28
Уран зохиолын орчуулгын төрөл Лекц № 4

"Солонгос хэлний орчуулгын онол" Хичээл-4

Embed Size (px)

Citation preview

Page 1: "Солонгос хэлний орчуулгын онол" Хичээл-4

Уран зохиолын орчуулгын төрөл

Лекц № 4

Page 2: "Солонгос хэлний орчуулгын онол" Хичээл-4

Уран зохиолын орчуулгын төрөл

Уран зохиолын орчуулгын онцлог Уран зохиолын орчуулгын арга барил

Уран зохиолын орчуулгын талаарх эрдэмтэн судлаачдын үзэл баримтлал

Page 3: "Солонгос хэлний орчуулгын онол" Хичээл-4

Уран зохиолын орчуулгын онцлогУран зохиолын орчуулга бол бусад бүх төрөл зүйлийн орчуулгаас олон талаараа ялгаатай бөгөөд орчуулагчаас жинхэнэ мэдлэг, ур чадварыг дээд зэргээр шаарддагийн хувьд онцгойлон авч үзэх ёстой төрөл зүйл болно. Уран зохиолын орчуулга олон талтай учир түүнийг хэл шинжлэлийн нэг салбар ухаан гэж үзэж зөвхөн хэлний талаас судлах ёстой гэж зарим судлаачид мэтгэх боловч уран сайхны зохиолд зохиолчийн бүх авьяас билгээ дайчлан байж урлан бүтээсэн дүрийг орчуулгад дахин амилуулах буюу дүрийг дүрээр амилуулах ёстой онцгой шаардлагатайн үүднээс уран зохиолын онолын талаас бас судлах ёстой.

Page 4: "Солонгос хэлний орчуулгын онол" Хичээл-4

Уран зохиолын орчуулгын онцлогЭнэ хоёр хандлагыг дэлхий дахины орчуулгын онолын хүрээнд одоо ч гэсэн идэвхтэй шүүн хэлэлцсээр байна. Хэдийгээр энэ нь аливаа шинжлэх ухаанд заавал байдаг зүй ёсны үзэгдэл мөн ч гэсэн асуудлын хоёр өөр хандлагыг хэт өрөөсгөлөөр авч үзэн хэтэрхий туйлшран хоёр хязгаар руу чангаах нь асуудлыг шинжлэх ухааны үүднээс иж бүрэн шйидвэрлэх арга яавч биш болов уу. Бидний бодлоор бол уран зохиолын орчуулга бол нийт хэл бичгийн ухааныг хамарсан онцгой салбар юм.

Page 5: "Солонгос хэлний орчуулгын онол" Хичээл-4

Уран зохиолын орчуулгын арга барилУран зохиолын орчуулгад орчуулгын үндсэн зарчим, орчуулгын арга барилын асуудал нь бусад төрөл зүйлийнхээс илүү тодрон гардаг. Уран зохиолын орчуулгын арга барилыг судлаачид олон хувилбараар авч үзэн тайлбарладаг боловч ерөнхийд нь дөрвөн хувилбараар тогтон ярилцаж болмоор санагдана. Үүнд:а/ бүрэн төгс,б/ үгчилсэнв/ хялбарчилсанг/ тайлбарласан

Page 6: "Солонгос хэлний орчуулгын онол" Хичээл-4

Уран зохиолын орчуулгын арга барилА. БҮРЭН ТӨГС ОРЧУУЛГЫН АРГА БАРИЛХүн төрлөхтний соёл иргэншлийн илүү өндөр хөгжлийн шатанд буюу нийгмийн сэтгэлгээнд иргэний тал давамгайлах үед бүрэн төгс орчуулгын арга зонхилдогийг орчуулгын түүхийн баялаг баримт хэрэглэгдэхүүн нотолж байна. Бүрэн төгс орчуулга гэдэг нь : эх зохиолын утга санаа, агуулгыг орчуулгад бүрэн илэрхийлж үгийн сан, өгүүлбэр зүй, найруулга эхийн хувьд хоёр хэлний өвөрмөц шинж, хэлний хэм хэмжээг чанд баримтлан орчуулахыг хэлнэ.

Page 7: "Солонгос хэлний орчуулгын онол" Хичээл-4

Уран зохиолын орчуулгын арга барилO Олон үеийн турш эрдэмтэн, судлаачдын таашаалд

бүх талаар нийцэхүйц бүрэн зөв орчуулга бий болгоход их бэрхшээл тохиолдсоор ирсэн. Нэг зохиолыг хэд хэдэн орчуулагч өөр өөрийн арга барилаар орчуулахад нэг орчуулагчийнх орчуулга үгийн сангийн тохирооны /онолтын/ хувьд өөлөх аргагүй сайн болсон байхад хэл зүй, найруулга зүйн талаар түүнийг задлан шинжилбэл илэрхий согогтой болсон байхад, нөгөө нэг хувилбар нь найруулгын талаар чамбай сайн боловч эх зохиолын үг, өгүүлбэрийг илэрхий гажуудуулсан буюу гуйвуулсан байх жишээтэй.

Page 8: "Солонгос хэлний орчуулгын онол" Хичээл-4

Уран зохиолын орчуулгын арга барилИймээс бүрэн төгс орчуулга нь хэлний бүх төвшинд болон найруулга зүйн талаар оновчтой, эх зохиолын агуулга санааг бүрэн гүйцэд илэрхийлсэн, тансаг яруу байж, орчуулгыг уншсан хүн эх зохиолыг тухайн хэлээр нь уншихад уран сайхны таашаалыг хэрхэн эдэлсэн шиг байх тийм төвшингийн бүтээл болох учиртай. Үүний тулд орчуулагчийн мэдлэгийн хүрээ асар өргөн, хэл шинжлэлийн ба утга зохиолын онолын гүн бат мэдлэг эзэмшсэн, эх зохиолыг туурвисан улс үндэстний хэлийг бүх өнгө аясаар нь ухаардаг, түүний түүх, соёл, хүн ардын зан заншил, ахуй амьдралыг сайн судалсан байх нь зүйтэй юм.

Page 9: "Солонгос хэлний орчуулгын онол" Хичээл-4

Уран зохиолын орчуулгын арга барилҮүний зэрэгцээ орчуулагч хүн хэлний өндөр соёлтой уран үгийн чадвартан байхаас гадна тухайн төрөл зүйлийн орчуулгадаа гаршсан буюу шаардлагатай туршлагыг хуримтлуулсан байхыг аяндаа шаарддаг нь илэрхий юм. Чухам эдгээр нөхцөлийг бүрдүүлсэн орчуулагч бүрэн төгс орчуулга хийх боломжтой.

Уран зохиолын орчуулга бол жинхэнэ утгаараа УРЛАГИЙН БҮТЭЭЛЧ ХӨДӨЛМӨР юм.

Page 10: "Солонгос хэлний орчуулгын онол" Хичээл-4

Уран зохиолын орчуулгын арга барилБ. ҮГЧИЛСЭН ОРЧУУЛГЫН АРГА БАРИЛҮгчилсэн орчуулга буюу эх зохиолын хэлбэрийг өрөөсгөл байдлаар хуулбарласан орчуулга бол ихэнхдээ тухайн цагийн сэтгэлгээний төвшинтэйхолбоотой байх боловч бас орчуулагчийн туршлага, хэлний мэдлэг, орчуулгын ур чадвар дутсанаас үүдэн гардаг. Хэрэв бүрэн төгс орчуулга тухайн улс үндэстний соёлын ба уран зохиолын салшгүй бүрэлдэхүүн хэсэг болж улмаар баяжуулдаг байхад үгчилсэн орчуулга нь түр зуурын үзэгдэл болж өнгөрөөд аяндаа мартагдан ул мөргүй болон арилдаг.

Page 11: "Солонгос хэлний орчуулгын онол" Хичээл-4

Уран зохиолын орчуулгын арга барилМонголын олон зуун жилийн соёл иргэншлийн хөгжил цэцэглэлтийн явцад манай эрдэмтэн -орчуулагч нар самгарди, төвд, хятад, уйгар, перс зэрэг дорно дахины хэлнүүдээс шинжлэх ухааны өдий төдий салбарын сонгодог бүтээлийг монгол хэлэнд яруу сайхан орчуулж үндэсний соёлыг баяжуулсан их туршлагатай. Харин бурхан шашны ном зохиолд ямар ч өөрчлөлт оруулж болохгүй гэдэг үзлээр үгчлэн орчуулах арга барил ч багагүй хэрэглэж байжээ.

Page 12: "Солонгос хэлний орчуулгын онол" Хичээл-4

Уран зохиолын орчуулгын арга барилИймэрхүү үзэгдэл зөвхөн Монголд төдийгүй дэлхий дахины соёл иргэншил өндөр хөгжсөн орнуудын орчуулгын түүхэнд их түгээмэл байсан нийтлэг үйл явцын нэг мөн. Гэвч үгчлэх орчуулга тухайн улс орны соёлын хөгжилд төдийлөн тустай биш болох нь амьдралаар нотлогдсон төдийгүй үндэсний хэвийн хөгжилд ч халгаатай болох нь тодорхой болж энэ болхи аргаас алхам алхмаар татгалзах болсон юм. Гэхдээ судалгаа шинжилгээний болон сургалтын зорилгод нийцүүлэн үгчилсэн орчуулга хийх явдлыг үгүйсгэх аргагүй юм.

Page 13: "Солонгос хэлний орчуулгын онол" Хичээл-4

Уран зохиолын орчуулгын арга барилВ. ХЯЛБАРЧИЛСАН ОРЧУУЛГЫН АРГА БАРИЛХялбарчилсан орчуулгыг голцуу танин мэдэх ба сургалтын зориулалтаар хийдэг. Энэ нь хүнд хэцүү найруулгаар туурвисан томоохон зохиолбүтээлийг нийт өргөн олон уншигчдад зориулан хялбаршуулан хийсэн орчуулга юм. Ийм аргаар орчуулга хийх нь ихэвчлэн туульсын хэмжээнийтомоохон туурвил болон шинжлэх ухааны том зохиолыг нийтийн хүртээл болгох зорилгоор тухайн мэргэжлийн дагнасан орчуулагчийн гүйцэтгэж байдаг үүрэг юм.

Page 14: "Солонгос хэлний орчуулгын онол" Хичээл-4

Уран зохиолын орчуулгын арга барилХялбарчилсан орчуулга бол цэвэр мэргэжлийн ажил болохоос бус хэн нэгэн мөнгөний төлөө хөөцөлдөгчийн “товчилсон орчуулга” гэгчээс агуулгын хувьд огт өөр ухагдахуун юм. Харамсалтай нь мэдлэг чадвараар дулимаг зарим хүмүүс сүүлийн үед “товчилсон орчуулга” хийх нь элбэгшиж байгааг яавч дэмжиж болохгүй. Учир нь мэргэжлийн биш тийм хүмүүсийн бүтээлийн заримаас нь сөхөн үзвэл ихэнхи тохиолдолд эх зохиолын гол агуулга санааг гажуудуулсан буюу гуйвуулсан, бас гол санааг орхисон атлаа аар саар зүйлийг нь нуршин тоочих, хүнд хэцүү хэллэг, өгүүлбэр, бүтцийг тойрч гарсан зэрэг алдаа эндэгдэл мундахгүй гарах юм.

Page 15: "Солонгос хэлний орчуулгын онол" Хичээл-4

Уран зохиолын орчуулгын арга барилГ. ТАЙЛБАРЛАСАН ОРЧУУЛГЫН АРГА БАРИЛЭх зохиолыг уншигчдад бүрэн дүүрэн ойлгуулах үүднээс түүнд гарч байгаа үндэсний онцлог үгс, өвөрмөц хэллэг хэлц үг, ёгтолсон үг, хэллэг, далд утга агуулгыг тайлбарлан орчуулах шаардлагатай болдог. Тайлбарласан орчуулга бол эх зохиолын агуулга санааг уншигчдад бүрэн дамжуулж чаддаг эерэг талтай ч гэсэн эх зохиолын найруулгын тансаг сайхан амт шимтийг бууруулж хэлний хэмнэлийн зарчмыг зөрчдөг сөрөг талтай учраас орчуулгад, ялангуяа уран зохиолын орчуулгад давын өмнө сонгож авах арга биш гэдэг нь аяндаа тодорхой байна.

Page 16: "Солонгос хэлний орчуулгын онол" Хичээл-4

Уран зохиолын орчуулгын арга барилУран зохиолын орчуулагч нь эх зохиолыг зохиогчийн ертөнцийг үзэх үзэл, бичлэг найруулгын арга барил, өнгө аясын гүнд нэвтрэн хүний сэтгэл хөдөлгөх өнгө аяс, уран сайхны амт шимтийг орчуулж байгаа хэлээр бүрэн төгс илэрхийлэн гаргах үүрэгтэйг бид нэгэнт дурдсан билээ. Ийм учраас эх зохиол амьдралын үнэнийг хэр зэрэг зөв тусгаж, уран сайхны аргаар хэрхэн дүрсэлснээр түүнийг үнэлдэг шиг эх зохиолд тусгасан амьдралын үнэнийг орчуулагч хүлээн авч нөгөө хэлээр сэргээхэд хэлний хэрэглүүрийг бүрэн дүүрэн ашиглаж уу, үгүй юу гэдэг нь уран зохиолын орчуулгын чанар чансааны шалгуур болох ёстой.

Page 17: "Солонгос хэлний орчуулгын онол" Хичээл-4

Уран зохиолын орчуулгын талаарх эрдэмтэн судлаачдын үзэл баримтлал

O Оросын утга зохиолын хураангуй нэвтэрхий тольд “Хэлнүүд хоорондоо их ялгаатай учраас тэдгээрийг холбох холбоо өөрчлөгдөн уран зохиолын бүтээл өөр хэлээр, урлагийн бүтээл шиг амилж байхуйцаар орчуулга хийсэн хэлэнд зохицох шинэ холбоо зайлшгүй үүснэ. Уран зохиолын орчуулагч нь эх зохиолыг бий болгохын тулд хийсэн бүтээлч үйл явцыг мөн нэгэн адил давтдаг юм” гэж М.Топер цохон тэмдэглэсэн нь бий. Энэ бол уран зохиолын орчуулагч нь зохиолчийн нэгэн адил дүрийг урлан бүтээгч мөн гэсэн онолын чамбай дүгнэлт байна

Page 18: "Солонгос хэлний орчуулгын онол" Хичээл-4

Уран зохиолын орчуулгын талаарх эрдэмтэн судлаачдын үзэл баримтлал

Оросын ахмад орчуулагч судлаач, профессор Л.Н.Соболев бичихдээ “Бүх бичиг зохиолыг үнэн зөв орчуулах ид шид бол юуны өмнө тэдгээрийг гүнгүнзгий, зөв ухаарах, тэгэхдээ үг, өгүүлбэр бүрийг тус тусад нь биш, харин бүх нөхцөл байдал, агуулгыг ухаарах явдал юм. Тэгж ухаарснаа буюу эх зохиолын утга санааг яг зөв илэрхийлэн гаргахын ид шид нь үгийг биш, орчуулагчийн хичээл зүтгэлээр бий болдог хэлний ба дадал зуршлын мэдлэг, хуримтлал юм” гэж бичсэн байна.

Page 19: "Солонгос хэлний орчуулгын онол" Хичээл-4

Уран зохиолын орчуулгын үзэл баримтлалОрчуулагч толь бичиг барьж суугаад сонины болон шинжлэх ухаан-техникийн, эсвэл албан бичгийг орчуулдаг шигээ сэтгэлийн ямар ч хөдөлгөөнгүйгээр, эсвэл уран зохиолд гарч буй дүр баатруудын зан төрх, зохиолын уран сайхны амтыг жинхэнэ ёсоор ухаарахгүйгээр үгийг үгээр, өгүүлбэрийг өгүүлбэрээр, холбоо үгийг холбоо үгээр буулгана гэвэл уран зохиолын орчуулгад ямар ч амжилт олох үндэсгүй.

Page 20: "Солонгос хэлний орчуулгын онол" Хичээл-4

Уран зохиолын орчуулгын үзэл баримтлалУран зохиолын бүртээл туурвигч буюу нийтлэгч нэрээр зохиолч хүн зөвхөн нэг хэлний мэргэжилтэн байдаг бол орчуулагч хүн наанадаж хоёр, түүнээс олон хэлний мэргэжилтэн байх тавилантай. Энэ бол орчуулагчийн давуу тал. Тэгэхдээ орчуулагч эх зохиолыг туурвигчийн /зохиолчийн/ хувийн онцлогийг орчуулгадаа тусгахыг эрхэмлэх ёстой. Үүнд түүний өөрийн арга барил чухал бишээ. Нөгөө нэг тал нь зохиолчийн бодит амьдралын гүнээс сонгон авсан сэдэв чөлөөтэй байдаг бол орчуулагч эх зохиолын хүрээнээс халих эрхгүй. Гэвч уран зохиолын орчуулга бол эх зохиолын хоёр дахь /II зэргийн биш/ жинхэнэ хувилбар байх учиртай.

Page 21: "Солонгос хэлний орчуулгын онол" Хичээл-4

Уран зохиолын бүтээл туурвилын орчуулгын онцлог

Уран зохиолын бүтээл туурвил нь туульсын, утга уянгын, жүжгийн гэсэн гурван том төрөлд хуваагдах боловч эдгээр нь тус бүрдээ олон салбарладаг.• Туульсын зохиол гэхэд л тууль, роман, тууж,

найруулал, өгүүллэг, туурь, ёгт үлгэр, домог үлгэр, домог, үлгэр;

• Утга уянгын төрөл зүйл нь магтаал,ерөөл, гунигийн уянга, уй гашуу эмгэнэл харамслын уянга, шог шүлэг, хоч шүлэг, хайр дурлалын уянга, иргэний уянга;

• жүжгийн зохиол нь эмгэнэлт, хошин шог инээдмийн, драмын жүжиг гэх мэтээр салбарладаг.

Эдгээр бүх төрөл зүйлийн орчуулга тус тусдаа өөрийн гэсэн онцлогтой.

Page 22: "Солонгос хэлний орчуулгын онол" Хичээл-4

Уран зохиолын бүтээл туурвилын орчуулгын онцлог

OЗохиолын хэлний үгийг тодорхой хэмжээ журамд оруулахгүй, жирийн үг ярианд байдагтай нь адилаар чөлөөтэй байрлуулан цувруулж бичсэн зохиол бол үргэлжилсэн үгийн зохиол болно. Энэ төрөл зүйлийн зохиол бүтээлийн орчуулгад орчуулагч хэл, найруулгын олон хэрэглүүрийг чөлөөтэй ашиглах боломжтой учир эх зохиолын агуулга, хэлбэрийг аль болохуйц бүрэн дүүрэн гаргах нөхцөлөөр илүү байдаг.

Page 23: "Солонгос хэлний орчуулгын онол" Хичээл-4

Уран зохиолын бүтээл туурвилын орчуулгын онцлог

Орчуулагч нь орчуулгын ажлын эхний үе шатанд эх зохиолыг задлан шинжлэхдээ түүний хэмнэл, хөг аялга, зохиолчийн санаа бодлоо илэрхийлсэн арга барил, тэдгээрийн өөр хоорондын нягт хэлхээ холбоог тайлж ухаарахад их анхаарах ёстой. Үүнийг орчуулгын онолд утга учрыг тайлах “оньс буюу түлхүүр” гэж нэрлэдэг.

Page 24: "Солонгос хэлний орчуулгын онол" Хичээл-4

Уран зохиолын бүтээл туурвилын орчуулгын онцлог

O Үргэлжилсэн үгийн зохиол нь тодорхой хөг аялга, хэмнэлд тулгуурладаг нь түүний амин сүнс мөн. Тэгэхлээр үргэжилсэн үгийн зохиолын орчуулга нь үг, нийлэмж үгийг орчуулахаас эхлэхгүй, харин нэг бүтэн санааг /утгыг/ хөг аялгын хамт илэрхийлэхээс эхлэх учиртай. Тэр санаа /утга/ нь эх зохиолд бүхэл бүтэн хам сэдэв, түүгээр ч үл барам бүх зохиолын зангидмал утгаар илэрнэ. Хэмнэл бол уран зохиол дахь адил хэмжээтэй нэгжүүдийг найруулга зүйн үүднээс ухамсартайгаар давтахыг хэлдэг. Энэ бол яруу илэрхийллийн нэг арга, хэдийгээр хэл хэлний хэмнэлийн арга өөр хоорондоо ялгаатай ч гэсэн чухам тэр хэмнэлийн өнгө аясыг орчуулагч орчуулгадаа илэрхийлж чадвал орчуулгын бүтээлийн ур маяг төдий чинээн сайн болно.

Page 25: "Солонгос хэлний орчуулгын онол" Хичээл-4

Уран зохиолын бүтээл туурвилын орчуулгын онцлог

Үргэлжилсэн үгийн зохиолын орчуулгын чанар чансаа, ур чадвар найруулгын амт шимтийг бүх өнгө аясаар нь илэрхийлэн гаргах нь онцгой их ач холбогдолтой юм.Яруу найргийн /утга уянгын/ зохиол бүтээлийн орчуулга үргэлжилсэн үгийнхээс их ялгаатай. Зохиолын хэлний үгийг тодорхой хэм хэмжээ журамд тохируулж жирийн ярианд байдгаас өөрөөр хэрэглэн хувааж нугалж нарийн эрэмбээр эгнүүлэн бичсэн зохиол туурвилыг шүлэглэсэн зохиол гэдэг.

Page 26: "Солонгос хэлний орчуулгын онол" Хичээл-4

Уран зохиолын бүтээл туурвилын орчуулгын онцлог

Шүлэг нь хүний сэтгэл хөдлөлийн өнгө аясыг тод илэрхийлэх зориулалттай тул бүтцийн хувьд айзам хэмжээ үүсгэдэг, толгой сүүл холболт, мөр, бадаг, өлмий зэрэгт хавчигдан үгийг чөлөөтэй хэрэглэх боломжоор хомс байдаг. Шүлгийг эгшиг, гийгүүлэгч авиа, тэдгээрийн шинж, урт богино, үе, өргөлт зэрэг тухайн хэлний тогтолцооны онцлогоос шалтгаалан 1/ уртатгалын 2/ үе-өргөлтийн 3/ үеийн4/ өргөлтийн гэж дөрөв ангилдаг.

Page 27: "Солонгос хэлний орчуулгын онол" Хичээл-4

Уран зохиолын бүтээл туурвилын орчуулгын онцлог

O Эцэст нь М. Шатар гуайн “Толь бичиг харахгүй юм уу, мэдэхгүй чадахгүй зүйлээ бусдаас асуухгүй, ичиж нэрэлхэх юм бол орчуулга заавал доголдоно. Тиймээс орчуулагч хүнд ичих, нэрэлхэх хоёр бол хүлцэшгүй дутагдал мөн бөгөөд тийм хүн орчуулагч болж чадахгүй. Ухаан зарж, урьдаас бодож тунгааж, үнэнхүү сэтгэлээсээ хандан орчуулбал харин болохгүй бүтэхгүй зүйл гэж үгүй” хэлсэн байдгыг дурьдая.

Page 28: "Солонгос хэлний орчуулгын онол" Хичээл-4

O Анхаарал тавьсан явдалд баярлалаа.