44
Статистик мэдээлэл бүрдүүлэх : Ажиглалтын арга Лекц 2

Лекц 2

Embed Size (px)

Citation preview

Статистик мэдээлэл бүрдүүлэх : Ажиглалтын

арга

Лекц 2

Статистик мэдээллийг цуглуулж боловсруулах үе шат Юмс үзэгдлийн байр байдал, хөгжил хөдөлгөөнийг

илэрхийлэхүйц үзүүлэлтийн систем, аргачлал боловсруулна

Судалгаа, шинжилгээний ажлын зохион байгуулалт, арга зүйн бэлтгэл хангах, зорилгоо тодорхойлно

Мэдээлэл цуглуулах буюу ажиглалт явуулна Нэгтгэл бүлэглэлт хийх Боловсруулалт судалгаа, шинжилгээ хийх.

Статистик мэдээлэл бүрдүүлэх арга

Статистик сан гэдэг нь мэдээллийг шилж сонгох, юмс үзэгдлийн хоорондын хамаарлыг илүү бүрэн тодруулах, тэдгээрийн статистик магадлалын түвшинг тогтооход хэрэглэгддэг орчин үеийн аргачлалуудын нийлбэр цогц юм.

Дотоод тайлан мэдээлэл Асуулгын аргаар

мэдээллийг гаднаас цуглуулах

Ажиглалт хийх

Мэдээлэл цуглуулах арга

Шинжлэх ухааны үндэслэлтэй урьдчилан төлөвлөсөн тодорхой программын үндсэн дээр зохион байгуулалттайгаар тоо баримт цуглуулах ажлыг статистик ажиглалт гэдэг.

Аливаа судалгааны ажил анхдагч мэдээллийг цуглуулахаас эхэлдэг. Ийм учраас ажиглалт нь судалгааны эхний үе шат юм.

Статистик шинжилгээний зорилго агуулгаас шалтгаалж анхдагч тоо материалыг цуглуулж авах үндсэн арга зам, түүний бүтэц өөр өөр байдаг.

Статистик мэдээлэл цуглуулах ажиглалтын арга

үнэн зөв тоо материал

цуглуулах, түүнийг

нягтлан шалгах

аль болох богино

хугацаанд бүрэн дүүрэн мэдээлэл олж

авах

Статистик ажиглалтын зорилго

Судалгаа явуулсны эцэст хариу авбал зохих асуултын жагсаалтыг ажиглалтын программ гэнэ.

Ажиглалтын программыг боловсруулахдаа дараах зарчмуудыг баримтална◦Зайлшгүй шаардлагатай үндсэн хамгийн гол асуудлыг

тусгах◦Программын асуулт бие биетэйгээ утга агуулгын

хувьднягт уялдаатай, нэгээр нь нөгөөг шалгаж болохуйц байх

◦Программын асуулт урьд өмнө явуулсан судалгааны асуулттай харьцуулагдахуйц байх

◦Асуултууд энгийн товч, ойлгомжтой, тодорхой байх

Ажиглалтын программыг дараах байдлаар ангилна◦Жагсаалтын – хэд хэдэн нэгжийг нэг хуудсанд

бичсэн байвал◦Картын – ажиглалтын нэгж бүрт тусгай зарт

зориулсан байвал

Статистикийн судалгаанд хамрагдах ижил төрлийн юмс үзэгдлийг ажиглалтын объект гэнэ.

Ажиглалтанд хамрагдах юмс үзэгдлийг ойролцоо утгатай ижил төстэй юмс үзэгдлээс ялган зааглах нь чухал байдаг. Статистикт объектыг ялган зааглах шинж тэмдгийг ценз гэдэг.

Статистик судалгаанд хамрагдаж байгаа юмс үзэгдлийн нийлбэр болох ажиглалтын объектын бүрэлдэхүүний элемент тоо мэдээ өгөх нэгжийг ажиглалтын нэгж гэнэ.

Нийдмийн нэгж гэдэг нь үндсэн шинж тэмдгийг өөртөө агуулсан статистик ажиглалтын объектын анхдагч элемент юм

Статистик ажиглалтын төрлүүд

Ангилах шинж тэмдэгНийдмийн нэгжийг

хамрах байдлаарнэлэнхүй ажиглалт

хэсэгчилсэн ажиглалт

Явагдах хугацаагаарбайнгын

/тасралтгүй/

давтагдах

нэг удаагийн

хэсэгчилсэн ажиглалт

түүвэр ажиглалт

гол хэсгийг хамарсан анкетын монограф

Ажиглалт явуулж тоо материал цуглуулахдаа янз бүрийн арга хэрэглэдэг. ◦шууд биечлэн бүртгэх◦баримтын арга◦асууж лавлах арга

Мэдээллийн анхан шатны боловсруулалт хийх үйл

ажиллагаа,бүлэглэлт товчооллын арга

Лекц 3

Ажиглалтын үр дүнд цуглуулсан эмх замбараагүй байгаа тоо мэдээллийг дэс дараалалд оруулан юмс үзэгдлийн ерөнхий байр байдал, дүр төрхийг тодруулан боловсруулах хэрэгтэй.

Ингэхдээ бүлэглэлт товчоололт хийх, тархалтын цуваа байгуулах, хүснэгт графикын арга хэрэглэнэ.

Ажиглалтын материалыг эмхтгэж цэгцлэх арга техник, үйл ажиллагааг бүлэглэлт товчоололт гэнэ.

Юмс үзэгдлийн цуглуусан тоо мэдээлэл цөөн байвал заавал бүлэглэлт хийх шаардлагагүй байдаг.

Харин улс орны хэмжээнд авч үзэх, зах зээлийг судлах тохиолдолд заавал бүлэглэх шаардлагатай.

Ажиглалтын тоо их байх (N>0)

Эдийн засаг статистикт судлагдах юмс үзэгдэл олон тооны шинж тэмдэгтэй байдаг.

Бүлэглэлт товчоололт хийх үндсэн шаардлага

Цуглуулсан тоо материалаа нэгтгэн бүх нийдмийн хувьд бодит байдлыг тусгасан дүгнэлт өгөх

Юмс үзэгдлийн хөгжлийн зүй тогтлыг тодорхой үзүүлэлтийн тусламжтайгаар илрүүлэхэд оршино.

Бүлэглэлтийн үндсэн зорилго нь

Нийгэм эдийн засгийн үзэгдэл юмсын байдал төлөвийг тодруулдаг.

Судалж буй зүйлийн бүтцийг тодорхойлдог.

Шинж тэмдгүүдийн хоорондын харилцан хамаарлыг тодорхойлдог.

Бүлэглэлт хийсний ач холбогдол

Нэг төрлийн бүлэглэлт

Бүтцийн бүлэглэлт

Шинжилгээний

бүлэглэлт

Бүлэглэлтийн хэлбэр

Бүлэглэлт хийхдээ судалгааны зорилгод хариулт өгөхүйц тийм гол үндсэн шинж тэмдгийг сонгон авах.

Тухайн үзэгдэл процесс явагдаж байгаа бодит нөхцөл, нутаг дэвсгэрийн онцлог зэргийг харгалзан үзэх.

Судалж буй юмс үзэгдэлд хэд хэдэн хүчин зүйлс нөлөөлж байвал хосолсон бүлэглэлт хийх хэрэгтэй байдаг.

Бүлэглэлтийн шинж тэмдгийг сонгох зарчим

бүлэглэлтийг зөвхөн нэг шинж тэмдгээр

Энгийн

2 ба түүнээс дээш шинж тэмдгээр

Хосолсон

Шинж тэмдгийн тоо тэдгээрийг ашигласан байдлаас хамаарч бүлэглэлтийг

№ Нормын биелэлт /%/ Ажилчдын тоо

1 90 1

2 90-100 2

3 100-110 15

4 110-120 11

дүн 29

Энгийн бүлэглэлт

Хосолсон бүлэглэлт

№ Нормын биелэлт /%/

 Ажилчдын сарын дундаж цалин

II зэрэг III зэрэг IV зэрэг V зэрэг VI зэрэг

1 90 81700 - - - -

2 90-100 85900 - - - -

3 100-110 86400 87100 88100 - -

4 110-120 86800 87800 89000 91120 92500

1. Бүлгийн тоог тогтооно. Энэ нь ажиглалтын тоо, судалгааны зорилго, судлагдаж буй үзэгдлийн шинж чанараас хамаарна. Ижил интервалтай бүлэглэлт хийхэд бүлгийн тоог Стержессийн томъёогоор олно.

n - бүлгийн тоо N — ажиглалтын нэгжийн тоо

Бүлэглэлт хийх үндсэн дүрэм

Nn lg322.31

Стержессийн томъёогоор тодорхойлсон бүлгийн тоо

N 12-

22

23-

45

46-

90

91-

180

181-

361

362-

723

724-

1147

1148-

2895

2896

-

5791

5792

-

1158

2

1158

3-

2316

3

n 5 6 7 8 9 10 11 12 13 14 15

Бүлгийн тоог тогтоохдоо шинж тэмдгийн өөрчлөлтийн байдал, судалж буй нийдмийн нэгжийн тоо хэмжээ зэргийг харгалзана.

Зарим тохиолдолд шинж чанараар нь бүлгийн тоог тодорхойлно. /том, жижиг, дунд/

2. Бүлгийн интервалын хэмжээг олно. Интервалын уртыг тогтоохдоо ажиглалтын тоо, шинж тэмдгийн онцлог зэргийг харгалзан ижил ба ижил биш гэсэн 2 янзаар тогтоодог

Шинж тэмдгийн хувьсал өөрчлөлт ойролцоо төсөөтэй зүй тогтол бүхий нийдэм нэгэн төрөл чанарт багтаж байвал уртыг нь ижил хэмжээгээр тогтооно. Ижил интервалын уртыг

Бүлэглэлт хийх үндсэн дүрэм

nXXi /minmax

Хувьсах шинж тэмдгүүдийн хамгийн их ба бага утгуудын ялгаврыг хэлбэлзлийн далайц гэнэ.

Ижил интервалын үед эхний бүлгийн интервалын хоёр хязгаарыг дараах томъёогоор олно.

2min2,1

iXL

Интервалын урт ижил биш байх хэрэгцээ гарч болдог. Энэ үед геометр болон хэв шинжит зарчмын аль нэгийг баримтална.

Зарчим Интервалын урт

Арифметик ижил 10 10 10 10 10

Геометр Ижил

дахин

Өсөх 10 20 40 80 160

Буурах 160 80 40 20 10

Хэв

шинжит

Ижил

биш

Өсөх 10 30 120 600 1000

Буурах 900 600 120 30 10

Статистикийн анхдагч тоо мэдээг системчлэн боловсруулсны үр дүнд тоон цуваанууд үүсдэг. Үүнийг статистикийн цуваа гэдэг.

Статистикийн цуваа нь динамик ба статистик шинж тэмдгээр байгуулагдана.

Ямар нэгэн хувьсах шинж тэмдгээр нь тодорхой дэс дараалалд оруулсан объектын нэгжүүдийн цувааг тархалтын цуваа гэдэг.

Тархалтын цувааг тоон ба чанарын шинж тэмдгүүдийн аль алинаар нь байгуулна

Тархалтын цуваа байгуулах

Вариацын тархалтын цуваа

• тоон (тоогоор илрэх) шинж тэмдгээр байгуулагдсан

Атрибутив тархалтын цуваа

• чанарын (тоогоор илрэхгүй) шинж тэмдгээр байгуулагдсан

Газарзүйн тархалтын цуваа

• нутаг дэвсгэрийн /байршлын/ шинж тэмдгээр байгуулагдсан

Тархалтын цуваа байгуулагдсан тэмдэгээрээ 3 хэлбэртэй

Вариацын тархалтын цуваа вариант, давталт гэсэн 2 элементээс бүрдэнэ.

Шинж тэмдгийн тоон утгыг вариант, түүний давтагдсан тоог давталт гэнэ.

Вариацын тархалтын цувааны тоон шинж тэмдэг нь тасралттай болон тасралтгүй байж болно.

Харин атрибутив ба газарзүйн тархалтын цуваа ямагт дискрет шинжтэй байдаг

Энгийн

тархалтын цуваанууд өсөх

эсвэл буурах дарааллаар тодорхой

эрэмблэгдсэн байдаг. Энэ нь бүлэглэгдээгүй

тархалтын цуваа юм.

Дискрет

тархалтын цувааны

вариантууд тодорхой нэг

тоогоор илэрхийлэгдэнэ.

Интервал

тархалтын цувааны

вариантууд хоёр хязгаартай /заагтай/

өгөгдсөн байдаг

Вариацын тархалтын цувааг байгуулсан аргаар нь

Абсолют давталт (fi) - тухайн тоон утгын давтагдах тоог абсолют давталт гэнэ.

Харьцангуй давталт (i) - тухайн абсолют давталтыг давталтын нийт дүнд харьцуулж тодорхойлно.

Өсөн нэмэгдэх давталт (Si) - тухайн бүлгийн давталт дээр дараагийн бүлгийн давталтыг нэмж тодорхойлно. ◦ Өсөн нэмэгдэх давталтыг абсолют ба харьцангуй давталтын

аль алинаар нь гаргаж болно. ◦ Түүнчлэн хувьсах шинж тэмдгийн бага болон их утгын талаас

шууд ба урвуу байдлаар өсөн нэмэгдүүлж тодорхойлдог.

Тархалтын цувааны давталт

Жишээ

Дэлгүүрийн эзэн Грин өөрийн бизнесийн талаар судалгаа явуулахаар болж өдөр бүр үйлчлүүлэгчдийн төлсөн чекийн тоо хэмжээг энгийн түүврийн аргаар тодорхойлсон. Зорилго нь дэлгүүрийнхээ ачааллын түвшинг тодорхойлох.

65 23 26 45 12 45 56 35 26 45 25

56 45 32 12 56 53 23 24 45 36 35

15 45 19 05 56 53 26 53 56 54 52

25 26 34 35 36 31 23 26 25 46 45

56 52 51 53 26 64 23 24 21 29 28

65 39 38 26 37 24 28 25 35 67 38

16 18 46 23 35 38 32 57 48 49 53

34 31 37 28 29 37 34 31 26 25 43

7бүлэг болгохоор тооцсон. Бүлгийн тоог урьдчилан тогтоосон тохиолдолд гэж тооцдог.

106/5671/minmax

nXXi

Тархалтын цуваа

№ Үйлчлүүлэгчдийн

тоо , xӨдөр f      

1 0-9 1 88 0,011 1,0

2 10-19 6 87 0,066 0,989

3 20-29 27 81 0,307 0,921

4 30-39 22 54 0,25 0,614

5 40-49 12 32 0,136 0,364

6 50-59 16 20 0,182 0,228

7 60-69 4 4 0,046 0,046

  дүн 88 - 1,00 -

1

fS 1

S

=4/88=0.046

Судалгаа явуулсан өдрүүдийн 30,7%-д өдөр бүр 20-29 үйлчлүүлэгч хүлээн авдаг.

Өсөн нэмэгдэх давталтын тусламжтайгаар 1 өдөрт 30аас дээш үйлчлүүлэгч ирвэл цаг хугацаанд нь хүндрэлтэй байх уу? хэрэв хүндрэлтэй бол үйлчлүүлэгчдийн ямар хэмжээний бөөгнөрлийн үед вэ? гэдгийг тодорхойлж болно. 1өдөр 30аас дээш үйлчлүүлэгч ирэх магадлал 54өдөр, энэ нь тухайн судалгаа хийсэн хугацааны 61,4% байна.

Судалгааны анхдагч тоо материалыг цуглуулж, боловсруулсны үр дүнд гарах дүгнэлтийг тайлбарлан бичих, хүснэгтэнд харуулах, графикаар дүрслэх зэргээр илэрхийлж болно. ◦ Статистик хүснэгт бол судалгаанд шаардагдах тоо мэдээг хамгийн

товч тодорхой, эмх цэгцтэй харуулах үндсэн хэлбэр юм. Хүснэгт нь статистикийн тоо мэдээг бүлэглэх, үзэгдэл юмсын харилцан хамаарал, динамик болон бүтцийн өөрчлөлтийг илрэхийлэх хэрэгсэл болдогоороо эдийн засгийн судалгаанд чухал ач холбогдолтой байдаг.

◦ График дүрслэл нь хүнд ойлгогдохын хувьд илуү байдаг. Статистик үзүүлэлтийг геометрийн шулуун дүрс ба эсвэл географын зурган схемээр дүрслэн үзүүлэхийг статистик графикийн арга гэнэ.

Тархалтын цувааны график дүрслэл

Статистикийн үзүүлэлтүүдийг хооронд нь зэрэгцүүлж үзүүлэх

Хугацааны цувааг үзүүлэх Үзэгдлийн бүтэц бүрэлдэхүүнийг тодорхойлох Үзэгдлийн орон зайн тархалтыг илтгэх Үзэгдлийн хоорондын хамаарлыг илтгэх Тархалтын цувааг илэрхийлэх Төлөвлөгөөт үйл ажиллагааны биелэлтийг харуулах

Статистик график дүрслэлүүдийн илэрхийлж буй үзэгдлийн агуулгаар нь

полигон гистограмм огив

◦ Дискрет шинжтэй тархалтын цувааг графикаар дүрслэн харуулахдаа полигоныг ашиглана.

Тархалтын цувааг графикаар дүрслэл

Жишээ

Нэг цехийн 20 ажилчныг мэргэжлийн зэргээр нь судалж дараах тархалтын цуваа байгуулжээ

Мэргэжлийн

зэрэг (х)

Ажилчдын тоо Өсөн нэмэгдэх давталт

шууд урвуу

I 1 0.05 1 20

II 3 0.15 4 19

III 5 0.25 9 16

IV 6 0.3 15 11

V 3 0.15 18 5

VI 2 0.1 20 2

Дүн 20 1 - -

f % fS 1

fS

I II III IV V VI0

5

10

15

20

25

1

4

9

15

182020

19

16

11

5

2

Огив

шууд Siурвуу Si

Мэргэжлийн зэрэг х

Аж

ил

чды

н т

оо S

I II III IV V VI0

1

2

3

4

5

6

7

1

3

5

6

3

2

Полигон

мэргэжлийн зэрэг х

Аж

ил

чды

н т

оо f

90

2920 3930

4940

6960 1910

5950

Үйлчлүүлэгчдийн тоо х

Өдр

ийн

тоо

f

Гиспограмм

Тархалтын цувааны интервал тус бүрийн давталтын хэмжээ уг интервалын уртаас шууд хамаарна. Энэ нь интервалыг уртасгах, богиносгохоос давталтын тоо хамаарна гэсэн үг юм. Интервалын уртыг хэв шинжит ба геометр зарчмаар байгуулсан үед абсолют давталтаар нь аль интервалд уг үзэгдэл хамгийн их олон тохиолдож буйг шууд тодорхойлох боломжгүй байдаг. Иймд тархалтын нягтрал гэсэн үзүүлэлтийг ашиглана. Давталыг интервалын уртад харьцуулсан харьцааг тархалтын нягтрал гэнэ.

Тархалтын нягтрал

i

fTH