26
Томас Фридманы “Дэлхий бөөрөнхий биш”: Аутсорсинг 16/10/2008 — buyanbat 1 Votes From: www.dayarmongol.com Related: Magi’s comment | Outsourcing Mongolia mglaus-Outsourcing Opportunity | Work for Aussie Company | Outsourcing Jobs *** Хэрэв та АНУ , Япон , Их Британи , Өмнөд Солонгос , Австрали улсад амьдардаг бол энэхүү номыг Номун далай – интернэт дэлгүүрээс худалдан авч унших боломжтой. Номун Далай номын дэлгүүрийн 1 жилийн ой болж буйтай холбогдуулж уг номыг АНУ дахь салбараас худалдан авсан тохиолдолд ноён Баабарын бичсэн History of Mongolia англи хэл дээрх сэтгүүлийг урамшуулал болгон олгоно. Мөн 50$ оос дээш худалдаа хийсэн бүх хүмүүст Богд Зонховын “Бодь мөрийн зэрэг” номыг үнэгүй бэлэглэж байна. Номын буян арвижих болтугай! Олон улсын бестселлер Томас Фридманы “Дэлхий бөөрөнхий биш” номын хэсгээс Гадны ажиллах хүчийг ашиглах нь буюу Аутсорсинг 2008 оны 10 сарын 15

дэлхий бөөрөнхий биш

Embed Size (px)

Citation preview

Page 1: дэлхий бөөрөнхий биш

Томас Фридманы “Дэлхий бөөрө нхий”:биш  Аутсорсинг

16/10/2008 — buyanbat        1 Votes

From: www.dayarmongol.comRelated: Magi’s comment | Outsourcing   Mongolia mglaus-Outsourcing Opportunity | Work for Aussie   Company | Outsourcing   Jobs

*** Хэрэв та АНУ, Япон, Их Британи, Өмнөд Солонгос, Австрали улсад амьдардаг бол энэхүү номыг Номун далай – интернэт дэлгүүрээс худалдан авч унших боломжтой. Номун Далай номын дэлгүүрийн 1 жилийн ой болж буйтай холбогдуулж уг номыг АНУ дахь салбараас худалдан авсан тохиолдолд ноён Баабарын бичсэн History of Mongolia англи хэл дээрх сэтгүүлийг урамшуулал болгон олгоно. Мөн 50$ оос дээш худалдаа хийсэн бүх хүмүүст Богд Зонховын “Бодь мөрийн зэрэг” номыг үнэгүй бэлэглэж байна. Номын буян арвижих болтугай!

Олон улсын бестселлер Томас Фридманы “Дэлхий бөөрөнхий биш” номын хэсгээс

Гадны ажиллах хүчийг ашиглах нь буюу Аутсорсинг2008 оны 10 сарын 15

Page 2: дэлхий бөөрөнхий биш

Y2K(Олон улсын бестселлер Томас Фридманы “Дэлхий бөөрөнхий биш” номын хэсгээс)

1947 оны 8 сарын 15-нд тусгаар тогтнолоо олсноос хойш Энэтхэг орон өөдлөх үедээ өөдлөж, уруудах үедээ уруудаж ирсэн хэдий ч зарим талаараа хорьдугаар зууны сүүл үеийн түүхэнд хамгийн азтай орон гэж тэмдэглэгдэх магадлалтай.

Саяханыг болтол Энэтхэг улс банк санхүүгийн ертөнцөд “хоёр дахь худалдан авагч” гэж нэрлэгддэг байв. Зочид буудал, гольфийн талбай, эсвэл худалдааны цогцолборын анхны эзэд нь дампуурал зарлаж, банкинд бүхий л үнэт цаасны өртөгийн доллар тутам нь арван центээр зарагдах үед арилжаа хийж хоёр дахь худалдан авагч болох нь ер нь аль ч бизнест хамгийн их үр ашиг авчирдаг зүйл. Чухамдаа шилэн кабелийн компаниудын тавьсан кабелийн шугамыг анх худалдан авч, үргэлж хил хязгаараа тэлж буй дижитал ертөнцөд тоймгүй ихээр баяжина гэж төсөөлсөн анхны худалдан авагчид нь Америк хувьцаа эзэмшигчид байв. Хөрөнгийн бирж дэх хиймэл хөөсөнцөр хагарах үед тэд үнэ цэнэ буурсан эсвэл огт үнэгүй болсон хувьцаатайгаа л хоцорсон билээ. Үр дүнд нь эдгээр шилэн кабелиудын хоёр дахь худалдан авагчид нь Энэтхэгүүд болсон юм. Яг үнэндээ Энэтхэгүүд хувьцаа худалдаж авсангүй. Харин хэрэглээнээс хэт илүүдэж татагдсан шилэн кабелиас гол ашигаа олсон бөгөөд, энэ нь угтаа тэд болон тэдний Америк үйлчлүүлэгчид тэрхүү асар их кабелийг үнэгүй ашиглах боломжтой болсонтой холбоотой. Энэ бол Энэтхэг орны хувьд тэнгэрийн умдаг атгасантай (арай бага хувь нь Хятад, хуучин ЗХУ, Зүүн Европт) адил явдал болсон юм. Чухамдаа орчин цагийн Энэтхэгийн түүх гэж юусан билээ? Энэтхэг орон хэдийгээр байгалийн баялаг, ашигт малтмалын олдвор (нүүрс, төмрийн хүдэр, алмааз) ихтэй ч, энэ нь тэжээх хүн амтай нь харьцуулвал үнэндээ хаана нь ч хүрэлцэхгүй юм. Харин үүний оронд Энэтхэг өөрийн орны хүмүүсийн тархийг малтаж, элит давхаргын томоохон хэсгийг шинжлэх ухаан, инженерчлэл, анагаах ухааны салбарт суралцуулжээ. 1951 онд Энэтхэгийн анхны ерөнхий сайд Жавахарлал Неругийн түүхэн гавьяагаар долоон ЭТИ-ийн (Энэтхэгийн Технологийн Институтийн) анхных нь Харагпур хотын дорнод хэсэгт үүсэн байгуулагдсан билээ.

Page 3: дэлхий бөөрөнхий биш

Үүнээс хойш тавин таван жилийн турш олон зуун мянган Энэтхэг залуус эдгээр ЭТИ-үүд болон чансаа сацуу хувийн сургуулиудад (түүнчлэн бизнесийн удирдлага заадаг зургаан Энэтхэгийн Менежментийн Институтэд) элсэхээр хүчээ сорьж, дараа нь амжилттай төгсөхийн төлөө өөр хоорондоо өрсөлдөж ирэв. Энэтхэгийн нэг тэрбум гаран хүн амыг бодолцож үзвэл энэхүү өрсөлдөөний дундаас гайхалтай чадварлаг сэхээтний бүлгүүд төрөн гарсан гэлтэй. Энэтхэг орон дэлхийд гайхагдсан инженерчлэл, компьютерийн шинжлэх ухаан, программ хангамжийн хамгийн авьяаслаг мэргэжилтнүүдийг яг л цөцгийний үйлдвэр аятай бэлтгэж, экспортлох болсон байна.

Ай даа, Энэтхэгийн зөв хийж чадсан цөөхөн зүйлсийн нэг нь энэ буюу. Яагаад гэвэл байнга доголддог улс төрийн тогтолцоо, Неругийн Зөвлөлт, социалист орнуудыг дэмжсэн байр суурь 90-ээд оны дунд үе хүртэл баттай үргэлжилснээр Энэтхэг орон энэ л авьяаслаг инженерүүдээ сайн ажлын байраар хангаж чаддаггүй байв. Тиймээс л Америкчууд Энэтхэгийн оюуны хүчийг худалдан авах хоёр дахь худалдан авагч болж байсан юм.

Хэрвээ та ухаалаг, боловсролтой Энэтхэг хүн байсан бол өөрийнхөө нөөц бололцоог ашиглах цорын ганц боломж нь гадаад руу гарах, бүр тэр тусмаа 1953 оноос хойш Энэтхэгийн хамгийн шилдэг инженерийн сургуулиудаас төгссөн хорин таван мянга гаран мэргэжилтнүүдийн суурьшсан Америк орон руу гарч, Энэтхэгийн татвар төлөгчдийн мөнгөөр олж авсан боловсрол мэрэгжлийнхээ хүчээр Америкийн мэдлэгийн санг баяжуулах арга зам байх байв.

“Энэтхэгийн Технологийн Институтууд өндөр шалгуурын стандартаа улсынхаа буурай тогтолцооны нийтлэг түвшингээс ангид байлгасан учраас амжилтын оргилд хүрч чаджээ” хэмээн Вол Стрийт Журнал (2003 оны 4 сарын 16) сонинд өгүүлжээ. “ЭТИ-д хахууль өгч, арын хаалгаар орно гэж байхгүй… Элсэгчид зөвхөн хүнд шалгалтыг давж чадсан нөхцөлд л ордог. Сургалтын хөтөлбөрт засгийн газрын оролцоо байхгүй бөгөөд оюутнууд маш хүнд ачаалалтай суралцдаг… Нэг талаар ЭТИ-д орох нь Харвард эсвэл Массачусеттсийн Технологийн Институтэд орохоос ч хэцүү… Сан Майкросистемс компанийг үүсгэн байгуулалцсан, ЭТИ-ийн төгсөгч Винод Хосла “Дели дэх ЭТИ-ийг төгсөөд би Карнеги Меллон Их Сургуульд магистрын зэрэг горилж суралцсан юм. ЭТИ-д сурч байсантайгаа харилцуулахад надад хичээл сургууль маань үнэндээ төвөггүй амар санагдаж байлаа” хэмээн дурсаж байв.

Эхний тавин жилийн дийлэнх үед эдгээр ЭТИ-үүд нь Америкчуудад олдсон хамгийн ашигтай нөөц бололцооны эх ундрага болж байлаа. Бараг л хэн нэгэн хүн Шинэ Делигээс эхлээд Пало Алтод цутгадаг оюуны чадамжийн урсгал суваг татсантай адил байв. Барагцаалбал ЭТИ-ийн дөрвөн төгсөгч тутмын нэг нь АНУ-д ирдэг болсон нь бүр цаашдаа нэмэн нэмэгдсээр эх нутгаасаа гарч АНУ-д нүүн суурьшсан ЭТИ төгсөгч нар АНУ-д өөрсдийн байгууллагыг хүртэл байгуулж, жил бүр зохиодог хурал цуглаантай болжээ.

Гэтэл дараахан нь Нэтскэйп, 1996 оны цахилгаан холбооны хууль дүрмийн чөлөөт систем, Глобал Кроссинг ба түүний шилэн кабелийн андууд ар араасаа төрөн гарав. Дэлхий ертөнц тэгширч, бүх зүйл орвонгоороо өөрчлөгдөв. “Энэтхэг улсад ямар ч нөөц, ямар ч дэд бүтэц байсангүй” гэж эцэг эх нь ЭТИ төгсөөд Америкт ирж өөрийг нь төрүүлсэн, одоо Волл

Page 4: дэлхий бөөрөнхий биш

Стрийтэд хамгийн нэр хүндтэй хэдж фундын (1) фирмийн менежер залуусын нэг болох Динакар Сингх яриад “Энэтхэг чадварлаг боловсон хүчин олноор бэлтгэж чадсан. Гэвч тэдний олонхи нь Энэтхэгийн усан онгоцны өртөөн дээр хүнсний ногоо адил ялзарч байв. Зөвхөн цөөн хэд нь усан онгоцонд сууж, гадагш гарч чадаж байлаа. Цаашид байдал ийм хэвээр үргэлжлэхгүй ээ, яагаад гэвэл бид шилэн кабель хэмээгч далай гатлагчыг барьчихлаа… Хэдэн арван жилийн туршид хүн Энэтхэгээс гарч байж л мэргэжилтэн болдог байсан… Одоо бол Энэтхэгээс бүх дэлхий рүү холбогдож болно. Өнөөдөр хэн ч над шиг Елийн их сургуульд сураад дараа нь Голдман Сакст ажиллах шаардлагагүй болсон” гэв.

Энэтхэг хэзээ ч нарийн технологи хөгжсөн Америктай оюуны өндөр чадамж бүхий Энэтхэгийг холбох өгөгдөл дамжуулах хоолой барьж, түүний өртөгийг төлж дийлэхгүй байсан тул Америкийн хувьцаа эзэмшигчид энэ бүхэнд мөнгө хаяжээ. Тиймээ, хэт илүүдсэн хөрөнгө оруулалт заримдаа сайн байх талтай. Төмөр зам барихад хийсэн хэт их хөрөнгө оруулалт нь яваа яваандаа Америкийн эдийн засагт агуу дэмтэй хэрэг болж хувирсан. “Гэвч, төмөр замд хийсэн хэт их хөрөнгө оруулалт нь өөрийн орноор хязгаарлагдаж байсан, тэр утгаараа ашиг өгөөж нь ч эх орондоо л шингэсэн” гэж Сингх хэлж байна. Дижитал төмөр замын хувьд гэвэл “гадаадынхан л үүнээс хожсон”. Энэтхэг бол хөдөлж буй тэргэнд үнэгүй дайгдсан орон юм.

Энэтхэгт буй оюуны хүчийг Энэтхэгт нь ашиглаж болох санааг Америкийн компаниуд нээж эхэлсэн тэр үеийг мэддэг Энэтхэгүүдтэй ярилцах нь их сонирхолтой санагддаг. Тэдний нэг нь Энэтхэгийн программ хангамжийн салбарт хамгийн том нь болох Випро фирмийн ерөнхийлөгч Вивек Паул юм. “Олон өнцгөөс харахад Энэтхэгийн мэдээллийн технологийн аутсорсинг хувьсгал Женерал Электрик (ЖиИй) корпораци орж ирснээр эхэлсэн. 1980-аад оны сүүл, 1990-ээд оны эхэн үе шүү дээ. Яг энэ үед Техас Инструментс компани Энэтхэгт компьютерийн чипний загвар хийж байлаа. Тэдний Америк дахь гол зохион бүтээгчдийн зарим нь Энэтхэг байсан бөгөөд үндсэндээ эдгээр зохион бүтээгчдийг гэр рүү нь явуулж, гэрээс нь ажлыг нь хийлгэх (хоорондоо харилцахдаа тэр үед байсан нэлээд бүдүүлэгдүү харилцаа холбооны сүлжээг ашиглаж байв) болжээ. Тэр үед миний бие Банглорт ЖиИй Мэдикал Системсийн үйл ажиллагааг удирдаж байв. ЖиИй-гийн дарга Жак Вэлш 1989 онд Энэтхэгт хүрэлцэн ирээд гайхширан, Энэтхэгийг өөрийн компанийхаа оюуны нөөц бололцооны эх сурвалж болох юм байна гэдэгт бүрэн итгэжээ. “Энэтхэг бол хөгжиж буй орон авч өндөр хөгжсөн оюуны нөөцтэй орон юм” хэмээн Жак хэлсэн гэдэг. Тэрээр ашиглаж болох авьяас чадварын их уурхайг олж харжээ. Тэгээд “Программ хангамж үйлдвэрлэхэд бид маш их мөнгө зарцуулдаг. Мэдээлэл технологийн албандаа зориулж энд бид бага сага ажил хийж болох юм биш биз?” гэж байв. Учир нь Энэтхэг тэр үед гадаадын технологийн компаниудад зах зээлээ хаалттай байлгаж, Энэтхэгийн компаниуд нь өөрсдөө персонал компьютер, сервер бүтээх үйлдвэрүүд барьж эхэлсэн бөгөөд харин Вэлшийн толгойд, хэрэв тэд өөрсдийнхөө хэрэгцээнд зориулж өөрсдөө хийж чадаж байгаа бол ЖиИй-д ч мөн хийж өгч чадах юм байна гэсэн бодол төржээ.

Ажлаа олж авах үүднээс Вэлш ЖиИй-гийн Мэдээллийн албаны захирлаар удирдуулсан ажлын хэсэг гаргаж нөөц бололцоо судлуулахаар Энэтхэг рүү илгээжээ. Харин Паул маань энэ үед ЖиИй-гийн, Энэтхэгт бизнес хөгжүүлэх менежерийн албанд давхар томилогдсон

Page 5: дэлхий бөөрөнхий биш

байв. “Ингээд 1990-ээд оны эхэн үед корпорацийнхаа Мэдээллийн албаны захирлын анхны айлчлалын үеэр түүнд газарчлах үүрэг хүлээсэн юм” хэмээн тэр дурсаж байна. “Ажил эхлүүлэх үүднээс тэд хэд хэдэн туршилтын төсөлтэй ирсэн. Тэднийг шөнө дундын үед 1950-иад оны Моррис Майнор загварыг дууриалган бүтээсэн, Амбассадор гэдэг хэд хэдэн Энэтхэг машинтай Делигийн нисэх онгоцны буудлаас тосохоор явж байснаа тод санаж байна. Төрийн албаныхан бүгд л ийм машин унадаг байж. Тэгээд бид нисэх буудлаас хотын зүг таван машинаар цуваа болж хөдлөв. Би хамгийн арын машинд сууж байлаа. Гэтэл гэнэт чанга мөргөх дуу сонсогдож, юу болов оо хэмээн бодогдов. Миний бие сандлаас урагш шидэгдэхэд хамгийн түрүүний машины дээвэр нисч ирээд машины маань урд цонхыг нирхийтэл хагалав. Дотор нь ЖиИй-гийн албаныхан сууж байхад шүү дээ! ЖиИй-ийн томчуудыг авч явсан эдгээр машин замын хажууд зогсох үед, тэд ам амандаа “Бид ийм газраас программ хангамж авах гэж байгаа юм гэж үү?” хэмээн хэлэх нь надад тод сонсогдож байлаа” хэмээн Паул ярьж байлаа.

Энэтхэгүүдийн аз дайрахад эрхэм зочид чанар муутай машинаас нь болж зорилгоосоо няцсангүй. ЖиИй бизнесийнхээ шавыг тавихаар шийдэж Випротой хамтран хэрэгжүүлэх төсөл эхлүүлэв. Бусад компаниудын хувьд үүнээс арай өөр маягаар ажиллаж байлаа. Энэ бол шилэн кабелиас өмнөх үе. Хэвлэлийн Саймон & Шустер компани Энэтхэг рүү номоо илгээж, сарын 50 долларын цалинтай Энэтхэгүүдээр (АНУ-д сарын 1000 доллар төлдөг) номын текстийг компьютерт шивүүлэх буюу агуулгыг цаашид шинэчлэн засварлахад дөхөмтэй болгох үүднээс номыг электрон файл нэг нь цаасан дээр хуулж бичих бөгөөд энэ ажиллагаа нь ихэнхидээ хэд хоногоос хэдэн долоо хоног хүртэл сунжирдаг байжээ. ХэлтСкрайб Индиа компани эмчийн телефон утасыг диктафон төхөөрөмжтэй холбосон систем бүтээсэн байна. Тухайлбал эмч телефон утсаар ямар нэгэн дугаар залгаж, өөрийн тэмдэглэлийг унших бөгөөд үүнийг нь дууны карт суулгасан компьютер хүлээн авч дижитал хэлбэрт оруулдаг байна. Ингэж утсаар залгахдаа эмч өөрөө хаана ч байж болно. Сансрын холболтын ачаар гэрийн ажилтай эхнэр юм уу, Банглорт байгаа оюутан хүн ч аль нэгэн компьютер дээр хэлбэрт шилжүүлэх ажил хийлгэдэг байв. Тэр тусмаа байнга шинэчлэгдэх шаардлагатай толь бичгүүдийг ийм маягаар электрон хэлбэрт оруулна. Тухайн үедээ Энэтхэгийн Сангийн Яамны сайд асан Манмохан Сингх 1991 онд Энэтхэгийн эдийн засгийг гадаадын хөрөнгө оруулагчдад нээлттэй болгож, үнэ бууруулах үүднээс Энэтхэгийн цахилгаан холбооны салбарт чөлөөт өрсөлдөөнийг дэмжих бодлого баримтлаж эхлэв. Гадаадын хөрөнгө оруулагчдыг татах үүднээс Сингх Банглорт сансрын холбооны станц барих бололцоог компаниудад олгож, ингэснээрээ хөрөнгө оруулагчид Энэтхэгийн телефон утасны системийг ашиглахгүйгээр Америк, Европ, Азид байгаа компанийхаа төвүүдтэй шууд холбогдох боломжийг бүрдүүлжээ. Үүнээс өмнө ганцхан Техас Инструментс л Энэтхэгийн хүнд сурталт тогтолцооны бэрхшээлийг даван туулж, 1985 онд цахилгаан хэлхээний загвар (сиркит дизайн) зохион бүтээж боловсруулах төв байгуулснаараа энэ орны зах зээлд нэвтэрсэн хамгийн анхны олон улсын компани болжээ. ТИ-ийн Банглор дахь төв нь өөрийн гэсэн сансрын холбооны станцтай байсан авч, орж гарч буй өгөгдлийн аль ч хэсгийг шалгах эрх бүхий Энэтхэгийн төрийн албаныхны хараан дор ажиллаж байлаа. Харин 1991 оноос хойш Сингх энэ маягийн чөдөр тушааг чөлөөлж өгчээ. Үүнээс тун удалгүй 1994 онд Банглорт ХэлтСкрайб Индиа хэмээх тал хувь нь Америкт төрж өссөн Энэтхэг эмч нарын хөрөнгө оруулалтаар санхүүжсэн, Америкийн эмч, эмнэлэгийн байгууллагад аутсорсингоор эмчийн үзлэгийн тэмдэглэл хөтлөх үйлчилгээ

Page 6: дэлхий бөөрөнхий биш

үзүүлдэг компани байгуулагдав. Тухайн үеийн Америк эмч нар гараар товч тэмдэглэл хөтлөж, дараа нь бичсэн зүйлээ дуудаж диктафон дуу хураагуурт бичүүлдэг байв. Диктафонд бичсэн яриаг туслах ажилтан эсвэл хэн суугаад дижитал хэлбэрээр хадгалагдсан эмчийн дуу хоолойг татан авч, түүнийгээ хоёр долоо хоногт бус харин хоёрхон цагийн дотор компьютер дээр шивж авах бололцоотой болов. Компьютерт шивсэн текстээ буцаагаад нөгөөх эмнэлгийн компьютерийн систем рүү сансрын долгионоор илгээснээр өнөөх эмчийн тэмдэглэгээ нь өвчтөний түүх болоод төлбөрийн дансанд нэмэгдэн орно. Хоёр орны цагийн бүс арван хоёр цагийн зөрүүтэй байдаг тул Америк эмч нарыг унтаж байх хооронд Энэтхэгүүд дууг бичигт буулгах ажлаа амжуулаад, дараа өглөө гэхэд файл нь бэлэн болчихсон хүлээж байдаг байна. Энэ үйл ажиллагаа маш олон компанид гайхамшигтай боломж нээлээ. Учир нь хэрэв хууль зүйн маргаанд хамгийн их өртдөг, зарга ихтэй анагаах ухааны салбарт эмнэлгийн баримт бичиг, лабораторийн дүн, өвчний онош мэтийг Банглорт хууль ёсны хүрээнд, эрсдэлгүйгээр, найдвартай буулгуулж болж байгаа бол бусад олон байгууллагууд Энэтхэгт арын албаны ажлаа амжуулж болох байлаа. Тэгээд ч тэд энэ арга замыг сонгов. Гэхдээ энэ үйл ажиллагаа нь дуу хоолойны дамжуулалтад саатал учирдаг сансрын холбооны дамжуулалтын хүчин чадлаар хязгаарлагдаж байв. (Хачирхалтай нь ХэлтСкрайб Индиа компанийг үүсгэн байгуулагчдын нэг Гуружот Сингх Халсагийн хэлж буйгаар бол анх тэд индиан овгуудыг дэмжихээр олгосон Холбооны засгийн газрын төсвийн мөнгийг ашиглаж Майн мужийн индиануудаархийлгэхээр хөөцөлдсөн авч тэдгээр индианчуудын ашиг сонирхлыг хангалттай өдөөж, гэрээ хийх хэмжээнд хүрч дөнгөөгүй гэдэг) Дууны хальснаас үсгэнд буулгах энэ ажил Энэтхэгт, АНУ-д хийснээс 5 дахин хямд өртөгтэй байсан бөгөөд энэхүү үнийн харьцангуй зөрүү нь маш олон хүний анхаарлыг татсан юм. (2)

1990-ээд оны сүүлчээр Энэтхэг орныг азын тэнгэр хоёр талаас нь ивээж эхлэв. Нэг талаас шилэн кабелийн хиймэл хөөсөнцөр улам газар авч Америк Энэтхэгийг улам ойртуулж, нөгөө талаас Y2K (3) буюу мянганы хямрал хэмээх 2000 оны компьютерийн хямралын сураг дуулдаж байв. Та хэрэв санаж байгаа бол компьютерууд анх бүтээгдэхдээ дотоод цаг тоолууртай хийгдсэн нь Y2K-ийн хямралын гол шалтгаан болсон гэдэг. Энэхүү дотоод цаг тоолуурыг бүтээхдээ компьютерийн санах ойг хэмнэх үүднээс зургаан цифртэй хийжээ. Хоёр цифр нь өдөр, нөгөө хоёр нь сарыг тэмдэглэдэг бөгөөд үлдсэн хоёр нь бол та таасан байх, он жилийг тэмдэглэх зориулалттай байв. Ийм ч учраас энэ цаг тоолуурын систем нь 12/31/99 буюу 99 оны 12 сарын 31 хүртэл л ажиллах бололцоотой. Он сар өдөр маань 2000 оны 1 сарын 1 болоход олонхи хуучин компьютерүүд үүнийг 01/01/2000 гэж бүртгэхийн оронд 01/01/00 гэж зургаан цифртэй бүртгэх буюу 1900 он эхнээсээ эхлэж байна гэж буруу тооцоолоход хүргэх байв. Энэ утгаараа тухайн үед хэрэглээнд байсан асар олон компьютерийн дотоод цаг тоолуур (шинээр хийгдэж байсан компьютерүүдийн дотоод цаг тоолуур нь сайжирсан) болон холбогдох төхөөрөмжүүд нь шинэ тохиргоотой болох, эс бөгөөс эдгээр системүүд унтрахад хүрвэл усны тоолуураас эхлээд агаарын замын хөдөлгөөний олон мянган компьютержсэн удирдлагын системүүд доголдож, дэлхийг хамарсан хямрал үүснэ гэсэн айдас төрүүлж байлаа.

Компьютерийн цагийг засч янзлах энэхүү ажил нь өөрөө аварга том, нарийн чимхлүүр ажил байв. Энэ дэлхийн хаанаас энэ болгоныг хийж гүйцэтгэх хангалттай тооны программ хангамжийн инженерүүд олдох вэ? Хариулт нь Энэтхэгээс. Тэндээс л ЭТИ-үүд, хувийн

Page 7: дэлхий бөөрөнхий биш

техникийн коллеж, компьютерийн сургууль төгссөн мянга мянган техникч, инженерүүд олдоно.

Y2K тулж ирсэн энэ л үед Америк, Энэтхэг хоёр хайртай хос лугаа болзоонд учрах болж, тэдний харилцаа холбоо нь дэлхийг тэгшлэх аварга том хүчин зүйл болсон бөгөөд энэ л харилцаа холбоо нь маш олон төрлийн бизнесийн салбарынханд, компьютер, интернет, шилэн кабелийн шугамтай нийлээд хамтын ажиллагааны цоо шинэ хэлбэр, үнэт зүйл бүтээх хэвтээ харилцаа буюу аутсорсингийн цоо шинэ нөөц бололцоог бий болгосон гэдгийг нотлон харуулжээ. Дижитал хэлбэрт орж, компьютержиж болох ямар ч үйлчилгээ, дуудлагын төв, бизнес дэмжих үйл ажиллагаа эсвэл оюуны хөдөлмөрийг, дэлхий даяар хамгийн хямд өртөгтэй, хамгийн оюунлаг, хамгийн үр бүтээлтэй хийж чадах тэр л газарт хийлгүүлж болно. Шилэн кабелиар холбогдсон компьютерийн тусламжтайгаар Энэтхэгийн ямар ч техникийн мэргэжилтэн дэлхийн нөгөө бөөрнөөс танай компаний компьютерийг уудалж, шаардлагатай тохиргоог хийж чадна.

Y2K-ийн тохиргооны ажил нь маш нарийн чимхлүүр ажиллагаа шаардаж байсан тул зах зээлд их том өрсөлдөөн үүсгэж чадаагүй хэмээн Y2K-ийн үеэр аутсорсингийн хүндхэн ачаа үүрч байсан Випро фирмийн удирдах ажилтан Вивек Паул ярьж байна. Тиймээс ч барууны компаниуд энэ ажлыг аль болох хамгийн бага өртөгөөр хийж чадах хэн нэгнийг олох хүндхэн бэрхшээлтэй тулгарсан юм. Тэд “Энэ гай дуудсан 2000 оныг л бушуухан давах хэрэгтэй байна” гэцгээж байлаа. Тэгээд тэд өөр тохиолдолд бол яагаад ч хамтарч ажиллахааргүй байсан Энэтхэгийн технологийн компаниудтай хамтран ажиллаж эхэллээ.

Тэр үед үнэхээр хийж чадаж л байвал барууныханд Энэтхэгүүд ёстой нөгөө “ядарсан цагт Пагма аа ч яахав” гэгч нь болсон байв. Тэд бүр хэний ч зуучлалаар хэнтэй ч хамтрахад бэлэн байлаа. “Y2K-г хүмүүс өөр өөрийн өнцөгөөр хүлээн авсан. Энэтхэгийн тал бол өөрт олдсон хамгийн том нөөц бололцоо, аз завшаан гэж үзсэн. Урьд нь Энэтхэг буурай хөгжилтэй орон гэж тооцогддог байлаа. Гэнэтхэн Y2K нь дэлхий дээрхи бүх компьютерийг нэг бүрчлэн шалгуулах шаардлагыг тулгасан. Харин компьютерийн программын кодыг мөр мөрөөр нь нягтлахад шаардагдах хангалттай тооны хүний нөөц Энэтхэгт л байв. Y2K-ийн улмаас Энэтхэгийн мэдээлэл технологийн салбар дэлхийн тавцанд мөрөө үлдээж чадсан юм. Y2K нь биднийг хөгжил дэвшилд хөтөлж, биднийг дэлхийд танигдахад хөдөлгөх гол хүч болсон. Y2K-ээс хойш бид хэзээ ч арагшаа эргэж хараагүй” хэмээн Жерри Рао ярьж байлаа.

2000 оны эхэн үед Y2K-ийн нөр их ажлын давалгаа намжиж эхлэхэд э-коммерс буюу цахим худалдаа хэмээгч цоо шинэ бизнесийн давалгаа түрэн гарч ирэв. Дот-комын хөөсөнцөр арай хагарчихаагүй, инженерчлэлийн авъяастан хомс, дот-комын хэрэглээ маш их байсан үе. “Хүмүүст оршин тогтнох үндэс нь болж, амжилтанд хүрэх процессийн нь салшгүй хэсэг гэж үзсэн программ хангамжуудаа хаа нэгтээ хийлгэх чин хүсэл байсан авч тэдэнд гишгэх газар олдсонгүй. Тэгээд ч тэд Энэтхэгийн компаниудад хандсан бөгөөд, эдгээр компаниудаас тэд сайн чанарын, маш нарийн ажиллагаатай системүүд хүлээн авч эхэлсэн нь зарим тохиолдолд бүр бусад томоохон компаниудын нийлүүлснээс ч хамаагүй илүү чанартай байв. Энэ болгон нь Энэтхэгийн мэдээлэл технологийн компаниудын нэр хүндийг маш өндөрт өргөсөн юм. Хэрэв Y2K-ийн төслийг, хайр зарлах үе гэж үзвэл энэ

Page 8: дэлхий бөөрөнхий биш

бол халуун хайрын өрнөл үе байлаа” хэмээн Паул ярьж байв.

Үүний дараа Америкаас Энэтхэг рүү чиглэсэн хамтын ажиллагааны цоо шинэ хэлбэр болсон аутсорсингийн асар том үер буулаа. Банглор дахь компьютерийг компанийхаа толгой компьютертэй шилэн кабелийн шугамаар холбож л чадвал Випро, Инфосис, Тата Консалтинг Сервис гэх мэт Энэтхэгийн мэдээлэл технологийн фирмүүдийг цахим худалдаа, хэрэглээний программууд дээрээ ажиллуулж болохоор болов.

“Толгой компьютер тойрсон бизнес цахим худалдааны салбарт хамтран ажиллах болсноор Америк, Энэтхэг хоёр гэрлэлтээ батлуулсантай ялгаагүй болсон юм” хэмээн Паул өгүүлж байна. Мөн түүнчлэн далайн гүнээр татсан шилэн кабелийг ашиглах боломжтой байсан нь Энэтхэгийн хувьд томоохон аз завшаан болсон юм. “Миний оффис Банглор дахь Лийла Палас зочид буудалтай тун ойр байрладаг байлаа. Банглорын нэгэн дүүрэг хот болох Вайтфийлдийн мэдээлэл технологийн паркад миний хамтран ажиллаж байсан үйлдвэр оршдог байтал энэхүү үйлдвэр, оффис хоёроо холбосон телефон утасны шугам тавиулж чаддаггүй байлаа. Хахууль өгөхгүй л бол энэ утасны шугам тавиулж дөнгөхгүй агаад бид ч тэр хахуулийг нь өгөхөөс зайлсхийдэг байв. Иймд Вайтфийлд дахь үйлдвэр рүү утсаар ярихын тулд Банглор дахь оффисоосоо ЖиИй компаний төв компьютер байрладаг Кентакки муж руу залгаж, тэндээсээ Вайтфийлд рүү холбогддог байлаа. Хотын нөгөө захад хүрэх шугам бас хахууль шаардах тул бид бүр далай гаталган татсан түрээсний шилэн кабелиа ашигладаг байв” хэмээн тэрбээр дурсаж байлаа.

Энэтхэг орон дот-комын хиймэл хөөрөгдөлтийн үед ашиг олсоноор зогсохгүй дот-комын хөөсөнцөр тэсрэх үед илүүтэй ашиг олж авчээ! Жинхэнэ ёж, егөөдөл гэж энд л байв. Дот-комын хөөсөнцөр Энэтхэгийг дэлхийтэй холбосон шилэн кабелийг тавьж өгсөн бол түүний дампуурал нь шилэн кабелийг ашиглах үнийг навс унаган, бараг л үнэгүй хэрэглэх бололцоог олгож, Энэтхэгийн оюуны хөдөлмөрийг ашиглаж аутсорсинг хийх Америк компаниудын тоог асар ихээр нэмэгдүүлсэн байна.

Энэтхэгийн оюуны хүчийг ашиглаж программчилалын ажил хийлгэх их дайралтыг Y2K өдөөсөн юм. Энэтхэгийн компаниуд чадварлаг, хямд өртөгтэй байсан авч тэдний үйлчлүүлэгчдийн ашиг сонирхолд хямд үнэ нь чухал бус, гагцхүү ажлаа хийлгэж авах нь илүү чухал байсан бөгөөд энэ нөр их ажлыг нугалах хангалттай тооны ажиллах хүчин Энэтхэгт л байсан нь онцлог. Y2K-ийн сэргэлтийн араас дот-комын бужигнаан үүсч эхэлсэн бөгөөд Америк инженерүүдийг цахим худалдаа эрхэлдэг компаниуд хуу хамсан тул Энэтхэг нь ямар ч үнээр хөлслүүштэй, англи хэлтэй илүүдэл тооны инженерүүдийг олох цөөхөн газрын нэг болж үлдсэн байв. Гэтэл дот-комын хөөсөнцөр хагарч, хөрөнгийн бирж уналтанд орж, хөрөнгө оруулалтын сан хоосорч эхлэв. Хөрөнгийн биржийн уналтыг давж гарсан Америкийн мэдээлэл технологийн компаниуд болон шинээр байгуулагдсан компаниудыг санхүүжүүлэх ажлаа зогсоох сонирхолгүй хөрөнгө оруулалтын фирмүүд бултаараа бэлэн мөнгөний гачигдалд орлоо. Эдэнд Энэтхэг инженерүүд зөвхөн хүний тооноос гадна хямд өртөгтэй учир улам эрэлт хэрэгцээтэй болж эхлэв. Ингэж Энэтхэг, Америкийн бизнесийн бүлэглэлийнхний харилцаа холбоо дахин нэг шатаар ахиж, улам бат бэх болсон юм.

Page 9: дэлхий бөөрөнхий биш

2000-аад оны эхэн үест маш олон шинжээчдийн хийсэн хамгийн том алдаануудын нэг бол дот-комын хөөрөгдлийг даяаршилтай хольж хутган, аль алинийг нь хоосон хийрхэл, төөрөгдөл гэж үзсэн явдал байв. Дот-комын уналт болох үед өнөөх буруугаар сэтгэгч шинжээчид маань даяаршилын үйл явцыг ч мөн үүгээр төгсч байна гэж үзэцгээсэн. Гэтэл бүх зүйл яг эсрэгээр эргэсэн юм. Дот-комын хөөрөгдөл нь даяарших үйл явцын зөвхөн нэг хэсэг нь л байсан бөгөөд уналтанд орох үедээ даяаршилын хөгжлийг саармагжуулах битгий хэл харин бүр том түлхэц болж өгчээ.

Норвэст Вэнчер Партнерс фирмийн эзэн, Силикон Валлей дахь хамгийн цуутай эрсдэлийн хөрөнгө оруулагчдын нэг Промод Хайк хэмээх Америкийн Энэтхэг эр энэ шилжилтийн ид үед дунд нь бужигнаж явав. “Дот-комын уналт болоход АНУ-д амьдарч байсан Энэтхэг инженерүүдийн нэлээд хувь нь (түр ажиллах визатай) ажлын байрны цомхотголд өртөж халагдсан тул нутаг буцацгаасан” гэж Хайк өгүүлж байна. Харин дот-комын уналтын улмаас Америкийн бүх л томоохон фирмүүд мэдээлэл технологид зарах төсвийн хэмжээгээ маш ихээр багасгасан юм. “Мэдээлэл технологийн албаны менежерүүд бүгд л урьдын адил эсвэл түүнээс илүү их ажлыг хамаагүй бага өртөгөөр хийж гүйцэтгэх шаардлагатай тулгарсан. Тэгвэл тэр менежерүүд ямар алхам хийхийг төсөөл дөө? Тэд даргадаа “Та дот-комын ид үед энэтхэгээс манайд ирж ажиллаад дараа нь нутаг буцсан Вийжэй гэж залууг санаж байна уу? Би Банглор руу залгаад түүнтэй ярьж, Америкт ажиллаж байгаа эндхийн инженерүүдээс бага цалингаар бидэнтэй ажиллах эсэхийг нь судалъя” гэж хэлсэн гэдэг” хэмээн тэр ярьж байлаа. Энэ л үед тавигдчихаад байсан шилэн кабелийн ачаар Вийжэйг ч төвөггүй олж бас ажлаа ч хийлгэх болсон байна.

“Y2K-ийн тохиргооны ажлын ихэнхи хувийг техникийн сургууль дөнгөж төгссөн туршлага багатай Энэтхэг программистууд хийсэн бөгөөд, харин Америкт ажиллах визээр ирэгсэд нь бол жирийн техникум төгссөн нөхөд биш, бакалавраас дээш зэрэгтэй инженерүүд байлаа. Эдгээр инженерүүд Жава, Си++ зэрэг программчлалын хэл, компьютерийн зохион байгуулалтын загварчлалд гаргууд сайн болохыг олон компаниуд анзаарч ажилд авсан авч цомхотголын үед ажлаасаа халагдаж, маш олноор нутаг буцсан бөгөөд энэ л үед “Чи яаж ажлаа амжуулах нь хамаагүй, ямартаа ч хямд өртөгөөр энэ ажлыг хийж дууусга” хэмээн мэдээллийн албаны менежертээ дарга нь мундагдаж Вийжэй руу утасдахад хүргэсэн байдаг” гэж Хайк өгүүлж байна. Америк, Энэтхэг хоёр үерхэж эхэлснээс хойш, Банглорт ид хөлөө олж байсан Энэтхэгийн мэдээлэл технологийн компаниуд өөрсдөө шинэ санал санаачлага дэвшүүлэх болов. Y2K-ийн ажил тэдэнд Америкийн томоохон компаниудтай хамтарч ажиллах бололцоог олгосон бөгөөд эцсийн дүнд тэд бизнесийн бэрхшээлийг даван туулах туршлага хуримтлуулж, бизнесийн үйл ажиллагааг хэрхэн гүйцэтгэж, сайжруулах арга замаас суралцсан байна. Иймд илүү нэмүү өртөг бүтээдэг компаниудад маш нарийн зааварчилгаатай захиалгат код бичих, засварлах ажил хийж байсан Энэтхэг компаниуд өөрсдөө бүтээгдэхүүн үйлдвэрлэж, засварлагч байснаа үйлдвэрлэгч болж төрөл бүрийн зөвлөгөө өгч, программ хангамжийн үйлчилгээ үзүүлдэг боллоо. Энэ бүхэн Энэтхэгийн компаниудыг Америкийн бизнес ертөнцөд улам лав оруулж, бизнесийн үйл ажиллагааны аутсорсинг буюу Энэтхэгүүдээр арын албаны ажлаа хийлгэх явдлыг цоо шинэ түвшинд хүргэжээ. “Компанийхаа санхүүгийн хэлтэсийг Энэтхэгийн Випро эсвэл Инфосис компани руу нүүлгэчихвэл бид зарлагынхаа тал хувийг хэмнэж болох юм” гэж Хайк хэлээд “Америк даяар корпорацийн захирлууд “Хамгийн бага

Page 10: дэлхий бөөрөнхий биш

зардалаар л хийж бүтээх хэрэгтэй байна” гэхэд Энэтхэгийн компаниуд “Машины тань хамрыг сөхөж үзлээ. Бид одоо дээд зэргийн үйлчилгээ, хамгийн сайн шийдлийг хамгийн бага өртөгөөр хийж өгч чадна” хэмээн хариулж байсан. Өөрөөр хэлбэл Энэтхэгийн аутсорсинг компаниуд “Y2K-ийн үед бид машины тань дугуй, бүлүүрийг яаж засч сэлбэж байсныг санаж байна уу? За хэрэв та бүхэн хүсвэл одоо бид машинд чадна гэдгийг ч мэдэж байгаа шүү дээ” гэж хэлсэн юм” хэмээн тэрбээр хуучилж байна. Үнэндээ ч Энэтхэгүүд хямд өртөгтэй байснаар барахгүй бас юуг ч сурахад бэлэн, итгэл төгс байлаа. тань иж бүрэн үйлчилгээ хийж өгч болно. Яагаад гэвэл та нар биднийг сайн мэднэ, итгэж ч чадна, бас биднийг хийж

Дот-комын уналтын дараах хөрөнгө мөнгөний хомсдол нь эрсдэлийн хөрөнгө оруулалтын фирмүүдийг өөрсдийн хөрөнгө оруулсан компаниудаа шинэ нээлт санаачилга гаргах хамгийн үр өгөөжтэй, өндөр зэрэглэлийн, хамгийн хямд өртөгтэй арга зам олж буй эсэхэд анхаарч ажиллахад хүргэжээ. “Дот-ком-ын бизнес ид цэцэглэж байх үед 50 сая долларын хөрөнгө оруулалттай шинэ компани хөрөнгийн бирж дээр хувьцаагаа олон нийтэд борлуулах л юм бол 500 сая доллартай болох нь энгийн үзэгдэл байв” гэж Хайк ярьж байна. Харин дот-комын уналтын дараа дээрхи компаний хувьцаа үсрээд л 100 сая доллараар борлогдох магадлалтай болсон. Ийм ч учраас эрсдэлийн хөрөнгө оруулалтын фирмүүд шинээр байгуулагдаж буй компанийг хамгийн анх хувьцаагаа борлуулах хүртэл нь 20 сая доллараар л санхүүжүүлж азаа туршихыг илүүд үзэх болжээ.

“Эрсдэлийн хөрөнгө оруулагч фирмүүдийн өмнө тулгарсан хамгийн том асуулт бол “Бид яавал бизнес эрхлэгчид болон тэдний шинэ компаниудыг ашиг орлогоо тэнцүүлчихдэг, эсвэл арай богино хугацаанд ашигтай ажиллаж чадах түвшинд хүргэн зөвхөн мөнгөний зарлага болж байдгийг нь зогсоож, бусад компаниудад аль болох хурдан зараад өөрийн фирмдээ хэрхэн өндөр ашиг, хөрвөх чадвартай хөрөнгө бий болгох вэ?” гэдэг байлаа. Ихэнхи фирмүүдийн эрж олсон хариу бол “Анхнаасаа л аль болох олон үйл ажиллагаагаа аутсорсинг хийх нь өлзийтэй. Хөрөнгө оруулагчиддаа аль болох богино хугацаанд ашиг олж өгөх үүднээс аутсорсинг хийж болох л зүйл байвал аутсорсинг хийгээд байх шаардлагатай” гэсэн хариу байсан юм” хэмээн Хайк дурсаж байна.

Энэ үест Люцент фирмийг толгойлж байсан Хэнри Шахт энэ бүх үйл явцыг корпорацийн менежментийн өнцөгөөс олж харжээ. Түүний өгүүлснээр энэ үеийн бизнесийн эдийн засаг хүн бүрт “үнэхээр явуургүй” болж иржээ. Хэн хүнгүй л юмний үнэ ихсэж, зах зээл зогсонги байдалд орж байгааг анзаарсан авч, компанийхаа үйл ажиллагаанд асар их хэмжээний зарлага гаргасан хэвээр байсан бөгөөд сүүлдээ үйл ажиллагааны зардалаа ч төлж дөнгөхгүй болж эхэлсэн. “Үйлдвэрлэлийн өртөгийн дарамт үнэхээр их байв” гэж тэрээр дурсаад “Аль хэдийнэ даяаршсан дэлхий ертөнц биднийг бэлхэнээ хүлээж байсан агаад эдийн засаг хүмүүсийг урьд өмнө хэзээ ч хийнэ, хийж чадна гэж бодож байгаагүй зүйлсийг нь хийхийг шаардаж байлаа… Аж үйлдвэрлэл, оюуны хөдөлмөрийн аль аль салбарт даяаршил ингэж л хүчээ авсан юм даа” гэж билээ.

Олонхи компаниуд Массачуссетсийн Технологийн Интитутиэс гайхалтай оюунлаг дөрвөн Хятад инженерийг олж чадвал тэд нутаг буцаад, Америк дахь нэг инженерийн цалинтай дүйцэх цалингаар ажиллахад бэлэн байдгийг мэдэж авсан юм. Белл Лабораторийз пүүс

Page 11: дэлхий бөөрөнхий биш

Цингтао хотод Люцент фирмийн компьютерүүдтэй холбогдож чадах тоноглол бүхий эрдэм шинжилгээний төвтэй байв. “Тэд манай компьютерийг шөнийн цагаар хэрэглэх боломжтой” гэж Шахт хэлээд “Өссөөр байсан тооцоолон бодох ажлын өртөг нь бараг тэг байснаар барахгүй мэдээлэл дамжуулах өртөг нь бас үнэгүй шахам, тэдний хэрэглэж буй компьютер ч урьд нь шөнө болгон хий дэмий ажилгүй зогсдог байв” гэв.

Энэ л олон учир шалтгааны улмаас Y2K-ийг Энэтхэгийн үндэсний баярын өдөр болох 8 сарын 15-ны дараах хоёр дахь тусгаар тогтнолын өдөр (индэпэндэнс дэй) болгох нь зүйтэй гэж би үздэг. Залуу насныхаа нэгээхэн хэсгийг Энэтхэгт өнгөрөөсөн Жон Хопкинсийн их сургуулийн гадаад бодлогын шинжээч Майкл Манделбаум “Y2K нь Энэтхэгийн харилцан хамаарлын баярын өдөр (интердэпэндэнс дэй) болох ёстой. Яагаад гэвэл шилэн кабелийн сүлжээнүүдийн бий болгосон харилцаа хамаарлын ачаар Энэтхэгүүд барууны компаниудтай хамтран ажиллах бололцоотой болсон агаад энэ бололцоо нь өөрөө тэднийг үсрэнгүй хөгжихөд нөлөөлсөн хамгийн том хүчин зүйл болж, түүхэндээ хамгийн олон Энэтхэг хүнд хэний төлөө, хаана, хэрхэн ажиллахыгаа сонгох эрх чөлөөг жинхэнэ ёсоор бий болгосон юм” гэж билээ.

Өөрөөр хэлбэл 8 сарын 15-ны өдрийг Энэтхэг орон шөнө дундын эрх чөлөөгөө олж авсанаа дурсан тэмдэглэж буй хэрэг. Тэгвэл Y2K нь шөнө дунд ажиллах бололцоогоор хангасан бөгөөд энэхүү ажил нь зүгээр ч нэг ажил байсангүй, харин Энэтхэгийн хамгийн оюунлаг хүмүүст зориулагдсан ажлын байр байлаа. 8 сарын 15 Энэтхэг оронд тусгаар тогтнол хайрласан. Харин Y2K нь Энэтхэгүүдэд тусгаар тогнол хайрласан ба ямар ч төсөөллөөр хэмжсэн бүгдэд нь бус хэдий ч, тавин жилийн өмнөхөөс хавьгүй олон хүмүүнд, тэр тусмаа хүн амын дотроос улс орны баялагийг хамгийн ихээр бүтээгч хүмүүсээс бүрдсэн тэр л хэсэгт тусгаар тогтнол хайрлажээ. Тийм ээ, тэр ч утгаараа Энэтхэг нь азын тэнгэр гийсэн орон мөн боловч, угтаа өөрсдийн нь уйгагүй хөдөлмөр, өндөр боловсрол, Энэтхэгийн Технологийн Институтуудын шавыг тавьсан ухаант буурлуудын холч ухаан нь тэдний хөгжил цэцэглэлтийн үр үндэс болсон юм.

“Бэлтгэгдсэн оюун ухааныг азын тэнгэр ч илүүтэй харж үздэг” гэж Луйс Пастеур аль эрт онож хэлсэн нь үнэн ажгуу.

Д.Сайнбаярын орчуулга

(1) Өндөр эрсдэлтэй хувьцааны гүйлгээ хийдэг фирм(2) Азийн индиан буюу Энэтхэгүүд бус Америкийн Индианууд(3) Англиар Year 2 Thousand буюу 2000 он гэсэн хэллэгийн товчлол. 2000 оны компьютерийн хямралыг ингэж тэмдэглэж заншжээ

Related: Magi’s comment | Outsourcing   Mongolia mglaus-Outsourcing Opportunity | Work for Aussie   Company | Outsourcing   Jobs The World is Flathttp://buyantsogtoo.blogspot.com/2006/09/blog-post.html

Page 12: дэлхий бөөрөнхий биш

03/09/06

Дэлхий хавтгай болж байна

Хэдэн сараар блог дээрээ юм бичилгүй алга болсондоо хүлцэл өчие. Блог дээрээ уншсан номныхоо тухай бичиж явна хэмээн өөртөө болоод бусдад амласан мөртлөө хэрэгжүүлэлгүй өдий хүрлээ. Мэдээж хэрэг энэ хугацаанд

өчнөөн ном уншсан, харин тэдгээр дотроос хамгийн сэтгэлд хоногшсон ном болох дараахь номыг сонголоо. Энэ номын агуулгын талаар дэлгэрэнгүй бичие гэж шийдэв. Ганц удаагийн бичлэгээр ч биш, хэд хэд хувааж бичнэ

дээ. . . за дахиад худлаа амлалт авах гэж байна. Юутай ч энэ номын тоймыг доор тавилаа, жаахан дутуу байгаа, сүүлчийн дүгнэлтийн хэсгийг удалгүй дуусгаад тавина даа.

The World is Flat

Энэ номын зохиогч Томас Фредман Нью Ёорк Таймсд ажилладаг, Пулицерийн шагналыг 3нтаа хүртэж олноо алдаршсан сэтгүүлч юм. Түүний туурвисан From Beirut to Jerusalem, The Lexus and the Olive Tree: Understanding Globalization and Longitudes and Attitudes, Exploring the World after September 11 гэсэн 3 бүтээл нь олон улсын бестселлер болжээ.

Фредман энэ номондоо хүн төрөлхтний өмнө айсуй яваа цоо шинэ ертөнцийн тухай тайлбарлажээ. Дэлхий flat буюу хавтгай болсоор байна гэснээрээ даяаршлын ачаар дэлхий дээр мэдээллийн асар хүчтэй сүлжээ үүсч, өрсөлдөөний талбай улам бүр тэв тэгшхэн хавтгай болсоор байна, ингэснээр ази, африк, европ америк, хар шар, энэтхэг хятад ер хэн байвч ижил тэгш эрхтэйгээр тоглоомонд оролцох боломжтой үе ирж байна гэсэн санааг гаргажээ. Тэгээд тэрхүү шинэ ертөнцийн үүсэл хөгжлийг өөрийнхөөрөө тайлбарлахыг оролдож, бас зохиогч өөрөө Америк хүн тул Америк орныг энэхүү ертөнцтэй холбосон тайлбар сэлтийг оруулжээ.

Энэ номын ерөнхий агуулгыг тоймлон бичье хэмээн шийдэв. Дашрамд хэлэхэд энэ ном тун зузаан, чамгүй нуршуу тул тойм бичихэд амаргүй байсныг хэлсү. Нэлээн хэдэн сарын өмнө уншаад орхисон тул, тойм бичихийн тулд эргээд дахин уншихын дайны юм болов. Тэгтэл харин ашгүй интернетээс CapitolReader.com аас гаргасан нэгэн review –г олоод түүнийг баримтлан орчуулахыг нь орчуулж, нэмж бичихийг нь бичээд гаргалаа. Гэхдээ би номыг ухаж төнхөж, учир начрыг нь олж анализ хийж уншдаггүй, гүйлгээд гүйлгээд өнгөрдөг муу зуршилтай нэгэн тул орхигдуулсан утга санаа, буруу ойлгосон зүйл ч байх нь магад тул өршөөгөөрэй. Харин цаашид блог дээрээ энэхүү тоймоо тойруулаад өөрийн саналыг бичээд бусад хүмүүнтэй саналаан солилцдог ч юмуу хэмээн сэтгэв. Ингэхийн учир гэвэл бидний Монголчууд ирээдүйн хөгжлийн загвараа тодорхойлохдоо энэ номоос санаа авууштай зүйл олон байх мэт хэмээн бодсоны тул юм.

While We Were Sleeping

Биднийг унтаж байх хоорондуур

Дэлхийн мэдлэгийн төвүүд нэгэн бүхэл глобал сүлжээнд нэгдэж буй нь хүн төрөлхтнийг шинэчлэл, цэцэглэн хөгжилтийн шинэ эрин үе рүү чиглүүлэн залж байна. Асар өндөр хурдтайгаар өрнөж буй энэ үйл явцыг дэлхий “хавтгайрч” байна гэж тодорхойлжээ. Харин ихэнх Америкчууд терроризм руу гол анхаарлаа төвлөрүүлж байх хоорондуур энэ бүхэн явагдаж буй тул америкчуудын хувьд айсуй яваа шинэ эрин юуг бэлэглэж болох вэ гэдэгт бэлтгэл муутай, төсөөлөл багатай байна.

Globalization 3.0

Даяаршлын 3.0 хувилбар

Page 13: дэлхий бөөрөнхий биш

Өнөөдөр үнэн хэрэгтээ даяаршлын 3.0 гэсэн хувилбар явагдаж байна. Технологийн дэвшил энэхүү 3.0 хувилбарыг улам цааш нь өөр түвшинд хүргэж эхлээд байна.

Даяаршлын анхны 1.0 хувилбар Колумб Америкийг нээсэн үеэс буюу 1492 – 1800 оны хооронд үргэлжилсэн. Хуучин дэлхий, шинэ эх газрын хооронд худалдаа харилцаа өргөнөөр хөгжиж, ингэснээр дэлхий том хэмжээнээс дунд зэргийн болж ирсэн. Даяаршлын 2 дахь үе 1800 – 2000 онд үргэлжилсэн бөгөөд энэ хугацаанд дэлхийн 1, 2 –р дайн, хүйтэн дайны үеүд байсан ч үндэстэн дамжсан томоохон корпорациудын үйл ажиллагааны ачаар дэлхийн бөмбөрцгийн хэмжээ дунд зэргээс бага хэмжээний болж ирсэн.

2000 оноос эхэлсэн даяаршлын 3 дахь үед дэлхий багаас бүүр өчүүхэн жижиг болон хувирч байна. Энэ үеийн өнгө төрхийг үндэстэн дамжсан компаниуд биш хувь хүмүүсийн (individuals) үйл ажиллагаа голлон тодорхойлох боллоо. Өмнөх хоёр үед Европ, Америкчуудын үйл ажиллагаа голлож байсан бол, энэ үед барууны бус орнууд, цагаан биш арьстнууд буюу Энэтхэг, Хятад тэргүүтэй үндэстнүүд гол дүрд тоглох боллоо.

(Ноён Колумб даяаршлын эхлэлийг тавьсан гэж байгаа биз. Үнэндээ бол тэрнээс өмнө Чингис хаан даяаршсан дэлхийг байгуулчихаад байсан биш гэж үү. Харамсалтай нь Их хааныг тэнгэрт одсоны дараагаар хойч үр хүүхдүүдийн хоорондын маргаанаас болоод даяаршсан дэлхий буцаад хаагдмал болсон. Дэлхийг бүрхсэн эх газрын худалдаа, мэдээллийн сүлжээ задран унаснаас болоод тухайн үеийн европчууд Энэтхэг орж ваар сав сэлтийг худалдан авах шинэ далайн замын эрэлд гарсанаар газар зүйн нээлтүүд шил шилээн даран цуварсан билээ. Энэ нээлтүүдийн эхлэл нь Америкийг олоод Энэтхэг хэмээн андуурсан Колумбын аялал байв)

Tax Returns, Technical Support & X-Rays

Татварын тооцоо, Техникийн үйлчилгээ, Рентген зургийн оношилгоо

Хавтгайран буй шинэ ертөнцийн нэгэн жишээ бол гар ажиллагаатай хөдөлмөр төдийгүй оюуны чадвар шаардсан ажлыг ч гадаад орон руу шилжүүлж эхэлсэн явдал юм. Тоон боловсруулалт (digitizing), бүтцийн хувьд салгаж болох бүхий л сүлжээг хөдөлмөрийн өртөг багатай орон руу шилжүүлэх боллоо. 2003 онд 25,000 Татварын тооцоог (Tax Returns) Энэтхэгийн аудиторуудаар (CPA – Certified public accountant) хийлгэсэн байна. Энэтхэг аудиторуудад сард 100 доллар төлдөг байна. 2005 онд 400,000 америкчуудын татварын тооцоог хийлгэнэ гэсэн прогнозтой байгаа. Эмнэлгүүдэд авсан рентген зургуудын оношилгоог Энэтхэг, Австралийн эмч нараар тогтоолгодог боллоо…

Компаниуд ийнхүү ажлуудаа гадагшаа захиалах болсон нь зөвхөн хэдэн саяар тоологдох хэмнэлтийн төлөө биш, чадварлаг ажилчдаар ажлаа хийлгэхийн тулд юм. Америкт бага цалинтай, төдийлөн нэр хүндгүй байдаг ажлууд, тухайлбал Call Center-ийн оператор зэрэг нь Энэтхэгт бол өндөр цалинтай, нэр хүндтэй ажилд тооцогдож, ажилчид нь хүсэл эрмэлзэл дүүрэн, өндөр боловсрол эзэмшсэн байдаг.

Page 14: дэлхий бөөрөнхий биш

What Goes Around Comes Around

Бид юуг алдаж, юуг авч байна вэ

Аутсорсинг, даяршлын үеийн хавтгайран буй ертөнц… Энэ бүхэн Америкчуудын хувьд дан сөрөг үр дагаврыг бий болгож байна уу? Тийм биш юмаа. Авч буй зүйл ч олон. Дэлхийн ихэнх орны компьютерууд Windows аар ажиллаж, доторх процессор нь Intel,телефон утас нь Lucent, агаар хөргүүр нь Carrier, савласан ус нь Coke байдаг. Америкийн Энэтхэг рүү хийдэг экспортын бүтээгдэхүүний хэмжээ 1990 ээс 2003 оны хооронд 2 дахин өссөн байна.

Эдгээр бүтээгдэхүүнийг Америкчууд Америктаа үйлдвэрлэдэг. Одоохондоо ийм өндөр чанарын бүтээгдэхүүнийг олноор үйлдвэрлэх шугамыг зөвхөн Америкчууд хийж чадаж байна. Хятад, Энэтхэг, Оросуудын R&D ийн түвшин ийм хэмжээнд хүрэх болоогүй. Гэвч тэд өнөөгийн Америк орны гүйцэтгэж буй дэлхийн дизайнер, дэлхийн архитектор болох зорилтыг өмнөө тавиад ажиллаж байгаа нь үнэн билээ.

Homesourcing

Зөвхөн аутсорсинг л ажлын талаарх ойлголтыг эвдэж шинэ ертөнцийн өнгийг чимж буй хүчин зүйл биш. Хоүмсорсинг буюу офис дахь ажлыг айлын гэр лүү шилжүүлж буй үзэгдэл нь адил зүйлийн тухай бас нэгэн тунхаглал юм. Бизнесийн байгууллагууд зардлаа багасгаж, үр ашгийг нэмэгдүүлэхийн төлөө бүх нөөцөө шавхаж буй өнөө үед энэхүү хоүмсорсинг улам өргөн дэлгэр болж байна. Ажил олгогчид хоүмсорсингийг мэдэгдэхүйц үр дүн өгч байна гэж дүгнэж байна. Жишээ нь Jet Blue гэдэг онгоцны компани гэхэд л Salt Lake City орчмын 400 билет зарагч агентлагаа шууд гэрээс нь ажиллуулж байна.

Flatburgers

Хэрвээ та Missouri мужийн Cape Girardeau дахь McDonaldsийн драйв-ин ээр дайран гарах бол өөрийн оршин буй Colorado гийн Springs дэхь Call Center-а шууд захиалгаа өгч болно. Тэгээд драйв-индээ очиж дотогшоо ороод ширээн дээрх каарт уншигчид каартаа шургуулахад л болох нь тэр. Ажил олгогч нар энэ схемийг бүтээмжийг өсгөж, зардал болоод хүлээлгийн цагийг илт багасгаж байна хэмээн үнэлж байна.

Ten Flattening Forces

Дэлхийг хавтгайруулагч 10 хүчин зүйлс

1. The Berlin Wall

Берлиний хана нуран унаснаар олон сая хүнийг эрх чөлөө ардчилал руу дуудсан их хүчний давалгааг эхлүүлсэн билээ. Энэ үйл хэрэг бидэнд дэлхий ертөнцийг цоо шинээр харах боломжийг өгсөн.

1. Netscape

Page 15: дэлхий бөөрөнхий биш

90 ээд оны дундуур өрнөсөн PC-based platform-оос Internet-based platform руу шилжих хөдөлгөөний явцад вэб браузер хэмээх киллер-апликэшн бий болж улмаар интернэтийн хөгжлийн хурдыг асар ихээр нэмсэн.

1. Workflow Software

1. Open Sourcing Эх кодыг онлайнаар нээлттэй болгосноор олон газрын хүмүүс нэгэн дор цуглаж өөрсдийн софтвээрээс авахуулаад толь бичгийг хамтдаа бүтээх боломжтой болсон. Үнэгүй софтвээрийн хөдөлгөөн нь хэрэглэгч нарынхаа хүчээр бүтээгдэж, сайжруулагдаж ирсэн бөгөөд тэдгээр бүтээгдэхүүнийг бүтээх олон төрлийн зэмсгийг ч бүтээн бий болгосон юм. Хэрвээ нээлттэй эхийн хөдөлгөөн үүсээгүйсэн бол тэдгээр хүчит зэмсгүүд дэлхий дээр бий болохгүй байх байсан бизээ.

1. Outsourcing

1. Offshoring 2001 онд Хятад улс дэлхийн худалдааны байгууллагад гишүүнээр элссэн нь өрсөлдөөний шинэ ертөнцийг бий болгов.

1. Supply Chains Нийлүүлэлтийн гинжин хэлхээ

Хэвтээ тэнхлэгийн дагууд бэлтгэн нийлүүлэгчид, жижиглэн худалдаалагчид болоод хэрэглэгч нарын хоорондын хамтын ажиллагааг хангадаг аргачлал бөгөөд энэ аргыг хэрэгжүүлсэн төгс жишээ бол Wal Mart юм. Энэ концепци нь хавтгай ертөнц дэхь хил хязгаарын саад тотгорыг багасгасан шинэ глобал стандартыг бий болгосон юм. (Supply chain ийг манайхан юу гэж хэлдэг юм бол?)

1. Insourcing Цөөн тооны компаниуд л Supply Chain (нийлүүлэлтийн гинжин хэлхээ) ний менежментийг өөрийн хүчээр бий болгох бололцоотой байдаг. Харин Insourcing ийн арга нь үлдэж буй нийт компаниудад өрсөлдөх боломжийг олгосон юм. Тошиба гийн жишээг авч үзэхэд засварын үйлчилгээгээ UPS-д даалгасан байдаг. Таны эвдэрсэн Тошиба компьютерийг UPS хүлээж аваад засчихаад, буцаагаад танд хүргэнэ. UPS бас NIKE тай дээрхтэй адил гэрээтэй. Үйлчлүүлэгч Найкийн бүтээгдэхүүнийг захиална, захиалгыг Найк хүлээж аваад UPS д шилжүүлнэ. UPS нь Nike ийн бүтээгдэхүүний агуулахыг ажиллуулдгийн хувьд агуулахаас бүтээгдэхүүнийг аваад захиалагчид хүргэж өгнө.

1. In-forming Google, Yahoo, MSN зэрэг нь дэлхийн өнцөг булан бүрт буй хүмүүст мэдээлэлд хандах боломжийг олгож байна. Тэдгээр мэдээллийг интернэт байгаагүйсэн бол өөр аргаар хүмүүс олж авах нь бараг боломжгүй юм. Энэ боломжын үрээг урьд өмнө төсөөлөгдөөгүй глобал нийгэмлэгүүдийг хэлбэршүүлэн бий болгож байна.

1. The Steroids Дижитал, мобайл, виртуаль инновациуд нь бусад хавтгайруулагч хүчин зүйлүүдэд супер хүчийг олгосон юм. Лаптоп, гар утас, VoIP болоод гар

Page 16: дэлхий бөөрөнхий биш

төхөөрөмжүүд нь дэлхийг асар өндөр хурдаар холбож, утасгүй хавтгай ертөнцийг бий болгож байна.

Triple Convergence

Гурвалсан нийлэмж

2000 оноос эхлэн хавтгайруулагч 10 хүчин зүйлүүд нийлэн нэгдэж эхэлснээр хувь хүмүүс, бизнесийн байгууллагууд шинэ шинэ чадвар, боломжийг өөрсөндөө бий болгох боломжтой болсон. Анхдагч, Хоёрдогч болон Гуравдагч нийлэмж хэмээн Гурвалсан Нийлэмж гэдэг ойлголтыг тодорхойлжээ.

Анхдагч нийлэмж гэж хавтгайруулагч хүчин зүйлс бүгдээр нийлж даяаршсан, вэбд суурилсан уралдааны талбайг бий болгож эхэлснийг хэлжээ.

Хоёрдогч нийлэмж гэдэг нь ирж буй шинэ ертөнцөд шинэ арга барилаар ажиллаж чадах дизайнер, бизнесийн консалтант, шинийг санаачлагч менежерүүдийн асар өргөн хүрээ төрөн гарсныг хэлжээ.

Гуравдагч нийлэмж гэдгээр дээрх шинэ процессуудтай дэлхийн хаалттай хэсэгт байсан 3 тэрбум хүн ам танилцаж эхэлснийг хэлжээ.

Being an Untouchable

Үл өртөгч байх

Хавтгай ертөнц дээр өрсөлдөхийн тулд бид өөрсдийн чадварыг байнга дээшлүүлж байх хэрэгтэй. Яагаад гэвэл зөвхөн өндөр мэдлэгтэй, шинэ санаа сэдэж түүнийгээ хэрэгжүүлж чаддаг хүнд л ажил олдох боломжтой эрин ирж байна. Өөрийгөө гадны аливаа нөлөөнд үл өртөгч болгох хэрэгтэй. Үл өртөгч - тухайн хүний ажлыг бусдад аутсорс хийж болохгүй хүнийг хэлнэ. Үл өртөгч байна гэдэг бол тусгайлан мэргэшинэ гэсэн үг. Тусгайлан мэргэшнэ гэдэг бол барагтай бол тоон боловсруулалтад орчихгүй, орлуулагдашгүй мэргэшилтэй болно гэсэн үг юм.

Хэрвээ та тусгайлан мэргэшиж чадахгүй бол зангуугаа хаян зогсох усан онгоц мэт хөдөлгөөнгүйгээр нэгэн байрлалд уягдах болно. Жишээ нь, рестораны үйлчлэгч, цахилгаанчин, үсчин, сувилагч гэх мэт.

Хүн бүр тухайн нөхцөл байдалд тохируулан ажиллаж чаддаг болох хэрэгтэй. Ингэхийн тулд өөрсдийн үнэ цэнийг (value) ямагт дээшлүүлж байх шаардлагатай.

The Quiet Crisis

Тайван хямрал

Page 17: дэлхий бөөрөнхий биш

Америк улс тайван хямралд ороод байна гэжээ. 2004 оны Олимпийн тоглолтод Америкийн мэргэжлийн сагсан бөмбөгийн багийн гаргасан “амжилт” үүний тод жишээ болно. (Яг энэ бичлэгийг бичиж байх үед энэ оны дэлхийн аваргад өнөөх Америкчууд маань дахиад л “сайн амжилт” гаргаж байваа…)

Америкчуудын хөгжлийн тулгуур хүчин зүйл болж ирсэн шинжлэх ухаан болоод инженерийн ухааны үндэс суурь өдрөөс өдөрт дордсоор байна. Хэдийгээр бид урьдын адил шинжлэх ухаан, боловсрол, хөрөнгө оруулалтын зах зээл, шинэчлэлийн хувьд дэлхийд манлайлсан хэвээр байгаа ч, бидний өрсөлдөгч нар марафон гүйлтэд гүйж байхтай адил байхад, бид өглөөний шогшоо хийж байгаатай адил хурдаар урагшилж байна гэжээ. Өнөөдөр хэдийгээр тийм шаардлага байхгүй юм шиг харагдаж байж болох ч уралдааныхаа замыг солих хэрэгтэй байна.

Америкийн нийгмийн “ичгүүртэй нууц” болох доорх гурван бодит үнэнээс улбаалан үүсэх далайн шуурга биднийг нөмрөхөөс өмнө хариу арга хэмжээ авах хэрэгтэй байна:

- Шинжлэх ухаан хийгээд инженерийн салбарыг сонирхон мэргэжигчдийн тоо хангалттай биш болсон

- Бидний өрсөлдөгч нар асар хүчтэй амбицтайгаар уралдаанд оролцож байхад манай залуусын тэмүүлэл тэдний хаана нь ч хүрэхгүй

- Америк болоод Хятад, Энэтхэгийн хоорондох боловсролын ялгаа хүчтэй болсоор буй

Тэгээд цааш нь NASA ийн эрдэм шинжилгээний ажилтнуудын дийлэнх ихэнх нь насан өндөр болсон бөгөөд залуу сайн мэргэжилтнүүдийг ажилд авъя гэхэд америкийн харъяат судлаач мэргэжлийн залуус нүдний гэм болоод байгаа тухай өгүүлжээ. NASA мэтийн газарт үндэсний аюулгүй байдлын шалтгаанаар гадны харъяат иргэдийг ажилд авдаггүй байна. Энэ хямралын учир шалтгаан нь боловсролын системд байгаа гэсэн санааг гаргажээ. (Манайхан энэ талаар нухацтай судалж үзүүштэй санагдав. Манай Боловсролын яамныхан сураг сонсохнээ америктай төстэйгээр дунд сургуульд үзэх байгалийн ухааны чиглэлийн хичээлийн цагийг багасгаж байгаа гэсэн. Энэ сэдвээр блог дээрээ тусад нь бичлэг гаргадаг ч юм билүү)

Companies in the Flat World

Шинэ ертөнц дахь компанийн оршихуй

Зарим компаниуд гурвалсан нийлэмжийг ашиглаж байхад зарим нь үгүй л байна. Шинэ ертөнцөд цэцэглэн хөгжих компаниуд дараахь энгийн дүрмийг баримтлууштай хэмээн санал болгожээ:

1. Дэлхий “хавтгайрч”, өөрсдийгөө хэцүү байдалд орох нь гэж мэдэрч эхэлбэл, шалавхан хүрз аваад өөрийгөө ух. Битгий хана босгож саад барихыг оролд.

Page 18: дэлхий бөөрөнхий биш

2. Томоор хөдөлж сур, хэдийгээр өөрөө том биш ч гэлээ. (Learn to act really big even if you aren`t.) Хамтын ажиллагааны бүхий л зэмсгийг ашиглаж сур.

3. Хэрвээ өөрсдөө том бол жижиг үйлийг ч хийж сур. Ингэснээрээ үйлчлүүлэгчиддээ том хэмжээнд ажиллах боломжийг олго.

4. Хамтын ажиллагаанд суралц. Зах зээлийг ямар ч компани дангаар хянах бололцоогүй гэдгийг танин мэдсэнээр өөрсдийн үнэт зүйлсийг бүтээх боломжийг гартаа оруулах болно.

5. Өөрийн бизнесийг цаг ямагт шинжлэн үзэж тэр үр дүнгээ үйлчлүүлэгчдээ зарах замаар компани өөрийн эрүүл чийрэг бүтцийг хадгалж чадна.

6. Овор хэмжээгээ багасгахын тулд биш ялахын төлөө аутсорсинг хий. Шинэчлэлийг хурдан бөгөөд хямдаар гүйцэтгэхийн тулд аутсорсинг хий. Олон төрлийн мэргэжилтнүүдийг ажиллуул.

7. Аутсорсинг бол Бенедикт Арнолд (урвагч гэсэн утга болтой, орч.) нарт зориулсан эд биш, энэ бол сайн сайхны туйлыг бий болгохыг хүсэгчдэд зориулсан сонголт гэдгийг хүлээн зөвшөөр.

The Unflat World

Хавтгай бус дэлхий

Шинэ шинэ технологийн дэвшлүүд нь хүмүүнлэг ёсоор ашиглагдана гэсэн баталгаа байхгүй байна. Технологийн дэвшлийг хүн төрөлхтний өмнө аюул болгон хувиргаж дэлхийг хавтгай бус болгохыг оролдогч хүчин оршсоор л байна. Бид тэдэнтэй тэмцэх аргад суралцах шаардлагатай.

The Environment

Байгаль орчин

Хөгжиж буй эдийн засгуудын энергийн хэрэгцээ улам бүр нэмэгдсээр байна. Энергийн хомсдол дэлхийг улам хавтгай болоход саад болж буй гол хүчин зүйл юм. Энэтхэг, Хятад, Латин Америк болоод хуучин Зөвлөлт лагерийн сая сая хүмүүс баялгийг бүтээхийн төлөө, өөрсдийн гэсэн машин, байр, хөргөгч, майкровэйв халаагчтай болохын төлөө тэмцэлдэж байна. Энэ бүхэн хүн төрөлхтнийг энергийн хомсдолын аюул, улмаар энергийн дайнд ч хүргэж болзошгүй.

Урьдчилсан тооцоогоор Хятад улс өдөрт 7 сая баррел нефт импортолдаг бол 2012 он гэхэд 14 саяд хүрнэ гэж үзэж байна. Энэ хэрэгцээг хангахад дахин нэг Саудийн Араб хэрэгтэй гэсэн үг. Америкийн мөрөөдөлтэй адилхан Энэтхэг, Хятад болоод Оросуудын мөрөөдөл нь өндөр энерги, үнэт метал, өндөр цахилгаан хангамжийг хүсч байна. Бид энергийн

Page 19: дэлхий бөөрөнхий биш

хэрэглээ, хадгалалт хамгаалалтын талаар цоо шинэ хандлагыг хайж олохгүйгээр хавтгай ертөнцийн энергийн хэрэгцээг хангаж чадашгүй юм.

Conclusion : Imagination

Төсөөлөл

Энэ их зузаан номын дүгнэлтийн хэсэг ТӨСӨӨЛӨЛ гэсэн ганцхан үгээр илэрхийлэгдэхүйц товчхон ажээ. Аяар дэлгэрүүлж бичнээ. .