28

Сэтгүүл - Л.Оюун-Эрдэнэ

Embed Size (px)

Citation preview

Page 1: Сэтгүүл - Л.Оюун-Эрдэнэ
Page 2: Сэтгүүл - Л.Оюун-Эрдэнэ

II УИХ-ын сонгуулийн 41 дүгээр тойрогт Монгол Ардын Намааснэр дэвшигч Л.Оюун-Эрдэнийн сонгуулийн штаб

БИДХАМТДАА

ЗҮТГЭНЭХӨГЖИНӨ

Лувсаннамсрайн

2005 онд бичигдсэн “Алсын хараа” номд хүн бүхэн ямар

нэгэн агуу зүйлийг бүтээхээр энэ дэлхийд ирдэг. Чухамхүү

алсын хараагаа олж авч чадсан эсэхээс амьдрал нь үнэ

цэнээр хэмжигдэх эсэх нь шалтгаалдаг талаар өгүүлдэг.

“Алсын хараа таны хил хязгаарыг тэлнэ” хэмээх тодотголтой

уг номынхоо өмнөтгөлд зохиогч “Мөрөөдөл таны хүсч

байгаагаас илүү өгдөг гэдэгт итгээрэй. Цаг хугацаа урсан

өнгөрдөггүй, харин цаг хугацаанд бидний амьдрал, залуу

нас урсан өнгөрдөг. Маргаашийн амжилт бол өнөөдөр

таны гарт байгаа цаг хугацаа гэдгийг битгий мартаарай.

Бүргэд өндөрт нисэхдээ илүү алсыг хардаг гэдэг. Хязгааргүй

өндөрт дүүлэн нисээрэй, шинэ Монголын залуу үе та”

хэмээн бичсэн байдаг юм. Зохиогч “Алсын хараа” номоо

2005 онд бичих үедээ 25 настай байжээ. Энэ номын арав

дахь хэвлэлтийн баяр саяхан болсон юм.

Зохиогч анхны номоосоо яг арван жилийн

дараа буюу 2015 онд “Азийн Хүлэг Улс”

номоо уншигч олны гар дээр тавьсан билээ.

Анхны ном нь хувь хүний хөгжлийн тухай

ном байсан бол удаах номдоо улс орны

өнгөрсөн 25 жилийн дүгнэлт, өнөөдрийн

нөхцөл байдал, ирэх 25 жилийн хөгжлийн

төсөөллийг буулгаж бичсэнээрээ онцлог

юм. Харвардад суралцаж байхдаа судалсан

бүтээлүүд нь түүний “Азийн Хүлэг Улс” болж

төрсөн. Монгол Улс “Азийн Хүлэг Улс” болох

хөгжлийн бодлогыг гаргаж чадсанаараа

энэ номын үнэ цэн оршиж байгаа талаар

мэргэжлийн хүмүүс үнэлдэг. Энэхүү номд

ардчилал жинхэнэ утгаараа Монгол Улсад

хөгжиж байна уу, Монголд нийтийн эрх

ашгийн төлөө хувийн хүслийг хязгаарлагч

удирдагч байна уу, үүх түүхээрээ бахархсан

үнэ цэнийг Монгол Улсад бий болгох

ёстой зэрэг улс орны хөгжлийн түүчээ

болсон тулгуур асуултуудын хариултуудыг

өгчээ. Уг ном гарсан даруйдаа бестселлэр

болсон бөгөөд одоо ч залуучууд, улс

төрийн хүрээнийхэн, эрдэмтэн судлаачдын

анхаарлыг татсан бүтээл хэвээр байна.

>>>>>>>> “Азийн Хүлэг Улс” 2015 он

“Алсын хараа” 2005 он >>>>>>>>>>>>

Page 3: Сэтгүүл - Л.Оюун-Эрдэнэ

1

УИХ-ын сонгуулийн 41 дүгээр тойрогт Монгол Ардын Намаас нэр дэвшигч

УИХ-ын сонгуулийн 41 дүгээр тойрогт Монгол Ардын Намааснэр дэвшигч Л.Оюун-Эрдэнийн сонгуулийн штаб

Лувсаннамсрайн

Овог, нэр: Лувсаннамсрайн Оюун-Эрдэнэ Төрсөн он, сар, өдөр: 1980.06.29Гэр бүл: Эхнэр, 2 хүүтэй

Боловсрол: • 1998 онд Хэнтий аймгийн Бэрх хотын ерөнхий

боловсролын дунд сургууль, • 2001 онд Бэрс дээд сургуулийг сэтгүүлч мэргэжлээр,

• 2005 онд Австралийн Мельбурний Их сургуулийн Олон улсын төслийн менежментийн хөтөлбөр,

• 2008 онд МУИС-ийн Хууль зүйн сургуулийг Эрх зүйч мэргэжлээр,

• 2008 онд МУБИС-ийн Нийгмийн Ухааны сургуулийн Боловсрол судлалын магистр,

• 2011 онд МУИС-ийн Улс Төр, Нийгмийн Ухааны сургуулийг Улс төр судлаач мэргэжлээр,

• 2013 онд АНУ-ын Жорж Тауны Их сургуулийн мэргэжлийн англи хэлний хөтөлбөр,

• 2015 онд АНУ-ын Харвардын Их сургуульд Төрийн удирдлагын магистрын зэрэг хамгаалсан,

Ажлын туршлага:• 2001 онд Хэнтий аймгийн Бэрх хотын захирагчийн албанд

Тамгын газрын дарга • 2002 онд “Дэлхийн Зөн Монгол” ОУБ-ын Хан Хэнтий

нутгийн Хөгжлийн хөтөлбөрийн удирдагч • 2006 онд “Дэлхийн Зөн Монгол” ОУБ-ын Бүсийн Захирал • 2008 онд Нийслэлийн Баянзүрх дүүрэгт Нийгмийн

бодлогын хэлтсийн дарга • 2009 онд Монгол Ардын Намын Удирдах Зөвлөлийн Хэрэг

эрхлэх газрын дарга • 2010-2014 он Нийгмийн Ардчилал Монголын Залуучуудын

холбооны Ерөнхийлөгч • 2011 онд Монгол Ардын Намын Нарийн бичгийн дарга • 2012 онд Монгол Ардын Намын Ерөнхий нарийн бичгийн

даргын үүрэг гүйцэтгэгч

Сонгуульт ажил: • “JCI Монгол” Үндэсний байгууллагын Эрх зүйн зөвлөх • “Азийн Хүлэг Улс” бодлогын судалгааны хүрээлэнгийн

үүсгэн байгуулагч • “Монголын зүрх Хэнтий” төслийн удирдагч

Бүтээл:• “Алсын хараа” ном 2005 • “Азийн Хүлэг Улс” ном 2015 он

УЛС ТӨРД ОЮУН-ЭРДЭНЭЭ УЛСЫН НААДАМД ОЮУНБОЛДОО

Эзэн Чингис хааны алтан тоонот Хан Хэнтий нутгийн ухаалаг, уужим сэтгэлтэй ард түмэн Та бүхэн минь сайхан зусч байна уу?

Манай нам шат шатны судалгаанд үндэслэж, олон талаас нь жил гаруй хугацаанд судалж үзсэний үндсэн

дээр шинэлэг санаа, шинэ эрч хүчээр дүүрэн залуу улстөрчийг таны хүссэн бодит хүлээлтэд нийцүүлэн 2016 оны УИХ-ын сонгуулийн 41 дүгээр тойрогт илгээж байгаадаа баяртай байна. Лувсаннамсрайн Оюун-Эрдэнэ нь Хэнтий аймгийн Батноров сумын Бэрх хотоос ажил амьдралын гараагаа эхэлж, төрийн албанд шат дараалан бэлтгэгдэж, энэхүү туршлагаа дэлхийн онолоор баталгаажуулж чадсан манай намын өсөх ирээдүйтэй залуу удирдагчдын нэг. Тэрээр манай намын дэргэдэх залуучуудын байгууллагад ажиллаж байхдаа бодлогын томоохон шинэчлэл хийж

чадсан. 91 жилийн түүхтэй ууган намд түүхэндээ хамгийн залуу Нарийн бичгийн даргаар ажиллаж байсан. Улс орныхоо 25 жилийг дүгнэж, дараагийн 25 жилийн төсөөллийг хөндсөн “Азийн Хүлэг Улс” бүтээл нь судлаачдын төдийгүй, олон нийтийн дэмжлэгийг авч чадсан. Э.Оюунболд хэмээх сайхан шинэ Арсланг Хан Хэнтийчүүд хүндэтгэлийн хоймортоо өлгийдөн авсан шигээ Л.Оюун-Эрдэнэ хэмээх нэгэн шинэ улстөрчийг хариуцлагын хоймортоо хүлээн авч хамтран ажиллахыг Та бүхнээсээ хүсье.

Улс төрд Оюун-ЭрдэнээУлсын наадамд Оюунболдоо дэмжээрэй!

Таны ажил үйлс өөдрөг байг!

МАН-ын дарга, УИХ-ын дэд даргаМиеэгомбын ЭНХБОЛД

ТОВЧ НАМТАР >>>>>>>>>>>>>>>>>>>>>

Page 4: Сэтгүүл - Л.Оюун-Эрдэнэ

2 УИХ-ын сонгуулийн 41 дүгээр тойрогт Монгол Ардын Намааснэр дэвшигч Л.Оюун-Эрдэнийн сонгуулийн штаб

БИДХАМТДАА

ЗҮТГЭНЭХӨГЖИНӨ

Лувсаннамсрайн

Ямарваа хүний тухай бичнэ... гэхэд уул хүнээ мэддэг гэлээ ч гээд илүү тодотгол, зуйрган магтаал, зохихоо байсан байна. Нүд сэтгэлд мэдрэгдсэн, байдалд баталгаажсан үнэн хэрэгтэй болжээ...Уламжлал дээр ургасан, оюунлаг залуу үеийг дээдэд хүндлэх цаг хэдийнээ иржээ. Хүн гэгч ухаан эхлэх цагаасаа уул ус, унасан газар шороо, эх орноо бодож эхэлдэг нь олонтаа харагдах юм...

Тэр нэгэн 2000 оны эхээр би “Дэлхийн Зөн” гэдэг ОУБ-ын хүсэлтээр Хэнтийн Бэрх хотод уулзалт хийж билээ. Тэгэхэд “Дэлхийн Зөн” ОУБ-ын Бүсийн захирал хүүхдээрээ мөртлөө нэг хэвлүүхэн даргатай танилцаж байв. Тэр залуу Лувсаннамсрайн Оюун-Эрдэнэ байсан... Тэнд болсон үйл ажиллагаандаа зориулсан нэвтрүүлэг хүртэл хийсэн байсан санагдана... “Дэлхийн Зөн”-гийнхэн дандаа залуучууд. Тэдний бие биедээ хүндэтгэлтэй хандаж байгаа нь, цэгцтэй байгаа нь ихэд таалагдсанаас гадна, машид оюунлаг байгаа нь ялалтын хойч үед итгэх миний их “олз” байсан даа.

Хэнтий нутгийн тэр “жаахан” хүү маань “Бэрс” дээд сургууль, МУИС-ийн Хууль, зүйн сургууль, мөн МУИС-ийн Нийгмийн шинжлэх ухааны сургууль, АНУ-ын Харвардын Их сургуулийн төрийн удирдлагын магистр болчихсон бэрсээр эхлээд “Бэрс” гарчихсан байдаг байна. Ийм хэмжээний боловсролыг “түүсэн” хүнийг “гэгээрсэн хүн” гэж хэлэхэд маргах хүн үл олдоно. Монголын төрд үгүйлэгдэж байгаа нэгэн шалтгаан нь оюунлаг шинэ залуу сэхээтэн билээ...Энэ залуу төрийн эрлийн нэг олз нь болов уу? гэж бодогдоно. Шинийг таньж явахын шалтагт, хуучныг голж, чамлахын шалтагт бид олон жил будиллаа...Найдвартай хойч үедээ итгэл үүрүүлэх он цаг хэдийнэ иржээ.

Эрүүл мэнд, эрдэм боловсрол,ажил хөдөлмөрийн орон зайАмар амгалан, сайхан амьдралын орон зайЗорилго, чиглэл, хүний хөгжлийн орон зай Шударга ёс, оюун ухааны орон зай үгүйлэгдэж байна.

Хувь хүнд:

Өрх гэрт: Улс оронд:

Төрт улсад:

ОЮУН УХААНЫ ОРОН ЗАЙН НЭХЭЛ БУЮУ Лувсаннамсрайн ОЮУН-ЭРДЭНЭ

Page 5: Сэтгүүл - Л.Оюун-Эрдэнэ

3

УИХ-ын сонгуулийн 41 дүгээр тойрогт Монгол Ардын Намаас нэр дэвшигч

УИХ-ын сонгуулийн 41 дүгээр тойрогт Монгол Ардын Намааснэр дэвшигч Л.Оюун-Эрдэнийн сонгуулийн штаб

Лувсаннамсрайн

Л.Оюун-Эрдэнэ–“Азийн Хүлэг Улс” бодлогын судалгааны хүрээлэнг үүсгэж, “Монголын Зүрх Хэнтий” төслийг удирдаж байна. Энэ бүхэн хийж бүтээхийн их зорилго тэмүүллийн нь эхлэл үргэлжлэл, итгэл үнэмшил нь болов уу? Энэ хугацаанд бичиглэн туурвиж хоёр ном бүтээсэн нь, номын доторх сэдэл санал, өгүүлэмж нь чанад цаанадаа уншиж сэтгэдэг хүн бүхнийг “хирдхийлгэсэн” шүү. Энэ чинь оюуны том үзүүлэлт. Сонгуулийн сурталчилгааны үед намтар шиг нь тодорхой зүйлгүй тул хааж хашиж явсан албыг нь тоочоод яахсан... Төр түмний төлөө зүтгэхийн зөвийг эрт ойлгосон, энэ бүхэнд биеэ тэнцүүлэх гэж чармайсан, гэгээрсэн, зорьсондоо үнэнч явсан гэдгийг л мэдэж байна. Энэ том үзүүлэлт, мөн чанар болой...Бусадтай жишихэд Л.Оюун-Эрдэнэ төр түмний төлөө

зүтгэх ачаагаа бусдаас эрт үүрч, эрт сэдсэн нэгэн билээ... Өөрөөр хэлбэл итгэл даахтай болж эрийн цээнд, төрийн цээнд хүрсэн “Шинэ хүн” яах аргагүй

мөн... Таньж мэдсэн бол, өөрчлөлт шинэчлэл, өөдрөг бүхнийг хүсч байгаа бол тодорхой

алагчлалгүй шийдэл гаргах цаг болсноо сонгогч түмэн анзаарч, эрхэм сонголт

хийнэ гэдэгт найдна.

Таны итгэл найдварын эзэн нь Лувсаннамсрайн Оюун-Эрдэнэ байг!Хан Хэнтийн Хувилгаан уул ус,Хамаг түмэн, унаган үрдээ сэтгэл итгэлээ өгнө гэдэгт машид итгэнэ...Төрийн сүлд өршөө!

Төрийн шагналт,Ардын уран зохиолч, СГЗ

Бавуугийн Лхагвасүрэн

ОЮУН УХААНЫ ОРОН ЗАЙН НЭХЭЛ БУЮУ Лувсаннамсрайн ОЮУН-ЭРДЭНЭ

Page 6: Сэтгүүл - Л.Оюун-Эрдэнэ

4 УИХ-ын сонгуулийн 41 дүгээр тойрогт Монгол Ардын Намааснэр дэвшигч Л.Оюун-Эрдэнийн сонгуулийн штаб

БИДХАМТДАА

ЗҮТГЭНЭХӨГЖИНӨ

Лувсаннамсрайн

Би яагаад ч юм бэ залуу үетэйгээ

ойрхон байх, тэдний бодол санааг сонсч суух дуртай хүн л дээ. Одоогоос гурван жилийн өмнө миний бие “Та хариулахгүй ч байж болно” нэвтрүүлэгтээ Монголын оюунлаг залуу сэхээтэн болох Л.Оюун-Эрдэнийг урин оролцуулж байснаа тодхон санаж байна. Түүнтэй ярилцаж суухдаа манай залуус хөгжлийн мэдрэмж, оюунлаг эрэлхийллээрээ ямар өөдрөг юм бэ гэж эрхгүй бахдаж байж билээ. Удалгүй Л.Оюун-Эрдэнийг АНУ-д сургуульд явсныг дуулаад мэдрэмжтэй хүн

м э д л э г т э й б о л о о д ирэхээр улам ухаажна даа

гэж омогшил төрж байсныг нуух юун. Тэр буцаж ирэхдээ “Азийн Хүлэг Улс” хэмээх гайхалтай бүтээлтэй ирэхэд нь “Тэгж л таарна даа” гэж баярлаж суулаа. Энэ бүхнийг нуршин өгүүлэхийн учир Л.Оюун-Эрдэнэ бол тогтуухан дүр төрхнийхөө цаана гүн их мэдрэмж, их эгээрэл тээсэн ухаалаг залуу гэдгийг хэлэх гэснийх юм. Энэ бол магтаал биш. Зохиолч, сэтгүүлч хүний үнэн үг. Хүн бүхэн маргаашдаа хайртай. Монгол орон минь маргаашаа царайчилж байна. Чухамхүү ийм цаг дор Монголын минь маргаашийн хөгжлийг түшилцэх өнөө цагийн

шилдэг сэхээтэн бол яахын аргагүй Л.Оюун-Эрдэнэ юм. Миний бие хэн нэгэнд тодорхойлолт өгдөг эрх бүхий хүн биш ч гэлээ Монголынхоо маргаашийн төлөө цохилох зүрхтэй явдаг найрагчийн хувьд үзэл бодолдоо ханьссан өөдрөг бодлоо л өгүүлж байгаа минь энэ буюу.

Өнөөдрөөс маргааш илүү ухаалаг байна гэдэг зөвхөн залуустаа итгэл

хүлээлгэхийг л хэлдэг буй за...

Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн, сэтгүүлч Ш.ГҮРБАЗАР

Л.Оюун-Эрдэнэтэй хийсэн ярилцлагыг маань болгооно уу.

МОНГОЛЫН МАРГААШИЙН

ХӨГЖЛИЙГ ТҮШИХ ХҮН

Дуудах нэрийг эцэг эх өгч, дуурсах алдрыг өөрөө бүтээнэ гэдэг. Ярилцлагаа Оюун-Эрдэнэ гэдэг нэрнээс эхэлбэл ямар вэ. Энэ нэрийг хэн өгсөн юм бэ?

Миний нэрийг өвөө минь өгсөн. Уг нь өөрийн нэрийг оруулаад

Лувсанренчин гэж нэрлэх гэж байсан гэдэг. Үүний утга нь оюун ухаан бол эрдэнэ юм аа гэсэн утгатай юм билээ. Тиймээс өвөө маань хүүдээ Оюун-Эрдэнэ гэж нэр өгсөн. Багадаа нэрнээсээ бага зэрэг ичдэг байлаа. Эмэгтэй нэртэй гэж шоолуулаад. Одоо бол би нэрэндээ их хайртай. 50 гаруй Оюун-Эрдэнэ нэгдэж “Амьдай клуб” байгуулсан. Тэргүүнээр нь “Би чамд хайртай” киноны дууг дуулсан Л.Оюун-Эрдэнэ эгч маань ажилладаг. Манай клубт юутай ч хоёр эрэгтэй Оюун-Эрдэнэ бий шүү (инээв).

Ярилцлага бүхнийхээ өмнө өвөөгийнхөө тухай дурдах юм. Өөрийн тань амьдралын хамгийн чухал хүн байжээ дээ...

Би өвөөгийнхөө галын зээ юм. Өвөөдөө үрчлэгдэж, өвөөгийнхөө гар дээр өссөн хүүхэд. Өвөө маань Хэнтий аймгийн Батноров сумын Шадавдаржаалин хийдийн дэд хамба, Бэрхийн сүсэгтний холбооны тэргүүн, эрдэм номтой сайхан хүн байсан даа. Өвөө маань миний төлөө бүгдээ зориулсан, намайг сургаж хүмүүжүүлж, хүн болгосон. Би чинь таван нас хүртлээ хэлд ороогүй, бүрэг нэг тийм сонин хүүхэд байлаа. Хүн бүр л “Наад хүүхэд чинь хэлд орохгүй юм байна” гэж байхад өвөө маань л хэлд орно гэдэгт эргэлзэхгүй байсан гэдэгсэн. Намайг дагуулан Аварга тосонгийн рашаанд жил бүр очиж, уйгагүй оролдсоны үр дүнд хэлд орсон гэдэг юм.

Лувсаннамсрайн Оюун-Эрдэнэ гэж дуудуулах их гоё мэдрэмж төрүүлдэг. Хамгийн сүүлд Харвардын төгсөлт дээр ингэж дуудуулахдаа өвөө минь энэ мөчийг харсан ч болоосой гэж бодож зогссон. Өвөө минь хүүгээ одоо ч тэнгэрээс харж яваа гэдэгт би итгэдэг юм.

Би “Тэнгэрлэг оршихуй” гээд нэвтрүүлэг хийдэг байсан даа. Амьдралын чинь түүхийг уншаад тэр нэвтрүүлгээ дахин хиймээр санагдсан шүү. Өвөө нь тэнгэрт хальсан өдөр “Херо энтертайнмент”-ийн найруулагч Б. Баатар та хоёр төрсөн ах дүү гэдгээ мэдэлцсэн гэдэг...

Амьдрал бидний боддогоос баялаг юм билээ. Өвөө минь тэнгэрт одохдоо надад илгээсэн бэлэг гэж хүлээж авсан даа. Бид нэг эцгийн хүүхдүүд. Бид хамтдаа

OЮУН УХААН БОЛ ЭРДЭНЭ ГЭСЭН УТГААР ЭНЭ НЭРИЙГ НАДАД ӨГЧЭЭ

МИНИЙ ТУХАЙ

Page 7: Сэтгүүл - Л.Оюун-Эрдэнэ

5

УИХ-ын сонгуулийн 41 дүгээр тойрогт Монгол Ардын Намаас нэр дэвшигч

УИХ-ын сонгуулийн 41 дүгээр тойрогт Монгол Ардын Намааснэр дэвшигч Л.Оюун-Эрдэнийн сонгуулийн штаб

Лувсаннамсрайн

Page 8: Сэтгүүл - Л.Оюун-Эрдэнэ

6 УИХ-ын сонгуулийн 41 дүгээр тойрогт Монгол Ардын Намааснэр дэвшигч Л.Оюун-Эрдэнийн сонгуулийн штаб

БИДХАМТДАА

ЗҮТГЭНЭХӨГЖИНӨ

Лувсаннамсрайн

Монгол тулгатныг оюун санаагаар нэгтгэхийг мөрөөддөг. Монгол орноо дэлхийд сурталчлах телевиз, эх түүхээ сурталчилсан баримтат уран сайхны кино хийх, эрдэмтэн судлаачдынхаа бүтээлийг дэлхийд гаргах гээд төлөвлөсөн ажлууд мундахгүй. Олон нийтийн төлөө өөрийгөө зориулах шийдвэр гаргасан хүн төрөөс тендер авдаг, эсвэл уул уурхайн орд газар эзэмшдэг байж болохгүй. Тиймээс би ахтайгаа нийлж оюун санааны үндэсний контент үйлдвэрлэхийг төлөвлөж байна. Цаг хугацаа өнгөрдөггүй, харин цаг хугацаан дотор амьдрал өнгөрдөг гэдэг. Амьдрал өөрөө өв үлдээх ёстой. Миний амьдралдаа үлдээх өв олон нийтийн төлөө зүтгэсэн цаг хугацаа, оюун санааны хувьсгал хийсэн бүтээлүүд байгаасай гэж боддог. Үүнийгээ ч хийж байгаа. Миний ах өвөөгийн минь адилаар амьдралын том түшиг тулгуур болсон.

Гэр бүлээ бидэнд танилцуулаач. Арван жилийн ангийн охинтойгоо гэрлэсэн гэсэн үү?

Энэ ч манай Г.Оюун багшийн л хийсэн ажил даа (инээв). Би нэлээд хөдөлгөөнтэй хүүхэд байсан. Жаран мэргэжилт Жамсран гэдэг шиг. Үндэсний бөх барилдана, гар бөмбөг тоглоно, шүлэг бичнэ, дуу дуулна, бас дээрээс нь лимбэ тоглоно. За тэгээд скаут, улаан загалмай гээд явж өгнө дөө. Бэрхээс аймаг руу жилдээ арав орчим удаа уралдаан тэмцээнээр хүүхдүүд явахад би бараг л бүгдэд нь явж таардаг байсан. Мэдээж математикийн хичээл тасарна. Тэгээд багш маань хичээл нөхүүлэх гэж манай ангийн онц сурлагатан Б.Туулд намайг хариуцуулсан юм. Тэгээд л насан туршид нь хариуцуулчихсан хэрэг. Сурагч насны минь үерхэл ингэж амьдралын хайр болж хоёр хөөрхөн хүүхдийн аав, ээж болсон доо. Том хүү О.Тэмүүлэн маань Бэрхэд, бага хүү О.Тэлмүүн хотод гурван жилийн зайтай хоёрдугаар сарын 22-ны өдөр төрсөн. Энэ өдөр манай гэр бүлийн хамгийн чухал өдөр. Хүүхдүүд нь нэг өдөр төрчихдөг төлөвлөгөөтэй аав гээд манай найзууд явуулдаг л юм. Манай аав А.Буянтогтох эгэл уурхайчин хүн байсан. Ээж Л.Даваасүрэн маань хөгжимчин хүн, олон жил Бэрхийн Соёлын ордонд ажилласан. Зулайгаа гишгэж төрсөн дүү Б.Баярнэмэх маань төрийн албанд ажиллаж байгаад одоогоор ахынхаа сонгуулийн ажилд тусалж байна даа.

Өвөө С.Лувсаннамсрай, аав А.Буянтогтох,ээж Л.Даваасүрэн, дүү Б.Баярнэмэх нарын хамт. 1995 он

Сургуулийн гар бөмбөгийн шигшээ баг. 1996 он

Монгол Улсын Дархан аварга Б.Бат-Эрдэнэ,ах Б.Баатар нарын хамт. 2015 он

Page 9: Сэтгүүл - Л.Оюун-Эрдэнэ

7

УИХ-ын сонгуулийн 41 дүгээр тойрогт Монгол Ардын Намаас нэр дэвшигч

УИХ-ын сонгуулийн 41 дүгээр тойрогт Монгол Ардын Намааснэр дэвшигч Л.Оюун-Эрдэнийн сонгуулийн штаб

Лувсаннамсрайн

Хотод сургуулиа төгсөөд залуучууд аль болох хот суурин газар суурьшихыг боддог. Гэтэл өөрөө сум руугаа ажиллахаар явсан байдаг юм билээ. Ямар учраас ийм сонголт хийсэн юм бол гэж надад дандаа бодогддог юм...

Би Дарма.Батбаяр багшдаа шавь орж, сэтгүүлч болно гэсэн даль жигүүрээр

нисч байлаа шүү дээ. МҮОНТ-д дадлага хийн, “Цэг, цэг таслал”, “Охид хөвгүүд” гээд нэвтрүүлэг хөтөлчихсөн, бас тэндээ ажилд

орох санал хүлээгээд авчихсан явж байсан үе л дээ. Тэгсэн Бэрхээс Ц.Лхагвасүрэн дарга утасдлаа. Нутгийнхаа Тамгын газарт ажиллах уу гэсэн саналыг сонсоод нэг л сайхан санагдсан. Ерөөсөө очоод ажиллаад үзье гэсэн сэтгэл төрсөн. Тэгээд л захиргааны жижүүрээр ажлын гараагаа эхэлж байлаа.

Жижүүр ээ. Хотод сургууль төгсөөд Бэрхэд жижүүр хийхээр очсон юм уу?

Уг нь би чинь даргаар ажиллах гэж

очсон хүн шүү дээ. Тэгээд л жижүүр болсон хэрэг (инээв). Манай Лхагваа дарга ч мундаг ухаантай хүн шүү дээ. Эхлээд жижүүрээр ажиллаад үзэг гэж бодсон юм шиг байгаа юм. 14 хоног жижүүр хийгээд 21 настай Тамгын газрын даргаар томилогдсон. Одоо манай Адрагын Батнаа, Дадалын Оюунбаатар, Норовлингийн Ишханд, Бор-Өндөрийн Шижирээ бид хэд чинь нэгэн үеийн Тамгын дарга нар байлаа. Хамгийн бага нь болохоор хааяа намайг нэг шил юманд гүйлгэнэ ээ, болоогүй.

Л . О ю у н - Э р д э н э Монголын улс төрд

бэлтгэгдсэн хүн. Яагаад ийм залуу хүнд зориулж

ийм сонирхолтой үг унагаж байгаа юм бол гэж зарим нь гайхаж байгаа байх. Өнөөдөр сонгуулийн орчимд ямархуу сонголтууд явагдаж, ямархуу инээд наргиан дагалдаж буйг та бүхэн бэлхэнээ харж буй биз. Уг нь бидний эцсийн том зорилт

мэргэшсэн парламентад хүрэх. Энэ зүг алхаж буй хорин хэдэн жил Монголын улс төрд мөн ч олон алдаа оноог авчирсан. Гол урхаг нь байх ёстой газарт байх ёсгүй нөхдийг залснаас үүдсэн алдаа завхрал. Л.Оюун-Эрдэнэ бид танилцаж, эгч дүүсийн эрхэм сайхан харилцаатай болсоор бас ч гэж чамгүй хэдэн он улирчээ. Энэ хугацаанд түүнийг хоёрхонтоо шархдаж, бас шахуулж байхыг ажиглаж байв. Тэр залуу хүн атлаа аль эрт хий нь гарсан, нягт нямбай, басхүү

даруу төлөв зантай. Тийм ч учраас өөрийнхөө энэ дотоод чанараар өчүүхэн ч савлагаа үүсгэхгүйгээр тэрхүү сорилтуудыг давж гарч байв. Сорилтын өмнө хэн байж чадсанаар эр хүний ч, улстөрчийн ч цаад чанар тодорхойлогдож байдаг шүү дээ.

Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн, “Open door” сонины эрхлэгч, сэтгүүлч Б.ГАНЧИМЭГ

Л.Оюун-Эрдэнэтэй хийсэн ярилцлагыг маань болгооно уу.

ХӨГЖЛИЙГ БАРИЛГА ГЭВЭЛ СУУРЬ НЬ ТӨРИЙН ЗӨВ БОДЛОГО

ЯАГААД УИХ-Д ӨРСӨЛДӨХ БОЛОВ?

Page 10: Сэтгүүл - Л.Оюун-Эрдэнэ

8 УИХ-ын сонгуулийн 41 дүгээр тойрогт Монгол Ардын Намааснэр дэвшигч Л.Оюун-Эрдэнийн сонгуулийн штаб

БИДХАМТДАА

ЗҮТГЭНЭХӨГЖИНӨ

Лувсаннамсрайн

Тамгын газрын даргын ажил мундах биш дээ. Золбин нохой, өвлийн бэлтгэл, цэрэг татлага, онц байдал, мал тооллого гээд л ажил ундарна. Гэхдээ төрийн албанд нутагтаа ажилласан энэ хугацаа надад маш олон зүйлийг ойлгуулсан даа.

Олон улсын байгууллагад ажилласан олон жилийн туршлага бий. Ийм байгууллагад ажилласан хүн арай өөр школтой, аливааг өөрөөр хардаг юм шиг санагддаг. “Дэлхийн Зөн”-д ажиллах болсон талаараа дурсахгүй юу?

Тэр үед Бэрхэд, ер нь хаана ч төсөв гэж байдаггүй байлаа. Цалин тавих төдий л төсөвтэй. Гэтэл нутаг орныхоо төлөө юм хиймээр байдаг. Норовлин сумын харьяат Шижирээ ахтайгаа хамтарч нэг видео танилцуулга хийгээд төсөл хайхаар гарч өглөө. Олон ч төслөөр орсон доо. “Дэлхийн Зөн” дээр ирээд Уоррен Фердинандус захиралтай уулзаж, хэрэг зоригоо хэллээ. Тэгсэн “Чи хэдэн настай вэ” гэж асууж байна. 21 настай гэж хариулахад нөхөр учиргүй гайхав. Тэгээд хэсэг ярилцаад “За чиний хүсээд байгаа төслийг чинь 15 жилийн хугацаанд бид Хэнтий аймагт хэрэгжүүлье. Нэг болзолтой. Чи өөрөө манай байгууллагад орж ажилла. Харин чи англи хэлийг зургаан сарын дотор сурах ёстой шүү” гэв. Би орох эсэхээ Захирагчтайгаа

ярина аа л гэлээ. Тэгээд Лхагваа даргаас асуухад “Хүний амьдралд амжилтын галт тэрэг ганцхан удаа л ирдэг. Амжиж суухгүй бол өөр хэн нэгнийг аваад явчихдаг юм. Амжиж суу” гэсэн. Тэр цагаас хойш 15 жилийн хугацаа өнгөрчээ. Өнгөрсөн хугацаанд энэ төсөл олон мянган хүний амьдралыг өөрчилж, эерэг өөрчлөлт гаргасан гэж боддог. Ногоожуулах төсөл, Оёдлын бүлгүүд, Хан Хэнтий Хамтын Хүч байгууллага, Хүслэн хүүхдийн оролцооны удирдах байгууллага, Хан Хэнтий нутгаа хамтдаа хөгжүүлье дуу, малжуулах төслүүд, хүүхэд ивээн тэтгэх хөтөлбөрийн хүүхдүүдэд шинэ жилээр өөрсдөө концерт тоглодог байсан гээд олон сайхан дурсамж сэтгэлд минь үлдсэн байдаг. Манай Хэнтийн хөтөлбөрөөс бараг арав гаруй төслийн удирдагч төрөн гарсан. Зөвхөн төслийн ч биш нийгэмд ч олон залуус энэ байгууллагаар бэлтгэгдсэн. Ганцхан жишээ дурдахад, манай Хүслэнд зургадугаар ангид байхдаа орсон амьдрал нь төдийлөн сайн биш хагас өнчин Д.Гантулга гээд дүү маань өнөөдөр УИХ-д нэр дэвших хэмжээнд очсон байна шүү дээ. Энэ бол хувьсан өөрчлөгдөх хөгжлийн шалгуур үзүүлэлт. Тиймээс би “Дэлхийн Зөн”-д ажилласан амьдралын цаг хугацаандаа үргэлж сэтгэл хангалуун байдаг.

Улс төрд орох болсон шалтгаан тань юу байсан юм бэ?

Олон улсын байгууллагад олон жил ажиллахдаа нэг зүйлийг би маш сайн ойлгосон. Хөгжлийг барилга гэвэл суурь нь төрийн зөв бодлого. Харин төсөл хөтөлбөр болон бусад зүйл бол хананд өрөгдөх тоосго төдий л зүйл. Төрийн бодлого зөв биш бол хичнээн их төсөл хэрэгжүүлээд ч үр дүн гарахгүй. Тиймээс л 2008 онд улс төрд орохоор зориглон шийдвэр гаргасан.

Тэгэхээр УИХ-д дэвшиж байгаа шалтгаан чинь бас энэ байх нь ээ?

Би эгэл жирийн орон нутгийн залуусын төлөөлөл. Тиймээс нутгийнхаа асуудлыг хэнээс ч илүү мэднэ. Өнөөдөр амьдралаас тасарчихсан мах, талхныхаа үнийг ч мэдэхгүй хүмүүс биднийг төрд төлөөлөн шийдвэр гаргадаг. Хууль тогтоох дээд байгууллага гэдэг бол хэн нэгэн бизнесмэний авлигаа нуудаг нуувч, аль эсвэл баян айлын хүүхдийг хүмүүжүүлдэг цэцэрлэг биш. Ийм удирдлагуудтай байгаа

Page 11: Сэтгүүл - Л.Оюун-Эрдэнэ

9

УИХ-ын сонгуулийн 41 дүгээр тойрогт Монгол Ардын Намаас нэр дэвшигч

УИХ-ын сонгуулийн 41 дүгээр тойрогт Монгол Ардын Намааснэр дэвшигч Л.Оюун-Эрдэнийн сонгуулийн штаб

Лувсаннамсрайн

учраас л нэг хэсэг нь оффшор дансанд сая доллараа мартаж байхад, эгэл жирийн иргэд хүнсээ граммаар авч иддэг шударга бус нийгэмд амьдарч байна. Тиймээс л өнөөдрийг өөрчлөхийн тулд орон нутагт амьдарч буй мянга мянган залуусын дуу хоолой, эгэл жирийн иргэдийнхээ үзэл бодлын түүчээ болохын төлөө энэ удаагийн УИХ-ын сонгуульд нэрээ дэвшүүлсэн. Гэхдээ би нийслэлийн аль нэг дүүрэгт дэвшээгүй. Яагаад гэвэл би 21 настай Тамгын газрын жижүүр байхаасаа хүсч байсан, олон улсын байгууллагад ажиллаж байхдаа төлөвлөж байсан ч хийж чадаагүй зүйлсээ төрийн системээр дамжуулан хийж гүйцээхийг хүсч, орон нутгаасаа тэр дундаа өсч өндийсөн нутгаасаа УИХ-ын сонгуульд нэр дэвшиж байна.

Намынхаа Ерөнхий нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгчээр ажиллаж байгаад Харвардыг зорьсон. Энэ ажлаа үргэлжлүүлэн хийж болоогүй юм уу?

Албан тушаалд хүн оройтдоггүй харин өөрийгөө бэлдэхэд оройтож болох талтай. Тиймээс л сурахыг эрхэмлэсэн. Багаас сум, сумаас аймаг, аймгаас дүүрэг, дүүргээс өнөөдрийг хүртэл шат дамжин ажилласан амьдралын бяцхан туршлагаа онолоор баталгаажуулахыг л хүссэн хэрэг. Дэлхийн 89 орны шилдэг оюутнуудтай хөгжлийн талаар харилцан суралцах сайхан байсан. Харвардын зургаан сургуулийн дунд Монголыг сурталчилсан анхны томоохон арга хэмжээ зохион байгуулж, дэлхийн 20 гаруй орны оюутан залуус эх оронд маань хоёр ч удаа танилцах аялал хийлээ. Холын Харвард Монголд өдрөөс өдөрт ойртож байгаа, удахгүй орон нутагт ч гэсэн ойртоно гэдэгт итгэлтэй байдаг. Хүн нутгаасаа гараад нутгаа илүү боддог шиг, эх орноосоо гараад эх орноо илүү мэдэрч хайрладаг юм билээ. “Харанга”-ын Лхагваа ахын “Сар шиг хол нутаг” дууг сэтгэл зүрхээрээ мэдэрч байсан даа. Тэнд байхдаа үндэсний ялгарал гэдэг зүйл улс орны хувьд амин

чухлыг ойлгосон. Нүүдлийн соёл иргэншлээ нүдний цөцгий мэт хайрлан хамгаалах ёстойг илүү мэдэрсэн. Хөдөөний энэ л энгийн ахуй дотор ардын үлгэр домог, ерөөл магтаал, дуу хуур, зан заншлаас эхлээд тооно туших уяаны нууц хадгалагдаж байдаг. Энэ л бидний тусгаар тогтнолын баталгаа.

“Азийн Хүлэг Улс” ном энэ жилийн онцлох сэдэв байлаа. Төгсөлтийн ажил чинь байх аа?

Тийм ээ. Энэ номыг өнгөрсөн гурван жилийн судалгаандаа тулгуурлаж бичсэн юм. Үндсэндээ Монголын нийгмийн өнгөрсөн 25 жилийн дүгнэлт, ирээдүйн хөгжлийн талаарх төсөөлөл юм. 2005 онд “Алсын хараа” гэдэг нэртэй ном бичиж байсан. Тэр үед яг арван жилийн дараа улс орны “Алсын хараа”-ны тухай нэг ном бичнэ гэж өдрийн тэмдэглэлдээ биччихсэн байдаг юм. Тэр амлалтдаа хүрэх гэж бас дотоод ертөнцдөө нэлээд хичээсэн шүү.

Page 12: Сэтгүүл - Л.Оюун-Эрдэнэ

10 УИХ-ын сонгуулийн 41 дүгээр тойрогт Монгол Ардын Намааснэр дэвшигч Л.Оюун-Эрдэнийн сонгуулийн штаб

БИДХАМТДАА

ЗҮТГЭНЭХӨГЖИНӨ

Лувсаннамсрайн

Н А М З Х - н ы Ерөнхийлөгчөөр

Л.Оюун-Эрдэнийг сонгогдсоны дараахан

буюу 2010 онд ярилцлага авч анх танилцаж билээ. НАМЗХ бол МАН-ын дэргэдэх залуучуудын байгууллага. МАН харин эрх баригч, нэр нөлөөтэй нам. Бүхий л шатанд залуучуудын байгууллага нь хүчтэй, тус байгууллагын Ерөнхийлөгч нар нь УИХ-ын гишүүнээр нэр дэвшин сонгогддог уламжлал тогтсон гэж болохоор байлаа. Тогтсон ойлголтоор шинэ Ерөнхийлөгч ч нэр дэвших нь тодорхой. Гэтэл Л.Оюун-Эрдэнээс “Та УИХ-ын сонгуульд нэр

дэвших үү” гэхэд “Үгүй” хэмээн хариулж нүд орой дээр гаргаж байлаа. Үнэхээр тийм

зүйл гэж хаа байхав. “Та худлаа хэлж байна” гэхэд “Үгүй ээ. Та хараарай” гэж хэлсэн. Би тэр ярилцлага дуусахад ярилцсан хүнээ нэг л таньж чадаагүй мэт сэтгэгдэл төрж байлаа. Тогтсон ойлголтоос тэс өөр зүйл ярих, дэврүүн мөрөөдөмтгий гэмээр тэр залуу намын залуусаас өөр санагдсан. Ямар сайндаа л “Та нэг бол их худалч хуурмаг хүн, нэг бол гэнэн итгэмтгий, их зөв хүн. Тань шиг ийм хүмүүс улс төрд удаан тэсэхгүй хэрчүүлнэ дээ” гэж хэлж байснаа санаж байна. Гэхдээ он жил өнгөрөхөд тэр худал хуурмаг байсангүй. Үнэхээр хэлж байснаараа УИХ-ын сонгуульд

ч нэр дэвшсэнгүй, залуучуудын байгууллагын дарга нарын дамждаг шатаар парламентын гишүүн ч болчихсонгүй. Яг л хэлж байснаараа, ярьж байснаараа өөрийгөө бэлдэж, өрөөлд боломж олгосоор ирлээ. Улс төрийн бохир заваан дүрмээр тоглохгүй бол хэрчүүлчихдэг амаргүй ертөнцөд тэр өөрийнхөөрөө байж чадсанд нь талархаж байна. Тэр байгаагаараа л байдаг хүн. Л.Оюун-Эрдэнэ улс төрд өөр салхи оруулж, зөв байх, зөөлөн байхын урь оруулж чадлаа. УИХ-ын сонгуульд нэр дэвшинэ гэж яарч адгахгүй, тайван тогтуун байсан түүний цаг нь одоо иржээ.

“Өдрийн сонин”-ы сэтгүүлчЭ.ЭНЭРЭЛ

Л.Оюун-Эрдэнэтэй хийсэн ярилцлагыг маань болгооно уу.

ТЭР БАЙГААГААРАА ЛБАЙДАГ

Таныг Монгол Улсын өнөөдрийн нөхцөл байдлыг гурван өгүүлбэрээр тодорхойл гэвэл?

Үнэндээ хүнд байгаа. Нуугаад байх юм байхгүй. • 2012 онд 17.4 хувь

өсөлттэй байсан эдийн засаг 2016 онд 0 хувь болж уналаа. • 1992 оноос хойш анх удаа Монгол Улс 21.5 тэрбум ам.долларын гадаад өртэй боллоо. Энэ нь дотоодын нийт бүтээгдэхүүнийхээ 180 орчим хувьтай тэнцэнэ гэсэн үг. • Дэлхийд дампуурлаа зарласан орнуудын дийлэнх нь дотоодын нийт бүтээгдэхүүн болон гадаад өрийн харьцаа ердөө 80 хувь байхад л тохиолдсон байдаг. Тэгэхээр манай эдийн засаг ямар өндөр эрсдэлтэй байгаа нь харагдаж байна. Нэг дампуурал зарлачихвал сөрөг

үр дагаврыг нь засахын тулд зарим оронд 10-20 жилийг зарцуулсан байдаг. Заримд нь бүр зуун дамжсан хугацаа ордог. Тиймээс л энэ сонгууль Монгол Улсын хувьд түүхэн хариуцлагыг дагуулж байна. Одоо бид Ухрах уу? Урагшлах уу? Сэргэх үү? Дампуурах уу? гээд олон асуултад хариулах учиртай болоод байна.

Та Хэнтий аймгийн мөрийн хөтөлбөрийг боловсруулахад ахалж ажилласан. Бас “Азийн Хүлэг Улс” бодлогын судалгааны хүрээлэнгийн судлаачид үүнд оролцсон гэж сонссон. Энэ хөтөлбөр юугаараа онцлог вэ?

Мөрийн хөтөлбөр гэдэг бол босоо цаасан дээр цувуулаад биччихдэг мөрөөдлийн жагсаалт биш л дээ. Хэвтээ цаасан дээр хүснэгтэлж, юуг, ямар эх үүсвэрээр, хэзээ, хэрхэн хийхийг нарийн уялдуулсан бодлогын баримт

бичиг. Хэнтий аймгийн хөгжлийн талаар боловсруулсан хоёр дахь томоохон бодлогын баримт бичиг маань энэ байсан. Эхнийх нь “Дэлхийн Зөн”-д ажиллаж байхдаа хийсэн Хэнтий аймгийн 15 жилийн хөгжлийн хөтөлбөр байлаа. Хоёрдахь нь энэ удаагийн сонгуулийн мөрийн хөтөлбөр. Зуны туршид “Монголын Зүрх Хэнтий” төслийн хүрээнд санал асуулга явж байсныг сонгогчид маань сайн мэдэж байгаа. Тиймээс энэ хөтөлбөр манайхны оролцоон дээр тулгуурлаж хийгдсэн гэж ойлгож болно. Эрсдэлийг тооцоолж сум бүрийн зайлшгүй шийдэгдэх ёстой 2-3 асуудлыг бүх нам адилхан байх саналыг тавьсан. Энэ талаар аймгийн Засаг дарга Ж.Оюунбаатар болон сумдын дарга нартай санал солилцсон. Ер нь одоо энэ утга учиргүй

МӨРИЙН ХӨТӨЛБӨР МӨРӨӨДЛИЙН ЖАГСААЛТ БИШ

СОНГОГДВОЛ ЮУ ХИЙХ ВЭ?

Page 13: Сэтгүүл - Л.Оюун-Эрдэнэ

11

УИХ-ын сонгуулийн 41 дүгээр тойрогт Монгол Ардын Намаас нэр дэвшигч

УИХ-ын сонгуулийн 41 дүгээр тойрогт Монгол Ардын Намааснэр дэвшигч Л.Оюун-Эрдэнийн сонгуулийн штаб

Лувсаннамсрайн

Хар Зүрхний Хөх нуурт 2015 он. “Монголын Зүрх Хэнтий“ судалгааны ажлын үеэр.

Page 14: Сэтгүүл - Л.Оюун-Эрдэнэ

12 УИХ-ын сонгуулийн 41 дүгээр тойрогт Монгол Ардын Намааснэр дэвшигч Л.Оюун-Эрдэнийн сонгуулийн штаб

БИДХАМТДАА

ЗҮТГЭНЭХӨГЖИНӨ

Лувсаннамсрайн

их улстөржилтийг орон нутагт багасгаж, ерөнхий том агуулгаа барьж авах хэрэгтэй. Тэгэхгүй бол бусад аймгууд хөгжлөөрөө мэргэжлийн сэлэлтээр урагшилж байхад бид хоорондоо хэрэлдсээр нохой самардан хоцорвол харамсалтай шүү дээ.

Мэдээж МАН-ын мөрийн хөтөлбөр өрхүүдэд хүрэх байх. Гэхдээ та маш товчоор уншигчдад зориулан тайлбарлахгүй юу?

Хөтөлбөрийг маш товчоор тодорхойлбол Хүн, Ажил, Мал гэсэн ерөнхий агуулгад зангидсан гэж хэлж болно. Ер нь бид хүнээ ярихгүй их удаж. Нийт иргэдийн 80 орчим хувь нь өнөөдөр дунджаас доогуур түвшинд амьдарч байна. Хорт хавдрын өвчлөлөөр дэлхийг тэргүүлэх болов. Хот хөдөөгийн суурь боловсролын ялгаа мэдэгдэхүйц зөрүүтэй болж байна. Тиймээс хүний амьдралын үе шат бүрт тохирсон

бодлого хэрэгжүүлэх зайлшгүй шаардлагатай байгаа. Зам, гүүр, уул уурхай ярьсаар явтал түүнийг ашиглах иргэдийн амьдрал хүндэрсээр л байна. Эдгээр асуудлыг шийдвэрлэх гол зүйл мэдээж ажлын байр нэмэгдүүлэх. Мөрийн хөтөлбөрийн 3.4.3-т төрөлжсөн аялал жуулчлалыг Хэнтий аймагт хөгжүүлэх заалт орсон. Төрөлжсөн гэсэн үгэнд их утга бий. Аялал жуулчлал бол мөнгө олох урсгал болохоос биш хүмүүс зүгээр үзчихээд явчих өртөө байж болохгүй. Жишээ нь, Биндэрийн Их хуралдай цогцолбороос, Баян-Адрагын Хатдын өргөө, цаашлаад Дадал хүртэл Онон голоор урсах маршрут хийе гэж бодъё. Цэг бүхэнд мөнгийг нь гаргуулах менежмент хийнэ. Ингэж байж л ажлын байр нэмэгдэнэ. Нөгөө санаа нь магадгүй сум бүхэн өөрийн брэндийг гаргаж, аймаг, улсын хэмжээнд борлуулдаг болно. Жишээ нь, Биндэр сум сүүний

нөөцөөрөө улсдаа тэргүүлдэг мөртлөө сүүн бүтээгдэхүүний үйлдвэрлэл байхгүй. Яагаад Биндэр нэртэй зайрмаг улсын хэмжээнд хотын зайрмагаас хямд чанартай зарагдаж болохгүй гэж. Би сум бүхэнд мөрийн хөтөлбөрийнхөө танилцуулгыг хийнэ л дээ. Яриад байвал сунжрах болов уу гээд түр завсарлая.

Хүний хувьд тийм байж. Харин малын хувьд?

“Хэл, хил, мал гуравтайгаа байвал хэн баян? Монгол баян” гэж Зундуйн Дорж гуай зүгээр ч нэг хэлээгүй юм шүү. Өнөөдөр малчдын амьдрал амаргүй байна. Нийт малын ихэнх хувь нь өнөөдөр банкны барьцаанд байна. 2012 онд “Эмээлт” зах дээр хонины нэхий 13 мянган төгрөг байсан бол өнөөдөр 500 төгрөг болсон ганцхан жишээнээс зээлийн хүүнд малчид хэрхэн нэрвэгдэж байгаа нь харагдаж байна.

“Монголын Зүрх Хэнтий” судалгааны ажлын үеэр иргэдтэйгээ.

Page 15: Сэтгүүл - Л.Оюун-Эрдэнэ

13

УИХ-ын сонгуулийн 41 дүгээр тойрогт Монгол Ардын Намаас нэр дэвшигч

УИХ-ын сонгуулийн 41 дүгээр тойрогт Монгол Ардын Намааснэр дэвшигч Л.Оюун-Эрдэнийн сонгуулийн штаб

Лувсаннамсрайн

Засгийн газрын буруу эрх зүйн актуудыг нэн даруй залруулж, 2012 онд малчдын амьдрал ахуй ямар байсан тэр хэмжээнд буцаж аваачих, цаашлаад “Монгол мал” үндэсний хөтөлбөрийг сэргээн хэрэгжүүлж, малын чанарыг сайжруулах, түүхий эдийн үйлдвэрлэл хөгжүүлэх талаар нэлээдгүй зүйлүүд туссан. Уулзалт дээр хүмүүстээ дэлгэрэнгүй тайлбарлана аа.

“Таны санал Өнөөдрийг Өөрчилнө” гэсэн уриагаа тайлбарлахгүй юу?

Үндсэн хуулиар олгогдсон дөрвөн жилд нэг удаа санал өгөх дөрөвхөн секундээс улс орны хувь заяа бүхэлдээ хамаардаг. Бидний хөгжилтэй орон гэж

жишээ авах дуртай Сингапур улсын Ерөнхий сайд Ли Куан Ю ердөө л ганцхан саналаар ялсан байдаг. Хэрэв энэ ялалтын ганцхан санал байгаагүй бол тэр улс загасчны суурин хэвээрээ үлдэх байсан ч байж болох юм. Өнөөдөр олон зүйл дээр иргэд маань бухимдалтай байна. Үүнийг өөрчлөх хүчтэй зэвсэг бол Таны санал. Тиймээс л Таны сонголт Өнөөдрийг Өөрчилнө гэсэн уриаг сонгосон. Саналыг мөнгөөр худалдаж аваад дараа нь төрийн эрх мэдлээр тэр мөнгөө хэд дахин өсгөж өрөө дардаг улстөрчдөд энэ удаа хамтдаа ҮГҮЙ гэж хэлцгээе. Тэгж байж л бид өнөөдрөөс сайхан маргаашийн тухай төсөөлж чадна шүү дээ.

132712

4521 131

27 61

Page 16: Сэтгүүл - Л.Оюун-Эрдэнэ

14 УИХ-ын сонгуулийн 41 дүгээр тойрогт Монгол Ардын Намааснэр дэвшигч Л.Оюун-Эрдэнийн сонгуулийн штаб

БИДХАМТДАА

ЗҮТГЭНЭХӨГЖИНӨ

Лувсаннамсрайн

Page 17: Сэтгүүл - Л.Оюун-Эрдэнэ

15

УИХ-ын сонгуулийн 41 дүгээр тойрогт Монгол Ардын Намаас нэр дэвшигч

УИХ-ын сонгуулийн 41 дүгээр тойрогт Монгол Ардын Намааснэр дэвшигч Л.Оюун-Эрдэнийн сонгуулийн штаб

Лувсаннамсрайн

Хүн бүхэн л сонгуулиар сайхан зүйл ярьдаг. Танд хүмүүс итгэх баталгаа юу вэ?

Би ирээд буцдаг нүүдлийн шувуу биш ээ! Өсөхөөс эхлээд өнөөг хүртэлх бүхий

л амьдралын минь тойрог Хан Хэнтий нутагтай холбоотой. Аав ээж, ах дүүс, анд найзууд, арван жил, ажлын гараа, ахиц дэвшил, алдаа оноо гээд амьдралын минь бяцхан түүхийн хуудас бүхэн нутаг устай минь холбоотой. Би өөрийнхөө амьдралаас, өөрийнхөө түүхээс хаашаа ч зугтаж чадахгүй. Би тойром усаа орхиод явж чаддаггүй нутгийнхаа хүү.

Өрсөлдөгч тань өөрөөс чинь өндөр албан тушаалтан. Та энэ сонгуулиас эмээж байна уу?

Албан тушаалтан дээр биш ард түмний дэмжлэг дээр хүч чадал нь тогтдог ардчилсан Монгол Улсын иргэний хувьд сонгууль шударга болно гэдэгт итгэлтэй байгаа. Төрийн сонгуульдаа хов ярьж биш бодлогоор мэтгэлцэж, мөнгө тарааж биш мэдлэгээ уралдуулж шударгаар өрсөлдөх болно оо. Энэ дашрамд бүхий л нэр дэвшигчдэдээ амжилт хүсье!

Таныг жүдогийн шигшээ багийнхантай бэлтгэл хийдэг гэж сонссон. Та эрүүл мэнддээ хэр анхаарал тавьдаг вэ?

Тийм ээ, эрүүл мэнд туйлын чухал. Багаасаа л спортоор хичээллэдэг байсан, одоо ч хэвээрээ. Хааяа найзуудтайгаа гар бөмбөг тоглодог. Н.Түвшинбаяр аварга бид хоёр энгийн сайхан найзууд. Тиймээс жүдогийн шигшээ багийн өглөөний бэлтгэлд явдаг. Эх орныхоо шилдэг залуустай хамт гүйчихээд ажилдаа очих хийморьтой сайхан л байдаг юм.

Сонгогчдодоо хандаж юу гэж хэлэх вэ?

Унаган нутгийн ахан дүүс минь хүү нь эх орон, төрөлх нутгийнхаа төлөө хоёргүй сэтгэлээр эргэх холбоотой, энгийн даруухан, ажил хэрэгч, алдахаас эмээлгүй зүтгэх болно. Нутгийн олон минь ДЭМЖЭЭРЭЙ!

Эх орон минь Азийн Их Хүлэг Улс! Төрөлх нутаг минь Монголын

хөгжлийн зүрх байг!

БИ ИРЭЭД БУЦДАГ НҮҮДЛИЙН ШУВУУ БИШ

Л . О ю у н - Э р д э н э буюу найзуудынхаа

нэрлэснээр тэр Оюука. Түүний нэг чанарт

татагдсаар чамгүй хэдэн жил нөхөрлөж чаджээ. Тэр ямар ч үед Монголын үнэртэй байж чаддаг. Нам дотроо дээгүүр албан тушаал хашсан ч, алдарт Харвардын их сургуулийг төгсөөд ирсэн ч ганцхан түүнээс л “сэвэлздэг” Монголын үнэртэй салхинд би дуртай. Дэлхийд дээгүүрт ордог сургууль төгссөн эрхмүүдийг

мэднэ ээ. Тэд яриандаа гадаад үг о р у у л а н

чамирхаж, Монголын хөрсөнд хэзээ ч буухгүй “тэнгэрийн” юм ярин дэвэлзэж, буйдхан хөдөө нутгаа хоцрогдсоноор нь тавлан сээхэлздэгсэн. Харин манай Оюукагийн үг яриа, үзэл санаанд байнга Монголын үнэртэй салхи сэвэлзэж, “Эр хүн эмээлт хүлэг хоёр л эх орноо санагалзан эргэцдэг” гэдэг үгийг өөрийн эрхгүй бодогдуулдаг. Би хамгийн хүнд үедээ, цээжин дотор нойтон хөвөн чихчихсэн мэт хөндүүрлэн улс нийгмийн хамгийн хүнд

сэдвээр “өвдөх” үедээ гарц хайж Л.Оюун-Эрдэнийг зорин очдог. Байнгын судалгаатай, тулхтай, өндөр мэдлэгтэй атлаа байнга Монгол минь үнэртэж байдаг түүний оюун ухааныг хүндэтгэсээр он жилүүдийг үдэж байна. Бас түүнд итгэсээр л цааш үргэлжлэх он жилүүдийн дардан замын эхэнд зогсож байна. Тийм ээ, Оюукад итгэж болно. Учир нь тэр Монголын үнэртэй салхи.

“Цензургүй яриа” нэвтрүүлгийн хөтлөгч, сэтгүүлч

Л.МӨНХБАЯСГАЛАН

Л.Оюун-Эрдэнэтэй хийсэн ярилцлагыг маань болгооно уу.

ЯАГААД НАДАД ИТГЭХ ЁСТОЙ ВЭ?

Page 18: Сэтгүүл - Л.Оюун-Эрдэнэ

16 УИХ-ын сонгуулийн 41 дүгээр тойрогт Монгол Ардын Намааснэр дэвшигч Л.Оюун-Эрдэнийн сонгуулийн штаб

БИДХАМТДАА

ЗҮТГЭНЭХӨГЖИНӨ

Лувсаннамсрайн

Аливаа зүйлд голч суурь гэж бий. Би Л. Оюун-Эрдэнэ дүүгийн голч суурийг их зөв тогтож гэж ажигладаг. Өвгөдийн өвөр дамжиж өссөн нь өнөөдрийн хувь хүнийг нь бүрдүүлэхэд чухал суурь болжээ гэж боддог юм.

Эрдмийн мөр хөөж алс холыг зориод ирэхдээ уламжлалт зан заншил, үүх түүх, нүүдлийн соёл иргэншил гээд үндэсний давтагдашгүй онцлогт тохирсон

хөгжлийн төсөөлөлтэй ирсэнд нь ихэд олзуурхсан. “Азийн Хүлэг Улс” номд туссан олон үзэл санаа нь миний дотоод ертөнц, байр суурьтай нийцдэг. Л.Оюун-Эрдэнэ бол сонгуулиар ирээд буцах нүүдлийн шувуудын нэг биш нутаг устайгаа үргэлж амь нэг явдаг итгэл, сэтгэлтэй залуу.

УИХ-ын гишүүн, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Дархан аварга

Б.Бат-Эрдэнэ

Би Л.Оюун-Эрдэнийг Бэрхийн Захирагчийн албанд жижүүр байх үеэс нь мэднэ. “Цахилгаан шат”-аар татагдаагүй, шатны гишгүүр тоолон өссөн улстөрч өнөөдрийн нийгэмд цөөхөн. Энэ нь Л.Оюун-Эрдэнийн хувьд маш том давуу тал болдог. Багийн амьдрал, сумын нөхцөл,

аймгийн асуудал, дүүргийн зовлон, улсын хэмжээний бодлогын асуудлыг маш сайн мэддэг. Энэ туршлагаа дэлхийн боловсролын дээвэр болсон сургуульд олон улсын онолоор баталгаажуулж чадсан. Бухимдлаас илүү шийдэл үгүйлэгдсэн өнөөдрийн улс төрд Л. Оюун-Эрдэнэ үгүйлэгдэж буй өнгө төрх юм. Уурхайн тосгоны жижүүрээс ууган намын генсек хүртэл ажилласан 36 настай залууг төр түмнээ төлөөлөх том хариуцлага хүлээж байна.

Монгол Улсын Шадар сайд асан У.Хүрэлсүх

Намайг Монгол Улсын Ерөнхий сайд, намын даргаар ажиллаж байхад Л. Оюун-Эрдэнэ манай намын Хэрэг эрхлэх газрын дарга байв. Энэ том намын гал тогоог барина гэдэг залуу хүний хувьд амаргүй даваа. Би ч хамт ажиллаж байгаа хүмүүсээ багагүй ачааллаар шахдаг нэгэн. Залуу даргын ажлын цэгц, багаар ажиллах чадвар, сэтгэх хурд, аливаа зүйлд мэдрэмжтэй ханддаг нь миний нүдэнд тусч байсан юм. Түүх хүртэл хувь хүнээс хамаардаг. Нутаг орны хөгжил ч төлөөлж буй төрийн түшээдээсээ ихээхэн хамаардаг. Би Л. Оюун-Эрдэнийг Хан Хэнтий

нутгаас төрөн гарч буй үндэсний хэмжээний томоохон улстөрчдийн нэг болно гэдэгт итгэдэг. Манай Хэнтийчүүд нутгийн хүүгээ улс төрд улсын цол өвөртлөх хариуцлагатай даваанд эргэлзэхгүй дэмжинэ гэдэгт итгэж байна.

Монгол Улсын 25 дахьЕрөнхий сайд С.Баяр

ӨВГӨДИЙН ӨВӨР ДАМЖИЖ ӨССӨН ХҮҮ

УУРХАЙН ТОСГОНЫ ЖИЖҮҮРЭЭС УУГАННАМЫН ГЕНСЕК ХҮРТЭЛ

ХЭНТИЙ НУТГААС ТӨРЖ БУЙ ҮНДЭСНИЙ

БОЛОВСОН ХҮЧИН

Page 19: Сэтгүүл - Л.Оюун-Эрдэнэ

17

УИХ-ын сонгуулийн 41 дүгээр тойрогт Монгол Ардын Намаас нэр дэвшигч

УИХ-ын сонгуулийн 41 дүгээр тойрогт Монгол Ардын Намааснэр дэвшигч Л.Оюун-Эрдэнийн сонгуулийн штаб

Лувсаннамсрайн

Л.Оюун-Эрдэнийг нэвтрүүлэгтээ урьж ярилцлага хийж байхдаа би түүнд “Улстөрчдийг сонгох гэхээсээ илүү улстөрчдийг хянах хяналт хэрэгтэй гэсэн үзэл санаа чинь их таалагдлаа” гэж хэлж байсан юм. Улстөрчдийг сонгохоос гадна үнэлж, дүгнэх асуудлыг сөхөж гаргана гэдэг өөрөө их чухал сэдэв. Тэр дундаа

залуу улстөрч үүнийг түрүүлж хэлнэ гэдгийг үнэлэхгүй байхын аргагүй. Улстөрчдийн үнэлгээг тэдний гүйцэтгэл, үлдээсэн өв, улс төрийн байр суурь, хүлээсэн үүргээ

биелүүлэхээс зайлсхийх буюу эс үйлдэхүй гаргасан эсэх гээд олон өнцгөөс дүгнэдэг болоход мөн алдаа гаргасан бол хариуцлага тооцдог зарчмыг хэвшүүлж эхлэхэд Л.Оюун-Эрдэнийн байгуулсан “Азийн Хүлэг Улс” бодлогын судалгааны хүрээлэн түүчээлэн оролцоно гэсэн нь яах аргагүй цагаа олсон хэрэг юм. Цагаа олсон сэдвийг нүдээ олсон улстөрч барьж авчээ гэж би үнэлж байна. Хариуцлагыг улстөрчид өөрсдөө ярьж эхлэх нь тэр дундаа залуучууд нь санаачлаад эхэлж байгаа нь тун сайн хэрэг юм. Тэр л үүнийг хийж чадна.

“De Facto” нэвтрүүлгийн хөтлөгч, Эдийн засагч Д.Жаргалсайхан

“Марко Поло” киноныхоо нээлтэд оролцохоор АНУ-д очиход Харвардад суралцаж байсан анд Л.Оюун-Эрдэнэ маань тосон авч, бид “Бөгжний эзэн”-ий зураг авалтыг хийлгээд, ихээхэн ашиг олсон Шинэ Зеланд, Унгарын

кино урлагийн хөгжил гээд л олон зүйлийг эргэцүүлэн ярилцаж билээ. Тэгэхэд Л.Оюун-Эрдэнэ маань Хэнтий аймаг төрөлжсөн аялал

жуулчлалын бүс болох боломжтой талаар, ер нь олон улсын туршлага ямар байдаг талаар санаа алдан ярьж байсныг би мартдаггүй. Жирийн нэгэн жүжигчин залуу Холливудад эх орноосоо анхлан хөл тавьж, Бэрх тосгоны хүү Харвардад сурч байгаа тэр цаг хугацаа бидэнд үнэ цэнтэй санагдаж байсан. Манай Оюука бол Хэнтийн төдийгүй Монгол Улсын шинэ үеийн залуусын шилдэг түүчээ билээ.

Соёлын Тэргүүний ажилтан, жүжигчин Б.Амарсайхан

Би түүнийг залуучуудын байгууллагад төдийгүй намд уур амьсгалын томоохон шинэчлэлийг хийсэн хүн гэж боддог. Тэр өөрөө залуусынхаа дунд орж, бусдыг урагшлуулан чиглүүлж чаддаг. Бас өөрийн үзэл бодол, үнэт зүйлс дээр туйлын хатуу байр суурьтай зогсдог. Дэд сайдаас эхлээд олон ч албан тушаалаас залуучуудын байгууллагын нийтлэг эрх ашгийн төлөө татгалзаж байхыг нь харж байсан. Одоо цаг нь болсоон. Хэлсэндээ хүрдэг, зарчимч мөн аливаад чин сэтгэлээсээ ханддаг хүнийг боловсролтой хүн гэж хэлнэ гэсэн хандлага дэлхий нийтэд шинээр тогтож байна. Яг энэ томьёололд дүйцэх хүн бол Л.Оюун-Эрдэнэ дарга

юм. Нутгийнхаа төлөө гэсэн чин хүсэл эрмэлзэлтэй ийм хүнээ дэмжиж байж Хэнтий нутаг маань хөгжин цэцэглэх юм. Хан Хэнтийчүүд Та бүхэн минь оюунлаг залуустаа итгэл үзүүлэн дэмжээрэй. Оюун санааны наран мандана аа.

“Хан Хэнтийн Хүү“ ТББ-ынтэргүүн Н.Учрал

УЛС ТӨР ДЭХ ХАРИУЦЛАГЫГ ТЭР ЯРЬЖ ЧАДНА

ШИНЭ ҮЕИЙН ШИЛДЭГ ЗАЛУУ ТӨЛӨӨЛӨЛ

ӨӨРИЙН ЗАРЧИМ, ҮНЭТ ЗҮЙЛС ДЭЭРЭЭ

ХАТУУ ЗОГСДОГ

Page 20: Сэтгүүл - Л.Оюун-Эрдэнэ

18 УИХ-ын сонгуулийн 41 дүгээр тойрогт Монгол Ардын Намааснэр дэвшигч Л.Оюун-Эрдэнийн сонгуулийн штаб

БИДХАМТДАА

ЗҮТГЭНЭХӨГЖИНӨ

Лувсаннамсрайн

Дэлхийд сургалтын чанараараа нэгдүгээрт бичигддэг сургууль бол

мэдээж Харвардын их сургууль. Дэлхийн нэртэй удирдагчид, шилдэг бизнесмэнүүд, бодлогын томоохон мэргэжилтнүүд бүгд энэ сургуулиас төрөн гарсан байдаг. Мөн дэлхийд томоохонд тооцогдох нээлтүүдийг Харвардын багш оюутнууд хийдэг. Энэхүү алдартай сургууль эртний түүхтэй. Анхандаа энэ сургууль тухайлсан нэргүй байлаа. Ердөө шинэ хотод байгуулагдсан шинэ сургууль учраас “Шинэ коллеж” гэгддэг байжээ. Харин Английг төлөөлөн АНУ-д сууж байсан Элчин сайд Жон Харвард насан эцэслэхдээ 779 фунт стерлингийг 400 орчим номын хамт тус сургуульд гэрээслэн үлдээжээ. Ингэснээр 1639 онд тус сургуулийнхан түүний гэгээн дурсгалд зориулан сургуулиа

нэрээр нь нэрийдэх болсон байна. Харвардад АНУ-ын найман Ерөнхийлөгч, Нобелийн 75, Пулитцерийн 38 шагналтан суралцаж төгссөн. Бас одоо амьдарч буй 62 тэрбумтан эдний бүтээгдэхүүн гэгддэг. Харвардын их сургууль нь дотроо 12 сургуультай бөгөөд 21 мянган оюутны 14500 орчим нь магистр болон түүнээс дээш зэрэг горилон суралцдаг байна. Дээрх 12 сургуулиас хамгийн нэр хүндтэй нь Жон Кеннедигийн нэрэмжит Төрийн удирдлагын сургууль гэгддэг. Харвардын их сургуулийг төгссөн дэлхийн алдартнууд олон бий. Гэхдээ дэлхийн алдартнууд Харвардыг төгсөөд байдаг гэж ойлгож болохгүй. Тэнд мөнгөөр биш толгойн чадвараар дүгнэдэг болохоор Харвардын төгсөгчид дэлхийн алдартнууд болдог гэж ойлгох нь зөв болов уу. Харвардын төрийн удирдлагын

чиглэлийн хөтөлбөр, зэрэг олгох сургалтуудад дэлхийн өнцөг булан бүрт ажиллаж амьдарч байгаа шилдэг залуусыг сонгож сургадаг. Өөрөөр хэлбэл, улс үндэстнээ авч явах залуусыг бэлддэг гэж болно. Тийм ч учраас Харвардаас төрж гарсан Ерөнхийлөгч, сайд, Ерөнхий сайд, түшээдийн жагсаалт дэлхийд тэргүүлдэг. Мөн бизнесийн томоохон байгууллага, корпорацийн төлөөлөгчид ч тэндхийнх байдаг. Түүгээр ч барахгүй дэлхийн хамгийн том цахим сүлжээ болох Фэйсбүүкийг үүсгэн байгуулагч Марк Цукерберг, та бидний өдөр тутам хэрэглэдэг Microsoft үйлдлийн системийг зохиогч Билл Гейтс нар Харвардад суралцаж байх үедээ бизнесийн санаагаа олжээ. Харвардын их сургуульд АНУ-д хоёрдугаарт бичигддэг “Widener Library” номын сан

ХАРВАРДЫНИ Х С У Р Г У У Л Ь

Page 21: Сэтгүүл - Л.Оюун-Эрдэнэ

19

УИХ-ын сонгуулийн 41 дүгээр тойрогт Монгол Ардын Намаас нэр дэвшигч

УИХ-ын сонгуулийн 41 дүгээр тойрогт Монгол Ардын Намааснэр дэвшигч Л.Оюун-Эрдэнийн сонгуулийн штаб

Лувсаннамсрайн

байдаг. Тус номын сан нь арван давхар бөгөөд дөрвөн давхар нь газар дор байрладгаараа онцлог. Номын санг байгуулахад 3.5 сая ам.долларын хандив өргөсөн Харри Элкинс Вайденерийн хүүгийн нэрээр нэрлэжээ. Гэхдээ Харри хандив өргөхдөө номын

сангийн барилгыг хэзээ ч өөрчлөхгүй байх гэсэн ганцхан нөхцөл тавьсан байна. Ийм учраас номын санг өргөтгөх боломжгүй болж, харин газрын гүн рүү нэмж байгуулсаар газар доорх томоохон номын сан бий болсон түүхтэй.

Ллойд Бланкфэйн “Уолл стрийт”-ийн хөрөнгө оруулалтын гигант “Goldman Sachs” группийн гүйцэтгэх захирал. Тус сургуульд 1975 онд бакалаврын

зэрэг хамгаалж, 1978 онд хуулиар магистрын зэрэг хамгаалжээ. Goldman

Sachs нь нийт 98 тэрбум ам.долларын хөрөнгөтэй дэлхийн санхүүгийн үнэмлэхүй хүчтэн. Тэрбээр уг байгууллагын гүйцэтгэх захирлаар 2006 оноос хойш ажилласан бөгөөд 2014 онд “Forbes” сэтгүүлээс гаргадаг дэлхийн хамгийн хүчирхэг хүмүүсийн жагсаалтын 27-д бичигдэж байжээ.

Жак ЛевАНУ-ын Сангийн яамны нарийн бичгийн дарга. 1978 онд Харвардад бакалавр хамгаалсан. Сангийн яамны нарийн бичгийн даргаас

авахуулаад төсөв мэддэг цөөхөн эрх мэдэлтний нэг гэгддэг. Түүний гарын үсэг АНУ-ын мөнгөн тэмдэгт дээр бий.

Барак Обама, Мишель ОбамаАНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама

1991 онд Харвардын их сургуулийн хуулийн сургуулийг төгссөн юм. Тэрбээр Харвардын их сургуулийг харьцангуй “хөгшин” буюу 27

настай зорьж ирсэн гэж намтарт нь бичигддэг. Дуу муутай, олон хүнийг ярьж байхад дуугүй л сууж байдаг байсан тэр хар арьст оюутан

энэ сургуулиас төрсөн анхны хар арьст Ерөнхийлөгч юм.Түүний гэргий Мишель Обама ч Харвардын төгсөгч. Маш эрч хүчтэй, нийгмийн эрүүл мэнд, таргалалтын

эсрэг ажилладаг гэдгээрээ тэр бусад тэргүүн хатагтай нараас ялгардаг.

Эллен Жонсон СирлифЛиберийн Ерөнхийлөгч Эллен

Жонсон Сирлиф 1971 онд Харвардад нийгмийн удирдлагаар магистр хамгаалсан. Тэрбээр 2006

онд Либерийн анхны хар арьстай эмэгтэй Ерөнхийлөгч болсон байна.

Эмэгтэйчүүдийн эрх, хүчирхийллийн эсрэг, нийгмийн сайн сайхны төлөө хүчтэй тэмцэгч тэрбээр Нобелийн энх тайвны шагналыг хоёр эмэгтэйн хамтаар хүртсэн юм. Түүнийг дэлхийд нөлөөтэй эмэгтэй удирдагчдын нэгд зүй ёсоор оруулдаг.

Бан Ги МүүнНҮБ-ын нарийн бичгийн дарга Бан Ги Мүүн 1985 онд Харвардад нийгмийн удирдлагаар магистрын зэрэг хамгаалсан. БНСУ-ын Гадаад хэргийн

сайдын албыг хашиж байсан шалгарсан дипломатч тэрбээр 2006 онд НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргаар сонгогдсон юм. Тэрбээр уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг маш хүчтэй үйл ажиллагаа явуулдаг гэдгээрээ онцгойрдог.

Жон Кеннеди, Жорж У БушАНУ-ын залуу Ерөнхийлөгч хэмээн алдаршсан Жон Кеннеди энэ сургуулийн төгсөгч. Түүний аав, ах бүгд

энэ сургуулийн төгсөгчид. Тэр анхандаа заавал Харвардад суралцаж төгсөх албагүй

гэдэг байлаа. Гэвч хувь заяа түүнийг энд л авчирсан юм. Мөн Ерөнхийлөгчийн хүү Ерөнхийлөгч Жорж

У Буш ч энэ сургуулийн төгсөгч. Түүнийг анх энд ирсэн өдөр декан нь “1975 оны оюутнууд та нар сургуулиа төгсөөд ямар ажилд орох талаар энд сурах биш харин сургуулиа төгссөн дараагийн 25

жилийн ажлаа олохын төлөө сурна” гэж хэлсэн байдаг. Тэрбээр Харвардад бизнесийн

сургууль төгссөн цорын ганц Ерөнхийлөгч ажээ.

Жэми ДаймонТэрбээр алдарт “Forbes” сэтгүүлийн “Дэлхийн

хамгийн хүчирхэг хүмүүс” жагсаалтын 18 дугаарт бичигдсэн. Дэлхийн хамгийн том банкуудын нэгийг удирддаг энэ эрхэм 2013 онд “JPMorgan Chase” томоохон

зогсолтод орох үеэр өөрийнхөө цалинг 74 хувиар нэмж, олны дургүйцлийг

хүргэж байсан удаатай. Уг банкны захирлаар томилогдохоосоо өмнө Нью-Йорк хотын Холбооны нөөцийн банкны захирлаар ажиллаж байв.

Page 22: Сэтгүүл - Л.Оюун-Эрдэнэ

20 УИХ-ын сонгуулийн 41 дүгээр тойрогт Монгол Ардын Намааснэр дэвшигч Л.Оюун-Эрдэнийн сонгуулийн штаб

БИДХАМТДАА

ЗҮТГЭНЭХӨГЖИНӨ

Лувсаннамсрайн

Нэр дэвшигчЛ.Оюун-Эрдэнийн ээж Л.Даваасүрэнтэй ярилцлаа.

Та аль сумын уугуул билээ. Хэнтий нутгийн охин хэрхэн хөгжмийн мэргэжил эзэмших болсон түүх тань их сонин санагдаж байна...

Би Хэнтий аймгийн Батноров суманд төрсөн. Зургаахан сартайд маань аав

Лувсаннамсрай маань намайг үрчлэн авсан. Үрчилж авсан аав, ээж маань хүүхдийнхээ хүмүүжилд ихээхэн анхаардаг, надад ухаанаа тавьдаг сайхан хүмүүс байсан даа. Намайг нэг настай байхад манайх аймгийн төв рүү нүүж, би Хэнтий аймгийн нэгдүгээр арван жилд сургуульд орсон юм. Харин дөрөвдүгээр ангиа төгсөх жил хотоос шалгалт ирлээ. Тэр нь Хөгжим бүжгийн дунд сургуулийн элсэлтийн шалгалт байсан юм. Биднийг баахан шалгаж байгаад, анги ангиас хүүхдүүд дуудаж аваад дахиад шалгалаа. Тэгээд би ангиасаа ганцаараа шалгарч үлдсэн. Ингээд 12 настай жаахан охин хотыг зорьж, дотуур байранд амьдрах болсон доо.

Та яг ямар хөгжмийн ангийг төгссөн билээ?

Кларнет буюу модон үлээвэр хөгжим. Эмэгтэй хүний хувьд үлээвэр хөгжимчин болно гэдэг амаргүй. Би сургуулиа төгсөөд Дуурийн театрт хуваарилагдан очсон. Тэр үед кларнет дээр ганц л орон тоо байлаа. Гэтэл тэр үеийн ганц кларнет хөгжимчин одоогийн урлагийн гавьяат зүтгэлтэн Н.Туулайхүү гуай гадаадад удирдаачийн сургуульд явахаар болсон тул би гэдэг хүн шууд л гоцлол хөгжимчин гэсэн том албан тушаал дээр очиж байлаа шүү дээ. Тэгээд Дуурийн театрт тасралтгүй хэдэн жил хөгжим үлээсэн дээ.

Хотод, тэр дундаа сонгодог урлагийн төвд нь ажиллаж байсан хүн гэнэт яагаад хөдөө нутаг руугаа буцсан юм бэ?

Дуурийн театрт ажиллаж байсан хэрнээ яагаад Хэнтийд ирсэн юм

ИЖИЙНХЭЭ ИТГЭЛИЙГАЛДДАГГҮЙ ХҮН ОЛНЫХОО

ИТГЭЛИЙГ АЛДАХГҮЙ

Тэрбээр Хэнтийн Бэрхээс Хөгжим бүжгийн

сургуульд шалгарч суралцаад Дуурийн

театрын урдаа барьдаг хөгжимчнөөр ажиллаж байгаад нутгаа зорьжээ.

Хэнтий аймагтаа насаараа ажиллаж, амьдарч байгаа

түүний ярилцлагад уншигч таны анхаарлыг

хандуулъя.

Page 23: Сэтгүүл - Л.Оюун-Эрдэнэ

21

УИХ-ын сонгуулийн 41 дүгээр тойрогт Монгол Ардын Намаас нэр дэвшигч

УИХ-ын сонгуулийн 41 дүгээр тойрогт Монгол Ардын Намааснэр дэвшигч Л.Оюун-Эрдэнийн сонгуулийн штаб

Лувсаннамсрайн

гэж надаас олон хүн асуудаг л даа. Хүн хүний хүсэл эрмэлзэл өөр. Амьдрал заримдаа өөрчлөгдөнө. Заримдаа өөрчилмөөр санагдана. Би өөрийн төрсөн нутагтаа очиж амьдрахыг хүссэн. Төрсөн нутгийн олондоо сонгодог урлагийн талаар илүү ихийг мэдрүүлж, мэдүүлэхсэн гэж хүссэн юм. 1985 оны зун Бэрхэд ирээд эрхлэгчийн ажилд томилогдсон. Жилийн дараа Бэрхийн Соёлын ордон ашиглалтад ороход тэнд орсноор олон жил ажилласан даа. Хэсэг хугацаанд уурхайд ч ажиллаж байлаа.

Бэрхэд Соёлын ордон байгуулагдахад хүмүүс их л хошуурч, баярлаж байсан байж таарна. Тухайн үед ямар бүтээлүүд тоглогддог байсан бэ?

Тэр үед олон төрлийн тоглолт, концерт байнга болдог байлаа. Хөдөө орон нутгаар “Учиртай гурван толгой” дуурийн I үзэгдлийг их явж тоглодог байв. Бэрхийнхэн маань мэднэ дээ. Бэрхийн дарга нар урлагийн маш их мэдрэмжтэй хүмүүс байсан. Би улсад 38 жил ажилласан. Үүнээс найман жил Дуурийн театрт, найман жил уурхайд бусад хугацаанд нь Соёлын ордонд ажилласан.

Л.Оюун-Эрдэнэ нэр дэвшигчийг бүр хожуу болтлоо хэлд орохгүй байсан талаар дуулж байсан. Хэдэн настайдаа хэлд орсон хэрэг вэ?

Миний хүү чинь таван нас хүртлээ хэлд ороогүй юм шүү дээ. Хүмүүс хэлгүй хүүхэд байна гээд л. Аав маань хүүг хэлд орно гэхэд огтхон ч эргэлздэггүй байлаа. Гэтэл нэг өдөр “Гадаа бороо орж байна” гэсээр гэнэт орж ирэхэд нь бид учиргүй баярлаж, дахин дахин хэлүүлж байж билээ. Тэр өдөр санаанаас огт гардаггүй юм. Сургуульд ороод онц сурч, ангийнхаа түргэн уншлагын аварга болж байлаа шүү дээ, нөгөө хэлд орохгүй байсан хүү маань. Минутад 190 үг

уншиж байсан гэхээр их л хурдан уншдаг байж.

Ер нь багадаа ямар хүүхэд байсан бэ?

Хүү маань багадаа их хөдөлгөөнтэй, хийсвэр сэтгэлгээ сайтай хүүхэд байсан. Багаасаа л ном унших дуртай байсан. Шөнө гэрэл байнга асаалттай, өнөө хүн л номоо уншаад сууж байна. Бүр багадаа өвөөтэйгөө орондоо үлгэр их ярьдаг байсан юм. Заримдаа өвөө нь түрүүлээд унтчихна. Хүү маань үлгэрээ ярьсаар үлдэнэ.

Та хүүгээ урлагийн хүн болоосой гэж боддог байсан уу. Ер нь мэргэжлээ сонгоход нь та нөлөөлсөн үү?

Хүү маань сургуулиа төгсөөд сэтгүүлч болно гэж өөрөө шийдсэн. Тэгэхэд нь би хүүдээ “Миний хүү сэтгүүлчийн мэргэжил хэцүү. Сайн сэтгүүлч болбол хүнд алуулна, муу сэтгүүлч болбол хүн хэлмэгдүүлнэ шүү” гэж анхааруулж хэлж байлаа. Хүү маань конкурстээд Улсын багшийн их сургуулийн спортын сэтгүүлчийн ангийн хуваарь авсан. Гэхдээ өөрөө Дармын Батбаяр багшаас л ном сонсч, юм сурмаар байна гэж шийдсэн учраас түүний хичээл заадаг “Бэрс” сургуульд сурахаар явсан юм даа.

Харин та хүүгээ улс төрийн амьдралд хөл тавьж, улстөрч болоход нь юу гэж байсан бэ?

Хүү маань “Өвөө, та хоёртойгоо адилхан Монгол Ардын Намд гишүүнээр элсэнэ” гэхэд би баярлаж байсан, сонголтоо зөв хийлээ гэж. НАМЗХ-ны Ерөнхийлөгч болоход нь “Ингээд миний хүү ижийнхээ өврөөс гарч, улсынхаа хүү боллоо” гэж хэлээд мөнгөн аягатай сүү барьж байлаа. Өнгөрсөн жил Харвардыг төгсөхөд нь би хүү дээрээ АНУ-д очсон юм. Газар, газрын мундаг шилдэг залуучуудтай зэрэгцэн сууж, дэлхийн том том улстөрчдийг төрүүлсэн тэр сургуулийн индрээс үг хэлж, мэндчилж байгаа хүүгээрээ би маш их бахархсан. Тэгэхэд нь би “Миний хүү төр улсаа олон улсад төлөөлсөн хүү боллоо. Хүн бүрийн итгэлийг дааж яваарай” гэж захиж хэлсэн. Миний хүү жаахан байхаасаа л ижийнхээ сэтгэлийг зовоож, чилээж үзээгүй хүүхэд. Би хүүгийнхээ сонголтод эргэлздэггүй, санаа зовдоггүй. Яг л өөрийнхөө замаар зөв явж байгаа гэдэгт нь итгэдэг. Миний хүү олон түмнийхээ төлөө, над шиг олон мянган ээжүүдийн сайхан амьдралын төлөө, улс орныхоо төлөө зүтгэнэ гэж шийдсэн бол

чадна л гэсэн үг. Ижийнхээ итгэлийг алдаж байгаагүй

хүү ард олныхоо итгэлийг алдахгүй

гэж би боддог.

Өвөө С.Лувсаннамсрай,эмээ Л.Жавсанжав, ээж Л.Даваасүрэн

нарын хамт. 1984 он

Page 24: Сэтгүүл - Л.Оюун-Эрдэнэ

22 УИХ-ын сонгуулийн 41 дүгээр тойрогт Монгол Ардын Намааснэр дэвшигч Л.Оюун-Эрдэнийн сонгуулийн штаб

БИДХАМТДАА

ЗҮТГЭНЭХӨГЖИНӨ

Лувсаннамсрайн

Л.Оюун-Эрдэнэ олон улсын байгууллагад ажиллаж байсан болоод ч тэр юм уу хүүхэд гэр бүл, эмэгтэйчүүд, ахмадуудад тулгамдсан нийгмийн асуудлыг гарын таван хуруу шигээ мэддэг. Би УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол шинжлэх ухааны байнгын хорооны дарга, Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн яамны сайдаар ажиллаж байх хугацаандаа олон ч хуулийн төслийн ажлын

хэсэгт хамтран ажиллахдаа үүнийг ажиглаж байсан. Эрэгтэй улстөрчид уул уурхай, зам барилга гээд том төслүүд ярьсаар хүний хөгжлийг

орхигдуулах нь түгээмэл. Тиймээс хүний хөгжил, нийгмийн амьдралыг сайн мэддэг, хүүхэд, эмэгтэйчүүдийн асуудлын төлөө дуугарч чаддаг Л.Оюун-Эрдэнэ шиг эрэгтэй гишүүд олон байх ёстой. Саяхан нам харгалзалгүй “Арга билэг” нэвтрүүлэг бэлтгэж эмэгтэй нэр дэвшигчдээ зоригтой дэмжиж чадсаныг хараад их баярласан. Танай нутгийн залуу шиг эрч хүчтэй, зоригтой, өөрийн үзэл бодолдоо тууштай улстөрчид Монголын төрд хэрэгтэй. Сонгогчид маань түүнийг тэр дундаа эмэгтэйчүүд маань оройлон дэмжинэ гэдэгт эргэлзэхгүй байна.

УИХ, Засгийн газрын гишүүн асан, доктор (PhD) Т.Ганди

ХҮҮХЭД, ГЭР БҮЛ, ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН АСУУДЛЫГ МЭДЭРДЭГУЛСТӨРЧ ТУЙЛЫН ЧУХАЛ

Хүүхдийн баярын өмнөхөн “100 чухал сэдэв” нэвтрүүлэг “Арга билэг” нэртэйгээр

үзэгч олонд хүрсэн билээ. Энэ нэвтрүүлэгт хүүхдүүдээс гадна ганцхан эрэгтэй хүн оролцсон нь Л.Оюун-Эрдэнэ байлаа. Эрэгтэй хүн, эрэгтэй улстөрч жендерийн тухай нэвтрүүлгийг санаачлан, өөрөө хөтөлсөн нь нийгэмд үнэхээр содон харагдав. Уг нь жендер гэдэг бол хүйсийн тэгш эрхийн асуудал. Нийгэмд хоёр хүйсийн аль нэг нь давамгайлахгүй, эрх тэгш байх нь зөв зохистой харьцааг үүсгэж, сайн засаглалыг бий болгоно хэмээдэг. Гэвч сүүлийн хорь гаруй жилийн турш ярьж, яригдаж ирсэн байдлаас нь болоод манайхан яагаад ч юм эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах, эмэгтэйчүүдийн

асуудлыг яриад байна гэж ойлгох болсон тал бий. Шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэх нь эргээд улс орон гэсэн том гэр бүлдээ эрэгтэй нь ч, эмэгтэй нь ч тэгш оролцож, тус дэмээ өгөн, улс орноо сайхан авч явахын үндэс болдог. Дэлхийд хүн амын хөгжлийн индексээрээ өндөр байдаг улс орнуудын парламентад суугаа эмэгтэйчүүдийн хувь 30-аас дээш гарсан, 40-50 хувьд хүрч яваа орнууд байдаг. Өөрөөр хэлбэл, хоёр хүйсийн хүмүүс тэгш, ойролцоо байгаад хамтдаа шийдвэр гаргавал улс орондоо зөв шийдвэр гаргадаг гэсэн энгийн логик энд байна. Энэ бол монгол уламжлалт арга билгийн ухаан. Харин үүнийг сөхөж гаргаж

ирсэнд нь Л.Оюун-Эрдэнэд талархъя.

Браво, Оюука! гэж талархлаа илэрхийлмээр байна.

Эмэгтэйчүүдийн төлөө нам харгалзахгүй дуугарч чаддаг эрэгтэй өнөө цагт өдрийн од мэт цөөхөн. Ийм улстөрчдийн нэг Хан Хэнтий нутагт нэр дэвшиж байна. Сонгогчдын талаас илүү хувийг бүрдүүлдэг эмэгтэйчүүд маань түүнд эерэг дүн тавина гэдэгт эргэлзэхгүй байна.

Жендерийн үндэсний хорооны 2015 оны “Жендерийн мэдрэмжтэй сэтгүүлч”

шагналын эзэнЭ.Энэрэл

Браво, Оюука!

Page 25: Сэтгүүл - Л.Оюун-Эрдэнэ

23

УИХ-ын сонгуулийн 41 дүгээр тойрогт Монгол Ардын Намаас нэр дэвшигч

УИХ-ын сонгуулийн 41 дүгээр тойрогт Монгол Ардын Намааснэр дэвшигч Л.Оюун-Эрдэнийн сонгуулийн штаб

Лувсаннамсрайн

Сүүлийн үеийн хүүхдүүд чадварлаг, сэргэлэн цовоо байгаа талаар эмээ,

өвөө нар нь ярьж байсныг та сонсч байсан уу. Өөрсдийнхөө, хүүхдүүдийнхээ үетэй харьцуулаад бодохоор гоц гэмээр хүүхдүүд бий болоод байна гэж тэд онцолдог. Үнэхээр ч ийм хүүхдүүд

төрөх болсон. Тэднийг индиго, кристал, солонгон, стар хүүхдүүд хэмээн нэрийдэж байгаа. Судлаачдын хэлж буйгаар дэлхийн хоёрдугаар дайны дараагаас индиго хүүхдүүд мэр сэр төрж эхэлсэн байдаг. Эхэн үеэр төрсөн хүүхдүүдийг чиглүүлэгч, манлайлагчид гэдэг. Индиго

хүүхдүүд 1970-2000 оныг

х ү р т э л

эрчимжиж, ихэнх нь одоо насанд хүрчээ. Индиго хүүхдүүдийн дараагаас тэднээс ч илүү чадварлаг, ухаантай, шинэ үеийн хүүхдүүд төрж байгаа талаар анзаарах болжээ. Тэднийг кристал хүүхдүүд хэмээх болсон. Кристал хүүхдүүд 1990-2010 оны хооронд төрж эхэлсэн. Гэхдээ үүнээс арав орчим жилийн өмнөөс цөөн тооны гоц кристал хүүхдүүд дэлхий дээр ирчихсэн байдаг гэж үздэг. Тэд бол маш онцгой чадвартай. Тэдний зорилго нь энэ дэлхийд энх тайвныг авчирч, хүн төрөлхтнийг өөр түвшинд хүргэх хүмүүс хэмээдэг. Нөгөө талаас тэднийг бурхны бэлэг ч гэдэг. Индиго хүүхдүүд өөрчлөлтийг авчрах үндэс суурийг тавих бол харин кристал хүүхэд тэр болгоныг үргэлжлүүлэн явж жинхэнэ өөрчлөлтийг бүтээх юм. Ийм төрлийн хүүхдүүд >>>

>>> багаасаа л өөрсдийгөө ямар нэгэн юм хийж бүтээх ёстой мэт үүрэг хүлээж, гүн дарамтыг багаасаа мэдэрч өсдөг. Хүмүүсийн төлөө зүтгэх ёстой гэж багаасаа ухамсарласан байдаг бөгөөд зүгээр сууж чаддаггүй. Олон төрлийн зүйлийг сонирхон судалж, зэрэгцүүлэн хичээллэнэ. Нийгмийн хар бараан, хүн төрөлхтний өнөөгийн байдал шударга бус санагдаж, сайн сайхныг бүтээх хүсэл эрмэлзлээр жигүүрлэнэ. Индигочууд маш эмзэг учраас шударга бус зүйлд амархан шаналж сэтгэлээр унадаг. Эргэн тойрных нь хүмүүс үл ойшоож, ойлгохыг хүсдэггүй учраас маш их ганцаардаж, энэ дэлхий дээр ирсэн шалтгаанаа бодон, олон цагийг шаналж өнгөрүүлэх нь бий.Индиго хүүхдүүдийн гэрлэн бүрхүүл хөх ягаан өнгөтэй байдаг учраас ийнхүү нэрлэжээ. Харин кристал хүүхэд нь сүүн цагаан тунгалаг гэрлэн бүрхүүлтэй бөгөөд гадна талаараа солонгорсон олон өнгө цацруулдаг. Кристал хүүхэд нь төрөлхийн

эмчлэх болон бодлоор харьцах чадвартай бөгөөд их сүүлд хэлд орох нь ажиглагддаг. Бүр 3-5 нас хүртлээ хэлд орохгүй байх нь бий. Ухамсрын түвшин маш өндөр тул хурдан хугацаанд дэвшиж, дээд ухамсарт хүрдэг. Тэд хэвлийд байхаасаа л эхийгээ эмчилж

эхэлдэг байна. Кристал хүүхдүүдээс хамгийн түрүүнд анзаарагдах зан чанар нь энэрэнгүй, уучламтгай чанар юм. Тэд маш эмзэг бас тусч, халамжтай. Гэсэн хэдий ч маш хүчирхэг. Эдгээр хүүхдүүдээс юуг ч нуух боломжгүй. Тэд үнэнийг маш хурдан мэдэрдэг. Гурван наснаасаа эхлээд бусдаас гаж мэт зан байдал анзаарагдаж эхэлнэ. Хэлд сүүлд ордог учраас

өөрийгөө ойлгуулахдаа сонин сонин арга хэрэглэнэ. Бусдын бодол санааг бараг уншчихдаг учраас ярих гээд байдаггүй, бас элдэв дохио зангаагаар өөрийгөө хэнд ч амархан ойлгуулчихдаг. Кристал хүүхдүүд бол хамгийн мэдрэмжтэй, халамжтай зүрх сэтгэл нь бусдын төлөө цохилж байдаг хүүхдүүд юм.

Кристал хүүхэд 3-5 нас хүртлээ хэлд орохгүй байх

нь бий.

ГОЦ ХҮҮХДҮҮДХЭЛД УДААН ОРДОГ

Page 26: Сэтгүүл - Л.Оюун-Эрдэнэ

“Баянзүрх-Нэг зүрх”2008 он

Бас ч гэж барилддаг байлаа :-)1998 он

Залуустайгаа...

Дэлхийн зөнгийн анхны хамт олон. 2002 он

“Алсын хараа” номын нээлт. 2005 он

Бэрх хотын АСЗХ-ны тэргүүнээр сонгогдов. 2001 он

Бэрх хотын ЕБС-ийнтөгсөлтийн концерт. 1998 он

Скаут байхдаа...1997 он

Номт баян зуслан1996 он

Ирээдүйн тамирчдын хамт. 2011 он

УИХ-ын залуу гишүүн У.Хүрэлсүхийн хамт.

Ахмадын сургаал алт.2012 он

Харвардад ёохор тоглов. 2015 он

Намын шинэчлэлийн хөтөлбөр.2011 он

НАМЗХ-ны Ерөнхийлөгч. 2010 он

Хан Хэнтий нутагтаа. 2012 он

ТҮҮХЭН ГЭРЭЛ ЗУРАГУУД

Page 27: Сэтгүүл - Л.Оюун-Эрдэнэ

“АЗИЙН ХҮЛЭГ УЛС” БОДЛОГЫН СУДАЛГААНЫ ХҮРЭЭЛЭН

“МОНГОЛЫН ЗҮРХ ХЭНТИЙ” СУДАЛГААНЫ АЖЛЫН ҮЕЭР

Page 28: Сэтгүүл - Л.Оюун-Эрдэнэ