116
1 БАЙГАЛЬ ОРЧНЫ ШИНЭЧЛЭЛ ТӨСӨЛ ЖИЖИГ ТӨСЛИЙН ХӨТӨЛБӨР-2010 ТӨГСГӨЛИЙН ХЯНАЛТ-ШИНЖИЛГЭЭНИЙ ТАЙЛАН Н. ЭРДЭНЭСАЙХАН, ХЯНАЛТ ШИНЖИЛГЭЭНИЙ ЗӨВЛӨХ 2011 оны 2 дугаар сар

ТӨГСГӨЛИЙН ХЯНАЛТ ШИНЖИЛГЭЭНИЙ ТАЙЛАНsiteresources.worldbank.org/INTEAPREGTOPENVIRONM… ·  · 2011-07-19Ойн түймрээс урьдчилан

  • Upload
    lydat

  • View
    234

  • Download
    3

Embed Size (px)

Citation preview

Page 1: ТӨГСГӨЛИЙН ХЯНАЛТ ШИНЖИЛГЭЭНИЙ ТАЙЛАНsiteresources.worldbank.org/INTEAPREGTOPENVIRONM… ·  · 2011-07-19Ойн түймрээс урьдчилан

1

БАЙГАЛЬ ОРЧНЫ ШИНЭЧЛЭЛ ТӨСӨЛ

ЖИЖИГ ТӨСЛИЙН ХӨТӨЛБӨР-2010

ТӨГСГӨЛИЙН ХЯНАЛТ-ШИНЖИЛГЭЭНИЙ

ТАЙЛАН

Н. ЭРДЭНЭСАЙХАН, ХЯНАЛТ

ШИНЖИЛГЭЭНИЙ ЗӨВЛӨХ

2011 оны 2 дугаар сар

Page 2: ТӨГСГӨЛИЙН ХЯНАЛТ ШИНЖИЛГЭЭНИЙ ТАЙЛАНsiteresources.worldbank.org/INTEAPREGTOPENVIRONM… ·  · 2011-07-19Ойн түймрээс урьдчилан

2

Гарчиг Оршил ................................................................................................................. 5 Мониторингийн ажлын зохион байгуулалт ............................................................... 5 Мониторингийн явцад орон нутгийн ТББ-иудын байгаль орчны тулгамдсан асуудлыг тодорхойлох, төслийн санал бичих чадавхийг дээшлүүлэх талаар хийсэн ажлын үр дүн .................................................................................................. 6 Төслүүдийн хэрэгжилтийн ерөнхий үнэлгээ ............................................................. 7 Хяналт шинжилгээний төсөл бүрээр гаргасан үнэлэлт, дүгнэлт .......................... 14

Цөлжилттэй тэмцэх, хөрс ургамлыг нөхөн сэргээх ................................. 15 Цөлжилтийг сааруулах ойжуулагчдын хамтлаг (232) ............................................ 16 Заган ой (208) ........................................................................................................... 18 Байгалийн нөхөн сэргээгдэх баялаг – Монгол орны Урал чихэр өвсний /Glycyrryza uralensis Fish/ ашиглалт хамгаалалтын байдалд олон нийтийн хяналтыг бий болгох (472) ...................................................................................... 20 Загийн шугуй (225) ................................................................................................... 22 Экологийн аялал, зуслан (152) ............................................................................... 25 Хамтын хүч (465) ...................................................................................................... 27 Амин ус (198) ............................................................................................................ 29 Элсний нүүлтээс сэргийлэх, хөрс бэхжүүлэх, бэлчээр, экологи-байгаль орчноо хамгаалахад иргэдийг оролцуулах (43) .................................................................. 31 Хээрийн бүсэд олон наст ургамал тариалж, хөрсийг хамгаалах (10) .................. 33 Говь хээрийн бүсэд унаган бутлаг ургамлыг тарималжуулах аргаар хөрс хамгаалах (182) ........................................................................................................ 35 Чух эко боловсрол (249) .......................................................................................... 37 Цөлжилтийн эсрэг (449) ........................................................................................... 38

Байгаль орчны мэдээлэл, Сургалт сурталчилгаа .................................... 40 Ногоон төгөл , Цэнхэр булаг (3) .............................................................................. 41 Өхэг – нийтийн тахил (5) ......................................................................................... 43 Өсвөр үеийн хандлага-Бургасан төгөлийн ирээдүй (6) ......................................... 45 Байгаль хамгаалагч мэдээлэлийн сан (328) .......................................................... 46 Мод, модлог ургамлаа хамгаалъя (528) ................................................................. 47 Байгаль хамгаалахад иргэдийн оролцох оролцоо (339) ....................................... 49 Залуу байгальчид (347) ........................................................................................... 50 Байгальд ээлтэй хүүхдүүд (609) ............................................................................. 52

Ойн түймрээс урьдчилан сэргийлэхэд иргэдийн оролцоо .................... 55 Нутгийн иргэдийн түймрээс урьдчилан сэргийлэх, хамгаалах чадавхийг бэхжүүлэх (324) ........................................................................................................ 56 Ой хээрийн түймрээс хамгаалахад иргэдийн оролцоог нэмэгдүүлэх нь (478) .... 58 Ойн түймрээс урьдчилан сэргийлэх орон нутгийн чадавхийг бэхжүүлэх (313) ... 59 Иргэдийн оролцоо (558) .......................................................................................... 61

Модны хулгай, хууль бус огтлолтой тэмцэх ............................................. 62 Цагаан-Усны эзэд (27) ............................................................................................. 63 Ойн хулгайтай тэмцэхэд олон нийтийн хяналтын тогтолцоог бий болгох төсөл (37) ............................................................................................................................ 65 Хургалаг (146) .......................................................................................................... 67

Байгаль хамгаалах нөхөрлөлийг бэхжүүлэх ............................................. 68

Page 3: ТӨГСГӨЛИЙН ХЯНАЛТ ШИНЖИЛГЭЭНИЙ ТАЙЛАНsiteresources.worldbank.org/INTEAPREGTOPENVIRONM… ·  · 2011-07-19Ойн түймрээс урьдчилан

3

"Гол мөрний урсац бүрэлдэх хэсэг, усны сан газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай"хуулийн хэрэгжилтэнд - Иргэдийн оролцоо (314) ................................................................. 69 Орон нутагт ашигт малтмалын тухай болон байгаль орчны хуулийн хэрэгжилтийг сайжруулах "ХОМҮ" баг байгуулан ажиллуулах (240) ........................................... 70 Ойн эзэд (466) .......................................................................................................... 71 Хамгаалалт (446) ..................................................................................................... 73 Жимсэн төгөл(63) ..................................................................................................... 75 Нөхөрлөлийн гишүүдийг байгалийн менежментийн чиглэлээр чадавхижуулах загвар сургалт (195) ................................................................................................. 76 Орон нутгийн иргэдийн хамтын оролцоотойгоор Ус хөрс хамгаалах шинэлэг арга барилыг нэвтрүүлж цөлжилтийн явцыг сааруулах (554) ....................................... 77 Орон нутгийн байгаль хамгаалах хөтөлбөрийн хэрэгжилтэнд олон нийтийн хяналт бий болгох, нөхөрлөлийг чадавхижуулах сургалт зохион байгуулах (257)................................................................................................................................... 78

Уул уурхайн компаниудын хууль хэрэгжүүлэлтэд иргэдийн тавих хяналт ........................................................................................................................... 79 Лиценз олголтод – Иргэдийн хяналт (312) ............................................................. 80 Уул уурхайн салбар дахь хуулийн хэрэгжилтийг хангуулахад нутгийн иргэдийн оролцоо – хяналт (414) ............................................................................................ 81 Дорнын тал (429) ...................................................................................................... 84

Орон нутгийн байгаль орчны ажилтаны чадавхийг дээшлүүлэх .......... 85 Орон нутгийн түвшиний байгаль орчны төлөвлөгөөний чадавхийг сайжруулах сургалт (38) ............................................................................................................... 86 Төв, орон нутгийн байгаль орчинд нөлөөлөх байдлын ерөнхий үнэлгээ хийх шинжээчдийн чадавхийг бэхжүүлэх (336) .............................................................. 87 Орон нутгийн байгаль орчны асуудал эрхэлсэн мэргэжилтнүүдийг чадваржуулах теле сургалт (136) ................................................................................................... 88 Орон нутгийн байгаль орчны асуудал эрхэлсэн мэргэжилтнүүдийг чадавхижуулах сургалт зохион байгуулах (360) .................................................... 89

Хог хаягдлыг бууруулах ................................................................................ 90 Цаасан хог хаягдлыг бууруулах нь (433) ................................................................ 91 Булган сумын ААН, байгууллага, иргэдийн хог хаягдлыг багасгах, орон нутгийн захиргааны хог хаягдлын дүрэм, журмын хэрэгжилтэнд сурагчид, иргэдийн оролцоотой хяналт тавих (242) ............................................................................... 94 Бид өөрсдөө эхлэе (396) ......................................................................................... 95

Усны эх үүсвэрийг хамгаалах ...................................................................... 97 Орон нутгийн хүч бололцоогоор хөв, усан сан барих гарын авлага бэлтгэн үзүүлэх сургууль зохион байгуулж, бэлчээрийн доройтлыг бууруулах (304) ...... 98 Далиу булаг (567) ..................................................................................................... 99 Гэртийн булгийг хамгаалж тохижуулах (559) ....................................................... 101

Байгалийн нөөцийн зохистой менежмент ................................................ 102 Нутгийн Иргэдэд Түшиглэн Гүн-Галуутайн байгаль орчныг хамгаалах санаачлага (1) ............................................................................................................................ 103 Сэргэлт (424) .......................................................................................................... 105 Архангай аймгийн зарим сумдын малчдын нөхөрлөлүүдэд бэлчээрээ царгасжуулах замаар нөхөн сэргээж, нөөцийг нэмэгдүүлэн, зөв зохистой, хуваарьтай ашиглах аргыг эзэмшүүлэх (33) ........................................................ 107

Page 4: ТӨГСГӨЛИЙН ХЯНАЛТ ШИНЖИЛГЭЭНИЙ ТАЙЛАНsiteresources.worldbank.org/INTEAPREGTOPENVIRONM… ·  · 2011-07-19Ойн түймрээс урьдчилан

4

ТӨСӨЛ ХЭРЭГЖҮҮЛЭХ ЯВЦАД ГАРСАН СУРГАМЖ ................................ 109 Хавсралт 1 .............................................................................................................. 110 Хавсралт 2 .............................................................................................................. 113 Хавсралт 3 .............................................................................................................. 114

Page 5: ТӨГСГӨЛИЙН ХЯНАЛТ ШИНЖИЛГЭЭНИЙ ТАЙЛАНsiteresources.worldbank.org/INTEAPREGTOPENVIRONM… ·  · 2011-07-19Ойн түймрээс урьдчилан

5

Оршил

2010 оны жижиг төслийн хөтөлбөрөөр нийт 616 гаруй төслийн санал орон нутаг, ард иргэдээс ирсэн бөгөөд үүнийг сонгон шалгаруулах хороогоор хэлэлцэн нийт 51 төслийг 280’421 ам долларын санхүүжилтээр хэрэгжүүлэхээр баталсан. Эдгээр төслүүдийг хэрэгжүүлэгчийн төрлөөр авч үзвэл 26 ТББ, 6 нөхөрлөл, 10 судлаачдын баг, 3 сурагчдын клуб, 3 хөдөлгөөн, 3 малдын бүлэг тус тус байгаа ба газарзүйн байдлаар авч үзвэл Улаанбаатар хотоос 16, хөдөө орон нутгаас 35 баг, байгууллагууд төслийг хэрэгжүүлсэн.

Нийт 51 төслийн 46 буюу 90% орон нутагт хэрэгжсэн ба давхардсан тоогоор 52 аймгийн 87 сумын нутагт жижиг төслийн үйл ажиллагаа явагдсан байна. Ихэнхи төслүүд байгаль орчныг хамгаалах, хог хаягдалыг багасгах, хамтлаг нөхөрлөлүүдийн үйл ажиллагааг идэвхижүүлж, чадавхижуулах, гол, горхи, булгийг бохирдлоос хамгаалах, мод, бэлчээр болон байгалийн бусад нөөц баялагийг зохистой ашиглах, түймрээс хамгаалах, орон нутгийн ард иргэд болон сурагчид, холбогдох албадын ажилчдад мэдлэг өгөх сургалт, сурталчилгааг явуулах холбогдох сургалтын материал, гарын авлага боловсруулж тараах зэрэг олон сэдвээр бодитой үр дүн гаргахад чиглэсэн. Үлдсэн 5 төсөл нь орон нутгийн түвшиний байгаль орчны төлөвлөлтийн чадавхи болон нөхөрлөлийн гишүүд, байгаль хамгаалагчдын чадавхийг сайжруулах сургалт, теле хөтөлбөрт сургалт, байгаль хамгаалах мэдээлэлийн санг бүрдүүлэх зэрэг сэдвээр хэрэгжиж дууссан.

Хэрэгжсэн нийт 51 төслийг үйл ажиллагаа, гарах үр дүнгийн байдлаар нэгтгэвэл цөлжилттэй тэмцэх, хөрсний ургамалыг нөхөн сэргээх чиглэлээр 12 төсөл, байгаль орчны мэдээлэл, сургалт сурталчилгааны чиглэлээр 8 төсөл, ойн түймрээс урьдчилан сэргийлэхэд иргэдийн оролцооны чиглэлээр 4, хууль бус модны хулгайтай тэмцэх чиглэлээр 3 төсөл, байгаль хамгаалах нөхөрлөлийг бэхжүүлэх чиглэлээр 8 төсөл, уул уурхайн компанийн хуулийн хэрэгжилтэнд иргэдийн тавих хяналтын чиглэлээр 3 төсөл, орон нутгийн байгаль орчны ажилтаны чадавхыг дээшлүүлэх чиглэлээр 4 төсөл, хог хаягдалыг бууруулах чиглэлээр 3 төсөл, усны эх үүсвэрийг хамгаалах чиглэлээр 3 төсөл, байгалийн нөөцийн зохистой менежментийн чиглэлээр 3 төсөл тус бүр хэрэгжээд байгаа бөгөөд хийгдсэн үр дүнгээр багцлан хэлбэл зохион байгуулсан сургалт сурталчилгаанд 5200 хүн хамрагдсан, гарын авлага, тараах материал 10880 ширхэг хэвлүүлсэн, 17776 гаруй тарьц суулгац, 3283 кг үр тариалсан, сурталчилгааны 45 самбар хийсэн, хамтын нөхөрлөл 25 байгуулагдсан, 368 ширхэг багаж хэрэгслээр хангасан үзүүлэлттэй байна.

Мониторингийн ажлын зохион байгуулалт

Жижиг төслүүдийн хяналт шинжилгээний ажлыг 2010 онд дараах байдлаар зохион байгууллаа. Үүнд:

1. Эхлэлийн мониторинг: Төслийн үйл ажиллагааг олон нийтэд танилцуулах нээлттэй өдөрлөгийг 2010 оны 4 сарын 9-ны өдөр БОАЖЯ ННФ хамтран форумын хурлын зааланд зохион байгуулсан бөгөөд төслүүдийн зорилго, үйл ажиллагаа, гарах үр

Page 6: ТӨГСГӨЛИЙН ХЯНАЛТ ШИНЖИЛГЭЭНИЙ ТАЙЛАНsiteresources.worldbank.org/INTEAPREGTOPENVIRONM… ·  · 2011-07-19Ойн түймрээс урьдчилан

6

дүнтэй сонирхсон ард иргэд үзэж, асууж танилцлаа. Эхлэлийн мониторинг олон нийтийн оролцоотой хийгдсэн.

2. Хоёр дахь шатны мониторинг: Байгаль орчин, аялал жуулчлалын дэд сайд,

төслийн үндэсний захиралын удирдлага доор төслийн мониторингийн хороог байгуулсан бөгөөд хорооны бүрэлдэхүүнд төслийн зохицуулагч, төслийн мониторингийн зөвлөх, төслийн санхүүгийн менежер, БОАЖЯ-ны Мэдээлэл, хяналт шинжилгээ, үнэлгээний газрын дарга (Д. Дагвадорж), Төрийн захиргааны удирдлагын газрын ахлах мэргэжилтэн (Д. Энэбиш), Тогтвортой хөгжил, стратегийн төлөвлөлтийн газрын мэргэжилтнүүд (Х. Хишигжаргал, Д. Гантөмөр), Хүрээлэн буй орчин, байгалийн нөөцийн газрын мэргэжилтнүүд (П. Цогтсайхан, Д. Шижир-Эрдэнэ), нар орж ажиллав. Төслүүдийн хэрэгжилтийн явцад хяналт шинжилгээг гэрээт зөвлөх Н. Эрдэнэсайхан ахлан мониторингийн хорооны 1-2 гишүүн, төслийн санхүүгийн менежер Д. Галхүү нарын бүрэлдэхүүнтэй баг хийж, мониторингийн хорооны хурлаар тайланг хэлэлцүүлж ирлээ. Мониторингийн аялалыг 2010 онд 6 чиглэлээр зохион байгуулсан. Үүнд: 1. Дархан –Сэлэнгэ, 2. Хэнтий-Дорнод-Сүхбаатар, 3. Архангай- Завхан- Увс- Хөвсгөл- Булган, 4. Өвөрхангай-Баянхонгор-Говь-Алтай, 5. Говьсүмбэр-Дундговь-Өмнөговь, 6. Төв аймгийн сумдууд зэрэг газраар нийт 14000 гаруй километр замыг туулж 51 төслийн хэрэгжилт, үр дүнг үзэж, орон нутгийн захиргаа, ард иргэдтэй уулзаж ярилцан дүгнэн, холбогдох заавар зөвлөгөөд төслийн багт өгч ажиллалаа.

3. Орон нутгийн мониторинг: төслүүдийн гарч буй үр дүн, нөлөөг БОАЖЯ-ны бодлого

үйл ажиллагаатай уялдуулах, ялангуяа орон нутагт төслийн үйл ажиллагаанд тухайн орон нутгийн байгаль орчны албадын зохицуулалт, хяналтыг нэмэгдүүлж, төслийн үр дүнг газар дээр нь хүлээж авах зорилгоор орон нутгийн мониторингийг аймгуудын БОАЖ газрууд хийж байхаар зохицуулалт хийсэн. Төсөл хэрэгжиж байгаа аймгуудын БОАЖГ-т мониторинг хийх шатахуун, томилолтын зардлыг тооцон олгосон бөгөөд төслүүдийг хэрэгжихээс өмнө 2010 оны 4 сарын 8-ны өдөр БОАЖЯ-ны хурлын танхимд аймгуудын БОАЖГ-ын ажилтнуудад мониторинг хийх аргазүйн зааварчилгаа өгч, гарын авлага болох материалыг тарааж өгсөн. Төслийн хэрэгжилтийн явц үр дүнд аймгуудын албадууд мониторинг хийж, үр дүнгийн тайланг НЕМО II төслийн багт ирүүлсэн.

4. Төгсгөлийн мониторинг: Төсөл хэрэгжиж дуусаад төслийн багаас ирүүлсэн

төгсгөлийн тайлан, орон нутгийн мониторингийн тайлан болон төслийн үр дүнг танилцуулах нээлттэй өдөрлөгийн үр дүнг нэгтгэж төслийн мониторингийн нэгдсэн тайланг гэрээт зөвлөх төсөл хэрэгжүүлэх нэгжид гаргаж өгөв. Төслийн үр дүнг олон нийтэд танилцуулах нээллтэй өдөрлөг 2010 оны 12 дугаар сарын 7-ны өдөр ННФ-ын хурлын танхимд зохион байгуулсан бөгөөд бүх аймгийн БОАЖГ-ийн хяналт шинжилгээ хариуцсан мэргэжилтнүүд, иргэний нийгмийн байгууллагууд, байгаль орчны ТББ-иуд, ард иргэд болон хэвлэл мэдээллийн хэрэгслийнхэн нийт 150 орчим хүн оролцож сонирхсон.

Мониторингийн явцад орон нутгийн ТББ-иудын байгаль орчны тулгамдсан асуудлыг тодорхойлох, төслийн санал бичих чадавхийг дээшлүүлэх талаар хийсэн ажлын үр дүн

БОШ төслийн жижиг төслийн уралдааныг ард иргэд, ТББ-иудын дунд зарлан, сайн төслүүдийг шалгаруулан хэрэгжүүлсэнээс хойш хөдөө орон нутгаас ирж байгаа төслийн

Page 7: ТӨГСГӨЛИЙН ХЯНАЛТ ШИНЖИЛГЭЭНИЙ ТАЙЛАНsiteresources.worldbank.org/INTEAPREGTOPENVIRONM… ·  · 2011-07-19Ойн түймрээс урьдчилан

7

саналуудыг уншиж үзэхэд ихэнхи нь төслийн санал анх удаа бичиж байгаа бөгөөд байгаль орчнытулгамдсан асуудлыг дэвшүүлэх, шийдвэрлэх талаар мэдлэг, мэдээлэл бага учир төслийн саналын чанар их муу байсан. Үүнд БОШ төслийн баг дүгнэлт хийж, орон нутагт мониторинг хийх явцдаа тухайн орон нутгийн төсөл бичих хүсэлтэй ТББ, ард иргэдийн дунд байгаль орчны жижиг төсөл бичих талаар богино хугацааны сургалт явуулж байхаар 2008 онд шийдвэрлэсэн юм. 2010 онд Увс, Говь-Алтай, Дорноговь, Сүхбаатар гэсэн 4 аймгийн БОАЖГ-уудтай зөвшөлцсөний үндсэн дээр сургалтыг явуулсан.

Сүхбаатар аймгийн төв Баруун Уртад 2010 оны 7 сарын 1-нд аймгийн байгаль орчны ТББ-иудын төлөөлөл 37 хүнд, Увс аймгийн Улаангом хотод 2010 оны 7 сарын 23-нд тус аймгийн ард иргэд, ТББ-иудын төлөөлөл 46 хүнд, Говь-Алтай аймгийн Алтай хотод 2010 оны 8 сарын 26-нд тус аймгийн ард иргэд, ТББ-иудын төлөөлөл 44 хүнд, Дорноговь аймгийн Сайншанд хотод 2010 оны 9 сарын 26-нд тус аймгийн ард иргэд, ТББ-иудын төлөөлөл 29 хүнд тус тус нэг өдрийн сургалтыг зохион явууллаа. Төслийн сургалтанд байгаль орчны тулгамдсан асуудлыг хэрхэн тодорхойлох, төслийн үндэслэл, зорилгыг гаргах, үйл ажиллагаа, санхүүжилт, төслийн мөчлөгийн талаар үндсэн ойлголтууд, төслийн сайн санал бичих аргачилсан заавар өглөө. Сургалтын явцад байгаль орчны төсөл бичих гарын авлагыг оролцсон хүн бүрт тараан өгсөн. Сургалтыг мониторингийн багт орж ажилласан БОАЖЯ-ны ажилтнууд хамтран зохион байгуулсан бөгөөд байгаль орчны салбарт шинээр гарч буй хууль тогтоомжууд, яамны үйл ажиллагааны талаар танилцуулга хийж, асуултанд хариулж, ТББ, ард иргэдийн байгаль орчны менежментэнд оруулах хувь нэмрийн талаар саналаа хуваалцлаа.

Төслүүдийн хэрэгжилтийн ерөнхий үнэлгээ

Төслүүдийн хэрэгжилтийн явц байдал болон гарсан үр дүнд үндэслэн төслийн хэрэгжилт, төслийн ач холбогдол ба нөлөө, төслийн үр дүнгийн тогтвортой байдал гэсэн гурван шалгуур үзүүлэлтээр үнэлсэн юм (Хүснэгт 1). Эдгээр үзүүлэлтүүдийг хялбаршуулан 1-5 баллаар дүгнэсэн бөгөөд хамгийн бага оноо нь муу харин хамгийн өндөр оноо нь хамгийн сайн утгад нийцэж байгаа юм. Эдгээр гурван шалгуур үзүүлэлтүүдийн онооны нийлбэрээр гарсан дүнг үнэлгээ гэсэн хүснэгтэд бичлээ.

Төслүүдийг хэрэгжилтийн байдлаар үнэлэхэд, зорилгоо онц сайн биелүүлж, хүлээгдсэн үр дүнг гаргасан 9, 24 төсөл зорилгоо сайн биелүүлсэн, 17 төсөл хангалттай, харин нэг төсөл хангалтгүй гэсэн үнэлгээ тус тус авлаа

Page 8: ТӨГСГӨЛИЙН ХЯНАЛТ ШИНЖИЛГЭЭНИЙ ТАЙЛАНsiteresources.worldbank.org/INTEAPREGTOPENVIRONM… ·  · 2011-07-19Ойн түймрээс урьдчилан

8

Хүснэгт. Төслүүдийн хэрэгжилтийн үнэлгээ

төслийн

дугаар Төслийн нэр Төсөл хэрэгжүүлэгч Төсөл хэрэгжих газар төслийн

хэрэгжилт ач холбогдол,

нөлөө тогтвортой байдал

үнэлгээ

1 Нутгийн Иргэдэд Түшиглэн Гүн-Галуутайн Байгаль Орчныг Хамгаалах Санаачлага "Гүн-Галуут" Нутгийн Иргэдийн Холбоо Төв Баяндэлгэр сум 4 4 4 4

3 Ногоон төгөл, цэнхэр булаг "Их Түй" байгаль хамгаалах эмэгтэйчүүдийн нөхөрлөл

Баянхонгор Баянхонгор сум 3 4 3 3

5 Өхэг-нийтийн тахил Байгаль орчноо хамгаалах "Ахмад багш нарын нөхөрлөл-М.Долгорсүрэн Баянхонгор Галуут сум 4 4 4 4

6 Өсвөр үеийн хандлага-Бургасан төгөлийн ирээдүй "Батномин суварга" нөхөрлөл Өвөрхангай Зүүн Баян

улаан сум 5 3 4 4

10 Хээрийн бүсэд олон наст ургамал тариалж, хөрсийг хамгаалах Дансран овогтой Хумбагай Төв Аргалант сум? 4 3 2 3

27 Цагаан-Усны эзэд "Цагаан-Ус" нутгийн иргэдийн нөхөрлөл Архангай Эрдэнбулган сум 5 4 4 4

33

Төв аймгийн зарим сумдын малчдын нөхөрлөлүүдэд бэлчээрээ царгасжуулах замаар нөхөн сэргээж, нөөцийг нэмэгдүүлэн, зөв зохистой, хувиартай ашиглах

"Марал-Ганга" ТББ Төв Жаргалант, Баянчандмань 5 5 4 5

37 Ойн хулгайтай тэмцэх үйл ажиллагаанд олон нийтийн хяналтын тогтолцоог бий бүлгох төсөл "Энгүүн төв" ТББ Сэлэнгэ Мандал сум 5 5 4 5

Page 9: ТӨГСГӨЛИЙН ХЯНАЛТ ШИНЖИЛГЭЭНИЙ ТАЙЛАНsiteresources.worldbank.org/INTEAPREGTOPENVIRONM… ·  · 2011-07-19Ойн түймрээс урьдчилан

9

38 Орон нутгийн түвшиний байгаль орчны төлөвлөгөөний чадавхийг сайжруулах сургалт "Экологийн менежмент төв" ТББ

Бүх аймгаас хүмүүс оролцоно. Улаанбаатарт хөгжлийн бодлогын газрын мэргэжилтэнгүүд зориулагдсан

4 4 3 4

43 Элсний нүүлтээс сэргийлэх, хөрс бэхжүүлэх, бэлчээр, экологи-байгаль орчноо хамгаалахад иргэдийг оролцуулах

"Ховор ургамал сан" төв ТББ Завхан аймаг Эрдэнэхайрхан сум 5 4 4 5

63 Жимсэн төгөл Амирлангуй нөхөрлөл Хэнтий Дадал сум 4 3 4 4

136 Теле сургалт / орон нутгийн байгаль орчны асуудал эрхэлсэн мэргэжилтнүүдийг чадваржуулах сургалт/

МУИС-ийн Экологийн боловсролын төв /ПДэжидмаа/

Улаанбаатар: бүх аймгийн хүмүүс оролцоно 4 3 3 3

146 Хургалаг "Хургалаг" нөхөрлөл Сэлэнгэ Мандал сум Түнхэл тосгон 3 3 3 3

152 Экологийн аялал, зуслан Зүүнхараа газар шим Говьсүмбэр Сүмбэр 4 4 3 4

182 Говь хээрийн бүсэд унаган бутлаг ургамлыг тарималжуулах аргаар хөрс хамгаалах

"Монголын бэлчээрийн менежментийн холбоо" ТББ Төв Аргалант сум 5 4 3 4

195 Нөхөрлөлийн гишүүдийг байгалийн менежментийн чиглэлээр чадавхижуулах загвар сургалт

Байгаль орчны Эко-Ази дээд сургуулийн багш нарын баг - Лувсаннамжилын Эрдэнэтөгс

Улаанбаатар, Ховд 4 4 3 4

198 Амин ус Шинэ зуун модны ирээдүйн хөгжил - ТББ Төв Зуунмод 3 3 2 3

208 Заган ой "Амгалан Дэлхий" ТББ

Говь-Алтайн Бугат, Төгрөг, Шарга, Бигэр, Эрдэнэ, Цээл, Цогт, Алтай, Тонхил, Халиун, Баян Уул сумд

4 3 3 3

Page 10: ТӨГСГӨЛИЙН ХЯНАЛТ ШИНЖИЛГЭЭНИЙ ТАЙЛАНsiteresources.worldbank.org/INTEAPREGTOPENVIRONM… ·  · 2011-07-19Ойн түймрээс урьдчилан

10

225 Загийн шугуй "Буянт үйлстэн" сан ТББ Говьалтай Халиун сум Олонбулаг багт 3 4 3 3

232 Цөлжилтийг сааруулах ойжуулагчдын хамтлаг Амин Хорвоо ГовьАлтай Хөхморьт сум 5 5 4 5

240 Орон нутагт ашигт малтмалын тухай болон байгаль орчны хуулийн хэрэгжилтийг сайжруулах "ХОМҮ" баг байгуулан ажиллуулах

"Монголын байгаль хамгаалах иргэний хөдөлгөөнүүдийн эвлэл" ТББ

Хөвсгөл: Бүрэнтогтоход Арбулаг, Түнэл, АрХангайн Түвшрүүлэх сумд Дорнод: Матадад СБ Эрдэнэцагаан, Хэнтийн Норовлин, Мөрөн сумд БХ Баян Овоо, Төв Эрдэнэ сумд

2 3 3 3

242

Булган сумын ААН, байгууллага, иргэдийн хог хаягдлыг багасгах, орон нутгийн захиргааны хог хаягдлын дүрэм, журмын хэрэгжилтэнд сурагчид, иргэдийн оролцоотой хяналт тавих

Бадаа овогтой Пунсалдулам Ховд аймгийн Булган суманд

4 4 3 4

249 Чух эко боловсрол Чух Дорнод аймгийн Дашбалбар сум Чух нуур 3 3 3 3

257

Орон нутгийн байгаль хамгаалах хөтөлбөрийн хэрэгжилтэнд олон нийтийн хяналт бий болгох, нөхөрлөлийг чадавхижуулах сургалт зохион байгуулах

Монголын Анчдын нийгэмлэг Өвөрхангай Нарийн Тээл сум 3 3 2 3

304

Орон нутгийн хүч бололцоогоор хөв, усан сан барих гарын авлага бэлтгэн үзүүлэх сургууль зохион байгуулж, бэлчээрийн доройтлыг бууруулах

Монгол Улсын Үндэсний Усны Холбоо Төв аймгийн аль 1 суманд 4 4 2 3

312 Лиценз олголтод-Иргэдийн хяналт Уул усны дуудлага Баянхонгор Бөмбөгөр 4 4 3 4

Page 11: ТӨГСГӨЛИЙН ХЯНАЛТ ШИНЖИЛГЭЭНИЙ ТАЙЛАНsiteresources.worldbank.org/INTEAPREGTOPENVIRONM… ·  · 2011-07-19Ойн түймрээс урьдчилан

11

313 Ойн түймрээс урьдчилан сэргийлэх орон нутгийн чадавхийг бэхжүүлэх Хүдэр гол хөдөлгөөн Сэлэнгэ Хүдэр сум 5 5 4 4

314

"Гол мөрний урсац бүрэлдэх хэсэг, усны сан газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай"хуулийн хэрэгжилтэнд - Иргэдийн оролцоо

"Тосон заамар" хөдөлгөөн Төв аймгийн Заамар суманд 0 1 0 0

324 Нутгийн иргэдийн түймрээс урьдчилан сэргийлэх, хамгаалах чадавхийг бэхжүүлэх

Озон нийгэмлэг Булган аймгийн Хангал, Сэлэнгэ аймгийн Шаамар сумд

5 5 4 5

328 Байгаль хамгаалагч мэдээлэлийн төв Бизнесийг дэмжих хэвлэлийн холбоо ТББ 21 аймагт Улаанбаатараас 4 4 4 4

336 Төв, орон нутгийн байгаль орчинд нөлөөлөх байдлын ерөнхий үнэлгээ хийх шинжээчдийн чадавхийг бэхжүүлэх

Байгаль орчны үнэлгээ эрхлэгчдийн холбоо

Улаанбаатарт Бүх аймгуудын БОАЖГ-ын ерөнхий шинжээч нарт

3 4 4 4

339 Байгаль хамгаалахад иргэдийн оролцох оролцоо

Х. Лхагва - Их морин малчны бүлэг Өвөрхангай Төгрөг 4 4 4 4

347 Залуу байгальчид Увс аймаг цагаанхайрхан сумын дунд сургуулийн "Залуу байгальчид" клуб Д.Хуягаа

Увс Цагаанхайрхан 4 4 3 4

360 Орчин нутгийн байгаль орчны асуудал эрхэлсэн мэрэгжилтнүүлийг чадавхижуулах сургалт зохион байгуулах

"Байгаль орчин, эрүүл мэнд төв" ТББ Дархан 4 4 3 4

396 Бид өөрсдөө эхлэе Б.Уранцэцэг Дархан 5 4 4 4

414 Уул уурхайн салбар дахь хуулийн хэрэгжилтийг хангуулахад нутгийн иргэдийн оролцоо – хяналт

Хил Хязгааргүй алхам Төв Заамар Өмнөговь Цогтцэций Увс тариалан 5 5 4 5

Page 12: ТӨГСГӨЛИЙН ХЯНАЛТ ШИНЖИЛГЭЭНИЙ ТАЙЛАНsiteresources.worldbank.org/INTEAPREGTOPENVIRONM… ·  · 2011-07-19Ойн түймрээс урьдчилан

12

424 Сэргэлт Банзрагчийн Дэрийлаа Дорнод Баянтүмэн 5 5 4 5

429 Дорнын тал Ш. Ганбат - МБОХХ-ны Дорнод аймгийн салбар зөвлөл Дорнод аймгийн бүх сумд 4 4 4 4

433 Цаасан хог хаягдлыг бууруулах нь Пунцагийн Энхтайван Өвөрхангай Арвайхээр 5 5 5 5

446 Хамгаалалт Хөвч хангайн хишиг Холбоо Завхан аймаг Дөрвөлжин сум 3 4 4 4

449 Цөлжилтийн эсрэг Ш. Нацагдорж - Говийн Ундраа малчдын бүлэг Говьалтай Халиун 3 4 2 3

465 Хамтын хүч НДЭХ-ийн Өмнөговь дахь салбар С.Энэбиш Өмнөговь Булган 5 5 4 5

466 Ойн эзэд Ц.Ганцэцэг Завхан аймгийн Сонгино БаянТэс 4 3 3 3

472

Байгалийн нөхөн сэргээгдэх баялаг-Монгол орны Урал чихэр өвсний /Glycyrryza uralensis Fish/ ашиглалт хамгаалалтын байдалд олон нийтийн хяналтыг бий болгох

Хонгор Говь ТББ Баянхонгор Баацагаан 3 2 2 3

478 Ой хээрийн түймрээс хамгаалахад иргэдийн оролцоог нэмэгдүүлэх нь

Г.Энхбат, Б.Мөнхбаяр, Б.Оюунчимэг

Хэнтийн Цэнхэрмандал, Жаргалтхаан, Өмнөдэлгэр, Батширээт, Дадал Норовлин Биндэр Баян-адарга сум

4 4 3 4

528 Мод, модлог ургамлаа хамгаалъя "Сарлаг-Эрдэнэ"ТББ Л.Жаргалбаатар

Өвөрхангай аймгийн Тарагт, Баруунбаянулаан,Уянга, БаянӨндөр, Богд, Хархорин, Хайрхандулаан, Нарийнтээл, Батөлзий, Хужирт, Зүүнбаянулаан сумд

5 4 4 4

Page 13: ТӨГСГӨЛИЙН ХЯНАЛТ ШИНЖИЛГЭЭНИЙ ТАЙЛАНsiteresources.worldbank.org/INTEAPREGTOPENVIRONM… ·  · 2011-07-19Ойн түймрээс урьдчилан

13

554

Орон нутгийн иргэдийн хамтын оролцоотойгоор Ус хөрс хамгаалах шинэлэг арга барилыг нэвтрүүлж цөлжилтийн явцаг сааруулах

Малчны бизнесийг дэмжих Их-Говь холбоо Говьалтай Шарга сум 4 3 3 3

558 Иргэдийн оролцоо Г.Доржсүрэн Хэнтий Дадал 2 3 3 3

559 Гэртийн булгийг тохижуулж хамгаалах "Гэртийн булаг" малчны бүлэг Д.Хаянхярваа Баянхонгор Галуут сум 5 4 4 4

567 Далиу булаг Орхон аймгийн Баян-өндөр сумын байгаль орчныг хамгаалах зөвлөл ТББ Орхон Баян-Өндөр 4 3 4 4

609 Байгальд ээлтэй хүүхдүүд

Түмэнцогт сумын "Улсын тэргүүний " бүрэн дунд сургуулийн "Өсвөрийн байгаль хамгаалагч","Цэцэрлэгжүүлэгч" бүлгэм П.Энхтуяа

Сүхбаатар Түмэнцогт сум 5 5 5 5

Page 14: ТӨГСГӨЛИЙН ХЯНАЛТ ШИНЖИЛГЭЭНИЙ ТАЙЛАНsiteresources.worldbank.org/INTEAPREGTOPENVIRONM… ·  · 2011-07-19Ойн түймрээс урьдчилан

14

Хяналт шинжилгээний төсөл бүрээр гаргасан үнэлэлт, дүгнэлт Төслүүдийг ижил төстэй зорилго, үйл ажиллагааны чиглэл гарах үр дүнгээр нь багцлан Цөлжилттэй тэмцэх, хөрс ургамлыг нөхөн сэргээх, Байгаль орчны мэдээлэл, сургалт сурталчилгаа, Ойн түймрээс урьдчилан сэргийлэхэд иргэдийн оролцоо, Модны хулгай, хууль бус огтлолтой тэмцэх, Байгаль хамгаалах нөхөрлөлийг бэхжүүлэх, Уул уурхайн компанийн хууль хэрэгжүүлэлтэд иргэдийн тавих хяналт, Орон нутгийн байгаль орчны ажилтны чадавхийг дээшлүүлэх, Хог хаягдлыг бууруулах, Усны эх үүсвэрийг хамгаалах, Байгалийн нөөцийн зохистой менежмент гэсэн 10 бүлэгт хувааж тухайн бүлэгт багтсан төсөл тус бүрээр хэрэгжилтийн мониторингийн үр дүнг тайланд оруулсан.

Page 15: ТӨГСГӨЛИЙН ХЯНАЛТ ШИНЖИЛГЭЭНИЙ ТАЙЛАНsiteresources.worldbank.org/INTEAPREGTOPENVIRONM… ·  · 2011-07-19Ойн түймрээс урьдчилан

15

Цөлжилттэй тэмцэх, хөрс ургамлыг нөхөн сэргээх

Page 16: ТӨГСГӨЛИЙН ХЯНАЛТ ШИНЖИЛГЭЭНИЙ ТАЙЛАНsiteresources.worldbank.org/INTEAPREGTOPENVIRONM… ·  · 2011-07-19Ойн түймрээс урьдчилан

16

Цөлжилтийг сааруулах ойжуулагчдын хамтлаг (232)

Төсөл хэрэгжүүлэгч: “Амин хорвоо” ТББ

Нийт төсөв: 13557 $ үүнээс зарцуулалт: 100%

Төслийн зорилт: Цөлжилт, элсний нүүлт зэрэг байгаль орчны тулгамдсан асуудлыг шийдвэрлэхэд ард иргэдийн оролцоог нэмэгдүүлж, дасан зохицох дархлааг суулгах

Үйл ажиллагаа:

• Хөхморьт сумын байгаль орчны өөрчлөлтийн талаар судалгаа хийж 1000 ширхэг гарын авлага, тараах материал бэлдэх

• Сумын 210 гаруй ард иргэд, сурагчдад сургалт сурталчилгаа хийж тарьц суулгац үржүүлэх чадвартай болгох

• Сургуулийн дэргэд 20 багш, сурагчдын оролцоотойгоор бичил хүрээлэн цэцэрлэг байгуулах

• 10 өрхийг хамарсан хамтлаг байгуулж 4 төрлийн бут сөөгний үр тарьж 32000 ширхэг тарьц, суулгац бойжуулах

• Харгана, чацаргана зэрэг бутлаг ургамлын 10 кг түүж бэлдэх • Тарьц суулгацын ургалт, арчилгаанд мониторинг хийнэ • 2011 онд хамтран ажиллах байгууллагуудтай холбогдож төлөвлөгөө боловсруулж

батлуулах

Төслийн үр дүн:

Хөхморьт сумын байгаль орчны өөрчлөлтийн талаар судалгааны материал, мэдээлэл цуглуулж сургалт явуулах зөвлөмж аргачлалыг боловсруулж иргэдэд хүртээл болгосон. “Монголын радио”, “Байгаль-эх дэлхий” сонин, “Байгаль орчин-амьдрал” сэтгүүлд мэдээлэл, ШУ-ны асуудал дэвшүүлсэн өгүүлэл нийтлүүлсэн. Цөлжилтийн аюул, түүнээс урьдчилан сэргийлэх, хамгаалах, тарьц суулгац үржүүлэх чадвартай болгохоор нийт 200 гаруй хүнийг хамруулсан сургалт, сурталчилгаа явуулсан. Нийт 870 ширхэг гарын авлага гарган хэвлүүлж тараасан. Сургуулийн дэргэд цэцэрлэг байгуулах ажлыг нийт 34 багш, сурагчдын оролцоотойгоор хайс хашлага хийж, улиас 200 ширхэг, хайлаас 100 ширхэгийг тус тус тарьж суулгав. 1376 м2 мод үржүүлгийн талбайг шинээр байгуулсан ба “Өвсний үндэс” хөтөлбөрийн хүрээнд өөрсдийн ойжуулалтын ажилд зориулан 2 худаг шинээр гаргуулав. 10 өрхийн 18 гишүүнийг сонгон сургалт хийж “Ойжуулагчдын хамтлаг” байгуулан мод үржүүлгийн талбайд 4 төрлийн бут сөөгний үр, 3100 ширхэг улиас, бургасны мөчир тарьж арчилгааг графикын дагуу хийж байна. Төслийн ажлын үр дүнд нийт 68000 ширхэг тарьц ургуулсан байна.

Дүгнэлт:

Page 17: ТӨГСГӨЛИЙН ХЯНАЛТ ШИНЖИЛГЭЭНИЙ ТАЙЛАНsiteresources.worldbank.org/INTEAPREGTOPENVIRONM… ·  · 2011-07-19Ойн түймрээс урьдчилан

17

Төсөл хэрэгжүүлэх ажлын хамгийн гол хүчин зүйл болох усны асуудлыг шийдвэрлэхээр 2 худаг өөр санхүүжилтээр шинээр гаргуулж, нийт 68000 ширхэг тарьц ургуулж, 1376 м2

мод үржүүлгийн талбайг шинээр байгуулсан байна. 870 гаруй гарын авлага гарган хэвлүүлж нийтийн хүртээл болгожээ. Ард иргэдийн оролцоог нэмэгдүүлж, дасан зохицох дархлааг суулгах, орон нутагт дасан зохицсон мод, бутлаг ургамал үржүүлгийн газар байгуулах тавьсан зорилтоо ханган биелүүлжээ. Төслийн үйл ажиллагаа бүрэн хэрэгжсэн

байна.

Page 18: ТӨГСГӨЛИЙН ХЯНАЛТ ШИНЖИЛГЭЭНИЙ ТАЙЛАНsiteresources.worldbank.org/INTEAPREGTOPENVIRONM… ·  · 2011-07-19Ойн түймрээс урьдчилан

18

Заган ой (208)

Төсөл хэрэгжүүлэгч: "Амгалан Дэлхий" ТББ

Нийт төсөв: 11682 $ үүнээс Зарцуулалт: 100%

Төслийн зорилго: Говь-Алтай аймгийн Бугат, Төгрөг, Шарга, Бигэр, Эрдэнэ, Цээл, Цогт, Алтай, Тонхил, Халиун, Баян Уул сумдад орших заган ойг хамгаалах, ард иргэдийн оролцоог дээшлүүлэх, загийн хулгайтай тэмцэх, элсний нүүдлийг багасгах, шахмал түлш үйлдвэрлэх ажлыг дэмжих чиглэлээр сургалт, сурталчилгаа явуулах

Үйл ажиллагаа:

• Иргэдэд загийн тухай сургалтыг нэгдсэн болон явуулын гэсэн 2 аргаар зааж нийт 3300 ширхэг DVD, 5500 ширхэг сонин бэлтгэн тараах

• Төслийн хэрэгжилт, үйл ажиллагааны талаар аймгийн радиогоор 3 цаг, TВ-р 3 цаг, FM-р 1 цаг нийт 7 цагийн сурталчилгаа явуулах

• Үртэс, нүүрсний хог болон бусад орон нутгийн боломжит түүхий эдээр шахмал түлш хийх арга технологийг заах

• Сургалтанд тулгуурлан ард иргэдийн сайн дурын үндсэн дээр Хамтын нөхөрлөл байгуулах

Төслийн үр дүн :

Байгаль хамгаалахад иргэдийн оролцоо, хяналтын тогтолцоог бий болгох зорилгоор 10 сум, 17 багийн нийт 3900 гаруй хүмүүст сургалт сурталчилгааг явуулсан. Сургалтын үер нийт 5500 ширхэг сонин, 3300 ширхэг DVD-г олон нийтийн хүртээл болгожээ. Мэдээ мэдээлэл сурталчилгааны ажлыг Говь-Алтай аймгийн телевиз болон Радиогийн мэдээгээр 2 удаа мэдээлж, орон нутгийн “Цахиур төмөр” сонинд нийтлэл хэвлүүлж, ярилцлага өгсөн. Сургалт хийсэн 10 сумдаас иргэдийн өөрсдийн сайн дурын үндсэн дээрээс 11 хамтын нөхөрлөл байгуулагдан үйл ажиллагаагаа явуулж байна. Одоогийн байдлаар 60 гаруй аж ахуй нэгж, айл өрхүүд загийг хэрэглэхгүйгээр шахмал болон бусад түлшийг хэрэглэж байна.

Page 19: ТӨГСГӨЛИЙН ХЯНАЛТ ШИНЖИЛГЭЭНИЙ ТАЙЛАНsiteresources.worldbank.org/INTEAPREGTOPENVIRONM… ·  · 2011-07-19Ойн түймрээс урьдчилан

19

Дүгнэлт:

Төслийн хүрээнд зохион явуулсан сургалт сурталчилгааны үр дүнд ард иргэдийн дунд загийг хамгаалах ухамсар сэргэж, мөн орон нутгийн захиргаад загийг хамгаалах нөхөрлөлүүд болон шахмал түлш үйлдвэрлэгчдээ дэмжиж хамтран ажиллаж байна. Ингэснээр шахмал түлшний хэрэглээг ихэсгэж загийг түлшинд хэрэглэх явдал үлэмж хэмжээгээр багасах сайн талтай юм. Иргэд, ААН-үүд загийн оронд шахмал түлш хэрэглэж эхэлсэнээр цөлжилтийг бууруулах, ногоон ургамлын ургалтыг дэмжих ажилд бодит хувь нэмэр оруулж байна.

Page 20: ТӨГСГӨЛИЙН ХЯНАЛТ ШИНЖИЛГЭЭНИЙ ТАЙЛАНsiteresources.worldbank.org/INTEAPREGTOPENVIRONM… ·  · 2011-07-19Ойн түймрээс урьдчилан

20

Байгалийн нөхөн сэргээгдэх баялаг – Монгол орны Урал чихэр өвсний /Glycyrryza uralensis Fish/ ашиглалт хамгаалалтын байдалд олон нийтийн хяналтыг бий болгох (472) Төсөл хэрэгжүүлэгч: "Хонгор говь" ТББ

Нийт төсөв: 5810 $ үүнээс Зарцуулалт: 100%

Төслийн зорилго:

Баянхонгор аймгийн Баацагаан, Богд сумдын нутгийн чихэр өвс бүхий байгалийн 10 бүлгэмд чихэр өвсний үндэсний нөөцийг тогтоож, паспортжуулах, иргэдийг чихэр өвсийг хамгаалахад оролцуулах

Үйл ажиллагаа:

• Баянхонгор аймгийн Баацагаан, Богд сумдын чихэр өвс бүхий газруудын чихэр өвсний үндэсний нөөцийг төслийн багийн хүчээр тогтоож, мэргэжлийн байгууллагаар баталгаажуулах

• Чихэр өвс ургадаг нутагт нутагладаг айл өрх, малчдын бүлэг, нөхөрлөлийн нарийвчилсан судалгаа гаргах

Page 21: ТӨГСГӨЛИЙН ХЯНАЛТ ШИНЖИЛГЭЭНИЙ ТАЙЛАНsiteresources.worldbank.org/INTEAPREGTOPENVIRONM… ·  · 2011-07-19Ойн түймрээс урьдчилан

21

• Чихэр өвсний нөөцийг малчдын бүлэг, нөхөрлөлүүдийн ашиглаж буй бэлчээрийн хил хязгаараас нарийвчлан тогтоож 80 өрхийн паспортын маягтыг хэвлүүлэх

• Чихэр өвсний ач холбогдлын талаар малчид, нөхөрлөлүүдийн дунд цуврал сургалт семинарыг зохион байгуулж, эмийн ховор ургамлыг хамгаалахад иргэдийг оролцуулах

Төслийнүр дүн :

Баянхонгор аймгийн Баацагаан, Богд сумдын чихэр өвс бүхий газруудын чихэр өвсний үндэсний нөөц нийт 1381.4 га газраас 14058.34 тн тогтоогдсон. Баянхонгор аймгийн Баацагаан, Богд сумдын чихэр өвс бүхий нутгийн иргэд, малчдын бүлэг, нөхөрлөлүүд, байгаль хамгаалагч, байцаагчдад чихэр өвсний ач холбогдол, нөөц тогтоох арга зүйн талаар 5 удаагийн нийт 770 орчим хүнд сургалт явуулж, 1100 ширхэг гарын авлага, сургалтын материалыг боловсруулан гаргаж тэдэнд хүргүүлжээ. Мөн 200 ширхэг зурагт хуудас хэвлүүлсэн байна. Хоёр сумын захиргаанд чихэр өвсний мэдээллийн санг хүлээлгэн өгч, хамгаалалтыг нутгийн иргэдийн оролцоотойгоор хийх, хяналт тавих зөвлөмжийг холбогдох байгууллага, хүмүүст хүлээлгэн өгсөн.

Дүгнэлт:

Сургалт сурталчилгааны ажил үр дүнтэй болж сургалтанд хамрагдагчид тодорхой арга барил, мэдлэг эзэмшжээ. Сумдын эрх бүхий байгууллагууд төдийгүй ард иргэд, нөхөрлөлүүд төслийг ихэд дэмжсэн нь төслийн эцсийн үр дүнд сайн нөлөө үзүүлсэн байна. Ялангуяа чихэр өвсийг хулгайгаар ашиглах явдлыг таслан зогсоож чаджээ. Төслийн үйл ажиллагаа төлөвлөгөөний дагуу хэрэгжиж дууссан.

Page 22: ТӨГСГӨЛИЙН ХЯНАЛТ ШИНЖИЛГЭЭНИЙ ТАЙЛАНsiteresources.worldbank.org/INTEAPREGTOPENVIRONM… ·  · 2011-07-19Ойн түймрээс урьдчилан

22

Загийн шугуй (225)

Төсөл хэрэгжүүлэгч: “ Буянт үйлстэн ” сан ТББ

Нийт төсөв: 5000 $ үүнээс Зарцуулалт: 100%

Төслийн зорилго: Элсний нүүдлийг сааруулах зорилгоор заг, тооройн суулгац суулгаж хөрсийг хамгаалах, бага сургуулийн баазыг тохижуулж сургалт сурталчилгааны экологийн танхим байгуулах

Үйл ажиллагаа:

• Загтай талбайг хамгаалалтанд авч хамгаалалтын 2000 м тор, 150 ширхэг бетонон шонг ашиглан хайс барих

• 5 га талбайд заг,загийн үр 1 кг, 0,3 га талбайд 100 ш тооройн суулгац тарих

Page 23: ТӨГСГӨЛИЙН ХЯНАЛТ ШИНЖИЛГЭЭНИЙ ТАЙЛАНsiteresources.worldbank.org/INTEAPREGTOPENVIRONM… ·  · 2011-07-19Ойн түймрээс урьдчилан

23

• Өөрийн талбайд үржүүлсэн 1000 орчим загийн суулгацыг хоолойн цөлөрхийг нөхөн сэргээх зорилгоор тарилт хийнэ

• Нутгийн 50 иргэдийг хамруулсан сургалт зохион байгуулах • Бага сургуулийн материаллаг баазыг түшиглэн байнгын ажиллагаатай сургалт

сурталчилгааны экологийн танхим байгуулах

Төслийн үр дүн :

Зах замын булгийн 0.2 га газрын эргэн тойронд торон хашаа барьж, хамгаалалтанд авчээ. Элсэн манханы өмнө талаас Цэгээний эхний хөндлөн зам хүртэлх 5 га талбайг хамарсан хуучин заган ой бүхий газрыг хамруулан 23 кг загийн үрийг тарьсан бөгөөд мөн хамгаалалтын хашаа татсан 0.2 га газартаа 20 ширхэг тооройн суулгац, 2 кг жигдийн үрийг тариалсан. Олонбулаг багийн иргэдийн хурал, багийн захиргаатай хамтран 50 хүнийг хамруулсан сургалт, семинарыг зохион байгуулж заасан хичээлийг эмхэтгэн бэлтгэж 190 ширхэг гарын авлага болгон тараасан. Сургалтанд оролцсон иргэдийн мэдлэгийг батлагажуулах зорилгоор АХА тэмцээнийг зохион байгуулсан. Экологийн сургалтын танхим байгуулахаар 9 ширхэг зурагт самбар, телевизийн олон сувгийн антенн, өнгөт зурагт, самбар, аккумлятор, нарны үүсгэвэр зэргийг хүлээлгэн өгч бүрэн тохижуулсан.

Дүгнэлт:

Төслийн ажлын дүнд орон нутгийн 50 гаруй иргэд тоорой, заг, жигдийн суулгац суулгах, арчлах мэдлэгтэй болсон байна. Түүний үр дүнд загийн шугуйг арчлан хамгаалж, нөхөн сэргээх нөхцөл бүрдэж, элсний нүүдлийг багасган цөлжилтийг сааруулах боломжтой болж байна. Мөн сургуулийн танхимыг иж бүрэн тохижуулж, байнга мэдээллийг хүлээн авах антенн, ТВ өгсөн нь багш сурагчдад мэдээлэл олгох чухал ажил болжээ. Төсөл төлөвлөлтийн дагуу хэрэгжиж, тавьсан зорилтоо үндсэнд нь гүйцэтгээд байна.

Page 24: ТӨГСГӨЛИЙН ХЯНАЛТ ШИНЖИЛГЭЭНИЙ ТАЙЛАНsiteresources.worldbank.org/INTEAPREGTOPENVIRONM… ·  · 2011-07-19Ойн түймрээс урьдчилан

24

Page 25: ТӨГСГӨЛИЙН ХЯНАЛТ ШИНЖИЛГЭЭНИЙ ТАЙЛАНsiteresources.worldbank.org/INTEAPREGTOPENVIRONM… ·  · 2011-07-19Ойн түймрээс урьдчилан

25

Экологийн аялал, зуслан (152)

Төсөл хэрэгжүүлэгч: “Зүүнхараа газар шим” ТББ

Нийт төсөв: 3042 $ үүнээс Зарцуулалт: 100%

Төслийн зорилт: Говь, хуурай хээрийн бүсэд ойжуулалт, уул уурхайн биологийн нөхөн сэргээлт хийх 1,5 га талбайд цэцэрлэг байгуулах, хот суурингийн зүлэгжүүлэлт хийн 0,1 га талбайд ган, давсжилтыг тэсвэрлэн ургадаг олон настын үрийн тариаланг эрхлэх

Үйл ажиллагаа:

• “Чойр” агропаркийн бойжуулгын талбайд хайлаас, буйлс, сухай, тоорой тарьж суулгахаас гадна 3000ш улиас, 2000ш балгана, 2000ш бургас, 5000ш сухай, 1000ш жигд, 100ш агч, 1000ш харгана, 500ш хармаг үр мөчрөөр тарьж хөшиг ургамал, гүргүм, газрын лийрийн үр 20кг бэлтгэх

• Шивээ нуурын зүүн, зүүн хойд талд 3га газрыг хамгаалалтанд авч байгалийн нөхөн ургалтыг дэмжих мөн 2009 онд тарьсан суулгацыг сэргээж ургалтыг сайжруулан нэмэж нөхөн тарилт хийх

• Шинээр 1,5 га талбайд сухай, балгана бургас, тавилгана, тэхийн шээг, харганын үр мөчрийн цэцэрлэг байгуулж салхины хамгаалалт, ойн зурвасанд сухай, хайлаасны 1800ш тарьцыг шилжүүлэн суулгах

Төслийнүр дүн :

Тарилт хийх 1.5 га талбайд ургамлын ургах, амьдрах орчинг бүрдүүлэх үүднээс 100 тн шимт хөрсөөр бордож 1300 ширхэг сухай, 1000 ширхэг балгана бургасны мөчрийг тарьсан. Эх цэцэрлэгийн талбайг тойруулан 360 ширхэг хайлаас, 100 ширхэг тэхийн шээг, балгана 190 ширхэг, мөн хайлаасны үрийг тариалаад байгаа бөгөөд усалгааны асуудлыг бүрэн шийдвэрлэсэн. . Мөн ганд тэсвэртэй биелэг, ботууль, ерхөг, царгасны үрийн тариаланг 47 сот газарт эхлүүлсэн бөгөөд дээрхи ургамлуудын нийт 10 кг үрийг түүж бэлтгэсэн.

Дүгнэлт:

Төслийн хүрээнд доройтож муудсан газар нутаг бүхий баруун болон баруун өмнө зүгийн говийн аймгуудад зулзган моддыг нөхөн сэргээлт хийх зорилгоор тариалж байна. Дээрхи төсөлд хамрагдаж буй Говь-Сүмбэр аймгийн мэргэжлийн сургалтын төвийн оюутнуудад мэдлэг чадвар, онолын мэдлэгээ практикт ашиглах өргөн боломж гарсан байна. Төсөл амжилттай хэрэгжиж дууссан.

Page 26: ТӨГСГӨЛИЙН ХЯНАЛТ ШИНЖИЛГЭЭНИЙ ТАЙЛАНsiteresources.worldbank.org/INTEAPREGTOPENVIRONM… ·  · 2011-07-19Ойн түймрээс урьдчилан

26

Page 27: ТӨГСГӨЛИЙН ХЯНАЛТ ШИНЖИЛГЭЭНИЙ ТАЙЛАНsiteresources.worldbank.org/INTEAPREGTOPENVIRONM… ·  · 2011-07-19Ойн түймрээс урьдчилан

27

Хамтын хүч (465)

Төсөл хэрэгжүүлэгч: НДЭХ-ийн Өмнөговь дахь салбар С.Энэбиш

Нийт төсөв: 761 $ үүнээс зарцуулалт: 100%

Төслийн зорилт:

Загийг түлшинд хэрэглэх, нэн ховор ургамал болох цагаан гоёог хулгайгаар түүх зэрэг байгаль орчны эсрэг хууль бус үйл ажиллагаа, зөрчлийг багасгахад орон нутгийн төр захиргаа, нутгийн иргэд, байгаль хамгаалах бүлэг нөхөрлөлийн хамтын оролцоотой хяналтын тогтолцоог бүрдүүлэх

Үйл ажиллагаа:

• Нутгийн иргэдийн оролцоотой байгаль хамгаалах нөхөрлөлийг байгуулж, нөхөрлөлийн гишүүдийг чадавхижуулах, дүрэм болон үйл ажиллагааны төлөвлөгөөг боловсруулах чиглэлээр 15 хүнийг хамруулсан сургалт зохион байгуулах

• Гарын авлага, сургалтын материаль 15 ширхэгийг хэвлүүлэн тараах • Байгаль орчны эсрэг гэмт хэрэг, зөрчилтэй тэмцэх зорилго бүхий шуурхай багийг

байгуулах • Шуурхай багийн ажиллах журмын төслийг сумын ИТХ-р хэлэлцүүлэн батлуулах

Төслийн үр дүн :

Байгаль орчинд сөрөг нөлөө бүхий хууль бус үйл ажиллагааг багасгахад нутгийн иргэдийн оролцоог нэмэгдүүлж, байгаль хамгаалах нөхөрлөл байгуулан хяналтын тогтолцоо бүрдүүлэх зорилгоор 2 удаагийн сургалтыг нийт 34 хүнд явуулсан. Баян заг орчимд нутаглаж буй 10 малчин өрхийг хамарсан 20 гишүүнтэй байгаль хамгаалах “Баян заг” нөхөрлөл байгуулагдсан. Баян загийг хамгаалах менежмент хийгдэж нөхөрлөлийн гишүүд тухайн орчны газрыг хамгаалах зураглал гарган ажиллаж байна. Мөн нөхөрлөлийн ажиллах дүрэм журмыг боловсруулж ИТХ-р баталгаажуулан ажил үүргээ гүйцэтгэж байна.

Дүгнэлт:

Төслийн багийн хийсэн сургалтууд нь үр дүнгээ өгсөн бөгөөд сургалтаар олж авсан мэдлэг нь Баянзаг орчны байгалийг унаган төрхөөр нь хамгаалж, эртний амьтны үлдэгдэл яс, цагаан гоёо болон загийг хулгайгаар авах, ашиглахтай тэмцэхэд бодит хувь нэмэр болж, нөхөрлөл үйл ажиллагаагаа үр дүнтэй явуулж эхлээд байна. Төсөл амжилттай хэрэгжиж тавьсан зорилтоо бүрэн ханган биелүүлсэн байна.

Page 28: ТӨГСГӨЛИЙН ХЯНАЛТ ШИНЖИЛГЭЭНИЙ ТАЙЛАНsiteresources.worldbank.org/INTEAPREGTOPENVIRONM… ·  · 2011-07-19Ойн түймрээс урьдчилан

28

Page 29: ТӨГСГӨЛИЙН ХЯНАЛТ ШИНЖИЛГЭЭНИЙ ТАЙЛАНsiteresources.worldbank.org/INTEAPREGTOPENVIRONM… ·  · 2011-07-19Ойн түймрээс урьдчилан

29

Амин ус (198)

Төсөл хэрэгжүүлэгч: “Шинэ зуун модны ирээдүйн хөгжил” ТББ

Нийт төсөв: 3468 $ үүнээс зарцуулалт: 100%

Төслийн зорилт:

Байгаль экологийн цогц чадамжтай иргэдийг төлөвшүүлэх амьдрах орчныг иргэдийн өөрсдийнхөн оролцоотойгоор хамгаалах, Зуунмод голын ай савыг хуучин хэвд нь оруулах

Үйл ажиллагаа:

• Хүмүүн цогцолбор сургуульд байгуулсан байгаль экологийн сургалтын танхимд технологийн шинэчлэл хийх

• Богд хан уул ба бид байгаль экологийн хичээлийн сурах бичиг боловсруулж хэвлэх

• Байгаль хамгаалах уламжлал зан үйл товхимол бэлтгэж хэвлүүлэх • 240 хүнийг хамруулсан сургалт, семинарыг зохион байгуулах • Иргэний боловсрол хичээлээр болон сурагчдын зуны сургалтаар заагдах 3

модуль хөтөлбөрийг боловсруулах • Голын эх хамгаалах ойг нөхөн сэргээх зорилгоор Зуунмодны эхэнд 12 га

талбайд 4 төрлийн мод тарих Төслийн үр дүн :

Аймгийн Хүмүүн цогцолбор сургуульд байгаль экологийн сургалтын төвийн сургалтын агуулгыг шинэчлэн уг төвөөс 1-3 шатны модуль хөтөлбөрийг боловсруулан хичээл сургалтанд ашиглаж эхлээд байна. Зуунмод хэмээх гацууран ойг нөхөн сэргээх байдлаар 100 ширхэг гацуурыг шинээр нэмэж тарьсан. 8 байгууллага, 17 өрхөд 500 ширхэг наранцэцэг, жимс жимсгэний мод тариулсан. Мэдээлэл сурталчилгааны 11 төрлийн самбар гаргасан. Хүүхдийн гар зураг, зурагт хуудас, гар урлалын уралдааныг хүүхдүүдийн дунд зохион байгуулсан. 0.5 га талбайд мод тарьсан. Сард 2 удаа Зуунмод орчмын 2 жуулчны баазад хог хаягдал, аруин цэврийн хяналтыг зохион байгуулж хог хаягдалын 4 цэг байгуулсан. 250 гаруй сурагчдыг хамруулж цэвэрлээний ажлыг зохион байгуулсан..

Дүгнэлт:

Хэдийгээх төслийн зарим зорилт хэт том боловч Хүмүүнлэг сургуульд Байгаль экологийн сургалтын төвийн сургалтын баазыг шинэчлэн, сургалтын хөтөлбөр, ашиглах материалыг орон нутгийн мэдээллээр баяжуулан сургуульдаа хүлээлгэн өгсөн, ойг нөхөн сэргээх, жимс жимсгэний мод тариалах, мэдээлэл сурталчилгааны самбар гаргаж, гар зураг, зурагт хуудас, гар урлалын уралдаан зарлаж дүгнэсэн зэрэг олон талт ажлуудыг зохиосон нь тухайн сургуулийн сурагчдад байгаль орчноо хамгаалах хайрлах мэдлэгийг олгоход тодорхой хувь нэмэр оруулжээ. Төслийн ажил төлөвлөснийхөө дагуу бүрэн хэрэгжиж дууссан байна. Төсөл хэрэгжүүлэгч баг цаг баримтладаггүй, хөдөлмөрийн сахилга бат тааруу ажиллалаа.

Page 30: ТӨГСГӨЛИЙН ХЯНАЛТ ШИНЖИЛГЭЭНИЙ ТАЙЛАНsiteresources.worldbank.org/INTEAPREGTOPENVIRONM… ·  · 2011-07-19Ойн түймрээс урьдчилан

30

Page 31: ТӨГСГӨЛИЙН ХЯНАЛТ ШИНЖИЛГЭЭНИЙ ТАЙЛАНsiteresources.worldbank.org/INTEAPREGTOPENVIRONM… ·  · 2011-07-19Ойн түймрээс урьдчилан

31

Элсний нүүлтээс сэргийлэх, хөрс бэхжүүлэх, бэлчээр, экологи-байгаль орчноо хамгаалахад иргэдийг оролцуулах (43)

Төсөл хэрэгжүүлэгч: "Ховор ургамал сан" ТББ

Нийт төсөв: 6142 $ Үүнээс Зарцуулалт: $ 100%

Төслийн зорилт:

Орон нутгийн иргэдийг элсний нүүлт, цөлжилттэй тэмцэх талаар мэдлэгтэй болгох, зарим ургамлыг тарьж элсний нүүдлийг сааруулах ойн зурвас байгуулж ургамал үржүүлгийн талбайтай болох

Үйл ажиллагаа:

• “Их нуурын хотгор, Хангайн уулсын заагт ургах унаган ургамлыг тарих аргаар хөрс хамгаалах” сэдвээр 21 цагийн сургалт болон дадлагын хичээлийг 100 хүнд явуулах

• Улаагчны Хар нуурын элсний нүүлт эрчимжсэн 1 га талбайд Улиас 200ш, хайлаас 200 ш, чацаргана 500 ш, гүйлс 100 ш, шар хуайс 100ш, шар хуайсны үр 1кг, сибирь өлөнгийн үр 1кг, монос, өргөст харгана, гүйлс, лидэрийн үр 0,5кг тус тус тарьж ойн зурвас төгөл байгуулах

• “Элс тогтоох, хөрс бэхжүүлэх бэлчээр сайжруулах, зарим ургамлыг үржүүлэх арга” ном, гарын авлагыг 500 ширхэг хэвлүүлэн тараах

Төслийн үр дүн:

Сумын удирдлагатай хамтран ард иргэдийн дунд 4 удаагийн сургалтыг нийт 160 гаруй хүнийг хамруулан зохион байгуулсан. Сургалтанд оролцогсод болон ард иргэдэд чацаргана болон бусад мод, сөөгийг тариалах гарын авлага 500 ширхэгийг тараасан. Улаагчийн Хар нуур орчимд мод тарилах 1 га газрыг хашиж хамгаалан 2750 кг үр, 993 ширхэг мод, сөөг, өвслөг ургамалыг цөлжилтөөс хамгаалах ойн зурвас байгуулахаар тариалалт хийсэн. Хамгаалалтанд авсан хашааны баруун хэсэгт чацарганы төгөл байгуулах зорилгоор нийт 538 ширхэг чацарганы суулгацыг тарьсан. Энэ ажлыг сургалтанд суусан малчдаас бүрдсэн малчдын бүлэг арчлан хамгаалж байна. Төслийн үйл ажиллагааг дэмжиж энэ нутгаас гаралтай хүмүүсийн санхүүгийн нэмэлт дэмжлэгээр Эрдэнэхайрхан сумын төвд 1 га талбайг хашиж чацарганы төгөл байгуулах зорилгоор нийт 520 ширхэг чацаргана, ойн зурвас байгуулахаар 450 ширхэг мод, сөөг нэмэж тарьсан. Сумын төвийн бүх иргэд жимсний мод тарих арчлан ургуулах ажилд идэвхтэй оролцлоо.

Дүгнэлт:

Төслөөс иргэдийн хүчээр орон нутгийг ногооруулах зорилгоор зохион байгуулсан ажил нь цөлжилтийг сааруулах болон тухайн бүс нутгийн хөрсийг хамгаалах болон иргэдэд элсэрхэг газар янз бүрийн мод ургамал тарьж ургуулж болдогийг харуулж үлгэр дууриал

Page 32: ТӨГСГӨЛИЙН ХЯНАЛТ ШИНЖИЛГЭЭНИЙ ТАЙЛАНsiteresources.worldbank.org/INTEAPREGTOPENVIRONM… ·  · 2011-07-19Ойн түймрээс урьдчилан

32

үзүүлсэн үр дүнтэй сайхан ажил болжээ. Төрөл бүрийн эмийн ургамал, жимс жимсгэнэ, хүнсний ногоо тариалах нутгийн иргэдийн мэдлэг нэмэгдэж, нутгаа гэсэн иргэдийг байгаль хамгаалахад татан оролцуулсан нь төслийн нэг гол үр дүн боллоо. Тарьсан ургамлын амьдрах чадвар 90 хувьтай байв. Төсөл амжилтай хэрэгжсэн байна.

Page 33: ТӨГСГӨЛИЙН ХЯНАЛТ ШИНЖИЛГЭЭНИЙ ТАЙЛАНsiteresources.worldbank.org/INTEAPREGTOPENVIRONM… ·  · 2011-07-19Ойн түймрээс урьдчилан

33

Хээрийн бүсэд олон наст ургамал тариалж, хөрсийг хамгаалах (10)

Төсөл хэрэгжүүлэгч: Д.Хумбагай

Нийт төсөв: 5000 $ үүнээс зарцуулалт: 100%

Төслийн зорилт:

Салхины урсгал чиглэл хүчтэй дайрдаг, хөрсний бүтэц сул, хэврэг, элэгдэлд их нэрвэгдсэн талбайг сонгон сайжруулалт хийх

Үйл ажиллагаа:

• Хөрсний гадаргад салхины элэгдлээс хамгаалах зэрлэг болон таримал үет олон наст ургамалыг 5 га талбайд 60 кг үр тариалж ургамалан зурвасыг бий болгох

• 500-800м талбайд таримал бут сөөг, харгана зэрэг нийт 1000 ширхэг бутлаг ургамлааар нөмөр зурвас ургуулан бэхжүүлэх

• Талбайг шим бордоо, бактерийн бордоогоор бордож үржил шимийг сайжруулах • Элэгдэлд хүчтэй нэрвэгдсэн талбайн үржил шимийг нөхөн сэргээх зөвлөмж

зөвлөмж, заавар боловсруулж түгээх

Төслийн үр дүн:

Талбайн цулгүй болсон хэсэг болон манхан хурдсыг тарааж, хонхор ирмэгүүдийг тэгшилж, сийрүүлэлт хийсэн. Огт үржил шимгүй 20 га талбайд ризобактер бордоогоор 4 – 8 см гүнд тэгшилж бордоог хөрсөнд холих замаар хөрсийг бордсон. Хөрсийг сайжруулах зорилготой 40 га талбайг сонгон авч 4-8 төрлийн олон наст ургамлын нийтдээ 460 кг үрийг тариалжээ. Талбай дахь үерийн зам тоссон судаг, хотгор дагуулж хайлаас, харгана, дэрс зэрэг 400 гаруй бут, сөөгийг нэмэж тарьсан.

Дүгнэлт:

Төслийн төлөвлөлтөнд заагдсан ажлууд хийгдэж баримтжуулсан байна.Төслийн хүрээнд сонгон авч нөхөн сэргээлт хийсэн талбайн ургамалан нөмрөг нөхөн сэргэх явц ажиглагдаж байгаа боловч дээрхи газар нутаг нь Улаанбаатар руу малаа борлуулахаар явах малчдын дамжин өнгөрөх цэг болдог учир бэлчээрийн доройтолд байнга ордог газар нутаг болоод байгаа бөгөөд богино хугацаанд сэргэх боломжгүй байдал ажиглагдаж байна. Их доройтсон газрын нөхөн сэргээхэд нэг жилээс урт хугацаа шаарддагдах учир дараагийн Жижиг хөтөлбөрийг хэрэгжүүлэхдээ энэ сэдвээр төсөл авахгүй байх хэрэгтэй.

Page 34: ТӨГСГӨЛИЙН ХЯНАЛТ ШИНЖИЛГЭЭНИЙ ТАЙЛАНsiteresources.worldbank.org/INTEAPREGTOPENVIRONM… ·  · 2011-07-19Ойн түймрээс урьдчилан

34

Page 35: ТӨГСГӨЛИЙН ХЯНАЛТ ШИНЖИЛГЭЭНИЙ ТАЙЛАНsiteresources.worldbank.org/INTEAPREGTOPENVIRONM… ·  · 2011-07-19Ойн түймрээс урьдчилан

35

Говь хээрийн бүсэд унаган бутлаг ургамлыг тарималжуулах аргаар хөрс хамгаалах (182)

Төсөл хэрэгжүүлэгч: "Монголын бэлчээрийн менежментийн холбоо" ТББ

Нийт төсөв: 4620 $ үүнээс зарцуулалт: 100%

Төслийн зорилт:

Манай орны цөлөрхөг хээр, хээрийн бүсийн унаган ургамал болох морин тэсэгийг хээрийн бүсэд шилжүүлэн тариалж хөрсний үржил шимийг дээшлүүлэх цөлжилтийг сааруулах

Үйл ажиллагаа:

• 0.5 га талбайг хашиж хамгаалалт хийж 2500 ширхэг тэсэгийг тариалах • Тэсэгийн амьдралд, ургалтын хугацааны ажиглалт, судалгааг хийнэ

Төслийн үр дүн:

800 х 650 м хэмжээтэй хашаа барьж тэсэг тариалах газрыг хамгаалалтанд авсан. 3000 ширхэг тэсгийн 2 настай суулгацыг худалдан авч 2600 ширхэгийг тариалж, талбайд 400 ширхэгийг хувь хүмүүст өгч тариалуулсан. Мэргэжилийн хүмүүсээр тариалалт хийх заавар зөвлөмж өгөх зорилгоор газар дээр нь шууд сургалтыг зохион явуулсан. Сумын захиргаанд тэсэг тариалсан талбайг хүлээлгэн өгч сахиул тавьжээ.

Дүгнэлт:

Тарьсан тэсгийн 90 хувь орон нутгийн хөрсөнд зохицож сайн ургасан байлаа. Нутгийн иргэдэд хөрс хамгаалах, тэжээллэг сайтай энэ ургамлыг тариалах чиглэлээр явуулсан сургалт малчдад өгөөжтэй болжээ.

Гэхдээ нутагшуулан ургуулж байгаа ургамлыг үр дүнг бодитой дүгнэхэд нэг жил хангалтгүй юм. Тиймээс дараагийн ЖТХ-өөр энэ асуудлыг анхаарах шаардлагатай. Төсөл төлөвлөгөөний дагуу амжилттай хэрэгжжээ.

Page 36: ТӨГСГӨЛИЙН ХЯНАЛТ ШИНЖИЛГЭЭНИЙ ТАЙЛАНsiteresources.worldbank.org/INTEAPREGTOPENVIRONM… ·  · 2011-07-19Ойн түймрээс урьдчилан

36

Page 37: ТӨГСГӨЛИЙН ХЯНАЛТ ШИНЖИЛГЭЭНИЙ ТАЙЛАНsiteresources.worldbank.org/INTEAPREGTOPENVIRONM… ·  · 2011-07-19Ойн түймрээс урьдчилан

37

Чух эко боловсрол (249)

Төсөл хэрэгжүүлэгч: “Чух” нөхөрлөл

Нийт төсөв: 2514 $ үүнээс зарцуулалт: 100%

Төслийн зорилт:

Байгалийн нөөц, гол, нуур, цөөрөм, ан амьтан, бэлчээрийн ургамалыг нөхөн сэргээх, өсгөн үржүүлэх, хамгаалах, зохистой ашиглах замаар экологийн тэнцвэрт байдлыг хадгалахад нөхөрлөлийн гишүүд, нутгийн иргэд олон нийтэд экологийн боловсрол олгох

Үйл ажиллагаа:

• ЕБС-н нийт 120 хүүхдэд 10 удаагийн экологийн боловсрол эзэмшүүлэх сургалтанд хамруулах

• Бусад сумдын 20 гаруй нөхөрлөлийн 30-аад идэвхтэн байгаль хамгаалагчдад 2 удаа чадавхийг дээшлүүлэх сургалтанд хамруулна

• 0,25 га талбайд туршилтаар мод, жимс жимсгэнэ үржүүлнэ

Төслийн үр дүн :

ЕБС-н нийт 260 хүүхдийг экологийн боловсрол эзэмшүүлэх сургалтанд хамруулсан. Улиас 600 ш, мөнгөлөг улиас 12 ш, гүйлс 10 ш, яргай 10ш, чацаргана 4 ш, мойл 5 ш, улиасны суулгац 11 5ш, гацуур 5 ш, нийт 761 ширхэг мод, бут тарьсанаас 565 мод буюу 70%-н ургалттай байна. Нийт 39 нөхөрлөлийн гишүүд, ард иргэд, байгаль хамгаалагч, Чух-Эко боловсрол сургалтанд хамрагдсан бөгөөд сургалтанд суусан Баянтүмэн сумын багш, ажилчид нийт 14 хүн сумын сургуулийнхаа орчимд 30 орчим мод суулгасан. Мөн Чух нөхөрлөлийн гишүүд нуурын замгийг цэвэрлэсэн.

Дүгнэлт:

Дашбалбар суманд байрладаг Чух нуур нь эрдсийн арвин нөөцтэй тул амралтын газар болгон түүнийг рашаан сувилалд ашигладаг. Чух нуурийн гол цутгалан Улз гол нь сүүлийн жилүүдэд тасарсан байна. Хамгийн гол анхаарал татсан асуудал бол нуурийн түвшин буурч, таван хошуу малын хөл болон замагны нөлөөгөөр бохирдож буй явдал юм. Төслийн баг иргэд, амрагчдад энэ талын мэдээллээр хангахад голлон анхаарчээ. Хүүхдүүд төслийн багаар удирдуулан мод тарих сургалтанд хамрагдсан байна. Тариалсан моднуудаас 6 дугаар сарын хэт халалтаас шалтгаалан үхэх тохиолдол гарч байсан хэдий ч төслийн баг нэмэлт шахуурга, усалгааны хоолой тавьж модоо услаж, нэмэлт тарилт, арчилалт явуулсанаар төслийн үйл ажиллагаанд заасан модыг тарьсан байна. Төслийн үйл ажиллагаа хэрэгжиж дууссан.

Page 38: ТӨГСГӨЛИЙН ХЯНАЛТ ШИНЖИЛГЭЭНИЙ ТАЙЛАНsiteresources.worldbank.org/INTEAPREGTOPENVIRONM… ·  · 2011-07-19Ойн түймрээс урьдчилан

38

Цөлжилтийн эсрэг (449)

Төсөл хэрэгжүүлэгч: Говийн Ундраа малчдын бүлэг Ш. Нацагдорж

Нийт төсөв: 2493 $ үүнээс зарцуулалт: 100%

Төслийн зорилт:

Тариалан эрхлэж байгаа малчид, тариаланчдыг хамтын зохион байгуулалтанд оруулж тариалангийн талбай болон хөрс, усыг газар ашиглалтын төлөвлөгөөтэй уяалдуулан үр бүтээлтэй хамтран ашигладаг ажиллагаанд сургах

Үйл ажиллагаа:

• 18 өвөлжөөний 88 өрх айл бүрт загийг хариуцуулан хамгаалах гэрээ хийх • 5 га талбайд зулзаган болон нөхөн ургаж байгаа загийг тор татаж хамгаалах • 4 ширхэг сурталчилгааны самбар байрлуулах • 1.2 га талбайд загийг үрээр тарина • Сайн дурын нэг хүнийг байгаль хамгаалагчаар ажиллуулж харуулын путиктай

болгоно • Улиралд нэг удаа “Хүн байгаль” хичээлээр сургалт явуулна

Төслийн үр дүн :

Говийн Ундарга малчны бүлгийн нийт 19 гишүүн хамтран Халзан довон хэмээх газарын заган ойн 800 м талбайд хамгаалалтын хашаа барьж зарим цоорхойд загийг үрээр суулгаж нөхөн сэргээсэн. Иргэдэд заган ойг хамгаалах зорилгоор 2 удаагийн сургалт, сурталчилгааны ажлыг нийт 85 хүнд хийсэн. Сурталчилгааны 2 ширхэг самбарыг хийж байрлуулсан. Багийн бага сургуулийн хичээлийн шинэ жилийн нээлтийн үеэр байгаль хамгаалах өдөрлөг зохион байгуулж, сурагчид, багийн малчдын дунд байгаль хамгаалах, загаа хайрлах талаар сургалт сурталчилгаа хийсэн.

Дүгнэлт:

Заган ойг хамгаалах зорилгоор иргэдэд сургалт зохион байгуулах, хамгаалалтын хашаа бүхий загийн үрийг суулгах, сурталчилгааны самбар хийж байрлуулах, сургуулийн хичээлийн нээлтийн үеэр байгаль хамгаалах өдөрлөг зохион байгуулах зэрэг ажлыг төслийн хүрээнд хийж гүйцэтгэжээ. Хэдийгээр малчин бүртэй гэрээ хийж ойр орчмын загийг хамгаалуулна гэсэн боловч, энэ ажлын үр дүнг бодитойгоор дүгнэх боломж гарсангүй. Мөн загийн оронд түлшинд ашиглах алтернатив бага учир үр дүн багатай гэж дүгнэж байна. Төслийн үйл ажиллагаа Халиун сумын Олон булаг багийн иргэд, сургуулийн сурагчдын загаа хайрлах, хамгаалах талаар мэдлэгийг дээшлүүлж, загаа хашаалах зэрэг бодит ажилд малчид оролцсоноор орон нутгийн байгаль хамгаалах ажилд тодорхой ахиц гарсан.

Page 39: ТӨГСГӨЛИЙН ХЯНАЛТ ШИНЖИЛГЭЭНИЙ ТАЙЛАНsiteresources.worldbank.org/INTEAPREGTOPENVIRONM… ·  · 2011-07-19Ойн түймрээс урьдчилан

39

Page 40: ТӨГСГӨЛИЙН ХЯНАЛТ ШИНЖИЛГЭЭНИЙ ТАЙЛАНsiteresources.worldbank.org/INTEAPREGTOPENVIRONM… ·  · 2011-07-19Ойн түймрээс урьдчилан

40

Байгаль орчны мэдээлэл, Сургалт сурталчилгаа

Page 41: ТӨГСГӨЛИЙН ХЯНАЛТ ШИНЖИЛГЭЭНИЙ ТАЙЛАНsiteresources.worldbank.org/INTEAPREGTOPENVIRONM… ·  · 2011-07-19Ойн түймрээс урьдчилан

41

Ногоон төгөл , Цэнхэр булаг (3) Төсөл хэрэгжүүлэгч: “Их түй” байгаль хамгаалах эмэгтэйчүүдийн нөхөрлөл

Нийт төсөв: 2639 $ үүнээс зарцуулалт: 100%

Төслийн зорилт: Байгаль орчноо хамгаалахад эмэгтэйчүүдийн нөлөөллийг дээшлүүлж 3 булаг, тэр орчмын бургасыг хамгаалж экологийн тэнцвэрт байдлыг хангах

Үйл ажиллагаа:

• Бургас, булгийг хамгаалах зорилгоор хашаа барих • Эко сургалт зохион байгуулах • Номундалай сургуулийн дэргэд цэцэрлэгт хүрээлэн, эко төв нээх • Теле цуврал хичээлийг 14 хоногт нэг удаа явуулах • 3000 ширхэг эко лавлах, товхимол гаргах • Эко-явуулын өрхийн сургалтыг 500 өрхөд явуулах • Төслийн объектод үр дүнгийн мониторинг хийх • Бургас болон булгуудад эко харуулыг сар бүр гаргах • “ Таны эко боловсролд ” 2000 ширхэг сонин гаргах • 50 эмэгтэйчүүдийн “Цэцэглэн” байгаль хамгаалах клуб байгуулах

Төслийн үр дүн:

Төслийн чиглэл ач холбогдолын талаар орон нутгийн TV-10 телевизээр 3 удаа мэдээлэл хийсэн. Мөн 3 булаг орчмыг хог хаягдалаас цэвэрлэх зорилгоор нийт 4 удаагийн их цэвэрлэгээг нийт 895 хүнийг хамруулан зохион байгуулсан. Төслийн ажлын дүнд 12 цагийн эко суртгалтыг 224 эмэгтэйчүүдийн дунд зохион байгуулсан.. Сургалтанд хамрагдах боломжгүй 50 өрхөд өрхийн өртөөчилсөн мэдээлэл сурталчилгааны багийг ажиллуулсан. Нийт 1036 эмэгтэйчүүдэд байгаль орчныг хамгаалах чиглэлээр гурван хичээлийг зааж мэдээлэл, сургалт, сурталчилгааны ажлыг хийж гүйцэтгэсэн. Байгаль хамгаалах эмэгтэйчүүдийн клуб байгуулагдсан. Булгуудын бохирдолтонд хяналт тавих, булаг орчмын бургасыг хамгаалах зорилгоор тогтмол эко-харуулыг ажиллуулсан. Сургалтанд хамрагдсан бүх эмэгтэйчүүд, иргэдэд гарын авлага, материалыг тараасан. 10 га талбайд оношлогоо судалгаа хийж хортон шавьжид ихээр идэгдсэн бургасуудыг никроз бодисоор цацаж ариутгал, устгал хийсэн. Баянхонгор сумын нутагт орших гурван булгийн орчимд нийт 6 ширхэг анхааруулга, санамж бүхий самбарыг байрлуулсан. Номундалай цогцолбор сургуулийн дэргэд 350 м2 газар 300 ширхэг мод, 2 хэсэг газар хайс хийж цэцэрлэгт хүрээлэн байгуулсан.

Дүгнэлт:

Төслийн ажлын үр дүнд нийгмийн эмзэг давхаргын эмэгтэйчүүд, түүнчлэн төсөлд хамрагдсан бүс нутгийн ард иргэдийн оролцоо харьцангуй нэмэгдэх хандлагатай болсон байна. Сургалтанд хамрагдсан эмэгтэйчүүд байгаль орчныг хамгаалах, хяналт тавих тал дээр ихээхэн анхаарал тавин ажиллаж байна. Ингэснээр тухайн нутгийн булаг, бургас

Page 42: ТӨГСГӨЛИЙН ХЯНАЛТ ШИНЖИЛГЭЭНИЙ ТАЙЛАНsiteresources.worldbank.org/INTEAPREGTOPENVIRONM… ·  · 2011-07-19Ойн түймрээс урьдчилан

42

модны байдалд тавих хяналт сайжирч, экосистемийг хамгаалах үр дүнтэй ажил болсон байна. Эко харуулын хяналт тавьж байснаар бургасыг хулгайгаар түлшинд хэрэглэх явдалыг бүрэн зогсоожээ. Төсөл бүрэн хэрэгжиж дууссан.

Page 43: ТӨГСГӨЛИЙН ХЯНАЛТ ШИНЖИЛГЭЭНИЙ ТАЙЛАНsiteresources.worldbank.org/INTEAPREGTOPENVIRONM… ·  · 2011-07-19Ойн түймрээс урьдчилан

43

Өхэг – нийтийн тахил (5)

Төсөл хэрэгжүүлэгч: Байгаль орчноо хамгаалах “Ахмад багш нарын нөхөрлөл” М.Долгорсүрэн

Нийт төсөв: 3312 $ үүнээс зарцуулалт: 100%

Төслийн зорилго: Эрүүл мэндэд чухал нөлөөтэй халуун, хүйтэн рашааны ундаргатай газрыг элдэв бохирдолоос хамгаалах

Үйл ажиллагаа:

• Төслийн багийг байгуулж нэгдсэн сургалтыг хийх • Нийт 250 хүнийг хамруулсан сургалт сурталчилгаа явуулах • Хамгаалалтын бүс байгуулж рашаанд орох зориулалттай 5 ширхэг өрөө

барих • Рашаан, уул усны тэмдэглэл хэрхэн ашиглах арга зүйн зөвлөмж гаргах • Багийн иргэдийн дунд явуулын “Эко” сургалт явуулах • Байгаль орчныг хамгаалах малчдын нөхөрлөл байгуулах • Эко эргүүл , эко харуул ажиллуулах • Рашаан усны орчныг байнгын үйл ажиллагаатай болгох нөхцөлийг хангах

Төслийн үр дүн:

Төсөл хэрэгжүүлэх багийг 9 хүний оролцоотойгоор байгуулж төслийг хэрэгжүүлэх заавар зөвлөгөө, ажил үүргийн хуваарийг гарган 2 удаа сургалт хийсэн. Мөн “Эко” явуулын багийг 5 хоногийн хугацаатай байгуулж 16 хот айлын хүрээнд 52 цагийн хичээл сургалт, танхимын 32 цагийн хичээлийг нийт 198 хүнд явуулсан. Сургалтын явцад Эко-нөлөөллийн бүлэг, малчдын Эко-нөхөрлөл хоёр байгуулагдан ажиллаж байна. Төслийн хүрээнд ард иргэдэд хандсан ил захидал 280 ширхэг, зөвлөмж, арга зүйн лавлагаа 260 ширхэгийг бэлдэж тараасан. Хамгийн гол ажил болох Өхэг рашааныг хамгаалж гол ундаргатай хэсэг буюу 1594 м2 талбайд 182 м модон хайс, хүмүүсийн уудаг рашааны хэсэг болох 404м2

талбайд 64м урттай төмөр хайс хийж хамгаалалтанд авсан. Булгийн орчимд сурталчилгааны самбар 3 ширхэгийг байрлуулсан.

Дүгнэлт:

Нутгийн иргэд төслийн үйл ажиллагаанд сайн оролцсон нь төсөл амжилттай хэрэгжихэд чухул хувь нэмэр болсон байна. Нутгийн олон иргэн төслийн сургалтанд хамрагдсанаар ард иргэд байгалиа хамгаалах мэдлэг эзэмшжээ. Сургалтын явцад Эко-нөлөөллийн бүлэг, малчдын Эко-нөхөрлөлүүд байгуулан ажиллуулж байна. Төслийн хүрээнд ард иргэдэд хандсан ил захидал, зөвлөмж, арга зүйн лавлагаа гаргасан нь ач холбогдолтой болжээ. Өхэг рашааныг хамгаалж, гол ундаргатай хэсэгт модон хайс, хүмүүсийн уудаг рашааны хэсэг талбайд төмөр хайс хийж хамгаалалтанд авч, булгийн орчимд сурталчилгааны самбарууд байрлуулжээ. Төсөл тавьсан зорилтоо үндсэнд нь биелүүлсэн байна.

Page 44: ТӨГСГӨЛИЙН ХЯНАЛТ ШИНЖИЛГЭЭНИЙ ТАЙЛАНsiteresources.worldbank.org/INTEAPREGTOPENVIRONM… ·  · 2011-07-19Ойн түймрээс урьдчилан

44

Page 45: ТӨГСГӨЛИЙН ХЯНАЛТ ШИНЖИЛГЭЭНИЙ ТАЙЛАНsiteresources.worldbank.org/INTEAPREGTOPENVIRONM… ·  · 2011-07-19Ойн түймрээс урьдчилан

45

Өсвөр үеийн хандлага-Бургасан төгөлийн ирээдүй (6)

Төсөл хэрэгжүүлэгч: "Батномин суварга" нөхөрлөл

Нийт төсөв: 4987 $ үүнээс зарцуулалт: 100%

Төслийн зорилго: Цагаан бургасан төглийн хамгаалалтыг сайжруулснаар устаж үгүй болохоос сэргийлэх, бургасыг нөхөн сэргээх, үржүүлэх ажлын эхлэлийг тавиж, сурагчдад байгалийг хайрлах, төлөвшүүлэхэд чиглэгдсэн ажлыг зохион байгуулж мод ургамал тарих, арчлах ажлыг урамшуулан дэмжих

Үйл ажиллагаа:

• Мөчрөөр үржүүлсэн 1000 бургасны плантицитай болох • ЕБС-н 300 орчим хүүхдэд байгаль хамгааллын талаар лекц, мэдээлэл хийж

тэдний байгальд хандах хандлагыг өөрчлөх • Сурагчдын төлөөлөл 100 хүүхэд мод, цэцэг тарих технологийн мэдлэг эзэмших • Сургалтанд хамрагдсан 100 хүүхэд гэртээ мод цэцэг тарьж төслийн хаалтын үер

үзэсгэлэн гаргана • Төсөлд хамрагдсан сурагчдын дундаас бүрдсэн эко бүлгэмтэй болно

Төслийн үр дүн:

1 га талбайг бургас үржүүлгийн зорилгоор хашиж хамгаалалтанд авсан ба төслийн ажлын дүнд 1600 орчим саваа мөчир бэлтгэн технологийн дагуу тарьж, арчлалтын ажлыг хийж гүйцэтгэн ургуулж байна. Мөн 200 ширхэг үхрийн нүдний тариалалтын тусгай талбай байгуулан тариалалт хийгдсэн. 340 гаруй сурагчдыг хамруулсан “Эх дэлхийгээ аврах-Ногоон гарц” сэдэвт лекц зохион байгуулсан бөгөөд 101 сурагчдад мод цэцэг, тарих арчлах технологийн сургалтыг зохион байгуулж гэр, хашаандаа тарих бургасны суулгац, цэцэг, цэцгийн сав, бордоо, гарын авлага зэрэг хэрэгцээт бүх зүйлсийр хангаж өгсөн. Төсөлд хамрагдсан сурагчид бүгд хашаандаа мод, гэртээ 10 ширхэг цэцэг ургуулж байна. Төслийн талаарх мэдээллийг Өвөрхангай ТВ-р 2 удаа, FM болон сонингоор тус тус сурталчилгаа явуулсан. Цэцэг тарьж ургуулан амжилттай оролцсон нийт 30 хүүхдийг “Байгальд ээлтэй сурагч”-аар тодорхойлж шагнаж урамшуулсан.

Дүгнэлт:

Их доройтсон Цагаан бургасны тохойг хамгаалалтанд авч нөхөн сэргээх, үржүүлэх зорилгоор бургас, жимсгэний мод тарьсан нь зохих үр дүнгээ өгч, тухайн орчны байгаль нөхөн сэргэх үндэс тавигджээ. Үйл ажиллагааны хүрээнд Арвайхээр, Зүүнбаянулаан сумдын сурагчдын дунд зохион байгуулсан төрөл бүрийн сургалт, санаачлагууд нь орон нутгийн залуучууд, сурагчдыг байгаль орчноо хамгаалах, нөхөн сэргээх практик дадлага олгоход ихээхэн хувь нэмэр оруулсан гэж дүгнэж байна. Төсөл амжилттай хэрэгжиж дууссан.

Page 46: ТӨГСГӨЛИЙН ХЯНАЛТ ШИНЖИЛГЭЭНИЙ ТАЙЛАНsiteresources.worldbank.org/INTEAPREGTOPENVIRONM… ·  · 2011-07-19Ойн түймрээс урьдчилан

46

Байгаль хамгаалагч мэдээлэлийн сан (328)

Төсөл хэрэгжүүлэгч: “Бизнесийг дэмжих хэвлэлийн холбоо” ТББ

Нийт төсөв: 13315 $ үүнээс зарцуулалт: 100%

Төслийн зорилго: Орчин үеийн мэдээллийн технологийг ашиглан байгаль хамгаалах үйл ажиллагаанд иргэдийн оролцоог нэмэгдүүлэх, байгаль хамгаалах үйлсэд бодит хувь нэмэр оруулахуйц тогтвортой үйл ажиллагаа бүхий мэдээллийн төвийг үүсгэн бий болгох

Үйл ажиллагаа:

• 7 хоногийн 24 цагийн туршид ажиллагаатай байх мэдээллийн сан бүрдүүлэх, мэдээллийг холбогдох хүмүүст хүргэх

• Нийт 216 минутын 36 радиогийн нэвтрүүлэг бэлтгэж, цацах, давтан өдөр тутмын сонингоор мэдээллэх

• Үйл ажиллагааг 60000 ширхэг тараах материал, 21 ширхэг баннер ашиглан сурталчлах

• Үр дүнгийн тайлан гаргах • Урамшууллын үйл ажиллагаа явуулах

Төслийн үр дүн :

Байгаль орчны мэдээллийг агуулсан www.baigal-orchin.mn вэбсайт төслийн хугацаанд хийгдэн ажиллаж байна. Энэхүү сайт нь мэдээлэл дээр суурилсан радио, ТВ-н нэвтрүүлгээс гадна “Байгаль орчны шинэчлэл-2” төслийн хүрээнд хэрэгжиж буй 50 дэд төслийн мэдээллийг авах боломжтой. 88017777 гэсэн дугаарт ирсэн мэдээллийг цуглуулан авч мэдээллийн санг үүсгэж байна. Мэдээллийн сан нь гар утасны мессежийг зориулалтын модемоор дамжуулан интернет интерфэйс бүхий мэдээллийн баазад хадгалан улмаар мэдээллийн баазыг бий болгосон юм. 10 минутын урттай “Байгаль хамгаалагч мэдээллийн төв төслөөс ярьж байна” радиогийн нэвтрүүлэг нь долоо хоног бүрийн Пүрэв гарагийн 13.50 цагаас МҮОНР-р цацагддаг бөгөөд анхны эфирийг 2010 оны 5 сарын 20-нд орон даяар цацсан. Долоо хоног бүрийн Пүрэв гарагийн 18.10 минутаас “Боловсрол суваг” телевизийн “Ногоон гариг” нэвтрүүлгийн дундуур 2 минутын урттай ТВ-н нэвтрүүлгийг цацаж байна. Мөн “Монголын мэдээ” өдөр тутмын сонины Даваа гараг бүрийн дугаарт мэдээлэл нийтлэх ажлыг хйиж эхлээд байна. 88017777 дугаарт Байгаль орчны эсрэг гэмт хэргийн тухай мэдээллийг мессежээр илгээх тухай сурталчилгааны материалыг 60000 ширхэг хэвлүүлэн 21 аймаг болон УБ хотод тараах ажлыг хийгээд байна.

Дүгнэлт:

Нутгийн иргэд байгаль орчны эсрэг гэмт хэрэг, зөрчлийг илрүүлэн мэдээлж, холбогдох албаны хүмүүсээр дамжуулан таслан зогсоох арга хэмжээг авахуулахад төслийн санаачлан хэрэгжүүлж буй ажил их ач холбогдолтой байна. Хэдийгээр зарим ажил цаг хугацааг алдаж эхэлсэн боловч төсөл сайн ажилласнаар иргэдээс ирүүлэх мэдээллийн давтамж улам ихсэж байна. Мэдээллийн мөрөөр холбогдох байгууллага, албан

Page 47: ТӨГСГӨЛИЙН ХЯНАЛТ ШИНЖИЛГЭЭНИЙ ТАЙЛАНsiteresources.worldbank.org/INTEAPREGTOPENVIRONM… ·  · 2011-07-19Ойн түймрээс урьдчилан

47

тушаалтнуудаар арга хэмжээг авахуулах ажлыг улам сайжруулж, иргэдэд эргэн мэдээлж байвал ард иргэдийн дунд төслийн нэр хүнд болон байгаль хамгаалах ажилд их ач тустай болно.

Мод, модлог ургамлаа хамгаалъя (528)

Төсөл хэрэгжүүлэгч: “Сарлаг-Эрдэнэ" ТББ Л.Жаргалбаатар

Нийт төсөв: 5556 $ үүнээс Зарцуулалт : 5556 $

Төслийн зорилт: Ашиглагддаггүй бууцыг нүүрсний хаягдал хог, үртэстэй хольж шахмал түлш үйлдвэрлэх

Үйл ажиллагаа:

• 250 хүнд шахмал түлш хийх аргыг зааж мэргэшүүлэх, сургагч багш бэлтгэх нийт 80 цагийн сургалт зохион байгуулах

• Хөдөөгийн нөхцөлд шахмал түлш хийх гар багаж, машин төхөөрөмж 150 ширхэгийг хийх

• Шахмал түлш хийх технологийн заавар, зөвлөмж, гарын авлагыг 500 ширхэгийг бэлтгэх

• Хэрэглэгчдэд зуучлан, сурталчилгаа явуулах, сумдын засаг захиргаатай хамтран ажиллах хэлцэл, гэрээ хйих

• Малчдын бүл бүрт үйлдвэрлэх шахмал түлшний хэмжээг гарган өгөх

Төслийн үр дүн :

Өвөрхангай аймгийн ЗД-ын захирамжаар шахмал түлшний хэрэглээг 30% нэмэгдүүлэх үүргийн хэрэгжилтэнд ихээхэн дөхөм ажил болсон. Төслийг танилцуулах, сурталчилах ажлыг Өвөрхангайн орон нутгийн телевизээр 2 удаа, TV-9 телевизэр нэг удаа, FM радиогоор 2 удаа, нийтийн хурал зөвлөлгөөнд 6 удаа мэдээлэл хийсэн. Шахмал түлшийг өрхийн үйлдвэрлэлээр хэрхэн хийх заавар зөвлөгөөний талаар сургалтыг өвөрхангай аймгийн бүх сумдаар явж 19 сумын нийт 290 гаруй хүнд явуулж гарын авлага багажийг тарааж өгсөн. Сургалтанд оролцсон хүмүүсийн 54 нь туршилтын байдлаар хийж эхлээд байна. Хөдөөгийн нөхцөлд шахмал түлш хийх 3 төрлийн гар багаж, машин төхөөрөмж 335 ширхэгийг хийсэн. 5 сумдын удирдлагуудтай уулзаж төслийн талаарх мэдээллийг өгч хамтран ажиллах хэлцэл хийсэн. Одоогийн байдлаар өрх бүрд 1000 ширхэг шахмал түлш хийх үүрэг өгсөн. Шахмал түлш хийх технологийн заавар зөвлөмж бүхий гарын авлагыг 500 ширхэг хэвлүүлэн сургалт, сурталчилгаанд ашиглаж байна.

Дүгнэлт:

Төслийн баг төлөвлөсөн 11 сумаас гадна Өвөрхангай аймгийн бүх сумдаар явж аймгийн удирдлагуудын хамтаар иргэдийн түлшний хэрэглээнд мод бут бус шахмал түлш хэрэглэх явдлыг нэмэгдүүлэхийг анхаарч ажилласан байна. Аймгийн удирдлагаас шахмал

Page 48: ТӨГСГӨЛИЙН ХЯНАЛТ ШИНЖИЛГЭЭНИЙ ТАЙЛАНsiteresources.worldbank.org/INTEAPREGTOPENVIRONM… ·  · 2011-07-19Ойн түймрээс урьдчилан

48

түлшний хэрэглээг 30 хувь хүртэл нэмэгдүүлэх зорилт тавьж ажилласан нь цөлжилтийг багасгах үр дүнтэй арга хэмжээ болжээ. Төслийн баг болон аймгийн удирдлага бие биенийхээ үйл ажиллагааг дэмжин сум бүрт ажилласан нь үр дүнгээ өгсөн байна. Төслийн багийнхан нутгийн иргэдэд шахмал түлш бэлтгэн зах зээлд борлуулах, нөөцлөхөд шаарлагатай гар багаж хэрэгслээр хангасан байна. 2009-2010 оны өвөл маш хүйтэн байсан тул мод түлш ховордсоны зэрэгцээ үнэ нь өссөн нь энэ төслийг хэрэгжүүлэд нөлөөлжээ. Төсөл өөрийн зорилгоо бүрэн биелүүлээд байна.

Page 49: ТӨГСГӨЛИЙН ХЯНАЛТ ШИНЖИЛГЭЭНИЙ ТАЙЛАНsiteresources.worldbank.org/INTEAPREGTOPENVIRONM… ·  · 2011-07-19Ойн түймрээс урьдчилан

49

Байгаль хамгаалахад иргэдийн оролцох оролцоо (339)

Төсөл хэрэгжүүлэгч: “Их морин” малчны бүлэг Х. Лхагва

Нийт төсөв: 4455 $ үүнээс Зарцуулалт : 4455 $

Төслийн зорилт: Малчдын дунд байгаль хамгаалах, бэлчээрийг зүй зохистой ашиглах, хяналт тавих чиглэлээр 3 цуврал сургалтыг зохион байгуулж байгаль орчноо хамгаалах мэдлэгтэй болгож, бэлчээрээ өөрсдөө зүй зохистой ашигладаг болгох

Үйл ажиллагаа:

• Төгрөг сумын төвд “Байгаль орчинд нөлөөлөх хүний хүчин зүйлс түүний хор хөнөөл түүнд тавих хяналт малчдын оролцоо” сэдэвт 120 хүнийг хамруулсан сургалтыг явуулах

• Их ус багийн төвд “ Байгалиа хамгаалж хишгийг нь хүртэе” сэдэвт 110 хүнийг хамруулсан сургалт явуулах

• ЕБС –ын 5-11р ангийн 250 сурагчдын дунд “ Бид эх нутгийнхаа ирээдүйн эзэд ” сэдэвт сургалтыг явуулах

Төслийн үр дүн:

120 малчин өрхийн төлөөллийг оролцуулан орон нутгийнхаа байгалийг хамгаалах, бэлчээрээ зүй зохистой хуваарьтай ашиглах, нөхөн сэргээх талаар сургалтыг зохион байгуулж, хэлэлцүүлэн сумын байгалийг хамгаалах төлөвлөгөөг шинэчлэн малчдын санаачлагаар 14 нэмэлт саналыг оруулан Сумын ИТХ-аар хэлэлцүүлэн батлуулж мөрдөж эхлээд байна. Байгаль хамгаалах төлөвлөгөөний дагуу сургалтын хөтөлбөрийг боловсруулж малчдын бүлэг, дунд сургуулийн сурагчдад заасан. Малчдын дунд зохион байгуулсан хэлэлцүүлгийн дүнд их талхлагдсан зарим бэлчээрийг өнжөөж, мал орохоос хамгаалан сахиул суулгахаар тохиролцон ажилласан.

Сургалтын мөрөөр сургуулийн сурагчид санаачлан залуу байгальчдын бүлгэм байгуулагдаж, сумын төвийг хоггүй болгох, малчид ард иргэдийн дунд сурталгаа хийх зэрэг олон ажлыг хийсэн. Сумын ЗДТГ сурагчдын ажлыг дэмжиж 200 мянган төгрөгийг залуу байгальчдын бүлгэмд олгосон байна.

Дүгнэлт:

Page 50: ТӨГСГӨЛИЙН ХЯНАЛТ ШИНЖИЛГЭЭНИЙ ТАЙЛАНsiteresources.worldbank.org/INTEAPREGTOPENVIRONM… ·  · 2011-07-19Ойн түймрээс урьдчилан

50

Төслийн хүрээнд зохиогдсон сургалт, хэлэлцүүлгийн дүнд малчид бэлчээрээ хэт талхагдлаас хамгаалах, өнжүүлэх, хувааритай ашиглах талаар нэгдсэн ойлголтонд хүрч, байгаль хамгаалах төлөвлөгөөний дагуу зарим бэлчээрээ өнжүүлж эхэлсэн, мөн залуу байгальчдын бүлгэмээс зохион байгуулсан ажил Өвөрхангай аймагт шалгарч аймгийн ЗДТГ-ын уралдаанд тэргүүн байр эзэлжээ. Эдгээр нь төсөл сайн хэрэгжиж бодитой үр дүнд хүрсэний илрэл бөгөөд орон нутгийн захиргаа болон иргэд их дэмжин ажиллажээ.

Залуу байгальчид (347)

Төсөл хэрэгжүүлэгч: "Залуу байгальчид" клуб Д.Хуягаа

Нийт төсөв: 1389 $ Үүнээс зарцуулалт 100%

Төслийн зорилт:

Байгаль эх орондоо ээлтэй түүнийг хамгаалах, зүй зохистой ашиглах талаар өсвөр үеийг сурган хүмүүжүүлэх хамтын хяналтын тогтолцоог бий болгох, цаашид иргэдийн идэвхитэй бүлэг хамт олныг бүрдүүлэх

Үйл ажиллагаа:

• Залуу байгальчид клубын 20 сурагчдад 43 цагийн хичээл сургалт, 14 хоногийн явган аялал зохион байгуулах

• Мөндөөхөн голыг сурагчдын оролцоотойгоор цэвэрлэх • Клубын гишүүд нийт 60-аад нэр төрлийн цэцэг тарьж сургуулийн анги танхимыг

цэцэгжүүлэх • Сумын 600 гаруй өрхөд байгаль орчны эсрэг зөрчил, хуулийн талаархи мэдлэгийг

өгөх сурталчилгааны материал түгээх

Төслийн үр дүн :

Клубын 20 гишүүдэд нийт 43 цагийн сургалтыг 7 хоног явуулж энгэрийн тэмдэг, үнэмлэх олгосон. Сумын төвийн иргэдийн ундны эх үүсвэр болох Мөндөөхөн голыг сумын төвийн дээд талаас Хангилцагийн голд цутгах хүртэл нийт 5 км орчим газрын хогийг цэвэрлэж нийтдээ 12 машин хогийг түүсэн. Сургуулийн өмнөх талбайн 82 м газарт сад барьж 10 ш улиас, 12 ш шинэсний суулгацыг тарьсан. 40 ширхэг амьд цэцгийг зорилгоор бэлтгэн шинээр үрслүүлэх ажлыг хийж байна. Сумын ард иргэдийн дунд байгаль хамгаалах, хог хаягдлыг багасгах талаар сурталчилгаа явуулсан байна.

Дүгнэлт:

Page 51: ТӨГСГӨЛИЙН ХЯНАЛТ ШИНЖИЛГЭЭНИЙ ТАЙЛАНsiteresources.worldbank.org/INTEAPREGTOPENVIRONM… ·  · 2011-07-19Ойн түймрээс урьдчилан

51

Аймгийн БОАЖГ-ийн тайлангаас үзэхэд төслийн үйл ажиллагаа бүрэн хэрэгжиж дуусчээ. сумын болон сургуулиийн удирдлага төслийн ажлыг бүрэн гүйцэт хэрэгжүүлэхэд их дэмжлэг үзүүлсэн байна. Төслийн үр дүнд байгаль хамгаалах клубын хүүхдүүд байгаль орчны талаар мэдлэгээ дээшлүүлж, өөрсдийн гараар цэцэг, мод бут суулгаж, арчилж ургуулах дадлагатай болсон бөгөөд цаашдын мэргэжилээ сонгоход тус нэмэр болж байгаа нь дамжиггүй. Мөн тус сумын иргэд, албан байгууллагууд төслийн үйл ажиллагааны нөлөөгөөр хашаа хороогоо тохижуулж, хог хаягдлаа цэвэрлэсэн байна.

Page 52: ТӨГСГӨЛИЙН ХЯНАЛТ ШИНЖИЛГЭЭНИЙ ТАЙЛАНsiteresources.worldbank.org/INTEAPREGTOPENVIRONM… ·  · 2011-07-19Ойн түймрээс урьдчилан

52

Байгальд ээлтэй хүүхдүүд (609)

Төсөл хэрэгжүүлэгч: Түмэнцогт сумын бүрэн дунд сургуулийн "Өсвөрийн байгаль хамгаалагч" , "Цэцэрлэгжүүлэгч" бүлгэм П.Энхтуяа

Нийт төсөв: 799 $ Үүнээс зарцуулалт 100%

Төслийн зорилт:

Хүүхдийн үйл ажиллагаагаар дамжуулан байгаль орчноо хайрлан хамгаалахад эцэг эх, олон нийтийн оролцоог нэмэгдүүлж, амьдарч буй орчноо цэвэр цэмцгэр, эрүүл байлгах

Үйл ажиллагаа:

• Байгаль орчноо цэвэрлэх хөдөлгөөн, аян өрнүүлэх • Хог хаягдлын эсрэг сурталчилгаа, самбар гаргах • Бүлгэмийн сурагчдад 7 хоногт нэг удаа сургалт хийх • Байгууллага аж ахуй нэгж, үйлчилгээний газрыг зүлэгжүүлэх , мод тарих ,

хогийн савтай болгох хөдөлгөөнийг өрнүүлэх

Төслийн үр дүн :

Бүлгэмийн сурагчдыг хамруулсан сургалтыг зохион байгуулсан. Нийтдээ 54000м2 талбайг хамарсан “Цэвэр орчин” нийтийг хамарсан их цэвэрлэгээг хийсэн. “Цэцэгхэн” багийн сурагчид сургууль орчмын 52м2 талбайд 5 төрлийн цэцгийн үр суулган, 2000 гаруй үрслэг бэлтгэсэн. “Иргэн бүр нэг мод тарьж ургуулъя” уриан дор нийтдээ 300 гаруй мод бутыг 1000 м2 талбайд тарьсан. 8 ширхэг сурталчилгааны самбарыг шинээр байгуулсан. .

Дүгнэлт:

Page 53: ТӨГСГӨЛИЙН ХЯНАЛТ ШИНЖИЛГЭЭНИЙ ТАЙЛАНsiteresources.worldbank.org/INTEAPREGTOPENVIRONM… ·  · 2011-07-19Ойн түймрээс урьдчилан

53

Бүлгэмийн сурагчдыг хамруулсан сургалт зохион байгуулсан, нийтийг хамруулсан их цэвэрлэгээг хийсэн, сургууль орчмын талбайд цэцгийн үр суулган, 2000 гаруй үрслэг бэлтгэсэн, “Иргэн бүр нэг мод тарьж ургуулъя” уриан дор мод, бут тарьсан, сурталчилгааны самбаруудыг шинээр байгуулсан зэрэг нь сумын нийт иргэдийн байгалиа хамгаалахад уриалан дуудсан үр дүнтэй сайхан арга хэмжээ болсон байна. Хэдийгээр бага төсөвтэй боловч их олон ажил зохион байгуулж, бодитой үр дүнд хүрсэн нь төслийн мониторингийн явцад харагдсан бөгөөд сэтгэл байвал бага мөнгөөр ч ихийг хийж болохын үлгэр жишээг энэ төсөл үзүүлсэн.

Page 54: ТӨГСГӨЛИЙН ХЯНАЛТ ШИНЖИЛГЭЭНИЙ ТАЙЛАНsiteresources.worldbank.org/INTEAPREGTOPENVIRONM… ·  · 2011-07-19Ойн түймрээс урьдчилан

54

Page 55: ТӨГСГӨЛИЙН ХЯНАЛТ ШИНЖИЛГЭЭНИЙ ТАЙЛАНsiteresources.worldbank.org/INTEAPREGTOPENVIRONM… ·  · 2011-07-19Ойн түймрээс урьдчилан

55

Ойн түймрээс урьдчилан сэргийлэхэд иргэдийн оролцоо

Page 56: ТӨГСГӨЛИЙН ХЯНАЛТ ШИНЖИЛГЭЭНИЙ ТАЙЛАНsiteresources.worldbank.org/INTEAPREGTOPENVIRONM… ·  · 2011-07-19Ойн түймрээс урьдчилан

56

Нутгийн иргэдийн түймрээс урьдчилан сэргийлэх, хамгаалах чадавхийг бэхжүүлэх (324)

Төсөл хэрэгжүүлэгч: “Озон” нийгэмлэг

Нийт төсөв: 14100 $ Зарцуулалт: 14100 $

Төслийн зорилго:

Ой хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх, хамгаалах, түймрийн шалтгааныг тогтоох ажилд нутгийн иргэдийн оролцоо, хяналтыг бий болгох

Үйл ажиллагаа:

• Түймрээс сэргийлэх, хамгаалах ажлыг нутгийн иргэдэд түшиглэн загвар байдлаар хэрэгжүүлэх зөвлөмж гаргах

• Нутгийн иргэдийн нөхөрлөлийн гишүүдэд ойн түймрээс урьдчилан сэргийлэх, түймрийг илрүүлэн шалтгааныг тогтоох, унтраах арга, үүргийн талаар 2 сумын 70 хүнд сургалт, хичээл заах

• Түймрээс хамгаалах хууль тогтоомжийн хэрэгжилтэнд хяналт тавих, багахан галыг унтраах үүрэгтэй морин эргүүлийн маршрут тогтоож мониторинг хийх, ажиллах хүмүүсийг томилох

• Түймэр илрүүлэх, ойд зорчигчдын хөдөлгөөнд хяналт тавих харуулын өндөрлөгийн байрыг барих

• Нөхөрлөлийг гал унтраах багаж болон бусад хэрэгслээр хангах Төслийн үр дүн:

2 аймагт нийт 127 хүнд сургалт хийж ойн түймрээс урьдчилан сэргийлэх хамгаалах ном, материалыг сургалтын үеэр тарааж өгсөн. Морин эргүүлийн маршрутыг тогтоож дуран, гар утсаар хангасан. Мөн 2 сумын нөхөрлөлүүдэд нийт 14 ш сүх, цохиур 28ш, малтуур 20 ш, усны сав 8 ш, хөрөө 8 ш, хүрз 20 ш, тармуур 20 ш зэрэг багаж хэрэгслээр хангасан. Харуулын өндөрлөг, цамхагыг 6 байгуулсан. Мөн төслийн хүрээнд хүүхдүүд болон насанд хүрэгчдэд зориулан цуврал 3 номын эхийг зохион хэвлүүлж төсөлд хамрагдсан нөхөрлөлийн гишүүдэд тараасан.

Дүгнэлт:

Төслөөр хэрэгжүүлсэн сургалтууд нь чухал ач холбогдолтой байсны зэрэгцээ ихээхэн үр дүнтэй, багаж хэрэгсэл, хоорондоо холбоо барих утастай болсон нь түймрээс урьдчилан сэргийлэх, гарсан үед унтраах шуурхай байдлыг хангахад их үр өгөөжтэй гэж сургалтанд хамрагдсан хүмүүс өндрөөр үнэлжээ. Харуулын цамхаг болон морин эргүүлийг гаргаснаар ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлэхийн зэрэгцээ ойгоор аялал зугаалгаар явж буй иргэдийг дүрэм журмаа хэрхэн биелүүлж байгаад хяналт тавих үр дүнтэй ажил болсон. Төслийг хэрэгжүүлэх явцад нэг удаа түймэр Шаамарт гарсан бөгөөд морьт эргүүл шуурхай мэдэгдэж түймрийг газар авахуулалгүй унтраажээ. Төсөл амжилттай хэрэгжиж дууслаа.

Page 57: ТӨГСГӨЛИЙН ХЯНАЛТ ШИНЖИЛГЭЭНИЙ ТАЙЛАНsiteresources.worldbank.org/INTEAPREGTOPENVIRONM… ·  · 2011-07-19Ойн түймрээс урьдчилан

57

Page 58: ТӨГСГӨЛИЙН ХЯНАЛТ ШИНЖИЛГЭЭНИЙ ТАЙЛАНsiteresources.worldbank.org/INTEAPREGTOPENVIRONM… ·  · 2011-07-19Ойн түймрээс урьдчилан

58

Ой хээрийн түймрээс хамгаалахад иргэдийн оролцоог нэмэгдүүлэх нь (478)

Төсөл хэрэгжүүлэгч: Г.Энхбат, Б.Мөнхбаяр, Б.Оюунчимэг

Нийт төсөв: 6886 $ үүнээс зарцуулалт 100 хувь

Төслийн зорилго:

Ойн нөөцийг хамгаалах, өсгөн үржүүлэх зүй зохистой ашиглах экосистемийн тэнцвэртэй байдлыг хадгалахад нутгийн иргэд, ойн нөхөрлөлүүдийн үйл ажиллагааг идэвхжүүлж чадавхижуулах

Үйл ажиллагаа:

• 8 сумын 20 гаруй нөхөрлөл, 215 хүнийг хамруулсан сургалт, дадлагыг зохион байгуулах

• 215 ширхэг гарын авлага боловсруулан түгээх • Нэг суманд 3-аас доошгүй харуулын өндөрлөгийг байгуулах • Нөхөрлөлүүдийн хооронд мэдээлэлийн сүлжээтэй болох

Төслийн үр дүн :

Батширээт, Биндэр, Цэнхэрмандал, Жаргалтхаан, Өмнөдэлгэр, Норовлин, Баян-Адрага, Дадал гэсэн 8 сумын 57 ойн нөхөрлөлийн гишүүд болон ард иргэд нийт 198 хүнийг хамруулсан сургалтыг зохион байгуулсан. Түймрээс урьдчилан сэргийлэх талаархи гарын авлагыг нөхөрлөлийн гишүүд болон байгаль хамгаалагчдад тараасан. Нөхөрлөлийн гишүүдэд түймрийн улирлын үед ажиллах тодорхой зураг, төлөвлөгөөг гаргаж өгсөн. 3 суманд харуулын өндөрлөг, нэг суманд харуулын сандал, ширээг байгуулсан. Ойн нөхөрлөлүүдийг гал унтраах багаж хэрэгслээр хангасан. Түймэрийн үед яаралтай холбоо барих утасны жагсаалт гаргасан. Хавар, намрын цагт морин эргүүлийг графикийн дагуу ажиллуулж эхэлсэн.

Дүгнэлт:

Монитрингийн багаас ойн менежментийн төлөвлөгөө болон төлөвлөгөөний ойн түймрээс хамгаалах бүлгийг орон нутгийн иргэдэд нийцсэн, хэрэгжихүйц байдлаар боловсруулах, мөн ойн зурвас, орон нутгийн байгаль цаг уурын онцлогийг харгалзан сайжруулах зөвлөмж өгсөн бөгөөд зөвлөмжийн дагуу ажлаа гүйцэтгэжээ. Хуурайшилттай үед нутгийн иргэд эргүүлд гардаг ч сумын удирдлагаас эргүүлийн үйл ажиллагааг зохион байгуулах явдал, ялангуяа түймрийн эргүүлийг цалинжуулан ажиллуулах асуудал зарим суманд учир дутагдалтай хэвээр байна. Энэ нь түймрээс сэргийлэх үйл ажиллагааг идэвхигүй болгож байна. Иймд сумын удирдлагын үүрэг хариуцлагыг нэмэгдүүлэн ойн нөхөрлөлийн үйл ажиллагааг дэмжиж хамтран ажиллах тухай өнөөгийн хэрэгжиж буй хууль дүрэмд өөрчлөлт оруулах шаардлагатай байна. Төсөл төлөвлөгөөний дагуу амжилттай хэрэгжиж дууссан.

Page 59: ТӨГСГӨЛИЙН ХЯНАЛТ ШИНЖИЛГЭЭНИЙ ТАЙЛАНsiteresources.worldbank.org/INTEAPREGTOPENVIRONM… ·  · 2011-07-19Ойн түймрээс урьдчилан

59

Ойн түймрээс урьдчилан сэргийлэх орон нутгийн чадавхийг бэхжүүлэх (313)

Төсөл хэрэгжүүлэгч: “Хүдэр гол” хөдөлгөөн

Нийт төсөв: 5542 $ үүнээс Зарцуулалт 100 хувь

Төслийн зорилго:

Ой хээрийн түймрээс урьдчилан сэргийлэхэд нутгийн иргэдийн болон орон нутгийн ажилтнуудын чадавхийг сайжруулахад оршино

Үйл ажиллагаа:

• Түймрээс урьдчилан сэргийлэх сургалтыг 100 хүнд зохион байгуулах • 150 сурагчдын дунд ой хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх талаар

уралдаан тэмцээн зохиож мэдлэг олгох • Ухуулга сурталчилгааны самбар 2 ширхэгийг хийх • Үйл ажиллагааны талаар телевизээр 48 удаа цацах, 200 ширхэг гарын авлага

хийх • Морин эргүүлийн маршрут тогтоож, шуурхай багтай болох • Түймэртэй тэмцэх багаж хэрэгсэл нөөцлөх

Төслийн үр дүн :

ЕБС-ын ахлах ангийн сурагчдын дунд “Ой хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх” сэдвээр Дэвжээ тэмцээнийг зохион байгуулж, түүнд 400 гаруй сурагчид хамрагдан оролцжээ. Ой хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх,хамгаалах, тэмцэх сэдвээр 50 гаруй хүнд сургалт явуулсан. Ойн нөхөрлөлийн гишүүд, ахлагчтай тохиролцон 12 хүний бүрэлдэхүүн бүхий гэрээт морин эргүүлийг гарган ажиллуулж хилийн хориотой бүсэд ажиллах үнэмлэх олгосон. Ой хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх VCD-г Хүдэр сумын телевизтэй хамтран хийсэн. Түймрээс урьдчилан сэргийлэх, ухуулга сурталчилгааны 6 самбарыг байрлуулсан. Төсөл хэрэгжих явцдаа 69 га талбайг хамарсан түймэр гарахад нийт 200 хүн, 20 гаруй техник хэрэгсэлтэй оролцож түймрийг цаг алдалгүй унтраасан.

Дүгнэлт:

Төслийн багийн санаачлагаар сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлаас жил бүр хуурай улирлын үеэр морьт эргүүл гаргах, цалинжуулах шийдвэр гаргажээ. Шийдвэрийн дагуу төсөлд төлөвлөсөн 6 эргүүл дээр нэмэлт 6 морьт эргүүл хуурайшлтын үед гарган ажиллуулсан байна. Төсөл нь сумын иргэд эерэг нөлөө үзүүлснээр иргэн бүр хуурайшилтийн үед ой хээр ажиллах үедээ урьдчилан сэргийлэх, түймэр гарсан тохиолдолд авах арга хэмжээний талаар сайтар мэддэг болсон байна.Хавар гарсан түймрийг сайн унтраасан, намрын түймрийн улирлын үеэр түймэр гараагүй байна. Төслийн үр өгөөжөөр тус сумынхан түймрээс урьдчилан сэргийлэх, хамгаалах чадавхиа сайжруулсан ба төсөл амжилттай хэрэгжиж дууссан.

Page 60: ТӨГСГӨЛИЙН ХЯНАЛТ ШИНЖИЛГЭЭНИЙ ТАЙЛАНsiteresources.worldbank.org/INTEAPREGTOPENVIRONM… ·  · 2011-07-19Ойн түймрээс урьдчилан

60

Page 61: ТӨГСГӨЛИЙН ХЯНАЛТ ШИНЖИЛГЭЭНИЙ ТАЙЛАНsiteresources.worldbank.org/INTEAPREGTOPENVIRONM… ·  · 2011-07-19Ойн түймрээс урьдчилан

61

Иргэдийн оролцоо (558)

Төсөл хэрэгжүүлэгч: Г.Доржсүрэн

Нийт төсөв: 3868 $ Үүнээс зарцуулалт 100%

Төслийн зорилго:

Хэнтий аймгийн Дадал суманд түймрээс урьдчилан сэргийлэх ажлыг зохион байгуулж, түймрээс сэргийлэх, гарсан тохиолдолд бага хохиролтойгоор унтраах чадварыг сумын иргэдэд эзэмшүүлнэ

Үйл ажиллагаа:

• Хөдөөгийн малчин өрхүүдийн 50%-с доошгүйг гэрийн яндандаа оч баригчтай, гаднаа үнсний нүх, савтай болгох

• Малчин өрхүүдийн саналыг харгалзан 10-аад айлийг гэр, малын саравчаа хамгаалах зурвастай болгох

• Нөхөрлөл, бүлгүүдийн ахлагч нийт 40 хүнд сургалт хийх • Хөдөөгийн айл өрхүүдийн 50%-д троссон шүүр, резенэн шүүр, рело 20ш, үлээгч

аппарат 20ш зэрэг багажтай болгох • Түймрийн тухай кино, диск хувилан тараах • Ой хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх тухай сурталчилгааны самбар 20

ширхэг гаргах • Төслийн үйл явцыг орон нутгийн телевиз, радиогоор мэдээллэх • Санамж, зөвлөгөө 100 ширхэг хэвлүүлэх

Төслийн үр дүн :

Яндангийн оч баригчийг хэрхэн хялбар аргаар хийж болох талаар зааж сургасан бөгөөд хөдөөгийн айл өрхийн 80%-иас доошгүй нь үнсний сав(нүх), цохиуртай болсон. Энэ жил цас их орсон, ДБХ Сангаас түймрийн зурвас татсан зэрэг шалтгаанаар малчин айл өрхүүдээс хамгаалалтын зурвас татах санал гараагүй. 25 хүнийг хамруулсан сургалт, семинарыг зохион байгуулсан. Ойн сангийн газраас түймрийн тухай бичлэгийг хуулбарлан олшруулж багийн засаг дарга нарт тарааж өгсөн. Ой хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх сурталчилгааны 24 самбарыг байрлуулсан. Сурагчдын дунд ой хээрийн түймрийн талаар зохион бичлэгийн уралдаан зарлаж дүгнэсэн.

Дүгнэлт:

Page 62: ТӨГСГӨЛИЙН ХЯНАЛТ ШИНЖИЛГЭЭНИЙ ТАЙЛАНsiteresources.worldbank.org/INTEAPREGTOPENVIRONM… ·  · 2011-07-19Ойн түймрээс урьдчилан

62

Төслийн хэрэгжилтийн дунд шатны тайлан хангалтгүй, зохиосон ажлын гүйцэтгэлд хяналт тавиагүй байсан учир мониторингийн баг нэмэлт үүрэг өгч ажлыг гүйцэтгүүллээ. Төслийн баг гэрийн эзэгтэй нар анхаарал болгоомжгүйгээс үнс нурмаа ил хаяж түймэр гаргадгийг зогсоохын тулд хөдөөний айл өрхүүдтэй хамтран ажиллаж, өрхийн эзэгтэй нарын мэдлэгийг дээшлүүлэх мэдээлэл түгээсэн байна. Тус суманд төсөл хэрэгжих хугацаанд түймэр гараагүй байна. Төсөл үйл ажиллагаагаа хэрэгжүүлж дууссан.

Модны хулгай, хууль бус огтлолтой тэмцэх

Page 63: ТӨГСГӨЛИЙН ХЯНАЛТ ШИНЖИЛГЭЭНИЙ ТАЙЛАНsiteresources.worldbank.org/INTEAPREGTOPENVIRONM… ·  · 2011-07-19Ойн түймрээс урьдчилан

63

Цагаан-Усны эзэд (27)

Төсөл хэрэгжүүлэгч: "Цагаан-Ус" нутгийн иргэдийн нөхөрлөл

Нийт төсөв: 4678 $ Үүнээс зарцуулалт 100%

Төслийн зорилго:

Цагаан Ус орчмын Ар, Өвөр-Улаан чулуу, Манхан, Саатагт, Мааньт, Арцат уулын ойн шугуйг хамгаалах, хулгайгаар мод бэлтгэгчдийг илрүүлэх, уг нутагт байнга оршин суудаг малчид, иргэдэд байгаль орчин, зайлшгүй хамгаалах шаардлага, хууль эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх

Үйл ажиллагаа:

• 22 өрхийн 30 хүн оролцсон нөхөрлөлийн сургалт зохион байгуулах • Нөхөрлөлийн 22 гишүүд, малчдад уулын ам, сугыг хариуцуулж, эргүүлд гаргах,

хяналт тавих, зөвлөгөө өгөх, онцлох тэмдэг бүхий хантааз тараах • Түймэр, модны хулгайн үед яаралтай холбоо барих утасны жагсаалт гаргах, модны

хулгайтай тэмцэх сүлжээ бий болгох, сурталчилгааны материал тараах • Мэргэжлийн байгууллагаар 2 удаа модны хулгай, ойн нөөц ашиглалтанд шалгалт

хийлгэх, • идэвхитэй гишүүдийг урамшуулах

Төслийн үр дүн:

“Модны хулгайчтай тэмцье” сэдэвт сургалтыг нөхөрлөлийн малчид болон баг, сумын холбогдох нийт 48 хүнийг хамруулан хийсэн. “Ойн-харуул” мэдээллийн сүлжээг бий болгож 19 малчин, байгаль хамгаалагч зэрэг албаны 6 хүний гар утасны жагсаалт гарган ажиллах хуваарь гаргасан. Мөн ойн харуул хийх нөхөрлөлийн гишүүд, малчидыг 3 бүлэгт хувааж 3000 гаруй га талбайд графикийн дагуу эргүүл хамгаалалтын ажлыг хийж байгаа ба “ойн харуул” гэсэн бичигтэй хүрмээр хангаад байна. Нөхөрлөлийн гишүүд нийлж 1000 гаруй метр хашаа барьж бэлчээр болон хадлангын талбайгаа хамгаалалтанд авсан. Мөн нутгийн иргэдийг байгаль хамгаалах ажилд татан оролцуулах зорилгоор байгаль хамгаалах өдөрлөг болон уралдаан тэмцээнийг амжилттай зохион байгуулсан. Төслийн хэрэгжилтийн талаар орон нутгийн хэвлэлд 3 удаа, ТВ-р нэг удаа мэдээлэл хийсэн.

Дүгнэлт:

Төслийн энэ хэсэг аймгийн төвд байрладаг бөгөөд хууль бус түлээ бэлдэх, мод бэлтгэх, хууль бус ан хийх зэрэг нэлээд анхаарал татсан газар юм. "Цагаан-Ус" нутгийн иргэдийн

Page 64: ТӨГСГӨЛИЙН ХЯНАЛТ ШИНЖИЛГЭЭНИЙ ТАЙЛАНsiteresources.worldbank.org/INTEAPREGTOPENVIRONM… ·  · 2011-07-19Ойн түймрээс урьдчилан

64

нөхөрлөл нь байгаль орчны гэмт хэргийг зогсоох үйлст байгалиа өмнөхийн адил онгон байдлаар нь хадгалах эрмэлзлэлээр нутгийн малчдыг татан оролцуулжээ. Нутгийн иргэд нэгдэн үйл ажиллагаагаа явуулж эхэлсэнээр хавар, зуны улиралд гардаг хууль бус үйл ажиллагаа 50 хувиар буурсан байна. Байнгын эргүүл ажиллуулж хууль бус мод бэлтгэлийг зогсооход нөхөрлөлүүд ихээхэн анхаарлаа хандуулж байгаа нь маш үр дүнтэй ажил болжээ. Төсөл амжилттай хэрэгжижээ.

Page 65: ТӨГСГӨЛИЙН ХЯНАЛТ ШИНЖИЛГЭЭНИЙ ТАЙЛАНsiteresources.worldbank.org/INTEAPREGTOPENVIRONM… ·  · 2011-07-19Ойн түймрээс урьдчилан

65

Ойн хулгайтай тэмцэхэд олон нийтийн хяналтын тогтолцоог бий болгох төсөл (37)

Төсөл хэрэгжүүлэгч: "Энгүүн төв" ТББ

Нийт төсөв: 9549 $ Үүнээс зарцуулалт 100%

Төслийн зорилт: Ой хамгаалах үйл ажиллагаанд нутгийн иргэдийн оролцоотой олон нийтийн хяналтын тогтолцоог бий болгох

Үйл ажиллагаа:

• Сайн дурын идэвхтэн байгаль хамгаалагч нарыг сонгох • Орон нутгийн байгаль орчны байцаагч, байгаль хамгаалагч нарын мэдлэг

чадварын түвшинг тогтоож 2 өдрийн 24 цагийн сургалт 130 хүнд явуулах • Сонгосон идэвхтэн байгаль хамгаалагч, нөхөрлөлийн гишүүд нийт 50 хүнд 48

цагийн сургалт зохион байгуулаж гэрчилгээ олгох • Нийт 4 удаагийн 16 цагийн 140 хүнийг хамруулсан телевизийн нээлттэй

хэлэлцүүлэг, сургалтыг зохион байгуулах • Ойд хууль бус мод бэлтгэж байгаа газарт очиж дүрс бичлэг хийж баримтжуулах • Төслийн үйл явц, судалгааны үр дүнгээр 300 ширхэг товхимол хэвлүүлэх • Орон нутгийн 500 иргэдээс төслийн үйл ажиллагааг хэрхэн үнэлсэн талаар

анкетаар санал авах

Төслийн үр дүн:

Байгаль хамгаалагч, ойн нөхөрлөлийн гишүүд, ард иргэд, аж ахуй нэгжийн төлөөлөл болсон нийт 45 хүнд 24 цагийн сургалтыг зохион байгуулсан. Сайн дурын идэвхтэн байгаль хамгаалагч 15 хүнийг сонгон авч үүрэг даалгавар өгч ажиллуулж байсан хэдий ч одоогийн байдлаар 5 идэвхтэн байгаль хамгаалагч байнгын ажил үүргээ явуулж байна. . Иргэдийн мэдээллээр хууль бусаар мод огтолдог газар багийн гишүүд очиж дүрс бичлэг хийж баримтжуулсан. Мандал сумын “Залуус” телевизээр 2 цаг гаруй шууд нэвтрүүлэг хэлбэрээр анхны нэвтрүүлгээ хийсэн бөгөөд хоёр удаа ТВ хэлэлцүүлгийг зохион байгуулсан. Идэвхтэн байгаль хамгаалагч болон орон нутгийн байгаль хамгаалагч нийт 60 хүнд сургалт семинарийг явуулсан. Сургалтанд оролцсон 40 хүнээс 36 нь сургалтын үнэлгээний хуудсаа бөглөн өгсөн. Ойн хулгайтай тэмцэх болон хууль тогтоомжийн мэдээлэл бүхий гарын авлагыг 500 ширхэг хэвлэн ард иргэдэд тараасан. Нийт 27 гэмт хэрэг, зөрчлийн талаар төслийн багаас холбогдох байгууллагуудад мэдээлэл өгч, 8 зөрчлийг газар дээр нь илрүүлж ажилласан байна.

Page 66: ТӨГСГӨЛИЙН ХЯНАЛТ ШИНЖИЛГЭЭНИЙ ТАЙЛАНsiteresources.worldbank.org/INTEAPREGTOPENVIRONM… ·  · 2011-07-19Ойн түймрээс урьдчилан

66

Дүгнэлт:

Ойн ашиглалт ихтэй мөн ойн хулгай байнга гардаг Мандал суманд хуульчдын ТББ олон нийтийн хяналтын төсөл хэрэгжүүлсэн бөгөөд байгаль орчны гэмт хэрэг зөрчлийг орон нутгийн холбогдох албан тушаалтан хэрхэн шийдэж байгаа, иргэд хуулийн хүрээнд мод ашиглалтанд хэрхэн хяналт тавих зэрэг асуудалд төслийн үйл ажиллагаа чиглэсэн. Төслийн хугацаанд 35 хууль зөрчсөн асуудлыг тогтоож, холбогдох газруудаар шийдүүлжээ. Тус сумын хэмжээнд модны хулгайн асуудал ерөнхийдөө зогссон. Цаашид орон нутгийн хууль хяналтын байгууллагууд ил тод, шударга ажиллах, ялангуяа байгаль хамгаалагч нарыг сонгон ажиллуулахдаа цэвэр нэр төртэй хүмүүсийн сонгон шалгаруулж байх шаардлагатай байна. Төсөл амжилттай хэрэгжиж дууссан байна.

Page 67: ТӨГСГӨЛИЙН ХЯНАЛТ ШИНЖИЛГЭЭНИЙ ТАЙЛАНsiteresources.worldbank.org/INTEAPREGTOPENVIRONM… ·  · 2011-07-19Ойн түймрээс урьдчилан

67

Хургалаг (146)

Төсөл хэрэгжүүлэгч: "Хургалаг" нөхөрлөл

Нийт төсөв: 4470 $ Үүнээс зарцуулалт 100%

Төслийн зорилго:

Хууль бусаар мод бэлтгэгчдэд ойн хууль, журам, зааврыг мөрдүүлэх урьдчилан сэргийлэх талаар сургалт явуулж иргэдэд хууль бус мод бэлтгэлийн хор уршгийг танин мэдүүлэх

Үйл ажиллагаа:

• Үйл ажиллагааны төлөвлөгөө боловсруулах • Сургалт, семинар зохион байгуулах • ТВ хэлэлцүүлэг хийх • Харуулын цамхаг байгуулах • Сурталчилгааны самбар байрлуулах

Төслийн үр дүн :

Төслийн ажлын үр дүнд 3 удаагийн сургалтыг нийт 63 хүнд зохион байгуулсан. Сургуулийн бага анги болон бэлтгэл бүлэгийн дунд нийт 45 хүүхдийг хамарсан уралдаант тэмцээнийг зохион байгуулсан. Мандал сумын байгаль хамгаалах нөхөрлөлүүдийн дунд туршлаг солилцох уулзалт ярилцалгыг явуулсан бөгөөд 10 сумын 52 нөхөрлөлийг төлөөлж 78 төлөөлөгч ирж туршлагаа солилцсон. Сард 2 удаа морин эргүүлийг тогтмол гаргадаг болсон. Мөн хууль бус модны хулгайг илрүүлэх, түймрээс урьдчилан сэргийлэх зорилго бүхий харуулын цамхагыг байгуулсан. Сурталчилгааны 5 ширхэг самбар байрлуулсан. ТВ хэлэлцүүлэг болон төслийн талаар мэдээллийг орон нутгийн ТВ-р 2 удаа, радиогоор 3 удаа нэвтрүүлэг цацсан.

Дүгнэлт:

Төсөл хэрэгжүүлэх ажлын үр дүнд сургалт, сургуулийн бага анги болон бэлтгэл бүлгийнхний дунд уралдаант тэмцээн, байгаль хамгаалах нөхөрлөлүүдийн дунд туршлага солилцох уулзалт ярилцлага зохион байгуулсан байна. Сард 2 удаа морин эргүүлийг тогтмол гаргадаг болж хэвшүүлжээ. Мөн хууль бус модны хулгайг илрүүлэх, түймрээс

Page 68: ТӨГСГӨЛИЙН ХЯНАЛТ ШИНЖИЛГЭЭНИЙ ТАЙЛАНsiteresources.worldbank.org/INTEAPREGTOPENVIRONM… ·  · 2011-07-19Ойн түймрээс урьдчилан

68

урьдчилан сэргийлэх зорилго бүхий харуулын цамхагийг байгуулан нөхөрлөлийн гишүүд байнгын хяналт тавьж байгаа нь хууль бус үйл ажиллагааг зогсооход түлхэц болж өгчээ. Сурталчилгааны самбауудыг байрлуулсан, төслийн талаар ТВ хэлэлцүүлэг, мэдээллийг орон нутгийн ТВ, радиогоор явуулсан нь тухайн орон нутгийн ард иргэдийн ухамсарт байгалиа хамгаалах, зүй зохистой ашиглах талаар нөлөөлөл үзүүллээ. Төслийн хэрэгжилт боломжийн, харин төслийн баг үйл ажиллагаагаа нилээд оройтуулсан, гэрээнд заасан цаг хугацааг баримтлах талдаа хойрго хандаж ажиллалаа.

Байгаль хамгаалах нөхөрлөлийг бэхжүүлэх

Page 69: ТӨГСГӨЛИЙН ХЯНАЛТ ШИНЖИЛГЭЭНИЙ ТАЙЛАНsiteresources.worldbank.org/INTEAPREGTOPENVIRONM… ·  · 2011-07-19Ойн түймрээс урьдчилан

69

"Гол мөрний урсац бүрэлдэх хэсэг, усны сан газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай"хуулийн хэрэгжилтэнд - Иргэдийн оролцоо (314) Төсөл хэрэгжүүлэгч: "Тосон заамар" хөдөлгөөн

Нийт төсөв: 5730 $ Үүнээс зарцуулалт: 3352 $

Төслийн зорилго: Төв аймгийн Заамар сумын нутаг дэвсгэрт “Гол мөрний урсац бүрэлдэх хэсэг, усны сангын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай” хуулийг хэрэгжүүлэхэд иргэдийн оролцоог идэвхжүүлж эвдэгдсэн газрын нөхөн сэргээлтийг хийлгүүлэхэд иргэдийн хяналтыг бий болгох

Үйл ажиллагаа:

• Заамар сумын нутаг дэвсгэрт олгогдсон уул, уурхайн ашиглалтын болон хайгуулын лицензийн судалгааг хийх

• Эвдэгдэн орхигдсон газрууд болон нөхөн сэргээлт хийх хариуцагчдын судалгааг гаргах

• Нөхөн сэргээлтийн стандартын тухай 100 хүнд сургалт зохион явуулах • Туул голын хамгаалалтын бүсийг тогтооход иргэдийн санаа бодлыг авахыг

шаардсан олон нийтийн цуглаан зохион байгуулж 800 ширхэг хэвлэмэл материал тараах

• Хэвлэл мэдээлэлээр хуулийн хэрэгжилтийн талаар олон нийтэд мэдээллэх • Иргэдэд “Гол мөрний урсац бүрэлдэх хэсэг, усан сангын хамгаалалтын бүс, ойн

сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай” хуулийн гарын авлагыг 1000 ширхэг тараах

Төслийн явц:

Хэдийгээр төсөл хэрэгжүүлэгч байгаль хамгаалах, иргэдийн эрх ашгийг хамгаалах талаар их идэвхтэй хүн боловч энэ төслийг хэрэгжүүлэх тал дээр тун хангалтгүй ажилласан бөгөөд дунд хугацааны тайланг 10 сард дутуу өгсөн мөн ажлын явцыг газар дээр нь үнэлэхэд гарсан үр дүн өгөөж муу, орон нутгийн ард, иргэд засаг захиргаатай хамтран ажилладаггүй, тус ТББ-ын удирдах зөвлөлийнхөн төсөл хэрэгжүүлж байгаа тухай мэдээлэл, мэдлэггүй зэрэг олон дутагдал илэрсэн тул Мониторингийн хороонд төслийн ажлыг танилцуулж төслийн хэрэгжилтийг зогсоосон. Хоёр дахь санхүүжилтийг олгоогүй бөгөөд эхний санхүүжилтээр хийсэн ажлын тайланг төслийн багаар гүйцээлгэж авлаа.

Page 70: ТӨГСГӨЛИЙН ХЯНАЛТ ШИНЖИЛГЭЭНИЙ ТАЙЛАНsiteresources.worldbank.org/INTEAPREGTOPENVIRONM… ·  · 2011-07-19Ойн түймрээс урьдчилан

70

Орон нутагт ашигт малтмалын тухай болон байгаль орчны хуулийн хэрэгжилтийг сайжруулах "ХОМҮ" баг байгуулан ажиллуулах (240)

Төсөл хэрэгжүүлэгч: "Монголын байгаль хамгаалах иргэний хөдөлгөөнүүдийн эвлэл" ТББ

Нийт төсөв: 8505 $ Үүнээс зарцуулалт 100%

Төслийн зорилт: Орон нутагт “Хамтын оролцоотой мониторинг үнэлгээний баг” (ХОМҮ) байгуулан ажиллуулах замаар ашигт малтмалын болон байгаль орчны хуулиудын хэрэгжилтийг сайжруулахад хувь нэмэр оруулах

Үйл ажиллагаа:

• 8 аймгийн 11 сумдаас “Хамтын оролцоотой мониторинг үнэлгээний баг”байгуулан тогтвортой ажиллуулах

• Ашигт малтмалын тухай болон байгаль орчны хуулиудын хэрэгжилтэнд ХОМҮ хийх гарын авлага бэлтгэж 1100 ширхэг хэвлүүлэн тараах

• 8 аймгийн 11 суманд 99 хүнийг хамруулсан 12 цагийн сургалтыг зохион байгуулах

• Олон талууд хамтран ажиллах үндсэний хэмжээний сүлжээ байгуулан тогтвортой үйл ажиллагаа явуулах

Төслийн үр дүн :

6 аймгийн 9 суманд “Хамтын оролцоотой мониторинг үнэлгээний баг” байгуулагдаж цаашид орон нутагт ТББ, малчид байгаль орчин, ашигт малтмалын хуулиудад мониторинг хийж хамтран ажиллах үйл ажиллагааны эхлэл болсон. 3 бүсийн 11 сумын ХОМҮ-ний багуудад 3 удаагийн нийт 24 цагийн сургалтыг 72 хүнд явуулсан. Сургалтын тараах материал болон гарын авлагыг нийт 500 ширхэг хэвлүүлэн 9 сумын иргэдэд хүргэсэн. УБ хотод 3 аймгийн 27 хүн хамруулсан 8 цагийн давтан, мэдлэгийг дээшлүүлэх сургалтыг зохион байгуулсан.

Дүгнэлт:

Уул уурхайд үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгжүүдийн ажилд хяналт тавьж, ашигт малтмалын тухай хууль тогтоомжийг зөрчсөн тохиолдолд орон нутгийн иргэдэд хууль ёсны гомдол гаргах талаар мэдлэг олгох зорилготой энэ ТББ нь өөрсдийн мэдлэг туршлагад тулгуурлан уул уурхай аж ахуйн нэгжийн буруутай үйл ажиллагаанаас хохирсон малчдад чиглэсэн сургалт явуулж иржээ. Хэдийгээр төслийн хүрээнд шийдэхийг зорисон асуудал нь чухал боловч, төслийн төлөвлөлт тааруу, сургалт явуулах газар, сургалтанд хамруулах хүмүүсээ төслийн хугацаанд байнга сольж байсан нь төслийн эцсийн үр дүнд сөрөг нөлөө үзүүлсэн.

Page 71: ТӨГСГӨЛИЙН ХЯНАЛТ ШИНЖИЛГЭЭНИЙ ТАЙЛАНsiteresources.worldbank.org/INTEAPREGTOPENVIRONM… ·  · 2011-07-19Ойн түймрээс урьдчилан

71

Ойн эзэд (466) Төсөл хэрэгжүүлэгч: Ц.Ганцэцэг

Нийт төсөв: 3619 $ Үүнээс зарцуулалт 100%

Төслийн зорилго: Алслагдсан сумдын иргэдэд ойн сангийн ашиглалт, хамгаалалтын талаар хууль тогтоомжууд, үндэсний хэмжээний бодлого хөтөлбөр, журам болон бусад мэдээллийг хүргэж иргэдийн идэвхи санаачлагыг нэмэх, хяналтын тогтолцоог бий болгох

Үйл ажиллагаа:

• Төсөл хэрэгжих 2 суманд “Ойн бодлого, хууль эрх зүй”, “Ойн санг хамгаалахад иргэдийн оролцоо” сэдэвт сургалтыг 50 хүнд явуулах

• “Ойн санг хамгаалахад төр, төрийн бус байгууллага, иргэдийн хамтын ажиллагаа” TV форум, хэлэлцүүлгийг зохион байгуулах

• Сумдын дунд сургуулийн сурагчдын дунд “Байгаль хамгаалалд бидний тус” сэдэвт нэг сарын аянг зохион байгуулах

• Төслийн талаархи мэдээ, мэдээллийг Завхан TV, Завхан сониноор сурталчлах • Иргэдэд зориулсан гарын авлага хэвлүүлэх

Төслийн үр дүн :

Завхан аймгийн Сонгино, Баянтэс сумдад нийт 50 хүнийг хамруулсан сургалт, 200 гаруй хүн оролцсон ТВ хэлэлцүүлгийг зохион байгуулсан. ТВ хэлэлцүүлгийг аймгийн “Завхан телевиз”-ээр 3 удаа цацсан. Сарын аяныг дунд сургуулийн сурагчдын дунд зохион байгуулж, тэргүүний сурагчдыг шагнаж урамшуулжээ. Төслийн үр дүнд 2 сумын 8 нөхөрлөлийг байгуулахад баримт бичгийг бүрдүүлэх, боловсруулах зэрэг техникийн дэмжлэг үзүүлсэн.

Дүгнэлт:

Завхан аймгийн хойд зүгийн сумдуудад ялангуяа төсөл хэрэгжүүлсэн 2 суманд ойн нөхөрлөл байхгүй, байгаль хамгаалахад иргэдийн оролцоо бага учир төслийн баг иргэдэд мэдээлэл өгч, тэдний байгаль орчны хууль эрхзүйн мэдлэгийг дээшлүүлж, байгалиа хамгаалахад оролцох арга замуудыг зааж өгсөний үрээр 8 нөхөрлөл одоогоор байгуулагдаж эхлэж байна, дунд сургуулийн сурагчдын дунд байгалиа хамгаалах мэдлэг олгож, идэвхийг сэргээсэн зэрэг ажил нь тухайн орон нутгийн байгаль орчныг хамгаалах ажилд иргэдийн оролцоог ихээхэн нэмэгдүүллээ.

Page 72: ТӨГСГӨЛИЙН ХЯНАЛТ ШИНЖИЛГЭЭНИЙ ТАЙЛАНsiteresources.worldbank.org/INTEAPREGTOPENVIRONM… ·  · 2011-07-19Ойн түймрээс урьдчилан

72

Page 73: ТӨГСГӨЛИЙН ХЯНАЛТ ШИНЖИЛГЭЭНИЙ ТАЙЛАНsiteresources.worldbank.org/INTEAPREGTOPENVIRONM… ·  · 2011-07-19Ойн түймрээс урьдчилан

73

Хамгаалалт (446)

Төсөл хэрэгжүүлэгч: “Хөвч хангайн хишиг” холбоо

Нийт төсөв: 2679 $ Үүнээс зарцуулалт 100%

Төслийн зорилт: Чацарганы тухай ойлголт, биологийн онцлогын талаар мэдлэгийг дээшлүүлэх, хамгаалах, арчлах, өсөлтийг хангах арга зүйг эзэмшүүлэх

Үйл ажиллагаа:

• Нөхөрлөлүүдийн 40 гишүүдэд мэргэжил арга зүйн сургалт явуулах • Гарын авлага, зааварчлага 80 ш боловсруулан хэвлэх • Шугуйд нөхөн тарилт, арчилгаа хийх • Чацарганыг хамгаалах нөхөрлөлүүдийн эзэмшил 3 га талбайд 1500 ширхэг мод

суулгаж нөхөн сэргээлт хийх • Төслийн талаархи үйл ажиллгаа, сурталчилгааг орон нутгийн телевиз, сонигоор

явуулах

Төслийн үр дүн :

Байгалийн чацарганыг хамгаалах нөхөрлөлийг чадавхжуулах сургалтанд 6 сумын нийт 38 хүн 3 өдрийн турш суралцаж сургалтыг баталгаажуулж хүн бүрд гэрчилгээ олгосон. Төсөл болон сургалтын үйл явцыг орон нутгийн ТВ болон 2 сонингоор мэдээлж сурталчилсан. Нөхөрлөл, иргэний хөдөлгөөн, гишүүдийн хэрэгцээнд зориулж товхимол, зөвлөмжүүдийг 100 хувь хэвлүүлэн тараасан. 6-8 нөхөрлөлийн үйл ажиллагаатай биечлэн танилцаж чацарганы 2 га талбайд арчилгааны ажлыг, 3 га талбайд 1500 ширхэг суулгац тарьсан. Тухайн нутгийн “Ээлтэй нутаг” нөхөрлөлийн чацарганы зураглал болон таксацын бичлэгийг хийж, менежментийн төлөвлөгөөг боловсруулж хүлээлгэн өглөө.

Дүгнэлт:

Төслийн баг төлөвлөлтийн дагуу үйл ажиллагаагаа сайн явуулж ирсэн. Мониторингийн баг төслийн явцтай газар дээр нь танилцаж, орон нутгийн иргэд, нөхөрлөлийнхөн болон захиргааныхантай уулзаж ярилцаад төслийн үр дүнг орон нутгийнханд нэн шаардлагатай байгаа нөхөрлөлийн менежментийн төлөвлөгөөг гаргахад дэмжлэг үзүүлэх, үүний тулд нэг нөхөрлөлийг сонгон авч, тухайн нөхөрлөлийн хариуцсан чацарганы талбайн таксацын бичлэг, менежментийн төлөвлөгөөг боловсруулахыг зөвлөсөн. Үүний дагуу төслийн баг ажлаа дахин төлөвлөж, төлөвлөгөөг боловсруулахад мэргэжлийн хүн нэмж авч ажиллууллаа. Төслийн үр дүнд чацарганыг зөвхөн түүх зорилгоор ажилладаг бусад 8 нөхөрлөл “Ээлтэй нутаг”нөхөрлөлийн жишгээр менежментийн төлөвлөгөөгөө боловсруулж, зөвхөн түүх бус, хамгаалж, арчлалт нөхөн сэргээлт хийж эхлэх нөхцөл бүрдэж байна.

Page 74: ТӨГСГӨЛИЙН ХЯНАЛТ ШИНЖИЛГЭЭНИЙ ТАЙЛАНsiteresources.worldbank.org/INTEAPREGTOPENVIRONM… ·  · 2011-07-19Ойн түймрээс урьдчилан

74

Page 75: ТӨГСГӨЛИЙН ХЯНАЛТ ШИНЖИЛГЭЭНИЙ ТАЙЛАНsiteresources.worldbank.org/INTEAPREGTOPENVIRONM… ·  · 2011-07-19Ойн түймрээс урьдчилан

75

Жимсэн төгөл(63)

Төсөл хэрэгжүүлэгч: “Амирлангуй ” нөхөрлөл

Нийт төсөв: 2500 $ Үүнээс зарцуулалт 100%

Төслийн зорилт:

Байгаль орчныг хамгаалж, нөхөрлөлийн гишүүд, иргэдийн орлогыг нэмэгдүүлэх, цаашдын үйл ажиллагааг тогтворжуулах

Үйл ажиллагаа:

• 1,5 га талбайд 400 ширхэг чацарганы суулгацыг тарина • Хашаа хамгаалалт хийнэ • Нөхөрлөлийн гишүүдийг чацаргана тарих сургалтанд хамруулна

Төслийн үр дүн:

Нийт 0.8 га талбайд 400 ширхэг чацарганы суулгацыг тариалсан. Тариалалт хийсэн газрыг хамгаалалтанд авах үүднээс 1 га талбайг хашиж хамгаалсан. Мөн нэмж чацарганы талбайн салхийг хаах зорилгоор нарс 40 ширхэг, улиас 10 ширхэгийг тарьсан. Уг төслийн хүрээнд давхардсан тоогоор нөхөрлөлийн ядуу амьжиргаатай 22 гишүүн түр ажлын байраар хангагдаж, цалин авч ажилласан.

Дүгнэлт:

Төслийг төлөвлөсний дагуу сайн хэрэгжүүлсэн. Мониторингийн баг чацарганы ургалтыг үзэхэд суулгалт арчлалт сайн, амьдрамж 90 хувьтай байсан. Хэдийгээр нэг жилийн хугацаанд төслийн үр дүнг бүрэн дүгнэхэд учир дутагдалтай ч төсөл хэрэгжүүлэгч нар үнэн сэтгэлээсээ ажиллаж, 3-4 жилийн дараа зөвхөн малаа бус модоо арчилан, жимс авч санхүүгийн ондоо эх үүсвэртэй болохоор чармайн ажиллаж байлаа. Төслийг бүрэн хэрэгжүүлж эцсийн үр дүнг харахад 2-3 жилийн хугацаа шаардлагатай байна.

Page 76: ТӨГСГӨЛИЙН ХЯНАЛТ ШИНЖИЛГЭЭНИЙ ТАЙЛАНsiteresources.worldbank.org/INTEAPREGTOPENVIRONM… ·  · 2011-07-19Ойн түймрээс урьдчилан

76

Нөхөрлөлийн гишүүдийг байгалийн менежментийн чиглэлээр чадавхижуулах загвар сургалт (195)

Төсөл хэрэгжүүлэгч: Байгаль орчны Эко-Ази дээд сургуулийн багш нарын баг – Л.Эрдэнэтөгс

Нийт төсөв: 8860 $ Үүнээс зарцуулалт 100%

Төслийн зорилго:

Хамтлаг, нөхөрлөлийн гишүүдийг байгалийн нөөцийг хамгаалах, нөхөн сэргээх, зохистой ашиглах, уур амьсгалын өөрчлөлтөнд дасан зохицсон оновчтой менежментийг хэрэгжүүлэх улмаар амьжиргааны эх үүсвэр болсон өрхийн орлогоо нэмэгдүүлэх чадавхитай болох

Үйл ажиллагаа:

- Нөхөрлөлийн гишүүдийг чадавхижуулах сургалтыг 2 удаа нийт 60 гаруй хүнд зохион байгуулах

- Гарын авлага боловсруулж 60 ширхэг хэвлүүлэх

Төслийн явц:

Хэнтий, Төв, Баянхонгор, Улаанбаатар, Өвөрхангай аймгийн Тамгын газрын ажилтнууд болон нөхөрлөлийн гишүүд 22 хүнд зориулсан 5 өдрийн сургалтыг 5 модулиар зохион байгуулсан. Мөн Ховд, Баянөлгий аймгуудын тамгын газруудын ТББ, нөхөрлөл хариуцсан 20 ажилтанд сургалтыг явууллаа. Сургалтанд хамрагдсан хүмүүс орон нутагтаа очоод нөхөрлөлийн гишүүдийн дунд мөн сургалт зохион байгуулаад байна. Сургалтанд оролцсон хүмүүст сургалын модулиар боловсруулсан гарын авлагыг тарааж өгсөн.

Дүгнэлт:

Долоон аймгийн Тамгын газрын холбогдох ажилтнууд болон нөхөрлөлийн гишүүдийг оролцуулсан сургалтыг зохион байгуулж, сургалтанд хамрагдсан хүмүүс орон нутагтаа ажилладаг нөхөрлөлийн гишүүдийн дунд мөн сургалт зохион байгуулсан байна. Сургалтанд оролцсон хүмүүсийг гарын авлагаар хангажээ. Төслийн сургалтын үр дүнд орон нутгийн засаг захиргааны ажилтан болон нөхөрлөлийн гишүүн 42 хүн нөхөрлөлийн талаар системтэй мэдлэгтэй болж, ажилдаа ашиглах гарын авлагаар хангагдан чадавхиа нэмэгдүүллээ. Төсөл үйл ажиллагаагаа бүрэн хэрэгжүүлсэн.

Page 77: ТӨГСГӨЛИЙН ХЯНАЛТ ШИНЖИЛГЭЭНИЙ ТАЙЛАНsiteresources.worldbank.org/INTEAPREGTOPENVIRONM… ·  · 2011-07-19Ойн түймрээс урьдчилан

77

Орон нутгийн иргэдийн хамтын оролцоотойгоор Ус хөрс хамгаалах шинэлэг арга барилыг нэвтрүүлж цөлжилтийн явцыг сааруулах (554)

Төсөл хэрэгжүүлэгч: Малчны бизнесийг дэмжих Их-Говь холбоо

Нийт төсөв: 7037 $ Үүнээс зарцуулалт 100%

Төслийн зорилго:

Тариалан эрхлэж байгаа малчид, тариаланчдыг хамтын зохион байгуулалтанд оруулж тариалангийн талбай болон хөрс, усыг газар ашиглалтын төлөвлөгөөтэй уяалдуулан үр бүтээлтэй хамтран ашигладаг ажиллагаанд сургах

Үйл ажиллагаа:

• Газар ашиглалтын төлөвлөгөө боловсруулах арга зүй эзэмшүүлэх сургалтыг 25 хүнд явуулах

• 20 га тариалангийн талбайн захад салхины хүчийг сааруулах, цөлжилтийн эсрэг хамгаалалтын ойн зурвас байгуулахаар жигд 500ш, хайлаас 500ш, сухай,бургас 2000 ш, царгас, вандуй, хошоонгор, шар буурцагны үр нийт 48кг тарих

• Хамгаалалтын торон хашаа байгуулах • Эвдэрсэн 2 га талбайд азот хуримтлуулдаг ургамлууд тариалах

Төслийн үр дүн :

Бүлэг нөхөрлөл болж хамтран ажиллах хүсэлтэй 21 хүнийг хамруулсан сургалтыг зохион байгуулсан. Тогтвортой амьжиргаа төслөөс ойн зурвас байгуулах 20 га талбайг бүрэн хашиж хамгаалах хөрөнгийн асуудлыг шийдвэрлэсэн. 1200 ш хайлаас, 1000 ш бургасыг тарьсан. Хөрс сайжруулах зорилгоор азот хуримтлуулдаг буурцагт ургамал болох царгас, вандуйны үрийг усалгаатай 2 га талбайд тарьсан.

Дүгнэлт:

Бүлэг нөхөрлөлд оролцон хамтран ажиллах хүсэлтэй 25 хүнийг хамруулан сургалт зохион байгуулсан байна. Бусад санхүүжилтийн эх үүсвэрээр ойн зурвас байгуулах талбайг бүрэн хашиж хамгаалах хөрөнгийн асуудлыг шийдвэрлэж, хайлаас, бургас тарьж, хөрс сайжруулах зорилгоор азот хуримтлуулдаг царгас, вандуй зэрэг буурцагт ургамлын үрийг эвдэрсэн газрын чулууг түүж боловсруулан, усалгааны суваг татаж тарьж ургуулан нөхөн сэргээжээ. Төслийн үр дүнд орон нутгийн ажилгүй 25 хүн эвдэрсэн газрыг нөхөн сэргээж, өөрсдийн хүнсний хангамжийг сайжруулж, байнгын ажлын байртай болсон Төсөл амжилттай хэрэгжсэн.

Page 78: ТӨГСГӨЛИЙН ХЯНАЛТ ШИНЖИЛГЭЭНИЙ ТАЙЛАНsiteresources.worldbank.org/INTEAPREGTOPENVIRONM… ·  · 2011-07-19Ойн түймрээс урьдчилан

78

Орон нутгийн байгаль хамгаалах хөтөлбөрийн хэрэгжилтэнд олон нийтийн хяналт бий болгох, нөхөрлөлийг чадавхижуулах сургалт зохион байгуулах (257)

Төсөл хэрэгжүүлэгч: Монголын Анчдын нийгэмлэг

Нийт төсөв: 5000 $ Үүнээс зарцуулалт 100%

Төслийн зорилго:

Өвөрхангай аймгийн Нарийн Тээл сумын 10,000 га ангийн эдэлбэр газрын биологийн төрөл зүйлийг хамгаалах, байгалийн нөөцийг зохистой ашиглахад нутгийн ард иргэдийн оролцоог нэмэгдүүлэх

Үйл ажиллагаа:

• Өшгөгийн нурууны биологийн төрөл зүйлийг амьтны болон ургамлын аймгаар судалж менежментийн төлөвлөлтийн бэлтгэл ажлыг хийх

• Орон нутгийн тусгай хамгаалалттай газрын менежментийн төлөвлөгөөг боловсруулах

• Байгалийн аялал жуулчлал хөгжүүлэх боломжийг судалж аймгийн аялал жуулчлал хөгжүүлэх дэд хөтөлбөрийн аялалын маршрутад Өшгөгийн нурууг оруулах

• Сумын иргэд, албан хаагчид, малчид, байгаль хамгаалагчдад байгаль хамгааллын чиг хандлага, аргазүй, нөхөрлөл бизнесийн менежмент, маркетинг, хөгжлийн сургалтуудыг нийт 3 өдөр 20 хүнийг хамруулан тус тус явуулах

• Төслийн мониторингийн ажлыг зохион багуулах

Төслийн үр дүн:

Төслийн хүрээнд Өшгөгийн нурууны биологийн төрөл зүйлийг амьтны болон ургамлын аймгийн судлагааг хийж тайлан гаргасан. Нарийн тээл сумын Баянтээг багийн Өшгөгийн нуруунд байрладаг “Тахилгат Мандаа”нөхөрлөл болон Баруунбаян-Улаан сумын Хүүхдийн усны багийн малчдыг чадавхижуулах сургалтыг 20 хүн оролцуулан 7 дугаар сарын 18-наас 21 –ыг дуустал 3 хоногийн сургалт зохион байгуулсан. Аймгийн БОАЖГ-ын мэргэжилтнүүд, нөхөрлөлийн гишүүдийг оролцуулан менежментийн төлөвлөгөөг боловсруулан хүлээлгэн өгсөн.

Дүгнэлт:

Төслийн үйл ажиллагааны явцыг мониторингийн баг үнэлээд Өшгөгийн нурууны менежментийн төлөвлөгөөг зөвхөн Нарийн тээл сумын нутаг дэвсгэр багтсан хэсэгт хийж байсныг өргөтгөн Өшгөгийн нурууны ихэнх хэсэг хамардаг Баруунбаянулаан сумын иргэдийн нөхөрлөлийг хамруулан төлөвлөлтийг хийх зөвлөмж өгсөн. Менежментийн төлөвлөгөөг хоёр дахин засаж, сайжруулсан бөгөөд БОАЖЯ-ны Тусгай хамгаалалттай газрын удирдлагын газрын мэргэжилтнүүдээр хянууллаа. Төслийн багийн ажлын гүйцэтгэл

Page 79: ТӨГСГӨЛИЙН ХЯНАЛТ ШИНЖИЛГЭЭНИЙ ТАЙЛАНsiteresources.worldbank.org/INTEAPREGTOPENVIRONM… ·  · 2011-07-19Ойн түймрээс урьдчилан

79

эхэндээ шаардлагат хангахгүй байсан бөгөөд хийх ёстой ажлуудыг гүйцээлгэж хийлгэсэн. Цаашид менежментийн төлөвлөгөөг хэрэгжүүлж Өшгөгийн нурууны ховор ховордсон амьтдыг хамгаалалтыг сайжруулах шаардлага нэн тэргүүнд тавигдаж байна.

Уул уурхайн компаниудын хууль хэрэгжүүлэлтэд иргэдийн тавих хяналт

Page 80: ТӨГСГӨЛИЙН ХЯНАЛТ ШИНЖИЛГЭЭНИЙ ТАЙЛАНsiteresources.worldbank.org/INTEAPREGTOPENVIRONM… ·  · 2011-07-19Ойн түймрээс урьдчилан

80

Лиценз олголтод – Иргэдийн хяналт (312)

Төсөл хэрэгжүүлэгч: “Уул усны дуудлага” ТББ

Нийт төсөв: 3542 $ Үүнээс зарцуулалт 100%

Төслийн зорилго: Уул уурхайн болон ашиглалтын лиценз олголтонд судалгаа анализ хийх, лиценз олголтонд иргэдийн хяналтыг бий болгох

Үйл ажиллагаа:

• Уул уурхайн компаниудад тусгай хэрэгцээний болон хууль зөрчсөн эсэхэд судалгаа хийх

• Хууль бус олгогдсон лицензийг цуцлуулах арга хэмжээ авах • Эрх ашиг нь зөрчигдсөн малчин, ард иргэдийн эрхийг хамгаалж иргэдийн жагсаал

цуглаан хийж, 800 ширхэг материал тараах • Хэвлэл мэдээллийн хэрэгслээр лиценз олголтод хяналт тавих талаар сурталчилгаа

хийх • Иргэдэд ашигт малтмалын тухай хууль тогтоомж, хяналт тавих 1000 ширхэг гарын

авлага тараах

Төслийн үр дүн :

Судалгааны обьект болох бөмбөгөр суманд нийт 44 лиценз байдгаас хайгуулын 26, ашиглалтын 18 лиценз байдаг байна. Одоогийн байдлаар хайгуул хийж үйл ажиллагаа нь явагдаж байгаа 11 аж ахуй нэгж байгаагаас хайгуулын лицензтэй 5, ашиглалтын 6 лицензтэй уурхай ажиллаж байна. Ашиглалтын болон хайгуулын лицензтэй компаниудын үйл ажиллагааг хянан шалгаж, усны, татварын төлбөрөө төлөөгүй болон ашигласан газартаа нөхөн сэргээлт хийгээгүй Голденкастл, Эрхэсмайнин, Ханшижир зэрэг компаниудад нөхөн төлбөр тавихаар сумын ИТХ-аар хэлэлцүүлэн шийдвэр гаргуулсан. Лицензийн тулгамдсан асуудлыг зохистой шийдвэрлэх загварыг ТББ-ын уул уурхайн компаниудтай ажилласан туршлага дээрээ үндэслэн боловсруулан гаргалаа. Баянхонгор аймгийн TV10 телевизээр уул уурхайн явуулж буй үл ажиллагаа түүний байгаль экологид учруулсан хор хохирлын талаар шууд нэвтрүүлэг явуулж ард иргэдэд сурталчилсан. 1400 ширхэг гарын авлага болон хууль эрх зүйн талаархи танилцуулгыг 600 ширхэг хэвлүүлэн тараасан.

Дүгнэлт:

Төслийн багийнханы хийж гүйцэтгэсэн ажил нь ихээхэн үр дүнтэй болсон бөгөөд лицензийн шийдлийн загвар гаргаж, төлбөрөө хийгээгүй, нөхөн сэргээлтээ хийгээгүй компаниудыг иргэдийн шууд оролцоогоор илрүүлэн, шаардаж нутгийн өөрөө удирдах байгууллагад асуудлыг тавьсан, ард иргэдэд сургалт явуулсан зэрэг олон ажил нь уул уурхайг байгаль ээлтэй тогтвортой явуулах, хуулийг хэрэгжүүлэхэд иргэдийн оролцоог хангахад чухал дэвшлийг орон нутагт авчирлаа.

Page 81: ТӨГСГӨЛИЙН ХЯНАЛТ ШИНЖИЛГЭЭНИЙ ТАЙЛАНsiteresources.worldbank.org/INTEAPREGTOPENVIRONM… ·  · 2011-07-19Ойн түймрээс урьдчилан

81

Уул уурхайн салбар дахь хуулийн хэрэгжилтийг хангуулахад нутгийн иргэдийн оролцоо – хяналт (414)

Төсөл хэрэгжүүлэгч: “Хил Хязгааргүй алхам” ТББ

Нийт төсөв: 8920 $ Зарцуулалт : 8920 $

Төслийн зорилго: Ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигчдийн хуулийн хэрэгжилтийг хангуулахад орон нутгийн иргэдэд мэдлэг, чадвар эзэмшүүлж, улмаар оролцоогоо бий болгох чадвар олгон хяналт тавих, үнэлгээ хийх чадавхи эзэмшүүлснээр түүнийг ашиглан үр дүнд хүрэх, бусдад түгээх туршлага-аргачлал бий болгох

Үйл ажиллагаа:

• 3 сумын ашигт малтмалын болон холбогдох бусад баримт бичгүүдийн зөрчлийг илрүүлэх, арилгах, хэрэгжүүлэхийг шаарддаг 200 гаруй иргэд хамрагдаж зохион байгуулалтанд орсон 20 бүлэг бий болгох

• Иргэн бүрт ойлгомжтой энгийн аргачлал бүхий “Шинжилгээ-Үнэлгээний удирдамж” аргачлал боловсруулах, сургалт, хэлэлцүүлэг явуулах

• Нутгийн захиргааны байгууллага ашигт малтмалын болон БО-ны багц хуулиудын хэрэгжилтийг иргэдийн оролцоотойгоор хянах, ажлын хэрэгжилтийг иргэдэд нээлттэй болгох

Төслийн үр дүн :

“Уул уурхайн үйлдвэрлэл эрхлэгчдийн хуулийн хэрэгжилтийг хангуулахад иргэдийн хяналт оролцоо” сэдэвт сургалтанд нийт 3 аймгийн 3 сумын 71 иргэн хамрагдсан. Сургалтыг “Хийнгээ суралцах” байдлаар зохион байгуулж нийт 20 гаруй тусгай зөвшөөрөл эзэмшигч компанийн үйл ажиллагаатай танилцаж нийцлийн үнэлгээ хийж чадавхижуулсан. 4 аймгийн 80 гаруй сайн дурын ажилтнууд бэлтгэгдэн ажиллаж байна. Иргэдийн үнэлгээний картын гарын авлагыг нийт 1000 ширхэг хэвлэн тараасан.

Дүгнэлт:

Уул уурхай эрхлэгчдийн хуулийн хэрэгжилтийг хангуулахад иргэдийг оролцуулах чиглэлээр тус ТББ-ын хэрэгжүүлсэн төсөл ач тусаа өгсөн бөгөөд ялангуяа, хуулийн хэрэгжилтэд тавих хяналт үнэлгээний картыг ашиглах аргыг ард иргэдэд ойлгуулах сургалтыг зохион байгуулж, дадлага хийлгэснээр олон иргэд хяналтыг хуулийн дагуу зөв хийдэг, зөв шаардлага тавьдаг болж байгаа чухал ач холбогдолтой юм. Цаашид энэ боловсруулсан гарын авлагыг олон түмэнд түгээн дэлгэрүүлэх шаардлагатай. Төслийг амжилттай хэрэгжүүлсэн.

Page 82: ТӨГСГӨЛИЙН ХЯНАЛТ ШИНЖИЛГЭЭНИЙ ТАЙЛАНsiteresources.worldbank.org/INTEAPREGTOPENVIRONM… ·  · 2011-07-19Ойн түймрээс урьдчилан

82

Page 83: ТӨГСГӨЛИЙН ХЯНАЛТ ШИНЖИЛГЭЭНИЙ ТАЙЛАНsiteresources.worldbank.org/INTEAPREGTOPENVIRONM… ·  · 2011-07-19Ойн түймрээс урьдчилан

83

Page 84: ТӨГСГӨЛИЙН ХЯНАЛТ ШИНЖИЛГЭЭНИЙ ТАЙЛАНsiteresources.worldbank.org/INTEAPREGTOPENVIRONM… ·  · 2011-07-19Ойн түймрээс урьдчилан

84

Дорнын тал (429)

Төсөл хэрэгжүүлэгч: МБОХХ-ны Дорнод аймгийн салбар зөвлөл Ш. Ганбат

Нийт төсөв: 3549 $ үүнээс Зарцуулалт 100%

Төслийн зорилго:

Уул уурхайн хайгуул, олборлолт явуулж буй аж ахуй нэгжүүдийн байгаль хамгаалах төлөвлөгөөний хэрэгжилтэнд орон нутгийн иргэдийн төлөөллийн хяналтыг бий болгох

Үйл ажиллагаа:

• 14 сумын нийт 28 хүнд 2 өдрийн сургалтыг зохион байгуулах • Уул уурхайн удирдлага, иргэдийн төлөөлөл хооронд хамтран ажиллах гэрээ

байгуулах • Хууль, журам, нөхөн сэргээлтийн ач холбогдол хүрээлэн буй орчинд үзүүлэх

сөрөг нөлөөний талаар хялбарчилсан гарын авлагыг 1000 ширхэг хэвлүүлэн тараах

• Төслийн талаар орон нутгийн сонинд нэг удаа, телевизээр 5 өдрийн мэдээлэл сурталчилгааны ажил хийх

• Төслийн хэрэгжилтэнд мониторинг хийх

Төслийн үр дүн :

Гурван загал, Сэргэлэн, Баян-нуур, Чулуун хороот, Чойбалсан, Дашбалбар, Матад, Булган, Халхгол гэсэн 9 сумдын ИТХ-ын шийдвэрээр сонгон авсан орон нутгийн хамгийн идэвхитай 28 хүнийг уул уурхайн үйл ажиллагаанд хяналт тавих сургалтанд хамрууллаа. Сургалтанд хамрагдсан хүмүүсийг оруулан Уул уурхайн компанийн үйл ажиллагааг хянах нутгийн иргэдийн зөвлөлийг Шинь Шинь ХХК, Шанлун ХХК, Эм Пи Ай ХХК, Төв Азийн уран ХХК, Баяндун сумын алтны уурхайнууд, Петро Чайна Дачин Тамсаг /Монгол/ ХХК зэрэг томоохон 6 компанитай байгуулж үйл ажиллагааг эхлүүлээд байна. Үйл ажиллагааг сурталчилах зорилгоор орон нутгийн Шинэ суваг, Д-6 телевиз, Дорнод сонин, Ногоон дэлхий, Байгаль эх дэлхий сонин, зэрэг хэвлэл мэдээллээр сурталчилах ажлыг хийсэн. Уул уурхайд иргэдийн оролцоотой хяналт тавих гарын авлага, ном товхимолыг 1000 ширхэг хэвлүүлэн орон нутгийн иргэдэд тараасан.

Дүгнэлт:

Уул уурхайн компанийн үйл ажиллагааг хянах нутгийн иргэдийн зөвлөлийг томоохон компаниудыг түшиглэн байгуулж, нутгийн иргэд, компаниуд хамтран ажиллаж байгаа нь тус компанийг хуулийн хүрээнд үйл ажиллагаагаа тогтвортой явуулах, байгаль орчинд ээлтэй ажиллах, нутгийн иргэд байнгын хяналт тавьж, зөв мэдээлэлттэй байх олон талын

Page 85: ТӨГСГӨЛИЙН ХЯНАЛТ ШИНЖИЛГЭЭНИЙ ТАЙЛАНsiteresources.worldbank.org/INTEAPREGTOPENVIRONM… ·  · 2011-07-19Ойн түймрээс урьдчилан

85

ач холбогдолтой. Энэ чиглэлээр хийсэн сургалт, сурталчилгаа ч аймгийн нийт ард иргэдэд зохих ёсны ач тусаа өгч байна. Төсөл амжилттай хэрэгжиж дууссан.

Орон нутгийн байгаль орчны ажилтаны чадавхийг дээшлүүлэх

Page 86: ТӨГСГӨЛИЙН ХЯНАЛТ ШИНЖИЛГЭЭНИЙ ТАЙЛАНsiteresources.worldbank.org/INTEAPREGTOPENVIRONM… ·  · 2011-07-19Ойн түймрээс урьдчилан

86

Орон нутгийн түвшиний байгаль орчны төлөвлөгөөний чадавхийг сайжруулах сургалт (38)

Төсөл хэрэгжүүлэгч: "Экологийн менежмент төв" ТББ

Нийт төсөв: 12660 $ үүнээс Зарцуулалт 100%

Төслийн зорилго: Байгаль орчны төлөвлөлтийн арга зүйг байгаль орчны мэргэжилтнүүдэд эзэмшүүлэх, гарын авлагаар хангах

Үйл ажиллагаа:

• Сургалтын материал бэлтгэх • 21 аймгийн бодлогын төлөвлөлт хариуцсан нийт 25 хүнийг хамруулсан 40 цагийн

сургалт зохион байгуулах • Байгаль орчны төлөвлөлтийн бодлогын бичиг баримтын гарын авлага номын эх

бэлтгэн хэвлэж тараах

Төслийн үр дүн :

Үйл ажиллагааны дагуу 21 аймгийн Хөгжлийн бодлогын хэлтсийн байгаль орчны төлөвлөлт хариуцсан мэргэжилтэн нарт зориулсан сургалтын материалыг бэлтгэсэн. БОАЖЯ-ны Төрийн нарийн бичгийн даргын тушаалаар сургалтанд бэлтгэх ажлын хэсгийг байгуулж ажиллаа. Гарын авлагад орох материалын эхийг Сангийн яам, Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Санхүү эдийн Засгийн Дээд сургуулийн мэргэжилтэн, эрдэмтэд , багш нараар бэлтгүүлэв. 2010 оны 6 сарын 25-наас эхлэн 3 өдрийн 40 цагийн сургалт, семинарыг 17 аймаг, Нийслэлийн Засаг даргын тамгын газрын хөгжлийн бодлогын хэлтсийн байгаль орчны төлөвлөлт хариуцсан мэргэжилтнүүдийг оролцуулан зохион байгуулав. Говьсүмбэр, Сэлэнгэ, Өмнөговь аймгиуд мэргэжилтнүүдээ ирүүлсэнгүй. Төлөвлөлтийн гарын авлагын эхийг бэлтгэн, хянуулж 150 ширхэг хэвлүүлэн сургалтанд оролцогсод болон аймгуудын ЗДТГ-уудад хүргүүллээ.

Дүгнэлт:

Аймгуудын байгаль орчны төлөвлөлтийн мэргэжилтнүүдэд зориулсан сургалтыг анх удаа зохион байгуулсан бөгөөд аймгийн түвшинд байгаль орчныг хамгаалах, байгалийн нөөц баялагийг зүй зохистой, бодитой төлөвлөлттэй ашиглаж эхлэх эхний алхамыг энэ төслийн үр дүнд хийлээ. Мониторингийн баг сургалтанд оролцогсодтой уулзаж ярилцахад энэ сургалтын ач холбогдлыг өндрөөр үнэлсэн бөгөөд цаашид жил бүр сургалтыг явуулж байх, мөн сургалтын сэдвийг хэрэгцээ шаардлагыг судалсаны үндсэн дээр сонгон авч явуулж байхыг хүсэж байлаа.

Page 87: ТӨГСГӨЛИЙН ХЯНАЛТ ШИНЖИЛГЭЭНИЙ ТАЙЛАНsiteresources.worldbank.org/INTEAPREGTOPENVIRONM… ·  · 2011-07-19Ойн түймрээс урьдчилан

87

Төв, орон нутгийн байгаль орчинд нөлөөлөх байдлын ерөнхий үнэлгээ хийх шинжээчдийн чадавхийг бэхжүүлэх (336)

Төсөл хэрэгжүүлэгч: “Байгаль орчны үнэлгээ эрхлэгчдийн холбоо”

Нийт төсөв: 9000 $ үүнээс Зарцуулалт 100%

Төслийн зорилт: Төв орон нутгийн байгаль орчинд нөлөөлөх байдлын ерөнхий үнэлгээ хйих шинжээчдийн чадавхийг дээшлүүлж, шинэ арга барилыг эзэмшүүлэх

Үйл ажиллагаа:

• Лекц, семинар, ярилцлага, дадлагын хэлбэрээр 50 хүнд нийт 3 өдрийн 16 цагийн 8 лекц , 8 цагийн 3 семинар, дадлагын ажлыг явуулах

• Дадлагын хичээлийн материал бэлтгэж, олшруулах

Төслийн үр дүн:

Нийтдээ 17 сэдвээр аймаг, нийслэлийн байгаль орчны шинжээч болон байгаль орчны хяналтын улсын байцаагч зэрэг нийт 70 хүнийг хамруулсан 2 өдрийн сургалт, дадлагын ажлыг явуулсан. “Химийн хорт болон аюултай бодис”, “Өмнөд говийн бүс нутгийн байгаль орчны үнэлгээ” зэрэг ном, гарын авлага, мөн сургалтын үеэр заасан хичээлүүдийг CD болгон тараасан.

Дүгнэлт:

Байгаль орчинд нөлөөлөх байдлын ерөнхий үнэлгээний сургалтыг БОНБҮ-г хийх шинэчлэн боловсруулсан зааврыг танилцуулан дадлагажуулах, шинээр томилогдсон шинжээчдийг сургах зорилгоор хийгдсэн сургалт амжилттай явагдаж дууссан. Төслийн хүрээнд БОАЖЯ болон Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын харьяа орон нутгийн ажилтнуудыг хамруулах хийсэн сургалт нь эдгээр 2 байгууллагын ажлын уялдаа холбоог хангах, БОНБҮ-ний чанарыг сайжруулахад чухал ач холбогдолтой болсон. Төслөөр тараагдсан мэргэжлийн холбогдох ном, гарын авлагууд нь мөн орон нутгийн ажилтнуудын хэрэгцээ шаардлагад нийцсэн байна. Цаашид энэ чиглэлээр сургалтыг явуулахдаа орон нутгийн онцлогийг харгалзан бүсчлэх, мөн сэдэвчилсэн сургалт хийж байх нь зүйтэй байна.

Page 88: ТӨГСГӨЛИЙН ХЯНАЛТ ШИНЖИЛГЭЭНИЙ ТАЙЛАНsiteresources.worldbank.org/INTEAPREGTOPENVIRONM… ·  · 2011-07-19Ойн түймрээс урьдчилан

88

Орон нутгийн байгаль орчны асуудал эрхэлсэн мэргэжилтнүүдийг чадваржуулах теле сургалт (136)

Төсөл хэрэгжүүлэгч: МУИС-ийн Экологийн боловсролын төв П.Дэжидмаа

Нийт төсөв: 6405 $ үүнээс Зарцуулалт 100%

Төслийн зорилго: Мэргэжлийн багш, судлаач нараар байгаль хамгаалалд тулгамдаад байгаа асуудлууд, тэдгээрээс гарах арга замын талаар байгаль орчны асуудал эрхэлсэн мэргэжилтнүүдэд сургалт явуулан чадавхжуулах

Үйл ажиллагаа:

• Байгаль орчны сургалтын хөтөлбөр боловсруулах • Заах багш нарыг сонгон шалгаруулж авах • Теле сургалтын материал боловсруулах • Байгаль орчноо хамгаалах сэдэвт 16 цагийн теле сургалтыг “Боловсрол суваг” “ Эх

орон ” телевизүүдтэй хамтран явуулах • Бага хурал болон теле сургалтаар заагдсан лекцүүдийг эмхэтгэн 700ш тохимол,

700 ш DVD болгох

Төслийн үр дүн :

Сургалтын хөтөлбөрийг өөрийн байгууллагын мэргэжилтэнүүд боловсруулан гаргасан ба УМХЕГ, БО хариуцсан албан тушаалтнуудын саналыг тусган хөтөлбөртөө нэмэж оруулсан. Төслийн хүрээнд хичээл заах мэргэжилтэн, профессор, багшийн судалгааг хийж мэргэжлийн ур чадвар, мэдлэг, туршлагыг харгалзан сонгон шалгаруулсан. Орон нутагт бүрэн хэмжээгээр цацагдах боломжтой гэж Аригү медиа студтэй хамтран ажиллахаар болсон. Бэлтгэсэн хичээлээ 14 хоногт нэг удаа МҮОНТ-ээр “ Хүн Эко ” нэртэйгээр 20 минутын хугацаатайгаар нийт 10 удаагийн нэвтрүүлэгийг орон даяар цацсан. 10 удаагийн нэвтрүүлгээ нэгтгэн 60 минутын багц нэвтрүүлэг болгон 800 ширхэг DVD, мөн 800 ширхэг гарын авлага ном болгон хэвлүүлж 21 аймгийн байгаль орчны албадуудад хүргүүлжээ.

Дүгнэлт:

Төслийн төлөвлөсөн үйл ажиллагаа явагдаж дууссан. Теле сургалтаар орон нутгийн байгаль орчны ажилтнуудыг чадавхижуулах төслийн үр дүнг тооцохоор аймгуудын холбогдох ажилтнуудтай ярилцах явцад хичээлийн сэдэв нь хэт ерөнхий, сургалтын давтамж хол буюу 14 хоногт нэг удаа бөгөөд ихэнх ажилтнууд зуны амралт, томилолттой

Page 89: ТӨГСГӨЛИЙН ХЯНАЛТ ШИНЖИЛГЭЭНИЙ ТАЙЛАНsiteresources.worldbank.org/INTEAPREGTOPENVIRONM… ·  · 2011-07-19Ойн түймрээс урьдчилан

89

холбогдон үзэж чадаагүй зэрэг нь зайнаас ТВ-р дамжуулан сургалт явуулах нь үр дүн тааруухан гэсэн дүгнэлтэнд хүргэж байна. Харин төслөөс СД болон хэвлэн сургалтын материалуудыг хүргүүлсэн нь орон нутгийн ажилтнуудад ач холбогдолтой.

Орон нутгийн байгаль орчны асуудал эрхэлсэн мэргэжилтнүүдийг чадавхижуулах сургалт зохион байгуулах (360)

Төсөл хэрэгжүүлэгч: "Байгаль орчин, эрүүл мэнд төв" ТББ

Нийт төсөв: 9131 $ үүнээс Зарцуулалт 100%

Төслийн зорилт:

Орон нутгийн мэргэжилтнүүдэд химийн хорт бодис, аюултай, аюултай хог хаягдлын менежмент, байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний талаар мэдээлэл өгөх, нөхөн сэргээлт, экологийн хохирлыг тооцох шинэ арга зэргээр тэдгээрийн мэдлэгийг дээшлүүлэх

Үйл ажиллагаа:

• Дархан-Уул, Сэлэнгэ, Орхон зэрэг төвийн бүсийн аймгуудад 3 хоногийн сургалтыг нийт 45 орчим хүнд явуулж гарын авлагаар хангах

Төслийн үр дүн :

Дархан-Уул, Сэлэнгэ, Орхон аймаг болон эдгээр аймгийн БОАЖ-ын газрын дарга, мэргэжилтэн, сумдын байгаль орчны байцаагч, байгаль хамгаалагч нийт 39 хүнийг хамруулсан 3 өдрийн сургалтыг явуулж гэрчилгээ олгосон.

Дүгнэлт:

Олон уул уурхайтай, химийн бодисын ашиглалт ихтэй, үйлдвэржсэн төвийн бүсийн байгаль орчны ажилтнуудад химийн хорт бодис, аюултай, аюултай хог хаягдлын менежментийн талаар мэдээлэл өгч, нөхөн сэргээлт, экологийн хохирлыг тооцох шинэ аргыг зааж сурган, дадлага эзэмшүүлсэн нь байгаль орчны менежмент, хамгаалалтын ажлын чанарыг сайжруулахад төслийн зүгээс томоохон хувь нэмрийг оруулж байна. Төсөл хэрэгжиж дууссан.

Page 90: ТӨГСГӨЛИЙН ХЯНАЛТ ШИНЖИЛГЭЭНИЙ ТАЙЛАНsiteresources.worldbank.org/INTEAPREGTOPENVIRONM… ·  · 2011-07-19Ойн түймрээс урьдчилан

90

Хог хаягдлыг бууруулах

Page 91: ТӨГСГӨЛИЙН ХЯНАЛТ ШИНЖИЛГЭЭНИЙ ТАЙЛАНsiteresources.worldbank.org/INTEAPREGTOPENVIRONM… ·  · 2011-07-19Ойн түймрээс урьдчилан

91

Цаасан хог хаягдлыг бууруулах нь (433)

Төсөл хэрэгжүүлэгч: Пунцагийн Энхтайван

Нийт төсөв: 2496 $ Зарцуулалт: 2496 $

Төслийн зорилт: Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын цаасан хог хаягдлыг багасгах, байгаль орчинд ээлтэй, эдийн засгийн ач холбогдолтойгоор шийдвэрлэх

Үйл ажиллагаа:

• Цаасан хог хаягдлын мэдээлэл бүхий 2 төрлийн плакатын эх бэлтгэж 1000 хувь хэвлүүлэх

• Орон нутгийн 2 телевиз , 1 FM-р цаасан хогоо ялган зайлуулах талаар сурталчилгаа явуулах

• Цаасан хог хаягдлыг төвлөрүүлэх даавуун уутыг 100 ширхэгийг хийж 7 хоногт 2 удаа явж хаягдал цаасыг цуглуулах

• Цуглуулсан цаасан хогийг “ Ариун билгүүн ” ХХК-ний түүхий эд цуглуулах ажилтанд хүлээлгэн өгдөг тогтолцоог бий болгох

• Цаасан хог хаягдлыг худалдан авах, цаасан хогийг цуглуулах 2 ажилтанг ажлын байраар хангах

Төслийн үр дүн :

Төслийн үйл ажиллагааг сурталчилж, төслийн талаар мэдээлэл бүхий гарын авлага бэлтгэж тараасан. Цаасан хог хаягдалын талаар мэдээлэл агуулсан 2 төрлийн плакатын эхийг бэлтгэж 1000 хувь хэвлүүлсэн. Арвайхээр телевизээр сурталчилгааны эх, шторк бэлтгүүлэн FM-р 5 сар, ТВ-р 6 сарын турш цацуулсан. Цаасан хог хаягдлыг цуглуулан хуримтлуулах зориулалт бүхий даавуун уутыг нийт 100 ширхэгийг оёулсан бөгөөд 71 ширхэг уутыг албан байгууллага, сургуулиудад байрлуулж үлдсэн 29 уутаар хаягдал цаасаа цуглуулж байна. Цугларсан хаягдал цаасаа цаас боловсруулах үйлдвэрт хүлээлгэн өгч байна.

Дүгнэлт:

Уг төслийн үйл ажиллагааны үр дүнд тус аймгийн төвийн хэмжээнд нийт хатуу хог хаягдлын 32-35%-ийг эзэлдэг цаасан хог хаягдлын хэмжээг багасган дахин боловсруулах үйлдвэрт тушаах сүлжээ бий болж байна. Жилд энэ сүлжээгээр дамжуулан 60 тонн цаасыг дахин боловсруулж эдийн засгийн эргэлтэнд оруулж болох тооцоо гарсан. Аймгийн албан байгууллагуудад хаягдал цаасаа тусгай уутанд хийдэг, үүнийхээ хариуд оффисын ариун цэврийн хэрэглээний цаасаа авдаг журам тогтсон бөгөөд төсвийн байгууллагуудад мөнгөө хэмнэх, мөн хот суурин газарт хог хаягдлын хэмжээ багасах олон талын сайн нөлөөтэй.

Page 92: ТӨГСГӨЛИЙН ХЯНАЛТ ШИНЖИЛГЭЭНИЙ ТАЙЛАНsiteresources.worldbank.org/INTEAPREGTOPENVIRONM… ·  · 2011-07-19Ойн түймрээс урьдчилан

92

Энэ сайн туршлагыг бусад хот суурин газар түгээн дэлгэрүүлэх шаардлагатай. Төсөл амжилттай хэрэгжиж дууссан.

Page 93: ТӨГСГӨЛИЙН ХЯНАЛТ ШИНЖИЛГЭЭНИЙ ТАЙЛАНsiteresources.worldbank.org/INTEAPREGTOPENVIRONM… ·  · 2011-07-19Ойн түймрээс урьдчилан

93

Page 94: ТӨГСГӨЛИЙН ХЯНАЛТ ШИНЖИЛГЭЭНИЙ ТАЙЛАНsiteresources.worldbank.org/INTEAPREGTOPENVIRONM… ·  · 2011-07-19Ойн түймрээс урьдчилан

94

Булган сумын ААН, байгууллага, иргэдийн хог хаягдлыг багасгах, орон нутгийн захиргааны хог хаягдлын дүрэм, журмын хэрэгжилтэнд сурагчид, иргэдийн оролцоотой хяналт тавих (242)

Төсөл хэрэгжүүлэгч: Б.Пунсалдулам

Нийт төсөв: 1562 $ үүнээс Зарцуулалт 100%

Төслийн зорилт:

Сумын хог хаягдлыг бууруулахад чиглэсэн орон нутгийн дүрэм журам, хог хаягдлын хуулийг сумын аж ахуй нэгж байгууллага, иргэд хэрхэн хэрэгжүүлж байгаад иргэд болон сурагчдын оролцоотой хяналт тавих

Үйл ажиллагаа:

• Сургуулийн 300 сурагч, сумын 100 иргэдийг хог хаягдлаа зүй зохистой хаях, хог хаягдалтай холбоотой хууль дүрмийн мэдлэгтэй болгох 84 цагийн сургалтанд хамруулах

• Сумын төв, хөдөөгийн 800 гаруй өрх айлд хог хаягдалын талаар сурталчилгаа хийх

• Эко клуб байгуулах • Сургуулийн танхим болон гудамжинд хог хаягдлын эсрэг хулдаасан самбар 11

ширхэгийг байрлуулах

Төслийн үр дүн:

Экологийн боловсрол олгох хичээлийг сумын 150 иргэд, сургуулийн 400 сурагчдад нийт 84 цаг заасан. Булган сум дундын эмнэлэг, өрхийн эмнэлэгтэй хамтран “Хоггүй орчин цэвэр агаар” сэдэвт өдөрлөг зохиож сумын төвөөс 10 гаруй км зайд хог хаягдлыг цуглуулж устгах ажлыг хийжээ. Сумын төв болон багийн 580 орчим айл өрхөд хог хаягдлын талаар сурталчилгаа хийсэн. Мөн байгалийн гамшгаар хорогдсон малын сэг зэмийг зохих журмын дагуу устгал хийсэн. Булган сумын дунд сургуулийн эко кабинетэд хог хаягдлын сэдвээр самбар хийж өгсөн. Сумын 2 дэлгүүрт цаасан болон даавуун уутыг хэрэглэж хэвшүүлжээ. Хогноос дахин ашиглагдах хогийг ялган авч түүгээрээ элсний нүүлтийг хаах зориулалт бүхий хашаа, хаалтуудыг хийх журмыг батлуулан хийгдэж эхлээд байна.

Дүгнэлт:

Хог хаягдалын талаар сургалтыг сумын ард иргэдийн дунд явуулж, хог хаягдлыг цэвэрлэх аяныг зохион байгуулсан нь ард иргэдэд хог хаягдалын талаар мэдлэг өгч ухамсарыг дээшлүүлэхээс гадна иргэдийн амьдрах орчныг сайжруулж байна. Төслийн хүрээнд төлөвлөгдсөн бүх үйл ажиллагаа амжилттай хэрэгжиж дууссан.

Page 95: ТӨГСГӨЛИЙН ХЯНАЛТ ШИНЖИЛГЭЭНИЙ ТАЙЛАНsiteresources.worldbank.org/INTEAPREGTOPENVIRONM… ·  · 2011-07-19Ойн түймрээс урьдчилан

95

Бид өөрсдөө эхлэе (396)

Төсөл хэрэгжүүлэгч: Б.Уранцэцэг

Нийт төсөв: 2298 $ үүнээс Зарцуулалт 100%

Төслийн зорилт:

Дархан-Уул аймгийн Оюутны хотхонд байрладаг Анагаах ухааны коллежийн оюутны дотуур байранд амьдардаг нийт 300 оюутнуудыг хатуу хог хаягдлаа ангилж ялгадаг, дахин боловсруултанд тушааж, эдийн засгийн эргэлтэнд оруулах, хог хаягдал бага гаргадаг хэвшил-дадалт сургах

Үйл ажиллагаа:

• Хатуу хог хагдлыг ангилан ялгахад зориулагдсан орчин үеийн өвөрмөц шийдэл бүхий хогийн савтай болох зорилгоор “Шийдэл-200000” уралдааныг нийт оюутан залуусын дунд зохион байгуулах

• Сан Оргиу ХХК болон Дархан ОО цаасны үйлдвэрүүдтэй гэрээ хийж ажиллах • Дахин ашиглагдах хатуу хогий сав нийт 152 ширхэгийг авах • Оюутны байранд 1.40х80 см хог хаягдлын мэдээллийн 2 ширхэг самбартай

болгох

Төслийн үр дүн:

Дотуур байрны оюутнуудад зориулсан мэдээллийн самбар 3ш, уриа, уриалга, санамж бүхий хуудас 120ш, зурагт үзүүлэн 50ш боловсруулан гаргасан. Хог хаягдлын сав хийх “Шийдэл-200000” уралдааныг зохион байгуулж 1, 2, 3 болон тусгай байр шалгаруулсан бөгөөд байр эзэлсэн бүтээлээр хогийг ялган, ангилах зориулалттай бага оврын 216 ш, угаалгын өрөө бүрт дунд оврын 3 ш, том оврын 2 ш хогийн савыг байрлуулан оюутнууд гарсан хогоо хүнсний, ахуйн, шил, хуванцар савны гэж ялган хийдэг болсон. Дотуур байрны журамд хог хаягдлаа ялгахгүй байгаа суугчийн дотуур байранд суух эрхийг хасах хүртэл заалт оруулан мөрдөж байна. Ангилан ялгасан хогоо Сан Оргиу ХХК-тай хамтран ажиллах гэрээ байгуулан тушааж, авсан мөнгөө оюутнуудыг урамшуулах болон сурталчилгаанд ашиглаж айна. Сайн оролцож байгаа оюутнуудыг урамшуулан гар утасны нэгж өгч байгаа нь оюутнуудын урамыг нэмж, бүгд сайн оролцож байна.

Дүгнэлт:

Бие даасан амьдралд эхлэн орж байгаа дотуур байрны оюутнуудад хог хаягдлаа ангилан ялгаж, хэвшүүлэх зөв зан үйлийг багш, оюутнуудын баг хэрэгжүүлж байгаа бөгөөд цаашид тогтвортой хэрэгжих бүрэн боломжтой бөгөөд бүх оюутны байруудад эхний ээлжинд авч хэрэгжүүлэхүйц сайн төсөл.

Page 96: ТӨГСГӨЛИЙН ХЯНАЛТ ШИНЖИЛГЭЭНИЙ ТАЙЛАНsiteresources.worldbank.org/INTEAPREGTOPENVIRONM… ·  · 2011-07-19Ойн түймрээс урьдчилан

96

Page 97: ТӨГСГӨЛИЙН ХЯНАЛТ ШИНЖИЛГЭЭНИЙ ТАЙЛАНsiteresources.worldbank.org/INTEAPREGTOPENVIRONM… ·  · 2011-07-19Ойн түймрээс урьдчилан

97

Усны эх үүсвэрийг хамгаалах

Page 98: ТӨГСГӨЛИЙН ХЯНАЛТ ШИНЖИЛГЭЭНИЙ ТАЙЛАНsiteresources.worldbank.org/INTEAPREGTOPENVIRONM… ·  · 2011-07-19Ойн түймрээс урьдчилан

98

Орон нутгийн хүч бололцоогоор хөв, усан сан барих гарын авлага бэлтгэн үзүүлэх сургууль зохион байгуулж, бэлчээрийн доройтлыг бууруулах (304)

Төсөл хэрэгжүүлэгч: “Монгол Улсын Үндэсний Усны Холбоо”

Нийт төсөв: 5900 $ үүнээс Зарцуулалт 100%

Төслийн зорилт: Гол горхи, бороо, цасны усыг хуримтлуулан томоохон усан сан цөөрмийг бий болгосноор хүн малын усны хангамж, байгаль орчны нөхөн сэргээлт, усалгаатай газар тариалан болон байгаль орчны доройтлыг нөхөн сэргээх

Үйл ажиллагаа:

• Усан сан байгуулах хөндлүүрийн байршил, нутгийг тогтоох • Зураг, төсөл, гарын авлагыг 100 ширхэг боловсруулан тараах • Хөв усан сан хийх гарын авлага боловсруулан аймаг сумдын удирдлага болон ард

иргэдэд танилцуулан сургалт явуулах

Төслийн үр дүн :

Усан сан байгуулах хөндлүүрийн байршил, нутгийг тогтоохоор 4 суманд ажилласан бөгөөд Бөхөгийн голын эх, Эрдэнэ сумын ойролцоо Туул голын баруун дэнж, Таван толгойн горхи, Элсний ам, Улаан эрэг, Ширээ хүүш зэрэг газрыг хамгаалалтанд авч нөхөн сэргээх саналыг тавиад байна. Сургалтыг Төв аймгийн Баянжаргалан, Баянцагаан, Баян, Баянөнжүүл, Алтанбулаг сумдын Засаг дарга, байгаль орчны байцаагч нарыг хамруулан 11 хүнд заасан. Хөв усан сан барих гарын авлагыг 6.5 хэвлэлийн хуудастайгаар бэлтгэн сургалтанд оролцогсодод тарааж өгсөн. Төв аймгийн Өндөрширээт сумын Мөөрсийн цөөрмийн зураг төсөл, техник эдийн засгийн үндэслэлийг боловсруулан гаргалаа.

Дүгнэлт:

Уур амьсгалын өөрчлөлтөнд ихээр өртөж, гадаргын ус багасаж байгаа нөхцөлд хурын усыг цуглуулан малаа услах, доройтсон газрыг сэргээх, хүнсний ногоо, мод тарихад ашиглах нь өнөөгийн усны менежментийн тулгамдсан асуудлын нэг болж байна. Гэхдээ хурын усыг цуглуулах хөв барихад тодорхой хэмжээний мэдлэг, хөрөнгө шаардлагатай. Энэ хэрэгцээг хангахын тулд төсөл хэрэгжүүлэгч баг ундрага Хөв, усан сан барих гарын авлага бэлтгэж гаргаж, хөв байгуулах боломжит газруудын судалгааг хийж, засаг захиргааны удирдлагуудад анхан шатны мэдлэг олгох сургалтыг явуулсан нь энэ чухал ажлыг эхлүүлэхэд бодитой хувь нэмэр орууллаа.

Page 99: ТӨГСГӨЛИЙН ХЯНАЛТ ШИНЖИЛГЭЭНИЙ ТАЙЛАНsiteresources.worldbank.org/INTEAPREGTOPENVIRONM… ·  · 2011-07-19Ойн түймрээс урьдчилан

99

Далиу булаг (567) Төсөл хэрэгжүүлэгч: "Орхон аймгийн Баян-өндөр сумын байгаль орчныг хамгаалах зөвлөл" ТББ

Нийт төсөв: 731 $ үүнээс Зарцуулалт 100%

Төслийн зорилт: Далиу булаг орчмын газрыг хамгаалалтанд авч ундаргын орчмыг тохижуулах

Үйл ажиллагаа:

• Хамгаалалтын торон хашааг 20ш бетонон шон, 20ш төмөр торон хашааг ашиглан барих

• 3000 орчим малын усалгааны асуудлыг шийдэх • 320 орчим өрх айлыг найдвартай ундны усны болон ахуйн хэрэгцээний усан

хангамжтай болгох • 1 өрх айлыг манаачаар ажиллуулж, цалинжуулах

Өөрийн санхүүжилтээр

• Улиас 10ш, хайлаас 20ш, бургас 20ш, шар хуйас 800ш тарьж ургуулах • Цөөрөм хөв байгуулах • Мал услах онгоц байгуулах

Төслийн явц:

Төслийн санхүүжилтээр 4м урт, 1.5м өндөр 8 хашааны тор авсан нь 32м урт хашаа, өөрийн санхүүжилтээр 2.76м урт, 1.6м өндөр 15 бэлэн хашаа 43м хашаа худалдан авч нийтдээ 25 ширхэг төмөр бетонон шонтой, 23 ширхэг төмөр тор бүгд 75 м урт хашаа барьж мод тарих 775м2 талбайг хашиж хамгаалсан бөгөөд байнгын манаач айл буулган ажиллуулж байна. Намар булгийн эхэнд нийт 850 ширхэг мод, сөөг тарьсан.

Дүгнэлт:

Сумын иргэдийн төлөөлөгчдийн хурал байгаль хамгаалахад улсын болон хувийн байгууллагаас санхүүжүүлсэн эх үүсвэртэй байсан боловч хэрэгжүүлэх туршлагагүйгээс

Page 100: ТӨГСГӨЛИЙН ХЯНАЛТ ШИНЖИЛГЭЭНИЙ ТАЙЛАНsiteresources.worldbank.org/INTEAPREGTOPENVIRONM… ·  · 2011-07-19Ойн түймрээс урьдчилан

100

хэрэгжүүлэгч байгууллага хашаа барих эх үүсвэрээ дуусгасан ч дотоод нөөцөө ашиглан хашаагаа барьж, булгийн эхийг хамгаалах мод тарьсан байна. Хяналт шалгалтын багийн судалснаар уг горхи ойролцоогоор энэ орчимд амьдардаг 320 өрх, 3000 малыг ундаалдаг байна. Иймээс ус хэрэглэгчдийн амьжиргаанд ихээхэн ач холбогдолтой байна. Төслийн үйл ажиллагаа хангалттай сайн.

Page 101: ТӨГСГӨЛИЙН ХЯНАЛТ ШИНЖИЛГЭЭНИЙ ТАЙЛАНsiteresources.worldbank.org/INTEAPREGTOPENVIRONM… ·  · 2011-07-19Ойн түймрээс урьдчилан

101

Гэртийн булгийг хамгаалж тохижуулах (559)

Төсөл хэрэгжүүлэгч: Д. Хаянхярваа

Нийт төсөв: 1542 $ үүнээс Зарцуулалт 100%

Төслийн зорилт:

2009 оны 4 сард болсон байгалийн хүчтэй шуурганы нөлөөгөөр дарагдсан, 8 өрхийн цэвэр усны хэрэгцээг хангадаг булгийг сэргээж, урсгалтай болгож хашиж хамгаалах

Үйл ажиллагаа:

• 40 х 30 м харьцаатай 30 см зузаан дарагдсан шороог ухаж цэвэрлэн булгийн ундаргыг сайжруулж урсах нөхцөлийг бүрдүүлэх

• Булгийг 30 х 40м төмөр тор, 1.50 см шонгоор бетон цутгаж хамгаалалт хийнэ

Төслийн үр дүн:

Төлөвлөсний дагуу хийх ёстой бүх ажлыг бүрэн дүүрэн хийж гүйцэтгэсэн.

Дүгнэлт:

Нийтдээ энэ нутагт 38 ам бүлтэй 8 өрх энэхүү “Гэрт булаг”-ийн уснаас хамааралтай амьдардаг байна. Нөхөн сэргээх ажил хийгдснээр булгийн ундарга сэргэж нутгийн иргэд төслийн үр дүнд сэтгэл хангалуун байна. Ус хамгаалснаар нийтдээ 13200 гa бэлчээрийн талбай сэргэж иргэдийн 2300 мал ундаалж иргэд боломжийн амьдрах болсон. Ус сэргээх төслийн үр дүнд урамшсан нутгийн иргэд хүрээлэн буй орчин, ойн амьтдыг хамгаалах төлөвлөгөөг сумын засаг захиргаагаар дамжуулж хэрэгжүүлэхээр төлөвлөж байна. Төсөл амжилттай хэрэгжиж дууссан.

Page 102: ТӨГСГӨЛИЙН ХЯНАЛТ ШИНЖИЛГЭЭНИЙ ТАЙЛАНsiteresources.worldbank.org/INTEAPREGTOPENVIRONM… ·  · 2011-07-19Ойн түймрээс урьдчилан

102

Байгалийн нөөцийн зохистой менежмент

Page 103: ТӨГСГӨЛИЙН ХЯНАЛТ ШИНЖИЛГЭЭНИЙ ТАЙЛАНsiteresources.worldbank.org/INTEAPREGTOPENVIRONM… ·  · 2011-07-19Ойн түймрээс урьдчилан

103

Нутгийн Иргэдэд Түшиглэн Гүн-Галуутайн байгаль орчныг хамгаалах санаачлага (1)

Төсөл хэрэгжүүлэгч: "Гүн-Галуут" Нутгийн Иргэдийн Холбоо

Нийт төсөв: 6980 $ Зарцуулалт: 6980 $

Төслийн зорилт: Гүн-Галуутайн орон нутгийн тусгай хамгаалалттай газрын байгаль орчныг нутгийн иргэдийн оролцоотойгоор хамгаалах менежмент, шийдлийг бий болгох

Үйл ажиллагаа:

• Байгалийн нөөц газрын хамгаалалт, бэлчээрийн менежментийн талаар 60 хүнийг хамруулсан 2 өдрийн сургалт, семинар зохион байгуулах

• Олон нийтэд зориулсан 500 ширхэг брошур, гарын авлага хэвлэж тараах • Сумын ЗДТГ-аас иргэдтэй БНГ-ын хамгаалалт, бэлчээр ашиглах эрх олгосон

гэрээ байгуулах • 10-н идэвхитэн байгаль хамгаалагчийг УБ хотруу 5 хоногийн чадавхжуулах

сургалтанд хамруулах • Идэвхитэн байгаль хамгаалагчдыг дуран, богино долгионы станц, нараар

батерей цэнэглэгч зэрэг ажлын хэрэгслээр хангах

Төслийн үр дүн :

Идэвхтэн байгаль хамгаалагчийг бэлтгэх, үнэмлэхжүүлэх сургалтыг 3 өдөр амжилттай зохион байгуулж идэвхитэн байгаль хамгаалагч болон сумын байгаль хамгаалагч нарын нийт 10 хүнд сертификат олгосон. Мөн идэвхтэн байгаль хамгаалагч 10 хүнд дуран, гар утас, хуулийн ном, цүнх зэрэг ажлын хэрэгслийг хүлээлгэн өгсөн. Байгалийн нөөц газрын хамгаалалтын бүсийн бэлчээрийн даац 4-5 дахин хэтэрсэн ашиглалтыг зогсоохын тулд орчны малчин айлууд бүлэг бүлгээрээ нэгдэж “Галуутайн хүү”, “Шинэ булаг”, “Мэлз хайрхан” зэрэг нөхөрлөлүүдийг байгуулж, малын тоо толгойг бэлчээрийн даацанд тохируулан бэлчээхээр орон нутагтай гэрээ байгуулан ажиллаж эхлээд байна. Олон нийтэд зориулсан гарын авлагын эхийг бэлтгэн хэвлэлтэн өгөөд байна.

Дүгнэлт:

Төслийн үйл ажиллагаа иргэдийг тусгай хамгаалалттай газрын хамгаалалтанд оролцуулах, нөөц ашиглалтанд хяналт тавих, сургалт, сурталчилгаа явуулах чиглэлээр

Page 104: ТӨГСГӨЛИЙН ХЯНАЛТ ШИНЖИЛГЭЭНИЙ ТАЙЛАНsiteresources.worldbank.org/INTEAPREGTOPENVIRONM… ·  · 2011-07-19Ойн түймрээс урьдчилан

104

сайн явагдсан, малын тоо толгойг гэрээний дагуу бэлчээрийн даацанд тохируулж, нөөц газрын ашиглалтанд учруулах дарамтыг ирэх жилүүдэд байнга багасгавал, нүүдлийн болон орон нутгийн ховор ховордсон шувуу, аргал зэрэг амьтдын амьдрах орчин сайжирч тоо толгой нэмэгдэх үндэс суурь төслийн үйл ажиллагааны үр дүнд тавигдаад байна. Мөн аялалаар ирэх жуулчдын тоо нэмэгдэж, аялал жуулчлалаас малчдад орох ашиг нэмэгдэх сайхан боломж бий болж байна. Зарим ном хэвлэх, тайлагнах зэрэг ажил удаашралтай, төслийн хэрэгжилтийн хугацаа хэтрээд байна.

Page 105: ТӨГСГӨЛИЙН ХЯНАЛТ ШИНЖИЛГЭЭНИЙ ТАЙЛАНsiteresources.worldbank.org/INTEAPREGTOPENVIRONM… ·  · 2011-07-19Ойн түймрээс урьдчилан

105

Сэргэлт (424) Төсөл хэрэгжүүлэгч: Б.Дэрийлаа

Нийт төсөв: 2045 $ үүнээс Зарцуулалт 100%

Төслийн зорилт:

Ихээр олширсон оготныг байгаль экологид халгүй, биологийн аргаар цөөрүүлж, бэлчээрийн доройтлыг сэргээх

Үйл ажиллагаа:

- Махчин шувууны суулт овоо босгох чулууг барилгын хогийн цэгээс ачин 2 -2 км зайд тээвэрлэн тараах

- 0,8-1 метр хэмжээтэй 100 ширхэг суулт овоог хооронд нь 2 км- ын зайтай 400 км2 талбайд босгох

- Шувууны үүр байгуулах зорилгоор хуучин дугуй болон чулуун шонгоор 10 үүр хийх - Малчдыг үүр байгуулах, овоо босгох ажилд оролцуулах, сурталчилгаа явуулах

Төслийн үр дүн:

Нйитдээ 400 орчим км2 талбайг хамарсан 5 хэсэг газар нийт 87 ширхэг суулт овоо, 13 ширхэг үүрийг төслийн баг нутгийн малчдын оролцоотойгоор байгуулсан. Овоо тус бүрт дугаар, сурталчилгаа тавьж, шуургатай үед төөрсөн хүмүүст замын баримжаа авах боломжийг бүрдүүлсэн.

Дүгнэлт:

Талын мэрэгчдийг хянах талаар төслийн ажилтнуудын хийсэн ажил үр дүнтэй болсон байна. Өмнө нь ихэнх биологичид дээд хэсэгтээ тогтоогч бүхий төмөр гадас хэрэглэдэг байсан ч хүмүүс үүнийг хулгайлан зардаг явдал газар авсан нь төдийлөн үр дүнтэй байгаагүй учир чулуун суурь хийж тус бүр дээр дугаар тавьсан байна. Ингэснээр гадас алга болсон тохиолдолд дугаараар баримжаалан олох боломжтой болжээ. Орон нутгийн малчид чулуу овоолох ажиллагааг дэмжин идэвхитэй оролцсон байна. Мониторингийн баг зарим овоонд махчин шувуу суудаг, оготно барьж идсэн ул мөрийг ажиглалаа. Үлийн цагаан оготны тоо толгойг хязгаарлах, бэлчээрийг доройтлыг зогсоох бодитой үр дүн нь 2-3 жилийн хугацаанд гарна гэж үзэж байна. Төслийн хэрэгжилт сайн байлаа.

Page 106: ТӨГСГӨЛИЙН ХЯНАЛТ ШИНЖИЛГЭЭНИЙ ТАЙЛАНsiteresources.worldbank.org/INTEAPREGTOPENVIRONM… ·  · 2011-07-19Ойн түймрээс урьдчилан

106

Page 107: ТӨГСГӨЛИЙН ХЯНАЛТ ШИНЖИЛГЭЭНИЙ ТАЙЛАНsiteresources.worldbank.org/INTEAPREGTOPENVIRONM… ·  · 2011-07-19Ойн түймрээс урьдчилан

107

Төв аймгийн зарим сумдын малчдын нөхөрлөлүүдэд бэлчээрээ царгасжуулах замаар нөхөн сэргээж, нөөцийг нэмэгдүүлэн, зөв зохистой, хуваарьтай ашиглах аргыг эзэмшүүлэх (33)

Төсөл хэрэгжүүлэгч: "Марал-Ганга" ТББ

Нийт төсөв: 10630 $ үүнээс Зарцуулалт 100%

Төслийн зорилт: Төв аймгийн Жаргалант, Баянчандмань сумдын нөхөрлөлийн 40 гаруй малчдад бэлчээрээ царгасжуулах замаар нөхөн сэргээж нөөцийг нэмэгдүүлэн зөв зохистой, хувиартай ашиглах аргыг эзэмшүүлж нөхөрлөлийн гишүүд эзэмшилд байгаа бэлчээрийнхээ даац багтаамжийг тодорхойлох

Үйл ажиллагаа:

• Сумдын нөхөрлөлүүдийн эзэмших бэлчээр нутгийн хилийн цэсийг шинэчлэн тогтоох

• 4 га газарт торон хашаа барьж царгас тариалах • Нөхөрлөлийн хилийн цэсээр тогтоогдсон бэлчээрт 1:100000 масштабын

зураглал хийлгэх болон судалгаа хийх сумдын сансрын зураг гаргуулах • 40 хүнийг хамруулсан нийт 10 өдрийн сургалтыг зохион байгуулах • 2 сумын 20 гаруй малчин өрхийн өвөлжөө, хаваржаанд 2-с доошгүй га

талбайд царгасыг хачирлан тариалах ажлыг зохион байгуулах

Төслийн үр дүн :

Уг төсөл Архангай аймгийн Ихтамир, Цэнхэр сумдад хэрэгжихээр шалгарсан боловч уг нутгууд бэлчээр нутгийн хүрэлцээ сайтай, гадаад , дотоодын олон төсөл хэрэгждэг зэрэг олон шалгааны улмаас төслийн багийн хүсэлт, мониторингийн хорооны зөвшөөрсөний дагуу Төв аймгийн Баянчандмань, Жаргалант сумдад хэрэгжихээр болсон ба Төв аймгийн эдгээр сумд нь олон жил тариалан эрхэлсэн, бэлчээр нутаг хүрэлцээ муутай, айл өрх олонтой зэрэг шалтгаанаар сонгон авсан.

Царгасыг тариалах, бэлчээрийн менежментийн чиглэлээр 4 багийн 36 малчин мэргэжилтнүүдэд сургалт зохион байгуулж гарын авлага зөвлөмжийг тарааж өгсөн. Төв аймгийн Жаргалант сумын “Баянбулаг” багийн нутаг “Мэндийн үзүүр”-т 2 га, Баянчандмань сумын Чандмань багийн “Зүүн мухар”-т 2 га нийт 4 га талбайд царгасыг тариалсан. Өвөлжөө, хаваржааны газарт царгас тариалуулхаар 2 сумын 5 багийн 24 өрхөд 103 кг үрийг хувиарлан өгч нийт 193 га талбайд тариалуулхаар гэрээ хийсэн. Хоёр сумын хоёр

Page 108: ТӨГСГӨЛИЙН ХЯНАЛТ ШИНЖИЛГЭЭНИЙ ТАЙЛАНsiteresources.worldbank.org/INTEAPREGTOPENVIRONM… ·  · 2011-07-19Ойн түймрээс урьдчилан

108

нөхөрлөлийн малчдын өвөлжөө орчмын бэлчээрийн даац болон ургамалын нөөцийн 1:100000 хэмжээтэй зураглалыг хийсэн.

Дүгнэлт:

Багийн удирдлагууд, малчид талхлагдсан бэлчээрийг сэргээх, тэжээл бэлтгэх шинэлэг арга нэвтрүүлсэнд талархаж байна. Сумын хөдөө аж ахуй эрхлэгчид төслийн сургалтанд хамрагдаж тэжээл үйлдвэрлэхэд зориулан өөрсдөө санаачлан 4 га гаруй газарт царгас тарьж ургуулсан байна. Царгас тариалсан газрын нөхөн сэргэлт амжилттай явагдсан бөгөөд улмаар үржил шимгүй талхлагдсан газар сэргэснээр бэлчээрийн хүртээмж сайжрах сайн талтай болжээ. Төслийн үйл ажиллагаа амжилттай хэрэгжсэнээр тухайн бүс нутгийн малчдын амьжиргааны эх үүсвэр болсон малын тэжээл нэмэгдэх, хадлан бэлчээрээ зохистой ашиглах үр дагавар ажиглагдаж байна. Төсөл бүрэн дүүрэн үр дүнтэй хэрэгжсэн байна.

Page 109: ТӨГСГӨЛИЙН ХЯНАЛТ ШИНЖИЛГЭЭНИЙ ТАЙЛАНsiteresources.worldbank.org/INTEAPREGTOPENVIRONM… ·  · 2011-07-19Ойн түймрээс урьдчилан

109

ТӨСӨЛ ХЭРЭГЖҮҮЛЭХ ЯВЦАД ГАРСАН СУРГАМЖ

2010 онд бага санхүүжилтээр олон төслийг санхүүжүүлсэн ба 51 төслийн дундаж санхүүжилт 5501 доллар байлаа. Эдгээрийн 6 төсөл нь 2000 хүртэл долларынх байсны 3 төсөлд нь нөлөөлөл явуулах зорилгоор бага санхүүжилт өгсөн. Төсөл хэрэгжүүлэгчид нөлөөлөл явуулах арга, туршлага байхгүй учир тухайн санхүүжилтэнд багтаан төлөвлөсөн үйл ажиллагаагаа хийхийг хичээсэн хэдий ч бодитой үр дүнг гаргахад санхүүжилт дутагдаж байлаа. Бага төсвийг олон төсөлд тарааж өгөх нь гарах бодит үр дүнд сөргөөр нөлөөлж байгаа мөн, мониторингийн зардал өндөр гарч байгааг анхаарч нэг төсөлд олгох санхүүжилтийн хэмжээг хэт багасгахыг зогсоох нь зүйтэй.

Төслийн хэрэгжилтэд аймгуудын БОАЖГ хяналт шинжилгээг хийж төслийн хэрэгжилтийг хянах, зөвлөгөө дэмжлэг үзүүлэх, үр дүнг тооцон хүлээж авах зохицуулалт хийсэн бөгөөд богино хугацааны сургалтыг аймгуудаас ирсэн мэргэжилтнүүдэд төслөөс 3 удаа зохион байгуулсан. Гэхдээ аймгийн БОАЖГ сургалтанд хамрагдсан мэргэжилтнүүдээр мониторинг хийлгэхгүй, сургалтанд хамрагдаагүй мэргэжилтнээр хийлгэсэн учир ихэнх аймгуудаас ирүүлсэн мониторингийн тайлан шаардлага хангахгүй байлаа. Энэ асуудалд БОАЖ газрын дарга нар ач холбогдол өгөхгүй байна. Иймээс 2011 оны төслийн мониторингийг хийлгэх мэргэжилтнийг албан ёсоор тушаал гарган томилж, сургалтанд хамруулан мониторинг хийлгэх хэрэгтэй бөгөөд тухай албанд хяналт шинжилгээ, үнэлгээ хийх чадавхи бий болох давхар ач холбогдолтой.

2010 оны төслүүдээс "Тосон заамар хөдөлгөөн” ТББ-ын хэрэгжүүлсэн "Гол мөрний урсац бүрэлдэх хэсэг, усны сан газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийн хэрэгжилтэнд - Иргэдийн оролцоо” төслийн хэрэгжилтийг зогсоосон. Гол шалтгаан нь тухай төслийн баг хэдийгээр ажлын мэдлэг туршлага сайн ч ажлаа хийхээсээ мөнгө авах сонирхолтой, олон улсын байгууллагуудаас янз бүрийн төслийн санхүүжилт авч тайлангаа өгдөггүй “луу унждаг”-аас болсон байна. Мөн үйл ажиллагааг давхардуулах, ажилдаа хайнга хандах явдал Хөдөлгөөний гэгдэх төслүүдэд ажиглагдаж байсан. Дараагийн шалгаруулалтанд энэ талаар онцгой анхаарах шаардлагатай.

Page 110: ТӨГСГӨЛИЙН ХЯНАЛТ ШИНЖИЛГЭЭНИЙ ТАЙЛАНsiteresources.worldbank.org/INTEAPREGTOPENVIRONM… ·  · 2011-07-19Ойн түймрээс урьдчилан

110

Хавсралт 1 БАЙГАЛЬ ОРЧНЫ ШИНЭЧЛЭЛ ТӨСЛИЙН ТЭТГЭЛГИЙН ЖИЖИГ ТӨСЛҮҮДИЙН ҮР ДҮНГ

ОЛОН НИЙТЭД ТАНИЛЦУУЛАХ НЭЭЛТТЭЙ ӨДӨРЛӨГИЙН ХӨТӨЛБӨР

Байршил: ННФ-ын хурлын заал

Явагдах хугацаа: 2008 оны 12 сарын 7 –ны өдөр

Үргэлжлэх хугацаа: 10.00- 18.00 цагийн хооронд- 8 цаг

9.30 - 10.00 – Нээлттэй өдөрлөгт оролцогчдын бүртгэл

10.00-10.15- Нээлтийн ажиллагаа

o Ч. Жаргалсайхан, Байгаль орчны шинэчлэл төслийн үндэсний захирал, Байгаль орчны дэд сайд

o Б. Эрдэнэ -Очир, Дэлхийн банкны суурин төлөөлөгчийн газрын ажилтан o Халбэрцма, Нидерландын Элчин сайдын яамны атташе

10.15 – 10.45 Төслүүдийн үр дүнгийн самбаруудыг үзэх

Төслүүдийн үр дүнгийн илтгэл, хэлэлцүүлэг

Чиглүүлэгч: Н. Эрдэнэсайхан

10.45 - 11.00 Байгаль хамгаалагчдын сургалтын иж бүрэн хөтөлбөр стандарт боловсруулах. (409)

11.00- 11.15 Хамтлаг нөхөрлөлүүдийн байгаль хамгаалах хөтөлбөр, менежментийн төлөвлөгөөг боловсруулах, сайжруулахад дэмжлэг үзүүлэх (75)

11.15- 11.30 Монгол улсын тарвага хамгааллын өнөөгийн байдал, цаашид түүний нөөцийг нутгийн иргэдэд тулгуурлан тогтвортой ашиглах, хамгаалах арга зам. (254)

11.30 – 11.45 Алтайн өвөр говийн бүс нутгийн байгаль орчныг хамгаалахад сургууль, иргэдийн оролцоог идэвхижүүлэх (335)

Page 111: ТӨГСГӨЛИЙН ХЯНАЛТ ШИНЖИЛГЭЭНИЙ ТАЙЛАНsiteresources.worldbank.org/INTEAPREGTOPENVIRONM… ·  · 2011-07-19Ойн түймрээс урьдчилан

111

11.45 – 12.00 Ойн нөхөрлөлийн гарын авлага (216)

12.00- 12.15 Хэнтий аймгийн ойн нөхөрлөлүүдийн үйл ажиллагааг идэвхжүүлэх, нарсны үр тарьцаар ойн нөхөн сэргээлт хийх сургалт, үйлдвэрлэлийн төсөл (365)

12.15- 12.30 Сонсголын бэрхшээлтэй залуучуудын экологийн боловсрол (195)

12.30- 12.45 Ард иргэдийн оролцоотойгоор байгалиа хамгаалж, байгаль орчны хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх (472)

12.45 – 14.00 Үдийн цай / Төслүүдийн үр дүнгийн самбар үзэх

14.00 – 14.15 Гэгээн говь (49)

14.30 – 14.45 Түйн гол бидний ирээдүй (15)

14.45 – 15.00 Хараа голын хамгаалалт (25)

15.00 – 15.15 Байгалийн бэлчээрийн менежмент (48)

15.15 - 15.30 Орон нутагт иргэдийн оролцоотойгоор газар ашиглалтын төлөвлөгөө боловсруулах шинэ аргачилал боловсруулж нэвтрүүлэх (308)

15.30- 15.45 Малчдад түшиглэсэн байгаль хамгаалал ба бэлчээрийн мониторинг (385)

15.45 – 16.00 Байгаль хамгаалагчдын чадавхийг сайжруулах төсөл (466)

16.00 – 16.15 Цайны завсарлага

Page 112: ТӨГСГӨЛИЙН ХЯНАЛТ ШИНЖИЛГЭЭНИЙ ТАЙЛАНsiteresources.worldbank.org/INTEAPREGTOPENVIRONM… ·  · 2011-07-19Ойн түймрээс урьдчилан

112

16.15 – 16.30 Малчдын нөхөрлөл байгуулахад зориулсан гарын авлага (10)

16.30 – 16.45 “Иргэдийн нөхөрлөл хамтлагуудын экологийн боловсролыг дээшлүүлэх ховор ургамлын нөөц баялагийг хамгаалах нь -Монгол орны ховор ургамлын зурагт лавлах” (387)

16.45 – 17.00 Бүс нутгийн байгаль хамгаалагчдын сургалтын хөтөлбөр ба гарын авлага (314)

17.00 – 17.15 Шахмал түлшний сургалт (276)

17.15 – 18.15 Хэлэлцүүлэг/асуулт хариулт/ дараа жил хэрэгжүүлэх төслүүдийн сэдвүүдийн санал

18.15 Хэлэлцүүлгийн хаалт

Page 113: ТӨГСГӨЛИЙН ХЯНАЛТ ШИНЖИЛГЭЭНИЙ ТАЙЛАНsiteresources.worldbank.org/INTEAPREGTOPENVIRONM… ·  · 2011-07-19Ойн түймрээс урьдчилан

113

Хавсралт 2 АЙМГУУДЫН БАЙГАЛЬ ОРЧИН, АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ГАЗРУУДЫН ТӨЛӨӨЛӨГЧ НАРТ

ХИЙХ СУРГАЛТ, ЗААВАРЧИЛГААНЫ ХӨТӨЛБӨР

Хугацаа: 2009 оны 12 сарын 8 –ны өдрийн 14.00- 17.00 цагт

Байр: БОАЖЯ-ны хурлын заал

14.00 -14.30. Байгаль орчны шинэчлэл төсөл, мөн үүний дотор жижиг төслийн хөтөлбөрийн зорилго, үйл ажиллагаа, БОАЖЯ-ны бодлогыг хэрэгжүүлэхэд НЕМО төслийн үүрэг, гүйцэтгэл

14.30 -15.00. Жижиг төслийн хөтөлбөрийн сонгон шалгаруулалт, мониторинг, үр дүнг дүгнэх зохион байгуулалт, өмнөх жилүүдэд төслүүдийн үйл ажиллагаа, сургамж, 2010 оны сэдэв, сонгон шалгаруулах онцлог - Д. Жавхлан, Нээлттэй нийгэм форум

15.00 – 15.30 Байгаль хамгаалах, байгалийн нөөц баялагийг зохистой ашиглахад нутгийн иргэдийн үүрэг, оролцоо, орон нутгийн холбогдох албадуудтай 2009 онд ажилласан үр дүн, 2010 онд хамтран ажиллах чиглэл, 2010 оны сэдэвтэй уялдуулан орон нутагт хэрэгжих боломжтой төслүүд - Н. Эрдэнэсайхан, төслийн зөвлөх

15.30 – 15. 50 Завсарлага

15.50- 16.10 Байгаль орчны жижиг төслийг боловсруулах, төслийн саналыг шинжлэх, сайжруулах аргачлал- Н. Эрдэнэсайхан, төслийн зөвлөх

16.10- 16.30 Жижиг төслийн санхүү, санхүүжилтэнд тавигдах шаардлага, орон нутгийн оролцоо, хяналт- шинжилгээ- Д. Галхүү, НЕМО төслийн санхүүгийн менежер

17.00 Хаалт

Page 114: ТӨГСГӨЛИЙН ХЯНАЛТ ШИНЖИЛГЭЭНИЙ ТАЙЛАНsiteresources.worldbank.org/INTEAPREGTOPENVIRONM… ·  · 2011-07-19Ойн түймрээс урьдчилан

114

Хавсралт 3 Төслийн үйл ажиллагаа, үр дүнд мониторинг үнэлгээ хийх

аргазүй, мониторингийн тайлан гаргах заавар

Байгаль орчны шинэчлэл II төслийн Жижиг төслийн хөтөлбөрийн хүрээнд 2010 онд хэрэгжиж байгаа 51 төслийн мониторингийг дараах байдлаар зохион байгуулж байна.

Үүнд:

• Төслийн эхлэлийн мониторинг • Төслийн явцын мониторинг • Төслийн үр дүнгийн мониторинг

Төслийн эхлэлийн мониторингийн зорилго нь 2010 онд зарласан сэдвийн дагуу сонгон шалгаруулах хороогоор хэлэлцэгдэн сонгогдсон төслүүдийн зорилго, үйл ажиллагаа, гарах үр дүн, багийн бүрэлдэхүүн, чадавхийн талаар мэдээллийг олон нийтэд танилцуулж, тэдний санал хүсэлтийг авч төслүүдийн хэрэгжилт үйл ажиллагаанд тусгах, хэрэв зорилго, үйл ажиллагаа, гарах үр дүн давхардсан тохиолдолд сонгон шалгаруулах хороонд танилцуулж, давхардлыг арилгах шийдвэр гаргуулах явдал юм.

Энэ ажлын хүрээнд 2010 шалгарсан 51 төслийг олон нийтэд төвийн сонин хэвлэлээр нийтлэн зарлаж, олон нийтэд төсөл тус бүрээр зорилго, төлөвлөсөн үйл ажиллагаа, гарах үр дүн, төслийн багийн талаарх мэдээллийн самбарыг бэлтгэн нээлттэй өдөрлөг явуулаад байна.

Төслийн явцын мониторинг-ийг төслийн хэрэгжилтийн явцад төлөвлөлт үйл ажиллагааг харьцуулах, төсвийн зарцуулалтын байдалд хяналт тавих, болзошгүй болон учирч байгаа саад бэрхшээлийг арилгах, төслийн үр дүнг илүү сайн үр дүнд хүргэх нөхцлийг хангуулах талаар зөвлөгөө өгөх зорилготой хийнэ. Явцын мониторингийг дараах байдлаар зохион явуулж байна.

Үүнд:

1. Байгаль орчны шинэчлэл төслийн Жижиг төслийн хөтөлбөр (ЖТХ)-өөс төсөл хэрэгжиж байгаа газруудад очиж төслийн багийн үйл ажиллагаатай танилцах, төслийн үр ашгийг хүртэгчид болон хамтран ажиллагчид болох орон нутгийн ард

Page 115: ТӨГСГӨЛИЙН ХЯНАЛТ ШИНЖИЛГЭЭНИЙ ТАЙЛАНsiteresources.worldbank.org/INTEAPREGTOPENVIRONM… ·  · 2011-07-19Ойн түймрээс урьдчилан

115

иргэд, ТББ, нутгийн захиргаа, албан тушаалтнуудтай уулзаж ярилцах замаар мониторинг хийх

2. Аймгуудын Байгаль орчны албадын (БОА) ажилтнуудыг төслийн хэрэгжилтийн явцад болон үр дүнг хүлээн авахад оролцуулах замаар мониторинг хийх

3. Төслийн дунд хугацааны үйл ажиллагааны, санхүүгийн тайлангуудыг төслийн баримт бичиг, мониторингийн ажлын тайлантай харьцуулан үзэж, дүгнэлт хийх

Төслийн үр дүнгийн мониторинг-ийг төслийг хэрэгжүүлж гарсан үр дүн болон мэдэгдэж байгаа үр өгөөжийг үнэлэх зорилготой хийнэ.

Үр дүнгийн мониторингийг дараах байдлаар хийнэ. Үүнд:

1. Төслийн үйл ажиллагааны эцсийн тайлан, санхүүгийн тайлангуудыг үнэлнэ 2. Төслийн хэрэгжилтийн явцад хийсэн явцын мониторингийн тайлан (ЖТХ болон

аймгуудын БОА-дын мониторингийн тайлангууд)-д үндэслэн дүгнэлт гаргана 3. Төслийн хэрэгжилтийн үр дүнг олон нийтэд танилцуулж, үр дүнгээр сэдэвчилсэн

хэлэлцүүлгийг олон нийт, мэргэжилтнүүдийг оролцуулан зохион байгуулна. 2010 оны үр дүнгийн нээлттэй өдөрлөгийг 12 сарын 7 нд зохион байгуулсан.

Төслийн мониторингийн тайлан бүрийг БОАЖЯ-ны мониторингийн хороогоор хэлэлцүүлж, явцын байдалд үнэлгээ дүгнэлт өгөх ба хэрэгжилтэнд тулгарсан асуудал, бэрхшээл болон гарсан алдаа дутагдлыг засах арилгуулах, төслийн хэрэгжилт хангалтгүй тохиолдолд тухайн төслийн багтай байгуулсан гэрээний холбогдох заалтын дагуу төслийн үйл ажиллагааг зогсоох шийдвэрийг тус тус хорооны гишүүдийн хэлэлцүүлгийн дүнд тулгуурлан гаргана. Мониторингийн хорооны хурлын тов, хэлэлцэх асуудлын хөтөлбөрийг тухайн үед зарлан мэдэгдэнэ.

Орон нутагт хэрэгжиж байгаа төслийн үйл ажиллагаанд явцын болон үр дүнгийн мониторинг хийх ажилтны (БОАЖЯ-ны болон аймгуудын БОА) ажиллах заавар:

Зорилго: Дэлхийн банк, БОЯ-ны хамтран хэрэгжүүлж байгаа “Байгаль орчны шинэтгэл” төслийн ЖТХ хүрээнд жижиг төслүүдийн гүйцэтгэлийг газар дээр нь очиж хянах, төслийн зорилгыг хангах талаар зөвлөгөө өгч үр дүнг үнэлэх

Мониторингийн ажилтан дараах ажлыг хийж гүйцэтгэнэ:

1. Тухайн төслийн зорилго үр дүн, үйл ажиллагааны төлөвлөгөө болон хэрэгжүүлэгч байгууллагын тухай баримт бичгийг тухайн төслийг газар дээр нь очиж үзэхээс өмнө судлах

Page 116: ТӨГСГӨЛИЙН ХЯНАЛТ ШИНЖИЛГЭЭНИЙ ТАЙЛАНsiteresources.worldbank.org/INTEAPREGTOPENVIRONM… ·  · 2011-07-19Ойн түймрээс урьдчилан

116

2. Шалгах гэж буй төслийн зорилго, чиглэлтэй холбоотой үндэсний болон орон нутгийн бодлого, хөтөлбөр төслүүдийн зорилго, хэрэгжилт, үр дүнгийн талаархи материалтай уншиж танилцах

3. Төслийн хэрэгжилтийн явцад ирүүлсэн дунд хугацааны, төсгөлийн үйл ажиллагааны болон санхүүгийн тайлангуудтай танилцах (хэрэв төсөлд мониторинг хийхээс өмнө эдгээр тайланг ирүүлсэн бол)

4. Төслийн хэрэгжилтийн явц, чанар, гарч буй нөлөө, үр өгөөжийн тухай хэрэгжүүлэгч багийн гишүүд, хамтран хэрэгжүүлэгч тухайн орон нутгийн захиргаа, ТББ, хувь хүмүүс, төслийн үр дүнг шууд хүртэгсэдтэй ярилцах болон хэлэлцүүлэг, уулзалт хийж, мэдээлэл авах

5. Үйл ажиллагааны төлөвлөгөөний дагуу гарч буй үр дүнг төслийн зорилготой хэрхэн нийцэж буй болон хэрэгжүүлж буй арга зам, төлөвлөлт, төслийн хэрэгжилтийн шалгуур үзүүлэлт, үр өгөөжийг зарцуулж байгаа хүн хүч, зардалтай харьцуулан бодитойгоор дүгнэх,

6. Төслийн хэрэгжилтийн явцад гарч буй эрхзүйн, зохицуулалтын, төлөвлөлтийн болон бусад төсөл хэрэгжүүлэгч багаас хамаарахгүйгээр учирч болзошгүй гадны саад бэрхшээлүүдийг тогтоож, эдгээрийг арилгах, бууруулахад чиглэсэн арга хэмжээг авах, мөн зөвлөгөөг төсөл хэрэгжүүлэх багт өгөх

7. Төслийн хүрээнд сургалт төлөвлөгдсөн бол, төслийн сургалтын заах, тараах материал, хөтөлбөр, сургалтанд хамрагдсан хүмүүсийн сургалтын үр дүнд өгсөн үнэлгээг үзэх, сурагчидтай уулзаж, гарсан үр дүн, цаашид шаардлагатай сургалт, сурталчилгааны тухай мэдээлэл авах

8. Төслүүдийн үйл ажиллагаа болон сургалт, сурталчилгааг Монгол улсын байгаль орчны талаар баримталж буй бодлого, хөтөлбөрүүд болон бүх нийтийн экологийн боловсролын, мэдээлэл сурталчилгааны хөтөлбөрүүд, аймаг, нийслэл, орон нутгийн холбогдох бодлого хөтөлбөрүүдтэй уялдуулахад анхаарч ажиллана

9. Мониторингийн төгсгөлд төслүүдийн хэрэгжилтийн талаарх бие даасан мониторингийн тайланг (загварыг хавсралт 1-ээс үзнэ үү) Хөтөлбөрийн зохицуулагч Энхээ ([email protected], утас: 99012842), Хяналт шинжилгээний зөвлөх Н. Эрдэнэсайхан ([email protected] Утас: 91910331) нарт хүлээлгэж өгнө.