16
ӨГҮҮЛБЭРИЙН НАЙРУУЛГА fo iK l e BRI iia Nei ir eg ol) t Б.Отгон-Эрдэнэ

6-р ангийн монгол хэлний хичээл өгүүлбэрийн найруулга

Embed Size (px)

Citation preview

ӨГҮҮЛБЭРИЙН НАЙРУУЛГА

foiK

leB

RI iia

N

eiire

gol) t

Б.Отгон-Эрдэнэ

Өгүүлбэр гэж юу вэ?

Хэлэх аялгатай, утга санаа, үйл явдлыг илэрхийлсэн, хэлзүйн гишүүдтэй, үг холбоо үгээс бүтэх харилцааны үндсэн нэгжийг өгүүлбэр гэнэ.

Өгүүлбэрийн үндсэн шинж

Утга санааг илэрхийлнэ

Хэлэх аялгын шинжтэй

Хэлзүйн гишүүдээс

бүтнэ.

Харилцах, мэдээлэх төгс дохио болдог.

Утгаар нь

• Ойролцоо• Төсөө • Эсрэг • Зүйлчилсэн

Бүтцээр нь

• Энгийн • Нийлмэл

Хэлэх зорилгын үүднээс

• Асуух• Анхааруулах • Хүүрнэх • Захирах хүсэх

өгүүлбэр

Өгүүлбэрийг ангилах нь

Ойролцоо утгат өгүүлбэр

Хоёр ба түүнээс дээш хэд хэдэн өгүүлбэрийн бүтцэд ойролцоо утгатай үг орвол ойролцоо өгүүлбэр бүтнэ.

Эрдэмт хүн даруу Их мөрөн дөлгөөн

Бороотой боловч болзоондооХуртай боловч хугацаандаа

Хааны алба халаатайЭзний алба ээлжтэй

Эсрэг утгатай өгүүлбэр

• Хоёр ба түүнээс дээш өгүүлбэрийн санаа эсрэгцвэл эсрэг утгатай өгүүлбэр бүтнэ.

Жишээлбэл:

Муу явахад нөхөр холСайн явахад садан ойр

Өгүүлбэрийн найруулга

• Өгүүлбэр нь учир зүйн зөв дараалалтай байна.

• Үйл явдлыг илэрхийлнэ.• Утга санааг илэрхийлнэ.• Өгүүлбэрийг шууд

утгаар нь зохиохоос гадна далд, адилтгасан утгаар зохион хэрэглэнэ.

• Асуух, анхааруулах, захирах, хүүрнэх өгүүлбэр нь эх, өгүүлбэрийн найруулгад чухал үүрэгтэй. Эдгээр нь хүний сэтгэлийн хөдөлгөөнийг илэрхийлдэг тул зөв зохистой сонгон найруулах нь чухал юм.

Өгүүлбэр зохиохдоо зөв оновчтой үг сонгоно.

Нэг үгийг олон давтахгүй байх.

Хэлэх зорилго буюу харилцахуйн үүднээс өгүүлбэрийг найруулах дөрвөн хэв шинж байна.

• Захирах, хүсэх өгүүлбэрТоочих найруулга

• Хүүрнэх өгүүлбэр Хүүрнэх найруулга

• Заах, асуух өгүүлбэрЭргэцүүлэх найруулга

Тайлбарлах найруулга

Эргэцүүлэх өгүүлбэр

Эхийг уншаад даалгаврыг гүйцэтгэн, өөрийгөө шалгаарай.   Тэнгэрлэг бардам тэргүүн өргөж явтугай  Хорьдугаар зууны хондлойд хүүхнүүд цахиур хагалж, найргийн дэвжээнээс алдар, атаархлын аль алиныг нь дагуулсан юм. Гэвч тэд борог шүлгийн бэлчирт бодол чөдөрлөж, дэндүү томдсон дэлхийн титэм зүүдлэх мунхаг амгаланд алмайдаггүй нь олзуурхал бөгөөд Хулангийн хувьд шүлэг бүрийдээ өөрийгөө чамлан ирлэж, адган шаналсан тэмүүлэл нь түүний шүлгийн ижилсэлгүй өнгө төрхийн дархлааг буй болгосон гэж санана. (Д.П)

Даалгавр-1 Эхийн доторх далд утгатай дараах үг, өгүүлбэрийг шууд утгатай өгүүлбэрээр солин найруулан бичээд найруулгын өнгө аясад ямар өөрчлөлт гарч байгааг ажиглаарай. Тэнгэрлэг бардам тэргүүн өргөж

явтугай.Хорьдугаар зууны хондлойд хүүхнүүд

цахиур хагалж...Гэвч тэд борог шүлгийн бэлчирт бодол

чөдөрлөж дэндүү томдсон дэлхийн титэм зүүдлэх мунхаг амгаланд алмайдаггүй нь...

Өөрийгөө чамлан ирлэжШүлгийн ижилсэлгүй өнгө төрхийн

дархлааг буй болгосон гэж санана.

Дасгал-1

Дасгал-2Зургийн үйл явдлыг ажиглаад өгсөн

холбоо үгсийг ашиглан 5-6 хүүрнэх өгүүлбэр зохиогоорой.

өнгө төрх сэргэлэн цовоо эх орон хээр халзан адуу мал хөдөө нутаг хөх тэнгэр цэнхэр уулс хөрст дэлхий халтар гөлөг баяр баясгалан балчир үе атаархуу зан

Дасгал-3 Дараах оньсогыг уншиж таагаад, онцолсон үг хэллэгийн адилтгасан утгыг тайлбарлан бичээрэй.

Баруун

талд

бамбай

цэцэг

Зүүн

талд

зүрхэн

цэцэг

орон

дээр

онцын

цэцэг

Барааны ард

барашгүй чихэр.

Өглөө 4 хөлтэйӨдөр 2 хөлтэйШөнө 3 хөлтэй

Суумал бурхан гүймэл ширээАр хөвчид цас орвол арилгахад бэрх

Алтан гадас мурийвал засахад бэрх

Дасгал-4Зургийг ажиглан жилийн дөрвөн улирлын талаар өөрт төрсөн сэтгэгдлээ 4 өгүүлбэрээр эргэцүүлэн бичээрэй.

Дасгал-5Зохиолын баатруудын гадаад болон дотоод шинжийг тоочин өгүүлбэр зохион бичээрэй .

Хичээлийн дүгнэлт

• Өгүүлбэр нь учир зүйн зөв дараалалтай байна.

• Үйл явдлыг илэрхийлнэ.• Утга санааг илэрхийлнэ.• Өгүүлбэрийг шууд

утгаар нь зохиохоос гадна далд, адилтгасан утгаар зохион хэрэглэнэ.

• Асуух, анхааруулах, захирах, хүүрнэх өгүүлбэр нь эх, өгүүлбэрийн найруулгад чухал үүрэгтэй. Эдгээр нь хүний сэтгэлийн хөдөлгөөнийг илэрхийлдэг тул зөв зохистой сонгон найруулах нь чухал юм.

Өгүүлбэр зохиохдоо зөв оновчтой үг сонгоно.

Нэг үгийг олон давтахгүй байх.