5
“Чанарын удирдлага гэдэг бол хэрэглэгчийн хэрэгцээнд нийцсэн бараа бүтээгдэхүүн болон үйлчилгээг эдийн засгийн үр ашигтайгаар үйлдвэрлэн бий болгох арга хэрэгслийн систем юм”. Чанар гэж юу вэ? -Хэрэглэгчийн сэтгэл ханамжийн түвшингөөр илэрхийлэгдэнэ. Чанарыг юугаар хэмжих вэ? -Хэрэглэгчийн сэтгэл ханамж хир удаан хадгалагдаж байна вэ? гэдгээр хэмждэг.Засгийн газрын 2008-2012 оны үйл ажиллагааны хөтөлбөрт “Үндсэн хууль болон бусад хууль тогтоомжоор баталгаажуулсан хүний эрх, эрх чөлөө, иргэдийн аюулгүй байдлыг хангах чиглэлээр Засгийн газрын түвшинд баталж мөрдөх эрх зүйн баримт бичгүүд, стандартын шаардлагуудыг шинэчлэн, төрийн үйлчилгээг үр дүнтэй, хүртээмжтэй болгохыг зорино”… гэж үндсэн зорилтоо дэвшүүлснээс үзэхэд өдөр ирэх тутам төрийн байгууллага нь иргэдэд үйлчлэх үйлчилгээг хөнгөн шуурхай болгоход чиглэгдэж байгаа нь төрийн албанд олон улсын шинэ стандарт, чанараар удирддаг тогтолцоо бий болгох шаардлага байгааг харуулж байгаа бөгөөд өнөөдөр Монгол улсын төрийн албанд MNS стандарт бий болоогүй байна. ISO 9000 бүлэг стандартыг албан ёсоор тодорхойлбол “ямар ч хэлбэр, хэмжээтэй, ямар ч бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг буюу үйлчилгээ үзүүлдэг байгууллагад хэрэглэж болох чанарын удирдлагын тогтолцоог тодорхойлсон түгээмэл багц стандарт” юм. 2001 онд шинэчлэгдсэн стандартаар Бүтээгдэхүүн, үйлчилгээ нь дараахь аль нэг буюу хэд хэдэн төрлийнх байна. Үүнд: Бүтээгдэхүүн буюу бүрдэл хэсэг үйлдвэрлэх Программ хангамж гаргах Боловсруулсан материал үйлдвэрлэх Үйлчилгээ үзүүлэх Төр засгийн чиг үүрэг гүйцэтгэх Үүнээс үзэхэд уг багц стандартыг төрийн чиг үүрэг гүйцэтгэж байгаа нутгийн

Чанарын удирдлага гэдэг бол

Embed Size (px)

Citation preview

Page 1: Чанарын удирдлага гэдэг бол

“Чанарын удирдлага гэдэг бол  хэрэглэгчийн хэрэгцээнд нийцсэн бараа бүтээгдэхүүн болон үйлчилгээг эдийн засгийн үр ашигтайгаар үйлдвэрлэн бий болгох арга хэрэгслийн систем юм”.Чанар гэж юу вэ? -Хэрэглэгчийн сэтгэл ханамжийн түвшингөөр илэрхийлэгдэнэ. Чанарыг юугаар хэмжих вэ? -Хэрэглэгчийн сэтгэл ханамж хир удаан хадгалагдаж байна вэ? гэдгээр хэмждэг.Засгийн газрын 2008-2012 оны үйл  ажиллагааны  хөтөлбөрт “Үндсэн хууль болон  бусад хууль  тогтоомжоор баталгаажуулсан  хүний  эрх, эрх чөлөө, иргэдийн  аюулгүй  байдлыг  хангах  чиглэлээр Засгийн газрын түвшинд  баталж мөрдөх  эрх зүйн баримт   бичгүүд, стандартын шаардлагуудыг  шинэчлэн, төрийн үйлчилгээг  үр дүнтэй,  хүртээмжтэй  болгохыг  зорино”… гэж  үндсэн  зорилтоо  дэвшүүлснээс  үзэхэд  өдөр ирэх тутам төрийн байгууллага  нь  иргэдэд  үйлчлэх  үйлчилгээг  хөнгөн  шуурхай болгоход  чиглэгдэж   байгаа  нь  төрийн албанд  олон  улсын  шинэ  стандарт, чанараар удирддаг тогтолцоо  бий  болгох  шаардлага  байгааг  харуулж  байгаа бөгөөд өнөөдөр Монгол улсын төрийн албанд MNS стандарт бий болоогүй байна.

            ISO 9000  бүлэг стандартыг  албан ёсоор  тодорхойлбол  “ямар ч  хэлбэр, хэмжээтэй, ямар  ч  бүтээгдэхүүн  үйлдвэрлэдэг  буюу  үйлчилгээ  үзүүлдэг  байгууллагад  хэрэглэж  болох  чанарын удирдлагын  тогтолцоог  тодорхойлсон  түгээмэл  багц  стандарт”  юм. 2001 онд шинэчлэгдсэн стандартаар Бүтээгдэхүүн, үйлчилгээ нь  дараахь  аль  нэг буюу  хэд  хэдэн  төрлийнх  байна. Үүнд:

Бүтээгдэхүүн  буюу  бүрдэл  хэсэг  үйлдвэрлэх Программ  хангамж  гаргах Боловсруулсан  материал  үйлдвэрлэх Үйлчилгээ  үзүүлэх Төр засгийн  чиг үүрэг  гүйцэтгэх

Үүнээс  үзэхэд  уг багц  стандартыг  төрийн чиг  үүрэг гүйцэтгэж  байгаа нутгийн

захиргааны  байгууллага  тухайлбал  аймгийн  Засаг  даргын Тамгын газарт  хэрэгжүүлэх  бүрэн боломж  олгож  байгаа  хэрэг  юм. Энэ  нь  нутгийн  захиргаанд  хэрэгжүүлэх боломж  юм.

Уг стандартыг хэрэгжүүлэх гол зорилго  нь  чанар  хангалт,  чанар сайжруулалт  бөгөөд  өөрөөр  хэлбэл  төр засгийн  бодлого шийдвэр,  үйлчилгээний  чанарыг сайжруулж,  хяналт  тавьж, төрийн албан  хаагчдыг үйл ажиллагааны чанараар  нь удирдана  гэсэн үг  болно.

Засгийн газрын 2008 оны 265 дугаар тогтоолоор баталсан эхний ээлжинд Чанарын удирдлагын тогтолцоог нэвтрүүлэх төлөвлөгөө батлан хэрэгжүүлж байна.  Уг тогтоолоор:

Page 2: Чанарын удирдлага гэдэг бол

-           Зам, тээвэр, аялал жуулчлалын яам

-          Иргэний нисэхийн ерөнхий газрын зарим хэлтэс, албад,

-          Стандартчилал, хэмжил зүйн үндэсний төв

-          Орхон аймгийн Засаг даргын Тамгын газар

-          Өвөрхангай, Завхан аймгийн Стандартчилал хэмжил зүйн төв

-          Төв аймгийн Мэргэжлийн хяналтын газарт эхний ээлжинд нэвтрүүлэхээр төлөвлөсөн.

Чанарын удирдлагын тогтолцоо ISO 9001:2010 стандартаар шаарддаг

байгууллагад мөрдөгддөг гол баримт бичгүүд байдаг. Үүнд:

Чанарын гарын авлага Баримт бичгийн хяналтын журам Бүртгэлийн хяналтын журам Дотоод аудитын журам Үл тохирох бүтээгдэхүүний хяналтын журам Залруулах арга хэмжээний журам Сэргийлэх арга хэмжээний журам орно.

Эдгээр баримт бичгүүдийг үйл явцыг тогтоосны дараа боловсруулан батлах

бөгөөд  эдгээр журмуудыг боловсруулснаар бэлтгэл хангагдаж нэвтрүүлэх үе шатны үйл ажиллагаандаа орно. Аймгийн Засаг даргын Тамгын газрын хувьд одоо нэвтрүүлэх үе шатандаа байна.

Чанарын удирдлагын тогтолцоо ISO 9001:2010 стандартыг хэрэгжүүлэхэд доорхи Монгол улсын Стандартуудыг хэрэгжүүлэн ажиллах шаардлагатай болдог. Үүнд:

-          Чанарын удирдлага ба  чанар  хангалт-III  хэсэг: ИСО 9001-ыг боловсруулах заавар

-          Чанарын удирдлага  ба  чанар  хангалт-IY хэсэг: Найдваршлыг хангах  хөтөлбөрийн удирдлагын заавар

-          Чанарын удирдлага-Чанарын  төлөвлөгөөний  заавар

-          Чанарын  удирдлагын тогтолцоо-Төслийн ажилд  зориулсан чанарын  удирдлагын  арга зүйн заавар

-          Чанарын удирдлага-Бүтцийн удирдлагын заавар

Page 3: Чанарын удирдлага гэдэг бол

-          Чанарын удирдлага- Чанарын гарын авлага  боловсруулах заавар

-          Чанарын удирдлагын тогтолцоо- Баримт бичгийн талаархи  арга зүйн зарчим

-          Чанарын эдийн засгийг удирдах  арга зүйн  заавар

-          Чанарын  удирдлага-Сургалтын арга зүйн зарчим

-          Чанарын удирдлагын  тогтолцоо-ISO 9001-д  статистикийн аргуудыг   хэрэглэх  арга зүйн зарчим

-    Чанарын  удирдлагын  тогтолцоо

-   Суурь асуудал, тайлбар толь

-  Чанарын удирдлагын тогтолцоо-Шаардлага

-  Чанарын удирдлагын тогтолцоо-гүйцэтгэлийг сайжруулах заавар

-  Чанарын удирдлагын тогтолцоонд  аудит  явуулах заавар

Уг ажлаас гарах үр дүнг товчхон хэлэхэд төрийн байгууллагаас иргэдэд үзүүлж буй төрийн үйлчилгээ нь Чанарын удирдлагын тогтолцоо ISO 9001:2010 олон улсын стандартаар бүрэн баталгаажсан үйлчилгээ байх ёстой болдог.

-оОо-

“ЧАНАРЫН УДИРДЛАГЫН ТОГТОЛЦОО ISO 9001:2008 СТАНДАРТ”-ЫН

 ТАЛААРХИ МЭДЭЭЛЭЛ

            “Чанарын удирдлага гэдэг бол  хэрэглэгчийн хэрэгцээнд нийцсэн бараа бүтээгдэхүүн болон үйлчилгээг эдийн засгийн үр ашигтайгаар үйлдвэрлэн бий болгох арга хэрэгслийн систем юм”.

Чанар гэж юу вэ? -Хэрэглэгчийн сэтгэл ханамжийн түвшингөөр илэрхийлэгдэнэ.Чанарыг юугаар хэмжих вэ? -Хэрэглэгчийн сэтгэл ханамж хир удаан хадгалагдаж байна вэ? гэдгээр хэмждэг.

ISO 9000  бүлэг стандартыг  албан ёсоор  тодорхойлбол  “ямар ч  хэлбэр, хэмжээтэй, ямар  ч  бүтээгдэхүүн  үйлдвэрлэдэг  буюу  үйлчилгээ  үзүүлдэг  байгууллагад  хэрэглэж  болох  чанарын удирдлагын  тогтолцоог  тодорхойлсон  түгээмэл  багц  стандарт”  юм. Бүтээгдэхүүн, үйлчилгээ нь  дараахь  аль  нэг буюу  хэд  хэдэн  төрлийнх  байна.

Үүнд:

Page 4: Чанарын удирдлага гэдэг бол

Бүтээгдэхүүн  буюу  бүрдэл  хэсэг  үйлдвэрлэх Программ  хангамж  гаргах Боловсруулсан  материал  үйлдвэрлэх Үйлчилгээ  үзүүлэх Төр засгийн  чиг үүрэг  гүйцэтгэх гэх төрлүүдтэй байдаг.

Чанарын удирдлагын тогтолцоо ISO 9001:2008 стандартаар шаарддаг  байгууллагад мөрдөгддөг гол баримт бичгүүд байдаг. Үүнд:

Чанарын гарын авлага Баримт бичгийн хяналтын журам Бүртгэлийн хяналтын журам Дотоод аудитын журам Үл тохирох бүтээгдэхүүний хяналтын журам Залруулах арга хэмжээний журам Сэргийлэх арга хэмжээний журам орно.

Эдгээр баримт бичгүүдийг үйл явцыг тогтоосны дараа боловсруулан батлах

бөгөөд  эдгээр журмуудыг боловсруулснаар бэлтгэл хангагдаж нэвтрүүлэх үе шатны үйл ажиллагаандаа орно. Аймгийн Засаг даргын Тамгын газрын хувьд одоо хөндлөнгийн аудит болон баталгаажуулалтын үе шатандаа байна.