8
“Ярианы найруулгын төрөл” 11-р ангийн монгол хэл 67-р сургууль МХУЗ-ын багш Д.Оюунсүрэн

ярианы найруулгын төрөл

Embed Size (px)

Citation preview

Page 1: ярианы найруулгын төрөл

“Ярианы найруулгын төрөл”

11-р ангийн монгол хэл

67-р сургууль МХУЗ-ын багш Д.Оюунсүрэн

Page 2: ярианы найруулгын төрөл

“ЯРИА, ТҮҮНИЙ ТӨРӨЛ”

Харилцааны хүчирхэг залуур болсон хэл, уураг тархитай нэгдэн яриаг үүсгэдэг. Өөрөөр хэлбэл хүн бодол санаагаа хэлээр дамжуулан илэрхийлэхийг яриа гэдэг. Ярианы төрлийг дараах байдлаар ангилна.Үүнд:

Page 3: ярианы найруулгын төрөл

Нэг талын яриа

Дотоод яриа

Аман яриа

Харилцан яриа

Гадаад яриа

Бичгийн яриа

Page 4: ярианы найруулгын төрөл

ДОТООД ЯРИА:

Хүний бодол санаа дотоод яриагаар хэлбэрждэг. Өөрөөр хэлбэл хүний бодол санаа бол дотоод яриа юм. Энэ нь гүн нойрноос бусад бүхий л хугацаанд “ ажиллаж” байдаг. Дотоод яриа нь гадаад яриа болж гарахдаа тухайн хүний ярих, бичих чадвараас хамаарч тодорхой хэмжээний бэрхшээлтэй тулгардаг.

Page 5: ярианы найруулгын төрөл

ГАДААД ЯРИА:

Гадаад яриа нь аман болон бичгийн гэсэн хоёр төрөлтэй. Эдгээрийн ялгааг тоймлон харуулбал:

Page 6: ярианы найруулгын төрөл

АМАН ЯРИА БИЧГИЙН ЯРИА1. Авиа /дуу /-аар илэрдэг учир

сонсогддог. Хэлэхөгүүлэхийн явцад тасралтгүй үүсэж байдаг.

2. Үгийг зөв оновчтой сонгохын тулд асар их сургуулилалт шаарддаг.

3. Шууд хүлээн авдаг.

4. Дуу хоолойны өнгө, аялгын хэлбэржилт чухал нөлөөтэй.

5. Аялга, зогсоц, утгын өргөлт, нүүрний хувирал, биеийн хөдөлгөөн зэргээр илэрч болдог.

6. Харилцагчид нь бие биеэ сонсохын зэрэгцээ харж байдаг учраас хэрхэн хүлээж авч буйг мэдрэх, түүнээс шалтгаалж, тухайн агшинд яриаг өөрчлөх боломжтой байдаг.

1. Үсэг /дүрс/-ээр бичигдсэн учир харагддаг.

2. Бичмэл эхийг ноороглонзасварлаж, сайжруулан бэлтгэж болдог.

3. Олон дахин уншиж, утга санааг нь гүн гүнзгий ойлгодог.

4. Цэг тэмдгүүд, үг үсгийн хэлбэр /томоор бичих, тодруулах зэрэг/ хэмжээ нь чухал үүрэгтэй.

5. Зөв бичих зүй, найруулгын шаардлага тавигддаг.

6. Тухайн агшинд харилцагч шаарддаггүй, дэргэд байхгүй байгаа хүмүүст хандсан байдаг учраас нягт нямбай найруулах зайлшгүй шаардлагатай.

Page 7: ярианы найруулгын төрөл

ДАСГАЛ №1

1. Та нарт өөрийн бодол санааг олны өмнө илэрхийлэх буюу гадаад яриа болгон хувиргахад ямар ямар бэрхшээл тохиолддог вэ?

2. Ярианы зорилго чинь гажиж, бусдад эвгүй сэтгэгдэл төрүүлэх тохиолдол байсан уу. Үүнийг хэрхэн даван туулах вэ?

Page 8: ярианы найруулгын төрөл

ЭХЭЭС ӨӨРТӨӨ ТУСГАН АВСАН ЗҮЙЛЭЭ

ТЭМДЭГЛЭНЭ ҮҮ?