11
ШИНЖЛЭХ УХААН ТЕХНОЛОГИЙН ИХ СУРГУУЛЬ ҮЙЛДВЭРЛЭЛИЙН ТЕХНОЛОГИ, ДИЗАЙНЫ СУРГУУЛЬ I.LI223 ХӨНГӨН ҮЙЛДВЭРИЙН МАШИН, ТОНОГ ТӨХӨӨРӨМЖ II БИЕ ДААЛТЫН АЖИЛ №1 Сэдэв: Арьс, ширэн эдлэлийн технологи Шалгасан : Л.УДВАЛ I.LI02 Гүйцэтгэсэн : М.БАЯНЖАРГАЛ I.TM09D028

Арьс ширэн эдлэлийн бие даалтын ажил

Embed Size (px)

Citation preview

Page 1: Арьс ширэн эдлэлийн бие даалтын ажил

ШИНЖЛЭХ УХААН ТЕХНОЛОГИЙН ИХ СУРГУУЛЬ

ҮЙЛДВЭРЛЭЛИЙН ТЕХНОЛОГИ, ДИЗАЙНЫ СУРГУУЛЬ

I.LI223 ХӨНГӨН ҮЙЛДВЭРИЙН МАШИН, ТОНОГ ТӨХӨӨРӨМЖ II

БИЕ ДААЛТЫН АЖИЛ №1

Сэдэв: Арьс, ширэн эдлэлийн технологи

Шалгасан : Л.УДВАЛ I.LI02

Гүйцэтгэсэн : М.БАЯНЖАРГАЛ I.TM09D028

2013 он

Page 2: Арьс ширэн эдлэлийн бие даалтын ажил

I.LI223 ХӨНГӨН ҮЙЛДВЭРИЙН ТЕХНОЛОГИ, ТОНОГ ТӨХӨӨРӨМЖ II

АРЬС, ШИР ИДЭЭЛЭХ МОДОН ТОРХ

Зураг 1. Арьс, шир идээлэх модон торх

Зураг 2. Модон торхны гадаад байдлын зураг

БҮТЭЭГДЭХҮҮНИЙ НЭР : АРЬС ШИР ИДЭЭЛЭХ МОДОН ТОРХ

БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ТАНИЛЦУУЛГА : АРЬС, ШИР ИДЭЭЛЭХ МОДОН ТОРХ НЬ БҮХ ТӨРЛИЙН АРЬСНЫ ШОХОЙДОХ, НЭВЧИХ, ДАВСЛАХ, ИДЭЭЛЭХ, БУДАХ ПРОЦЕСС ХИЙХ ЗОРИУЛАЛТТАЙ.

Техникийн үзүүлэлт

Тайлбар

Торхны ачааллах хүчин чадал

Модон торх нь хагас чадлаараа ажиллана. Хэрэглэгчийн хүсэлтийн дагуу өөр хэмжээгээр ч үйлдвэрлэнэ. Химийн концентрацын болон бүтээгдэхүүний тоо хэмжээ хоёрын харьцааг хянах самбараар өөрчилнө.

Торхны эргэх хурд

Хоёр дахин их хурд бүхий электрон мотор нь торхны хэмжээ болоод боловсруулах төрлөөс хамааран ажиллана. Хяналтын хэсгээс эргэх давтамжыг сонгож болно.

Модон материал Модон эд анги бүр нь Өмнөд Африкаас импортлогдон орж ирсэн халуун орны модоор хийгдсэн. Мод нь хатуу, хуурай мөн

М.БАЯНЖАРГАЛ I.TM09D028

Page 3: Арьс ширэн эдлэлийн бие даалтын ажил

I.LI223 ХӨНГӨН ҮЙЛДВЭРИЙН ТЕХНОЛОГИ, ТОНОГ ТӨХӨӨРӨМЖ II

химийн бодисыг тэсвэрлэнэ. Тийм учраас эд анги бүр маш бөх бат. Гол хэсгийн модууд нь торхны хэмжээнээс хамаараад өнцөг үүсгэн хийгдсэн. Энэ бэлдэц нь яг холбогддог. Торхны хэмжээнээс хамаараад гол хэсгийн, ёроол хэсгийн, хөндлөн хэсэгт байрлах мод бүр зузаан байна.

Гадас Гадас нь модоор хийгдсэн бөгөөд торхны дотор талд байрлана. Торхны диаметрээс шалтгаалан тоо нь өөрчлөгдөнө.

Дотоод шүүлтүүр Шүүлтүүр нь модон материалаар хийгдсэн. Торхны дээд болон доод хэсэгт тулгуур модон шүүлтүүр байрлана. Цэвэрлэхэд хялбар. Шүүлтүүрийн хэмжээ торхны диаметрээс шалтгаална. Химийн бодист тэсвэртэй.

Орох/гарах хаалга

Орох гарах хаалгыг AISI-316 загварын чанартай зэвэрдэггүй ган материалаар хийгдсэн. Хаалга нь баруунаас зүүн тийшээ нэг гараараа онгойлгох боломжтой бөгөөд мөн гүйдэг хаалгатай. Хаалганы дээд талд шахах жааз байрлах ба нэг гараараа дарах зориулалттай. Хаалганы хэмжээ торхны хэмжээнээс хамааран өөрчлөгдөнө.

Ус зайлуулах хавхлаг

Ус зайлуулах хавхлаг нь AISI-316 загварын чанартай зэвэрдэггүй ган материалаар хийгдсэн. Шингэнийг зайлуулах хавхлагыг нэг гараараа онгойлгох боломжтой.

Хүрээ төмөр Модон торхыг чигч байлгахын тулд ашигладаг. Хүрээ төмөр нь зэвэрдэггүй ган төмрөөр хийгдсэн. Ажиллагаа хийгдэх үед зэв үүсэхээс сэргийлнэ.

Модон гол Модон гол нь хүрээ төмөртэй холбогдоно. Бүрэх холхивч Модон торхны холхивч нь GG26 маркын материалаар хийгдсэн.

Холхивчны слайд нь зэвэрдэггүй ган материал.

Шүдэт араа Шүдэт араа нь зэвэрдэггүй ган төмрөөр хийгдсэн. Торхыг эргүүлэх үед, шүд нээгдэнэ.

Араат дугуйны гол төмөр

Араат дугуйны гол төмөр нь хүрлээр хийгдсэн.

Торхны эргүүлэлт

Модон торхны диаметрээс хамаарана.

Модон товч ба хөндлөн түгжээ

Хөндлөн түгжээ нь AISI-316 чанарын зэвэрдэггүй ган төмрөөр хийгдсэн.

Цахилгаан мотор Эргэх төхөөрөмжийг цахилгаан мотороор хийнэ. Бууруулагч   Хисар компаний бүтээгдэхүүн нь хөндлөвч, 3 тэнхлэг,

бууруулагчтай.

Зөөлөн эргэлтийг эхлүүлэх

Торхны зөөлөн эргэлтийг хийх үед гидравлик холбоос давхар ашиглагдана. Энэ үед цахилгаан мотор зогсож, цахилгааныг хэмнэнэ. Энэ ашиглалт даралтат шингэний холбоосд тийм ч чухал биш тул хяналтын хэсгээс тохируулах боломжтой. Хяналтын хэсгээс зөөлөн эргэлт товчыг сонгон ажилуулна.

Хийн шахуургын төхөөрөмж

Онцгой тохиолдолд хийн шахуургын төхөөрөмжийг хэрэглэнэ. Модон торхыг хүссэн байрлалд нь тохируулах боломжтой.

Удирдах хэсэг Хяналтын хэсэг

АРЬС ШИРЭН ЭДЛЭЛИЙН ИДЭЭЛЭХ ТЕХНОЛОГИ

М.БАЯНЖАРГАЛ I.TM09D028

Page 4: Арьс ширэн эдлэлийн бие даалтын ажил

I.LI223 ХӨНГӨН ҮЙЛДВЭРИЙН ТЕХНОЛОГИ, ТОНОГ ТӨХӨӨРӨМЖ II

Зураг 3. Арьс, шир

АРЬС ШИРИЙГ БОЛОВСРУУЛАХ ТЕХНОЛОГИ

Арьс ширийг идээлэхэд бэлтгэх ажиллагаа: Арьс ширийг дэвтээх ажиллагаа Арьсны үсийг салгах ажиллагаа Арьс, ширийг шохойдох ажиллагаа Арьс, ширнээс шохойг салгах ажиллагаа Арьс, ширийг зөөлрүүлэх ажиллагаа Тосыг салгах ажиллагаа Нэвчих ажиллагаа

Арьс ширийг идээлэх ажиллагаа:

Арьс ширийг идээлсний дараах ажиллагаа: Саармагжуулах ажиллагаа Будах ажиллагаа Тослох ажиллагаа Дүүргэх, нягтруулах ажиллагаа Шахах, зорох, солбицуулан индүүдэх ажиллагаа Хатаах, чийглэх ажиллагаа

Арьс ширийг идээлэхэд бэлтгэх ажиллагаа:

М.БАЯНЖАРГАЛ I.TM09D028

Арьс ширийг идээлэх химийн бодис

Органик бодис

Таннид, Альдегид, Гүйцэд биш нүүрстөрөгчийн төрлүүд,

Нийлэг идээлэгч синтанууд

Органик биш бодис

Хром, Хөнгөн цагаан,Титан, Циркони, Зэс,Төмөр гэх мэт металлын давснууд орно.

Page 5: Арьс ширэн эдлэлийн бие даалтын ажил

I.LI223 ХӨНГӨН ҮЙЛДВЭРИЙН ТЕХНОЛОГИ, ТОНОГ ТӨХӨӨРӨМЖ II

Арьс ширийг шохойдох ажиллагаа:

Зураг 4. Арьс, шир нь үсэн бүрхүүл, өнгөн хөрсийг нь авсан арьсыг нүцгэн арьс гэх бөгөөд түүнийг шохойн суспенз, өөрөөр хэлбэл кальцийн гидрат ислээр боловсруулахыг шохойдох гэнэ. Шохойдох ажиллагааны гол зорилго нь үс болон өнгөн хөрсний жинхэнэ хөрстэй холбогдсон холбоосыг сулруулах, жинхэнэ хөрсний бүтцийг сийрэгжүүлэх явдал юм. Үйлдвэрт ихэвчлэн эрчимжүүлсэн шохойдлогыг хэрэглэдэг. Энэ нь шохойн шимэнд хүхэрлэг натрийг нэмж хэрэглэдэг. Шохойдох явцад арьс шир хөөж дермий коллаген ширхэглэгийн багцууд сийрэгждэг. Шохойдох ажиллагаа нь арьс ширний чанар төлөвшихөд чухал үүрэг гүйцэтгэдэг. Тухайлбал, шохойдох горим аргаас арьсны нягт, агаар, уур нэвчих чадвар, уян зөөлөн, уян хатан чанар, идээлэгч бодисын холбогдох чадвар, арьсны талбайн гарц зэрэг олон шинж чанар, үзүүлэлт хамаарна. охойдох горимыг зөрчсөнөөр арьс, ширэнд олон тооны гэмтэл, согог үүсч болно. Арьсны шохойдлогод оруулсны дараа агаарт ил удаан байлгаснаас хөрсөнд шохойн толбо үүсэх, хөрс хэврэгших, барзгар болох тал бий.

Нэвчих ажиллагаа:

үсэн бүрхүүл нь бүрэн авагдсан нүцгэн арьс болон үслэг арьсыг хүчиллэгжүүлж, дараагийн идээлэх ажилбарт идээлэх ажилбарт бэлтгэх, арьсны бүтцийг хэлбэржүүлж тогтоох (чийггүйжүүлж) зорилгоор хийгддэг ажилбарыг нэвчилгээ гэнэ. Нэвчих ажилбар нь хүчил, давсны уусмалд явагддаг бөгөөд хүхрийн, шоргоолжны, цууны зэрэг хүчлийг хэрэглэнэ. Нэвчих процессын эхний

шатанд арьсанд давс Зураг 5. Хүхрийн хүчил эрчимтэй шингэж арьсны үеүдээр жигд тархаж хөөлт үүсэхэд саад тотгор болох ба хөөлт үүсгэхгүй байх хамгийн доод концентраци нь 50-60 г/л. Арьсанд хүчил шингэх процесс өөрөөр явагддаг. Эхлээд өнгөн хөрсөнд шингэх ба 1 цагийн дараа буюу үеэр тархаж эхэлнэ. Нэвчих ажилбар нь шохойдох процессын үед шингэсэн чийгийг аажмаар зайлуулж улмаар арьсны нэвчээх чадварыг дээшлүүлдэг. Энэ нь дараах дамжлагуудад чухал ач холбогдолтой. Ялангуяа идээлэх бодисын шингэлтэнд нэн тэргүүнд нөлөөлнө.

М.БАЯНЖАРГАЛ I.TM09D028

Page 6: Арьс ширэн эдлэлийн бие даалтын ажил

I.LI223 ХӨНГӨН ҮЙЛДВЭРИЙН ТЕХНОЛОГИ, ТОНОГ ТӨХӨӨРӨМЖ II

Арьс, ширийг идээлэх ажиллагаа

Зураг 5. Идээлэх ажиллагаа

Арьс ширийг идээлэх гэдэг нь арьс, шир боловсруулах үйлдвэрийн үндсэн ажилбар бөгөөд түүхий эдийг хувцас, гутал, жижиг эдлэл, тоноглол техникийн зориулалтаар бүтээгдэхүүн үйлдвэрлэхэд бүх төрлийн шаардлагыг хангахуйц шинж чанартай болгон хувиргах зорилготой. Идээлсний дараа арьс, ширэнд дараах чухал өөрчлөлтүүд гарна. Үүнд, өндөр температур, чийг, бичил биет, хүчил, шүлт болон эсгэгийн нөлөө үйлчлэлийг даадаг болохоос гадна хатаахад агших нь багасч, улмаар сүвэрхэг, уян харимхай байдал нэмэгдэж, бөхжилт сайжран удаан эдлэгдэх чанартай болдог. Эдгээр шинж чанараар үйлдвэрт боловсруулсан савхи, шир, үслэг арьс зэрэг бүтээгдэхүүн түүхий эдээс ялгагдана.

Арьс ширийг идээлэх чадвартай химийн бодисыг органик биш, органик бодис гэж ангилна. Органик биш идээлэгч бодисын тоонд хром, хөнгөн цагаан, титан, циркони, зэс, төмөр гэх мэт металл элемэнтүүдийн давсууд орно. Органик идээлэгч бодисууд тоонд ургамлын гаралтай идээлэгч бодисын таннидууд, альдегидууд (форм альдегид, глутарын альдегид гэх мэт), гүйцэд биш нүүрстөрөгчийн тосны зарим төрлүүд (далайн амьтдын өөх тос, ворвань) мөн түүнчлэн нийлэг идээлэгч синтанууд болон полимерүүд орно. Арьс, ширийг идээлэх ажилбар 2 үе шаттай явагддаг. Үүнд:

Идээлэгч бодис арьсны гүнд шингэх Шингэсэн идээлэгч бодис арьсны уургийн

функционал бүлгүүдтэй харилцан үйлчлэлцэж

М.БАЯНЖАРГАЛ I.TM09D028

Page 7: Арьс ширэн эдлэлийн бие даалтын ажил

I.LI223 ХӨНГӨН ҮЙЛДВЭРИЙН ТЕХНОЛОГИ, ТОНОГ ТӨХӨӨРӨМЖ II

коллагены полипептидын хэлхээнүүдийн хооронд хөндлөн холбоосыг үүсгэх.

Үүсэх хөндлөн холбоосны тоо, хэмжээ, бөх бат нь дараах хэд хэдэн хүчин зүйлээс хамаарна. Үүнд: арьсыг идээлэхэд бэлтгэсэн байдал, дермийн ширхэгт бүтцийн сийрэгжилт, арьс, ширийг идээлэгч нэгдлийн уг чанар, арьс, ширийг идээлэх арга гэх мэтчилэн. Идээлэх ажилбарын дүнд арьс, ширэнд үүсэх холбоосын эрчим нь идээлэгч бодисын тоо хэмжээнээс хамаарна. Үүний илэрхийлэл бол идээлэгдсэн арьсны ус дулааны үйлчлэлийг даах чадвар буюу арьсны чанагдах хэмийн хэмжээ, татах цэг юм. Энэхүү үзүүлэлт нь хэдий чинээ өндөр байна төдий чинээ их хөндлөн холбоос коллагены бүтцэд үүссэн байна. Тухайлбал,

Идээлээгүй арьсны татах цэг цельсийн 58-60 хэм орчим Хөнгөн цагааны давсаар идээлсэн арьс ширнийх цельсийн 70-75 хэм Таннидаар идээлсэн арьс ширний 85-95 хэм Формальдегидаар идээлсэн арьс ширнийх 85-95 хэм Хромын давсаар идээлсэн арьс ширнийх 80-110 хэм байна.

Ийм учраас арьс, ширийг идээлэх гэдэг бол арьс, ширэнд шингэсэн идээлэгч бодис, түүний уургийн идэвхитэй бүлгүүдтэй харилцан үйлчлэлцэж бүтцийн полипептидийн зэрэгцээ орших хэлхээний хооронд хөндлөн холбоосуудыг үүсгэн, арьс, ширний физик, хими, механикийн шинж чанарыг эргэлтгүй хувиргахад хүргэдэг байна.

Зураг 6. Арьс, ширэн эдлэлийн үйлдвэрийн газар

М.БАЯНЖАРГАЛ I.TM09D028

Page 8: Арьс ширэн эдлэлийн бие даалтын ажил

I.LI223 ХӨНГӨН ҮЙЛДВЭРИЙН ТЕХНОЛОГИ, ТОНОГ ТӨХӨӨРӨМЖ II

Арьс ширийг идээлсний дараах ажиллагаа

Зураг 7. Будах ажиллагаа Будах ажиллагаа: арьс ширийг тодорхой өнгөтэй болгохын тул барабанд будгийн уусмалд нийлэг будгаар буддаг. Арьс, ширийг будахад арьсны гүнд будгийн бодис нэвчих, тархах, арьсны уургийн бодистой холбогдох гэсэн 3 үе шаттай процесс явагдана. Арьс ширийг будахад арьсны зориулалттай будгийн бодисыг техникийн ангилалаар нь шулуун, хүчлийн, суурийн, хордуулгын гэх мэт ангилна. Арьс, ширийг будсаны эцэст будгийг бэхжүүлэхийн тулд органик хүчил нэмнэ. Арьс ширийг будахад усны чанар нөлөөлнө. Ихэнх будгийн бодисууд кальци, магнийн давс агуулсан хатуу усанд 1 тунаджсан, будагтай арьс толботой болно. Арьсны тосыг дутуу арилгасан, өнгөн хөрс нь муу шохойдогдон, шохойдлогын дараа агаарт ил задгай удаан байлгасан, өнгөн хөрсийг муу цэвэрлэсэн байвал арьс, шир жигд, сайн будагдахгүй талтай. Арьс ширийг өнгө,

үзэмжтэй торгомсог гялгар хөрстэй болгох зорилгоор төрөл бүрийн хальс үүсгэт бодисууд тухайлбал, уургийн гаралтай, казейн, альбумин, коллагены уусмалын бүтээгдэхүүн, эмульсийн, акрилын болон бусад полимерийн хальс үүсгэгч бодисуудаар буддаг. Үүнийг савхи, ширэнд хучих будаг тавих үйлдэл гэнэ.

Зураг 8. Гар аргаар будах үед

М.БАЯНЖАРГАЛ I.TM09D028

Page 9: Арьс ширэн эдлэлийн бие даалтын ажил

I.LI223 ХӨНГӨН ҮЙЛДВЭРИЙН ТЕХНОЛОГИ, ТОНОГ ТӨХӨӨРӨМЖ II

ДҮГНЭЛТ:

Хөнгөн үйлдвэрлэлийн машин тоног төхөөрөмж II хичээлийн бие даалтын ажлаар арьс, ширэн эдлэлийн боловсруулах тоног төхөөрөмжийг сонгон авч, түүнтэй холбоотой материалыг цуглууллаа. Арьс, ширэн эдлэлийн идээлэх ажиллагаа нь чухал ажилбар гэдгийг мэдэж авсан. Мөн арьс, ширэн эдлэлийг боловсруулахад ажиллагаа бүрт химийн бүтээгдэхүүн ашиглаж байгаа нь хэдий хүндрэлтэй боловч боловсруулсан арьс, ширэн бүтээгдэхүүнийг харахад үнэхээр гайхалтай санагдсан. Энэхүү хичээлийг үзсэнээр арьс, ширэн эдлэлийн тухай, боловсруулах технологи, тоног төхөөрөмжийн талаар зохих ойлголттой болсон.

АШИГЛАСАН МАТЕРИАЛЫН ЖАГСААЛТ:

1. Энхтуяа Б. “Арьс шир” УБ хот 2012 он2. Дашбал С., Балжинням Ц. “Арьс шир, үслэг боловсруулах хими технологи” УБ

хот, 2011 он 3. http://hisarmakina.en.ecplaza.net/wooden-tanning-drums--212027-1493657.html 4. http://en.wikipedia.org/wiki/Tanning 5. http://en.wikipedia.org/wiki/Leather 6. http://www.turkishleatherbrands.com/leather_industry.pdf 7. http://www.euroleather.com/cotance/48-the-european-leather-industry.html 8. http://www.hisarmakina.com/en/urun-detaylari.asp?page=productdetails&id=100

М.БАЯНЖАРГАЛ I.TM09D028