3
7 дах удаагийн “Улаанбаатар” Олон Улсын Кино Наадмын “Монгол кино” хөтөлбөрийн шалгаруулалтад урьж байна! БСШУЯ санаачлан Монголын Урлагийн Зөвлөл (МУЗ), Бүгд Найрамдах Франц Улсын Элчин Сайдын Яам, Монголын Кино Урлагийн Зөвлөл (МОКУЗ)-тэй хамтран кино урлагийн салбарын олон улсын хамтын ажиллагааг нэмэгдүүлэх, дэлхийн сор болсон бүтээлийг Монголын үзэгчдэд хүргэх замаар тус салбарын хөгжлийг дэмжих зорилготой 7 дах удаагийн “Улаанбаатар” Олон Улсын Кино Наадмыг 2015 оны 10-р сарын 7-11-нд Улаанбаатар хотноо зохион байгуулах гэж байна. Наадамд олон улсад нэр хүндтэй найруулагч, продюсер болон олон улсын нэр хүндтэй кино наадмын зохион байгуулагчид оролцоно. Тус наадам нь олон улсын кино хөтөлбөр, Францын кино хөтөлбөр, Монголын кино хөтөлбөр гэсэн үндсэн 3 хөтөлбөртэй байхын сацуу нээлтийн киногоор Монголын УСК-г дэлхийн нээлт болгохоор зохион байгуулагчид ажиллаж байна. Иймд Монголын кино уран бүтээлчид Та бүхнийг “Улаанбаатар” Олон Улсын Кино Наадмын “Монгол кино” хөтөлбөр болон “нээлтийн кино”-ны сонгон шалгаруулалтад урьж байна. Үндсэн шаардлага: Монголын талаас нийт 4 кино үзүүлэх бөгөөд 3 кино нь 2014 оны 8-р сарын 1- нээс 2015 оны 9-р сарын 1-ний дотор бүтээгдэж үзэгч олны хүртээл болсон уран бүтээл байх ба үлдсэн 1 кино нь огт нээлтээ хийгээгүй, бүрэн хэмжээний баримтат эсвэл уран сайхны кино байна. Шалгарсан нээлтийн кино нь Улаанбаатар Олон Улсын Кино Наадмын албан ѐсны нээлтийн бүтээл болох эрхийг авч мөн тус олон улсын наадмаар дэлхийн нээлтээ хийх болно. Сонгон шалгаруулах шалгуур: Монголын кино урлагийн салбарын өнөөгийн хөгжил, урлаг, уран сайхан болон дуу дүрсний өндөр чанартай бүрэн хэмжээний болон баримтат бүтээл байх Наадмын нээлтийн киногоор шалгарсан 1 кино нь нээлтээ хийгээгүй, шинэ бүтээл байх. Найруулагчийн авъяас, ур чадвар Сонгон шалгаруулалт: Сонгон шалгаруулалтыг МОКУЗ болон Наадмыг зохион байгуулах ажлын хэсэг хийнэ. Сонгон шалгаруулалтын эцсийн дүнг 2015 оны 9-р сарын 20-нд зарлана.

UBIFF Announcement for Mongolian Film Program FINAL 2015

Embed Size (px)

DESCRIPTION

UBIFF Announcement for Mongolian Film Program FINAL 2015

Citation preview

Page 1: UBIFF Announcement for Mongolian Film Program FINAL 2015

7 дах удаагийн “Улаанбаатар” Олон Улсын Кино Наадмын “Монгол кино” хөтөлбөрийн шалгаруулалтад урьж байна!

БСШУЯ санаачлан Монголын Урлагийн Зөвлөл (МУЗ), Бүгд Найрамдах Франц Улсын Элчин Сайдын Яам, Монголын Кино Урлагийн Зөвлөл (МОКУЗ)-тэй хамтран кино урлагийн салбарын олон улсын хамтын ажиллагааг нэмэгдүүлэх, дэлхийн сор болсон бүтээлийг Монголын үзэгчдэд хүргэх замаар тус салбарын хөгжлийг дэмжих зорилготой 7 дах удаагийн “Улаанбаатар” Олон Улсын Кино Наадмыг 2015 оны 10-р сарын 7-11-нд Улаанбаатар хотноо зохион байгуулах гэж байна. Наадамд олон улсад нэр хүндтэй найруулагч, продюсер болон олон улсын нэр хүндтэй кино наадмын зохион байгуулагчид оролцоно.

Тус наадам нь олон улсын кино хөтөлбөр, Францын кино хөтөлбөр, Монголын кино хөтөлбөр гэсэн үндсэн 3 хөтөлбөртэй байхын сацуу нээлтийн киногоор Монголын УСК-г дэлхийн нээлт болгохоор зохион байгуулагчид ажиллаж байна. Иймд Монголын кино уран бүтээлчид Та бүхнийг “Улаанбаатар” Олон Улсын Кино Наадмын “Монгол кино” хөтөлбөр болон “нээлтийн кино”-ны сонгон шалгаруулалтад урьж байна.

Үндсэн шаардлага: Монголын талаас нийт 4 кино үзүүлэх бөгөөд 3 кино нь 2014 оны 8-р сарын 1-нээс 2015 оны 9-р сарын 1-ний дотор бүтээгдэж үзэгч олны хүртээл болсон уран бүтээл байх ба үлдсэн 1 кино нь огт нээлтээ хийгээгүй, бүрэн хэмжээний баримтат эсвэл уран сайхны кино байна. Шалгарсан нээлтийн кино нь Улаанбаатар Олон Улсын Кино Наадмын албан ѐсны нээлтийн бүтээл болох эрхийг авч мөн тус олон улсын наадмаар дэлхийн нээлтээ хийх болно.

Сонгон шалгаруулах шалгуур:

Монголын кино урлагийн салбарын өнөөгийн хөгжил, урлаг, уран сайхан болон дуу дүрсний өндөр чанартай бүрэн хэмжээний болон баримтат бүтээл байх

Наадмын нээлтийн киногоор шалгарсан 1 кино нь нээлтээ хийгээгүй, шинэ бүтээл байх.

Найруулагчийн авъяас, ур чадвар

Сонгон шалгаруулалт: Сонгон шалгаруулалтыг МОКУЗ болон Наадмыг зохион байгуулах ажлын хэсэг хийнэ. Сонгон шалгаруулалтын эцсийн дүнг 2015 оны 9-р сарын 20-нд зарлана.

Page 2: UBIFF Announcement for Mongolian Film Program FINAL 2015

Бүрдүүлэх материал болон өргөдлийн маягт

Өргөдлийн маягт (Тусгай өргөдлийн маягтыг МУЗ-ийн доорх хаягаар авна уу)

Киноны товч түүх

Kино багийн танилцуулга

Уран бүтээлчийн намтар болон бүтээлийн жагсаалт

Кино компани, студийн танилцуулга

Киноны DVD хувь Хугацаа

Өргөдлийг холбогдох материалын хамт 2015 оны 9-р сарын 15-ны дотор МУЗ-д ирүүлнэ үү.

Өргөдөлтэй холбоотой асуудлаар МУЗ-ийн 319015, 319017 утсаар болон МУЗ-ийн хөтөлбөрийн туслах Д.Болорцэцэгтэй [email protected] хаягаар холбогдоно уу. Хаяг: Монголын Урлагийн Зөвлөл Дельта Төвийн 4 давхарт, 402 тоот

/Урт цагааны зүүн урд талд/ Жуулчны гудамж, Чингэлтэй дүүрэг Утас: 319017 Факс: 319015 И-мэйл: [email protected]

Вэб хуудас :www.artscouncil.mn

Page 3: UBIFF Announcement for Mongolian Film Program FINAL 2015

7 дах удаагийн “Улаанбаатар” Олон Улсын Кино Наадам Өргөдөл хүлээж авах эцсийн хугацаа

2015 оны 9-р сарын 15

Монголын киноны хөтөлбөрийн өргөдлийн маягт

Киноны нэр:

Киноны товч танилцуулга (250 үг):

Формат:

35 мм 16 мм Дижитал Өнгөт/Хар,

цагаан

Кино үргэлжлэх хугацаа:

Минут

Найруулагчийн овог нэр:

Кино компани, студийн нэр:

Бүртгүүлж буй төрөл: УБОУКН-ын Нээлтийн шинэ кино Монгол кино хөтөлбөр

Тус өргөдлийн маягттай дагалдах дараах материалыг бүрдүүлсэн эсэхийг тэмдэглэнэ үү: □ Kино багийн танилцуулга □ Кино найруулагчийн намтар болон бүтээлийн жагсаалт □ Кино компани, студийн танилцуулга □ Киноны DVD хувь □ Нээлтийн шинэ кино бол заавал DCP хувь байх Өргөдөл гаргагч: ________________________(_________________________) гарын үсэг овог нэр

Огноо: __________________________________