10
Цээжлэх үг 1. Market - зах зээл. Зэх зээл нь тухайн 2. Need -Хэрэгцээ 3. Product -Бүтээгдэхүүн 4. Price -Үнэ 5. Promotion -Идэвхжүүлэлт 6. Customer value - бүтээгдэхүүний үнэт чанар. Бүтээгдэхүүний хэрэглэгчийн хувьд илэрхийлэх үнэ цэнийг хэлнэ. 7. Customer satisfaction - хэрэглэгчийн сэтгэл хамамж. Бүтээгдэхүүний бодит ашиг тус хэрэглэгчийн хүлээлтэнд нийцэх эсвэл түүнээс давахын хэлнэ. 8. Exchange - Арилжаа солилцоо. Хэрэгцээтэй байгаа зүйлсийг хоорондоо солилцох үйл ажиллагаа юм. 9. Marketing managment - Маркетингийн удирдлага - Өөрчлөгдөн хувьсах зах зээлийн нөхцөлд байгууллагын дотоод нөөц бололцоог харгалзан маркетингийн үйл ажиллагааг төлөвлөх, гүйцэтгэх, гүйцэтгэлд нь хяналт тавих болон холбогдох судалгаа шинжилгээг хийх үйл ажиллагааны цогц юм. 10. Marketing management concept - Маркетингийн удирдлагын үзэл баримтлал 11. Productoin oriented Үйлдвэрлэлийн чиг баримжаат 12. Product oriented Бүтээгдэхүүний чиг баримжаат 13. Selling oriented Борлуулалтын чиг баримжаат 14. Consumer oriented Хэрэглэгчийн чиг бармижаат 15. Societal oriented Нийгмийн чиг баримжаат 16. Competiter oriented - Өрсөлдөөний чиг баримжаат

Маркетингийн англи нэр томъёо

Embed Size (px)

DESCRIPTION

Маркетингийн англи нэр томъёо

Citation preview

Page 1: Маркетингийн англи нэр томъёо

Цээжлэх үг

1. Market - зах зээл. Зэх зээл нь тухайн

2. Need -Хэрэгцээ

3. Product -Бүтээгдэхүүн

4. Price -Үнэ

5. Promotion -Идэвхжүүлэлт

6. Customer value - бүтээгдэхүүний үнэт чанар. Бүтээгдэхүүний хэрэглэгчийн

хувьд илэрхийлэх үнэ цэнийг хэлнэ.

7. Customer satisfaction - хэрэглэгчийн сэтгэл хамамж. Бүтээгдэхүүний бодит

ашиг тус хэрэглэгчийн хүлээлтэнд нийцэх эсвэл түүнээс давахын хэлнэ.

8. Exchange - Арилжаа солилцоо. Хэрэгцээтэй байгаа зүйлсийг хоорондоо

солилцох үйл ажиллагаа юм.

9. Marketing managment - Маркетингийн удирдлага - Өөрчлөгдөн хувьсах зах

зээлийн нөхцөлд байгууллагын дотоод нөөц бололцоог харгалзан

маркетингийн үйл ажиллагааг төлөвлөх, гүйцэтгэх, гүйцэтгэлд нь хяналт тавих

болон холбогдох судалгаа шинжилгээг хийх үйл ажиллагааны цогц юм.

10. Marketing management concept - Маркетингийн удирдлагын үзэл баримтлал

11. Productoin oriented – Үйлдвэрлэлийн чиг баримжаат

12. Product oriented – Бүтээгдэхүүний чиг баримжаат

13. Selling oriented – Борлуулалтын чиг баримжаат

14. Consumer oriented – Хэрэглэгчийн чиг бармижаат

15. Societal oriented – Нийгмийн чиг баримжаат

16. Competiter oriented - Өрсөлдөөний чиг баримжаат

Page 2: Маркетингийн англи нэр томъёо

17. Suppliers – Нийлүүлэгч

18. Intermediaries – Зуучлагчид

19. Buyer – Худалдан авагч

20. Publics - Харилцагчид

21. Economic environment – Эдийн засгийн орчин

22. Natural environment - Байгаль орчин

23. Core cultural values - Соѐлын үнэт зүйлс –

24. Secondary cultural values – 2-догч үнэт зүйлс

25. Strategic planning - Стратегийн төлөвлөлт

26. Mission - Эрхэм зорилго

27. Market penetration - Зах зээлд гүн нэвтрэх

28. Market development - Зах зээлээ өргөтгөх

29. Product development – Шинэ бүтээгдэхүүн гаргах

30. Marketing information system - Маркетингийн мэдээллийн систем

31. Secondary data - Хоѐрдогч мэдээлэл

32. Marketing intelligance - Маркетингийн тандалт

33. Primary data – анхдагч мэдээлэл

34. Marketing research - Маркетингийн судалгаа

35. Exploratory research – Илрүүлэх судалгаа

36. Descriptive research – Тодорхойлох судалгаа

37. Causal research – Учир шалтгааны судалгаа

Page 3: Маркетингийн англи нэр томъёо

38. survey- асуулга

39. questionnaire – асуулгын буюу анкет

40. Interview - Ярилцлага

41. Focus group – Фокус группын ярилцлага

42. Observation – Ажиглалт

43. Experiment – Туршилт

44. Want - Хүсэл. Хувь хүний зан чанар, соѐлын онцлогоор тодорхойлогдох

хэрэгцээгээ хангах тэмүүлэл. Хүсэл нь тухайн хэрэгцээг хангахын тулд хэрэгтэй

байгаа тодорхой нэг зүйлээр илэрхийлэгддэг. Шингэн юм уух хэрэгцээ нь

Монголчуудын хувьд айраг, Францчуудын хувьд усан үзэммний дарс,

Америкчуудын хувьд кола уух хүслээр илрэх жишээтэй.

45. Weakness - Сул тал. Өрсөлдөгчидтэй харьцуулхад компаний дутагдал.

46. Wholesaling - Бөөний худалдаа. Бүтээгдэхүүнийг өөрчилж

боловсруулалгүйгээр харьцангуй их хэмжээгээр аж ахуйн нэгж, хувь хүмүүсийн

үйлдвэрлэл, үйлчилгээ, арилжаа худалдааны хэрэгцээнд зориулан борлуулах

үйл ажиллагаа.

47. Variable cost - Хувьсах зардал. Үйлдвэрлэл, борлуулалтын хэмжээнээс

хамааран өөрчлөгдөх зардал.

48. Venue Marketing - Өөрийн нэрэмжит газар, барилга байгууламжийг бий болгох

ивээн тэтгэлгийн нэг хэлбэр. Жишээлбэл компани өөрийн нэрэмжит спортын

танхим, хөлбөмбөгийн талбай бүтээх ажлыг ивээн тэтгэх.

49. Viral advertising - Вирус зар сурталчилгаа. Өвөрмөц содон хэлбэрээр хийснээр

хүмүүсийн дунд өөрөө аяндаа тархах зар сурталчилгаа. Уламжлалт аргад

хүмүүст зар сурталчилгааг "аваарай, үзээрэй" гэж олон нийтийн мэдээллийн

хэрэгслүүдээр тулгадаг бол "вирус" сурталчилгаа нь хүмүүсийн анхаарлыг

өөрөө татаж хүмүүсээр дамжин тархдаг.

Page 4: Маркетингийн англи нэр томъёо

50. User, consumer - Хэрэглэгч. хэрэглэгчийн зах зээлийн хувьд бараа, үйлчилгээг

хэрэглэж буй хүн, байгууллагын зах зээлийн хувьд бүтээгдэхүүний үйлдвэрлэл,

үйлчилгээний үйл явцад ашиглах байгууллагын ажиллагчид байдаг.

51. Unique Selling Proposition (USP) - Борлуулалтын хосгүй санал.

Бүтээгдэхүүнийг бусдаас ялгарах онцлог шинжийг нь тодорхойлон

хэрэглэгчдэд санал болгох. Ихэвчлэн брэндийн уриа, зар сурталчилгааны

гарчиг хэлбэрээр хэрэглэгддэг.

52. Target market - Зорилтот зах зээл. Компаний үйл ажиллагаа явуулхаар

сонгосон боломжит зах зээлийн хэсэг.

53. Threat- Аюул занал. Макро орчны зүгээс гарч ирж буй компанийн хувьд сөрөг

үр дагавар авчрах үйл явдал, нөхцөл байдал.

54. Trade mark - Барааны тэмдэг. Үйлдвэрлэл, үйлчилгээ эрхэлдэг хуулийн этгээд

иргэн өөрийн бараа, үйлчилгээг бусдынхаас ялгах зорилгоор тодорхой агуулга

бүхий үсэг, тоо, дүрс буюу эдрээрийг хосолсон дүрсэн илэрхийлэл.

55. Total costs- Нийт зардал. Үйлдвэрлэлийн тодорхой хэмжээн дэх тогтмол ба

хувьсах зардлын нийлбэр. Бүтээгдэхүүний зардалын хэмжээ нь үнийн доод

хэмжээг тодорхойлно.

56. Sales promotion - Борлуулалтын урамшуулал. Богино хугацаанд

бүтээгдэхүүний борлуулалтыг нэмэгдүүлэх зорилгоор хэрэгжүүлэх сугалаатай,

бэлэгтэй, бонустай худалдаа, хямдралын эсвэл гишүүний карт, үнэгүй загвар

тараах, амтлуулах, үнийн хямдрал зарлах зэрэг арга хэмжээнүүд.

57. Sample - Түүвэр. Маркетингийн судалгаанд тухайн зах зээлийг төлөөлүүлэн

оролцуулах хүмүүсийг нэрлэнэ.

58. Strategy - Стратеги. Эртний грек хэлэнд "байгаа нөөцөө ашиглан дайснаа

нухчин дарах ухаан" -ыг илэрхийлдэг байжээ. Менежментийн ухаанд стратеги

нь байгууллагын зорилгодоо хүрэхийн тулд сонгосон арга замыг илэрхийлнэ.

Page 5: Маркетингийн англи нэр томъёо

59. Strength - Давуу тал компаний хувьд өрсөлдөгчдөөсөө илүү гарах боломжийг

олгох дотоод нөөц бололцоо, хүчин чадал, онцлог.

60. Reference group - Харъяалагдах бүлэг. Хувь хүний үзэл бодол, зан төлөв

төлөвшихөд шууд (биечилэн харилцснаар) эсвэл шууд бус (үлгэр жишээ

болсноор, харьцуулснаар) нөлөөлж буй бүлгүүд.

61. Releative market share - Зах зээлд эзлэх харьцангуй хувь хэмжээ. Тухайн

бизнесийн нэгжийн зах зээлд эзлэх хувийг түүний хүчтэй өрсөлдөгчийн зах

зээлд эзлэх хувьтай харьцуулсан харьцаа.

62. Respondent - Судалгаанд оролцогч

63. Qualitative research – Чанарын судалгаа. Оролцогчдын хувийн бодлыг олж

мэдэх зорилготой бөгөөд үр дүн нь гол төлөв тоогоор илэрхийлэгдэх

боломжгүй байдаг судалгаа.

64. Quantitative research – Тоон судалдаа. Үр дүн нь тоогоор илэрхийлэгдэх,

статистик боловсруулалт (дундаж, хувийг тооцох, регресс, кореляцийн

шинжилгээ г.м) хийх боломжтой судалгаа

65. Quantity discount – Худалдан авалтын хэмжээнээс хамаарах хийгдэх үнийн

хямдрал.

66. Public Reletions /PR/- Олон нийтийн харилцаа. Байгууллагын төрөл бүрийн

харилцагчидтай зөв зохистой харилцснаар эерэг сэтгэгдэл үлдээх

байгууллагын дүр төрхийг (Имиджийг) бүрдүүлэх, таниулах, нэр хүндийг өргөх,

элдэв таагүй үйл явдал, цуу яриаг зохицуулан шийдвэрлэх, үйл ажиллагаа.

67. Personal Selling - Биечилсэн борлуулалт. Компаний борлуулалтын

ажиллагчдын хэрэглэгчдэд мэдээлэл хүргэх, бүтээгдэхүүнээ борлуулах

зорилгоор тэдэнтэй биечилэн уулзаж харилцах үйл ажиллагаа.

68. Positioning - Хоногшуулалт. Тухайн бүтээгдэхүүн өрсөлдөгч

бүтээгдэхүүнүүдтэй харьцуулахад ямар давуу талтай, хэрэглэгчийн ухамсарт

ямар байр суурь эзэлж байгааг, ямар сэтгэгдэл төрүүлж байгааг илэрхийлнэ.

Page 6: Маркетингийн англи нэр томъёо

69. Promotion Mix - Идэвхжүүлэлтийн иж бүрдэл. Зар сурталчилгаа, борлуулалтын

урамшуулал, Олон нийтийн харилцаа, биечилсэн борлуулалт болон шууд

маркетинг зэрэг идэвхжүүлэлтийн арга хэрэгсэлүүд.

70. Open-end questions - Нээлттэй асуултууд. Респондентод өөрийнхөө үгээр

хариулах боломж олгодог асуултууд.

71. Opininon Leaders - Үзэл бодлын манлайлагчид. Бусдад үлгэр дууриалал

болдог хүмүүс.

72. Opportunity - Боломж. Макро орчны зүгээс гарч ирж буй компаний хувьд

ашигтайгаар эргэх, боломжтой үйл явдал, нөхцөл байдал. /SWOT анализ/

73. Optional-product pricing - Нэмэлт бүтээгдэхүүнийг үнэлэх. Үндсэн

бүтээгдэхүүнийхээ хажуугаар хэрэглэгчийн хүсэлтээр нэмэлт шинж чанар,

давуу тал, тоноглол бүхий нэмэлт үйлчилгээ, бхүтээгдэхүүнийг тусд нь үнэлж

санал болгох.

74. Need - Хэрэгцээ. Хүнд аливаа зүйл хэрэгтэй болох нь мэдрэгдэж санаанд буух

жишээлбэл, хоол идэх, шингэн юм уух, дулаацах, аюулгүй орчинд байх, хүнд

хайрлуулах г.м

75. Niche - Зах зээлийн сиймхий.

Nicher - Сиймхийч. Зах зээлийн сиймхий буюу маш жижиг сегментэд төвлөрөн

үйл ажиллагаагаа явуулдаг компани (зах зээлийн 10 хүртэлх хувийг эзэлдэг)

76. Market - Зах зээл. эдийн засагчид зах зээл гэдэг ойлголтын дор хоорондоо

тодорхой төрлийн арилжаа хийх худалдагч болон худалдан авагчдын

нийлбэрийг авч үздэг. тухайлбал үнэт цаасны зах зээл, үл хөдлөх хөрөнгийн

зах зээл зэрэг маркетеруудын хувьд зах зээл нь тухайн бүтээгдэхүүний

хэрэглэгчдийг илэрхийлдэг жич: гар утасны, гутлын зах зээл г.м.

2. зах. арилжаа наймаа хийдэг газар. Олон жижиглэнгийн болон бөөний

худалдаачдыг төвлөрүүлсэн зардал багатай, хямд үнэтэй худалдааны газар.

Page 7: Маркетингийн англи нэр томъёо

77. Market Research - Зах зээлийн судалгаа. Тухайн зах зээлийн тухай

дэлгэрэнгүй мэдээллийг цуглуулан түүний бүтэц, байршил, багтаамж,

худалдааны үйл ажиллагаа, зах зээлд байгаа саад хориг, өрсөлдөөн, төлөв

байдлыг тодорхойлоход чиглэгдсэн судалгаа.

78. Marketing Manager - Маркетингийн менежер. Байгууллагын маркетингийн үйл

ажиллагааг хариуцан ажиллах менежер. Энэхүү тодорхойлолт нь маркетингийн

иж бүрдэл болох бүтээгдэхүүн, үнэ, хуваарилалт, идэвхжүүлэлт зэрэг

холбогдох бүхий л асуудлуудыг хамрах боловч заримдаа маркетингийн аль

нэгэн чиг үүргээр хязгаарлагдаж болдог. Жич: Брэнд менежер, Борлуулалтын

менежер, Олон нийтийн харьлцааны менежер, зар сурталчилгааны менежер

г.м

79. Mass Marketing - нийтийн маркетинг. Зах зээлийг бүрдүүлэгч хэрэглэгчдийн

ялгаатай талуудыг үл харгалзан, сегментлэлгүйгээр нэг ижил бүтээгдэхүүнийг

нийт зах зээлд санал болгох.

80. Leader - Тэргүүлэгч. Зах зээлд эзлэх хувиараа бусдаасаа давамгайлах

компани (Голдуу зах зээлийн 40 - өөс дээш хувийг эзэлдэг)

81. Lifestyle - Амьдралын хэв маяг. Хүний өдөр тутмын амьдралын онцлог шинж,

ца болон мөнгөө хэрхэн зарцуулж байгаа байдал.

82. Logo - Лого. Брэндийг таних тэмдэг. Эмблем, дүрс, тодорхой хэлбэр өнгөний

зохицолтой бичигдсэн үг эсвэл эдгээрийг хослуулсан байж болно.

83. Leisure Class - "Цагийг хоосон өнгөрөөх давхрага" Т.Веблэн амьдралаа онцын

үр бүтээлгүй өнгөрөөдөг ба хэрэглээ нь "Үзүүлэнгийн" шинжтэй байдаг

хүмүүсийг ингэж нэрлэжээ.

84. Indirect Marketing Channel - Хувиарлалтын шууд бус суваг. Нэг ба түүнээс

дээш түвшинтэй буюу завсрын гишүүдтэй хувиарлалтын суваг.

85. Individual marketing - Ганцаарчилсан маркетинг хэрэглэгчдэд тус бүрт

тохирсон маркетингийн иж бүрдлийг санал болгох.

Page 8: Маркетингийн англи нэр томъёо

86. Industrial marketing - Бизнесийн бүтээгдэхүүн. Өөр бүтээгдэхүүн үйлчилгээ

бий болгоход ашиглагдах бүтээгдэхүүн.

87. Inviator - Санаачлагч. Худалдан авалтыг санаачлагч нэгэн.

88. Innovation - Инноваци. Зах зээл, хэрэглээнд нэвтэрсэн шинэ бүтээгдэхүүн,

технологи, үйл явц.

89. Generic Brand - "Брэндгүй брэнд" ямар нэг брэндийн нэр ашиглалгүйгээр

бүтээгдэхүүнээ зах зээлд борлуулах. АНУ- д 80- аад оны үед гарч ирсэн

ойлголт. Брэндийн бүтээгдэхүүнтэй харьцуулахад хямд бөгөөд маркетинг

болон зар сурталчилгааны зардал дээр хэмнэдэг.

90. Guerrilla Advertising - Партизаны зар сурталчилгаа. Уламжлалт болсон

зардал ихтэй зар сурталчилгаанаас татгалзаж, хэний ч урьд нь хийж байгаагүй

шинэлэг, өвөрмөц тэгсэн мөртөө хямд төсөр аргаар бүтээгдэхүүнийг

сурталчилж таниулах.

91. Fixed price policy - Ижил үний бодлого. Бүтээгдэхүүн хаана хэрхэн

борлуулагдаж байгаагаас нь үл хамааран нэг ижил үнэ тогтоох.

92. Focus group - Фокус групп. 8 аас 12 хүний бүрэлдэхүүнтэй бүлэг хүмүүстэй

ярилцлагын аргаар тодорхой сэдвээр санал бодол солилцож мэдээлэл

цуглуулах, асуудлыг шинжлэх зорилгоор хийхдэх маркетингийн судалгааны

арга.

93. Follow up- Худалдан авалтын дараа хэрэглэгч сэтгэл хангалуун үлдсэн, дахин

худалдан авалт хийх хүсэлтэй эсэхийг тодорхойлох зорилготой борлуулалтын

үйл ажиллагааны сүүлчийн үе шат.

94. Franchisee - Франчайзи. Франчайзингийн гэрээгээр өөр нэг компаний нэр,

брэндийн тодорхой төлбөр төлж ашиглан үйл ажиллагаа явуулах, салбарыг нь

нээх, бүтээгдэхүүнийг үйлдвэрлэж борлуулах эрхийг олж авах тал.

95. E-Commerce - Э-худалдаа. Электрон арга хэрэгслүүдийг, нэн ялангуяа

интернэтийг ашиглан бүтээгдэхүүн борлуулах ба худалдан авах үйл ажиллагаа

Page 9: Маркетингийн англи нэр томъёо

96. E-Marketing - Э-маркетинг. Ихэвчлэн Э-худалдаа эрхлэх компанийн

интернэтээр дамжуулан бүтээгдэхүүнийг таниулж сурталчилах, борлуулах үйл

ажиллагаа

97. Esteem needs - Хүлээн зөвшөөрөгдөх хэрэгцээ. Бусдаар хүндлүүлэх, нийгэмд

тодорхой байр суурь эзлэх, нэр хүндтэй болох, бусдын анхаарлыг татах,

магтуулах сайшаагдах өөрөөр хэлбэл, бусдад хүлээн зөвшөөрөгдөх хэрэгцээ.

Маслоугийн мотивацийн онолын дагуу уг хэрэгцээ нь физиологийн, аюулгүй

байдлын, харъяалагдах хэрэгцээ хангагдсаны дараа гарч ирдэг.

98. Early majority- Эрт олонхид. Тэдэнд яарах зүйл байдаггүй ба манлайлагч байх

нь ховор. гэвч дундаж хэрэглэгчийг бодвол шинэ зүйлийг арай эрт сонирхдог

99. Delfi Method- Дельфи арга. Тусгай шинжээч багийн гишүүдийн тус тусдаа

хийсэн дүгнэлттэй танилцан нэгдсэн дүгнэлт гаргана. Багийн гишүүд нэгдсэн

дүгнэлттэй танилцаад тус бүрийн саналаа дахин шинжээчид илгээнэ. Шинжээч

мөн дахин дүгнэлтээ гаргаад тэдэнд танилцуулна. Ингэж хэд хэдэн үе шат

дамжиж байж нэгдсэн дүгнэлтийг гаргах арга юм.

100. Demand - эрэлт. Төлбөрийн чадвартай хүсэл. хэрэгцээг нь хангах

зүйлийг хүсэж байга хүн төлбөрийн чадвартай бол тэрхүү хүсэл нь эрэлт болон

хувирдаг.

101. Demographics - Хүн ам зүй. хүн амыг тоо хэмжээ, нягтрал, бүтэц,

хүйсийн харьцаа, байршил, ажил эрхлэлт зэрэг статистик үзүүлэлтээр судлах

шинжлэх ухааны салбар.

102. Differentation - Ялгарал. Ямар нэгэн онцлог шинжээр өрсөлдөгчидөөсөө

ялгарах.

103. Direct marketing - Шууд маркетинг. Биечлэн эсвэл утас, факс, шуудан, и-

мэйл, интернэт зэрэг мэдээллийн технологийг ашиглан зорилтот

хэрэглэгчидтэй тус бүртэй нь шууд харилцах.

104. Discount- Үнийн хямдрал.

Page 10: Маркетингийн англи нэр томъёо

105. Competition Based Pricing - Өрсөлдөөнд үндэслэн үнэ тогтоох арга.

Өрсөлдөгчийнхөө маркетингийн үйл ажиллагаа, үнийг баримжаалан үнээ

тогтоох.

106. Competitors- Өрсөлдөгчид. Ижил хэрэгцээг хангах бүтээгдэхүүнийг зах

зээлд нийлүүлж буй субьектуудыг хэлнэ.

107. Concentrated Marketing- Төвлөрсөн маркетинг. Зах зээлийг

сегментчилж ихэнхдээ бусдын олж анзаараагүй шинэ сегментийг эсвэл зах

зээлийн сиймхийг сонгож түүндээ төвлөрөн ажиллах