25
МУИС, ОУХС Бие даалт Сэргэн мандалтын үеийн улс төрийн сэтгэлгээний хөгжил, cэтгэгчдийн үзэл санаанууд Шалгасан: ....................................Ц.Батболд Гүйцэтгэсэн: ................................... ОУЭЗХ 2-2

Сэргэн мандлын үеийн улс төрийн сэтгэлгээний хөгжил

  • Upload
    tergel

  • View
    2.382

  • Download
    16

Embed Size (px)

Citation preview

Page 1: Сэргэн мандлын үеийн улс төрийн сэтгэлгээний хөгжил

МУИС, ОУХС

Бие даалт

Сэргэн мандалтын үеийн улс төрийн сэтгэлгээний хөгжил, cэтгэгчдийн үзэл санаанууд

Шалгасан: ....................................Ц.Батболд

ОУЭЗХ 2-2

Page 2: Сэргэн мандлын үеийн улс төрийн сэтгэлгээний хөгжил

5/18/2012

Page 3: Сэргэн мандлын үеийн улс төрийн сэтгэлгээний хөгжил

Агуулга

Оршил

Улс төрийн сэтгэлгээний түүхэн үечлэл

Европын сэргэн мандалт

Сэргэн мандалтын үеийн үзэл санаа

Сэргэн мандалтын үеийн сэтгэгчдийн үзэл санаанууд

Дүгнэлт

Ном зүй

Page 4: Сэргэн мандлын үеийн улс төрийн сэтгэлгээний хөгжил

Оршил

Европын сэтгэлгээний түүх 16-р зуунаас эхлээд шинэчлэлээр тодорхойлогддог болов.

Үндсэн шалтгаан нь бол ромын ноёрхол тогтохын эсрэг умардын үндэстнүүдийн гаргасан

үймээн байв. Умардыг захирах гол хүчин нь шашин байтал, Италид уналтанд орж, Папын

засаглал Герман, Англид хадгалагдан үлдэж тэндээс асар их алба татвар авч байсан боловч

удалгүй эдгээр сүсэг бишрэлтэй үндэстнүүд хойт насанд нь тамаас аврана хэмээн мөнгө

салгах ажилд мэргэжиж, түүнийгээ өөрсдөө тансаг хэрэглээ, зугаа цэнгэлд зарцуулах

болсон Бооржа, Медийч нарыг удалгүй хүндэтгэхээ больсон байна. Ромын эсрэг бослого

хөдөлгөөнийг хүчтэй болгохын тулд үндэсний, эдийн засгийн, ёс суртхууны сэдлүүд бүгд

нэгдэж, удалгүй Вангууд сүм хийдийг өөрийн нутаг дээрээ үндэсний болгож чадвал эрх

мэдлээ паптай хуваалцаж байснаас өөрийн улсдаа хамаагүй илүү хүчирхэг болж чадахыг

ойлгосон байна. Энэ бүх шалтгаанаар Льютерийн хийсэн шашны шинэтгэлийг ихэнхдээ

Умард Европын эрх баригчид хийгээд ард түмэн адил хэмжээгээр талархан хүлээж авсан

юм. Харин сэргэн мандалтын үед хүмүүс шашны сургаалийг эх хэл дээрээ унших

болсноор юуг сүсэглэж явснаа ухаарч шашныхаа эсрэг зогсох өөр номлол гарч ирснээр

Европ тэр чигтээ тэмцэлд автаж, түүнээс харанхуйгаас соён гэгээрэх замд орсон. Мөн соён

гэгээрлийн үед номыг хэвлэх анхны төхөөрөмжүүд гарснаар энэхүү үйл явцыг тархааж,

хурдцыг нь нэмэгдүүлсэн.

Улс төрийн сэтгэлгээний түүхэн үечлэл

Page 5: Сэргэн мандлын үеийн улс төрийн сэтгэлгээний хөгжил

    Улс төрийн шинжлэх ухаан өөрийн үүсэн тогтсон түүхэн үе шаттай байдаг. Улс төрийн

шинжлэх ухааны онол, үзэл баримтлал, сэтгэлгээний түвшинг мэдэхгүйгээр улс төрийн

өнөөгийн үйл явцыг ойлгохгүй. Улс төрийн сэтгэлгээний хөгжлийгерөнхийдөө хоёр

янзаархуваасан байдаг ч бараг ялгаагүй ойлголтууд юм. Эхний ангиллыг авч үзвэл:

Эртний үе

Дундад зууны үе

Сэргэн мандалтын үе

Соён гэгээрүүлэлтийн үе

Шинэ түүхэн үе

Мөн ерөнхийдөө дараахь 3 үе шатанд хувааж үздэг.

1. Эхлэл тавигдсан үе.     Энэ нь эртний гүн ухаантнууд ба дундад зууны шашны

зүтгэлтнүүдийн үзэл санаа дүгнэлтүүдийг хамарсан.

2. Рациональ хандлагын үе. Шинэ үеийн улс төрийн онолын сэтгэлгээний хөгжлийн үе.

3.    Улс төрийн шинжлэх ухаан жинхэнэ ёсоор бүрэлдэн тогтсон үе.   ( XX-р зууны эхэн

үе )

1-р үе : Улс төрийн талаархи анхны элементүүд одоогоос 3500 –аад жилийн тэртээ эртний

Энэтхэг, Хятад, Грек, Египед оронд эхлэн хөгжсөн. Тэр үе ямар үе байв гэвэл хөрст

дэлхий хүний амьдралын учир утгыг өөр өөрийнхөөрөө л тайлбарлаж байсан. Бурхан

шашны үзлийн үндсэн дээр тайлбарлаж байсан. Ж.Кунз эзэн хаань засаглал бурханаас

эхлэлтэй юм. Улс гэдэг бол нэг гэр бүл юм. Хэмээсэн.

Энэ үед ямар эхлэл байв гэвэл :

1.    Нийтийн ба хувийн ашиг сонирхолын харилцаагаар дамжуулан хүний улс төрийн

шинж төлөв, утга учир нийгэм дэхь үүргийг тодорхойлохыг оролдож байсан. Платон,

Арестотель нар улс төр бол хүмүүс соёлтойгоор хамтран амьдрах хэлбэрийг олгон гэж

үзсэн.

2.    Төрийн шинж чанарыг тогтоох түүний хамгийн төгс хэлбэрийг олохыг чармайж

байсан. Арестотель төр улсын төгс боловсронгуй хэлбэрийг буй болгоход Үндсэн хууль

чухал гэж тэмдэглэж байсан. Мөн төрийн холимог хэлбэр бий болно гэж үзсэн нь улс

Page 6: Сэргэн мандлын үеийн улс төрийн сэтгэлгээний хөгжил

төрийн шинжлэх ухаан суурь ойлголтын нэг байв.

3.    Улс төр бол ёс суртахууны нэгдэл юм гэсэн үзэл санаа юм. Иргэд улс төрийн нэгдсэн

байгууллагад нэгдэж түүний тогтвор байдал нь удирдлагаас хамаарна. Иргэд нь хуульд

захирагдана гэж үзсэн.

2-р үе :Рациональ хандлагын үе 14-р зууны үеэс 17-р зууныг хамарч байсан, сэргэн

мандалтын үеийн сэтгэлгээ, мөн социалист улс төрийн сэтгэлгээ 1800-аад оноос буй

болсон. Германы Ф.Энгельс, К.Маркс Оросын В.И.Ленин. төрийн шинж чанарыг

нийгмийн эрх зүйн хүрээнд тэргүүлж байгаа ангийг улс төрийн ноёрхлын зэвсэг гэж үзсэн

нь өрөөсгөл талтай байсан. Пролетарийн диктатурыг тогтоож улмаар нийгмийг өөрөө

удирдах харилцаанд аажим шилжин төр мөхнө гэж үзсэн. Социализмыг Капитализмд

сөргүүлэн тавьсан.

Реформист хандлага. ( Бернштейн 1850-1932), ( Карл каутский 1854-1938).

Марксистуудыг шүүмжилсэн. Марксистууд бол хувийн өмчийг үгүйсгэдэгээрээ хүний эрх

чөлөөг хязгаарлаж байна гэж үзсэн.

Улс төрийн шинжлэх ухааны шинэ үе

XX-р зууны нэг шинж бол улс төр түүний үүрэг өсч үзэл суртал соёлын хүрээнд үүрэг

роль нь өндөржсөн. Энэ үед улс төрийн элитийн онол гарсан. Социалогийн шинжлэх

ухаан хөгжсөн.

•Засаглалын тухай сургааль хөгжсөн. Ардчилал ба улс төрийн намуудын зохион

байгуулалтын асуудалд анхаарал төвлөрсөн. “Нам бол нийгмийн харилцааг хуулбарласан

жижиг загвар учраас төрийн удирдлагад бүх иргэд оролцдог үгүйн адил намын жирийн

нөхцөл мөн адил.” Намын удирдлага хөлсний мэргэжилийн албан хаагчдаас тогтсон

удирдлагын аппаратаас томилогдсон удирдагчдад төвлөрсөн байдаг. Намын удирдлагад

засаглалын эрх мэдлээ гишүүдэд биш

зөвхөн өөр удирдагчдад шилжүүлдэг нь хатуу зүй тогтол гэж үзэж байсан1.

1 Улс төрийн шинжлэх ухаан, МУИС, 2010 он

Page 7: Сэргэн мандлын үеийн улс төрийн сэтгэлгээний хөгжил

Рационал хандлагын үе:

Сэргэн мандалтын үеийн улс төрийн сэтгэлгээний хөгжил:

Улс төрийн сэтгэлгээний хөгжилд нөлөөлсөн гол цаг үе гэж тооцогддог сэргэн мандалтын

үе дэх хамгийн гол үзэл санааны нэг нь шашнаас ангижрах үйл явцаас улбаатай. Тэр

үеийн шашны Католик сүм хийд гурван эх сурвалжаас гарал үүсэлтэй, ариун түүх нь

жүүдийнх, шашны ухаан нь грекийнх, засаглал хийгээд шаштирийн эрхзүй нь дор хаяад

шууд бусаар ромынх байлаа. Шинэтгэл ромын гэх зүйлийг нь байхгүй болгож,

грекийнхийг нь зөөллөж, жүүдийн хэсгийг нь ихээр нэмэгдүүлжээ. Ингэснээр эхлээд

Ромын Эзэнт гүрэн, дараа нь катоолик сүм хийд хэрэгжүүлж байсан нийгмийн эв

нэгдлийн үйл хэргийг балласан үндсэрхэг хүчнүүдтэй хамтран ажиллах болжээ. Католик

шашны номлолоор Бурханы лүндэн Ариун судар бий болсоноор дуусгавар болоогүй, сүм

хийдийн оролцоотойгоор зуунаас зуун дамжин үргэлжилж байгаа тул хувь хүн өөрийн

хувийн санал бодлоороо түүнд захирагдах ёстой аж. Харин протестантууд эсрэгээр нь сүм

хийдийг Бурханы лүндэнд хүрэх зууч гэдгийг үгүйсгэж, үнэнийг хүн бүр өөрийнхөөрөө

тайлбарлаж болох Ариун судраас л хайх ёстой гэж үзжээ. Хүмүүсийн Ариун судрыг

тайлах тайлбар зөрөөтэй болох тохиолдолд энэ маргааныг шийдэж чадах Бурхан тэнгэрээс

зөвшөөрсөн ямар ч хүчин байхгүй аж. Амьдрал дээр төр өмнө нь сүм хийдэд хамаарч

байсан эрхийг булаалдаж байсан боловч энэ нь эрх мэдэлд халдсан хэрэг байв. Протестант

номлол Эзэн тэнгэр, хүний сэтгэл хоёрын хооронд газрын зууч байна гэдгийг хүлээн

зөвшөөрөхгүй байлаа.

Энэхүү өөрчлөлт чухал үр дагаврыг авчирсан байна. Үнэн гэдэг одоо зөвлөлдөх эрх

мэдлээр бус, харин дотоод бясалгалаар батлагдах ёстой болов. Улс төрд үл тоомсорлох

үзэл, католик ортодоксийн хүрээнд багтахад ямагт хүндрэлтэй байсан шашинд агийн ёсны

(мистицизм) хандлага гарч хурдан хөгжиж эхлэв. Ганцхан протестантизм биш, шашны

олон урсгал, номчирхох үзлийн эсрэг гарсан ганц гүн ухаан биш, гүн ухаантан болгоны

тоогоор гүн ухааны тогтолцоо бий болж, 13-р зуунд байсан шиг ганц эзэн хаан паап

ламын эсрэг зогссонгүй, олон тооны тэрсүүд вангууд гарч иржээ. Үүний үр дүнд

сэтгэлгээнд ч тэр, уран зохиолд ч тэр, анхандаа оюуны боолчлолоос нааштайгаар

Page 8: Сэргэн мандлын үеийн улс төрийн сэтгэлгээний хөгжил

чөлөөлөгдөх хэлбэрээр илэрч, дараа нь нийгмийн эрүүл байдалд дайсагнасан хувь хүнийг

тусгаарлахад байнга хөтөлдөг субъективизм хөгжиж улам гүнзгийрэх болов.

ΧΙV-XV зуунд Баруун Европт нийгэм-эдийн засгийн амьдралд өөрчлөлт гарч, сэргэн

мандалтын үе эхэлсэн. Зах зээлийн харилцаа үүсч, Европын үндэстнүүд төлөвшиж,

нийгмийн харилцаа шинэчлэгдсэнээр улс төрийн сэтгэлгээ шашны нөлөөнөөс улам

ангижирч, философиос хэсэгчлэн салан тусгаарлагдаж үр өгөөжтэй онол болон хувирсан

байна.  

Тухайн үеийн нийгэм-улс төрийн онолд, төвлөрсөн төрийн асуудал гол байр суурь эзэлж

байжээ. Феодалын бутралыг даван туулах, шашны хандлагаас үндэсний тусгаар тогтнолыг

хамгаалах гэсэн сонирхлоос дээрх асуудал урган гарчээ.

Үндэсний төр улсууд бүрэлдэн зах зээлийн харилцаа хөгжсөн явдал нь нийгмийн

харилцааг бурхантай холбон ойлгож нууцлан хориглож байсан зүйлсийг илрүүлэн

хүмүүсийн харилцааны бодит механизмыг таних боломж нээгдэжээ. Сэргэн мандалтын

үед хүн бол түүхийг бүтээгч бөгөөд биеэ даасан субект болохыг тогтоосон явдал иргэний

нийгмийн тухай ойлголтын урьдчилсан нөхцлийг бүрдүүлсэн юм. Ийнхүү улс төрийн үйл

явц төр нийгэм, хүн гэсэн 3 субьектын харилцаа болохыг илрүүлжээ.

Сэтгэгчдийн үзэл санаанууд

Судлаачид төрийн төгс загварыг бүтээх зорилтыг орхиж улс төрийн харилцааны жинхэнэ

мөн чанарыг ойлгохыг чармайх болов. Энэ үеэс улс төр судлалын судлагааны аргууд, улс

төрийн бүтэц, хөгжлийн зүй тогтлыг тогтоох талаар чухал алхмуудын эхлэл тавигдсан

билээ. Түүхэн энэхүү үйлсэд улс төрийн шинжлэх ухааныг үндэслэгчдийн нэг гэж

тооцогддог Италийн нэрт филисофч, социлогч Никколо Макиавелли (1469-1527) асар их

хувь нэмэр оруулсан. М.Макиавелли "Государь (Эзэн захирагч 1513)" ба Тита Ливийн

эхний 10 хоногын тухай эргэцүүлэл (1520) гэдэг бүтээлүүддээ улс төрийн шинжлэх

ухааны судлах зүйл судалгааны аргуудын тухай үзэл санаагаа тусгасан байдаг.

Page 9: Сэргэн мандлын үеийн улс төрийн сэтгэлгээний хөгжил

Макиавелли- Эзэн захирагч

Энэхүү зохиол 1513 онд зохиогдсон боловч түүнийг нас барснаас хойш 5 жилийн дараа

буюу 1532 онд түүний ном хэвлэгджээ.

Гарчиг

1 Батлан хамгаалалт ба цэрэг арми

2 Эзэн захирагчийн нэр хүнд

3 Өгөөмөр зан болон харамч зан

4 Харгислал ба нигүүлсэл

5 Захирагч ямар арга замаар өөрийн эзэнт гүрнээ хамгаалах тухай

6 Жигшил зэвүүцэл ба хорсол заналаас яаж өөрийгөө хамгаалах тухай

7 Алдар хүндэтгэл хэрхэн хүртэх тухай

8 Язгууртан ба ажилчид

9 Эзэн захирагч тал засагч зусарч хүмүүсээс өөрийгөө яаж хамгаалах тухай

10 Эд баялаг хөрөнгө аз завшаан

1 р бүлэг

Page 10: Сэргэн мандлын үеийн улс төрийн сэтгэлгээний хөгжил

Макиавелли өөр бусад нутаг руу халдан довтлох арга зам ба өөрийн нутгаа хамгаалах

тухай эзэн захирагчид зөвлөмж өгдөг байжээ. Бат бэх хамгаалалттай эзэн тулалдааны

талбарт ямар ч дайсантай тулалдаж чаддаг. Захирагч хотоо бэхлэн цайз барьж хамгаалах

хэрэгтэй. Сайн бэхлэлт хийсэн хот бусдад эзлэгдэх боломжгүй байдаг. Макиавелли

хөлсний цэргийг ашиглахын эсрэг байсан учир нь тэд аймхай хулчгар бөгөөд эмх

журамгүй зөвхөн мөнгөөр л хөдөлдөг гэж үзжээ. Мөн туслах нэмэлт цэргийг хэрэглэхийг

эсэргүүцэж байсан учир нь хөлсний цэрэг дайнд ялах юм бол эрх мэдэлтэй болно. Харин

тэд ялагдвал эзэн захирагч мөхөж ялагдана. Нэмэлт хүч хөлсний цэргээс илүү аюултай

яагаад гэвэл тэд нэгдмэл бөгөөд чадварлаг удирдагчаар удирдуулдаг бөгөөд тэд магадгүй

эзэн захирагчийн эсрэг босож урвах аюултай. Захирагч бас өөрийн эзэнт гүрнийхээ

байгалийн байдал орчинг судлах хэрэгтэй гэж анхааруулжээ.

2 р бүлэг

Захирагчийн ааш араншинд нөлөөлөх зорилгоор Макиавелли бичихдээ захирагч бүгд

найрамдах төрийн талаар мэдлэгтэй байх хэрэгтэй. Бас эзэн ард түмэндээ зөөлөн шударга

энэрэгүй илэн далангүй шүтлэгтэй гэх мэт чанаруудыг эзэмшсэн юм шиг сайн дүр эсгэх

хэрэгтэй үнэндээ энэ бүх чанарыг эзэмших шаардлагагүй гэжээ. Хамгийн чухал нь улс

орондоо анхааран сэтгэл зовниж байх хэрэгтэй.

3 р бүлэг

Макиавеллигийн үзлээр захирагч хэтэрхий их өглөгч байх нь түүний нэр хүндэд сөргөөр

нөлөөлж шунахайрал элбэгших бөгөөд нэмэн хэлэхэд их өгөөмөр зан гаргах нь эдийн

засагт сөргөөр нөлөөлж бүх баялаг хоосрохохд хүрнэ. Өндөр татвар тогтоосноороо ард

иргэдийн амьдрал доройтно.

4 р бүлэг

Захирагийн цэрэг зэвсэг хүчтэй хамгаалалттай байхын тулд айдас маш чухал

шаардлагатай. Цэргүүдийг захиран тушаахын тулд харгис байх хэрэгтэй.

5 р бүлэг

Page 11: Сэргэн мандлын үеийн улс төрийн сэтгэлгээний хөгжил

Макиавелли тэмдэглэхдээ захирагч эзэнт гүрнээ хамгаалахын тулд магтагдан сайшаагдах

ёстой мөн эзэн өөрийнхөө зорилгоосоо хэрхэвч хазайж болохгүй.

6 р бүлэг

Эзэн хүмүүсийг удирдахдаа хүндэтгэлтэй байх хэрэгтэй. Энэ нь дотоодын дайн самуун

гаргахгүй байх үндэс болдог. Нэмж хэлэхэд язгууртнуудын дургүйцлийг хүргэхгүй

тэднийг тааллаар нь байлгах хэрэгтэй.

7 р бүлэг

Эзэн захирагч маш томоохон гавьяа бйгуулах юм бол алдар хүндэтгэлийг зүй ёсоор

хүртэнэ. Макиавеллигийн иш татсан нэгэн хүн бол Испаний хаан Фердинанд юм. Тэрээр

өөрийн чадвараараа олон дайсныг эзэлж алдрыг хүртсэн юм.

8 р бүлэг

Эзэн зарц нарыг сонгохдоо өөрийн сонирхол хүслээр сонгодог. хэрэв зарц нар шударга

байвал захирагчийн сэтгэлд нийцнэ эс тэгвээс эзэн тэднийг сөргөөр шүүмжилнэ. Мөн эзэн

сайн муу хүмүүсийг ялган салгадаг байх хэрэгтэй.

9 р бүлэг

Хашир захирагч өөрт нь цагт тусалж байдаг цэцэн мэргэн зөвлөгчтэй байх ёстой. Мөн

тэдний зөвлөгөөг байнга тогтоох хэрэгтэй. Эзэн сайн муу зөвлөгөөг ялган салгах хэрэгтэй.

мэргэдийн сануулга биелэгдэж байх нь захирагчид ашигтай байдаг.

Юуны өмнө улс төрийг нийгмийн харилцааны биеэ даасан хүрээ бөгөөд улс төрийн

мэдлэг нь өөрийн гэсэн логик зүй тогтолтой болохыг үндэслэсэн. Ийнхүү улс төрийг

шашны сургааль, филисифи ба ёс суртахуунаас тусгаарлан нийгмийн мэдлэгийг биеэ

даасан шинжлэх ухааны салбар болгох эхлэлийг тавьсан М.Маккиавелли улс төрийн

шинжлэх ухааны судлах зүйл нь улс төрийн засаглал хийгээд түүний илэрлүүдийн тухай

асуудал мөн гэж үзэж байв.

Түүний оруулсан өөр нэг чухал хувь нэмэр бол улс төрд хандах улс төрийн чиг хандлага

байв. Урьд өмнө нь ноёрхож байсан шашины схолистик судалгааны арга зүй оршин байгаа

Page 12: Сэргэн мандлын үеийн улс төрийн сэтгэлгээний хөгжил

улс төрийн бодит үзэгдлүүд ба тэдгээрийн тухай эргэцүүлэл 2-ыг тодорхой зааглаж

үздэггүй байлаа. Харин тэрээр улс төрийн хошуучлагч ба олон түмэн гэсэн 2 субьектийн

ил байдал болон харилцан үйлчлэлийг шууд ажиглан судлах замаар улс төрийн бодит

байдлыг танин ойлгох буюу улс төрийн реализмын эхлэлийг твьсан.

Тэр улс төрийг улс төр судлаачдын хүсэл мөрөөдлөөр ямар байвал зохих ёстой гэсэн

чанараас ангижруулан социал бодит байдлын үүднээс судалсан байдаг.

Улс төрийн шинж чанар нь стратегийн шийдвэрийг гаргадаг чухал хүрээ мөн гэсэн шинэ

өнцөгөөр харсан байдаг.

Тиймээс үр ашигтай шийдвэрийг гаргах технологийн асуудлуудыг тодорхой харуулсан

улс төрийг шашин ёс суртахуунаас цэвэрлэж, хүмүүсийн ашиг сонирхол бол улс төрийн

өрнөлт хөгжлийн бодит механизм болохыг илрүүлсэн. Улс төрийн ашиг сонирхол

шаардлагыг хэрэгжүүлэх гэсэн хүмүүсийн зорилго чиглэлтэй үйл ажиллгаа гэж үзсэн. Улс

төрийн шинж тэмдэгийн өөрчлөлт хүмүүсийн социал бүлгүүдийн ашиг сонирхол хэр зэрэг

хангагсаж байгаагаар тодорхойлогдддог байна. Улс төрийн шийдвэрийг гаргаж

хэрэгжүүлэхэд харьцангуй шинж чанар ба хошуучлагчын үйл ажиллагааны үр ашиг гэсэн

2 чухал үйл ажиллагааг анхаарах ёстой. Харьцангуй зарчим нь тухайн үейин зорилго

өмнөө тавьсан зорилго болон түүнийг хэргэжүүлэх гэсэн зүйлсүүдийн харилцан

үйлчлэлийг агуулж байдаг. Түүхэн тодорхой харилцаа нөхцөл байдал бүрд эдгээр нь өөр

хоорондоо харьцангуй чөлөөтэй байдаг. Тухайлбал: Хэрэгжүүлэх хэрэгслийн сонголт

тухайн нөхцөл байдалтай үр дүн тооцсон үнэлгээ хэрэгслийн хувьд харьцангуй байдаг

тэгэхдээ зорилго хэрэгсэл ба тухайн нөхцөл байдал нь өөр хоорондоо харилцан

тэмцвэртэй зохицолдсон байх ёстой ажээ.

Маккиавелийн улс төрийн реализмын үзэл санаа зан суртахууныг абсолют харин улс

төрийн харьцангуй шинж чанар бүхий амьдралын өөр хүрээнүүд мөн гэж ойлгож байсан

байр суурин дээр үндэслэгдэж байв. Тэр улс төр бол харьцангуй хүрээний гадна орших зан

суртахууны хэм хэмжээг удирдлага болгосон байж таарахгүй гэж үзэж байв.

Гаргаж буй улс төрийн үр ашиг хошуучлагчаас ихээхэн хамаарч байдаг.

Page 13: Сэргэн мандлын үеийн улс төрийн сэтгэлгээний хөгжил

Өрнөдийн өнөөгийн судлаачид хошуучлагчийн үр ашгийг дээшлүүлэх дараах 4 хүчин

зүйлсийг онцолсон байдаг.

1. Хошуучлагчдад үзүүлж буй дэмжлэг

2. Хошуучлагчид болон захирагчид хоёрын бие биеэ ойлгох байдал

3.Ямар ч нөхцөлд олсон байр сууриа хадгалан үйлдэх гэсэн эрмэлзэл

4.Дэмжигчдийнхээ дунд ухаалаг болон шудрага ёсны үлгэр дууриаллын загвар болсон

байх явдал

түүний бүтээлүүдэд засаглал ба улс төрийн төрх шинж улс төрийн шийдвэр дэглэм ба

тэдгээрийн цаашдын өрнөлт зэрэг улс төрийн шинжлэх ухааны чухал зарчмын асуудлууд

болон тэдгээрийг шийдвэрлэх хандлагууд болон тодорхой хэмжээгээр тусгалаа олох

болсон.

Тогтвортой хөгжлийн үндэс ба аливаа туйлшралтгүй оршиж чадах төрийн засаглалын

холимог хэлбэрийг олгох нь шинэ үейин улс төрийн чухал алхам болж байв.

Төрийн хэлбэрүүдийн үечилсэн хэлбэр нь тус бүрдээ өөрийн гэсэн хязгаарлагдмал

нөөцүүдтэй байдаг байна. Төрийн аливаа хэлбэрүүд өөрийн бодит нөөцүүд дээрээ

тулгуурлан дээд оргилдоо хүрсэний дараа түүний үйлчлэл нөлөөллийн нөхцөлүүд

өөрчлөгдөхийн хэрээр доройтол уналтын чиглэл тийш хазайдаг байна.

Тэрээр монархи, аристократ ба демократи гэсэн 3-н сайн хэлбэр байдагыг дурдаад эдгээр

хэлбэрүүд нь тус бүрдээ тухайн түүхэн нөхцөл байдалд тохирсон давуу байдал агуулж

байдагыг цохон тэмдэглэсэн байв.

Нэг хүний засаглал төр улсыг эмхлэн байгуулах ба улс орныг шинэчлэн өөрчлөхөд

тохиромжтой бол бүгд найрамдах хэлбэр засаглалыг бататган бэхжүүлэхэд илүү сайн үр

ашгыг өгдөг байна. Иймээс тийм мэдлэг боловсрол туршлагатай язгууртнууд төрийн

эрхийг барин демократи, аристикрат , монархи, төрийн хэлбэрүүдийн давуу талуудыг

агуулсан бүгд найрамдах буюу төрийн холимог хэлбэрийг хамгийн тогтвортой аль нэг

тийш туйлширдаггүй хэлбэр болно гэж үзэж байсан.

Page 14: Сэргэн мандлын үеийн улс төрийн сэтгэлгээний хөгжил

Нийгмийн амьдралыг шашины хяналтаас чөлөөлөх үйл явц нь тэргүүний дэвшилт үнэт

зүйлсийн зарчимыг эрэн хайхад хүргэсэн юм.

Соён гэгээрүүлэгчид нь нийгмийг хувь хүний эрх чөлөө иргэдийн тэгш байдал

рационалистийн үнэт зүйлст шилжих явцыг бэлтгэж чадсан юм.

Улс төрийн сэтгэлгээ либерализм, Социолизм, Консерватизмын эрхэмлэн дээдлэх үнэт

зүйлсийн хүрээнд төр засаглалын шинжийг тодорхойно

Туйлшралгүйгээр засаглах зохион байгуулалт үндсэн хууль эрх зүйн тодорхой

үндэслэлийг илрүүлэн тогтоохыг чармайж байв.

Төр улсыг өөрчлөн байгуулах, шинэчлэх тохиолдолд нэгдмэл засаглалтай байх нь

тохиромжтой ч засаг туйлшран хэт төвлөрөх нь засаглагчийг мөн олон түмнийг их эвддэг

тиймээс бүгд найрамдах удирдлагын хэлбэр нь засаглал хэрэгжих үлэмж оновчтой

хувилбар гэжээ. Н. Макиавелли улс төрийн шинжлэх ухааны судлагдахуун, судалгааны

аргыг томъёолсон нь түүний том гавъяа гэлтэй. Тухайн шинжлэх ухааны судлагдахуун нь

засаг харин харин судалгдахууны арга нь ажиглалт гэжээ.

XVI-XIX зууны хөрөнгөтний хувьсгалын үед улс төрийн сэтгэлгээний түүх аривжин

зузаарч, улс төр ч эрчимтэй хөгжиж байв. Хувь хүний эрх чөлөөг боомилсон феодлын

төрийн дарангуйллыг устган, үгүй хийх үзэл санаа эхэн үед давамгайлж байсан байсан.

Хожим нийгмийн бүлэгт анхаарлаа төвлөрүүлэн шинжилгээ хийж эхэлсэн байна. XVII

зууны хоёрдугаар хагасаас либерализм, консерватизм, коммунизм зэрэг үзэл суртал

төлөвших үйл явцын эх тавигджээ. Эдгээр үзэл суртлын үнэт зүйлс дээр тулгуурлан улс

төрийн сэтгэлгээ засгийн мөн чанар, засаг тээгч, түүний нийгмийн үндэс, хэрэгжүүлэх

хэрэгслийг шинжилж, тодорхойлох оролдлого хийж байжээ.

Бие хүний эрх чөлөө, жам ёсны эрх иргэдийн амьдралд төрийн оролцоог хязгаарлах зэрэг

үнэт зүйлс либерализмын улс төрийн онолын үндэс болдог. Хувийн эзэмшил, аж ахуй

эрхлэх, өрсөлдөөн зэрэг нь бие хүний эрх чөлөөний мөн чанарыг ойлгон, учрыг нь олоход

чухал хувь нэмэртэй төдийгүй, өмч хүнийг эрх чөлөөтэй болгодог “шидтэй” хүч,

зайлшгүй нөхцөл гэдэгт либерал үзэл төгс итгэлтэй байна.

Page 15: Сэргэн мандлын үеийн улс төрийн сэтгэлгээний хөгжил

Иргэд өөрийн жам ёсны эрхийг бүрэн хамгаалуулах зорилгоор нийгмийн гэрээ хэлэлцлийг

төртэй хийснээр эрх чөлөө хэрэгжих боломж бий болдог бөгөөд төр иргэдийн эрх чөлөөг

ханган баталгаажуулах гол хэрэгсэл гэж либерализм үздэг.

Английн философич Томас Гоббс (1588-1679) –ыг магадгvй, улс төрийн философиороо

хамгийн алдартай нэгэн гэж хэлж болно. Тvvний vзсэнээр иргэний засаглалгvй жам ёсны

байдалд буй хvмvvс бие биедээ үл итгэх байдалтай, “хүн хүндээ чоно” байх нь түүний уг

чанараас урган гардаг боловч хүний оюун ухаан нийгэмд амар амгалан, аюулгүй бадлыг

хангахыг эрэмлдэг. Энэхvv байдлаас гарах арга зам бол нийгмийн гэрээ хийн, энх тайван

болон дэг журам сахиулах төр байгуулах явдал юм. Тэрээр өөрийн төргvй бол амьдрал

ямар хэцvv байх vзлээсээ ургуулан нийгмийн гэрээн дэх хvмvvсийн хvссэнээрээ авирлах

эрх чөлөөг vгvйсгэсэн хувилбарыг нь дэмждэг байжээ. “Иргэний тухай сургаалийн

философийн элементүүд”, “Левиафон” зэрэг бүтээлдээ нийгмийн сургаалиа боловсруулан

гаргажээ. Энэ нь ч хүний зүй ёсны бодит төрх. Хүн үхлээс айдаг өөрийгөө хайрлан

хадгалах далд увидас нь дайн мөргөлдөөний хүнд байдлаас гарах нөхцөл, арга замыг олж

тогтоодог. Тэр нөхцөл нь Т. Гоббсийн үзэж байгаагаар хууль юм. Эмх замбараагүй

байдлаас гарах арга нь нийтийн хэлцэл хийж, нийгмийн гэрээ байгуулах явдал гэж Т.

Гоббс тодорхойлжээ. Өөрийн аюулгүй байдлыг баталгаажуулахын тулд хүмүүс төр

байгуулж түүнд өөрийн “хувь заяаг” даатгах болжээ. Засгийн дээд эрх мэдлийг төр эдэлж,

дэг тогтоох цагдаагийн үүрэг гүйцэтгэхээс гадна хүмүүжил, гэгээрлийн үйл ажиллагаа

эрхэлж мөн шагнал урамшил, цээрлэл үзүүлэх ёстой болжээ. Хуулиар хориглоогүй

бүхнийг чөлөөтэй хийх эрхтэй гэсэн номлол ХVΙΙ зууны Англид дэвшилттэйд тооцогдож

байв. Төр дээд зэргийн эрх мэдэлтэй байх нь чухал гэж Т. Гоббс үзээд хаант засгийг шүтэн

эрхэмлэж байлаа. Т. Гоббс бие хүнийг бараг бүхэлд нь төрийн засагт захируулсан ч түүнд

эсэргүүцэх боломжийг олгох хэрэгтэй гэж үзэж байв.

Либерализмыг үндэслэгч Жон Локк (1632-1704) нийгмийн гэрээний онолыг боловсруулж

“бие хүн”, “нийгэм”, “төр” гэсэн ойлголтыг тус тусад нь авч үзэж бие хүнийг төр нийгмээс

дээгүүр тавьсан байдаг.

Английн философич, соён гэгээрүүлэгч, либерализмийн онолыг үндэслэгчдийн нэг.

Түүний үзэл санааны үндэс нь хүний жам ёсны эрх, нийгмийн гэрээний тухай онолууд

юм. Тэрээр хүний эрхийг юуны өмнө байгалиас, бурханаас заяасан хүн болж төрсний

Page 16: Сэргэн мандлын үеийн улс төрийн сэтгэлгээний хөгжил

хувьд эдлэх жам ёсны зүйл гэж үзжээ. Хүний эрх нь салшгүй бөгөөд төр нь хүний эрхийг

хамгаалах явдал бол түүний үүрэг гэдгийг онцлон тэмдэглэжээ. Хүний эрх ариун зүйл,

хүн бүр халдашгүй дархан байх эрхтэй гэсэн санааны үндсэн дээр нийгэм дэхь хүний эрх

чөлөөний тухай либерал онолын үндсэн зарчмууд тулгуурладаг бөгөөд энэ нь орчин үеийн

ардчиллын үзэл санаа, хэм хэмжээ, эрхэм зорилгын тухай онолын үзэл баримтлалд чухал

үүрэг гүйцэтгэдэг. Хүн төрөөд л амьд явах, эрх чөлөөтэй, өмчтэй байх амь ёсны эрх эдэлж

эхэлдэг гэжээ. Хувийн өмч бие хүнд гэр бүлээ аваад явахад шаардлагатай бүх зүйлийг

хангаж өгдөг, хувь хүний хөгжилд асар их нэмэр болдог зүйл гэдэгт бүрэн итгэлтэй байв.

Тийм ч учраас түүний нийгмийн нэр хүнд өндөр байдаг. Ж. Локк төрийн гол үйл

ажиллагаа бие хүний эрхийг хамгаалахад л чиглэгдэх ёстой гэж үзжээ.

Ж.Локк нь иргэний нийгэм дэх хувь хvний төрөлх эрхийн мөн чанар, тvvний дарангуйлагч

төрийн vзэл санаа, vйл ажиллагаатай vл нийцэх байдлын талаар тодорхой бичиж vлдээсэн

байдаг. Тvvний бvтээл, оюун санааны өв нь шинжлэх ухаан, нийгмийн амьдралд чухал

нөлөө vзvvлсэн билээ. Хvний болон иргэний эрхийн тунхаглалын гол vзэл санааг Ж.Локк

vндэслэсэн юм.

Гол бvтээлvvд нь: “Төрийн тухай хоёр шаштир”, “Хүний оюун ухааны туршилт”

Ж. Локк засгийг хууль тогтоох, гүйцэтгэх (шүүх), олон улсын харилцааг хамаарсан

холбооны засаглал хэмээн хуваасан байна. Түүний үзэж байгаагаар засгийг хувааснаар

аливаа дарангуйлал гарах нөхцлийг устгана гэжээ. Хууль тогтоох засгийг Ж. Локк төрийн

бодлогыг тодорхойлогч хэмээн их үнэлж байв.

Ард түмний тусгаар тогтнол, эрх чөлөө түүний бүтээсэн төр улсын тусгаар тогтнолоос

илүү үнэтэйг Ж. Локк онцлон тэмдэглэсэн байдаг нь үлэмж их учиртай юм. Хэрэв

засаглагч нийгмийн гэрээг зөрчиж олонхийэрх ашигт нийцэхгүй болсон тохиолдолд ард

түмэн эрх чөлөөгөө эргүүлэн авахын тулд төртэй тэрсэлж, бослого гаргах эрхтэй хэмээн

тэрээр сануулсан байжээ.

Page 17: Сэргэн мандлын үеийн улс төрийн сэтгэлгээний хөгжил

Шарль Монтескью (1689-1755) улс төрийн сэтгэлгээний сан хөмрөгт өөрийн хувь нэмрээ

оруулж улам баяжуулсан ухаантны нэг билээ. Юуны өмнө тэрээр засгийг хууль тогоох,

гүйцэтгэх, шүүх гэсэн гурван хэсэгт хуваагаад, засаг хуваах учир утга хүний мөн чанартай

холбоотой гэжээ. Хүн эрх мэдлээ ямагт өөрийн сонирхолд нийцүүлэн ашиглэх

сонирхолтой бадаг. Тиймээс засгийн салаа мөчир бүр нэг нэгээ тогтоон барьж байх онцгой

чухал юм. Ингэснээр дур зоргоороо аашлах явдлыг зогсоож болно гэж Ш. Монтескью

үзэж байв.

Гроций Гюго (Hugo Grotius, 1583-1645)

Голландын хуульч, нэрт эрдэмтэн, тэрбээр жам ёсны болон олон улсын эрх зүйн онолыг

үндэслэгч гэж тооцогддог. Жам ёсны эрх хүмүүс бие биетэйгээ харьцах хэрэгцээ

шаардлагаас үүссэн бөгөөд хүн бусадтайгаа харилцах нь түүний төрөлх чанараас урган

гардаг. Жам ёсны эрхийн хэм хэмжээг хүмүүс ямар нэг хэмжээгээр ухамсарлаж, тэдгээр

нь олонхийн сонирхлыг илэрхийлдэг, хэн нэгний дураар авирлах явдлаас хамгаалдаг гэж

ойлгож мөрдөх учиртай. Жам ёсны эрхийн үндсэн дээр өмч хөрөнгө, улс төр, эрх зүй, ёс

суртахууны зэрэг хүмүүсийн хоорондын харилцааг зохицуулах талаар Г.Гроций тодорхой

дүгнэлтүүд хийсэн байна. Тэрээр төрийн үүүслийг гэрээний онолын үүднээс тайлбарлаж

байсан сэтгэгч байв. Г.Гроций бүгд найрамдах засгийг дэмжиж төр баригчдын, түүний

дотор хаадын эрх мэдлийг олон талаар хязгаарлахыг санал болгож байв. Тvvний

байгалийн эрхийн онол нь орчин vеийн эрхзvйн шинжлэх ухаан, ялангуяа олон улсын

эрхзvйн шинжлэх ухааны хөгжилд чухал нөлөө vзvvлсэн байдаг. .

 

Монтескью Шарль Луй (Charles de Secondat Montesquieu,1689-1755)

Францын улс төрийн философич, хуульч, зохиолч  нь засаглалыг хуваах алдарт онолоороо

орчин цагийн улс төрийн сэтгэлгээний хөгжилд чухал нөлөө vзvvлсэн билээ. Тэрээр

засаглалыг хуваах нь эрх чөлөөний хамгийн том баталгаа гээд гvйцэтгэх засаглалаа

хянадаг хууль тогтоох засаглалтай, хууль тогтоох засаглалдаа хориг тавьдаг гvйцэтгэх

засаглалтай, гvйцэтгэх засаглалаас vл хамааран орших бие даасан шvvх засаглалтай байх

нь хамгийн сайн засаглалын хэлбэр гэж vзсэн байдаг. Тэгснээрээ өнөөгийн засаглалын

гурван хэлбэрийг тавьсан гэж үздэг.

Францын сэтгэгчийн бичсэн “Хуулийн оюун санаа ” /1748/ хэмээх бүтээл нь улс төрийн

Page 18: Сэргэн мандлын үеийн улс төрийн сэтгэлгээний хөгжил

сэтгэлгээний сонгодог бүтээл юм. Энэхүү бүтээлдээ төр-эрх зүйн түүхэн хөгжлийн зүй

тогтол болон засаглалын хэлбэрийг ардчилсан, язгууртны, хант засаг, дарангуйлал гэсэн

байдлаар тодорхойлжээ. Түүний дэвшүүлсэн өөр нэг чухал санаа бол засаглал хуваах

тухай үзэл санаа юм. Хууль тогтоох, гүйцэтгэх, шүүх засаглал нь нэг буюу хэсэг хүний

гарт төвлөрвөл эцэстээ харгислалд хүргэж эрх чөлөөг үгүй хийх болно.зөвхөн засаглалыг

хувааж, тэдгэр нь бие биеэ харилцан тэнцвэрт байдалд барьж байх нөхцөлд л хууль цаазыг

дээдлэх ёс тогтож, хууль бус явдал гарах, төрийн эрх мэдлийг хэтрүүлэн хэрэглэхээс ард

иргэдийг хамгаалах баталгаа бий болно гэж тэрээр үзжээ.      

Дүгнэлт

Сэргэн мандалт нь түрүү орчин үе гэгддэг үе дэх Европын сэтгэхүйд гүнзгийгээр нөлөөлж

өөрчлөлт авч ирсэн соёлын хувьсгал байсан. Италид анх эхэлснээр, 16-р зуун гэхэд

Европын бусад улсаар тархсан. Голлон уран зохиол, философи, урлаг, хөгжим, улс төр,

шинжлэх ухаан, шашин болон сэтгэхүйн шинжлэх ухааны бусад үзэл санаанд маш

гүнзгий нөлөөлж одоогийн хөгжилд хүргэх эх суурийг тавьсан. Сэргэн мандалтын үеийн

сэтгэгчид судалгаандаа гуманист арга барилыг ашиглаж реализмыг судлаж, урлагт хүний

сэтгэл хөдлөлийг түлхүү оруулж өгснөөр томоохон хувьсгал хийж чадсан байна.

Ном зүй

Улс төрийн шинжлэх ухаан, МУИС, Ё.Довчин, 2010

http://en.wikipedia.org/wiki/Renaissance

An introduction to politics, state and society, James W McAULEY, 2003

Улс төрийн шинжлэх ухаан, А.Цанжид, 1999