36
СЭРГИЙЛЭГЧ 1 2015.04 сар №5 СЭРГИЙЛЭГЧ СЭРГИЙЛЭГЧ 2015.04 сар №5 Баянгол дүүргийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлөөс эрхлэн гаргав.

СЭРГИЙЛЭГЧ сэтгүүл

Embed Size (px)

Citation preview

Page 1: СЭРГИЙЛЭГЧ сэтгүүл

СЭРГИЙЛЭГЧ 1

2015.04 сар №5

СЭРГИЙЛЭГЧСЭРГИЙЛЭГЧ2015.04 сар №5

Баянгол дүүргийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлөөс эрхлэн гаргав.

Page 2: СЭРГИЙЛЭГЧ сэтгүүл

СЭРГИЙЛЭГЧ2

Хүн бүр амар тайван орчинд ажиллаж цаашлаад аюулгүй хот, орон нутагт амьдрахыг хүсдэг. Харин тэрхүү орчноо бүрдүүлэхэд өөрсдөө төдийлөн анхаарал хандуулахгүй байх шиг санагдах үе цөөнгүй байдаг.

Надад гарсан өөрчлөлт гэвэл нуулгүй бичихэд цагдаа нар нүдэнд дулаахан бас заримдаа өрөвдмөөр, бахархмаар харагдах боллоо. Тэдний ажилд яаж туслаж болох гарцаа харин бид олж, “Сэргийлэгч” сэтгүүлийн дөрвөн дугаарыг эрхлэн гаргалаа. Багагүй магтаал шүүмжлэлийг хүлээн авсан ч, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажилд тодорхой хувь нэмрээ оруулж байгаадаа баяртай байна.

Энэ оны шинэхэн дугаараа хүлээн байгаа цагдаагийн нийт бүрэлдэхүүндээ дүүргийнхээ 50 жилийн ойн мэндийг сэтгүүлээрээ дамжуулан уламжлая. Хагас зууны түүхтэй дүүргийнхээ амартайван байдлын манаанд зогсож байгаа цагдаагаа айл гэрийн ноён нуруу, халамжит хань, сайн аав гэдэг талаас нь харахаар зорьж гурван ихэр охид руугаа яарах цагдаагийн халуун ам бүлд зочиллоо. Мөн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх үйл хэрэгт цагдаа нартай хамт мөр зэрэгцэн зүтгэж буй төрийн албан хаагчдыг тодруулга буландаа урьж оролцуулсан бөгөөд мэдээ мэдээллийг тоймлон хүргэж байна.

Айл хүний амь нэг, хамаатнаас дутуугүй хөрштэй шүү дээ гэх үг, энэ үзэл бодол дурсагдах төдий бүдгэрсэн энэ цаг мөчид Баянгол дүүргийн удирдлагууд хөршийн холбоодыг сэргээхээр шийдвэрлэсэн нь цаг үеэ олсон арга хэмжээ болж чадсан юм. Өнгөрсөн онд хулгайн гэмт хэргийг бууруулахад тодорхой үүргийг хөршийн болоод, хамтарсан багууд гүйцэтгэж чадсаныг онцлон хүргэж байна.

Ингээд онцлоод дурьдаж бичих, унших зүйл олонтой “Сэргийлэгч” сэтгүүлээ шимтэн унших эрхийг танд үлдээж, амар тайван амьдралын төлөө хамтдаа зүтгэхийг Баянгол дүүргийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлөөс уриалж байгааг дуулгая.

Ерөнхий редактор А.Ундрахбаяр

Сэтгүүлийн редакц:

Үүсгэн байгуулагч:Баянгол дүүргийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл

Ерөнхий редактор:Баянгол дүүргийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албаны дарга

А.УНДРАХБАЯР

Сэтгүүлчид:Г.ЦОЛМОНЦ.БАЯНБИЛЭГБ.НАРАНТУЯА

Орчуулагч:Б.НАРАНТУЯА

Гэрэл зурагчин:Э.САРУУЛ

Нүүр зурагт:БГД-ийн Цагдаагийн II дугаар хэлтсийн хэв журмын офицер, цагдаагийн ахлах дэслэгч Б.ЭНХЖАРГАЛ

Редакцийн зурвас

Page 3: СЭРГИЙЛЭГЧ сэтгүүл

СЭРГИЙЛЭГЧ 3

ТЕЛЕКАМЕРЫН ХЯНАЛТЫГ САЙЖРУУЛСНААР ГЭМТ ХЭРГЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ

БОЛОМЖТОЙ

ЦАГДААГИЙН ХУРАНДАА Ж.ЭРДЭНЭБОЛД:

П.Цэцэгмаа:

ХӨРШИЙН ХОЛБООД БАЙГУУЛАГДСАНААР ИРГЭД БИЕ БИЕДЭЭ ИЛҮҮ АНХААРАЛ

ХАНДУУЛДАГ БОЛСОН ӨСÂӨРИЙН СЭРГИЙЛЭГЧИД МЭДЭЭЛЭЛ, ШУУРХАЙ УДИРДЛАГЫН ТӨÂТЭЙ ТАНИЛЦЛАА

ХУГАЦАА НÜ ДУУССАН ХҮҮХДИЙН НЭМЭЛТ ТЭÆЭЭЛ БОРЛУУЛÆ БАЙÂ

ХҮН ДУРТАЙ АÆЛААСАА ХЭЗЭЭ Ч ШАНТАРДАГГҮЙ

БГД-ийн 20 дугаар хорооны хэсгийн байцаагч, цагдаагийн хошууч Д.МӨНХБОЛД:

БАЯНГОЛ ДҮҮРГИЙН 50 ЖИЛИЙН ОЙН ХҮРЭЭНД:

Page 4: СЭРГИЙЛЭГЧ сэтгүүл

СЭРГИЙЛЭГЧ4

МЭНДЧИЛГЭЭ

Эрхэм хүндэт уншигч та бүхэнтэй Баянгол дүүргийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлөөс эрхлэн гаргадаг “Сэргийлэгч” сэтгүүлийн 2015 оны эхний дугаараараа дамжуулан мэндчилье.

Өсвөр үе, залуус нийгмийн хамгийн оюунлаг, бүтээлч хэсэг. Тиймээс бид хүн амын чухал бүлэг болсон тэднийг зөв хүн болж төлөвшихөд нь, зөв амьдрахад нь туслаж, эерэг үлгэр дууриалал үзүүлэхэд анхаарч, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажлыг үе шаттайгаар зохион байгуулж байна.

Энэхүү ажлын хүрээнд “Сэргийлэгч” сэтгүүлийг бэлтгэн гаргаж, 2014 онд 4 дугаарыг олны хүртээл болгон, иргэдийн талархлыг хүлээсэндээ баяртай байна.

Мөн бид дан ганц өсвөр үе, залуус гэлтгүй нийслэл, дүүргийн иргэдэд хууль, эрх зүйн талаар үнэн бодит мэдээлэл өгөх, шинээр гарсан хууль тогтоомжийг олон нийтэд сурталчилах, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлөөс хийж хэрэгжүүлсэн ажлаа уг сэтгүүлээрээ дамжуулан тайлагнаж байгаа юм.

Баянгол дүүрэг маань өдрөөс өдөрт өнгө нэмж, бид бүтээн байгуулалтын олон ажлыг хийж иргэдээ ая тухтай, аюулгүй амар тайван орчинд ажилтай орлоготой, амины сууцтай, агаар цэвэр, авлигагүй дүүрэгт амьдруулах зорилт тавин ажиллаж байна.

Энэ онд Баянгол дүүрэг маань түүхт 50 жилийн ойтойгоо амжилт бүтээлээр дүүрэн учран золгож байна.

Өсвөр үеийнхний эрүүл мэнд, нийгмийн хэв журмыг хамгаалах, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зорилготой “Сэргийлэгч” сэтгүүлээс хэрэгтэй, хэрэгцээтэй мэдээллийг авч, аюулгүй, амар тайван дүүргийг бий болгоход хувь нэмрээ оруулж байгаа иргэддээ Баянгол дүүрэг үүсч, хөгжсөний түүхт 50 жилийн баярын мэндийг дэвшүүлье.

Баянгол дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлындарга, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыгзохицуулах салбар зөвлөлийн дарга Д.ДЭЛГЭРБАТ

Page 5: СЭРГИЙЛЭГЧ сэтгүүл

СЭРГИЙЛЭГЧ 5

Page 6: СЭРГИЙЛЭГЧ сэтгүүл

СЭРГИЙЛЭГЧ6

Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх хуульд гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд иргэдийг татан оролцуулах талаар заасан байдаг. Хуульд заасан үүргээ биелүүлж аж ахуйн нэгж байгууллагуудын ажилтан, албан тушаалтнууд цагдаагийн байгууллагынхантай хамтран 2015 оны хоёрдугаар сарын 17-нд бүх нийтийн эргүүлд гарлаа. Иргэд, аж, ахуйн нэгж байгууллагатай хамтарсан эргүүл ажиллуулахад дүүргийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлөөс нэг сая төгрөгийн төсөв батлуулж, түүнийхээ тодорхой хэсгээр “Олон

нийтийн эргүүл” гэсэн таних тэмдэг, бичиг бүхий 40 хантааз хийлгэсэн. Уг хантаазыг 14 аж ахуйн нэгж байгууллагын 28 иргэн өмсөж олон нийтийн эргүүлд идэвхтэй ажиллав.

Дотоод мэдээ

ӨСÂӨРИЙН СЭРГИЙЛЭГЧИД МЭДЭЭЛЭЛ, ШУУРХАЙ УДИРДЛАГЫН ТӨÂТЭЙ ТАНИЛЦЛАА

Хүүхэд залуусыг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, тэдний оролцоог нэмэгдүүлэх зорилгоор Баянгол дүүргээс Өсвөрийн сэргийлэгч дэд хөтөлбөр хэрэгжүүлж байгаа. Энэ хүрээнд насанд хүрээгүй иргэдийг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх тэдний хууль зүйн мэдлэгийг дээшлүүлэх зорилгоор Баянгол дүүргийн 47, 13 дугаар сургуулийн

өсвөрийн сэргийлэгчдийг тогтмол хичээл сургалтад хамруулж, мэдлэг боловсролыг нь дээшлүүлж байгаа юм. Энэ хүрээнд “Өсвөрийн сэргийлэгч” бүлгэмийн сурагчдыг ЦÅГ-ын Мэдээлэл, шуурхай удирдлагын төвийн үйл ажиллагаатай танилцуулж явган аялалд хамрууллаа.

ОЛОН НИЙТИЙН ЭРГҮҮЛД ИРГЭД, ЦАГДАА НАРТАЙ ХАМТРАН АÆИЛЛАÂ

Page 7: СЭРГИЙЛЭГЧ сэтгүүл

СЭРГИЙЛЭГЧ 7

2014 ОНД 1271 ЭРҮҮГИЙН ХЭРГИЙГ

ШАЛГАÂ

Баянгол дүүрэг дэх Цагдаагийн I хэлтэст 2014 онд иргэд, байгууллагаас 17999 гомдол, мэдээлэл иржээ. Үүний 1271 материалд эрүүгийн хэрэг үүсгэж, 3213 материалыг эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзах саналтай ïроêурорын байгууллагад хүргүүлж, харьяалалын дагуу 12 материалыг мөрдөн байцаах чиглэлийн бусад байгууллагад шилжүүлсэн байна. Харин 1792 материалыг шалгаж, Захиргааны хариуцлагын тухай хуулийн дагуу торгох, баривчлах зэрэг хариуцлага тооцож ажиллажээ.

Дотоод мэдээ

ГЭМТ ХЭРГИЙГ ҮЙЛДЭЛ ДЭЭР НÜ ТАСЛАН ÇОГСООЛОО

Дүүргийн ИТХ-ын даргын 2015 оны хоёрдугаар сарын 17-ны А/30 дугаар захирамжаар хөдөлгөөнт эргүүлд нэмэгдэж ажиллах автомашины шатахууны зардлыг шийдвэрлэж, 270 мянган төгрөгийн шатахуун

олгов. Үүгээр машинт хөдөлгөөнт эргүүлийн алба хаагчид 300 êм зам туулж, 11 гэмт хэрэг илрүүлэн, найман гэмт хэргийг үйлдэл дээр нь таслан зогсоожээ.

ХОРИХООС ӨӨР ТӨРЛИЙН ЯŸЛТАЙ ИРГЭДИЙГ ШИНÆИЛГЭЭНД ХАМРУУЛЛАА

Гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдож ял шийтгүүлсэн ч шүүх хувийн байдлыг нь харгалзан тэнсэн харгалзах, торгох зэргээр хорихоос өөр төрлийн ял шийтгэж, харьяа дүүргийнх нь Цагдаагийн хэлтэст хянуулдаг. Баянгол дүүрэг дэх Цагдаагийн I хэлтэст захиргааны хяналтад хорихоос өөр төрлийн ял шийтгэлтэй 112 иргэн байдаг. ЦÅГ-ын даргын 352 дугаар тушаалаар баталсан журмын дагуу 2015 оны хоёрдугаар сарын 12-нд тэднийг шинжилгээнд хамруулж, “Генетиêийн мэдээллийн сан”-д дээж өгөх ажлыг Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Тусгай шинжилгээний хэлтсийн биологийн лаборант дэд ахлагч С.Баттогтохоор хийлгэв. Мөн тэдний хувийн хэрэг тус бүрт мэдээллийг нь хавсарган хадгаллаа.

Page 8: СЭРГИЙЛЭГЧ сэтгүүл

СЭРГИЙЛЭГЧ8 СЭРГИЙЛЭГЧ8

ОНЦЛОХ ЯРИЛЦЛАГА

ТЕЛЕКАМЕРЫН ХЯНАЛТЫГ САЙЖРУУЛСНААР ГЭМТ ХЭРГЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ

БОЛОМЖТОЙ

ЦАГДААГИЙН ХУРАНДАА Ж.ЭРДЭНЭБОЛД:ЦАГДААГИЙН ХУРАНДАА Ж.ЭРДЭНЭБОЛД:

Page 9: СЭРГИЙЛЭГЧ сэтгүүл

СЭРГИЙЛЭГЧ 9

-Та дүүргийн Цагдаагийн хэлтсийн даргаар томилогдоод удаагүй байна. Шинэ аæил, өмнө нü хийæ байсан аæлуудаас þугаараа өөр байна âэ?

-Би Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх чиглэлээр улсын хэмжээнд aжиллаж байсан, сүүлийн нэг жилийн хугацаанд ЦÅГ-ын гадаад харилцааны бодлогыг тодорхойлдог, хэрэгжүүлдэг, бие бүрэлдэхүүн, алба хаагчдад хүргэх чиглэлээр зохион байгуулалтыг нь хангаж ажиллаж байлаа. 2014 оны арванхоёрдугаар сарын 3-нд ЦÅГ-ын даргын тушаалаар Баянгол дүүргийн Цагдаагийн I хэлтэст томилогдон ажиллаж байна. Би сургууль төгсөөд л 1997 оноос цагдаагийн байгууллагад гэмт хэрэгтэй тэмцэх чиглэлээр ажиллаж байсан болохоор энэ албан тушаал бол надад шинэ ажил биш. Гэхдээ цагдаагийн байгууллагын 2-3 албанд дагнаж ажиллаж байсан болохоор зарим албадынхаа үйл ажиллагааг мэдэхгүй, ойр ажиллаж байгаагүй салбар байхыг үгүйсгэхгүй. Энэ дүүрэгт ирээд урьд нь хийж боловсруулж, судалж, сурч байсан зарим зүйлийн минь нэлээд хэсэг нь амьдралд хэрэгжихэд боломжтой гэж харагдаж байна. Заримыг засаж сайжруулж, өөрчлөхгүй бол болохгүй зүйл ч байх шиг байгаа юм.

-Энэ аæилд томилогдоод аæлаа þунаас эхлэâ?-Баянгол дүүргийн Цагдаагийн I хэлтэс маань нутаг

дэвсгэртээ гарч буй гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх, таслан зогсоох чиглэлээр тодорхой арга хэмжээг хэрэгжүүлээд явах боломжтой үндсэн бааз суурь бий болсон, Улаанбаатар хотын цагдаагийн хэлтсүүд дундаасаа дэд бүтэц нь илүү хөгжсөн, боловсон хүчний хувьд боломжийн юм болов уу гэж энд ирээд харсан. Тухайлбал, Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт Улаанбаатар хотын хэмжээнд байгаа телеêамерийн хяналтын системүүд хэрэгжиж эхэлсэн. Êамерийн хяналтын төв байгуулагдсан, бааз суурь сайтай. Анх энд 2011 онд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 240 êамер суурилуулж, хяналтын төвийг нь байгуулсан байдаг. 2014 онд дүүргийн төсвийн санхүүжилтээр нэмж 175 êамер суурилуулсан гэх мэтээр гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, тэмцэх, ард иргэдийнхээ аюулгүй байдлыг хангах ажилд дүүрэг, сонгогдсон гишүүд нь нэлээд анхаарч хууль сахиулах байгууллагатайгаа хамтарч ажилладаг нь харагдлаа. Дүүргийн удирдлага ч үүнд нилээд анхаарал хандуулж ажилладаг юм байна.

Энэ хэлтсийн даргаар томилогдож ирээд гэмт хэрэгтэй тэмцэх, иргэдийнхээ аюулгүй, амар тайван байдлыг хангахад аль нь зөв, юунд хүч хаяж, анхаарч ажиллах, юу нь болохгүй, алийг нь сайжруулах ёстой вэ гэдэгт шинжлэх ухааны үндэстэйгээр олон талаас нь судалж, дүн шинжилгээ хийж үүнийгээ үндэслэн оновчтой зөв, тохирсон арга таêтиê, стратегийг хэрэгжүүлж ажиллах хэрэгтэй юм болов уу гэж бодогдсон. Би АНУ-д суралцаж, гэмт хэрэг судлалын чиглэлээр магистрийн зэрэг хамгаалсан ба бусад улс орнуудад ард иргэдийн аюулгүй байдлыг сахин хамгаалах,

Áаянãоë д¿¿рýã дýх Öаãдааãийн I хýëтñийн дарãаар öаãдааãийн óдаì даìæñан аëба хааã÷ тоìиëоãдоод нýã их óдааã¿й байна. Ýр¿¿ãийн öаãдааãийн доìоã боëñон нýртýй аæиëтан, хóрандаа Ö.Æаìúянñýнãýý аãñнû х¿¿ Æ.Ýрдýнýбоëд тóñ хýëтýñт тоìиëоãдоæ ирñнýýñ хойø ãýìт хýрýã ãарахааñ óрüд÷иëан ñýрãийëýх ÷иãëýëд онöãойëон анхаар÷ аæиëëаæ бóй þì. Ò¿¿нтýй яриëöëаа.

гэмт хэрэгтэй тэмцэх чиглэлд ашиглаж амжилттай хэрэгжиж буй тэргүүний арга технологи, туршлагыг Монголд хэрэгжүүлэх ямар боломж байгааг тухайн үед судалж байсан юм. Энэ чиглэлээр ч диïломынхоо ажлыг бичиж, хамгаалсан. Энэ бүгдээсээ харж байгаад өнөө цагийн нийгэм эдийн засгийн байдал, техниê технологи, гэмт хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл зэрэгт тулгуурлан шинэ, үр дүнтэй арга барилыг хэрэгжүүлэх боломжтой гэж харагдаж байна.

Тухайлбал, манай дүүрэг êамерийн хяналтын системийн бааз суурь сайтай гэж би түрүүнд дурдсан. Манайд үүнийг гэмт хэрэг гарсны дараа илрүүлэх чиглэлээр л ерөнхийдөө ашиглаж байна. Харин өнөөдөр энэ êамерийг дэлхийн түвшинд яаж ашиглаж байгаа вэ гэвэл шал өөр. Гэмт хэрэг гарахаас өмнө урьдчилан сэргийлэх, хэрэг гарч байх үед таслан зогсоох түвшинд шилжчихээд байна шүү дээ.

-Манайх урüдчилан сэргийлэх чиглэлд ÿагаад шилæүүлæ болохгүй гэæ. Үүний тулд ÿмар арга хэмæээ аâбал болох âэ?

-Улаанбаатарын хотын гэж их саналгүй, дүүргийнхээ нутаг дэвсгэрт байгаа телеêамерийн хяналтын бааз суурь, дэвшилтэт технологийг урьдчилан сэргийлэх чиглэлд шилжүүлэх, одоогийнхоос илүү үр дүнд хүргэх талаар нэлээд анхаарал хандуулж ажиллаж байна. Энэ боломжийн талаар ЦÅГ-ын удирдлагад болон дүүргийнхээ удирдлагуудад саналаа илэрхийлсэн. Аль ч түвшинд дэмжигдэж, ЦÅГ-ын даргаас зөвшөөрөгдсөний үндсэн дээр Цагдаагийн байгууллагын мэргэжлийн албад болох Технологийн төв, Мэдээлэл, шуурхай удирдлагын төв, Холбооны хэлтэс, дүүргийн ЗДТГ-ын хэлтэс албадын дарга нарыг оролцуулсан дүүргийн êамерын хяналтын сиситемийг сайжруулах, шинэчлэх, илүү үр дүнтэй ажиллуулах боломжийг судалж танилцуулах ажлын хэсэг байгуулагдан ажиллаж байна.

Телеêамерийн хяналтын төвд харагдаж байгаа дүрсийг ажиглаж буй ажилтан маань хоёр хүн маргалдаж байгаа ч юм уу, эсвэл сэжигтэй эд зүйл авч яваа хүнийг ойр орчимд нь яваа эргүүлийнхэндээ шуурхай дамжуулж,

СЭРГИЙЛЭГЧ 9

ОНЦЛОХ ЯРИЛЦЛАГА

Page 10: СЭРГИЙЛЭГЧ сэтгүүл

СЭРГИЙЛЭГЧ10

тэд цаг алдалгүй очиж шалгадаг болвол илүү үр дүнд хүрнэ шүү дээ. Тиймээс манай хэлтсээс санаачлаад дүүргийн 2015 оны Нийгэм, эдийн засгийн зорилтод “Телеêамер” гэсэн хөтөлбөр хэрэгжүүлэх талаар оруулсан байгаа. Үүний хүрээнд дүүргээс тавьсан 175 êамерийг цагдаагийн байгууллагын хяналтын төвтэй холбох шаардлагатай. Үүнийг хийж хэрэгжүүлэхээр холбогдох саналаа дүүргийн ЗДТГ-т хүргүүлж, шилжүүлэх төсөв тооцоог нь гарган ажиллаж байна. Манай дүүрэгт үүнийг хийж хэрэгжүүлэх бүрэн боломж бий. Êамерууд нь байна, хяналтын төв нь ажиллаж байгаа. Тэгэхээр зөв бодлого, менежментийг олоод хэрэгжүүлж чадвал илүү үр дүнд хүрэх боломжтой гэж санагддаг. Баянгол дүүрэгт ингэж туршиж үзээд амжилттай, үр дүнтэй болвол Улаанбаатар хотын хэмжээнд хэрэгжүүлж яагаад болохгүй гэж бодож байгаа.

Телеêамерийн хяналт сайжирснаар эргүүлийн таван цагдаагийн ажлыг нэг хүн хяналтын төв дээрээ хянах боломжтой болж, харин тэр таван хүн маань үзэгдэж харагдахгүй орчинд гарах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлаа хийх боломжтой болох юм.

-Дэлхийн түâшинд гэмт хэрэг гарсны дараа биш, ÿаâал гаргахгүй байх талаар судалгааны аæил их хийдэг болсон байна. Манайхан харин ÿаæ байгаа бол?

-2000 оноос хойш чиний хэлсэн ийм судалгааны ажлыг дэлхийн олон орон хийдэг болжээ. Миний бодож төлөвлөж байгаа зүйл бол бас л дэлхийн чиг хандлагад нийцүүлэн ажиллах. Гэмт хэрэг гарсны дараа хөөцөлдөх бус, гарахаас урьдчилан сэргийлэх, гаргахгүй байх боломжийг хангах, нөхцлийг бүрдүүлэх ёстой. Тиймээс ямар боломжийг бид хэрэгжүүлж ажиллах ёстой вэ гэдэгт судалгаа хийж, анхаарлаа хандуулан ажиллаж эхэлсэн. Үүний тулд олон жилийн статистиê судалгаа, харьцуулсан үзүүлэлт хэрэгтэй байдаг юм байна. Манай цагдаагийн байгууллага 2013 оноос эхлээд ирсэн бүх л дуудлага мэдээллийг бүртгэдэг болсон. Хэдийгээр сүүлийн таван жилийнхээр харьцуулж чадахгүй байгаа ч өмнөх оныхоо мөн үетэй харьцуулан ажлаа зохион байгуулж байна. Тухайлбал,

хоёрдугаар сард Монголын уламжлалт цагаан сар болдогоороо боллоо. Бид энэ үед гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр судалгаанд тулгуурлаж ажилласан. 2013, 2014 оны эхний хоёр сарын гэмт хэрэг гаралтын судалгааг гаргуулан авч, юунд анхаарлаа хандуулахаа тодорхойлсон. Энэ үед нөгөө л бууз баншны хулгай гээд хулгайлах төрлийн гэмт хэрэг их үйлдэгддэг. Тиймээс бид хулгайн гэмт хэрэгт анхаарлаа хандуулж ажиллах ёстой гэдгээ тодорхойлчихож байгаа юм. Аль байршилд хаана ихэвчлэн энэ төрлийн хэрэг гарч байгааг бас судалгаагаараа тогтооно. Бид бүдүүн тоймоор, хороодоороо гаргаж байгаа юм. Уг нь үүнийг бүр нарийвчлах ёстой. Орон сууцанд уу, гэр хороололд уу, халаасных уу гээд бүгдийг нь нарийн судалж дүн шинжилгээ хийлээ. Åр нь цагдаагийн байгууллагын ажил дүн шинжилгээнд тулгуурлаж, ïрогнозоо гаргаж, урьдчилан харсан арга хэмжээ авч хэрэгжүүлж байх ёстой. Яг л цаг агаарын урьдчилан сэргийлэх мэдээ гэдэг шиг. Цагаан сарын үеэр ингэж ч ажиллаж үзлээ, болж байна.

-Цагаан сарын үеэр Баÿнгол дүүрэгт тэгээд алü төрлийн хэрэг нü их гарч байна âэ?

-Судалгаанаас үзэхэд Цагаан сарын үеэр тус дүүрэгт халаасны хулгайн хэргийн гаралт өсдөг юм байна. Тиймээс энэ төрлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр анхаарал тавьж, Улаанбаатар хотын Цагдаагийн газартай хамтарч ажиллалаа. Дараагийн ээлжинд энэ төрлийн хэрэг гарч буй байршлаа тодорхойлов. Манай дүүргийн III-IV хорооллын худалдааны төвүүд, Гандантэгчэнлин хийдийн орчимд ийм хэрэг гардаг байна. Иргэд маань шинийн 15-нд багтаж, заслаа хийлгэж, ном уншуулах гэж дараалал үүсгэдэг үеэр хулгайч нар “ажлаа хийдэг”. Энэ жил бид цагдаагийн эргүүл ихээр ажиллуулахын зэрэгцээ далд аргаар ч тэмцсэн. Үүний дүнд халаасны хулгайн гэмт хэрэг эрс цөөрсөн, бараг гараагүй гэж хэлэхэд болно. Цагаан сарын өмнөх долоо хоногт III-IV хороололд арга хэмжээ зохион байгуулснаар энэ төрлийн хэрэг 1-2 л гарч бүртгэгдсэн. Үүнийгээ хяналтын êамерийн тусламжтайгаар дор нь илрүүлсэн. Өмнөх жилүүдэд бол бэлэг, дээл гоёлоо цуглуулж яваа иргэд халааснаасаа мөнгөө алдсан хэрэг олон гарч байсан юм билээ.

Хулгайн хэргээс гадна манай дүүрэгт хамгийн их үйлдэгддэг хэрэг бол бусдын бие махбодид гэмтэл учруулах, танхайрах, залилан мэхлэх. Олон улсын эмэгтэйчүүдийн баяр, Монгол цэргийн өдөр гээд ойрхон хэд хэдэн баяр болж өнгрөхөд зөвхөн манай хэлтэст ирсэн гэмт хэрэг зөрчлийн дуудлага мэдээлэл зарим өдөртөө 250-260 болж ачаалалттай байлаа.

-Та томилогдоод удаагүй ч ард иргэдийнхээ амгалан тайâан байдлын төлөө хийæ байгаа аæил танü үр дүнд хүрч байна гэæ үзэæ байгаа þу?

-Хэдийгээр би томилогдоод дөрвөн сар болж байгаа ч авч хэрэгжүүлж байгаа ажил маань үр дүнд хүрч эхэлсэн гэдэгт итгэлтэй байгаа. Энэ оны эхний саруудад гэмт хэргийн гаралт 20-иод хувиар буурсан үзүүлэлттэй байсан. Харин гуравдугаар сард өссөн дүнтэй байна. Эхний нэгдүгээр улиралд бидний гол анхаарлаа хандуулж ажилласан хулгай, танхай, гудамж талбайд болон согтуугаар үйлдэгдсэн гэмт хэргүүд буурсан. Энэ бол бидний хийж байгаа ажлын үр дүн юм болов уу гэж харж байна.

-Баÿнгол дүүрэг баар цэнгээний газар ихтэй, үүнийг дагаад ÿнз бүрийн хэрэг зөрчил гараад байдаг. Цаг ч хэтрүүлдэг шүү дээ.

СЭРГИЙЛЭГЧ10

ОНЦЛОХ ЯРИЛЦЛАГА

Page 11: СЭРГИЙЛЭГЧ сэтгүүл

СЭРГИЙЛЭГЧ 11СЭРГИЙЛЭГЧ 11

-Баянгол дүүрэг, тэр дундаа манай Цагдаагийн хэлтсийн хариуцсан бүсэд том том баар цэнгээний газрууд олон байдаг. Тэнд хүүхэд залуус олноороо цуглаж, наргиж цэнгэж байна. Түүний хэрээр буруу, уруу замд хүүхэд залуус татагдчих гээд байх явдал бий. Түүнээс гадна эдгээр баар цэнгээний газрууд байнга цаг хэтрүүлдэг. Саяхан цэргийн баяр лхагва гаригт таарсан. Лхагва гаригт баар цэнгээний газрууд 00.00 цаг гээд хаах ёстой. Гэтэл “Масс” гээд байнга хэл ам таталж байдаг баар реï хамтлагуудын шоу 00.00 цагт зохион байгуулна гээд зар тараачихсан, гадна нь зах аятай баахан машин тэрэг цуглачихсан цаг хэтрүүлэн ажиллаж байх жишээтэй.

Ийм олон баар цэнгээний газар нэг дор байгаагаас шалтгаалаад манай дүүрэгт гэмт хэргийн гаралт өсөж, иргэдийн аюулгүй амгалан тайван орчинд амьдрах эрх зөрчигдөж байна. Манай хэлтсээс цаг хэтрүүлэн ажилладаг, цэнгээний газруудын үйлдлийг таслан зогсооход онцгой анхаарал хандуулж ажиллаж байна. Би ажлаа авсныхаа дараа Архи, согтууруулах ундаа худалддаг, түүгээр үйлчилдэг аж ахуйн нэгжийн удирдлагатай уулзаж, нөхцөл байдлыг танилцуулсан. Дүүргийн нутаг дэвсгэрт гарч буй гэмт хэргийн хичнээн хувь нь согтууруулан ундаанаас үүдэлтэй байна, үүн дотроо танайхаар үйлчлүүлж байсан хүн байна. Хэд нь баарнаас гарч яваад осгож амь нас, эрүүл мэндээрээ хохирсон, хэд нь гарч яваад зодуулж, дээрэмдүүлсэн, хэн нь бааранд үйлчлүүлж байхдаа хоорондоо зодолдож танхайрсан гээд нэг бүрчлэн ярьж ойлгуулсан. Мөн саналаа ч тэдэнд хэлсэн. Ядахдаа тэр баар цэнгээний газрууд согтоод гарч яваа иргэдийг гэрт нь хүргээд өгчих таêситай байх хэрэгтэй байна шүү дээ. Үнэгүй хүргээд өг гэж байгаа биш, таêси êомïаниудтай гэрээ байгуулж яагаад болохгүй гэж. Согтуу хүн гарч таêси барихдаа хэн нэг дээрэмчний унаанд суугаад дээрэмдүүлэх ч юм уу, эсвэл гудамжинд унаад осгож хөлдөж байгааг аж ахуйн нэгж эрхлэгчид бодох л хэрэгтэй.

Бизнесийн эрх ашиг гэж тэдэнд байгааг би ойлгож байна.Гэхдээ нийтийн эрх ашиг гэж байх ёстойг аж ахуйн нэгжийн удирдлагууд ойлгох ёстой. Нийгмийн өмнө хүлээх хариуцлага гэж бий шүү дээ. Бизнес зөв голдирлоороо явж, цагтаа хааж, амарч байвал байнга хянаж цагдаад байхгүй шүү дээ. Өнгөрсөн гуравдугаар сард тохиосон Мартын-8, Цэргийн баярын үеэр баар цэнгээний газруудад хяналт тавьж, дээр өгүүлсэн менежмент, урьдчилан сэргийлэх зөв таêтиê хэрэглэж ажилласнаар согтуугаас үүдэлтэй зодоон, танхай, дээрмийн хэрэг буурч байгаа юм.

-Дүүргээс гэмт хэргээс урüдчилан сэргийлэх аæилд иргэдийг маш ихээр татан оролцуулæ байгаа. Тухайлбал олон нийтийн эргүүл, өсâөрийн сэргийлэгч, оþутан цагдаа гэх зэргээр. Энэ аæлын үр дүн мэдэгдэæ байна уу?

-Хэдийгээр хичнээн хэрэг илрүүлсэн, хэд нь хэргийг үйлдэл дээр нь таслан зогсоосон гэж нарийн тоо гарахгүй ч эдгээр ажил бол гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажилд маш их тустай. “Олон нийтийн цагдаа” гэсэн хантааз өмссөн хүмүүсийг хараад хулгай хийх гэж явсан хүн гэмт үйлдэл хийх санаа сэдэл нь үгүй болно шүү дээ.

Сургуулийн орчимд гардаг булаалт, дээрмийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд “School police” хөтөлбөр маш их үр дүнгээ өгч байгаа. Энэ хөтөлбөр хэрэгжсэнээр Улаанбаатар хотын хэмжээнд сургууль орчимд үйлдэгдэг

гэмт хэрэг буурсан гэсэн статистиê үзүүлэлт гарсан байна лээ.

-Цагдаагийн байгууллага хүн хүч хүрэлцээгүй гээд л байдаг. Танай хэлтэт хүн хүчний хүрэлцээ ÿмар байдаг бол?

-Дэлхийн бусад улс оронтой харьцуулахад 100 мянган хүн амд ногдох ч гэдэг юм уу, 10 мянган хүнд ногдох цагдаагийн алба хаагчдынхаа тоогоор манай улс нэлээд доогуур ордог юм. Эдийн засаг хүндрэлтэй байгаа энэ үед бид хүн хүчээ нэмэх боломж байхгүй. Хүн хүчээ нэмэх шаардлагатай юу гэвэл нэн тэргүүнд шаардлагатай.

Түүнээс гадна цагдаагийн байгууллагын төсөв санхүүгийн асуудал бага шүү дээ. Улсын хэмжээнд энэ оны эхний улиралд гарсан гэмт хэргийн гаралтыг үзэхэд нийт хэргийн 67 хувь нь Улаанбаатар хотод гарсан байгаа. Тэгэхээр гэмт хэрэгтэй тэмцэх бодлогын 67, төсөв санхүүгийн 67, техниê, унаа машины 67, гэмт хэрэгтэй тэмцэхээр ажиллаж байгаа алба хаагчдын мөн 67 хувь нь Улаанбаатарт байх ёстой дүр зураг харагдаж байгаа юм.

Нийслэлийнхээ төвийн зургаан дүүргийг авч үзэх юм бол бас л харилцан адилгүй. Манай хэлтэс өдөрт 130-150 дуудлага мэдээлэлтэй хонож байна. Тэр тоолонгоор цагдаа очно гэсэн үг. Манай дүүрэг бусад дүүргүүдтэйгээ харьцуулахад дундаж гэж тооцогдож байгаа. Сонгинохайрхан, Баянзүрх дүүрэгт бол дуудлага мэдээлэл маш өндөр шүү дээ.

Цагдаагийн байгууллагад ирж байгаа дуудлагад богино хугацаанд очих, эргүүлд явж байгаа алба хаагчдыг богино хугацаанд их газар нутагт үүрэг гүйцэтгэх боломжийг бүрдүүлэх хэрэгтэй гэж санагддаг. Мөн цагдаагийн алба хаагчид маань ямар нэг асуудал тулгарлаа гэхэд түүнийг зөв зохицуулж зохион байгуулах чиглэлд чадваржих ёстой. Тиймээс байнга дадлага сургалтад хамрагдаж байх ёстой. Миний хувьд алба хаагчдаа мэргэжил мэдлэгээ дээшлүүлэх, чадавхжихад нь анхаарч ажиллаж байгаа.

Ярилцсан: Г.ЦОЛМОН

ОНЦЛОХ ЯРИЛЦЛАГА

Page 12: СЭРГИЙЛЭГЧ сэтгүүл

СЭРГИЙЛЭГЧ12

СӨХ-ДЫГ ГЭМТ ХЭРГЭЭС УРÜДЧИЛАН СЭРГИЙЛЭХ АÆИЛД

ОРОЛЦУУЛНАИргэдийн аюулгүй амар тайван амьдрах

орчныг бүрдүүлэх, гэр бүлийн хүчирхийлэл, орон байрны хулгайн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажилд Сууц өмчлөгчдийн холбоодыг татан оролцуулах, айл хөршүүдийн нэг нэгнээ хамгаалах сэтгэлийг төрүүлэх, тэдний харилцааг сайжруулах чиглэлээр Баянгол дүүргийн Цагдаагийн II хэлтсийн нутаг дэвсгэрийн харьяалалд байдаг СӨХ-ны захирлуудтай уулзалт зохион байгууллаа.

Уулзалтад 56 СӨХ-ны захирал, удирдлага оролцсон бөгөөд цагдаагийн байгууллагаас СӨХ-дод хариуцсан орон сууцанд нь гарсан гэмт хэрэг, зөрчлийн талаарх мэдээлэл хийж, 2015 онд гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, хөршийн хамгаалалтыг сайжруулахад хамтран ажиллах талаар санал солилцлоо.

Дотоод мэдээ

ЭРДЭНЭТ ХҮНИЙ АМИЙГ АÂАРЛАА

Хүний амь насыг эрсдэхээс аврана гэдэг үнэхээр буянтай ажил. Ийм ажлыг цагдаагийнхан бараг өдөр бүр л хийдэг гэхэд хилсдэхгүй. Галын аюулд өртөж амиа алдах шахсан хүнийг аварсан буянтнууд бол Баянгол дүүргийн Цагдаагийн II хэлтсийн Авто эргүүлийн офицер, цагдаагийн ахмад н.Ганхүү, ахлах ахлагч Н.Наранхүү нар юм. Тэд өнгөрсөн хоёрдугаар сарын 17-ны 18.00 цагийн үед Баянгол дүүргийн VII хорооны 103 дугаар байрны долдугаар давхарт айлаас утаа гараад байна гэх дуудлагаар тус байранд очжээ. Тэнд очиход 61 тоот айлаас утаа саагиж, хонгилоор дүүрэн үнэртэж байсан байна. Тиймээс цагдаагийн алба хаагчид хаалгыг нь эвдэн орж, уг тоотод оршин суугч Д.Г-ийг угаартаж амиа алдахаас нь авран Яаралтай түргэн тусламжийн төвд хүлээлгэн өгчээ.

Энэ тухай мэдээллийг Цагдаагийн II хэлтсийнхэн олон нийтийн цахим сүлжээнд байршуулахад иргэд ихэд сайшааж, талархсан юм. Тухайн бичлэгийг 36421 хүн үзэж, 1983 хүн лайê дарж, 174 хүн талархлын үгстэй зурвас үлдээсэн байв.

Page 13: СЭРГИЙЛЭГЧ сэтгүүл

СЭРГИЙЛЭГЧ 13

“САР ШИНЭ” АРГА ХЭМÆЭЭНИЙ ҮЕЭР СУРАГГҮЙ БОЛСОН 13 ХҮНИЙГ ОЛÆЭЭ

Монголын уламжлалт цагаан сарын

баярыг угтаж, иргэдийг ая тухтай баярлах, амрах нөхцлөөр хангах зорилгоор Цагдаагийн II хэлтсээс “Сар шинэ” нэгдсэн арга хэмжээг 2014 оны хоёрдугаар сарын 2-22-ны хооронд зохион байгуулсан юм. Энэ үеэр зөрчил гаргасан 711 иргэнийг гурван сая 525 мянган төгрөгөөр, 58 аж ахуйн нэгж, байгууллагыг 3.8 сая төгрөгөөр торгов. Энэ арга хэмжээ зөвхөн хуулийн хэрэгжилтэд хяналт тавих, гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд чиглээгүй юм. Гарсан гэмт хэргийг илрүүлэхэд ч ажлаа чиглүүлж байлаа. Үүний хүрээнд оршин суух газраасаа гараад сураггүй алга болсон 13 хүнийг “Сар шинэ” нэгдсэн арга хэмжээний үеэр олж тогтоосон юм. Мөн

согтуугаар гэмт хэрэг зөрчилд холбогдсон 180 иргэнийг саатуулах байранд хүргэн, 39 иргэнийг Яаралтай түргэн тусламжийн төвийн эмчид хүлээлгэн өгч, захиргааны хяналтад байдаг иргэдийн ар гэрээр орж, тэднийг төлөв томоотой байх, гэмт хэрэг зөрчилд холбогдохгүй байх талаар зөвлөгөө санамж өгч, баталгаа гаргуулж авав.

Арга хэмжээний хүрээнд явган болон авто эргүүлийн алба хаагчид гэмт хэргийн шинжтэй 27 үйлдлийг газар дээр нь илрүүлсэн юм. Үүний хоёр нь дээрэм, нэг нь булаах, долоо нь хулгай, 12 нь танхайрах, дөрөв нь бусдын бие махбодид гэмтэл учруулсан хэрэг гарсан юм.

Дотоод мэдээ

“УХААНЫ ЦАРААТАЙ БҮСГҮЙ” МАНАЙХ

Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан Баянгол дүүрэг дэх Цагдаагийн II хэлтсийн даргын зөвлөл, эрчүүдийн зүгээс мөрдөс нэгт бүсгүйчүүддээ хүндэтгэл үзүүллээ. Түүнчлэн “Монгол цэргийн өдөр”-ийг угтан “Албаараа гоёсон бүсгүй” уралдаант тэмцээнийг “Тв-8” телевизээс зохион байгуулсан. Уг тэмцээнд дүүргүүдийн цагдаагийн хэлтсийн 25 эмэгтэй алба хаагч оролцсоноос Баянгол дүүргийн Цагдаагийн II хэлтсийн мөрдөн байцаагч, цагдаагийн ахмад Д.Оюунчимэг хэлтсээ төлөөлөн амжилттай оролцож, “Ухааны цараатай бүсгүй”-гээр шалгарлаа.

АХМАДУУДДАА ХҮНДЭТГЭЛ ҮÇҮҮЛЛЭЭМонголын уламжлалт Цагаан сарын баярыг тохиолдуулан

байгууллага бүр ахмадууд, гавьяаныхаа амралтыг эдэлж буй хүмүүст хүндэтгэл үзүүлдэг уламжлалтай. Энэ уламжлалаа хүндэтгэн Цагдаагийн II хэлтсийнхэн байгууллагынхаа ахмад настнуудыг хүлээн авч уулзан, тэднийхээ үнэтэй сургааль үгсийг сонсч, цагдаагийн байгууллагад ажиллаж байсан цаг үеийнх нь дурсамжаас хуваалцан сэтгэгдлийг нь сонссон юм. Мөн энэ үеэр залуу алба хаагч нар мэндчилгээ дэвшүүлж, хүндэтгэл үзүүлэв. Энэ хүндэтгэлийн арга хэмжээнд Баянгол дүүргийн Цагдаагийн хэлтэст ажиллаж байсан 40 гаруй өндөр настан, цагдаагийн бэлтгэл офицер, ахлагч нар оролцлоо.

Page 14: СЭРГИЙЛЭГЧ сэтгүүл

СЭРГИЙЛЭГЧ14

Хууль зүйн сайдын А/89 дүгээр тушаал, Цагдаагийн албаны тухай хуулийн холбогдох заалтын дагуу Баянгол дүүрэг дэх Цагдаагийн II хэлтсээс 2014 онд хийж гүйцэтгэсэн ажлынхаа тайланг хариуцсан нутаг дэвсгэрийн иргэд, оршин суугчдад хороо тус бүрт нь очиж танилцуулав. Хэлтсийнхээ нэгдсэн тайлангийн хурлыг 2015 оны нэгдүгээр сарын 15-нд “Өргөө” êино театрын дунд танхимд хийлээ. Энэ хуралд Улаанбаатар хотын Цагдаагийн газрын Хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа О.Нямгэрэл, хороодын Засаг дарга нар, түүний ажлын алба, хамтран ажилладаг Сууц өмчлөгчдийн холбоо, аж ахуйн нэгж, байгууллага, иргэд, оршин суугчид оролцсон юм.

Нэгдсэн тайланг танилцуулах хуралд 643

иргэн оролцсон бөгөөд тус хэлтсийн 2014 оны үйл ажиллагаа, хийсэн ажлын талаар үнэлэлт, дүгнэлт өгөхийн зэрэгцээ, 42 хүн санал, 13 нь хүсэлт гаргасны 22-ыг газар дээр нь шийдвэрлэж, гэмт хэргийн шинжтэй гурван өргөдөл, гомдлыг хэлтсийн тоо бүртгэлд оруулан Гэмт хэрэгтэй тэмцэх тасагт шалгуулж байна. Харин үлдсэн 30 санал хүсэлтийг нэгтгэн цаашид хийх үйл ажиллагааныхаа төлөвлөгөөнд тусгахаар боллоо.

Цагдаагийн II хэлтэс нь 2014 онд гэмт хэрэгтэй тэмцэх, нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах үндсэн чиг үүргээ амжилттай хэрэгжүүлж 2014 оны дүүргийн Төрийн тусгай албаны “Шилдэг тусгай байгууллага”-аар шалгарсан юм.

ЦАГДААГИЙН II ХЭЛТСИЙНХЭН ӨНГӨРСӨН ОНЫ АÆЛАА ТАЙЛАГНАÂ

ТЭНЭМЭЛ ИРГЭДИЙГ БҮРТГЭÆ ЭРҮҮЛ МЭНДИЙН ҮÇЛЭГТ ХАМРУУЛЛАА

Баянгол дүүрэгт буй гэр оронгүй, тэнэмэл амьдралтай иргэдийн талаар авах зарим арга хэмжээний тухай Дүүргийн Засаг даргын 2015 оны хоёрдугаар сарын 11-ний өдрийн А/87 дугаар захирамж гарсан юм. Үүнийг хэрэгжүүлэх зорилгоор “Баянгол шинэ-Өргөө” төрийн өмчит улсын

үйлдвэрийн газар, Эрүүл мэндийн төвтэй хамтран “Тэнэмэл” арга хэмжээг зохион байгуулж, Цагдаагийн II хэлтсийн хариуцсан нутаг дэвсгэрт тэнэмэл байдлаар амьдардаг, архины хамааралтай 97 иргэнийг бүртгэл судалгаанд авч, эмнэлгийн үзлэг, шинжилгээнд хамрууллаа. Энэ үеэр архины хамааралтай 24 иргэнийг түр саатуулан, албадан эмчлэхэд, эрүүл мэндээрээ тэнцсэн 14 хүнийг шүүхийн шийдвэрийн дагуу ШШГÅГ-ын харьяа Мааньт дахь Согтуурах, мансуурах донтой этгээдийг захиргааны журмаар албадан эмчлэх газарт хүлээлгэн өгөв. Дүүргийн Засаг даргын захирамжийн хүрээнд зохион байгуулсан дээрх арга хэмжээнд хамтран ажилласан “Баянгол шинэ-Өргөө” ТӨУҮГ, Эрүүл мэндийн төвийн хамт олонд тус хэлтсийнхэн талархаж буйгаа манай сэтгүүлээр дамжуулан илэрхийлсэн юм.

ÇӨРЧИЛТЭЙ ЦАХИМ ТОГЛООМЫН

ГАÇРУУДЫН ҮЙЛ АÆИЛЛАГААГ ТҮР

ÇОГСООÂ

Насанд хүрээгүй иргэдийг гэмт хэрэг, зөрчилд холбогдохоос урьдчилан сэргийлэх, “Цахим тоглоомын газрын үйл ажиллагааг зохицуулах журам “-ын хэрэгжилтийг хангах зорилгоор Баянгол дүүрэг дэх Цагдаагийн II хэлтсээс 2015 оны нэгдүгээр сарын 19-22-нд “РС” хэсэгчилсэн арга хэмжээ зохион байгууллаа. Энэ үеэр зөвшөөрөлгүй, цагийн хуваарь зөрчсөн, Баянгол дүүргийн тавдугаар хорооны нутагт байрлах “Сансар”, “Гать”, зургадугаар хорооны “Эмïир”, “Херох”, “АСТ”, долдугаар хорооны “Java”, наймдугаар хороонд орших “Êлиê зон” цахим тоглоомын газруудын үйл ажиллагааг түр зогсоож хуулийн дагуу хариуцлага тооцож, зөрчлөө арилгахыг шаардлаа.

Дотоод мэдээ

Page 15: СЭРГИЙЛЭГЧ сэтгүүл

СЭРГИЙЛЭГЧ 15

ФОТО МЭДЭЭ

“ÇАМЫН ХӨДӨЛГӨӨНИЙ ЦАГААН ТОЛГОЙ 2015” ТЭМЦЭЭН

АМÆИЛТТАЙ БОЛÆ ӨНДӨРЛӨЛӨӨ

СЭРГИЙЛЭГЧ15

ЦЭЦЭРЛЭГИЙН НАСНЫ ХҮҮХДҮҮДИЙН ДУНД УЛАМЖЛАЛ БОЛГОН ЗОХИОН БАЙГУУЛДАГ “ЗАМЫН ХӨДӨЛГӨӨНИЙ ЦАГААН ТОЛГОЙ” ТЭМЦЭЭН БАЯНГОЛ ДҮҮРЭГТ АМЖИЛТТАЙ БОЛЖ ӨНДӨРЛӨЛӨӨ. УГ ТЭМЦЭЭНД БАЯНГОЛ ДҮҮРГИЙН 28 ЦЭЦЭРЛЭГИЙН 340 ГАРУЙ ХҮҮХЭД БАГАЧУУД, ЭЦЭГ ЭХ, НАЙЗ НӨХӨД, БАГШ НАРТАА ЗАМЫН ХӨДӨЛГӨӨНИЙ МЭДЛЭГЭЭ ШАЛГУУЛАН АВХААЛЖ САМБААГАА СОРЬСОН ЮМ. ЭНЭХҮҮ ТЭМЦЭЭНД 197 ДУГААР ЦЭЦЭРЛЭГ I БАЙР, 85 ДУГААР ЦЭЦЭРЛЭГ II БАЙР, 77 ДУГААР ЦЭЦЭРЛЭГ III БАЙР, 93 ДУГААР ЦЭЦЭРЛЭГ ТУСГАЙ БАЙРЫГ ТУС ТУС ЭЗЭЛЛЭЭ.

Page 16: СЭРГИЙЛЭГЧ сэтгүүл

СЭРГИЙЛЭГЧ16

-Гэмт хэргээс урüдчилан сэргийлэх чиглэлээр Баÿнгол дүүргээс “Сэргийлэгч” хөтөлбөрийг санаачлан аæиллаæ байгаа. Энэ хүрээнд хийæ хэрэгæүүлсэн аæлын талаар ÿриагаа эхэлüе?

-Баянгол дүүргийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх салбар зөвлөлөөс 2013-2016 оны хугацаанд хэрэгжүүлэх “Сэргийлэгч” хөтөлбөрийг баталсан. Уг хөтөлбөрийн хүрээнд хөршийн холбоог дэмжих, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажилд иргэдийн оролцоог нэмэгдүүлэх, цагдаагийн байгууллагын үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх зорилгоор “Айл хүний амь нэг” болзолт уралдааныг “Сайн хөрш тайван амьдрал” уриан дор 2013 онд анх зохион байгуулсан юм. Энэхүү уралдаанд дүүргийн 23 хорооноос 102 хөршийн холбоо шинээр байгуулагдаж 400 гаруй иргэдийн гишүүнчлэлтэй болон идэвх санаачлагатай оролцсон. Тухайн үед хөршийн холбоо байгуулагдан ажилласанаар хулгайн гэмт хэргийн гаралт огцом буурсан болохыг дүүргийн Цагдаагийн газраас онцолж байв. Энэхүү уралдаанд шилдэг хамтарсан багаар 5, 13, 14-р хороо шалгарч, тус бүр 1 сая төгрөгөөр шагнуулж байсан юм.

-Энэхүү үйл аæиллагааг ÿâуулснаар ÿмар үр дүнд хүрсэн бэ?

-“Айл хүний амь нэг” болзолт уралдааны үр дүнд иргэд хөрш айлдаа болон хараа хяналтгүй бага насны хүүхэд, биеэ авч явах чадваргүй хүмүүст анхаарал тавьдаг, тусладаг, цагдаагийн байгууллагад ханддаг болсон. Айл хүний амь нэг байснаар орон байрны хулгай, гал түймэр, гамшгийн аюулаас сэргийлж, гэр бүлийн хүчирхийлэл болон гэмт хэргийн гаралтыг бууруулах, урьдчилан сэргийлэхэд чухал ач холбогдол өгч байгаа юм. Нөгөө талаар нийгмийн харилцааг сэргээхэд бидний санаачилсан ажил онцгой нөлөө үзүүлж байгаа гэж үзэж байна.

-2014 онд болзолт уралдаанаа үргэлæлүүлэн зарласан гэсэн. Иргэд хэрхэн хүлээн аâаâ?

-Иргэд маш таатай хүлээн авсан. Ялангуяа гэртээ хүүхдээ хардаг залуу ээжүүд, тэтгэврийн насныхан болон ажилгүй иргэд нийгмийн харилцаанд идэвхтэй оролцох хүсэл эрмэлзлэлтэй байдаг учраас тэднийг нэгдсэн зохион байгуулалтад оруулан мэргэжил, арга зүйн удирдлагаар хангаж өөрийгөө болон бусдыг гэмт халдлагаас урьдчилан сэргийлэхэд анхан шатны ойлголт өгч ажиллаж байна. 2014 онд гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг илүү үр дүнтэй болгох үүднээс “Хамтарсан баг” болон, “Хөршийн холбоо” гэсэн хоёр чиглэлээр болзолт уралдааныг зарласан. Хамтарсан багт хуулиар хүлээсэн үүргийнхээ дагуу тухайн хорооны Засаг дарга, хэсгийн байцаагч, олон нийтийн цагдаа орж байгаа юм. Хороондоо аль болох олон хөршийн холбоо байгуулж, идэвхтэй ажиллуулсан хамтарсан багийг бид шалгаруулсан. 2013 онд шилдэг 2 хамтарсан

П.Цэцэгмаа:

ХӨРШИЙН ХОЛБООД БАЙГУУЛАГДСАНААР ИРГЭД БИЕ БИЕДЭЭ ИЛҮҮ АНХААРАЛ ХАНДУУЛДАГ БОЛСОН

Баянгол дүүргийн Гэмт хэргээс урьдчлан сэргийлэх салбар зөвлөлөөс “Сэргийлэгч” хөтөлбөрийн хүрээнд хийж байгаа ажлын талаар дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын Ажлын албаны дарга, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлын зохицуулах салбар зөвлөлийн нарийн бичгийн дарга П.Цэцэгмаатай ярилцлаа.

ТОДРУУЛГА

Page 17: СЭРГИЙЛЭГЧ сэтгүүл

багийг шалгаруулж тус бүр 1 сая төгрөгөөр, шилдэг зургаан хөршийн холбоог шалгаруулж тус бүр 500 мянган төгрөгөөр шагнаж урамшуулсан.

2014 онд уралдаанаа мөн үргэлжлүүлэн зарласан. 23 хорооноос 30 гаруй хөршийн холбоод материалаа ирүүлсэнээс бид танилцаад 12 шалгуур үзүүлэлтээр дүгнэж шилдэг хамтарсан баг, хөршийн холбоодыг шалгарууллаа.

-Сүүлийн үед гэр бүлийн хүчилхийлэлийн талаар их ÿрих болсон. Энэ төрлийн гэмт хэргүүд ч их гарч иргэдийн сэтгэлийг түгшээх боллоо. Салбар зөâлөлөөс гэр бүлийн хүчилхийллийн эсрэг ÿмар аæлыг хийæ байна âэ?

-Дүүргийн Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн төв, хөршийн холбоод, хороо, Цагдаагийн байгууллагуудтайгаа хамтраад “Гэр бүлийн эрсдлийн үнэлгээ хийх судалгаа”-г явуулж байна. Олон дахин эрүүлжүүлэгддэг, архины хамааралтай болон гэр бүлдээ түгшүүр төрүүлдэг хүмүүсийн давтамжийг судалж байна. Судалгаанд тулгуурлан хөршийн холбоодод мэдээлэл өгч, хяналт тавих, ажлын уялдаагаа сайжруулах, мэдээллээ солилцох зэрэг ажлыг хийж байна. Ингэснээрээ олон охид эмэгтэйчүүд, хүүхдүүдийг гэр бүлийн хүчилхийллээс урьдчилан сэргийлэх боломжтой болж байгаа юм.

-Салбар зөâлөлөөс хөршийн холбооны сайн туршлагаасаа бусад дүүргийнхэнд хуâаалцах төлөâлөгөө байгаа þу?

-“Сэргийлэгч” хөтөлбөрийн анхны хуралдаанд Нийслэлээс болон Цагдаагийн

Åрөнхий газраас холбогдох албаны хүмүүс ирж оролцож байсан. Нийслэлийн Засаг даргын энэ жилийн Нийгэм, эдийн засгийн зорилтод сайн хөршийн асуудал хөтөлбөр болон тусгагдсан байна лээ. Мөн Нийслэлийн цагдаагийн газраас хөршийн холбоодыг идэвхжүүлэх талаар төсөл хэрэгжүүлээд байгаа. Үүнээс харахад дүүргийнхээ хүрээнд бидний санаачилсан ажил бусдад үлгэр дууриалал болохуйц, нийгэмд хэрэгтэй зүйл болж байгаа нь харагдаж байна.

Бид хоёр жилийн хугацаанд хөршийн холбоодын үйл ажиллагааг дэмжиж ажилласан болохоор дүүрэг дэх Цагдаагийн 1, 2 дугаар хэлтсээрээ дамжуулаад туршлагаа хуваалцах боломжтой.

ТОДРУУЛГА

Яриëöñан: Ö.ÁАЯНÁИЛÝГ

СЭРГИЙЛЭГЧ 17

Page 18: СЭРГИЙЛЭГЧ сэтгүүл

СЭРГИЙЛЭГЧ18

Орон сууцны орц, автобусны буудал, баар, цэнгээний газарт тамхи татахыг хориглоно гэсэн заалт өнөөдөр амьдралд хэрэгжиж байна уу гэвэл олон хүн үгүй гэсэн хариулт өгнө. Монголын хууль гурав хоног гэдэг л энэ. Өнөөдөр шугаманд явж буй автобусны жолооч олон зорчигч суулгачихаад хэнэг ч үгүй тамхиараа утаад явж байна. Гэртээ тамхиа татахгүй атлаа орц “бузарлаж” байгаа ширэн нүүртнүүд байр болгонд бий. Автобусны буудал дээр тамхи татах цэг байгуулж өгсөн ч тэр нь цоожтой, гадуур нь эр, эм, охин хөвгүүн ялгаагүй автобус хүлээсэн хүмүүсийн дунд тамхи баагиулан зогсох дүр зурагтай та өдөр бүр тааралдана. Гар дээрээс цай, êофе, чихэр, ундаа наймаалагч настнууд хүний нүд хариулж байгаад тамхи ширхэглэж, түүнээс нь хүн бүр л авч татаж байна.

УИХ-аас Тамхины хяналтын хуулийг сүр дуулиантай баталсан ч хуулийн хэрэгжилтэд хяналт хэн тавихийг нарийвчлаагүй. Хууль сахиулах үүрэгтэй өнөө муу цагдаагийнхан л тамхи ширхэглэгчдийг хааяа нэг торгож, тэдэнтэй “тулалдаж”, заримд нь заамдуулчихсан, заримтай нь тамхийг нь булаацалдчихсан зогсож байдаг.

Баянгол дүүргийн ИТХ-ын Ажлын албаны дарга П.Цэцэгмаа, Төрийн захиргаа, хууль зүйн хорооны дарга, төлөөлөгч Л.Төмөрчөдөр, төлөөлөгч Ц.Уранбайгаль болон мэргэжлийн хяналт, цагдаагийн хэлтсүүд хамтран дүүргийн ИТХ-ын даргын А/50 тоот захирамжийн дагуу Архи, тамхины хуулийн хэрэгжилт болон бусад чиглэлээр шалгалт хийлээ. Тамхины хяналтын хуулийг зөрчигчид нь жижиг хүнсний дэлгүүрийн

худалдагч нар аж. Үүний тод жишээ нь Баянгол дүүргийн X хороололд “Эêо êонстраêшн”-ы барьсан “Голден ïарê” хотхонд байх “Элбэг” гэх найман нэрийн барааны дэлгүүр. Энэхүү гэнэтийн шалгалтад тус дэлгүүрийн худалдагч эмэгтэй барьц алдаж, дэлгүүрийн эзэн рүүгээ хүртэл утас цохиж үзсэн. Хэдийгээр тэд тамхи огт зардаггүй, ширхэглэдэггүй гэж байсан ч биднийг орохын өмнөхөн хоёр залуу ширхгээр тамхи аваад гарч байсантай нь тааралдсан юм. Лангуун дороо хогтой хайрцаг дотор гэмээр хүний аманд орж, цаашлаад уушгинд хүрдэг бүтээгдэхүүнийг задлан хийсэн байгааг

шалгалтынхан илрүүллээ.Тус дэлгүүр орох гарах хоёр хаалгатай.

Нэг нь байрны орцтой шууд холбоотой бол нөгөө нь байрны гадагшаа харсан байв. Уг нь хүнсний дэлгүүрүүдийг ийм хоёр хаалгатай байхыг хориглодог ч тус дэлгүүрт хамаагүй

СЭРГИЙЛЭГЧ18

ШӨНИЙН СУРВАЛЖЛАГА

ТАМХИНЫ ХŸЯНАЛТЫН ХУУЛИЙГ АМÜДРАЛД НИЙЦҮҮЛÜЕ!

Page 19: СЭРГИЙЛЭГЧ сэтгүүл

СЭРГИЙЛЭГЧ 19

Зарим бүсгүйчүүд хөдөлмөрлөж бус, өөр амархан аргаар мөнгө олдог нь биеэ үнэлэлт. Дэлхийн хамгийн эртний мэргэжил хэмээн хошигнодог биеэ үнэлэх явдлыг Монгол Улс хуулиар хориглодог ч бүсгүйчүүд янз бүрийн халхавчаар биеэрээ мөнгө олж байна. Өнөөдөр нийслэлийн гудамжаар “гулгаа массаж”, “тай болон яïон массаж” хэмээн утас тавьсан хаяг дүүрэн өлгөөтэй үзэгдэх болсон. Түүний ард дандаа биеэ үнэлж байгаа талаар цагдаагийн байгууллагынхан саяхан судалгаа хийгээд тогтоосон юм билээ. Хүмүүсийн ярьж буйгаар гулгаа массаж гэдэг нь бүсгүйчүүд биеэ тосолчихоод үйлчлүүлэгчийнхээ дээр нь биеэрээ гулгаж илэхийг хэлж байгаа гэнэ.

Илээч, массажист нэрийн дор биеэ үнэлэх явдлыг зочид буудал төдийгүй, өрөөгөө түрээслүүлдэг байгууллага хүртэл зохион байгуулж байна. Шалгалтын ажлын хэсгийнхэн дороо êараоêетэй ар талаасаа хаяг нь тодорхойгүй дөрвөн давхар саарал байшинд иргэдийн мэдээллийн дагуу очсон юм. Бас л нэгнийгээ халхавчаар явуулж туршиж үзэхэд илээч гурван бүсгүй уг байрны гурван давхрын хэд хэдэн өрөөг түрээслэн үйл ажиллагаа явуулж байлаа. Тэд “тусгай үйлчилгээ

үзүүлдэг” хэмээн манай “тагнуул”-д ярьсан бөгөөд өнөөх тагнуул маань жирийн хувцастай цагдаагийн алба хаагч байсан юм. Ингээд тэдэнд Захиргааны хариуцлагын тухай хуульд заасны дагуу арга хэмжээ авахаар Баянгол дүүргийн Цагдаагийн хэлтэс рүү авч явав. Нэг буудлын дор байх саунд мөн л ийм байдлаар биеэ үнэлж байгаа тухай мэдээлэл ирсэн ч тухайн үед үнэхээр ажиллаагүй юу, эсвэл тусгай үйлчилгээг үзүүлээд завгүй байсан уу, хаалгаа тайлсангүй.

Баянгол дүүргийн цагдаа, мэргэжлийн хяналтын хэлтсийнхэн нэг шөнө хариуцсан нутаг дэвсгэртээ гэнэтийн шалгалт хийхэд ийм зөрчил илэрч байна. Өмнө нь бас гэнэтийн шалгалт хийж, шаардлага тавьж, зарим зочид буудлын удирдлагад арга хэмжээ тооцох болсон ч өнөөг хүртэл хэрэгжүүлээгүй байгаа юм. Үүний тод жишээ нь “Хан” зочид буудал. Гаднах нэг цагийн 10000-аар үйлчилнэ гэсэн хаягийг нь буулгах шаардлага өнгөрсөн оны арваннэгдүгээр сард дүүргийн Засаг даргын орлогч тавьж байсан юм. Гэвч одоо болтол уг хаяг байсаар…

СЭРГИЙЛЭГЧ 19

ШӨНИЙН СУРВАЛЖЛАГА

бололтой. Гэнэтийн шалгалт хийсэн цагдаа, мэргэжлийн хяналтын байгууллагынхан тус дэлгүүрийн худалдаж буй тамхийг хураан авч, байрны орцоор дамждаг хаалгаа ашиглахгүй байхыг эздэд нь анхааруулсан албан мэдэгдэл өглөө. Зөрчлөө арилгахгүй бол найман нэрийн дэлгүүрийнх нь тусгай зөвшөөрлийг цуцлах хүртэл арга хэмжээ авна гэдгийг сануулсан юм.

Энэ мэтээр дэлгүүрийн худалдагч нар лангуун дороо тамхи ширхэглэж, хэнд ч хамаагүй худалдаж байгаагаас үүдэн дээр дурдсан бага насныхан “том ах” болж харагдах гэж тамхи баагиулан, шүлсээ цацалж сууна. Тиймээс УИХ-аас баталсан хуулиа эргэн харж амьдралд нийцүүлэх, хууль зөрчигчдөд хэн хариуцлага тооцохыг тодорхой болгох шаардлагатай болжээ.

“ШӨНИЙН ЭРÂЭЭХИЙ”-НҮҮД БИЕЭРЭЭ ИЛЭГЧ НЭРЭЭР НУУГДАÆ БАЙНА

Г.Öоëìон

Page 20: СЭРГИЙЛЭГЧ сэтгүүл

СЭРГИЙЛЭГЧ20

-Танай төâ ÿмар чиглэлээр үйл аæиллагаагаа ÿâуулæ байна âэ?

-Манайх Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль, Монгол Улсын хүүхдийн эрхийг хамгаалах тухай хууль, гэр бүлийн тухай хууль, гэр бүлийн хүчирхийллийн тухай хууль, НҮБ-ын хүүхдийн эрхийн êонвецийн хэрэгжилтийг хангаж ажиллах чиг үүрэг бүхий байгууллага. Хүүхдийн хөгжил, хамгаалал, гэр бүлийн хөгжил, хамгаалал, Өсвөр үе, залуучуудын хөгжил, хамгаалал, дүүргийн хүн ам, олон нийтэд ил тод шуурхай үйлчлэх, сэтгэлзүйн зөвлөгөө өгөх, эрх зүйн туслалцаа үзүүлэх зэрэг чиглэлээр үйл ажиллагаагаа явуулж байна.

-Сүүлийн үед хүүхдийн эрхийн асуудал их хөндөгдөæ байна. Хүүхдийн хамгааллын чиглэлээр ÿмар аæил хийæ байна?

-Хүүхдийн хамгааллын чиглэлээр тэдний эрхийг нийгмийн бүхий л хүрээнд

хангах, хүчирхийлэлд өртсөн болон өртөх магадлалтай хүүхдийг нийгэмшүүлэх,

урьдчилан сэргийлэх, хорт зуршлын эсрэг ухуулга сурталчилгааны ажлыг

зохион байгуулан ажиллаж байна. Мөн хараа хяналтгүй

хүүхдүүдийг түр саатуулах тухай

хууль 2013

онд хүчингүй болсноор тэднийг илрүүлэх, түр байрлуулах, нөхцөл байдлыг нь үнэлэх, гэр бүлд нь буцаах, асрамж халамжийн байгууллагад шилжүүлэх үүрэгтэй ажиллаж байсан “Хүүхдийн хаяг тогтоох төв” татан буугдсан. Үүний улмаас хараа хяналтгүй амьдарч байгаа хүүхдүүдийг харьяа дүүргийнх нь Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн төв, хороо нь анхаарах болсон. Тиймээс бид хараа хяналтгүй, тэнэмэл хүүхдүүдийн асуудалд нилээд анхаарч ажиллаж байна.

-Хүүхдүүд ÿагаад гэр орноосоо дайæин тэнэмэл амüдралыг сонгох болоâ?

-Судалгаанаас харахад энэ нь ажилгүйдэл, гэр бүлийн зөрчилтэй холбоотой байгаа юм. Гэр бүлийн таагүй уур амьсгалаас болоод хүүхдүүд хохирч, гэр орноосоо дайжин гадуур тэнэж байна. Удаан хугацаагаар гадуур тэнэсэн хүүхэд эргээд гэртээ очих, гэр бүлтэйгээ байх сонирхолгүй болж өөрөө ч мэдэлгүй тэнэмэл амьдралаар амьдрах хүсэлтэй болсон байдаг. Тиймээс бид эцэг эхтэй нь ярилцаж зөвшилцөөд хүүхдийг асрамжийн газарт хүргэж өгдөг. Åр нь хүүхэд хамгааллын зөрчлийн улмаас гэр бүлтэйгээ хамт байх нь хүүхдийн амь нас, эрүүл мэнд, хөгжил төлөвшилд ноцтой хохирол учирч болзошгүй үед хүүхдэд үзүүлдэг хамгаалал бол асрамж халамжийн үйлчилгээ юм.

-Баÿнгол дүүргийн нутаг дэâсгэрт хэдэн асрамæийн газар байдаг âэ? Насных

нü байдлаар

Х.Болор-Эрдэнэ:

ГЭР БҮЛД ТУЛГАМДАÆ БУЙ

АСУУДЛУУДЫГ ЦОГЦООР НÜ

ШИЙДÂЭРЛЭХ ХЭРЭГТЭЙ

Баянгол дүүргээс 2015 оныг “Хүүхэд, гэр бүлийг дэмжих жил” болгон зарласан. Үүнтэй холбогдуулан Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн төвийн дарга Х.Болор-Эрдэнээс хийж хэрэгжүүлж байгаа ажлын талаар тодрууллаа.

Page 21: СЭРГИЙЛЭГЧ сэтгүүл

СЭРГИЙЛЭГЧ 21

ангилâал?-Дүүрэгт “Вербис”, “Манаа” гэсэн хоёр

асрамжийн газар үйл ажиллагаагаа явуулдаг. “Манаа” асрамжийн газарт 0-3 насны 21 хүүхэд, “Вербис”-т 3-17 насны 41 хүүхэд байна.

-Дүүргийн хэмæээнд хичнээн хараа хÿналтгүй хүүхэд байна âэ. Тэдэнд ÿмар тусламæ, үйлчилгээ үзүүлдэг âэ?

-Дүүргийн хэмжээнд бүртгэлтэй 40 гаруй хараа хяналтгүй, тэнэмэл хүүхэд байна. Манай төвийн зүгээс нөхцөл байдлын үнэлгээ хийхээс эхлээд үйлчилгээний бүх шатанд хүүхдийн үзэл бодлыг сонсох, харгалзан үзэх, сэтгэлзүйн үйлчилгээ үзүүлэх ажлыг чухалчлан хийдэг. Мөн хүүхэд хараа хяналтгүй болох, хүчирхийлэл, дарамт, мөлжлөгт өртөхөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр Åрөнхий боловсролын сургуулиудын сурагчдад мэдээллүүдийг байнга өгч байна. Энэ ажилд ялангуяа боловсролын салбарынхан онцгойлон анхаарах шаардлагатай байгаа юм.

-Таны бодлоор хүүхдийн эсрэг хүчирхийлэл, дарамт мөлæлөг, үл хайхрах байдлыг олæ илрүүлэх үйл аæиллагаа ÿмар шатанд байна âэ?

-Хүүхдийн эсрэг хүчирхийллийн асуудал голдуу нууц, далд байдаг учир олж илрүүлэхийн тулд тусгайлсан үйл ажиллагааг зохион байгуулах шаардлагатай гэж үзэж байна. 108 буюу хүүхдийн тусламжийн утсыг олон нийтэд зарлан, ажиллуулж эхэлсэн нь хүүхдийн эрх, хамгааллын зөрчлийг олж илрүүлэхэд багагүй нөлөө үзүүлж байгаа нь харагдаж байна. Манай төвөөс хороод, цагдаагийн байгууллага, Замын цагдаагийн тасагтай хамтарсан баг байгуулан хүүхдийн эрх, хүүхэд хамгааллын зөрчлийг олж илрүүлэх ажлыг хийж байна. Хамгийн гол нь урьдчилан сэргийлэх ажлыг маш сайн хийх хэрэгтэй байна.

-Ер нü хүүхдийг гэр орноосоо дайæихад нөлөө үзүүлсэн, дарамталдаг, эрхийг нü хÿзгаарладаг эцэг, эхчүүдэд ÿмар хариуцлага тооцдог þм бэ?

-Ямар ч хариуцлага тооцдоггүй. Тиймээс хүүхдийн эрх зөрчигдсөөр л байна. Тиймээс гэр бүлийн тухай хуульд хүүхдээ төөрүүлдэг, хаядаг, хүчирхийлдэг, зоддог эцэг эхчүүдэд хариуцлага тооцдог механизмийг сайжруулах зайлшгүй шаардлагатай байгаа юм.

-2015 оныг хүүхэд, гэр бүлийг дэмæих æил болгон зарласантай холбогдуулан ÿмар аæлыг хийхээр төлөâлөөд байна âэ?

-Энэ жил дан ганц хүүхэд гэлтгүй гэр бүлд тулгамдаад байгаа нийгмийн халамж, үйлчилгээний асуудлыг цогцоор нь

ш и й д в э р л э х э э р ажиллаж байна. Энэ хүрээнд дүүргийн Засаг даргын захирамжийн дагуу “Нэг байгууллага-нэг гэр бүлд тусалъя”, “Нэг хороо-нэг өрхөд тусалъя” гэсэн аяныг хоёр сарын хугацаанд зарлаж байгаа юм. Мөн “Нэг төлөөлөгч-нэг хүүхдэд тусалъя” аяныг дүүргийн ИТХ-ын төлөөлөгчдийг оролцуулан зохион байгуулах гэж байна. Аяны хүрээнд төлөөлөгчид маань манай төвд бүртгэлтэй хараа хяналтгүй хүүхдүүдэд эрүүл мэндийн, боловсролын болон ахуйн тусламж дэмжлэгийг үзүүлэх юм.

-Çорилтод бүлгийн залуу ээæүүдийг сургалтад хамруулсан гэсэн. Энэ талаар?

-“Дэлхийн зөн Монгол” олон улсын байгууллага, дүүргийн Эрүүл мэндийн төв, Нийгмийн халамж үйлчилгээний хэлтэстэй хамтран залуу эхчүүдэд гэр бүлийн сэтгэлзүй, харилцаа, хүүхдээ хэрхэн хүмүүжүүлэх талаар зөвлөгөө өгч, тэднийг нийгэмшүүлэх, цаашдын амьдралд нь тусламж, дэмжлэг үзүүлэн идэвхтэй амьдралд бэлтгэх зорилгоор “Залуу эхчүүдийн эрүүл мэндийг дэмжих” аяныг зохион байгуулж байна. Тус аяны хүрээнд “Залуу эхчүүдэд зөвлөгөө өгөх сургалт”-ыг 23 хорооны зорилтод бүлгийн 0-5 насны хүүхэдтэй, хөдөлмөр эрхэлдэггүй залуу ээжүүдийн дунд таван удаа зохион байгуулсан. Залуу ээжүүд уг сургалтад хамрагдсанаар нярайн асаргаа сувилгаа, хүүхдийг зөв зохистой хооллох, хүүхдийн хүмүүжил, гэр бүлийн харилцаа, гэр бүл төлөвлөлт, гэр бүлийн эрүүл мэнд, ДОХ бэлгийн замын халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх, өрхийн төсвөө хянах, хуримтлал хэрхэн үүсгэх талаар мэдээлэлтэй болсон. Цаашид сургалтууд маань үргэлжлэн явагдана.

-Танай төâөөр залуу гэр бүлүүд сэтгэлзүйн зөâлөгөө аâахаар хандаæ байна уу?

-Сүүлийн үед залуу гэр бүл гэлтгүй бүх насны хүмүүс сэтгэлзүйчид ханддаг болсон байна. Манай төвөөр маш их хүмүүс, гэр бүл ирж сэтгэлзүйн зөвлөгөө авдаг. Гэвч төвийн хэмжээнд ганц л сэтгэлзүйч байдаг учраас их ачаалалтай ажиллаж байна.

Яриëöñан: Ö.ÁАЯНÁИЛÝГ

Page 22: СЭРГИЙЛЭГЧ сэтгүүл

СЭРГИЙЛЭГЧ22

ФОТО МЭДЭЭ

Дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын Ажлын алба, Цэргийн штаб, Боловсролын хэлтэс, Цагдаагийн I, II дугаар хэлтэс, Замын цагдаагийн тасаг хамтран дүүргийн Åрөнхий боловсролын 13, 47 дугаар сургуулийн “Эх орончдын бүлгэм”-ийн 100 сурагч оролцсон “Бид ирээдүйн эр цэрэг” ээлжит тойрон аялалыг 03 дугаар сарын 06-ны өдөр зохион байгууллаа.

Уг тойрон аялалаар сурагчдыг Монгол цэргийн музейн үзмэр үзүүлж, Зэвсэгт хүчний 013, 150 дугаар ангийн хугацаат цэргийн албан хаагчдын нэг өдрийн үйл ажиллагаатай танилцуулсан юм.

Page 23: СЭРГИЙЛЭГЧ сэтгүүл

Баянгол дүүргийн 50жилийн ойн хүрээнд “Цэцэн монгол-2015” шатрын тэмцээн энэ сарын сарын 17, 18-нд Улаанбаатар ïаласын Рояал танхимд амжилттай болж өнгөрлөө. Нийслэлийн тэргүүний “Гурван тамир” бүрэн дунд сургуулийн санаачлагаар БГД-ийн Засаг даргын Тамгын газар, “Уран нүүдэл ” шатрын холбоо хамтран зохион байгуулсан юм. Тэмцээнд нийслэлийн 58 сургууль, 18 шатрын êлуб, есөн аймаг орон нутгийн 600 гаруй өсвөрийн шатарчид оюун ухаанаа уралдуулан өрсөлдлөө.

“Бид баÿнголчууд” урлагийн их наадам эхэллээ

“Бид Баянголчууд” хүүхдийн урлагийн их наадмын эхний шатны шалгаруулалт энэ сарын 19-нд дүүргийн 20-р сургуулийн урлаг зааланд амжилттай зохион байгуулагдлаа.

Уг наадамд дүүргийн төрийн болон төрийн бус 20 сургуулийн 2500 гаруй сурагчид найрал дуу, уран уншлага, бүжиг, морин хуур гэсэн долоон төрөлд авъяас билгээ сорин өрсөлдснөөс шүүлтийн дүнгээр дараагийн шатанд оролцох нийт 35 эрхийн эзэдийг тодрууллаа. Хоёрдугаар шатны шалгаруулалт тавдугаар сарын 10-нд Монголын үйлдвэрчний эвлэлийн соёлын төв ордонд болох юм.

Хүүхдийн спортын их наадам нээлтээ хийâ

“Хүүхдийн сïортын их наадам” энэ сарын 21-нд дүүргийн “”Оюуны ундраа” сургуулийн гадна талбайд

нээлтээ хийлээ. Тус тэмцээнд төрийн ба төрийн бус 22 сургуулийн 8000 /давхардсан тоогоор/ гаруй тамирчид оролцон сïортын 10 төрлөөр энэ долоо хоногийн турш өрсөлдлөө.

“Дэм дэмэндээ-2” аÿн үргэлæилсээр байна

Энэ удаагийн сайн үйлсийн аяны гол баатар БГД-ийн 17 дугаар хорооны иргэн Г . А р и у н б о л д ы н гэр бүл байлаа.Тэрээр эхнэр дөрвөн хүүхдийн хамт амьдардаг бөгөөд өөрийн гэсэн орон гэргүй, гэнэтийн

ослоос тахир дутуу болжээ. Гэхдээ амьдрал хатуу гэж тэд хойш суусангүй. Хийе бүтээе гэсэн их эрмэлзлэлтэй, дөрвөн хүүхэд төрүүлж ,өсгөж яваа өнөр гэр бүл байсан юм. БГД-ийн ИТХ, ЗДТГ, дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгж байгууллага хамтран Г.Ариунболдын гэр бүлд өөрийн өмчийн газар, иж бүрэн тавилгатай гэр, цахилгаан бараа, нөэтбүүê,

хувцас гээд хүний амьдралд хэрэгцээт бүхий л зүйлээр нь хангасан юм.

Баÿнгол дүүргийн сүлд дуу шинэ клиптэй боллоо

Дүүргийн сүлд дуу болох “Баянголдүүрэгтээ өргөх дуу” шинэ êлиïтэй боллоо. Уг дууг дүүргийн 50 жилийн ойд зориулан шинээр êлиïжүүлсэн бөгөөд “Хурд” хамтлаг дүүргийн “Эрдмийн ундраа” сургуулийн сурагчидтай хамтран дуулж сонсогчдынхоо сонорыг мялааж байна. Дууны үгийг УИХ-ын гишүүн, ХАХНХ-ын сайд С.Эрдэнэ, Б.Батбаатар, хөгжмийг “Хурд” хамтлагийн дуучин МУГЖ Д.Отгонбаяр зохиосон юм.

СЭРГИЙЛЭГЧ 23

“ЦЭЦЭН МОНГОЛ-2015”

ӨСÂӨРИЙН ШАТРЫН

ТЭМЦЭЭН БОЛЛОО

БАЯНГОЛ ДҮҮРГИЙН 50 ЖИЛИЙН ОЙН ХҮРЭЭНД:

Page 24: СЭРГИЙЛЭГЧ сэтгүүл

СЭРГИЙЛЭГЧ24

ХУГАЦАА НÜ ДУУССАН ХҮҮХДИЙН НЭМЭЛТ ТЭÆЭЭЛ БОРЛУУЛÆ БАЙÂ

Дээрх ажлын хэсгийнхний орсон өөр нэг дэлгүүр бол

“Голден ïарê” хотхонд байх “Баян энх” мини марêет. Энэ дэлгүүрийн бараагаа хураасан байдал зэрэг нь зөрчилтэй байсан тул мэргэжлийн хяналтынхан шалгалтаа нарийвчилсан. Уг дэлгүүрийнхэн ариун цэврийн өрөөндөө худалдах гэж ундаа, шар айраг, цэвэр усаа хураасан байлаа. Мөн амралтын өрөө нь ч бас агуулах болжээ.

Лангуун дээр өрсөн бараануудын зарим нь тоосонд дарагдан, удаан хадгалагдсан нь илэрхий. Тиймээс Баянгол дүүргийн мэргэжлийн хяналтын байцаагч нар хүнсний бүтээгдэхүүнүүдийнх нь хугацааг шалгаж үзэхэд “Carry”, “Ra-men” гэх зэрэг БНХАУ-д үйлдвэрлэсэн бэлэн гоймонгуудынх нь хугацаа нь дуусаж, уутан дотроо бутарч, чанараа алдсан байв. Мөн хаяг, шошгын зөрчилтэй бэлэн гоймон олон байгааг ч мэргэжлийн хяналтын байцаагч нар хураан авлаа. Монгол Улсад мөрдөж буй стандартаар монгол, англи, орос хэлээр хаяг шошго дээр тайлбар бичсэн хүнсний бүтээгдэхүүн худалдах ёстой аж. Харин шошгын зөрчилтэй гоймонгууд бүгдээрээ өмнөд хөршийн ханзаар тайлбар бичигджээ. Тэр ханзыг мэддэг хүн хэд билээ. Ална ч гэж бичсэн юм уу, аварна ч гэж байгаа юм уу хэн мэдлээ. Тиймээс мэргэжлийн хяналтын байгууллагын тавьж буй шаардлага зөв гэж сурвалжлагч надад бодогдож байв. Харин худалдагч эмэгтэй “Нэг êомïани л оруулж ирдэг гээд бидэнд авчирч өгдөг ш дээ. Шинжилгээний болон бусад холбогдох бичиг баримт нь өөрсдөд нь л байгаа” гэж байлаа. Уг нь бол шинжилгээний бичгийг дэлгүүрт заавал өгөх ёстой юм.

Хугацаа нь дууссан гоймон зэрэг ч яахав бага хэрэг болж. Хамгийн аймшигтай нь 0-6 сартай хүүхдэд өгөх зориулалтай нэмэлт тэжээлийн хугацаа нь дуусаад гурван ч сар болсон байсныг худалдагч нь мэдэхгүй борлуулах гээд зогсож байгаа нь харамсалтай. “Friso” хэмээх Монголд борлуулалт сайтайд тооцогдох энэ нэмэлт тэжээлийг 17 мянган төгрөгөөр худалдахаар үнийг нь тавьжээ. Харин хэдийд авч, лангуундаа байрлуулснаа худалдагч нь хэлж мэдэхгүй, нөгөө ээлжийн худалдагч маань л авсан байх гээд хэнэг ч үгүй хариулж байгаа нь мөнгө цагаан, нүд улаан гэгч болсныг илтгэж байгаа бус уу. Хэрэв хэн нэгэн анзааргагүй аав ээж, эмээ өвөө, хугацаа нь дууссан нэмэлт тэжээлийг авч хүүхдэдээ өгсөн бол ямар хор аюул учрах байсан бол оо. Азаар түүнийг худалдахаас өмнө хураан авч, хүүхэд хордохоос урьдчилан сэргийлж чадлаа.

Тус хотхонд “Life” хэмээх интернэт êафе үйл ажиллагаа явуулдаг юм билээ. Дэргэдээ бичиг хэргийн дэлгүүртэй энэ газар татварын байгууллагад аж ахуйн нэгж бус, иргэн хэмээн татвар төлдөг аж. Түүгээр зогсохгүй бичиг хэргийн дэлгүүр нь тусгай зөвшөөрөлгүй байсныг шалгалтынхан илрүүлж хариуцлага тооцохоор болсон. Сард гурван сая төгрөгөөр ажлынхаа байрыг түрээсэлдэг хэмээн êафе, дэлгүүрийн эзэн нь хэлж буй ч ямар ч гэрээ хэлэлцээр байдаггүй нь бас л шалгалтынхныг бухимдуулаад авлаа.

Тус интернэт êафений эзэн залуу цагдаагийн байгууллагаас өгсөн шаардлагыг үл ойшоогч нэгэн бололтой. Уг нь түүнд Баянгол дүүргийн Цагдаагийн II хэлтсээс гуравдугаар сарын 6-нд албан мэдэгдэл хүргүүлж, 10 хоногийн дотор хариу мэдэгдэхийг анхааруулсан байв. Гэвч бүтэн сар шахам болоход эзэн залуу ямар ч хариу өгөөгүй таг болжээ. Тиймээс түүнд Цагдаагийн байгууллагаас холбогдох арга хэмжээ авахаар боллоо.

СЭРГИЙЛЭГЧ24

СЭРЭМЖЛҮҮЛЭГ

Г.Öоëìон

Page 25: СЭРГИЙЛЭГЧ сэтгүүл

СЭРГИЙЛЭГЧ 25

Г.Öоëìон

Page 26: СЭРГИЙЛЭГЧ сэтгүүл

СЭРГИЙЛЭГЧ26

Ж.БОР:

ДАХИН ТУСГАЙ ЗӨВШӨӨРӨЛ ОЛГОХ ХУГАЦААГ 2 ЖИЛ ХҮРТЭЛХ ХУГАЦААГААР ТҮТГЭЛЗҮҮЛНЭ

Áаянãоë д¿¿рãийн 17 дóãаар хороо нü нóтаã дýвñãýртýý ¿йëдýãдýн ãар÷ байãаа ãýìт хýрýã, зөр÷ëийн ãараëтûã бóóрóóëах, ãýìт хýрãýýñ óрüд÷иëан ñýрãийëýх ÷иãëýëýýр ¿р д¿нтýй оëон аæëûã хийæ, хýрýãæ¿¿ëýýд байна. Ýнý таëаар Áаянãоë д¿¿рãийн 17 дóãаар хороонû Заñаã дарãа Æ.Áортой яриëöëаа.

-Танай хороо Улаанбаатар хотын Цагдаагийн газар болон дүүргийн Çасаг даргын Тамгын газар, Цагдаагийн нэгдүгээр хэлтэстэй хамтран гэмт хэргийг бууруулах, урüдчилан сэргийлэх чиглэлээр ÿмар ÿмар аæлыг хийгээд байна âэ?

-Улаанбаатар хотын Цагдаагийн газрын даргын 2015 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн А/09 дугаар тушаалын дагуу гэмт хэрэг, зөрчил өссөн хороодын шалтгаан, нөхцлийг судлан тогтоох, гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх чиглэлээр оновчтой, үр дүнтэй ажлыг зохион байгуулан ажилласан. Ажлын хэсгийн үйл ажиллагаанд дэмжлэг авах, хамтран ажиллах зорилгоор дүүргийн Засаг даргын А/138 дугаар захирамж мөн гарсан.

Манай хороонд гэмт хэрэг, зөрчил багагүй үйлдэгддэг. Тиймээс бид иргэдийнхээ аюулгүй байдал, амар тайван орчинд амьдрах нөхцөл бололцоог хангах үүднээс Улаанбаатар хотын Цагдаагийн газар болон дүүргийнхээ Цагдаагийн хэлтэстэй хамтран сарын хугацаанд

гэмт хэргийн гаралтыг бууруулах, урьдчилан сэргийлэх чиглэлээр хэд хэдэн үр дүнтэй ажлыг хийгээд байна.

Энэхүү ажлын хүрээнд бид баар ресторан, зочид буудал, архи согтууруулах ундаагаар үйлчилдэг аж ахуйн нэг байгууллага, PC тоглоомын газар, гэр бүлийн хүчилхийлэл, СӨХ гэсэн үндсэн зургаан чиглэлд хамтарч ажиллах алба хаагчдаа томилон дээрх газруудад хяналт шалгалт хийж ажиллалаа.

Мөн хорооныхоо нутаг дэвсгэрт үйлдэгдсэн гэмт хэрэг, зөрчил, архи согтууруулах ундаагаар үйлчилдэг аж ахуйн нэгж байгууллага, удаа дараа гэмт хэрэг, зөрчил гаргадаг баар, ресторан, эмзэг цэгүүдийн судалгааг гаргаж хамтран ажиллах байгууллагуудад танилцуулж, мэдээлэл өгсөн.

-Аæ ахуйн нэгæ, Цагдаагийн хэлтэс, Хорооны Çасаг даргатай хамтарсан гэрээг байгуулан аæиллаæ байгаа гэсэн?

-Тийм ээ. Манай хороонд архи согтууруулах ундаа худалдаалдаг, түүгээр үйлчилдэг, 43 аж ахуйн нэгж байдаг. Бид тэдгээр аж ахуйн нэгжийн захирлуудтай уулзаж нэг жилийн хугацаатай гурвалсан гэрээг байгуулсан. Энэхүү гэрээнд гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд аж ахуйн нэгж, байгууллагынхаа дотор, гадна талыг êамержуулах, өөрийн үйл ажиллагаа явуулж байгаа объеêтын ойр орчмын 50 метр газрыг êамерын хяналтад авах, дуут дохиолол болон гэрээт харуул хамгаалалтын албатай байхаас гадна гэмт хэрэг, зөрчил

ТОДРУУЛГА

Page 27: СЭРГИЙЛЭГЧ сэтгүүл

СЭРГИЙЛЭГЧ 27СЭРГИЙЛЭГЧ 27

гарахаас урьдчилан сэргийлж, дүүргийн Засаг даргын Тамгын газар, Цагдаагийн хэлтэс, хорооноос зохион байгуулж буй ажилд хамтран ажиллах, олон нийтийн эргүүлд оролцох, мөн тусгай зөвшөөрөл нь хүчингүй болсон тохиолдолд тухайн аж ахуйн нэгж байгууллага согтууруулах ундаагаар үйлчлэхгүй байх, энэ төрлийн үйл ажиллагаа эрхлэхгүй байхыг үүрэг болгон тусгасан байгаа.

Мөн согтууруулах ундаагаар үйлчилдэг аж ахуйн нэгж, байгууллагууд үйл ажиллагаагаа 00:00 цагт зогсоосон байх, хэрэв зөрчин 00:00 цагаас хойш үйл ажиллагаа явуулж, согтууруулах ундаагаар үйлчилсэн бол МУ-ын АСТТХ-ийн 16.1.5-д зааснаар мөнгөн торгуулийн арга хэмжээ аван олсон орлогыг хурааж, согтууруулах ундаа түүгээр үйлчлэх тусгай зөвшөөрлийг хүчингүй болгон уг аж ахуйн нэгж байгууллагад дахин тусгай зөвшөөрөл олгох хугацааг 2 жил хүртэлх хугацаагаар түтгэлзүүлэх саналыг холбогдох газарт нь оруулж хяналт тавин ажиллана. Аж ахуйн нэгж, байгууллагын тусгай зөвшөөрөл нь цуцлагдсанаар гэрээ хүчингүй болж, дуусгавар болох юм.

-Хэд хэдэн баар, рестораны тусгай зөâшөөрлийг цуцлах саналыг хүргүүлсэн гэсэн. Энэ талаар тодруулахгүй þу?

-Хамтарсан баг маань нийт найман удаагийн хяналт шалгалтыг хийсэн. Хяналт, шалгалтаар цагийн хуваарь хэтрүүлэн ажилласан “Эрхэсийн хүрд” ХХÊ-ний “Праг Гандан вей” ресторан, “Сүлд тогтох” ХХÊ-ний “Зет” баарны үйл ажиллагааг түр зогсоож, материалжуулан шалгаж, тус бүрийг шийтгэврээр 750,000 төгрөгөөр торгож арга хэмжээ авсан.

Мөн “Үйлсболд” ХХÊ-ний “55 êараоêе”, “Энхлэн гийгүүлэн” ХХÊ-ний “Black white”, “Бэрх зараа” ХХÊ-ний “ЛМ саундс” êараоêе, “Шангас” ХХÊ-ний “Дөлгөөн дон” зэрэг баар нь хууль тогтоомжийг удаа дараа зөрчин захиргааны арга хэмжээ авагдсан тул тусгай зөвшөөрлийг хүчингүй болгох саналыг Улаанбаатар хотын Åрөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Б.Бадралд хүргүүлсэн.

Мөн үйл ажиллагаа явуулах зөвшөөрлийн хугацаа дууссан, гэрээт харуул хамгаалалт байхгүй, стандартын бус хяналтын êамертай, ажилчдын аюулгүй байдал, холбогдох хууль тогтоомжийн хэрэгжилт хангалтгүй зэрэг зөрчил илэрсэн аж ахуйн нэгж, байгууллагуудад зөрчлийг арилгуулах талаар мэдэгдэл хүргүүлээд байна.

-Танай хороонд хэдэн РС тоглоомын газар үйл аæиллагаагаа ÿâуулдаг âэ? Шалгалтаар эдгээр газраас ÿмар нэгэн зөрчил илэрсэн үү?

-Манай хорооны нутаг дэвсгэрт зургаан

РС тоглоомын газар үйл ажиллагаа явуулдаг. Хяналт, шалгалтаар гурван РС тоглоомын газар үйл ажиллагаа явуулах зөвшөөрөлгүй байсныг илрүүлсэн. Тиймээс эдгээр тоглоомын газрын үйл ажиллагааг зогсоож, хаасан. Үлдсэн гурав нь хаягжилт болон ахуйн нөхцөл, ариун цэврийн шаардлага хангахгүй байсан учраас албан бичиг хүргүүлэн заасан хугацаанд зөрчлөө арилгахыг даалгаад байна.

-Гэмт хэргээс урüдчилан сэргийлэх аæилд Улаанбаатар хотын Цагдаагийн газар хичнээн хүний бүрэлдэхүүнтэй аæилласан бэ?

-Улаанбаатар хотын Цагдаагийн газрын Нийтийн хэв журам хамгаалах хэлтсийн Үйл ажиллагааны хэрэгжилтийг зохицуулах тасгийн 192 албан хаагч, албаны 20 нохой, 12 автомашинтайгаар 19:00-01:00, 21:00-03:00 цагуудад давхардсан тоогоор 96 чиглэлд эргүүлийн үүрэг гүйцэтгэж, хяналт тавьж ажилласан.

Энэ хугацаанд Цагдаагийн нэгдүгээр хэлтсээс 27 дуудлага, мэдээлэл хүлээн авч шийдвэрлэж, түргэн тусламжийн 103-т 2 иргэн, саатуулах байранд 10 иргэн, ар гэр, асран хамгаалагчид нь 15 иргэнийг тус тус хүлээлгэн өгч Монгол Улсын Захиргааны хариуцлагын тухай хуулийн заалтыг үндэслэн 125 иргэнийг 500,000 төгрөгөөр торгож, 205 байгууллага, аж ахуйн нэгж, сэжиг бүхий 229 иргэнийг шалгаж, зөрчил гаргасан 7 аж ахуйн нэгж, 3 цахим тоглоомын газар, нэг ТҮЦ-ийг шалган арга хэмжээ авахуулахаар хүлээлгэн өгсөн.

-Хамтарсан арга хэмæээний хүрээнд гэмт хэрэг, зөрчлийн гаралт буурсан уу? Хэр үр дүнтэй аæил болсон гэæ дүгнэæ байна âэ?

-Мэдээж маш үр дүнтэй ажил болсон. Гэмт хэргийн гаралтыг бууруулахад төр болон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгж, иргэд хамтран ажиллах нь илүү үр дүнд хүрдэг гэдгийг энэ удаагийн урьдчилан сэргийлэх ажил харуулж чадлаа.

Арга хэмжээний хүрээнд 43 дуудлага мэдээлэл авч шийдвэрлэсэн байна. Гудамж талбайд 18, гэр орон сууцанд 19, байгууллага, аж ахуйн нэгжид 6-н хэрэг. Зөрчил бүртгэгдсэн нь урьд оны мөн үетэй харьцуулахад 20.3 хувиар, гудамж талбайн дуудлага 45.5 хувиар, байгууллага аж ахуйн нэгжийн дуудлага 45.4 хувиар буурсан үзүүлэлттэй байна.

Цаашид энэхүү арга хэмжээг бусад хороодод зохион байгуулахыг дүүргийн Засаг дарга Д.Оросоо хороодын Засаг дарга нарт үүрэг болгосон.

Яриëöñан: Ö.ÁАЯНÁИЛÝГ

ТОДРУУЛГА

Page 28: СЭРГИЙЛЭГЧ сэтгүүл

СЭРГИЙЛЭГЧ28 СЭРГИЙЛЭГЧ28

Хүний амьдралын хамгийн чухал зүйл бол амар тайван орчин. Ийм орчинг сонор соргогоор хамгаалан амар тайван амьдралыг бэлэглэдэг хүмүүс бол цагдаа нар. Иргэдийн амар тайван амьдралын төлөө цаг наргүй ажиллан өргөсөн тангарагтаа үнэнчээр зүтгэж яваа нэгэн цагдааг “Сэргийлэгч” сэтгүүлийн 2015 оны хамгийн эхний дугаартаа онцолж байна.

Баянгол дүүргийн Цагдаагийн хоёрдугаар хэлтсийн байцаагч, цагдаагийн хошууч Д.Мөнхболд 1995 онд Цагдаагийн аêадемийг төгсөөд хэсгийн байцаагчаар 16 дах жилдээ ажиллаж байгаа нэгэн. Хүүхэд байхаасаа л хуулийн чиглэлийн хүн болно гэж мөрөөддөг байсан тэрээр ард түмнийхээ энхийн манаанд зогсохоор цагдаа болсон байна. Цагдаагийн ажил хүнд хэцүү ч дуртай болохоор хэзээ ч шантарч байгаагүй гэж хэлэх Д.Мөнхболдоос эрч хүч, ажлаа гэсэн чин сэтгэлийг олж харсанаа нуух юун.

Төрийн албыг төрд гологдолгүй гүйцэтгэнэ гэдэг тэсвэр тэвчээр, эр зориг, сэтгэлийн хаттай хүний зүтгэл, хөдөлмөр байдаг. Иргэдтэй харьцах хамгийн анхан шатны нэгж нь хэсгийн байцаагч бөгөөд ядарсан, аргаа барсан, зовсон, эрх ашиг

нь хохирсон хүмүүстэй харьцах нь түүний ажлын онцлог нь. Эдгээр хүмүүсийн асуудлыг шийдвэрлэн, гомдлыг нь барагдуулчихаад “Баярлалаа” гэдэг үгийг сонсох тэр л мөчид хийж байгаа ажлаараа улам их бахархдаг гэж Д.Мөнхболд ярьлаа.

Түүний ажил өглөөний шуурхайгаар эхэлж, урьд өдрийн гэмт хэрэг, зөрчлийн мэдээлэлтэй танилцах, аж ахуйн нэгж, байгууллагуудтай уулзах, хяналт шалгалт тавин мэдэгдэл хүргүүлэх, өргөдөл гомдлын дагуу хохирогч, холбогдогч нарыг байцаах, тухайн өдөр дарга удирдлагаас өгсөн үүрэг чиглэлийн дагуу ажиллах, хэрэг зөрчил гарч болзошгүй цэгүүдэд олон нийтийн цагдаатай хамт эргүүлд гарах зэргээр үргэлжилдэг байна.

Хэсгийн байцаагчаар 16 жил ажиллахдаа Цагдаагийн байгууллагын дээд шагнал болох “Цагдаагийн алдар”, Монголын Залуучуудын холбооны “Цэргийн алдар”, НИТХ-ын Хүндэт тэмдэг, дүүргийн “Тэргүүний ажилтан” зэрэг шагналаар шагнуулсан байна. “Баярын бичиг”-ийн тоо аль хэдий нь алдагдахаар их болжээ.

Цалин багатай хэрнээ цаг наргүй ажилладаг түүнийг ганц ойлгож, дэмждэг

БГД-ийн 20 дугаар хорооны хэсгийн байцаагч, цагдаагийн хошууч Д.МӨНХБОЛД:

ХҮН ДУРТАЙ АÆЛААСАА ХЭЗЭЭ Ч ШАНТАРДАГГҮЙ

Page 29: СЭРГИЙЛЭГЧ сэтгүүл

СЭРГИЙЛЭГЧ 29СЭРГИЙЛЭГЧ 29

БГД-ийн 20 дугаар хорооны хэсгийн байцаагч, цагдаагийн хошууч Д.МӨНХБОЛД:

хүн бол эхнэр н.Сарангэрэл нь. Тэд ханилаад 18 жилийг ардаа үджээ. Энэ хугацаанд Д.Мөнхболд дөрвөн охины аав, өнөр бүлийн тэргүүн болсон байна. Хүүхдүүд нь хол зайтай төрсөн бөгөөд том охин нь 15 настай, харин гурван ихэр охин нь нэг ойтой аж.

“Ажлаа тараад ядарсан хүн гэртээ ороод хүүхдүүдээ хараад л хамгийн сайхан мэдрэмжийг авч ядарч, өлссөнөө хүртэл мартана шүү дээ. Эхнэр маань гурвын гурван хүүхдээ ганцаараа харах гэж их л ядардаг. Нэгийг нь унтуулаад хоёр дахийг нь унтуулаад гурав дахийг нь унтуулж амжаагүй байхад эхнийх нь сэрчихнэ. Бантанг нь хийнэ, хувцсыг нь угаана, дахиад л унтуулна, хооллоно. Гэрийн ажил барагдахгүй шүү

дээ. Гэсэн хэдий ч орой ороход халуун хоол, цайтай угтдаг эхнэртээ үргэлж баярлаж явдаг. Шөнө, орой ажлаас дуудахад өмсөх хувцсыг минь бэлдээд өгчихнө. Арын ажлыг минь авч яваа сайн эхнэртэй хүн болохоор миний хувьд ажлаа санаа зовох юмгүй хийдэг. Åр нь цагдаагийн албанд ажиллаж байгаа хүний ар

г э р , эхнэр нь ажлыг нь ойлгодог,

туслаж дэмждэг байхгүй бол их хэцүү шүү дээ. Ар гэр ажилд их нөлөөлдөг шүү. Би ажлаа тараад л гэр лүүгээ яарна. Олон нялх хүүхэдтэй болохоор сүүлийн нэг жил найз нөхөдтэйгээ уулзана гэдэг юмыг мартсан даа” гээд инээх энэ л залуугаас цагдаагийн алба хаагчдын ажлын хүнд хэцүү, баяр бахдалыг олж харсан юм.

Нээрээ л тэд бидэнтэй адил ижий аав, хань, үр хүүхэдтэй хүн шүү дээ. Бидний амьдралыг амар тайван байлгахын тулд гэртээ аавыгаа хүлээх бяцхан үрсдээ ч цаг заваа гаргаж чадалгүй ажилладаг цагдааг бид хүндлэх хэрэгтэй.

Цагдаа ч гэсэн хүн учраас санаатай болон санамсаргүйгээр алдаа гаргадаг. Энэ бүхнийг хүмүүс ойлгохгүй нэг цагдаагийн хийсэн алдааг нийт цагдаагийн албан хаагчидтай холбон тэднийг буруутгадагт, хийсэн ажлыг нь үгүйсгэдэгт сэтгэл эмзэглэж явдгаа Д.Мөнхболд хэлсэн юм. Хүмүүс бид зовсон, амь тэмцсэн үедээ л цагдааг дууддаг. Тэр үед цагдаа ирэхэд баярладаг хэрнээ хэрэг нь бүтсэний дараа тэднийг ад үзэж, зай барьдаг. Уг нь тэд биднийг хамгаалах, нийгмийн хэв журмыг сахиулах ажлаа л хийж яваа бидэнтэй адил “ажилчид” шүү дээ.

Сайн, муу үг дуулж, хахир өвөл, хаврын шуурга, зуны халуун, намрын хүйтэн бороонд гадаа явж, нойр дутуу, өлсөж ядран эрүүл мэнд, амь насаа золионд гарган гөрдлөгө, гүтгэлэгт байнга өртөж байдаг ч түмэн олныхоо төлөөх ажлаа чин сэтгэлээсээ хийж яваа Цагдаа таны цаашдын ажилд уншигчдынхаа өмнөөс амжилт хүсье.

Ö.Áаянбиëýã

Page 30: СЭРГИЙЛЭГЧ сэтгүүл

СЭРГИЙЛЭГЧ30

ЗАМЫН ЦАГДААГИЙН МЭДЭЭ

“ТУСГАЙ ДУУТ ДОХИО” АРГА ХЭМÆЭЭГ ÇОХИОН БАЙГУУЛЛААБаянгол дүүргийн замын цагдаагийн тасгаас

Хууль зүйн сайдын 2013 оны А/121 дүгээр тушаалаар батлагдсан “Тээврийн хэрэгсэлд тусгай дуут болон гэрэл дохио тавьж хэрэглэх журам”-ын хэрэгжилтийг хангуулах, Замын хөдөлгөөний аюулгүй байдлын ашиглалтын журмын эсрэг гэмт хэрэг, ослоос урьдчилан сэргийлэх, тусгай дуут болон гэрэл дохиог зохих зөвшөөрөлгүй ашиглаж байгаа зөрчлийг арилгах зорилгоор 2015 оны 1 дүгээр сарын 20-оос 2 дугаар сарын 04-ны хооронд “Тусгай дуут дохио” арга хэмжээг зохион байгууллаа.

Энэхүү ажиллагааны хүрээнд тээврийн хэрэгсэлд тусгай дуут болон гэрэл дохио

тавьж хэрэглэх журмын заалтыг зөрчиж зохих зөвшөөрөлгүй гэрэл дохио хэрэглэсэн иргэн, аж ахуйн нэгж, албан тушаалтанд хуульд заасны дагуу хариуцлага тооцуулахаар нийт 14 тээврийн хэрэгслийн бичиг баримтыг түр хураан авч зөрчлийн улмаас хураагдсан тусгай дуут болон гэрэл дохиог Цагдаагийн Åрөнхий Газрын Лецинзийн Төвд шилжүүлсэн байна.

Улаанбаатар хотын замын цагдаагийн газрын дарга, Нийслэлийн тээврийн газрын дарга, Замын хөдөлгөөний удирдлагын төвийн дарга нарын 2015 оны 02 сарын 05-ны өдөр хамтран баталсан “Автобусны зогсоол” нэгдсэн арга хэмжээг Баянгол

дүүргийн хэмжээнд өнгөрсөн хоёрдугаар сарын 6-16-ны өдрийн хооронд зохион байгууллаа.

Арга хэмжээний хүрээнд алба хаагчид гудамж, замын хяналт шалгалтаар бага оврын автобусны 85 зөрчил илрүүлж, замын хөдөлгөөний дүрмийн 11.5в заалтыг зөрчсөн 525 хүнийг нийт 5.250.000 төгрөгөөр торгож захиргааны арга хэмжээ авчээ. Шалгалтын явцад бүсийн эргүүлийн албан хаагчид

замын хөдөлгөөний дүрмийн 11.5.в заалтыг зөрчсөн 372 зөрчил илрүүлснийг гэрэл зургаар баримтжуулан замын хөдөлгөөний удирдлагын төвд шилжүүлжээ.

Мөн дүүргийн нутаг дэвсгэр дэх чиглэлүүдийн тээврийн хэрэгслүүдийн буудлуудад үзлэг шалгалт хийж Сөүлийн гудамжны урд буудал, Зурагтын шинэ эцэс, Ажилчны гудамж, Энгельсийн гудамжуудад зориулалтын замналын зогсоол хийлгэх талаар албан тоотыг Нийслэлийн тээврийн газарт хүргүүлсэн байна.

Нэгдсэн арга хэмжээний хүрээнд тус дүүргийн нутагт үйл ажиллагаа явуулж байгаа нийтийн тээврийн , “Тэнүүн огоо”, “Эрдэм транс”, ХХÊ-ний нийтийн тээврийн хэрэгслүүдэд гадна талаа хянах хяналтын êамер суурилуулах, эсхүл фото аïïаратаар хангаж, ЗХД-ээр хориглосон газарт зогссон тээврийн хэрэгслүүдийн зөрчлийн зургийг авч ЗХУТөвөөр дамжуулан тээврийн хэрэгслийн эзэмшигчийн хаягаар торгуулийн арга хэмжээ авдаг механизмд шилжиж ажиллах талаар хугацаатай албан мэдэгдэл өгсөн байна. Мөн дээрх êомïаниудын жолооч нарт “Зогсоол, жолоочийн соёл” сэдвээр сургалт, яриа таниулга хийсэн байна.

“АÂТОБУСНЫ ÇОГСООЛ” НЭГДСЭН АРГА ХЭМÆЭЭГ ÇОХИОН БАЙГУУЛЛАА

Page 31: СЭРГИЙЛЭГЧ сэтгүүл

СЭРГИЙЛЭГЧ 31

СОГТУУГААР ÆОЛОО БАРÜСАН АÂТОБУСНЫ ÆОЛООЧИЙН ЭРХИЙГ

ХАСЛААБаянгол дүүргийн нутаг дэвсгэрт Нийтийн

тээврийн хэрэгслийн үйлчилгээ эрхэлдэг аж ахуйн нэгж, жолооч нарын гаргаж байгаа зөрчилд тавих хяналтыг сайжруулах зорилгоор “Нийтийн тээвэр” нэгдсэн арга хэмжээг өнгөрсөн нэгдүгээр сарын 14-өөс нэгдүгээр сарын 24-ний хооронд зохион байгуулсан байна.

Нэгдсэн арга хэмжээний хүрээнд зургаан аж ахуйн нэгжийн 260 тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдал, Авто тээврийн хэрэгслийн техниêийн байдалд тавих ерөнхий шаардлагыг хангаж байгаа эсэхийг шалгажээ. Эдгээрээс зөрчил бүхий 148 тээврийн хэрэгслийн жолоочид ЗХТХ-ийн 25 дугаар зүйлийн 3 дах заалтаар нэг сая дөрвөн зуун наян мянган төгрөгийн мөнгөн торгууль ноогдуулж, бүрэн бус техниê замд гаргах зөвшөөрөл олгосон механиêчийг МУ-ын ЗХТХ-ийн 25.3-ын дагуу 25 мянган төгрөгөөр торгох арга хэмжээ авсан байна. Энэхүү ажиллагааны хяналтын явцад “Эрдэм транс” ХХÊ-ны жолооч согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгслийг жолоодон ажилд гарч байсан ноцтой зөрчлийг илрүүлж тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг ЗХТХ-ийн 25 дугаар зүйлийн 1 дэх заалтын дагуу найман сараар хасах арга хэмжээ авч ажиллажээ.

ЗАМЫН ЦАГДААГИЙН МЭДЭЭ

ТОМООХОН ХУДАЛДААНЫ ТӨÂҮҮДИЙГ ХӨДӨЛГӨӨНИЙ АЮУЛГҮЙ БАЙДЛЫН

АÆИЛТАНТАЙ БОЛГОНО

Замын хөдөлгөөний хэт ачааллыг бууруулах, урьдчилан сэргийлэх, зарим арга хэмжээний тухай Баянгол дүүргийн Засаг даргын 2015 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн А/82 тоот захирамжийн дагуу дүүргийн нутаг дэвсгэрт үйл

ажиллагаа явуулж байгаа томоохон худалдааны төв, дэлгүүрүүдэд өөрийн байгууламжийн гаднах авто машины зогсоолын талбайн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж, үйлчлүүлэгч иргэдийн ая тухтай үйлчлүүлэх нөхцөл боломжийг бүрдүүлэн байнгын ажиллагаатай хөдөлгөөний аюулгүй байдлын ажилтан томилж ажиллуулахыг аж ахуйн нэгж, байгууллагын захирлуудад үүрэг болголоо.

Энэхүү ажлын хүрээнд Баянгол дүүргийн цагдаагийн 1 дүгээр хэлтсээс олон нийтийн цагдаагийн таван алба хаагчийг 3, 4 дүгээр хороололд, цагдаагийн 2 дугаар хэлтсээс хэв журмын дөрвөн алба хаагчийг Барс худалдааны төв орчимд нэмэгдлээр тус тус ажиллуулж байна.

ТЭЭÂРИЙН ХЭРЭГСЭЛ АЧИÆ БУУЛГАХ КОМПАНИУДЫН ҮЙЛ АÆИЛЛАГААГ

ШАЛГАÂБаянгол дүүргийн нутаг дэвсгэр дээрх

тээврийн хэрэгслийн ачиж буулгах үйл ажиллагаа явуулж байгаа “Авто гранд мастер” ХХÊ, “Би Эм Эм Эл” ХХÊ, “Хас хишигтэн” ХХÊ-ний ажлын зохион байгуулалт, ажлын байрны эмх цэгц, дэг журам, аюулгүй ажиллагаа, ажилчдын сахилга, хариуцлага, жолооч ажилчдын хууль, дүрмийн мэдлэг, тээврийн хэрэгслүүдийн техниêийн бүрэн бүтэн байдал зэрэгт шалгалт хийлээ.

Шалгалтын хүрээнд тээврийн хэрэгслүүдэд илэрсэн зөрчлүүдийг арилгуулах талаар албан мэдэгдэл өгч тээврийн хэрэгслүүдийн бүрэн бүтэн байдлыг ханган ажиллаж байгаа тал дээр хянан ажилласан бөгөөд тус саатуулах байрнуудын

ажилчдад өдөр тутамд ажилд гарахад нь аюулгүй ажиллагааны зааварчилгаан дээр гарын үсэг зуруулж байхаар болсон байна. Мөн энэхүү ажлын хүрээнд Баянгол дүүргийн Замын цагдаагийн тасгаас дээрх 3-н аж ахуйн нэгжийн нийт 65 ажилтныг замын хөдөлгөөний дүрмийн сургалтанд хамруулж, Хууль зүйн сайдын 2014 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн А/218 тоот тушаалыг танилцуулах ажлыг зохион байгууллаа.

Page 32: СЭРГИЙЛЭГЧ сэтгүүл

СЭРГИЙЛЭГЧ32 СЭРГИЙЛЭГЧ32

ШИНЭ ТЕХНОЛОГИ

Хэдхэн жилийн өмнө зөвхөн зөгнөлт êинон дээр л гардаг байсан өөр нэгэн технологийг Их Британийн судлаач нар бодит амьдрал дээр ашиглах боломжийг бий болгожээ. Энэ нь гутлын улны хээгээр гэмт хэрэгтнийг таних CSI хэмээх технологи юм. Гутлын улны хээг ДНÊ-гийн шинжилгээ, хурууны хээтэй дүйцэхүйд нотолгоо болж чадна гэж үзэх болсон өнөө үед энэ технологийн тусламжтайгаар Их Британийн цагдаа нар хэргийн газарт үлдсэн гутлын улны хээнүүдийг харьцуулж анализ хийн гэмт хэрэгтнийг илрүүлэхэд ашигладаг болсон байна.

Машин жолоодож байхдаа гар утас ашигласны улмаас гарсан осол аваарын тоо сүүлийн жилүүдэд эрс нэмэгдэж байгаа. Тэгвэл үүнээс сэргээлэх нэгэн шинэ технологийг цагдаа нар хэрэглэж эхэлсэн байна. Энэ бол жолооч нар утсаар ярьж, мессеж бичиж, жиргэж, фэйсбүүê хэрэглэж буй 700 метрийн зайнаас илрүүлэх дэвшилтэт технологийн шинэ êамер. Энэхүү êамер суудлын даруулгаа бүслээгүй болон жолоо барьж байхдаа нүүрээ будаж, юм идэж буй үйлдлүүдийг ч илрүүлэх юм байна. Австралийн цагдаа нар энэхүү êамерыг хэрэглэж эхэлсэн бөгөөд хэрэв та жолоо барьж байхдаа гар утас хэрэглэж байгаад уг êамерт “баригдвал” 433 ам.доллараар торгуулахаар журамлажээ. Дашрамд дурдахад, êамерыг байнга зөөвөрлөх, авч явах болон хүссэн газраа маш богино хугацаанд угсарч байрлуулах боломжтой тул жолооч та хаана ч “баригдах” эрсдэлтэй юм байна. Тиймээс өөрийн болон бусдын аюулгүй байдлын төлөө автомашин жолоодож явахдаа гар утас хэрэглэхгүй байх нь гарцаагүй зөв сонголт болох нь.

Гэмт хэрэгтэн галт зэвсэг хэрэглэж гэмт хэрэг үйлдсэнээс хойш энэ талаар цагдаад мэдээлэл очиж, цагдаа ирэх хүртэл чамгүй хугацаа алдаж зарим нэгэн ул мөр балрах хангалттай нөхцөл бүрддэг байна. Тэгвэл Вашингтоны Êолумбын дүүргийн цагдаа нар ShotSpotter буюу буун дуу илрүүлэгч систем ашигладаг болжээ. Уг систем нь галт зэвсэг хэрэглэснийг дууны долгион болон доргилтоор нь мэдрэх бөгөөд GPS хүлээн авагчуудынхаа тусламжтайгаар дуу гарсан газрыг хэдхэн сеêундын дотор илрүүлж, маш их цаг хожих боломжийг олгож байгаа аж.

Машин барихдаа утсаар ÿрüæ буйг танü илрүүлнэ

Гутлын улны хээ танигч

Буун дуу илрүүлэгч

Page 33: СЭРГИЙЛЭГЧ сэтгүүл

СЭРГИЙЛЭГЧ 33СЭРГИЙЛЭГЧ 33

ШӨНИЙН СУРВАЛЖЛАГА

ШИНЭ МӨРДӨХ ТӨХӨӨРӨМÆ

Morphix Technologies “шинэ Chameleon мөрдөн байцаах хэрэгсэл нь гал гарсаны дараах мөрдлөгөд зориулагдсан бүтээгдэхүүн юм. Энэхүү төхөөрөмж нь химийн хорт бодисын аюултай түвшинг тодорхойлох зорилготой хэрэглэхэд хялбар бөгөөд зардал хэмнэх шинэ шийдэл юм. Энэхүү хэрэгслийг дангаар нь болон химийн хамгаалалтын êостюм, амны хаалттай давхар ашиглаж болно. Энэхүү хэрэгсэл нь найман өөр êассет бүхий гар тохируулгатай. Шинэ мөрдөх хэрэгсэл нь ямар ч эрчим хүчний эх үүсвэргүй нөхцөлд ажиллах боломжтой юм. Хорт хий илэрсэн тохиолдолд хуурцаг мэдрэгчийн өнгө өөрчлөгддөг. Chameleon төхөөрөмж нь давс болон цэвэр усны халуун цөлд, хойд туйлын хүйтэн, халуун орны нөхцөл байдал зэрэг үйл ажиллагааны орчинд ашиглах цэргийн стандартын дагуу хийгдсэн байна.

УТАСГҮЙ ПРИНТЕР

Энэхүү утасгүй ïринтер нь хээрийн ажиллагаа болон цагдаагийн машин , мотоциêл гээд хаа ч байрлуулах боломжтой гэдгээрээ давуу талтай юм. Та өөрт байгаа дурын ухаалаг төхөөрөмжүүдээс хаяг болон торгуулийн

хуудас, баримт бичгээ хэвлэх боломжтой. Ингэхдээ Wi-Fi болон Bluetooth, радио iOS, Android , Windows Mobile,

Windows интеграци зэрэг олон үйлдлийн системийг дэмжин ажиллах юм байна. Ингэснээр шуурхай ажилтай цагдаа цэргийн

ажилтнуудын хөдөлгөөнийг хялбаршуулж, цаг хэмнэх боломжтой юм. Утасгүй хэвлэгч нь 3: 1 инчийн гаралт хэмжээтэй, шошго,

орлого, хаягууд хэвлэх зориулалттай. Утасгүй хэвлэгч нь тоос, чийг даах хамгаалалттай гэдгээрээ хээрийн сургалтанд илүү тохиромжтой

гэдгийг онцолж байна.

Бодол уншигчЦагдаа, мөрдөн байцаагч нар гэмт хэрэгтнийг

илрүүлэхийн тулд сэтгэлзүй рүү сайтар өнгийх ёстой байдаг. Тэгвэл шинэ дэвшилтэт технологийн ачаар тэдний ажил харьцангуй хөнгөрч байна. Энэ нь гэмт хэрэг илрүүлэхэд зориулсан “бодол унших” технологи юм. Энэхүү технологийг ашиглахын тулд сэжигтнийг тусгай өрөөнд оруулан толгойд нь төхөөрөмжөө өмсүүлэх бөгөөд томоохон дэлгэц дээр тухайн гэмт хэрэгтэй холбогдолтой зураг, бичлэгийг үзүүлэхэд хэрхэн хариу үйлдэл үзүүлж буйгаар нь буруутай эсэхийг магадлах юм байна. Тухайн хүний тархи гэмт хэрэгтэй холбоотой дүрс, үгс, дуу чимээнд ямар хариу үйлдэл үзүүлж буйг EEG буюу electroencephalograph технологиор “цуглуулах” гэнэ. Энэ технологийг хэрэглэж эхэлснээс хойш чамгүй үр дүн гарч байгаа аж.

ШИНЭ ТЕХНОЛОГИ

СЭРГИЙЛЭГЧ 33

Page 34: СЭРГИЙЛЭГЧ сэтгүүл

Өөрт чинü болон найзад чинü хамгаалал шаардлагтай үед

Хүүхдийн тусламæийн утас 108 дугаар руу залгаарай.

ХҮҮХДҮҮД ÝÝ!

102, 70140136, 94945406БГД ЦАГДААГИЙН I ХЭЛТЭС

БГД ЦАГДААГИЙН II ХЭЛТЭС

ДУГААРУУДЫН УТСАНД МЭДЭГДЭНЭ ҮҮ.

ГЭР БҮЛИЙН ХҮЧИРХИЙЛЛИЙН ТАЛААРХ МЭЛЭЭЛЛИЙГ

102, 94945409, 88220012 93022420, 96167703

Page 35: СЭРГИЙЛЭГЧ сэтгүүл

СЭРГИЙЛЭГЧ 35

ХАЛААС ХӨНГӨРҮҮЛЭГЧИДТүүхийн хуудсыг сөхвөл халаасны хулгайн

анхны гэж хэлж болох тохиолдол 1937 онд бүртгэгдсэн байна. Тухайн цагт халаасны хулгайг “өвөр, түрийний хулгай” гэдэг байв. “Өвөр, түрийний хулгай” буюу халаасны хулгай Монголд тавиад оноос “хөгжлийн” замдаа гарч, өдийг хүртэл улам нарийн арга техниêт шилжсээр байна.

Халаасны хулгайчид 90-ээд оноос зохион байгуулалтад орж өөр өөрсдийн “ажлаа” гүйцэтгэдэг газраа хуваан эзэмших болжээ.

Жишээ нь томоохон зах, худалдааны төвүүдэд “ажилладаг” халаасны хулгайчид автобус гэх мэт давчуу орчинд “ажлаа” гүйцэтгэж чаддаггүй байх юм. Харин эсрэгээрээ автобусанд сайн “ажилладаг”-ууд нь ил задгай том орон зайд ажилладаггүй байна.

Юм бүхэн ухаалаг болж байгаа өнөө үед иргэд маань харин эсрэгээрээ улам л хэнэггүй, хайхрамжгүй болсоор байна. Хүн ихтэй автобусанд суухдаа халаасандаа хийсэн нөгөө үнэтэй ухаалаг утсаа, түрийвчээ мартаж орхино. Үүнийг л хүлээж байсан халаасны хулгайч дараагийн автобусны буудал хүрэх хугацаанд хамаг “ажлаа” амжуулж аваад бууна.

Гэнэт ухаан орсон зорчигч “миний утас алга болчихлоо. Зогсоорой жолоочоо, хулгайч байна” хэмээн хоолой мэдэн хашгиравч тусыг эс олно. Зарим нэг хүмүүсийн ярихыг сонсвол êондуêтор нь хүртэл тэднийг мэддэг ч ямар нэгэн арга хэмжээ авдаггүй байна.

Судалгаанаас үзэхэд халаасны хулгайн 50-иас дээш хувь нь нийтийн тээвэрт гардаг байх юм.

Хулгайч гэхээр л хүйтэн царайтай, муу хувцастайгаар төсөөлөгддөг байсан үе аль хэдийнэ өнгөрчээ. Хослол өмссөн, царайлаг, ажил хэрэгч залуу хүний халаас тэмтэрч, таяг тулсан

эмээ хүртэл дэлгүүрээс юм хулгайлж торон дотроо хийгээд хээв нэг гарна. Жирэмсэн хүүхэн, хүүхдээ дагуулсан эмэгтэй, эхнэр нөхөр хоёр, найзууд гээд л энэ цуваа улам бүр үргэлжилсээр байна.

Тэднийг “ажлаа” хийж байхад нь харсан хүн барьж өгнө гэж байхгүй. Хараад хэлсэн хүнийх нь нүдийг бритвээр зүсдэг гэсэн цуу яриа ийнхүү олон хүний зүрхэнд орж, халаасыг маань хөнгөлөхөд тус болдог байна.

Нээрээ халаасны хулгайч нарт тооцдог хариуцлага үнэхээр сул байдаг нь тэднийг бүр ч гааруулдаг. Бүртгэгдсэн халаасны хулгайн 90 гаруй хувь нь хөнгөн ангилалын хэрэгт тооцогдон захиргааны арга хэмжээ төдийгөөр өнгөрдөг байна.

Мөн хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс доогуур үнэлэгдэх зүйл хулгайлсан бол ер нь хулгайд тооцогддоггүй аж. Номын хулгайг хулгайд тооцдоггүй гэдэг шиг л юм болох нь.

Тэгэхээр иргэд өөрсдөө л өөрийнхөө эд зүйлд эзэн болох нь хамгийн зөв арга бололтой. Хайхрамжгүй, хэнэггүй байдлаа засч, сонор соргог байснаар та халаасны хулгайчдыг “ажилгүй” болгоход хувь нэмрээ оруулж чадна.

Ö.Áаянбиëýã

ЗУРВАС

Page 36: СЭРГИЙЛЭГЧ сэтгүүл

СЭРГИЙЛЭГЧ36