах хүн гэж

найздаа туслаад сумдаар хамтдаа ажиллаад явж байна. Миний итгэл үнэмшил талаар болохгүй гэдгийг сайн мэдэж байгаа учраас л цаг заваа найздаа зориулж байна даа.

Дуучин, СТА Л.Чулуунбаатар

Буух эзэнтэй, буцах хаягтай сонголт гэдэг чинь Л.Оюун-Эрдэнэ ах маань гэж би хэлнэ. Олон зүйл амлаад эргэж ирээгүй

олон хүмүүсийг бид сайн мэднэ. Олон удаа андуурсан

сонголт хийсэн. Одоо зөв хүнээ олж мандуулсан сонголтоо хийцгээе гэж би залуучуудыгаа уриалж байна.

Мөрөөдлийн театрын захирал,СТА Г.Алтаншагай

Хэнтий аймаг хөгжлөөс хоцорч олон жил болсныг

тэр байнга ярьдаг. Гарцыг нь олж харсан учраас муу, муухай бүхнээс нь эхлээд салгая гэж

бодож нутгаа сонгож нэр дэвшсэн байх. Үүнийг нь

Хэнтийчүүд дэмжих ёстой. Би нутгийнхандаа итгэж байгаа. Л.Оюун-Эрдэнийн төрсөн өдөр 6 дугаар сарын 29-нд болно. Түүнд нутгийнхан нь ялалтаар бэлэг барьцгаая гэж уриалмаар байна.

Хэнтий аймгийн МАН-ынхорооны дарга Н.Ганбямба

Ши х и х у т а г “ М о н г о л ы н нууц товчоо”-г б ү т э э с э н

газар гэж түүхэнд үлдсэн Норовлин суманд нэр дэвшигч Л.Оюун-Эрдэнэ энэ сарын 15-нд ажиллалаа. Ардын уран зохиолч Б.Лхагвасүрэн, Хэнтий аймгийн МАН-ын дарга Н.Ганбямба нар нэр дэвшигч Л.Оюун-Эрдэнийг дэмжиж уулзалтанд оролцож олон . Норовлин буюу “Эрдэнийн орон”-ы ард иргэдийн хувьд улс орны эдийн засаг хүндэрч байгаа нь хөдөөгийн жирийн иргэдийн амьдралд ч хүчтэй нөлөөлж байгааг шүүмжилсэн бөгөөд үүнийг Л.Оюун-Эрдэнээр цэвэрлүүлэх хүсэлтэй байгаагаа илэрхийлж байв. Л.Оюун-Эрдэнэ яагаад УИХ-д нэр дэвшиж байгаа, яагаад төрд хэрэгтэй

шалтгааныг Ардын уран зохиолч Б.Лхагвасүрэн, төрд одоо оюун ухаан, эхийн сүү хоёр дутаж байгааг ард түмэн одоо гүйцээх ёстой. Дөрөв хоног идэж хүрэхгүй

мөнгөөр дөрвөн жилийн “зовлон”-гоо арилжих эсэхээ бодоорой.

Л.Оюун-Эрдэнэ бол оюунаараа төрд тэнцэх хүн учраас, бас та бүхэн дараагийн дөрвөн жилд дахиад бухимдахгүйн тулд энэ удаа сонголтоо зөв хийгээрэй хэмээн

Норовлин сумынханд хандсан нь иргэдэд ихийг бодогдуулах шиг болсон. Л.Оюун-Эрдэнэ бол Норовлинд шинэ хүн биш аж. Хэнтий аймгийн “Дэлхийн зөн”-гийн бүсийн захирал байхдаа 2004 оноос хойш тус суманд хэд хэдэн том төсөл хэрэгжүүлсэн гэдгээр нь тус сумынхан Л.Оюун-Эрдэнийг андахгүй байлаа. 2007 онд тус сумын цэцэрлэгийн барилга шатсан харамсалтай явдал болж. Энэ дагуу “Дэлхийн зөн”-гийн шугамаар цэцэрлэгийн барилгын санхүүжилтыг шийдэж өгч байсныг нь уулзалтын үеэр үг хэлсэн зарим хүн зориуд онцолж байв. Өөрийгөө бүрэн цэнэглэсэн түүнийг одоо төрд илгээж нийгмийг “цэвэрлүүлэх” хэрэгтэй гэх хүн ч байлаа.

Дадалынхан Хааны нутгаа аялал жуулчлалын бүс болгохыг захив...

Норовлинчууд Нийгмийг цэвэрлэхийг хүсэв.

Норовлин сумын иргэд сонгогчдын уулзалтанд тэд ингэж өгүүлэв.

Норовлин бол Монголын сор болсон олон

хүнийг төрүүлсэн оюун ухааны өлгий нутаг.

Page 8: Сонин - Л.Оюун-Эрдэнэ

УИХ-ын сонгуулийн 41 дүгээр тойрогт Монгол Ардын Намаас нэр дэвшигч Л.Оюун-Эрдэнийн сонгуулийн штаб

8 Лувсаннамсрайн

ОЮУН-ЭРДЭНЭТаны сонголт

ӨНӨӨДРИЙГӨӨРЧИЛНӨ!!!

УИХ-ын сонгуулийн 41 дүгээр тойрогт Монгол Ардын Намаас нэр дэвшигч

Хот төлөвлөлтийн чиглэлээр ажилладаг мэргэжлийн хүний хувьд их ажлыг төлөвлөж алсыг

хардаг чанарыг нь би ихээхэн үнэлдэг.

Л.Оюун-Эрдэнэ мундаг стратегич залуу. Ойрын 4 жил бус 25 жилээр ирээдүйг төсөөлж ажлаа эртнээс төлөвлөж байгаа нь үнэхээр л сонгох ёстой хүн гэдгийг нь нотолж байна.

Баян-Овоо сумын нутгийн зөвлөлийн дарга, Хот төлөвлөлтийн инженер М.Батбаяр

Хэнтий аймгийн 41 дүгээр тойрогт УИХ-д МАН- аас нэр дэвшиж байгаа Лувсаннамсрайн Оюун-Эрдэнийг “Нүдээ олсон нэр дэвшигч” гэж төр нийгмийн амьдралд олон жилийн

хөдөлмөр, хичээл зүтгэлээ зориулсан ахмад хүний хувьд дүгнэж байна.

Их Чингисийн өлгий нутгийн хүн зоны итгэл мөрөөдөл, амьдрал ахуйг дээшлүүлэн өөрчлөхөд манай намын эрч, хүчтэй боловсролтой залуу Л.Оюун-Эрдэнийн хүч нэмэр асар их гэдгийг энд дурдаад Монголын төрд, монголчуудад хэтэд нь их хэрэг болох энэ залууг сонгоод өгөөрэй гэж би чин сэтгэлээсээ Хэнтийчүүдээсээ хүсч байна.

Монгол Улсын эрүүлийг хамгаалахын гавьяат ажилтан, “Гал голомт” үндэсний хөдөлгөөний тэргүүн Д.Мөнхөө

Оюука бид хоёр их багаасаа найзалж нөхөрлөсөн найзууд. Хүний биеийн 70 хувийг ус эзэлдэг шиг

Монголын залуучууд нийт хүн амын 70 хувийг

эз эл ж байна. Тиймээс ч залуусыг төлөөлөх бас эрдэм мэдлэгтэй хүнийг дэмжих ёстой. Тэр хүн бол миний найз Оюука юм.Тиймээс залуучуудаа Оюун-Эрдэнийг дэмжэцгээе.

Номинталст хамтлагийн дуучин, А.Хаянхярваа

Ардын хувьсгалын “Анхны долоо”-гийн нэг Догсомын төрсөн нутаг

Баян-Овоо сумын Сүмбэр багийн иргэд сонгогчидтой сумын төв орохоосоо өмнө нэр дэвшигчЛ.Оюун-Эрдэнэ уулзсан. Багийн иргэдийн уулзалтанд Ардын Их Хурлын депутат, УИХ-гишүүн асан, Эрүүл мэндийн дэд сайд асан, “Гал голомт” хөдөлгөөний тэргүүн, гавъяат эмч Д.Мөнхөө гуай ирж дэмжиж үг хэлсэн. Түүний амнаас “унасан” үг бүр нь алт юм гэж иргэд дүгнэв. Жирийн малчдыг зорьж ирээд сонгуулийн гэхээсээ оюун санааны, бас соёлын давхар ач холбогдолтой уулзалт хийсэнд багийн иргэд талархаж байв. Сумын төвд болсон уулзалт нь ялгаагүй,

иймэрхүү уур амьсгалтай үргэлжлэв. Их эзэн Чингис хааны эх Өэлүн, дүү Отчигин хоёрын нутаглаж байсан газар хэмээн түүхэнд Баян-Овоог тэмдэглэж үлдээсэн байдаг. Бас л “Нууц товчоо”-нд нэр нь орсон нутаг юм

Тус суманд болсон уулзалтанд иргэд намын мөрийн хөтөлбөрөөс нутаг орондоо хэрэгтэй зүйл, заалтыг нэр дэвшигчээр “заалгаад” зогсохгүй улсынхаа, аймгийнхаа,

сумынхаа цаашдын хөгжилд төлөвлөгөөтэй хандаж байгаад талархаад дэмжихээ илэрхийлэв. Уулзалт товлосон цагаасаа бага зэрэг оройтож эхэлснээс үүдээд үл ялиг шахуу болсон бөгөөд нэр дэвшигч сумдад хийсэн уулзалт бүрээ “Халуун элгэн нутаг”-аар “хаадаг” жишгийн дагуу 22.50 цагт дуугаа дуулсан юм. Харин танхимд байсан иргэд “23 цаг болчих вий. Сурталчилгааны цаг хэтрүүлсэн гээд нөгөө хүмүүс нь шалих шалихгүй зүйлээр хэл ам хийх вий.” хэмээн үнэн сэтгэлээсээ санаа тавьж байв. Л.Оюун-Эрдэнээс байнга өө сэв хайж байгаа өрсөлдөгчдөөс нь түүнийг “хамгаалсан” нь Баян-Овоочууд ямар сэтгэгдэлтэй хүлээж авсныг илтгэнэ.

Баян-Овоочууд төлөвлөгөөтэй хөгжихийг дэмжив.

Баян-Овоо сумын иргэд сонгогчдын уулзалтанд тэд ингэж өгүүлэв.

Залуу, шинэ үеийг хүсэж

хүлээж байсан нь Баян-Овоо

суманд бас мэдрэгдэж

байв.

Page 9: Сонин - Л.Оюун-Эрдэнэ

УИХ-ын сонгуулийн 41 дүгээр тойрогт Монгол Ардын Намаас нэр дэвшигч Л.Оюун-Эрдэнийн сонгуулийн штаб

9Лувсаннамсрайн

ОЮУН-ЭРДЭНЭ

УИХ-ын сонгуулийн 41 дүгээр тойрогт Монгол Ардын Намаас нэр дэвшигч

Оюуктай бага байхаас хамт б а р и л д а ж өссөн бид сайн найзууд.

Үндэсний бөхөд шинэ үе төрж

байгаа шиг улс төрд мөн шинэ үе болж зоригтой гарч ирж байгаа найзыгаа хараад их бахархаж байна.

Аймгийн арслан Т.Гүрсоронзон

Л.Оюун-Эрдэнийн бүтээлч сэтгэлгээ, онолын өндөр түвшин, улс төрийн дадлага туршлага энэ бүхэн Монголын парламентад шинэ эрч хүч орж ирж байна гэж их талархалтай хүлээж авч байна. Л.Оюун-Эрдэнэ шиг Монгол орны гол ачааг нуруундаа үүрэх

шинэ залуус гарч ирж байгаад их баяртай явдаг. Мэргэшсэн парламент нарийн төвөгтэй,

маш ярвигтай. “Сансарт нисэх гэж байгаа хүн газар дээр бэлтгэл сайн хийсэн байх шаардлагатай” байдаг. Түүн шиг Монголын төрийг ирээдүйд авч явах Л.Оюун-Эрдэнэ маань урьдчилсан бэлтгэлээ маш сайн базаасан, жинхэнэ бэлтгэгдсэн улстөрч, төрийн хар хүн болж чадсан гэдгийг хэлэхийг хүсч байна.

УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан

Л . О ю у н - Э р д э н э ахыг НАМЗХ-ны ерөнхийлөгч байхаас нь мэднэ. Залуусын хүсэл мөрөөдөл,

зорилгыг шийдвэр гаргах төвшинд хүргэж

ажил хэрэг болгож чадах хүн гэж бид итгэн дэмжиж энэ

уулзалтад ирсэн.

Монгол улсын сагсан бөмбөгийн үндэсний шигшээ багийн тамирчин, ОУХэмжээний

мастер Т.Санчир

Босоо” Самдан аваргаараа, бас Ардын жүжигчин, нэрт хөгжмийн зохиолч, алдарт “Маамуу нааш ир”-ийн Лувсаншаравын төрж өссөн нутаг

гэдгээрээ Баян-Хутагийнхан бахархдаг. Сумын зүүн талд орших Баян-Хутаг уулыг “Монголын нууц товчоо”-нд Сэрвэн хад нэрээр тэмдэглэж үлдээсэн байх гэдэг таамаг түүхчдийн дунд байдаг. Нутгийн иргэд ч тэгж ярьдаг.

Баян-Уул сумын иргэдийн хувьд ч УИХ-ын 41-р тойрогт МАН-аас нэр дэвшигч Л.Оюун-Эрдэнийг бусад сумдын адил халуун дулаанаар хүлээж авсан юм.

Намын мөрийн хөтөлбөрөө тойргийнхоо сумдын өвөрмөц онцлог, хөгжлийн гарцтай холбох байдлаар тайлбарлаж, таниулж явааЛ.Оюун-Эрдэнийг Баян-Хутагийнхан ч бас

дэмжихээ илэрхийлсэн. Иргэдтэй хийсэн уулзалтанд аймгийн

МАН-ын дарга Н.Ганбямба, СГЗ, доктор, профессор Ж.Саруулбуян, сагсан бөмбөгийн ОУ-ын хэмжээний мастер Т.Санчир,

Н.Билгүүн нар ирж оролцон Л.Оюун-Эрдэнийг дэмжиж буйгаа илэрхийлсэн нь нутгийнхны сэтгэлд ихээхэн нийцсэн юм.

Иргэдийн хувьд төр засгийн алдаатай бодлого нийт улс орны ЭЗ, улстөрийг хямрааснаас амьдрал хүндхэн байгааг хэлж байв. Тиймээс улс оронд өнөөдөр өндөр боловсролтой, шинэ залуу үе хэрэгтэй байна гэсэн хүлээлттэй байсан, Үүнийг

“мэдэрч” нутагтаа ирж нэр дэвшиж байгаад Л.Оюун-Эрдэнэд талархаад амжилт хүссэн.

Баянхутагчууд Улс төрийн шинэ соёл эхлүүлж байгаад талархав.

Баянхутаг сумын иргэд сонгогчдын уулзалтанд тэд ингэж өгүүлэв.

Уулзалтын танхим хүний

хөл гишгэх зайгүй, суух сандалгүй

болсон хүмүүс араар ирийтэл

зогсчихсон байв.

Page 10: Сонин - Л.Оюун-Эрдэнэ

УИХ-ын сонгуулийн 41 дүгээр тойрогт Монгол Ардын Намаас нэр дэвшигч Л.Оюун-Эрдэнийн сонгуулийн штаб

Таны сонголтӨНӨӨДРИЙГ

ӨӨРЧИЛНӨ!!!

Улс төрд шинэ залуу үеийг төлөөлөх хүн эх оронч, тусгаар тогтнолын үнэ цэнийг

ойлгодог хүн байх хэрэгтэй. Л.Оюун-Эрдэнэ

э н э бүх үнэт зүйлсийг улам бүр бэхжүүлэх чадалтай ирээдүйд өгсөж дээшлэх жинхэнэ удирдагч. Залуучууд та бүхэн залуу лидерээ дэмжээрэй.

Монгол Улсын Гавъяат тамирчин Ц.Шаравжамц

Би Оюукатайгаа олон жил найзалж, нөхөрлөж байна. Бэрхийн Тамгын

газрын жижүүр, дарга байснаас гадна “Дэлхийн зөн”-гийн төслийн удирдагч байхаас нь мэднэ. Анд маань их шаргуу, хөдөлмөрч, оюунлаг хүн. Бас

байнга шинийг эрэлхийлж байдаг. Хэнтий нутгаа яаж

хөгжүүлэх вэ гэж санаа зовж явдгийг нь мэдэх юм. Оюунлаг залуусын төлөөлөл учраас энэ удаа УИХ-д нэр дэвшиж байгааг нь дэмжихээр нутгийн зон олонтойгоо нүүр тулан уулзаж, тойргоор нь хамт тойрч явна.

Дуучин, СТА Г.Чинболор

Ухааны их хүлгээр нутаг ус, эх орноо х ө г ж ү ү л э х э э р зориг шулуудаж

олон сайхан ажлыг эхлүүлэх аянд мордсон

эрхэм дүүгийнхээ араас цагаан сүү өргөж, дээлнийх нь захыг мушгиад дэмжинэ.

Монгол Улсын тод манлай уяач Э.Эрдэнэчулуун

10УИХ-ын сонгуулийн 41 дүгээр тойрогт Монгол Ардын Намаас нэр дэвшигч

Лувсаннамсрайн

ОЮУН-ЭРДЭНЭ

Төрийн наадмыг өнгөлсөн олон сайхан хурдан хүлгийн өлгий нутаг

Хэнтий аймгийн Галшар сум юм. Сумын иргэдтэй МАН-аас нэр дэвшигч Л.Оюун-Эрдэнэ ээлжит уулзалтаа хийв. Өөрийгөө МАХН-ын хэсгийн дарга Алтанхундага гэж танилцуулсан нэгэн эрхэм

Нэр дэвшигч Оюун-Эрдэнийг дэмжиж байна гэдгээ Галшар сумын олон иргэн илэрхийлсэн. Олон хүн дэмжиж үг хэлэв.

МАХН-ын хэсгийн дарга Алтанхундага, “Муу удирдагч гэж байдгаас муу ард түмэн гэж байдаггүй. Би Оюун-Эрдэнийн “Азийн хүлэг улс” ,”Алсын хараа” номуудыг нь уншиж судалсан.

Өнөөдрийн төрийн бодлогын гажуудалыг засахад том хувь нэмэр оруулж чадах хүн гэж бодоод итгэл хүлээлгэж

байна. Эх орноо “Азийн хүлэг улс” болгоорой.” гэсэн юм.

Ардчилал хэрвээ зөв замаар явж байгаа бол ард түмэн яагаад талхаа таллаж, ургамалын тосоо граммлаж худалдаж авдаг болчихов оо. Бид ийм нийгмийг хүссэн гэж үү хэмээн бухимдах хүн олон байлаа.

Уулзалтад ирсэн иргэд МАН-ын мөрийнн хөтөлбөрөөс олон зүйлийг лавлаж асуусан , нутаг орны өнөөгийн байдлын талаар илэн далангүй ярилцсан үнэхээр үр дүнтэй халуухан уулзалт боллоо.

Сумын сургуулийн хүүхдийн тоо цөөрч, дотуур байранд хорь хүрэхгүй хүүхэд байна. Ер нь хөдөө орон нутаг эзгүйрсэн шүү. Ажлын байр байхгүй учраас ажилгүй залуучууд ихэссэн, үүнийг дагаад архидалт ч их байна гэдгийг сумын иргэд ярьж байв.

Галшар нутгийн олон сайхан ээж МАН-аас нэр дэвшигч Л.Оюун-Эрдэнэд амжилт хүсч, цай сүүнийхээ дээжийг өргөж дараагийн сум руу нь үдэж өгсөн.

Галшарчууд Эх орноо Азийн Хүлэг улс болгоорой гэв.

Галшар сумын иргэд сонгогчдын уулзалтанд тэд ингэж өгүүлэв.

Өнөөдрийн төрийн бодлогын

гажуудалыг засахад том хувь

нэмэр оруулж чадах хүн

Page 11: Сонин - Л.Оюун-Эрдэнэ

УИХ-ын сонгуулийн 41 дүгээр тойрогт Монгол Ардын Намаас нэр дэвшигч Л.Оюун-Эрдэнийн сонгуулийн штаб

11УИХ-ын сонгуулийн 41 дүгээр тойрогт Монгол Ардын Намаас нэр дэвшигч

Лувсаннамсрайн

ОЮУН-ЭРДЭНЭ

Page 12: Сонин - Л.Оюун-Эрдэнэ

УИХ-ын сонгуулийн 41 дүгээр тойрогт Монгол Ардын Намаас нэр дэвшигч Л.Оюун-Эрдэнийн сонгуулийн штаб

12 Лувсаннамсрайн

ОЮУН-ЭРДЭНЭТаны сонголт

ӨНӨӨДРИЙГӨӨРЧИЛНӨ!!!

УИХ-ын сонгуулийн 41 дүгээр тойрогт Монгол Ардын Намаас нэр дэвшигч

Манай нэр дэвшигч өрөөлийг муулахгүй, өөрийн хөтөлбөрийг танилцуулж шударгаар өрсөлдөх зарчмын

хүрээнд сонгуулийн ажлаа зохион байгуулж байгаагта бүхэн мэднэ.

Харамсалтай нь манай нэр дэвшигчийн өрсөлдөгчдийн зүгээс цагдаа, хууль хяналтын байгууллагаар

далайлган сүрдүүлэх, үндэслэлгүй мэдээлэл зохион байгуулалттайгаар түгээж байгаад харамсаж байна.

Сонгуулийн сүүлийн хоногуудад, гүтгэлгийн шинж чанартай материал тарааж болзошгүй тул эрхэм сонгогч таныг элдэв

худал мэдээлэлд авталгүй, сонор сэрэмжтэй байхыг сэрэмжлүүлж байна.

Бидэнтэй 9956-0000 утсаар холбогдожхамтран ажиллахыг хүсье.

Хүндэтгэсэн:УИХ-ын 41-р тойрогт нэр дэвшигч

Л.Оюун-Эрдэнийн сонгуулийн Штаб

СЭРЭМЖЛҮҮЛЭГ