26
Монгол оронд байгаа ураны ордууд

монгол оронд байгаа ураны ордууд

Embed Size (px)

Citation preview

Page 1: монгол оронд байгаа ураны ордууд

Монгол оронд байгаа

ураны ордууд

Page 2: монгол оронд байгаа ураны ордууд

УРАН ГЭЖ ЮУ ВЭ?

Page 3: монгол оронд байгаа ураны ордууд

Уран нь цацраг идэвхт элемент бөгөөд байгальд баяжигдсан

байдлаар цөөн тооны газарт орд үүсгэн тохиолддог. Энэ нь газрын гүний устай холбоотой, мөн газрын гадаргууд сэвсгэр хурдаст гадаргуугийн устай холбоотой (гадаргуугийн процесстой холбоотой тунаж ) болон магмын - гидротермаль, метаморф - гидротермаль, диагенетик - гидротермаль зэрэг зөөврийн болон хуримтлагдан тунах нөхцөлүүдэд уулын чулуулагт үүсдэг байна. Эдгээр процессууд нь их төлөв ямар нэг уусмалтай холбоотой үүсэж байгаа нь байгаль дахь уран усанд сайн уусдаг болохыг харуулж байна. Ураны хуримтлал үүсэх процессууд нь тодорхой орчин нөхцөлүүд болон ураны эх сурвалжуудыг шаарддаг билээ.

Page 4: монгол оронд байгаа ураны ордууд

    1789 онд өнөөгийн Чех улсын нутагт орших Joachims хэмээх мөнгөний уурхайд Германы химич Мартин Клапрот (М.Г.Клапротом) нь ураныг анх нээсэн байна. 1896 онд Францын хими-физикч Склодовска-Сурае (А.Беккерель 1896 он) нь ураны цацраг идэвхт шинж чанартай болохыг илрүүлсэн ажээ.

Уран болон байгалийн цацрагжилт нь хаа сайгүй тохиолдох түгээмэл зүйл юм. Ураны Кларк нь (дэлхий царцдас эзлэх хувь) А.П.Виноградовийнхаар 2,6*10-4%. Гэвч ураны үйлдвэрийн ач холбогдолтой хуримтлал буюу ураны ордын 15 орчим л төрөл бий. Үүнээс элсэн чулууны төрлийн орд, кварцын хайрга бүхий конгломератын төрлийн ураны орд, вулканитад агуулагдах ураны ордууд нь Монгол оронд тогтоогдох хэтийн төлөвтэй байдаг байна.

Page 5: монгол оронд байгаа ураны ордууд

Байгалийн ураны ердийн дээжид, хамгийн их хувийг (ураны нийт массын 99.27%) бүрдүүлэн тогтох изотоп нь уран-238 юм. Уран-235 изотоп нь нийт массын ойролцоогоор 0.72%-ийг бүрдүүлдэг ба маш бага хувийг (нийт массын 0.0055%) уран-234 изотоп эзэлдэг. Уран торийгийн 350 гаруй эрдэс байдаг ба сүүлийн үеийн судалгаагаар ураны 88.15% (уранинит)-аас 0.01% (stornesite-Y) хүртэл агуулгатай ураны нийт 249н эрдэс бий гэж тэмдэглэсэн байна

Ураны хольцгүй хэлбэр нь мөнгөлөг өнгөтэй, уран нь хар тугалгаас бараг хоёр (1.7) дахин хүнд металл юм. Түүний атомын дугаар нь 92, энэ нь байгальд тохиолдох хүнд элемент болдог. Байгальд ураны атомын хэд хэдэн изотопууд оршин тогтох төдийгүй гол төлөв уран-238, уран-235, болон маш бага хэмжээгээр уран-234 изотоп байна. (изотопууд нь элементийн цөм дахь протоны тоон нь ижил боловч нейтроны тоогоор ялгаатай)..

Page 6: монгол оронд байгаа ураны ордууд

Уран гэхээр л цөмийн зэвсэг, хүйтэн дайн са наанд буудаг байсан үе хэдийнэ ард хоцорч, өдгөө “цөмийн эрчим хүч-цэвэр эрчим хүч” хэмээх ойлголтыг хэн хүнгүй хүлээн зөвшөөрөх болсон цаг. Нэг үгээр ураныг олборлож, боловсруулж ашиглах нь эдийн засэг, экологи, технологийн асуудал болоод буй. Дэлхий дахинд хоёр жилийн өмнө 40 мянган тонн уран олборлож байжээ. Эдгээрийг цөмийн цахилгаан станцад ашигладаг агаад сүүлийн үед ураны эрэлт их байгаагаас үнэ нь нэмэгдэж буй аж. Арав гаруй жилийн өмнө кг нь 10 ам.доллар байсан уран одоо 90 ам.доллараар үнэлэгдэж эхэлжээ. Yнэ цаашид ч өсөх нь.

Page 7: монгол оронд байгаа ураны ордууд

"Уран“ гэхээр монголчууд бид цацраг идэвхит, байгаль дээр өргөн тархалттай металл гэхээсээ илүүтэй ховор, хор хөнөөл нь гамшигийн түвшинд хүргэх аюултай, онц чухал “стратегийн“ түүхий эд гэсэн ойлголт давамгайлдаг. Үнэндээ уран бол байгаль дээр өргөн тархалттай металл юм.

Дэлхийн царцдас бүрхүүлийн хэмжээнд алтнаас 500 дахин, мөнгөнөөс 40 дахин их тархалттай, далай тэнгис, рашаан булаг, газрын доорх ус, нүүрс болон зарим чулуулагт тодорхой хэмжээгээр агуулагддаг ба бүүр таны амьдардаг орон сууц, нисэх онгоц гээд маш олон зүйлд байдаг. Бид хором бүр цацрагаар шарагддаг харин тунгаас нь хамаарч хор хөнөөл нь илэрдэг. Байгаль дээрх уран гурван изотопоос бүрдэх бөгөөд 99.27 хувийг U-238 изотоп, 0.72 хувийг U-235, 0.0058 хувийг U-234 изотоп тус тус эзэлдэг. Ингэхлээр бид хамгийн их тархалттайгаар нь U-238-г олборлож атомын цахилгаан станцын түүхий эд эсвэл дээд зэргээр баяжуулан цөмийн бөмбөг бүтээдэг. Харин манайд тэр хэмжээнд хүртэл баяжуулах өндөр технологи байхгүй учраас бид ураныг цөмийн эрчим хүчний станцад түлш болгон хэрэглэх боломжтой.

Page 8: монгол оронд байгаа ураны ордууд
Page 9: монгол оронд байгаа ураны ордууд

Уран олборлох нь:

Page 10: монгол оронд байгаа ураны ордууд

Монголд уран олборлох нь ажлын байр бий болгох, экспортод

бүтээгдэхүүн гаргахаас эхлээд эдийн засгийн үр ашигтай. Гагцхүү экологийн эрсдлийг тооцох ёстой гэдгийг мэргэжилтнүүд хэлж байна. Тухайлбал, газрын гүн рүү хүхрийн хүчил хоолойгоор хийж уран олборлолоо гэхэд хөрсний ус бохирдох аюултай байж болно. Иймээс олборлолтыг зөв явуулах нь чухал аж.

Уран олборлох хоёр, гурван арга байдаг гэнэ. Yүнд, далд уурхай байгуулж, ураны хүдрээ гаргаж

ирээд уусган баяжуулах, мөн хүдрийн биеттэй нь газар доор уусган баяжуулах

Page 11: монгол оронд байгаа ураны ордууд

Ийм төрлийн ордыг хамгийн бага зардлаар, байгаль

орчинд хор хөнөөл багатайгаар олборлодог учир үр дүн илүүтэй. Уран нь хүчилтөрөгчөөр баялаг,  хүчиллэг усанд амархан уусдаг ба хүчилтөрөгчөөр дутмаг, ангижирсан орчин буюу ургамлын үлдэгдлээр баялаг орчинд илүү их хуримтлагддаг. Ингэж уран нь борооны ус, голын урсгалаар зөөгдөн ангижирсан орчин болох хүчил төрөгчгүй орчинд уусдаггүй учраас исэлдэл ангижиралын зааг дээр хуримтлагдан роллфронт төрлийн ордыг үүсгэдэг байна. Энэ төрлийн ордын нэг томоохон жишээ Монголд олдсон нь Дулаан уулын ураны орд юм.

Роллфронт төрлийн орд:

Page 12: монгол оронд байгаа ураны ордууд

Манай улсын хувьд ураны арваад орд, 100 гаруй илэрц, мянга

давсан эрдэсжсэн цэг байдаг аж. Эдгээрээс өнөөдрийн байдлаар олборлолтод бэлтгэж буй томоохон гурван орд нь Дорнод, Мардай, Гурванбулаг. Гурвуулаа Дорнод аймгийн нутагт орших дээрх ордуудын тусгай зөвшөөрлийг монгол, орос, канад гэхчилэн таван орны компани эзэмшдэг. Олборлоход хамгийн ойртсон нь Гурванбулагийн ордод лиценз эзэмшдэг “Эмээлт майнз” компани. Гэхдээ бид уран олборлож, баяжуулж, ашиглаж эхлэхэд бэлэн үү. Yүний эерэг болоод сөрөг тал юу байна. Байгаль орчныг хамгаалах чиглэлээр ажилладаг төрийн бус байгууллагынхан “Монголд уран олборлох шаардлагагүй” гэж үздэг. Харин уул уурхайн салбарын мэргэжилтнүүд арай өөр бодолтой. Уран олборлож, тэр ч байтугай атомын цахилгаан станц барих нь бидний ирээдүй гэж нотолдог хүн тэдний дунд олон.

Уран олборлоно гэж ярихад юуны түрүүнд ямар хэмжээний нөөц Монголд байна вэ гэдэг нь чухал. Монголд ураны ордуудыг илрүүлэх судалгаа 1973

оноос эхэлжээ.

Page 13: монгол оронд байгаа ураны ордууд

МОНГОЛ ОРОН ДАХЬ

УРАНЫ ОРДУУД

Page 14: монгол оронд байгаа ураны ордууд

Өөрсдөө уран олборлож байгаа нөхцөлд хоёр дахин хямд цөмийн түлш хэрэг лэнэ гэсэн үг.  Тэхлээр манайд ураны төрлийн орд хэр байдаг юм бол?  Дорнодын Мардайн ордоос урагшаа Дорноговь хүртэл ураны илрэлийн судлууд мөн Сүхбаатар аймгийн Дарьганга сум, Архангай аймагт тус тус илрэлүүд байгаа. Энд зөвхөн ураны хүдрээс гадна тэнд байгаа нүүрс нь уран агуулсан байдаг.

Дараа нь Сүхбаатар аймгийн Бумбатын нүүрсний ордод уран илэрсэн учраас одоогоор ашиглахгүй хаачихаад байгаа. Энэ мэт судлууд Монголд их байна. Ямартай ч Дорнодын Мардайн ордоос урагшаа Дорноговь хүртлэх ураны илрэлийн судлууд сонирхол татхуйц байна. Дорнод аймагт л гэхэд “Дорнод”, “Мардайн гол”, Гурван булаг”-ийн ураны ордууд нь нэг хүдрийн зангилаанд, ойрхон байрлалтай стратегийн ач холбогдол бүхий ордууд бөгөөд нийт 53807 га талбайг хамрах эдгээр ордын ураны хүдрийн нөөц 27 орчим сая тн юм. Эдгээр орд нь үндсэн чулуулага дахь хүдрийн орд. Харин Дорноговь аймагт хэд хэдэн ураны ордууд байдгаас хамгийн их нөөцтэй нь Дулаан уулын орд бөгөөд ураны хүдэр нь тунамал чулуулагт хуримтлагдсан роллфронт төрлийн орд юм.  

Page 15: монгол оронд байгаа ураны ордууд

Дорнодын ураны орд газрууд

Дорнодын ураны ордыг түшиглэн 1982-1988 онд "Эрдэс" уулын олборлох үйлдвэрийг хоёр сая тонн хүдэр олборлох хүчин чадалтайгаар байгуулж,  төмөр зам, өндөр хүчдэлийн шугам, ус дамжуулах хоолой, ил уурхай, гүний малталтын хоёр уурхайн барилга байгууламж, орон сууцууд баригдсан. Дорнодын ордоос 1988-1995 онд  490,6 мянган тонн ураны хүдэр олборложээ. 

Манайд илрээд байгаа ураны ордууд Франц, ОХУ, Япон, Хятад зэрэг орны сонирхлыг өөрийн эрхгүй татаж байна. Өнөөгийн байдлаар манайд 62 мянган тонн ураны нөөц тогтоогдсон юм. Энэ чиглэлийн хайгуул, судалгаа үргэлжилж буй билээ. Дорнод аймгийн Баяндун, Дашбалбар сумын нутагт орших "Дорнод", "Мардайн гол", “Гурван булаг"-ийн ураны ордууд нь ойрхон байрлалтай стратегийн ач холбогдол бүхий орд.

Page 16: монгол оронд байгаа ураны ордууд
Page 17: монгол оронд байгаа ураны ордууд

Уг орд нь Дорнод аймгийн Баяндун сумын нутагт оршдог. 1970 оноос Дорнод

Монголд ураны судалгааны ажил хийж эхэлжээ. Тэгээд 1984-1988 онд нарийвчилсан хайгуул хийж, тухайн үеийн ханшаар нийт 10.33 сая рубль зарцуулжээ. 

Тус орд ашиглахад дэд бүтцийн асуудлыг нэлээд шийдвэрлэсэн байдаг. Тухайлбал, Оросын Холбооны улсын Хар нуурын УЦС-аас Мардайн орд руу өндөр хүчдэлийн 110 квт шугам татжээ. Мөн 25 мегаваттын дизель цахилгаан станцтай юм. Үүнээс гадна үйлдвэрлэлийн болон ахуйн хэрэглээний нүүрсээ 115 км-т байрлах Адуунчулууны уурхайгаас хангах боломжтой.

Тус орд  2351,9 мянган тонн  юм. Ураны таамаг нөөц 3000 тонн гэдэг. Харин нэг тонн хүдэрт ураны агуулга 0,100 хувь хэмээн тооцдог. Мардайн орд 6761 га талбайтай. Уг ордыг одоо Дорнод аймгийн “Эмээлт майнз” ХХК эзэмшиж байна.

Гурванбулаг, Мардайн ордуудын нийт хөрөнгө оруулалт 47 сая ам. доллар юм. Нийт төслийн хугацаанд Гурванбулаг, Мардайн ордуудаас 501 сая ам. доллар орох тооцоо гарч байгаа юм.

Мардайн голын ураны орд 

Page 18: монгол оронд байгаа ураны ордууд

Орд нь Дорнод аймгийн Баяндун сумын нутагт

сумын төвөөс зүүн урагш 15 км-т оршдог.  1977-1981 онд урьдчилсан хайгуул хийжээ. 1979

оноос эхлэн нарийвчилсан хайгуулын ажил хийсэн. Энэ ажилд нийт 56.88 сая рубль зарцуулжээ. Орд нь хэмжээний хувьд том, нөөц өсөх боломжтой бөгөөд тухайн үедээ уурхайн ажиллах хугацааг 22 жилээр тооцож, техник эдийн засгийн тооцоо хийсэн байна.

Гурванбулагийн орд  7254 га талбайтай. Энэ ордыг одоо гадаадын хөрөнгө оруулалттай “Вестерн Проспектор” ХХК эзэмшиж байна.

Гурван булагийн ураны орд 

Page 19: монгол оронд байгаа ураны ордууд
Page 20: монгол оронд байгаа ураны ордууд

Оросын геологичид агаараас цацраг хэмжиж үзсэн байдаг. Yүгээр бол Дорнод, Мардай, Гурванбулагийн ордын орчим дахь цацраг Чойбалсан хотын агаар дахь цацрагаас бага аж. Цөмийн энергийн комиссоос ч сүүлийн таван жилд байнга хэмжилт хийж буй. Энэ үзүүлэлтээр цацрагийн хэмжээ нэмэгдсэн, хасагдсан өөрчлөлтгүй юм байна.

Page 21: монгол оронд байгаа ураны ордууд

Хараатын орд газар нь мөн аймгийн Баянжаргалан, Өндөршил сумын нутагт орших бөгөөд

7 мянган тонн ураны нөөцтэй

Хайрханы орд газар нь Дундговь аймгийн Өлзийт сумын нутагт орших бөгөөд 8 мянган тонн

орчим нөөцтэй

Page 22: монгол оронд байгаа ураны ордууд

Хайрхан, Хараатын ордууд дээр хийгдсэн технологийн туршилт нь газрын дор уусгах арга (ГДУА)-аар энэ ордууд дээр уран олборлох боломжийг тогтоосон бөгөөд орд газруудыг ашиглах техник-эдийн засгийн үндэслэлийг боловсруулаад байна.     

ГДУА бүхий уран олборлох технологи нь дэлхийн ураны олборлолтын 29 хувийг эзэлдэг бөгөөд газар шорооны ажил хийгддэггүй, экологийн бохирдол харьцангуй бага байдгаараа илүү дэвшилтэт арга бөгөөд Хайрхан, Хараатын орд дээр байгуулах үйлдвэр нь энэхүү технологийг Монгол Улсад анх удаа нэвтрүүлэх юм.

Page 23: монгол оронд байгаа ураны ордууд

Тус ордуудын ураны баталгаажсан нөөц 

Дорнодын ордод-28868 тонн, Гурванбулагт- 16073 тонн, Мардайд 1104 тонн байгаа. Нийт 53807 га талбайг хамрах эдгээр ордын ураны хүдрийн нөөц 27 орчим сая тонн юм.

Page 24: монгол оронд байгаа ураны ордууд

Хамтарсан “Гурвансайхан“ компани нь дээрх ордуудаас гадна Дундговь аймагт Гурвансайханы, Сүхбаатар аймагт Өлзийтийн талбайнуудад ураны орд газруудыг нээхээр геологи хайгуулын ажлыг эрчимтэй явуулж байна

.“Гурвансайхан“ компанийн Хараат, Хайрхан, Гурвансайхан, Өлзийтийн талбайд явуулсан ураны эрэл хайгуулын ажлаар нийтдээ 20 гаруй мян.тонн ураны нөөц илрүүлэн тогтоох боломж бүрдсэн нь жилд 500-1000 тонн уран олборлох дэвшилтэт технологи бүхий үйлдвэрийг байгуулах эрдсийн түүхий эдийн баазыг бүрдүүлээд байна. Эдгээр талбайд тогтоогдсон нөөцийг нэг үйлдвэрт ашиглан, жилд 50-60 сая ам.долларын бүтээгдэхүүн үйлдвэрлэн, эрдэс баялгийн салбарын хөгжилд зохих хувь нэмэр оруулах боломжтой юм.

Page 25: монгол оронд байгаа ураны ордууд

УРАНЫ ТӨСЛҮҮД

Page 26: монгол оронд байгаа ураны ордууд

Одоогийн байдлаар ураны ихэнх төслүүд геологи хайгуулын шатандаа яваа бөгөөд ашиглалт эхлэх ойрхон, бодит төслүүдэд Монгол-Оросын хамтарсан “Дорнод Уран”, Монгол-Орос-Америкийн “Гурвансайхан”, Франц Улсын Арева групптэй хамтарсан төслүүдийг нэрлэж болно. Гадаад, дотоодын хөрөнгө оруулалттай 17 компани ураны хайгуулын 109 тусгай зөвшөөрөл эзэмшиж байгаа боловч Хятадын төрийн өмчит СNNС хайгуулын тусгай зөвшөөрлийг нь эзэмшдэг Дорнодын Гурванбулаг ордоос өөр олборлолтын шатанд ойртсон төсөл байхгүй.     

Ураны төслүүдийг нүүрс, зэс, алт зэрэг бусад ашигт малтмалын төслүүдээс ялгаж ойлгох ёстой. Геологи хайгуул эдгээр ашигт малтмалуудаас харьцангуй удаан хугацаанд явагдаж, олборлолтын бэлтгэл их хийгддэг металл гэдгийг манайд ажиллаж байгаа ураны олборлолтоор дэлхийд тэргүүлдэг Камеко, Арева зэрэг компаниудын ажлын явц, жишиг харуулж байна. Монгол улсын нутаг дэвсгэрт Арева 15, Денисон майнз 17 жил ураны хайгуул явуулан саяхнаас эхний нөөцөө батлуулж, олборлолтын шатанд шилжих гэж байна.