1
Бага насны хүүхдийн хөгжил төлөвшилд зүйр цэцэн үгийг хэрэглэх нь Сургалтын үйл ажиллагаа гэхээр багш хүүхдэд заах үйл явц гэж ойлгох нь явцуу ойлголт юм. Хүүхдийн хүсэл сонирхол, тэдний дотоод ертөнцийг танин мэдэх, эрүүл мэнд, бие бялдар, ёс суртахуун, зан байдалд гарч буй бүхий өөрчлөлтийг мэдэрч ажиллах нь амжилттай сурахад нөлөөлдөг. Сургууль багшаас гадна гэр бүл эцэг эх нь хүүхдэд монгол сэтгэхүй, хүнлэг ёсны харилцааны нандин бүхнийг өдөр бүр шингээх, түүнчлэн тэдэнд хүмүүний тодорхой шинж чанар бүрэлдэн тогтоход зүйр цэцэн үг байнга хэрэглэж заншихад тус дөхөм болдог. Эцэг эх үр хүүхдүүдтэйгээ оньсого таавар таалцах, үлгэр домог хууч яриа ярих зүйр цэцэн үгийн учрыг тайлбарлан ярихад хүмүүжилд чухал нөлөөтэй. Ёс суртахууны эрхэм нандин уламжлагдан үлдсэн зүй тогтлыг ёс суртахууны өөрийнх нь мөн чанар агуулгаар тайлбарлавал зохистой. Сурган хүмүүжүүлэх ухааны зарчим нь тов тодорхой бөгөөд ихэнхдээ 4-6 үгээр бүтсэн хүүхэд бүр дагаж мөрдөх, биелүүлэх боломжтой зүйр цэцэн үгийг өргөн дэлгэр ашиглавал зохистой. Тухайлбал: “Ахаа алд хүндэл”, “Эрхийг сурахаар Бэрхийг сур”, “Хэлэхийн өмнө бод Хийхийн өмнө цэгнэ”, “Бага гэж бүү бас, их гэж бүү бард” гэх мэтээр хүүхэд бүрийнхээ зан чанар нас сэтгэхүйд тохируулан хэрэглэж занших нь зүйтэй юм. Зүйр цэцэн үгийн утга учрыг өөрсдөөр нь тайлбаруулах, амьдралд хэрэглэх арга ухааныг эзэмшүүлэх нь чухал. Эцэст нь хэлэхэд бага насны хүүхэд ихэнх цагаа багшийн дэргэд бус өөрсдийн тань дэргэд өнгөрүүлдэг гэдгийг санахад илүүдэхгүй л болов уу.

бага насны хүүхдийн хөгжил төлөвшилд

  • Upload
    buujaa

  • View
    3.263

  • Download
    1

Embed Size (px)

Citation preview

Page 1: бага насны хүүхдийн хөгжил төлөвшилд

Бага насны хүүхдийн хөгжил төлөвшилд

зүйр цэцэн үгийг хэрэглэх нь

Сургалтын үйл ажиллагаа гэхээр багш хүүхдэд заах үйл явц гэж ойлгох нь явцуу ойлголт юм. Хүүхдийн хүсэл сонирхол, тэдний дотоод ертөнцийг танин мэдэх, эрүүл мэнд, бие бялдар, ёс суртахуун, зан байдалд гарч буй бүхий өөрчлөлтийг мэдэрч ажиллах нь амжилттай сурахад нөлөөлдөг. Сургууль багшаас гадна гэр бүл эцэг эх нь хүүхдэд монгол сэтгэхүй, хүнлэг ёсны харилцааны нандин бүхнийг өдөр бүр шингээх, түүнчлэн тэдэнд хүмүүний тодорхой шинж чанар бүрэлдэн тогтоход зүйр цэцэн үг байнга хэрэглэж заншихад тус дөхөм болдог.

Эцэг эх үр хүүхдүүдтэйгээ оньсого таавар таалцах, үлгэр домог хууч яриа ярих зүйр цэцэн үгийн учрыг тайлбарлан ярихад хүмүүжилд чухал нөлөөтэй.

Ёс суртахууны эрхэм нандин уламжлагдан үлдсэн зүй тогтлыг ёс суртахууны өөрийнх нь мөн чанар агуулгаар тайлбарлавал зохистой.

Сурган хүмүүжүүлэх ухааны зарчим нь тов тодорхой бөгөөд ихэнхдээ 4-6 үгээр бүтсэн хүүхэд бүр дагаж мөрдөх, биелүүлэх боломжтой зүйр цэцэн үгийг өргөн дэлгэр ашиглавал зохистой. Тухайлбал: “Ахаа алд хүндэл”, “Эрхийг сурахаар Бэрхийг сур”, “Хэлэхийн өмнө бод Хийхийн өмнө цэгнэ”, “Бага гэж бүү бас, их гэж бүү бард” гэх мэтээр хүүхэд бүрийнхээ зан чанар нас сэтгэхүйд тохируулан хэрэглэж занших нь зүйтэй юм.

Зүйр цэцэн үгийн утга учрыг өөрсдөөр нь тайлбаруулах, амьдралд хэрэглэх арга ухааныг эзэмшүүлэх нь чухал.

Эцэст нь хэлэхэд бага насны хүүхэд ихэнх цагаа багшийн дэргэд бус өөрсдийн тань дэргэд өнгөрүүлдэг гэдгийг санахад илүүдэхгүй л болов уу.