9
Бие даалт Google

бие даалт

  • Upload
    amg1152

  • View
    372

  • Download
    0

Embed Size (px)

Citation preview

Page 1: бие даалт

Бие даалтGoogle

Page 2: бие даалт

Google maps

2005онд Google нь өөрийн онцлог бүхий газрын зургийн програмыг гаргаж иржээ. Бусад өрсөлдөгч програмын адилаар Google Maps нь хэрэглэгчиддээ тодорхой газрыг үзэх, нэг газраас нөгөөд хүрэхэд замчлах зэрэг үйлчилгээ үзүүлдэг. Мөн хэрэглэгчдэд гудамжны зураг, нутаг дэвсгэрийн газрын болон  хиймэл дагуулаас авсан зургийг харуулж, зарим газрын замын түгжрэлийг ч мэдээллэдэг. Google Maps-ийн бас нэгэн онцлог нь олон хэрэглэгчдийг газрын зургийн өгөгдлөөр хангадаг . NAVTEQ-ээс авсан дижитал газрын зургууд байдаг юм. Мөн албан ёсоор Telcontar болон deCarta хэмээн нэрлэгддэг компани нь газрын зургийн онцлогуудыг агуулсан програмыг хариуцдаг. Google-ийн ажилчид нь NAVTEQ-ээс авсан зураг болон deCarta-ийн хангаж буй газрын зургийн боломжийг ашиглан, таны харж буй, онцлогтой Google Maps-ийг гаргаж ирдэг. 2008 онд, Google нь Google Maps-т шинэ функцүүдийг нэмсэн бөгөөд нэг газраас нөгөө газарлуу хүрэхэд хэрхэн явах зааврыг авч, нэг гудамжнаас нөгөөд хүрэх жолоодлогын чиглэлийг зааж өгдөг байсан бол одоо хэрэглэгчдэд хоёр замын хооронд хүрэхэд хамгийн дөт замыг зааж өгдөг болоод байгаа билээ.  

Page 3: бие даалт

Google calendar

2006 оны 4 сард, Google нь Google Calendar хэмээн нэрлэгдэх үнэгүй онлайн календарийн програмыг гаргасан. Хэрэв та Google-ийн и-мейл хаягтай  бол  Google Calendar-ыг ашиглаж болно. Та Google Calendar-ыг аливаа уулзалт төлөвлөх, уулзалтанд оролцох хүмүүсийг урих, өөрийн хувиараа бусад хэрэглэгчийхтэй харьцуулахад гээд олон зүйлд ашиглаж болно.  Нэг хэрэглэгч нь хэд хэдэн календарь нээж, нэг цонхонд өөрийн төлөвлөсөн ажлуудаа нэг дор харах боломжтой бөгөөд энэ нь толгой эргүүлэх магадлалтай учир, Google нь календарийн үйл явдал бүрийг өөр өнгөөр тодруулан харуулдаг. Мөн Google нь  календарийн системдээ өөрийн хайлтын онцлогоо оруулж өгсөн байдаг. Та тодорхой календаруудыг хайж болох ба календар эзэмшигч нь өөрийн календараа зөвхөн хувийх байлгах эсвэл хүн бүрт нээлттэй харуулах эсэхээ сонгож болно.

Page 4: бие даалт

Google talk

Google Talk нь хэрэглэгчдийг өөр хоорондоо мессеж илгээх боломж олгодог програм юм. G-mail нь вэбэд суурилсан бол Google Talk нь бүхэлдээ вэбэд суурилсан програм биш.   Хэрэглэгч нь  програмыг ашиглахын тулд компьютертээ тухайн програмыг суулгах хэрэгтэй бөгөөд татан авч,  суулгасны дараа танд жирийн нэг мессеж илгээхээс илүү боломжийг олгодог. Давуу талуудын нэг нь хэрэглэгч рүү тоо болон хэмжээний хязгаарлалтгүй файл явуулах боломж юм. Google Talk нь бусад Google Talk-ын хэрэглэгчдийн компьютерлүү дуудлага хийж болдог voice over Internet protocol (VOIP) юм. Танд болон холбоо барих гэж буй хүнд тань микрофон болон спикер байхад хангалттай бөгөөд үлдсэн ажлыг нь Google Talk зохицуулах болно. Хэрэглэгчид нь вэбэд суурилсан програм болох Google Talk Gadget-ийг татан авч суулгасанаар, өөрийн хувийн вэб болох блог эсвэл iGoogle хуудаснаасаа Google Talk-ийн функцүүдрүү хандах боломжтой болдог

Page 5: бие даалт

Google checkout

Интернэтээс худалдан авалтыг олон хүн хийдэг. Хувийн мэдээллээ интернэтээр дамжуулан илгээх, өөр сайтаас худалдан авалт хийх болвол, дахин, дахин мэдээллээ оруулах гээд сул талууд байгаа. Тэгвэл энэхүү  асуудлыг шийдсэн нэгэн програм гаргаж ирсэн нь Google Checkout юм. Хамгийн түрүүнд та Google-ийн хаягтай байх хэрэгтэй. Хаягын мэдээлэл дээрээ, өөрийн кредит картын дугаар, хүргүүлэх хаяг болоод утасны дугаараа оруулж өгөхөд  хангалттай. Энэхүү алхмыг хийсний дараа, Google Checkout-ийг зөвшөөрдөг вэб хуудсуудаас худалдан авалт хийх боломжтой болно.

Page 6: бие даалт

Google хайлтGoogle хайлтын системийн хамгийн том давуу тал бол түүний хялбархан байдал юм. Хайх цонхон дээр хайх нэг эсвэл хэд хэдэн үг бичээд л Enter дарах эсвэл Хайлт гэсэн товчин дээр дараад л гүйцээ. Ийм амархан зүйлийг хэн ч хийчхэж дөнгөх нь ойлгомжтой. Харин Google танд үр дүн бүхий хуудсыг харуулна. Тэр хуудсанд вэб сайтуудын жагсаалт байх бөгөөд таны хайлтад хамгийн боломжтой нь хамгийн эхэндээ жагссан байдаг.

Page 7: бие даалт

ХАЙХ ҮГЭЭ СОНГОХ НЬОлохыг хүсэж байгаа мэдээллээ олоход туслах хамгийн гол зэвсэг бол хайх түлхүүр үгээ зөв сонгох явдал юм. Ихэнх хүмүүс маш тодорхой хайдаг. Жишээ нь Хавайн аралд амрахыг хүсэж байгаа бол vacation Hawaii гэж хайвал илүү зохимжтой. Гэтэл Хавайн арлын олон зуун амралтын газруудын тухай гарч ирээд байвал vacation Hawaii golf буюу Гольфтой холбоотой амралтын газруудыг нь түүж болно.

ТОМ ЖИЖИГ ҮСЭГ

Зарим хүмүүс том жижиг үсэг ялгаатай гэж боддог. Үнэхээр ч зарим хайлтын системүүд том жижиг үсгийг ялгаатай авч үзэх нь бий. Харин Google нь том жижиг үсгийг ялгадаггүй. Томоор ч бичсэн, жижгээр ч бичсэн ялгаагүй. Жишээ нь george washington, George Washington, gEoRgE wAsHiNgToN гэж 3-н янзаар бичлээ гэхэд ялгаагүй л нэг ижил үр дүн харуулна.

“and” ХОЛБООС ҮГ

Google нь автоматаар таны хайлтад оруулсан бүх үг орсон вэбүүдийг харуулдаг. Өөрөөр хэлбэл and холбоостой гэсэн үг. Монголчлох аваас “ба” гэсэн холбоос үг юм даа. Тэгэхээр Google дээр хайлт хийхдээ and гэх шаардлагагүй. Зарим хүмүүс “Mongolia and China” гэх мэтээр хайдаг нь “Mongolia China” гэсэнтэй ялгаагүй юм л даа. Харин зарим єєр хайлтын системүүд нь and холбоос үг оруулахыг шаардах нь ч бий.

Page 8: бие даалт

ҮГИЙН ХУВИРАЛ

Google өнөөдөр ийм албартай болоход нөлөөлсөн олон хүчин зүйл байдгийн нэг нь энэхүү үгийн хувирал юм. Google нь хайлт хийж байгаа үгнүүдэд задлан шинжилгээ хийх бүхэл бүтэн системтэй. Тэрээр хайлтад дүн шинжилгээ хийж шаардлагатай бол ойролцоо утгатай үгээр хайлт хийн үр дүнг давхар гаргадаг.

НИЙТЛЭГ ҮГНҮҮДИЙГ ХАСАХ НЬ

Google нь онцгой шаардлагын улмаас зарим үгнүүдийг хайлтаас шууд хасчихдаг. Жишээ нь “where”, “how” гэсэн үгнүүд нь хайлтад нөлөөлөхгүй мөртлөө Google-ийн системд маш их ачаалал өгдөг юм байна

ХЭЛЛЭГЭЭР ХАЙХ

Яг тухайн хэсэг үг орсон үр дүнг хайж олох шаардлага бишгүй л гардаг. Ийм тохиолдолд давхар жижиг хашилтад уг үгнүүдээ бичээд л болно. Жишээ нь “George Washington”, эсвэл “the long and winding road”, “Өнө мөнх орон” гэх мэтээр

бичиж хайвал яг ийм хэсэг үг орсон вэбүүдийг гаргаж ирнэ.

Page 9: бие даалт

Анхаарал тавьсанд баярлалаа.