Transcript
Page 1: багшийн хөгжил сурган хүмүүжүүлэх уншлага

Багшийн хөгжил

Багшийн хөгжил сурган хүмүүжүүлэх уншлага

Түлхүүр үг

Багшийн хөгжил

Багшийн мэргэжил

Сургалтын шинэ стандарт хэрэгжилт

Сургалтын орчин

. М Эрдэнэ Page 1

Page 2: багшийн хөгжил сурган хүмүүжүүлэх уншлага

Багшийн хөгжил

Удиртгал

Багш нарын мэргэжлийг тасралтгүй дээшлүүлэх системд шилжин

орж байгаа орнуудын ерөнхий чиг хандлага нь сургууль төвтэй

сургалтыг зонхилох болсон ба "Багшийн хөгжил" гэсэн иж бүрэн цогц

асуудалд анхаарлаа төвлөрүүлэх болсон байна. Энэ талаар ЕБС-ууд

өөрийн сургуулийн зорилго зорилтондоо тусган олон сургууль

санаачилгатай ажиллаж байгааг дурдах нь зүйтэй боловч үр дүн нь

одоогоор сайн харагдахгүй байна. Энэ нь багшийн хөгжлийн асуудалд

сургуулиуд иж бүрнээр, цогц байдлаар хандахгүй байгааг харуулж байна.

Тухайн сургууль нийгмийн хэрэгцээ, шаардлагыг хангасан мэдлэг

боловсролтой хүнийг төлөвшүүлэн хөгжүүлэх үүргээ биелүүлж, оршин

тогтнож байхын тулд сургуулиа мэдлэг туршлагатай боловсон

хүчнээр бэхжүүлэх, нөгөө талаас багш хүн тэр сургуулийн багш байхын

тулд мэргэжил боловсролоо дээшлүүлж, сургууль, цаашлаад нийгмийн

шаардлагад нийцэж ажиллахад бэрхшээлтэй байгаа асуудлаа шийдэх

хэрэгцээ шаардлага сургууль бүрийн хувьд маш онцлог байдаг. Энэ

хэрэгцээ шаардлагыг уян хатан тусгаж чадвал сургалтын үр өгөөж

дээшилдэг байна.

. М Эрдэнэ Page 2

Page 3: багшийн хөгжил сурган хүмүүжүүлэх уншлага

Багшийн хөгжил

Оршил хэсэг

Боловсролын шинэчлэл нийгмийн бүхий л харилцаанд нөлөөлж

суралцах үйл явц зөвхөн сургуулийн хүрээний асуудал байхаа нэгэнт

больжээ.

Боловсролын харилцаанд оролцогч талуудын хамрах хүрээ, үйл

ажиллагааны чиг хандлагад ч өөрчлөлт гарч боловсролын үнэлэмж нь

нийгмийн эрэлт, хэрэглэгчдийн хэрэгцээ эрх ашигт илүүтэй чиглэх

болж байна. Аливаа хөгжлийн гол хөдөлгөгч хүчин зүйл нь хүний хөгжил

гэдгийг эрдэмтэд судлан тогтоож энэ талаар янз бүрийн онол загвар

боловсруулжээ.

Тухайлбал инновацийг хүлээж авах чадварын хөгжих орон зай нь

тухайн багш сурган хүмүүжүүлэгч, хамт олноос орчны хэрэгцээг мэдрэх

чадвар, бүтээлч чадавхийн байдлаар тодорхойлогддог байна.

Суралцах үйлийн конструктивист чиглэл нь суралцагчид өмнөх

мэдлэгтээ түшиглэн өөрөө шинэ мэдлэг бүтээх учиртайг онцолдог

бөгөөд энэ нь багшийн суралцах, хөгжих үйлэнд ч хамааралтай.

. М Эрдэнэ Page 3

Page 4: багшийн хөгжил сурган хүмүүжүүлэх уншлага

Багшийн хөгжил

Онолын хэсэг

Хүний хөгжлийн хүчин зүйл нь насан туршдаа тасралтгүй суралцаж

нийгэм соёлын шинэ шинэ чиг хандлагыг эзэмшихэд орших бөгөөд энэ

явцын алхам бүрд бэрхшээлтэй учирч тэр нь хөгжих нөхцөлийг

бүрдүүлдэг байна.

Өнөөдөр багшийн хөгжил ихэвчлэн гадны хүчин зүйлээс хамааралтай

болж, зайлшгүй хөгжих “бэрхшээл” үүсдэггүй эсвэл тэрхүү

“бэрхшээл”-ийг мэдрэхгүй байх, нөгөө талаар үүссэн нөхцөл ба бодит

боломж / чадвар/-ийн эс тохироц зэргийг мэдрэхгүй байгаа нь “Та

сургалтад оролц”, “Та унших хэрэгтэй” , “Та хөгжихгүй бол болохгүй нь”

гэсэн хөндлөнгийн шахалт шаардлага аяндаа тавигдахад хүрч байна.

Энэ нь багшийн үйл ажиллагааг хөндлөнгөөс, бүүр дээрээс нь үнэлж

багшийг “ загвар”т оруулан хөгжүүлэх гэдэг оролдлогын нөлөө байж ч

мэднэ.

Багшийн үйл ажиллагаа нь элдэв бичиг баримт бүрдүүлэн дээрээс

ирэх шалгалтад үзүүлэх, удирдлагадаа бүртгүүлэх зэрэгт илүүтэй

чиглэх болж суралцах үйлэнд хандсан бүтээлч, өөриймсөг хандлага

багасаж байгаа юм биш биз гэсэн эргэлзээ ч төрж байдаг.

Хэрэв багш өөрийн үйл ажиллагаандаа өөрөө дүн шинжилгээ хийж

суралцах үйлийг хамтран явуулж чадвал алдаа оноо, амжилт

бүтээлийнхээ мөн чанарыг ухааран мэдэх боломж бүрдэж энэ нь

өөрийгөө хөгжүүлэх гол хүчин зүйл нь болох бизээ.

. М Эрдэнэ Page 4

Page 5: багшийн хөгжил сурган хүмүүжүүлэх уншлага

Багшийн хөгжил

Суралцах үйлийн гол утга нь сургахад бус харин сурах үйлийг

сурагчтайгаа хамтран явуулж “багш сурагч хоёр хичээл рүү хамтдаа”

гэсэн зарчмыг хэрэгжүүлэхэд оршиж байгаа бөгөөд ингэсэн нөхцөлд

багшийн тасралтгүй суралцах хэрэгцээ үүснэ.

Хамтран ажиллах арга ухаан гэж юу болох талаар эрдэмтэн

Ч.Түмэндэлгэр, С.Нэргүй нар :

“ Сэтгэх чадварыг хөгжүүлэхэд чиглэнэ

Үүргээ ухамсарлах сэтгэл хөгжинө

Бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэх хөшүүрэг болдог

Хичээл заахаар сурагчидруу бус сурагчидтайгаа хамт хичээл рүү

гэсэн зарчим үйлчилнэ

Энэхүү хамтран ажиллах арга ухаан багш сурагчдын харилцаанд

гарах өөрчлөлтөөс үүднэ.” хэмээн тодорхойлсон нь сурган хүмүүжүүлэх

шинэ сэтгэлгээ зөвхөн өнөөгийн асуудал бус харин 80-аад оны үед ч

яригдаж хийгдэж байсан асуудал юм. Гэвч хүн өөртөө үнэлгээ өгч

чаддаггүй цорын ганц хөдөлмөр бол сурах хөдөлмөр байдаг гэж дээрх

эрдэмтдийн тодорхойлсончлон багшийн хөгжил нь тасралтгүй сурч

өөрийгөө мэдэрч байхаас үүдэлтэйг асуудлын үндэс болгон тавих

хэрэгцээ өнөөдөр ч байсаар байна.

Боловсролын шинэчлэл бол багшийн сэтгэлгээний шинэчлэл юм.

Сэтгэлгээг гаднаас удирдан шинэчлэх гэсэн оролдлогоор үр дүнд хүрэх

боломж тун эргэлзээтэй. Одоогоор хийгдэж байгаа багш нарт

зориулсан олон төрлийн сургалт нь нэг ёсондоо ухуулан таниулах,

. М Эрдэнэ Page 5

Page 6: багшийн хөгжил сурган хүмүүжүүлэх уншлага

Багшийн хөгжил

ойлгуулах, мэдрүүлэхэд чиглэж байна. Багш бүр мэдэрч ухаарч авбал

учир бий.

Хүн ер нь оюуныхаа тулах цэгийг зөв олбол сэтгэлгээнд нь ч, санаж

сэдэхэд нь ч, улмаар сайн сайхан ажиллаж амьдрахад нь ч хязгааргүй

боломжийг нээнэ.

Багш бүр өөр өөрийн өвөрмөц онцлогтой учраас асуудлыг шийдвэрлэх,

аливаад хандах хандлага нь ч өөр өөр байх биз. Гэхдээ л багш бүрийн

өөрийгөө мэдрэх, нээн илрүүлэх идэвхтэй оролцоо л боловсролын

шинэлэлийн гол хүчин зүйл болно.

. М Эрдэнэ Page 6

Page 7: багшийн хөгжил сурган хүмүүжүүлэх уншлага

Багшийн хөгжил

Судалгааны хэсэг

50- р сургуулийн болон мэргэжлийн чиглэлийн 30 багшаас

судалгаа аван багшийн хөгжлийн талаар санал бодлоо хуваалцлаа.

Судалгаанд нийт 30 багш оролцсоноос багш нарыг ажилласан жилээр

нь ангилвал:

1-5 жил 40%

6-15 жил 43,3%

15-с дээш жил 16,6% оролцлоо. Үүнээс харахад багш нарыг ажилласан

жил, насны бүтцийн үзүүлэлтүүдээс багш нар харьцангуй залуужиж

байгаа нь илт байдаг . Ялангуяа төрийн өмчийн сургуулиудын хувьд

шинээр багш нарын багаа бүрдүүлж байгаа учраас 30 хүртэл насныхны

эзлэх хувийн жин нийт багш нарынх нь бараг тал хувийг эзэлж байна.

Иймээс багшийг хөгжүүлэх залуу багш нарын ажлын бүтээмжийг

дээшлүүлэхэд анхаарч ажиллах мөн ахмад хойч үеийнхнээс суралцах

Ахмад залуу багш нарын дундах зөвлөх холбоо үүсгэн, тухайн зөвлөлд

ажиллаж буй ахмад багш нартай гэрээ хийн 3-5 жилийн хугацаатайгаар

хамтран ажилласанаар Багш ажлын байран дээрээ хөгжих бололцоог

тавьж өгнө.

. М Эрдэнэ Page 7

Page 8: багшийн хөгжил сурган хүмүүжүүлэх уншлага

Багшийн хөгжил

Судалгааны асуулт 1 гэсэн асуулганд

Миний хүссэн мэргэжил 43%

Гэр бүлийн хэн нэгний шаардлагаар

10%

Мэргэжлээ сайн сонгоогүй улмаас 47%

Багшийн мэргэжил сонгох болсон шалтгаан

Үүнээс насны ангилалаар авч үзвэл 1-5 жил ажилласан багш нар

Миний хүссэн мэргэжил 8 мэргэжилээ сайн сонгоогүй улмаас 3 Гэр

бүлийнхэн хэн нэгний шаардлагаар 1

6-15 жил ажилласан багш

Миний хүссэн мэргэжил 5 мэргэжилээ сайн сонгоогүй улмаас 6 Гэр

бүлийнхэн хэн нэгний шаардлагаар 2

16 дээш жил ажилласан багш

Миний хүссэн мэргэжил 0 мэргэжилээ сайн сонгоогүй улмаас 5 Гэр

бүлийнхэн хэн нэгний шаардлагаар 0

. М Эрдэнэ Page 8

Page 9: багшийн хөгжил сурган хүмүүжүүлэх уншлага

Багшийн хөгжил

Насны ангилалаар авч үзвэл дээрх үзүүлэлттэй байгаа нь залуу багш

нарын дийлэнх хувь нь мэргэжилээ сайн сонгоогүй улмаас БАГШ

мэргэжлийг эзэмшсэн нь багш мэргэжилдээ эзэн болж чадахгүй байдал

үүнээс илрэх бөгөөд БАГШ мэргэжлийн нэр хүндийг өсгөх мэргэжлийг

сурталчилах ажил нь дутмаг байгаа нь харагдаж байна.

Судалгааны асуулт 2

Дээд түвшинд3%

Дунд түвшинд 87%

Доод түвшинд10%

Багш та орчины болон боловсролын өөрчлөлт шинэчлэлтийг хэр хүлээж авч байна вэ?

Үүнээс насны ангилалаар авч үзвэл 1-5 жил ажилласан багш нар

Дээд түвшинд 0 дунд түвшинд 12 доод түвшинд 0

6-15 жил ажилласан багш

Дээд түвшинд 1 дунд түвшинд 9 доод түвшинд 3

16 дээш жил ажилласан багш

Дээд түвшинд 0 дунд түвшинд 5 доод түвшинд 0

. М Эрдэнэ Page 9

Page 10: багшийн хөгжил сурган хүмүүжүүлэх уншлага

Багшийн хөгжил

Судалгаанаас харахад Боловсролын шинэчлэлийн асуудлыг ихэнхдээ

ярьж хэрэгжүүлж байгаа боловч үүний үр дагавар нь дунд зэрэг байгаа

нь судалгаанаас харагдаж байгаа учир үүний дагуу сургалт семинар

явуулан багш нарыг багаар ажиллуулан боловсролын газраас баг болон

ажиллуулан мэргэжил мэргэжилээр нь сургалт явуулан ажиллах зүйтэй

юм байна гэдэг нь харагдаж байна.

Судалгааны асуулт 3

хангалттай 63%

дунд зэрэг37%

Багш та мэргэжилдээ үнэн сэтгэлээсээ гарган ажиллаж чаддаг уу?

Үүнээс насны ангилалаар авч үзвэл 1-5 жил ажилласан багш нар

Хангалттай 9 дунд зэрэг 3 хангалтгүй 0

6-15 жил ажилласан багш

Хангалттай 7 дунд зэрэг 6 хангалтгүй 0

16 дээш жил ажилласан багш

. М Эрдэнэ Page 10

Page 11: багшийн хөгжил сурган хүмүүжүүлэх уншлага

Багшийн хөгжил

Хангалттай 3 дунд зэрэг 2 хангалтгүй 0

Судалгаанаас харахад багш нар ажилдаа сэтгэл ханамж ерөнхийдөө

хангалттай байгаа нь харагдаж байгаа нь авууштай чанар харагдаж

байна.

Судалгааны асуулт 4

Багшийн нэр хүнд 21%

Орчин17%

Техник төхөөрөмж14%

Хувь хүний хөгжил

17%

Сэтгэл 14%

Бүтээлч чадвар 17%

Таны бодлоор багшийн хөгжилд анхаарах хүчин зүйлийг тодорхойл

Судалгаанаас харахад багшийн хөгжилд Багшийн нэр хүнд 21 % тай

гарсан нь мөн орчин техник төхөөрөмжөөр хангаад өгвөл багш ажлын

байрандаа СЭТГЭЛ ЗҮРХЭЭ гарган ажиллавал хөгжих боломж

нээлттэй байна. Хамгийн гол нь БАГШ ийг төр засаг дэмжвэл багш хүн

сэтгэл зүрхээ гарган өөр бусад зүйлд сатаархахгүйгээр багш ажлын

байран дээрээ хөгжих нэн боломж өндөр байна. Мөн багш нарт сэтгэл

зүйн сургалт явуулан ХҮН ХААНА Ч ХӨГЖИХ БОЛОМЖТОЙ ГАГЦХҮҮ

ХУВЬ ХҮН БОЛОМЖИЙГ АЛДАХГҮЙГЭЭР ӨӨРӨӨ ХИЧЭЭЖ ЧАДВАЛ

АМЖИЛТАНД ХҮРЧ БОЛНО гэдэгийг сэтгэл зүйн холбогдолтой

. М Эрдэнэ Page 11

Page 12: багшийн хөгжил сурган хүмүүжүүлэх уншлага

Багшийн хөгжил

сургалт явуулан бясалгал хийж зөв бодолтойгоор ажиллавал бид

хөгжих боломж хажууд байна.

Судалгааны асуулт 5

Би бол бүтээлч

багш 15%

Шинийг санаачлагч

багш6%

Бичиг баримтаа

сайн хөтөлдөг

багш 6%

Би хөгжих боломжтой багш 74%

Багш та өөрийгөө үнэлнэ үү

Судалгаанаас харахад нийт судлагдсан багш нарын 73% нь БИ ХӨГЖИХ

БОЛОМЖТОЙ БАГШ хэмээн өөрийгөө тодорхойлсон байгаа нь

БАГШИЙН ХӨГЖИЛ сэдвээр үйл ажиллагаа явуулан ажиллавал

амжилтанд хүрэхэд эерэг хандлагатай байна.

Судалгааны асуулт 6

Цаашдаа багш та ямар байдлаар хөгжвөл илүү үр дүнтэй байх бол гэсэн

асуулганд

Өөрийнхөө мэдлэг чадварыг хөгжүүлэх заах арга ур чадвараа

дээшлүүлэх , өөрөө хөгжих, сургалт семинарт хамрагдах

. М Эрдэнэ Page 12

Page 13: багшийн хөгжил сурган хүмүүжүүлэх уншлага

Багшийн хөгжил

Сургуулийн орчинд багш илүү их хөгжих боломжтой учир Багшийн

хөгжлийн төвийг үйл ажиллагааг сайжруулах шаардлагатай байна

Мэргэжил мэдлэг ур чадвараа дээшлүүлэх багш нартай хамтран

ажиллах

Цалин хангалттай бол аль ч чиглэлээр хөгжиж чадна

Бүх талаар багшийг дэмждэг байх

Удирдагч тэргүүлэгч болвол үр дүнтэй

Ахмад багш нарыг сүүлийн 5-10 жилд нь залуу багш нарыг даатган

түүний дагуух үр өгөөжийг нэмэгдүүлэн хяналт тавих

Мэргэжлийн багш нараа ашиглан сургалт явуулан компьютер

англи хэл сурах хүсэлтэй байна хэмээн санал хүсэлтээ

илэрхийлсэн байна. Иймээс бид хаана хаанаа анхаарч өөрсдийн

боломж бололцоогоо ашиглан ажиллавал БАГШ БИД ХӨГЖИЖ

БИД ХӨГЖСӨНӨӨР СУРАГЧИД МААНЬ ХӨГЖИН

БОЛОВСРОЛТОЙ ИРГЭН ТӨЛӨВШҮҮЛСЭНЭЭР НИЙГЭМ МААНЬ

ХӨГЖИХ БҮРЭН БОЛОМЖ БАЙНА.

. М Эрдэнэ Page 13

Page 14: багшийн хөгжил сурган хүмүүжүүлэх уншлага

Багшийн хөгжил

Ном зүй

Боловсролын сайт eeoc.mn

Багшийн хөгжилд анхаарлаа хандуулж буй байдал

Боловсролын хүрээлэнгийн мэдээлэл

. М Эрдэнэ Page 14


Recommended