монгол хэлний хэмт үгийн тухай

Preview:

DESCRIPTION

Орчин цагийн монгол хэлний судалгаа

Citation preview

Д - Р Ж. БАТ- И Р ЭЭД Ү Й , М О Н Г ОЛ С УД Л А Л Ы Н Х Ү Р Э ЭЛ Э Н ,

М О Н Г ОЛ УЛ С Ы Н И Х С У Р Г У УЛ Ь ,

М О Н Г ОЛ УЛ С

E - M A I L : I R E G E D U I @ G M A I L . C O M

B L O G : H T T P : / / I R E G E D U I . B L O G S P O T. C O M /

Монгол хэлний хэмт үгийн утгын судалгааны асуудалд

“Монгол хэлний тооны болон хэмт үгийн сан”, Ж.Бат-Ирээдүй

Уб., 2010, A5, 104 х.ISBN 99962-0-206-3

Хэмт үг гэж юу вэ?

Монгол хэлний хэмжээ заасан үг, хэмжээ илэрхийлэх үг, хэмжилзүйн нэрс гэх мэт тайлбарын чанартай олон янзаар нэрлэх үгийг товчлон хурааж ХЭМТ ҮГ хэмээн нэрлэв.

Монгол хэлний нэр үгээс нэр үг бүтээх –т дагаврыг ашиглан хэмжих, хэмжээ, хэмжээс, хэмнэх, хэмлэх, хэмнэл, хэмжүүр, хэмжил зэрэг үгийн язгуурын хэм гэдэг нэр үгэнд –т дагавар залган бүтээв.

Хэмт үгийг хэн хэн судласан бэ?

Ч.Содном (1975) Г.Гонгоржав (1992)А.Пүрэвжанцан (1995)Канг Шинг (1995) Б.Төвшинтөгс (2003)Ж.Урангуа, (2003)З.Лонжид, (2003)Ц.Шагдарсүрэн, (2003)Д.Бадмаанямбуу, (2004)

Д.Бадамдорж (2005)Б.Пүрэв-Очир (2007)Ж.Бат-Ирээдүй (2010)

Хэмт үгийг хэн юу гэж нэрлэв?

Г.Гонгоржав, “тоо зүй, хэмжил зүйн ухааны нэгж”А.Пүрэвжанцан “хэмжээ илэрхийлэх үгс”Х.Бадмаанямбуу “хэмжээ илэрхийлэх үг”Б.Пүрэв-Очир “тоозүй, хэмжил зүйн нэр, мэргэжлийн

үгс”, “тоо хэмжээний үгс”, Ж.Бат-Ирээдүй “хэмт үг”

Тооны үг (нэр) Хэмт үг

Тооны үг тодорхой маргаан байхгүй, сайн судлагдсан.

Тооны үг бол хэдийгээр ерөнхий, тодорхой хоёр янзаар илэрдэг ч хэмт үгээс илүү нарийн тодорхой тоог заадаг гэж хэлж болно.

Тооны үг хэлц буюу далд утгатай байж болохгүй.

Хэмт үг бол хэмжээ дамжааг багцаалж, баримжаалдаг

Цаг хугацааны болон орон зайн, овор дүрийн хэм хэмжээг зааж байгаа учир нэг талаас тооны айд багтах учиртай.

Хэмт үг нь хэлц болон хэлц бус үгээр байж болно

Хэмт үгийг тодорхой тооны үгтэй дүйлгэж болно.

Хэмт үг тооны үгээс ялгарах нь

Хэлц бус хэмт үг Хэлц хэмт үг

АлдБага саахалтДөрвөн зүг, найман

зовхисДэлэм

Айраг найрын цагЯах ийхийн зуургүйНэг насыг элээхГазрын мухарт Бөгс эргэх зайгүйНүд алдамТагш юм

Хэмт үгийг хэлц, хэлц бус гэж ангилах нь

Доктор А.Пүрэвжанцан

“Монголчуудын хэмжээ илэрхийлэх үгс ... “Монголчуудын хүнд хөнгөн, их бага, урт богино, талбай эзлэхүүн, орон зай, хугацаа, ахуй байдал, байгаль цаг уурын гэх мэт хэмжээ илэрхийлэх ойлголтууд нь физик, математик, хими, философи зэрэг бусад шинжлэх ухааны товч өгөгдөхүүнтэй дүйж байдаг...” (А.Пүрэвжанцан, “Монголчуудын хэмжээ илэрхийллийн товч тайлбар толь”, Уб., 1998)

Профессор Д.Бадамдорж

Монгол хэлний хэмжээ заасан хэлц үгийг 1. Цаг хугацаа заасан2. зай хэмжээ заасан3. Овор төрх заасан4. Чанар шинж заасан гэж 4 хуваасан. (Д.Бадамдорж, “Монгол хэлний үгийн сангийн утгазүй”, Уб., 2006, 139-р

тал)

Профессор Д.Бадмаанямбуу

Монгол хэлний хэмжээ илэрхийлэх үг хэллэгийг үгийн сангийн буюу нэрлэх арга маягаар нь

Тусгайлан нэрлэх үгОрлуулан нэрлэх үгЗүйрлэн дүрсэлж нэрлэх (Д.Бадмаанямбуу,“Монгол хэлний тоо хийгээд хэмжээ илэрхийлэх ёс,

түүний зүй тогтол” нэг сэдэвт зохиол, 2004, 135 –р тал)

Профессор Б.Пүрэв-Очир

Монгол ардын уламжлалт тоозүй, хэмжилзүйн нэрсийг... Тойм тооны утгат нэрд хамааруулан үзэж болмоор ерөнхийдөө баримжаа утгатай иж үгийн олонлиг байгаа...”, “... Тоо хэмжээний үгсийн утгын оронд хамаарах өвөрмөц бүлэг үгс...”

(Б.Пүрэв-Очир, “Монгол хэлний бүтэц, утга, үүрэг, хэрэглээ, Уб., 2007, 20-24-р тал)

Хэмт үгийг хэрхэн ангилах вэ?

Цаг хугацааны утгат хэмт үгТоолох утгат хэмт үгОрон зайн утгат хэмт үгОвор дүрийн утгат хэмт үгӨндөр намын утгат хэмт үгЭзлэхүүний утгат хэмт үгТалбайн утгат хэмт үг

Цаг хугацааны утгат хэмт үг

Айраг найрын цагАлга урвуулах агшинБага үдийн хэрБилгийн нүд нээгдэх цагБор гэгээ татах, түрүүчийн од

цэцэглэх алдГэрийн нар ханын толгой

өшиглөх үеИд таана идэх цагМал ногоонд цадах үеэрМичид марал тонгойхМорь эмээллэх зуур

Хөх ус хөлдөхийн цагШүлэг нойрын цаг Намрын хайлган цагНар битүүНар буцах Муу нэртэй мичин жилНугас ирэх цагҮүрийн таван жинНамрын халтар сөл тасрахНарны галтайдНогооноор

Тоолох утгат хэмт үг

Газар дээр ганц Хуруу дарам Ганц ус Гурамсан Далан долоон үг Далан хэлтэй Далан хэлээ дэлгэх Дөчин ес хоног Зулын хорин таван Зуун грамм Зуун задгай, жаран хагархай Наян хэлийн Нэг амиар (хөнтрөх)

Олон таван Таргийн таван ямаа Таван хэлийн амьтан Тавь шүүрэх Шөвгийн дөрөв Идэр ес Уртаашаа Шар нар бор хоног ээлжлэн

өнгөрөх

Орон зайн утгат хэмт үг

алга дарамбага саахалтбугуйл хаямГурван нүүдлийн газаргурван өдөрчийн газарЖирэмсэн эмийн шээсний

бэлчээрМянганы тэртээөдөрчийн газархарааны газар

Барианы газарЗуун уул, мянган усТаван мод газарМорины аргамжааны

газарХоногийн газарХол саахалтЭрхий дарам зай

Овор дүрийн утгат

Морин саарал зэрэглээТом гарынҮхрийн чинээХормой аргалУулын чинээТуулайн чинээҮхрийн чинээ

Өндөр намын утгат

Дөрөө зурамӨвдөгцөөХоёр хурууБодын турууБогын хар турууХондлой цохимТашаа цохим

Эзлэхүүний утгат

Хөхүүр айрагБорви архиТогоо сүүГүзээ зөөхийТагш юмШанага сүүОлгой тос

Талбайн утгат

Эрхий дарам зайӨртөөСаахалтТохойАлд СөөмХурууХотын чинээТохмон чинээ

Тохойн чинээХумсны толион чинээМянганы газарХоногийн газар

Айраг найрын цаг

“Үүгээр түүгээр адуу мал зөндөө бэлчээд, үе үе тохиолдох айлын зэл дээр бариатай гүүнүүд янцгааж айраг найрын цаг мэдэгдэвч дайран орж зугаацах чөлөө хаана вэ?” Д.Нацагдорж

Арван бээрийн газар

“Их газрын чулуу их холоос цэнхэртэнэ, арван бээрийн газраас ассан гал шиг үзэгдэнэ.” До.Цэнджав, “Их газрын чулуу”

Бугуйл хаям, бууж үдлэм

“Бугуйл хаям ойроос наран мандах нь хачин, бууж үдлэм холоос айл нь харагдах нь сонин.” Б.Явуухулан

Навч ногооны шим шүүс гүйцэж, эрвээхэй бал бурамд шандуурч бялуурсан цаг

“Навч ногооны шим шүүс гүйцэж, эрвээхэй бал бурамд шандуурч бялуурсан цаг бөгөөтөл хонгор морь минь хондлой дүүртэл таргалсангүй.” Б.Догмид, “Ус уух заяа”

Өсөх наснаас өтлөх насан хүртэл

“Өсөх наснаас өтлөх насан хүртэл чам юугаан судлан өдөр бүр үгсийн эрдэнийг тэнь баярлан түүнэм.” Б.Ринчен, “Монгол хэл”

Хөх ус хөлдөх цаг

“Ийн хөх ус хөлдөхийн цагт миний ижий хүндтэй зочиндоо ч үл гаргах ган хэттэй, загал цахиураа цахин цахин гал өгтгөөж, хорин нэгэн зул асааж билээ.” Д.Төрбат, “Зулын хорин таван”

Эрхий дарам зай

“Нэг цун буюу эрхий дарам зайд мянган заан эсвэл гурван зуун бурхан багтаан зурж, Богд эзэнд өргөн барих...” Л.Түдэв, “Эрхий дарам зай”

Дүгнэн үзвэл

Монгол хэлний хэмт үгийг дээрх байдлаар ангилж болохыг үл нуршив. Цаг хугацааны утга заасан хэмт үгэнд тооны болон цаг, нар, үе гэх мэт үгс

орж бүтэх нь элбэг байгааг цаашид нарийн судлах. Монгол хэлний хэмт үг бол нүүдлийн мал аж ахуй, монголчуудын

амьдралтай нягт холбоотой жинхэнэ унаган монгол үгс мөн болой. Ангилалаас үзвэл цаг хугацаа заасан хэмт үг бусад үгээсээ тооны хувьд

олон байгаа нь судлууштай Монгол хэлний тодорхойг тоо нь заадаг, барагцааг нь хэмт үг заадаг гэж

ойлгож болох. Хэмт үгийн бүтцэд тооны үг багтаж шингэж болно. Хэмт үгийг тодорхой тоотой харгуулан барагцаалж үзэж болно. Хэмт үгийн жишээ баримтыг монгол утга зохиолоос хангалттай олж

болно. Монгол хэлний хэмт үгийн тайлбар толь бичгийг улам зузаална.

Монгол хэлний хэмт үгийн утгын судлалдхэмээх өчүүхэн илтгэлийг маань анхааран

сонссон та бүхэнд баярлалаа

Recommended