21
ОРЧУУЛГЫН ОНОЛЫН СУДЛАГДАХУУН лекц № 1

"Солонгос хэлний орчуулгын онол" Хичээл-1

Embed Size (px)

Citation preview

Page 1: "Солонгос хэлний орчуулгын онол" Хичээл-1

ОРЧУУЛГЫН ОНОЛЫН СУДЛАГДАХУУН лекц № 1

Page 2: "Солонгос хэлний орчуулгын онол" Хичээл-1

Орчуулгын онол хичээлийн хэрэгцээ, шаардлага• 1990 оноос хойших нийгмийн

өөрчлөлт• Орчуулагч мэргэжилтэн бэлтгэх

сургуулийн тоо • Орчуулагч мэргэжлээр төгсөгчдийн

тоо, чанар• Орчуулгын чанар• Нийгмийн хөгжлийг дагасан

орчуулагч мэргэжлийн шаардлага

Page 3: "Солонгос хэлний орчуулгын онол" Хичээл-1

Сургалтын хөтөлбөр дахь зорилго• Солонгос хэлний багш орчуулагч болж буй

оюутнууд нь:Орчуулга болон орчуулгын онолын үндсэн

ухагдахуун, Мо-Со хэлний өгүүлбэрийн байгууламж, найруулга зүйн онцлог, түүнийг харилцан орчуулах арга, орчуулгад хэрэглэгдэх практик арга барилууд, өмнө хэвлэгдэн гарсан чадварлаг орчуулагчдын бүтээл, Со-Мо орчуулгын өнөөгийн байдал, орчуулгын арга зүй, тулгамдсан асуудал зэрэгтэй танилцаж, орчуулга хийх суурь мэдлэгтэй болох.

• Англи хэлний багш орчуулагч болж буй :Оюутан орчуулгын онолын гол ухагдахуун, Англи

Монгол хэлний өгүүлбэрийн байгууламж, найруулга зүйн онцлог, үгсийн сангийн утгын зөрөө, түүнийг буулгах онцлог, орчуулгад хэрэглэгдэх практик арга барилууд, үг сонголтын зарчим болон тухайн хэлнүүдийн харьцуулсан түвшний талаар мэдлэг эзэмшүүлж, практикт ашиглах чадвар, дадлыг олгох.

Page 4: "Солонгос хэлний орчуулгын онол" Хичээл-1

Орчуулгын онол хичээлийн судлах зүйл сич

1. Орчуулгын онолын ухагдахуун2. Орчуулгын үндсэн зарчим, орчуулгын ажлын үе шатууд3. Орчуулгын төрөл зүйл4. Орчуулах арга, орчуулах үе шат5. Орчуулгын үгийн сангийн асуудал6. Орчуулгын хэл зүйн асуудал7. Хам сэдэв8. Үгийн сангийн зарим төрлийн орчуулга9. Өвөрмөц хэллэг, хэлц үгийн орчуулга10. Үндэсний онцлог үгийн орчуулга

Page 5: "Солонгос хэлний орчуулгын онол" Хичээл-1

Дүгнэх журам

1. Ирц 20 оноо2. Бие даалт1,2 30 оноо3. Хичээлийн идэвх 30 оноо гэрийн даалгавар4. Сэдвийн шалгалт 1,2 20 оноо5. Улирлын шалгалт 30 оноо

Page 6: "Солонгос хэлний орчуулгын онол" Хичээл-1

ОРЧУУЛГЫН ОНОЛЫН СУДЛАГДАХУУН “Орчуулгын онол” гэдэг нэр томъёо нь өргөн утгаараа

“орчуулгын дадлага” гэсэн нэр томъёотой сөргүүлэн тавигддаг бөгөөд орчуулгын дадлагатай холбогдох аливаа үзэл баримтлал, үндэслэл, ажиглалт, арга барил, түүнийг хэрэгжүлэх нөхцөл, түүнд шууд болон шууд бусаар нөлөөлөгч хүчин зүйлүүдийг бүхэлд нь хамарна.

“Орчуулгын онол”-ыг ингэж ойлгох нь “орчуулга судлал” гэдэг ухагдахуунтай давхцаж байгаа юм. Явцуу утгаар бол “орчуулгын онол” нь орчуулга судлалын зөвхөн онолын хэсгийг хамаарна.

Орчуулгын онол : Орчуулагчийн бүтээлч үйл ажиллагааг задлан шинжилж, орчуулгад оролцсон хоёр буюу түүнээс дээш хэлний хоорондын харьцаа, орчуулагчийн арга барилыг судлан, орчуулгын зүй тогтлыг илрүүлдэг бие даасан ухаан юм.

Page 7: "Солонгос хэлний орчуулгын онол" Хичээл-1

ОРЧУУЛГА ГЭДЭГ БОЛ ОЛОН ТАЛТАЙ, НАРИЙН НИЙЛМЭЛ ҮЗЭГДЭЛ БӨГӨӨД САЛАНГИД ТАЛУУД НЬ ӨӨР ӨӨР ШИНЖЛЭХ УХААНЫ СУДЛАХ ЗҮЙЛ БАЙЖ БОЛДОГ. ОРЧУУЛГА СУДЛАЛЫН ХҮРЭЭНД ОРЧУУЛГЫН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ СЭТГЭЛ ЗҮЙ, УТГА ЗОХИОЛ СУДЛАЛ, УГСААТНЫ ЗҮЙ БОЛООД БУСАД ТАЛУУД, ТҮҮНЧЛЭН ОРЧУУЛГЫН ТҮҮХИЙГ СУДАЛДАГ. СУДЛАХ ЗҮЙЛЭЭС ХАМААРААД орчуулгын сэтгэл зүй, утга зохиолын орчуулга судлал (уран зохиолын орчуулгын үүнд багтана), угсаатны зүйн орчуулга судлал гэхчилэн ангилж болно.Орчин үеийн орчуулга судлалд орчуулгыг хэл шинжлэлийн үзэгдэл хэмээн авч үздэг ба хэл шинжлэлийн орчуулга судлал (орчуулгын хэл шинжлэл) тэргүүлэх байр суурьтай байна.Орчуулгын онол нь дотроо:• Орчуулгын ерөнхий онол• Орчуулгын хэсэгчилсэн онол• Орчуулгын тусгай онол гэж ялгагддаг.

Page 8: "Солонгос хэлний орчуулгын онол" Хичээл-1

• Орчуулгын ерөнхий онол нь орчуулгын үйл явцад оролцогч тодорхой хоёр хэлний онцлогоос үл хамааран орчуулгын хэл шинжлэлийн ерөнхий зүй тогтол, орчуулгын үйл явцыг хэрэгжүүлэх арга, орчуулгын тодорхой үйлдлийн онцлогийг судалдаг.

• Орчуулгын ерөнхий онол нь ямар ч эх хэлнээс дурын хэлэнд хөрвүүлэх аливаа төрлийн орчуулгыг хамаарна. Орчуулгын ерөнхий онол нь орчуулгын хэсэгчилсэн ба тусгай онолын үндсэн ухагдахуунуудыг тодорхойлж, онолын үндэслэлийг гаргаж таньдаг.

• Орчуулгын хэсэгчилсэн болон тусгай онол нь орчуулгын ерөнхий онолын үндэслэлийг орчуулгын тусгай хэв шинж, төрөлд хэрэглэгдэхүйцээр тодотгож өгдөг.

Орчуулгын онолын тухай үндсэн ойлголтОрчуулгын үйл ажиллагааны цар хүрээ улам өргөжин тэлж, нийгмийн ач холбогдол нь өсөн нэмэгдэж буй нь судлаачдын анхаарлыг зүй ёсоор татах боллоо.

Page 9: "Солонгос хэлний орчуулгын онол" Хичээл-1

Орчуулгын онолыг судалж, тайлбарлахын өмнө, бид зайлшгүй доорх гурван асуудлыг ойлгон ялгах хэрэгтэй. Орчуулгын ямарваа нэгэн үзэгдэл, асуудлыг ойлгон шийдвэрлэх нь орчуулгын чанар, эсвэл орчуулагчын чадварыг сайжруулахад оршдог гэж үзвэл, түүний төлөө хийж буй бүхий л үйлдлүүд нь доорх гурван асуудлаас үүдэлтэй байдаг. Үүнд:

Орчуулга гэж юу вэ? Орчуулагч гэж хэнийг хэлэх вэ? Орчуулгын онол гэж юу вэ?Эдгээр гурван асуулт нь өөр хоорондоо уялдаа холбоотой боловч өнөөг хүртэл хүмүүсийн сэтгэлд бүрэн нийцсэн хариулт хараахан гараагүй байна. Орчуулгыг одоогоос 2000 гаруй жилийн өмнө үүссэн гэж зарим нэг эх сурвалжид тэмдэглэсэн байдаг. Өнөөгийн олон улсын харилцаа холбоо нь мөн л орчуулгатай холбоотой орчуулгатай салшгүй холбоотой. Орчуулга нь урт удаан хугацааны түүхтэй, хэрэглээ нь асар их боловч бидний орчуулгын тухай мэдлэг маань тун бага байдаг нь харамсалтай.

Page 10: "Солонгос хэлний орчуулгын онол" Хичээл-1

*18-р зууны сүүл үе хүртэл орчуулга онолын судалгааг орчуулгын сэтгэгдлийн судалгаа гэж ойлгож үзэж байсан бөгөөд энэ үеэс хойш орчуулгын онолын ажил бараг л зогсонги байдалд орсон. Харин энэ үед амьд биетийн шинжлэх ухаан эрчимтэй хөгжиж эхэлсэн. Ялангуяа ургамал судлал, амьтан судлал болон биологийн шинжлэх ухааны хөгжил хурдацтай хөгжиж эхэлсэн. Үүнээс үндэслэн харьцуулж үзвэл орчуулгын шинжлэх ухаан өнөөг хүртэл хөгжлийн дараах шатандаа ороогүй л байна. Удаан хугацааны туршид орчуулга гэдэг маань өөрөө хүмүүсийн судалгааны гол сэдэв нь байсаар ирсэн бөгөөд орчуулга нь нууцлагдмал, ойлгоход хүндрэлтэй хэвээр л байна. Энэ нь орчуулгын мөн чанар болон арга барилыг тайлбарлах ерөнхий онол байхгүйгээс шалтгаалж байгаа юм. Гэвч яагаад ийм байдалд хүрсэн юм бол?Энэ асуултын хариултыг олон зүйлээр тайлбарлаж болох ч хамгийн чухал шалгаан нь “орчуулга” гэдэг үг нь өөрөө олон утгатай бөгөөд судлаач нар өөр өөрийн үзлийн дагуу явцуу утгаар нь ойлгодогт оршино.

Page 11: "Солонгос хэлний орчуулгын онол" Хичээл-1

Тэгвэл орчуулга гэж юу вэ?Орчуулгын судалгаанд удаан хугацааны турш (магадгүй өнөөдрийг хүртэл) чухал байр суурийг эзэлж байсан асуудал бол:- Орчуулга нь урлаг уу, шинжлэх ухаан уу гэсэн асуулт юм. - Хэл шинжээчид орчуулгыг “шинжлэх ухаан”-ны үүднээс нь

судалж, энэхүү үзэгдэлд ямар нэгэн “объектив” тайлбар хийдэг. Гэвч орчуулгыг мөн нэгэн төрлийн “урлаг” эсвэл “ур чадвар” гэж ойлгож болно. Иймээс объектив болон “шинжлэх ухаан”-ны тайлбар хийх нь зүйд нийцэхгүй юм.

- Орчуулгыг урлаг хэмээн үзэх үзэл нь 19-р зуунд голлох байр суурийг эзэлж байсан. Үүнийгээ тухайн үеийн эрдэмтэд нэгэн төрлийн зугаа цэнгээн хэмээн үзэж, мэргэжлийн бус орчуулагч нар Латин болон Грек сонгодог зохиолыг л орчуулдаг байсантай холбон ойлгож болно.

- 20-р зууны үед орчуулгын онолыг шууд “Библи”-ийн орчуулгатай холбон ойлгож байсан.

Page 12: "Солонгос хэлний орчуулгын онол" Хичээл-1

• 20-р зууны 90 оноос эхлэн орчуулга нь зөвхөн уран зохиол биш, харин техник, анагаах ухаан, эрх зүй болон захиргааны төрлийг хамрах болсон. Эрт дээр үед орчуулагч хүн цаг нөхцөөхийн тулд ганц хоёр шүлэг, яруу найргийг орчуулдаг байсан бол өнөөдөр ихэнх орчуулагч орчуулгыг өөрийн мэргэжил болгон сонгосон юм.Тиймээс ч орчуулга бол цэвэр “урлаг” эсвэл цэвэр “шинжлэх ухаан” гэсэн үзэл маань аль хэдийн хоцрогдсон байна.

• Хэрэв орчуулгад зайлшгүй тодорхойлолт хийх ёстой бол, бид бүхэн “Орчуулга гэдэг нь нэг хэл (эсвэл зорилтот хэл)-ний утга агуулгыг нөгөө хэл (эсвэл эх хэл) ээр илэрхийлж, утга зүй болон хэв маягийн хувьд адил тэнцүү байхыг хэлнэ” гэж ойлгож болно.

• Хэдийгээр эрдэмтэн, судлаачид өөр өөрийн тодорхойлолтыг хэлдэг ч эдгээр тодорхойлолтууд нь бүгд нэгэн адил шинжийг агуулсан байдаг. Энэ нь орчуулгыг хэл хооронд ямар нэгэн хэлбэрийн шилжүүлэлт хийж, орчуулагч “адил зүйлс”-ийг нь олж эх зохиолын онцлог шинжийг “хэвээр хадгалах” үүрэгтэй гэсэн үзэл юм.

Page 13: "Солонгос хэлний орчуулгын онол" Хичээл-1

Дээрх тодорхойлолтын дагуу хэрэв ямар нэгэн хэлийг нөгөө хэл рүү шилжүүлэхэд зайлшгүй хэлбэрийг нь ямар нэгэн өөрчлөлт хийх шаардлага гардаг. Өөрөөр хэлбэл, өөр өөр хэлбэрээр ямар нэгэн утга санааг илэрхийлэхэд бүрэн төгс адил байх боломжгүй юм. Учир нь нэг хэлэнд яг адил утга илэрхийлэх үгс бараг байхгүй байхад хоёр хэлний хооронд адил утга илэрхийлэх боломжгүй байна гэдэг бол байж болох л асуудал юм. Иймд бид орчуулга хийх явцад зайлшгүй зарим зүйлсийг “алддаг”.

Энэ нөхцөлд орчуулагчид хоёр сонголт гарч ирдэг. 1. Хэлбэрийн адил байдлыг хамгийн өндөр түвшинд хадгалж, тухайн хэлийг ашиглаж буй нөхцөлтэй холбоотой утга зүйн хүчин зүйлсийг орхигдуулах. 2. Утга үүргийн адил байдлыг хамгийн өндөр түвшинд хадгалж, тухайн хэлийг ашиглаж буй нөхцөлтэй холбоотой хэлбэрийн хүчин зүйлсийг орхигдуулах Үүнийг үгчлэх болон утгачлах арга хэмээн ойлгож болно.

Page 14: "Солонгос хэлний орчуулгын онол" Хичээл-1

Хэрэв орчуулагч эхний сонголт буюу үгчлэх аргыг сонговол, түүний орчуулга нь “бодит” боловч “уран яруу биш” гэж шүүмжлэгдэх болно.

Хэрэв хоёр дахь сонголт буюу утгачлах аргыг сонговол, түүний орчуулга нь “уран яруу” боловч “бодит бус гэсэн шүүмжлэл авах болно. Иймээс орчуулагч орчуулга хийх явцадаа хэлбэр болон утгыг аль болох хамгийн дээд түвшинд гарган тавих шаардлагатай юм.

Орчуулагч гэж хэнийг хэлэх вэ?Орчуулагч нь хоёр хэлийг эзэмшсэн зуучлагч бөгөөд өөр өөр ганц хэлтэй хүмүүс өөр хоорондоо харилцах үед зуучлагчын үүргийг гүйцэтгэдэг. Өөрөөр хэлбэл орчуулагч нь А хэлний мэдээллийг хүлээн аваад, өөрчлөн Б хэл рүү дамжуулах үүрэгтэй байдаг.

Page 15: "Солонгос хэлний орчуулгын онол" Хичээл-1

Орчуулга бол нэг хэлээр илэрхийлсэн санааг нөгөө хэлний бүх хэрэглэгдэхүүнийг ашиглан бүрэн төгс гаргах бүтээлч хөдөлмөрийн үр дүн. Хэлний бүх хэрэглэгдэхүүн гэдэг ухагдахуунд нь: 1. Авиа зүй 2. Үгийн сан 3. Өгүүлбэр зүй 4. Найруулга зүй- д хамаарах бүх хэрэглүүр багтана.

• Аливаа бичиг зохиолыг орчуулахын тулд орчуулагч хүн эх хэлээр байгаа зохиол бүтээлийг өөрийн уугуул хэлээр бичсэн шиг хөдөлбөргүй ухаарч мэдсэн байх, нөгөө талаар орчуулж байгаа хэлээр тухайн орчуулгаа бүрэн зөв, яруу тод, оновчтой илэрхийлэн гаргасан байх учиртай. Энэ утгаараа жинхэнэ орчуулга гэдэг бол тайлбарлах, хялбарчлах, хэлмэрчлэх, товчлох хэлбэрүүдээс эрс ялгаатай.

Page 16: "Солонгос хэлний орчуулгын онол" Хичээл-1

Орчуулгын онол судалгаа бол: 1. хэл шинжлэл2. утга зохиол судлал3. найруулга зүй зэрэг олон ухааны уулзвар дээр бий болж хөгжсөн өргөн хүрээтэй нийт хэл бичгийн ухааны том салбар юм. Орчуулгын онол судлалд : 1. Орчуулгын түүх2. Орчуулгын үндсэн зорилт чиг хандлага 3. Орчуулгын арга барил4. Орчуулж байгаа зохиол бүтээлийн төрөл зүйлийн онцлог зэргээс үүдэн гарсан өвөрмөц шинж чанарыг судлан тодруулдаг.

Орчуулгын хэлбэр.1. Төрөл хэлнээс нөгөө хэлэнд хийж байгаа орчуулга /

монгол, буриад, халимаг, орос- словак, франц, англи, испани, португали/.

2. Утга зохиолын хэлнээс нутгийн аялгууны хэлэнд хийх орчуулга / монголын утга зохиолын хэлнээс торгууд аялгуунд/

Page 17: "Солонгос хэлний орчуулгын онол" Хичээл-1

3. Эртний хэлнээс орчин цагийн утга зохиолын хэлэнд хийх орчуулга /МНТ/.4. Хүн төрөлтөний хэлнээс ШУ-ны тодорхой салбарын тэмдэгтүүдэд шилжүүлсэн орчуулга / химийн нэр томъёо, одон орон судлал/

Гэхдээ бүх төрлийн орчуулгад хүмүүсийн харилцааны гол хэрэглүүр болсон хүн төрөлхтөний хэл гол үүрэг гүйцэтгэдэг. Ийм ч учраас нэг хэлэнд байгаа зохиол бүтээлийг нөгөө хэлээр уншигчдад хамгийн дөт дөхөм, ойлгомжтой, бүрэн зөв илэрхийлэн гаргах нь аль ч төрөл хэлбэрийн орчуулгын үүрэг байдаг. Орчуулагдаж буй эх зохиолын агуулга нь уг зохиолыг анх бичсэн хэлний хэрэглэгдэхүүнтэй нягт уялдаатай байдаг тул тухайн хэлийг сайн мэдэхгүй хүн орчуулгыг уншаад цаад хэлний яруу илэрхийллийн олон аргыг бүрэн ухаарахуйцаар орчуулгыг хийх шаардлагатай.

Page 18: "Солонгос хэлний орчуулгын онол" Хичээл-1

Орчуулгад тавигдах шаардлагаАль ч төрлийн орчуулгыг ямарч мэдлэг чадвартай орчуулагч хийсэн орчуулгад зайлшгүй 2 үндсэн шаардлага тавигддаг. 1. Орчуулга хийж байгаа зорилго бол тухайн хэлийг мэдэхгүй хүнд эх зохиол буюу ярьж байгаа хүний бичсэн ярьсныг аль болохуйц үнэн зөв, ойр дөт орчуулахад чиглэгддэг. 2. Орчуулга хийнэ гэдэг нь урьд өмнө аль нэг хэлээр бичиж туурвисан зүйлийг нөгөө хэлний буюу орчуулга хийж байгаа хэлний хэрэглэгдэхүүнүүдийг ашиглан бүрэн төгс илэрхийлж гаргах их хариуцлага ноогддог.

Орчуулгад анхаарах зүйлс1) Яг үгчлэн яс тохируулах арга барилаас зайлсхийх2) Орчуулах гэж шилж сонгож авсан ба орчуулахаар бэлтгэж

буй эх зохиолоо үгийн сан, хэл зүй, найруулга зүйн талаар нарийн нягт задлан шинжилж эгзэгтэй хэсэг, бүлэг бүрийг өөриймшүүлэх

Page 19: "Солонгос хэлний орчуулгын онол" Хичээл-1

Орчуулгад анхаарах зүйлс1) Яг үгчлэн яс тохируулах арга барилаас зайлсхийх2) Орчуулах гэж шилж сонгож авсан ба орчуулахаар бэлтгэж буй эх зохиолоо үгийн сан, хэл зүй, найруулга зүйн талаар нарийн нягт задлан шинжилж эгзэгтэй хэсэг, бүлэг бүрийг өөриймшүүлэх

3) Орчуулж байгаа зохиол бүтээлийн төрөл зүйл, агуулга, найруулга зүйн онцлогийг орчуулагч хүн иж бүрнээр нь авч үзэн ямар арга барилаар хэрхэн орчуулах ёстойгоо оновчтой шийдэх 4) Орчуулж буй хэлний хэм хэмжээг гарамгай эзэмшсэн, тэр хэлний яруу илэрхийллийн аргыг бүх өнгө аясаар нь мэддэг, хэлний бүх төвшинд олон төрлийн хувиргалыг чадмаг хийж чаддаг арга ухаанд боловсрох 5) Ургуулан бодох авьяас билгээ хөгжүүлэх

Page 20: "Солонгос хэлний орчуулгын онол" Хичээл-1

Орчуулагчийн мэргэжлийн ёс зүйФранцын Орчуулагчдын холбооноос гаргасан орчуулагчийн ёс

зүйгээс :1. Чанартай зөв орчуулга- Орчуулагч нь ямар ч нөхцөлд чанартай, зөв орчуулах ёстой2. Эрхэмлэх чанар- Орчуулагч нь ямар ч үед ажил мэргэжлийнхээ нэр хүндийг

унагах үйлдэл хийх ёсгүй3. Ажил мэргэжлийн нууц- Орчуулагч нь ажил мэргэжлийн нууцыг чанд сахих ёстой.

Олж авсан мэдээллээ шууд ба шууд бусаар задруулахыг хориглоно.

Page 21: "Солонгос хэлний орчуулгын онол" Хичээл-1

Орчуулагчын мэргэжлийн ёс зүй4. Төвийг сахисан байдал, зөв орчуулга- Орчуулагч нь үйлчлүүлэгчийн нийгмийн байр суурь нэр алдар,

харьяалал, гарал үүсэл, шашин шүтлэг болон улс төр, үзэл санаа, сэтгэл хөдлөлөөс үл хамааран эрх тэгш харьцах ёстой.орчуулагч нь өөрийн бат итгэл, санаа бодол, дур сонирхлыг үл харгалзан орчуулах ёстой баримт бичиг, үг яриаг хамгийн үнэн зөв орчуулах үүрэгтэй.

5. Бие даасан байдал- Орчуулагч нь аливаа дарамт шахалт, гадны нөлөөнд авталгүй

бие даан ажиллах ёстой. Санаатайгаар алдах буюу хайнга хандах, буруу орчуулах нь ноцтой болгоомжгүй алдаа мөн.

6. Шудрага байдал- Орчуулагч нь ажил мэргэжлээ үл хүндэтгэсэн аливаа ёс бус

үйлдэл хийх ёсгүй

Анхаарал тавьсанд баярлалаа.