Transcript
Page 1: Урьдчилан сэргийлэх арга хэмжээ

Ням, 2013 оны 3 дугаар сар 24

1

• “ШУВУУНЫ ТОМУУ, ХҮНИЙ ТОМУУГИЙН ЦАРТАХАЛТАЙ ТЭМЦЭХ ЧАДАВХИЙГ САЙЖРУУЛАХ ” ТӨСӨЛ

• “ГАМШГИЙН ЭРСДЛИЙГ БУУРУУЛАХ ТӨВ” ТББ

СУРГАЛТЫГ ЗОХИОН

БАЙГУУЛАГЧ

•ШУВУУНЫ ТОМУУ, ХҮНИЙ ТОМУУГИЙН ЦАРТАХАЛТАЙ ТЭМЦЭХ АРГА ХЭМЖЭЭСЭДЭВ

•СУРГАЛТЫН МАТЕРИАЛТӨРӨЛ

Page 2: Урьдчилан сэргийлэх арга хэмжээ

СЭДЭВ: 1.ХАЛДВАР ТАРХАХААС СЭРГИЙЛЭХ

Ням, 2013 оны 3 дугаар сар 24

2

Page 3: Урьдчилан сэргийлэх арга хэмжээ

4Гуравдугаар бүлэг.ХҮНИЙ ТОМУУ, ШУВУУНЫ ТОМУУГИЙН ЦАРТАХЛААС

УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ

Хуудасны

дугаар

Хичээлдногдох

цаг

СЭДЭВ: 1. Халдвар тархахаас сэргийлэх

1. § Õóâü õ¿íèé ýì÷èëãýý, ñýðãèéëýëò

2. § Эð¿¿ë àõóéí ñýðãèéëýõ àðãà õýìæýý

3. § Нийтлэг арга хэмжээ

4. § Өвөрмөц арга хэмжээ

5. § Хавьтагсадыг илрүүлэх

6. § Эмнэлгээс гаргахад баримтлах зарчим

7. § Цартахлын даяаршсан сэргийлэг

3

Ням, 2013 оны 3 дугаар сар 24

Page 4: Урьдчилан сэргийлэх арга хэмжээ

Гуравдугаар бүлэг. ХҮНИЙ ТОМУУ, ШУВУУНЫ ТОМУУГИЙН ЦАРТАХЛААС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ

СЭДЭВ: 1. ХАЛДВАР ТАРХАХААС СЭРГИЙЛЭХ

Томуугийн H5N1 вирүсийн өвчний сэжигтэй тохиолдол илэрмэгц, эмнэлгээс шалтгаалсан халдварыг багасгах, сэргийлэхэд чиглэсэн арга хэмжээг авах шаардлагатай.

Хэрэв онош батлагдвал уг тохиолдолд хавьтал болсон байж болзошгүй хүмүүсийг тодруулж цаг алдалгүй вирүсийн эсрэг эмчилгээг эхэлбэл өвчлөл, эндэгдэлийг багасгаж, халдварын тархалтыг хязгаарлах болно.

Хувь хүний эмчилгээ, сэргийлэлт

Баримтлах гол зарчим:

1. Урьдчилан сэргийлэх 3 арга хэмжээ :а.эрүүл ахуйн дэглэм сахих,б. Вакцинжуулах, в. Вирүсийн эсрэг эм хэрэглэх

2. Эмчилгээний 1 арга хэмжээ: вирүсийн эсрэг эмээр эмчлэх

Томуугийн халдварын өөрийнх нь онцлог болох халдвар авсан хүнд эмнэлзүйн шинж илэрч эхлэхээс өмнө 24-48 цагийн турш вирүс ялгаруулах чадвартай гэдгийг анхаар.

Эрүүл ахуйн сэргийлэх арга хэмжээ:

100 гаруй жилий өмнөөс хэрэглэж ирсэн ахуйн сэргийлэх арга хэмжээнүүд нь одоо ч гол аргаа хэвээр байсаар.

1. Амны хаалт маск байнга зүүх,2. Гараа байнга угаах , гараа угаалгүйгээр ам хамартаа хүрэхийг цээрлэх3. Ханиах, найтаахдаа ам хамраа таглах, алчуур хэрэглэж хэвших

4

Ням, 2013 оны 3 дугаар сар 24

Page 5: Урьдчилан сэргийлэх арга хэмжээ

А/H5N1/дэд хэвшинжийн вирүс хүн амын дунд тархсан болох нь харааханбатлагдаагүй үед ДЭМБ дараах сэргийлэх арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг зөвлөжбайна .

• Хамгаалах чадвар нэн сайтай амны хаалт зүүх ба агаар дуслын болон ахуйн замаархавьтал болохоос сэргийлэх.

• Өвчтөнүүдийг хасах даралттай өрөөнд хэвтүүлнэ.

• Өвчлөгсөдийг нэг, нэгээр нь тусгаарлан хэвтүүлнэ. Ийм боломжгүй бол зэрэг өвдсөнхүмүүсийг таславч бүхий олон ортой өрөөнд, тусгай тасалгаанд хэвтүүлж болно.

• Өвчтөнүүдийн орны хоорондын зай нь 1 метрээс багагүй байх ба хатуу материалаархийсэн намхан таславчаар тусгаарлах .

Халдварыг хянах арга хэмжээ нь эмнэлэгт хэвтэхээр ирсэн бүх өвчтөнд урьдчилан сэргийлэх стандартын шаардлагыг агуулдаг. Томуугийн H5N1 вирүсийн өвчний оношийг эмнэлзүйн үндсэн дээр тавьсан бол оношийг шийдвэрлэтэл нэмэлт арга хэмжээ авбал зохино.

Ням, 2013 оны 3 дугаар сар 24

5

Нийтлэг арга хэмжээ

Өвөрмөц арга хэмжээ

Page 6: Урьдчилан сэргийлэх арга хэмжээ

Ням, 2013 оны 3 дугаар сар 24

6

Эмч эмнэлгийн ажилчид (ЭЭА), бусад ажиллагсадыг хамгаалахын тулд:

• ЭЭА хамгаалах чадвар нэн сайтай (Европын СЕ мөн АНУ-ын N-95) амны хаалт, халаат, нүүрнийхамгаалалт, эсвэл нүдний шил мөн бээлий өмсөх .

• Томуутай өвчтөнд үйлчилдэг ЭЭА-ын тоог тодорхой хязгаартай болгох хэрэгтэй; Тэдгээр ЭЭА ньбусад өөр өвчтэй хүмүүст үйлчилж болохгүй.

• Лаборатори, цэвэрлэгээ зэрэг эмнэлгийн орчинд ажиллагсадын тоог мөн тодорхой болгонхязгаарла.

• ЭЭА, хүн бүр халдварыг хянах сэргийлэх ажиллагааг хэрхэн гүйцэтгэх талаар дасгал сургуулилтхийсэн байвал зохино.

• Эргэлтээр ирэх очих хүмүүсийн тоог эрс хязгаарлаж, тэдэнд хүн нэг бүрийн хамгаалах хэрэглэлөмсүүлэх ба тэдгээрийг хэрхэн ашиглах, өөрийгөө хамгаалах талаар заавар зөвлөмж өгөх хэрэгтэй.

• Өвчтөнтэй шууд тулж ажилладаг ЭЭА нь өөрийнхөө биеийн халууныг өдөрт 2 удаа үзэж тэмдэглэжбайх ба хэрэв ямар нэг хэвийн биш (халуурах) үзэгдэл гарвал эмнэлгийн захиргаанд мэдэгдэх хэрэгтэй.Өвчтөнтэй шууд тулж ажилладаг ЭЭА 38ОС-ээс дээш халуурвал эмчилгээг шууд эхлэх ёстой.

• Хүн нэг бүрийн хамгаалах хэрэглэлийг өвч бүрэн өмсөөгүй үедээ өвчтөнтэй хавьтал болсон ЭЭА-ыгхавьтал болсны дараа сэргийлэх эмчилгээ (Оселтамивир 75мг/өдөрт, 7 хоног уулгах) хийнэ.

• Томуугийн А (H5N1) вирүсийн халдварт ЭЭА өртвөл тэд илүү хүнд өвдөж болзошгүй тул өвчтөнтэйшууд хавьтаж огт болохгүй.

• Гарсан хог хаягдалыг ус үл нэвтрэх уутанд хийж лацдан битүүмжилж, гадна талд нь “Биологийнаюултай” гэж шошго анхааруулан бичиж тээвэрлэн, шатаах зууханд хийж устгавал зохино.

Даавуун болон дахин ашиглах шаардлагатай, өвчтөнд шууд хавьтал болсон материалыг тусад ньхалдваргүйтгэвэл зохино.

Page 7: Урьдчилан сэргийлэх арга хэмжээ

3М N95 СТАНДАРТЫН ШҮҮГЧ МАСК

Хавьтагсадыг илрүүлэхХавьтал гэдэг нь халдварын эх уурхайд өртсөн байж болох хүнийг хэлнэ. Хавьтал нь томуугийн А/H5N1/ дэд хэвшинжийн вирүсийн онош тогтоогдсон өвчтөний халдвартай үед хамт байсан, холилдсон хүмүүс байж болно(Өвчний эхний өдрөөс хойш 7 хоног хүртэл эсвэл хугацааг Эрүүл мэндийн төрийн захиргааны төв байгууллага, эсвэл мэргэжлийн дүрэм, журманд заасан байж болно).Тэдгээр хүмүүсийг өвчний сүүлийн тохиолдолоос хойш 7 хоног хянаж, биеийн халууныг өдөрт 2 удаа хэмжиж, асууж байх хэрэгтэй. Хэрэв ийнхүү хяналтанд байгаа хүмүүс дотроос 38 хэмээс дээш халуурах, ханиах, амьсгал давчдах шинж тэмдэг илэрвэл эмчилгээг шууд эхэлнэ (ДЭМБ 2004). Эмнэлгээс гаргахад баримтлах зарчимДЭМБ-аас халдварыг хянах сэргийлэх арга хэмжээг насанд хүрэгчдэд халуун хэвийн болсноос хойш 7 хоног болоод цуцлахыг зөвлөдөг. Харин 12 хүртэлх насны хүүхэд өвчин эхэлснээс хойш 21 хоног хүртэл хүний томуугийн вирүсийг ялгаруулж байж болзошгүй. Иймээс хүүхдийн тухайд халдварыг хянах, сэргийлэх арга хэмжээнд энэ хугацааг харгалзан үзэх нь зохимжтой

Хэрэв орон нутгийн нөөц боломжоос шалтгаалан дээрх арга хэмжээ биелэх боломжгүй бол гэр бүлийн хүрээнд халдварыг хянах, сэргийлэх, ариун цэвэр, эрүүл мэндийн боловсрол эзэмшүүлэхэд анхаарч, ханиалгаж буй хүүхдэд амны хаалт зүүлгэх арга хэмжээ авах нь зүйтэй. Энэ хугацаанд хүүхдүүд сургуульдаа явахыг зөвшөөрөхгүй.

7

Ням, 2013 оны 3 дугаар сар 24

Page 8: Урьдчилан сэргийлэх арга хэмжээ

Цартахлын даяаршсан сэргийлэг

Зарим судлагаанууд томуугийн шинэ үүссэн, цартахал үүсгэж болзошгүй халдварыг вирүсийн эсрэгэмүүд болон, нийгмийн тусгаарлах арга хэмжээтэй хослуулан хэрэглэх нь халдварыг голомтонд нь унтраахүндсэн боломж гэж нотолдог.

Судлаачид зүүн өмнөд Азид томуугийн дэгдэлтийг дууриамал загвар болгон вирүсийн эсрэг эмийгнийтээр хэрэглэн үр дүнтэй сэргийлэх боломжийг судлаж үзэхэд 3 сая курс эмчилгээний тун хүрэлцэнэ гэсэнтооцоо гарчээ.

Хэрэв цар тахлын голомтыг дарж чадахгүй бол яаралтай арга хэмжээ авч олон улсад тархахболомжийг саатуулж, цаг хожихийг хичээх хэрэгтэй. Энэ бодлогыг хэрэгжүүлэхдээ амжилтанд хүрэх өндөрмагадлалтай доорхи шалгууруудыг ашиглана:

1. Өвчлөлийн жинхэнэ тохиолдолуудыг яаралтай ялган таних.2. Шинээр илэрсэн тохиолдлуудыг аль болох хурдан зуур оношлон болбол 48 цагийн дотор

эмчилгээнд оруулах3. Халдварт өртсөн хүн амыг доод тал нь 90% үр дүнтэй эмчилгээнд хамруулан хангах4. Оселтамивирийг 3 сая хүн/тун буюу түүнээс илүү хэмжээгээр нөөцлөн хангах5. Хөл хорих тусгаарлах бодлогыг хүн амтай хамтран хэрэгжүүлэх6. Тандан судлах, хариу арга хэмжээг авч хэрэгжүүлэхэд олон улсын хамтын ажиллагааг

хөгжүүлэх.

Цартахлыг эхэн голомтонд нь зогсоох, олон улсын хэмжээнд дэлгэрэхийг саатуулах үзэл бодол болүнэхээр сайхан санаа гэвч эдүгээ бас шалгагдаагүй л таамаглал.

Хүний популяцийн дотор урьд өмнө нь тархаж байсан томуугийн цартахлын үед ийм арга хэмжээхэрэгжүүлсэн туршлага бидэнд байхгүй. Дэлхийн бүх хүнийг эмээр хангана гэж бодоход ч бэрхшээлтэй.Түүнээс гадна томуугийн цартахлыг үүсгэсэн омог нь эхэн үедээ тийм ч их халдварламтгай биш байсан бөгөөдгазар зүйн их биш дэвсгэр нутгаар хязгаарлагдаж байсан.

Томуугийн цартахал шиг тийм их уршиг үр дагавартай аюул сүйрлийг зайлуулахад ДЭМБ-аас боловсруулсан стратеги болох вирүсийн эсрэг эмүүдийг нөөцлөн байгаад маш хурдан урьтаж хэрэглэх, хариу арга хэмжээ авах нь томуугийн цар тахлын аюулын бэлхэн байдлыг хангах төлөвлөгөөний тэргүүн зорилт юм.

Ням, 2013 оны 3 дугаар сар 24

8

Page 9: Урьдчилан сэргийлэх арга хэмжээ

Ням, 2013 оны 3 дугаар сар 24

9


Recommended