11
Олон Улсын Улаанбаатар Их Сургууль Бизнес менежментийн тэнхим Хичээлийн нэр: Аудит Лекц № 1,2 Сэдвийн нэр: Аудитын тухай ойлголт Хичээлийн кредит: 3 кредит Хичээлийн индекс: Судлах анги: НББ-4 анги

лекц №1.2pptx

Embed Size (px)

Citation preview

Page 1: лекц №1.2pptx

Олон Улсын Улаанбаатар Их СургуульБизнес менежментийн тэнхим

Хичээлийн нэр: АудитЛекц № 1,2

Сэдвийн нэр: Аудитын тухай ойлголт

Хичээлийн кредит: 3 кредит Хичээлийн индекс: Судлах анги: НББ-4 анги

Page 2: лекц №1.2pptx

Аудитын тухай ойлголт Аудитын төрөл, ангилал Аудитын стандарт

Агуулга

Page 3: лекц №1.2pptx

"Аудит" гэдэг нь сонсох гэсэн утгатай латин үг. Мэдээлэл гаргагчдын тайланг "сонсох" авч хэлэлцэх гэсэн утгаар энэ үгийг хэрэглэж ирсэн.

Аудит гэдэг нь: Эдийн засгийн үзэгдэл, юмсын талаарх мэдэгдлүүд

болон тэдгээрт тогтоосон шалгууруудын хоорондын нийцэлтийн зэргийг тодорхойлохын тулд холбогдох нотолгоог нь цуглуулж, батлах замаар дүгнэлт, санал гаргаж үр дүнг нь хэсэглэгчдэд хүргэх үйл явц юм.

Аудитын тухай ойлголт:

Page 4: лекц №1.2pptx

Он Үйл явдлууд

МЭӨ 4000 он Вавилонд татвар цуглуулалтын анхны хяналт хийгдсэн

МЭӨ 1800-МЭ 95 он Гэнэтийн ба дотоод хяналт хийх Библийн зөвлөмж гарсан

МЭ 1130Англи болон Шотланд улсын төрийн сангийн орлого, зарлагад хяналт хийсэн

МЭ 1200 Лондон хотын санхүүд хяналт хийсэн

1500 оны дунд үед Баталгаажуулах аудитын анхны хэв загварыг боловсруулж гаргасан

1845-1900 онАнглийн компаний тухай хуулиар аудит хийх болон тайлан бичих анхны стандартуудыг  тогтоосон

1854 онШотландын их сургууль анхны мэргэшсэн нягтлан бодогч цолыг  бий болгосон 

1887 он Америкийн мэргэшсэн нягтлан бодогчдийн нийгэмлэг байгуулагдсан

1896 он Нью-Йорк анхны мэргэшсэн нягтлан бодогчдийн хууль гаргасан

1899 он Анхны эмэгтэй нягтлан бодогч

1939 он Аудитын горимын анхны мэдэгдлүүд гарсан

1948 онАНУ-ын мэргэшсэн нягтлан бодогчдын нийгэмлэгээс “Нийтээр хүлээн  зөвшөөрсөн аудитын 10 стандарт”-ыг батлан гаргасан.

Аудитын хөгжлийн үе шат:

Page 5: лекц №1.2pptx

Монгол улсын Аудитын тухай хуульд аудитыг аудитор, аудитын байгууллагаас хууль, гэрээний дагуу хуулийн этгээд, хувиараа аж ахуй эрхэлж байгаа иргэний санхүүгийн баримтыг шалгах, магадлан шинжилгээ хийж дүгнэлт гаргах, санхүүгийн асуудлыг судалж төлевлех талаар үйлчлүүлэгчдэд зөвлөх, туслах хараат бус үйл ажиллагаа   гэж тодорхойлсон.

Аудитыг санхүүгийн хяналт шалгалттай хутгаж ойлгох явдал ажиглагддаг. Энэ нь санхүүгийн хяналт шалгалтаас ихээхэн өргөн хүрээтэй ойлголт юм. Аудит нь зөвхөн санхүүгийн мэдээллийн үнэн зөв гэдгийг магадлаад зогсохгүй үйл ажиллагаагаа үр ашигтай явуулахад нь бизнес эрхлэгчдэд туслах зорилготой .

Page 6: лекц №1.2pptx

Агуулга Санхүүгийн хяналт Аудит

ЗорилгоСанхүүгийн сахилга бат, өмч                    хөрөнгийн ашиглалт, хамгаалалтанд      хяналт тавих

Мэдээллийн үнэн зөв эсэхийг батлах

Гүйцэтгэх байдалТөр, засгийн газрын байгууллагаас үүрэг авч хэрэгжүүлнэ

Бизнесийн үйлчилгээ үзүүлж буй хэрэг

Шийдвэр             гаргах байдал

Зөрчлийн     талаар     акт бичиж             хариуцлага хүлээлгэнэ

Аудиторын дүгнэлт     тайлан, зөвлөмж бичнэ

Өмчлөл Төрийн Хувийн

Баримтлах        эрхийн акт, стандарт

Төрийн   хууль, дүрэм тогтоол шийдвэр

Бүртгэлийн ерөнхий зарчмууд, бүртгэлийн стандарт, аудитын стандарт

Гадаад аудитын санхүүгийн хяналт шалгалтаас ялгагдах гол онцлогуудыг дараах хүснэгтээс харж болно.

Page 7: лекц №1.2pptx

Аудитын ангилал:

Дотоод аудит гэдэг нь төрийн ба бизнесийн байгууллагуудын удирдлага, аж ахуйн үйл ажиллагааны хүрээнд хийгдэх тусгай алба байна.

Гадаад аудит гэдэг нь улсын секторын болон бизнесийн байгууллагуудын АА үйл ажиллагааны технологи санхүүгийн бүртгэл тайланд хөндлөнгөөс хийгдэх хараат бус шалгалт баталгаажуулалтын үйлчилгээ

Нийгмийн аудит гэдэг нь төр, олон нийт, бизнесийн байгууллагуудын нийгэм, байгаль орчин , түүх соёл, уламжлал ёс зүйн өргөн асуудалд үзүүлж байгаа нөлөөг сонирхогч талуудын зүгээс авч үзэж дүн шинжилгээ хийх үнэлгээ, дүгнэлт юм.

Нийгмийн аудит

Гадаад аудит

Дотоод аудит

Page 8: лекц №1.2pptx

Дотоод болон гадаад аудитын үйл ажиллагаа нь

Эрх зүйн аудит : үндсэн зорилго нь байгууллагын үйл ажиллагаа, хууль, дүрэм гэрээ хэлэлцээний заалттай нийцэж байгаа эсэхийг тодорхойлох асуудал юм.энэ нь ганц санхүү эдийн засгийн талд хамааралтай биш юм. Тухайлбал: ариун цэвэр, эрүүл ахуйн, зохиогчын эрх, боловсрол, сургалт ШУ, хүний эрх, эрх зүйн гэх мэтээр ойлгож болно.

Үйл ажиллагааны аудит: Санхүүгийн тайлангийн аудит

Page 9: лекц №1.2pptx

д/д Шалгуур үзүүлэлт Дотоод Гадаад

1 Дэвшүүлэх асуудал Байгууллагын дотоод хэрэгцээгээр

тодорхойлогдоно.

Үйлчлүүлэгч аудитор хоёрын гэрээгээр

тодорхойлогдоно.

2 объект Байгууллагын мэдээллийн систем ба

удирдлагын шийдвэрийн тодорхой зорилго

Үйлчлүүлэгчийн бүртгэл, тайлангийн

систем

3 Шалгуур Бие дааж сонгож авна Аудитын стандарт

4 Үйл ажиллагааны

төрөл

Гүйцэтгэх үйл ажиллагаа Бизнесийн үйл ажиллагаа

5 Ажлын зохион

байгуулалт

Удирдлагаас өгсөн тодорхой үүрэг

даалгаварыг стандартын дагуу гүйцэтгэнэ.

Аудитын стандарт хууль, дүрэм журмын

дагуу өөрөө тодорхойлно.

6 Удирдлагын холбоо Байгууллагынхаа удирдлагад

зохьцуулагдана.

Тэгш эрхтэй түншлэн, хараат бус байдалд

үндэслэнэ.

7 субъект Байгууллагын орон тооны ажилчидтай

байна

Аудит хийх эрх бүхий аудитор

8 Зохьцуулалт Байгууллагын удирдлагын үзэмжээр Төрөөс зохьцуулагдана.

9 Ажлын хөлс Орон тооны ажилчдын цалин Гэрээгээр тохирсон цалин, ажлын хөлс

10 хариуцлага Ажил үүргээ гүйцэтгэж биелүүлсэн талаар

удирдлагын өмнө хариуцлага хүлээнэ

Үйлчлүүлэгчийн өмнө хариуцлага хүлээнэ.

11 Үйл ажиллагаа

явуулах горим ба арга

Адил зорилтуудыг хэрэгжүүлэхэд ижил

аргуудыг хэрэглэнэ. Харин үнэн зөвийг

батлахад өөр өөр горимыг хэрэглэнэ.

Үйлчлүүлэгчийн өмнө хариуцлага хүлээнэ

12 тайлагнал Удирдлагадаа тайлагнана. Үйлчлүүлэгчдэд аудиторын дүгнэлт гаргаж

өгнө.

Page 10: лекц №1.2pptx

АУДИТЫН  СТАНДАРТ:

Нийтээр хүлээн зөвшөөрсөн аудитын стандартууд Generally Accepted Auditing Standards-GAAS

    Энэ стандартыг 1948 онд АНУ-ын мэргэшсэн нягтлан бодогчдийн институт хэлэлцэж баталсан бөгөөд үүнд 10 стандарт багтдаг. Энэ 10 стандарт нь үндсэн 3 хэсэгт хуваагддаг.

1. Ерөнхий стандартууд. Дээрх 10 стандартын эхний 3 стандартыг нь ерөнхий стандарт гэж үздэг. Энэ стандартад аудитор нь ямар хүн байх ёстойг тусгаж өгсөн байдаг. ӨХ аудитор хүний хувийн шинж чанар ямар байх ёстойг харуулна. 

2.   Ажлын хүрээний стандартууд. Үүнд 4, 5, 6-р стандарт багтна. Энэ стандартад аудитын ажлыг гүйцэтгэх, удирдах хүрээг тодорхойлсон байдаг.

3.   Тайлагналын стандартууд. Энэ стандартад аудитор дүгнэлт гаргахдаа анхаарвал зохих гол асуудлуудыг тусгадаг бөгөөд үүнд 7-10-р стандарт багтна.

Page 11: лекц №1.2pptx

Анхаарал тавьсанд баярлалаа