13
М. Оюун-Эрдэнэ

Нойрны тухай

Embed Size (px)

DESCRIPTION

Нойрны тухай мэдээлэл

Citation preview

Page 1: Нойрны тухай

М. Оюун-Эрдэнэ

Page 2: Нойрны тухай

НОЙР ГЭЖ ЮУ ВЭ? ЮУНД ХЭРЭГТЭЙ ВЭ?

• Нойр гэдэг хүний ажиллах чадамжийг тасралтгүй хангажбайдаг организм дах давтамжит үйл явц төдийгүй биемахбодийг хамгаалагч өвөрмөц хамгаалал юм. Нойр нь тунэмзэг. Гадны нөлөөлөлд амархан өөрчлөмтгий. Учир ньхүний тархи унтаж байх үед амардаггүй. Тархины зарим эдэс, нейронууд идэвхгүй байдалд ордог ч бусад нь ажиллажбайдаг. Нойргүйдэлтийн улмаас үүдэлтэй биеийн ядаргаа ньтархинд нөлөөлж биеийг удирдах, хянах үйл явц ньсулардаг.

Page 3: Нойрны тухай

• Орчин үеийн шинжлэх ухаанд хамгийн бага судлагдсан баялагнууцтай сэдвийн нэг бол нойр. Хүнд ямар хэрэгтэй байдаг, ажиламьдралд ямар нөлөө үзүүлдэг, яагаад зарим хүн нойроо даажчаддаггүй байхад зарим нь унтаж ч чадахаа больдог вэ гээд нойрнытухай олон асуулт хариу нэхсэн хэвээр. Хүний бие махбодод хоолтэжээл хэрэгтэйн нэгэн адил нойр нь юуны урьд бие махбодыгбайгальтай холбоотой байдгийн үр дүнд бий болсон төрөлхзүйл, болзолгүй рефлекс юм. Таныг унтаж байхад чинь уурагтархи амарч, дараах өдрийн ажилд энергиэ хуримтлууланбэлтгэж байдаг билээ. Ийм учраас юуны өмнө нойр нь алдагдсанэнергиэ нөхөн авахын тулд хангалттай үргэлжилсэн байхшаардлагатай. Эрүүл ахуйн шаардлага хангасан орчинд тогтмолсайн унтаж байвал амралт болж сая чадна.

Page 4: Нойрны тухай

Түүхийн хуудаснаас, нойрны тухай

• Бидний мэдэх алдарт цэргийн жанжин Напелион Бонапарт, нэрт зохион бүтээгч Томас Эдисон нар хоногт ердөө л 4-6 цаг унтдаг байсан бөгөөд энэ хугацаа нь тэдэнд хангалттай амралтыг олгодог байсан байна. Мөн Маргарет Тэтчер нэгэнтээ хоногт 4-5 цаг унтдаг байснаа дурдаад, түүнээс их унтасны хэрэг юунд байдгийн учрыг гайхдагаа хэлжээ. Харин нэрт физикч Альберт Эйнштейн хамгийн багадаа 10 цаг унтдаг байв. Тэрээр үүнээс бага унтсан тохиолдолд анхаарал бодол санаагаа төвлөрүүлж чаддаггүй байсан гэдэг.

• Эрт дээр үеэс нойрыг буруугаар ашиглаж байсан хүмүүс бол циркчид. Тэд жаахан хүүхдийг шөнө унтуулахгүй байлгах замаар жүжигчин одой нарыг бэлддэг байжээ.

Page 5: Нойрны тухай

Онол

• Түүхийн хуудаснаа 1953 оныг Нойр Судлалын төрсөн өдрөөр тэмдэглэжээ. АНУ Чикагогийн Их Сургуулийн доктор Клейтман ахлах ангийн оюутан Ю.Азеринскийтэй хамтран унтаж буй хүний нүдний хөдөлгөөнийг судлаж эхэлснээр нойр албан ёсоор судлагдах болжээ. Сонирхуулахад хүний нүд унтаж байхдаа 90 минут тутамд нэг удаа хөдөлгөдөг байна.

• Хүн амьдралынхаа ойролцоогоор гуравны нэг хувийг унтаж өнгөрүүлдэг.

• Ерөнхийдөө бол нойр нь өнгөц, гүн гэсэн 2 үе шаттай.

• Хүний өнгөц нойр гүн нойрноосоо их үргэлжилдэг бөгөөд энэ үедээ хүн зүүдэлж, заримдаа орчныхоо юмсыг сонсож, хүлээж авах нь бий. Харин гүн нойр нь богинохоноос маш богионхон хугацаатай бөгөөд чухам энэ л үед хүн амарч чаддаг байна. Гүн нойрны үед хүн зүүдэлдэггүй гэж үздэг бөгөөд энэ үед гадны ямарч дохиог хүлээж авах чадваргүй байдаг. Үүний энгийн жишээ бол бид заримдаа "ширээн дээрээ хэдхээн минут дуг хийцэн чинь сайхан амарлаа" гэж ярьдаг шүү дээ. Тэр л үед бид гүн нойронд автаад сэрдэг.

• Нойрны үйл ажиллагааг электроэнцефалограф/EEG/ багажаар судалдаг.

Page 6: Нойрны тухай

Хүн хэдэн цаг унтах хэрэгтэй вэ?

• Үүний хариуг эрдэмтэд одоог хүртэл олоогүй байна. Хүн бүрийнбие махбодийн амрах цаг харилцан адилгүй. Зарим хүн найманцаг унтдаг байхад, заримд нь 5 цагийн нойр хангалттай байдагбайна. Мөн 10 цаг унтсан ч нойрмог хэвээр байдаг хүн ч цөөнгүй.Хүн хоногт дунджаар 6-8 цаг унтдаг. Нярай хүүхэд хоногт 16-20цаг, багачууд 10-12 цаг унтаж амардаг бол насанд хүрэгчид 6-7цаг унтсанаар хангалттай нойроо авч чаддаг. Нас ахих тусамунтах хугацаа богиносч жараас дээш насныхан өдөрт таваасихгүй цаг унтдаг байна. Тэгвэл нойрны тухай хамгийн чухаласуултын хариуг олохоор Калифорни дахь Нойр судлалынтөвөөс нэг сая хүний дунд судалгаа хийжээ. Хүн хэдэн цагунтах ёстой вэ. Хүн хоногтоо хэдэн цаг нойрсч байж эрүүлсаруул, эрч хүчтэй байх вэ, нойр дутуу явах эсвэл хэт их унтах ньэрүүл мэндэд нөлөөлөх үү гэсэн асуултын хариуг дээрхсудалгааны дүнд олсон байна.

Page 7: Нойрны тухай

Судалгааны үр дүнд:

• Хоногт 6.5-7.5 цаг унтаж амрах нь хүний эрүүл мэндэд яг тохирсон хэмжээ ажээ. Хэдий хугацаанд унтсанаар эрүүл мэндэд нь ямар эерэг болон сөрөг нөлөө гарсан бэ гэдгээр нь дээрх дүгнэлтийг гаргасан байна. Судалгаанд оролцсон нэг сая хүнийг ажиглахад хоногт наймаас дээш юм уу эсвэл зургаагаас бага цаг унтдаг хүмүүс бусдыгаа бодвол богино насалж байжээ. Өөрөөр хэлбэл хэт их унтдаг болон дандаа нойр дутуу явдаг хүмүүс тийм ч урт насалдаггүй нь судалгаанаас харагдсан байна. Ялангуяа хэт их унтах зуршил нь нь нойр дутуу явахаас ч аюултай бөгөөд хоногт 8.5 цагаас дээш унтах нь таван цаг унтдаг хүнээс илүү эрсдлийг эрүүл мэнддээ учруулдаг гэнэ. Хэт их унтдаг эсвэл нойргүйддэг хүмүүс сэтгэл гутралд автаж, таргалах нь түгээмэл байдаг бөгөөд нэлэнхүйдээ зүрхний янз бүрийн өвчин тусах өндөр эрсдэлтэй бүлэгт багтдаг байна. Харин хоногт 6.5-7.5 цаг унтдаг хүмүүс бусдаасаа илүү эрүүл амьдарч, урт насалдаг учраас үүнийг унтахад яг тохирсон хугацаа гэж эрдэмтэд зөвлөж байна.

Page 8: Нойрны тухай

Сайхан нойрсох нь хүний эрүүл мэндэд олон талын ач тустай. Үүнээс хамгийн чухлыг нь

нэрлэвэл• - Урт наслах. Нью-Йорк дахь Рузвельтийн эмнэлгийн нойр судлалын эмч Ж.Рэймондын нотолсноор сайн унтаж

амрах нь урт наслахын нэг үндэс болдог. Гэхдээ сайн унтана гэдэг нь үд болтол унтахын нэр биш бөгөөд зохистой хугацаанд гүн нойрсч, биеэ амраахыг хэлж байгаа юм шүү.

• -Ой тогтоолт сайжрах. Хүнийг унтаж амарч байх үед ой тогтоолтын чадвар сайжрах процесс тархинд явагддаг байна. Тиймээс хэрэв гадаад хэл шинээр сурахаас эхлээд ямар нэгэн зүйлийг цээжлэх, ой ухаандаа тэмдэглэж авах хэрэгтэй байгаа бол ном шагайхын хажуугаар нойр алдахгүй байх нь чухал ажээ.

• -Хавдрын эрсдлийг бууруулна. Сайн нойрсох нь зүрхний өвчин, диабет болон эрт хөгшрөх, даралт ихдэхээс сэргийлдэг. Харин дээрх өвчлөлүүд нь хавдар үүсэх гол шалтгаан болдог. Хоногт зургаагаас бага цаг унтдаг хүнд хавдрын эс илүү хурдан үүсдэг бөгөөд зүрхний шигдээсээр өвчлөх магадлал бусдаас өндөр байдаг. Үүнийг батлах жишээ бол нойргүйдэх

• -Стресс тайлна. Нойр стрессийн төвшин бууруулдаг нь аль хэдийнэ судалгаагаар нотлогджээ. Учир нь, аливаа бухимдал, ядаргаанаас үүдсэн цусны даралт ихсэх явдлыг нойрсох үед хяналтад авдаг байна.

• -Замын ослоос сэргийлнэ. АНУ-ын 2009 оны статистик мэдээллээр зам дээр нойрмоглож явснаас болоод осол гаргасан жолооч нарын тоо согтуу үедээ осолдсон хүмүүсээс хэд дахин илүү байжээ.

• -Турна. Жингээ хасахыг хүсч байгаа бол эртхэн орондоо орохыг зөвлөж байна. Сайн унтаж амарснаар жин хаях нөхцөл 56 хувиар дээшилдэг байна. Нөгөө талаар нойр муутай явах нь өлсөх мэдрэмжийг илүү төрүүлдэг гэнэ. .

Page 9: Нойрны тухай

Нойр муудах/НОЙРГҮЙТЭЛ/

• Уураг тархины элдэв органик өвчлөлийн улмаас нойр муудаж болно. /уураг тархины хавдар, гэмтэл, тархины үрэвсэл, тархины судасны хамуурал, цусны даралт өвчин зэрэг/ Нойр муу байх нь хүмүүсийн ажиллах чадварыг бууруулж, санаа сэтгэлээр унаган, уур уцаартай, амархан ядрамтгай болгон тэр чанараараа хүний урт удаан наслахад муугаар нөлөөлж болох гол хүчин зүйлсийн нэг нь болдог байна.

• Төв мэдрэлийн системийн үйл ажиллагааны түр зуурын хямрал, неврозын үед нойр муудаж болно. Бие даасан ямар нэг цочмог, архаг өвчний улмаас нойр муудах нь нилээд элбэг байдаг.

• Хэрэв хэвтсэн даруй нойр хүрэхгүй бол унтах гэж хичээх хэрэггүй, харин нойрны тухай бодохгүй, тайван хэвтвэл аяндаа нойрсоно. Оюутан хүн шалгалт шүүлгийн үед болон биеийн тамирын тэмцээнд бэлтгэх үед нойроо хэтэрхий хасч болохгүйг анхаараарай. Харин оройн хоолны өмнө 1-2 цаг тайван унтахад толгой сэргэж, шөнө орой болтол хичээл давтах бололцоотой болдгийг санавал зохино. Аливаа хүн нойрны эрүүл ахуйн шаардлагыг чанд биелүүлж тогтмол цагт унтаж, тогтмол цагт босож байх нь нойрсолтын зөв дэглэм бүрэлдэн тогтоход ашигтай бөгөөд нойр муудах зовлонгоосөөрийгөө аварч чадна.

Page 10: Нойрны тухай

Яагаад нойр хулждаг вэ?

• Нойр хүрэх үед шууд унтахгүй бол дахин 1-2 цаг хүлээх хэрэгтэй болдог байна. Үүнийг бид нойр хулжлаа гэж нэрлэдэг ажээ. Нойр хулжих гэдэг нь бие организмын тэнцвэр алдагдсан гэсэн үг юм. ингэснээр та амрах цагаасаа алдаж хохиролд орж байгаа хэрэг. Хэрэв та тогтмол цагт сэрдэг бол нойр хулжих гэдэг нь танд томоохон алдагдал болж байгаа нь гарцаагүй.

Page 11: Нойрны тухай

Нойргүйдлийн эмчилгээ нь тун амархан байдаг.

• Би унтаж чадсангүй ээ гэдэг бодол санаа танд дахин нэрмээс болж байдаг. Юу гэсэн үг вэ гэвэл: шөнө нойр хүрэхгүй үедээ та байн байн цагаа хардаг, үе үе босч явдаг, аа бас телевиз үзнэ. Маргааш нь сэрээд хамт олондоо өөрийнхөө хэрхэн унтаж амарч чадаагүй тухай ярьж гарна даа. Шөнө тэдэн цагт босч тэгээд, ингээд г.мэтчилэн өөрийн нойргүйдлээс болж шөнө яаснаа хэлээд, амарч чадаагүйгээ тоочоод, өнөө шөнө яах бол оо гэсэн бодол тээдэг. Таны энэ бүх үйлдэл чинь чухамдаа таны нойргүйдлийн ДАСГАЛ болж өгдөг.

• Үнэн хэрэгтээ хүн хэдийгээр бараг үүрээр шахам унтаад, эргэн тойрноо мэдэрч, сэрвэлзэн хоносон байсан ч тэрээр гүн нойронд тодорхой хэмжээгээр автсан байдаг. Сэрвэлзээд орчиноо мэдрээд байна аа гэдэг нь өнгөц нойр нь урт байна аа гэсэн үг. Өнгөц нойр гүн нойр хоёр ээлжилдэг учраас гүн нойронд та ямар нэгэн байдлаар автсан байна аа л гэсэн үг. Тиймээс танд амрах хугацаа хангалттай байсан гэдгийг ойлгох хэрэгтэй. Та үнэн сэтгэлээсээ "Би их ч бай бага ч бай унтсан. Би сайхан амарсан. " гэж хэлж мэдэрч чадвал та хэзээ ч нойргүйдлээс болж ядрахгүй

Page 12: Нойрны тухай

СОНИРХУУЛАХАД:

• “Нойр” хэмээх сэтгүүлийн 2010 оны дугаарт гарсан судалгаагаар бол унтаж амрах нь сурлагын чанарт нөлөөлдөг гэнэ. 10-16 насны сурагчдын дунд явуулсан судалгаагаар нойрны асуудалтай, тухайлбал, хурхирдаг, хэт их зүүдэлдэг, нойр муутай хүүхдүүдийн сурлага бусдаасаа сул байдгийг олж илрүүлжээ. Тэд анхаарал төвлөрүүлэхдээ муу, ой тогтоолт нь сайнгүй байжээ. Хүүхдүүд том хүнийг бодвол хэдэн цагаар илүү унтах ёстой бөгөөд хоногт наймаас доош цаг унтдаг хүүхдүүдэд ааш зан тогтворгүй, анхаарлаа төвлөрүүлж чаддаггүй зэрэг дутагдал илэрдэг байна.

• Унтахын өмнө орондоо тамхи татах, ном унших маш хортой бөгөөд нойрсох үедээ гэдрэг харж хэвтэх хамгийн тохиромжтой бөгөөд баруун, зүүн ташаагаараа ээлжлэн, хөлөө ялимгүй атийж хэвтэж болно. Харин өвдгөөрөө нугарч, атирч унтах, эсвэл хөнжилдөө шургах, нүүрээрээ дэр лүү шигдэн унтах хортой.

Page 13: Нойрны тухай

•ЭРТ БОСВОЛ НЭГИЙГ СУРНА...