12
ЗОХИОМОЛ СИЙРЭГ ДҮҮРГЭГЧТЭЙ ХӨНГӨН БЕТОНЫ ШИНЖ ЧАНАРЫН СУДАЛГАА Атарцэцэг.М, Амгалан.Ж ШУТИС ДаТС Технологийн салбар [email protected] Хураангуй: Шинэ технологи, шинэ барилгын материалыг хэрэглэн барилгын үйлдвэрлэлийг эрчимтэй явуулж барилга, байгууламжийн бүтээн босголтыг богино хугацаанд гүйцэтгэж байна. Барилга бат бэх байх, удаан хугацааны эдэлгээтэй байх, найдваржилт сайтай байхаас гадна уур амьсгалын онцлогоос хамааран дулааны алдагдал багатай, хүн амьдарч, үйл ажиллагаа явуулахад тав тухтай байх гэсэн нөхцөлийг хангадаг байх ѐстой. Манай улсад баригдаж буй бүрэн цутгамал, каркасан барилгад хана, хаших хийцийг дулаан тусгаарлалт сайтай байлгахын тулд төрөл бүрийн хөнгөн бетон, хөөсөн хавтан, тоосгон өргө зэргийг ашиглан нэмэлт дулаалгын үе үүсгэдэг. Барилгын угсралтыг богино хугацаанд гүйцэтгэхэд цутгамал технологи ашигтайд тооцогддог. Ийм учир барилгын хаших хийцийг хөнгөн дүүргэгчтэй бетон зуурмагаар нэг үетэй хийж гүйцэтгэснээр даац-дулаан тусгаарлалтанд ажиллах боломжтой хөнгөн бетоны хэрэглээг нэмэгдүүлэх, эдийн засгийн хэмнэлт гаргах, хөдөлмөр зарцуулалтыг багасгах зэрэг давуу талтай юм. Даац-дулаан тусгаарлах, дулаан тусгаарлах зориулалттай хөнгөн бетон үйлдвэрлэлд ашиглах хөнгөн дүүргэгч болох керамзитийг өөрийн орны олдоц их шаварлаг түүхий эд болон шатамхай нэмэлтийг ашиглан гарган авах боломжийг судалсан. Бид судалгааны ажлаараа барилгын хаших хийц болон дулаан тусгаарлалтанд ажиллах, шинж чанарын үзүүлэлт сайтай керамзит гарган авах технологи, аргачлалыг судлан тогтоосон. Стандартын шаардлага хангасан хөнгөн жинтэй, ус шингээлт багатай, бат бөх шинж чанартай дүүргэгчийг ашиглан 30-50 маркын даац-дулаан тусгаарлах зориулалттай хөнгөн бетон үйлдвэрлэх боломжтой юм. Түлхүүр үг: хүлэр, нүх, хий, түлш.

зохиомол сийрэг дүүргэгчтэй хөнгөн бетоны шинж чанарын судалгаа

Embed Size (px)

Citation preview

Page 1: зохиомол сийрэг дүүргэгчтэй хөнгөн бетоны шинж чанарын судалгаа

ЗОХИОМОЛ СИЙРЭГ ДҮҮРГЭГЧТЭЙ ХӨНГӨН БЕТОНЫ ШИНЖ ЧАНАРЫН

СУДАЛГАА

Атарцэцэг.М, Амгалан.Ж

ШУТИС ДаТС Технологийн салбар [email protected]

Хураангуй:

Шинэ технологи, шинэ барилгын материалыг хэрэглэн барилгын

үйлдвэрлэлийг эрчимтэй явуулж барилга, байгууламжийн бүтээн босголтыг богино

хугацаанд гүйцэтгэж байна. Барилга бат бэх байх, удаан хугацааны эдэлгээтэй

байх, найдваржилт сайтай байхаас гадна уур амьсгалын онцлогоос хамааран

дулааны алдагдал багатай, хүн амьдарч, үйл ажиллагаа явуулахад тав тухтай

байх гэсэн нөхцөлийг хангадаг байх ѐстой.

Манай улсад баригдаж буй бүрэн цутгамал, каркасан барилгад хана, хаших

хийцийг дулаан тусгаарлалт сайтай байлгахын тулд төрөл бүрийн хөнгөн бетон,

хөөсөн хавтан, тоосгон өргө зэргийг ашиглан нэмэлт дулаалгын үе үүсгэдэг.

Барилгын угсралтыг богино хугацаанд гүйцэтгэхэд цутгамал технологи ашигтайд

тооцогддог. Ийм учир барилгын хаших хийцийг хөнгөн дүүргэгчтэй бетон

зуурмагаар нэг үетэй хийж гүйцэтгэснээр даац-дулаан тусгаарлалтанд ажиллах

боломжтой хөнгөн бетоны хэрэглээг нэмэгдүүлэх, эдийн засгийн хэмнэлт гаргах,

хөдөлмөр зарцуулалтыг багасгах зэрэг давуу талтай юм.

Даац-дулаан тусгаарлах, дулаан тусгаарлах зориулалттай хөнгөн бетон

үйлдвэрлэлд ашиглах хөнгөн дүүргэгч болох керамзитийг өөрийн орны олдоц их

шаварлаг түүхий эд болон шатамхай нэмэлтийг ашиглан гарган авах боломжийг

судалсан. Бид судалгааны ажлаараа барилгын хаших хийц болон дулаан

тусгаарлалтанд ажиллах, шинж чанарын үзүүлэлт сайтай керамзит гарган авах

технологи, аргачлалыг судлан тогтоосон. Стандартын шаардлага хангасан хөнгөн

жинтэй, ус шингээлт багатай, бат бөх шинж чанартай дүүргэгчийг ашиглан 30-50

маркын даац-дулаан тусгаарлах зориулалттай хөнгөн бетон үйлдвэрлэх

боломжтой юм.

Түлхүүр үг: хүлэр, нүх, хий, түлш.

Page 2: зохиомол сийрэг дүүргэгчтэй хөнгөн бетоны шинж чанарын судалгаа

Оршил

Материалд сүвэрхэг бүтэц үүсгэх зорилгоор бууц, хүлэр гэсэн шатамхай

нэмэлтүүдийг ашигласан ба дулааны боловсруулалтыг 950-11500С-ийн

температурын хязгаарт явуулсан.

Сүүлийн жилүүдэд барилгын материалын үйлдвэрлэлд, уламжлалт технологид тэр

бүр өргөн ашиглагдаж байгаагүй байгалийн эрдэс түүхий эд болон технологийн

биш гэж үзэж байсан материал, аж үйлдвэрүүдийн хаягдалыг хэрэглэх чиг

хандлага эрс нэмэгдэж байна. Барилгын дулааны алдагдалыг бууруулж, барилгын

ашиглалтын үеийн зардлыг хэмнэх зорилгоор эрс тэс уур амьсгалтай орнуудад

хөнгөн бетоныг өргөн хэрэглэдэг [1]. Хөнгөн бетоны хэрэглээг тодорхойлогч нь

түүний сүвэрхэг чанар юм. Өөрөөр хэлбэл хөнгөн бетон нь жин хөнгөн, нягт

багатай, хаалттай ба нээлттэй нүх сүвний эзлэх хувь хэмжээ ихтэй, дулаан

тусгаарлах шинж чанарын үзүүлэлт сайтай байдаг.

Барилгын хананд 400-1800 кг/м3 эзлэхүүн масстай хөнгөн бетон ашигласнаар

тоосгон ба төмөр бетон ханатай харьцуулахад 50-60 хувиар дулаан алдагдалыг

бууруулах, 40-50 хувиар ашиглалтын үеийн зардлыг хэмнэх боломжтой байдаг

байна.

Бетоныг хөнгөрүүлж байгаа үндсэн материал бол мэдээж хөнгөн дүүргэгч юм.

Хөнгөн дүүргэгч нь гарал үүсэл, шинж чанар, бүтцээрээ харилцан адилгүй олон

төрөл байдаг. Сүүлийн үед зохимол хөнгөн дүүргэгчийг үйлдвэрлэн, барилгад

ашиглах сонирхол ихээхэн нэмэгдэж байна. Учир нь энэ төрлийн дүүргэгчийг

түүхий эдийн шинж чанар, төрөл, үйлдвэрлэх технологийн горимыг тохируулан

жолоодох замаар дурын шинж чанартайгаар үйлдвэрлэх боломжтой байдаг.

Зохиомол хөнгөн дүүргэгчийн үйлдвэрлэл XX зууны эхэн үеэс дэлхий нийтэд

танигдсан [2] ба одоогоор керамзит, перлит, вермикулит, аглопорит, алевролит,

хөөсөн шил гэх мэт эрдсийн гаралтай дүүргэгэчийг үйлдвэрлэн гаргаж байна. Дээр

дурьдсан зохиомол хөнгөн дүүргэгчийн үндсэн түүхий эд нь силикатын нэгдлүүд

зонхилсон эрдсүүд байдаг. Эдгээр түүхий эд нь өөрөө хөөх чадвартай байх

шаардлагатай ба энэ чадвар нь тэдгээрийн химийн найрлагатай холбоотой

байдаг.

Page 3: зохиомол сийрэг дүүргэгчтэй хөнгөн бетоны шинж чанарын судалгаа

Өндөр температурын үйлчлэлд түүхий эдийн бүрэлдүүлэгч нэгдэл дэхь химийн

холбоотой ус болон төмөрлөг нэгдлийн задрал, мөн тодорхой хэмжээгээр

агуулагдах органик хольцын задралын үр дүнд үүссэн хийн нөлөөгөөр хөөлт

явагдаж материал нүх сүвэрхэг бүтэцтэй, хатуу биет болон хувирдаг [2].

Керамзит үйлдвэрлэх хязгаарлагдмал түүхий эдийн сонголтыг өөрчлөн

технологийн бус гэж нэрлэгдэх хөөх чадваргүй түүхий эдийг ашиглан керамзит

үйлдвэрлэх боломжийг хайсан судалгааны ажлууд [3, 4, 5] нилээд байдаг.

Судлаачдын ажлын дэвшүүлсэн санаа, үр дүнгээс харахад өөрөө хөөх чадваргүй

буюу хөвсийлтийн итгэлцүүр багатай (К 2,5) шавар дээр керамзитын нягтыг

багасгах нэмэлтийг нэмэх боломжийг судлан тогтоосон байдаг.

Бид судалгааны ажлаараа шатамхай материалыг түүхий эдийн найрлагад нэмэх

биш харин үрэлжүүлсэн шатамхай материалын тусламжтайгаар том нүх сүв үүсгэх

боломжийг судласан.

Судалгааны ажлын ач холбогдол

Хөөлтөнд ордоггүй байгаль дээр тархмал байдаг хайламтгай шавраар

хөнгөн дүүргэгч үйлдвэрлэх технологи боловсруулсан явдал юм. Шатамхай

нэмэлтээр органик гаралтай материалуудыг ашигласнаар шатаалтын процессын

үед органик нэмэлтүүд шатаж хийн төлвийн фазуудыг илүүдэл хэмжээтэйгээр

үүсгэх ба энэ нь шавар үрлийн эзлэхүүнд дотоод даралтыг үүсгэн үрлийн эзлэхүүн

ихсэх, нүх сүв үүсэх, жин хөнгөрөх, хөвсийх нөхцлийг бүрдүүлж өгдөг.

Шатамхайнэмэлтийг үрэлжүүлэх технологийг боловсруулснаар дурын хэмжээтэй

шатамхай үрлийг бий болгох боломжтой юм.

Үрлийн гадаргуу дээр хөөх чадваргүй шаврын нунтагаар дурын зузаантай бүрхүүл

үүсгэн тодорхой температурын гормыг баримтлан шатаасан. Энэ аргачлалаар

гарган авсан керамзит нь хаалттай том нүх сүвтэй бүтцийг үүсгэж байгаа ба 250-

500 кг/м3 эзлэхүүн масстай зохиомол сүвэрхэг дүүргэгч гарган авсан.

Зохиомол дүүргэгчийг ашиглан 30-50 маркын даац-дулаан тусгаарлах

зориулалттай хөнгөн бетон үйлдвэрлэх боломжтой юм

I. Зохиомол дүүргэгч гарган авах судалгааны хэсэг

Page 4: зохиомол сийрэг дүүргэгчтэй хөнгөн бетоны шинж чанарын судалгаа

Энэхүү судалгааны ажилдаа үндсэн түүхий эдээр монтмориллонитийн

эрдсийн агууламж өндөртэй, хайламтгай шинж чанар бүхий шаврыг сонгон авсан.

Ашигласан шаврын химийн найрлага, шинж чанарыг 1-р хүснэгтэд үзүүлэв [6].

Хүснэгт 1.1

Үндсэн түүхий эдийн химийн найрлага

Шаврын

химийн

найрлага

Ордын нэр

Эрдэнэсант

ын шавар

Өвдөгхудагийн

шавар Мааньтын шавар

SiО2 61.1-65.18 55.51 61.76

АI2О

3 12.1-14.8 19.29 15.27

Аl2О

3+ТiO

2 14.7-18.1 - -

Fе2О

3 4.12-4.99 3.8 5.83

МgО 2.05-2.64 6.05 1.63

СаО 2.02-3.45 4.22 2.77

K2О - 2.89 1.3

Na2О 0.91 1.95 1.48

SО3 - - -

Өнгө Улаан хүрэн Улбар шар Шаравтар

Шатамхай нэмэлтээр олдоц ихтэй, шатамхай шинж чанар бүхий хүлэр, малын

гаралттай бууц ашиглав. Хүлэр нь цаг уур, орчны нөхцөл өөрчлөгдөхөд дэлхийг

бүрхэж байсан ногоон ургамлуудын зарим хэсэг нь шинэ нөхцөлд идээшин

амьдарч чадахгүй болсоноос үхэж, нэг газар хуримтлагдан бөөгнөрч агаараар

дутмаг, чийглэг орчинд удаан хугацаагаар дарагдан ялзарч, нягтарснаас үүссэн

органик гаралтай материал юм. Хүлэр нь цаашид даралт, температур ихтэй

газрын хөрсний гүнд дарагдан нягтарч хүрэн нүүрс, чулуун нүүрс, антрацит болон

хувирдаг гэж судлаачид үздэг. Хүлрийн химийн найрлагыг 2-р хүснэгтээр үзүүлэв.

Хүснэгт 1.2

Химийн найрлага Хүлэр Хоргол

Page 5: зохиомол сийрэг дүүргэгчтэй хөнгөн бетоны шинж чанарын судалгаа

Шат

амха

й

нэмэ

лтий

н

шин

ж

чана

рын

үзүү

лэлт

Мөн

малын гаралтай хаягдал болох бууц, хорголыг ашиглах боломжийг судалсан ба

хорголыг эвдрээгүй зөв хэлбэрээр нь ашигласан. Хоргол нь хүлрийн адил

шатамхай шинж чанартай бөгөөд хүлэртэй харьцуулахад дэгдэмхий хэсгийн

агуулалт өндөртэй (ойролцоогоор 2 дахин их) байдаг. Хорголын химийн найрлагыг

2-р хүснэгтээр үзүүлэв.

Судалгааны ажлын аргачлал

Судалгаа явуулахын тулд лабораторийн нөхцөлд керамзитийг гаргаж авсан.

Шавраа бутлаж, нунтаглаад 0.63 шигшүүрээр нэвтэрсэн хэсгийг ашигласан.

Судалгаанд шатамхай нэмэлтийг үрэл хэлбэрээр бэлтгэх зорилт тависан.

Шатамхай нэмэлтээр ашигласан малын хоргол 5-10 мм, 10-15 мм ширхэглэлтэй,

зууван хэлбэртэй байсан тул шууд хэрэглэхэд тохиромжтой байсан. Харин хүлрийг

бутлаад, нунтаглан 0.63 дугаарын ширгшүүрээр нэвтрүүлсний дараа 0.8:0.2

харьцаагаар уян налархай шавартай хольж үрэлжүүлэгчээр 2.5-5 мм хэмжээтэй

үрэл бэлтгэсэн. Уг үрэл дээр дан нунтаг хүлрийг цацаж өгсөнөөр хүлэрэн үрлийн

диаметрийг нэмэгдүүлэх боломжтой болсон.

C 45-63 19

H 4-7 -

O 22-43 -

N 1-4 1

S 1-2 -

P2O3 0.1-0.3 0.47

K2O 0.1-0.2 0.88

Органик хольц - 28

Чийглэг, % 40-60 49

Үнслэг, % 4-10 23-31

Дэгдэмхий хэсгийн агуулалт,

% 65-70 42-67

Дулаан гаргах чадвар, калл/кг 5100 -

Page 6: зохиомол сийрэг дүүргэгчтэй хөнгөн бетоны шинж чанарын судалгаа

Шатамхай нэмэлтээр бэлтгэсэн үрлийн гадаргууг усаар норгоод үрэлжүүлэгчид

ачаалахын зэрэгцээ судалгаанд ашигласан шаврыг жигд цацах замаар шавар

бүрхүүл үүсгэн үрэлжүүлсэн. Шаврын хэмжээнээс хамааран үрлийн диаметрийг

жолоодох боломжтой. Дараа нь түүхий үрлийг хатаагуурт хатаасаны дараа 950-

11500С-ийн температурт шатаасан. Туршилтаар гарган авсан том нүхтэй

керамзитийн ерөнхий байдлыг 1-р зурагт харуулав. Түүхий үрлийг шатаахаас

өмнөх байдал болон шатаасны дараах өөрчлөлтийг (2 ба 3-р зураг) харьцуулан

харахад үрлийн хэмжээ нэмэгдээгүй боловч хаалттай, том нүх үүссэн байгаа нь

жинг хөнгөрүүлж, эзлэхүүн жинг багасган, дулаан тусгаарлах боломжийг олгож

байгаа юм.

1.1-р зураг. Том нүхтэй керамзитийн харагдах байдал

1.2-р зураг. Том нүхтэй керамзитийн харагдах байдал

a.

б.

в.

1.3-р зураг. Эрдэнэсантын шавраар хийсэн дээжа-том нүх үүссэн байдал; б-

шатаасны дараах байдал; в-шатаахын өмнөх байдал

a.

Page 7: зохиомол сийрэг дүүргэгчтэй хөнгөн бетоны шинж чанарын судалгаа

б.

в.

1.4-р зураг. Өвдөгхудгийн шавраар хийсэн дээжа-том нүх үүссэн байдал; б-

шатаасны дараах байдал; в-шатаахын өмнөх байдал

Барилгын керамик материалыг түүхий эдийн холимгийн халуун тэсвэрлэлт,

зориулалтаас нь хамааруулан өргөн температурын (900-1350°С) хязгаарт

шатаадаг. Керамикийн үндсэн түүхий эд нь бодисын найрлагын хувьд шавар

үүсгэгч чулуулгийн эрдсийн иж бүрдлээс тогтох боловч төрөл бүрийн уулын

чулуулаг ба бусад хольцыг найрлагандаа агуулсан байна. Иймд шаварлаг

чулуулгийг шатаах үед химийн, физик-химийн нарийн нийлмэл процесс явагддаг.

Ялангуяа шавар үүсгэгчэрдсийн төрөл, шатаалтын орчин, халаах эрчим гэх мэт

шатаалтын нөхцөлөөс уг процесс хамаардаг.

1.1-р график. Керамзит шатаах горим1-том нүх сүвтэй керамзит шатаасан

температур; 2-энгийн керамзит шатаах температур

Бидний судалгаагаар хайламтгай шавар бүрхүүлтэй (шатамхай үрэл) керамзитийн

шатаах зохистой температур уламжлалт керамзитаас 1000С-иар доогуур байна (1-

р график).

Судалгааны ажлын үр дүн

Туршилтийн дээжүүдийг MNS 2371:1984, MNS 2917:2005, MNS 3707-1984

стандартыг мөрдлөг болгон шинж чанарын үзүүлэлтүүдийг тодорхойлсон (3 дугаар

хүснэгт).

Page 8: зохиомол сийрэг дүүргэгчтэй хөнгөн бетоны шинж чанарын судалгаа

Шатаалтын температурыг 11500С болтол нэмэгдүүлэхэд Өвдөгхудаг ба Мааньтын

шавраар хийсэн дээжийн шавар бүрхүүл улам нягтарч үрлийн цилиндрийн бат бэх

1.28-аас 1.87 МПа болж нэмэгдсэн нь R75 маркийн шаардлага (2-р график) хангаж

байна.

3-р графикаас харахад температур нэмэгдэх тусам дундаж нягт буурч байна.

Өвдөг худгийн шавраар хийсэн дээжийн дундаж нягтын үзүүлэлт нэмэгдсэн нь

шавар бүрхүүл хүчтэй хайлмагжилтанд орсныг харуулж байна.

Хүснэгт 1.3

Туршилтийн дээжүүдийн үндсэн шинж чанарын үзүүлэлт

Шата

ал

ты

н

тем

пер

атур

,

Шаха

лты

н

бат

бэ

х,

МП

а

Дун

даж

ня

гт,

гр/с

м3

Ус

ши

нгэ

эл

т,

%

Асга

асн

ы

ня

гт,

гр/с

м3

Эрдэсантын

шавар

950 0.42 1.0 17 0.5

1000 0.97 0.84 15 0.43

1050 1.02 0.73 13 0.41

1100 0.07 0.5 10 0.25

Өвдөгхудгийн

шавар

1050 0.18 0.85 16 0.52

1100 0.58 0.91 12 0.52

1150 1.87 1.22 1.5 0.63

Мааньтын шавар

1050 0.77 0.8 20 0.36

1075 1.06 0.67 18 0.42

1100 1.28 0.61 9 0.46

Керамзитийн нэг чухал үзүүлэлт бол ус шингээлт байдаг. Ус шингээлтийн

үзүүлэлтийг нэгтгэсэн 4-р графикаас харахад бидний гаргаж авсан том нүхтэй

керамзитийн шатаалтын бүх температурын утганд (хамгийн их утга 20.14%)

стандартын шаардлага бүрэн хангаж байна. Энэ нь керамзитийн гадна бүрхүүл

хайлмагжилтанд сайн орж нүх сүв бага үүссэнийг баталж байна.

Шатаалтын температурын өсөлтөнд асгаасны нягт 0.25-аас 0.63 гр/см3 болж

өөрчилөгдөж байв. Туршилтын үр дүнгээр байгуулсан 5-р графикаас харахад

Page 9: зохиомол сийрэг дүүргэгчтэй хөнгөн бетоны шинж чанарын судалгаа

Эрдэнэсантын шавраар хийсэн дээжийн асгаасны нягт 0.5-0.25 гр/см3 болж 2

дахин буурсан нь шавар бүрхүүл нь хайлмагжилтанд орохтой зэрэгцэн хий

үүсэлтийн процесс явагдаж нүх сүвэрхэг бүрхүүл үүссэнтэй холбоотой. Өвдөг

худаг ба Мааньтын шавраар хийсэн дээжийн нягтраагүй эзлэхүүн жин шугаман

хамаарлаар нэмэгдсэн ч харьцангуй на температурт буюу 1050-11500С-ийн

температурт хайламтгай шавар бүрхүүл бүхий керамзит гарган авах боломжтойг

нотолж байна. Ш

ахал

тын

бат

бэх,

МП

а

Шатаалтын температур, 0C

1.2-р график. Том нүх сүвтэй керамзитын шахалтын бат бэхийн үзүүлэлт

Ши

рхэги

йн

нягт

,

гр/с

м3

Шатаалтын температур, 0C

1.3-р график. Ширхэгийн дундаж нягтын үзүүлэлт

Ус ш

ингэ

эл

т, %

Шатаалтын температур, 0C

1.4-р график. Ус шингээлтийн үзүүлэлт

0

1

2

950 1000 1050 1100 1150clay-1 clay-2 clay-3

0

0.3

0.6

0.9

1.2

1.5

950 1000 1050 1100 1150clay-1 clay-2 clay-3

0

5

10

15

20

25

950 1000 1050 1100 1150clay-1 clay-2 clay-3

Page 10: зохиомол сийрэг дүүргэгчтэй хөнгөн бетоны шинж чанарын судалгаа

Эзл

эхүүн ж

ин, кг

/м3

Шатаалтын температур, 0C

1.5-р график. Эзлэхүүн жингийн үзүүлэлт

2. Хөнгөн бетоны физик механик шинж чанарын судалгаа

Лабораторын нөхцөлд туршилтаар гаргаж авсан керамзитаараа 10х10х10

мм хэмжээтэй шоо хийсэн. Сийрэг бетоныг хийхдээ жингий нь хөнгөрүүлэхийн

тулд ПБ-2000 хөөс хийсэн. Хөөс үүсгэгч хийхэд уян налархай чанар нь сайжирч

нэгэн төрлийн бүтэцтэйгээр зуурагдаж байв. Энэ ПБ-2000 нь хөөс үүсгэхээс гадна

ГИБ-ийн үүргийг гүйцэтгэж байна. ГИБ-ийн үүргийг гүйцэтгэж байгаа учраас бетон

зуурмагийн усны орцыг багасгаж бат бэхийг нэмэгдүүлэх боломж харагдаж байна.

2.1-р зураг. Сийрэг дүүргэгчтэй хөнгөн бетоны огтлогдсон байдал

2.1-р хүснэгт

0

0.2

0.4

0.6

0.8

950 1000 1050 1100 1150clay-1 clay-2 clay-3

Чанарын үзүүлэлт

Сорилтын үр дүн

1-р найрлага 2-р найрлага 3-р

найрлага

Дундаж нягт,кг/м3 580 675 780

Шахалтын бат бэх, МПа (бат бэхээр

тогтоосон марк)

3,1

(М30)

4,3

(М35)

5,2

(М50)

Page 11: зохиомол сийрэг дүүргэгчтэй хөнгөн бетоны шинж чанарын судалгаа

Хөнгөн бетоны шинж чанарын үзүүлэлт

Том нүхтэй керамзитийг ашиглан хөнгөн бетон гарган авах туршилт хийхдээ 5-20

мм-ийн ширхэглэлийн бүрэлдэхүүнтэй керамзит, нарийн ширхэгтэй (ширхэгийн

модуль 1,0) элс, РS 42.5 маркийн портландцемент, ПБ-2000 хөөс үүсгэгч хэрэглэв.

Хөөс үүсгэчийг 1 м3 бетонд 0,6 кг байхаар бодож 3 өөр найрлагаар бетон хольц

бэлтгэж цутгуурын аргаар хэвлэж ердийн орчинд 28 хоног бэхжүүлэв. Сорьцын

гадаад болон дотоод бүтцийг 4-р зургаар, шинж чанарыг 1-р хүснэгтээр үзүүлэв.

Хийсэн туршилтын үр дүнгээс (1-р хүснэгт) том нүхтэй керамзитан дүүргэгчийг

хөөс үүсгэгчтэй хослуулан хэрэглэх замаар шахалтын бат бэхийн М30-М50

маркийн ~ 600-800 кг/м3 нягттай гулдмай үйлдвэрлэх боломжтой байна. Том

нүхтэй бат бэх сайтай керамзит, хөөс үүсгэгч ашигласнаар, уламжлалт керамзитан

дүүргэгчээр хийсэн гулдмайгаас харьцангуй жин хөнгөн, дулаан дамжуулалт

багатай, бат бэх ханын материал үйлдвэрлэж барилгын жинг хөнгөрүүлсэн, дан

үетэй хана хийж болохоор байна.

Ерөнхий дүгнэлт

1.Технологийн хувьд керамзит үйлдвэрлэхэд тохирохгүй шавар ашиглаж нам

температурын шатаалтаар том нүх сүвтэй сийрэг дүүргэгч үйлдвэрлэх бүрэн

боломжтой.

2. Үрэлжүүлэх хугацааг өөрчлөх замаар керамзитын гадна бүрхүүлийн зузааныг

дурын хязгаарт өөрчлөн эдлэлийн шинж чанарыг жолоодож болно.

3. Шатамхай үрлийн шаталтын бүтээгдэхүүн нь шавар бүрхүүл дотор ангижруулагч

хийн орчин үүсгэн хайлмагжих температурыг бууруулж байна.

Чийглэг.% 0,2 0,2 0,3

24 цагийн жингийн ус шингээлт.% 8,2 8,5 7,8

Хуурай үеийн дулаан дамжуулалт,

Вт/м0C 0,196 0,215 0,213

Хүйтэн тэсвэрлэлтийн марк Хт25 Хт25 Хт25

Page 12: зохиомол сийрэг дүүргэгчтэй хөнгөн бетоны шинж чанарын судалгаа

4.Туршилтаар гаргаж авсан сийрэг дүүргэгчтэй хөнгөн бетон нь MNS-ийн

шаардлага хангаж байна. Том нүхтэй дүүргэгч, хөөс үүсгэгч ашиглан жин хөнгөн

М50 маркийн бат бэх ханын гулдмай үйлдвэрлэх боломжтой.

Ишлэл татсан ном, зохиол

[1] “Строительные материалы,” No. 7. 2011.

[2] С.П. Онацкий, “Производство керамзита,” Москва,1987, 28-45.

[3] K. Aras, V. Danutė, “Production of expanded clay pellets by using non-selfbloating

clay, lakes sapropel and glycerol,” Journal of Materials science, Vol. 17, No. 3. 2011.

[4] O. Arioz, K. Kilinc, B. Karasu, G. Kaya, G. Arslan, M. Tuncan, A. Tuncan, M. Korkut,

S. Kivrak, “A preliminary research on the properties of lightweight expanded clya

aggregate,” Journal of the australian ceramic society,” 44 [1], 2008, pp. 23-30.

[5] L.S. Pioro, I.L. Pioro, “Production of expanded-clay aggregate for lightweight

concrete from non-selfbloating clays,” Cement and Concrete Composites, 2004, pp.

639-643.

[6] Ж. Амгалан, “Керамик массын найрлагын тооцоо,” Дархан-Уул аймаг, 2013, 4-46

х.

[7] MNS2371:1984, 2917:2005, 3707-1984

Зохиогчийн тухай: Магнайбаяр овогтой Атарцэцэг ШУТИС-ийн Дархан-Уул аймаг

дахь Технологийн сургуулийг Барилгын материал үйлдвэрлэлийн технологи

мэргэжлээр төгссөн, Техникийн ухааны магистрын зэрэгтэй, сийрэг керамик

материал гарган авах чиглэлээр судалгааны ажил хийдэг.