22

үг. - bagsh.itpd.mnbagsh.itpd.mn/fayluud/IT.pdf · e. Бие даалтын ажлууд f. Ээлжит хичээлийн загвар III. Техник хангамжийн хэрэглээ

  • Upload
    others

  • View
    18

  • Download
    0

Embed Size (px)

Citation preview

Өмнөх үг.

БСШУС-ын сайдын А/22 тушаалыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд бүрэн дунд

боловсролын цөм хөтөлбөрийн хэрэгжилтийн нөхцөл байдалд шинжилгээ хийж,

зөвлөн туслах зорилгоор сургалтын хөтөлбөр, арга зүй, менежментийн

чиглэлээр БМДИ-ийн 25 арга зүйч, Боловсролын хүрээлэнгийн 5 мэргэжилтэн, Их

дээд сургуулийн 4 багш, Ерөнхий боловсролын сургуулийн 2 багш нийт 36 хүний

бүрэлдэхүүнтэйгээр 2016 оны 09 сарын 26-аас 10 сарын 04 хүртэл 21 аймаг, 9

дүүрэгт нийт 87 сургууль дээр ажиллалаа. Ажиллах хугацаандаа орон нутгийн

БССГ-ийн мэргэжилтнүүдтэй хамтран сургуулиудад очиж багшийн хичээлд сууж

ажиглалт хийж, багштай нь ярилцлага хийлээ. Ингэхэд суралцахуйн

удирдамжаар хичээллэж буй энэ цаг үед багшид дэмжлэг болох үүднээс зөвлөн

туслах ажлынхаа үр дүнд үндэслэн дараах зөвлөмжийг бичлээ. Энэ зөвлөмж бол

та бидний хамтарч ажиллах үйл ажиллагааны эхлэл болох агаад цаашид онлайн

сургалтаар дамжуулан хичээл сургалтад хэрэг болохуйц мэдээллүүдийг оруулж,

тулгамдсан асуудлуудыг шийдэх гаргалгааг хамтран хийх болно.

Амжилт хүсье

Мэдээллийн технологи судлагдахууны хөтөлбөрийн баг

Гарчиг.

1. Мэдээллийн технологийн хичээлийн арга зүйн зөвлөмж

a. Онол арга зүйн мэдээлэл: Багш хөтөлбөрөө хэрхэн хэрэгжүүлэх вэ?

b. Төсөлд суурилсан заах арга зүй, арга замууд

2. Агуулга:

I. Программ хангамжийн хэрэглээ – 1.

a. Багшид тулгамдаж буй асуудал.

b. Шийдэх арга зам, жишээ

II. Мультимедиа – 1

a. Ээлжит хичээлийн төлөвлөлт

b. Орчин хэрэглэгдэхүүн

c. Шалгуур үнэлгээний аргачлал

d. Үнэлгээний даалгаврын хувилбарууд

e. Бие даалтын ажлууд

f. Ээлжит хичээлийн загвар

III. Техник хангамжийн хэрэглээ - 1

3. Арга зүй

a) Багшид тулгамдаж буй асуудал, санал

b) Шийдэх арга зам, жишээ

Хичээлд бэлтгэх, хичээлийн төлөвлөлт хийх

Ээлжит хичээлийн хөтөлбөрийн жишээ (Ажлын хуудас, явцын

үнэлгээ тэмдэглэх хуудас)

4. Хавсралт: ТӨМ ба ажлын хуудаснууд ба 3 хичээлийн хэрэглэгдэхүүн

МЭДЭЭЛЛИЙН ТЕХНОЛОГИ ХИЧЭЭЛИЙН АРГА ЗҮЙН ЗӨВЛӨМЖ. Арга зүйн мэдээлэл: Багш хөтөлбөрөө хэрхэн хэрэгжүүлэх вэ?

МХХТ, компьютерийн шинжлэх ухааны боловсролыг эзэмшүүлэхийн тулд мэдлэг, чадварыг хялбараас хүнд рүү, энгийн хэллэгээс шинжлэх ухааны хэллэг рүү шилжих байдлаар олгох нь зүйтэй бөгөөд багшийн арга зүй чухал юм. Бүрэн дунд боловсролын мэдээллийн технологийн арга зүйн хөгжилд дараах чиглэлийг баримтална. Үүнд:

Сурагчдад мэдээллийг хүлээн авах, мэдээллийг дамжуулах, хувиргах, хадгалах, боловсруулах тухай ойлголтыг өмнөх төсөөлөлтэй нь холбож, мэдлэг эзэмшүүлэх

Сурагчдад компьютер нь мэдээллийг боловсруулагч техник хэрэгсэл болон алгоритмын гүйцэтгэгч гэсэн ойлголтод тулгуурлаж, мэдлэг, чадварыг эзэмшүүлэх

Сурагч компьютертэй ихэвчлэн бие даан ажиллах ба багш сурагчийн компьютертэй ажиллах хамтын үйл ажиллагаа нь компьютер сурагч багш сурагч компьютер гэсэн гурвалсан эргэх холбоос үүсгэж байх

Сурагчдаа мэдээллийг хийсвэрлэн дүрслэх сэтгэлгээг хөгжүүлэхэд чиглэснийг анхаарах

Сурагчдыг хийсвэр алгоритмуудтай ажиллаж сурахад чиглэснийг анхаарч, нэгэн төрлийн алгоритмыг зохиох арга барилыг сайтар эзэмшүүлсний дараа нөгөө төрөлд шилжих

Сонгон хэрэглэх технологийг сурагчдын нас, сэтгэхүйн онцлогт нийцүүлэx;

Сургалтад хэрэглэх алгоритмууд нь загвар шинжтэй байх

Багш МХХТ-ийн орчинд сурагчийг чиглүүлж, удирдлагаар хангах ба гүйцэтгэлд нь компьютер ашиглан хяналт тавих

Бусад шинжлэх ухааны судлагдахуунд мэдээллийн технологийг ашиглах боломж, хэрэглээг таниулах

Багш тухайн агуулгыг ямар байдлаар хэрхэн таниулах вэ? Сурагчдийн сонирхлыг хэрхэн яаж татах вэ? Судлагдахууныхаа үр өгөөжийг дээшлүүлэхэд ямар үйл ажиллагаа явуулах вэ? Сурагчдийн алдаа хийх магадлалтай хэсгийг яаж төлөвлөх вэ? Түүнд ямар хариу үйлдэл өгөх вэ?, гэх мэт асуудлыг сайтар бодож төлөвлөж сурах хэрэгтэй. Мөн хичээл зохион байгуулах, сурагчийн суралцах үйл ажиллагааг удирдан хөтлөх, сурагчдаар мэдлэг бүтээлгэх гэх мэт арга, хандлагыг ойлгож, миний сурагч хэн бэ? Тэд хэрхэн суралцдаг вэ? Тухайн хичээлд ямар зорилго, зорилт тавьж, түүнийгээ биелүүлэхийн тулд ямар сургалтын арга хэлбэрээр зохион байгуулбал илүү оновчтой болох вэ? Хичээлийн явцад сурагчдын анхаарлыг хэрхэн сэдэв рүү хандуулж, мэдлэг олж авах, бүтээлгэх үйлийг яаж хөтлөн залах вэ, гэдгийг тооцож хичээлийн арга зүйг төлөвлөх хэрэгтэй. Мөн ямар дасгал, дадлага ажлыг хичээлийн аль үед хийлгэх, ямар заавар, зөвлөмжийн дагуу хийлгэх, ямар үр дүнд хүрэх нь вэ гэх мэт зүйлсийг тодорхойлон, төлөвлөгөөнд тусгасан байх хэрэгтэй. Түүнчлэн сурахуй, сургахуй, боломжийг тэнцүү олгох зэрэг багш сурагчдийн хамтын үйл ажиллагааг оновчтой, зүй зохистой, бодитой хэрэгжихүйц байдлаар тодорхой төлөвлөж, мэдлэг дамжуулах хандлагаас мэдлэг бүтээлгэх хандлага руу чиглэсэн арга зүйг боловсруулах нь чухал юм. Тухайн хичээлд сурагчдаа багаар эсвэл ганцаар ажилуулах нь хичээл зохион байгуулалт, багшлахуйд нөлөөтэй.

Ээлжит хичээлийн төлөвлөлт нь хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд сургалтын оновчтой аргыг сонгох, сонгосон аргаа хэрэгжүүлэх дидактик шийдлүүдийг хичээл бүрт урьдчилан боловсруулсан байх нь чухал. Багш ээлжит хичээлээ төлөвлөхдөө:

Тухайн хичээлийн судлагдахуун, хэрэгцээ, агуулга, хэрэглээтэй уялдуулан төлөвлөх

Сурагчийг идэвхжүүлэх, сэдэлжүүлэх

Сурагчийн суралцах үйлийг чиглүүлэх, залах

Сурагчийн мэдлэг бүтээх үйлийг дэмжих дасгал даалгавар бэлтгэх

Сурагч тухайн хичээлээр эзэмшсэн мэдлэг, чадвараа хэрэглээ болгоход нь туслах, чиглүүлэх

Сурагч юуг?, хэрхэн?, сурсан болохоо дүгнэх, өөртөө болон бусдадаа үнэлгээ өгөх

Бусадтай санал бодлоо солилцох гэх мэт үйлийг хэрэглэх арга сонгон авах нь чухал.

Багш ээлжит хичээлийн төлөвлөлтөд сурагчдын бүтээлч үйлийг гүйцэтгэх ажлын жагсаалт байдлаар хийсэн байх нь түгээмэл ажиглагддаг. Жишээлбэл: Багш асууна, сануулна, нэрлүүлнэ. Сурагч сонсоно, тэмдэглэж авна гэх мэт. Иймд сурагчдын чадварыг хөгжүүлэхэд чиглүүлсэн үйлийг тодорхой авч үзэх хэрэгтэй. Тухайлбал:

Унших, ярих, бичих, тайлбарлах, танилцуулах

Таамаглал, санал, шийдэл дэвшүүлэх

Тэмдэглэл, ишлэл зүүлт хийх

Эргэцүүлэх, харьцуулах

Шүүмжлэх, шүүмж хүлээн авах

Шүүн хэлэлцэх

Тайлбарлах, нотлох (зураг, диаграмм, гол утга санаа...)

Задлан шинжлэх, нэгтгэн дүгнэх

Тайлан бичих

Ном, сурах бичиг, цахим хэрэглэгдэхүүн, интернэт эх үүсвэртэй ажиллах

МХХТ-ийн орчинд ажиллах (нийгмийн сүлжээ, цахим харилцаа)

Судалгаа хийх (онолын болон практик, туршилт хийх, таамаглал дэвшүүлэх...)

Өөрийн санаа бодлыг илэрхийлэх, бусдын санаа бодлыг хүндэтгэн сонсох, үнэлэх, дүгнэх

Хамтран ажиллах, мэдээллийг хамтран эзэмших, багаар ажиллах гэх мэт. Сурагчид учирч болох бэрхшээл, түүнийг даван туулах дидактик шийдлийг төлөвлөхдөө дараах зүйлүүдийг харгалзан үзнэ. Үүнд:

Агуулгаа тодорхойлохдоо суралцагчийн нас сэтгэхүйн онцлогт тохируулах

Хүүхдийн үг хэллэг ярианы түвшинг тооцох

Сонирхол байр суурь, хандлагыг тооцох

Хүүхдийн танин мэдэхүйн хөгжилд нийцэх эсэхийг тооцох. Багш ээлжит хичээлийн төлөвлөлтдөө сурагчдаас ирж болох асуулт, хариу мэдээллийг урьдчилан тооцож төлөвлөх хэрэгтэй. Тиймээс хичээлдээ бэлтгэхдээ дараах зүйлүүдийг тооцож үзэх хэрэгтэй. Үүнд:

Хичээлийн агуулгыг судлахад суурь болох мэдлэг, чадварыг хүүхдүүд эзэмшсэн эсэх

Хичээлийн агуулга хүүхдийн хөгжлийн түвшинд таарч байгаа эсэх

Хичээлийн явцад хүүхдээр хэрхэн мэдлэг бүтээлгэхэд анхаарах

Багш ээлжит хичээлийг заах явцдаа сурагчдын сурах арга барилын судалгааг ажиглалтад тулгуурлан сайтар хийж, үр дүнг тооцон дараагийн заах хичээлийн агуулга, арга зүйн төлөвлөлтийг хийнэ. Аливаа хичээлийг төлөвлөхдөө хичээлийн явцад сурагчдын мэдлэг эзэмшилтийн явцыг урьдчилан төсөөлж судалсан байх ѐстой бөгөөд дараах байдлаар хийж болно. Үүнд: Өмнө нь хийгдэж байсан судалгааг бага зэрэг засварлан хичээлээ үр дүнтэй болгоход зориулсан бэлтгэл судалгаа Хичээлээ илүү үр дүнтэй болгох боломжит аргыг бодож тунгааж хийсэн судалгаа. Сурагчдын сурах арга барилын судалгааг хүүхдийн танин мэдэх үйл ажиллагааг судална гэж ойлгохоос бус тухайн судлагдахууныг ойлгосон, дутуу ойлгосон болон ойлгоогүй хүүхдийг тодруулж, тоон үнэлгээ өгч, анхааруулах зүйл гэж ойлгож болохгүй. Хичээл сургалтын явцад хүүхдийн үг хэл яриа, сонирхол, байр суурь, хандлагад чухамхүү ямар өөрчлөлт гарч мэдлэг, чадварт тусаж байгааг ажиглан судлах нь ихээхэн чухал юм. Төсөлд суурилсан заах арга зүй, арга замууд Онол арга зүйн мэдээлэл: МХХТ, компьютерийн шинжлэх ухааны сургалтыг зохион байгуулахдаа асуудлыг төслийн хэлбэрээр болон судалгааны арга зүйн зарчмаар шийдвэрлэх, конструктивизмын үзэл санаанд тулгуурлан мэдлэг бүтээх арга зүйг хэрэглэх нь зүйтэй. Төслийн арга, арга зүй Төслийн арга гэдэг нь бие дааж, шинэ мэдлэг бүтээх интеграцчлагдсан болон дифференциачлагдсан мэдлэгийг ашиглах, бүрэн төгс боловсрогдоогүй үйл, үйлдлийг эргэцүүлэн бодох замаар мэдлэг эзэмших, бүтээх хэлбэр юм. Сурагчдыг ямар нэгэн төсөл боловсруулахад идэвхтэй оролцуулах нь түүний үйл ажиллагааны үр дүн, бүтээлч байдлыг нэмэгдүүлж, мэдээллийн нийгмийн иргэнд төлөвшсөн байх ѐстой шаардлагад харгалзах чанарын шинэ шинэ үзүүлэлтээр баяжуулах болно. Сурагчдын төсөл боловсруулах явцад нь их хэмжээний мэдээллийг боловсруулах хэрэгцээ, шаардлага гарч болно. Үүнд өөрийн төслийн хэтийн төлөв, үнэ цэнэ, нийгэмд чухал хэрэгцээтэй болохыг нь харж, МХХТ эзэмших гарцыг бие даан боловсруулах зэрэг өргөн хүрээтэй боловсруулалт хийгддэг. Төслийн арга нь суралцагч нэг бүрийн онцлог чадавхийг харгалзах, мөн сурагчдад судалгаа шинжилгээ-танин мэдэхүйн үйл ажиллагааны чадвар, дадал төлөвшүүлэх хийгээд идэвхжүүлэх гол арга болдог байна. Төслийн аргыг сургалтын дэвшилтэт арга болгохын хувьд МХХТ, компьютерийн шинжлэх ухааны сургалтын явцад ашиглах арга зүйг боловсруулж, тайлбарлах нь практикийн чухал ач холбогдолтой. Мэдээллийн технологийн хичээлд төслийн аргыг ашиглахдаа дараах үе шатаар төлөвлөнө. Үүнд:

1. Төслийн үндэслэл (Сэдэв, зорилгоо тодорхойлох) 2. Төлөвлөлт (Мэдээллийн эх үүсвэр тодорхойлох, мэдээлэл цуглуулах арга,

багийн гишүүдийг үүрэгжүүлэх) 3. Гүйцэтгэл (асуулга, ярилцлага, ажиглалтын аргыг хэрэглэх, компьютер, техник

хэрэгсэл ашиглан мэдээлэл боловсруулах, турших) 4. Дүгнэлт, нэгтгэл (Судалгааны үр дүнг нэгтгэж, дүгнэлт гаргах мэдээлэлд дүн

шинжилгээ хийх) 5. Тайлан (аман болон бичгийн тайлан, МХХТ ашиглан танилцуулах) 6. Үнэлгээ (өөрийн болон хөндлөнгийн үнэлгээ)

Төслийн үйл ажиллагааны үе шат бүрд гүйцэтгэлийн явц байдлаас хамаарч багш, сурагчдын хүлээх үүрэг хариуцлага харилцан адилгүй байна. Тухайлбал:

1-р шатанд хамгийн эрчимтэй (багш гол үүрэгтэй).

2-р шатанд сурагчийн (оролцогчийн) үүрэг шууд өснө. 3-р шатанд багшийн үүрэг бага, сурагчид бие даан, асуудлыг шийдэх зохистой хувилбарыг сонгон шийднэ. 4-5-р шатанд сурагчдын идэвхтэй үйл ажиллагаа үргэлжлэх ба багш зөвлөгчийн үүрэг гүйцэтгэнэ. 5-6-р шатанд үр дүн гаргах, дүгнэхэд багш, сурагчид тэгш эрхтэй оролцоно.

Программ хангамжийн хэрэглээ – 1 Багшид тулгамдаж буй асуудал. Бусад хичээлтэй болон тогтвортой хөгжлийн боловсролын асуудлуудыг хэрхэн холбож интеграцлах болон тухайн ангийн судлагдахуун хоорондын холбоог таних, тэдгээрээс ямар мэдээллийг авч хэрэглэх нь тухайн агуулгад хэр зэрэг нийцтэй болохыг олж хэрэглэх нь асуудал болсон байна. Агуулга: Багц мэдээлэл, цуглуулах, түүний боловсруулах технологийн сонголт хийх Сэдэв: Багц мэдээлэл ба түүний шинж чанар. Хичээлийн хугацаа: 80 мин. Зорилго: Багц мэдээллийн тухай ойлголт өгөх Зорилт:

- Сурагчдын өмнөх мэдлэг, төсөөлөл дээр тулгуурлан мэдээлэл цуглуулах. Газарзүй ба түүхийн хичээлийн мэдлэг.

- Цуглуулсан мэдээллээ ангилан ижил төстэй шинж чанараар ялгах, нэгтгэх - Боловсруулсан мэдээллээ яагаад нэг бүлэг болгох бичих болсон шалтгаанаа

тодорхойлох - Боловсруулсан мэдээллийг нягтлан нэгтгэж танилцуулах, хамгаалах

Сэдэлжүүлэлт: Монгол орны тухай, засаг захиргааны хэдэн бүс болдог тухай ямар хичээлээр судалдаг тухай сануулах асуулт асууна. Монгол улсын газрын зураг ашиглана. Мөн байгалийн цогцолбор газар, дархан цаазат газар, түүхийн дурсгалт газар, үзэсгэлэнт газар, төрийн хамгаалалттай газар гэх мэтийн тухай мэдлэг, өмнөх төсөөллийг асуулт асуух замаар сэргээн сануулна.

_ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _

1-р даалгавар: Нэрс бичих 4-5 баг болгон хувааж, баг тус бүрийн гишүүд ганцаараа өөрийн очсон байгалийн цогцолбор газар, дархан цаазат газар, түүхийн дурсгалт газар, үзэсгэлэнт газрууд, төрийн хамгаалалттай газруудын нэрсийг бичих

Сурагчийн нэр Анги

_ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _

2-р даалгавар: Бүсэд хувааж бичих Багш Монгол улсыг хэдэн бүсэд хувааж болохыг асуугаад хариултаа сонссоны дараа багуудад даалгавар бичсэн А4 цаас тараах. Сурагчид багаараа өөр өөрсдийн өмнө бичсэн нэрсээ бусадтайгаа тулган үзэж өөрийн багийн даалгаварт тохирох /тухайн бүсэд байдаг нэр бүхий газрыг олж/ нэрсийг багаараа нэгтгэн бичих. _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _

1-р цаас: баруун бүс _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _

2-р цаас: төвийн бүс _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _

3-р цаас: зүүн бүс _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _

4-р цаас: говийн бүс.

Бичсэн бүтээлээ самбарт наах. Багууд бусад багуудын бүтээлтэй танилцах. _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _

3-р даалгавар: Газруудыг ялгах, тайлбарлах Багууд өөрсдийн бичсэн зүйлсээ ангилан бичих Анги Багийн нэр: Ж нь: Баруун бүс

байгалийн цогцолбор газар

дархан цаазат газар

түүхийн дурсгалт газар

үзэсгэлэнт газар

төрийн хамгаалалттай газар

Өөрийн бүсэд ороогүй боловч дараах ангилалд орох газруудын нэрс

_ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _

4-р даалгавар: Танилцуулах, хамгаалах, нотлох Багаараа бичсэн ажлаа нийт сурагчдын өмнө танилцуулахдаа бичсэн газруудын нэрсээ яагаад энэ бүс, ангилалд оруулсан эсэхээ нотлох. 5-р даалгавар: Баг бүр өөрсдийн боловсруулсан мэдээлэл нь юугаараа нэг бүсэд орж байгаа болон ангилалд очиж буй тухай дүгнэлтийг баг дотроо ярилцан дүгнэлтээ гаргаж бичсэнээ бүгд зэрэг наана. Багш: Баг бүрийн дүгнэлтийг сонссоны дараа ямар, ямар үгс олон давтамжтай хэрэглэгдэж буйг тодорхойлсны дараа нэгдсэн дүгнэлтийг сурагчидтайгаа хамтран гаргана. Дүгнэлт: Мэдээллийн технологийн хичээлээр багц мэдээллийг хэрхэн томьёолсон байдагтай танилцуулна. Сурагчдын гаргасан дүгнэлт тодорхойлолттой жишиж ярилцан бичүүлнэ. Мөн сурагчид өөрсдөө мэдэх жишээнүүд мэдэх тухай асууж ярилцаад хичээлээ дуусгана.

Мультимедиа – 1 Ахлах ангийн ээлжит хичээлийн хөтөлбөр боловсруулахад санаа авах үүднээс ээлжит хичээлийн хөтөлбөр орууллаа.

Сэдэв: Мультимедиа технологи Хэрэгцээ, шаардлага:

Зорилго: Мультимедиа технологийг судалснаар суралцагчид хөдөлгөөн бүхий зургийн сантай

болох, дуу авиа, видео файлыг өөрийн хэрэгцээ шаардлагад нийцүүлэн засварлах, эвлүүлэх, боловсруулах, зориулалтын төрлөөр хадгалах, түгээх; Зорилт:

- Мультимедиа технологийн үндсэн ойлголттой болох - Зургийг хөдөлгөөнт зураг болгох - Өөрийн дуу хоолой бүхий аудио файл үүсгэх, засварлах - Аудио болон видео файлын эвлүүлэг хийх

Судлах цаг: 18 цаг Агуулга: Агуулгын залгамж холбоо:

Ээлжит хичээлийн сэдэв

Цаг Суурь боловсролын цөм

хөтөлбөр Судлах агуулга

Мультимедиа технологийн үндсэн ойлголт

2 - Зургийн давхарга бүхий

программ ашиглан зураг зурах, засварлах;

- Файлын сангаас хэрэгцээт бэлэн зургийг авч ашиглах, зураг, бичвэрт эффект оруулах;

- Эвлүүлэг хийх, зохиомжлох, - Өөрийн бүтээлийг гаргах,

тайлбарлах, бүтээлийг үнэлэх, бүтээлээ бусдад толилуулах;

- Зургаа тохирох форматаар хадгалах, хэрэглэх.

Мультимедиа элемент (бичвэр, хөдөлгөөнт зураг, авиа, видео), түүний үүрэг, зориулалт

Зурган файл үүсгэх, зургийн зохиомж

2 - Зургийн файлын төрөл - Зургийн зохиомж үүсгэх, төлөвлөх

Хөдөлгөөнт зураг үүсгэх, засварлах, хадгалах

2

- Хөдөлгөөнт зураг, түүний хэрэглээ - Зургийг хөдөлгөөнд оруулах,

засварлах - Хөдөлгөөнт зургийг хадгалах

төрлүүд (*.psd, *gif) - Браузер ашиглан хөдөлгөөнт

зургийг ажиллуулах, засварлах

Аудио файлын төрлүүд, чөлөөт программ хангамж

2

- Дууны сангаас хэрэгцээт дуугаа сонгон авч тоглуулах

- Танилцуулгад аудио холбоос оруулах

- Аудио файл, түүний төрөл, хэрэглээ

- Чөлөөт программыг хайх, татаж авах, суулгах

- Аудио файлын тоглуулагч

Аудио файлыг засварлах

2

- Бэлэн дууны файлтай ажиллах - Бичиж буй дуу, түүний давтамж - Дуу нэмж оруулах, дуунд эффект

оруулах - Өөрийн дуу хоолойг

бичихтехнологийн боломжууд

- Бичсэн дууг засварлах, хадгалах

Аудио файлд эвлүүлэг хийх, хадгалах

2

- Дууг эвлүүлэх, засварлах, хугацааны тохиргоо

- Бичлэгийг хадгалах, тоглуулах - Аудиофайлаа тохирох форматаар

хадгалах, хэрэглэх.

Видео файлын төрлүүд, Видео файлын төлөвлөлт

2

- Видео сангаас хэрэгцээт видег сонгон авч тоглуулах

- Танилцуулгад видео холбоос оруулах

- Видео файл, түүний төрөл, хэрэглээ

- Видео файлын зохиомж үүсгэх, төлөвлөх

Кадрыг зохиомжлох

2

- Кадртай ажиллах - Гарчиг, зураг, дуу, видео объектыг

байршуулах, кадрыг зохиомжлох

- Видеог таслах, эвлүүлэх, засварлах, дууг нэгтгэх

Видео файлыг эвлүүлэх, засварлах

2

- Видеог таслах, эвлүүлэх, засварлах, дууг нэгтгэх

- Видео файлыг хадгалах, тоглуулах (publish)

Арга зүй: Мультимедиа технологийг оновчтой сонгон багц мэдээллийг боловсруулж хэрэглэхэд чиглүүлэн хичээлийг төлөвлөнө. Тухайлбал: өмнөх мэдлэг дээр тулгуурлан PowerPoint программ дээр объектыг хөдөлгөөнд оруулан богино хэмжээний кино бүтээх, Adobe PhotoShop программыг ашиглан зар сурталчилгаа, танилцуулгад зориулан хөдөлгөөнт баннер хийх, Audacity, Movie maker, Premiere программыг ашиглан аудио, видеог зохиомжийн дагуу боловсруулна. Өгсөн сэдвийн хүрээнд сурагчдын бие даан суралцах, чөлөөтэй бүтээлчээр сэтгэх, өөрийгөө бусдад илэрхийлэх чадваруудыг хөгжүүлэх зорилгоор бүтээлийг гаргуулахдаа багаар ажиллах, бүтээлч үйл, үзүүлэн таниулах, төсөлт ажлын аргуудыг ашиглан хэрэгтэй.

Орчин, хэрэглэгдэхүүн:

Орчны минимум шаардлага: • Компьютерийн лабораторид, хүүхэд бүрт компьютер хүрч байхуйцаар зохион байгуулна. • Сургуулийн онцлогоос хамааран нэг комьютер дээр 2-3 сурагч байхаар төлөвлөж болно. Энэ

тохиолдолд хичээлийн нэг цагийг 80 минутаар төлөвлөж, сурагч тус бүрд тодорхой үүрэг даалгавартай бүтээгдэхүүн гаргахаар зохион байгуулж болно.

• Компьютерийн лабораторийн ширээ сандал, тоног төхөөрөмж, тэдгээрийн зохион байгуулалт, өрөөний гэрэлтүүлэг, агааржуулалт нь сурагчдын сэтгэл зүй, эрүүл ахуй, аюулгүй байдлын шаардлага хангасан байна.

• Хэрэглэгдэхүүн: • Багш: зөөврийн компьютер, проектор, мультимедиа элемент харуулсан хөдөлгөөнт үзүүлэн,

ажлын хуудас, ТӨМ, үнэлгээний сан (РУБРИК), дуун файл, микрофонтой чихэвч, дасгал, даалгавар Сурагчид: хичээлд ашиглагдах программ хангамж бүхий компьютер

• Мэдээллийн технологи хичээлийн багшийн ном, сурах бичиг, компьютерийн гарын авлага, бусад эх сурвалжууд

Програм хангамжид тавигдах шаардлага: 1. МТ-ийн хөтөлбөрийн дагуу шаардлагатай программ хангамжийн санг бүрдүүлсэн байна. 2. Сургалтад ашиглах программ хангамж нь зохиогчийн эрхийн зөрчилгүй, хүүхдийн нас сэтгэхүйн

онцлогт тохирсон байна. 3. Сургалтын компьютер бүрд шаардлагатай программ хангамжуудыг урьдчилан суулгаж,

тохиргоог хийсэн байна. Үүнд : - Хэрэглээний программ: Office 2007 багц болон түүнээс дээш хувилбар - Audacity, VCL player, Premiere - Adobe Photoshop, Indesign

Шалгуур, үнэлгээний аргачлал Түвшин Шалгуур

Хангалттай (4 оноо)

Сайн (3 оноо)

Дундаж (2 оноо)

Хангалтгүй (0-1 оноо)

Зургийг төрлийг мэдэх, хэрэглэх

Зургийн 4-өөс дээш төрлийг мэднэ, өөрийн хүссэн төрлөөр хадгалж чадна.

Зургийн 3-4 төрлийг мэднэ. 2 төрлөөр хадгалж чадна.

Зургийн 2 төрлийг мэднэ.

Зургийн төрлийг мэдэхгүй.

Аудио файлтай ажиллах, ашиглах

Аудио файлын төрлийг хэрэгцээндээ тохируулан сонгож, хадгалж чадна. Бусдад тусалдаг.

Аудио файлын2-3 төрлийг мэднэ. 2 төрлөөр хадгалж чадна.

Аудио файлыг хадгалж чадна. Төрлийг сайн мэдэхгүй. Бусдаас тусламж авдаг.

Төрлийг мэдэхгүй, зөв хадгалж чадахгүй.

Видео файлтай ажиллах, ашиглах

Видео файлын 3-4 төрлийг мэднэ, хэрэгцээндээ тохируулан сонгож, хадгалж чадна.

Видео файлын2-3 төрлийг мэднэ. Тоглуулж чадна.

Видео файлыг хадгалж чадна. Төрлийг сайн мэдэхгүй. Ажиллуулж чадна.

Төрлийг мэдэхгүй, хадгалж чадахгүй.

3 шалгуур байгаа тул нийт авбал зохих 4*3=12 оноо. Жишээ нь Хангалттай гэсэн 3 шалгуур, Сайн гэсэн 2 шалгуур хангасан гэвэл, 3*4+2*3=18 харгалзах 18 оноо 18*100/20=90% гүйцэтгэлээ гэх мэт үнэлж болно. Үнэлгээний даалгаврын хувилбарууд Явцын үнэлгээний даалгавар 1. 1.

1) Дараах өргөтгөлүүдээс авиа файлыг ялган эллипсийн огтолцол дээр байрлуулна уу?

2) Авиа файлын өргөтгөлүүдийн ялгааг тайлбарлана уу?

2. Асуултад хариулна уу.

1) Аудио файл ямар үүрэгтэй вэ? 2) Төсөл [project] файлын зориулалт юу вэ? 3) Аудио файлыг ямар зорилгоор хэрэглэдэг вэ? 4) Дууны эвлүүлгийг яаж хийх вэ?

3. Дараах даалгаврыг гүйцэтгэнэ үү.

1) Шинэ жилийн дууны эвлүүлэг хийнэ үү. 2) Эвлүүлсэн дуунд эффект оруулна уу. 3) Дууг гүйцээгээд *.mp3 төрлөөр хадгал.

Явцын үнэлгээний даалгавар 2. 1. Асуултад хариулна уу.

1) Видео файлын төрлүүдийг нэрлэнэ үү?

2. Даалгаврыг гүйцэтгэнэ үү. “Дөрвөн улирал” сэдвээр богино хэмжээний видео кино хийнэ үү. Үүнд, видео нь дараах шаардлагыг хангасан байна.

a. Файлын сан бүрдүүлэх (дөрвөн улирлын сэдвтэй холбоотой зураг, дуу, видео бичлэг)

b. Киноны зохиол бичих (төлөвлөгөө гаргах, агуулга болон дизайныг зохиомжлох)

c. Зохиолын дагуу кино хийх

d. Киног төсөл хэлбэрээр болон видео төрлөөр хадгална.

Бүлэг сэдвийн үнэлгээний даавгаврын хувилбарууд 1. Сурагчийн мэдлэгийг хэрэглээ болгох даалгавар ажиллуулж болно.

- Даалгавар 1:

*.avi *.jpeg *.aup

*.avi *.docx *.psd

*.mid *.xls

Зураг, дуу, видео, бичвэр, гэсэн үгүүдийг оролцуулан үгийн сүлжээ бүтээнэ үү?

Б

3 Хэвтээгээр:

В и Д е о 1 4 1.

ч у

2.

в у

Босоогоор:

э

3.

З у р а г

2 4.

Өөр хувилбаруудыг сурагчдаар гаргахыг санал болгоно.

Бие даалтын ажил Бие даалтын ажлын хэлбэр, бүтэц

Бие даалтын ажлын хүрээнднээлтэй эхийн программ хангамж ашиглан бие даан болон багаараа ажиллаж дуу авиа, видео, хөдөлгөөнт зураг үүсгэж бүтээгдэхүүн боловсруулан бусаддаа танилцуулж тайлагнана. Бие даалтын ажлын сэдэв: Хөдөлгөөнт зураг үүсгэх бүтээл

1. Ангийн лого 2. Жилийн дөрвөн улирлын үзэгдэл 3. Газрын зургийг тивээр эвлүүлэх 4. Монгол улсын газрын зураг ашиглан цаг агаарын үзэгдэл харуулах 5. Таван хошуу малыг төл малтай харьцуулан хөдөлгөөнд оруулах 6. Геометрийн дүрсээр биет бүтээх 7. Гацуур чимэглэх 8. Математикийн хичээл дээр график байгуулах хөдөлгөөн (тригонометр, парабол гэх мэт)

Дуу авиа үүсгэх бүтээл

1. Хүүхдийн дууны эвлүүлэг 2. Уран уншлагыг тохирох аястай зохиомжлох 3. Үлгэрийг дуутай хослуулах зохиомжлох 4. Төл малын дууг эвлүүлэх 5. Шувуудын дууг эвлүүлэх

Видео үүсгэх бүтээл

1. Жилийн дөрвөн улиралд хөрсний бохирдлоос сэргийлэх нь 2. Агаар ба агаарын бохирдлоос сэргийлэх 3. Ус ба усаа хайрлан хамгаалах нь 4. Монгол орны долоон гайхамшиг 5. Нарны аймаг 6. Нутгаараа аялцгаая 7. Дэлхийн таталцлын хүч

Ээлжит хичээлийн загвар Сэдэв: Мультимедиа технологийн үндсэн ойлголт Суралцахуйн зорилт: Мультимедиа элемент, түүний үүрэг, зориулалтыг ашиглан хөдөлгөөнт зураг үүсгэх, засварлах, хэрэгцээндээ нийцүүлэн хэрэглэх Эзэмших мэдлэг, чадвар:

• Мультмедиагийн үндсэн ойлголт.

• Мультимедиа элемент, түүний үүрэг, зориулалттай танилцаж шинжилгээ хийх

Түлхүүр үг: элемент, бичвэр, зураг, дуу, видео Сургалтын арга: Эрэл хайгуул хийх, мэдлэг бүтээлгэх, бие даан ажиллах

Багшийн бэлтгэх зүйл:

- Мультимедиагийн элементүүд, тодорхойлолтыг агуулсан үзүүлэн, (Үзүүлэн 1) - Багууд ажиллах ТӨМ 1 - Самбарын төлөвлөлт - Багаар ажиллах тал ватум цаас (5), самбарын үзэг - Үнэлгээний хуудас бэлтгэх (цахим эсвэл цаасан хэлбэрээр)

Хичээлийн үйл ажиллагаа:

№ Хичээл зохион

байгуулалт (80 минут)

Үйл ажиллагааны арга зүй

Багшийн үйл ажиллагаа Сурагчийн үйл ажиллагаа

1

Сэргээн санах (5мин)

Сурагчдаас дараах асуултыг асууж, дүгнэлтэд хүрнэ.

1. Өөрсдийн мэдэх мэдээллийн төрлүүдийг нэрлэж, самбар дээр бичицгээе.

2. MS-Word программыг ашиглан ямарбүтээгдэхүүн боловсруулж болох вэ?

3. MS-PowerPoint программыг ашиглан ямар бүтээгдэхүүн боловсруулж болох вэ?

4. Дээрх асуултуудыг нэгтгэвэл ямар үр дүн гарч болох вэ?

1. Зураг, бичвэр, диаграмм, хүснэгт, дүрс, дуу авиа, видео, кино

2. Танилцуулга, төлөвлөгөө, ном, хичээлийн хуваарь ...

3. Танилцуулга, илтгэл... 4. Хэрэглээний программ ашиглан

төрөл бүрийн бүтээгдэхүүн боловсруулахдаа бичвэр, зураг дүрс, дуу авиа, видео ашиглах боломжтой.

2

Асуудал дэвшүүлэх (25 мин)

1. Сурагчдыг 5 багт хувааж, “Бичвэр, Зураг, Дуу авиа, Видео, Хөдөлгөөн ” гэсэн нэр өгч, өөрийн нэрийг тайлбарлах даалгавар өгнө. Нэрээ тодорхой жишээн дээр тулгуурлан танилцуулах даалгавар өгнө (5 мин).

2. Баг бүр 1 минутад багтаан танилцуулга хийнэ (5 мин).

3. Танилцуулга дээр үндэслэн багш дүгнэлт өгч, тайлбар хийнэ. Эдгээр нэр нь мультимедиа технологийн элемент болохыг хэлж, мультимедиагийн тодорхойлолтыг илэрхийлсэн зурагт үзүүлэнг харуулна (Үзүүлэн 1). Энэ зурагт үзүүлэнгээс “Мультимедиа гэдэг нь ...” гэсэн тодорхойлолт гаргах даалгавар өгнө (5 мин).

4. Багууд өөрсдийн бичсэн тодорхойлолтыг танилцуулна (5 мин).

5. Багуудын тодорхойлолт дээр үндэслэн багш зөв тодорхойлолтыг бичүүлнэ (3 мин).

1. Тарааж өгсөн цаас дээр 5 минутын хугацаанд ажиллаж, тайлбарлахад бэлтгэнэ.

2. Баг тус бүр 1 минтудад багтаан танилцуулна.

3. Багийн гишүүд ярилцаж тодорхойлолт гаргаж, дэвтэртээ бичнэ.

4. Тодорхойлолтыг танилцуулна. 5. Багшийн хэлсэн тодорхойлолтыг

тэмдэглэж авна.

3

Асуудал шийдвэрлэх (30 мин)

1. Багуудад урьдчилан бэлтгэсэн ТӨМ 1 тарааж өгч ажиллуулна 15минуншиж, тэмдэглэн, нэгтгэн дүгнэнэ (15мин).

2. Багууд бэлтгэсэн танилцуулгаа тайлбарлана, бусад багийн

1. Тус бүрийн мэдээллийг багаараа уншиж танилцан, товч тэмдэглэл хөтлөнө. Багаараа ярилцаж, ойлголтоо нэгтгэн бусдад танилцуулах бэлтгэл хангана.

2. Багууд танилцуулга хийнэ.

сурагчид тэмдэглэнэ (10 мин). 3. Багуудын танилцуулгыг багш

нэгтгэн дүгнэнэ (5мин).

3. Багшийн тавьсан асуултад хариулах, бусдын хариултыг сонсож, дүн шинжилгээ, дүгнэлт хийх

Асуудлыг шийдвэрлэх арга замыг ойлгож, бусадтай санал бодлоо солилцоно.

4

Бататгал (10 мин)

- Хэр олон оролт, гаралт, боловсруулалтын төхөөрөмжүүдийг мэдэх вэ?

- Мэдээлэл зүйн кабинетэд ашиглагдаж буй компьютерийн үзүүлэлтийг харуулна.

Тарааж өгсөн цаасан дээр нэг төхөөрмжийг бичиж самбарт наана.. 1 -2 сурагч самбарт наасан төхөөрөмжүүдийг оролт, гаралт, боловсруултаар ангилж сурагчдад тайлбарлана. Өөрийн сууж буй компьютерийн үзүүлэлтийг харж, үнэлгээ, дүгнэлт өгнө.

5 Явцын үнэлгээ (5минут)

- Сурагчдаас асуулт асуух - Үнэлгээний хуудастай ажиллуулах

Багшийн асуултад хариулна. Үнэлгээний хуудас бөглөх.

6

Дүгнэлт (3мин)

- Хичээл дээр гүйцэтгэсэн ажлын талаар дүгнэн ярилцана.

- Цаашид анхаарах зүйлийг хэлэх - Нэмэлт мэдээллийг өгөх

- Ойлгоогүй зүйлээ тодруулан нэмэлт мэдээлэл авах

7 Гэрийн даалгавар (2мин)

Гэрийн даалгавар өгөх

Үзүүлэн 1

ТӨМ 1

_ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ Даалгавар 1.

Бичвэр Mультимедиа элементийн агуулгын хувьд амархан мартаж болох хэсэг бол бичвэр мэдээлэл юм. Гэвч бичвэр мэдээлэл бол программын хамгийн энгийн мэдээллийн хэрэгсэл. Ихэнх мультимедиа нь бичвэр болон бусад медиа хэрэгслийн тусламжтайгаар мэдээллийг хүргэдэг. Мультимедиа дахьбичвэр нь тодорхой мэдээлэл өгөх эсвэл бусад медиа хэрэгслийн мэдээллийг бататгахад хэрэглэгдэнэ. Жишээлбэл, вэб хуудас дахь зургийн элемент нь бидэнд давхар мэдээлэл өгөх зорилгоор багахан хэмжээний бичвэртэй байдаг. Бичвэр дангаараа мультимедиа агуулгыг бүрдүүлж чадахгүй.Вэб дээрх бичвэрийн дизайнд дараах зүйлийг анхаарна. Үүнд: - Нэг хуудас ба мөрөн дэх тэмдэгтийн тоог хязгаарлах; - Том хэмжээний сэдвийг хэд хэдэн хуудас болгон хуваах; - Оновчтой газруудад бичвэрийг тасалж холбоосыг зөв ашиглах; - Үг, өгүүлбэрийг алдаагүй зөв бичих; - Мэдээллийг тогтмол шинэчлэх; - Бичвэрийн хоорондох бүх холбоосыг шалгах.

_ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ Даалгавар 2.

Зураг

Зураг (англ. image/picture лат. imago)-ийг толь бичигт“Хавтгай юманд аливаа юмны төрх байдлыг гарган хийсэн дүрс” гэж тайлбарласан байдаг. Мультимедиа элементэд зураг гол үүрэгтйгээр оролцдог. Дижитал зурагнь мультимедиа агуулгыг илүү сайн илэрхийлэх ба интерфэйсийн чухал хэсэгболж чаддаг.Ихэнх программ хөгжүүлэгчид интерактив элементүүдийг тухайлбал, удирдах товчийг зураг хэлбэрээр хийх нь элбэг байдаг. Дижитал зургийн файлууд нь олон төрлийн формат, файлын төрлүүдийг хэрэглэдэг. Эдгээрээс хамгийн нийтлэг нь JPEG болон PNG төрлийн зураг юм. Зургийн энэ хоёр төрөл нь зургийн чанарыг сайжруулж, файлын хэмжээг багасгах боломжийг олгодог формат тул вэб сайтуудад ихэнхдээ хэрэглэгддэг. Photoshop, Paint.NET зэрэг график дизайны программ хангамжууд нь дижитал зургийг төгс харагдуулах эффект үүсгэх боломж олгодог. Мультимедиа элементэд зураг сонгож оруулах нь нарийн, чухал ажилюм. Тухайлбал, вэб хуудсыг зургаар чимэхдээ дараах зүйлсийг анхаарах хэрэгтэй. _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ Даалгавар 3.

Аудио

Аудио файлууд болон урсгалууд нь зарим мультмедиад гол үүрэг эзэлдэг. Аудио файлууд нь программын агуулгын нэг хэсэг болж хэрэглэгдэхээс гадна мөн харилцан ажиллах ажиллагаанд тусладаг. Вэб программууд болон сайтад ашиглагдах үедээ аудио файлд plug-in медиа тоглуулагч хэрэглэх шаардлагатай болдог. Аудио нь MP3, WMA, Wave, MIDI, RealAudio гэх мэт форматуудыг агуулдаг. Аудиог вэб сайтад оруулахдаа татаж авах хугацааг багасгахын тулд түүний шахагдсан форматыг голдуу ашигладаг. Зарим вэбүүд аудиог шууд унших боломжтойгоор байрлуулсан байдаг тул файлыг бүхэлд нь татаж авахаас өмнө тоглуулж сонсож болдог. _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ Даалгавар 4.

Видео

Видео мэдээлэл нь төрөл бүрийн мультимедиа программууд дээр гарч ирдэг бөгөөд ялангуяа вэб хуудас дээр хамгийн их тааралдана. Дуу бичлэг, видео хоёр хамтдаа байж мультимедиагхөгжүүлдэг.Аудио файлын адилаар вэб сайтууд нь дахин тоглуулах боломжтой, хурдыг нь нэмэгдүүлэн тарааж чаддаг. Видео файлуудын түгээмэл форматууд нь Flash, MPEG, AVI, WMV ба QuickTime байдаг. Ихэнх видео файлууд вэб хуудас дээр тоглогдохын тулд вэб хөтөч программын нэмэлт плаг-ин шаарддаг ч ихэнх тохиолдолд хөтөч программ өөр дээрээ шаардлагатай нөөцүүдийг суулгасан байдаг. _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ Даалгавар 5.

Хөдөлгөөн

Хөдөлгөөнт элемэнтүүд нь вэб болон локал мультимедиа программ дээр аль алинд нь түгээмэл тааралддаг. Энэ нь харилцан үйлдэл бүхий эффект агуулсан байдаг ба хэрэглэгч гар, хулганы тусламжтайгаар хөдөлгөөнт эффекттэй харилцах боломжоор хангагдсан байдаг. Вэбэд зориулсан хөдөлгөөнт элемэнт үүсгэдэг хамгийн түгээмэл хэрэгсэл бол Adobe Flash бөгөөд локал программд зориулсан байдлаар ч үүсгэж болох юм. Flash программыг ашиглан FLV файлуудыг бүтээж хэрэглэгчдэд SWF формат руу хөрвүүлдэг. Flash программыг мөн ActionScript кодын тусламжтайгаар хөдөлгөөнтэй, харилцан үйлдэл бүхий эффектүүдийг гаргаж авахад ашигладаг. Хөдөлгөөнт дүрс нь дараах шаардлагыг хангасан байх хэрэгтэй. Үүнд:

Тухайн объектод хөдөлгөөн хийж өгснөөр агуулга нь илүү сайн илэрхийлэгдэхээр байна.

Өнгөний зохицол болон сонголт, харагдах хэмжээ нь зөв төлөвлөгдсөн.

Хөдөлгөөн нь агуулгатайгаа зохицож, ойлгоход хялбар дөхөм байна.

Дүрсийн хөдөлгөөнийг удирдаж болохоор төлөвлөнө.

_ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ Явцын үнэлгээний даалгавар 1. Үнэлгээ, дүгнэлтийн үед сурагчдаас нээлттэй асуулт асууж, ойлголтыг бататгана.

- Сурагчдаас асуулт асуух хувилбарууд: 1) Мультимедиа элементийн зөвхөн 2 нь байвал мультимедиаг үүсгэж чадах уу? Яагаад? 2) Мульти+Медиа гэсэн утгыг орчуулгын толь ашиглан тайлбарлана уу? 3) Хөдөлгөөнийг ашигласнаар хүний ямар мэдрэхүйн эрхтэнд нөлөөлж, ямар ач холбогдлыг өгөх

вэ? 4) Их хэмжээний мэдээллийг хүнд маш хялбар аргаар ойлгуулах ямар арга замууд байж болох

вэ? Яаж хийх вэ? Зураглал гаргана уу?

Техник хангамж -1 Тулгамдаж буй асуудал: Мэдээллийн технологийн багш нарын сургалтад хэрэглэж буй программ ба техник хангамж нь хуучирсан, зарим нэгэн хичээлийг явуулахад программ хангамжийн лицензийн ба техникийн үзүүлэлт нь сургалтын орчны шаарлагад тохирохоо больсон. Нээлттэй ба чөлөөт программ хангамжийг сургалтад түлхүү хэрэглэх, үндэсний хэмжээнд явагдсан сургалтаар хэрэглэгдэх программуудыг улсын хэмжээнд багш нарт хүргэсэн. Тухайн программуудыг хэрэглэх видео зааварчилгааг бүтээж ютюбд байршуулж байна. Агуулга: Компьютер, программ хангамжийн хамгаалалт, вирусын эсрэг программууд Компьютер, программ хангамжийн хамгаалалтын арга хэмжээ авах, вирусын эсрэг программын санг шинэчлэх, хэрэгцээндээ тохируулан хэрэглэх Сэдэв: Программ хангамжийн хамгаалалт, вирусны программууд, чөлөөт ба зохиогчийн эрхтэй программууд. Хичээлийн хугацаа: 80 мин. Зорилго: Чөлөөт ба зохиогчийн эрхтэй программ хангамжууд, онцлог, хэрэглээ Зорилт:

- Зохиогчийн эрх ба лицензийн тухай ойлголттой болох - Чөлөөт ба нээлттэй эхийн программ хангамжуудыг ялган таниж хэрэглэдэг

болох - © ® ба программын хэрэглээний ёс зүйг мэддэг, хэрэгжүүлэх мэдлэг эзэмших - Лицензтэй болон зохиогчийн эрхээр хамгаалагдсан программыг хэрэглэх

зөвшөөрөл авах болон худалдан авах тухай мэдлэг эзэмших - Вирусын эсрэг программыг хэрэгцээндээ тааруулан сонгох - Хэрэглээний программуудыг хэрэгцээндээ тохируулан сонголт хийж сурах - Бусдад түгээн дэлгэрүүлэх, таниулах мэдлэг эзэмших

Сэдэлжүүлэлт: Бид бусдын бичсэн хяналтын ажил, эсээ, чээж бичгүүдийг өөрийнх гэж эцэг эх, эмээ өвөө нартаа үзүүлж болох уу? Хэрэв ингээд үзүүлчихсэн бол та нарт ямар байх тухайгаа 5-аас доошгүй өгүүлбэрт багтаан бичээрэй. Мэдээлэл: Программ хангамжийн лиценз – зохиогчийн эрхээр хамгаалагдсан худалдааны тэмдэгт программ хангамжууд. Хэрэглэгч программ хангамжийн лицензийг үйлдвэрлэгчээс худалдан авч хэрэглэнэ. Лиценз нь урт ба богино хугацааны гэж байна. Хэрэглэгч цааш нь хуулбарлан түгээсэн тохиолдолд хуулийн хариуцлага хүлээхээс гадна эзэмшиж буй эрх буюу лиценз нь устаж хүчингүй болно. Олон хэрэглэгчийн лиценз худалдан авч болно. Нэг хэрэглэгчийн лицензээс арай хямд байдаг. Ихэнх лицензтэй программууд чөлөөт хэлбэртэй, хэрэглэх хугацааг зааж өгсөн байдаг. Яагаад? Ямар тохиолдолд лицензтэй болдог вэ? Чөлөөт эрх /лиценз/ ба нээлттэй эхийн программ хангамжууд – чөлөөт лицензтэй программ хангамжуудыг ЧПХ-н сангаас тогтсон хэрэглээний эрх, хүрээ хязгаарын хэм хэмжээнд тогтоосон журмын дагуу зохицуулан хэрэглэнэ. ЧПХ нь анхан ба ахисан

түвшний хэмжээнд хэрэглэхэд тохиромжтой ба мэргэжлийн хүрээнд тохирохгүй болдог. Нээлттэй эхийн программ хангамж нь тухай программын эх кодод шууд хандах боломжтой бүтээгдсэн учир нээлттэй эхийн ПХ хэмээн нэрлэгдсэн. Нээлттэй эхийн ПХ-ыг хөгжүүлэгчид болон нутагшуулалтын багууд ихэнхдээ хэрэглэдэг. Байнга сайжруулалт хийгдэж байдаг, шууд авч хэрэглэхэд эрх зүйн зөрчил үүсдэггүй. 1-р даалгавар: Өмнөх мэдлэгийг илрүүлэх. Хэрэглэж буй программ хангамжуудыг сануулах, нэрсийн жагсаалт үүсгэх

Мэдээллийн технологи хичээлийн суурь боловсрол болон ахуйн хэрэглээ, сургалтад хэрэглэж байгаа болон байсан программ хангамжуудыг тоочин нэрлэх. Өмнөх ангийн сурах бичгийг хэрэглэгдэхүүн болгож авах. Баг бүрт нэг нэг компьютер асаалттайгаар ашиглуулах.

Мэдээлэл: Манай улсын хэмжээнд хэрэглэгддэг программ хангамжуудын тухай багш урьдчилан бэлтгэж мэдээлэл танилцуулга бэлтгэсэн байна. Жагсаалт гарган цахим хэлбэрийн тарааж өгөх материалыг бэлтгэсэн байх.

_ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _

Ажлын хуудас – 1: Багаар мэдээлэлзүйн кабинетэд байгаа компьютертэй ажиллана

Анги ..... Компьютер № ..... Багийн нэр ...................................

№ Программ хангамжийн нэр Лицензтэй Чөлөөт Нээлттэй

_ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _

Ажлын хуудас – 2 Компьютерийн төрөлд Pentium 4/p4/, Duo, i3, i5, i7 гэж бичнэ.

Анги .... Компьютерийн төрөл ............. Сурагчийн нэр .................................

№ Программ хангамжийн нэр Лицензтэй Чөлөөт Нээлттэй

_ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _

Санамж: ТӨМ-1 хавсралт -1-ийг багш урьдчилан хэвлэж бэлтгэсэн байна. Дэлгэцээр проектороор тусган харуулах үзүүлбэр бэлтгэх. Онолын мэдээлэл: Компьютерийн вирус гэдэг нь компьютерийн хэвийн vйл ажиллагааг өөрчлөх чадвартай багахан хэмжээний програм юм. Вирус нь дараах 2 нөхцлийг хангасан байдаг.

Өөрөө өөрийгөө ажиллуулдаг (идэвхижvvлдэг). Өөрийн програмчлалын кодоо ямар нэг программийг дуудаж ажиллуулахад нэмдэг.

Өөрийгөө хуулбарлан олшруулдаг. Жишээ нь ямар нэг программын /executable-бие даан ажилладаг/ файлыг өөрийн нэрээр дарж хуулдаг.

Вирус программ нь компьютер болон сүлжээний серверүүдэд идэвхжин хор учруулдаг. Зарим вирусүүд компьютер дэхь программуудыг гэмтээх, файлуудыг устгах, хатуу дискийг(хэсэгчлэн олон дахин) формат хийх зэрэг хор хөнөөлтэй үйлдлүүдийг гүйцэтгэхээр программчлагдсан байдаг бол зарим нь ийм хор учруулахгvйгээр зөвхөн өөрийгөө хуулж, вирус халдаасан гэдгээ мэдэгдvvлэхийн тулд текст, видео, дуут захиаг vлдээх зэрэг үйлдлүүдийг хийдэг. Гэвч энэ бүгд нь эцсийн эцэст компьютер ашиглаж буй хэрэглэгчдэд их бага бэрхшээлүүдийг учруулдаг. Вирусны эсрэг программаар чөлөөт ба лицензтэй программ хангамжуудын тухай анхны мэдлэг олгоно. Ойлголтыг хавсралт-1 дээр ажиллуулан баталгаажуулна. Вирусны эсрэг программ хангамжийг интернэт болон албан ёсны борлуулагчаас авч хэрэглэдэг. Интернэтээс өөрийн хэрэглээ хэрэгцээгээ тодорхойлсоны дараа хэрэгтэй вирусын эсрэг программыг татан авч хэрэглэж болно. Мөн татаж авах явцдаа чөлөөт болон лицензтэй/PROfessional-мэргэжлийн/ хувилбарыг татаж авах боломжтой. Хэрэв өндөр эрсдэлтэй орчинд ажилладаг бол ямар хувилбарыг сонгох вэ?, түүнийг тодорхойлж сургах. Энэ хичээлийн явцад багш татаж авах интернэт цахим хуудаснууд руу дараах холбоосуудаар орж танилцуулж болно. Хавсралт-1-н 4-5-р хуудсанд байгаа ТӨМ-ыг ашиглана.

ТӨМ-1: Антивирус программ AVG-н тухай мэдээлэл AVG вирусны эсрэг программын хувилбарууд /AVG antivirus/

AVG AntiVirus FREE AVG Internet Security

Stops viruses, spyware, & other malware Warns against unsafe web links Blocks dangerous email attachments Scans quickly & quietly

Stops viruses, spyware, & other malware Protects against ransomware Warns against unsafe web links Blocks dangerous email attachments

Scans quickly & quietly Encrypts & password-protects files Stops hackers with Enhanced Firewall Protects against harmful downloads Blocks annoying email spam & scams Pushes updates to you in real-time Installs on UNLIMITED computers

Unlimited AntiVirus PRO for Android™

_ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _

Ажлын хуудас – 3. Ялгаатай ба ижил төстэй тухай тайлбар тоочин бич. AVG вирусны эсрэг программын хувилбарууд

AntiVirus FREE ба Internet Security

Ижил Ялгаа

_ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _

Ажлын хуудас – 4. Ижил ба ялгаатай шинжүүдийг багаараа ярилцаж дүгнэн бич AVG вирусны эсрэг программын хувилбаруудыг хаана, ямар компьютерт хэрэглэх нь

зохимжтой вэ?

AntiVirus FREE Internet Security

_ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _

Холбоос: Авира: https://www.avira.com/#antivirus-overlay Битдефендер: http://www.bitdefender.com/solutions/free.html Аваст: https://www.avast.com/index Авижи: http://www.avg.com/ww-en/homepage

Компютерийн вирус программаас хэрхэн хамгаалах вэ? 1. Юуны өмнө вирусийн эсрэг/antivirus/ программ/шинэчлэх-upgrade/ынхаа

өгөгдлийн санд тогтмол шинэтгэл/update/ хийж байх хэрэгтэй. 2. Зарим вирусууд компьютерийн boot уруу довтолж системийн файлыг

гэмтээснээр компьютерийг ажиллахгvй болгодог. Иймээс урьдчилан hard boot disk буюу системийн дискийг бэлтгэсэн байвал сайн.

3. Word-ийн ба Excel-ийн файлуудыг гаднаас хуулж авахгүй байвал сайн. Учир нь файлаар macro вирус дамжих боломжтой байдаг. Шаардлагатай тохиолдолд тухайн файлаа PDF өргөтгөлтэй болговол macro вирус дамждаггvй.

4. Хэрэв өөрөө л сайн мэдэхгүй байгаа бол элдэв хүнээс ирсэн захианд хавсаргасан файлыг нээж үзэхгүй байхыг зөвлөж байна. Учир нь ихэнх worm, trojan вирусууд цахим шууданд хавсаргасан файлаар дамжин орж ирдэг.

5. Үргэлж ашигладаг программуудынхаа инсталлыг хадгалж байх хэрэгтэй. Мөн түүнчлэн компьютерийнхээ driver дискийг мөн адил. Үүнээс гадна хамгийн найдвартай арга бол үргэлж нөөц (backup image) үүсгэж байх. Өөрийн ажлын файлуудынхаа хуулбар нөөцийг бэлтгэж байх хэрэгтэй.

6. Бүх төрлийн чатын программаар ямар нэгэн файл авахгүй байх. 7. Огт танихгүй цахим шуудангийн хаягнаас ирсэн имэйлийг нээж үзэхгүй байх.