17
ЭРТНИЙ ОРШУУЛАХ ЁС СОЁЛЫН ДОВТОЛГОО баг М. Мөнхдэлгэр Э. Мөнх-Өлзий С. Сувд-Эрдэнэ Г. Отгон Ч. Отгонбаяр Б. Буянхишиг н. Цэрэндаваа

Эртний оршуулах ёсон

Embed Size (px)

Citation preview

Page 1: Эртний оршуулах ёсон

ЭРТНИЙ ОРШУУЛАХ ЁС

СОЁЛЫН ДОВТОЛГОО багМ. МөнхдэлгэрЭ. Мөнх-ӨлзийС. Сувд-ЭрдэнэГ. ОтгонЧ. ОтгонбаярБ. Буянхишигн. Цэрэндаваа

Page 2: Эртний оршуулах ёсон

Эртний Египетийн оршуулах зан үйл Эртний Египетчүүд үхлийн дараах үхэшгүй мөнх байдлаа

баталгаажуулахад шаардлагатай гэж үздэг байсан оршуулгын нарийн зан үйлтэй байсан юм. Эдгээр зан үйлс болон тогтоолуудад биеийг зандаршуулах, ид шидийн хараал хийх ба Египетийн үхлийн дараах амьдралд хэрэгтэй гэж бодсон тусгай хэрэгслүүдтэй бунхан зэрэг багтана.

Египетчүүдийн оршуулах ёслол, ялангуяа ороон зандаршуулах ёс нь Осирис бурхны өөрийнх нь амьдрал хийгээд хойд насных нь тусгал байжээ. Сүнсний тухай ойлголт нь оршуулах ёслол, итгэл үнэмшлийн хамгийн чухал хэсэг байв. Египетчүүд хүн бүр махан биеэс бүрдэх төдийгүй 3 зүйлийн оюун ухааныг агуулдаг гэж үздэг. Үүнд “Ка” нь сэтгэлийн нэг хэсэг, амьдралыг хөдөлгөгч хүчин, харин “Ба” нь сэтгэлийн бас нэгэн хэсэг бөгөөд орчин үеийн ойлголтоор хувь хүний зан чанар юм. Харин нас барсны дараа “Ка” болон “Ба” хоёрыг дахин нэгдүүлэхэд хүн “Ах” гэдэг гуравдагч биеэ олдог гэж үздэг.

Page 3: Эртний оршуулах ёсон

Занданшуулах ёсон

Оршуулгын ёсыг үйлдэгчид нас барсан хүний биеийг Нил мөрний усанд угаан гэдэс, ходоод, элэг, уушгийг тусгаарлан модон таглаа бүхий шохойн чулуугаар хийсэн ваар савнуудад хийнэ. Тархийг хамрын нүхээр соруулан авч, харин зүрхийг оюун ухааны эх сурвалж хэмээн үзэж үлдээдэг байжээ. Хэлбэр дүрсийг нь алдагдуулахгүйн үүднээс бие цогцос дотор зотон даавуу чихэж битүүлсний дараа давс, давирхай, тос зэрэг хадгалагч бодисуудад дэвтээн хамгаалаж зориулалт бүхий сахиусан зүүлтээр чимэглэнэ. Зүүлтэн дээрх цохны хэлбэр нь шавжний амьдралын тойрог буюу өдөр бүр нар “дахин мэндлэх”-ийг бэлгэддэг. Биеийг зотон даавуунд ороож авсанд байрлуулахдаа ая тухыг нь бодож зүүлт, сахиус болон өдөр тутмын хэрэгцээний зүйлсийг түүнтэй хамт хийдэг байжээ.

Page 4: Эртний оршуулах ёсон

Эрхтэн хадгалдаг ваар

Page 5: Эртний оршуулах ёсон

Мумми хийх үйл явц

Page 6: Эртний оршуулах ёсон

Мумми

Page 7: Эртний оршуулах ёсон

Эртний Грекийн оршуулах ёс Микейн үед тухайн үеийн аристократуудыг оршуулах

ёсыг маш чанд сахидаг байсан боловч энгийн хүмүүсийг хэрхэн оршуулдаг байсан нь тодорхойгүй байдаг. Нас барсан хүнийг тусгай газар эсвэл зөвхөн булш юм уу гэр бүлийн бунханд оршуулдаг байсан. Булшны эд хэрэгслүүд болох эрдэнийн чулуу, зэвсэг зэрэг нь булшны шалан дээр шарилыг тойрон тавигдсан байдаг. Хоол болон хагарсан аяганууд олдсон байдаг нь оршуулгын зан үйлд хоол багтдаг байсан байж магадгүй гэсэн таамаглал байдаг. Микейчүүд шинэ оршуулга хийхэд зориулсан зай гаргахын тулд нас барсан хүн болон хамт оршуулсан эд хэрэглэлүүдийг нь дахин байршуулдаг байсан нь хоёрдогч оршуулга хийдэг байсан мэт санагдуулдаг.

Микейчүүдийн оршуулгын газар нь энгийн иргэдийн дан ганц булшнууд болон элитүүдэд зориулсан хэсэг бунханаас тогтдог байсан ба хотын төвд оршдог байсан.

Page 8: Эртний оршуулах ёсон

МЭӨ 3000 оны Цикладикийн үеэс МЭӨ 1200-1100 оны Гипо-Микений үе хүртэлх оршуулгын үйл ажиллагааны гол арга нь нутаглуулах зан үйл байжээ. МЭӨ 11-р зууны үхэгсдийг чандарлах үзэгдэл нь оршуулах зан үйлийн шинэ аргын үндэс болсон ба энэ нь дорно дахинаас дэлгэрсэн байх магадлалтай. Нутагшуулах нь дахин оршуулах зан үйлийн цорын ганц хэлбэр болсон Христийн үэрин хүртэл чандарлах уу эсвэл нутагшуулах уу гэдэг нь тухайн газар орноос хамаардаг байсан.

Próthesis бол оршуулгын орон дээрх нас барсан хүний бие болон түүний хамаатан садны гашуудлын дуу юм. Өнөөдөр бие нь Грекийн оршуулгад үргэлж нээлттэй байдаг хайрцганд хадгалаастай байдаг. Оршуулгын энэ хэсэг нь үхэгсдийн амьдарч байсан байшинд болдог. Грек уламжлалын хамгийн чухал хэсэг бол мэргэжлийн гашуудагчид болон нас барагчийн гэр бүлийнхэн дуулдаг гашуудлын дуунууд болох оршуулгын дуу юм. Нас барсан этгээдийг оршуулахын өмнөх шөнөжин дотны хүмүүс нь харж хонодог заавалчгүй дагаж мөрдөх ёстой уг зан үйл нь одоог хүртэл хэвээрээ үлдсэн байдаг.

Ekphorá нь нас барсан хүний хэрэглэж байсан эд хогшлыг сүм рүү зөөх үйл ажиллагаа юм. Эртний үеийн ёслол нь хүүлийн дагуу хотын гудамжаар чимээ шуугиангүй өнгөрөх ёстой байдаг байсан. Ихэвчлэн авсанд нь тухайн нас барсан хүний хэрэглэх дуртай байсан эд зүйлсийг нь “түүнтэй хамт яваг” хэмээн хийж явуулдаг байжээ. Авсны таг хаагдахаас өмнө нас барсан хүнд гэр бүл болон дотныхон нь сүүлчийн үнсэлтийг өгдөг уламжлалтай.

Page 9: Эртний оршуулах ёсон

Ромын их илтгэгч Цицерон булшийг тойруулан цэцэг тарих заншлыг нас барагсдын тайван байдлын баталгаа болон хөрс газрын ариун байдал гэж тодорхойлсноор өнөөдрийг хүртэл хадгалагдсаар байна. Ёслолын дараа гашуудагчид нас барсан хүний гэрт оршуулгын дараах оройн хоол идэхээр очдог.

Оршуулгаас 2 хоногийн дараа, “3дахиуд” хэмээх нэртэй ёслол болдог байсан ба харин 8хоногийн дараа нас барагсдын төрөл садангууд болон найз нөхөд нь булшин дээр нь цуглан “9дөхүүд” нэртэй ёслол хийдэг байсан нь одоог хүртэл болдог.

Page 10: Эртний оршуулах ёсон

Эртний Ромын оршуудах ёслол Эртний Ромд, гэр бүлийн хамгийн хөгшин нь

хамгийн сүүлчийн амьсгалаа авч гаргахыг оролддог байсан үхлийн орон дээр уригддаг байжээ.

Оршуулах юм уу чандарласан биеийг гаргасны дараа цайллага болдог ба булшин дээр юм уу үнсэн дээр нь шингэн асгадаг. Ихэнх ромчууд чандарлагддаг байсан тул үнснүүдийг нь вааранд хийн тусгай хадгалах байранд тавьдаг байжээ. Энэхүү 9 хоногийн хугацаанд байшин нь өмхийрнө гэж үздэг байсан ба явуулын хүмүүст анхааруулах зорилгоор Газрын дундад тэнгисийн агар модны мөчир өлгөдөг байв. 9 хоногийн хугацаа дуусахад байшинг үхлийн муу муухай зүйл хэмээн цэвэрлэдэг байсан.

Page 11: Эртний оршуулах ёсон

Ромчууд амьдралынхаа туршид өөрсдийн булшаа барьсаар байдаг байсан. Дээдсийнхний булшийг ихэвчлэн гантигаар хийдэг байсан ба шал нь ханаар хүрээлэгдсэн мөн тойруулан мод тарьсан байдаг байлаа.

Page 12: Эртний оршуулах ёсон
Page 13: Эртний оршуулах ёсон
Page 14: Эртний оршуулах ёсон

Хинди шашны оршуулах ёс

Хиндичүүд нирваан дүрд итгэцгээдэг ба үхлийг диваажин болох Нирванад хүрэх замдаа сүнс нэг биеэс нөгөөд шилжих үзэгдэл гэж үздэг. Үхэл бол гашуудалтай зүйл, гэвч Хинди шашны лам орхин явсан сүнсний дараах зам мөрийг нь тодотгон оршуулга бол дурсгалтай зүйлийг тэмдэглэх гэж үздэг.

Хиндичүүд үхсэн биеийг шатаах нь сүнсийг тавьж явуулж байгаагийн илрэл ба бүтээгч Брахмагийн дөлийг илтгэдэг гэж үзэн чандарладаг.

Гэр бүлийн гишүүд нь үхэл ирсэн тэр даруйд залбирдаг. Хүмүүс цогцосд хүрэх нь бохирдол гэж үзэн аль болох хүрэхгүй байхыг хичээцгээдэг. Цогцосыг угааж цэвэрлэн Энэтхэгийн уламжлалт цагаан хувцас өмсүүлдэг. Хэрэв эхнэр нь нөхрөөсөө түрүүлж нас барвал түүнд улаан хуримын хувцас өмсүүлдэг. Харин эмэгтэй бэлэвсэн бол түүнийг цагаан эсвэл гэгээлэг өнгөөр хувцасладаг.

Page 15: Эртний оршуулах ёсон
Page 16: Эртний оршуулах ёсон

Бие нь зандан мод, цэцэг болон лаврын навчаар хийсэн титмээр чимэглэгдсэн байна. Судар нь Вед юм уу Бхагавад Гита байдаг. Гол номлогч нь ихэвчлэн хамгийн том хүү нь юм уу хамгийн ахмад эрэгтэй хүн байх ба тэр нь биеийг тойруулан лаа асаан сүнс нь биеийг орхих зам мөрийг нь засахаар залбирдаг.

Чандарлалтын дараа гэр бүл нь хооллож мөн гэртээ залбирал үйлдэж болдог. Гашуудагч нь оршуулгын дараа өөрийгөө цэвэрлэн тэс өөр болон гэрт ордог. Лам гэрт нь очин гэрийг нь халуун ногоо юм уу хүжээр ариутгадаг. Энэ нь найз нөхөд нь гэрт нь очин эмгэнэлээ илэрхийлдэг 13өдрийн гашуудлын үе юм.

Page 17: Эртний оршуулах ёсон

Анхаарал тавьсан явдалд баярлалаа!