108
Улсын эмнэлгийн боломжийн үнэтэй эмийн хангамж хүртээмжийг сайжруулах – Эм худалдан авах ажиллагаа, ханган нийлүүлэлт, зохицуулалтын үйл ажиллагаа (2016-2018) Монгол Улс Эмийн үнийн бодлого, тогтолцооны талаарх техникийн тайлан Laarstraat 43, B-2840 Reet Belgium tel. +32-3-8445930 E-mail [email protected] fax. +32-3- 8448221 www.hera.eu

ХУРААНГУЙ study.docx · Web viewялгаатай ойлголт бөгөөд хувиар илэрхийлэгдэнэ. Энэ баримт бичигт буруу ойлголт

  • Upload
    others

  • View
    5

  • Download
    0

Embed Size (px)

Citation preview

Page 1: ХУРААНГУЙ study.docx · Web viewялгаатай ойлголт бөгөөд хувиар илэрхийлэгдэнэ. Энэ баримт бичигт буруу ойлголт

Улсын эмнэлгийн боломжийн үнэтэй эмийн хангамж хүртээмжийг сайжруулах – Эм

худалдан авах ажиллагаа, ханган нийлүүлэлт, зохицуулалтын үйл ажиллагаа (2016-2018)

Монгол Улс

Эмийн үнийн бодлого, тогтолцооны талаарх техникийн тайлан

2017 оны 6 дугаар сар (11 дүгээр сард нэмэлт өөрчлөлт

оруулав)

Laarstraat 43, B-2840 Reet Belgium tel. +32-3-8445930E-mail [email protected] fax. +32-3-8448221

www.hera.eu

Page 2: ХУРААНГУЙ study.docx · Web viewялгаатай ойлголт бөгөөд хувиар илэрхийлэгдэнэ. Энэ баримт бичигт буруу ойлголт
Page 3: ХУРААНГУЙ study.docx · Web viewялгаатай ойлголт бөгөөд хувиар илэрхийлэгдэнэ. Энэ баримт бичигт буруу ойлголт

Technical Report on Medicines Pricing Policy and Pricing System

Улсын эмнэлгийн боломжийн үнэтэй эмийн хангамж хүртээмжийг сайжруулах – Эм

худалдан авах ажиллагаа, ханган нийлүүлэлт, зохицуулалтын үйл ажиллагаа (2016-2018)

Монгол Улс

Эмийн үнийн бодлого, тогтолцооны талаарх техникийн тайлан

2017 оны 6 дугаар сар (11 дүгээр сард нэмэлт өөрчлөлт

оруулав)

Зөвлөх баг:

Вилберт Банненберг

Зулзагын Зузаан

hera / Gerege Partners

Page 4: ХУРААНГУЙ study.docx · Web viewялгаатай ойлголт бөгөөд хувиар илэрхийлэгдэнэ. Энэ баримт бичигт буруу ойлголт

Эмийн үнийн бодлого, тогтолцооны талаарх техникийн тайлан

ГАРЧИГ

ГАРЧИГ................................................................................................................................................... ii

ЗУРГИЙН ЖАГСААЛТ............................................................................................................................. iii

ХҮСНЭГТИЙН ЖАГСААЛТ...................................................................................................................... iv

ТАЛАРХАЛ..............................................................................................................................................v

Товчилсон үгийн жагсаалт...................................................................................................................vi

Техникийн нэр томъёо.........................................................................................................................1

1 ХУРААНГУЙ....................................................................................................................................4

2 ТАНИЛЦУУЛГА...............................................................................................................................8

2.1 Эмийн зардлыг бууруулах аргууд........................................................................................82.2 Зорилго................................................................................................................................122.3 Аргачлал..............................................................................................................................12

3 НӨХЦӨЛ БАЙДЛЫН ШИНЖИЛГЭЭ.............................................................................................13

3.1 Эмийн үнийн талаар баримтлах бодлого..........................................................................153.2 Эмийн үнийн талаарх өнөөгийн хууль эрх зүйн хүрээ......................................................173.3 СВОТ шинжилгээ.................................................................................................................19

4 ОЛОН УЛСЫН ЗАРЧИМ БА ТУРШЛАГА.......................................................................................20

4.1 Үнийн бодлогын төлөвлөлтийн зарчим............................................................................204.2 Олон улсын шилдэг туршлага: Улс орнууд юу хийх боломжтой вэ.................................20

5 МОНГОЛ УЛСАД БАЙЖ БОЛОХ ҮНИЙН БОДЛОГЫН ХУВИЛБАРУУД........................................23

5.1 Бөөний болон жижиглэнгийн үнэд нэмэгдэх хэмжээг хянах...........................................235.2 Зайлшгүй шаардлагатай эмийн гаалийн тариф, татварыг бууруулах..............................335.3 Эрүүл мэндийн даатгалын санд (ЭМДС) жишиг үнийг баримтлах..................................385.4 Хувилбаруудыг хослуулах...................................................................................................54

6 ХУВИЛБАРУУДЫН ХАРЬЦУУЛАЛТ, ТААМАГЛАЛ БА ЭРСДЭЛ.....................................................56

7 ДҮГНЭЛТ......................................................................................................................................59

ХАВСРАЛТ............................................................................................................................................61

Хавсралт 1. Эмийн үнийн үндэсний бодлогын үзэл баримтлал..................................................61Хавсралт 2. Эмийн үнийн үндэсний бодлогыг хэрэгжүүлэх замын зургийн төсөл.....................63Хавсралт 3. Нэмэгдэх хэмжээг зохицуулсан олон улсын туршлага.............................................70Хавсралт 4. Гаалийн тариф, татварыг бууруулсан олон улсын туршлага....................................73Хавсралт 5. Жишиг үнэ баримтлах олон улсын туршлага............................................................74

hera / Gerege Partners ii

Page 5: ХУРААНГУЙ study.docx · Web viewялгаатай ойлголт бөгөөд хувиар илэрхийлэгдэнэ. Энэ баримт бичигт буруу ойлголт

Эмийн үнийн бодлого, тогтолцооны талаарх техникийн тайлан

ЗУРГИЙН ЖАГСААЛТ

Зураг 1: Нэмэгдэх хэмжээний дээд хязгаарын загвар......................................................................24Зураг 2: Нэмэгдэх хэмжээний тогтолцоонд үнэ ялгаатай байх хувилбарууд..................................29Зураг 3: Хатуу тогтоосон ба уян хатан нэмэгдэх хэмжээ, эм олголтын хураамж............................30

hera / Gerege Partners iii

Page 6: ХУРААНГУЙ study.docx · Web viewялгаатай ойлголт бөгөөд хувиар илэрхийлэгдэнэ. Энэ баримт бичигт буруу ойлголт

Эмийн үнийн бодлого, тогтолцооны талаарх техникийн тайлан

ХҮСНЭГТИЙН ЖАГСААЛТ

Хүснэгт 1: Эмийн зардлыг бууруулах бодлого, (үнэтэй хамааралтай болон үл хамааралтай)......10Хүснэгт 2: 2014 онд батлагдсан ТЭТББ-ыг хэрэгжүүлэх төлөвлөгөөнд..........................................16Хүснэгт 3: Үнийн тогтолцооны СВОТ шинжилгээ..............................................................................19Хүснэгт 4: Ялгаатай нэмэгдэх хэмжээний давуу ба сул тал.............................................................25Хүснэгт 5: Монгол Улсын эмийн үнэд нэмэгдэх хэмжээг бага, дунд орлоготой /БДО/ бусад 10 улстай харьцуулсан байдал................................................................................................................26Хүснэгт 6: Нэмэгдэх хэмжээний дээд хязгаарын жишээ..................................................................27Хүснэгт 7: Эмийг импортын татвар ба НӨАТ-аас чөлөөлөхөд гарах үр нөлөө................................34Хүснэгт 8: Эмийн татварын орлогын өнөөгийн байдал....................................................................35Хүснэгт 9: Зайлшгүй шаардлагатай эмэнд импортын ба НӨАТ-ыг ногдуулаагүйгээс гарах нөлөө36Хүснэгт 10: Татварын орлогын алдагдлыг зайлшгүй шаардлагатай бус эмийн импортын татварыг нэмэх замаар нөхөх............................................................................................................................36Хүснэгт 11: ЭМДС-ийн 2015 оны хөнгөлөлтөд хийсэн АВС шинжилгээ...........................................41Хүснэгт 12: Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн 18 дугаар тогтоолоор батлагдсан жагсаалтад орсон Ибупрофен 400mg эмэнд хийсэн шинжилгээ, Үнийн хөнгөлөлтийн жагсаалт (2016 оны 5 дугаар сар)......................................................................................................................42Хүснэгт 13: Нийт хөнгөлөлтийн жишээ..............................................................................................43Хүснэгт 14: Дотоод жишиг үнийг Амлодипин 5; 10mg эмэнд хэрэглэх (ЭМДС-ын 2016 оны мэдээний сан).....................................................................................................................................44Хүснэгт 15: ЭМД-аас хөнгөлөлттэй олгох эмийн 2015 оны жагсаалтад орсон Флюконазол агуулсан бүтээгдэхүүн.........................................................................................................................45Хүснэгт 16: 2015 оны хамгийн их хэрэглээтэй 30 эмэнд гадаад жишиг үнэ хэрэглэвэл гарах нөлөө.............................................................................................................................................................47Хүснэгт 17: Ибупрофен 400mg эмийн хөнгөлөлтийн хэмжээ ба Дотоод жишиг үнэ хэрэглэсний дараах өвчтөний төлөх хэмжээ..........................................................................................................48Хүснэгт 18: ЭМДС-ийн 2016 оны мэдээний сан дах Амлодипин 5mg эмэнд Дотоод жишиг үнэ хэрэглэх...............................................................................................................................................49Хүснэгт 19: : ЭМДС-ийн 2016 оны мэдээний сан дах Амлодипин 10mg эмэнд дотоод жишиг үнэ хэрэглэх...............................................................................................................................................50Хүснэгт 20: 2015 онд үр нөлөө нь тодорхойгүй зайлшгүй шаардлагатай бус, хуучин эмэнд олгосон нөхөн олговор.......................................................................................................................52Хүснэгт 21: Хувилбаруудыг харьцуулсан байдал..............................................................................56Хүснэгт22: Нэмэгдэх хэмжээг хянахтай холбоотой хэрэгжүүлэх асуудал........................................72

hera / Gerege Partners iv

Page 7: ХУРААНГУЙ study.docx · Web viewялгаатай ойлголт бөгөөд хувиар илэрхийлэгдэнэ. Энэ баримт бичигт буруу ойлголт

Эмийн үнийн бодлого, тогтолцооны талаарх техникийн тайлан

ТАЛАРХАЛ

Монгол Улсад эмийн үнийн талаар баримтлах боломжит бодлогын үндсэн санаануудыг

зөвлөхүүд танилцуулж 2017 оны 3 дугаар сарын 20-ны өдөр зохион байгуулсан Чадавхи

бэхжүүлэх, мэдээлэл солилцох уулзалт хэлэлцүүлэгт оролцсон оролцогчдын болон төсөл

хэрэгжүүлэх нэгжийн санал энэхүү тайланд үнэ цэнэтэй байлаа.

Энэхүү тайланд 2015 онд ДЭМБ-аас эмийн үнийн бодлогын талаар гаргасан зөвлөмж ба

ДЭМБ/ОУЭМҮА байгууллагын эмийн үнийн төслийн тайлангуудыг ашигласан болно.

2017 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр Эрүүл мэндийн яамнаас өгсөн албан ёсны зөвлөмжийн

дагуу энэхүү тайланд нэмэлт өөрчлөлт оруулав.

hera / Gerege Partners v

Page 8: ХУРААНГУЙ study.docx · Web viewялгаатай ойлголт бөгөөд хувиар илэрхийлэгдэнэ. Энэ баримт бичигт буруу ойлголт

Эмийн үнийн бодлого, тогтолцооны талаарх техникийн тайлан

ТОВЧИЛСОН ҮГИЙН ЖАГСААЛТ

aм.дол Америк долларАУ Ажлын удирдамжАХ Ажлын хэсэгАХБ Азийн хөгжлийн банкАШУҮИС Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуульБДОУ Бага болон дунд орлоготой улсГЖҮ Гадаад жишиг үнэДЖҮ Дотоод жишиг үнэДЭМБ Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаЗШЭ Зайлшгүй шаардлагатай эм (Монгол Улсын)ИНКОТЕРМ Олон улсын худалдааны нөхцөлЛАЙСМЭД Эрүүл мэндийн хөгжлийн төв дэх мэдээний сан бүхий программМҮХ Медиан үнийн харьцааМХЕГ Мэргэжлийн хяналтын ерөнхий газарНӨАТ Нэмүү өртөгийн албан татварОУЖҮ Олон улсын жишиг үнэСХЗҮТ Стандарт хэмжилзүйн үндэсний төвСЯ Сангийн яамТАХ Техникийн ажлын хэсэгТӨГ Монгол төгрөгТХН Төсөл хэрэгжүүлэх нэгж (АХБ-ны ЭМЯ-дах)ТЭТТБ Төрөөс эмийн талаар баримтлах бодлого (2014)УБ УлаанбаатарЭЗБ Эмийн зохицуулалтын байгууллагаЭМДС Эрүүл мэндийн даатгалын санЭМДҮЗ Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлЭМТҮ Эрүүл мэндийн технологийн үнэлгээЭМЯ Эрүүл мэндийн яамЭОӨК Эрүүл мэндийн салбар дах Оюуны өмчийн комиссЭҮАН Эмийн үнэ ажиглах нэгжЭҮБ Эмийн үндэсний бодлого (2002)ЭҮХ Эмийн үнийн хорооЭХНБ Эм ханган нийлүүлэх байгууллагаЭЭХХ Эм эмнэлгийн хэрэгслийн хэлтэс (хуучин нэрээр)(DDP) НТТҮ Нийлүүлэлтийн төлбөр төлөгдсөн үнэ (Инкотерм) (EXW) ҮҮ Үйлдвэрийн үнэ (Инкотерм)(GDP) ТЗД Эмийн түгээлтийн зохистой дадал(GMP) Эм үйлдвэрлэлийн зохистой дадал(GPP) Эмийн сангийн зохистой дадал(ISPOR) Олон улсын Эмийн эдийн засгийн ба үр дүнгийн судалгааны нийгэмлэг (MeTA) Эмийн ил тод байдлын эвсэл (Монгол Улсын хэсэг)MSH Эрүүл мэндийн удирдлагын шинжлэх ухаан

hera / Gerege Partners vi

Page 9: ХУРААНГУЙ study.docx · Web viewялгаатай ойлголт бөгөөд хувиар илэрхийлэгдэнэ. Энэ баримт бичигт буруу ойлголт

Эмийн үнийн бодлого, тогтолцооны талаарх техникийн тайлан

ТЕХНИКИЙН НЭР ТОМЪЁО

Эм олголтын хураамж: жоронд бичигдсэн бүтээгдэхүүн бүрийн нэмэгдэх хэмжээний хувийн

оронд (эсвэл хувь дээр нэмж нэмэлтээр) тухайн эмийн сангийн жоронд бичсэн эм тус бүрийг

олгох үйл ажиллагаанд тогтмол төлөхөөр тогтоосон хураамж. Уг хураамж нь жороор эм

олгох үйл ажиллагааны зардлыг илүү нарийн тодорхойлдог бол; харин нэмэгдэх хэмжээний

хувийг тогтоосноор ашиг нь үнэтэй эм хэр борлуулахаас хамаардаг.

Гадаад жишиг үнэ (ГЖҮ) хэрэглэх гэдэг нь нэг эсвэл хэд хэдэн улсад тогтоосон эмийн үнийг

тухайн улсад уг бүтээгдэхүүний үнийг тохиролцох эсвэл тогтоох зорилгоор жишиг болгон

ашиглахыг хэлнэ.1

Энэхүү тайлангаар Эрүүл мэндийн даатгалын санд /ЭМДС/ эмийн үнийн дээд хэмжээг аль

болох бага байхаар тохиролцох, хэрэв Монголд хувийн хэвшлийн тогтоосон үнэ олон улсын

жишгээс 3 дахин их байвал илүү хүртээмжтэй, импортын ерөнхий нэршлийн эмийг хайх

стратегийг зөвлөж байна.2

Уг аргыг нэг эх үүсвэртэй буюу Монгол Улсад өөр сонголтгүй бүтээгдэхүүний жишиг үнэ

тогтооход хэрэглэж болно.

Дотоод жишиг үнэ (ДЖҮ) хэрэглэх гэдэг нь тухайн улсад эмчилгээ үйлчилгээнд хэрэглэж

байгаа ижил эмийн, эмчилгээний төстэй буюу адил үр нөлөө үзүүлдэг бүтээгдэхүүний үнийг

тогтоох, тохиролцох эсвэл улсаас нөхөн төлбөр олгохдоо жишиг болгохыг хэлнэ.3

Энэ нь Монгол Улсын нөхцөлд хамгийн хямд үнэтэй ерөнхий нэршлийн эмийн үнийг жишиг

болгон хэрэглэнэ гэсэн үг юм. Энэхүү жишиг үнэ нь нөхөн олговрын төвшинг тогтоох суурь

эсвэл бусад нийлүүлэгчдийн ижил бүтээгдэхүүний хөнгөлөлтийн хэмжээг тооцоход

хэрэглэгдэх юм.

Энэ тайланд ЭМДСанд зайлшгүй шаардлагатай эмийн хөнгөлөлтийн дээд хэмжээг

тогтоохдоо хамгийн хямд ерөнхий нэршлийн эмийн хөнгөлөлтийн хэмжээнд байлгахыг

зөвлөж байна.

Олон улсын жишиг (эсвэл загвар) үнэ гэдэг нь Эрүүл мэндийн удирдлагын шинжлэх ухаан

(Management Sciences for Health-MSH) байгууллагаас жил бүр нийтэлдэг ашгийн бус 1 ДЭМБ-ын ЭмиЙН үнэ ба нөхөн төлбөрийн бодлогын хамтын ажиллагааны төвөөс гаргасан нэр томъёоны тайлбар, Австри.http://whocc.goeg.at/Glossary/Search хаягаар харах.2 Улс орнуудын эмийн үнийн бодлого, ДЭМБ-ын удирдамж, ДЭМБ 2015 он. Дараах хаягаар мэдээлэл авах боломжтой.: http://apps.who.int/iris/bitstream/10665/153920/1/9789241549035_eng.pdf

3 http://whocc.goeg.at/Glossary/PreferredTerms/internal%20price%20referencing

hera / Gerege Partners 1

Page 10: ХУРААНГУЙ study.docx · Web viewялгаатай ойлголт бөгөөд хувиар илэрхийлэгдэнэ. Энэ баримт бичигт буруу ойлголт

Эмийн үнийн бодлого, тогтолцооны талаарх техникийн тайлан

нийлүүлэгчийн эсвэл худалдан авагчийн дэлхийн мэдээний санд байршуулсан зайлшгүй

шаардлагатай эмийн медиан үнэ.4

Нэмэгдэх хязгаар/хэмжээ: Худалдах үнийг гаргахын тулд худалдан авсан үнэ дээр нэмж буй

хэмжээний хувь5

Бөөний үнэд нэмэгдэх хэмжээ нь нийт өртөг дээр бөөний төвийн ашгийг нэмсэн хэмжээ,

эхлэл үнэ дээр нэмсэн хэмжээг хувиар илэрхийлсэн илэрхийлэл.

Эмийн сангийн нэмэгдэх хэмжээ нь нийт өртөг дээр эмийн сангийн ашгийг нэмсэн хэмжээ,

бөөний үнэ дээр (эсвэл эмийн сангийн худалдан авсан үнэ дээр) нэмсэн хэмжээг хувиар

илэрхийлсэн илэрхийлэл.

Бөөний үнэд нэмэгдэх дээд хязгаар гэдэг нь бөөнөөр худалдаалах үнийг гаргахын тулд

импортын эмийн хувьд нэрлэсэн хүрэх газарт нийлүүлэлтийн төлбөр төлөгдсөн үнэ (DDP) 6

дээр, дотоодод үйлдвэрлэсэн эмийн хувьд үйлдвэрийн үнэ (“Ex-works”-EXW)7 болон УБ-т

хүргэхэд эсвэл цуглуулах зардлын нийлбэр дээр нэмэх хувийн зөвшөөрөгдсөн хамгийн дээд

хэмжээ,. Зураг 1-ийг харна уу.

Жижиглэнгийн үнэд нэмэгдэх дээд хязгаар гэдэг нь жижиглэнгийн үнийг гаргахын тулд

бөөний үнэ дээр зөвшөөрч нэмсэн хамгийн их хувь.

Бөөний дээд үнэ гэдэг нь тухай бүтээгдэхүүний албан ёсоор нийтлэгдсэн эхлэл үнэ (Эмийн

үнийг ажиглах нэгжид бүртгүүлсэн үнэ) дээр бөөний үнэд нэмэгдэх дээд хязгаарыг нэмсэн

үнэ.

Жижиглэнгийн дээд үнэ гэдэг нь тухай бүтээгдэхүүний албан ёсоор нийтлэгдсэн эхлэл үнэ

(Эмийн үнийг ажиглах нэгжид бүртгүүлсэн үнэ) дээр хамгийн их бөөний болон

жижиглэнгийн нэмэгдэх хэмжээг нэмсэн үнэ.

4 http://mshpriceguide.org/en/home/

5Нэмэгдэх хэмжээ хэмээх ДЭМБ-ын тодорхойлолт нь худалдаанд хэрэглэгддэг тодорхойлолтоос (ашгийн) ялгаатай бөгөөд худалдаалах үнэ ба бүтээгдэхүүний өртөг үнийн хоорондын ялгаа (үйлдвэрийн үнэ эсвэл бөөний үнэ дээр бүх гарах зардлыг нэмсэн үнэ) .

6 хүргэлт багтсан инкотермийн батлагдсан нөхцөл- Delivered Duty Paid (DDP). http://www.worldclassshipping.com/incoterm_ddp.html

7 http://www.worldclassshipping.com/incoterm_exw.html

hera / Gerege Partners 2

Page 11: ХУРААНГУЙ study.docx · Web viewялгаатай ойлголт бөгөөд хувиар илэрхийлэгдэнэ. Энэ баримт бичигт буруу ойлголт

Эмийн үнийн бодлого, тогтолцооны талаарх техникийн тайлан

Медиан үнийн харьцаа (МҮХ) тухайн бүтээгдэхүүний үнэ (Монгол дах) ба олон улсын жишиг

үнэ хоорондын индекс.

Эхлэл үнэ гэдэг нь төлөвлөж буй үнийн зохицуулалтын дагуу Эмийн үнийг ажиглах нэгжид

мэдээлсэн үнэ. Энэ нь дотоодын үйлдвэрлэгч үйлдвэрийн (‘Ex Works’ (EXW)) үнэ дээр УБ дах

хүргэлтийн зардлаа нэмсэн үнэ. Импортын бүтээгдэхүүний хувьд нийлүүлэлтийн төлбөр

төлөгдсөн (“Delivered Duty Paid” (DDP)) үнэ буюу импортын бүтээгдэхүүнийг УБ-д хүргэсэн

импортлогчийн үнэ.

hera / Gerege Partners 3

Page 12: ХУРААНГУЙ study.docx · Web viewялгаатай ойлголт бөгөөд хувиар илэрхийлэгдэнэ. Энэ баримт бичигт буруу ойлголт

Эмийн үнийн бодлого, тогтолцооны талаарх техникийн тайлан

1 ХУРААНГУЙ

Монгол Улс бол дундаас доош орлоготой Төв Азийн орон юм. Монгол Улс дотооддоо

үйлдвэрлэсэн болон импортоор авч хэрэглээнд гаргаж буй эмийн бүтээгдэхүүний үнийг хянаж

зохицуулалт хийхийг эрмэлздэг. Бусад орны туршлагаас харахад тухайн орны улсын болон

хувийн хэвшил дэх эмийн хэрэглээний зардал нь эрүүл мэндийн салбарт хурдацтай өсөж буй

зардлын хүчин зүйлсийн нэг юм. Монгол Улсын Засгийн газар эмийн зардлын өсөлтийг

зохицуулахын тулд эмийн бүтээгдэхүүний үнэд хяналт тавьж эхлэхийг зорьж байна. Эмийн үнийг

зохицуулах бодлогыг бий болгосноор (i) эмзэг давхаргын иргэдийн халааснаас гарах эмийн

зардлыг багасгах (ii) улсын эрүүл мэндийн салбар дах эмийн зардал илүү хяналттай болно.

Энэхүү техникийн тайланг Эрүүл мэндийн яам (ЭМЯ)-ны мэрэгжилтэнүүд болон бусад бодлого

боловсруулагчдад зориуллаа. Тайлангийн зорилго нь Эрүүл мэндийн яамны мэрэгжилтэнүүд

болон бодлого боловсруулагчдад Монгол орны нөхцөлд нийцсэн, бодитоор нэвтрүүлэх

боломжтой эмийн үнийг зохицуулах бодлогуудыг судлан танилцуулахад оршино.

Зөвлөхүүд 2015 онд гарсан улс орнуудын эмийн үнийн бодлогын талаарх ДЭМБ-ын удирдамжид

туссан олон улсын шилдэг туршлагыг ашиглав.

Уг тайланд бид Монголд эмийн бүтээгдэхүүний зардлыг үнийн интервенцээр бууруулах бодлогыг

түлхүү тусгасан хэдий ч үнэтэй холбоогүй бусад интервенцээр эмийн зардлыг бууруулж

болохоор байна. Тухайлбал:

- Эрүүл мэндийн яам болон Эрүүл мэндийн даатгалын газарт Эрүүл мэндийн технологийн

үр нөлөө, үр ашгийг илүү сайн үнэлэх эрүүл мэндийн технологийн үнэлгээний чадамжийг

хөгжүүлэх

- Ерөнхий нэршлийн эмийн жор бичилтийг чухалчлах

- Худалдааны нэршил бүхий эмийг ерөнхий нэршлийн эмээр орлуулахыг дэмжих

- Хэрэгцээг нэгтгэн ерөнхий гэрээний дагуу эмийн нэгдсэн худалдан авалт хийх

Тайланд дараах гурван аргаар эмийн үнийн бодлого баримтлахыг санал болгож байна. Үүнд:

1. Эмийн бүтээгдэхүүний бөөний болон жижиглэнгийн худалдааны салбарт ба эмнэлгийн эмийн

санд худалдаалах эмийн бүтээгдэхүүнийн үнэд нэмэгдэх хэмжээг хянах

2. Зайлшгүй шаардлагатай эмийг гаалийн (импортын) болон нэмэгдсэн өртөгийн албан татвар

(НӨАТ)-аас чөлөөлөх

hera / Gerege Partners 4

Page 13: ХУРААНГУЙ study.docx · Web viewялгаатай ойлголт бөгөөд хувиар илэрхийлэгдэнэ. Энэ баримт бичигт буруу ойлголт

Эмийн үнийн бодлого, тогтолцооны талаарх техникийн тайлан

3. Эрүүл мэндийн даатгалын санд жишиг үнийг нэвтрүүлэх

Зөвлөмж 1.Нэмэгдэх хэмжээг зохицуулах

Орлогын төвшнөөс үл хамааран нилээдгүй улс оронд эмийн бүтээгдэхүүний үнэд нэмэгдэх

хэмжээг хянах аргыг ашигладаг. Энэ нь бөөний болон жижиглэнгийн үнийг зохицуулах үр дүнтэй

арга юм. Нэмэгдэх хэмжээг зохицуулахын тулд хэрэгжихүйц сайн хяналт мониторингийн

тогтолцоо зайлшгүй шаардагдана. Мөн бөөний болон жижиглэнгийн үнийн нэмэгдэх хэмжээг

ялгаатай тогтоох шаардлагатай байдаг.

Бөөний үнэд нэмэгдэх хэмжээг зохицуулах:

- Эрүүл мэндийн яам эхний ээлжинд зөвхөн зайлшгүй шаардлагатай эмэнд нэмэгдэх дээд

хэмжээг тогтоохыг зөвлөж байна. Засгийн газар нэмэгдэх дээд хэмжээг эм ханган

нийлүүлэх байгууллагатай хэлэлцэн тохиролцох шаардлагатай. Уг хэмжээ аль болох олон

улсын бөөний үнэд нэмэгдэх дээд хэмжээний медиан болох 12,7% -д дөхөх нь хамгийн

тохиромжтой.

- Зайлшгүй шаардлагатай эм тус бүрийн албан ёсны ‘эхлэл үнэ’-ийг тодорхойлж бүртгэх

хэрэгтэй. Энэ нь нийлүүлэгчээс мэдээлсэн тухайн бүтээгдэхүүний хамгийн хямд үнэ байж

болно.

- Албан ёсны ‘эхлэл үнэ’ дээр нэмэгдэх дээд хэмжээг нэмсэнээр бүтээгдэхүүн бүрийн дээд

үнийг тогтооно.

- Эм ханган нийлүүлэх байгууллага тогтоосон дээд үнээс хямдаар зарах бүрэн боломжтой.

Жижиглэнгийн үнэд нэмэгдэх хэмжээг зохицуулах

- Ойрын хугацаанд, Эрүүл мэндийн яам зөвхөн зайлшгүй шаардлагатай эмийн үнэд

нэмэгдэх дээд хэмжээг тогтоохыг зөвлөж байна.

- Дунд хугацаандаа, үнийг хянах тогтолцоо бий болж үнийн мэдээллийн бааз нэмэгдсэн

үед Эрүүл мэндийн яам эмийн үнэд нэмэгдэх хэмжээг жигд тогтоох хэлбэрээс регрессив

(буурах) системд шилжүүлэх боломжтой. Регрессив нэмэгдэх хэмжээний системд өндөр

үнэтэй эмэнд нэмэгдэх хэмжээ нь хямд үнэтэй эмийнхээс бага байна.

- Урт хугацаандаа, жижиглэнгийн эмийн санд эм олголтын тогтмол хураамж нэвтрүүлэх

чиглэл баримтлахыг ЭМЯ-д зөвлөж байна. Энэ систем нь илүү өндөр үнэтэй эм олгон

ашиг олох гажууд/буруу жишгийг үгүй болгодог.

hera / Gerege Partners 5

Page 14: ХУРААНГУЙ study.docx · Web viewялгаатай ойлголт бөгөөд хувиар илэрхийлэгдэнэ. Энэ баримт бичигт буруу ойлголт

Эмийн үнийн бодлого, тогтолцооны талаарх техникийн тайлан

Эмийн үнэд хяналт тавихын сацуу ‘эхлэл үнэ’-ийг бүртгэдэг хяналт шинжилгээний нэгжийг бий

болгох зайлшгүй шаардлагатай. Энэ нэгж (‘Эмийн үнийг ажиглах нэгж’ гэж нэрлэж болох юм)

эмийн үнийн мэдээллийг нэгтгэх, нийтлэх, хянах үүрэгтэй. Энэ нэгжийг бий болгосноор Засгийн

газарт жижиглэнгийн болон бөөний үнийн өөрчлөлтийг хянах, цаашид бодитой, хөдлөшгүй

мэдээлэлд суурилан бодлогын өөрчлөлт хийх, олон нийт болон ханган нийлүүлэгчдийг эмийн

үнийн мэдээллээр хангах боломж бүрдэнэ.

Зөвлөмж 2. Зайлшгүй шаардлагатай эмийг гаалийн татвар ба НӨАТ-аас чөлөөлөх.

Зайлшгүй шаардлагатай эм болон тус жагсаалтад орсон эмийн түүхий эдийг импортын татвараас

чөлөөлөх, НӨАТ-ыг тэглэхийг зөвлөж байна. Ингэснээр үндэсний үйлдвэрийн зайлшгүй

шаардлагатай эмийн үнийг 11.5%-иар, импортын зайлшгүй шаардлагатай эмийг 15.5%-иар

бууруулж болохоор байгаа нь бидний тооцооноос харагдаж байна. Энэхүү санал болгож байгаа

хөнгөлөлт болон НӨАТ-ыг тэглэснээс гарах алдагдлыг зайлшгүй шаардлагатай бус бусад эмийн

бүтээгдэхүүний импортын татварыг 17% болгосноор бүрэн нөхөх боломжтой юм.

Зөвлөмж 3. Жишиг үнийг нэвтрүүлэх.

Гадаад болон дотоод жишиг үнийг нэвтрүүлсэнээр Эрүүл мэндийн даатгалын сангийн төсвийг

мэдэгдэхүйц хэмнэнэ.

Дотоод жишиг үнэ

Дотоод жишиг үнэ тогтоох нь эрүүл мэндийн даатгалаар хөнгөлөлттэй олгох эмийн жагсаалтад

орсон эм тус бүрт жишиг үнийг тогтоох арга юм. Дотоод жишиг үнэ тогтоох арга нь ЭМДС-аас

хөнгөлөлт үзүүлж буй эм тус бүрт өөрийн улс дах жишиг үнийг (ихэвчлэн хамгийн бага үнэтэй

ерөнхий нэршлийн эмийн үнэ байх) ашигладаг юм. Энэ жишиг үнээр цаашид даатгалаас олгох

нөхөн олговрын төвшин, эм тус бүрийн үнийн хөнгөлөлтийн хэмжээг тогтоох боломжтой.

Иймээс Эрүүл мэндийн яам хамгийн хямд үнэтэй ерөнхий нэршлийн эмийн үнийг ашиглан

ЭМДС-д жишиг болгон дотоод жишиг үнэ тогтоож эхлэхийг зөвлөж байна.

Гадаад жишиг үнэ

Гадаад жишиг үнийн арга нь дотоод жишиг үнийн аргатай төстэй бөгөөд үндсэн ялгаа нь тухайн

бүтээгдэхүний жишиг үнийг тоогтооход олон улсын жишиг үнийг ашиглаж байгаад оршино8.

Гадаад жишиг үнийн аргыг дараах 2 тохиолдолд ашиглахыг зөвлөж байна:

8 http://mshpriceguide.org/en/home

hera / Gerege Partners 6

Page 15: ХУРААНГУЙ study.docx · Web viewялгаатай ойлголт бөгөөд хувиар илэрхийлэгдэнэ. Энэ баримт бичигт буруу ойлголт

Эмийн үнийн бодлого, тогтолцооны талаарх техникийн тайлан

(i) Тухайн бүтээгдэхүүний дотоод жишиг үнэ олон улсын медиан үнээс 4 дахин их байх

(ii) Зөвхөн нэг эх үүсвэрээс нийлүүлдэг, дотоод жишиг үнийг ашиглах боломжгүй, Монгол

Улсын зах зээлд тухайн бүтээгдэхүүн цор ганц үнэтэй байх

Дээр санал болгосон 3 арга нь (нэмэгдэх хэмжээ, татварын хөнгөлөлт, жишиг үнэ) харилцан бие

биенээ дэмжих бодлого юм. Эмийн үнийн бодлогодоо эдгээр санал болгож буй аргыг хослуулан

ашиглаж цаашид илүү хэмнэлт гаргахыг зөвлөж байна.

Нэмэгдэх хэмжээний дээд хязгаарыг хэдээр тогтоосноос шалтгаалж эмийн сангууд хэт их ашиг

олохыг хязгаарлаж улмаар өвчтөн болон ЭМДС-г хамгаална.

Зайлшгүй шаардлагатай эмийг импортын татвараас чөлөөлөх нэмэгдсэн өртгийн албан татварыг

тэглэснээр хамгийн багадаа 7.81 сая ам.долларын хэмнэлтийг өвчтөн болон ЭМДСанд гаргана.

2016 онд ЭМДС дотоод жишиг үнийн аргыг хэрэглэсэн бол амлодипинд олгосон нөхөн олговорт

нийтдээ 928 сая төгрөг (34.9%) хэмнэж болох байсан. Бусад бүтээгдэхүүний хувьд хэмнэлт нь арай

бага ч дундажаар 20 хувь буюу 5 тэрбум орчим байх боломжтой байжээ.

Гадаад жишиг үнийг хамгийн их хэрэглээтэй 30 бүтээгдэхүүний эхний 13-т хэрэглэхэд 2015 онд

ЭМД-аас олгосон эмийн хөнгөлөлтөөс 4.38 тэрбум төгрөгийн буюу 27.3% хэмнэлт гаргах байсан

байна.

Хэрэглээнээс гарсан болон/эсвэл зайлшгүй шаардлагатай бус эмийг даатгалаар хөнгөлөлттэй

олгох эмийн жагсаалтаас хасах нь үнэтэй хамааралгүйгээр эмийн зардлыг мэдэгдэхүйц

бууруулах боломжтой арга юм. 2015 оны даатгалаас хөнгөлөлттэй олгосон эмийн жагсаалтаас

ийм 5 эмийг хасахад л 3480 сая төгрөг буюу 21.7% хэмнэлт гарах боломжтой байлаа.

Гадаад болон дотоод жишиг үнэ хэрэглэх, хэрэглээнээс гарсан болон зайлшгүй шаардлагатай бус

эмийг хөнгөлттэй олгох эмийн жагсаалтаас хасах зэрэг нь бүхэлдээ Эрүүл мэндийн даатгалын

сангийн нийт төсвийг хамгийн багадаа 50%-иар хэмнэх боломжтой байна.

hera / Gerege Partners 7

Page 16: ХУРААНГУЙ study.docx · Web viewялгаатай ойлголт бөгөөд хувиар илэрхийлэгдэнэ. Энэ баримт бичигт буруу ойлголт

Эмийн үнийн бодлого, тогтолцооны талаарх техникийн тайлан

2 ТАНИЛЦУУЛГА

Монгол Улс бол дундаас доош орлоготой Төв Азийн орон юм. Монгол Улс дотооддоо

үйлдвэрлэсэн болон импортоор авч хэрэглээнд гаргаж буй эмийн бүтээгдэхүүний үнийг хянаж

зохицуулалт хийхийг эрмэлздэг. Бусад орны туршлагаас харахад тухайн орны улс, хувийн хэвшил

дэх эмийн хэрэглээний зардал нь эрүүл мэндийн салбарт хурдацтай өсөж буй зардлын хүчин

зүйлсийн нэг юм. Монгол Улсын Засгийн газар эмийн зардлын өсөлтийг зохицуулахын тулд

эмийн бүтээгдэхүүний үнэд хяналт тавьж эхлэхийг зорьж байна. Эмийн үнийг зохицуулах

бодлогын үр дүнд (i) эмзэг давхаргын иргэдийн халааснаас гарах эмийн зардлыг багасгах (ii)

улсын эрүүл мэндийн салбар дах эмийн зардалд хяналт тогтоох болно.

Энэхүү техникийн тайлан нь АХБ-ны техникийн туслалцааны TA 8967-МОН төслийн нэг хэсэг

бөгөөд эмийн үнийн нөхцөл байдал, Монгол Улсад эмийн үнийн бодлогыг хэрэгжүүлж болох

хувилбарууд, тэдгээрийн хэрэгжилтийн талаар тусгасан баримт бичиг болно. Тайланг Улс

орнуудын эмийн үнийн бодлогын талаарх ДЭМБ-ын гарын авлагад багтсан олон улсын шилдэг

туршлагуудад үндэслэн боловсруулсан.

Тус тайлан нь Эрүүл мэндийн яамны мэрэгжилтэнүүд болон бусад бодлого боловсруулагчдад

дэмжлэг үзүүлэх зорилготой.

Эмийн үнийн бодлогод санал болгож буй гурван арга, тэдгээрийг хослуулан хэрэглэх талаар ЭМЯ-

д 2017 оны 3 дугаар сарын 20-ны өдөр Эмийн үнийн бодлогын талаар чадавхи бэхжүүлж

мэдээлэл солилцох уулзалт хэлэлцүүлгээр9 хэлэлцүүлсэн билээ. Уг хэлэлцүүлэгт оролцогчдоос

ирүүлсэн саналыг уг тайланд тусгав.

2.1 Эмийн зардлыг бууруулах аргууд

Энэхүү тайланд тусгагдсан эмийн үнийн тодорхой бодлогуудаас гадна бусад хэд хэдэн арга

замаар эмийн үнэ болон Засгийн газар, өвчтөн, ЭМДС-аас гарах эмийн зардлыг бууруулж болдог

байна. Үүнд:

(i) Төрийн худалдан авах ажиллагааны арга барилыг сайжруулах,

(ii) Эрүүл мэндийн технологийн үнэлгээг ашиглан эмчилгээний өртөг үр ашигтай эмчилгээг

сонгох

9 Хөтөлбөр, танилцуулга, зөвлөмж болон үндсэн бичиг баримт зэргийг доорх хаягаар авах боломжтой:: https://www.dropbox.com/sh/rmmvecs31bncrqc/AAC59fdR59PlCBMkyRLtqENda?dl=0

hera / Gerege Partners 8

Page 17: ХУРААНГУЙ study.docx · Web viewялгаатай ойлголт бөгөөд хувиар илэрхийлэгдэнэ. Энэ баримт бичигт буруу ойлголт

Эмийн үнийн бодлого, тогтолцооны талаарх техникийн тайлан

(iii) Ерөнхий нэршлийн эмийн жор бичилтийг дэмжих

(iv) Ерөнхий нэршлийн эмээр орлуулан дараах зохистой жор бичилтийг нэвтрүүлэх

(vi) Нотолгоонд суурилсан стандарт эмчилгээний заавар

(vii) Зайлшгүй шаардлагатай эмийн жагсаалтад орсон эмийг чухалчлах.10

Дараах хүснэгтээр эмийн үнийн болон үнийн бус бодлогыг харууллаа.

10 хера.Нөхцөл байдлын шинжилгээний тайлан. 2016 оны төсөл.

hera / Gerege Partners 9

Page 18: ХУРААНГУЙ study.docx · Web viewялгаатай ойлголт бөгөөд хувиар илэрхийлэгдэнэ. Энэ баримт бичигт буруу ойлголт

Эмийн үнийн бодлого, тогтолцооны талаарх техникийн тайлан

Хүснэгт 1: Эмийн зардлыг бууруулах бодлого, (үнэтэй хамааралтай болон үл хамааралтай)

ХАМРАХ ХҮРЭЭ ОДООГИЙН БОДЛОГО АСУУДЛУУД БОЛОМЖИТ ӨӨРЧЛӨЛТҮҮД

ТАЙЛАНД ОРУУЛСАН ЭСЭХ

Ерөнхий нэршлийн эмийн бодлого

Ерөнхий нэршлийн эмийн жор бичилт хэрэглээг дэмжих (Төрөөс эмийн талаар баримтлах бодлого-ТЭТББ)

Ерөнхий нэршлийн эмийг орлуулан хэрэглэх хууль эрх зүйн орчин бүрэн бүрдээгүй; Ерөнхий нэршлийн эмийн чанарын талаар муу гэсэн ойлголттой

Эмийн хуулийн төсөлд өвчтөнд ерөнхий нэршлийн эмийг орлуулж хэрэглэж болохыг заавал буюу албан журмын болгож тусгах

Хера зөвлөх багийн төслийн бусад ажлаар хийгдэж байгаа; энэ тайланд ороогүй.

Төрийн худалдан авах үйл ажиллагаа

Чанартай, зайлшгүй шаардлагатй эмийг хямд үнээр худалдан авах

Худалдан авах ажиллагаа салангид байдалтай; үнэ нь ОУ-ын жишиг үнээс өндөр

Нэгдсэн худалдан авалт; ерөнхий гэрээ; ил тод нээлттэй байдал (цахим каталоги)

Хера зөвлөх багийн бусад ажлаар хийгдэж байгаа; энэ тайланд ороогүй

Улсын эмнэлэгт хэвтэн эмчлүүлэгч

Төрөөс хариуцах Улсын төсөв хүрэлцээгүй; Эмийн үнэ өндөр

Нотолгоонд суурилсан эмчилгээний удирдамжийг илүү мөрдөх ба зайлшгүй шаардлагатай эмийн сонголтыг сайжруулах

ТЭТББ-ын хэрэгжилтийн нэг хэсэг; энэ тайланд ороогүй

Улсын эмнэлгийн амбулаторйн үйлчлүүлэгч

Үйлчлүүлсэн өвчтөнд зохистой жор бичих (Өвчтөн халааснаасаа болон ЭМДС-аас төлнө)

Эмийн үнэ өндөр, худалдан авах боломж багатай, хангамж дутагдалтай

Нотолгоонд суурилсан эмчилгээний удирамж;эмийн зохистой хэрэглээ;

Хера зөвлөх багийн бусад ажлаар хийгдэж байгаа; энэ тайланд ороогүй

Эрүүл мэндийн даатгалын сан

Зарим зайлшгүй шаардлагатай эмэнд хөнгөлөлт үзүүлэх

ЭМДС-ийн төсвийн 50%-ийг 5 эмэнд зарцуулж байна; Хөнгөлөлтийн бодлого уялдаагүй;Ижил эмийн өөр хувилбаруудыг ялгаатай хөнгөлдөг

ЭМДС-аас хөнгөлөх хэмжээг тогтоохдоо хамгийн хямд үнэтэй ерөнхий нэршлийн эмийн үнэд үндэслэн Дотоод жишиг үнэ хэрэглэх;Цор ганц эх үүсвэртэй эмэнд гадаад жишиг үнэ хэрэглэх

Дотоод ба гадаад жишиг үнийн талаар энэ тайланд туссан.

Хувийн хэвшил: үндэсний үйлдвэрлэгчид

Чанартай боломжийн үнэтэй эм үйлдвэрлэхэд хувийг салбарыг дэмжих

Эмийн үндсэн үйлчлэгч бодисын үнэ өндөр; эмийн үнэ өндөр; ЗШЭЖ-д ороогүй эм олон; жижиг зах зээлд хэт олон (GMP шаардлага хангаагүй) үйлдвэрүүдтэй

ЗШ-тай эмийн үндсэн үйлчлэгч бодисыг импортын татвар, НӨАТ-аас чөлөөлөх, эмийн үйлдвэрүүд нэгдэх

Татварыг бууруулах талаар энэ тайланд туссан

Хувийн хэвшил: бөөнийн импортлогчид

GMP шаардлага хангасан үйлдвэрээс боломжийн үнэтэй эм нийлүүлэх (биоэквивалент чанарын судалгааны нотолгоотой ерөнхий нэршлийн эм байх)

Олон эх сурвалжаас өндөр үнэтэй нийлүүлдэг

ЗШ-тай чанартай эмийг импортын татвараас хөнгөлөх, ЗШЭ-ийг НӨАТ-аас чөлөөлөх

Татварыг бууруулах талаар энэ тайланд туссан

Хувийн хэвшил: ЭХНБ-ууд

Бүртгэлтэй эмийг Түгээлтийн зохистой дадал (GDP)-ын шаардлагын дагуу

Хуваагдмал зах зээл; Түгээлтийн зохистой дадлыг бүрэн мөрдүүлдэггүй; үнэ

Нэгдэх; Түгээлтийн зохистой дадлын сургалтаар дэмжих; нэмэгдэх

Нэмэгдэх хэмжээний хяналт ба ЗШЭ-ийн НӨАТ-ын

hera / Gerege Partners 10

Page 19: ХУРААНГУЙ study.docx · Web viewялгаатай ойлголт бөгөөд хувиар илэрхийлэгдэнэ. Энэ баримт бичигт буруу ойлголт

Эмийн үнийн бодлого, тогтолцооны талаарх техникийн тайлан

түгээж хадгалах ба нэмэгдэх хэмжээ өндөр

хэмжээний хяналт; ЗШЭ-ийг НӨАТ-аас чөлөөлөх

хөнгөлөлтийн талаар энэ тайланд туссан.

Хувийн хэвшил жижиглэнгийн эмийн сан ба эмнэлэг

Бүртгэлтэй эмийг Эмийн сангийн зохистой дадлын дагуу хадгалж олгох

Өндөр үнэ ба нэмэгдэх хэмжээ

Эмийн сангийн зохистой дадлыг дэмжих; Нэмэгдэх хэмжээний хяналт; ЗШЭ-ийг НӨАТ-аас хөнгөлөх; ерөнхий нэршлийн эмийг орлуулан хэрэглэх.

Нэмэгдэх хэмжээний хяналт ба ЗШЭ-ийн НӨАТ-ын хөнгөлөлтийн талаар энэ тайланд туссан.

Энэхүү тайлангаар зөвхөн эмийн үнийн бодлогын талаар нарийвчлан хэлэлцүүлсэн болно.

hera / Gerege Partners 11

Page 20: ХУРААНГУЙ study.docx · Web viewялгаатай ойлголт бөгөөд хувиар илэрхийлэгдэнэ. Энэ баримт бичигт буруу ойлголт

Эмийн үнийн бодлого, тогтолцооны талаарх техникийн тайлан

2.2 Зорилго

Эмийн үнийн бодлого ба тогтолцооны талаарх энэхүү тайлангийн зорилго нь Монгол Улсын

Засгийн газарт ерөнхий нэршлийн эмийн үнийн талаар баримтлах бодлогын хувилбаруудаас

сонголт хийхэд дэмжлэг үзүүлэх юм.

2.3 Аргачлал

Зөвлөхүүд дараах нөхцөл байдал, баримт материалд судалгаа шинжилгээг хийгээд байна: (1)

эмийн үнийн тогтолцоо, нөхцөл байдал ба Монгол Улс дах эмийн үнийн талаарх сүүлийн үеийн

судалгаа; (2) ТЭТББ-д туссан эмийн үнийн талаар баримтлах бодлогын чиглэл, ТЭТББ-ыг

хэрэгжүүлэх төлөвлөгөө, ЗГ-ын 2017-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр, Төрөөс Эрүүл мэндийн

талаар баримтлах бодлого, 2010 оны Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хууль, 2016 оны Эмийн

хуулийн төсөл, ЭМЯ-ны үйл ажиллагааны төлөвлөгөө; (3) Ном зүй, Олон улсын шилдэг туршлага,

Улс орнуудын эмийн үнийн бодлогын талаарх ДЭМБ-ын удирдамж.11

Үүний дараа ДЭМБ-ын зөвлөмж болгосон хувилбаруудаас Монгол Улсад ойрын болон урт

хугацаанд хэрэгжүүлж болох аргуудыг тодорхойлсон.

11 ДЭМБ. Улс орнуудын эмийн үнийн бодлогын талаарх удирдамж.2015 http://apps.who.int/iris/bitstream/10665/153920/1/9789241549035_eng.pdf

hera / Gerege Partners 12

Page 21: ХУРААНГУЙ study.docx · Web viewялгаатай ойлголт бөгөөд хувиар илэрхийлэгдэнэ. Энэ баримт бичигт буруу ойлголт

Эмийн үнийн бодлого, тогтолцооны талаарх техникийн тайлан

Эмийн салбарын хууль эрх зүйн орчин, хэрэгжих боломжоос харахад Монгол Улсад хамгийн

боломжтой 3 бодлогыг нэвтрүүлж болохоор байна гэж үзлээ.

Эдгээр санал болгож буй бодлогоор улсад хэр хэмнэлт гаргахыг тооцоолов.

hera / Gerege Partners 13

Page 22: ХУРААНГУЙ study.docx · Web viewялгаатай ойлголт бөгөөд хувиар илэрхийлэгдэнэ. Энэ баримт бичигт буруу ойлголт

Эмийн үнийн бодлого, тогтолцооны талаарх техникийн тайлан

3 НӨХЦӨЛ БАЙДЛЫН ШИНЖИЛГЭЭ

Монгол Улсад 1992 онд эмийн үнийн зохицуулалтыг нэвтрүүлсэн. Үнийн хороог ЭМЯ-нд

байгуулж, тус хороо нь шинэ импортын бүтээгдэхүүн ба дотоодын үйлдвэрийн бүтээгдэхүүний

үнийг баталж байжээ. 1997 онд энэ үйл ажиллагаа зогссон байна.

1999 оноос эмийн бүтээгдэхүүнд 10%-ийн нэмэгдсэн өртгийн албан татвар (НӨАТ) ногдуулж

эхэлсэн.12

2004 онд ЭМЯ эмийн үнийн талаарх ДЭМБ/ОУЭМҮА байгууллагуудын албан ёсны судалгааг

хийсэн бөгөөд тус судалгаагаар медиан үнийн харьцаа (МҮХ)13 төрийн худалдан авалтад 2.3-2.4,

эргэлтийн эмийн санд 3.99, хувийн салбарт 4.12-4.17 байсныг тогтосон. Энэ тайланд эмийн үнэд

нэмэгдэх хэмжээг тодорхойлох, татварын хэмжээг бууруулахыг зөвлөж байжээ.

2012 онд дээрх судалгааг давтан хийхэд ойролцоо үр дүн гарсан байна: Төрийн эм худалдан авах

үнэ олон улсын жишиг үнээс 2.24 дахин их, хувийн эмийн сангаас өвчтөнийн авч буй эмийн

медан үнэ олон улсын жишигтэй харьцуулахад 4.6 дахин өндөр байжээ.

2014 онд батлагдсан ТЭТББ нь Монгол Улсад чанартай, зайлшгүй шаардлагатай эмийн худалдан

авах боломжийг нэмэгдүүлэх шаардлагатайг дахин баталгаажуулсан.14

12 Монгол дахь эмийн үнэ, хүртээмж, худалдан авах боломж болон үнийн бүрэлдэхүүн. ЭМЯ-ны ЭЭХХ, 2013 он. Мэдээллийг доорх хаягаар авах боломжтой:: www.haiweb.org/wp-content/uploads/2015/07/Mongolia-Report-Pricing-Surveys.pdf

13 МҮХ нь 1996 оноос хойш жил бүр Эрүүл мэндийн удирдлагын шинжлэх ухааны байгууллагаас хэвлэн гаргадаг олон улсын жишиг үнийн гарын авлагад дотоодын үнэ болон медиан үнийг харьцуулсан харьцаа юм. Энэ нь олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн, ДЭМБ/ОУЭМҮА байгууллагын эмийн үнийн судалгаанд загвар болдог. www.mshpriceguide.org хаягаар харах.

14 Бүлэг 2.2.4. Херагийн нөхцөл байдлын дүн шинжилгээний тайлан.

hera / Gerege Partners 14

Page 23: ХУРААНГУЙ study.docx · Web viewялгаатай ойлголт бөгөөд хувиар илэрхийлэгдэнэ. Энэ баримт бичигт буруу ойлголт

Эмийн үнийн бодлого, тогтолцооны талаарх техникийн тайлан

Монгол Улсад эмийн үнэ өндөр байхад нөлөөлж байж болох хүчин зүйлүүд:15

Эмийн үнийн зохицуулалт хангалтгүй.

Нэмэгдэх хэмжээ өндөр: 2012 онд Монгол Улсад нийт нэмэгдэх хэмжээний медиан

63.05% (44.23% - 85.68%) байгаа нь бага, дунд орлоготой 10 улсын нийт нэмэгдэх

хэмжээний медианаас 42.5% (range 26.1-81.8%)-аас илүү байна.16

Нэмэгдэх хэмжээг зохицуулдаггүйгээс нэмэгдэх хэмжээ өндөр байх боломжтой бөгөөд

энэ нь нийлүүлэгчдийг эмийн зах зээлд орох сонирхлыг төрүүлдэг: 2015 онд МХЕГ-аас

хийсэн хяналт шалгалтаар 210 эм ханган нийлүүлэх байгууллага байгаагаас ЭМЯ-наас

албан ёсоор тусгай зөвшөөрөлтэй гэх 180 ЭХНБ байна. Энэ өндөр тоо нь ашиг олох

боломжтой гэдгийг харуулна. Бага хэмжээний эргэлттэй олон ЭХНБ бүхий ийм

хуваагдмал байдал зах зээлийг үр ашиггүй байхад хүргэж байна.

Цаг агаарын эрс тэс нөхцлөөс үүдээд өргөн уудам нутаг дэвсгэрт тархсан цөөн тооны хүн

амд үйлчилгээ тэр бүр хүртээмжтэй байдаггүй. Энэ нь тээврийн зардал их байх, хэт өндөр

ба хэт бага агаарын хэм зэргийн нөлөөллөөс хамгаалсан хадгалалтын зардал өндөр

байхад нөлөөлдөг.

Маш олон жижиг дотоодын үйлдвэрлэгчтэй (2015 оны байдлаар 3 сая хүн амд 33 тусгай

зөвшөөрөлтэй үйлдвэр 15 сая ам.долларын үйлдвэрлэлийн зах зээлийг хувааж байна.

Тэдний нэгээс бусад нь GMP шаардлагад хараахан нийцээгүй тул бүтээгдэхүүнээ

экспортод гаргадаггүй).

Улсын салбарын хуваагдмал зах зээл: аймгууд, эмнэлгүүд ба УБ-ын дүүргүүд тусдаа

төвлөрсөн бус тендерээр эмээ авдаг нь гадаадаас боломжийн үнэтэй эмийг авах

нөхцөлийг бүрдүүлдэггүй.17

15 нөхцөл байдлын дүн шинжилгээний тайлан, хера, 2016.16 Л.Левинсон. Бостоны их Сургуулийн Нийгмийн Эрүүл Мэндийн Ухааны мастер. 2003. Хөгжиж буй орнуудад зайлшгүй шаардлагатай эмийн худалдан авах ажиллагааны зардлыг бууруулах бодлого, хөтөлбөрийн хувилбарууд.: http://apps.who.int/medicinedocs/documents/s21609en/s21609en.pdf хаягаар харах боломжтой.

17 Шинээр ерөнхий гэрээгээр нэгдсэн худалдан авалт хийж салангид байдлыг бууруулахаар ажиллаж байна.

hera / Gerege Partners 15

Page 24: ХУРААНГУЙ study.docx · Web viewялгаатай ойлголт бөгөөд хувиар илэрхийлэгдэнэ. Энэ баримт бичигт буруу ойлголт

Эмийн үнийн бодлого, тогтолцооны талаарх техникийн тайлан

Монгол Улсын хуваагдмал жижиг зах зээлд татагдах гадаадын нийлүүлэгчийн сонирхол

хязгаарлагдмал (100 сая ам.доллар нь 1.2 их наяд ам.долларын дэлхийн эмийн зах

зээлийн 0.0008%-ийг эзэлнэ); Улсын бүртгэлд монгол хэлний шаардлага тавьдаг;

импортлоход дотоодын агент/төлөөлөгч шаардлагатай; импортын эмэнд дотоодын

үйлдвэрийн бүтээгдэхүүнээс илүү чанарын хатуу шаардлага тавьдаг, үүнд: GMP

гэрчилгээг заавал, ерөнхий нэршлийн эмэнд биоэквивалент чанартайг харуулсан

нотолгоо шаарддаг).

5% импортын татвар ба 10% НӨАТ-ыг бүх эмэнд ногдуулдаг; одоогоор зайлшгүй

шаардлагатай эмэнд ямар нэг хөнгөлөлт байхгүй.

Хамгаалалтын арга хэмжээнүүд: Засгийн газрын 336 дугаар тогтоолоор хэрэв дотоодын

үйлдвэрт үйлдвэрлэдэг бол импортын ижил эмийг худалдан авахыг хориглосон.18

2012 онд ЭМЯ-ны хийсэн судалгаагаар эмийн үнийн талаар хэд хэдэн зөвлөмжийг гаргасан:19

Улсын салбарт эм худалдан авахдаа олон улсын жишиг үнийг суурь/баримжаа болгон

хэрэглэх

Улсын салбарт хямд үнэтэй эм авахын тулд төвлөрсөн тендерийн механизмыг

бэхжүүлэх.

Эмийн үнийн ил тод, нэгдсэн, таамаглаж болохуйц нөхцөлийг хангахуйц бодлого

боловсруулах. Эмийн үндэсний бодлогод эмийн үнийн бодлогыг уялдуулан тусгах.

Эмийн үнийн индексийг боловсруулан эмийн үнэ, боломжийн үнэтэй эсэх, хүртээмжтэй

эсэхийг тогтмол хянах.

Эмийн хүртээмж, худалдан авах боломжийг хангахуйц үнийн тогтолцоог хөгжүүлэх.

Эмийн хүртээмжийг нэмэгдүүлэхийн тулд үйлдвэрлэгчийн үнэд хяналт тавих

Зайлшгүй шаардлагатай эмийг НӨАТ-аас хөнгөлөн согтууруулах ундаа, тамхи, чихэр ихтэй

ундаа гэх мэт эрүүл мэндэд сөрөг нөлөөтэй бүтээгдэхүүний татварыг нэмэгдүүлэх замаар

татварын орлогын алдагдлыг нөхөх асуудлыг авч үзэх

3.1 Эмийн үнийн талаар баримтлах бодлого

18Нөхцөл байдлын тайланд дурьдсанаар дотоодын GMP шаардлага хангаагүй үйлдвэрийн бүтээгдэхүүнийг импортын GMP шаардлага хангасан бүтээгдэхүүнтэй харьцуулахгүй байгаатай санал нийлэхгүй.

19 ЭМЯ-ны ЭЭХХ. Үнийн судалгаа 2012: http://www.haiweb.org/medicineprices/surveys.php хаягаас харах боломжтой.

hera / Gerege Partners 16

Page 25: ХУРААНГУЙ study.docx · Web viewялгаатай ойлголт бөгөөд хувиар илэрхийлэгдэнэ. Энэ баримт бичигт буруу ойлголт

Эмийн үнийн бодлого, тогтолцооны талаарх техникийн тайлан

2002 онд батлагдсан Эмийн үндэсний бодлогод зайлшгүй шаардлагатай эмийн үнийг олон улсын

төвшинд нийцүүлэн тогтоохоор туссан. Энэ бодлогыг 2013 онд шинэчлэн 2014 онд батлан

гаргасан.20

2014 онд батлагдсан Төрөөс эмийн талаар баримтлах бодлогоор (Эмийн үндэсний бодлого)

төрөөс “хэрэглэгчдийг аюулгүй, чанартай, үр дүнтэй, боломжийн үнэтэй эмээр хангах” бодлого

чиглэл баримтална гэж заасан.

Эмийн үнийн талаарх тусгай бүлгийн 8.2-т : 8.2.1.ерөнхий нэршлийн эмийн хэрэглээг дэмжих, худалдааны нэршил бүхий эмийг ерөнхий

нэршлийн эмээр орлуулан хэрэглэх стратегийг хэрэгжүүлэх; 8.2.2.эмийн үнийн мэдээллийн сан бий болгож, эмийн үнийн хараат бус, бодит мэдээллийг

эмнэлгийн мэргэжилтэн, хэрэглэгчид түгээх; 8.2.3.Засгийн газраас зайлшгүй шаардлагатай эмийн үнийн дээд хязгаарыг тогтоох; 8.2.4.эм хангамжийн байгууллагын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийн тогтолцоог

боловсронгуй болгох замаар өрсөлдөөнийг дэмжиж, эмийн үнийг бууруулах гэж заасан байдаг.

ЭМЯ 2014 оны ТЭТББ-ийг хэрэгжүүлэх төлөвлөгөөг батлан гаргасан. 4.1-д заасан эмийн үнэтэй

холбоотой үйл ажиллагаанууд:21

Хүснэгт 2: 2014 онд батлагдсан ТЭТББ-ыг хэрэгжүүлэх төлөвлөгөөнд

үнийн асуудлаар туссан үйл ажиллагаа

Үйл ажиллагаа Төлөвлөсөн үр дүн Одоогийн байдал

Ерөнхий нэршлийн эмийг хэрэглэх зарчмыг холбогдох хууль эрх зүйн баримт бичигт тусгаж хэрэгжилтийг хангах

Худалдааны нэршил бүхий эмийг ерөнхий нэршлийн эмээр орлуулан хэрэглэх зарчим холбогдох эрх зүйн баримт бичигт туссан байна.

2017 оны эмийн хуулийн төсөлд хэлэлцүүлэгдэж байгаа.

Эмийн үнийн мэдээний сан бий болгох

Мэдээний сан 2016 онд бий болсон байна.

Хараахан хэрэгжээгүй; Энэ тайлангийн Эмийн үнийг ажиглах нэгжийн талаарх хэсэгт дурьдсан.

Эмийн үнийг шошгонд байрлуулах эрх зүйн орчинг бүрдүүлж хэрэгжүүлэх

Эмийн үнийг шошгонд байршуулах талаар холбогдох эрх зүйн баримт бичигт 2015 онд тусгасан байна.

2017 оны эмийн хуулийн төсөл батлагдсаны дараах зохицуулалтад багтана.

Зайлшгүй шаардлагатай эмийн үнийн зохицуулалтын талаар

Зайлшгүй шаардлагатай эмийн үнийн зохицуулалтын талаар

2017 оны эмийн хуулийн төсөл батлагдсаны дараах

20 Эмийн үнийн бодлогын үнэлгээний тайлан. ЭМЯ/ДЭМБ/АХБ, 2013.

21 Implementation plan for the 2014 National Medicines Policy. Health Minster Order No 425, 2014.

hera / Gerege Partners 17

Page 26: ХУРААНГУЙ study.docx · Web viewялгаатай ойлголт бөгөөд хувиар илэрхийлэгдэнэ. Энэ баримт бичигт буруу ойлголт

Эмийн үнийн бодлого, тогтолцооны талаарх техникийн тайлан

холбогдох эрх зүйн баримт бичигт тусгах

холбогдох эрх зүйн баримт бичигт 2015 онд тусгасан байна.

зохицуулалтад багтана.

Зайлшгүй шаардлагатай эмийн

үнийг тогтоох

Зайлшгүй шаардлагатай эмийн

үнийг 2016 оноос тогтоож эхэлсэн

байна.

Хараахан хэрэгжээгүй; Энэ

тайлангийн Эмийн үнийг

ажиглах нэгжийн талаарх

хэсэгт дурьдсан.

3.2 Эмийн үнийн талаарх өнөөгийн хууль эрх зүйн хүрээ

2010 оны Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хуулиар ЭМЯ-д эмийн үнийн зохицуулалтыг

боловсруулах эрх олгогдсон:

4.6.Энэ хуулийн 4.5-д заасан жагсаалтад [Зайлшгүй шаардлагатай эмийн жагсаалт] орсон

эмийн үнийн дээд хязгаарыг Засгийн газар тогтооно

6.2.9.зайлшгүй шаардлагатай эмийн үнийн зохицуулалт, хяналт;

Эдгээр заалтууд хараахан журманд тусгагдаж хэрэгжээгүй байна.

2016 онд Эмийн хуулийн төслийг боловсруулахад эмийн үнийн талаар дараах өөрчлөлтийг

багтаагаад байна:

7 дугаар зүйл. Эрүүл мэнд болон хөдөө аж ахуйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв

байгууллагын бүрэн эрх:

7.1.4. Зайлшгүй шаардлагатай эмийн үнийг зохицуулах, эм, эмнэлгийн хэрэгсэл,

оношлуурын жишиг үнийг мэдээлэх.

28 дугаар зүйл. Эмийн үнэ:

28.1 Засгийн газраас зайлшгүй шаардлагатай эм, өнчин эмийн дээд үнийг ашгийн хувийн

хамт тогтооно.

28.1.1. Эрүүл мэндийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын дэргэдэх

үнийн зөвлөл 28.1-д заасан эмийн үнийг тодорхойлно.

Эмийн үнийг тодорхойлохдоо импортлогч, үйлдвэрлэгчийн худалдааны гэрээ, татвар,

жишиг үнэ болон бусад зардалд үндэслэнэ.

28.1.2. Эрүүл мэндийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага нь зайлшгүй

шаардлагатай эмийн үнийн талаар хараат бус мэдээллийг иргэд, эрүүл мэндийн

байгууллагад тогтмол мэдээлнэ.

28.1.3. Үндэсний үйлдвэрлэгч ба импортлогч байгууллага эмийн үнийг хагас жил тутамд

Эрүүл мэндийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад тайлагнана.

hera / Gerege Partners 18

Page 27: ХУРААНГУЙ study.docx · Web viewялгаатай ойлголт бөгөөд хувиар илэрхийлэгдэнэ. Энэ баримт бичигт буруу ойлголт

Эмийн үнийн бодлого, тогтолцооны талаарх техникийн тайлан

28.2. жоронд бичигдсэн эмийг эмийн сангаас олгохдоо үнэ ба тухайн эмийн ерөнхий

нэршлийн эмийн сонголтын талаар өвчтөнд мэдээлнэ.

28.3. Эмийн сангаас олгож буй эмийн сав баглаанд тухайн эмийн үнийг ил тод

байршуулна.

28.4. Эрүүл мэндийн даатгалын сангаас хөнгөлөлттэй олгох эмийн үнээс иргэний төлөх

хэмжээг сав баглаанд ил тод байршуулна.

2016 оны 10 дугаар сард Засгийн газраас хуулийн ажлын хэсгийг шинээр томилж Эмийн хуулийн

төслийг шинэчилж эхэлсэн. Энэ нь эмийн үнийн бодлогын тодорхой хувилбаруудыг тусгах

боломжийг олгосон. Тус хуулийн төслийг Их Хурлын 2017 оны намрын чуулганд хэлэлцүүлэхээр

өргөн барина.

hera / Gerege Partners 19

Page 28: ХУРААНГУЙ study.docx · Web viewялгаатай ойлголт бөгөөд хувиар илэрхийлэгдэнэ. Энэ баримт бичигт буруу ойлголт

Эмийн үнийн бодлого, тогтолцооны талаарх техникийн тайлан

3.3 СВОТ шинжилгээ

Эмийн үнийн бодлогыг нэвтрүүлэх хэд хэдэн боломж байгаа ч арилгах шаардлагтай саад

бэрхшээлүүд бас байгааг СВОТ шинжилгээ харуулж байна.

Хүснэгт 3: Үнийн тогтолцооны СВОТ шинжилгээ

Давуу тал Сул тал

2014 онд батлагдсан ТЭТББ-ын 8.2. заалтад эмийн үнийн талаар тусгайлан оруулсан

Засгийн газрын зүгээс эмийн үнийг хянах улс төрийн хүсэл эрмэлзэл хэвээр байгаа

Үнийн зохицуулалт сул Олон улс дахь эмийн үнийн талаарх

ойлголт хангалтгүй Үнийн цогц бодлогыг хэрэгжүүлэхэд

төрийн байгууллагуудын чадавхи болон хамтын ажиллагаа сул

CIF (буюу зардал, даатгал, тээвэрлэлт шингэсэн) үнэ, импортын ба бөөний худалдааны зардал, түгээлтийн сүлжээн дэх ашгийн талаарх мэдээллүүд ил тод бус

Эмийн эдийн засгийн үнэлгээ /Эрүүл мэндийн технологийн үнэлгээ/ хийх чадавхи сул

Урьд өмнө хийгдсэн эмийн үнийн судалгааны зөвлөмжүүдийг хэрэгсээгүй

Боломж Аюул

Үнэ харьцангуй өндөр – Хэд хэдэн арга хэмжээг хослуулан хэрэгжүүлж бууруулах боломжтой

Улс орнуудын эмийн үнийн бодлогын талаарх шинэ нотолгоонд суурилсан ДЭМБ-ын гарын авлага гарсан

2017 онд Эмийн хуулийн шинэ төсөл хийгдэж байгаа

Зайлшгүй шаардлагатай эмийг гаалийн болон НӨАТ-аас чөлөөлөх боломжтой.

ЭМДС хамгийн хямд ерөнхий нэршлийн эмийн үнээр дотоод жишиг үнэ тогтоон зардлаа бууруулах боломжтой

2010 оны Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хуулиар Засгийн газар үнэ зохицуулахыг зөвшөөрсөн

Олон улсын жишиг үнийг авах боломжтой

Үнийн зохицуулалтаар эмийн үнийг бууруулсан улс орны жишээ байна.

АХБ-ны ТТ-ны төсөл хэрэгжиж байна. Улсын эмнэлгийн худалдан авалтаар

үнийг бууруулна. ДЭМБ-ын техникийн зөвлөмжүүд Олон нийтийн дунд эмийн үнэ өндөр

гэсэн ойлголт байгаа

Хувийн хэвшил үнийг хянахад таагүй байх магадлалтай

Дотоодын үйлдвэрлэгчид хямд үнэтэй ерөнхий нэршлийн эмээ импортын эмээс илүү хамгаалуулахыг шаардана

Хэрэв Засгийн газар дотоодын үйлдвэрлэгчдийг хэт их хамгаалвал импортлогчид Монголын зах зээлийг сонирхохгүй байх магадлалтай

Хэрэв Засгийн газар үнийг бууруулахаар гадаад жишиг үнэ хэрэглэвэл нэг эх үүсвэртэй зайлшгүй шаардлагатай эмийн олдоц илүү хүндрэлтэй болох магадлалтай.

hera / Gerege Partners 20

Page 29: ХУРААНГУЙ study.docx · Web viewялгаатай ойлголт бөгөөд хувиар илэрхийлэгдэнэ. Энэ баримт бичигт буруу ойлголт

Эмийн үнийн бодлого, тогтолцооны талаарх техникийн тайлан

4 ОЛОН УЛСЫН ЗАРЧИМ БА ТУРШЛАГА

4.1 Үнийн бодлогын төлөвлөлтийн зарчим

ДЭМБ-аас үнийн бодлогыг төлөвлөх, хэрэгжүүлэхэд баримтлах дараах зарчмуудын жагсаалт

гаргасан байна:

• Улс орон бүр өөрийн зорилго, бодит нөхцөл байдал. эрүүл мэндийн тогтолцоондоо

уялдуулан эмийн үнийн ялгаатай бодлогуудаас хослуулан хэрэглэх

• Улс орнууд өөрийн үнийн бодлого, үйл явц, түүнтэй холбоотой гарах шийдвэрийг ил

тод нээлттэй байлгах

• Үнийн бодлогод тохирох хууль эрх зүйн хүрээ, засаглал, захиргааны бүтцийг бий

болгож техникийн чадавхиийг бүрдүүлсэн байх

• Тэдгээрийг тогтмол шинжилж, хянаж (бодит үнийг оролцуулан), үнэлгээ хийж,

шаардлагатай бол нэмэлт өөрчлөлт хийж байх

• Хэрэв эмийн үнийн зохицуулалтыг нэвтрүүлвэл дагаж мөрдөхийн тулд үр дүнтэй

хэрэгжилт шаардлагатай (тухайлбал: урамшуулал, албадан мөрдүүлэлт, үнийн

хяналтын тогтолцоо, торгууль шийтгэвэр г.м).

• Улс орнууд эмийн үнэ, үнийн бодлого, тэдгээрийн үр нөлөөний талаар мэдээлэл

солилцож хамтран ажиллах

Цаашилбал ДЭМБ-аас тухайн бодлогын үр нөлөөг хянахдаа зөвхөн эмийн үнэд үзүүлж буй нөлөөг

шинжлээд зогсохгүй тухайлбал зайлшгүй шаардлагатай эмийн хүртээмж, иргэдийн халааснаас

гарах төлбөр зэрэгт хэрхэн нөлөөлж буйг авч үзэхийг зөвлөмж болгодог.

4.2 Олон улсын шилдэг туршлага: Улс орнууд юу хийх боломжтой вэ

Эмийн үнийг хянах бодлогыг олон улс оронд өргөнөөр хэрэглэдэг. Япон, Өмнөд Солонгос болон

ЭЗХАХБ (OECD)-ын бүх улсууд эмийн үнийг хянах бодлогын аль нэг хэлбэрийг ашигладаг.

Тухайлбал:

hera / Gerege Partners 21

Page 30: ХУРААНГУЙ study.docx · Web viewялгаатай ойлголт бөгөөд хувиар илэрхийлэгдэнэ. Энэ баримт бичигт буруу ойлголт

Эмийн үнийн бодлого, тогтолцооны талаарх техникийн тайлан

Левинсон (2003)-ны судалгаагаар зайлшгүй шаардлагатай эмийн зардлыг бууруулахад Засгийн

газар дараах тодорхой үүрэг гүйцэтгэх чадвартайг тогтоосон байна:22

1. Зайлшгүй шаардлагатай эмийг гаалийн тариф татвараас чөлөөлөхдөө гаалийн тариф,

татварын тэнцвэржүүлсэн бодлого боловсруулах

2. Эмчилгээний эквивалент чанаргүй худалдааны нэршил бүхий эмийн бүтээгдэхүүнд

үнийн хяналтыг тогтоож мөрдүүлэх

2011- 2016 онуудад ОУЭМҮА/ДЭМБ-ын эмийн үнийн талаар хэрэгжүүлсэн төслөөр олон улсаас

баримт, нотолгоо цуглуулж дараах ажлын болон бодлогын баримт бичгийг боловсруулсан:23

1. Гадаад жишиг үнэ

2. Өртөг үр ашгийг тооцсон эм хэрэглэхэд Эрүүл мэндийн даатгалын үүрэг

3. Эм ханган нийлүүлэлтийн сүлжээнд “нэмэгдэх хэмжээ”-г зохицуулах

4. Өрсөлдөөний бодлого

5. Эмийн худалдааны татвар

6. Эмийн үнэ, нөхөн олговорт Эрүүл мэндийн технологийн үнэлгээ хийх

7. Бага болон дунд орлоготой улсуудад ерөнхий нэршлийн эмийн хэрэглээг дэмжих

бодлогын хувилбарууд

2015 онд ДЭМБ бага болон дунд орлоготой улс орнуудын эмийн үнийн бодлогын нотолгоон дээр

үндэслэн эмийн үнийн одлого нь зайлшгүй шаардлагатай эмийн худалдан авах боломж,

хангамжийг нэмэгдүүлэхэд чухал холбогдолтой байна гэж дүгнэжээ. ДЭМБ улс орнуудыг дараах

боломжит бодлогын өөрчлөлтийг анхаарч үзэхийг зөвлөж байна:24

1. Эмийн ханган нийлүүлэлт, түгээлтийн сүлжээнд нэмэгдэх хэмжээг зохицуулах

2. Эмийн бүтээгдэхүүний татварыг хөнгөлөх/бууруулах

3. Гадаад/дотоод жишиг үнийг хэрэглэх

4. Ерөнхий нэршлийн эмийн хэрэглээг дэмжих25

22 Л.Левинсон. Бостоны их сургуулийн Нийгмийн эрүүл мэндийн ухааны мастер. 2003. Хөгжиж буй орнуудад зайлшгүй шаардлагатай эмийн худалдан авах ажиллагааны зардлыг бууруулах бодлого, хөтөлбөрийн хувилбарууд.: http://apps.who.int/medicinedocs/documents/s21609en/s21609en.pdf хаягаар харах боломжтой.

23 ОУЭМҮА байгууллагын эмийн үнэ, бодлогын талаар хийсэн ажлууд ба бодлогын хураангуй. ОУЭМҮА 2011-2016.

http://haiweb.org/what-we-do/price-availability-affordability/resources-for-pricing-policies/-с харна уу.

24 ДЭМБ-ын улс орнуудын эмийн үнийн бодлого. ДЭМБ 2015. http://apps.who.int/iris/bitstream/10665/153920/1/9789241549035_eng.pdf

hera / Gerege Partners 22

Page 31: ХУРААНГУЙ study.docx · Web viewялгаатай ойлголт бөгөөд хувиар илэрхийлэгдэнэ. Энэ баримт бичигт буруу ойлголт

Эмийн үнийн бодлого, тогтолцооны талаарх техникийн тайлан

5. Эрүүл мэндийн технологийн үнэлгээг ашиглах26

ДЭМБ эмийн бүтээгдэхүүний “зардал шингэсэн үнэ”27-ийн талаар судалсан ч үр дүн тэй гэсэн

олон улсын хэмжээний нотолгоо гараагүй тул зөвлөмж болгоогүй. Энэ хувилбар нь Эрүүл

мэндийн технологи буюу эмийн эдийн засгийн үнэлгээ хийх бүрэн чадавхитай байхыг шаарддаг.

Үнийн бодлогын эхний 3 төрлийг нь Монгол Улсад цаашид хөгжүүлэхийг зөвлөмж болгон энэхүү

тайланд тусгасан, харин 4 ба 5 дугаар хувилбар нь эмийн үнийн бодлогод шууд хамаарахгүй юм.

25 4-р чиглэл Эмийн үндэсний бодлогод хэдийнээ туссан. Эмийг өвчтөнд илүү худалдан авах боломжтой болгохын тулд хямд үнийн өрсөлдөөнийг бий болгоход Засгийн газар:

Эмийн санд худалдааны нэршлийн эмийг ерөнхий нэршлийн эмээр орлуулахыг албан журмын болгох

Хямд үнэтэй ерөнхий нэршлийн эмүүдийг жоронд бичих, эмийн сангаас авах боломжтой байх ТЭТТБ-ыг хэрэгжүүлэх.

26 Монгол Улс 5-р чиглэлийн (Эрүүл мэндийн технологийн үнэлгээний) чадавхиийг сайжруулах нь ач холбогдолтой. Монгол улс АШУҮИС дах ISPOR Монголиа байгуулагын нөөцийг ашиглан ЭМДС-д дотоод жишиг үнийн хэрэглээг хөгжүүлж болох юм. (бодлогын чиглэл 3).

27 “Зардал шингэсэн үнэ” гэдэг нь тухайн бүтээгдэхүүний үйлдвэрлэл, идэвхжүүлэлт, судалгаа ба хөгжүүлэлт, захиргааны зардлууд болон ашгийг тооцсон боломжит үнэ. Эх сурвалж: http://whocc.goeg.at/Glossary

hera / Gerege Partners 23

Page 32: ХУРААНГУЙ study.docx · Web viewялгаатай ойлголт бөгөөд хувиар илэрхийлэгдэнэ. Энэ баримт бичигт буруу ойлголт

Эмийн үнийн бодлого, тогтолцооны талаарх техникийн тайлан

5 МОНГОЛ УЛСАД БАЙЖ БОЛОХ ҮНИЙН БОДЛОГЫН

ХУВИЛБАРУУД

Олон улсын шилдэг туршлага, ДЭМБ-ын гарын авлага болон Монгол Улсын өвөрмөц нөхцөл

байдлыг харгалзан энэхүү баримт бичигт дараах хувилбарыг хэрэгжүүлэх боломжтой гэж

үзлээ:

1. ЭХНБ, эмийн сан, эмнэлгийн эмийн санд нэмэгдэх хэмжээг хянах

2. Гаалийн тариф ба татварыг бууруулах

3. Жишиг үнийг нэвтрүүлэх (Эрүүл мэндийн даатгалын санд)

4. Дээрх 3 аргыг хослуулан хэрэглэх

Сонгосон хувилбар нь Засгийн газраас эмийн үнийн талаар баримтлах бодлогод тусах

боломжтой. Уг бодлогыг 2014 онд батлагдсан Төрөөс эмийн талаар баримтлах бодлогын

хавсралт эсвэл бие даасан бодлогын баримт бичиг болгон гаргаж болно.

Ерөнхийдөө бүх хувилбарт эмийн үнийг хянаж шинжлэдэг хэрэгсэл шаардлагатай. Уг

хэрэгсэлийг Эмийн үнийг ажиглах нэгж (ЭҮАН) хэлбэрээр бий болгож болно. ЭҮАН-ийн

талаар 5.1.4 хэсэгт тусгалаа.

5.1 Бөөний болон жижиглэнгийн үнэд нэмэгдэх хэмжээг хянах

Танилцуулга ба тодорхойлолт

hera / Gerege Partners 24

Энэ хэсэгт нэмэгдэх хэмжээний хяналтыг бий болгохдоо дараах 3 үе шаттай хэрэгжүүлэхийг зөвлөж байна:

1. Ойрын хугацаанд, бөөний болон жижиглэнгийн үнэд нэмэгдэх хэмжээг жигд тогтоох;

2. Дунд хугацаанд, жижиглэнгийн эмийн сан, эмнэлгийн эмийн санд регрессив ( бууруулсан) нэмэгдэх хэмжээг хэрэглэх

3. Дундаас урт хугацаанд жижиглэн/ эмнэлгийн эмийн санд эм олголтын тогтсон системийг хэрэглэх.

Нэмэгдэх хэмжээг хянаснаар зайлшгүй шаардлагатай эмийн жижиглэнгийн дээд үнийг тогтоох болно.

Ялгаатай нэмэгдэх хэмжээг хянахын тулд зайлшгүй шаардлагатай бүх эмийн үнийг цуглуулж нэгтгэх, хадгалах, нийтлэх үүрэгтэй нэгжийг байгуулах нь чухал. Тус нэгжийг Эмийн үнэ

ажиглах нэгж гэж нэрлэж болно.

Page 33: ХУРААНГУЙ study.docx · Web viewялгаатай ойлголт бөгөөд хувиар илэрхийлэгдэнэ. Энэ баримт бичигт буруу ойлголт

Эмийн үнийн бодлого, тогтолцооны талаарх техникийн тайлан

Энэхүү баримт бичигт ДЭМБ-ын томъёолсон дараах тодорхойлолтыг ашиглалаа:28

Нэмэгдэх хэмжээ гэж худалдах үнийг тогтоохын тулд худалдан авсан үнэ дээр нэмсэн

хэмжээг хувиар илэрхийлснийг.29

Бөөний үнэд нэмэгдэх хэмжээ гэж эхлэл үнэ дээр нийт зардал, бөөний төвийн ашгийг нэмж

хувиар илэрхийлснийг.

Эмийн сангийн үнэд нэмэгдэх хэмжээ гэж бөөний үнэ дээр (эсвэл эмийн сангийн худалдан

авсан үнэ дээр) нийт зардал, эмийн сангийн ашгийг нэмээд хувиар илэрхийлснийг.

Эхлэл үнэ гэдэг нь төлөвлөж буй үнийн зохицуулалтын дагуу Эмийн үнийг хянах нэгжид

мэдээлсэн үнэ. Энэ нь дотоодын үйлдвэрлэгч үйлдвэрийн үнэ дээр УБ дах хүргэлтийн

зардлаа нэмсэн үнэ. Импортын бүтээгдэхүүний хувьд нийлүүлэлтийн төлбөр төлөгдсөн үнэ

буюу импортын бүтээгдэхүүний УБ-д хүргэсэн импортлогчийн үнэ.

Бөөний үнэд нэмэгдэх хэмжээний дээд хязгаар гэдэг

нь бөөнөөр худалдаалах үнийг гаргахын тулд

импортын эмийн хувьд нийлүүлэлтийн төлбөр

төлөгдсөн үнэ (DDP)30 дээр зөвшөөрч нэмсэн хамгийн

их хувь, дотоодод үйлдвэрлэсэн эмийн хувьд

үйлдвэрийн үнэ (“Ex-works”-EXW)31 дээр УБ-т хүргэх

эсвэл цуглуулах зардлыг нэмсэн хувь юм. Зураг 1-ийг

харна уу.

Бөөний дээд үнэ гэдэг нь тухайн бүтээгдэхүүний

албан ёсоор нийтлэгдсэн эхлэл үнэ (Эмийн үнэ

ажиглах нэгжид бүртгүүлсэн үнэ) дээр бөөний үнэд

нэмэгдэх дээд хязгаарыг нэмсэн үнэ.

Жижиглэнгийн дээд үнэ гэдэг нь тухай

бүтээгдэхүүний албан ёсоор нийтлэгдсэн эхлэл үнэ

(Эмийн үнэ ажиглах нэгжид бүртгүүлсэн үнэ) дээр

хамгийн их бөөний болон жижиглэнгийн нэмэгдэх хэмжээг нэмсэн үнэ.

28 Эм зүйн нэр томъёо 2016 онд шинэчилсэн. http://whocc.goeg.at/Glossary/Search

29Нэмэгдэх хэмжээ хэмээх ДЭМБ-ын тодорхойлолт нь худалдаанд хэрэглэгддэг тодорхойлолтоос (ашгийн) ялгаатай бөгөөд худалдаалах үнэ ба бүтээгдэхүүний өртөг үнийн хоорондын ялгаа (үйлдвэрийн үнэ эсвэл бөөний үнэ дээр бүх гарах зардлыг нэмсэн үнэ) болохыг анхаарна уу.

30 Албан ёсны инкотермисийн нөхцөл болох Нийлүүлэлтийн зардал шингэсэн үнэ. http://www.worldclassshipping.com/incoterm_ddp.html

31 http://www.worldclassshipping.com/incoterm_exw.html

hera / Gerege Partners 25

Зураг 1: Нэмэгдэх хэмжээний дээд хязгаарын загвар

Page 34: ХУРААНГУЙ study.docx · Web viewялгаатай ойлголт бөгөөд хувиар илэрхийлэгдэнэ. Энэ баримт бичигт буруу ойлголт

Эмийн үнийн бодлого, тогтолцооны талаарх техникийн тайлан

Нэмэгдэх хэмжээ нь худалдах үнийн зөрүү болох ашгийн хувиас ялгаатай ойлголт бөгөөд

хувиар илэрхийлэгдэнэ. Энэ баримт бичигт буруу ойлголт төрүүлэхгүйн тулд зөвхөн нэмэгдэх

хэмжээ гэсэн нэр томъёог хэрэглэсэн болно.

5.1.1 Нэмэгдэх хэмжээг хянах талаар ДЭМБ-аас гаргасан зөвлөмж

Нэмэгдэх хэмжээ нь нэг жигд (тогтсон хувь) хэмжээтэй байх эсвэл регрессив буюу өндөр

үнэтэй эмийн нэмэгдэх хэмжээг багаар, хямд үнэтэй эмийн нэмэгдэх хэмжээг дунджаас

дээгүүр хувьтай байлгахаар тогтооно. Регрессив нэмэгдэх хэмжээг эмийн сан өндөр үнэтэй

эмийг түлхүү борлуулж, илүү ашиг хуримтлуулах буруу сэдэл өгөхөөс зайлсхийх үүднээс

ашиглана.

ДЭМБ-аас эмийн сангийн жижиглэнгийн үнэд нэмэгдэх хэмжээ нь нэг жигд тогтоосон

хувьтай байснаас регрессив (өндөр үнэтэй эмийн нэмэгдэх хэмжээг бага хувьтай байх)

байхыг илүү зөвлөдөг. Энэ нь өвчтөний архаг өвчнийг удаан хугацаанд эмчлэх эмэн

эмчилгээний зардлыг бууруулна. Хямд үнэтэй эмийн нэмэгдэх хэмжээ өндөр хувьтай байна.

Мөн ДЭМБ-ын зөвлөмж нь улс орнуудын засгийн газрыгэм олголтын тогтмол хураамжийн

системийн талаар авч хэлэлцэхийг зөвлөсөн болно. Энэ системд жижиглэнгийн эмийн сан,

эмнэлэг нь бүх зардал болон эмийн сангийн эзэнд ногдох ашгийг багтаасан олголтын

хураамж авна. Үнэндээ, олголтын хураамж нь нэмэгдэх хэмжээ юм.

Хүснэгт 4: Ялгаатай нэмэгдэх хэмжээний давуу ба сул тал

АСУУДАЛ ДАВУУ ТАЛ СУЛ ТАЛ

Нэмэгдэх хэмжээний тогтолцооны нийтлэг асуудал

- Үнэ ил тод- Бүгдэд ижил зарчим

үйлчилнэ - Хэт өндөр нэмэгдэх

хэмжээнээс сэргийлсэн

- ЭҮАН-ийг шаардагдана- Журмын зохицуулалт шаардлагатай- Хяналт шинжилгээний чадавхиийг

шаардагдана- Хувийн хэвшил хамтрахгүй байх

магадлалтайНэг жигд нэмэгдэх хэмжээ

- Энгийн, ойлгомжтой- Мөрдүүлэхэд хялбар

- Эмийн санд өндөр үнэтэй эмийг худалдаалах, хадгалах буруу хөшүүрэг болдог

Регрессив

нэмэгдэх хэмжээ

- Сөрөг хөшүүргийг

бууруулдаг

- Тогтмол шинэчлэхийг шаарддаг, бүх (зайлшгүй шаардлагатай) эмийн үнийн жагсаалтыг олон нийтэд нэгдсэн компьютерийн мэдээний сангаас авч болохуйц байх (ЭҮАН хариуцдаг байх) шаардлагатай.

Тогтсон олголтын

хураамж

- Энгийн, ойлгомжтой- Сөрөг хөшүүрэг үүсэхээс

зайлсхийсэн

- Эмийн сангийн соёлыг өөрчлөхийг шаарддаг. Учир нь тэд жор бүрт ижил, жигд төлбөр авна.

hera / Gerege Partners 26

Page 35: ХУРААНГУЙ study.docx · Web viewялгаатай ойлголт бөгөөд хувиар илэрхийлэгдэнэ. Энэ баримт бичигт буруу ойлголт

Эмийн үнийн бодлого, тогтолцооны талаарх техникийн тайлан

5.1.2 Монгол Улсын нөхцөл байдал

Монгол Улсад бөөний болон жижиглэнгийн үнэд нэмэгдэх хэмжээ нь ЭМЯ-ны 2012 онд

хийсэн эмийн үнийн албан ёсны судалгаагаар 73-92% байна. Татвар ногдуулахгүйгээр нийт

нэмэгдэх хэмжээ 63% болно.32 Энэ нь бусад бага дунд орлоготой улс орнуудын нэмэгдэх

хэмжээтэй харьцуулахад маш өндөр байгаа юм:33

Хүснэгт 5: Монгол Улсын эмийн үнэд нэмэгдэх хэмжээг бага, дунд орлоготой /БДО/ бусад 10 улстай

харьцуулсан байдал

Монгол Улс БДО-той бусад 10 улс

Бөөний үнэд нэмэгдэх хэмжээ 17.4% (хэлбэлзэл 4.21% - 29.15%)

12.6% (хэлбэлзэл 0-25%)

Жижиглэнгийн үнэд нэмэгдэх хэмжээ

38.79% (хэлбэлзэл 34.29% - 43.77%)

26.6% (хэлбэлзэл 15-50%)

Нийт нэмэгдэх хэмжээ 63.05% (хэлбэлзэл 44.23% - 85.68%)

42.5% (хэлбэлзэл 26.1-81.8%)

Нэмэгдэх хэмжээний дээд хязгаарыг эм зүйн салбар дотроо зөвшилцөх хэрэгтэй. 2017 оны 3

дугаар сарын 20-ны өдөр зохион байгуулсан Эмийн үнийн бодлогын талаарх чадавхи

бэхжүүлж мэдээлэл солилцох уулзалт хэлэлцүүлгээр хувийн хэвшлийг төлөөлөн оролцогчид

бөөний ба жижиглэнгийн үнэд нэмэгдэх хэмжээ тус бүр 30% байхыг хүлээн зөвшөөрөх

боломжтой саналаа илэрхийлж байсан.

30%-ийн нэмэгдэх хэмжээ нь 2012 онд хийсэн эмийн үнийн судалгааны үр дүн (17.4%

байсан)-тэй харьцуулахад өндөр байна. Чадавхи бэхжүүлэх мэдээлэл солилцох уулзалт

хэлэлцүүлэгийн үеэр хувийн хэвшил ийнхүү саналаа илэрхийлсэн нь хувийн хэвшил нэмэгдэх

дээд хэмжээний талаар хэлэлцэж тохиролцоход бэлэн байгааг илэрхийлж байна гэж ойлгож

болох юм. Нэмэгдэх хэмжээний бодит дээд хязгаарыг судалгааны болон зөвшилцөлийн үр

дүнд тогтооно. Монгол дахь ложистик хүндрэлтэй байдгийг бодолцон зөвлөхүүд бөөний

үнэд нэмэгдэх хэмжээний дээд хязгаарыг 15%, жижиглэнгийн дээд хязгаарыг 30% тус тус

тогтоохыг зөвлөж байна.

32 Монгол Улс дах эмийн үнэ, хангамж, худалдан авах боломж ба үнийн бүрэлдэхүүн. ЭМЯ-ны ЭЭХХ, 2013. www.haiweb.org/wp-content/uploads/2015/07/Mongolia-Report-Pricing-Surveys.pdf хаягаар авах боломжтой

Энэхүү тооцоонд 5% импортын татвар 10% НӨАТ орсныг анхаарна уу. 33 Л.Левинсон. Бостоны их Сургуулийн Нийгмийн Эрүүл Мэндийн Ухааны мастер. 2003. Хөгжиж буй орнуудад зайлшгүй шаардлагатай эмийн худалдан авах ажиллагааны зардлыг бууруулах бодлого, хөтөлбөрийн хувилбарууд.: http://apps.who.int/medicinedocs/documents/s21609en/s21609en.pdf хаягаар харах боломжтой.

hera / Gerege Partners 27

Page 36: ХУРААНГУЙ study.docx · Web viewялгаатай ойлголт бөгөөд хувиар илэрхийлэгдэнэ. Энэ баримт бичигт буруу ойлголт

Эмийн үнийн бодлого, тогтолцооны талаарх техникийн тайлан

Хүснэгт 6–аар бөөний үнэд нэмэгдэх дээд хязгаар 15%, жижиглэнгийн үнэд нэмэгдэх дээд

хязгаар 30% байхаар (зөвшилцөл хэрэгтэй) практик жишээг харууллаа.

Хүснэгт 6: Нэмэгдэх хэмжээний дээд хязгаарын жишээ

Үнийн задаргаа Нийт хэмжээ Санал

Эхлэл үнэ (төгрөгөөр) 1000 Үнийг импортлогч/үйлдвэрлэгч өөрөө тогтоож ЭҮАН-д ирүүлнэ; Аливаа эм ханган нийлүүлэх байгууллага эхлэл үнээ хамгийн дээд хэмжээгээр тогтоосон байвал зохино.

Бөөний үнэд нэмэгдэх дээд хязгаар (%-иар)

15% Дээд хувь хэмжээг Засгийн газар хувийн хэвшилтэй зөвшилцөх ба шаардлагатай бол журам гаргаж тогтооно.

Бөөний үнэд нэмэгдэх хэмжээ (төгрөгөөр)

150 Автоматаар тооцоолно.

Бөөний дээд үнэ (төгрөгөөр) 1150 Автоматаар тооцоолно; энэ үнийг ЭҮАН-ээс бүх мэргэжилтэн, бөөний төв, эмийн санд зориулан нийтэлнэ.

Жижиглэнгийн үнэд нэмэгдэх дээд хязгаар (%-иар)

30% Дээд хувь хэмжээг Засгийн газар хувийн хэвшилтэй зөвшилцөх ба шаардлагатай бол журам гаргана.

Жижиглэнгийн үнэд нэмэгдэх хэмжээ (төгрөгөөр)

345 Автоматаар тооцоолно.

Жижиглэнгийн дээд үнэ (төгрөгөөр) 1495 Автоматаар тооцоолно; Энэ үнийг ЭҮАН нийтлэн нэгжийн цахим хуудсанд байршуулах ба эмийн сангийн жижиглэнгийн үнийн жагсаалтыг тогтмол шинэчилнэ.

Дараах асуудлуудыг зөвшилцөж мөн/эсвэл журамлаж зохицуулна:

Хэрэв ижил бүтээгдэхүүнийг нэгээс илүү импортлогч оруулдаг бол импортлогч тус

бүр ЭҮАН-д эхлэл үнээ албан журмаар мэдээлнэ.

ЭҮАН эхлэл үнийг мэдээний санд/үнийн жагсаалтанд ирүүлсэн хамгийн бага

хэмжээгээр мэдээлнэ.

ЭҮАН-ээс гаргах үнийн жагсаалт эхлээд 3 сарын хугацаанд хүчинтэй байна

(давтамжийг цаашид тохируулж болно).

Хэрэв эхлэл үнэ энэ хугацаанд өсөх эсвэл буурвал ЭҮАН-д мэдээлэх шаардлагатай.

Гэхдээ шинэ үнийн жагсаалт гартал тухайн үеийн бөөний болон жижиглэнгийн дээд

үнийг хэвээр хадгална.

Үйлдвэрлэгч эсвэл импортлогч тухайн бүтээгдэхүүнийг эм ханган нийлүүлэх

байгууллагад эхлэл үнээс доогуур үнээр худалдсан тохиолдолд ЭҮАН-д мэдээлнэ.

Хэрэв эм ханган нийлүүлэх байгууллага эхлэл үнээс хямдаар авч чадвал түр зуурын

нэмэлт ашиг олж болно эсвэл эмийн санд бөөний дээд үнээс хямд үнээр худалдаж

болно.

hera / Gerege Partners 28

Page 37: ХУРААНГУЙ study.docx · Web viewялгаатай ойлголт бөгөөд хувиар илэрхийлэгдэнэ. Энэ баримт бичигт буруу ойлголт

Эмийн үнийн бодлого, тогтолцооны талаарх техникийн тайлан

Хэрэв эм ханган нийлүүлэх байгууллага албан ёсоор мэдээлсэн эхлэл үнээс дээгүүр

үнээр худалдаж авбал тэдний нэмэгдэх хэмжээ нь доогуур байх ба бөөний дээд

үнээс өндөр үнээр зарахыг зөвшөөрөхгүй. ЭХНБ нь асуудлыг ЭҮАН-д мэдэгдэж болно.

ЭХНБ бүтээгдэхүүнийг бөөний дээд үнээс доогуур зарахыг хэзээд зөвшөөрөх ч

бөөний дээд үнээс дээш үнээр зарахыг зөвшөөрөхгүй. .

Хэрэв жижиглэнгийн эмийн сан ЭХНБ-аас бөөний дээд үнээс доогуур үнээр авч

чадвал тэд түр зуурын ашиг олж болно эсвэл өвчтөнд жижиглэнгийн үнийн дээд

хязгаараас доогуур үнээр худалдаж бас болно.

Хэрэв жижиглэнгийн эсвэл эмнэлгийн эмийн сан албан ёсоор мэдээлэгдсэн бөөний

дээд үнээс дээгүүр үнээр худалдаж авбал жижиглэнгийн дээд үнээс өндөр үнээр

худалдахгүй тул тэдний нэмэгдэх хэмжээ бага байхыг хүлээн зөвшөөрнө.

Жижиглэнгийн эсвэл эмнэлгийн эмийн сан ЭҮАН-д асуудлыг мэдэгдэж болно.

Жижиглэнгийн эмийн сан жижиглэнгийн дээд үнээс өндөр үнээр худалдаалахыг

зөвшөөрөхгүй.

Эмийн хяналтын байцаагчид бөөний төв болон эмийн сангууд дээд үнийн бодлогыг

хэрэгжүүлж буй эсэхэд газар дээр нь хяналт тавина.

Дээд үнээс өндөр үнээр зарж байгаа ЭХНБ эсвэл эмийн сангийн талаар дурын этгээд

ЭҮАН эсвэл эмийн байцаагчид гомдол гаргаж болно.

Эмийн үнэ ЭҮАН-д албан ёсоор мэдээлсэн үнээс (цэнхэр) доогуур байхыг (ногоон) зөвшөөрөх

ба харин өндөр байхыг (улаан) зөвшөөрөхгүй. Хэрэв үнийн жагсаалт хүчинтэй байх хугацаанд

эхлэл үнэ өсөхийг (улбар шар) зөвшөөрөх ба харин ЭХНБ бөөний үнийн дээд хэмжээг

нэмэгдүүлэхийг зөвшөөрөхгүй. Зураг 2 харна уу.

hera / Gerege Partners 29

Page 38: ХУРААНГУЙ study.docx · Web viewялгаатай ойлголт бөгөөд хувиар илэрхийлэгдэнэ. Энэ баримт бичигт буруу ойлголт

Эмийн үнийн бодлого, тогтолцооны талаарх техникийн тайлан

Зураг 2: Нэмэгдэх хэмжээний тогтолцоонд үнэ ялгаатай байх хувилбарууд

Жижиглэнгийн эмийн санд нэмэгдэх хэмжээний ямар системийг нэвтрүүлэхээс шалтгаалж

хувилбарууд тодорхойлогдоно: нэг жигд эсвэл регрессив нэмэгдэх хэмжээтэй байх эсвэл

олголтын тогтсон хураамжтай байх.

Нэг жигд нэмэгдэх хэмжээтэй байх нь хамгийн хялбар (ЭХНБ-дад үйлчлэх зарчимтай адил).

ЭҮАН бүх хамтрагч талуудад бөөний болон жижиглэнгийн дээд үнийг мэдээлэх чадвартай

болсон тохиолдолд регрессив нэмэгдэх хэмжээг нэвтрүүлэх боломжтой.

Олголтын тогтмол хураамжийг нэвтрүүлэхийн давуу тал нь аль болох өндөр үнэтэй эм олгож

ашгаа нэмэх буруу хөшүүргийг үгүй хийхэд оршино. Энэ аргыг Монгол Улсад нэвтрүүлж

болох хэдий ч эхний ээлжинд нэмэгдэх хэмжээний дээд хязгаар тогтоосон жижиглэнгийн

үнийн системийг нэвтрүүлэхийг зөвлөж байна. Цаашид Монголд олголтын хураамжийн

талаар зөвшилцөж бүх эмийн сан хүлээн зөвшөөрвөл үндэсний хэмжээнд эмийн үнийн

мэдээллийн системийг бүх эмийн сан ашиглах шаардлагатай болно.

hera / Gerege Partners 30

Page 39: ХУРААНГУЙ study.docx · Web viewялгаатай ойлголт бөгөөд хувиар илэрхийлэгдэнэ. Энэ баримт бичигт буруу ойлголт

Эмийн үнийн бодлого, тогтолцооны талаарх техникийн тайлан

Зураг 3: Хатуу тогтоосон ба уян хатан нэмэгдэх хэмжээ, эм олголтын хураамж

Тодорхой эмийг (Ж: ерөнхий нэршлийн эм, бага хэмжээгээр хэрэглэдэг эм, хөнгөлөлттэй

олгох эм), эсвэл тодорхой бүлэг өвчтнүүд болон хүн амын бүлгүүдийг (Ж: эмзэг бүлгийнхэн,

алслагдсан бүсийн хүн ам) эмээр хангахад чиглэсэн хөшүүргийг нэмэгдэх хэмжээний

зохицуулалтанд оруулахыг анхаарах хэрэгтэй.

5.1.3 Үнийн хяналт шинжилгээ ба Эмийн үнэ ажиглах нэгж

Үнийн хяналт шинжилгээ нь нэмэгдэх хэмжээний хяналтын хэрэгжилтийг үр үнтэй болгох

чухал урьдчилсан нөхцөл юм. Үнийн талаар бодит мэдээллийг авах боломжтой байх нь

татварыг бууруулах тогтолцооны хяналтыг сайжруулна, мөн эрүүл мэндийн даатгалд жишиг

үнийг нэвтрүүлэхэд дэмжлэг болно.

Эмийн үнийн мэдээллийг хүртээмжтэй байлгахын тулд Засгийн газар эмийн үнийн

мэдээллийг цуглуулдаг, хадгалж байршуулдаг, хянаж нийтэлдэг, шинжилдэг нэгжийг бий

болгох нь чухал. Энэ зарчмыг хэд хэдэн оронд амжилттай хэрэгжүүлж байна. Тухайлбал,

Перу34, Украин35 зэрэг улс. Тус нэгжийг Эмийн үнэ ажиглах нэгж гэж нэрлэж болно.

34 http://www.who.int/medicines/areas/coordination/medprice_transparent_peru/en/ хаягаас харнуу

Бодит мэдээний сан нь Испани хэлээр http://observatorio.digemid.minsa.gob.pe/ хаягаас харах боломжтой

35 http://umpo.network.org.ua/en-US/

hera / Gerege Partners 31

Page 40: ХУРААНГУЙ study.docx · Web viewялгаатай ойлголт бөгөөд хувиар илэрхийлэгдэнэ. Энэ баримт бичигт буруу ойлголт

Эмийн үнийн бодлого, тогтолцооны талаарх техникийн тайлан

Тус нэгж нь ЭМХТ-д байрлаж болох ба ЭМХТ хэдийнээ бүртгэлтэй эмийн Лайсмэд

мэдээллийн сан, цахим каталоги зэргийг эрхлэн ажиллуулдаг. Мөн Эрүүл мэндийн яам

болон Эрүүл мэндийн даатгалын сан, мэргэжлийн нийгэмлэг (ISPOR Mongolia), академик

байгууллагууд хамтран энэхүү нэгжийг бий болгож болно. Олон улсын жишигт энэ төрлийн

ажлыг Эмийн эдийн засгийн эсвэл Эрүүл мэндийн технологийн үнэлгээний нэгж хариуцдаг.

Эмийн бүтээгдэхүүн бүрийн үнийг үйлдвэрлэгч болон импортолсон ЭХНБ нь Эмийн үнэ

ажиглах нэгжид36 мэдээлэх шаардлагатай. Үүнийг хуулийн заалтаар заавал хүлээх үүрэг

хариуцлага болговол хамгийн зөв.

Эмийн үнэд нэмэгдэх хэмжээний дээд хязгаарыг нэгэнтээ зөвшилцсөн тохиолдолд бөөний

болон жижиглэнгийн эмийн үнийн дээд хязгаарыг ЭҮАН автоматаар тооцоолж цахим

хуудсандаа эхлэл үнэтэй зэрэгцүүлэн нийтлэх боломжтой.

Хэрэв байгууллагын эзэд үнээ зарлах сонирхолгүй байвал хуулиар ЭҮАН үнэ тогтоохыг

зөвшөөрч болно.

Эхний (туршилтын) үед нийгмийн эрүүл мэнд талаас хамгийн чухалд тооцогддог зайлшгүй

шаардлагатай эмийн үнийн хяналт шинжилгээг дагнан (жишээ нь, 6 сар тутамд) хийхийг

зөвлөх багаас санал болгож байна. Энэ мэдээлэл нь эрүүл мэндийн даатгалын санд зайлшгүй

шаардлагатай эмийн дотоод жишиг үнэ тогтооход мөн ашиглагдана.

Эмийн үнэ ажиглах нэгжийн чадавхи хангалттай болсон үед хамрах хүрээг өргөжүүлэн бусад

зайлшгүй шаардлагатай бус эм, эмнэлгийн хэрэгсэл, эрүүл мэндийн бүтээгдэхүүнийг

хамруулж болно.

Ил тод байдлыг хангах үүднээс Эмийн үнэ ажиглах нэгж нь мэдээллээ олон нийтэд нээлттэй

байлгаж цахим хуудсанд эхлэл үнэ, бөөний болон жижиглэнгийн үнийн дээд хэмжээ ЭМДС-

тай хамтран ажиллаж даатгалаар хөнгөлөлттэй олгох эмийн үнийн жагсаалтыг байршуулсан

байна.

5.1.4 Дүгнэлт, зөвлөмж

Монголын ЭХНБ-уудын дундаж нэмэгдэх хэмжээ 17.4% байгаа нь бага дунд орлоготой бусад

улсын (12.7%) төвшнөөс өндөр байна.

36 Илгээсэн үнэ нь тогтоогдсон байх ба ихэвчлэн үйлдвэрийн үнэ дээр УБ-т хүргэх хүргэлтийн үнийг нэмсэн эсвэл импортын бүтээгдэхүүнд УБ хүртэлх нийлүүлэлтийн үнэ байна.

hera / Gerege Partners 32

Page 41: ХУРААНГУЙ study.docx · Web viewялгаатай ойлголт бөгөөд хувиар илэрхийлэгдэнэ. Энэ баримт бичигт буруу ойлголт

Эмийн үнийн бодлого, тогтолцооны талаарх техникийн тайлан

Энэхүү тайлангаар ЭМЯ нэмэгдэх хэмжээнд хяналт тавихыг зөвлөж байна. Тухайлбал,

зөвлөхүүд дараах зөвлөмжийг гаргаж байна:

Яаралтай/шууд: ‘Эмийн үнэ ажиглах нэгж’-ийг бий болгож бүх төвшинд (эхлэл үнэ,

бөөний ба жижиглэнгийн үнэ, ЭМД-с хөнгөлөлттэй олгох эмийн үнэ) эмийн үнийг

цуглуулах, бүртгэл хөтлөх, ил тод нийтлэх. ЭҮАН нь эмийн үнийн талаар цуглуулсан

мэдээллийг нийлүүлэгчдэд (ЭХНБ, үйлдвэр, эмийн сан) болон олон нийтэд

хүртээмжтэй хүргэхийг зөвлөж байна.

Яаралтай болон богино хугацаанд: Бөөний болон жижиглэнгийн салбарт нэмэгдэх

хэмжээг нэвтрүүлэх, эхний ээлжинд нэмэгдэх хэмжээний дээд хязгаарыг зайлшгүй

шаардлагатай эмээр хязгаарлан тогтоох, ингэхдээ жижиглэнгийн болон эмнэлгийн

эмийн санд нэгэн жигд нэмэгдэх хэмжээг хэрэглэх

Зөвлөхүүд бөөний үнэд нэмэгдэх хэмжээний дээд хязгаарыг 15%, жижиглэнгийн дээд

хязгаарыг 30% тус тус тогтоохыг зөвлөж байна. Эдгээр хувь хэмжээг эцэслэн

тогтооход салбарынхантай зөвшилцөх шаардлагатай.

Дунд хугацаанд: Жигд нэмэгдэх хэмжээ бүхий тогтолцоо бүрэн хэвшиж, ЭҮАН-ийн

үйл ажиллагаа жигдэрсэн тохиолдолд регрессив нэмэгдэх хэмжээ бүхий тогтолцоог

нэвтрүүлэх

Дундаас урт хугацаанд: регрессив нэмэгдэх хэмжээ бүхий тогтолцоог халж

тогтсон олголтын хураамж бүхий тогтолцоог нэвтрүүлэх

5.2 Зайлшгүй шаардлагатай эмийн гаалийн тариф, татварыг бууруулах

hera / Gerege Partners 33

Энэ хэсэгт дараах зүйлсийг санал болгосон:1. Зайлшгүй шаардлагатай эм, тэдгээрийн түүхий эдийг импортын татвараас

чөлөөлөх 2. Зайлггүй шаардлагатай эмийн НӨАТ-ийг тэглэх.

Энэ нь дотоодод үйлдвэрлэсэн зайлшгүй шаардлагатай эмийн үнийг 11.5%-иар багасгах ба импортын зайлшгүй шаардлагатай эмийн үнийг 15.5%-иар бууруулна. Засгийн газар зайлшгүй шаардлагатай бус эмийн импортын татварыг 17% хүртэл нэмэгдүүлсэнээр татварын орлогын алдагдлыг нөхнө.

Энэ хэсэгт дараах зүйлсийг санал болгосон:3. Зайлшгүй шаардлагатай эм, тэдгээрийн түүхий эдийг импортын татвараас

чөлөөлөх 4. Зайлггүй шаардлагатай эмийн НӨАТ-ийг тэглэх.

Энэ нь дотоодод үйлдвэрлэсэн зайлшгүй шаардлагатай эмийн үнийг 11.5%-иар багасгах ба импортын зайлшгүй шаардлагатай эмийн үнийг 15.5%-иар бууруулна. Засгийн газар зайлшгүй шаардлагатай бус эмийн импортын татварыг 17% хүртэл нэмэгдүүлсэнээр татварын орлогын алдагдлыг нөхнө.

Page 42: ХУРААНГУЙ study.docx · Web viewялгаатай ойлголт бөгөөд хувиар илэрхийлэгдэнэ. Энэ баримт бичигт буруу ойлголт

Эмийн үнийн бодлого, тогтолцооны талаарх техникийн тайлан

5.2.1 Танилцуулга

Энэ бүлэгт Засгийн газраас ногдуулдаг импортын татвар, (гаалийн) тариф, ба НӨАТ зэрэг

шууд бус татварын талаар тусгасан. Эдгээр шууд бус татвар нь Засгийн газрын орлогын

томоохон эх үүсвэр боловч бүтээгдэхүүний хэрэглэгчдэд хүрч буй үнийг өсгөдөг.

Эмийн худалдан авах боломжийг нэмэгдүүлэхэд зайлшгүй шаардлагатай эмийг татвараас

хөнгөлөх ба чөлөөлөх бодлого хэрэгжүүлж болох юм. Үүнээс үүдэх татварын орлогын

алдагдлыг зайлшгүй шаардлагатай бус эмийн татварыг нэмэх замаар нөхөж болно.

5.2.2 Монгол Улсын нөхцөл байдал

Монгол Улсад 1999 оноос хойш улсын болон хувийн хэвшлийн салбарт бүх эмэнд НӨАТ 10%

ногдуулж байна. Монгол Улсын экспортын бүтээгдэхүүнд НӨАТ-ыг 0%-иар ногдуулж байгаа

(НӨАТатварын тухай хуулийн 12.1 зүйл) бөгөөд 28 төрлийн бараа үйлчилгээг НӨАТ-аас

чөлөөлж байна: тухайлбал, цус, цусан бүтээгдэхүүн болон эрүүл мэндийн үйлчилгээ (13.1

зүйл).

Гаалийн (импортын) тариф нь 3 төрөлтэй байна: ердийн, нэн тааламжтай, хөнгөлөлттэй

гэсэн төрөл байна. Эдгээр тарифт хамаарах бүтээгдэхүүний ангиллыг Их Хурлын тогтоолоор

батална.

Эм болон холбогдох эмийн идэвхт бодист одоогоор 5% импортын татвар ногдуулж байна;

бусад бүтээгдэхүүнд импортын татвар 15% эсвэл 20%-иар ногдуулна. Татварын тухай Монгол

Улсын хуулиар онцгой тохиолдлуудад импортын татвараас чөлөөлөх (0%-иар ногдуулах)

заалт байна: Тухайлбал: хөгжлийн бэрхшээлтэй иргэний хэрэглэх тусгай эмнэлгийн хэрэгсэл,

хүмүүнлэгийн шугамаар хандив, тусламж болгож буй бүтээгдэхүүн, цус, цусан бүтээгдэхүүн

ба зорчигчийн хувийн хэрэглээний эм.

Засгийн газраас зайлшгүй шаардлагатай эмийн (болон түүний идэвхт бодисыг) гаалийн

татвараас чөлөөлж мөн НӨАТ-ыг тэглэснээр зайлшгүй шаардлагатай эмийн зардлыг 11.5-

15.5%-иар бууруулж болох юм. Доорх хүснэгтийг үзнэ үү:

Хүснэгт 7: Эмийг импортын татвар ба НӨАТ-аас чөлөөлөхөд гарах үр нөлөө Импортын татвар

НӨАТ Нийт татвар Эмийн идэвхт бодист нөлөө

Зөрүү

hera / Gerege Partners 34

Page 43: ХУРААНГУЙ study.docx · Web viewялгаатай ойлголт бөгөөд хувиар илэрхийлэгдэнэ. Энэ баримт бичигт буруу ойлголт

Эмийн үнийн бодлого, тогтолцооны талаарх техникийн тайлан

Одоо Шинэ Одоо Шинэ Одоо Шинэ Импортын Зайлшгүй

шаардлагатай эм5% 0% 10% 0% 15.5% 0.0% хамааралгүй -15.5%

Зайлшгүй шаардлагатай бус эм

5% 17% 10% 10% 15.5% 28.7%

хамааралгүй 13.2%

Дотоодын Зайлшгүй шаардлагатай

Хямд үнэтэй эмийн идэвхт бодис

10% 0% 10% 0% -1.5% -11.5%

Зайлшгүй шаардлагатай бус

Өндөр үнэтэй эмийн идэвхт бодис

10% 10% 10% 10% 3.6% 3.6%

Дотоодын үйлдвэрлэгчдийн хувьд НӨАТ-өөс чөлөөлөхөөс илүү НӨАТ-ыг тэглэх хувилбар

анхаарал татах ба учир нь компаниуд бүтээгдэхүүний үйлдвэрлэл болон үйлчилгээнийхээ

НӨАТ-ыг эргүүлэн нэхэмжлэх боломжтой юм.

5.2.3 Зайлшгүй шаардлагатай эмийн татварын хөнгөлөлт татварын орлогод нөлөөлөх байдал

Сангийн яам татварын орлогын алдагдалд хүргэх аливаа алхамыг зөвшөөрөхгүй тул

зөвлөхүүд татварын орлогын бүрдүүлэлтийг тоймлон гаргалаа.

2015 онд 93 сая ам. долларын эм импортлож, 15 сая ам. долларын эмийг дотооддоо

үйлдвэрлэсэн. Засгийн газраас хуваарилсан эмийн нийт төсөв 36.6 сая ам.доллар байсан тул

71.4 сая ам.долларыг хувийн хэвшил ашигласан гэж үзэв. Энэ нь 15.8 сая ам. долларын

татварын орлого бий болгосон гэсэн үг ( импортын татвар ба НӨАТ, Хүснэгт 8 харна уу).

Монгол Улсын татварын орлого ДНБ-ний 15.7% байсан (Дэлхийн банк, 2013). Татварын

орлогын 12.6% нь гаалийн болон бусад татвараас бүрддэг ба 2015 оны байдлаар Монгол

Улсын ДНБ 11.74 тэрбум ам.доллар байна. 2015 оны татварын төвшнөөр тооцоолоход

татварын нийт орлого 1843 сая ам.доллар бөгөөд импортын татвар 232 сая ам.доллар

болсон байна. Харин эмийн импортын татвар болох 5 сая ам.доллар нь нийт импортын

татварын зөвхөн 2.15%-ийг эзэлж байна.

Хүснэгт 8: Эмийн татварын орлогын өнөөгийн байдалМонгол Улсын татварын орлого, СЯам одоогийн

татварын орлого

2015 онАм.доллар (сая)

Эмийн эх үүсвэр 5%

Импорт $ 93.00 $ 4.65

Дотоодод үйлдвэрлэсэн

$ 15.00 $ 0.38

Салбарын төсөв 10%Засгийн газар $ 36.60 $ 3.66

hera / Gerege Partners 35

Page 44: ХУРААНГУЙ study.docx · Web viewялгаатай ойлголт бөгөөд хувиар илэрхийлэгдэнэ. Энэ баримт бичигт буруу ойлголт

Эмийн үнийн бодлого, тогтолцооны талаарх техникийн тайлан

Хувийн салбар $ 71.40 $ 7.14

Нийт зах зээл $ 108.00 $ 15.83

Импортын эмийн үнийн дүнгийн 30%, ба хувийн хэвшлийнхний борлуулалтын 40% нь

зайлшгүй шаардлагатай эмэнд ногдож байна гэж тооцоолоход37 санал болгож байгаагаар

татвараас чөлөөлж, НӨАТ-ыг тэглэвэл татварын орлогод 7.81 сая ам. долларын алдагдал гарч

байна. Энэ нь нийт татварын орлогын 0.42 хувийг эзэлнэ. Хүснэгт 9-ийг үзнэ үү.

Хүснэгт 9: Зайлшгүй шаардлагатай эмэнд импортын ба НӨАТ-ыг ногдуулаагүйгээс гарах

нөлөө

Монгол Улсын татварын орлого, Сангийн яам Одоогийн

татварын орлого

Зайлшгүй шаардлагатай эмийн (ЗШЭ) зах зээлд эзлэх хувь

Зайлшгүй шаардлагатай бус эмийн (ЗШБЭ) эзлэх хувь

Татварын орлого

Татварын орлогын алдагдал

2015 он ЗШЭ ЗШБЭ сая ам.доллар

Эмийн эх үүсвэр 5% (үнийн дүнг таамагласнаар) 0% 5%Импорт $ 93.00 $ 4.65 30% 70% $ - $ 3.26 $ -1.40Дотоодод үйлдвэрлэсэн

$ 15.00 $ 0.38 70% 30% $ - $ 0.11 $ -0.26

Салбарын төсөв 10% 0% 10%Засгийн газар

$ 36.60 $ 3.66 90% 10% $ - $ 0.37 $ -3.29

Хувийн хэвшил $ 71.40 $ 7.14 40% 60% $ - $ 4.28 $ -2.86

Нийт зах зээл $ 108.00 $ 15.83 $ - $ 8.02 $ -7.81

Татварын орлогын алдагдал болох 7.81 сая ам.долларыг зайлшгүй шаардлагатай бус эмийн

импортын татварыг 5%-иас 17% хүртэл нэмэгдүүлсэнээр нөхнө. Хүснэгт 10-г харна уу.38

Хүснэгт 10: Татварын орлогын алдагдлыг зайлшгүй шаардлагатай бус эмийн импортын

татварыг нэмэх замаар нөхөх

Монгол Улсын татварын орлого, Сангийн яам Одоогийн

Зайлшгүй шаардлагатай

Зайлшгүй шаардлагатай

Ирээдүйн татварын орлого

37 Энэхүү таамаг нь зөвлөхийн таамаг дээр үндэслэгдсэн. Ерөнхий нэршлийн эмүүд ер нь брэнд эмүүдээс үнийн дүнгээрээ 30% хямд байх боломжтой. Жил бүрийн импортын зөвшөөрлийн статистик мэдээнээс бодит тоо хэмжээг гаргах боломжтой ч энэ нь хэдэн долоо хоногийн ажил болно. Зайлшгүй шаардлагатай эмийн хувийг импортын лицензийн статистикаас гаргах боломжтой ч ЭМХТ LICEMED программд зайлшгүй шаардлагатай эм мөн эсэхийг нь оруулах шаардлагатай..

38 Хэдийгээр энэ нь сангийн яамны бодлогын эсрэг боловч Эмийн үнийн бодлогын чадавхи бэхжүүлэх мэдээлэл солилцох уулзалтад оролцогчид засгийн газар татварын алдагдлын зөрүүг нөхөхгүй байх санал тавьсан. Зөвлөхүүдийн зүгээс зайлшгүй шаардлагатай бус эмийн татварын алдагдлыг импортын татварыг 17% ба түүнээс дээш хувиар нэмэх замаар нөхөх нь чухал гэж үзэж байна.

hera / Gerege Partners 36

Page 45: ХУРААНГУЙ study.docx · Web viewялгаатай ойлголт бөгөөд хувиар илэрхийлэгдэнэ. Энэ баримт бичигт буруу ойлголт

Эмийн үнийн бодлого, тогтолцооны талаарх техникийн тайлан

татварын орлого

эмийн (ЗШЭ) зах зээлд эзлэх хувь

бус эмийн (ЗШБЭ) эзлэх хувь

2015 он ЗШЭ ЗШБЭ сая ам.доллар

Эмийн эх үүсвэр 5% (үнийн дүнг таамагласнаар) 0% 17.0%Импорт $ 93.00 $ 4.65 30% 70% $ - $ 11.06Дотоодод үйлдвэрлэсэн

$ 15.00 $ 0.38 70% 30% $ - $ 0.11

Салбар 10% 0% 10%Засгийн газар

$ 36.60 $ 3.66 90% 10% $ - $ 0.37

Хувийн хэвшил $ 71.40 $ 7.14 40% 60% $ - $ 4.28

Нийт зах зээл $ 108.00 $ 15.83 $ - $ 15.83

Зайлшгүй шаардлагатай эмийн импортын хувь (үнийн дүнгээр) 50% байх тохиолдолд

зайлшгүй шаардлагатай бус эмийн татвар 23.8% хүртэл нэмэгдэх, харин ЗШЭ-ийн импортыг

70% гэж үзвэл (бодит байдалд ийм байх боломжгүй ч) зайлшгүй шаардлагатай бус эмийн

татвар бараг 40%-д хүрч нэмэгдэх болно.

Хувийн хэвшил ба үндэсний үйлдвэрлэгчид энэ өөрчлөлтийг таатай хүлээж авах

магадлалтай. Учир нь үндэсний үйлдвэрлэгчийн бүтээгдэхүүн илүү өрсөлдөхүйц болно.

Хамгийн гол нь ийнхүү татвар буурснаар эцсийн хэрэглэгчид илүү хямд үнэтэй эм хүргэнэ

гэсэн амлалт хэлэлцээрийг хувийн хэвшилтэй хийх шааардлагатай. Засгийн газраас зайлшгүй

шаардлагатай эмийн үнийг бодитоор бууруулсан эсэхэд хяналт шинжилгээ хийж байх

хэрэгтэй.

5.2.4 Болзошгүй сөрөг нөлөө, хэрэгжүүлэхэд тулгарч болох асуудал

Бусад орны (тухайлбал, Танзани) туршлагаас харахад зайлшгүй шаардлагатай эмийг

татвараас чөлөөлөх нь зайлшгүй шаардлагай бус эсвэл шинэ эмийг ЗШЭ-ийн жагсаалтад

оруулах шахалттай тулгарч магадгүй.

Тийм учраас Монгол Улсын ЗШЭЖ-д эмийг сонгох үйл явцыг тодорхой болгож сайжруулахыг

зөвлөж байна. Эмийг сонгох шалгуурыг хэвлэж, хувь хүн ба компаниуд энэхүү жагсаалтанд

эмээ оруулах хүсэлт гаргахдаа нотолгоогоо ирүүлдэг ил тод үйл явцыг нэвтрүүлэх

шаардлагатай.

hera / Gerege Partners 37

Page 46: ХУРААНГУЙ study.docx · Web viewялгаатай ойлголт бөгөөд хувиар илэрхийлэгдэнэ. Энэ баримт бичигт буруу ойлголт

Эмийн үнийн бодлого, тогтолцооны талаарх техникийн тайлан

Хоёр жил тутамд ДЭМБ-аас ЗШЭ-ийн загвар жагсаалтыг шинэчлэдэг үйл явцыг зөвлөмж

болгон ашиглаж болно39. Энэхүү үйл явц тухайн эрүүл мэндийн асуудал (өвчин)-ын

Стандарт эмчилгээний удирдамжид шинэ эм хэрхэн яаж тохирч, нийцэж байгааг

тайлбарлахаас эхэлнэ. Иймд, Үндэсний ЗШЭЖ гаргах хороо нь Стандарт эмчилгээний

удирдамж баталдаг хороо байх шаардлагатай. Уг хороонд клиник фармакологич болон

нотолгоонд суурилсан эмийн экспертүүдийн байнгын дэмжлэг хэрэгтэй болно.

Зайлшгүй шаардлагатай эмийн түүхий эдийг татвараас чөлөөлөх нь асуудал дагуулж

магадгүй. Учир нь эдгээрийг үнэхээр хүний эмийн үйлдвэрлэлд хэрэглэх эсэхэд эргэлзээтэй

байж болно. Жишээ нь: малын эмийн идэвхт бодис, лабораторийн химийн бодис болон

бусад үйлдвэрлэлд тэдгээр үндсэн үйлчлэгч бодисуудыг ашигладаг. Тиймээс, зөвхөн эмээ

бүртгүүлсэн үндэсний үйлдвэрлэгч татварын хөнгөлөлтөд хамрагдаж бусад нь хамрагдахгүй

байхаар зохицуулах хэрэгтэй.

5.2.5 Дүгнэлт, зөвлөмж

Зайлшгүй шаардлагатай эмийн импортын татвар 5%, НӨАТ 10%-ийг хөнгөлөх нь Засгийн

газар Төрөөс эмийн талаар баримтлах бодлогод туссан зайлшгүй шаардлагатай эмийн

худалдан авах боломжийг нэмэгдүүлэх зорилтод хүрэх хялбар арга юм.

7.81 сая ам. долларын татварын орлогын алдагдлыг зайлшгүй шаардлагатай бус эмийн

импортын татвар 5%-ыг 17% болгох замаар нөхөж болно. Энэ нь зайлшгүй шаардлагатай бус

эмийн үнийг нэмэгдүүлэх ч нийгмийн эрүүл мэндэд нөлөөгүй юм.

Үүнээс улбаалан зөвлөхүүд дараах зөвлөмжийг гаргаж байна:

• Засгийн газар зайлшгүй шаардлагатай эм, тэдгээрийн түүхий эдийг 5% импортын

татвараас чөлөөлөх, НӨАТ-ыг нь тэглэх бүтээгдэхүүний ангилалд хамруулах

шийдвэрийг Их Хурлын тогтоолоор гаргуулахыг ЭМЯ СЯ-нд тайлбарлах

• ЭМЯ-аас зайлшгүй шаардлагатай эмийн татварын орлогын алдагдлыг зайлшгүй

шаардлагатай бус эмийн татварыг 5%-аас 17% болгон нэмэгдүүлснээр нөхөхийг

санал болгох

• ЭМЯ зайлшгүй шаардлагатай эмийг сонгох шалгуурыг сайжруулан ҮЗШЭЖ-д

шинээр ЗШЭ нэмэх үйл явцад ил тод нээлттэй байдлыг нэмэгдүүлэх.

39 ДЭМБ-ын зайлшгүй шаардлагатай эмийг сонгох шалгуур. http://www.who.int/selection_medicines/committees/en/

hera / Gerege Partners 38

Page 47: ХУРААНГУЙ study.docx · Web viewялгаатай ойлголт бөгөөд хувиар илэрхийлэгдэнэ. Энэ баримт бичигт буруу ойлголт

Эмийн үнийн бодлого, тогтолцооны талаарх техникийн тайлан

• Эмийн үнэ ажиглах нэгж ба эмийн хяналтын байцаагч нар эмийн үйлдвэр, ханган

нийлүүлэх байгууллага, эмийн сан нь өвчтөнд хямд үнэтэй эм хүргэж буй эсэхийг

хянах.

5.3 Эрүүл мэндийн даатгалын санд (ЭМДС) жишиг үнийг баримтлах

5.3.1 Тодорхойлолт: Дотоод ба гадаад жишиг үнэ

Дотоод жишиг үнэ (ДЖҮ) хэрэглэх гэдэг нь тухайн улсад эмчилгээ үйлчилгээнд хэрэглэж

байгаа ижил эмийн үнэ, эмчилгээний төстэй буюу адил үр нөлөө үзүүлдэг бүтээгдэхүүний

үнийг ашиглан үнэ тогтоох, тохиролцох эсвэл улсаас нөхөн төлбөр олгохдоо жишиг болгохыг

хэлнэ.40

Монгол Улсын нөхцөлд хамгийн хямд үнэтэй ерөнхий нэршлийн эмийн үнийг жишиг болгон

хэрэглэж болох юм. Энэхүү жишиг үнэ нь нөхөн төлбөрийн төвшинг тогтоох суурь, ялгаатай

нийлүүлэгчдийн ижил бүтээгдэхүүний хөнгөлөлтийн хэмжээг тооцоход хэрэглэгдэх юм.

40 http://whocc.goeg.at/Glossary/PreferredTerms/internal%20price%20referencing

hera / Gerege Partners 39

Дотоод болон гадаад жишиг үнийг нэвтрүүлэх зорилго нь ЭМДС-д зайлшгүй шаардлагатай эмийг илүү үр дүнтэй сонгох, эмийн үнийг боломжийн болгох, даатгалын хөнгөлөлтийн хэмжээг зохих төвшинд байлгах явдал юм.

Дотоод ба гадаад жишиг үнийн аль аль нь ЭМДС-д бүтээгдэхүүн бүрийн жишиг үнийг тооцож гаргана. 2016 онд Амлодипин 5; 10mg шахмал эмэнд ДЖҮ хэрэглэсэн бол 928 сая төгрөгийн (даатгалаас хөнгөлөлттэй олгосон нийт амлодипины 34.9%) хэмнэлт гарах байсан.

Гадаад жишиг үнэ нь олон улсын жишиг үнэд үндэслэнэ. Энэ жишиг үнэ нь нөхөн олговрын төвшинг тодорхойлох, бүтээгдэхүүн тус бүрийн хөнгөлөлтийн хэмжээг тооцоход хэрэглэгдэнэ. Гадаадын жишиг үнийг хамгийн их хэрэглээтэй 30 бүтээгдэхүүний эхний 13-т хэрэглэж тооцоход л 4.38 тэрбум буюу ЭМДС-ийн төсвийг 27.3%-иар хэмнэх тооцоо гарсан.

Хөнгөлөлттэй олгох эмийн жагсаалтаас хэрэглээнээс гарсан болон зайлшгүй шаардлагатай бус эмийг хасах үнийн бус зохицуулалтаар эмийн зардалд онцгой нөлөө үзүүлж болохоор байна. Энэ төрлийн 5 бүтээгдэхүүнийг 2015 оны хөнгөлөлтийн жагсаалтаас хасахад л 3480 сая төгрөг буюу ЭМДС-ийн төсвийг 21.7%-иар хэмнэж байна.

Нийтдээ дотоод ба гадаад жишиг үнийг хэрэглээд, хэрэглээнээс гарсан/зайлшгүй шаардлагатай бус эмийг жагсаалтаас хасвал ЭМДС-аас хөнгөлөх төсвийг наад зах нь 50 хувиар хэмнэх болно.

Page 48: ХУРААНГУЙ study.docx · Web viewялгаатай ойлголт бөгөөд хувиар илэрхийлэгдэнэ. Энэ баримт бичигт буруу ойлголт

Эмийн үнийн бодлого, тогтолцооны талаарх техникийн тайлан

Гадаад жишиг үнэ (ГЖҮ) хэрэглэх гэдэг нь нэг ба хэд хэдэн улсад тогтоосон тухайн эмийн

үнийг тухайн улсад уг бүтээгдэхүүний үнийг тогтоох эсвэл тохиролцох зорилгоор жишиг

болгон хэрэглэхийг хэлнэ.41

Монголын нөхцөлд энэ нь тухайн бүтээгдэхүүний (ихэвчлэн үйлдвэрийн үнэ эсвэл түгээлтийн

сүлжээн дэх нийтлэг үнэ) нэг эсвэл хэд хэдэн гадаад улс дах үнийг эсвэл олон улсын жишиг

үнийг суурь/ жишиг үнэ болгон ашиглахыг хэлнэ. Энэхүү жишиг үнэ нь нөхөн төлбөрийн

төвшин эсвэл ижил төрлийн бүтээгдэхүүний хөнгөлөлтийн

хэмжээг тооцоолоход хэрэглэгдэнэ.42

5.3.2 Монгол Улсын нөхцөл байдал

Энэхүү баримт бичгээр Монгол Улсын Эрүүл мэнд нийгмийн даатгалын тогтолцоонд ЭМДС

хэрхэн амбулаториор үйлчлүүлэгчдэд хангах эмийн үнэд дээд хязгаар, хөнгөлөлтийн

хэмжээг тогтоох хувилбаруудыг харуулсан.

Өнөөгийн үйл явц:

- ЭМЯ 4 жил тутамд ҮЗШЭЖ-ийг шинэчлэн гаргадаг. ЭМЯ 2017 онд 8 дугаар жагсаалтыг

шинэчлэн гаргахаар төлөвлөж байна.

- Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөл (ЭМДҮЗ) нь ЭМДС-аас хэсэгчлэн

хөнгөлөлт олгох эмийн жагсаалтыг гаргадаг.

- Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн дагуу даатгалаар хөнгөлөлттэй олгох бүх эм

зайлшгүй шаардлагатай эм байх ёстой ч үүнийг тэр бүр мөрддөггүй.

- ЭМДС-ийн мэргэжилтнүүд ямар бүтээгдэхүүн зах зээлд байгааг Лайсмэд

программаар шалгах эсвэл хувийн хэвшлийн нийлүүлэгчдээс мэддэг. Ингээд

даатгалын үнийн дээд хэмжээг санал болгож худалдааны нэршил тус бүрээр (бүгд

зайлшгүй шаардлагатай эм байдаггүй) хөнгөлөлт тогтооно.

- Хөнгөлөлтийг тогтоох тусгайлсан дүрэм байхгүй.

- ЭМЯ даатгалаар хөнгөлөлттэй олгох эмийн жагсаалтын төсөлд санал өгнө.

- ЭМДҮЗ жагсаалтыг эцэслэн батална.

41 ДЭМБ-ын Эмийн үнэ ба нөхөн төлбөрийн бодлогын хамтын ажиллагааны төвөөс гаргасан нэр томъёоны тайлбар, Австри. http://whocc.goeg.at/Glossary/Search хаягаас харна уу

42 Улс орнуудын эмийн үнийн бодлого, ДЭМБ-ын удирдамж, ДЭМБ 2015 он. http://apps.who.int/iris/bitstream/10665/153920/1/9789241549035_eng.pdf хаягаар мэдээлэл авах боломжтой.

hera / Gerege Partners 40

Page 49: ХУРААНГУЙ study.docx · Web viewялгаатай ойлголт бөгөөд хувиар илэрхийлэгдэнэ. Энэ баримт бичигт буруу ойлголт

Эмийн үнийн бодлого, тогтолцооны талаарх техникийн тайлан

- Хөнгөлөлттэй олгох эмийн албан ёсны жагсаалтыг ЭМДҮЗ-ийн тогтоолын хавсралтаар

батлан цахим хуудаснаа байршуулдаг бөгөөд PDF хэлбэрээр татаж авах боломжтой

байна.43

- ЭМД газар эмийн сангуудтай сар бүрийн хөнгөлөлттэй олгох эмийн борлуулалтаас

даатгалаар олгох хэмжээг тооцон сарын төсөв бүхий гэрээ байгуулна.

- Хэрэв сар дуусахаас наана уг төсөв дуусвал өвчтөн эмийг хөнгөлөлтгүйгээр авах эсвэл

өөр хөнгөлөлттэй олгох эмийн сан хайдаг.

ЭМДҮЗ-ийн 2016 оны 3 дугаар сарын 25-нд батлагдсан “Жагсаалт батлах тухай” 8 дугаар

тогтоолын дагуу ерөнхий нэршлийн 145, нийлмэл найрлагатай 28 зайлшгүй шаардлагатай

эмийн үнийг 40-83.3% хүртэл хувиар ЭМДС-аас хэсэгчлэн хөнгөлж байна. Сүүлд гепатит С-ийн

зэрэг зарим эм нэмэлтээр хөнгөлөлттэй эмийн жагсаалтад орсон.

2016 онд ЭМДС 26.6 тэрбум төгрөгийн төсвөөр нийт 2,941,204 жоронд (нэг жоронд 9,054

төгрөг) хөнгөлөлт үзүүлсэн: Энэ нь 2015 онд 16 тэрбум төгрөгийг зарцуулсантай

харьцуулахад 10 тэрбум төгрөгөөр өссөн үзүүлэлт юм.. Хөнгөлөлтийн дийлэнхийг зүрх

судасны эм, нэмэлт бүтээгдэхүүн болох амин дэм, эрдсийн бэлдмэл, хоол боловсруулах

замын эмгэгийн эмэнд зарцуулсан байна (зарим эм ЭМЯ-аас баталсан ЗШЭЖ-д ороогүй).44

2015 ба 2016 оны ЭМДС-ийн зарцуулалтад хийсэн АBC шинжилгээгээр Дотоод жишиг үнэ

хэрэглэхэд ихээхэн хэмнэлт гарч байгааг харуулж байна

2015 оны байдлаар, ЭМДС-ийн төсвийн 51%-ийг зөвхөн 5 эмэнд зарцуулжээ: 3 нь хоёрдугаар

эгнээний даралт бууруулах эм, 2 нь эмчилгээний үр нөлөө нь хангалттай нотолгоогүй

“зүгээр” бүтээгдэхүүн.45

43 www.ndaatgal.mn/law/33

44 ЭМХТ-өөс гаргасан Эрүүл мэндийн үзүүлэлт, 2015.

45Эрүүл мэндийн даатгалын сангийн 2015 оны жагсаалт нь ялгаатай брэнд болон ерөнхий нэршлийн эмийн хэлбэрийг нэгтгэж тун тус бүрээр жагсаасан. Энэ жагсаалтад 218 нэрийн эм орсон, 7 нэрийн эмийн хэлбэр нийт хөнгөлөлтийн 50 хувийг эзэлж байна. 2016 оны ЭМДС-аас хөнгөлөлттэй олгох эмийн жагсаалт илүү нарийн гарсан ба бүтээгдэхүүн тус бүрийн бодит хөнгөлөлтийг гаргасан. Нийт хөнгөлөлтийн 50 хувийг 33 нэрийн бүтээгдэхүүнд зарцуулсан. (нийт 1068 бүтээгдэхүүнээс).

hera / Gerege Partners 41

Page 50: ХУРААНГУЙ study.docx · Web viewялгаатай ойлголт бөгөөд хувиар илэрхийлэгдэнэ. Энэ баримт бичигт буруу ойлголт

Эмийн үнийн бодлого, тогтолцооны талаарх техникийн тайлан

Хүснэгт 11: ЭМДС-ийн 2015 оны хөнгөлөлтөд хийсэн АВС шинжилгээ

Эмийн нэр /худалдааны нэршлээр/

ЭМИЙН ХЭЛБЭР / ТУН

Эмийн үнийн хөнгөлөлт эдэлсэн даатгуулагчийн тоо

Үнийн хөнгөлөлт үзүүлсэн эмийн тоо

ХӨНГӨЛӨЛТӨД ТӨЛСӨН ДҮН (MNT)

ХУВЬ НИЙЛБЭР%

Амлодипин шахмал 10mg 271,919 7,779,924 3,889,962,000

24.2% 24.2%

Эссенциал (Фосфолипид)

Капсул 300mg + 6mg + 6mg + 6mg

69,767 3,765,862 1,882,931,000

11.7% 36.0%

Урсодихолийн хүчил

шахмал 200 mg

59,064 2,445,524 1,222,762,000

7.6% 43.6%

Лозартан шахмал 50mg 71,814 1,999,810 714,196,079 4.4% 48.0%

Амлодипин шахмал 5mg 65,254 1,872,636 624,172,455 3.9% 51.9%

Зайлшгүй шаардлагатай, өргөн хэрэглээний, ялгаатай худалдааны нэршил бүхий ижил эмийн

үнэ зарим тохиолдолд харьцангуй зөрүүтэй байна: Дараах жишээнээс Ибупрофен 400mg

эмийг хүснэгтээр харуулав. Үнийг Эрүүл мэндийн удирдлагын шинжлэх ухааны (MSH)

байгууллагын гаргасан олон улсын жишиг үнийн жагсаалт дах нийлүүлэгчийн үнийн

медиантай мөн давхар харьцуулахад: Медиан үнийн харьцаа (МҮХ) 5.5 – 23.5 хооронд

хэлбэлзэж байна.46

Хүснэгт 12: Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн 18 дугаар тогтоолоор

батлагдсан жагсаалтад орсон Ибупрофен 400mg эмэнд хийсэн шинжилгээ, Үнийн

хөнгөлөлтийн жагсаалт (2016 оны 5 дугаар сар)47

Худалдааны нэр Савлалтын хэмжээ

ЭМДС үнэ/савлалтын хэмжээ (төгрөгөөр)

Хөнгөлөлт (төгрөгөөр)

үнэ/савлалтын хэмжээ (ам.доллар)

үнэ/шахмал (ам.доллар) МҮХ

Нурофен 12 6200 4800 3.10 0.2583 23.5Ибупрофен, Xing 10 1200 1000 0.60 0.0600 5.5

Ибумон 10 1250 1000 0.63 0.0625 5.7Ибупрофен, Cho-A

10 2500 1200 1.25 0.1250 11.4

Рупан 10 1500 1000 0.75 0.0750 6.8Хавон Ибупрофен

10 2500 1500 1.25 0.1250 11.4

Аллипен 10 1500 1000 0.75 0.0750 6.8Ибупротек 400 10 1200 800 0.60 0.0600 5.5Ибу БКРС 10 1200 800 0.60 0.0600 5.5Ибупрофен денк 10 2600 2100 1.30 0.1300 11.8Берофен 400 10 1200 800 0.60 0.0600 5.5

46 Ибупрофений 400мг нэг шахмалын нийлүүлэгчийн медиан үнэ 2014 оны Эрүүл мэндийн удирдлагын шинжлэх ухааны байгууллагын гаргасан олон улсын жишгээр 1.1 цент байна. www.mshpriceguide.org –ийг хар. 47 хера (2016 он) Нөхцөл байдлын шинжилгээний тайлан

hera / Gerege Partners 42

Page 51: ХУРААНГУЙ study.docx · Web viewялгаатай ойлголт бөгөөд хувиар илэрхийлэгдэнэ. Энэ баримт бичигт буруу ойлголт

Эмийн үнийн бодлого, тогтолцооны талаарх техникийн тайлан

Энэхүү хүснэгтээр ЭМДС хамгийн хямд ерөнхий нэршлийн эмийн (нэгж савлалт 1200

төгрөгийн үнэтэй) 10 ширхэг шахмалд 800-1000 төгрөгийн ялгаатай хөнгөлөлт олгож байна.

Харин оргинал брэнд болох Нурофен (нэгж савлалт 12 ширхэгтэй 4800 төгрөгийн үнэтэй)-д

олгож буй хөнгөлөлтийн хэмжээ 5 дахин өндөр байна. ЭМДС 2015 онд ибупрофен 400mg

эмэнд 136,396,700 төгрөг зарцуулсан байна.

2016 онд ЭМДС-аас хөнгөлөлттэй олгох эмийн жагсаалтад хөнгөлөлтийн хэмжээ бага зэрэг

өөрчлөгдсөн ч урьдын асуудлууд байсаар байна: ЭМДС өндөр үнэтэй брэнд эмэнд хамгийн

хямд үнэтэй ерөнхий нэршлийн эмэнд олгож буй хөнгөлөлтөөс илүү хөнгөлөлт олгож байна.

Хүснэгт 13: Нийт хөнгөлөлтийн жишээ

2016 оны хөнгөлөлтийн жагсаалтаас харахад бусад зохисгүй зүйлс ажиглагдаж байна.

Тухайлбал, 20 ширхэг аспирин шахмал (8000 төгрөг) 100 ширхэгтэй аспиринаас (3500 төгрөг)

илүү үнэтэй байна. Мөн ЭМДС 20 ширхэгтэй аспирин авсан өвчтөнд 100 ширхэгтэй аспирин

авснаас 3400 төгрөгөөр илүү хөнгөлөлт олгож байна.

2015 оны мэдээний санд 100mg шахмал аспирин 3 өөр төрөл орсон ч хөнгөлөлтийн хэмжээ

нь 10, 33 ба 150 төгрөг байна. Хэрэв бүх өвчтөн хамгийн хямд үнэтэй ерөнхий нэршлийн

аспириныг хэрэглэсэн бол ЭМДС зөвхөн аспиринаас 18 сая төгрөг хэмнэх байжээ.

Өөр нэгэн жишээ: Ибупрофен 200mg-ийн нэг шахмалд 250 төгрөгийн хөнгөлөлт олгосон

байхад 400mg шахмалд зөвхөн 100 төгрөг хөнгөлж байна.

hera / Gerege Partners 43

Page 52: ХУРААНГУЙ study.docx · Web viewялгаатай ойлголт бөгөөд хувиар илэрхийлэгдэнэ. Энэ баримт бичигт буруу ойлголт

Эмийн үнийн бодлого, тогтолцооны талаарх техникийн тайлан

Зөвлөхүүд 2016 оны ЭМД-ийн мэдээний сан дах хамгийн хямд ерөнхий нэршлийн эмийн

үнийг дотоод жишиг болгон туршилтын тооцоолол хийв. 5; 10mg шахмалын бүх

Амлодипинийг дүгнэж үзэв: нийт 2,664,005,548 төгрөгийг хөнгөлөлтөд зарцуулсан (энэ нь

2016 оны нийт хөнгөлөлтийн 10% эзэлсэн). Хэрэв хөнгөлөлтийг хамгийн бага үнэтэй ерөнхий

нэршлийн эмийн хөнгөлөлтийн хэмжээнд стандартчилсан бол ЭМДС 928,566,537 төгрөг

буюу 34.9%-ийн хэмнэлт гаргах байсан. Хүснэгт 14-өөс харна уу. Энэ шинжилгээнээс харахад

ЭМДС-д дотоод жишиг үнэ хэрэглэвэл ач холбогдолтойг харуулж байна.

hera / Gerege Partners 44

Page 53: ХУРААНГУЙ study.docx · Web viewялгаатай ойлголт бөгөөд хувиар илэрхийлэгдэнэ. Энэ баримт бичигт буруу ойлголт

Эмийн үнийн бодлого, тогтолцооны талаарх техникийн тайлан

Хүснэгт 14: Дотоод жишиг үнийг Амлодипин 5; 10mg эмэнд хэрэглэх (ЭМДС-ын 2016 оны мэдээний

сан)

Эмийн нэр Жорын тоо

Шахмалын тоо

Хөнгөлөлтөд төлсөн нийт дүн (төгрөгөөр)

Хөнгөлөлт /шахмалд төлсөн

Хамгийн бага хөнгөлөлт

Хэмнэсэн дүн / шахмалд

Хамгийн багаар хөнгөлөлт олгоход гарах нийт хэмнэлт

Амлоцим - 5мг шах /№30/

385 11,083 4,577,200 412.99 187.67 225.32 2,497,227

Амлодипин - 5мг шах /№20/

884 22,005 7,802,250 354.57 187.67 166.89 3,672,519

Амлорин - 5мг шах/ №30 /

228 3,973 1,370,360 344.92 187.67 157.25 624,738

Амлодипин -шахмал-5мг /№30/

23,202 666,588 223,494,821 335.28 187.67 147.61 98,394,642

Амлопресс - 5мг шах /№10/

13 280 88,300 315.36 187.67 127.68 35,752

Амломон - 5мг шах /№30/

1,106 30,705 8,838,700 287.86 187.67 100.19 3,076,219

Амлоденк - 5мг шах /№50/

19,328 575,892 152,722,166 265.19 187.67 77.52 44,643,124

Амлопин - 5мг шах /№30/

171 5,060 1,330,340 262.91 187.67 75.24 380,718

Амло-АМ - 5мг шах /№30/

234 6,941 1,596,430 230.00 187.67 42.33 293,796

Амлорус - 5мг шах /№30/ 15 500 105,000 210.00 187.67 22.33 11,164

Амлотоп - 5мг шах /№30/ 77 2,320 435,400 187.67 187.67 - -

Дүн /5 мг/ 153,629,896

Амлопресс - 10мг шах /№10/

13 200 110,000 550.00 274.93 275.07 55,015

Амлодипин - шахмал - 10мг /№30/

106,753 2,998,359 1,523,175,050 508.00 274.93 233.08 698,850,971

Амломон - 10мг шах /№30/

8,685 243,245 104,642,450 430.19 274.93 155.27 37,768,300

Амлоцим - 10мг шах /№30/

2,917 79,334 33,847,261 426.64 274.93 151.72 12,036,355

Амлодипин - 10мг шах /№20/

4,566 113,424 47,635,538 419.98 274.93 145.05 16,452,436

Амлорин - 10мг шах /№30/

1,117 25,084 10,465,700 417.23 274.93 142.30 3,569,479

Амлопин - 10мг шах /№30/

581 16,694 6,881,400 412.21 274.93 137.28 2,291,801

Амло-АМ - 10мг шах /№30/

958 28,012 11,204,800 400.00 274.93 125.07 3,503,599

Амлорус - 10мг шах /№30/

200 5,560 1,668,000 300.00 274.93 25.07 139,417

Амлотоп - 10мг шах /№30/

482 13,929 4,098,700 294.26 274.93 19.33 269,269

hera / Gerege Partners 45

Page 54: ХУРААНГУЙ study.docx · Web viewялгаатай ойлголт бөгөөд хувиар илэрхийлэгдэнэ. Энэ баримт бичигт буруу ойлголт

Эмийн үнийн бодлого, тогтолцооны талаарх техникийн тайлан

Амлоденк - 10мг шах /№50/

65,222 1,883,843 517,915,682 274.93 274.93 - -

Дүн /10мг/ 774,936,640

Нийт 237,137 2,664,005,548 928,566,537

2016 оны нийт ЭМДС-аас 8.1% 10.0% 3.5%

Шинжилгээгээр хөнгөлөлттэй олгох эмийн үнэ маш өндөр байгаа нь харагдаж байна. Жишээ

нь, амлодипин 10mg эмийн нэг шахмалыг худалдан авах медиан дундаж олон улсын

жишгээр 0.0082 ам доллар байна. ЭМДС нь нэг шахмалд хөнгөлөх хэмжээг 274 төгрөг (буюу

хамгийн хямд ерөнхий нэршлийн амлодипин 0.11 ам доллар)-өөс 550 төгрөг хүртэл (буюу

хамгийн өндөр үнэтэй брэнд нь 0.22 ам доллар) байхаар зөвшөөрсөн байна. Энэ нь олон

улсын (худалдан авагчийн) жишиг үнээс 13 – 27 дахин их байна.

Түүнчлэн хамгийн хямд ерөнхий нэршлийн эмийн үнэ хүртэл олон улсын жишиг үнээс 13

дахин их байгаа тул ЭМДС-д гадаад жишиг үнэ хэрэглэхийг зөвлөж байна. Үүний тулд ЭМДС

Монголд зарагдаж буй эмийн үнэ болон олон улсын жишиг үнэ хоёрыг ашиглан суурь

үзүүлэлт гаргаж болно. Үр дүн нь медиан үнийн харьцаагаар илэрхийлэгдэнэ.

Тухайлбал, флюзоназол 50mg нэг шахмалыг 540-4150 төгрөг (хамгийн үнэтэй ба хямд үнийн

хоорондын ялгаа 7.7 байгааг анхаарах) байна. 2016 оны ЭМДС-ийн хөнгөлөлттэй олгох

эмийн жагсаалтаар хамгийн хямд нэг шахмалд 400 төгрөг, хамгийн үнэтэй шахмалд 2500

төгрөгийн хөнгөлөлт олгосон.

Хүснэгт 15: ЭМД-аас хөнгөлөлттэй олгох эмийн 2015 оны жагсаалтад орсон Флюконазол агуулсан

бүтээгдэхүүн

2015 оны олон улсын жишиг үнэ нэг шахмалд 71 төгрөг байна: Энэ нь флюзоназол 50mg

шахмалын Монгол дах МҮХ 7.6 – 58.5 байгааг харуулж байна.

hera / Gerege Partners 46

Page 55: ХУРААНГУЙ study.docx · Web viewялгаатай ойлголт бөгөөд хувиар илэрхийлэгдэнэ. Энэ баримт бичигт буруу ойлголт

Эмийн үнийн бодлого, тогтолцооны талаарх техникийн тайлан

Хэрэв ЭМДС-д ГЖҮ хэрэглэвэл флюзоназол 50mg шахмалын үнийн дээд хязгаар 213 төгрөг

(МҮХ=3), нийт борлуулалт 26.8 сая төгрөг болно. 80%-иар хөнгөллөө гэж тооцоолоход ЭМДС-

аас 21.4 сая төгрөгийг хөнгөлөлтөд зарцуулна. 2016 оны үнэтэй харьцуулахад 65 сая

төгрөгийг хэмнэнэ.

Хэрэв үндэсний үйлдвэрлэгчид боломжийн үнээр эмийг нийлүүлэх боломжгүй бол ЭМДС-

ийн хувьд олон улсын зах зээлээс боломжийн үнэтэй ерөнхий нэршлийн эмийг нийлүүлэх эх

үүсвэр олох нь илүү ашигтай.

Энэ нь МҮХ> 548 эмэнд илүү хамааралтай, 2012 онд хийсэн судалгаагаар улсын секторт МҮХ

2.24, хувийн хэвшилд 4.37 (өргөн худалдаалагддаг ерөнхий нэршлийн эм) буюу 4.59

(хамгийн хямд ерөнхий нэршлийн эм) байна.

2015 ба 2016 онд ЭМДС-аас хөнгөлөлт үзүүлсэн бүтээгдэхүүнүүдийн үнийг харьцуулах

боломжгүй. Учир нь 2015 оны ЭМДС-ын мэдээллийн сан бүтээгдэхүүн тус бүрээр биш хэд

хэдэн бүтээгдэхүүний үнийг нэг мөрөнд нэгтгэсэн байлаа. Зөвлөхүүд тухайн бүтээгдэхүүн

бүрийн үнийг ЭМДС-аас хүссэн ч авч чадаагүй.

ЭМДС-аас хөнгөлж буй бүтээгдэхүүнийн үнийг олон улсын жишиг үнэтэй (MSH байгууллагын

жишиг үнэтэй) харьцуулсан. ЭМДС-аас олгож буй хөнгөлөлтийг (тухайн бүтээгдэхүүний

худалдаалж буй үнээс доогуур байна) олон улсын медиан буюу MSH байгууллагын жишиг

үнийг хамгийн багадаа 2 дахин нэмэгдүүлж тооцоход ч Монголын үнэ харьцангуй өндөр

байна.

Зөвлөхүүд ЭМДС-ийн 2015 оны эмийн жагсаалтаас олон улсын жишиг үнийг 2 дахин

нэмэгдүүлсэн хэмжээгээр хөнгөлөхөд хамгийн их хэрэглээтэй 30 эмэнд гарах хэмнэлтийг

тооцоолсон. Тэдгээр 30 бүтээгдэхүүний 9 эмийг49 харьцуулах боломжгүй, 8 нь 2 дахин

нэмэгдүүлсэн жишиг үнээс доогуур хөнгөлөгдөж (энэ нь боломжийн үнэтэй байна гэсэн үг)

байна. Гэсэн хэдий ч үлдсэн 13 бүтээгдэхүүнд 4379 сая буюу 2015 оны нийт хөнгөлөлттэй

харьцуулахад 27%-ийн хэмнэлт гарчээ. Хүснэгт 16 харна уу.

48 Энэ нь дотоодын бүтээгдэхүүн нь зайлшгүй шаардлагатай ижил эмүүдийн дундаж үнээс 5 дахин үнэтэй байгааг Эрүүл мэндийн удирдлагын шинжлэх ухааны байгууллагын олон улсын үнийн гарын авлагад харуулсан байна гэсэн үг.49 Хөнгөлөлт олгож буй эм нь зайлшгүй шаардлагатай эм болон, 2015 оны Эрүүл мэндийн удирдлагын шинжлэх ухааны байгууллагын олон улсын эмийн үнийн харьцуулалтын мэдээллийн сан аль алинд нь ороогүй байна.

hera / Gerege Partners 47

Page 56: ХУРААНГУЙ study.docx · Web viewялгаатай ойлголт бөгөөд хувиар илэрхийлэгдэнэ. Энэ баримт бичигт буруу ойлголт

Эмийн үнийн бодлого, тогтолцооны талаарх техникийн тайлан

Хүснэгт 16: 2015 оны хамгийн их хэрэглээтэй 30 эмэнд гадаад жишиг үнэ хэрэглэвэл гарах

нөлөөЭмийн нэр Эмийн

хэлбэр, тун

Хөнгөлөлттэй үнээр олгосон жорын тоо

Нийт хөнгөлөлт

Үнийн дүнгээр %

MSH 2015 оны нэгжийн үнэ

Нэгжийн хөнгөлөлт/2000 оны ам.долларын ханшаар

"МҮХ" хөнгөлөлт/MSH 2015

MSH-ийн 2 дахин нэмэгдүүлсэн үнээс хөнгөлөхөд гарах хэмнэлт

Амлодипин шахмал 10mg

271,919 3,889,962,000

24.2%

$ 0.04

$ 0.25 6.74 2,735,421,278

Амлодипин шахмал 5 mg

65,254 624,172,455

3.9% $ 0.02

$ 0.17 10.55 505,821,860

Амоксициллин + Клавулоны хүчил

шахмал - 625mg

55,998 592,120,000

3.7% $ 0.16

$ 0.50 3.05 203,452,432

Симвастатин 40 mg шахмал

24,076 423,323,400

2.6% $ 0.11

$ 0.30 2.86 126,997,020

Эналаприл шахмал 10mg

59,705 287,585,716

1.8% $ 0.04

$ 0.10 2.26 32,599,452

Омепразол капсул- 20 mg

71,199

263,458,780

1.6% $ 0.01

$ 0.07 4.73 152,001,946

Ибупрофен сироп - 100 ml

45,958

229,895,000

1.4% $ 0.10

$ 2.50 24.51 211,135,568

Ципрофлоксацин шахмал 500 mg

59,243

198,828,600

1.2% $ 0.04

$ 0.15 4.02 99,944,510

Флюконазол 50 mg капсул

31,949

150,145,373

0.9% $ 0.03

$ 0.36 12.57 126,265,290

Имупрофен шахмал 400 mg

120,005

136,396,700

0.8% $ 0.01

$ 0.05 4.24 72,017,458

Симвастатин шахмал 20 mg

14,002

135,908,412

0.8% $ 0.05

$ 0.17 3.17 50,279,232

Карбамазепин шахмал 200 mg

24,769

114,625,400

0.7% $ 0.02

$ 0.05 2.70 29,802,604

Диклофенак натри шахмал - 75mg

28,047 86,802,200

0.5% $ 0.03

$ 0.10 3.26 33,505,649

Бүгд 2,273,451

16,056,155,273

4,379,244,298

100% 27.3%

ЭМДС-ийн хөнгөлөлтийн хязгаарыг олон улсын жишиг үнээс 3 дахин их болгож нэмэгдүүлсэн

ч (өөрөөр хэлвэл худалдаалах үнийн МҮХ 4-5 болно), хэмнэлт 3130 сая төгрөг буюу 2015 оны

нийт хөнгөлөлтийн 19.5% болж байна.

Гадаад жишиг үнийг хэрэглэвэл онолын хувьд зардал хэмнэх бүрэн боломжтойг энэхүү

загвараар харуулж байгааг зөвлөхүүд онцлон тэмдэглэж байна. Бодит хэмнэлт гаргахын тулд

дотоодын үйлдвэрлэгч болон импортлогчид худалдах үнээ МҮХ=3 болтол бууруулах

хэрэгтэй. Хэрэв одоо ажиллаж байгаа үйлдвэрлэгч, импортлогч нь үнээ энэ хэмжээнд хүргэж

чадахгүй бол ЭМДСболомжийн үнэтэй ерөнхий нэршлийн эмийг олон улсын ашгийн бус

бөөний төвөөс импортлох эсвэл үндэсний үйлдвэрлэгчидтэй шууд өрсөлдүүлэн олон улсын

тендерийг зохион байгуулах хэрэгтэй.

hera / Gerege Partners 48

Page 57: ХУРААНГУЙ study.docx · Web viewялгаатай ойлголт бөгөөд хувиар илэрхийлэгдэнэ. Энэ баримт бичигт буруу ойлголт

Эмийн үнийн бодлого, тогтолцооны талаарх техникийн тайлан

Аливаа үнэ бууруулах стратеги нь АВС шинжилгээгээр ЭМДС-аас хамгийн их нөхөн төлбөр

төлдөг эмээс эхлэвэл зохистой: Хамгийн их хэрэглээтэй 5 эм 2015 оны төсвийн 51%, их

хэрэглээтэй 30 бүтээгдэхүүн төсвийн 88%-ийг эзэлж байна.50

5.3.3 Эрүүл мэндийн даатгалын санд дотоод жишиг үнэ тогтоох

Цаашид ЭМДС зөвхөн хамгийн хямд үнэтэй брэнд болон ерөнхий нэршлийн эмийн үнэд

суурилан хөнгөлөлт үзүүлж байхыг зөвлөж байна51. Үүнийг дотоодын буюу улс доторх

жишиг үнэ гэж нэрлэдэг.

Энэхүү ДЖҮ-ийн системээр өвчтөн ямарч брэнд эмийг худалдан авсан ч ЭМДС-аас хамгийн

бага үнэтэй ерөнхий нэршлийн эмэнд хөнгөлсөн хэмжээгээр л даатгалаас хөнгөлөлт үзүүлнэ.

Энэ хөнгөлөлт нь зайлшгүй шаардлагатай эмийн хэлбэр тус бүрт тогтоосон хэмжээ юм.

Дотоод жишиг үнийг хэрэглэсний дараа ибупрофен 400mg эмийн хөнгөлөлт тухайлбал нэг

шахмалд 80 төгрөг болж стандартчилагдана. Хүснэгт 17-г харна уу.

Хүснэгт 17: Ибупрофен 400mg эмийн хөнгөлөлтийн хэмжээ ба Дотоод жишиг үнэ

хэрэглэсний дараах өвчтөний төлөх хэмжээ

Худалдааны нэр Савлалтын хэмжээ

ЭМДС үнэ/савлалтын хэмжээ (төгрөгөөр)

Хөнгөлөлт (төгрөгөөр)

Өвчтөний төлөх

Нурофен 12 6200 960 5240 10.9xИбупрофенКсинг

10 1200 800 400

Ибумон 10 1250 800 450Ибупрофен, ЧоА 10 2500 800 1700 4.25x

Рупан 10 1500 800 700 1.75xХавон Ибупрофен 10 2500 800 1700 4.25xАллипен 10 1500 800 700 1.75xИбупротек 400 10 1200 800 400Ибу БКРС 10 1200 800 400Ибупрофен денк 10 2600 800 1800 4.5xБерофен 10 1200 800 400

Эм зүйч нар үйлдвэрлэгчээс үл харгалзан нэг шахмалыг ЭМДС-аас 80 төгрөгөөр хөнгөлж

байгааг хэрэглэгчдэд мэдээлэх ёстой. Тэгэхээр хэрэглэгч нь өндөр үнэтэй брэнд ба

худалдааны нэршлийн эм авбал өөрөө илүү мөнгө төлөх болно.

50 2016 оны жагсаалтад байгаа эмэнд 2015 оных шиг зайлшгүй шаардлагатай эмээр ангилаагүй тул ижил төрлийн харьцуулалт хийх боломжгүй.

51 ТЭТББ-ын 4.1.1-д зааснаар эмийн хангамж, хүртээмжид эмчилгээний идэвх, чанартай, аюулгүй, тэгш байдал, үр ашгийг чухалчлахыг дэмжих замаар ЭМДС-ийн жагсаалтыг батлах.

hera / Gerege Partners 49

Page 58: ХУРААНГУЙ study.docx · Web viewялгаатай ойлголт бөгөөд хувиар илэрхийлэгдэнэ. Энэ баримт бичигт буруу ойлголт

Эмийн үнийн бодлого, тогтолцооны талаарх техникийн тайлан

2016 оны даатгалын мэдээний сангаас харахад нийт хөнгөлөлтийн 10 хувийг эзэлж байгаа

Амлодипин 5; 10mg шахмалд дотоод жишиг үнийг хэрэглэхэд мэдэгдэхүйц хэмнэлт гарч

байна.

Зөвлөхүүд 2016 оны мэдээллийн сангаас нөхөн төлбөрийн 10%-ийг эзэлж байгаа амлодипин

5, 10мг шахмалд дотоод жишиг үнэ хэрэглэснээр гарч болох хэмнэлтийг тооцоолох

хангалттай мэдээлэлтэй байсан.

5mg шахмалын хувьд ЭМДС-ийн хөнгөлөлтийг хамгийн бага үнэтэй ерөнхий нэршлийн

эмийн хэмжээгээр хязгаарлахад 153 сая төгрөгийн хэмнэлт гарахаар байна. Хүснэгт 18-г

харна уу.

Хүснэгт 18: ЭМДС-ийн 2016 оны мэдээний сан дах Амлодипин 5mg эмэнд Дотоод жишиг үнэ

хэрэглэх

Эмийн нэр Жорын тоо

Шахмалын тоо

Хөнгөлөлтөд төлсөн нийт дүн (төгрөгөөр)

хөнгөлөлт/шахмалд төлсөн

Хамгийн бага хөнгөлөлт

Хэмнэсэн дүн / шахмалд

Хамгийн багаар хөнгөлөлт олгоход гарах нийт хэмнэлт

Амлоцим - 5мг шах/ №30 /

385 11,083 4,577,200 412.99 187.67 225.32 2,497,227

Амлодипин - 5мг шах/ №20 /

884 22,005 7,802,250 354.57 187.67 166.89 3,672,519

Амлорин - 5мг шах/ №30 /

228 3,973 1,370,360 344.92 187.67 157.25 624,738

Амлодипин - шахмал - 5 мг/ №30 /

23,202 666,588 223,494,821 335.28 187.67 147.61 98,394,642

Амлопресс - 5мг шах/ №10 /

13 280 88,300 315.36 187.67 127.68 35,752

Амломон - 5мг шах/ №30 /

1,106 30,705 8,838,700 287.86 187.67 100.19 3,076,219

Амлоденк - 5мг шах/ №50 /

19,328 575,892 152,722,166 265.19 187.67 77.52 44,643,124

Амлопин - 5мг шах/ №30 /

171 5,060 1,330,340 262.91 187.67 75.24 380,718

Амло-АМ - 5мг шах/ №30 /

234 6,941 1,596,430 230.00 187.67 42.33 293,796

Амлорус - 5мг шах/ №30 /

15 500 105,000 210.00 187.67 22.33 11,164

Амлотоп - 5мг шах/ №30 /

77 2,320 435,400 187.67 187.67 - -

Нийт (5 мг шахмал)

153,629,896

hera / Gerege Partners 50

Page 59: ХУРААНГУЙ study.docx · Web viewялгаатай ойлголт бөгөөд хувиар илэрхийлэгдэнэ. Энэ баримт бичигт буруу ойлголт

Эмийн үнийн бодлого, тогтолцооны талаарх техникийн тайлан

10mg шахмалын хувьд 775 сая төгрөгийн хэмнэлт гарахаар байна. Хүснэгт 19-г харна уу.

Хүснэгт 19: : ЭМДС-ийн 2016 оны мэдээний сан дах Амлодипин 10mg эмэнд дотоод жишиг үнэ

хэрэглэх

Эмийн нэр Жорын тоо

Шахмалын тоо

Хөнгөлөлтөд төлсөн нийт дүн (төгрөгөөр)

Хөнгөлөлт/шахмалд төлсөн

Хамгийн бага хөнгөлөлт

Хэмнэсэн дүн / шахмалд

Хамгийн багаар хөнгөлөлт олгоход гарах нийт хэмнэлт

Амлопресс - 10мг шах/ №10 /

13 200 110,000 550.00 274.93 275.07 55,015

Амлодипин - шахмал - 10мг/ №30 /

106,753

2,998,359 1,523,175,050 508.00 274.93 233.08 698,850,971

Амломон - 10мг шах/ №30 /

8,685 243,245 104,642,450 430.19 274.93 155.27 37,768,300

Амлоцим - 10мг шах/ №30 /

2,917 79,334 33,847,261 426.64 274.93 151.72 12,036,355

Амлодипин - 10мг шах/ №20 /

4,566 113,424 47,635,538 419.98 274.93 145.05 16,452,436

Амлорин - 10мг шах/ №30 /

1,117 25,084 10,465,700 417.23 274.93 142.30 3,569,479

Амлопин - 10мг шах/ №30 /

581 16,694 6,881,400 412.21 274.93 137.28 2,291,801

Амло-АМ - 10мг шах/ №30 /

958 28,012 11,204,800 400.00 274.93 125.07 3,503,599

Амлорус - 10мг шах/ №30 /

200 5,560 1,668,000 300.00 274.93 25.07 139,417

Амлотоп - 10мг шах/ №30 /

482 13,929 4,098,700 294.26 274.93 19.33 269,269

Амлоденк - 10мг шах/ №50 /

65,222

1,883,843 517,915,682 274.93 274.93 - -

Нийт (10 мг шахмал)

774,936,640

Аль аль амлодипин нийлээд 928 сая төгрөгийг хэмнэх байсан (2016 онд амлодипины

хөнгөлөлтийн хэмжээ 2664 сая төгрөг буюу нийт хөнгөлөлтийн 34.9%-ийг эзэлж байна).

Олон улсын туршлагаас харахад (жишээ нь Португал улс) энэхүү системийг нэвтрүүлсний

дараа өвчтөн ерөнхий нэршлийн үнэтэй эм эсвэл брэнд эм авснаар өөрөө илүү мөнгө төлөх

учир хамгийн боломжийн үнэтэй ерөнхий нэршлийн эмийг сонгон худалдан авахыг хүсдэг

байна. Португалд гарсан бас нэг үр дүн бол нийлүүлэгчид зах зээлээ алдахаас эмээж өөрийн

үнийг бууруулдаг байна. Нөгөө талаас, хамгийн хямд үнэтэй ерөнхий нэршлийн эмийг эмийн

сан болгонд худалдаалагдахгүй, эмийн сангууд өндөр үнэтэй эмнээс илүү ашиг олоод байх

эрсдэлтэй. Үүнийг ЭМДС эмийн сангуудтай хийх гэрээгээр зохицуулна.

5.3.4 Эрүүл мэндийн даатгалын санд гадаад жишиг үнэ тогтоох

Монгол Улсын эмийн зах зээлийн үнэ харьцангуй өндөр (улсын салбарт МҮХ 2.24, хувийн

салбарт 4.37 (өргөн худалдаалагдсан ерөнхий нэршлийн эм) эсвэл 4.59 (хамгийн хямд үнэтэй

ерөнхий нэршлийн эм) байгаа нь ЭМДС хэрэглэгчдэд өөр эх үүсвэрээс боломжийн үнэтэй

ерөнхий нэршлийн эм нийлүүлэх нь чухал болохыг харуулж байна.

hera / Gerege Partners 51

Page 60: ХУРААНГУЙ study.docx · Web viewялгаатай ойлголт бөгөөд хувиар илэрхийлэгдэнэ. Энэ баримт бичигт буруу ойлголт

Эмийн үнийн бодлого, тогтолцооны талаарх техникийн тайлан

Хамгийн энгийн арга бол Монгол Улс дах жижиглэнгийн эмийн сангийн үнийг (ам.долларт

шилжүүлэн) Эрүүл мэндийн удирдлагын шинжлэх ухааны байгууллагаас (MSH) гаргасан

олон улсын жишиг үнэтэй52 харьцуулаад хөнгөлөлттэй эмийн жагсаалтад орсон эм тус

бүрийн МҮХ-г тооцон гаргаж болох юм.

Хамгийн их хэрэглээтэй 20 бүтээгдэхүүнийг шинжлэхэд л асар их хэмнэлт хийж болохоор

байна (эдгээр эм нь ЭМДС-ийн төсвийн 81%-ийг эзэлж байна). ЭМДС-ийн эм зүйч МҮХ > 3

байх аливаа бүтээгдэхүүнд:

- Зах зээлд өөр, илүү хямд боломжийн үнэтэй ерөнхий нэршлийн эм байгаа эсэхэд

үнэлгээ хийх.

- Хэрэв ерөнхий нэршлийн эмүүдийн дунд өрсөлдөөн байхгүй бол (МҮХ өндөр гарсан

тохиолдолд), ЭМДС дотоодын үйлдвэрлэлийг эсвэл илүү хямд ерөнхий нэршлийн

эмийн импортыг дэмжих сонирхол үүсэн.

Зөвлөхүүд өргөн хэрэглээтэй 30 эмийг ерөнхий нэршлээр олон улсын эх үүсвэрээс авсанаар

гарч болох хэмнэлтийг тооцоолсон. Нэгж эмэнд ногдох хөнгөлөлтийг (худалдан авч буй

бодит үнийн тодорхой хэсэг) 2015 оны олон улсын нийлүүлэгчдийн үнийн медианаас 2

дахин буюу 200%-иас их байхад бодит хэмнэлт гарах боломжтой гэж үзлээ.

30 бүтээгдэхүүний 21-т харьцуулалт хийх боломжтой байсан. Харьцуулалтаар 21

бүтээгдэхүүний 8 нь Монгол Улсад хямд үнэтэй, 13 нь өндөр үнэтэй байна. Онолоор эдгээр

13 бүтээгдэхүүнд 4.38 тэрбум төгрөг буюу ЭМДС-ийн төсвийн 27.3%-ийг хэмнэх боломж

байна.

Энэ нь боломжийн үнэтэй ерөнхий нэршлийн эмийг нийлүүлэх дотоодын эсвэл олон улсын

эх үүсвэр олох үйл ажиллагааг ЭМДС идэвхижүүлэх шаардлагатайг харуулж байна.

ЭМДС эмийн зах зээлд нэлээд нөлөөтэй : 2015 онд даатгалаар хөнгөлөх эмийн төсөв 16

тэрбум төгрөг (ойролцоогоор 8 сая ам.доллар) байгаа нь багаар бодоход хувийн хэвшлийн

зах зээлийн 16% (2015 оны байдлаар эмийн импорт 71.4 сая ам доллар)53-тай тэнцэнэ. Ийм

52 Эрүүл мэндийн шинжлэх ухааны удирдлагын байгууллагаас гаргасан ОУ-ын үнийн лавлах. www.mshpriceguide.org

53 Харамсалтай нь 2015 оны эрүүл мэндийн даатгалын санд эмийн сангаар зарагдаж байгаа үнэ тусгагдаагүй. Дунджаар хамгийн ихдээ 70%-ийн хөнгөлөлт үзүүлсэн гэж бодоход, эрүүл мэндийн даатгалын сан хамгийн багадаа 22.8 тэрбум төгрөг (11.4 сая ам доллар) буюу Монгол Улсын хувийн хэвшийн зах зээлийн 16%-ийг эзэлнэ.

hera / Gerege Partners 52

Page 61: ХУРААНГУЙ study.docx · Web viewялгаатай ойлголт бөгөөд хувиар илэрхийлэгдэнэ. Энэ баримт бичигт буруу ойлголт

Эмийн үнийн бодлого, тогтолцооны талаарх техникийн тайлан

том хэмжээний санхүүжүүлэгч учир нийлүүлэгчдээс илүү хямд үнээр авах, мөн Монголын

ханган нийлүүлэгч, эм зүйчдидтэй нэмэгдэх хэмжээг бага байлгахаар тохиролцох боломжтой

юм.

Жишиг үнийг хэрэглэх нь ижил эмчилгээний үйлдэлтэй ялгаатай бүтээгдэхүүнийг

харьцуулахад ач холбогдолтой. Эрүүл мэндийн технологийн үнэлгээний (ЭМТҮ) хорооноос

эмийн эдийн засгийн талаар зөвлөмж авах боломж нээгдсэнээр үүнийг хийж гүйцэтгэх

боломжтой болно. Эрүүл мэндийн технологийн үнэлгээний чадавхиийг ашиглах нь ДЭМБ-

ын улс орнуудын үнийн бодлого баримтлахад өгч буй зөвлөмжүүдийн нэг юм. Зөвлөхүүдийн

зүгээс ЭМТҮ-ний чадавхиийг сайжруулахыг зөвлөж байна.

5.3.5 Үнэтэй холбоогүй тайлбарууд

ЭМДС-ийн 2015 оны мэдээний санд шинжилгээ хийх явцад үр нөлөө нь эргэлзээтэй хэд

хэдэн зайлшгүй шаардлагатай бус, хуучин эмийг даатгалаас хөнгөлснийг зөвлөхүүд

анзаарсан. Эдгээр эмүүд нийт жорын 9.5%-д бичигдсэн ба эдгээрт 3.5 тэрбум төгрөгийн

хөнгөлөлт олгогджээ (нийт олгосон хөнгөлөлтийн 21.7%). Хүснэгт 20 харна уу.

Хүснэгт 20: 2015 онд үр нөлөө нь тодорхойгүй зайлшгүй шаардлагатай бус, хуучин эмэнд олгосон

нөхөн олговор

Эмийн нэр Эмийн хэлбэр, тун Жорын тоо

Хөнгөлөлтийн нийт хэмжээ (төгрөгөөр)

ФосФолипид (Эссенциал*) Капсул 300мг + 6мг + 6мг + 6мг 69,767 1,882,931,000Урсодиоксихолийн хүчил Шахмал 200мг 59,064 1,222,762,000Панкриз (Нойр булчирхайн фермент) Шахмал 123.9мг 32,731 184,715,400Тимомодулин* (тугалын тимусын экстракт)

80мг капсул 14,388 107,070,727

Салимон* (Шинэсэрхүү бударганы газрын дээд хэсгийн спиртэн ханд)

Ханд- 50мл 41,059 82,516,000

Дэд дүн 217,009 3,479,995,1272015 оны ЭМД-ын нийт хөнгөлөлт

2,273,451 16,056,155,273

Хувь 9.5% 21.7%

Эдгээр ‘зүгээр’, нэн шаардлагатай бус эмийг ЭМДС-аас хөнгөлөх жагсаалтаас хасвал 2015

оны байдлаар 3480 сая төгрөгийн (ЭМДС-ийн төсвийг 21.7%-иар) хэмнэлт гаргах боломжтой

байна.

Фосфолипид (Эссенциал форте®) нь 2015 болон 2016 оны жагсаалтад хийсэн ABC

шинжилгээгээр 2-т жагсаж байна. Үүнд 1.9 тэрбум төгрөгийн (ЭМДС-ийн зарцуулалтын

11.7%) хөнгөлөлтийг олгосон байна. Энэ бүтээгдэхүүнийг олон улсад эм биш хүнсний

hera / Gerege Partners 53

Page 62: ХУРААНГУЙ study.docx · Web viewялгаатай ойлголт бөгөөд хувиар илэрхийлэгдэнэ. Энэ баримт бичигт буруу ойлголт

Эмийн үнийн бодлого, тогтолцооны талаарх техникийн тайлан

нэмэлтээр хэрэглэдэг, үр нөлөөтэй эсэх нь нотолгоо багатай бүтээгдэхүүн юм. Энэ нь мөн

Монгол Улсын ЗШЭЖ-д ороогүй болно.

Виферон® лаа болон капсулд 2016 онд бас 1.9 тэрбум төгрөг зарцуулсан (7.1%). Тус

бүтээгдэхүүн нь 0.5-3 сая нэгж альфа 2В интерферон агуулсан. Интерферон альфа 2В-г 10 сая

нэгж/мл тунгаар гепатитийн үед тарьж хэрэглэдэг байсан. Ууж хэрэглэх болон шулуун

гэдэсний лаа хэлбэрээр хэрэглэх нь үр нөлөөтэй гэсэн хангалттай нотолгоо байхгүй. Орчин

үед гепатит С-ийн үед вирүсийн эсрэг шууд нөлөөлөх Софосбувир + Ледиспавир (Харвони®)

эмээр эмчилж байгаа бөгөөд үүнийг 2016 оны 10 дугаар сард ЭМДС-аас хөнгөлөлттэй олгох

эмийн жагсаалтад нэмж оруулсан байна.

ЭМДС-аас мөн 796 сая төгрөгийг (2015 оны ЭМД төсвйин 5%) сироп эмийн хэлбэрийн нөхөн

төлбарт зарцуулсан. Сироп хэлбэр нь ихэвчлэн шахмал болон капсулыг залгиж чадахгүй бага

насны хүүхэд, нярайд хэрэгтэй. Гэтэл 5-аас дээш насны хүүхэд ба насанд хүрэгсдийн жоронд

бичигдсэн байгаа нь үргүй зардал байх магадлалтай. Үүний оронд шахмал, капсул хэлбэрээр

олгосон бол илүү хямд тусах байсан.

Жишээлбэл: Поливитамин сироп 150 мл нь амин дэмийн сироп бөгөөд 2015 оны жагсаалтад

хамгийн олон давтамжтай хөнгөлөлт авсан эмийн эхний 3-т жагсаж байна. ЭМДС 312 сая

төгрөгийг 78,219 өвчтөнд хүн бүрт нь 4000 төгрөгний хөнгөлөлт олгосон байна. Харин адил

нөлөөтэй ууж хэрэглэх 50mg шахмалыг ЭМДС-аас шахмал бүрт 2 төгрөгийн хөнгөлөлт

олгожээ.

Ерөнхийдөө ЗШЭ-ийн жагсаалтад нотолгоонд суурилсан шинжилгээ хийн ЭМДС-ийн

хөнгөлөлттэй олгосон эмийн мэдээллийн санд эмийн эдийн засгийн дүн шинжилгээ

хийснээр мэдэгдэхүйц хэмнэлт гаргаж болохоор байна.

Оновчтой эмчилгээний сонголтыг тууштай хэрэглэх, ерөнхий нэршлийн эмийг брэндээс илүү

чухалчлах, нэн чухал бус эмээс илүүтэйгээр зайлшгүй шаардлагатай эм хэрэглэх болон эмийн

эдийн засгийн зөвлөмж зэргийг нэвтрүүлж мөрдвөл хөнгөлөлтийн тогтолцоо сайжирна.

Эдгээр арга хэмжээг Төрөөс эмийн талаар баримтлах бодлогоор дэмжсэн.

Хэрэв илүү боломжийн үнэтэй ерөнхий нэршлийн эмээр хангахад тухайн эм патентаар

хамгаалагдсан байвал Засгийн газраас оюуны өмчийг худалдаалах асуудлаарх (TRIPS) зохих

аргыг хэрэглэн Засгийн газар ашиглах лицензи гарган ерөнхий нэршлийн эмийг импортлох

боломжтой.

hera / Gerege Partners 54

Page 63: ХУРААНГУЙ study.docx · Web viewялгаатай ойлголт бөгөөд хувиар илэрхийлэгдэнэ. Энэ баримт бичигт буруу ойлголт

Эмийн үнийн бодлого, тогтолцооны талаарх техникийн тайлан

5.3.6 Дүгнэлт, зөвлөмж

Дотоод ба гадаад жишиг үнийг хэрэглэснээр ЭМДС мэдэгдэхүйц хэмнэлт хуримтлуулж

болно:

- Гадаад жишиг үнийг (ГЖҮ) өргөн хэрэглээтэй 30 бүтээгдэхүүнд хэрэглэхэд 4.38 тэрбум

буюу 27.3%-иар даатгалын төсвийг хэмнэж байна.

- Дотоод жишиг үнэ (ДЖҮ) хэрэглэснээр зөвхөн Амлодипинд 928 сая төгрөгийн

хэмнэлт гаргахаар байна (энэ нь 2016 оны ЭМДС-ын 3.5%).

- Өргөн хэрэглээтэй 30 эмийн дунд байгаа зайлшгүй шаардлагатай бус, үр нөлөөгүй,

хуучин 5 эмийг жагсаалтаас хасахад 3.48 тэрбум төгрөгийн буюу даатгалын төсвөөс

21.7% хэмнэх боломжтой.

Үүн дээр үндэслэн дараах зөвлөмж өгч байна:

ЭМДС-д дотоод жишиг үнийг хэрэглэх талаар хэлэлцэх: ЭМДС-аас адилхан зайлшгүй

шаардлагатай эмийн өндөр үнэтэй хэлбэрт хөнгөлөлт олгохдоо хамгийн хямд

ерөнхий нэршлийн эмэнд ногдуулсан хөнгөлөлтийн хэмжээг барих.

ЭМДС өргөн хэрэглээтэй 30 эмийн үнийг MSH байгууллагын олон улсын үнийн

мэдээний санд байршуулсан жишиг үнэтэй харьцуулж байх.

ЭМДС-аас олгох хөнгөлөлтийн төвшин ба хувь хэмжээг шийдвэрлэх стандарт

шалгууртай байх.

ЭМДС-аас хөнгөлөлттэй олгох эмийн жагсаалтаас нэн чухал бус, үр нөлөөний

нотолгоо багатай эмийг хасах.

ЭМДС эмч нар шаардлагагүй сиропыг жоронд бичихийг болиулах, оронд нь

боломжийн үнэтэй шахмал эсвэл капсул хэлбэрийг бичдэг болгох.

ЭМДГ-ын чадавхиийг эм зүйч, эрүүл мэндийн эдийн засагч (эмийн эдийн засгийн

шинжээч) мэргэжилтэй хүмүүсээр бэхжүүлэх

ЭМДС нь нөхөн олговрын бодлогоо оновчтой болгохын тулд үндэсний болон бүсийн

ЭМТҮ-ний байгууллагын эмийн эдийн засгийн чадавхиийг ашиглах боломжийг хайх.

Жил бүр хөнгөлөлтийн хэмжээнд АВС шинжилгээ хийх, хамгийн өргөн хэрэглээтэй 30

эмэнд эмийн эдийн засгийн шинжилгээ хийж үр нөлөөний нотолгоог үнэлэх.

hera / Gerege Partners 55

Page 64: ХУРААНГУЙ study.docx · Web viewялгаатай ойлголт бөгөөд хувиар илэрхийлэгдэнэ. Энэ баримт бичигт буруу ойлголт

Эмийн үнийн бодлого, тогтолцооны талаарх техникийн тайлан

5.4 Хувилбаруудыг хослуулах

Өмнөх бүлэгт өгүүлсэн үнийн бодлогын хувилбаруудыг дангаар хэрэглэж болно. Гэхдээ

ДЭМБ-аас эдгээр хувилбаруудыг хослуулан эмийн үнийн цогц бодлого болгон

хэрэгжүүлэхийг зөвлөдөг. Үнийн бодлогын дээрх гурван хувилбарыг зэрэг нэвтрүүлэхэд илүү

хэмнэлт гаргах давуу талтай. Эдгээрийг хослуулан нэг цогц бодлого болгосноор уялдаа

холбоо нь сайжирч, үр нөлөөг нь цогцоор нарийвчлан хэмжих боломжтой болно. Үнийн

бодлогод үр дүнтэй хяналт тавих аргыг (жишээлбэл, Эмийн үнэ ажиглах нэгжээр дамжуулан

г.м) давхар тусгах хэрэгтэй. Энэхүү хяналт шинжилгээний аргыг санал болгож буй үнийн

бодлогын гурван хувилбартай уялдуулан холбоно.

Монгол Улсын эмийн эдийн засгийн чадавхиыг (Тухайлбал, ЭМЯ/ЭМХТ, ЭМД, мэргэжлийн

нийгэмлэгүүд (ISPOR Монгол) болон Үндэсний эрүүл мэндийн технологийн үнэлгээний

академик нэгжүүдийн хамтын ажиллагааг) сайжруулах нь үнийн бодлогын гурван хувилбар

бүгдэд ач холбогдолтой байх болно.

5.4.1 Дүгнэлт, зөвлөмж

Дээрх гурван бодлогыг хэрэгжүүлэхэд харьцангүй хялбар, боломжийн гэж үзэж байна.

ДЭМБ-аас бүх хувилбаруудыг нэгтгэн эмийн үнийн үндэсний цогц бодлого болгон

хэрэгжүүлэхийг зөвлөдөг. Энэ нь хууль эрх зүйн оновчтой тогтолцоотой болон хэрэгжилтийг

хангах чадавхи сайтай байгууллага (Эмийн үнэ ажиглалтын нэгж)-тай байхыг шаардана.

Үүнээс үүдэн зөвлөхүүд дараах зөвлөмж гаргаж байна:

Нэмэгдэх хэмжээний хяналт зохицуулалт хийх, зайлшгүй шаардлагатай эмийг

импортын болон НӨАТ-аас чөлөөлөх, гадаад болон дотоод жишиг үнийг нэвтрүүлэх

зэрэг бодлогыг нэгтгэн эмийн үнийн цогц бодлого болгох

ЭМЯ санал болгож буй эдгээр бодлогын гурван хувилбар болон хяналт шинжилгээ

хийх аргыг багтаасан эмийн үнийн нэгдсэн бодлогыг боловсруулах.

hera / Gerege Partners 56

Page 65: ХУРААНГУЙ study.docx · Web viewялгаатай ойлголт бөгөөд хувиар илэрхийлэгдэнэ. Энэ баримт бичигт буруу ойлголт

Эмийн үнийн бодлого, тогтолцооны талаарх техникийн тайлан

6 ХУВИЛБАРУУДЫН ХАРЬЦУУЛАЛТ, ТААМАГЛАЛ БА ЭРСДЭЛ

Хүснэгт 21: Хувилбаруудыг харьцуулсан байдал

ХУВИЛБАР Эмийн үнэ ажиглах нэгж

Эмийн хангамж ба түгээлтийн

сүлжээнд нэмэгдэх

хэмжээг хянах

Эмийн бүтээгдэхүүний

татварын хөнгөлөлт, чөлөөлөлт

Гадаад, Дотоод жишиг үнэ

Нэмэгдэх хэмжээний

хяналт, татвараас чөлөөлөх, жишиг үнэ

хэрэглэхийг хослуулах

Монголд тохиромжтой эсэх

Тийм Боломжтой Тийм, гэхдээ дангаар нь тусд нь хэрэгжүүлэхгүй

Тийм Тийм

НЭВТРҮҮЛЭХ БОЛОМЖ

Хялбар Боломжийн Хялбар Хялбар Боломжийн

ХЭМНЭЛТ ГАРАХ БОЛОМЖ

Эмийн үнийг ил тод болгосноор өрсөлдөөн бий болж үнэ буурах магадлалтай

Боломжийн: тогтоосон нэмэгдэх хэмжээний дээд хязгаараас хамаарна

Зайлшгүй шаардлагатай эмэнд 13.6-15.5% хөнгөлж бусад эмийн үнэ өндөр болно

ЭМДС-д бодитой хэмнэлт гарна (50% хүртэл), илүү олон хэрэглэгчдэд илүү олон эм хүртээмжтэй болно

Хувилбар тус бүрийн хэмнэлтийн нийлбэр

САНАЛ Бодлогын сонголтуудыг дэмжихэд зайлшгүй байх ёстой бүтэц

2010 оны Эмийн тухай хуулинд тусгагдсан боловч одоо болтол хэрэгжээгүй. Хувийн хэвшлийн салбарын эсэргүүцэлтэй тулгарах магадлалтай.

2014 оны төрөөс эмийн талаар баримтлах бодлогын зорилготой нийцэж байгаа боловч Засгийн газраас бодлогын төвшинд нэмэлт шийдвэр гаргах шаардлагатай; гаалийн тариф, татварын тухайн хууль болон дүрэмд өөрчлөлт оруулах, нэмэгдэх хэмжээний дээд хязгаарыг тогтоох болон зайлшгүй шаардлагатай эмийн үнийг хянах зайлшгүй шаардлагтай учир нь хувийн хэвшлийнхэн татвар буурснаар хямдарч байгаа үнээр хэрэглэгчдэд эмээ зарахгүй байх магадлалтай

Эмийн дотоод жишиг үнийг Нийгмийн даатгалын хөнгөлөлтийг тогтооход ашиглаж болно; гадаад жишиг үнийг нэг эх үүсвэртэй эмэнд хэрэглэх.

Татвараас чөлөөлөх бодлогыг нэмэгдэх хэмжээний дээд хязгаар тогтоох, зайлшгүй шаардлагатай эмийн үнийн хяналттай хослуулан хэрэгжүүлвэл хамгийн үр дүнтэй байна.

ЗОРИЛГО Зах зээл дэх үнийн ил тод байдлыг хангах

Нэмэгдэх хэмжээний боломжит хязгаарыг

Зайлшгүй шаардлагатай эмийг хямд болгох

ЭМДС-ийн хөнгөлөлтийг илүү шударга, оновчтой

Үнийн нэгдсэн бодлоготой болох

hera / Gerege Partners 57

Page 66: ХУРААНГУЙ study.docx · Web viewялгаатай ойлголт бөгөөд хувиар илэрхийлэгдэнэ. Энэ баримт бичигт буруу ойлголт

Эмийн үнийн бодлого, тогтолцооны талаарх техникийн тайлан

тогтоож , үнэ тогтоох үйл ажиллагааны ил тод байдлыг хангах замаар Зайлшгүй шаардлагатай эмийн үнийг бууруулах

хуваарилах

СТРАТЕГИЙН АЛХАМУУД Эмийн үнийн

мэдээллийг бүх төвшинд цуглуулан нэгтгэх, бүртгэж ил тод нээлттэй нийтлэх (Эхлэл үнэ, бөөний үнэ, жижиглэнгийн үнэ болон ЭМД-ын хөнгөлөлттэй үнэ зэргээр)

Эхлээд эм зүйн салбарынхантай сайн дурын хэлэлцээр хийх; дараагийн судалгаагаар Зайлшгүй шаардлагатай эмийн үнийн бүрэлдэхүүн хэсгүүдийг судлах.

Зайлшгүй шаардлагатай эмэнд ноогдуулах НӨАТ болон импортын татварыг тэг хувь болгох; бусад зайлшгүй шаардлагатай бус эмүүдийн татварыг нэмэгдүүлэх.

Хамгийн хямд үнэтэй ерөнхий нэршлийн эмэнд ноогдуулсан хөнгөлөлтийн хэмжээнд суурилан илүү тогтвортой хөнгөлөлтийн бодлого хэрэгжүүлэх

3-н бодлогод шаардлагатай бүх алхамууд

ШААРДЛАГАТАЙ ТОГТОЛЦОО

Бүртгэгдсэн бүтээгдэхүүний мэдээний сан (Лайсмэд 2.0), мэргэжлийн, мэдээллийн технологийн ажилтнууд, вэбсайт

Эмийн үнэ ажиглах нэгж эм зүйч, захиргааны ажилтан, мэдээллийн технологийн ажилтануудтай байх. Компаниуд үнээ тогтмол мэдээлдэг дүрэм журам эсвэл хэлэлцээр байх.Ил тод байдал.

Импортын татвар, НӨАТ-аас чөлөөлөгдөх бүртгэлтэй бүтээгдэхүүн, түүхий эдийн жагсаалтыг тогтмол шинэчлэх

ЭМД-ын Эм зүйн нэгж нь ABС шинжилгээ хийх чадавхитай байх мөн хөнгөлөлтийг хуваарилах шалгуур, үйл явц ил тод байх.

3-н бодлогод шаардлагатай бүх тогтолцоо

ТААМАГЛАЛ Хувийн хэвшлийнхэн эхлэл үнээ мэдэгдэх эрмэлзэлтэй байна. Үгүй бол хуулийн дагуу үүрэг хүлээлгэх хэрэгтэй.

Хувийн хэвшлийнхэн сайн дураараар хамтарч ажиллахыг чухалчилна; Зайлшгүй шаардлагатай эмийн үнийг ил тод болгох

ЗШЭ болон Лайсмэдийг холбож ямар эмийн татварыг тэглэхийг тодорхойлно; СЯ хамтран ажиллах хүсэлтэй

ЭМДС-ийн талаарх улс төрийн хүсэл эрмэлзэл; хямд үнэтэй ерөнхий нэршлийн эмийг нийлүүлэхийг ханган нийлүүлэгчийг сонирхож болзошгүй Эмийн зохицуулалтын нэгж хямд үнэтэй ерөнхий нэршлийн эмийг бүртгэхийг чухалчилна (түргэвчилсэн)

Засгийн газар, Эрүүл мэндийн даатгалын зөвлөл үнийн бодлого хэрэгжүүлэх хүсэлтэй

ЭРСДЭЛ Зарим компаниуд эхлэл үнээ ил гаргах хүсэлгүй

Эмийн үнэ ажиглах нэгжийн мэдээний сан

Зайлшгүй шаардлагатай эмийн жагсаалтанд эм

Хөнгөлөлтөнд хамрагдаж чадаагүй нийлүүлэгчид

3-н бодлогод тулгарах эрсдэлүүдийн нийлбэр

hera / Gerege Partners 58

Page 67: ХУРААНГУЙ study.docx · Web viewялгаатай ойлголт бөгөөд хувиар илэрхийлэгдэнэ. Энэ баримт бичигт буруу ойлголт

Эмийн үнийн бодлого, тогтолцооны талаарх техникийн тайлан

байх. Эмийн үнэ ажиглах нэгжийн үйл ажиллагааг тогтвортой явуулахад Засгийн газрын төсөв хүрэлцэхгүй

хангалттай бүрдээгүй нь хэрэгжилт, хяналтыг саатуулж болзошгүй. Нэмэгдэх хэмжээг өндөр тогтоосноор хэмнэлтийн хэмжээ бага/ хязгаарлагдмал байх магадлалтай.

оруулах сонирхол, шахалт нэмэгдэх магадлалтай. Хөнгөлөлт нь хэрэглэгчдэд бодитоор бүрэн хүрэхгүй байх магадлалтай.

зохистой бодлого хэрэгжүүлэхийн эсрэг байх магадлалтай; Бүртгэгдсэн бусад ерөнхий нэршлийн эмийг авах боломжгүй

ЭРСДЛИЙГ БУУРУУЛАХ

Эмийн үнэ ажиглах нэгж эхлэл үнийг бэлэн мэдээлэлд үндэслэн тооцоолно.

Эхлээд өргөн хэрэглээтэй 30 зайлшгүй шаардлагатай эмийн үнийг ил тод болгоход анхаарах. (үнийн дүнгээр)

Зайлшгүй шаардлагатай эмийг сонгох үйл явцыг сайжруулж, ил тод болгох. Үнийн хяналт шинжилгээг чухалчилах.

Зайлшгүй шаардлагатай эмийн зах зээлийг ил тод, нээлттэй болгож ЭМДС боломжийн үнэтэй нийлүүлэгчийг татах илүү идэвхитэй үйл ажиллагаа явуулах

3-н бодлогын бүх алхамууд

Нэг эх үүсвэртэй бүтээгдэхүүнд олон улсын жишиг /Гадаад жишиг үнэ/ хэрэглэх болон эмийн

эдийн засгийн ахисан шатны шинжилгээ хийхэд Монгол Улс Эрүүл мэндийн технологийн

үнэлгээний чадавхиаа бэхжүүлсэн байхыг шаардана. Хэдийгээр үнийн бодлого биш ч гэсэн

ДЭМБ-аас үнийн бодлогын талаар улс орнуудад зөвлөхдөө эрүүл мэндийн технологийн

үнэлгээг хөгжүүлэх асуудлыг тусгадаг.

hera / Gerege Partners 59

Page 68: ХУРААНГУЙ study.docx · Web viewялгаатай ойлголт бөгөөд хувиар илэрхийлэгдэнэ. Энэ баримт бичигт буруу ойлголт

Эмийн үнийн бодлого, тогтолцооны талаарх техникийн тайлан

7 ДҮГНЭЛТ

Нэмэгдэх хэмжээний дээд хязгаарыг эм ханган нийлүүлэх байгууллага, эмийн сан, эмнэлгийн

эмийн санд нэвтрүүлж эхэлсэнээр хувийн хэвшилд эмийн үнийг бууруулах боломжтой.

Эмийн үнэ ажиглах нэгжээс бөөний үнийн дээд хэмжээг бүх эмийн санд мэдээлэх

боломжтой болсон үед нэг жигд нэмэгдэх хэмжээг регрессив болгон өөрчлөх боломжтой.

Цаашдаа, жорын төлбөр бүхий тогтолцооруу шилжсэнээр жижиглэнгийн болон эмнэлгийн

эмийн сангийн төвшинд өндөр үнэтэй эм олгон илүү ашиг хийх буруу сэдлийг арилгаж

чадна.

Монгол Улсад нэмэгдэх хэмжээний хяналт ба зайлшгүй шаардлагатай эмийг гааль, НӨАТ-аас

хөнгөлөхтэй хослуулсан үнийн бодлогыг хэрэгжүүлснээр ЗШЭ-ийн үнийг хамгийн багадаа

15.5%-иар бууруулах боломж байна. Татварын орлогын алдагдал болох 7.81 сая

ам.долларыг бусад зайлшгүй шаардлагатай бус эмийн импортын татварыг 17% хүртэл

өсгөснөөр нөхөж болно. Энэхүү зайлшгүй шаардлагатай эмийн 7.81 сая ам.долларын

татварын бууралтыг хэрэглэгчдэд хүргэхийн тулд Эмийн үнэ ажиглах нэгж болон эмийн

хяналтын байцаагч нар жижиглэнгийн эмийн сангийн үнийг тандан шинжилж байх хэрэгтэй.

Эрүүл мэндийн даатгалын сан хөнгөлөлтийн төсвийнхөө тэн хагасыг хэмнэх боломжтой: (1)

дотоод ба гадаад жишиг үнийг хэрэглэх; (2) зайлшгүй шаардлагатай бус, үр нөлөөгүй,

хэрэглээнээс гарсан эмийг хөнгөлөлтийн жагсаалтаас хасах; (3) хөнгөлөлт үзүүлэх шалгуурыг

оновчтой болгох; (4) эмзүйн чиглэлээр ажиллах ажилтнуудын чадавхиийг бэхжүүлэх, жил

бүрийн хөнгөлөлтийн зардалд ABC болон эмийн эдийн засгийн шинжилгээг хийх.

Дурьдсан гурван бодлогын алхамуудыг хэрэгжүүлэхэд харьцангүй хялбар, боломжийн гэж

үзэж байна. ДЭМБ-аас бүх хувилбаруудыг нэгтгэн оновчтой хослуулан эмийн үнийн үндэсний

цогц бодлого болгон хэрэгжүүлэхийг зөвлөдөг. Энэ нь хууль эрх зүйн оновчтой тогтолцоотой

болон хэрэгжилтийг хангах чадавхи сайтай байгууллагатай байхыг шаардана. Монгол Улсын

Засгийн газар энэхүү ерөнхий чиглэлийг баримтлахыг зөвлөж байна. Үнийн бодлого, хууль

эрхзүйн хүрээ, чадавхи бүхий байгууллага зэргийг Эмийн үнэ ажиглах нэгжийн үйл

ажиллагаатай холбон зохион байгуулах нь зүйтэй.

Санал болгож буй эмийн үнийн бодлогын агуулгыг Хавсралт 1-ээр харуулав.

Дээр дурьдсан эмийн үнийн талаарх баримтлах үнэтэй шууд холбоотой алхмуудаас гадна

2014 онд батлан гаргасан Төрөөс эмийн талаар баримтлах бодлогод туссан Монгол Улсад

hera / Gerege Partners 60

Page 69: ХУРААНГУЙ study.docx · Web viewялгаатай ойлголт бөгөөд хувиар илэрхийлэгдэнэ. Энэ баримт бичигт буруу ойлголт

Эмийн үнийн бодлого, тогтолцооны талаарх техникийн тайлан

ерөнхий нэршлийн эмийн бодлогыг (худалдааны нэршлийн эмийг ерөнхий нэршлийн эмээр

орлуулахыг оролцуулсан) системтэй хэрэгжүүлсэнээр эмийн зардлыг бууруулж чадна.

Урт хугацаанд Монгол Улс эрүүл мэндийн технологийн үнэлгээний үндэсний нэгжийг эмийн

эдийн засгийн чиглэлээр чадавхижуулах хэрэгтэй. Энэ нь Монгол Улсад өртөг үр ашгийн

судалгааг хийх, нэг эх үүсвэртэй эмэнд илүү дэвшилтэт олон улсын жишиг үнийн тогтолцоог

хөгжүүлэх нөхцөлийг бүрдүүлнэ.

hera / Gerege Partners 61

Page 70: ХУРААНГУЙ study.docx · Web viewялгаатай ойлголт бөгөөд хувиар илэрхийлэгдэнэ. Энэ баримт бичигт буруу ойлголт

Эмийн үнийн бодлого, тогтолцооны талаарх техникийн тайлан

ХАВСРАЛТ

Хавсралт 1. Эмийн үнийн үндэсний бодлогын үзэл баримтлал

Төрөөс эмийн талаар баримтлах бодлого (2014 он), Эм, эмнэлийн хэрэгслийн тухай хууль

(2010 он)-д Монгол Улсад эмийн үнэ хэт өндөр байгааг бууруулахын тулд эмийн үнийн

бодлого баримтлах талаар хэдийнээ дурьдагдсан.

ДЭМБ-аас 2015 онд гаргасан улс орнуудын эмийн үнийн бодлогыг судалсан материалаас

АХБ-ны зөвлөхүүд ЭМЯ-нд дараах хэрэгжүүлэх боломжтой үнийн бодлогыг санал болгож

байна:

1. Эмийн үнэ ажиглах нэгжийг бий болгож үндэсний үйлдвэрлэгч болон импортлогчид

өөрсдийн эхлэл үнийг нээлттэй болгон ил тод байдлыг нэмэгдүүлэх

2. Нэмэгдэх хэмжээний системийг хувийн хэвшилд эм ханган нийлүүлэх байгууллага,

эмийн сан, эмнэлгийн эмийн санд нэвтрүүлэх. Нэмэгдэх хэмжээний дээд хязгаарыг

тогтоохдоо хувийн хэвшлийнхэнтэй зөвшилцөх эсвэл Засгийн газраас журмаар

тогтоох. Жижиглэнгийн эмийн сангийн нэмэгдэх хэмжээг эхлээд нэг жигд тогтоон

дараа нь регрессив хэлбэрт шилжүүлэн, эцэст нь эм олголтын тогтмол хураамжийн

системийг нэвтрүүлэх. Нэмэгдэх хэмжээний системийг зайлшгүй шаардлагатай эмээр

эхлүүлээд цаашид бүх эмийг хамруулан өргөжүүлэх

3. Зайлшгүй шаардлагатай эмийг импортын 5%, НӨАТ-ын 10%-иас тус тус чөлөөлөх.

Татварын орлогын алдагдлыг зайлшгүй шаардлагатай бус эмийн импортын татварыг

17% хүртэл өсгөж нөхөх.

4. Эрүүл мэндийн даатгалын санд дотоод жишиг үнийг хамгийн хямд ерөнхий

нэршлийн эмэнд олгосон хөнгөлөлтийн хэмжээнд суурилан хэрэглэх

5. Эрүүл мэндийн даатгалын санд гадаад жишиг үнийг нэг эх үүсвэртэй эмийн хувьд

болон зайлшгүй шаардлагатай эмийг худалдаалж буй үнэ олон улсын жишиг үнээс 5

дахин их байх тохиолдолд хэрэглэх.

Бодлогын алхмууд нь эмийн үнийг ил тод байлгах, ижил ерөнхий нэршлийн эмийн дунд

эрүүл өрсөлдөөнийг өрнүүлэх, нэмэгдэх хэмжээг боломжийн хязгаар дотор барих,

зайлшгүй шаардлагатай эмийн үнийг буруулах, зайлшгүй шаардлагатай эмийн хөнгөлөлтийн

хэмжээг зохистой байлгах, өндөр үнэтэй эмийн үнийг буулгахад чиглэгдэнэ.

hera / Gerege Partners 62

Page 71: ХУРААНГУЙ study.docx · Web viewялгаатай ойлголт бөгөөд хувиар илэрхийлэгдэнэ. Энэ баримт бичигт буруу ойлголт

Эмийн үнийн бодлого, тогтолцооны талаарх техникийн тайлан

Эрүүл мэндийн яам гол оролцогч талуудын төлөөлөл, эмийн эдийн засгийн шинжээчийг

багтаасан Эмийн үнийн үндэсний хороог дахин байгуулах. Хороо нь үнийн бодлогын

хэрэгжилтийг бүхэлд нь хянаж, жил бүр эдгээр бодлогын ахиц дэвшил, үр нөлөөг хянан

үнэлнэ.

Үнийн бодлогыг оролцогч талуудын хамтын ажиллагааны үндсэн дээр боловсруулж,

шаардлагатай бол хууль журамд тусган зохицуулна. Үнийн бодлогыг 5 жил хэрэгжсэний

дараа үнэлнэ.

Үнийн талаар авч хэрэгжүүлэх дээрх тодорхой арга хэмжээнүүдээс гадна ЭМЯ нь Засгийн

газар, өвчтөн ба ЭМДС-д нийлүүлэгдэх эмийн зардлыг бууруулахыг эрмэлзэж ажиллана:

1. Улсын салбарт худалдан авах ажиллагааны арга техникийг сайжруулах;

2. Өртөг үр ашгийг тооцсон эмчилгээг сонгохын тулд Эрүүл мэндийн технологийн

үнэлгээний арга техникийг ашиглах;

3. Ерөнхий нэршлийн эмийн жор бичилтийг дэмжих;

4. Эмийн хуулиар худалдааны нэршил бүхий эмийг ерөнхий нэршлийн эмээр

орлуулахыг албан журмын болгох;

5. Нотолгоонд суурилсан стандарт эмчилгээний удирдамжийг мөрдөх зэргээр зохистой

жор бичилтийг хэвшүүлэх

6. Зайлшгүй шаардлагатай эмийн жагсаалтад нэн чухал эмийг эн тэргүүнд оруулах.

hera / Gerege Partners 63

Page 72: ХУРААНГУЙ study.docx · Web viewялгаатай ойлголт бөгөөд хувиар илэрхийлэгдэнэ. Энэ баримт бичигт буруу ойлголт

Эмийн үнийн бодлого, тогтолцооны талаарх техникийн тайлан

Хавсралт 2. Эмийн үнийн үндэсний бодлогыг хэрэгжүүлэх замын зургийн төсөл

Үнийн бодлогыг хэрэгжүүлэх замын зураг 2017 2018 2019 2020 2021 2022

# Үйл ажиллагаа Чиглүүлэх Дэмжих Батлах 11

сар

12

сар

1

сар

2

сар

3

сар

4

сар

5

сар

6

сар

III

ул

IV

ул

0 Үнийн бодлогын тайлан

0.1 Тайлангийн эцсийн төсөл хера ТАХ ЭМЯ

0.2 Тайланг батлах ЭМЯ ТХН/ТАХ ЭМЯ

0.3 Нэмэгдэх хэмжээг хянах,

ЗШЭ-ийг импортын болон

НӨАТ-аас чөлөөлөх,

дотоод ба гадаад жишиг

үнэ нэвтрүүлэх зэргийг

эмийн үнийн цогц

бодлогод нэгтгэх.

ЭМЯ ТХН/хера ЭМЯ

0.4 Санал болгож буй гурван

хувилбарууд болон

хяналт үнэлгээний арга

замуудыг багтаасан

Эмийн үнийн ерөнхий

бодлогыг ЭМЯ-наас

боловсруулан гаргах.

ЭМЯ ТХН/хера ЭМЯ

0.5 ЗГ батлах Сайд ЭЭХҮХ ЗГ

0.6 ИХ батлах Сайд ЭЭХҮХ ЗГ

0.7 Үнийн бодлогын талаар ЭМЯ Олон ЭМЯ

hera / Gerege Partners 64

Page 73: ХУРААНГУЙ study.docx · Web viewялгаатай ойлголт бөгөөд хувиар илэрхийлэгдэнэ. Энэ баримт бичигт буруу ойлголт

Эмийн үнийн бодлого, тогтолцооны талаарх техникийн тайлан

олон нийтэд

зарлах/мэдээлэх

нийттэй

харилцах

хэлтэс

0.8 Үнийн хороо/комисс

байгуулах

ЭМЯ ЭМХТ/ ҮАН ЭМЯ

0.9 Үнийн бодлогыг үнэлэх &

жил бүр

баяжуулах/сайжруулах

Үнийн

комисс

ЭМХТ/ ҮАН ЭМЯ

1 Бөөний болон жижиглэнгийн үнийн нэмэгдэх хэмжээг хянах

1.1. Нэмэгдэх хэмжээг хянаж

эхлэх талаар бодлогын

шийдвэр гаргах

ЭМЯ ТХН/хера ЭМЯ

1.2 Эмийн үнэ ажиглах

нэгжийг бий болгох

ЭМХТ ТХН/хера ЭМЯ

1.3 Нэмэгдэх хэмжээний хувь

хэмжээг салбартаа

хэлэлцэн тохиролцох

ЭМЯ ЭЭХҮХ /

ҮАН

ЭМЯ

1.4 ЗШЭ-д нэгэн жигд

нэмэгдэх хэмжээний

хувийг дээд хязгаараар

тогтоох зохицуулалт

гаргах

ЭМЯ ЭЭХҮХ /

ҮАН

ЭМЯ

hera / Gerege Partners 65

Page 74: ХУРААНГУЙ study.docx · Web viewялгаатай ойлголт бөгөөд хувиар илэрхийлэгдэнэ. Энэ баримт бичигт буруу ойлголт

Эмийн үнийн бодлого, тогтолцооны талаарх техникийн тайлан

1.5 Нэмэгдэх хэмжээний

системд бусад эмийг

хамруулан өргөжүүлэх

ЭМЯ ЭЭХҮХ /

ҮАН

ЭМЯ

1.6 Нэмэгдэх хэмжээний

системийг жил бүр үнэлэх

Үнийн

комисс

ЭЭХҮХ /

ҮАН

ЭМЯ

1.7 Регрессив/Шаталж

буурсан нэмэгдэх

хэмжээний системийг

нэвтрүүлэх

Үнийн

комисс

ЭЭХҮХ /

ҮАН

ЭМЯ

1.8 Эм олголтын тогтоосон

хураамж бүхий

системийн нэвтрүүлэх

(регрессив нэмэгдэх

хэмжээний системийг

өөрчилж)

Үнийн

комисс

ЭЭХҮХ /

ҮАН

ЭМЯ

2 Зайлшгүй шаардлагатай эмийн татвар, тарифыг бууруулах

2.1 ЭМЯ бодлогын шийдвэр

гаргах

ЭМЯ ТХН/хера ЭМЯ

2.2 ЭМЯ нь СЯ болон ЗГ-т

хандаж ЗШЭ, тэдгээрийн

идэвхт бодисыг

импортын 5% татвараас

чөлөөлөх, НӨАТ-ыг тэглэх

бүтээгдэхүүний ангилалыг

шинэчилж ЗШЭ-ийг

Сайд ЭЭХҮХ СЯ,

дараа

нь ЗГ

hera / Gerege Partners 66

Page 75: ХУРААНГУЙ study.docx · Web viewялгаатай ойлголт бөгөөд хувиар илэрхийлэгдэнэ. Энэ баримт бичигт буруу ойлголт

Эмийн үнийн бодлого, тогтолцооны талаарх техникийн тайлан

оруулах талаар

тайлбарлан танилцуулах

2.3 ЭМЯ-аас зайлшгүй

шаардлагаттай бус эмийн

5% татварыг 17% хүртэл

нэмэгдүүлж татварын

орлогын алдагдлыг нөхөх

талаар танилцуулах

Сайд Хуулийн

хэлтэс

СЯ

2.4 ЭМЯ Их Хурлын

тогтоолын төсөл гаргах

Сайд Хуулийн

хэлтэс

ИХ

2.5 ЭМЯ ЗШЭ-ийн сонголтын

шалгуурыг боловсронгуй

болгох, ҮЗШЭЖ-д шинээр

ЗШЭ нэмэх үйл явцыг ил

тод болгох.

ЭМЯ ДЭМБ,

ЭЭХҮХ

ЭМЯ

2.6 Эмийн үнийг ажиглах

нэгж, эмийн байцаагч нар

эм үйлдвэрлэгч, ханган

нийлүүлэгч болон

жижиглэнгийн эмийн

сангууд хямд үнээр

өвчтөнд үйлчилж байгаа

эсэхэд хяналт тавих

ЭМЯ Байцаагч

нар

3 Эрүүл мэндийн даатгалын санд жишиг үнэ тогтоох

hera / Gerege Partners 67

Page 76: ХУРААНГУЙ study.docx · Web viewялгаатай ойлголт бөгөөд хувиар илэрхийлэгдэнэ. Энэ баримт бичигт буруу ойлголт

Эмийн үнийн бодлого, тогтолцооны талаарх техникийн тайлан

3.1 ЭМЯ ЭМДС-тай бодлогын

шийдвэр гаргах талаар

нягт хамтарч ажиллах

ЭМЯ ТХН/хера ЭМЯ

3.2 Дотоод жишиг үнэ

хэрэглэж эхлэх талаар

ЭМЯ, ЭМДС-ын хамтарсан

шийдвэр гаргах

ЭМЯ Хуулийн

хэлтэс

ЭМЯ /

ЭМДС

3.3 ЭМДС дотоод жишиг

үнийн системийг

нэвтрүүлэх талаар

хэлэлцэх: ЭМДС ижил

төрлийн зайлшгүй

шаардлагатай эмүүдийн

өндөр үнэтэй хэлбэрт

хамгийн хямд үнэтэй

ерөнхий нэршлийн эмийн

үнэд суурилсан

хөнгөлөлтийн хэмжээг

тогтоох

ЭМДС ЭЭХҮХ /

ТХН/хера

ЭМЯ /

ЭМДС

3.4 ЭМДС-ийн мэргэжлийн

багт эм зүйч, эрүүл

мэндийн эдийн

засагч/фармакоэкономик

ийн шинжээчид нэмэн

бэхжүүлэх.

ЭМДС Хүний

нөөцийн

хэлтэс

ЭМДС

3.5 ЭМДС-аас хамгийн их ЭМДС ТХН/хера ЭМДС

hera / Gerege Partners 68

Page 77: ХУРААНГУЙ study.docx · Web viewялгаатай ойлголт бөгөөд хувиар илэрхийлэгдэнэ. Энэ баримт бичигт буруу ойлголт

Эмийн үнийн бодлого, тогтолцооны талаарх техникийн тайлан

борлуулсан топ 30 эмийн

үнийг ОУ-ын MSH

байгууллагын үнийн

мэдээний сангийн жишиг

үнэтэй харьцуулах.

3.6 ЭМДС нөхөн олговрын

төвшин, хөнгөлөлтийн

хувь хэмжээгээ тогтоох

шалгуураа стандартчилах

ЭМДС ЭЭХҮХ , ҮАН ЭМДС

3.7 ЭМДС нэн чухал бус,

эмчилгээний үр нөлөө

тодорхойгүй эмийг

хөнгөлөлттэй олгох эмийн

жагсаалтаас хасах.

ЭМДС ЭЭХҮХ, хера ЭМДС

3.8 ЭМДС эмч нарыг

шаардлагагүй сироп

жоронд бичихийг

зогсоож хүртээмж сайтай

шахмал капсул бичдэг

болгох.

ЭМДС эм зүЙЧ,

Анагаахын

нийгэмлэг

3.9 ЭМДС нөхөн олговрын

бодлогоо боловсронгуй

болгохын тулд үндэсний

болон бүсийн ЭМТҮ-ний

байгууллагын эмийн

эдийн засгийн

ЭМДС АШУҮИС,

ОУ-ын

эмийн

эдийн

засгийн ба

үр дүнгийн

hera / Gerege Partners 69

Page 78: ХУРААНГУЙ study.docx · Web viewялгаатай ойлголт бөгөөд хувиар илэрхийлэгдэнэ. Энэ баримт бичигт буруу ойлголт

Эмийн үнийн бодлого, тогтолцооны талаарх техникийн тайлан

чадавхиийг ашиглах судалгааны

нийгэмлэг,

ДЭМБ

3.1

0

ЭМДС хөнгөлөлтийн хувь

хэмжээндээ жил бүр ABC

шинжилгээ хийж хамгийн

их борлуулалттай 30

бүтээгдэхүүнд

эмчилгээний үр нөлөөний

нотолгоо, эрүүл мэндийн

үр ашгийг эмийн эдийн

засгийн шинжилгээ

ашиглан үнэлэх

ЭМДС эм зүйч

hera / Gerege Partners 70

Page 79: ХУРААНГУЙ study.docx · Web viewялгаатай ойлголт бөгөөд хувиар илэрхийлэгдэнэ. Энэ баримт бичигт буруу ойлголт

Эмийн үнийн бодлого, тогтолцооны талаарх техникийн тайлан

Хавсралт 3. Нэмэгдэх хэмжээг зохицуулсан олон улсын туршлага

Бага болон дунд орлоготой (БДО) 10 улсад бөөнийн болон жижиглэнгийн үнэд нэмэгдэх

хэмжээний нийлбэр дундажаар 42,5% (26,1%-81,8% хооронд) байгааг Левинсон нар (2003)

судлан тогтоожээ.

60 орны нэмэгдэх хэмжээний зохицуулалт болон хэрэгжилтийн талаарх туршлага, тайланг

Болл (2011) ДЭМБ/ОУЭМҮА байгууллагаас гаргасан бодлогын үнэлгээний хүрээнд судлан

гаргасан. Тэрээр дүгнэхдээ нэмэгдэх хэмжээний зохицуулалтыг бусад бодлогын нэг хэсэг

болгон нэвтрүүлэхэд үр дүнтэй ч гагцхүү үнийг хянаж байх хангалттай чадавхии байх

шаардлагатайг анхааруулжээ:54

1. Нэмэгдэх хэмжээний зохицуулалт нь үнийн цогц бодлогын нэг хэсэг байснаар эмийн

үнийг бууруулах магадлалтай. Гэхдээ үйлдвэрлэгчийн худалдах үнэ эсвэл

жижиглэнгийн үнийн аль алийг давхар зохицуулахгүйгээр зөвхөн нэмэгдэх хэмжээг

зохицуулснаар эмийн үнэ буурахгүй.

2. Нэмэгдэх хэмжээг зохицуулах нь эм ханган нийлүүлэлтийн сүлжээний зарим

оролцогчдын оршин тогтнох чадварт нөлөөлж болзошгүй бөгөөд нэмэгдэх

хэмжээний хувийг өндөр тогтоож байж санхүүжүүлдэг алслагдсан бүс нутгийн эм

хангах үйл ажиллагаа эсвэл эрүүл мэндийн тусламж үйлчилгээнд сөргөөр нөлөөлж

болно.

3. Түгээлтийн нэмэгдэх хэмжээг зохицуулахад урьдчилан тооцоогүй нөлөө, үр дагавар

гарч болзошгүй. Идэвхжүүлэх түлхэц урамшуулал болон идэвхийг сааруулах арга

хэмжээний нөхцөлүүдийг төлөвлөн, гарч болзошгүй бүхий л нөлөөллүүдийг тооцох

шаардлагатай.

4. Төлөвлөсөн ба төлөвлөөгүй аливаа үнийн зохицуулалтын үр нөлөөг үнэлэхэд тухайн

салбар, зах зээлдэх эмийн борлуулалт болон үнийг хянах найдвартай механизм

зайлшгүй чухал.

5. Ерөнхий нэршлийн эмийг зах зээлд таниулах бодлогын нэг хэсэг байдлаар нэмэгдэх

хэмжээний зохицуулалтыг хэрэгжүүлэх боломжтой. Жишээлбэл, ерөнхий нэршлийн

эм эсвэл бусад бүлэг эмэнд илүү урамшуулал олгох. Гэхдээ энэ арга түгээмэл биш.

54Д. Болл. Ажлын даалгавар 3: Эмийн ханган нийлүүлэлтийн сүлжээнд үнийн өсөлтийг зохицуулах-эмийн үнийн бодлого болон бодлогын чиглэлийн тойм. Женев. ДЭМБ ба Олон улсын эрүүл мэндийн үйл ажиллагаа, 2011. http://haiweb.org/wp-content/uploads/2015/07/Working-Paper-3-Regulation-of-Mark-ups.pdf.

hera / Gerege Partners 71

Page 80: ХУРААНГУЙ study.docx · Web viewялгаатай ойлголт бөгөөд хувиар илэрхийлэгдэнэ. Энэ баримт бичигт буруу ойлголт

Эмийн үнийн бодлого, тогтолцооны талаарх техникийн тайлан

6. Нэмэгдэх хэмжээг хувийн хэвшилд зохицуулах нь улсын салбарын зохицуулалтаас

илүү төвөгтэй. Иймд улсын салбарт төрийн худалдан авалт, түгээлтийн үр ашгийг

сайжруулсанаар эмийн зардлыг бууруулах стратегийг баримтлах талаар бодолцох

хэрэгтэй.

7. Нэмэгдэх хэмжээг зохицуулах бодлогыг зохих хэмжээнд албадан сахиулахгүйгээр үр

дүнд хүрэхгүй бөгөөд албадан мөрдүүлэх үйл ажиллагаа бага орлоготой улс

орнуудад сул байдаг.

8. Санхүүгийн урамшуулал болдог тогтмол хувь бүхий нэмэгдэх хэмжээнээс тогтмол

эсвэл тогтмол бус хураамжтай регрессив нэмэгдэх хэмжээг хэрэглэвэл илүү үр дүнд

хүрэх боломжтой. Харин тогтмол хураамж бүхий нэмэгдэх хэмжээ нь хямд үнэтэй

эмийн үнийг эрс нэмэгдүүлж болзошгүй.

9. Эмийн ханган нийлүүлэлтийн сүлжээн дэх хямдрал, хөнгөлөлт, урамшуулал зэргийг

хориглосноор эмийн үнэ тогтоох явц улам ил тод болох ч эмийн үнийг бууруулдаг

гэхээр хангалттай нотолгоо байдаггүй.

ДЭМБ-ын нотолгоонд суурилсан үнэлгээ (2015) нь 60 улсын мэдээллийг хамруулсан Болл

(2011)-ынсудалгаа дээр 3 улсын туршлагыг нэмсэн. ДЭМБ-ын Улс орнуудын эмийн үнийн

бодлогын талаарх удирдамж-д улс орнууд нэмэгдэх хэмжээний хяналтыг эмийн үнийн

нэгдсэн бодлого болон эмийн бодлогыннэг хэсэг болгон хэрэгжүүлэхийгзөвлөж байна:55

1. Эмийн үнийн талаар баримтлах ерөнхий стратегийн хүрээнд түгээлтийн сүлжээнд

нэмэгдэх хэмжээг зохицуулах (дистрибьютор болон ханган нийлүүлэгчдийн үнийг

зохицуулах).

2. Эмийн үнийн талаар баримтлах ерөнхий стратегийн хүрээнд улс орнууд жижиглэн

худалдааны сүлжээнд нэмэгдэх хэмжээ ба хураамжийг зохицуулах (эмийн сан, эм

олгож буй эмч болон диспансерүүдийн төвшинд зохицуулах).

3. Хэрэв нэмэгдэх хэмжээг зохицуулдаг бол улс орнууд (өндөр үнэтэй эмийн нэмэгдэх

хэмжээ бага байх) регрессив/шаталсан нэмэгдэх хэмжээг хэрэглэх (тогтмол хувь

тогтоосон нэмэгдэх хэмжээг хэрэглэхэд өндөр үнэтэй эмээс олох ашиг өндөр байдаг).

4. Улс орнууд тодорхой нэг өвчтөн эсвэл хүн амын бүлгийг хамгаалах (Ж.нь эмзэг бүлэг,

алслагдсан хүн ам г.м) эсвэл тодорхой бүлэг эмийн (Ж.нь ерөнхий нэршлийн эм, бага

хэмжээгээр хэрэглэгддэг эм, даатгалаар олгодог эм г.м) хангамжийг дэмжихийн тулд

урамшуулал/нэмэгдэх хэмжээний зохицуулалтыг нэвтрүүлэх.

55ДЭМБ-ын Улс орнуудын эмийн үнийн бодлогын талаарх удирдамж. ДЭМБ 2015.http://apps.who.int/iris/bitstream/10665/153920/1/9789241549035_eng.pdf

hera / Gerege Partners 72

Page 81: ХУРААНГУЙ study.docx · Web viewялгаатай ойлголт бөгөөд хувиар илэрхийлэгдэнэ. Энэ баримт бичигт буруу ойлголт

Эмийн үнийн бодлого, тогтолцооны талаарх техникийн тайлан

5. Түгээлтийн сүлжээнд үнийн хөнгөлөлт болон хямдрал үзүүлдэг тогтолцоотой улс

орнууд үүнийг зохицуулж ил тод байдлыг хангахад анхаарах шаардлагатай.

Холбогдох мэдээллийг нэмэгдэх хэмжээ болон үнийг зохицуулах болон хянах үйл

явцад бодолцвол зохино.

Хэрэгжилтэнд дараах нөхцөлийг хангаж байж нэмэгдэх хэмжээг хянах үйл ажиллагааүр

дүнтэй болохыг ДЭМБ 63 улсын туршлага дээр үндэслэн тодорхойлж гаргасан:56

Хүснэгт22: Нэмэгдэх хэмжээг хянахтай холбоотой хэрэгжүүлэх асуудал

Асуудал ШаардлагаТехникийн чадавхии - Эмийн үнэ/худалдааны мэдээллийг шинжлэн дүгнэх

статистикийн мэдлэг, чадавхиитай байх- Хангамжийн сүлжээг идэвхжүүлж, идэвхийг сааруулж байгаа хүчин зүйлс болон тэдгээрийн эмийн хангамж, зохистой хэрэглээнд үзүүлэх үр нөлөөг үнэлж чадах анагаахын болон эмийн мэдлэг чадавхиитай байх- Оролцогч талуудын түгээлтийн зардал болон тохирсон урамшуулал, шаардлагатай төсвийн хэмжээг тодорхойлох шинжилгээг хийх эдийн засгийн мэдлэг, чадавхиитай байх

Шаардлагатай мэдээлэл

- Үнэ, борлуулалтын мэдээлэл

Дэд бүтэц - Шаардлагатай үзүүлэлтүүдийг тодорхойлсон хууль тогтоомжийг бий болгох - Холбогдох оролцогч талуудтай зөвшилцөх бүтэцтэй байх- Эмийн үнэ, хэрэглээ болон борлуулалтыг хянах механизмтай байх

Аргачлалын талаар - Нэмэгдэх хэмжээний хяналтыг ил тод байдлаар хэрэгжүүлэхэд шаардлагатай нөөц болон бүтэц хүртээмжтэй байх

56ДЭМБ-ын Улс орнуудын эмийн үнийн бодлогын гарын авлагын 5 дугаар бүлэг, хүснэгт 2. ДЭМБ 2015. http://apps.who.int/iris/bitstream/10665/153920/1/9789241549035_eng.pdf хаягаас харах боломжтой .

hera / Gerege Partners 73

Page 82: ХУРААНГУЙ study.docx · Web viewялгаатай ойлголт бөгөөд хувиар илэрхийлэгдэнэ. Энэ баримт бичигт буруу ойлголт

Эмийн үнийн бодлого, тогтолцооны талаарх техникийн тайлан

Хавсралт 4. Гаалийн тариф, татварыг бууруулсан олон улсын туршлага

ДЭМБ-ын санхүүжилтээр 2005 онд 153 орны эмийн татварт дүн шинжилгээ хийсэн.

Судалгаагаар улс орнуудын 38% нь импортын эмийн эцсийн бүтээгдэхүүнд татвар болон

гаалийн тариф ногдуулахгүй байна. Улс орнуудын 41% нь импортын эмийн идэвхит бодисд

(ЭИБ)57 татвар ногдуулдаггүй. Импортын татвар ногдуулдаг орны 90 хувь нь 10 хувь буюу

түүнээс бага татвар ногдуулдаг. Судалгаагаар “Эмийн бүтээгдэхүүнд ногдуулах татварыг

үгүй болгох нь орлого болон үйлдвэрлэлийн бодлогод сөргөөр нөлөөлдөггүй ” гэж дүгнэсэн

байна.

2011 онд ДЭМБ/ОУЭМҮА байгууллагаас бага болон дунд орлоготой 23 улсын дотоодын

борлуулалтын татварт шинжилгээ хийхэд: Тэдний борлуулалтын татварын хэмжээ болон

НӨАТ дунджаар 14.8% буюу 2.9%-34% хооронд хэлбэлзэж байна. Эдгээр бага болон дунд

орлоготой орнуудаас 10 улс эмийг НӨАТ-с чөлөөлсөн58.

Нэлээд хэдэн өндөр хөгжилтэй орнуудад эмийн (жороор олгодог) НӨАТ маш бага эсвэл 0%

байна.59

9 оронд хийсэн судалгаагаар эмэнд ногдуулсан татвар нь нийт татварын орлогын 0.032%-

1.66% хувийг бүрдүүлдэг байна.60

ДЭМБ улс орны нийгмийн эрүүл мэндэд ач холбогдолтой тул зайлшгүй шаардлагатай эмээ

татвараас чөлөөлөх асуудлыг анхааралдаа авахыг зөвлөж байна.61

57 М.Олкэй, Р.Лэйнг. Эмзүйн үнэ тарифууд: Үнэнд юу нөлөөлдөг, дотоодын үйлдвэрлэлийг хамгаалах ба орлого бий болгох уу? WHO/CIPIH баримт, 2005.http://apps.who.int/medicinedocs/en/d/Js21843en/

58 А.Крийс. ДЭМБ/ОУЭМҮА эмийн үнэ ба хангамжийн төсөл. Баримт 5: Эмийн худалдааны татвар.Эмийн үнийн бодлого болон бодлогын чиглэлийн тойм. 2011 оны 5-р сар.

www.haiweb.org/wp-content/uploads/2015/08/Taxes-final-May2011a1.pdf

59 П.Канавос. Европын холбоон дахь эмийн түгээлтийн сүлжээ: эмийн үнийн бүтэц, үр нөлөөhttp://whocc.goeg.at/Literaturliste/Dokumente/FurtherReading/Pharmaceutical%20Distribution%20Chain%20in%20the%20EU.pdf

60 Крийс.А, дээр дурьдсаныг харна уу

61 ДЭМБ-ын Улс орнуудын эмийн үнийн бодлогын гарын авлагын 5 дугаар бүлэг, хүснэгт 2. ДЭМБ 2015. http://apps.who.int/iris/bitstream/10665/153920/1/9789241549035_eng.pdf хаягаас харах боломжтой.

hera / Gerege Partners 74

Page 83: ХУРААНГУЙ study.docx · Web viewялгаатай ойлголт бөгөөд хувиар илэрхийлэгдэнэ. Энэ баримт бичигт буруу ойлголт

Эмийн үнийн бодлого, тогтолцооны талаарх техникийн тайлан

Хавсралт 5. Жишиг үнэ баримтлах олон улсын туршлага

Кановас нарын (2008) судалгаагаар хэдийгээр жишиг үнэ хэрэглэн ерөнхий нэршлийн

хамгийн хямд эмийн үнийг 47 хүртэлх хувь бууруулсан ч ерөнхий нэршлийн эмийн дундаж

үнэ их бага хэмжээгээр урт хугацаанд буурсан гэж дүгнэсэн.62

Портела (2009) нар Португал улсад дотоод жишиг үнийг хэрэглэхийн өмнөх ба дараах үеийн

зах зээлийг судалсан. Ерөнхий нэршлийн эмийн зах зээлийн багтаамж нэмэгдэж, ерөнхий

нэршлийн эмийн өрсөлдөөн илүү болж эхэлсэн (дунджаар 4-7 төрлийн бүтээгдэхүүн) ба

ерөнхий нэршлийн эмийн үнэ буурсан. Харин брэнд эмийн зах зээлд ямар нэг өөрчлөлт

гараагүй байна. Португал улсад жишиг үнэ хэрэглэх бас нэг зорилго нь эмийн үнийн

үйлчлүүлэгч төлөх хэмжээ хамгийн бага байх эмийн хэрэглээг төлөвшүүлэхэд чиглэсэн.63

Шинэ Зеланд улсын ФАРМАК байгууллага хүн амдаа хямд үнийг зуучилдаг дэлхийн шилдэг

туршлага бүхий байгууллага юм. . Хуулийн дагуу ФАРМАК байгууллага нь эм шаардлагатай

байгаа хүмүүст олгосон санхүүжилтийн хүрээнд, тухайн боломжит эмэн эмчилгээнээс хүртэж

болох эрүүл мэндийн хамгийн сайн үр дүнд хүрэхүйц эрхээр хангаж өгөх үүрэгтэй.64

ФАРМАК нь эмийн эдийн засгийн зарчмуудыг ашиглан тухайн бүтээгдэхүүний үнэ цэнийг

нотолгоонд суурилсан эрүүл мэндийн үр ашигт нь тулгуурлан тооцолж гаргадаг. ФАРМАК

зах зээл дээрх олон эх үүсвэртэй эмийн үнийг дотоод жишиг үнэтэй харьцуулдаг. Цаашлаад

нэг эх үүсвэртэй эмийн үнийг олон улсын жишиг үнэтэй харьцуулна. Эцэст нь,

үйлдвэрлэгчидтэй эмийн үнийг тохиролцох эрхтэй. ФАРМАК эмнэлэгт хэрэглэх эмийн

талаарх шийдвэр гаргахаас гадна улсын хэмжээнд эмнэлэгт хэрэглэх эмнэлгийн хэрэгслийн

гэрээ хэлэлцээрийг хийдэг. Уг байгууллагын дурдсанаар, Дүүргийн эрүүл мэндийн удирдах

хороодод 2004-2015 оны хооронд 5.1 тэрбум Шинэ Зеланд долларыг хэмнэж чадсан, зөвхөн

1.9 тэрбум ШЗ долларыг 2014/15 онд хэмнэжээ65. Зарим өргөн хэрэглээний зайлшгүй

62 П.Канавос. Патентгүй эмийн зах зээлийн өрсөлдөөнийг зохицуулах ба нотлох баримт. Эдийн засгийн бодлого, 2008, 23(55):499-544.

63 С.Портэла. үнийн системийн лавлах, өрсөлдөөн Португалийн туршлага. Croatian Medical Journal, 2009, 50(5):429-439.

64 Шинэ Зеландын нийгмийн эрүүл мэнд болон хөгжлийн бэрхшээлийн тухай хууль 2000.

65 ФАРМАК-д хийсэн танилцуулга https://www.pharmac.govt.nz/about/your-guide-to-pharmac/

hera / Gerege Partners 75

Page 84: ХУРААНГУЙ study.docx · Web viewялгаатай ойлголт бөгөөд хувиар илэрхийлэгдэнэ. Энэ баримт бичигт буруу ойлголт

Эмийн үнийн бодлого, тогтолцооны талаарх техникийн тайлан

шаардлагатай эмийн үнийг Канадад (ерөнхий нэршлийн эмийн үйлдвэр Канадад байдаг)

байгаа адил эмээс 9 дахин багаар авч чадсан байна.66

ДЭМБ (2015 он) гаргасан “улс орнуудын эмийн үнийн бодлого” удирдамжаараа даатгалыг үр

ашигтай байлгах үүднээс зайлшгүй шаардлагатай эмийн ерөнхий үзэл баримтлалын хүрээнд

дотоод буюу өөрийн улс доторх үнийг хэрэглэхийг зөвлөж байна.67 Мөн нэг эх үүсвэртэй

эмэнд гадаад (олон улсын) жишиг үнэ хэрэглэхийг зөвлөж байна.

66 Канад болон Шинэ Зеландын хамгийн өндөр үнэтэй эмүүд. Баримтат бичлэгhttps://youtu.be/EqWR0sJkgBo67 ДЭМБ-ын Улс орнуудын эмийн үнийн бодлогын талаарх гарын авлага. ДЭМБ 2015.

hera / Gerege Partners 76