59
Оросын Холбооны Улс УТС – Б. Ариунбаяр

Оросын Холбооны Улс (дутуу)

Embed Size (px)

Citation preview

Page 1: Оросын Холбооны Улс (дутуу)

Оросын Холбооны Улс

УТС – Б. Ариунбаяр

Page 2: Оросын Холбооны Улс (дутуу)

Агуулга 1 дүгээр хэсэг » ОХУ-ын байршил, хүн ам » Орон нутаг

2 дугаар хэсэг» Оросын эзэнт гүрнээс өмнөх үе» Оросын эзэнт гүрэн» ЗСБНХОУ» ОХУ

Page 3: Оросын Холбооны Улс (дутуу)

Байршил

• Ази, Европ тивийг дамнасан Евразийн төдийгүй дэлхийн хамгийн том газар нутагтай улс. 17,075,400км2

• Хойд Ази бүхэлд нь, Европын 40%-ийг бүрхэдэг • 9 цагийн бүстэй • Орос нь баруунаас зүүн тийш Норвеги, Финлянд,

Эстони, Латви, Литва, Польш, Беларусь, Украйн, Гүрж, Азербайжан, Казакстан, Хятад, Монгол, Хойд Солонгос улсуудтай хил залгадаг.

Page 4: Оросын Холбооны Улс (дутуу)

Хүн ам

• 144сая хүн • Хүн амын 80.9% Орос үндэстэн• Үлдсэн 19.1% нь Татар, Украйн, Башкир,

Чуваш гэх мэт үндэстэн, ястан.

Page 5: Оросын Холбооны Улс (дутуу)

Орон нутаг

• 1993 үндсэн хуулийн хүрээнд 6 өөр зүйлийн 83 махбодоос бүрдэх болсон.

• 200 оноос хэд хэдээр нь бүсчлэн холбооны 8 тойрогт хуваасан

• 387 хот

Page 6: Оросын Холбооны Улс (дутуу)

• БНУ-21• Хязгаар-9• Муж-49• Холбооны ач холбогдолтой хот-2• Өөртөө засах муж-1• Өөртөө засах тойрог-4

Page 7: Оросын Холбооны Улс (дутуу)
Page 8: Оросын Холбооны Улс (дутуу)
Page 9: Оросын Холбооны Улс (дутуу)
Page 10: Оросын Холбооны Улс (дутуу)
Page 11: Оросын Холбооны Улс (дутуу)
Page 12: Оросын Холбооны Улс (дутуу)
Page 13: Оросын Холбооны Улс (дутуу)

Түүх

• 882он Киевийн Русь • 1547-01-16 Оросын Царьт улс тогтсон • 1721-10-22 Оросын Эзэнт гүрэн тунхаглагдсан • 1917-22-6 Социалист Бүгд Найрамдах

Холбоот Улс /РСФСР/• 1922-12-10 Социалист Бүгд Найрамдах

Холбоот Орос Улс /ЗХУ/ СССР • 1991-12-25 Оросын Холбооны Улс

Page 14: Оросын Холбооны Улс (дутуу)

Киевийн Русь

• 882 онд Рюрик гүн өнөөгийн Украйн, Румын улсуудын газар нутагт Киевийн Русь хэмээх төр улс байгуулсан.

• 988 оноос албан ёсоор Христосын шашинг дагаж, аажмаар энэ нь Үнэн алдартны шашин болон хувьсан өөрчлөгдсөн

• 11-р зуунд Цэцэн Ярославын үед Орост эдийн засаг, уран зохиол, барилга урлал гэх мэт олон салбар огцом өссөн

Page 15: Оросын Холбооны Улс (дутуу)
Page 16: Оросын Холбооны Улс (дутуу)

• 1237-1240 онд Монголчууд Владимир, Киевийг эзэлснээр Зүчийн улсад буюу Алтан ордод 1480 он хүртэл захирагдсан.

• Оросын шинэ төв Новгород • Алтан Ордыг эсэргүүцэх хөдөлгөөн өрнүүлэх

замаар Москва, Доод Новгород, Тверь зэрэг хот суурин босч эхэлсэн

Page 17: Оросын Холбооны Улс (дутуу)

Оросын Царьт улс

• 1600-аад оны дотоодын хямралын үед Романовын удамд засгийн эрх шилсэнээр шинэ төрийн бодлого зонхилж эхэлсэн.

• Газар нутгаа тэлэх, арьс, үнэт эд олох сэдэл, материаллаг баялаг их хэмжээгээр хуримтлуулах зорилт Хаант Оросын өмнө тавигдсан.

• Улмаар Казак цэргийн хүчээр 17-18 дугаар зуунд газар нутгаа Номхон далай хүртэл тэлж чадсан байна.

Page 18: Оросын Холбооны Улс (дутуу)

Оросын эзэнт гүрэн

• 1721-1917 онд Орост төвлөн оршсон хаант улс, эзэнт гүрэн.

• 1721 онд Оросын царьт улсын I Пётр хаан Умардын дайнаар Балтын тэнгис хавийг байлдан дагуулж төр улсаа хэмжээгүй эрхт хаант засаг болгон шилжүүлсэнээр Оросын эзэнт гүрэн байгуулагдсан бөгөөд Санкт-Петербург хотыг шинээр босгон нийслэлээ болгосон.

Page 19: Оросын Холбооны Улс (дутуу)

1682–

1725

Page 20: Оросын Холбооны Улс (дутуу)

• Газар нутгаа тэлэх бодлогод автан, Англи, Францын хаадтай тохиролцон Европ тивийг хуваан авч байв.

• Орос улс хүчээр христ, лал, еврей, будда, бөө мөргөлийн шашинтай олон үндэстэн ястнаас бүрдсэн Их эзэнт гүрэн болсон.

• 1914 онд Орос улс үндэсний нийт бүтээгдэхүүнээрээ дэлхийд 5-р байранд орж байв.

• 1861-1913 онуудад үйлдвэрлэлийн бүтээгдэхүүн 12 дахин өссөн байна

Page 21: Оросын Холбооны Улс (дутуу)

• 1905 онд хэмжээт эрхт хаант засаглал тогтов.

• 1917 оны октябрын хувьсгал, иргэний дайн, гадаадын интервенцийн нөлөөгөөр газар нутгаасаа 90 мянган ам км нутаг, 49 сая хүн амаа алдсан

• 1917 оны Октябрийн хувьсгалын дараа Оросын эзэн хааныг хороож эзэнт гүрний түүх төгссөн

Page 22: Оросын Холбооны Улс (дутуу)

Зөвлөлт Холбоот Социалист Холбоот Улс

• 1917 оны 2-р сард хөрөнгөтнүүд II Николай хааныг түлхэн унагав.

• 1917 оны 11 сард ажилчин, тариачин ардад засгийн эрх шилжив

• Октябрийн хувьсгалын гол удирдагч В.И. Ленин хаант засаглалыг унгааж ЗСБНХУ-ын анхны тэргүүн болсон.

Page 23: Оросын Холбооны Улс (дутуу)

ЗХУ-ын удирдагч нар• В.И. Ленин 1922-1924• Ж. Сталин 1924-1953• Г. Маленков 1953-1955• Н. Хрущёв 1955-1964• Л. Брежнев 1964-1982• Ю. Андропов 1982-1984• К. Черненко 1984-1985• М. Горбачев 1985-1991• Г. Янаев 1991

Page 24: Оросын Холбооны Улс (дутуу)

Владимир Ильич Ленин(1870.04.22 – 1924.01.21)

Page 25: Оросын Холбооны Улс (дутуу)

• Владимир Ильич Ленин (1870.04.22 – 1924.01.21), уг нэр нь Владимир Ильич Ульянов бөгөөд хуурмаг нэр нь В.И. Ленин, Н. Ленин , Оросын хувьсгалч, коммунист улс төрч, Октябрийн хувьсгалын гол удирдагч, Зөвлөлт Социалист Бүгд Найрамдах Холбоот Улсын анхны тэргүүн. 1998 онд түүнийг Тайм сэтгүүл XX зууны хамгийн их нөлөө үзүүлсэн 100 хүний нэгээр тодруулжээ. Түүний Марксист онолд оруулсан хувь нэмрийг ленинизм гэдэг.

Page 26: Оросын Холбооны Улс (дутуу)

• Оросын хувьсгальч Владимир Ильич Ульянов (Ленин) Симбирск хотод 1870 оны 4 сарын22 нд мэндэлсэн байна. Түүний эцэг Илья Николаевич нь Самара мужийн ардын боловсролын газрын шинжээчээр ажилладаг байв. Харин ээж Мария нь гэртээ боловсрол эзэмшсэн, хэд хэдэн гадаад хэл мэддэг нэгэн байв. Владимираас гадна тэдний гэр бүлд өөр таван хүүхэд байжээ. 1887 онд Владимирийн том ах Александр эзэн хааны амь насанд халдахаар зэхэж байсан нь илэрч ялын дээд хэмжээ авсан байна. Том ах нь цаазаар авахуулсан нь Владимирыг гүн цочролд оруулж, хаант засаглалыг үзэн ядах болжээ.

Page 27: Оросын Холбооны Улс (дутуу)

• 1887 онд Владимир Казаний их сургуулийн хуулийн ангид элсэн оржээ. Гэвч хууль бус оюутны хөдөлгөөнд оролцсон тул сургуулиас хөөгджээ. Нэгэн үе Владимир цагдаагийн хараа хяналт доор амьдарч байлаа.

• 1888 оны намар Ульяновыг Казань хотод эргэж ирэхийг нь эрх баригчид зөвшөөрчээ. Казаньд ирээд Ульянов марксист дугуйланд элсэн орсон байна. Н.Е. Федосеевийн удирдан зохион байгуулсан энэ дугуйланд К.Маркс, Ф.Энгельс, Г.В.Плеханов нарын бүтээлийг судалдаг байлаа

Page 28: Оросын Холбооны Улс (дутуу)

• 1891 онд Петербургийн их сургуульд элсэн оров. 1892-1893 онд марксист үзэл, онолыг сурталчилах зорилготой дугуйлан байгуулжээ.

• 1895 онд хилийн чанад руу явж оросын цагаач Георгий Плехановтай танилцжээ. Тухайн үед “Хөдөлмөрийн эрх чөлөө” гэдэг бүлэглэлийг удирдаж байсан юм. Владимир 1895 онд Москвад ирээд “Ажилчин ангийн эрхийг хамгаалах холбоо” байгуулжээ. Хууль бус байгууллага нээсэн тул түүнийг эрх баригчид баривчилж хэсэг хугацаанд шоронд хорьж байгаад дараа нь Сибирь руу цөлжээ.

Page 29: Оросын Холбооны Улс (дутуу)

• 1895 онд Владимир “Орос дахь капитализмийн хөгжил” ном бичжээ. Тэрээр энэ бүтээлдээ хөрөнгөтнүүд бол мөнгө хүүлэгчид, хаант засаглал бол дарангуйлагч дэглэм гэж нотлохыг оролдсон байдаг. Тэр жилдээ Владимир баривчлагдан, нутаг заагдан амьдарсан байна.

• 1898 онд Владимир Шушен-Енисейн губернд цөллөгт байхдаа тэрээр байхдаа Н.К.Крупская гэдэг бүсгүйтэй гэрлэсэн байна.

• 1898 онд Минск хотод байхдаа Оросын социал демократ намыг байгуулжээ. Гэвч энэ намын үйл ажиллагааг эрх баригчид хориглосон байна.

Page 30: Оросын Холбооны Улс (дутуу)

• 1900 онд Владимир Ульянов эх орноо орхин Герман руу явжээ. Гадаадад цагаачлан амьдарч байхдаа “Искра” сонинг эрхлэн гаргаж байлаа. “Искра” сонингоороо дамжуулан Владимир марксист үзэл сурталыг дэлгэрүүлэхийг чармайж байв. Сонин эрхлэн гаргах болсон нь хууль бус бүлэглэл Оросын эзэнт гүрний нутаг дэвсгэрт үүсгэн байгуулахад нь тус болж байлаа. Энэ үеэс тэр Ленин гэдэг нууц нэрийг ашиглах болжээ.

• 1903 онд Лондон хотод Оросын социал демократ намын 2-р их хурал болж Ленин өөрийн хөтөлбөрөө танилцуулжээ. Ленин орос оронд эхлээд хаант засгийг унагааж, үндсэн хуульт бүгд найрамдах улс байгуулах, дараа нь хамжлагат ёсыг халж, өдөрт 8 цаг ажилладаг хөдөлмөрийн хуваарьт шилжих,эцэст нь социалист хувьсгал хийж пролетарийн дарангуйлал тогтоох хэрэгтэй гэж хөтөлбөртөө тусгажээ. Намын зарим нөхөд Лениний боловсруулсан хөтөлбөрийг дэмжсэнгүй. Эндээс большевик буюу олонхи, меньшевик буюу цөөнх гэсэн ойлголт гарсан байна.

Page 31: Оросын Холбооны Улс (дутуу)

• 1905 оны хувьсгалийн үеэр Ленин орост аж төрж байв. Харин ерөнхий сайдаар Столыпин томилогдсоны дараа Ленин дахин цагаачилжээ. 1912 онд “Правда” сониныг эрхлэн гаргаж байлаа. Дэлхийн 1-р дайны үел эхлээд Австри, хожим Швейцарь улсад очсон байна.

• 1915 онд Циммервальде, 1916 онд Кинтальд болсон хурлын үеэр империалист дайныг иргэний дайн болгон хувиргах хэрэгтэй гэж тайлбарлаж, Орост социалист хувьсгал ялах боломжтой гэж нотлож байлаа.

• 1917 оны 2-р сарын хувьсгалийн дараа Ленин орост ирж “Түр засгийн газрыг дэмжихгүй” гэсэн уриа дэвшүүлжээ. 2-р сард болсон хөрөнгөтний ардчилсан хувьсгалаас социалист чиг баримжаатай болох хэрэгтэй гэж Ленин өөрийн илтгэлдээ онцлон тэмдэглэж байлаа

Page 32: Оросын Холбооны Улс (дутуу)

• 1917 оны 10 сард Ленин өөрийн дэмжигчдэд хандан зэвсэг барин бослого гаргах хэрэгтэй гэж ятгаж дөнгөв. Ингээд Петроград хотод болсон бослогыг Ленин гардан зохион байгуулжээ. Зөвлөлүүдийн 2-р их хурлаар Ленинг Ардын комиссарын дарга, Зөвлөлтийн ажилчин тариачны намын даргаар сонгожээ. Брестийн энхийн гэрээг байгуулахад Ленин чухал үүрэг гүйцэтгэжээ. Тэрээр “цэргийн коммунизм”, “улаан террор”-ын бодлого явуулж байв. Мөн сөрөг хүчний намын үйл ажиллагааг таслан зогсоож, сэхээтнүүдийг баривчилж цөллөгт явуулж байлаа.

Page 33: Оросын Холбооны Улс (дутуу)

• 1918 оны 8 сарын 30-нд Фанни Каплан гэдэг эмэгтэй Лениний амь насыг хороох зорилгоор халдлага хийж байлаа. Бууны сум түүний амин тус газраас нь хол байсан тул Ленин амьд үлджээ.

• Социалист улс болсон Оросын шинэ эрх баригчид европын бусал орнуудыг ч ийм зам сонгох хэрэгтэй гэж суртал ухуулга хийж эхэлжээ. Улмаар дэлхийн социалист системийг үүсгэхийг мөрөөдөж байлаа. 1920-оод оны эхэн үеийн “цэргийн коммунизм” нь алдаатай бодлого гэдгийг Ленин Орост иргэний дайн болсоны дараа ойлгожээ. Ингээд шинэ эргэлтийн бодлого хэрэгжүүлж эхэлсэн байна. Орост иргэний дайн дууссаны дараа Ленины явуулсан гадаад бодлого нь амжилт муутай байв.

Page 34: Оросын Холбооны Улс (дутуу)

• Дэлхийн их гүрнүүдээс зөвхөн Герман улс ЗХУ-тай дипломат харилцаа тогтоожээ. Орос улс 1920 онд Финлянд, Эстони, 1921 ондПольш, Турк, Иран, 1921онд Монгол улстай дипломат харилцаа тогтоожээ.1920 оны 10 сард Москвад монголын төлөөлөгчид ирж тусгаар тогтнолоо Орос улсаар хүлээн зөвшөөрүүлэх асуудлыг тавьжээ. Ленин монголын төлөөлөгчдийн хүсэлтийг нааштайгаар хүлээн авч заавал социалист тогтолцоог сонгох хэрэгтэй гэдэг болзол тулгасан байна. Ленин 1920 оноос хойш Орос орныг цахилгаан эрчим хүчээр хангах төлөвлөгөө баталсан байна.

Page 35: Оросын Холбооны Улс (дутуу)

• 1918 онд буудуулж шархадсан нь Лениний эрүүл мэндэд муугаар нөлөөлжээ. 1922 оноос Лениний эрүүл мэнд муудаж эхэлсэн байна. 1922 оны 12 –р сард эмнэлэгт хэвтэж, улс төрөөс холджээ. 1923 оны 3 сард цус харважээ.Түүнийг эмчлэхээр Германаас мэдрэлийн эмч дууджээ. Лениний эмчлэгч эмчээр 1922 оноос 1924 онд үхэх хүртэл нь Отфрид Фёрстер ажилласан байна. 1923 оноос Ленин Москвагийн дагуул хот Горкид амьдрах болов. Москвад хамгийн сүүлийн удаа 1923 оны 10 сарын 19-нд байжээ. 1924 оны 1 сард Лениний бие эрс муудаж, хэвтэрт орлоо. 1924 оны 1 сарын 21-нд 18 цаг 50 минутад Ленин амьсгал хураажээ. Лениний цогцост задлан шинжилгээ хийсэн эмч нар түүний тархиний судас нарийссаж, тархиний цусан хангамж алдагдсан гэж дүгнэсэн байдаг. Түүний цогцосыг занданшуулж Москва хотын төв талбайд барьсан бунханд байрлуулжээ .

Page 36: Оросын Холбооны Улс (дутуу)

• Георгий Максимилианович Маленков (1902.01.08 Оренбургт төрж – 1988.01.14-нд Москвад нас баржээ) — ЗХУ-ын төрийн болон намын зүтгэлтэн, И. В. Сталины хамтран зүтгэгч,ЗХУ-ын Сайд нарын Зөвлөлийн 5 дахь даргаар (1953—1955) онуудад ажилласан

Page 37: Оросын Холбооны Улс (дутуу)

• Констатин Устинович Черненко (1911.09.24-1985.03.15) —Зөвлөлтийн улс төрч, ЗХУ-ын Коммунист намын тав дахь ерөнхий нарийн бичгийн дарга байсан юм. ЗХУ-ыг 1984.02.13-1985.03.15 буюу насан эцэслэтлээ удирдсан юм. 1984.04.11-ээс мөн насан эцэслэтлээ Коммунист намын ерөнхий нарийн бичгийн дарга, Дээд зөвлөлийн тэргүүлэгчдийн даргын албыг хашиж байсан.

Page 38: Оросын Холбооны Улс (дутуу)

ОХУ-ын ерөнхийлөгч нар

• Б. Ельцин • В. Путин • М. Медведев

Page 39: Оросын Холбооны Улс (дутуу)

Борис Николаевич Ельцин(1931.02.01-2007.04.23)

• ОХУ-ын анхны ерөнхийлөгч (1991-1996, 1996-1999)

• Михайль Горбачев- ийн үзэл санааг дэмжигч

• Жинхэнэ Популист

Page 40: Оросын Холбооны Улс (дутуу)
Page 41: Оросын Холбооны Улс (дутуу)

Цаг хугацааны тойм• 1980-аад оны сүүл УТ-ын товчооны гишүүн • 1987 он, УТ-ын товчоог огцруулах

хөдөлгөөний ахлагч• 1990.05.29, ЗХУ-ын дээд зөвлөлийн дарга• 1991.06.12, цоо шинэ албан тушаал буюу

ЗСБНХОУ-ын ерөнхийлөгч• 1991.12.25, ЗХУ-ын задрал, ОХУ

байгуулагдах. Мөн өдөр анхны ерөнхийлөгчөөр Б. Ельцин

Page 42: Оросын Холбооны Улс (дутуу)

Цаг хугацааны тойм• 1996.06.16, Ерөнхийлөгчийн сонгуульд

ялалт байгуулж дахин сонгогдсон.Тус сонгууль нь хоёр шатны сонгуулиар

явагдаж -Б. Ельцин /бие даагч/ 54.4% буюу 40.203.948-Г. Зюганов /коммунист нам/ 40.7% буюу

30.102.288 санал

Page 43: Оросын Холбооны Улс (дутуу)

Мөрийн хөтөлбөр

• төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засгийн тогтолцооноос, чөлөөт зах зээлд шилжих

• өөрчлөлтийн дараах эдийн засгийн тогтвортой байдал хангах

• бараа бүтээгдэхүүний үнэ чөлөөлөх • хувийн өмч, их хувьчлал

Page 44: Оросын Холбооны Улс (дутуу)

Б. Ельцины үе товчхондоо

• Авлига, хээл хахууль маш их дэлгэрсэн • Бараа бүтээгдэхүүний үнийн өсөлт хэт их

өссөнөөр, нийгэм-УТ асуудал шийдвэрлэх гарц хаагдсан

• Эхний он жилүүд нэр хүнд өндөр, сүүлийн он жилүүдэд нэр хүнд буурсан

Page 45: Оросын Холбооны Улс (дутуу)

• 1994.12, Чечень дэх Москвагийн удирдлагыг нэмэгдүүлэх хэлэлцээр

• 1996 он, Салан тусгаарлах хөдөлгөөнийг зогсоох зорилгоор цэргийн хүч оруулсан

Page 46: Оросын Холбооны Улс (дутуу)

• 1999.12.31, Үлэмж их гадны шахалтаар Борис Ельцин ажилаа хүлээлгэж өгөв.

Page 47: Оросын Холбооны Улс (дутуу)

Владимир Владимирович Путин (1952.10.07)

• Оросын Холбооны Улсын 2 дахь ерөнхийлөгч, ерөнхий сайд асан “Нэгдсэн Орос” намын дарга, ОХУ-ын одоогийн ерөнхийлөгч

Page 48: Оросын Холбооны Улс (дутуу)

1975-1990 оны хооронд ЗХУ ын Улсыг Аюулаас хамгаалах газар ажиллаж байсан.1996-1997 онд Ерөнхийлөгчийн ажлын албаны орлогч дарга1997-1998 онд Ерөнхийлөгчийн тамгийн газрын орлогч дарга1998-1999 онд Холбооны Аюулгүй Байдлын газрын дарга1999 онд ОХУ ын Ерөнхий сайд1999 оны сүүлээс 2000 оны хооронд Оросын ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгч2000-2008 оны хооронд ОХУ ын 2 дахь Ерөнхийлөгч2008-2012 онд ОХУ Ерөнхий сайд2012 оноос өдийг хүртэл ОХУ Ерөнхийлөгч

Page 49: Оросын Холбооны Улс (дутуу)

Путин Ерөнхий сайд, Ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгч (1999-2000)

- 1999.08.09-нд Сергей Степашин огцорч, харин Путин ОХУ ын Засгийн газрын тэргүүний үүрэг гүйцэтгэгч болжээ.

- 1999.08.16 ОХУ-ын Төрийн ДУМ Владимир Путиныг ерөнхий сайдын албан тушаалд жинхэлж батлав.

- 1999 онд Ерөнхий сайд Путин Дагестан, Чечень руу цэрэг оруулжээ.

- 1999.12.31-нд Борис Ельцин төрийн тэргүүний албан тушаалаасаа огцорч байгаагаа мэдэгдэж Путин ОХУ ын ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгч болжээ.

Page 50: Оросын Холбооны Улс (дутуу)

Ерөнхийлөгчийн эхний бүрэн эрхийн хугацаа (2000-2004)

- 2000.03.26-нд Путин сонгогчдийн 52,94 хувийн саналаар ОХУ-ын Ерөнхийлөгч болжээ.

- 2000 онд Путин холбооны бүтцийн шинэчлэлтийг хийсэн ба 7 тойрог бий болгож, тойрог тус бүрд ерөнхийлөгчийн бүрэн эрхэт төлөөлөгч томилогдсон байна.

- 2000 онд Путин олигархиудтай “Кремль тэдний өмчид халдахгүй, үүний хариуд тэд Кремлийн ордны бодлогийг дэмжих үүрэг хүлээнэ” гэх тохиролцоог хийжээ.

- 2002.05 сард АНУ, ОХУ-гийн төрийн тэргүүн нар Москва хотод стратегийн довтолгооны зэвсэг хорогдуулах гэрээ байгуулсан юм. Үүний дараа Орос-НАТО-гийн зөвлөл шинээр байгуулжээ.

Page 51: Оросын Холбооны Улс (дутуу)

Хоёр дахь ерөнхийлөгчийн хугацаа (2004-2008)

- 2004.02.24-нд Владимир Путин Михаил Касьяновын тэргүүлсэн засгийн газрыг огцоруулжээ.

- 2004.03.14 Путин ерөнхийлөгчийн сонгуульд ялалт байгуулжээ.

- 2004.08 Оросын эрх баригчид газрын тосны бизнесийг хяналтандаа авч чаджээ.

- 2006 онд Орос Гүржийн харилцаа муудах шинэ маргаан дэгдсэн байна.

- 2006 оны сүүл, 2007 оны эхээр ОХУ өөрийн холбоотон Белоруссь улстай эрчим хүчний асуудлаар маргав.

- 2008 онд Путины ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацаа дуусгавар болсон юм. Үндсэн хуулийн дагуу ерөнхийлөгчийн сонгуульд 3 удаа дарааллан нэр дэвшиж, өрсөлдөх эрхгүй.

Page 52: Оросын Холбооны Улс (дутуу)

Гурав дахь ерөнхийлөгчийн хугацаа (2012 оноос эдүгээ)

• 2012 оны сонгуульд нийт сонгогчдын 62.3 хувийн санал авч ялалт байгуулснаар дахин Ерөнхийлөгчийн албыг хаших болсон.

Page 53: Оросын Холбооны Улс (дутуу)

Дмитрий Медведев (1965.09.15)

• Оросын холбооны улсын 3дахь ерөнхийлөгч, өнөөгийн ерөнхий сайд

Page 54: Оросын Холбооны Улс (дутуу)

1999 оноос ОХУ-ын засгийн газрын аппаратад орлогч дарга, удалгүй Ерөнхийлөгчийн засаг захиргаанд орлогч даргаар томилогдон В.В.Путины ерөнхийлөгчийн сонгуулийн штабыг амжилттай удирдсан тул орлогчийн албан тушаалаа ахиулсан байна . 2000-2007 оны хугацаанд Ерөнхийлөгчийн болон засгийн газрын удирдах албан тушаалыг тус тус хашиж байсан.2008 онд “Хамтдаа ялцгаая” уриан дор “Нэгдсэн орос” намаас Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшиж, 70 гаруй хувийн саналаар ялж ОХУ-ын Ерөнхийлөгчөөр сонгогдов.2012 онд ерөнхий сайдаар томилогдов.

Page 55: Оросын Холбооны Улс (дутуу)

2000 оноос хойш 8 жил оросын засгийн эрхийг барьсан В.Путин үндсэн хуулийн заалтаар дахин сонгогдох эрх нь хязгаарлагдсан юм. Путины бодлогыг завсардуулахгүй үргэлжлүүлэх хэрэгцээ сонирхол Путинд төдийгүй ард түмэнд нь байсан тул өөрийн залгамжлагчийг “томилох” зөвшөөрлийг түүнд олгосон юм. Ийнхүү Путин хийгээд оросын улс төрийн талбар дахь хоёр гол фракцийн нэг Санктын бүлэглэл улс төр улс орны жолоог удирдах бололцоог Медведевээр дамжуулан дахин олж авч байв.

Page 56: Оросын Холбооны Улс (дутуу)

Медведевийн хэрэгжүүлж байсан бодлого

Түүний аливаа үйл ажиллагаа Путины явуулж байсан бодлогын шууд үргэлжлэл байсан гэж үздэг. Ерөнхийлөгчөөр сонгогдоод удаагүй байхад нь “5 өдрийн дайн” гэж нэрлэгдсэн “Өмнөд Осети”-ийн маргаан зөрчлөөс болж Гүржтэй хийсэн зэвсэгт мөргөлдөөн нь олон улсын анхаарлын төвд орж, уг асуудалд эрс байр суурь баримтласан. Баруунтай ойртох, “америктай найрамдах” бодлогоо нэг бус илэрхийлсэн хэдий ч гүржийн зөрчил, америкийн зүүн европт явуулж буй эрчимтэй бодлого, пуужингаас хамгаалах систем байрлуулах сонирхол, НАТО-ийн тэлэлтийн талаарх эсрэг байр суурь нь хар аяндаа өмнөх ерөнхийлөгч нарын бодлогыг залгамжлагч гэж шүүмжлэх томоохон шалтаг болсон юм.

Page 57: Оросын Холбооны Улс (дутуу)

2008 онд дэлхийг хамарсан санхүүгийн хямралыг даван туулах гол ачаа түүний нуруун дээр тохогдсон бөгөөд энэ зорилгоор татварын хувь хэмжээг өсгөсөн явдал хувийн хэвшлийнхнээс шүүмжлэлд өртөхөд хүргэсэн ч банк санхүүгийн тогтолцоонд авч хэрэгжүүлсэн арга хэмжээ нь үр дүнтэй болсон ба хүлээж байснаас бага эрсдэлд орсныг нь 2010 онд Дэлхийн банк эергээр үнэлсэн байна. Эдийн засгийн хувьд либералчлах, засаглалын төвлөрлийг сааруулах бодлого нь дэлхий дахинд оросын талаар хандлагыг нааштай эргүүлсэн.

Page 58: Оросын Холбооны Улс (дутуу)

Гэвч авилгалтай тэмцэх, мэдээллийн эрх чөлөөг дэмжих, чиглэлээр явуулж буй үйл ажиллагаа нь Путины бодлогын үргэлжлэл бөгөөд тоймтой ямар ч үр дүн өгөөгүй харин ч эсрэгээр үйлчилж байсан.

Медведевийн 2009 онд сталиныг шүтэх үзлийг хязгаарлах тухай дэвшүүлсэн асуудал нь гадаад дотоодод янз бүрээр тайлбарлахад хүргэсэн агаад нэг хэсэг нь зүгээр л анхаарал саринуулсан улс төрийн ов мэх гэж үнэлж байхад нөгөө хэсэг нь Путины эсрэг бие даасан үзлээ илэрхийлсэн далд утгатай явууллага хэмээн үзэж байсан юм.

Page 59: Оросын Холбооны Улс (дутуу)