23
October 1, 2010 “Хүүхдийн хөгжил, төлөвшилд анги удирдсан багшийн үүрэг оролцоог дээшлүүлэх арга зам” ТОВЪЁОГ 1. Оршил 2. Үндэслэл 3. Үндсэн хэсэг 4. Судалгааны явц 5. Судалгааны үр дүн 6. Дүгнэлт 7. Хавсралт 8. Ашигласан материал

илтгэл 2010

Embed Size (px)

DESCRIPTION

 

Citation preview

Page 1: илтгэл 2010

October 1, 2010“Хүүхдийн хөгжил, төлөвшилд анги удирдсан багшийн үүрэг оролцоог

дээшлүүлэх арга зам”

ТОВЪЁОГ

1. Оршил

2. Үндэслэл

3. Үндсэн хэсэг

4. Судалгааны явц

5. Судалгааны үр дүн

6. Дүгнэлт

7. Хавсралт

8. Ашигласан материал

Page 2: илтгэл 2010

October 1, 2010“Хүүхдийн хөгжил, төлөвшилд анги удирдсан багшийн үүрэг оролцоог

дээшлүүлэх арга зам”

Нэг. ОРШИЛ

Манай улс нь Мянганы хөгжлийн зорилтод суурилсан Үндэсний хөгжлийн

цогц бодлогоор гэр бүлийг бат бэх байлгах, үр хүүхдээ аюулгүй орчинд эрүүл

саруул өсгөж, хөгжүүлэх, уламжлалт ёс заншлаа дээдлэн өвлүүлэх, байгаль

дэлхийгээ хайрладаг, авьяас  чадвараа хөгжүүлэн, сурч боловсрох эрмэлзэлтэй,

бүтээлч, хариуцлагатай, хувь заяандаа эзэн иргэнийг хүмүүжүүлэн,

төлөвшүүлэхээр бодлого, үйл ажиллагаагаа тодорхойлсон , хүмүүнлэг, ардчилсан

нийгэмд  ирээдүй хойч өсвөр үеэ итгэл үнэмшилтэй, бие даан амьдрах чадвартай,

бусдад туслах сэтгэлтэй, нийгмийн хариуцлагатай, өөрийн үзэл бодолтой иргэн

болгон төлөвшүүлэх нөхцөлийг бүрдүүлэхээр НҮБ-ын конвенцийг хүлээн зөвшөөрч

нэгдэн орсон анхны улс орнуудын нэг билээ.

Мөн энэ хичээлийн жилд дэвшүүлсэн зорилтод “Монголын уламжлалт

сэтгэлгээ, зан заншил, соёлын өвийг суралцагчдад эзэмшүүлэх зорилгоор ерөнхий

боловсролын бүх ангид Иргэний боловсрол хичээлийн агуулгын хүрээг

боловсруулан 1-2-р ангид хэрэглэх сурах бичгийг зохиож, хичээл заах багш нарыг

бэлтгэнэ” гэсэн бий.

Иймд сургалтын байгууллагын хувь нэмэр нь хүүхэд бүрийн хөгжил, төлөвшилд

анхаарч, түүнийг дээшлүүлэх арга замыг эрэлхийлж ажиллахад чиглүүлсэн өнөө

маргаашийг биш алсыг харж харилцан зөвшилцсөн ухаалаг бодлого, түүний үзэл

баримтлалд суурилсан, үйл ажиллагаа чухал үүрэгтэй байна.

Энэхүү бодлого, үйл ажиллагааг түүнд ажиллаж байгаа багш нараар

дамжуулан олгох бөгөөд тэдний хүчин чармайлт, үүрэг, оролцооноос шууд

хамаарна.

Хоёр. Үндэслэл

1. “Их мэдлэгтэй хүмүүжилгүй хүн төлөвшүүлснээс магадгүй нимгэн

мэдлэгтэй боловч хүн шиг хүн төлөвшүүлэх нь эх оронд хэрэгтэй”

2.

3.

4.

Page 3: илтгэл 2010

October 1, 2010“Хүүхдийн хөгжил, төлөвшилд анги удирдсан багшийн үүрэг оролцоог

дээшлүүлэх арга зам”

5. “гэсэн үгийг үндэс болгоё. Эцэг, эх үр хүүхдээ эрүүл саруул өсгөн бойжуулж,

боловсрол хүмүүжлийн зөв төлөвшилттэй болгон хөгжүүлэхэд  чиглэсэн гэр

бүлийн таатай орчныг бүрдүүлэх үүрэгтэй. Харин сургалтын байгууллага нь

хүүхэд багачууд өсвөр үеийг сурган хүмүүжүүлэх бие хүн болгон хөгжүүлэн,

төлөвшүүлэх, нийгэмшүүлэх үүрэг гүйцэтгэдэг

6. Өнөөдөр мэргэжлийн байгууллагын судалгаагаар сургуулийн 1000 хүүхэд

тутмын нэг нь гудамжинд амьдарч, 750 хүүхэд тутмын нэг нь гэмт хэрэгт

холбогдож, 500 хүүхэд тутмын нэг нь халамжийн төвд амьдарч, 26 хүүхэд

тутмын нэг нь хөдөлмөр эрхэлж, хоёр хүүхэд тутмын нэг нь сургууль гэр бүлийн

орчинд зодуулж, дарамтанд орж байна.

7. Өнгөрсөн онд дээрмийн гэмт хэрэгт 14-18 насны 89 хүүхэд хамрагдсан байна.

8. Статистикийн мэдээгээр өнөөдөр 0-18 насны хүүхэдтэй 523 мянган  гэр бүлд

961 мянган  хүүхэд амьдарч байна. Нийт гурваас дээш хүүхэдтэй 104 мянган

гэр бүлд 369 мянган хүүхэд, дөрвөөс дээш хүүхэдтэй 32 мянган  гэр бүлд 159

мянган  хүүхэд амьдарч байна. Улсын хэмжээгээр өнчин хүүхдийн тоо 2009 онд

46 мянгад хүрсний 4683 нь бүтэн өнчин хүүхэд байна. Өрх толгойлсон ээж 82

мянга болж өмнөх оноос 5.8 хувиар өссөн байна.

Дээрх статистик тоо баримтаас улбаалан Монгол улсад хүүхэд хамгааллын

тогтолцоо, хүүхдээ хөгжүүлэх стратегийн бодлого, хүүхдийн хүмүүжил

төлөвшлийн асуудал ус, агаар мэт хэрэгтэй болоод байгааг төрийн түшээд ч

онцлон тэмдэглэж байгаа бөгөөд үүнд сургалтын байгууллагын үүрэг оролцоо

зайлшгүй чухал нь харагдаж байна.

9. Гадаадад ажиллаж амьдарч буй эцэг эхээ санаж бэтгэрэн эмээ өвөө, хамаатан

садны асрамжинд амьдардаг, гэр бүл, аж амьдралынхаа төлөө ажил хийж яваа

хүүхэд ч цөөнгүй байна.

10. Сурагчдын дунд хичээл сурлагадаа сайн ч  ёс зүйн хувьд доголдолтой,

хүмүүжил төлөвшил муутай хүүхэд ч байсаар байна.

 Хүүхдийг хүмүүжүүлэн төлөвшүүлэх үйл явц нь тэднийг байгаагаар нь хүлээн

зөвшөөрч алдааг нь бус амжилт, ахиц өөрчлөлт,  эерэг хандлагыг нь

урамшуулан тэдний хөгжил, хүмүүжил  төлөвшлийг цогц байдлаар үнэлэх явдал

Page 4: илтгэл 2010

October 1, 2010“Хүүхдийн хөгжил, төлөвшилд анги удирдсан багшийн үүрэг оролцоог

дээшлүүлэх арга зам”

юм. Сургалтаар дамжин хүүхэд нийгэмд ажиллаж амьдрах чадвартай, иргэн

болж төлөвшдөг.

11. УИХ-ын гишүүн Д.Оюунхорол “Хүүхдийн хүмүүжил, төлөвшлийн тулгамдсан

асуудал, шийдвэрлэх боломж” сэдэвт илтгэлдээ: “Хүүхдийн хүмүүжин,

төлөвшиж буй хандлага түүнд гарч буй ахиц дэвшлийг үнэлж, энэ явцад  эцэг

эхийг татан оролцуулах, хэрэгтэй. Хэрхэн яаж үнэлэх нь төвөгтэй асуудал байж 

болох авч өнөөгийн сурагчийн үнэлгээтэй адилгүй юуны түрүүнд хүмүүжил

төлөвшлийг үнэлэх шаардлагатай гэдэг нь боловсролын шинэчлэл дэх

амьдралаас ч урган  гарч буй тулгамдсан асуудлын нэг мөн. Багш нарт эерэг

хүмүүжлийн аргыг эзэмшүүлэх, хүүхдийн хүмүүжил төлөвшлийн асуудлаар

мэргэшсэн нийгмийн ажилнуудыг бэлтгэх, их дээд сургуулиудын хөтөлбөрт

тусгах шаардлага ч байна” гэж онцлон тэмдэглэсэн нь сургалтын байгууллагын

багш, ажилтан бидний зайлшгүй анхаарах зүйл билээ.

Орчин цагийн чанартай боловсролоор дамжуулан хүүхдийг өөртөө болон

бусдын өмнө  хариуцлага хүлээж чаддаг, бие даасан бүтээлч соёлжсон иргэд

болгон хүмүүжүүлэх явдал өнөөдөр тулгамдаад байна.

Иймд энэ асуудлыг багш бид өөрсдийн боломжийн хүрээнд, эцэг эх, гэр бүл,

сургуулийн орчинд хэрхэн шийдвэрлэх арга замыг эрэлхийлж “Хүүхдийн

хөгжил, төлөвшилд анги удирдсан багшийн үүрэг, оролцоог дээшлүүлэх

арга зам” сэдвийг сонголоо.

Гурав. Үндсэн хэсэг

3 . 1 . Багш гэж хэн бэ?

Хүн нартад эхийн хэвлийгээс хүй тасран бодгаль хүн болж нэгэнтээ төрдөг

бол нийгмийн харилцаанд оролцон бие хүн болж хоёр дахь удаагаа “төрдөг”

бөгөөд энэ төрөлтийн эх нь багш юм. Ийм ч учраас багшийн ажлыг “Нартад

эгнэшгүй нандин сайхан алба” гэж Чехийн нэрт сурган хүмүүжүүлэгч

Я.А.Коменский тодрхойлсон байдаг.

Багшаар амьдралынхаа анхны аян замын жолоог татуулж, хадуурвал

зэмлүүлж, хааяа бас магтуулж явснаа дурсаж, зохиолч яруу найрагч Ц.Цэдэнжав

гуай багшийн сэтгэлйн өнгийг:

“Боролдой бяцхан гартаа харандааг анх барьж

Page 5: илтгэл 2010

October 1, 2010“Хүүхдийн хөгжил, төлөвшилд анги удирдсан багшийн үүрэг оролцоог

дээшлүүлэх арга зам”Булбарай хөөрхөн биеэрээ ширээг түшин суухад

Бодол оюун хоёрыг минь улам ихээр эзэлж

Бодитой сайхан чанар нь миний зүрхэнд шингэсэн” хэмээжээ. Энэ мэтчилэн

монголчууд эрт дээр үеэс эрдэм мэдлэгтэй хүнийг “БАГШ” гэж дээдлэн хүндэлж

багшийг дээдийн гурван эрдэнийн нэгд оруулсан байдаг.

Боловсролын хуулинд тодорхойлсноор “Багш нь төрийн боловсролын

үйлчилгээг олон түмэнд хүргэгч төрийн үйлчилгээний албан хаагч юм.” гэжээ.

Энэ бүгдээс үзэхэд: Өсвөр залуу үеийнхэнд амьдрал ахуйд нь хээгтэй

мэдлэг, арга барил, чадвар, туршлага олж авахад нь туслах, тэднийг иргэн-бие хүн

болгон хөгжин төлөвших, нийгэмших ажлыг шинжлэх ухааны үндэстэй зохион

явуулах ур чадвар бүхий сурган хүмүүжүүлэх мэргэжилтэн нь гарцаагүй багш мөн.

3 . 2 . Багш хүнд зайлшгүй байх чанарууд :

1. Хүүхдэд хайртай байж тэднийг, бидний ирээдүй хойч үе гэж хүндэтгэдэг

байх. Энэ нь дараах зүйлээр тодорхойлогдоно.

- “Хэрвээ багш зөвхөн ажилдаа дуртай бол сайн багш болно.

- Хэрвээ эцэг юм уу, эх шиг хүүхдэд хайртай багш нь ном их уншсан боловч

ажилдаа дургүй, шавь нартаа хайргүй багшийг бодоход илүү сайн багш

болно.

- Хэрвээ багш ажилдаа дуртай, сурагчиддаа хайртай чанарыг өөртөө

хослуулж байгаа бол тэр нь ёстой жинхэнэ багш мөн” гэж бичсэн байдаг.

2. Иргэний ухамсар хариуцлагатай байх.

Ямар ч нөхцөл байдалд, асуудал шийдвэрлэхдээ хувийн, өнөөдрийн ашиг

сонирхлоо урьтал болгохгүй байх зан чанар шингэсэн байх нь багш хүний нэгэн

чухал чанар.

3. Гоо сайхны мэдрэмжтэй байх

Page 6: илтгэл 2010

October 1, 2010“Хүүхдийн хөгжил, төлөвшилд анги удирдсан багшийн үүрэг оролцоог

дээшлүүлэх арга зам”

Багшийн үйл хөдлөл, хэл яриа нь зөв зохистой, оновчтой сайхан байхын

зэрэгцээ шавийнхаа болон нөхдийнхөө үйл ажиллагаа, байгаль нийгмийн орчны

сайхныг олж харж, түүнээс суралцдаг байх нь чухал.

4. Сурган хүмүүжүүлэх ажилд дур сонирхолтой байх

Ер нь багшийн ажилдаа дуртай байх нь хамт олон удирдлагын төлөвшил чухал

нөлөөтэй. Эвсэг, өөдрөг үзэлтэй, ажил хэрэгч, шинийг эрэн хайгч хамт олон,

удирдах ажилтан нар нь багшийн урам зоригтой ажиллах нөхцөлийг бүрдүүлж

өгдөг.

5. Нийтэч хамтач байх

Багш нь хүнтэй, хүүхэдтэй ажилладаг учраас бусадтай илэн далангүй, ил тод

харьцаж, өөрийгөө илэрхийлж, бусдыг ойлгож, өөрийнхөө болон бусдынхаа

хэрэгцээ, сонирхлыг хангахын тулд хамтран ажиллах чадвартай байх

шаардлагатай.

6. Шударга, бусдад болон өөртөө шүүмжлэлтэй ханддаг байх

Багш нь өөрийнхөө болон бусдын үйл ажиллагаанд хүүхдийн эрх ашгийн

үүднээс бодитой хандаж, тэдний хүмүүжил, төлөвшилд сөрөг нөлөөтэй үзэгдэл,

үйл хөдлөлийг засах, гаргахгүй байхын төлөө ажилладаг байх нь чухал.

7. Ажилсаг, бусдад үлгэр дуурайлалтай байх

Багш нь өөрийн бүхий л зан, үйл хөдлөлөөрөө зөвхөн шавь нартаа төдийгүй,

тэдний эцэг эх, ах эгч, олон түмэнд үлгэр дуурайл болж байдаг. Гэхдээ

зориудын зохиомол зүйл огт зохисгүй. Иймд багш нь бие хү , иргэний хувьд

тодорхой хэмжээнд төлөвшсөн байж өөрийгөө зөв зохистой авч явах чадвартай

болсон байх шаардлагатай. Багш бүхнийг мэддэг бйх албагүй. Харин ажилсаг,

байнга суралцаж, өөрийгөө өөрчлөн хөгжүүлж байдаг хүн байх нь чухал.

8. Шинэлэг сэтгэлгээтэй, өөдрөг үзэлтэй байх

Өдрөөс өдөрт өсөн торниж, хөгжиж байгаа хүүхэдтэй ажиллахын зэрэгцээ жилээс

жилд хөгжин өөрчлөгдөж буй нийгмийн ирээдүйг бэлтгэж байгаа тул шинэ зүйлийг

ямагт мэдэр өөрийнхөө сэтэлгээ, ажлынхаа арга барилыг байнга өөрчлөн

шинэчлэхийг хичээдэг, түнийг өөрийнхөө үүрэг гэж ойлгодог байх нь чухал юм.

Page 7: илтгэл 2010

October 1, 2010“Хүүхдийн хөгжил, төлөвшилд анги удирдсан багшийн үүрэг оролцоог

дээшлүүлэх арга зам”

9. Өөрийгөө болон бусдыг хүндэлдэг, өөртөө болон бусдад итгэдэг байх

Шавь нарыгаа хэдий чинээ хүндэлж, хэр итгэнэ багш төдий чинээ

хүндлэгдэн тэр хэмжээгээр итгэдэг болно.

10. Өөрийн гэсэн сурган хүмүүжүүлэх үзэл бодол, зарчимтай байх

Энэ нь жинхэнэ сайн багш нь шавьдаа өвлүүлэн үлдээсэн тодорхой зүйлтэй,

түүгээрээ өөрөө ч бахархдаг учиртай гэдгээр тодорхойлогдоно.

11. Мэргэжлийнхээ нэр хүндийг эрхэмлэдэг байх

Сурган хүмүүжүүлэх үйл ажиллагаагаараа энэ хүндтэй мэргэжлийн нэр

хүндийг илэрхийлж байдаг ба үүгээрээ багшийн нэр төрийг ч хамгаалж байдаг.

Монголчуудад: Ноён ноён гэмээ нь

Нутаг зуураа ямбатай

Номтой эрдмийн багш

Газар бүхэнд хүндтэй гэж ямар ч эрх ямбатнаас нэр

хүндийг нь өндөр үнэлж ирсэн сайхан уламжлал байжээ.

3 . 3 . Анги удирдсан багшийн үүрэг, хариуцлага

Үүний дотроос анги удирдсан багшийн “Тодорхой зорилгын дагуу цугласан

хүмүүсийг зорилтдоо хүрэхэд нь дэг журамтай хамтын ажиллагаанд хамруулан,

нөлөөтэй бөгөөд үр дүнтэй удирдах хариуцлагатай хүн байна.” /Эрдоган

“Сургуулийн ба сургалтын удирдлага” 2000/ Үүнээс үзэхэд даасан ангийнхаа

сурагчдын болон эцэг эхийн өмнө цаашлаад нийгмийн өмнө өндөр хариуцлага

хүлээж ажиллах ёстой.

Хүүхдийн хөгжил, төлөвшлийн асуудлыг ярихын өмнө тэдэнд тулгамдаад

байгаа асуудлыг тодруулах нь хамгийн чухал юм. Үүнийг багш нарийн мэдэж,

сурагчдад тулгарсан асуудлыг хамтран шийдвэрлэхийн тулд удирдан зохион

байгуулах үйл ажиллагаандаа зөв дадал бий болгож, сурагчдынхаа зан байдал, ар

гэрийн амьдрал, эцэг эхийн хүүхдэдээ хандах хандлага, анхаарал халамж,

амьдралын төвшин, хүүхдийн хүсэл сонирхол зэргийг маш сайн судлах шаардлага

зүй ёсоор гарч байна.

Page 8: илтгэл 2010

October 1, 2010“Хүүхдийн хөгжил, төлөвшилд анги удирдсан багшийн үүрэг оролцоог

дээшлүүлэх арга зам”

Нийгмийн хөгжилтэй зэрэгцэн өдөр ирэх бүр хүүхдэд цоо шинэ асуудал

тулгарч, тэдэнд асуудлаа шийдэх хэрэгцээ бий болж, түүнийг хангахад багш эцэг

эхийн оролцоо, хамтын ажиллагаа улам нарийсаж, хүүхдийг хөгжүүлэх,

төлөвшүүлэх, бие дааж суралцах арга барил эзэмшүүлэхэд хамтаараа оролцох

шаардлага тулгараад байна. Эдгээрийг хооронд нь зангидаад үзэхээр сургалтын

байгууллагад юун түрүүн хүүхдэд хамгийн ойр байж, тэдний хүсэл сонирхолыг

ойлгож, юу дутагдаад хөгжил төлөвшилд нь асуудал тулгараад байна? Ямар арга

замаар асуудлаа шийдэх вэ? гэдэг гарцыг олоход нь тусалж, эцэг эх, сургуулийн

удирдлага болон нийгмийн ажилтанд асуудлыг уламжлах холбогч гүүр нь анги

удирдсан багш болоод байна. Үүнийг дараах судалгаанд оролцогчдын хариулт ч

нотолж байгаа юм.

3 . 4 . Судалгааны явц

Судалгаандаа багш, сурагч гэсэн 2 субъектийг сонгож, нийт 20 багш, 20 сурагчийг

судалгаанд хамруулж, нээлттэй санал асуулгын хэлбэрээр, түүврийн аргаар

судалгаа явуулсан. Судалгаанд оролцох багш, сурагчдыг тохиолдлоор

түүвэрлээгүй, тодорхой хэдэн шалгуурыг баримталж сонголт хийсэн.

Багш нарын хувьд:

1. Багш нарын дадлага, туршлага нь ажилласан жилээрээ харилцан адилгүй

байдаг учраас түүнийг харгалзан үзэх.

2. Мэргэжил бүрээс багш хамруулах гэсэн шалгуурыг баримталсан.

Судалгаанд хамрагдсан багш нарын ажилласан жил:

Page 9: илтгэл 2010

October 1, 2010“Хүүхдийн хөгжил, төлөвшилд анги удирдсан багшийн үүрэг оролцоог

дээшлүүлэх арга зам”Ажилласан жил 1~ 9 10 ~ 19

Судалгаанд хамрагдсан багшийн

тоо

6 3

Эзлэх хувь 31.6% 15.8%

Сурагчдын хувьд:

1. Сурагчдын хүйсийг анхаарч ижил тоогоор хамрагдсан байхаар сонгосон

2. 11 жилийн сургалттай 10, 11-р анги тус бүрээс 10, 10 сурагчийг хамруулах

Судалгааны үр дүн

а. Багш нараас авсан судалгааны дүнг нэгтгэн дүгнэж үзвэл:

1. Анги удирдахад танд бэрхшээлтэй асуудал юу байна вэ?

  Ангийн сурагчидхоцролт, таслалт

ихтэ

Сурагчдынхичээ

л, сурлагандаа анхаарах

хандлага муу

Сурагчид

хүмүүжил,

төлөвшил

олоогүй

Сургуулийн удирдлагаас

бидний ажлыг

дэмждэггүй

Эцэг эхчүүдбагшийн ажлыг

ойлгож, дэмждэггүй

Хичээл заадаг багш нар

хамтарч ажилладаггүй

Page 10: илтгэл 2010

October 1, 2010“Хүүхдийн хөгжил, төлөвшилд анги удирдсан багшийн үүрэг оролцоог

дээшлүүлэх арга зам”й

Т 4 19 9 4 8 9

Х 7.8%

37.3% 17.6% 7.8% 15.7% 17.6%

2. Хүүхдийн хүмүүжил, төлөвшилд хамгийн ихээр нөлөөлдөг субъект аль

нь вэ?

  Сургууль Анги хамтолон

Анги удирдсан багш

Тоо 5 10 8

Хувь 10.9% 21.7% 17.4%

3. Хүүхдийн хүмүүжил, төлөвшлийг сайжруулах талаар та ангидаа ямар

ажил зохион байгуулдаг вэ?

o Хүмүүжлийн ажил зохион байгуулах цаг хомс, олддоггүй.

o Сургалтын цаг ихтэй.

o Чөлөөт ярилцлага: “1 нь нийтийн төлөө, нийт нь нэгнийхээ төлөө”

o Өнгөрснөө дүгнэж, ирээдүйгээ зөв төлөвлөх, зорилгоо тодорхойлох

талаар зөвлөгөө өгөх, харилцан ярилцах

o Танин мэдэхүйн тэмцээн, уралдаан

o Шатар, даам зэрэг спортын тэмцээн

o Анги танхимын хүрэлцээ муу

Page 11: илтгэл 2010

October 1, 2010“Хүүхдийн хөгжил, төлөвшилд анги удирдсан багшийн үүрэг оролцоог

дээшлүүлэх арга зам”

4. Таны даасан ангийн сурагчдын эцэг эх багш нартай хэр холбоотой

ажилладаг вэ?

  Маш сайн Дундзэрэг

Тоо 1 14Хувь 5.0% 70.0%

5. Таны бодлоор АУБ-ийн хувийн зохион байгуулалт ангийн сурагчдад

хэр нөлөөлдөг вэ?

  Маш их Дундзэрэг

Тоо 20 0

Хувь 100.0% 0.0%

б. Сурагчдаас авсан судалгааны дүнг нэгтгэн дүгнэж үзвэл:

1. Сурагчдын хөгжил, төлөвшилд анги удирдсан багшийн оролцоо хэр

нөлөөлөх вэ?

  Хангалттай Тийм ч сайн биш

Тоо 13 4

Хувь 65% 20%

Page 12: илтгэл 2010

October 1, 2010“Хүүхдийн хөгжил, төлөвшилд анги удирдсан багшийн үүрэг оролцоог

дээшлүүлэх арга зам”

2. Чи хичээлээс бусад цагийг юу хийж өнгөрүүлдэг вэ?

  Гэрийн даалгавар

хийж

Зурагт үзэж,хөгжим сонсох,

тоглох г.мсэлгүүцэх

Тоо 7 4

Хувь 35.0% 20.0%

3. Танай эцэг эх багш нартай хэр холбоотой ажилладаг вэ?

  Маш сайн Дундзэрэг

Тоо 3 15

Хувь 15.0% 75.0%

4. Ангийн сурагчдын төлөвшилд АУБ-ын хувийн зохион байгуулалт

нөлөөлдөг үү?

  Маш их Дундзэрэг

Тоо 18 2

Хувь 90.0% 10.0%

Судалгааны дүгнэлт:

Хүүхдийн хөгжил төлөвшилд

1. Гэр бүлийн нөлөө хамгийн чухал

Page 13: илтгэл 2010

October 1, 2010“Хүүхдийн хөгжил, төлөвшилд анги удирдсан багшийн үүрэг оролцоог

дээшлүүлэх арга зам”

2. Анги хамт олон

3. Анги удирдсан багшийн нөлөө чухал нөлөө үзүүлнэ гэдэг нь судалгааны

дүнгээс харагдаж байна. Харин энэ оролцоог бүрэн ашиглаж, үр дүнтэй

ажиллахад дараах зүйлсийг анхаарах шаардлагатайг судалгааны дүнгээс

харж болно.Үүнд:

Хүүхдийн хөгжил төлөвшилд анхаарсан сургалтаас гадуурх ажил зохион

байгуулахад багш нарын хувьд анги танхим хүрэлцээгүй, сургалтын цаг

ихтэй учир бусад ажилд зарцуулах цаг байдаггүй бөгөөд сурагчдад ийм

төрлийн ажил илүү үгүйлэгдэж байгаа нь харагдсан.

Мөн сургуулийн гадаад дотоод нэмэлт ажилтай байдаг дуу хөгжим, биеийн

тамир, зураг хөдөлмөрийн багш нараар анги удирдууах нь учир дутагдалтай. Учир

нь эдгээр мэргэжлийн багш нар ангитай ажиллах цаг хомс, төрөл бүрийн

уламжлалт олон ажилтай байдаг. Сүүлийн жилүүдэд эдгээр мэргэжлийн багш

нараар анги удирдуулах явдал ихэсчээ.

Эцэг эхчүүд мэргэжлийн багш нартай хүүхдийнхээ хөгжил, төлөвшлийн

асуудлаар санал солилцож, хамтарч ажиллахад учир дутагдалтай байгаа нь

багш, сурагчдын өгсөн саналаас харагдаж байна. Тэднийг холбож

ажиллахад анги удирдсан багшийн үйл ажиллагаа шаардлагатай.

Анги удирдсан багш сурагчдаа бүрэн судлахгүйгээр, хөгжил төлөвшлийн ач

холбогдлыг нь нарийн тооцохгүйгээр ихэвчлэн сурагчдын болон өөрийн

саналаар эцэг эхийн оролцоо дутмаг байдлаар ангид зохион байгуулах

хүмүүжлийн ажлаа үр дүнгүй төлөвлөдөг. Ихэнх ангийн ажлын төлөвлөгөөнд

нэг загварын сурагчдын нас сэтгэхүйн онцлог болон бусад сурган

хүмүүжүүлэх ач холбогдолыг нарийн тооцоогүй, жил бүр давтагддаг, ижил

утга агуулгатай хэвшсэн, цөөн тооны ажил төлөвлөгдсөн байдаг.

Анги удирдсан багшийн хувийн зохион байгуулалт даасан ангийн сурагчдад

маш ихээр нөлөөлдөг болох нь судалгаанаас харагдаж байгаа ч тэдний

хүвийн зохион байгуулалт нь сурагчдад нь эерэг үлгэр дуурайлал болохуйц

байж чадаж байгаа эсэхэд онцгой анхаарах шаардлагатайг сануулж байна.

Page 14: илтгэл 2010

October 1, 2010“Хүүхдийн хөгжил, төлөвшилд анги удирдсан багшийн үүрэг оролцоог

дээшлүүлэх арга зам”

Сурагчид чөлөөт цагаа зөв боловсон өнгөрөөх боломж хязгаарлагдмал,

нэлээд хэсэг нь зөвхөн сурлагандаа анхаарал тавьж хичээлээ хийдэг, гадуур

сургалтанд хамрагддаг боловч нэг хэсэг нь зурагт үзэж, хөгжим сонсож,

тоглож өнгөрүүлдэг гэснээс харвал тэдний үзэж, сонсож байгаа зүйл нь

хөгжил, төлөвшилд нь хэр сайн нөлөөтэй зүйл байж чадаж байна, хүүхдэд

зориулагдсан зурагт радиогийн нэвтрүүлэг хэр олон байна гэх мэт асуудлууд

урган гарна.

Судалгаанд оролцсон багш, суралцагчдын бараг 100% нь “Анги удирдсан

багшийн хувийн зохион байгуулалт бол ангийн сурагчдын хөгжил төлөвшилд

шууд хамаарна” гэж үзжээ. Энэ бол яахын аргагүй үнэн. Энэ нь өөрөөр

хэлбэл анги удирдсан багш ямар хүмүүжилтэй бөгөөд яаж хүмүүжүүлнэ

тэдгээр сурагч тийм хүн болон төлөвшинө гэсэн үг юм.

3.5. Анги удирдсан багш нарын зүгээс хүүхдийн хөгжил, төлөвшилд

нөлөөлөн, хийх ажлууд

1. Даасан ангийн сурагчдын судалгааг олон хэлбэрээр нарийн гаргах.

2. Судалгааны үр дүнг тооцож, түүнийгээ цаашид төлөвлөх ажилдаа тусгах.

3. Сургалтаас гадуур ангид зохион байгуулах ажлыг судалгааны дүнтэй

уялдуулж, сурагч эцэг эх, мэргэжлийн багш нарын санаа бодлыг тусган гарах

үр дүн, ач холбогдлыг нь чухалчилж төлөвлөх.

4. Төлөвлөсөн ажлаа хамт олноо бүрэн хамруулан идэвхтэй, бүтээлчээр

зохион байгуулах, зохион байгуулсан ажлынхаа үр дүнг хамт олноороо

хэлэлцэн алдаа, оноогоо ярьж дүгнэх.

5. Хүүхдийн хөгжил, төлөвшилд хамгийн ихээр нөлөөлдөг гэр бүл, эцэг эхтэй

нь хамтарч ажиллах оновчтой хэлбэрийг сонгох.

6. Эцэг эхийн хурлыг зохион байгуулахдаа нэгэн хэвшсэн хэлбэрээс татгалзаж,

хүүхдийн нас, бие сэтгэхүйн онцлогт тохирсон, хүүхдэд болон хүүхдийн

хүмүүжлийн талаар эцэг эхчүүдэд тулгамдаж байгаа асуудлыг хэрхэн зөв

шийдэх талаар сурган хүмүүжүүлэх онолыг үндэстэй зөвлөгөө өгөх,

Page 15: илтгэл 2010

October 1, 2010“Хүүхдийн хөгжил, төлөвшилд анги удирдсан багшийн үүрэг оролцоог

дээшлүүлэх арга зам”

мэдээлэл солилцох зэрэг хэлбэрийг илүүд үзэж арга барилдаа өөрчлөлт

гаргах.

7. Анги удирдсан багш ангид нь хичээл заадаг мэргэжлийн багш нартай

холбоотой ажиллах, тэднээс зөвлөгөө авах болон сурагчдад үр өгөөжөө өгөх

ажлыг төлөвлөж зохион байгуулах, хамгийн гол нь үр дүнг нь тооцох.

8. Сурагчдын эрүүл мэндийн боловсролд анхаарч, эрүүл мэндийн багш,

сургуулийн эмч болон бусад эмч, эмнэлгийн ажилтанаас зөвлөгөө, тусламж

авч ажиллах.

3.6. Анги удирдсан багш бол жинхэнэ сурган хүмүүжүүлэгч байх

ёстой

Өнөөдөр ихэнх хүмүүс хоёр ба түүнээс дээш их дээд сургуулийг төгсгөх

болжээ. Гэвч тэд хүнтэй харилцах, хүнийг хүндлэн дээдлэх ёс журмыг тэр

болгон мэддэггүй.

Монголчууд бидэнд өвөг дээдсээс уламжлан ирсэн монгол сурган

хүмүүжүүлэх арга, ухаан байдаг. Дуунд хүртэл гардаг. жишээ нь:

“Үггүй зэмлэсэн харцнаас нь үнэний ухаарлыг авлуу даа” гэж. Энэ нь үг

хэлээрээ биш харц, үйл хөдлөлөөрөө хүмүүжүүлдэг монгол арга ухааны илрэл

юм. Мөн ардын сайхан зүйр үг нь монгол сурган хүмүүжүүлэх арга ухаанд чухал

байр суурийг эзэлдэг. Одоо энгийн хүмүүс битгий хэл багш нараас сурган

хүмүүжүүлэх Ер нь улсын хэмжээгээр насанд хүрсэн болон эцэг эх, багш нарын

дунд ойр зуурын 10 зүйр үг хэлүүлэх буюу СХУ-ы судалгааг явуулбал

сонирхууштай тоо баримт гарах болно. Ж.нь:

“Газар бол

Эцгийн яс

Эхийн цус” гэсэн энэ сургаал үгнээс газар дэлхий байгаль орчноо шүтэн

дээдэлж ирсэн арга ухаан гарах бол “”Жирэмсэн эмэгтэйд улай бүү үзүүл” гэдэг

нь хөл хүндтэй хүнийг айлгаж болохгүй гэдгээс илүүтэй монголчууд хүүхдийг

бүр гэдсэнд байхаас нь сургаж байсан. Одоо яригдах болсон хүүхдийг гэдсэнд

байхаас нь хүмүүжүүлдэг гэдэг нь монгол сурган хүмүүжүүлэх арга ухаанд

байжээ гэдгийг өгүүлж болно.

Page 16: илтгэл 2010

October 1, 2010“Хүүхдийн хөгжил, төлөвшилд анги удирдсан багшийн үүрэг оролцоог

дээшлүүлэх арга зам”

Монголын уламжлалт сурган хүмүүжүүлэх арга ухааны талаар бичсэн ном

сурах бичиг үнэхээр ховор байгаа нь багшийн сурган хүмүүжүүлэх чадвар,

хүүхдийн төлөвшилд ч нөлөөлөх асуудлын нэг гэж ойлгож болно. .

Энэ ажлыг багшаас гадна сургалтын байгууллагын бодлого, чиг хандлагаас

шалтгаална. Харин энэ талаар авч үзэж буй сайн хэрэг боловч цаашид энэ

чиглэлээр эрдэмтэн багш нарын баг бүрдүүлж хөтөлбөр боловсруулж модуль

сургалтуудыг явуулбал үр дүнтэй байх болно.

Нөгөө талаас багш сургалтын байгууллагын ажлын үр дүнгийн шалгуур нь СХУ-

ы бодлогоос тасарсан ба өөрөөр хэлбэл шалгуур үзүүлэлтэнд байдаггүй. Анги

удирдсан багш бол суралцагчаа хичээл таслуулахгүй, хоцруулахгүй, сургуулиас

явагдаж буй аливаа ажилд оролцуулж буй өнгөц байдлаар тодорхойлогддог

байхад тэдний анги бусадтай яаж харилцаж, бусдыг хэрхэн хүндлэн дээдэлж,

ямар ёс журамтай байгааг үнэлэх үнэлгээний арга дутагдаж байна.

Иймд монгол сэтгэлгээгээр монгол хүүхдийг хөгжүүлэн, монголын уламжлалт

сурган хүмүүжүүлэх арга ухаанаар хүүхдийг төлөвшүүлэх сургалтыг бүх шатны

багш, түүнчлэн эцэг эхэд ч явуулах нь өнөөгийн шаардлага болж байна

Дөрөв. Дүгнэлт

“Хүүхэд хүссэнээр чинь биш, хүмүүжүүлснээр чинь хүн болдог” /Исмаил Боз “Анги

удирдах урлаг” 2005/. Асуудлыг шийдэхдээ нухацтай судалж, ингэснээр жижиг

зүйлээр их хэргийн гогцоо тайлагдаж, зөв эхлэл тавигдана гэдгийг санаж багш бүр

нэгэн зорилготойгоор үйл ажиллагаагаа чиглүүлэн ажиллавал улс орны маань

ирээдүй болсон хүүхэд багачууддаа бидний оруулж буй хамгийн том хувь нэмэр

болох болов уу. Шавь нартай хандах эерэг хандлагыг өөртөө болон тэдний орчинд

бүрдүүлэхэд үйл ажиллагаагаа чиглүүлэн, шавь нараа ямар иргэн болж

төлөвшүүлэхийг хүсэж байна? тэр зан төлөвийг цаг үргэлж тэд биднээс олж байгаа

гэдгийг мартаж болохгүйг санах нь чухал байна.

Анги удирдсан багш нь “Дэлхийг эзэлье гэвэл хүний сэтгэлийг байлдан

дагуул” гэхчлэн ангийнхаа сурагчдын сэтгэл санааг бүрэн танин мэддэг, сурган

хүмүүжүүлэх эв дүй ур чадвар авьяастай, хувийн зохион байгуулалт өндөртэй,

бүтээлч сэтгэлгээгээр санаачлагатай ажиллаж, тасралтгүй хөгждөг, сургууль-эцэг

эх-сурагчийн зөв холбоо харилцааг үүсгэгч гүүр болж, хүүхдийн хөгжил,

төлөвшилийг дээшлүүлэхэд бүхий л үйл ажиллагаагаа чиглүүлсэн ХҮН байх

Page 17: илтгэл 2010

October 1, 2010“Хүүхдийн хөгжил, төлөвшилд анги удирдсан багшийн үүрэг оролцоог

дээшлүүлэх арга зам”

хэрэгтэй. Үүнд монголын уламжлалт сурган хүмүүжүүлэх арга ухааныг сэргээх нь

чухал бөгөөд энэ чиглэлийн сурах бичиг, гарын авлагыг олшруулах нь зүйтэй юм

аа.

Хавсралт

Багш нарын судалгааны нэгтгэл:

№ 1 2

а б в г д е ё а б в

1   1             1  

2   1       1   1 1 1

3   1 1 1 1          

4   1 1           1 1

5         1 1        

6 1 1 1           1 1

7   1     1     1 1 1

8 1 1               1

9   1 1 1 1     1 1 1

10 1 1             1  

11   1       1       1

12   1     1 1        

13 1 1 1 1         1  

14   1 1 1 1 1     1  

15   1       1        

16   1 1   1 1   1    

17   1       1        

18   1 1     1     1 1

19   1     1          

20   1 1         1    

  4 19 9 4 8 9 0 5 10 8

Page 18: илтгэл 2010

October 1, 2010“Хүүхдийн хөгжил, төлөвшилд анги удирдсан багшийн үүрэг оролцоог

дээшлүүлэх арга зам”

№ 5 6

а б в А Б а б

1   1   1     1

2   1   1     1

3 1       1    

4   1   1     1

5 1       1    

6     1 1     1

7   1   1   1  

8   1   1     1

9   1   1     1

10 1     1      

11   1   1     1

12   1   1     1

13   1   1     1

14 1       1   1

15   1     1   1

16 1     1     1

17 1     1     1

18   1   1     1

19   1   1      

20 1       1    

  7 12 1 15 5 1 14

Page 19: илтгэл 2010

October 1, 2010“Хүүхдийн хөгжил, төлөвшилд анги удирдсан багшийн үүрэг оролцоог

дээшлүүлэх арга зам”

Сурагчдын судалгааны нэгтгэл:

№1 2 3 4 5 6 8

Анги

Хүйс

а б в г а б в A B а б в г д а б в г а б В

1 11

эм

    1   1     1   1           1     1    

2 11

эм

    1   1     1         1     1       1  

3 11

эм

1       1       1 1           1     1    

4 11

эр

1       1     1   1         1       1    

5 11

эр

  1     1     1         1           1    

6 11

эм

  1     1       1       1     1       1  

7 11

эр

1         1   1         1     1     1    

8 11

эр

    1   1       1   1         1     1    

9 11

эр

  1     1     1         1     1     1    

10

10

эм

1         1   1   1           1     1    

11

10

эр

1       1     1     1             1 1    

12

10

эр

1           1 1   1         1       1    

13

10

эм

1         1   1         1     1     1    

14

10

эр

1         1   1         1     1     1    

15

10

эм

1         1   1   1           1     1    

16

10

эм

1         1   1         1     1     1    

1 1 э 1         1   1   1           1     1    

Page 20: илтгэл 2010

October 1, 2010“Хүүхдийн хөгжил, төлөвшилд анги удирдсан багшийн үүрэг оролцоог

дээшлүүлэх арга зам”7 0 р18

10

эр

  1       1   1     1         1     1    

19

10

эм

1         1   1     1       1       1    

20

11

эм

1       1     1         1     1     1    

Нийт

    13

4 3 0 10

9 1 17

3 7 4 0 9 0 3 15

0 1 18

2 0

Ашигласан материал

1. П.Батчимэг “Багшийн хөгжилд хувийн зохион байгуулалт нөлөөлөх нь” СХУ

2006 он

2. Зияа Баран “Амжилтыг бүтээ” 2007 он

3. Исмаил Боз “Анги удирдах урлаг” 2005 он

4. Мухаммед Боздаг “Сэтгэ амжилтад хүр” 2007 он

5. Р.Нарантуяа “Багшийн хөгжил ба үнэлгээ, дэмжлэг” СХУ 2006 он

6. Д.Оюунхорол “Хүүхдийн хүмүүжил, төлөвшлийн тулгамдсан асуудал,

шийдвэрлэх боломж” илтгэл 2010 он

7. Режеп Шүкрү Анухан “Би өөртөө саад болохгүй” 2003 он

Page 21: илтгэл 2010

October 1, 2010“Хүүхдийн хөгжил, төлөвшилд анги удирдсан багшийн үүрэг оролцоог

дээшлүүлэх арга зам”

8. Режеп Шүкрү Анухан “Залуусыг амжилтад хүргэх 33 арга” 2005 он

9. “Суралцагчдын суралцахуйг дэмжих арга зүйн хөгжил” БСШУЯ, ЖАЙКА –ийн

хамтарсан төсөл. “Сорил туршилтаар мэдлэг бүтээлгэх арга зүй” 2009 он

10. Фатих Калкынч “Боловсрол гэр бүлээс эхэлдэг”