19
МОНГОЛ УЛСЫН ЭДИЙН ЗАСГИЙН САРЫН ТОЙМ ДЭЛХИЙН БАНК 2009 оны 4-р сар Дэлхийн Банкнаас гаргадаг Монгол улсын Эдийн засгийн сарын тойм нь тус улсын нийгэм, эдийн засагт гарсан сүүлийн үеийн өөрчлөлт хөгжил, бодлогыг тоймлон хүргэдэг баригт бичиг бөгөөд Дэлхийн Банкнаас Монгол улсад явуулж буй үйл ажиллагааны үр дүнг мөн танилцуулдаг. Монгол улсын сарын тоймыг бэлтгэхэд Дэлхийн Банкны Зүүн Ази, Номхон далайн бүсийг хариуцсан захирлын дэргэдэх Ядуурлыг бууруулах, эдийн засгийн удирдлагын салбарын нэгжийн мэргэжилтнүүдийн зэрэгцээ Монгол улсыг хариуцсан багийн бусад гишүүд голлох үүрэгтэйгээр оролцсон болно. Сарын тоймтой холбоотой аливаа асуулт, санал бодлын талаар Шийлэгмаагийн Алтанцэцэгт ([email protected] ) хандана уу. http://www.worldbank.org.mn хаягаар орж хуулбарыг татаж авах боломжтой. 1

УЛСЫН ЭДИЙН ЗАСГИЙН САРЫН ТОЙМsiteresources.worldbank.org/MONGOLIAINMONGOLIANEXTN/... · 2009-04-22 · арга хэмжээг тэргүүн чиглэлд

  • Upload
    others

  • View
    5

  • Download
    0

Embed Size (px)

Citation preview

Page 1: УЛСЫН ЭДИЙН ЗАСГИЙН САРЫН ТОЙМsiteresources.worldbank.org/MONGOLIAINMONGOLIANEXTN/... · 2009-04-22 · арга хэмжээг тэргүүн чиглэлд

МОНГОЛ УЛСЫН ЭДИЙН ЗАСГИЙН САРЫН ТОЙМ

ДЭЛХИЙН БАНК

2009 оны 4-р сар

Дэлхийн Банкнаас гаргадаг Монгол улсын Эдийн засгийн сарын тойм нь тус улсын нийгэм, эдийн засагт гарсан сүүлийн үеийн өөрчлөлт хөгжил, бодлогыг тоймлон хүргэдэг баригт бичиг бөгөөд Дэлхийн Банкнаас Монгол улсад явуулж буй үйл ажиллагааны үр дүнг мөн танилцуулдаг. Монгол улсын сарын тоймыг бэлтгэхэд Дэлхийн Банкны Зүүн Ази, Номхон далайн бүсийг хариуцсан захирлын дэргэдэх Ядуурлыг бууруулах, эдийн засгийн удирдлагын салбарын нэгжийн мэргэжилтнүүдийн зэрэгцээ Монгол улсыг хариуцсан багийн бусад гишүүд голлох үүрэгтэйгээр оролцсон болно. Сарын тоймтой холбоотой аливаа асуулт, санал бодлын талаар Шийлэгмаагийн Алтанцэцэгт ([email protected]) хандана уу. http://www.worldbank.org.mn хаягаар орж хуулбарыг татаж авах боломжтой.

1

Page 2: УЛСЫН ЭДИЙН ЗАСГИЙН САРЫН ТОЙМsiteresources.worldbank.org/MONGOLIAINMONGOLIANEXTN/... · 2009-04-22 · арга хэмжээг тэргүүн чиглэлд

Гарчиг

Хэсэг: Хуудасны дугаар 1. Хямрал Монгол улсад хүнд цохилт болсон …………………………………………………… 3

2. Нааштай өөрчлөлтийн найдвар төрүүлсэн дохио ……………………………………………… 6

УИХ-аас төсвийн алдагдлыг ДНБ-ий 6 хувьд барьсан төсвийн тодотголыг баталсан … 7

Монгол банкнаас төгрөгт итгэх итгэлийг сэргээх арга хэмжээ авсан ……………..…….11

3. Цаашид хянуур болгоомжоо алдахгүй байх хэрэгтэй………………………………………… 18

Шигтгээ:

Шигтгээ 1. Банкны салбарт 2004-2009 онуудад гарсан өөрчлөлт хөгжил ……………………….13

Шигтгээ 2. Гадаад валютын зах ….………………………………………………………………... 16

Зураг: Зураг 1. Монгол улсын экспортын гол бүтээгдэхүүний дэлхийн зах зээлийн үнэ 2004 оны төвшиндээ эргэж унасан ………………………………………………………………………….…. 3

Зураг 2a. Худалдааны алдагдал тогтворжсон байсан ........................................…...……………… 4

Зураг 2б. Урсгал дансны алдагдал анх тооцоолж байснаас муудсан ..…………………………… 4

Зураг 3. Гадаад зах зээлийн эрэлт буурснаар бодит салбарын үйл ажиллагаа саарч, ажилгүйдэл нэмэгдсэн ………………..……………………………………………………………………………. 4

Зураг 4a. Эдийн засгийн шилжилт хийгдсэнээс хойш ихээхэн нэмэгдсэн гадаадын шууд хөрөнгө оруулалт …………………………………………………………….………………………………… 6

Зураг 4б. … тогтворжих төлөв ажиглагдаж байгаа ч гэсэн болгоомжтой өөдрөг байх учир шалтгаан байна. …………………………………………………………………………………………………..6

Зураг 5. Төсвийн алдагдал улам их нэмэгдэж байсан учраас 5.4 хувийн алдагдалтай батлагдсан төсвийн тодотгол нь нааштай өөрчлөлт болсон …………………………………………………….7

Зураг 6. Нэгдсэн төсвийн бүтэц ………...…………………………………………………………. 11

Зураг 7. Төв банк ба арилжааны банкууд ……....…………………………………………………. 13

Зураг 8a. Нэлээд удаан унаж байсан төгрөг ам. доллларын эсрэг чангарч эхэлж ........... …..…..17

Зураг 8б. … инфляци буурснаар төгрөгт итгэх итгэлийг бэхжүүлэхэд дэмжлэг болно …………….. 17

Хүснэгт: Хүснэгт 1. Нэгдсэн төсвийг бүрдүүлж буй зарим үзүүлэлтүүд ……………………………………10

Хүснэгт 2. Монгол улс: Үндсэн үзүүлэлтүүд ………………………..……………………………..19

2

Page 3: УЛСЫН ЭДИЙН ЗАСГИЙН САРЫН ТОЙМsiteresources.worldbank.org/MONGOLIAINMONGOLIANEXTN/... · 2009-04-22 · арга хэмжээг тэргүүн чиглэлд

1. Хямрал Монгол улсад хүнд цохилт болсон

Дэлхийн эдийн засгийн уналтын улмаас металын үнэ огцом буурч Монгол улсад хүнд цохилт

болсон. Тус улсын экспортын гол бүтээгдэхүүнүүдийн үнэ 2004 оныхтой ойролцоо төвшинд эргэж

очлоо (Зураг 1). Нэн ялангуяа, 2008 оны 4-р сард 8700 ам. доллар байсан нэг тонн зэсийн үнэ 60

хувиар буурч 2009 оны 3-р сард 3500 ам. доллар боллоо.

Огцом өсөлтийн жилүүдэд уул уурхайн

орлогоос илүү их хамааралтай болсон төсөв

онцгой хүчтэй цочролд орсон. Уул уурхайн

орлого нийт төсвийн орлогын бараг 40 хувийг

бүрдүүлж байсан нь хамгийн өндөр үзүүлэлт

байв. Уул уурхайн орлого нэмэгдэхийн хирээр

төсвийн нийт зардал ч эрс нэмэгдсэн. Төсвийн

зарлагыг нэмэгдэх нь уул уурхайн орлого огцом

буурсан нөхцөлд төсвийн тогтвортой байдлыг

хэрхэн алдагдуулдгийг харуулах зорилгоор

төсөвт уул уухайн салбараас төвлөрч буй бүх

төрлийн орлогыг тооцооноос хасч “ашигт

малтмалын бус тэнцэл”-ийг тооцож гаргадаг.

2008 онд энэхүү ашигт малтмалын бус тэнцэл

ДНБ-ий 15 хувьд хүрч ихээхэн нэмэгдсэнийг харуулж байна (Зураг 6).

Зураг 1. Монгол улсын экспортын гол бүтээгдэхүүний дэлхийн зах зээлийн үнэ 2004 оны төвшиндээ эргэж унасан Индекс=2004 оны 1-р сард 100

Эх сурвалж: Дэлхийн Банк

Бараа түүхий эдийн үнэ огцом унаж уул уурхайн орлого эрс буурахад өнгөрсөн жилүүдэд

хангалттай хэмжээний хуримтлал үүсгэж чадаагүй засгийн газрын төсөв тогтворгүй болж ирсэн.

Төсвийн алдагдлыг санхүүжүүлэхүйц хэмжээнд байлгахын тулд Засгийн газар төсвийн зарлагыг

танах эсвэл орлогыг нэмэгдүүлэх арга хэмжээнээс хатуу сонголт хийх шаардлагатай болсон.

Эдийн засагт уналт явагдаж байгаа үед төсвийн орлогыг нэмэгдүүлэх нь үнэхээр хүндрэлтэй тул

засгийн газар зардлаа танахаас өөр аргагүй болсон.

Үүнтэй зэрэгцээд, нийгмийн халамж, хэрэглээний зардал өндөр байсантай холбоотойгоор

дотоодын эрэлтийн өсөлт сүүлийн гурван жилд ДНБ-ий өсөлтөөс давж гарсан. Ингэснээр

худалдааны болоод урсгал дансны тэнцлийн ДНБ-д эзлэх хувь хэмжээ нь улам бүр нэмэгдсэн.

Бараа түүхий эдийн үнийн уналтын нэмэлт үр дагавар нь 2007 онд ДНБ-ий 4.4 хувьтай тэнцэх

хэмжээний ашигтай гарч байсан урсгал дансны тэнцэл 2008 онд ДНБ-ий 12.9 хувьтай тэнцэх

алдагдалтай 1 гарахад хүргэсэн (Зураг 2а). Гэхдээ сүүлийн үеийн тооо мэдээг харахад импорт

1 ДНБ-ий 9.6 хувьтай тэнцэх урьдчилсан тооцоотой байсан алдагдалд оруулсан тодотгол.

3

Page 4: УЛСЫН ЭДИЙН ЗАСГИЙН САРЫН ТОЙМsiteresources.worldbank.org/MONGOLIAINMONGOLIANEXTN/... · 2009-04-22 · арга хэмжээг тэргүүн чиглэлд

(улирлын нөлөөллийг тохируулсан) буурч эхэлсэн байгаа бөгөөд 2-р хүртэлх 12 сарын хугацаанд

худалдааны алдагдлыг 1 тэрбум ам. долларт барьж чадсан байна.

Зураг 2а. 2008 оны урсгал дансны алдагдал анх тооцоолж байснаас муудсан …

Зураг 2б. … Сүүлийн үеийн тоо мэдээг худалдааны алдагдал тогтворжсоныг харуулж байна.

тэрбум ам. долл, 4 улирлын угсраа нийлбэр (1) тэрбум ам. долл, 12 сарын угсраа нийлбэр (2)

(1) Өмнөх 4 улирлын нийлбэрийг авч улирлын нөлөөллийг тохируулсан. Эх сурвалж: Монгол банк, Дэлхийн Банк

(2) Өмнөх 12 сарын нийлбэрийг авч улирлын нөлөөллийг тохируулсан Эх сурвалж: Монгол банк, Дэлхийн Банк

Дэлхийн эдийн засаг санхүүгийн өнөөгийн

хямралын улмаас экспортын төлөв баргар

байна. Монгол улсын экспортын гол түншүүд

болох Хятад, Европ, АНУ, Канад улсуудын

эдийн засаг нэлээд удаан үргэлжлэх уналтанд

ороод байна.2 Үүний улмаас дүнд 2008 онд 8.9

хувьтай байсан Монгол улсын эдийн засгийн

өсөлт 2009 онд 2.7 хувь болж саарах төлөвтэй

байна. 2004 оноос хойш бууралттай байгаа уул

уурхайн салбарын төлөв байдал хадгалагдаж

бодит өсөлт гарахгүй. Ядуурлын хувьд,

нийгмийн халамжийн тэтгэмж, дотоод

гуйвуулгын худалдан авах чадвар инфляцийн

улмаас муудсан бөгөөд эдийн засгийн сааралт

ядуурлыг бууруулахад сөргөөр нөлөөлж

болзошгүй ( 2-р хэсгийг харна уу).

Зураг 3. Гадаадын эрэлт буурснаар бодит салбарын үйл ажиллагаа саарч, ажилгүйдэл нэмэгдсэн (1) жилийн өөрчлөлт, хувиар (2) ажиллах хүчинд эзлэх хувь

(1) Тодорхойлолт: Одоогоор цалинтай ажил эрхлээгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэггүй, ажил идэвхтэй хайж байгаа, Хөдөлмөр эрхлэлтийн албанд бүртгэлтэй ажиллах насны хүмүүс. (2) оны үнээр илэрхийлсэн өөрчлөлт, 3 сарын шилжих дундаж. Эх сурвалж: Үндэсний статистикийн хороо, Дэлхийн Банк

2 Хятад улсын Засгийн газраас авч буй эдийн засгийг төсвийн тэлэлтээр дэмжих бодлогын Монгол улсад үзүүлэх нөлөөллийн цар хүрээ тодорхойгүй байна. Энэ хүрээнд дэд бүтцийн хөрөнгө оруулалт ихээр хийгдэх төлөвтэй байгаа бөгөөд энэ нь зэсийн орц харьцангуй өндөртэйд тооцогддог тул зэсийн үнэд аядуу ч гэсэн эерэг нөлөө үзүүлнэ хэмээн шинжээчид үзэж байна. Нөгөө талаар, оёмол

4

Page 5: УЛСЫН ЭДИЙН ЗАСГИЙН САРЫН ТОЙМsiteresources.worldbank.org/MONGOLIAINMONGOLIANEXTN/... · 2009-04-22 · арга хэмжээг тэргүүн чиглэлд

Гадаад хөрөнгө оруулалтын хэмжээ ойрын хугацаанд хэд нь байх тодорхойгүй байна. Өнгөрсөн

цөөн хэдэн жилд гадаадын хөрөнгө оруулалт ихэд нэмэгдсэн хэдий ч сүүлийн үеийн тоо мэдээг

судлахад зарим байдлаар тогтворжиж байна (Зураг 4б). Хүмүүстэй уулзаж ярилцахад ашигт

малтмалын зарим орд газрын эдийн засгийн эргэлтэнд орж, Улаанбаатар хотын хүлээлт

ерөнхийдөө наатай байна. Одоогоор гэрээ хэлэлцээр нь явагдаж байгаа уул уурхайн томоохон

хөрөнгө оруулалтын гэрээнүүдийн нэг нь (эсвэл бүр хоёр) батлагдвал хөрөнгө оруулагчдын байр

суурь эрс сайжирна.

Саяхан болж өнгөрсөн гадаад түншүүдийн уулзалтын үеэр Монгол улсын Засгийн газар хөрөнгө оруулагчдын сонирхлыг илүү ихээр олж авахын тулд уул уурхайн салбарт авч хэрэгжүүлэх бодлогын арга хэмжээнүүдийг боловсруулснаа танилцуулсан. 3 Уул уурхайн бодлогын орчин тогтворгүй гэдэг ойлголтыг багасгахын тулд Оюу толгойн хөрөнгө оруулалтын гэрээ хэлэлцээрийн ажлын туршлага дээрээ үндэслэн хөрөнгө оруулалтын загвар гэрээг гаргах гэж байна. Мөн түүнчлэн уул уурхайн кадастрын дүрэм журмыг шинэчилж, хариуцлагатай уул уурхайн зарчмыг нэвтрүүлэн, уул уурхайн чиглэлээр мэргэшсэн монгол ажилчдын тоог нэмэгдүүлэх бодлого барьж байна.

Зураг 4a. Эдийн засгийн шилжилт хийгдсэнээс хойш ихээхэн нэмэгдсэн гадаадын шууд хөрөнгө оруулалт ….

Зураг 4б. … тогтворжих төлөв ажиглагдаж байгаа ч гэсэн болгоомжтой өөдрөг байх учир шалтгаан байна. тэрбум ам. долл, 4 улирлын угсраа нийлбэр (1)сая ам.долл

Эх сурвалж: Монгол банк, Дэлхийн Банк (1) Өмнөх 4 улирлын нийлбэрийг авч улирлын нөлөөллийг тохируулсан. Эх сурвалж: Монгол банк, Дэлхийн Банк

3 2009 оны 3-р сард болсон гадаад түншүүдийн уулзалтын үеэр Монгол улсын Засгийн газар уул уурхайн салбарт дунд хугацаанд авч хэрэгжүүлэх бодлогын зэрэгцээ мөн хугацаанд хэрэгжүүлэх төсвийн шинэчлэл, нийгмийн хамгаалал, банкны салбарын бодлого арга хэмжээг танилцуулсан. Эдгээр асуудлыг энэ тоймоор мөн авч хэлэлцэлсэн болно. Засгийн газрын танилцуулгыг http://siteresources.worldbank.org/INTMONGOLIA/Resources/MOF_presentation_ENG20090314.pdf хаягаар орж татаж авах боломжтой

5

Page 6: УЛСЫН ЭДИЙН ЗАСГИЙН САРЫН ТОЙМsiteresources.worldbank.org/MONGOLIAINMONGOLIANEXTN/... · 2009-04-22 · арга хэмжээг тэргүүн чиглэлд

2. Нааштай өөрчлөлтийн найдвар төрүүлсэн дохио

Монгол улсын Засгийн газар Олон улсын валютын сантай 18 сарын хугацаатай Стэнд-бай

хөтөлбөрийн тохиролцоонд хүрч, 229 сая ам. долларыг төлбөрийн тэнцлийг дэмжих зорилгоор

Монгол банкинд олгохоор боллоо. Уг хөтөлбөрийн хүрээнд дөрвөн жилийн хугацаанд эргэн

төлөгдөх (эхний хоёр жилд зээлийн үндсэн төлбөрөөс чөлөөлөгдөнө), хөнгөлөлттэй зээл олгогдох

бөгөөд ОУВС-гийн хөрөнгийг онцгой нөхцлөөр ашиглах боломж Монгол улсад бий болж байна.

ОУВС-гийн Захирлуудын зөвлөлөөр 4-р сарын 1-нд батлагдсан энэхүү зээлийн хөтөлбөр нь зэсийн

үнэ огцом унаснаас Монгол улсын эдийн засагт гадаад зах зээлийн онцгой цочрол үүссэнийг

хүлээн зөвшөөрсөн гэсэн үг юм.

Монгол улсын Засгийн газар гадаад түншүүдийн уулзалтыг Дэлхийн Банктай хамтран дараахан

зохион байгуулж, төсвийн эх үүсвэргүй алдагдлыг санхүүжүүлэхэд дэмжлэг хүссэн. Энэхүү

алдагдлын хэмжээ нийтдээ 204 сая ам. доллар бөгөөд 2009 онд 140 сая ам. долл, 2010 онд 64 сая

ам. доллар тус тус байх төсөөлөл гарсан байв. 4 Азийн хөгжлийн банк, Дэлхийн Банк, Японы

Засгийн газар нийтдээ 160 сая ам. долларын дэмжлэг үзүүлэхээ амлаад байгаа бөгөөд үлдсэн

хэсгийг бусад хандивлагчдын хөрөнгөөр хангах боломжтой гэж үзэж байна.

Монгол улс хөгжлийн түншүүдээсээ энэ их хэмжээний шуурхай дэмжлэгийг авч чадсан нь Монгол

улсын эрх баригчид, тэр дундаа Улсын их хурал, Монгол банк болон Сангийн яам хатуу арга

хэмжээ авсан байсан, мөн Засгийн газрын зүгээс төсөв, мөнгө, валютын ханшийн бодлогоо засаж

залруулан зөв голдиролд оруулж, хямралыг гэтлэн давахын төлөө тууштай ажиллана гэдэгт

хөгжлийн түншүүд бат итгэж байсан нь ихээхэн нөлөөлсөн.

УИХ-аас төсвийн алдагдлыг ДНБ-ий 6 хувьд барьсан төсвийн тодотголыг баталсан

Төсвийн хариуцлагыг сэргээн тогтоохын төлөө байгаагаа бататгаж УИХ 2009 оны төсвийн

тодотголыг ДНБ-ий 5.4 хувьтай тэнцэх хэмжээний (341 тэрбум төгрөг) алдагдалтайгаар 3-р сард

баталсан. Энэ нь ОУВС-тай тохирсон хөтөлбөрийн хүрээнд тогтоосон 6 хувийн алдагдлаас бага

байгаа юм. 2008 оны 11-р сард батлагдсан 2009 оны төсөв нь 6 хувийн алдагдалтай байсан хэдий ч

төсвийн орлогын төсөөлөл хэт өөдрөг хийгдсэн болохыг 2008 оны төсөв, 2009 оны 1-2-р саруудын

төсвийн гүйцэтгэл тодорхой болгосон (Зураг 5). Бодлогын арга хэмжээ аваагүй нөхцөлд төсвийн

алдагдал ДНБ-ий 12 хувьд хүрч нэмэгдэх төлөвтэй болсон байсан. Төсвийг эрүүлжүүлэх ажлын

хүрээнд төсвийн алдагдлыг 2010 онд ДНБ-ий 4 хувь болгож нэмж бууруулан цаашид ч

үргэлжлүүлэх чиглэлтэй байгаа.

4 ОУВС-ийн төсөөллөөр Монгол улсын төсвийн алдагдал 2009 онд ДНБ-ий 6 хувьтай тэнцэх юм байна. Үүнээс ДНБ-ий 2.4 хувьтай тэнцэх хэмжээний алдагдлыг гадаад дотоодын бталгаажсан эх үүсвэрээр санхүүжүүлэх бөгөөд үлдсэн 3.6 хувийн алдагдал (140 сая ам. долллар) эх үүсвэргүй болоод байгаа юм. 2010 оны хувьд, төсвийн алдагдал ДНБ-ий 4 хувь болж багасах ба үүний 2.6 хувийн алдагдлын санхүүжилтийн эх үүсвэрийг тодорхойлсон, үлдсэн 1.4 хувийн алдагдлын эх үүсвэрийг (64 сая ам. доллар) тогтоогоогүй байгаа.

6

Page 7: УЛСЫН ЭДИЙН ЗАСГИЙН САРЫН ТОЙМsiteresources.worldbank.org/MONGOLIAINMONGOLIANEXTN/... · 2009-04-22 · арга хэмжээг тэргүүн чиглэлд

2009 оны 3-р сард батлагдсан төсвийн тодотголд орлогын томоохон цочролыг тусгаж, зарлагыг

ихээхэн хэмжээгээр танасан. 2009 оны батлагдсан төсөв болон төсвийн тодотголын үндсэн ялгаа

нь дараах болно. Үүнд:

7

Page 8: УЛСЫН ЭДИЙН ЗАСГИЙН САРЫН ТОЙМsiteresources.worldbank.org/MONGOLIAINMONGOLIANEXTN/... · 2009-04-22 · арга хэмжээг тэргүүн чиглэлд

Нэгдүгээрт, төсвийн хөрөнгө оруулалтыг 127

тэрбум төгрөгөөр хасч, нийгэм, эдийн засгийн ач

холбогдолтой болон олон улсын байгууллага,

гадаадын засгийн газрын санхүүжилттэй төсөл,

арга хэмжээг тэргүүн чиглэлд авч үзсэн. 2009 онд

шинээр эхлэх, тендер зарлагдаагүй байгаа болон

техник, эдийн засгийн үндэслэл нь бэлэн

болоогүй бүх төсөл, арга хэмжээнүүдийг

хойшлуулсан. Төсвийн төслийг УИХ дээр

хэлэлцүүлэх явцад Төсвийн байгууллагын

удирдлага, санхүүжилтийн тухай хуулийг зөрчин

техник, эдийн засгийн үндэслэл нь хийгдээгүй

хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээг нэмж

оруулах нь урьд олонтаа тохиолддог байсан.

Тухайлбал, УИХ төсвийн хөрөнгө оруулалтын

зардлыг 2007 онд 52 хувиар (ДНБ-ний 1.9

хувиар), 2008 онд 21 хувиар (ДНБ-ий 1.6 хувиар)5 тус тус нэмж байсан.

Зураг 5. Төсвийн алдагдал улам их нэмэгдэж байсан учраас төсвийн тодотголын алдагдлыг 5.4 хувиар батласан нь нааштай өөрчлөлт болсон. ДНБ-д эзлэх хувь, 12 сарын угсраа нийлбэр(1)

(1) Өмнөх 12 сарын нийлбэрийг авч улирлын нөлөөллийг тохируулсан. Төсвийн орлого, зарлага% тэнцлийн үзүүлэлтүүд нь төсвийн гүйцэтгэл дээр суурилсан. Сарын ДНБ-ийг шугаман интерполяцийн аргаар тооцсон. Эх сурвалж: Сангийн яам, Дэлхийн Банк

Хоёрдугаарт, капитал засвар, замын сангийн хөрөнгө оруулалтын нийлбэрээр тодорхойлогддог

дэд бүтцийн засвар үйлчилгээний төсөв нэрлэсэн дүнгээрээ буурсан хэдий ч нийт хөрөнгө

оруулалтын зардлаaс багаар хасагдсан. Төсвөөс дэд бүтцийн засвар үйлчилгээнд хуваарилж буй

хөрөнгийг эдийн засгийн уналтын үед шаардлагатай хэмжээнээс доогуур олгосноор цаашдын

өсөлт, төсөвт маш их өртөг зардал нэмэх шинжтэй байдгийг олон улсын туршлага харуулж байгаа

учраас цаашид төсвийг энэ өнцгөөс судлан харах нь чухал ач холбогдолтой байна.

Гуравдугаарт, төрийн албан хаагчдын цалин хөлсний зардлыг 12 тэрбум төгрөгөөр хасаж, орон

тоог царцаасан. Засгийн газраас 2-р сард УИХ-д өргөн барьсан төсвийн тодотголын төсөлд төрийн

албан хаагчдын цалин хөлсийг 20-30 хувиар бууруулах санал багтсан байсан ч төсвийн тодотголыг

батлахдаа цалин хөлснөөс бусад зардлыг хасаж цалин хөлс бууруулахаас татгалзсан.6

Дөрөвдүгээрт, төсвийн тодотголын хүрээнд гадаад зээлийн хүүгийн зардлыг хасаж 51 тэрбум

төгрөг болгосон. Зээлийн хүүгийн төлбөрт төсөвлөсөн хөрөнгийн хэмжээг тооцож үзвэл Монгол

5 2009 оны 2-р сард гаргасан Монгол улсын эдийн засгийн 1-р улирлын тоймыг харна уу, http://www.worldbank.org.mn хаягаар орж татаж авах боломжтой. 6 УИХ-ын гишүүдийн туслахын, батлагдсан хэдий ч хүнийг томилоогүй байгаа албан тушаал зэрэг төрийн албан хаагчийн зарим албан тушаалын зардал мөн зарим урамшууллыг тооцохгүй болсноор тодорхой хэмжээний зардал хэмнэгдэж байгаа.

8

Page 9: УЛСЫН ЭДИЙН ЗАСГИЙН САРЫН ТОЙМsiteresources.worldbank.org/MONGOLIAINMONGOLIANEXTN/... · 2009-04-22 · арга хэмжээг тэргүүн чиглэлд

улс 50 сая хүртэл ам. долларыг арилжааны нөхцөлтэйгээр зах зээл дээрээс зээлэх боломжтой гэсэн

тооцоо гарч байгаа нь ОУВС-тай тохирсон хөтөлбөрийн хүрээнд зөвшөөрөгдсөн 200 сая ам.

доллараас бага байна. Иймд 2009 оны 2-р сард УИХ-аар батлагдсан, 1.2 тэрбум ам. долларын

Засгийн газрын бондыг гадаадын зах зээл дээр гаргах эсвэл ашигт малтмалын баялгаа урт

хугацааны экспортын гэрээгээр барьцаалан томоохон хэмжээний урьдчилгаа төлбөр авах замаар

санхүүжүүлэхээр төлөвлөсөн 1.5 триллион төгрөгийн өртөгтэй хямралын эсрэг арга хэмжээний

хөтөлбөрт өөрчлөлт орох болно. ОУВС-ийн хөтөлбөрийн хүрээнд улсын төсөвт дэмжлэг үзүүлэх

хүсэлтийг хэлэлцсэн хандивлагчдын уулзалтын үеэр уг хөтөлбөр болоод түүнийг санхүүжүүлэх

санал нь гадаад түншүүдийг нилээд их төөрөгдүүлсэн билээ.

Тавдугаарт, ямар нэгэн нөхцөлгүйгээр олгогддог хүүхдийн мөнгөний хөтөлбөр7 (нэг хүүхдэд 25

мянган төгрөг) нийтдээ 142 тэрбум төгрөгийн төсөвтэй байсныг 33 хувь буюу 47 тэрбум төгрөгөөр

багасгасан. Гэхдээ тодотголын хүрээнд хүүхдийн мөнгийг ядуу бүлэгт чиглүүлэн олгох талаар

ямар ч оролдлого хийгдээгүй. Хүүхдийн мөнгөний санхүүжилтийн 2/3-ыг уул уурхайн орлогоос

бүрддэг Монгол улсыг Хөгжүүлэх сангаас олгодог. Үүний зэрэгцээ халамжийн зарим зардлыг

төсвөөс санхүүжүүлдэг байсныг болиулж уул уурхайн орлогоос бүрддэг Монгол улсыг хөгжүүлэх

сан уруу шилжүүлсэн. Хүүхдийн мөнгөний хөтөлбөр одоо ашигт малтмалын үнийн циклээс

ихээхэн хамаарсан болж байгаа нь оновчтой бус юм. Хүүхдийн мөнгөний хувьд хэрэгцээтэй

бүлэгт чиглүүлэх ажлыг нэн даруй хийх шаардлагатай байгаа бөгөөд ингэснээр ядуу хэсгийг

эдийн засгийн уналтын үед илүү үр дүнтэй хамгаалах нөхцөл боломж бүрдэх юм. Мөн түүнчлэн

шинээр гэр бүл бологсдод олгодог мөнгөн тэтгэмжийн хэмжээ 500 мянган төгрөг байсныг 300

мянга болгож бууруулснаар нийгмийн халамжийн зардлыг нийтдээ 7 тэрбум төгрөгөөр танаж

чадсан. 2009 оны төсвийн хоёр дахь тодотголыг ирэх 6-р сард УИХ-аар хэлэлцэхээр төлөвлөж

байна. Энэ хүрээнд олон төрлийн нийгмийн халамжийг нэгтгэн давхардлыг арилгаж, хэрэгжүүлэх

тогтолцоог хялбарчилж хүмүүст илүү ойлгомжтой болгох ажил хийгдэх болно.

7 2007-2008 онуудад хүүхдийн мөнгө хөтөлбөрийн хүрээнд нэг хүүхдэд нийтдээ 136 мянган төгрөг олгодог байсны сар бүрийн 3 мянган төгрөг нь улсын төсвөөс, улирал бүрийн 25 мянган төгрөг нь Монгол улсыг Хөгжүүлэх сангаас санхүүждэг байсан. Төсвийн тодотголын хүрээнд МУХС-гийн үлдэгдэл нь хүүхдийн мөнгөний улирлын төлбөрүүдийг хийж хүрэлцэхгүй болохыг ойлгож эх үүсвэрийг улсын төсвөөс санхүүжүүлж хүүхдийн мөнгөний жилийн нийт төлбөрийн хэмжээг 136 мянган төгрөгөөр үлдээсэн. Ингэснээр улсын төсөв сарын 3 мянган төгрөгийн хүүхдийн мөнгийг олгож МУХС-гийн хөрөнгө дуустал хүүхдийн мөнгөний улирлын төлбөрүүд хийгдэх болсон.

9

Page 10: УЛСЫН ЭДИЙН ЗАСГИЙН САРЫН ТОЙМsiteresources.worldbank.org/MONGOLIAINMONGOLIANEXTN/... · 2009-04-22 · арга хэмжээг тэргүүн чиглэлд

Хүснэгт 1. Нэгдсэн төсвийг бүрдүүлж буй зарим үзүүлэлтүүд өөрөөр заагаагүй бол тэрбум төгрөг

2008 оны гүйцэтгэл

2009 оны батлагдсан төсөв (2008 оны 11-сар)

2009 оны төсвийн тодотгол (2009 оны 3-р сар)

Нийт орлого, тусламжийн дүн 2,156 2,224 1,973 ДНБ-д эзлэх хувь 35.2 34.3 31.3

Уул уурхайн орлого 632 365 316 Нийт орлогод эзлэх хувь 29.3 16.4 16.0

Нийт зарлага 2,462 2,620 2,314 ДНБ-д эзлэх хувь 40.2 40.4 36.8

Ашигт малтмалын бус тэнцэл -938 -760 -657 ДНБ-д эзлэх хувь -15.3 -11.7 -10.4

Нийт тэнцэл 387 299 161 ДНБ-д эзлэх хувь -5.0 -6.1 -5.4

Зарим үзүүлэлтүүд Дотоодын хөрөнгө оруулалт 497 493 366 Засвар үйлчилгээ 34 59 44

Хөрөнгө оруулалтын зардалд эзлэх хувь 5.4 10.4 10.5

Цалин хөлс 543 598 586 Хүүхдийн мөнгө (улсын төсөв) Хүүхдийн мөнгө (МУХС)

38(1)

105(1)107 36

38 57

Шинээр гэр бүл бологсдын тэтгэмж

18(1) 18 11

Шинэ хүүхдийн мөнгө 6.5(1) 6.5 6.5 (1) 2008 оны төсвийн тодотголоор. Эх сурвалж: Монгол улсын эрх бүхий байгууллага, Дэлхийн Банкны тооцоо судалгаа

Монгол улсын ядуурлын сүүлийн үеийн судалгааны үр дүн8 эмзэг бүлгийнхэнд түлхүү анхаарах

шаардлагыг онцолж өгсөн. Эдийн засгийн өсөлт маш өндөр байсан сүүлийн жилүүдэд ч ядуурлыг

сайн бууруулж чадаагүй байна. 2002-2003 онуудын судалгааны үр дүнгээр ядуурал 36.1 хувьтай

байсан бол 2007-2008 онуудад 35.5 хувь болж буурсан бөгөөд Улаанбаатар хот, хөдөөгийн хүн

амын бүс нутгийн ялгаа том байна. Мөн түүнчлэн, тэгш бус байдал нэмэгдсэн байна.9

8 Монгол улсын Үндэсний статистикийн хороо, Монгол улсын ядуурлын зураглал: Өрхийн нийгэм, эдийн засгийн 2007-2008 онуудын судалгааны үндсэн үр дүн, 2009 оны 3-р сар 9 Ядуурлын үзүүлэлтүүд 2008 оны хүнс, түүхий эдийн үнийн инфляцийн хэрэглээ тал дээр хүчин зүйл болж орж ирж байгаа, гэхдээ мөн хугацаанд хөдөөгийн оршин суугчдын орлого, хөрөнгийн үнэлгээ зэрэгцэн нэмэгдсэнийг тусгаж чадаагүй байх магадлалтай. Ядуурлын тоо мэдээнд цаашид хийгдэх шинжилгээ судалгааны хүрээнд энэ асуултын хариуг олохыг хичээх болно.

10

Page 11: УЛСЫН ЭДИЙН ЗАСГИЙН САРЫН ТОЙМsiteresources.worldbank.org/MONGOLIAINMONGOLIANEXTN/... · 2009-04-22 · арга хэмжээг тэргүүн чиглэлд

Зураг 6. Нэгдсэн төсвийн бүтэц ДНБ-д эзлэх хувь ам. долл/тон

Эх сурвалж: Сангийн яам, Дэлхийн Банк

Төсвийн тодотголын үеэр бий болсон тэрхүү эрч хүчийг ашиглан Сангийн яамнаас дунд хугацааны эдийэ засгийн бодлогын хүрээг шинээр бодитой боловсруулж гадаад түншүүдийн уулзалтан дээр танилцуулсан. Монгол улсын саяхан гарч өнгөрсөн “өндөр өсөлт, тэсрэлт”-ийн мөчлөгийг дахин давтахгүйн зорилгоор Засгийн газраас Төсвийн хариуцлагын тухай хуулийн төслийг боловсруулж УИХ-д өргөн барихаар төлөвлөж байна. Ингэснээр эрдэс баялгийн орлогыг цаашид илүү оновчтой зарцуулах нөхцөл боломж бүрдэх учиртай.

Үүний нэгэн адил, төсвийн тодотголын хүрээнд авсан арга хэмжээ, нэн ялангуяа амин чухал бус болоод техник эдийн засгийн үндэслэлгүй төсөл, арга хэмжээг улсын төсвөөс хассан явдалд түшиглэн Засгийн газраас төсвийн хөрөнгөөр санхүүжүүлэх төсөл, арга хэмжээг сонгон шалгаруулах, хэрэгжүүлэх журам зааврыг үлэмж бэхжүүлэхээр төлөвлөж байна.

Дунд хугацаанд хэрэгжих дараагийн нэг багц арга хэмжээ нь нийгмийн хамгаалалтай холбоотой байна. Одоо үйлчилж буй нийгмийн халамжийн тогтолцооны давхардлыг арилган нийгмийн хамгааллын нэгдсэн хөтөлбөрт шилжүүлэн, санал гомдол хүлээн авах механизмыг бий болгож, нийгмийн халамжинд хамрагдах нөхцөл шаардлагыг бодитой тогтоож нийгмийн халамжийн өгөөжийг нэн эмзэг өрхүүдэд бодитоор хүртээхttj төлөвлөж байна.

Эцэст нь дүгнэхэд, төсвийн тодотгол, Сангийн сайдын хийсэн дунд хугацааны хөтөлбөрийн танилцуулга нь зөв чиглэлд явж байна. Мөн түүнчлэн удахгүй болох гэж байгаа Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнө төсвийн зардлыг танах асуудлыг улс төрийн хоёр гол хүчин хоёулаа дэмжсэн нь найдвар төрүүлсэн нааштай дохио болж байна. Гэхдээ ойрын хэдэн сард төсвийн орлого бүрдэхгүй байх, төсвийг зарлагыг нэмэгдүүлэх шаардлага гэх мэт саад тотгор болох томоохон эрсдэлүүд байсаар байна.

11

Page 12: УЛСЫН ЭДИЙН ЗАСГИЙН САРЫН ТОЙМsiteresources.worldbank.org/MONGOLIAINMONGOLIANEXTN/... · 2009-04-22 · арга хэмжээг тэргүүн чиглэлд

Монгол банкнаас төгрөгт итгэх итгэлийг сэргээх арга хэмжээ авсан

Монгол банкны зүгээс хатуу бөгөөд онц шаардлагатай бодлогын арга хэмжээг авч хэрэгжүүлсэн. Урьдын өндөр зээлийн өсөлт, маш өндөр дотоодын инфляци, бараа түүхий эдийн үнийн уналт, бодит байдал дээр валютын тогтмол ханш, банкны дампуурлын тухай цуурхал зэрэг нь үндэсний мөнгөн тэмдэгтэд итгэх итгэлийг доройтуулж, 2008 оны сүүл, 2009 оны эхээр төгрөгийн хадгаламжийг гадаад валют уруу хөрвүүлэх явдал нэмэгдэн төгрөгийн ханш сулрах дарамтыг бий болгосон (Шигтгээ 1-ийг харна уу). Ийм нөхцөл байдал үүссэнтэй холбогдуулан Монгол банк эхлээд гадаад валютын нөөцөө худалдаж, валютын арилжаагаа хязгаарлаж, зөвхөн онц шаардлагатай импортод зориулж эхэлсэн. Ингэснээр Монгол банкны албан ханш, хар захын ханшны зөрүү их нэмэгдсэн (Зураг 8а).

12

Page 13: УЛСЫН ЭДИЙН ЗАСГИЙН САРЫН ТОЙМsiteresources.worldbank.org/MONGOLIAINMONGOLIANEXTN/... · 2009-04-22 · арга хэмжээг тэргүүн чиглэлд

Шигтгээ 1. Шигтгээ: Банкны салбарт 2004-2009 онуудад гарсан өөрчлөлт хөгжил Бараа түүхий эдийн үнийн огцом өсөлт 2004 оноос эхэлж банкны салбарт одоо нүүрлээд буй асар их дарамтыг бий болгон төгрөгт итгэх итгэлийг алдагдахад хүргэсэн. Энэ үеэс хойш банкны салбарыг гурван үе шаттайгаар авч үзэж болно. Үүнд:

Эхний үе буюу 2004 оноос 2007 оны дунд хүртэлх хугацаанд эдийн засгийн тогтвортой өсөлт бий болсон. Бараа түүхий эдийн үнэ өсч эхлэж байсан. Оны үнээр илэрхийлсэн ДНБ-ий өсөлтийг дагаад мөнгөний нийлүүлэлт, зээл нэмэгдэж, чанаргүй зээлийн нийт багцанд эзлэх хувь багасч, инфляци нэг оронтой тоонд багтаж, зээл, татан төвлөрүүлсэн хөрөнгийн харьцаа 100 хувиас доогуур байв. 2006 оноос эхлэн Монгол банкнаас төгрөгийн ханшийг ам. доллартай уях болж төгрөгийн ханш цаашид чангарахаас зайлсхийсэн.

2004 оноос өмнө банкууд шинээр байгуулагдсан хэдий ч банкны салбарт цөөн тооны том банкуудад зээл, татан төвлөрүүлсэн хөрөнгийн ихэнх хэсэг ногдож төвлөрөл үүссэн байсан. Үүнтэй зэрэгцээд ямар нэгэн зохицуулалтанд хамрагддаггүй, санхүүгийн хувьд сул хадгаламж зээлийн хоршоодын тоо ихээр нэмэгдэж, 2006 онд 32 хоршооны үйл ажиллагаа доголдож, хадгаламж зээлийн хоршоодын нийт хөрөнгийн тал хувь нь алдагдалд орсон. Дампуурсан хоршоодын асуудлыг шийдвэрлэхэд удаан хугацаа шаардагдаж, санхүүгийн салбарт итгэх итгэлийг алдагдуулж эхэлсэн. 2007 оны эцэст тусгай зөвшөөрөл бүхий 16 банкууп санхүүгийн системийн нийт хөрөнгийн 95 хувийг эзэмшиж байсан бөгөөд 10 нь гадаадын хөрөнгө оруулалттай байв.

Хоёрдугаар үе буюу 2007 оны дундаас 2008 оны дунд хүртэлх хугацаанд эдийн засаг хэт халалтын шинж тэмдгүүд илэрч эхэлсэн. Бараа түүхий эдийн үнэ улам өсч (дээд цэгтээ дөхөж), гадаад гуйвуулга ихээр орж ирж байсны үр дүнд эдийн засгийн өсөлтийн өндөр төвшин хадгалагдсан. Зээл, M1 мөнгөний өсөлтийн хурдац нэрлэсэн ДНБ, татан төвлөрүүлсэн хөрөнгийн өсөлтөөс давж гарсан. Үл хөдлөх хөрөнгө, их барилга, орон сууцны худалдан авалтын зээл ихээр нэмэгдэж болж орон сууцны үнийн огцом өсөлт, орон сууцны санхүүжилтийн зээлийн үйл ажиллагааг улам тэлсэн. Хэдийгээр чанаргүй зээлийн багц нэмэгдэж эхэлсэн ч гэсэн зээлийн өндөр өсөлт энэ хандлагыг нуун дарагдуулж байсан. Төгрөгийн ханшийг уясан байсан учраас импорт нэмэгдэхийн хирээр урсгал дансны алдагдал нэмэгдэж төлбөрийн тэнцэлд үзүүлэх дарамт ихэссэн. Инфляци хоёр оронтой тоонд хүрч өсөж хамгийн дээд төвшинд хүрсэн үедээ Зүүн Азийн бүсдээ хамгийн өндөр нь болсон. Төгрөгөөр татан төвлөрүүлсэн хөрөнгийн бодит хүү сөрөг утгатай болсноор зээлийн эргэн төлөлтийг илүү хялбар болгосон (чанаргүй зээлийн харьцааны үзүүлэлт санхүүгийн эрүүл мэндийг илтгэж чадахгүй болсон) хэдий ч төгрөгийн хадгаламжийг илүү өндөр өгөөжтэй гадаад валютын хадгаламж уруу хөрвүүлэх явдал газар авсан. Тухайлбал, зарим банкуудын ам. долларын хадгаламжийн хүү 8-12 хувь хүртэл өссөн байсан.a

Зураг 1.1. Төв банк ба арилжааны банкууд Жилийн өөрчлөлт, хувиар сарын өөрчлөлт, тэрбум төгрөгөөр

Сарын өөрчлөлт, сая ам. доллаар төгрөг/ам. долл

Эх сурвалж: Монгол банк, Дэлхийн Банк

a Монгол улсын эдийн засаг бодит байдал дээр хоёр валюттай бөгөөд зарим хүмүүс том худалдан авалт хийхэд зориулж хөрөнгөө ам. доллараар хадгалдаг. Ийм барааны үнийн өсөлт дотоодын үнийн өөрчлөлт хөгжил нөлөөлдөггүй бөгөөд хүнс, үйлчилгээний зардалд төгрөгийг ашигладаг.

13

Page 14: УЛСЫН ЭДИЙН ЗАСГИЙН САРЫН ТОЙМsiteresources.worldbank.org/MONGOLIAINMONGOLIANEXTN/... · 2009-04-22 · арга хэмжээг тэргүүн чиглэлд

Монгол банк 3-р сарын 11-нд бодлогын хүүгээ 9.75-аас 14 хувь хүргэн өсгөж төгрөгт итгэх итгэлийг сэргээх арга хэмжээ авсан. Ингэснээр бодит хүүгийн төвшин сөрөг утгатай хэвээр байгаа хэдий ч тэг үрүү дөхөж очсон. Хамгийн чухал нь энэ арга хэмжээгээр бодлогын байх суурь үндсээрээ өөрчлөгдсөнийг мэдээлж олон нийтийн хүлээлтийг өөрчлөх, ялангуяа төгрөгийн ханш унана гэсэн мөрийг арилгахад чиглэсэн. Ингэснээр гадаад валютын нөөцөө үрэхгүйгээр ханшийн зохицуулалтыг илүү хялбар хийх боломж Монгол банкинд бий болсон.

Шигтгээ: Банкны салбарт 2004-2009 онуудад гарсан өөрчлөлт хөгжил (үргэлжлэл)

Бараа түүхий эдийн үнэ 2008 оны дундуур эрс унаснаар гуравдугаар үе эхэлж итгэлийг алдагдуулахад хүргэсэн. Эдийн засгийн өсөлт саарч эхлэн, ялангуяа Монгол улсад орж ирдэг гуйвуулгын хувьд чухал үүрэг гүйцэтгэдэг улсуудад энэ хандлага илүү их ажиглагдсан. Гуйвуулгаар орж ирж буй мөнгө үл хөдлөх хөрөнгийн гол эрэлтийг бий болгодог уламжлалтай байдаг тул буурснаар эргээд орон сууцны үнийн огцом уналтанд хүргэсэн. Үүнтэй зэрэгцээд ноолуур гэх мэт мал аж ахуйн гаралтай бүтээгдэхүүний үнэ ч унаж эхлэн чанаргүй зээлийн багц, зээлийн үндсэн төлбөрийн хугацаа хэтрэлтийг нэмэгдүүлсэн. Экспортын орлого буурч импорт өссөн хэвээр байсан тул төлбөрийн тэнцэл, валютын ханшинд үзүүлэх дарамт улам бүр ихэссэн. Худалдааны нөхцөл нь муудангуут бараа түүхий эдийн томоохон экспортлогч орнууд өөрсдийн валютын ханшийг сулруулсан байтал Монгол банк төгрөгийг ам. доллартай бодит байдал дээр уях байр суурьдаа өөрчлөлт оруулалгүй байсаар 2008 оны 7-р сараас 2009 оны 1-р сарын хооронд гадаад валютын нөөцөөсөө 500 сая ам. долларыг гаргаж зарсан. Тэгсэн ч гэсэн 10-р сараас хойш 3-р сарын дунд хүртэлх хугацаанд төгрөгийн ханш 38 орчим хувиар суларсан. Төгрөгийн ханш унаж эхлэснээр иргээд ханш цаашид хэлбэрэлтгүй унана гэсэн хүлээлттэй болж, хадгаламжийн бодит хүүгийн төвшин сөрөг утгатай байсан, банкны системийн 4 дэх том банк болох Анод банк дампуурснаар төгрөгийн хадгаламж багасч эхэлсэн. Иргэд банкинд байршуулсан төгрөгийн хадгаламжаа гадаад валют уруу хөрвүүлж, төгрөгийн ханшийн уналтыг даамжруулсан. 11-р сард банкин дахь мөнгөн хадгаламжинд баталгаа гаргасан нь хадгаламж гадагшлах үзэгдлийг зарим талаар зогсоож чадсан ч ихэнхдээ гадаад валютын хадгаламж банкинд үлдсэн.

Цаашид эрсдэл байсаар байна. Хамгийн сүүлийн үеийн тоо мэдээнээс харахад зээл, татан төвлөрүүлсэн хөрөнгийн харьцаа 100 хувиас давсан хэвээрээ байгаагийн зэрэгцээ хугацаа хэтэрсэн зээлийн үндсэн төлбөрийн үлдэгдэл нэмэгдэж байгаа нь чанаргүй зээлийн багц цаашид ихэсхийг зааж өгч байна. Гэхдээ Монгол банкны зүгээс зохих арга хэмжээг авч эхлээд байна (дор харна уу).

Хүүгийн төвшин нэмэгдсэнээр зээлдэгчид бэрхшээлтэй тулгарах хэдий ч банкууд шинээр зээл олгохын тулд эхлээд төгрөгийн эх үүсвэр шинээр татан төвлөрүүлэх шаардлагатай. Ингэхийн тулд банкуудын санал болгож буй хадгаламжийн хүү хангалттай өгөөжтэй байх ёстой.

Бодлогын хүүгийн төвшинг өсгөхийн зэрэгцээ Монгол банкнаас итгэлийг сэргээх хэд хэдэн арга хэмжээ авсан. 3-р сарын 31-ээс эхлэн Монгол банк гадаад валютын арилжаагаа дуудлага худалдаа хэлбэрээр зохион байгуулах болж үр дүнг нь цахим хуудсаараа танилцуулах болсон. Өмнө нь мөрдөж байсан захиргааны хязгаарлалтыг бодвол энэ нь ил тод байдлыг сайн хангааж гадаад валютын бодит эрэлт, нийлүүлэлтийг илүү үнэн зөв харуулах боломжийг бүрдүүллээ (Шигтгээ 2-ийг харна уу).

Хоёрдугаарт, Монгол банкнаас Анод банкны бүтцийн өөрчлөлтийн төлөвлөгөөг гаргаж, үйл ажиллагааг нь шалгуулахаар хөндлөнгийн аудиторыг томилж, цаашид асуудалд орсон банкийг шуурхай шийдвэрлэхэд ашиглах стандарт журмыг шинээр тогтоолоо.

Гуравдугаарт, арилжааны банкуудын өөрийн хөрөнгийн хүрэлцээ 10 хувь байсныг 12 хувьд хүргэж нэмэгдүүлэн банкуудын эрсдэл даах чадварыг бэхжүүлэх зорилго агуулсан.

Дөрөвдүгээрт, Банкин дахь мөнгөн хадгаламжийн баталгааны тухай хуулинд нэмэлт өөрчлөлт оруулж, энэ баталгаанд хугацаагүй болон хугацаатай, банк хоорондын хадгаламжаас гадна

14

Page 15: УЛСЫН ЭДИЙН ЗАСГИЙН САРЫН ТОЙМsiteresources.worldbank.org/MONGOLIAINMONGOLIANEXTN/... · 2009-04-22 · арга хэмжээг тэргүүн чиглэлд

харилцах дансыг Хадгаламжийн баталгааг хууль бусаар ашиглах, төсөвт зайлсхийж болох дарамт учруулахаас сэргийлэх үүднээс холбогдох этгээд болон хоёрдогч өглөг эзэмшигчдийн хадгаламжийг баталгаанд мөн хамруулаагүй. Хадгаламжийн баталгааны тухай хуулийг банкнаас мөнгө гадагшлах явдлыг зогсоох зорилгоор 2008 оны 11-р сард баталсан боловч олон харилцагчдыг чухам ямар хадгаламж нь үүнд хамрагдаж байгаа талаар тодорхойгүй байдалд үлдээсэн.

Тавдугаарт, Монгол банкнаас төлбөр түргэн гүйцэтгэх чадвар, зээлийн чанарт гарч буй өөрчлөлт зэрэг санхүүгийн системийн үндсэн үзүүлэлтүүдэд тавих хяналтаа бэхжүүлсэн.

15

Page 16: УЛСЫН ЭДИЙН ЗАСГИЙН САРЫН ТОЙМsiteresources.worldbank.org/MONGOLIAINMONGOLIANEXTN/... · 2009-04-22 · арга хэмжээг тэргүүн чиглэлд

Шигтгээ 2. Гадаад валютын зах

Гадаад валютын захыг бүрдүүлэгч нь Монгол банк (2-р сарын сүүлийн байдлаар 508 сая ам. долларын гадаад валютын нөөцтэй байсан), арилжааны банкууд (2-р сарын сүүлийн байдлаар 498 сая ам. долларын гадаад валютын нөөцтэй байсан) болон албан бус зах юм. Албан бус зах дээр голлох үйл ажиллагаа явуулдаг байгууллагууд нь Найман шарга, Уран уургач, Цэцэг төв бөгөөд өдрийн арилжааны хэмжээ нь дунджаар 200,000 ам. долларт эргэлдэж байна.

Эрдэс баялгийн бүтээгдэхүүний үнэ унаж, төгрөгийн ханш сулрах дарамтанд бий болж эхлэхэд Монгол банк төгрөгийн ханшийг сулруулж, энэхүү цочролыг шингээх боломжийг бүрдүүлээгүй. Харин ч төгрөгийг хамгаалж, арилжааны банкуудад ам. доллар худалдан бүр ханшийг чангаруулсан. Гэтэл тун удалгүй гадаад валютын эрэлт нийлүүлэлтээс давж, Монгол банк валютын арилжаандаа хязгаарлалт хийн, онц шаардлагатай бараа бүтээгдэхүүний худалдан авалтанд захиргааны аргаар хуваарилж эхэлсэн. Монголбанкны ханш болон арилжааны банкууд, албан бус захын ханш хоорондын зөрүү улам бүр ихэссэн.

ОУВС-тай тохирсан гэрээний дагуу 3-р сарын 31-ээс эхлэн Монголбанк валютын арилжааны хязгаарлалтыг хүчингүй болгож, ханш тогтоохдоо дуудлага худалдааг ашиглах болсон. Монголбанк, арилжааны банкуудын оролцсон нээлттэй дуудлага худалдаа долоо хоног бүрийн Мягмар, Пүрэв гарагуудад 10 цагаас болж байна. Импорт эрхэлдэг аж ахуйн нэгжүүд дуудлага худалдаанд оролцохдоо харилцагч банкаараа дамжуулна. Гадаад валютын арилжаа нь одоогоор зөвхөн импортыг санхүүжүүлэх зорилготой. Дуудлага худалдааны төлбөр тооцоог бэлэн бусаар хийх бөгөөд дуудлага худалдаа эхлэхээс өмнө банкууд гүйлгээний төлбөрөө Монголбанкин дахь дансандаа төвлөрүүлсэн байх үүрэгтэй.

Валютыг санал болгосон хамгийн өндөр ханшаар худалдаж биелүүлсэн хамгийн бага ханш хаалтын ханш болно. Харин валютыг худалдан авахдаа санал болгосон хамгийн бага ханшаар тооцож хаалтын ханшийг биелүүлсэн хамгийн өндөр ханшаар тогтооно. Биелэгдсэн бүх саналын жигнэгдсэн дундаж ханш нь дундаж ханш болно.

Дуудлага худалдаа болохоос нэг хоногийн өмнө банкууд гадаад валютын зайлшгүй байх нөөцийн тайлангаа Монгол банкинд гаргаж өгсөн байна. Нэг саналын хэмжээ нь Монгол банкнаас тогтоосон хязгаараас хэтрэхгүй бөгөөд нэг банк тав хүртэл тооны санал өгч болно. Банкууд Монголбанкны эсрэг хуйвалдахыг хориглосон бөгөөд Монгол банк ямар нэгэн хуйвалдааны шинж тэмдгийг олж харвал дуудлага худалдааг цуцалж, Гадаад валютын дуудлага худалдааны журамд заасан арга хэмжээг авна. Уг журмыг зөрчсөн тохиолдолд нэг сая хүртэл төгрөгийн торгууль ногдуулж дараагийн найман удаагийн дуудлага худалдаанд оролцох эрхийг нь түтгэлзүүлэх хүртэл арга хэмжээ авч болно. Удаа дараа зөрчсөн тохиолдолд тухайн арилжааны банкны дуудлага худалдаанд оролцох эрхийг бүр мөсөн хүчингүй болгох эрх Монгол банкинд бий.

Туршилтын дуудлага худалдаагаар Монгол банк 876 мянган ам. долларыг 1585 төгрөгийн ханшаар арилжааны банкуудад худалдсан. 2009 оны 3-р сарын 31-нд болсон анхны албан ёсны дуудлага худалдаан дээр 673 мянган ам. долларыг 1497 төгрөгөөөр (жигнэсэн дундаж) худалдаж авсан. Төгрөгийн ханш сүүлийн үед чангарах болсон нь төгрөгт итгэх итгэл сайжирсан эсвэл хилийн худалдааны үйл ажиллагаа идэвхжиж (Монгол-Хятадын хилийн боомтууд улирлын чанартайгаар нээгдсэн), албан бус зах дээрх ам. долларын нийлүүлэлтийг нэмсэнээс үүдэлтэй болохыг хэлэх хараахан болоогүй байна. Гэхдээ Монголбанкнаас авсан арга хэмжээнүүд нь төгрөгийн ханшийг сулрана гэсэн хүлээлтийг арилгаж чадсан бөгөөд Монголбанк гадаад валютын нөөцөө нэмэгдүүлж эхлээд байна.

Эх сурвалж: Монгол банк, Дэлхийн Банк

16

Page 17: УЛСЫН ЭДИЙН ЗАСГИЙН САРЫН ТОЙМsiteresources.worldbank.org/MONGOLIAINMONGOLIANEXTN/... · 2009-04-22 · арга хэмжээг тэргүүн чиглэлд

Зураг 8a. Нэлээд удаан унаж байсан төгрөг ам. доллларын эсрэг чангарч эхэлсэн ...

Зураг 8б. … инфляци буурснаар төгрөгт итгэх итгэлийг бэхжүүлэх болно.

төгрөг/ам. Доллар ХҮИ-ийн инфляцийг бүрдүүлэгч Жилийн өөрчлөлт, хүчин зүйлүүд, хувиар хувиар

Сүүлчийн ажиглалт: 2009 оны 3-р сарын 28. Эх сурвалж: Үндэсний статистикийн хороо, Дэлхийн Банк Эх сурвалж: Санхүүгийн зохицуулах холбоо, Дэлхийн Банк

Эдгээр арга хэмжээний үр нааштай байх шиг байна. Тухайлбал, гадаад валютын арилжааны хязгаарлалт хүчингүй болж 3-р сарын сүүлийн хагаст зах зээл дээрх ам. долларын нийлүүлэлт өсч, төгрөгийн ханш 2.9 хувь (албан ханш), 11.3 хувь (арилжааны банкуудын ханш), 11.7 хувиар (албан бус зах) тус тус чангараад байна. Тэгэхлээр бодлогын өөрчлөлт үр дүнтэй болж чадсан байж магадгүй юм.

Цаашид инфляци буурах төлөвтэй байгаа бөгөөд энэ нь төгрөгт итгэх итгэлийг сэргээхэд чухал ач холбогдолтой байх болно. 2008 оны 8-р сард дээд цэгтээ хүрсэн инфляци 2-р сард 17 хувь болж хоёр дахин буурсан. Энэ хугацаанд хүнсний бараа, түлшний үнэ өөрчлөлтгүй байж суурь инфляци цорын ганц хүчин зүйл болж үлдсэн (Зураг 8б). Дотоодын эдийн засгийн өсөлт саарч хүнс, түлшний дэлхийн зах зээлийн үнэ буурч байгаа учраас 2009 оны эцэст инфляцийн жилийн өөрчлөлт 9 хувь болж буурах төлөвтэй байна.

Засгийн газрын дунд хугацааны арга хэмжээний хүрээнд Монгол банкны хяналт шалгалтын чадавхийг бэхжүүлж арилжааны банкуудын эрсдэлийн удирдлагыг сайжруулах болно. Банкны салбарын хууль эрх зүйн орчинг бэхжүүлэх үүднээс барьцаа хөрөнгийг хураан авах тухай зэрэг чухал хууль тогтоомжинд нэмэлт өөрчлөлт оруулах саналыг УИХ-д өргөн барих төлөвлөгөөтэй байна. Одоо үйлчилж буй барьцааг хураан авах тухай хууль тогтоомж нь зээлдэгчдийн талд илүү үйлчилж, зээлийн өрийг барагдуулах ажилд саад тотгор болж байгаа.

Дээрх нь мөнгөний өодлого, ханшийн бодлого, банкны салбарт гарч буй нааштай өөрчлөлтүүд хэдий ч сэтгэх дүүрэх шалтгаан болж чадахгүй. Тухайлбал, эдийн засгийн өсөлт нэмж саараахын хирээр зээлийн чанарт сөргөөр нөлөөлж банкуудын тайлан тэнцлийн үзүүлэлтүүдийг доройтуулна. Хүүгийн төвшинг өсгөсөн нь ирээдүйн зээлдэгчдийн хувьд хүсэн хүлээсэн зүйл биш байсан ч хүүг буцааж нэмсэн нөхцөлд хадгаламж гадагшлах үзэгдэл дахин гаарч төгрөгийн ханш хэт харвахад хүргэх аюултай. Аж ахуйн нэгжид олгосон зээлийн тал хувь нь гадаад валютын зээл байдаг учраас банкууд хүүгийн эрсдэлээс гадна ханшийн давхар эрсдэл үүрч байна.

17

Page 18: УЛСЫН ЭДИЙН ЗАСГИЙН САРЫН ТОЙМsiteresources.worldbank.org/MONGOLIAINMONGOLIANEXTN/... · 2009-04-22 · арга хэмжээг тэргүүн чиглэлд

3. Цаашид хянуур болгоомжоо алдахгүй байх хэрэгтэй

Засгийн газар, УИХ-ын зүгээс санхүү, эдийн засгийн хямралыг даван туулахын тулд шаардлагатай бөгөөд заримдаа хатуу арга хэмжээ авч, Монгол улсыг цаашдын өндөр өсөлт, тэсрэлтийн мөчлөгийн үеэр илүү тэсвэртэй болгохын тулд дунд хугацааны хөтөлбөрийг боловсруулж гаргалаа. Эдгээр нь нааштай алхам бөгөөд итгэл найдварыг төрүүлж байна. Гэхдээ эрсдэл цөөрөөгүй байна.

Нэгдүгээрт, төсвийн орлого улирлын шинжтэй байгаа учраас 2009 оны эхний хагаст зарлагын санхүүжилт маш хэцүү байх болно. Хоёрдугаарт, сая авч хэрэгжүүлсэн төсөв, мөнгөний бодлогын тэнцвэржүүлэх арга хэмжээнүүдийг бүрэн дүүрэн хүлээн зөвшөөрөхгүй бөгөөд популист дарамт шахалтын улмаас эргэж харахад хүргэж болзошгүй. Иймд 5-р сард Ерөнхийлөгчийн ээлжит сонгууль болохтой холбоотойгоор хөтөлбөрийг дэмжин ажиллаж байгаа эвслийн засгийн газрыг дарамт шахалтанд оруулж болзошгүй. Гуравдугаарт, төсвийн зарлагыг танах арга хэмжээний хүрээнд чухал дэд бүтцийн засвар үйлчилгээнд зохих хөрөнгө үлдээгээгүй учраас цаашид эрсдэл үүсгэж болзошгүй. Дөрөвдүгээрт, одоо үйлчилж буй бүх нийтийг хамарсан халамжийг тогтолцоог эмзэг бүлэгт чиглэсэн тогтолцоогоор аль болох яаралтай сольж ядуу бүлгийг сайн хамгаалахгүй бол тэд хүнд байдалд орж болзошгүй. Тавдугаарт, сүүлийн үеийн тоо мэдээ, тооцоо судалгаанаас харахад гадаад өрийн хүндрэлтэй байдал үүсэх эрсдэл бага байгаа хэдий нэмэлт зээллэг авах нөөц бололцоо хязгаарлагдмал байна. Эцэст нь, зэс болон бусад бараа түүхий эдийн үнэ цаашид дахин унаж, төсөвт нэмэлт дарамт болон гадаадын хөрөнгө оруулалт нэмэгдэж эхлэх хугацааг хойшлуулж орж ирэх урсгалд сөргөөр нөлөөлж болзошгүй.

Эцэст нь дүгнэхэд төсөв, мөнгөний бодлогод гарсан байр суурийн өөрчлөлт нь зөв чиглэлд явж байгаад эргэлзэх зүйл байхгүй ч тэрхүү байр сууриа цаашид тууштай хадгалж үнэхээр итгэл хүлээсэн болох шаардлагатай байна. Дэлхийн эдийн засгийн төлөв баргар хэвээр байгаа тул Монгол улс шиг жижиг бөгөөд нээлттэй эдийн засагтай улсад дээр дурьдсан итгэл төрүүлсэн дохионы хувьд анхаарал болгоомжоо алдахгүй байх нь зүйтэй.

18

Page 19: УЛСЫН ЭДИЙН ЗАСГИЙН САРЫН ТОЙМsiteresources.worldbank.org/MONGOLIAINMONGOLIANEXTN/... · 2009-04-22 · арга хэмжээг тэргүүн чиглэлд

Хүснэгт 1. Монгол улс: Үндсэн үзүүлэлтүүд

2003 2004 2005 2006 2007 2008 ХБГ

2009 төс.

Үйлдвэрлэл, ажил эрхлэлт, үнэ Бодит ДНБ (жилийн өөрчлөлт, хувиар) 7.0 10.6 7.3 8.6 10.2 8.9 2.7 Аж үйлдвэрийн индекс ... ... ... 100.0 110.4 113.4 ... (жилийн өөрчлөлт, хувиар) ... ... ... ... 10.4 2.8 ... Ажилгүйдэл (ажиллах хүчинд эзлэх хувь, оны эцэст) 3.4 3.6 3.3 3.2 2.8 2.8 ...

Хэрэглээний үнэ (жилийн өөрчлөлт, хувиар) 4.6 10.9 9.6 5.9 14.1 23.2 9.0 . Улсын салбар Төсвийн тэнцэл (ДНБ-д эзлэх хувь) -3.7 -1.8 2.6 8.1 2.8 -5.0 -6.0 Ашигт малтмалын бус тэнцэл (ДНБ-д эзлэх хувь)(1) -5.9 -5.8 -1.3 -7.3 -13.4 -15.3 -10.4

Улсын салбарын дотоод өр (ДНБ-д эзлэх хувь, хугацааны эцэст) 3.1 1.4 0.1 1.0 0.5 0.0 0.0

Гадаад худалдаа, төлбөрийн тэнцэл, гадаад өр

Худалдааны тэнцэл (сая ам. долл) -199.6 -99.2 -99.5 136.2 -52.4 -596.5 -331.0 Барааны экспорт (сая ам. долл) 627.3 872.1 1066.1 1543.9 1950.7 2532.5 1863.0

(жилийн өөрчлөлт, хувиар) 19.7 39.0 22.2 44.8 26.4 29.8 -26.4 Зэсийн экспорт (жилийн өөрчлөлт, хувиар) .. .. 14.7 94.8 27.7 3.0 .. Барааны импорт (сая ам. долл) 826.9 971.3 1165.6 1407.7 2003.1 3128.9 2194.0

(жилийн өөрчлөлт, хувиар) 21.6 17.5 20.0 20.8 42.3 56.2 -29.9 Урсгал дансны тэнцэл (сая ам. долл) (2) -102.4 24.1 29.7 221.6 264.8 -502.7 -261.8

(ДНБ-д эзлэх хувь) -7.1 1.3 1.3 7.0 6.7 -9.6 -6.5 Гадаадын хөрөнгө оруулалт (сая ам. долл) 131.5 128.9 257.6 289.6 360.0 682.5 316.5 Гадаад өр (сая ам. долл) (3) 1240.3 1311.8 1360.0 1413.9 1528.7 1600.5 1795.8

(ДНБ-д эзлэх хувь) 87.3 73.7 59.7 44.3 38.9 33.1 46.8 Богино хугацааны өр (сая ам. долл) 0.0 0.0 0.0 0.0 0.0 0.0 ..

Өрийн үйлчилгээний харьцаа (бараа үйлчилгээний экспортод эзлэх хувь) (3) 13.4 9.4 7.6 5.4 4.3 3.5 4.3 Гадаад валютын цэвэр нөөц (сая ам. Долл) 203.5 207.8 333.1 718.0 1,000.6 656.7 822.1

(бараа үйлчилгээний импортын сараар) 2.3 1.8 2.5 4.6 5.0 2.1 3.7 Санхүүгийн зах зээл Дотоодын зээл (жилийн өөрчлөлт, хувиар) 157.3 25.8 18.8 -3.1 78.4 60.6 .. Богино хугацааны зээлийн хүү (жилийн хүү, хувиар) .. 15.8 3.7 5.1 8.4 9.8 .. Ханш (төгрөг/ам. долл, хугацааны эцэст) (4) 96.9 95.4 101.8 107.1 109.0 130.2 .. Үйлчилж буй бодит ханш (2000=100)(5) -4.8 -1.5 6.7 5.2 1.8 19.5 .. (жилийн өөрчлөлт, хувиар) 151.5 120.8 203.6 382.0 2048.0 1181.6 .. Хөрөнгийн захын индекс (2000=100) (6) Суурь: Нэрлэсэн ДНБ (тэрбум төгрөг) 1,660 2,152 2,780 3,715 4,600 6,130 6,294 Нэрлэсэн ДНБ (сая ам. долл) 1,448 1,,814 2,307 3,156 3,930 5,258 4,035

Төсөөллийг Дэлхийн Банк, ОУВС-гийн зөвлөмжтэй нийцүүлэн гаргасан. (1) Ашигт малтмалын буй тэнцлийг тооцохдоо уул уурхайн компанийн төсөвт төлсөн ашгийн татвар, ногдол ашиг, гэнэтийн ашгийн татвар, нөөц ашигласны төлбөрийг оруулаагүй. (2) Гадаад салбарын 2009 оны төсөөллийг урсгал дансны 2008 оны эцсийн гүйцэтгэл бус өмнө гаргасан урьдчилсан гүйцэтгэл дээр үндэслэж тооцсон. (3) Улсын болон Засгийн газрын баталгаатай өр. (4) 2006 он хүртэл 14 хоногийн үнэт цаасны хүү, 2007 оны хувьд 7 хоногийн үнэт цаасны хүү. (5)Нэмэх утга нь ханш сулралтыг илэрхийлнэ. (6) Top-20 индекс, хугацааны эцэст, индекс=100 2000 оны 12-р сар.Эх сурвалж: Монгол банк, Үндэсний статистикийн хороо, Сангийн яам, ОУВС, Дэлхийн Банкны мэргэжилтнүүдийн тооцоо судалгаа.

19