48
Сувилахуйн тусламж үйлчилгээ ЭМЯ П.МӨНХТУЛГА

Сувилахуйн тусламж үйлчилгээ ЭМЯ П.МӨНХТУЛГА

Embed Size (px)

DESCRIPTION

Сувилахуйн тусламж үйлчилгээ ЭМЯ П.МӨНХТУЛГА. Сувилахуйн тусламж үйлчилгээтэй холбоотой хууль эрх зүйн баримт бичгүүд:. Засгийн газрын 2002 оны 264 дүгээр тогтоо л оор “Эрүүл мэндийн технологийг сайжруулах үндэсний хөтөлбөр - PowerPoint PPT Presentation

Citation preview

Сувилахуйн тусламж үйлчилгээ

ЭМЯ П.МӨНХТУЛГА

• Засгийн газрын 2002 оны 264 дүгээр тогтоолоор “Эрүүл мэндийн технологийг сайжруулах үндэсний хөтөлбөр• ЭХТ. Эмчилгээ, оношлогооны түгээмэл үйлдлүүд MNS4621-2008 стандарт•Эрүүл мэндийн сайдын 2004 оны “Журам батлах тухай” 136 дугаар тушаалаар батлагдсан “Гэрээр үзүүлэх сувилахуйн тусламж, асаргаа сувилгаа хийх журам”, • Эрүүл мэндийн сайдын 2004 оны “Эмнэлгийн мэргэжилтний ажлын байрны тодорхойлолтын үлгэрчилсэн загвар батлах тухай” 138 дугаар тушаал,

• Дээрх үндэсний хөтөлбөрийн хэрэгжүүлэх зорилгоор Эрүүл мэндийн сайдын 2004 оны “ Сувилахуйн технологийн шинэчлэлийн тухай” 137 дугаар тушаал, • Эрүүл мэндийн сайдын 2005 оны “Сувилахуйн хөгжлийн бодлого батлах тухай” 223 дугаар тушаал /Сувилахуйн талаар 2005-2015 онд авах арга хэмжээ, үйл ажиллагааны үндсэн чиглэл /, •ЭМС-ын 2005 оны “Зонхилон тохиолдох эмчилгээ, оношлогооны удирдамж” 109 дүгээр тушаал• Эрүүл мэндийн сайдын 2009 оны “Сувилахуйн удирдлага, зохион байгуулалтыг боловсронгуй болгох тухай” 132 дугаар тушаал

 

ЭМЯ-ны ТНБД-ын 2009 оны 196 дугаар тушаалаар батлагдсан ажлын хэсэг нь нийслэлийн эрүүл мэндийн байгууллагуудын сувилахуйн тусламж үйлчилгээний чанарт үнэлгээ хийлээ.Үнэлгээнд нийслэлийн Баянзүрх, Чингэлтэй, Баянгол, Сонгинохайрхан, Хануул, Сүхбаатар, Налайх дүүргийн эрүүл мэндийн нэгдэл, нэгдсэн эмнэлгүүд, Туул тосгоны эмнэлэг, Энэрэл эмнэлэг зэрэг 14 эрүүл мэндийн байгууллагууд болон 356 эмнэлгийн мэргэжилтэн хамрагдаж, 190 үйлчлүүлэгсдээс, 182 эмнэлгийн ажилтнаас сэтгэл ханамжийн судалгааг авч ажиллалаа.

Сувилахуйн тусламж, үйлчилгээний удирдлага, зохион байгуулалт Сувилахуйн тусламж үйлчилгээ нь Эрүүл мэндийн сайдын 2009 оны “Сувилахуйн удирдлага, зохион байгуулалтыг боловсронгуй болгох тухай” 132 дугаар тушаалаар батлагдсан “Сувилахуйн удирдлагын бүтэц”-ийн дагуу зохион байгуулагдсан байна. Дүүргүүдийн эрүүл мэндийн нэгдэлд 5-9 хүний бүрэлдэхүүнтэй сувилгааны алба ажиллаж байгаа бөгөөд харьяа эрүүл мэндийн төвүүдийн сувилахуйн арга зүйч нарыг мэргэжил арга зүйгээр ханган ажиллаж байна. Дүүргийн нэгдсэн эмнэлгүүдэд 5 хүний бүрэлдэхүүнтэй сувилгааны алба ажиллаж байгаа ба тасаг нэгжийн сувилахуйн арга зүйч буюу ахлах сувилагч нарыг мэргэжил арга зүйгээр удирдан ажиллаж байна. Эрүүл мэндийн байгууллагын чанарын хөгжлийн төлөвлөгөөнд сувилахуйн чиглэлээр хийгдэх үйл ажиллагаа төлөвлөгдсөн байна.

Байгууллагын удирдах зөвлөл болон чанарын албаны бүрэлдэхүүнд сувилгааны албаны дарга хамрагдаж, сувилахуйн тусламж үйлчилгээтэй холбоотой үйл ажиллагааг хэрэгжүүлж байна. Сувилгааны албад нь сувилахуйн тусламж үйлчилгээний чиглэлээр зохион байгуулах ажлыг жил бүр төлөвлөн, байгууллагын даргаар баталгаажуулж, мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх чиглэлээр сургалт зохион байгуулан ажиллаж байна.

Үнэлгээнд хамрагдсан эрүүл мэндийн байгууллагуудын үйл ажиллагааны төлөвлөгөөнд сувилахуйн хүний нөөцийн чиглэлээр хийгдэх ажлууд чиглэл бүрээр төлөвлөгдсөн байна.

Нийслэлийн эрүүл мэндийн байгууллагуудад 1795 сувилагч, эмнэлгийн тусгай мэргэжилтнүүд ажиллаж байгаагаас 298 буюу 16.6% нь мэргэжлийн зэрэгтэй байна. Үнэлгээнд хамрагдсан эрүүл мэндийн байгууллагуудын эмч, сувилагчийн харьцаа /өрхийн эмнэлгийн эмч, сувилагчийн тоог оруулаагүй болно/

Эрүүл мэндийн нэгдэл, дүүргийн нэгдсэн эмнэлэгт Эрүүл мэндийг хамгаалах технологи, Аймгийн нэгдсэн эмнэлгийн бүтэц, үйл ажиллагаа MNS5095:2001 стандартад заагдсаны дагуу сувилагч, эмнэлгийн тусгай мэргэжилтний хангалт хүрэлцээтэй байна. Эрүүл мэндийн тухай хуулийн 22 дугаар зүйлд заасны дагуу үнэлгээнд хамрагдсан байгууллагын сувилагч нар нь 100% сувилах үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөлтэй байна. Үнэлгээнд хамрагдсан эрүүл мэндийн байгууллагуудын сувилагч нарын 60% сургалтанд хамрагдаж, үүнээс 55.7% сүүлийн 3 жилийн хугацаанд үе шаттайгаар сургалтанд хамрагдаж, мэдлэг боловсролоо дээшлүүлсэн байна.Ажлын байрны тодорхойлолтыг Эрүүл мэндийн сайдын 2004 оны “Эмнэлгийн мэргэжилтний ажлын байрны тодорхойлолтын үлгэрчилсэн загвар батлах тухай” 138 дугаар тушаалын дагуу гарган баталгаажуулсан байна.

4.

- Сувилагч, тусгай мэргэжилтний ур чадварын сургалтын өрөөг өөрсдийн нөөц бололцоог ашиглан байгуулж, сувилгааны иж бүрдлүүдээр ханган, ашиглаж байна.- Сувилахуйн алба, зөвлөлийн дарга нарт “Сувилахуйн Удирдлага Манлайлал” сургалтыг Удирдлагын академийн багш нартай хамтран эхний шатны сургалтыг зохион байгуулж, нийт 20 мэргэжилтнийг хамруулсан байна. - Сувилахуйн тусламж үйлчилгээний чанар хүртээмжийг сайжруулахын тулд “Зонхилон тохиолдох эмгэгийн үед үзүүлэх сувилахуйн тусламжийн удирдамж” боловсруулан ашиглаж байна.

Ололттой талууд

- НЭМГ-аас санаачлан II дугаар шатлалын эрүүл мэндийн байгууллагуудад хөтлөгдөх сувилгааны картыг шинэчлэн боловсруулан, ЭМС-ын тушаалаар батлуулах саналыг ЗГХА- Эрүүл мэндийн газарт хүргүүлээд байна.

- “Сувилагч шинэ санаа -2009” онол практикийн үндэсний бага хуралд нийслэлээс 12 илтгэлийг шалгаруулан хүргүүлж, түүнээс 5 илтгэл шалгаран, Налайх дүүргийн илтгэл 1 дүгээр байранд шалгарч, 75 сувилагч, эмнэлгийн тусгай мэргэжилтнүүд уг бага хуралд төлөөлөгчөөр оролцсон.

- Хан-уул Эрүүл мэндийн нэгдлийн Сувилахуйн алба нь шинийг санаачлан ажиллаж, сүүлийн таван жил 6 бүтээлээр МУ-ын ашигтай загварын гэрчилгээ авсан байна.

- Сүхбаатар нэгдсэн эмнэлэгт тасаг болгон “Сэтгэлийн илгээмж”, “Талархалын самбар” ажиллуулж, ёс зүй, харилцаа хандлагын дутагдал гаргаагүй, ёс зүйтэй мэргэжилтнийг урамшуулан ажиллаж байна.

- Налайх дүүргийн Эрүүл мэндийн нэгдэлд сувилагч мэргэжилтнүүдийн мэдлэг ур чадварыг дээшлүүлэх, үйлчилгээний соёл, харилцаа хандлагыг сайжруулах шинэ санаа, туршлага нэвтрүүлэх зорилгоор 2002 оноос Сувилагчдын ажил мэргэжлийн тэмцээнийг зохион байгуулж “Дүүргийн шилдэг сувилагч”, “Тэргүүний ажиллагаатай сувилахуйн баг” хамт олныг шалгаруулж хэвшсэн байна.

А. Эрүүл мэндийн байгууллагын удирдлагын түвшинд: - Эрүүл мэндийн холбогдолтой тушаал шийдвэрийг танилцуулах үйл ажиллагаа хангалттай хийгддэггүй, - Байгууллагын удирдлага, чанарын албанаас сувилахуйн тусламж үйлчилгээний чанарт тавих дотоодын хяналт хангалтгүй.- Сувилахуйн албаны төлөвлөгөөний биелэлтийг бодитойгоор дүгнээгүй - Сувилахуйн гардан үйлдлийн чанар, сувилагч, тусгай мэргэжилтний ур чадварт хийсэн үнэлгээ, дүгнэлт байхгүй

Б. Сувилахуйн албаны түвшинд: - Сувилахуйн ур чадварын кабинетуудын үйл ажиллагаа тогтмолжоогүй. - Сувилагч, тусгай мэргэжилтний мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх үйл ажиллагааг тогтмол хийдэггүй.- Сургалтууд зохион байгуулагддаг боловч үр дүн муутай В. Сувилагч, тусгай мэргэжилтний түвшинд: - Эрүүл мэндийн холбогдолтой хууль, тушаал шийдвэрийн талаарх мэдлэг хангалтгүй. - Эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн тухай мэдлэг хангалтгүй, ёс зүйн хэм хэмжээ, горимыг ялгадаггүй - Сувилахуйн түгээмэл үйлдлийн ур чадварыг үнэлэхэд 53,6 % хангалтгүй үнэлэгдсэн.- Цус, цусан бүтээгдэхүүнийг сэлбэх, хадгалах, тээвэрлэх талаарх мэдлэг хангалтгүй

Үнэлгээний явцад сувилагч, тусгай мэргэжилтнээс зонхилон тохиолдох өвчин эмгэгийн үед хийгдэх түгээмэл үйлдлийн онолын мэдлэг, пульс тоолох, амьсгал тоолох, артерийн даралт хэмжих, хураагуур судсанд тариа хийх зэрэг түгээмэл үйлдлүүдийг хийх технологийг Эрүүлийг хамгаалах технологи, Эмчилгээ, оношлогооны түгээмэл үйлдлийн тандартын дагуу шалгалаа. Гардан үйлдлийн үнэлгээнд нийтдээ 366 сувилагч, т/мэргэжилтнүүд хамрагдсан бөгөөд 196 буюу 53.6% хангалтгүй дүгнэгдсэн байна. Дүүргээр нь авч үзвэл Сонгинохайрхан, Налайх, Баянзүрх дүүргийн сувилахуйн тусламж үйлчилгээний гардан үйлдлээр 59-63% хангалтгүй байгаа ба үнэлгээнд хамрагдсан нийт эрүүл мэндийн байгууллагын 76.9% 50-иас дээш хувийн хангалтгүй дүнтэй үнэлэгдсэн байна. Сувилахуйн түгээмэл үйлдлээр авч үзвэл амьсгал тоолох, цус, цусан бүтээгдэхүүнийг сэлбэх үед биологийн болон хувийн тохироо үзэх, судасны цохилт тоолох үйлдлийг 60,7-80% хангалтгүй хийж гүйцэтгэсэн ба нийт 11 үйлдлийн 63.6%- нь 50-иас дээш хувийн хангалтгүй дүн үзүүлсэн байна.

Харьцуулсан дүн

:

А. Эмч, эмнэлгийн мэргэжилтэн, ажиллагсдаас авсан сэтгэл ханамжийн судалгаа:. Судалгаанд 182 мэргэжилтэн хамрагдсанаас 30 % нь 10-аас дээш жил ажилласан, 40.2% сувилагч, эмнэлгийн тусгай мэргэжилтэн байлаа. Сувилагч, мэргэжилтнүүдийн 92.1% ажилдаа сэтгэл ханамжтай ажиллаж байна. Судалгаанд хамрагдагсдын 147 буюу 80.5% нь байгууллагын удирдлага нь мэргэжилтнүүдийг дэмжиж ажилладаг, 62.2% сургалтанд удирдлагын дэмжлэгтэйгээр хамрагдсан гэж дүгнэжээ. Сүүлийн 3 жилд 57.7% сургалтанд хамрагдсан ба үүнээс сувилахуйн гардан үйлдлийн чиглэлээр 88.2% хамрагдсан. Байгууллагынхаа эмч, эмнэлгийн тусгай мэргэжилтнүүдийн зан харилцаа, ёс зүйг 135 буюу 74.2% дунд, эмнэлгийн мэргэжилтнүүдийн мэргэжлийн ур чадварыг 166 буюу 75% дунд гэж дүгнэсэн боловч байгууллагын удирдлагын үйл ажиллагаанд 168 буюу 92.1% сайн үнэлэлт өгчээ.

Сэтгэл ханамжийн судалгаа

Б. Эмнэлгийн тусламж, үйлчилгээний талаар үйлчлүүлэгчдээс авсан сэтгэл ханамжийн судалгаа: Судалгаанд 190 үйлчлүүлэгч хамрагдсан ба тэдгээрийн 44.7% байнга үйлчлүүлж, 69.2% эмнэлгийн тусламж, үйлчилгээнд Сайн үнэлгээ өгсөн байна. Тус эмнэлгээр үйлчлүүлэх хугацаанд ар гэрээс эм, тариа, эмнэлгийн хэрэгсэл авчруулдаг 8.1%, Эмч, эмнэлгийн мэргэжилтнүүд гар хардаг, шан харамж авдаг 4.1% байна.

Танай байгууллагын удирдлага таны ажилд дэмжлэг үзүүлдэг үү?

Сургалтад хамрагдсан байдал

Гардан үйлдлийн чиглэлээр сургалтад хамрагдсан байдал

020406080

100120140160180

Category 1

тийм

үгүй

88,2 %

- Нийт 170 гаруй сувилагч, тусгай мэргэжилтэнд мэргэжил арга зүйн зөвлөгөө өгөв -ХУДНЭ, СХДЭМН ХУДЭМН зэрэг байгууллагуудад хугацаатай үүрэг өгч, илэрсэн зөрчлийг арилгах шуурхай ажлын төлөвлөгөө гаргуулж, биелэлтийг тооцон ажиллалаа. -- Үнэлгээнд хамрагдсан ЭМБ-ын удирдлага, нийт сувилахуйн албаны дарга, арга зүйч нарт:

а. Сувилгааны албаны үйл ажиллагааг сайжруулж, илэрсэн зөрчлийн дагуу шуурхай арга хэмжээ авах, б.Эрүүл мэндийн сайдын 2009 оны 132 дугаар тушаалыйн дагуу сувилахуйн тусламж үйлчилгээний удирдлага, зохион байгуулалтын бүтцийг баталсан тушаалыг ТЗУГ-т ирүүлэхийг үүрэг өглөө.- ЭМБ-аас ирүүлсэн сувилахуйн тусламж үйлчилгээний чанарыг сайжруулах талаар өгсөн үүргийн дагуу хийсэн ажлын гүйцэтгэлийг дүгнэн, ажлын хэсэгт тайлагнах үүргийг НЭМГ-т өглөө.

:Нийслэлийн дүүргүүдийн эрүүл мэндийн нэгдэл, нэгдсэн эмнэлгүүдийн сувилахуйн албад нь холбогдох тушаалын дагуу зохион байгуулагдан ажиллаж байна. Үнэлгээнд хамрагдсан эрүүл мэндийн байгууллагуудад сувилагч, тусгай мэргэжилтний нөөц хангалттай, мэргэжлийн зэрэг цолтой сувилагч, эмнэлгийн тусгай мэргэжилтний эзлэх хувь нэмэгдсэн, 60-80% мэргэжлийн сургалтанд хамрагдсан байна. Гэвч сувилахуйн тусламж үйлчилгээний чанарт тавих дотоодын хяналт хангалтгүй, сургалтын үр дүнг тооцдоггүй, эрүүл мэндийн холбогдолтой хууль эрх зүйн мэдлэг, гардан үйлдлийн ур чадвар хангалтгүй байна.

НЭМГ-ын түвшинд: Нийслэлийн ЭМБ-ын сувилахуйн тусламж үйлчилгээний чанарт тавих хяналтыг эрчимжүүлэх арга хэмжээ авах Эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн болон мэргэжлийн холбогдолтой хууль эрх зүйн актуудыг сурталчлах ажлыг эрчимжүүлэх, Сувилагч, тусгай мэргэжилтний сургалтыг эрэлт хэрэгцээнд тулгуурлан, төлөвлөгөөтэйгээр зохион байгуулж, сургалтын үр дүнг тооцон ажиллах,ЭМБ-ын түвшинд: - ЭМБ-ын удирдлагын зөвлөл болон чанарын албанаас сувилахуйн тусламж үйлчилгээний чанарт тавих хяналтыг эрчимжүүлэх арга хэмжээ авах, Сувилахуйн албанаас хийх ажлын төлөвлөгөөг шинэчлэн, мэргэжилтнүүдийн гардан үйлдлийн ур чадварыг нэмэгдүүлэх арга хэмжээг түлхүү оруулах, Мэргэжилтнүүдийн эрүүл мэндийн холбогдолтой хууль эрх зүйн мэдлэгийг сайжруулах, сурталчлах Эмнэлгийн мэргэжилтний ёс зүй, харилцаа хандлагын талаар сургалт зохион байгуулж, ёс зүйн алдаа зөрчилгүй ажиллахад анхаарах

“Гардан үйлдэл хийхэд баримтлах ерөнхий зарчим”

Зорилго: Сувилагч сувилахуйн тусламж үйлчилгээг үйлчлүүлэгчид нэмэлт зовиур үүсгэхгүйгээр мэргэжлийн өндөр түвшинд, хөнгөн, шуурхай үзүүлэхэд оршино.

Заалт: Эмчийн заавраар эмчлүүлэгчдэд хийхийг зөвшөөрсөн ажилбарууд, суьилахуйн тусламж, үйлчилгээ, асаргааны бие даасан үйлдлүүд

“Гардан үйлдэл хийхэд баримтлах ерөнхий зарчим”

Эсрэг заалт: Сувилагчийн ажиглалт, үнэлгээний үр дүнд тухайн нөхцөл байдлаас үйлчлүүлэгчийн биед гарч болох өөрчлөлт, тухайн гардан ажилбарын өвөрмөц эсрэг заалтуудыг анхаарах

“Гардан үйлдэл хийхэд баримтлах ерөнхий зарчим”

Үйлдлийн технологи.

Үйлдлийн өмнөАжилбар хийх орчныг зөв сонгон, зохион байгуулсан

байхТухайн ажилбарт шаардлагатай өвөрмөц, хэрэглэгдэх

зүйлсийг бэлэн болгосон байх, Үйлчлүүлэгчийг сэтгэл санаа, сэтгэл зүйн хувьд

бэлтгэх, тухайн үйлдлийн талаар мэдлэг олгох, сэтгэл зовнихгүй болгосон байх,

Сувилагч гардан ажилбарыг мэргэжлийн үүднээс өндөр түвшинд хийж гүйцэтгэх мэдлэг, дадлага, туршлагатай байх

“Гардан үйлдэл хийхэд баримтлах ерөнхий зарчим”Үйлдлийн явцСувилагч үйлчлүүлэгчтэй мэндэлнэСувилагч өөрийгөө танилцуулна Эмчийн заалт болон үйлдэл хийлгэх үйлчлүүлэгч мөн эсэхийг

шалганаҮйлчлүүлэгчид гардан ажилбар хийхийн өмнө үйл ажиллагаагаа

танилцуулж, ойлгуулан зөвшөөрөл авнаГараа угаана Бэлтгэсэн хэрэглэх зүйлсийг үйлчлүүлэгчийн дэргэд авчирнаБээлийн өмсөнөХэрэглэгдэх материал болон эмийн бодисын хүчинтэй хугацаа,

ариун байдлыг шалганаЗөвхөн үйлдэл хийх хэсгийн ил гарганаТалбайг зөв сонгоноҮйлдлийн дэс дарааллын дагуу зөв, түргэн, шуурхай хийж

гүйцэтгэнэҮйлдэл хийж буй явцдаа үйлчлүүлэгчэй байнгша харьцана.

“Гардан үйлдэл хийхэд баримтлах ерөнхий зарчим”

Үйлдлийн дараа Үйлдэл хийсэн талбайг шалганаҮйлчлүүлэгчид зөвлөгөө өгнө Хэрэглэсэн материалыг цэвэрлэж, хог

хаягдлыг зааврын дагуу ангилан устгалд бэлтгэнэ

Бээлийгээ тайлж, гараа угаана.

“Гардан үйлдэл хийхэд баримтлах ерөнхий зарчим”

Анхаарах зүйлс Хийх гэж буй үйлдлээ тайлбарлан ойлгуулах Үйлдлийн хийж дууссаны дараа тодорхой

хугацаанд хянах Тухайн гардан ажилбарыг хийх мэдлэг дутмаг,

арга техникийг сайн эзэмшээгүйгээс , хэрэглэгдэх эмийн бодис болон бусад хэрэглэгдэх материалын хүчинтэй хугацаа, зөв хадгалалт, ариун байдал, халдвар хамгааллын дэглэм, эсрэг заалт зөрчигдсөнөөс үйлчлүүлэгчид нэмэлт зовиур шаналгаа, хүндрэл учруулахаас урьдчилан сэргийлж, байнга анхаарч ажиллана.

“Гардан үйлдэл хийхэд баримтлах ерөнхий зарчим”Үйлдлийн гүйцэтгэлд явцын болон эцсийн

хяналт тавигч Сувилагч, Ахлах сувилагч, бага эмч, их эмч

С Сувилагч, Ахлах сувилагч, бага эмч, их эмч

Сувилагч, ахлах сувилагч, бага эмч, их эмч , Ахлах сувилагч, бага эмч, их эмч

Сувилагч, Ахлах сувилагч, бага эмч, их эмч