цус алдалтийн үед үзүүлэ х анхны тусламж 1

Preview:

DESCRIPTION

 

Citation preview

ЦУС АЛДАЛТИЙН ҮЕД ҮЗҮҮЛЭХ АНХНЫ ТУСЛАМЖ

Цус алдалт гэж юу вэ?

Цус алдалтын ангилал Орчноос нь шалтгаалж Судасны байдлаас нь хамаарч

Гадуур Дотуур Артерийн Венийн Капиллярийн

Арьсан дээрх шархнаас цус гарах. Ихэнхдээ осол гэмтлийн үед үүсдэг.

Хүний биеийн дотор, нүдэнд харагдахгүй цус алдалт. Хугарсан яс дотор эрхтнийг хатгах болон гэмтээснээс дотуур цус алдалт болдог.

Тод ягаан өнгийн цус лугшиж гарна.

Хүрэн өнгийн цус тасралтгүй аажим гарна..

Шархны бүх гадаргуугаас шүүрч гарна

Үхэлд хүргэх цус алдалтын хэмжээ

Насны онцлог Нийт цусны хэмжээ

Үхэлд хүргэх цус алдалтын хэмжээ

Том хүнд /70кг/ 5,0-6,6 литр 2,0 литр

Өсвөр насны хүүхэд       

       

3,3-4,5 литр  1,3 литр

Сургуулийн насны хүүхэд     

 1,5-2,0 литр    0,5-0,7 литр

Нярай    300 мл   30-50 мл

Гадуур цус алдалт-Цус алдалтыг хуруугаар дарах

Цус гоожиж байгаа судсыг шархнаас дээгүүр ясанд нь хуруугаар шахах

Тодорхой цэгүүдэд дарна: Гүрээний артерийг m.sternocleidomastoidus-н дотор талын

дунд хэсэгт, хүзүүний IV нугалам руу шахаж дарна. Эгэмийн артерийг m.sternocleidomastoideus өвчүүнд

бэхлэгдэх хэсэгт 1-р хавирга руу шахаж байрлана. Суганы хонхорын урд ховилтой хэсэгт атгаал чөмөгний

толгой руу суганы артерийг шахаж дарна. Бугалганы артерийг m.biceps brachialis-ын дотор талаар,

атгаал чөмөгний ясанд шахаж дарна. Гуяны артерийг сүүжний өмнөд дээд төвгөр ба умдагийг

холбосон шугамны дунд хэсэгт умдаг яс руу шахаж дарна. Уруудах аортыг, хүйсний доор гараа зангидаж тавиад нөгөө

гарыг давхарлаж нуруу руу хүчтэй дарж цус тогтооно.

                                                                 

Даралттай боолт

Чангалуур тавих

Чангуулуурыг артерийн том судас гэмтсэн мөчинд тавина.

Дээд мөч - бугалганы дээд хэсэгт Доод мөч - гуяаны дунд хэсэгт Чангалуур тавихдаа: Чангалуур тавих

мөчийг өргөж, зөөлөн даавуу, бинтээр жийрэглэн чангалуурыг хүчтэй сунган мөчийг тойруулан хэд хэд орооно.

Чангалуур

Чангалуур тавих анхаарах зүйлс

Арьс болон зөөлөн эдийг хавчуулж болохгүй

Чангалсан цаг хугацааг тодорхой бичиж тэмдэглэнэ.

1-1,5 цагаас илүү тавьж болохгүй. 5-10 мин тутамд суллана.

 Гэнэт суллаж болохгүй, аажмаар суллана.

Чангалуурын төгсгөлийг сайтар бэхэлнэ.

Цус алдалтыг мөчдөөр нугалж тогтоох

Мөчдийг үеэр нь нугалах Ханцуй юм уу өмдний шуумгийг

нугалан гарын доорхи материалаар хийсэн жииргийг шархны дээд талд нугалаа гарсан хонхорт хийнэ. Энэ нь цусны урсгалд саад болно.

Артерийн хүчтэй цус алдалтын үед дээгүүр буюу их биед ойрхон хэсэгт ясанд нь  тулган гараар дарж түр зогсоож болно. Үүний дараа эрчлээс боолт, эсвэл алчуур, бүс зэрэг гарын доорх зүйлсээр шархадсан газраас дээгүүр чанга дарж  эрчилэн бооно. Эрчлүүр доогуур нь мод, эсвэл харандаа хийж эргүүлж эрчилнэ. Ингэхдээ арьсыг гэмтээхгүйн тулд боолтны дотор талд бинт, зөөлөн цэвэр даавуу хийж өгнө. Хэрэв эрчлүүр боолт хийхэд бүс, даавуу зэрэг гар доор ашиглах  зүйлс байхгүй тохиолдолд гэмтсэн үеийг аль болох сайн нугалаад тэр чигт тогтоож өгнө. Гэмтсэн газар тавьсан эрчлүүр боолтыг 1,5-2 цагаас илүү удаан хугацаагаар байлгаж болохгүй. Учир нь үүнээс удаан хугацаа болволуд тухайн хүний эд, эс үхжих аюултайг санах хэрэгтэй.  Харин эрчлүүр боолтыг зайлшгүй байлгах шаардлагатай бол боолтыг цаг тутам 10 минут орчим суллаж өгнө. Ингэж суллахдаа гэмтсэн артерийн шархаас дээших хэсгийг ясанд тулган дарж өгнө. Дараа нь эрчлүүр боолтоо өмнөх боосон газраасаа дээгүүр, эсвэл доогуур хэсгээр нь бооно. Гэмтсэн хүнийг эмнэлэгт хүргэж өгөхдөө эрчлүүр боолт тавьсан хугацааг заавал мэдэгдэж тэмдэглүүлэх хэрэгтэй

Дотуур цус алдалт

Дотуур цус алдалтын зарим шинжүүд: Шок Хавдах /хэвлийгээр хатуурах/ Хэвлийгээр өвдөх Цусаар бөөлжих Арьс цайх буюу улайх Толгой өвдөх Хөхрөх Хүйт дааж, ам цангах Ам /хамар/ чих зэргийн нүхнээс цус гарах

Дотуур цус алдсан үед авах арга хэмжээ

Дотуур цус алдсан байж болзошгүй үед их биеийн хэсгийг тухайн хүний толгойноос өндөр байлгахаар хэвтүүлж цээж, эсвэл гэдсэн дээр нь мөстэй уут, хүйтэн усаар жин тавих нь үр дүнтэй.

Шок Зэрэглэл Цус

алдалтын хэмжээ

Клиник шинж

I 750мл /15%/

II 750-1500мл /15-30%

III 1500-2000мл /30-40%/

IV >2000 />40%/

Шок илрэх шинж

 Хүн тайван бус болох Арьс нойтон чийглэг болох Амьсгал хурдсах Бөөлжих Судасны цохилт 1 мин-д 100

дээш

Авах арга хэмжээ

Хөлийг 30см-дээш өргөж хэвтүүлэх /толгой, хүзүү, нурууны гэмтэлгүй үед/

 Дулаан хучиж яаралтай эмч дуудах

Recommended