21
Бие даалт №1 Шүдний технологийн 2-р дамжааны оюутнуудад зориулав

бие даалт №1 салст

  • Upload
    -

  • View
    913

  • Download
    0

Embed Size (px)

Citation preview

Page 1: бие даалт №1 салст

Бие даалт №1 Шүдний технологийн 2-р дамжааны

оюутнуудад зориулав

Page 2: бие даалт №1 салст

Амны салстын бүтэц, үйл

ажиллагаа

АШУҮИС, НАСС, НАСГЗШүдний технологийн тэнхим

АУ-ны магистр Д. Одонтуяа

Page 3: бие даалт №1 салст

• Хүний ам салстаар (tunica

mucosa) хучигдсан байх ба энэ

салстын бүрхүүл нь 200-500

микрон хэмжээтэй олон давхар

хучуур эд (lamina epithelialis),

үндсэн давхарга (lamina propria),

салстын доод давхаргуудаас

(lamina submucosa) тогтдог.

Page 4: бие даалт №1 салст

Зурах дасгал:

Page 5: бие даалт №1 салст
Page 6: бие даалт №1 салст
Page 7: бие даалт №1 салст

Салстын олон давхар хучуур

эдийн давхарга

• Арьсны хучуур эдээс ялгаатай тал нь суурь

болон өргөст эсийн 2 давхаргаас тогтдог.

• Хучуур эсийн гадарга жигд бус, өргөстэй юм

шиг харагддаг учир өргөст эсийн давхарга

гэж нэрлэсэн. Энэ нь 6-7 эгнээ эсээс тогтох

ба эдгээр нь өөр хоорондоо өргөсөөрөө нягт

барьцалдсан байдаг. Өнгөн хэсгээр өргөст

эсүүд хавтайж, хавтгай эсийн үе үүсгэх ба

улмаар эсүүдийн барьцалдалт сулран

хөндийрч, гуужиж байдаг учраас эдгээр эсүүд

шүлсэнд багагүй тохиолддог.

Page 8: бие даалт №1 салст

• Хучуур эдийн гүний эсүүдийн хуваагдлын

улмаас салст бүрхүүл төлжин нөхөгддөг

байна. Нас ахихад энэ байдал суларч эд

эс ургах хандлагатайгаас элдэв хавдар

үүсэх нөхцөл болдог байна.

• Өргөст эсийн давхаргын дор суурийн

заагийн дагуу бортогон эсүүд байрлаж

суурийн давхаргыг бий болгодог. Амны

хучуур эд нь нуклейн хүчлээр баялаг,

суурийн давхарга болон өргөст эсүүдэд

РНХ элбэг байх ба суурийн давхаргад

гликоген байдаггүй байна.

Page 9: бие даалт №1 салст

• Гликогений хэмжээ, салстын эвэршилт урвуу

хамааралтай байдаг. Үрэвслийн үед салстад

гликоген ихэсдэг. Ердийн нөхцөлд амны салст

эвэршдэггүй. Харин хавтгай улаан үлд, чонон яр

зэрэг өвчнүүд мөн архаг гэмтэл, гадны

цочроогчийн хүчин зүйлийн нөлөөнөөс салстад

эмгэг өөрчлөлт гарч эвэршдэг.

• Амны хөндийн ихэнх үрэвслийн үед салст улайж

үрэвсэн, эсүүдийн завсараар шар ус хурж хучигч

эдүүд хөндийрөн салж ховхордог. Ингэснээр

шарх, шалбархай үүсч улмаар ховхорч гуужсан

хучуур эдийн эсүүд бүхий цайвар өнгөр тогтдог

байна.

Page 10: бие даалт №1 салст

Салстын үндсэн давхарга

• Хучуур эдийн давхарга руу түрж орсон хөхлөгүүд

бүхий нягт холбоос эд.

• Энэ хэсэгт их хэмжээний коллаген, эластин,

аргирофиль ширхэгүүдээс гадна шүлсний жижиг

булчирхай, цус, тунгалагийн судас, мэдрэлийн

төгсгөлүүд байдаг. Коллаген ширхэгүүдийн

завсараар, цусны судасны дагуу фибробласт,

гистиоцит, том залгигч эсүүд ихтэй байдаг.

Үрэвслийн үед гистиоцит эсүүд залгигч эс болон

хувирдаг. Дээрх эсүүд нь нянгийн хэсгүүд болон

үхэжсэн эсүүдийг залгидаг учир хамгаалах

үүрэгтэйгээс гадна дархлалын үйл ажиллагаанд

идэвхтэй оролцдог.

Page 11: бие даалт №1 салст

Салстын доод давхарга

• Энэ цус, тунгалагийн судсаар баялаг

бөгөөд тухайн хэсгийнхээ үйл

ажиллагаанаас хамаараад харилцан

адилгүй зузаантай байдаг.

• Өөхлөг эсүүд, коллаген ширхэглэг,

олон жижиг булчирхай бүхий сэвсгэр

холбогч эдээс тогтдог байна.

Page 12: бие даалт №1 салст

Амны салстын мэдрэлжүүлэлт

(n.trigeminus)

Page 13: бие даалт №1 салст

Амны хөндийн салст

бүрхүүлийн онцлог • Уруулын салст: Цагираган булчингаас тогтдог. Дотор

хэсэг салстаар хучигдах ба түүний гүнд олон жижиг

булчирхай байдгаас уруул сэвсгэр, зөөлөн байдаг.

Уруулын улаан нь арьс салстын зааг болдог ба энэ

хэсгийн Клейний шугам гэж нэрлэнэ. Энэ нь олон

давхаргат хучуур эдээс хучигдсан байх ба өөхний

бага тооны булчирхайтай. Мөн элеидин хэмээх бодис

агуулдаг учраас тунгалаг, салстын доод давхаргын

хөхлөгүүд хучуурт гүн түрж байрладаг учир гэрэлтэж,

улаан ягаан өнгөтэй болгодог байна.

Page 14: бие даалт №1 салст

• Уруулын хөвч хэт богино байхад

уруулын хөдөлгөөний улмаас

татагдсанаас үрэвсэж өвчлөх, үүдэн

шүдэнд зай үүсэх зэрэг эмгэг

өөрчлөлтүүд үүсч болдог байна.

Page 15: бие даалт №1 салст

Завьжны салст бүрхүүл

• Уруулын салстын

үргэлжлэл учраас ижилхэн

бүтэцтэй байдаг. Хөхлөгөн

давхарга нь уян буюу

эластин ширхэглэгүүд

ихтэй байдаг ба 1 ба 2-р их

араа шүдний харалдаа

салстад чихний хажуугийн

шүлсний булчирхайн цорго

болох ductus parotideus

stenonis жижиг хөхлөг

маягтай харагддаг.

Page 16: бие даалт №1 салст

Буйл, тагнайн салст бүрхүүл • Буйлны салст нь ясны хальсанд

нягт наалдсан, жигд цайвар ягаан

өнгөтэй байдаг.

• Тагнайн салст жигд бус, тагнайн

заадас болон түүшин сэртэнгийн

орчим буйлны салсттай адил

нягт, цайвар ягаан өнгөтэй, харин

тагнайн заадасны 2 талаар

салстын доорх өөхлөг

давхаргатай байдаг. Хоншоорын

төвийн үүдэн шүдний ард тагнайн

нүхийг хааж салстад хөхлөг

үүссэн байх ба үүнийг papilla

palatina гэнэ.

Page 17: бие даалт №1 салст

• Хоншоорын 1 их араа шүднүүдийг

холбосон шугамаар хатуу болон

зөөлөн тагнай зааглагдаж байдаг.

Энэхүү заагын орчимд шүлсний

булчирхайн жижиг цоргонууд

харагддаг.

Page 18: бие даалт №1 салст

Хэлний салст бүрхүүл • Булчинлаг эрхтэн бөгөөд олон давхаргат

хучуур эдээр бүрхэгддэг. Хэлэнд салстын

доод давхарга байдаггүй. Хэлний уг урд

хэсгээс Y хэлбэрийн sulcus terminalis

зааглагдах ба энэ нь хэлний (n.lingualis)

болон хэл-багалзуурын (n.glossopharyngeus)

мэдрэлжүүлэлтийн зааг юм. Y хэлбэрийн

ховилын урд бамбай булчирхайн цорго,

тунгалагын булчирхайн зангилааны

бөөгнөрөл байдаг. Хэлний доод тал

салстаар хучигдсан байх ба голд нь хэлний

хөвч бэхлэгддэг.

Page 19: бие даалт №1 салст

• Хэл нь олон хэлбэрийн хөхлөгүүдтэй. • Утсан хөхлөг

• Мөөгөн хөхлөг

• Хуудсан хөхлөг

• Шигтгээн хөхлөг

Page 20: бие даалт №1 салст

Салст гэмтэхэд богино хугацаанд фибрин бүрхүүл үүсч,

өнгөр тогтдог.

• Салст бүрхүүлийн хамгаалах чадвар нь дараах

бүтэц, үйлийн онцлогтой холбоотой байдаг:

• Эвэршил, гуужилт жигд бус

• Хучуур эдийн хурдан төлжих чадвар

• Бодисын солилцооны идэвх

• Гликогены хуримтлал

• Салстын үндсэн давхаргын эсийн баялаг байдал

• Нянгийн эсрэг шүлсний үйлчилгээ

• Амны бичил биетний тэнцвэр

• Салстын нэвчүүлэх болон уян хатан чанар

Page 21: бие даалт №1 салст

АМЖИЛТ! • Муу хүнд хойтон жил олон

Залхуу хүнд маргаашийн өдөр

олон

• Хүн болох багаасаа

Хүлэг болох унаганаасаа

• Хүн хүндээ

Хүлэг эрчиндээ

• Хувьтай хүн

Хур борооноор

• Хүн хоолоор

Хүлэг өвсөөр

• Хүн хувцсаараа

Мал хүчээрээ

• Хүн хэлээрээ

Мал хөлөөрээ

• Ойгүй хүнд хэлсэн байсан хоёр

адил

Ёроолгүй саванд хийсэн байсан

хоёр адил

• Ойрын жаргалд ташуурч алсаа

боддоггүй хүн

Алахаар бордсон гахай адил

ажиггүй хэвтэхтэй адил

• Хүн өвөг язгуураа мэдэхгүй бол

Ойн сармагчинтай адил

• Хэрэглэх эрдэмгүй хүний ам нь

хэрэггүй онгойсон нүхтэй адил

Хэтэрхий эрдэмт хүний амь нь

хээрийн бардам лянхуатай адил