12
МАНЖИЙГ ЭСЭРГҮҮЦСЭН МОНГОЛЧУУДЫН ТЭМЦЭЛ VIII анги

манжийг эсэргүүцсэн монголчуудын тэмцэл

Embed Size (px)

Citation preview

Page 1: манжийг эсэргүүцсэн монголчуудын тэмцэл

МАНЖИЙГ ЭСЭРГҮҮЦСЭН

МОНГОЛЧУУДЫН ТЭМЦЭЛ

VIII анги

Page 2: манжийг эсэргүүцсэн монголчуудын тэмцэл

1755-1758 ОНЫ ЗЭВСЭГТ БОСЛОГО

Зүүнгарын Монголчууд Манжид эзлэгдсэнээр бүх Монголчууд тусгаар тогтнолоо алдахад хүрсэн байна.

Энэ үед Монголын ард түмэн эх орон, эрх чөлөө тусгаар тогтнолынхоо төлөө Манжийн ноёрхлыг эсэргүүцэн тэмцэх замыг сонгосон. Үүний илрэл нь 1755-1758 оны зэвсэгт бослого юм.

Page 3: манжийг эсэргүүцсэн монголчуудын тэмцэл

Монголын ард түмний 1755-1758 оны тусгаар тогтнолын төлөө зэвсэгт бослогыг удирдагчид нь Хотгойдын ноён Чингүнжав, Ойрадын Амарсанаа нар зохион байгуулан удирдаж, мөн Өвөр Монголын сэвдэнбалжир зэрэг зарим ноёд ч идэвхтэй оролцсон байна.

Page 4: манжийг эсэргүүцсэн монголчуудын тэмцэл

Тэд Зүүнгарыг байлдан дагуулах их цэргийн дотор хамт явахдаа Зүүнгар, Халх, Өвөр Монголд Манжийн эсрэг нэгэн зэрэг бослого гаргах, Их Монгол Улсаа сэргээн байгуулахаар хэлэлцэн тохиролцож байжээ.

Page 5: манжийг эсэргүүцсэн монголчуудын тэмцэл

Манж нар энэ тухай мэдэж тэдний хүчийг салгах арга хэмжээ авч Сэвдэнбалжирыг Бээжинд дуудан аваачаад гэрийн хорионд оруулсан байна.Энэ үед Амарсанаа цэргээ удирдан 1755.9.24-нд бослого гаргаж ийнхүү тусгаар тогтнолын зэвсэгт бослого эхэлсэн.

Page 6: манжийг эсэргүүцсэн монголчуудын тэмцэл

Манжийн төрийн эрх баригчид сандарч дайтсан боловч бослогыг дарж чадахгүй байсан. Гэвч босогчид эв нэгдлээ сахиж, хүчээ нэгтгэж чадаагүйгээс болоод ялагдал хүлээхэд хүрсэн байна. Амарсанаа хэд дахин давуу хүчинд цохигдон цөөн хүний хамт Орос руу зугтжээ.

Page 7: манжийг эсэргүүцсэн монголчуудын тэмцэл

1756.6-7 сард Хотгойдын шадар ван Чингүнжав бослого эхлүүлсэн. Тэрээр Халхын томоохон ноёдод нууц бичиг илгээн Манжийн эсрэг албаа хаян босохыг уриалжээ. Тэд Манжийн дарангуй цэрэг, Хятадын шунахай худалдаачдын суусан хот суурингууд болон зарим урвагч ноёдыг довтлон цохиж байсан.

Page 8: манжийг эсэргүүцсэн монголчуудын тэмцэл

Чингүнжаваар удирдуулсан босогчид Манжийн дарангуй цэрэгтэй эрэлхэг тулалдаж байсан боловч 1756 оны эцсээр арга буюу хэт давуу дайсны хүчинд дийлдэж ухран Шишгэд голын орчимд очжээ. Тэр үеэр Чингүнжавтай нийлэн нэгдсэн зарим ноёд хар амиа болон салан одож зарим нь шууд урвасан тул түүний хүч их суларчээ.

Page 9: манжийг эсэргүүцсэн монголчуудын тэмцэл

1757 оны эхээр Чингүнжав одоогийн Хөвсгөл аймгийн Ханхын орчим газар манжид баригдсан. Манж нар Чингүнжавыг эхнэр, хүүхдийн нь хамт бээжинд аваачиж тарчлаан зовоож байгаад 1757 оны 3-р сарын 11-нд цаазаар авчээ.Ийнхүү 1755-1758 оны Амарсанаа, Чингүнжав нарын тэргүүлсэн тусгаар тогтнолын зэвсэгт тэмцэл дарагдсан байна.

Page 10: манжийг эсэргүүцсэн монголчуудын тэмцэл

ГЭРИЙН ДААЛГАВАР

Бослогын хэлбэр, зохион байгуулалт Бослогын удирдагчийн түүхэн

гавьяаАмарсанаа, Чингүнжав нарын

Манжийн талд үйлчлэн зүтгээгүйн учир юу вэ?

Page 11: манжийг эсэргүүцсэн монголчуудын тэмцэл

МАНЖИЙН ДАРЛАЛЫГ ЭСЭРГҮҮЦСЭН ҮНДЭСНИЙ ЭРХ ЧӨЛӨӨНИЙ ХӨДӨЛГӨӨН ЗЭВСЭГТ БОСЛОГЫН УДИРДАГЧИЙН НЭГ ХОТГОЙДЫН ШАДАР ВАН ЧИНГҮНЖАВ

Тэрбээр 1710 онд одоогийн Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох Сангийн далайн Биндэртийн өвөр гэдэг газар Хотгойдын Засаг ноён бэйл Бандийн ууган хүү болон төрсөн.

Page 12: манжийг эсэргүүцсэн монголчуудын тэмцэл

Жанхаст /Ханхаас 20 км хойш буй/ болсон тулалдааны үед Чингүнжав манжийн цэрэгт баригдсан билээ. Үнэн хэрэгтээ Чингүнжав манжийн ханд ялагдсан бус түүний дэргэд шадарлаж асан Азар зайран, Баян зайсан, Барамсэд тайж, Сүндэв лам нар сүлбэлдсэнээс болж 1757 оны нэгдүгээр сарын 17-ны үүрээр ная гаруй настай эмэг эх Балжин, 22 настай охин дүү, дөрөвдүгээр охин нь болох Цэрэнжид, тэжээмэл хүвгүүн Цэрэндондог нарынхаа хамт баригджээ. Урван тэрсэлсэн энэ хэрэгт Түмэдийн тэргүүн тайш Ламжав, бэйл Цомцогжав, хошууны залан, занги Чой, хиа Намхай нар оролцсон аж.