48
ШҮҮХИЙН ЕРӨНХИЙ ЗӨВЛӨЛИЙН ДЭРГЭДЭХ ШҮҮХИЙН СУДАЛГАА , МЭДЭЭЛЭЛ , СУРГАЛТЫН ХҮРЭЭЛЭН ЦАГДАН ХОРИХ АРГА ХЭМЖЭЭГ ШИЙДВЭРЛЭЖ БУЙ ШҮҮХИЙН ПРАКТИК БА ХҮНИЙ ЭРХИЙН ХЭРЭГЖИЛТ Бодлогын судалгааны тайлан Гүйцэтгэсэн: Э.Өлзийлхам /Судлаач, докторант/ Х.Билгүнзаяа /Шүүхийн судалгаа хариуцсан референт/ А.Ариунболд /Туслах судлаач/ Улаанбаатар хот 2014

ХЭМЖЭЭГ ШИЙДВЭРЛЭЖ БУЙresource3.sodonvision.com/shuuh/file/2014/10... · 2014-10-09 · 3.1. Цагдан хорих арга хэмжээн дэх хүний

  • Upload
    others

  • View
    16

  • Download
    0

Embed Size (px)

Citation preview

ШҮҮХИЙН ЕРӨНХИЙ ЗӨВЛӨЛИЙН ДЭРГЭДЭХ ШҮҮХИЙН СУДАЛГАА , МЭДЭЭЛЭЛ , СУРГАЛТЫН ХҮРЭЭЛЭН

ЦАГДАН ХОРИХ АРГА ХЭМЖЭЭГ ШИЙДВЭРЛЭЖ БУЙ ШҮҮХИЙН ПРАКТИК БА ХҮНИЙ ЭРХИЙН ХЭРЭГЖИЛТ

Бодлогын судалгааны тайлан

Гүйцэтгэсэн: Э.Өлзийлхам /Судлаач, докторант/

Х.Билгүнзаяа /Шүүхийн судалгаа хариуцсан референт/ А.Ариунболд /Туслах судлаач/

Улаанбаатар хот

2014

Цагдан хорих арга хэмжээг шийдвэрлэж буй шүүхийн практик ба хүний эрхийн хэрэгжилт! 2014

!

!!

1!

Гарчиг

Хураангуй агуулга

Удиртгал

Нэгдүгээр бүлэг . Эрүүгийн байцаан шийтгэх ажиллагаан дахь цагдан хорих арга

хэмжээ : эрх зүйн үндэслэл ба прокурор , шүүгчийн эрх хэмжээ

1.1. Цагдан хорих арга хэмжээ авах үндэслэл, эрх зүйн зохицуулалт

1.1.1. Цагдан хорих арга хэмжээ ба эрх зүйн зохицуулалт

1.1.2 Мөрдөн байцаах ажиллагаа ба цагдан хорих арга хэмжээ

1.2. Цагдан хорих арга хэмжээ

1.2.1 Цагдан хорих арга хэмжээн дэх прокурорын хяналт

1.2.2 Цагдан хорих арга хэмжээ ба шүүгчийн захирамж

Хоёрдугаар бүлэг . Шүүхийн практик

2.1. Шүүхээс цагдан хорих арга хэмжээ авсан статистик мэдээ, дүн шинжилгээ (2013-2014

онуудын хагас жилийн дүн мэдээг харьцуулах)

2.2. Цагдан хорих арга хэмжээг шийдвэрлэж буй шүүхийн практик

Гуравдугаар бүлэг . Цагдан хорих арга хэмжээ ба хүний эрхийн тулгамдаж буй

асуудал

3.1. Цагдан хорих арга хэмжээн дэх хүний эрхийн дотоодын болон олон улсын эрх зүйн хэм

хэмжээ

3.2. Цагдан хорих арга хэмжээн дэх хүний эрхийн зөрчил, тулгамдаж буй асуудал

Дөрөвдүгээр бүлэг . Олон улсын сайн туршлага

4.1. АНУ-ын сайн туршлага

4.2. ХБНГУ-ын сайн туршлага

Дүгнэлт

Cанал зөвлөмж

Эх сурвалж

Хавсралт

Цагдан хорих арга хэмжээг шийдвэрлэж буй шүүхийн практик ба хүний эрхийн хэрэгжилт! 2014

!

!!

2!

Хураангуй Шүүхийн ерөнхий зөвлөлийн дэргэдэх Шүүхийн судалгаа, мэдээлэл, сургалтын

хүрээлэнгээс “Цагдан хорих арга хэмжээг шийдвэрлэж буй шүүхийн практик ба хүний эрхийн хэрэгжилт” сэдэвт судалгааны ажлыг 2014 оны 07 сарын 09-ний өдрөөс 09 сарын 20-ны хооронд Шүүхийн судалгаа, мэдээлэл, сургалтын хүрээлэнгийн судлаачид хийж гүйцэтгэлээ.

Судалгаагаар цагдан хорих арга хэмжээ авах тухай 100 прокурорын санал, 100 шүүгчийн захирамжийг судалж, цагдан хорих арга хэмжээг хэрэгжүүлэхэд тулгамдаж буй асуудлыг тодорхойлохын тулд нийт 142 шүүгч, прокурор, өмгөөлөгчөөс санал асуулга авсан болно. Мөн түүнчлэн олон улсын сайн туршлагыг АНУ болон ХБНГУ зэрэг улсын жишээн дээр судалж, эдгээрийг Монгол Улсад нэвтрүүлж болох тухай санал, зөвлөмжийг боловсруулав.

Судалгааг “Эрүүгийн байцаан шийтгэх ажиллагаан дахь цагдан хорих арга хэмжээ: эрх зүйн үндэслэл ба прокурор, шүүгчийн эрх хэмжээ”, “Шүүхийн практик”, “Цагдан хорих арга хэмжээ ба хүний эрхийн тулгамдаж буй асуудал”, “Олон улсын сайн туршлага” гэсэн дөрвөн бүлэгт ангилж, цагдан хорих арга хэмжээг хэрэгжүүлж буй 2013 болон 2014 оны эхний хагас жилийн статистик мэдээг танилцуулах, харьцуулалт, дүн шинжилгээг хийх, цагдан хорих арга хэмжээг авах өнөөгийн нөхцөл байдал, эрх зүйн зохицуулалт, тулгамдаж буй асуудал, шүүхийн практик зэрэг асуудлуудыг авч үзлээ.

Цагдан хорих арга хэмжээ авч буй өнөөгийн нөхцөл байдлаар уг арга хэмжээ авагдсан хүмүүсийн дийлэнх нь хүндэвтэр гэмт хэрэгт холбогдсон байдаг бөгөөд түүний дотор “оргон зайлж болзошгүй” гэсэн үндэслэлээр ихэнх хувь нь хоригдсон байдаг. Эрүүгийн процессын хуультай харьцуулахад манай улсын хувьд “оргон зайлж болзошгүй” гэсэн үндэслэлийг хуулиараа тодорхойлоогүй боловч шүүхийн практикт түгээмэл хэрэглэж байгаа нь цагдан хорих арга хэмжээ нь зарим талаараа субектив байдлаар хэрэгждэг болохыг харуулж байна. Энэ бодлогын судалгааны хүрээнд дараах санал, зөвлөмжийг дэвшүүлэв. Үүнд:

1. Цагдан хорих арга хэмжээний эрх зүйн үндэслэлийг сайжруулах Эрүүгийн байцаан шийтгэх хуулинд цагдан хорих арга хэмжээ авч буй эрх зүйн үндэслэлийг тодорхой болгох шаардлагатай байна. Үүнд : · Цагдан хорих арга хэмжээг хангалттай нотлох баримтад тулгуурлахгүйгээр

“оргон зайлж болзошгүй” гэх мэт субектив байдлаар авах бололцоог бүрдүүлж байгаа эрх зүйн үндэслэлийг хуулиндаа нарийвчлан суулгаж өгөх, практикийг сайжруулах;

· Цагдан хорих арга хэмжээг авах болон сунгахдаа мөрдөн байцаагч, прокурорын саналыг үндэслэж бус сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийг түүний

Цагдан хорих арга хэмжээг шийдвэрлэж буй шүүхийн практик ба хүний эрхийн хэрэгжилт! 2014

!

!!

3!

өмгөөлөгчийн хамт байлцуулан тайлбар, хүсэлт, нотлох баримтыг үнэлэх замаар уг арга хэмжээг хэрэгжүүлэхээр хуулиндаа тодорхой тусгах;

· Хүндэвтэр гэмт хэргийн сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчид цагдан хорих арга хэмжээг хэрэглэхгүй байх;

· Цагдан хорих арга хэмжээг олон улсын шүүхийн практикт хэрэглэж буй үндэслэл нь гэмт хэрэгт сэжиглэгдсэн этгээдийг шаардлагатай үед хууль, шүүхийн байгууллагын өмнө авчрах явдал байдаг бөгөөд хорьж буй хугацааны хувьд богино байдаг. Иймд цагдан хорих арга хэмжээн дэх хугацааг олон улсын стандартын дагуу багасгах;

· Таслан сэргийлэх арга хэмжээний төрөл хэлбэрийг нэмэгдүүлэн цагдан хорихоос өөр төрлийн албадлагын шинжтэй хязгаарлах арга хэмжээг нэмэгдүүлэх, цагдан хорих арга хэмжээг хамгийн эцсийн шатанд авахаар хуулиндаа тусгах;

· Эрүүгийн байцаан шийтгэх хуулинд шүүгч шаардлагатай гэж үзсэн, эсхүл өмгөөлөгч хүсэлт гаргасан тохиолдолд яллах, өмгөөлөх талыг оролцуулан шүүгч шийдвэрлэхээр заасан, үүнийг практикт хэрэгжүүлж хэвшиж байгаа хэдий ч шүүхийн практикт эрүүгийн процессын ажиллагаа эхлэх үеэс өмгөөлөгчөөр төдийлөн хангагдахгүй байна. Иймд цагдан хорих арга хэмжээ авах тухай шийдвэр гаргахад өмгөөлөгчөөр заавал байлцуулах;

· Манай улсын хувьд цагдан хорих арга хэмжээ авах эрх зүйн үндэслэлийг хуулиндаа тусгасан ч суллах үндэслэл тодорхойгүй байна. Иймд цагдан хоригдсон этгээдийг суллах, цагдан хорих ба суллах нөхцлийн талаар дахин хяналт хэрэгжүүлэх (review), зайлшгүй цагдан хоригдсон этгээдийг суллах үндэслэл, нөхцлийг хуулиндаа тодорхой тусгах шаардлагтай байна.

2. Цагдан хорих арга хэмжээ авч буй шүүхийн практикийг өөрчлөх

Зөвшөөрлийн шүүхийн тогтолцоо ба давуу тал :

Цагдан хорих арга хэмжээ авахдаа хуулинд заасан үндэслэл, нотлох баримтын хүрээнд яллах тал болон сэжигтэн, түүний хууль ёсны өмгөөлөгчийг шүүхийн өмнө тэгш эрхтэйгээр мэтгэлцүүлэн шийдвэр гаргадаг нь хүний эрхийг хангах, хамгаалах баталгаа болно. Энэ шүүх хэрэгжсэнээр мөрдөн байцаагч, прокурорын гаргасан үндэслэлийн дагуу цагдан хорих арга хэмжээ авахаар хязгаарлагдах бус эрүүгийн байцаан шийтгэх ажиллагааны бүх үе шатанд оролцдог нь хүний халдашгүй байх, гэм буруутай нь шүүхийн өмнө нь нотлогдоогүй байхад эрүүгийн хариуцлагад татагдахгүй байх зарчмын баталгаа болж өгнө.

Манай улсад батлан даалт, үзлэг, оршин суух газраасаа гадагш явахгүй гэх мэт албадлагын арга хэмжээний бусад төрлийг прокурорын зөвшөөрлөөр авдаг бөгөөд зөвшөөрлийн шүүхийн тогтолцоо нэвтэрсэн улсад уг албадлагын арга хэмжээг шүүгчийн /magistrate judge/ шийдвэрээр хэрэгжүүлдэг.

Цагдан хорих арга хэмжээг шийдвэрлэж буй шүүхийн практик ба хүний эрхийн хэрэгжилт! 2014

!

!!

4!

Энэ тогтолцоог манай улсын шүүхийн тогтолцоонд нэвтрүүлбэл таслан сэргийлэх арга хэмжээний бусад төрлийг авах эрх нь шүүхийн байгууллагад шилжиж цагдан хорихоос өөр албадлагын арга хэмжээний альтернатив хувилбарыг шүүхийн практикт хэвшүүлэх боломжтой юм.

Түүнчлэн манай улсын хувьд цагдан хорих арга хэмжээ авах эрх зүйн үндэслэлд төдийлөн нарийн зохицуулалт байхгүй, цагдан хоригдсон сэжигтэн, яллагдагчийг суллах эрх зүйн зохицуулалт, таслан сэргийлэх арга хэмжээний өөр төрлөөр орлуулан хэрэглэх зохицуулалт сул, мөн үндэслэлгүйгээр цагдан хоригдсон тохиолдолд шийдвэрлэх гомдлын механизм хангалтгүй байдаг. Иймд цагдан хорих асуудлыг дагнан хариуцаж байгаа шүүгчдийн тоог нэмэгдүүлж зөвшөөрлийн шүүхийн тогтолцоог жишиг болгох нь цагдан хорих арга хэмжээний үед хүний эрх зөрчигдөх эрсдлийг бууруулах давуу талтай юм.

Цагдан хорих арга хэмжээг шийдвэрлэж буй шүүхийн практик ба хүний эрхийн хэрэгжилт! 2014

!

!!

5!

Удиртгал

Эрүүгийн байцаан шийтгэх ажиллагааны (ЭБША) үе шат бүрт хүний эрхийг хангаж, хамгаалах шаардлага тулгамддаг. Учир нь, ЭБША-ын нэг талд эрүүгийн байцаан яллах чиг үүрэгтэй прокурор тэргүүтэй төрийн албадлагын аппарат, нөгөө талд гэм буруутай болохыг нь шүүх тогтоогоогүй цагт гэм буруугүйд тооцогдох Үндсэн хуульд тунхагласан зарчмаас өөр бараг хамгаалалтгүй шахам иргэн байгаа тэнцвэргүй нөхцөл явагддаг.1 Монгол Улс шинэ Үндсэн хуулиа хүн төрөлхтний соёл иргэншлийн ололт амжилтанд тулгуурлан эх орондоо хүмүүнлэг, иргэний, ардчилсан нийгэм байгуулах зорилтыг дэвшүүлснээс хойш энэ чиглэлд хууль тогтоомжийн хүрээнд болон хуулийн байгууллагын үйл ажиллагааны практикт багагүй өөрчлөлт, шинэчлэлийг хийж байгаа хэдий ч эрүүгийн процессын ажиллагаанд хүний эрх зөрчигдөх асуудал гарсаар байна.

Цагдан хорих арга хэмжээ нь хүний халдашгүй байх, эрх чөлөөтэй байх салшгүй эрхийг хөнддөг учраас үндэсний төдийгүй олон улсын түвшинд эрх зүйн хамгаалалт тогтоодог. Тухайлбал, НҮБ-ын 1945 оны Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 9 дүгээр зүйлд “Хэнийг ч дур мэдэн баривчлах, саатуулах буюу хөөн зайлуулах ёсгүй”, 1966 оны Иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын Пактын 9.1-д “...Хэнийг ч дур мэдэн баривчлах буюу цагдан хорьж болохгүй. Хуульд заасан үндэслэл, журмаас гадуур хэний ч эрх чөлөөг хасч болохгүй” гэж заасан. Түүнчлэн НҮБ-аас “Эрүүдэн шүүх болон бусад хэлбэрээр хэрцгий, хүнлэг бусаар буюу хүний нэр төрийг доромжлон харьцаж шийтгэхийн эсрэг конвенц”-ийг 1984 онд, “Цагдан хорих болон хорих ял эдэлж байгаа хүмүүсийг хамгаалах зарчмууд”2-ыг 1988 онд тус тус батлан гаргажээ. Энэ байдлыг Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт: “Монгол Улсын иргэн халдашгүй чөлөөтэй байх эрхтэй. Хуульд заасан үндэслэл журмаас гадуур дур мэдэн хэнийг ч нэгжих, баривчлах, цагдан хорих, мөрдөн мөшгих эрх чөлөөг нь хязгаарлахыг хориглоно” гэж баталгаажуулжээ.

Эрүүгийн байцаан шийтгэх эрх зүйн түүхэн уламжлалыг судалж үзвэл 1926 оны Монгол Улсын Шүүн таслах газраас аливаа хэргийг байцаах ба шийтгэх тухай хуульд уг арга хэмжээ анхлан тусгагдсан байдаг. Түүнээс хойш 1949 онд батлагдсан БНМАУ-ын Эрүүгийн байцаан шийтгэх хуулиар илүү өргөн хүрээнд зохицуулалт орж, 1963, 1994, 2002 оны Эрүүгийн байцаан шийтгэх хуулиар тухай бүр ялимгүй өөрчлөлт орсон. Хамгийн сүүлийн буюу 2002 оны Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 68 дугаар зүйлд цагдан хорих арга хэмжээ, түүнийг авах үндэслэл, журмыг, 69 дүгээр зүйлд цагдан хорьж мөрдөх хугацаа, түүнийг сунгах журмыг хуульчилж зохицуулсан байна. Энэ зохицуулалтын дагуу Эрүүгийн хуульд заасан хүнд, онц хүнд гэмт хэрэг үйлдсэн

!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!1 Хууль зүйн үндэсний хүрээлэнгээс гаргасан ЭБШ хууль дахь шүүхээс хэргийг нэмэлт хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт хийлгэхээр прокурорт буцаах талаарх зохицуулалт судалгаа 18 дахь тал. 2 Англ. Body of Principles for the Protection of All Persons under Any Form of Detention or Imprisonment.

Цагдан хорих арга хэмжээг шийдвэрлэж буй шүүхийн практик ба хүний эрхийн хэрэгжилт! 2014

!

!!

6!

сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, түүнчлэн удаа дараа ял шийтгэгдэж байсан этгээд, онц аюултай гэмт хэрэгтэн дахин гэмт хэрэгт сэрдэгдсэн бол хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, шүүхээс оргон зайлах, хэргийн бодит байдлыг тогтооход саад учруулах, гэмт хэрэг дахин үйлдэхээс урьдчилан сэрэмжлэх зорилгоор цагдан хорьж болно.3 Харин хүндэвтэр хэргийн хувьд өмнө нь авсан таслан сэргийлэх арга хэмжээг зөрчсөн, хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, шүүхээс оргон зайлж болзошгүй, эсхүл оргон зайлсан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад дахин гэмт хэрэг үйлдсэн бол цагдан хорьж болохоор заажээ.4

Судалгааны ажлын зорилго : Өнөөгийн байдлаар хамгийн түгээмэл хэрэглэгддэг таслан сэргийлэх арга хэмжээний нэг бол цагдан хорих арга хэмжээ болж байгаа тул энэхүү бодлогын судалгааны хүрээнд цагдан хорих арга хэмжээ, түүнийг хэрэглэх үндэслэл, журам, өнөөгийн практикийг гадаадын улс орнуудын сайн туршлагатай харьцуулан судалж хүний эрхийн хэрэгжилтийг хангах үүднээс тулгамдаж буй асуудлыг тодорхойлж шийдвэрлэх арга замыг дэвшүүлэхэд оршино. Энэ зорилгыг хангах үүднээс дараахь зорилтыг дэвшүүлэн ажиллаа. Үүнд:

1. Эрүүгийн байцаан шийтгэх ажиллагаан дахь цагдан хорих арга хэмжээтэй холбоотой дотоодын хууль тогтоомж, эрх зүйн зохицуулалтыг судлан дүн шинжилгээ хийх;

2. Цагдан хорихтой холбоотой олон улсын хэм хэмжээг судлан хүний эрхийн тулгамдаж буй асуудлыг тодорхойлох;

3. Цагдан хорих арга хэмжээ авч буй шүүхийн практикийг судлах (статистик тоо, мэдээ);

4. АНУ болон ХБНГУ-ын цагдан хорих арга хэмжээ авч буй үндэслэл, шүүхийн практикийг судалж, эдгээрийг Монгол Улсад нэвтрүүлж болох тухай санал дэвшүүлэх;

5. Судалгааны явцад цугларсан мэдээ, материалыг нэгтгэн цагдан хорих арга хэмжээг хэрэгжүүлж буй өнөөгийн эрх зүйн орчин, практикийг сайжруулах санал, зөвлөмж боловсруулах зэрэг болно.

Судлагдсан байдал : Эрүүгийн байцаан шийтгэх ажиллагаан дахь цагдан хорих арга хэмжээг хэрэгжүүлэх асуудал нь хүний эрхтэй холбоотой учраас эрдэмтэн, судлаачид төдийгүй хүний эрхийг хамгаалах чиглэлээр ажилладаг олон улсын болон дотоодын байгуулагуудын анхаарлыг ихээхэн татдаг. Тиймээс ч салбар эрх зүйн эрдэмтэн, судлаачдын дунд онолын тайлбар, хамтын бүтээл, гарын авлага, өгүүлэл, нийтлэл ихээр хэвлэгдэн гарсан бөгөөд эдгээрээс дурдвал: Ж.Бямбаа, Г.Баясгалан “Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх эрх зүйн зарим асуудал” 1998 он, Ч.Цогт-

!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!3 Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 68 дугаар зүйлийн 68.1. 4 Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 68 дугаар зүйлийн 68.2.

Цагдан хорих арга хэмжээг шийдвэрлэж буй шүүхийн практик ба хүний эрхийн хэрэгжилт! 2014

!

!!

7!

Очир “Таслан сэргийлэх арга хэмжээ” 1995 он, Б.Бат-Эрдэнэ “Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх эрх зүй” 2004 зэрэг ном зохиолууд болон энэ чиглэлээр Монгол Улсын Хүний эрхийн үндэсний комиссын илтгэл зэрэг болно.

Судалгааны арга зүй: Судалгаанд шинжлэх ухааны танин мэдэхүйн нийтлэг аргуудыг хэрэглэснээс гадна цагдан хорих арга хэмжээг хэрэгжүүлж буй шүүхийн практикийг судлахдаа санал асуулгын болон статистикийн арга, ярилцлагын арга, гадаад орнуудын сайн туршлагыг судлахдаа харьцуулан судлах аргыг тус тус ашигласан болно.

Судалгааны ажлын шинэлэг тал : Энэ судалгаа нь цагдан хорих арга хэмжээний талаар олон улсын болон дотоодын хэм хэмжээг судалснаас гадна дараах асуудлыг авч үзсэн болно. Үүнд:

1. Цагдан хорих арга хэмжээг хэрэгжүүлж буй шүүхийн практикийг судалсан. Үүний хүрээнд:

- Цагдан хорих тухай прокурорын санал болон шүүгчийн захирамжийг харьцуулан судалсан;

- Цагдан хорих арга хэмжээ авсан шүүхийн статистик тайлан мэдээг боловсруулан дүгнэлт гаргасан.

2. Эрх зүйн орчинг сайжруулах, тулгамдаж буй асуудлыг тодорхойлох зорилгоор шүүгч, прокурор, өмгөөлөгчдийн дунд санал асуулга явуулж тулгамдаж буй асуудлыг тодорхойлсон.

3. Гадаад орнуудын ЭБША дахь цагдан хорих үндэслэл, эрх зүйн орчинг судлан дотоодын хууль, эрх зүйн орчинг сайжруулах талаар санал, зөвлөмж дэвшүүлсэн.

4. Шүүхийн ерөнхий зөвлөлийн дэргэдэх Шүүхийн судалгаа, мэдээлэл, сургалтын хүрээлэнгээс 2014 оны 6 дугаар сарын 9-ний өдөр “Эрүүгийн байцаан шийтгэх ажиллагаан дахь цагдан хорих арга хэмжээ ба хүний эрх, тулгамдсан асуудлууд” сэдэвт хэлэлцүүлгийг зохион байгуулсан. Хэлэлцүүлэгт Эрүүгийн хэргийн анхан болон давж заалдах шатны шүүгчид, Хууль зүйн яам, Улсын ерөнхий прокурорын газар, Цагдаагийн ерөнхий газар, Монголын өмгөөлөгчдийн холбоо, Авлигатай тэмцэх газар, Хүний эрхийн үндэсний комисс, эрдэмтэн судлаачдын төлөөлөл 40 гаруй хүн, хэвлэл мэдээллийн 30 гаруй байгууллага оролцсон болно. Тус хэлэлцүүлгээр эрүүгийн байцаан шийтгэх ажиллагаан дахь цагдан хорих арга хэмжээний өнөөгийн байдал, эрх зүйн зохицуулалт, хүний эрхтэй холбогдсон тулгамдсан асуудал зэргийг хөндөн хэлэлцэж, 11 заалт бүхий зөвлөмжийг боловсруулж гаргасан.

Цагдан хорих арга хэмжээг шийдвэрлэж буй шүүхийн практик ба хүний эрхийн хэрэгжилт! 2014

!

!!

8!

Нэгдүгээр бүлэг . Эрүүгийн байцаан шийтгэх ажиллагаан дахь цагдан хорих арга хэмжээ

1.1.1. Цагдан хорих арга хэмжээ авах үндэслэл , эрх зүйн зохицуулалт

Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 16.13 дахь хэсэгт “Монгол Улсын иргэн халдашгүй чөлөөтэй байх эрхтэй. Хуульд заасан үндэслэл, журмаас гадуур дур мэдэн хэнийг ч нэгжих, баривчлах, хорих, мөрдөн мөшгөх, эрх чөлөөг нь хязгаарлахыг хориглоно. Хэнд боловч эрүү шүүлт тулгаж, хүнлэг бус, хэрцгий хандаж, нэр төрийг нь доромжилж болохгүй. Баривчилсан шалтгаан, үндэслэлийг баривчлагдсан хүн, түүний гэр бүлийнхэн, өмгөөлөгчид нь хуульд заасан хугацаанд мэдэгдэнэ” гэж заасан. Халдашгүй чөлөөтэй байх эрх нь Үндсэн хуулиар баталгаажуулсан хэн боловч дур мэдэн халдаж болохгүй туйлын эрх болно.5

Цагдан хорих гэдэг нь сэжигтэн, яллагдагчийг гагцхүү хуульд заасан үндэслэл байгаа тохиолдолд хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч, прокурорын санал болгосноор шүүгчийн захирамжаар хуульд заасан хугацаанд нийгмээс тусгаарлаж, Үндсэн хуульд заасан эрх, эрх чөлөөний зарим хэсгийг тодорхой хугацаагаар хязгаарлаж байгаа албадлагын арга хэмжээ мөн.6 Үүнийг гэмт хэрэг үйлдсэн этгээдийн хэргийг мөрдөн байцаах шатанд хуульд заасан хангалттай үндэслэлтэй нөхцөлд хэрэглэдэг хамгийн хатуу арга хэмжээ болдог.7

ЭБШ ажиллагаа нь гэмт хэргийг түргэн шуурхай илрүүлж, гэмт хэрэг үйлдсэн этгээдэд зохих ял шийтгэлийг оногдуулах, гэм буруугүй хэнийг ч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцохгүй байх явдлыг хангах зорилттой. Сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчид таслан сэргийлэх арга хэмжээ авах нь төрийн хүсэл зориг давамгайлсан албадлагын (императив) шинжтэй байдаг тул энэ арга хэмжээг авч хэрэгжүүлэхэд хүний эрх хөндөгдөж байдаг. Түүний дотор таслан сэргийлэх арга хэмжээ гэдэг бол сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийг хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, шүүхээс оргон зугтаалгахгүй, хэргийн байдлыг тал бүрээс нь бүрэн бодитой тогтоох, ЭБШ ажиллагааг хуулийн дагуу явуулахад саад хийлгэхгүй, цаашид гэмт хэрэг шинээр үйлдэх бололцоо олгохгүй байх зорилгоор тэдний хувийн эрх, эрх чөлөөг хуульд заасан үндэслэл, журмын дагуу хязгаарлаж байгаа Эрүүгийн байцаан шийтгэх хуульд тусгайлан

!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!5 Г.Совд, “Монгол Улсын Үндсэн хууль, хүний эрх” /Харьцуулсан эрх зүй/, Улаанбаатар хот, 1999 он, 51 дэх тал. 6 Д.Ширэндэв, “Цагдан хорих ТСАХ-г хэрэглэх эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгох зарим асуудал” магистрын дипломын ажил, 20 дахь тал. 7 Г.Совд, “Монгол Улсын Үндсэн хууль, хүний эрх” /Харьцуулсан эрх зүй/, Улаанбаатар хот, 1999 он, 56 дахь тал.

Цагдан хорих арга хэмжээг шийдвэрлэж буй шүүхийн практик ба хүний эрхийн хэрэгжилт! 2014

!

!!

9!

тогтоосон албадлагын арга хэрэгсэл8 бөгөөд хүний үндсэн эрхийг хөндөж хатуу хязгаарлалт тогтоож байдаг.

Иймд энэ арга хэмжээг хэрэгжүүлэхдээ хүний эрхийг дээдлэн, олон улсын болон дотоодын хууль тогтоомжийг чандлан сахиж ажиллах шаардлагатай бөгөөд зайлшгүй шаардлагатай тохиолдолд л цагдан хорих арга хэмжээг авч, хүний халдашгүй чөлөөтэй байх эрхийг хязгаарлах ёстой.9

Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуульд зааснаар хүнд, онц хүнд гэмт хэргийн сэжигтэн, яллагдагч болон удаа дараа ял шийтгэгдэж байсан этгээд, шүүхээс онц аюултай гэмт хэрэгтнээр тооцогдож байсан этгээд дахин гэмт хэрэгт сэрдэгдсэн тохиолдолд цагдан хорихоор заажээ.10 Хүнд, онц хүнд гэмт хэрэгт холбогдсон этгээд тухайн хэргийн нийгмийн хор аюул, түүнд харгалзах ял шийтгэлийн хэр хэмжээг мэдсэний үндсэн дээр оргон зугтах, бодит үнэнийг тогтооход саад учруулах, дахин гэмт хэрэг үйлдэх магадлал өндөр байдаг байна. Иймд Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан хүнд, онц хүнд гэмт хэрэгт сэжигтэн, яллагдагчаар татагдсан нь өөрөө цагдан хорих хангалттай үндэслэлийг бий болгодог.11 Мөн хуульд заасан үндэслэл тогтоогдвол хүндэвтэр гэмт хэргийн сэжигтэн, яллагдагчид цагдан хорих арга хэмжээг авч хэрэглэж болно. ЭБШ хуульд хүндэвтэр гэмт хэргийн сэжигтэн, яллагдагчийг цагдан хорих үндэслэлүүдийг дараах байдлаар зааж өгсөн.12 Үүнд:

· Өмнө авсан таслан сэргийлэх арга хэмжээг зөрчсөн; · Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, шүүхээс оргон зайлж болзошгүй эсхүл оргон зайлсан;

· Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад дахин гэмт хэрэг үйлдсэн зэрэг болно.

Цагдан хорих нь гагцхүү өөр төрлийн таслан сэргийлэх арга хэмжээг авах боломжгүй тохиолдолд хэрэглэдэг, ЭБШ албадлагын эцсийн арга хэмжээ мөн.13 Шүүхийн статистик тайлан мэдээнээс үзэхэд сэжигтэн, яллагдагчийг цагдан хорих үндэслэлүүдээс хамгийн түгээмэл хэрэглэж байгаа нь “оргон зайлж болзошгүй” гэсэн үндэслэл байдаг.14 “Оргон зайлж болзошгүй” гэсэн үндэслэлийг нарийвчлан

!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!8 Д.Цогтсайхан “Хүний эрх ба цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ”, Шүүх эрх мэдэл 1:40-45 (2014). 9 Henry.F. Fradella ‘’Criminal procedure for the criminal justice professional’’ 2012. 10 Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 68 дугаар зүйлийн 68.1. 11 Эрүүгийн байцаан шийтгэх албадлагын арга хэмжээ, сургалтын гарын авлага, УБ (2007). 12 Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 68 дугаар зүйлийн 68.2. 13 Б.Ганболд, “Эрүүгийн байцаан шийтгэх эрх зүй”. 14 2013 оны байдлаар нийт цагдан хорих зөвшөөрөл олгосон үндэслэлийн 44%-нь “оргон зайлж болзошгүй” гэсэн үндэслэл байна. Монгол Улсын Шүүхийн 2013 оны шүүн таслах ажиллагааны нэгдсэн дүн мэдээ (2013 он).

Цагдан хорих арга хэмжээг шийдвэрлэж буй шүүхийн практик ба хүний эрхийн хэрэгжилт! 2014

!

!!

10!

тодорхойлсон тодорхойлолт, хуулийн тайлбар үгүйлэгдэж байгаа бөгөөд практикт дараах нөхцөл байдлыг үүнд хамааруулж авч үзэж байна. Үүнд:

- Сэжигтэн, яллагдагч нь тодорхой оршин суух хаяггүй; - Оршин суух хаягийн өөрчлөлтийг мэдэгдээгүй; - Урьд ял шийтгүүлж байсан этгээд; - Ялтай байх хугацаандаа дахин гэмт хэрэгт холбогдсон; - Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, шүүхэд дуудсан цагт хүрэлцэн ирдэггүй;

- Гадаад улсад гарах магадлалтай /өөр улс руу явах билет захиалсан, авсан/.

Хүндэвтэр гэмт хэргийн сэжигтэн яллагдагчид өмнө нь заавал цагдан хорихоос өөр төрлийн таслан сэргийлэх арга хэмжээ авах, эсхүл боломжтой эсэхийг нягтлах шаардлагатай.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 68.2-т заасан үндэслэлийн аль нэг нь байвал жирэмсэн эмэгтэйг эмнэлгийн байгууллагын хяналтан дор цагдан хорьж болно.15 Шүүгч жирэмсэн эмэгтэйг цагдан хорихдоо жирэмслэлтийн хугацаа, эрүүл мэндийн байдлын талаар мэргэжлийн эмч, эмнэлгийн байгууллагаас тодорхойлолт дүгнэлт гарсан эсэхийг нягталж, шаардлагатай гэж үзвэл эмчийн тодорхойлолт, дүгнэлт гаргаж ирүүлэхийг прокурорт даалгана.16

Эрүүгийн хуульд заасан хүнд, онц хүнд гэмт хэрэг үйлдсэн Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 58, 62, 68 дугаар зүйлд заасан онцгой тохиолдолд насанд хүрээгүй этгээдийг цагдан хорьж болдог. Насанд хүрээгүй этгээдийг цагдан хорихдоо насанд хүрсэн болон шийтгэгдсэн насанд хүрээгүй этгээдээс тусaд нь байлгах бөгөөд энэ тухай түүний эцэг, эх, хууль ёсны бусад төлөөлөгч, өмгөөлөгчид 12 цагийн дотор мэдэгдэнэ.

Монгол Улсын дээд шүүхийн 2009 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн 2 дугаар зөвлөмжид насанд хүрээгүй этгээдийн насыг тодорхойлохдоо түүний төрсний гэрчилгээ, иргэний үнэмлэхийг заавал нягтлан шалгах шаардлагатайг дурджээ. Хэрэв иргэний үнэмлэх, төрсний гэрчилгээ байхгүй бол орон нутгийн засаг захиргаа, эмнэлгийн байгууллагын тодорхойлолт, дүгнэлтийг үндэслэнэ гэж заажээ.

Гадаад улсын эрх бүхий байгууллагын хүсэлтийг хангаж гэмт этгээдийг шилжүүлэн өгөх хууль зүйн үндэслэл байвал түүнийг баривчилж шилжүүлж өгөх

!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!15 Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 68 дугаар 68.8 дугаар зүйл. 16 Монгол Улсын дээд шүүхийн зөвлөмж, 2008.03.31-ний өдөр дугаар 35.

Цагдан хорих арга хэмжээг шийдвэрлэж буй шүүхийн практик ба хүний эрхийн хэрэгжилт! 2014

!

!!

11!

хүртэл цагдан хорьж прокурор хүсэлт тавьсан байгууллагад шилжүүлэн өгөх цаг хугацаа, газрыг нэн даруй мэдэгдэнэ.

o Цагдан хорьж мөрдөх хугацаа

Сэжигтэн, яллагдагчийг цагдан хорьж мөрдөх хугацааг гэмт хэргийн ангиллаас хамаарч харилцан адилгүй хуульчилж өгсөн. Сэжигтнийг цагдан хорьж мөрдөх хугацаа 14 хоног бөгөөд үүнд баривчлагдсан хоногийг оруулан тооцно. Яллагдагчийг хорьж мөрдөх үндсэн хугацаа 2 сар хүртэл байдаг бөгөөд энэ хугацаанд сэжигтнээр цагдан хоригдсон хоногийг мөн оруулан тооцдог. ЭБШ хуульд хэргийн ээдрээ, төвөгтэй байдлыг харгалзан хорьж мөрдөх хугацааг сунгах зохицуулалтыг заасан. Тухайлбал яллагдагчийг хорьж мөрдөх хугацааг сунгахдаа хүндэвтэр гэмт хэрэгт 4 сараас, хүнд гэмт хэрэгт 12 сараас, онц хүнд гэмт хэрэгт 24 сараас хэтрүүлж болохгүй. Эрүүгийн хуулийн 81.2, 84 дүгээр зүйл, 91.2 дугаар зүйл, 145.4 дүгээр зүйл, 177.2, 302 дугаар зүйлд заасан гэмт хэргийн яллагдагчийг ЭБШ хуулийн 69 дүгээр зүйлийн 69.3 дахь хэсэгт заасан хугацаанаас илүү хугацаагаар хорьж мөрдөх шаардлагатай бол шүүх 6 хүртэл хугацаагаар нэмж сунгаж болно.17 Эндээс үзвэл ЭБШХ-д заасны дагуу хорьж мөрдөх нийт хугацаа 30 сар байх боломжтой юм.

№ Хугацаа Сэжигтэн Яллагдагч Насанд хүрэгүй этгээд

1 Үндсэн хугацаа 14 хоног 2 сар 1 сар

Хорьж мөрдөх дээд хугацаа

2 Хөнгөн гэмт хэрэг - - -

3 Хүндэвтэр гэмт хэрэгт - 4 сар 2 сар

4 Хүнд гэмт хэрэг - 12 сар 4 сар

5 Онц хүнд гэмт хэрэг - 24 сар 8 сар

Хорьж мөрдөх хугацааг сунгахдаа мөрдөн байцаагч тогтоол үйлдэн, прокурор шүүгчид хугацаа дуусахаас 7 хоногийн өмнө танилцуулна. Шүүгч 72 цагийн дотор захирамж гаргах бөгөөд хорьж мөрдөх хугацааг сунгахдаа нэг удаа 30 хүртэл хоногоор сунгаж болно. Практикт сэжигтэн, яллагдагчийг цагдан хорих хугацааг сунгахдаа хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч, прокурор нь хугацаа хэтрүүлэн шүүгчид танилцуулдаг алдаа гарсаар байгааг анхаарах шаардлагатай байна. !!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!17 Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 69 дүгээр зүйлийн 69.4.

Цагдан хорих арга хэмжээг шийдвэрлэж буй шүүхийн практик ба хүний эрхийн хэрэгжилт! 2014

!

!!

12!

Эрүүгийн байцаан шийтгэх хуульд зааснаар насанд хүрээгүй этгээдийг хорьж мөрдөх үндсэн хугацаа нэг сар байх бөгөөд хорьж мөрдөх нийт хугацаа хүндэвтэр гэмт хэрэгт 2 сар, хүнд гэмт хэрэгт 4 сар, онц хүнд гэмт хэрэгт 8 сараас хэтэрч болохгүй. Насанд хүрээгүй этгээдэд цагдан хорих арга хэмжээ авахдаа Хүүхдийн эрхийн тухай конвенцийн 37 дугаар зүйлийн 37(b) хэсэгт заасныг харгалзан авч үзнэ.

o Гомдол гаргах, хянан шийдвэрлэх

Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 16.12 дахь хэсэгт “төрийн байгууллага, албан тушаалтанд өргөдөл, гомдлоо гаргаж шийдвэрлүүлэх эрхтэй. Төрийн байгууллага, албан тушаалтан нь иргэдийн өргөдөл, гомдлыг хуулийн дагуу шийдвэрлэх үүрэгтэй” гэж заажээ.

Эрүүгийн байцаан шийтгэх ажиллагааны үед оролцогч нь тодорхой байцаан шийтгэх ажиллагаа явуулах, хэрэгт ач холбогдол бүхий нөхцөл байдлыг шалган тогтоох, түүнчлэн эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулах тухай хүсэлтийг хэрэг бүртгэгч мөрдөн байцаагч, прокурор, шүүх болон шүүгчид гаргах эрхтэй.18 Цагдан хорих арга хэмжээ авах, хүчингүй болгох, өөрчлөх талаар гаргасан шүүхийн шийдвэрт тухайн шүүхийн Ерөнхий шүүгчид түүний эзгүйд томилсон шүүгчид гомдол гаргаж болно гэж заажээ. Ерөнхий шүүгч болон түүний томилсон шүүгч 48 цагийн дотор шийдвэрээ гаргах бөгөөд түүнд дахин гомдол гаргах эрхгүй байдаг.

Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгч, Улсын Ерөнхий Прокурорын хамтарсан захирамж, тушаалын 5.5.-д “сэжигтэн яллагдагчийн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөх, хүчингүй болгох асуудлыг зөвхөн тухайн хэрэгт хяналт тавьж буй прокурорын саналыг үндэслэж шүүх шийдвэрлэнэ. Прокурор энэхүү саналыг гаргахдаа хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагчийн санал, өмгөөлөгчийн хүсэлтийг харгалзана. Энэ талаар прокурор санал гаргаагүй тохиолдолд цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөх, хүчингүй болгох талаар шүүхэд ирүүлсэн хүсэлтийг прокурорт шилжүүлнэ” гэж заажээ. Гэтэл энэ заалт нь ЭБШ хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт заасан “цагдан хорих арга хэмжээ авах, хүчингүй болгох, өөрчлөх талаар гомдол гаргахдаа тухайн шатны шүүхийн Ерөнхий шүүгчид гомдол гаргаж болно” гэсэн заалттай зөрчилдөж байна. Энэ тохиолдолд дээр дурдсан 5.5-д заасан хэрэгт хяналт тавьж байгаа прокурорын саналыг үндэслэн шийдвэрлэх боломжгүй байна.19 Иймд цагдан хорих талаар гаргасан шүүгчийн захирамжид гомдол гаргах, хянан шийдвэрлэх процесс ажиллагааг тодорхой болгох шаардлагатай байна.

!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!18 Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 102 дугаар зүйлийн 102.1. 19 Д.Цогтсайхан “Хүний эрх ба цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ”, Шүүх эрх мэдэл 1:40-45 (2014).

Цагдан хорих арга хэмжээг шийдвэрлэж буй шүүхийн практик ба хүний эрхийн хэрэгжилт! 2014

!

!!

13!

1.2.1. Мөрдөн байцаах ажиллагаа ба цагдан хорих арга хэмжээ

Цагдаагийн байгууллага нь эрүүгийн байцаан шийтгэх ажиллагааны хүрээнд хэрэгжүүлдэг чиг үүргийнхээ дагуу мөрдөн байцаах ажиллагаа явуулдаг бөгөөд уг ажиллагааны нэг хэсэг нь сэжигтнийг баривчлах, цагдан хорих арга хэмжээ юм.

Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулинд зааснаар цагдан хорих арга хэмжээг хэрэгжүүлж байгаа нь зарим талаараа Үндсэн хуулинд заасан хүний халдашгүй чөлөөтөй байх эрхийг зөрчсөн процессын ажиллагаа болж байна.

Өөрөөр хэлбэл, ЭБШ хуулийн зохицуулалтаар гэмт хэрэгт сэжиглэн бусдыг хорьж болох үндэслэлийг тодорхой заасан хэдий ч эргээд суллах болон өөр төрлийн таслан сэргийлэх арга хэмжээг сонгож хэрэглэх нөхцөл журмыг хуульчлан тогтоосон жишиг байхгүй, энэ талаар ямар нэгэн зохицуулалт байхгүй байна.20 Энэ нь мөрдөн байцаах ажиллагааны үед таслан сэргийлэх арга хэмжээний бусад төрлөөс цагдан хорих арга хэмжээг илүү авах бололцоог бий болгож байна.

Сэжигтэн, яллагдагчийг цагдан хорих шаардлагатай эсэх талаар хуулинд заасан үндэслэл байвал хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч нь мөрдөн байцаах ажиллагааны үед сэжигтэн, яллагдагчийг цагдан хорих газар, үндэслэлийг тодорхой заасан тогтоол үйлдэж прокурорт танилцуулдаг.21 Үүнээс үзвэл хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч нь эрх, үүргийн хувьд эрүүгийн байцаан шийтгэх ажиллагаан дахь цагдан хорих арга хэмжээний хамгийн эхний үе шатыг хэрэгжүүлдэг байгууллага юм. Өөрөөр хэлбэл, тухайн сэжигтэн, яллагдагчийг цагдан хорих үндэслэл бүхий саналыг прокурорын шатанд шилжүүлдэг.

Цагдаагийн байгууллага нь хэргийн бодит байдлыг тогтоох, сэжигтэн яллагдагчийн зүгээс мөрдөн байцаах ажиллагааны явцад хүндрэл учруулах,шинээр гэмт хэрэг үйлдэж болзошгүй, оргон зайлж болзошгүй үндэслэл бүхий нотлох баримт байгаа тохиолдолд цагдан хорих арга хэмжээг авах үүрэгтэй бөгөөд эдгээр нь нотлох баримтад үндэслэсэн байх шаардлагатай.

Хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч нэг хэрэгт сэжигтэн, яллагдагчийг тус тусад нь цагдан хорих арга хэмжээ авах талаар тогтоол бичих бөгөөд хэргийн болон сэжигтэн яллагдагчийн нөхцөл байдлын улмаас өмнө авагдсан цагдан хорих арга хэмжээг өөрчлөх, хүчингүй болгуулах талаар саналаа өгөх эрхтэй байдаг.

Мөрдөн байцаах ажиллагааны явцад цагдан хорих шаардлага нь зайлшгүй бодит үндэслэлд тулгуурласан байх ёстой бөгөөд үүнд:

!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!20 Д.Баярсайхан, “Эрх зүйн сэтгэлгээний орчин цагийн асуудал”, УБ 2012 он. 21 Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 68 дугаар зүйлийн 68.3.

Цагдан хорих арга хэмжээг шийдвэрлэж буй шүүхийн практик ба хүний эрхийн хэрэгжилт! 2014

!

!!

14!

1. Нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн, бодитой үнэлэх;22 2. Цагдан хорих үндэслэлийг тодорхой тусгасан байх ёстой. Жишээ нь, хүндэвтэр гэмт хэргийн сэжигтэн, яллагдагчийг оргон зайлж болзошгүй гэсэн тодорхой бус үндэслэлээр цагдан хорьж байгаа нь өнөөгийн мөрдөн байцаах ажиллагаанд хамгийн нийтлэг хэлбэр болж байна.23

1.2.2. Цагдан хорих арга хэмжээнд тавих прокурорын хяналт

Монгол улсын Эрүүгийн байцаан шийтгэх хууль, Прокурорын байгууллагын тухай хуульд зааснаар прокурор нь хэрэг бүртгэлт, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих чиг үүргийг хэрэгжүүлдэг.

Өөрөөр хэлбэл, эрүүгийн байцаан шийтгэх ажиллагаа эхлээд дуусах хүртэл процессын бүхий л үе шатанд хуульд заасан эрх, үүргийнхээ дагуу хяналт тавих болон албадлагын зарим төрлийн арга хэмжээг авах бүрэн эрхтэй байдаг. Таслан сэргийлэх арга хэмжээ нь эрүүгийн байцаан шийтгэх ажиллагаан дахь албадлагын арга хэмжээний нэг хэлбэр бөгөөд уг арга хэмжээний хүрээнд прокурор нь баривчлах, цагдан хорихоос бусад төрлийг нь бие даан шийдвэрлэх эрхтэй байдаг.

Харин баривчлах, цагдан хорих арга хэмжээнд прокурор нь мөрдөн байцаагчийн үйлдсэн тогтоол болон үүнд тусгагдсан цагдан хорих үндэслэл нь хуульд хэрхэн нийцэж байгааг хянадаг. Прокурор нь энэхүү хяналтыг хэрэгжүүлэхдээ:

- Тухайн цагдан хорих арга хэмжээг хэрэглэхдээ хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын ажиллагаа Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан үндэслэл, журмын дагуу явагдаж байгаа эсэх;

- Мөрдөн байцаах ажиллагаанд Эрүүгийн хуулийг зөв хэрэглэж байгаа эсэх - Сэжигтнийг баривчлах, цагдан хорих арга хэмжээ болон байцаан шийтгэх албадлагын бусад арга хэмжээ хууль зүйн үндэслэлтэй эсэх;

- Цагдан хорих шийдвэрийг биелүүлэх ажиллагаа хуулиар тогтоосон нөхцөл, журамд нийцэж байгаа эсэх зэрэг асуудалд хяналт тавьсаны үндсэн дээр цагдан хорих арга хэмжээг авах, авахаас татгалзах тухай тогтоол үйлдэж шүүхэд танилцуулдаг.24

Цагдан хорих арга хэмжээ авах талаар мөрдөн байцаагчийн ирүүлсэн тогтоолыг хянаж үзсэний үндсэн дээр цагдан хорих арга хэмжээ авах үндэслэлгүй гэж үзвэл уг тогтоолыг хүчингүй болгох, өөрчлөх эрхтэйгээс гадна уг арга хэмжээ авагдсаны дараа

!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!22 ‘’Criminal investigation by Christine Hess Orthmann and Karen. M 2012’’ page 97. 23 Хүний эрхийн үндэсний комисс, Хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх илтгэл: “Баривчлах, цагдан хорих тухай” 2009. 24 Прокурорын байгууллагын тухай хуулийн 12 дугаар зүйл, УБ (2002).

Цагдан хорих арга хэмжээг шийдвэрлэж буй шүүхийн практик ба хүний эрхийн хэрэгжилт! 2014

!

!!

15!

сэжигтэн, яллагдагчийг цагдан хорих буюу хорьж мөрдөх хугацааг сунгах, өөрчлөх, хүчингүй болгох, цагдан хорих тухай тогтоолыг хүчингүй болгуулах тухай саналыг шүүхэд гаргана. Мөн түүнчлэн баривчлах, цагдан хорих, шийдвэрийг биелүүлэх ажиллагааг шалгаж, илэрсэн зөрчлийг арилгах арга хэмжээ авах, хэргийг хэрэгсэхгүй болгох, түдгэлзүүлэх, цагдан хорих байранд ямар ч үед саадгүй нэвтрэн орох, хоригдож буй этгээдтэй биечлэн уулзах, цагдан хоригдсон, эсхүл хууль болон шүүхийн шийдвэрт зааснаас илүү хугацаагаар хоригдож байгаа этгээдийг нэн даруй суллах, мөрдөн байцаалтын ажиллагаа хуульд заасан үндэслэл, журмын дагуу явагдаагүй гэж үзвэл прокурор мөрдөн шалгах ажиллагаа явуулах эрхтэй.

Эрүүгийн байцаан шийтгэх хууль, Прокурорын байгууллагын тухай хуульд заасны дагуу прокурор өөрийн эрх хэмжээний бүхий л бололцоогоор хяналтын механизмийг хэрэгжүүлэх нь цагдан хорих арга хэмжээг хууль ёсны хүрээнд хэрэгжүүлж хүний эрх, хүний халдашгүй байдал хөндөгдөхгүй байх боломжийг бүрдүүлнэ. Цагдан хорих арга хэмжээ авагдсан сэжигтэн, яллагдагч өөрийгөө өмгөөлүүлэх эрх, өмгөөлөгчөөр хангагдах асуудал нь мөрдөн байцаалт, прокурорын шатанд бус харин шүүхийн шатанд хэрэгжих нь түгээмэл байна.

Иймд эрүүгийн байцаан шийтгэх ажиллагаа эхэлсэн үеэс прокурорын хяналт бүх талаараа хэрэгжиж сэжигтэн, яллагдагчийг цагдан хорих үндэслэл, нотлох баримтыг бодитоор үнэлэх, өмгөөлөгчөөр хангагдах боломжийг бүрдүүлэх, хууль бусаар цагдан хоригдсон этгээдийн цагдан хоригдсон үндэслэл, гомдлыг шуурхай шалгаж шийдвэрлэх зэргээр ажиллагаа явуулж хэвших шаардлагатай байна.

1.2.3. Цагдан хорих арга хэмжээ ба шүүгчийн захирамж

Эрүүгийн байцаан шийтгэх ажиллагаан дахь цагдан хорих арга хэмжээг гагцхүү шүүх эцсийн шийдвэрийг гаргаж авах бөгөөд эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан

үндэслэл, шаардлага байвал хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч сэжигтэн, яллагдагчийг цагдан хорих газар, үндэслэлийг тодорхой заасан тогтоол үйлдэж, прокурорт танилцуулна. Прокурор нь шүүхэд танилцуулна. 25

Шүүгч шаардлагатай гэж үзсэн, эсхүл өмгөөлөгч хүсэлт гаргасан бол өмгөөлөгч, прокурорыг байлцуулан сэжигтэн, яллагдагчийг цагдан хорих эсэх асуудлыг шийдвэрлэж нэн даруй захирамж гаргадаг.

Шүүгч цагдан хорихоос татгалзсан бол сэжигтэн, яллагдагчийг дахин цагдан хорих саналыг зөвхөн цагдан хорих шинэ үндэслэл, нөхцөл бий болсон тохиолдолд шүүхэд ирүүлнэ.26 Харин өмнө ирсэн тогтоолд тусгагдсан үндэслэлээр цагдан хорих асуудлыг !!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!25 Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 68 дугаар зүйлийн 68.3. 26 Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 68 дугаар зүйлийн 68.5.

Цагдан хорих арга хэмжээг шийдвэрлэж буй шүүхийн практик ба хүний эрхийн хэрэгжилт! 2014

!

!!

16!

дахин авч хэлэлцэхгүй. Мөрдөн байцаагч хорьж мөрдөх хугацааг сунгах тухай үндэслэл бүхий тогтоол үйлдэж хугацаа дуусахаас 7 хоногийн өмнө прокурорт хүргүүлэх бөгөөд прокурор шүүхэд хүргүүлдэг ба цагдан хорих арга хэмжээг анхлан авах, түүнийг сунгах эсэх асуудлыг шүүгчийн захирамжаар хүчин төгөлдөр болж хэрэгжинэ.27 Шүүгч цагдан хорих хугацааг сунгах тухай саналыг 72 цагийн дотор хянаж цагдан хорих хугацааг сунгасан, эсхүл сунгахыг татгалзсан захирамж гаргах бөгөөд шүүхээс хэргийг хянан шийдвэрлэх шатанд яллагдагчийг хорьж мөрдөх хугацаа дуусвал тухайн шүүхийн Ерөнхий шүүгч хэргийг хянан шийдвэрлэхэд шаардагдах хугацаагаар нь сонсох нь зүйтэй юм.

!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!27 Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 69 дүгээр зүйлийн 69.5.

Цагдан хорих арга хэмжээг шийдвэрлэж буй шүүхийн практик ба хүний эрхийн хэрэгжилт! 2014

!

!!

17!

Хоёрдугаар бүлэг . Шүүхийн практик

2.1. Шүүхээс цагдан хорих арга хэмжээ авсан статистик мэдээ , дүн шинжилгээ

Шүүхийн ерөнхий зөвлөлийн дэргэдэх Шүүхийн судалгаа, мэдээлэл, сургалтын хүрээлэн эрүү, иргэн, захиргааны шүүн таслах ажиллагааны дүн мэдээг улирал тутам гаргадаг бол баривчлах, цагдан хорих арга хэмжээ авсан мэдээг хагас жил тутам гаргаж байна. 2014 оны эхний хагас жилийн байдлаар улсын хэмжээнд нийт 2093 хүнийг цагдан хорьж 124 хүнийг цагдан хорихоос татгалзсан байна. Цагдан хоригдсон хүмүүсээс 1012 сэжигтэн, 1081 яллагдагч, 64 насанд хүрээгүй этгээд, 107 эмэгтэй хүн байна. Нийт цагдан хорих зөвшөөрөл олгосон хүний тоог өмнөх оны хагастай харьцуулахад 265 буюу 11.2 хувиар буурсан дүнтэй байна. Шүүхийн шатанд 124 хүн цагдан хоригдсон байгаа нь өмнө оныхоос 25.7 хувиар буурчээ. 2013 оны хагас жилийн шүүн таслах ажиллагааны дүн мэдээгээр Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 68 дугаар зүйлд зааснаар 1158 хүний сэжигтнээр, 1200 хүнийг яллагдагчаар цагдан хорьж, 201 хүнд цагдан хорих зөвшөөрөл олгохоос татгалзсан байна.28

Хүснэгт.1

Он

Цагдан

хорих

зөвшөөрөл

олгосон

хүний

тоо

Үүнээс

Цагдан

хорих

зөвшөөрөл

олгохоос татгалзсан

хүний

тоо

Öà

ãäà

í

õîð

èõ

òà

ñë

àí

ñýð

ãèé

ëý

õ àð

ãà õý

ìæýý

àâ

ñà

í

õý

äý

í

õ¿

íè

é

õýðý

ã Õýðý

ã á

¿ð

òãý

ëò,

Ì

ºð

äº

í

áà

éö

àà

ëòû

í

øà

òàí

ä

õýðý

ãñý

õã¿

é á

îë

ãîñ

îí

Үүнээс

Шүүхийн

шатанд

цагдан

хоригдсон

хүний

тоо

Сэжигтэн

Яллагдагч

Насанд хүрээгүй

Эмэгтэй

ÝÁ

Ø

Õóó

ëè

éí

2

4.1

.1-ä

çà

àñí

ààð

õýðýã

ñýõã

¿é

áî

ëãî

ñîí

2013 он 2358 1158 1200 94 112 201 1 1 167 2014 он 2093 1012 1081 64 107 124 2 2 124

Шүүхээс цагдан хорих арга хэмжээ авч байгаа үндэслэлүүдээс “оргон зайлж болзошгүй” гэсэн үндэслэл 939 буюу нийт цагдан хоригдсон хүмүүсийн 44 хувийг эзэлж байна. Цагдан хорьсон үндэслэлүүдийг 2013 оны хагас жилтэй харьцуулахад “онц хүнд гэмт хэрэг үйлдсэн” 19.1 хувиар, “хүнд гэмт хэрэг үйлдсэн” 22.1%, “удаа дараа гэмт хэрэг үйлдсэн” 10.4%, “онц аюултай гэмт хэрэг үйлдсэн” 91.6%, “өмнө авсан таслан

!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!28 Улсын дээд шүүхийн судалгааны төв, “Монгол Улсын шүүхийн 2013 оны эхний хагас жилийн шүүн таслах ажиллагааны нэгдсэн дүнгийн тухай танилцуулга”, 10 дахь тал.

Цагдан хорих арга хэмжээг шийдвэрлэж буй шүүхийн практик ба хүний эрхийн хэрэгжилт! 2014

!

!!

18!

сэргийлэх арга хэмжээг зөрчөн” 15.1%, “оргон зайлсан” 56%, “оргон зайлж болзошгүй” гэсэн үндэслэл 8.3 хувиар тус тус буурсан дүнтэй байна.

Хүснэгт.2. Цагдан хорих зөвшөөрөл олгосон үндэслэл.

№ Үндэслэл 2013 он 2014 он

1 Онц хүнд гэмт хэрэг үйлдсэн 396 320

2 Хүнд гэмт хэрэг үйлдсэн 546 425

3 Удаа дараа гэмт хэрэг үйлдэж байсан 181 162

4 Онц аюултай гэмт хэрэгтэн хэрэг үйлдсэн 24 2

5 Өмнө авсан таслан сэргийлэх арга хэмжээг зөрчсөн

119 101

6 Оргон зайлсан үндэслэлээр 230 101

7 Оргон зайлж болзошгүй гэсэн үндэслэлээр 1024 939

График.1. Цагдан хорих арга хэмжээ авсан үндэслэл

Сэжигтэн, яллагдагчийг цагдан хорих тухай шүүгчийн 100 захирамжаас “оргон зайлж болзошгүй” гэсэн үндэслэлд юуг хамааруулж байгааг судлахад сэжигтэн оршин суух тодорхой хаяггүй, өмнө ял шийтгүүлж байсан, өмнө нь гэмт хэрэгт шалгагдаж байхдаа дахин гэмт хэрэг үйлдсэн, ялтай байх хугацаандаа дахин гэмт хэрэг үйлдсэн, гадаадад гарах магадлалтай гэсэн субьектив байдлаар авч үзсэн байна. Гэтэл энэ үндэслэл нь практикт хэт субъектив байдлаар шийдвэрлэгддэг гэж зарим судлаачид шүүмжилсэн байна. Тухайлбал, хууль зүйн ухааны доктор Д.Баярсайхан “сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч оргон зайлж болзошгүй гэсэн үндэслэл нь хэт субьектив бөгөөд

0!200!400!600!800!1000!1200!

Онц!хүнд!гэмт!хэрэг!үйлдсэн!

Хүнд!гэмт!хэрэг!үйлдсэн!

Удаа!дараа!гэмт!хэрэг!үйлдэж!байсан!

Онц!аюултай!гэмт!хэрэгтэн!хэрэг!үйлдсэн!

Өмнө!авсан!таслан!

сэргийлэх!арга!хэмжээг!

зөрчсөн!

Оргон!зайлсан!

үндэслэлээр!

Оргон!зайлж!болзошгүй!!

гэсэн!үндэслэлээр!

2013!он!

2014!он!

Цагдан хорих арга хэмжээг шийдвэрлэж буй шүүхийн практик ба хүний эрхийн хэрэгжилт! 2014

!

!!

19!

хэнийг баривчлах, хэнийг цагдан хорих эсэх асуудал нь бараг үзэмжийн гэж ойлгоход хүргэдэг”29 гэж үзсэн байна. Мөн зарим үндэслэл, тухайлбал, өмнө нь ял шийтгүүлж байсан этгээдийг шууд цагдан хорьж байгаа нь өмнө нь ял шийтгүүлж байсан үндэслэлийг хүндрүүлэн авч шүэж байгаа нь эргэлзээтэй.30

Цагдан хорих талаар гаргасан шүүгчийн захирамж. Хүснэгт 3

№ Утга 2013 он 2014 он

1 Сэжигтэн, яллагдагчийг цагдан хорих тухай 2331 2144

2 Сэжигтэн, яллагдагчийг цагдан хорихоос татгалзах тухай 150 117

3 Сэжигтэн, яллагдагчийг өөр газар шилжүүлэн цагдан хорих тухай 58 57

4 Сэжигтэн, яллагдагчийг өөр газар шилжүүлэн цагдан хорихоос татгалзах тухай

1 0

5 Цагдан хорих хугацааг сунгах тухай 2265 1656

6 Цагдан хорих хугацааг сунгахаас татгалзах тухай 94 50

7 Цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгох тухай 15 61

8 Цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөх тухай 704 738

9 Цагдан хорих талсан сэргийлэх арга хэмжээ авсан шүүгчийн захирамжинд гарсан гомдлыг хянан шийдвэрлэсэн тухай

89 90

Сэжигтнээр цагдан хорих тухай 160 шүүгчийн захирамжийг цагдан хорих үндэслэл, хэргийн төрлөөр ангилан судлахад 68 нь хүндэвтэр гэмт хэрэгт, 50 хүнд гэмт хэрэгт, 42 нь онц хүнд гэмт хэрэгт сэжиглэгдэн цагдан хоригдсон байна. Хүндэвтэр гэмт хэрэгт сэжиглэгдэн цагдан хоригдож байгаа хүмүүсийн дийлэнх нь хулгайн гэмт хэрэгт холбогдсон байгаа бол онц хүнд гэмт хэргийн хувьд хүнийг санаатай алах (ЭХ.91) болон хүндрүүлэх нөхцөл байдалтай бусдыг хүчиндсэн гэмт хэрэг (Эрүүгийн хуулийн 126 дугаар зүйлийн 126.2) эзэлж байна. Сэжигтнээр цагдан хорьж байгаа үндэслэл нь хэрэг бүртгэлт мөрдөн байцаалтаас оргон зайлж болзошгүй, дахин гэмт хэрэг үйлдэхээс сэрэмжлэх зорилготойгоор хорьсон байна.

!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!29 Д.Баярсайхан, “Эрх зүйн сэтгэлгээний орчин цагийн асуудал” УБ., 2012, 81 дэх тал. 30 Г.Оюунболд, “Гэмт хэргийн тухай хуулийн төсөлд ОУЭЗ-н зарчмууд” Шүүх эрх мэдэл (№3).

Цагдан хорих арга хэмжээг шийдвэрлэж буй шүүхийн практик ба хүний эрхийн хэрэгжилт! 2014

!

!!

20!

Эдгээр таслан сэргийлэх арга хэмжээг хэрэгжүүлэх явцад түүнийг чангаруулж цагдан хорих арга хэмжээ авч буй захирамжийн үндэслэл нь оршин суух газраасаа гадагш явахгүй гэсэн баталгаа гаргасны дараа авсан арга хэмжээг зөрчиж оргон зайлсан, оргон зайлж болзошгүй нь нотлох баримтаар тогтоогдсон болон батлан даалтын үед дахин гэмт хэрэг үйлдсэн, оргон зайлсан, түүнчлэн өмнө авсан таслан сэргийлэх арга хэмжээг зөрчөөгүй ч дахин гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх үүднээс цагдан хорих арга хэмжээ авах, хэргийн бодит байдлыг тогтооход саад учруулж болзошгүй зэрэг үндэслэлүүд давхардсан болон давхардаагүй үед цагдан хорих арга хэмжээг хэрэглэж байна.

2.2. Цагдан хорих арга хэмжээг шийдвэрлэж буй шүүхийн практик

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 62 дугаар зүйлийн 62.2 дахь хэсэгт зааснаар таслан сэргийлэх арга хэмжээ авах талаар хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч, прокурор, шүүх тогтоол, шүүгч захирамж гаргах бөгөөд цагдан хорих арга хэмжээг гагцхүү шүүгч авна гэж заажээ. Шүүхийн бүтэц, зохион байгуулалт тойргийн журамд шилжсэнээр эрүүгийн хэргийн анхан шатны шүүхүүдэд цагдан хорих асуудал хариуцсан шүүгчийг ажилуулж эхлээд байгаа билээ. Энэ нь тухайн асуудлаар шүүгч мэргэших, цаашлаад сэжигтэн, яллагдагчийн эрхийг хангахад чухал ач холбогдолтой юм. ШЕЗ-ийн Шүүхийн судалгаа, мэдээлэл, сургалтын хүрээлэнгээс 66 шүүгч, 46 прокурор, 30 өмгөөлөгчдийн дунд санал асуулга явуулж, судалгаагаар эрүүгийн хэргийн анхан шатны шүүх дээр цагдан хорих асуудлыг дагнан хариуцаж байгаа шүүгчдийн тоог нэмэгдүүлж, тойргоор хуваарилах журамд шилжих нь зүйтэй гэж оролцогчдын 71 буюу 56 хувь нь үзсэн байна.

Шүүгч цагдан хорих тухай шийдвэр гарсан тохиолдолд энэ тухай сэжигтэн, яллагдагчийн ар гэр болон өмгөөлөгчид 24 цагийн дотор мэдэгдэх үүрэгтэй. Шүүхийн практикт энэ асуудлыг шүүгч захирамжиндаа зааж байгаа бөгөөд мөрдөн байцаагч, прокурорт даалгадаг. Хэрэв шүүгч цагдан хорихоос татгалзсан тохиолдолд тухайн этгээдийг цагдан хорих шинэ үндэслэл бий болсон тохиолдолд санал ирүүлдэг журам үйлчилнэ.

Сэжигтэн, яллагдагчийг цагдан хорих шийдвэрийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа /ШШГЕГ/ цагдан хорих байранд биелүүлэх бөгөөд цагдан хорих эрх бүхий албан тушаалтны шийдвэргүйгээр хэнийг ч цагдан хорьж болохгүй.

Эрүүгийн байцаан шийтгэх албадлагын онцгой төрөл болох цагдан хорих арга хэмжээг хэрэглэхдээ хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч, прокурор, шүүгч нь хүний эрхийг дээдлэн, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгжүүлэх ёстой. Гэтэл цагдан хорих арга хэмжээ авч буй процесс ажиллагааг сайжруулах шаардлагатай, уг арга хэмжээ нь

Цагдан хорих арга хэмжээг шийдвэрлэж буй шүүхийн практик ба хүний эрхийн хэрэгжилт! 2014

!

!!

21!

28.5

42.3

16.8

12.4

Хууль, эрх зүйн орчинг шинэчлэх

Хууль сахиулагчдын хэвшмэл хандлагыг өөрчлөх

Хууль сахиулах байгууллага, Шүүх эрх мэдлийн байгууллагын ажиллагсадын

2. Цагдан хорих арга хэмжээг хэрэгжүүлж байгаа практик, тогтолцоог боловсронгуй болгохын тулд нэн тэргүүнд авах

ёстой ямар арга хэмжээ байна вэ?

прокурор, шүүгчийн үзэмжийн асуудал болсон мөн эрүүдэн шүүхийн нэг хэлбэр болж байна гэсэн шүүмжлэл байсаар байна.

Тухайлбал, мөрдөн байцаалтын шатанд хөндлөнгийн хяналт сул байгаагаас эрүүгийн хэргийг мөрдөн шалгах явцад харгис, хэрцгий, хүнлэг бусаар харьцах, айлган сүрдүүлэх, доромжлох, төрөл бүрээр дарамтлах, удаан хугацаагаар хорьж залхаах зэргээр эрүүдэн шүүж, хэрэг хүлээлгэх явдал байгаа тухай НҮБ-ын Эрүүдэн шүүлтийн асуудлаарх Тусгай илтгэгч тайландаа дурдсан байна.31

Цагдан хорих арга хэмжээг хэрэгжүүлэх явцад учирч буй бэрхшээлийг тодорхойлох үүднээс шүүгч, прокурор, өмгөөлөгчдийн дунд судалгаа явууллаа. Нийт судалгаанд оролцогчдын 46.5% буюу 66 шүүгч, 32.4% буюу 46 прокурор, 21.1% буюу 30-н өмгөөлөгч хамрагдсан болно.

Судалгаанд ороцогчдын 81 хувь нь өнөөгийн цагдан хорих арга хэмжээ авч байгаа тогтолцоог өөрчлөн, сайжуулах шаардлагатай гэж үзсэн бол цагдан хорих арга !!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!31 Н.Лүндэндорж, Ч.Өнөрбаяр, М.Батсуурь, “Монгол Улсад шүүхийн хараат бус байдлыг бэхжүүлэх нь” бодлогын тойм судалгаа, УБ 2010, 22-23 тал.

81%!

14.10%!

4.90%!

Тийм!!

Үгүй!!

Мэдэхгүй!!

1. ЭБШ ажиллагаан дахь цагдан хорих арга хэмжээ авч байгаа тогтолцоог өөрчлөн сайжруулах шаардлагатай юу?

Цагдан хорих арга хэмжээг шийдвэрлэж буй шүүхийн практик ба хүний эрхийн хэрэгжилт! 2014

!

!!

22!

хэмжээг хэрэгжүүлж байгаа практик тогтолцоог боловсронгуй болгохын тулд нэн тэргүүнд авах ёстой арга хэмжээг 42.3 хувь нь цагдан хорих арга хэмжээний процессын тодорхойгүй байдлыг сайжруулах, 28.5 хувь нь хууль эрх зүйн орчинг шинэчлэх гэжээ. Үүнээс үзэхэд өнөөгийн цагдан хорих арга хэмжээ авч буй үндэслэл, процесс ажиллагааг шинэчлэн, өөрчлөх нь зайлшгүй шаардлагатай байгаа бөгөөд энэ арга хэмжээг хууль эрх зүйн орчинг шинэчлэхээс эхлэх нь зүйтэй гэж үзсэн байна.

Цагдан хорих арга хэмжээг хэрэгжүүлэхэд сэжигтэн, яллагдагчийн өмгөөлүүлэх эрх болон мэтгэлцэх зарчмын хэрэгжилтийг зөвхөн шүүхийн шатанд хэрэгжиж байна гэж 35%, хангалтгүй хэрэгжиж байна гэж 46% нь үзсэн нь шүүх цагдан хорих арга хэмжээг авахдаа сэжигтэн, яллагдагчийн байцаан шийтгэх ажиллагаан дахь эрхийн хэрэгжилтийг бүрэн хангах үүднээс давхар хяналт тавьж, зөвхөн яллах талын бус өмгөөлөх талын хүсэлт, тайлбарыг сонсон шүүхийн өмнөх шатанд мэтгэлцэх зарчмын хэрэгжилтийг бүрэн хангах шаардлагатай гэдгийг харуулж байна.

Шүүхийн практикт цагдан хорих арга хэмжээ авч байгаа үндэслэлүүдээс хамгийн их хэрэглэгдэж байгаа нь ЭБШ хуулийн 68 дугаар зүйлийн 68.2.2-т заасан “оргон зайлж болзошгүй” гэсэн үндэслэл тодорхойлогдсон байна. Оргон зайлж болзошгүй гэсэн

9%

35%

10%

46%

3. Цагдан хорих арга хэмжээг гүйцэтгэх явцад сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн өмгөөлүүлэх эрх, мэтгэлцэх зарчмын хэрэгжилт хэр хангагдаж

байна вэ?

Хангалттай хэрэгжиж байна

Зөвхөн шүүхийн шатанд хэрэгжиж байна ЭБШ ажиллагааны бүх шатанд

Хангалтгүй хэрэгжиж байна

63% 10%

17%

10%

4.Цагдан хорих арга хэмжээг ногдуулахад хэрэглэж буй түгээмэл үндэслэлийг тодорхойлно уу?

Оргон зайлж болзошгүй

Удаа дараа ял шийтгэгдэж байсан

Өмнө авсан таслан сэргийлэх арга хэмжээг зөрчсөн

Онц аюултай гэмт хэрэгтэн дахин гэмт хэрэг үйлдсэн

Цагдан хорих арга хэмжээг шийдвэрлэж буй шүүхийн практик ба хүний эрхийн хэрэгжилт! 2014

!

!!

23!

үндэслэлд юуг хамааруулах талаар заасан хэм хэмжээ, тодорхойлолт байдгүй бөгөөд энэ талаар цаашид нэг мөр дагаж мөрдөж хэвших жишиг, тодорхойлолт, зөвлөмж шаардлагатай байна.

Судалгаанд оролцогчдын 64.8%-нь оргон зайлж болзошгүй гэдэгт “тодорхой оршин суух хаяггүй” 16.4%-нь удаа дараа гэмт хэрэг үйлдэж байсан, 8.6% оршин суух хаягийн шилжилтийг эрх бүхий албан тушаалтанд мэдэгдээгүй гэж үзсэн байна.

Цагдан хорих арга хэмжээ нь сэжигтэн, яллагдагчид хэрэглэх хамгийн сүүлчийн арга байх ёстой гэсэн олон улсын зарчим байдаг. Гэтэл одоогийн хүчин төгөлдөр үйлчилж байгаа Эрүүгийн байцаан шийтгэх хуулиар таслан сэргийлэх арга хэмжээ авах эрэмбэ, дараа байхгүй байгаагийн дээр өөр төрлийн арга хэмжээ авах боломж дутмаг байгааг судлаач эрдэмтэд тэмдгэлсээр байна. Эрүүгийн байцаан шийтгэх хуульд зааснаар нийт 5 төрлийн таслан сэргийлэх арга хэмжээ авч болохоор хуульчилсан байна. ЭБШ хуулинд заасан таслан сэргийлэх арга хэмжээний төрөл, хэлбэрийг нэмэгдүүлэх шаардлагатай гэж судалгаанд оролцогчдын 60% үзсэн байгаа нь одоогийн хэрэгжүүлж буй таслан сэргийлэх арга хэмжээ, тэр дундаа цагдан хорих асуудлыг илүү боловсронгүй болгох шаардлагатай байгааг харуулж байна.

64.8

10.2

8.6

16.4

Тодорхой оршин суух хаяг байхгүй

Удаа дараа гэмт хэрэгт холбогдож байсан

Оршин суух хаягийн шилжилтийг эрх бүхий албан тушаалтанд мэдэгдээгүй

Удаа дараа гэмт хэрэг үйлдэж байсан

5.ЭБШ хуульд заасан "оргон зайлж болзошгүй" гэсэн үндэслэлд юуг хамааруулж ойлгож байна вэ?

60% 30%

10%

6.ЭБШ хуульд заасан таслан сэргийлэх арга хэмжээний төрөл, хэлбэрийг нэмэгдүүлэх шаардлагатай юу?

Тийм Үгүй Мэдэхгүй

Цагдан хорих арга хэмжээг шийдвэрлэж буй шүүхийн практик ба хүний эрхийн хэрэгжилт! 2014

!

!!

24!

Гуравдугаар бүлэг. Цагдан хорих арга хэмжээ ба хүний эрхийн тулгамдаж буй асуудал

3.1. Цагдан хорих арга хэмжээн дэх хүний эрхийн дотоодын болон олон

улсын эрх зүйн хэм хэмжээ

Хүний эрхийн түгээмэл тунхаглалд хэнийг ч дур мэдэн албадан саатуулах эрхгүй гэж тунхагласан байдаг.32 Энэ үндсэн баталгаа нь тухайн хүн гарцаагүй нотлох баримтайгаар, эсвэл хэргийн газарт үйлдэл дээрээ баривчлагдахаас бусад үед эрүүгийн хэрэгт холбогдуулан дур мэдэн хоригдохоос хамгаалсан агуулгатай юм. Хүний эрхийн суурь зарчмыг хангах үүднээс аливаа хүнийг албадан саатуулах эрх зүйн үндэслэл нь олон улсын хувьд дараах нэгдмэл байр суурьтай байдаг. Энэ байр суур нь олон хэм хэмжээгээр баталгаажиж аливаа улсын дотоодын хэм хэмжээнд нөлөө үзүүлэх ёстой. Европын конвенцид хүнийг цагдан хорих үндэслэл нь дараах байдлаар илэрнэ. Үүнд:

- Хүний эрх, эрх чөлөөг гагцхүү хуульд заасан зайлшгүй шаардлага, үндэслэлийн дагуу хязгаарлах;

- Тухайн этгээдийг гэмт хэргээ үйлдээд зугатахаар завдсан хангалттай үндэслэл байгаа үед болон эрх бүхий хуулийн байгууллагын өмнө зайлшгүй байлгах шаардлагтай тохиолдолд;

- Эрх бүхий хуулийн байгууллагын өмнө авчрах зорилгоор хуулийн дагуу саатуулсан болон насанд хүрээгүй гэмт хэрэгтнийг сургалтын удирдлагад хянан харгалзуулахаар авсан саатуулалт;

- Тухайн этгээдийг халдварт өвчин тараахаас урьдчилан сэргийлэх, сэтгэцийн өөрчлөлттөй, согтуу, мансууруулах бодис хэрэглэсэн болон, тэнэмэл хүмүүсийг хууль ёсоор саатуулах;

- Тухайн улс руу зөвшөөрөлгүй нэвтрэхээс сэргийлэх, эсвэл тухайн улсаас хөөгдөж гарч байгаа, эсвэл шилжүүлэгдэж байгаа этгээдийн эсрэг авсан хууль ёсны саатуулалт33 зэрэг юм.

Хүний эрх, эрх чөлөөг ямар тохиолдолд, ямар үндэслэлээр хязгаарлаж болохыг Европын конвенцид ийнхүү зааж өгсөн байдаг. Дээрх үндэслэлийг шүүх хэрэглэхдээ гэмт хэрэг үйлдсэн талаар хангалттай нотолгоо, гэрчийн бодит мэдээлэл, баталгаатай нотлох баримтыг үндэслэж аливаа этгээдийн цагдан хорих шийдвэр гаргадаг.

ИУТЭОУП-ын 9(3)-т шүүх хурлын өмнө суллах тухай заахдаа тухайн орны үндэсний эрүүгийн эрх зүйн тогтолцоонд альтернатив, хорихоос бусад хэлбэрийн

!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!32 Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 9 дүгээр зүйл. 33 Хүний эрхийн Европын конвенцийн 5 дугаар зүйл.

Цагдан хорих арга хэмжээг шийдвэрлэж буй шүүхийн практик ба хүний эрхийн хэрэгжилт! 2014

!

!!

25!

арга хэмжээ авах нөхцөл бүрдсэн байна гэж үзжээ. Хүний эрхийн хорооноос шүүхийн өмнөх хорих арга хэмжээний цорын ганц альтернатив нь зөвхөн онцгой тохиолдолд хэрэглэгддэг хяналтанд байлгаж, суллах арга хэмжээтэй, батлан даалтанд гаргах зайлшгүй улс орны үндэсний тогтолцоо нь ИУТЭОУГТ-ын 9 (3)-д нийцээгүй байна гэж дүгнэсэн байдаг.

Түүнчлэн шүүхээр даруй хянуулах шаардлагын зэрэгцээ (ИУТЭОУП) 9 (4), ЕХЭК-ийн 5(4)-т шүүхээс Writ of Habeas Corpus (хорих үндэслэлийг шалгах шийдвэр) гаргуулах өргөдөл гаргах эрхийг баталгаажуулж улмаар хүний эрх чөлөөг хязгаарлах явц болон эрх зүйн үндэслэлийг тодорхой хугацаанд шалгадаг нь “хорих хугацаа нь хатуу тоггоосон хязгаартай байна”34 гэсэн заалтад тулгуурладаг байна

Цагдан хорих арга хэмжээ хүчин төгөлдөр бус болох үндэслэл нь:

Хангалттай үндэслэлгүйгээр дур мэдэн урьдаас таамаглаж процессын хууль зөрчиж аливаа этгээдийг саатуулсан /Хүний эрхийн үүднээс дур мэдэх гэсэн нэр томъёо нь зөвхөн хууль бус албан саатуулахаар хязгаарлахдахгүй, хүч хэрэглэсэн, шударга бусаар хандсан гэдгийг ойлгоно/.

Мөн ямар нэгэн удирдамжгүйгээр, эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх эрх үүрэг хүлээгээгүй бусад байгууллагын зүгээс аливаа хүнийг албадан саатуулсан, хууль зөрчсөн саатуулалт, эрх хэмжээгээ хэтрүүлж саатуулсан тохиолдолд тухайн этгээдийг хорьж буй үйлдэл нь хүчин төгөлдөр бус болох юм.

Цагдан арга хэмжээ ямар ч үндэслэлээр авагдсан байсан ч хүний эрх, эрх чөлөөний суурь зарчим зайлшгүй хөндөгдөж байдаг.35 Учир нь, цагдан хорих арга хэмжээ нь угтаа эрүүдэн шүүх арга хэрэгсэл болдог нь нийтлэг үзэгдэл юм.

Эрүү шүүлт гэдэг нь олон улсын нэршилээр хэн нэгэн болон гуравдагч этгээдээс мэдээлэл олж авах, эсвэл хүлээн зөвшөөрүүлэх, түүний болон гуравдагч этгээдээс үйлдсэн хэргийн төлөө үйлдсэн гэж сэжиглэх, айлган сүрдүүлэх, бие махбодын болон сэтгэл санааны дарамт учруулах үйлдлийг эрх бүхий байгууллагаас хийхийг хэлнэ 36 гэж заасан байдаг бөгөөд нотлох баримтын хүрээнд бус субъектив байдлаар сэжигтэн, яллагдагчид уг арга хэмжээг хэрэгжүүлж байгаа нь эрүүдэн шүүх арга хэрэгсэл болох юм.

!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!34 ЕХЭШ, Ассеноп ба бусад хүмүүс Болгарын эсрэг хэрэг. 1998.19.28-ны Шийдвэр, 162 дахь хэсэг. 35 Henry.F. Fradella ‘’Criminal procedure for the criminal justice professional’’ 2012, page 65 36 Эрүүдэн шүүх болон бусад хэлбэрээр хэрцгий, хүнлэг бусаар буюу хүний нэр төрийг доромжлон харьцаж, шийтгэхийн эсрэг конвенцийн 1 дүгээр зүйлийн 1.1.

Цагдан хорих арга хэмжээг шийдвэрлэж буй шүүхийн практик ба хүний эрхийн хэрэгжилт! 2014

!

!!

26!

3.2. Цагдан хорих арга хэмжээний хэрэгжилт дэх хүний эрхийн зөрчил ,

тулгамдаж буй асуудал

Цагдан хорих арга хэмжээ нь таслан сэргийлэх хамгийн сүүлийн арга хэмжээ байх ёстой. НҮБ-ын Цагдан хоригдсон, хорих ял шийтгүүлсэн хүнийг хамгаалах тухай зарчмуудын 39-т “...цагдан хорих арга хэмжээг зөвхөн хуульд тусгайлан заасан үндэслэлийн дагуу шүүн таслах ажиллагааг хэвийн үргэлжлүүлэх, шударга ёсыг хамгаалах үүднээс хэрэглэж болно”, мөн НҮБ-ын Эрүүдэн шүүхийн эсрэг хорооноос манай улсын тайлан илтгэлийг хэлэлцсэн 2010 оны 49 дүгээр хуралдаанаас гарсан зөвлөмжид “...цагдан хорих арга хэмжээг эцсийн шатанд авах ёстой байтал нэн түрүүнд авах гээд байдаг нь Хорооны анхаарлыг татаж байна” гэж дүгнэсэн нь цагдан хорих арга хэмжээг авч буй үндэслэл, журам, таслан сэргийлэх бусад арга хэмжээг хэрэглэх, хувилбарыг нэмэгдүүлэх асуудлыг судалж үзэх шаардлагатайг харуулж байна.

Эрүүгийн байцаан шийтгэх хуульд цагдан хорихоос бусад төрлийн таслан сэргийлэх арга хэмжээний төрлийг хуульчилсан. Гэтэл сэжигтэн, яллагдагчид хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч, прокурор нь бусад төрлийн таслан сэргийлэх арга хэмжээ авах боломжтой байхад заавал цагдан хорихийг урьтал болгож байна.37 Иймд заавал цагдан хорих биш бусад төрлийн таслан сэргийлэх арга хэмжээ авах нөхцөл боломжийг нятлан шалгаж үр нөлөөг нэмэгдүүлэх шаардлагатай байна.

Өмгөөлүүлэх, мэтгэлцэх боломж: НҮБ-ын “Цагдан хорих болон хорих ял эдэлж байгаа хүмүүсийг хамгаалах зарчмууд”-ын 11 дүгээр зарчимд “Хэнийг ч шүүх байгууллагын өмнө нөхцөл байдлаа тайлбарлах боломж өгөхгүйгээр цагдан хорьж болохгүй. Цагдан хоригдсон этгээд хуульд заасан үндэслэл, журмын дагуу өмгөөлүүлэх, хууль зүйн туслалцаа авах эрхтэй” гэж заажээ.

Эрүүгийн байцаан шийтгэх хуульд шүүгч шаардлагатай гэж үзсэн, эсхүл өмгөөлөгч хүсэлт гаргасан тохиолдолд яллах, өмгөөлөх талыг оролцуулан шүүгч шийдвэрлэхээр заасан. Гэтэл практикт сэжигтэн, яллагдагчийг цагдан хорих асуудал хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч, прокурорын саналыг үндэслэж өмгөөлөх талын оролцоог хангалттай түвшинд хангахгүй байна. Цагдан хорих асуудлыг дан ганц мөрдөн байцаагч, прокурорын саналыг үнэлэх бус өмгөөлөх талын нотлох баримт, тайлбар зэргийг заавал сонсох нь мэтгэлцэх зарчмын гол агуулга болно.

Хувь хүний нэр төр . Монгол улсын Үндсэн хуульд хүний эрх, нэр төр, хувийн нууцыг хуулиар хамгаалан байталгаажуулж өгсөн. Гэмт хэрэгт сэрдэгдэж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан этгээдийг шүүхээр гэм буруутай нь

!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!37 Монгол улсын хүний эрхийн үндэсний комисс, “Монгол улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх илтгэл” УБ (2009).

Цагдан хорих арга хэмжээг шийдвэрлэж буй шүүхийн практик ба хүний эрхийн хэрэгжилт! 2014

!

!!

27!

эцэслэн тогтоогдоогүй байхад гэмт хэрэг үйлдсэн мэтээр олон нийтийн дунд хэлэлцэх, хэвлэл мэдээллийн хэрэгслээр зарлах зэрэг хүний нэр төр, алдар хүндийг зөрчих сөрөг үзэгдэл гарч байна. Гэм буруутай нь шүүхээр тогтоогдохоос өмнө хэнийг ч гэм буруутайд тооцож үл болно гэж хүний эрхийн олон улсын гэрээ конвенц, дотоодын хууль тогтоомжоор хориглодог.38 Иймд хууль сахиулах байгууллагаас шалгаж байгаа аливаа хэргийн талаар нийтэд мэдээлэл хийхдээ сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийг гэм буруутай болохыг нь тогтоогоогүй бөгөөд тогтоохоор мөрдөн шалгаж байгаа тухай тусгайлан сануулдаг, хэвлэл мэдээллийн хэрэгсэл ч олон нийтэд энэ талаар мэдээллэхдээ тодорхой дүрэм, журмын дагуу хүргэдэг байх соёлыг төлөвшүүлэх нь чухал байна.

Эндээс дүгнэн үзвэл эрүүгийн байцаан шийтгэх ажиллагаанд хүний эрх, эрх чөлөөг хөндсөн аливаа хязгаарлалт нь зөвхөн хангалттай нотлох баримтанд тулгуурласан, хуулиар тогтоосон үндэслэл, журамд нийцсэн байх учиртай. Хүний салшгүй эрхийг хөндөж, нийгмээс тусгаарлан хорьж мөрдөх ажиллагаа нь гарцаагүй тохиолдолд хэрэгжүүлэх эцсийн арга хэрэгсэл бөгөөд түүнийг хэрэгжүүлэхдээ хүний эрх, эрх чөлөөг эрхэмлэн дээдэлдэг байх, тийм нөхцлийг холбогдох хууль тогтоомжоор бүрдүүлэх шаардлагатай. Үүний тулд цагдан хорих арга хэмжээг авах үндэслэл нь сэжиг таамаг төдийхөнд бус гарцаагүй баримтанд тулгуурласан байх, хангалттай тодорхой байхын зэрэгцээ цагдан хорих шийдвэрийг талуудын адил тэгш оролцоонд тулгуурлан гаргах, хууль тогтоомжоор цагдан хорихоос бусад төрлийн таслан сэргийлэх арга хэмжээг судалсны үндсэн дээр нэвтрүүлэх нь зүйтэй юм.

!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!38 НҮБ-ын Хүний эрхийн түгээмэл тунхаглал, Иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын Пакт.

Цагдан хорих арга хэмжээг шийдвэрлэж буй шүүхийн практик ба хүний эрхийн хэрэгжилт! 2014

!

!!

28!

Дөрөвдүгээр бүлэг . Гадаад улсын сайн туршлага

3.2.1. Цагдан хорих арга хэмжээ ба АНУ-ын туршлага

Америкийн эрүүгийн байцаан шийтгэх тогтолцоо мэтгэлцэх зарчимд тулгуурладаг. АНУ-д шүүхийн өмнөх шатанд цагдан хорих арга хэмжээг авдаг. Цагдан хорих арга хэмжээг авахдаа мэтгэлцэх зарчмыг удирдлага болгон хэрэгжүүлдэг. Энэ нь шүүхийн өмнөх шатанд эрүүгийн процессын ажиллагаанд оролцогчид болох сэжигтэн, яллагдагчид цагдан хорих арга хэмжээ хэрэглэх шаардлага байгаа эсэхийг мэтгэлцэх хэлбэрээр хянан шийдвэрлэдэг онцлогтой. Өөрөөр хэлбэл, тухайн сэжигтэн, яллагдагч нь яллах чиг үүргийг хэрэгжүүлж буй прокурортой адил түвшинд ижил эрхтэйгээр цагдан хорих арга хэмжээ авах шаардлага байгаа эсэхийг шүүгчийн /Magistrate judge/ өмнө хууль ёсны нотлох баримтын хүрээнд мэтгэлцэн шийддэг.

Энэ нь тухайн эрүүгийн процессын ажиллагаа эхнээсээ босоо түвшинд явагдахгүйгээрээ онцлог бөгөөд байцаан шийтгэх ажиллагаанд шүүх хамгийн эцсийн түвшинд бус анхнаасаа оролцож хяналт тавьдаг нь олон улсын хэм хэмжээнд заасан хүний халдашгүй эрх зөрчигдөхөөс хамгаалсан процедур болж байна.

АНУ-д цагдан хорих арга хэмжээнээс гадна шүүхийн өмнөх хууль сахиулах байгууллагын хяналт дор цагдан хорихгүйгээр хянах, оршин суугаа газраасаа гадагш явахгүй байх тухай баталгаа авах, иргэний болон мэргэшсэн байгууллагын хяналт дор харгалзах гэх мэт хэрэглэж болох альтернатив хэд хэдэн албадлагын арга хэмжээ байдаг бөгөөд үүнээс хамгийн ихээр хэрэглэдэг нь батлан даалт юм.

Ингэхдээ хүний эрхийн баталгааг хангах, зайлшгүй ажиллагаа (due process)-г явуулж хэвшсэн төдийгүй АНУ-ын Үндсэн хуулиар баталгаажсан байдаг. АНУ-ын Үндсэн хуулийн 8 дугаар нэмэлтэд барьцааны хэмжээг хэт өндөр тогтоож болохгүй хэмээн заасан байдаг.39 Мөн Үндсэн хуулиндаа хувь хүний эрх чөлөөөг хязгаарлахыг хориглосон байдаг.40 АНУ-д цагдан хорих арга хэмжээг дараах эрх зүйн хэм хэмжээгээр зохицуулдаг.

1. АНУ-ын Барын холбооноос гаргасан хууль зүйн стандарт

АНУ-н Барын холбооноос салбар эрх зүй болон хуулиудтай холбогдсон стандарт гаргадаг. Тэрхүү стандарт нь мужуудын төрөлжсөн хуулийн хэрэглээнд зохих нөлөө үзүүлдэг. Барын холбооноос цагдан хорих арга хэмжээг зохицуулсан /ABA Standards for Criminal Justice: Pretrial Release, 2007/ стандарт байдаг.41 Энэ

!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!39 United States Constitution, Amendment 8. 40 United States Constitution* Amendment 14. 41http://www.americanbar.org/publications/criminal_justice_section_archive/crimjust_standards_pretrialrelease_toc.html

Цагдан хорих арга хэмжээг шийдвэрлэж буй шүүхийн практик ба хүний эрхийн хэрэгжилт! 2014

!

!!

29!

стандартаар цагдан хорих арга хэмжээний өмнө явагдах хууль сахиулах байгууллагын албадлагын арга хэмжээ болон цагдан хорих үндэслэл, шүүхийн өмнө мэтгэлцэх нөхцөл, цагдан хоригдсон этгээдийг суллах үндэслэл, цагдан хорих ба суллах нөхцлийн талаар дахин явуулах хяналт, цагдан хорих арга хэмжээн дэхь тангарагтаны шүүхийн оролцоо, зайлшгүй шаардлагаар цагдан хоригдсон этгээдийг суллах нөхцөл зэргийг нарийн тодорхойлсон байдаг.

Ø Цагдан хорих үндэслэл /Grounds for pretrial detention/42

Сэжигтнийг шүүхийн өмнө байлгах, нийтийн болон хувь хүний аюулгүй байдлыг хангах үүднээс гэмт хэргийн шинж чанар, нөхцөл байдал, сэжигтэн, яллагдагч чөлөөтэй хэн нэгэн аюулд учирч болзошгүй үед, тухайн хүний зан төлөв, санхүүгийн байдал, гэр бүл, эрүүгийн хэрэгт холбогдож байсан эсэх, дуудсан цагт шүүхийн өмнө бэлэн байсан эсэх зэргийг харгалзан үзсэний дараа цагдан хорих эсэхийг шийднэ.43

Ø Шүүхийн өмнөх мэтгэлцэх нөхцөл

Шүүхийн өмнөх шатанд тухайн этгээдийг цагдан хорих шаардлагатай эсэх талаар прокурорын санал, сэжигтний хувийн байдал, нотлох баримтын хүрээнд хэлэлцэнэ.

Ø Цагдан хоригдсон этгээдийг суллах нөхцөл /Conditions of release/

Шүүхээс сэжигтнийг шүүхийн процессын ажиллагаанд оролцуулах, дахин гэмт хэрэг үйлдэхгүй гэсэн нөхцөлтэйгөөр суллаж болно. Мөн шүүхийн өмнөх шатны байгууллага, эсвэл мэргэшсэн өөр байгууллага, иргэний хяналт дор суллаж болно. Тодорхой бүс нутагт үйл ажиллагаа, оршин суугаа газарт явах, зэвсэг хэрэглэх эрх зэрэгт нь хязгаарлалт тогтоож өгнө. 44

Ø Цагдан хорих ба суллах нөхцлийн талаар дахин хяналт явуулах

Шүүхийн өмнөх шатанд суллах шийдвэрээр хянагдаж байгаа этгээдэд ямар нэгэн нэмэлт үндэслэл гарч ирвэл цагдан хорих, суллах эсэх талаар нэмэлт шалгалт явуулна.

Ø Зайлшгүй шаардлагаар цагдан хоригдсон этгээдийг суллах нөхцөл /Temporary release of a detained defendant for compelling necessity/

Цагдан хоригдсон этгээдийг шүүхийн болон хуулийн байгууллагын хяналт дор түр хугацаатайгаар тодорхой нөхцөл байдлыг харгалзан суллаж болно.

!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!42http://www.americanbar.org/publications/criminal_justice_section_archive/crimjust_standards_pretrialrelease_toc.html 43 Pretrial release standard, Standard 10-5.8. Grounds for pretrial detention. 44 Pretrial release standard, Standard 10-5.2. Conditions of release.

Цагдан хорих арга хэмжээг шийдвэрлэж буй шүүхийн практик ба хүний эрхийн хэрэгжилт! 2014

!

!!

30!

2. Жишиг хууль

АНУ-ын Энхтайвны институтаас гаргасан Олон улсын эрүүгийн байцаан шийтгэх жишиг хуулинд цагдан хорих арга хэмжээ авах үндэслэл, цагдан хорихоос өөр төрлийн арга хэмжээ авах талаар нарийн зохицуулсан байдаг. Уг хуулиар сэжигтэн оргон зайлах, гэрч, хохирогчид нөлөөлөх, хорлон сүйтгэх үйл ажиллагаа явуулах, хорихгүй бол нийтийн аюулгүй байдалд хохирол учруулахаар тохиолдолд хорьж болохоор байдаг. 45

Тухайн этгээдийг гэмт хэргээ үйлдээд зугатахаар завдсан хангалттай үндэслэл байгаа үед болон эрх бүхий хуулийн байгууллагын өмнө зайлшгүй байлгах шаардлагтай тохиолдолд цагдан хорих арга хэмжээг хэрэглэдэг нийтлэг жишиг тогтоож өгдөг.

3. Шүүхийн прецедент

АНУ-д шүүхийн прецедэнт хуулийн адил хүчин чадалтай үйлчлэх эх сурвалж болдог. Гэхдээ цагдан хорих арга хэмжээ нь шүүхийн өмнөх шатны процесс байдаг боловч шийдвэрлэх шүүгчийн хувьд дагнасан шүүгч /Magistrate judge/ шийдвэрлэдэг. Ийм ч учраас шүүхийн прецедент нь хуулийн нэгэн адил үйлчилдэг. Жишээ нь, цагдан хорих арга хэмжээний үед батлан даалтын хэмжээг хэт өндрөөр тогтоож болохгүй гэсэн үндэслэл дээр United states vs Salvender case байдаг. Энэ нь нэг төрлийн жишиг болж өгдөг.

4. Хууль , журам

АНУ-д цагдан хорих арга хэмжээг Холбооны болон Муж улсуудын хуулиар зорхицуулдаг. Холбооны хэмжээнд 18 U.S. Code § 3142 - Release or detention of a defendant pending trial , Bail Reform Act of 1984 зэргээр зохицуулагддаг. Эдгээр нь цагдан хорих үндэслэл, суллах үндэслэл, барьцаа, батлан даалтаар суллах, түр зуур цагдан хорих зэрэг асуудлыг нарийвчилж тусгасан байдаг.

Ø Цагдан хорих үндэслэлийн хувьд:

Ерөнхий нөхцөл :

Гэмт хэргийн ангилал, ялын хугацаа, хохирогчийн байдал, мөрдөн байцаах ажиллагаа зэргийг харгалзана. Түүнчлэн цагдан хорихоос өөр альтернатив арга хэмжээг хэрэглэхийг урьтал болгоно.46 !!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!45 United States Institute of Peace /Model code of criminal procedure* article 177/. 46 Bail Reform Act of 1984, part 7.

Цагдан хорих арга хэмжээг шийдвэрлэж буй шүүхийн практик ба хүний эрхийн хэрэгжилт! 2014

!

!!

31!

Суллах нөхцөл: Тухайн этгээдийг сулласанаар шүүхийн өмнө дуудсан цагт бэлэн байх бөгөөд түүнийг сулласан нь нийтийн болон хувь хүний аюулгүй байдалд харшлахгүй бол суллана. Суллагдсан үедээ дахин гэмт хэрэгт холбогдохгүй байх нөхцөлтөйгөөр, ажил үүргийг нь үргэлжлүүлэх боломж олгох үүднээс, хэрэв ажилгүй бол ажил хайх нөхцөл бүрдүүлэх үүднээс, боловсрол эзэмшиж байгаа үед түүнийг нь үргэлжлүүлэх боломж олгох үүднээс, аюултай болон галт зэвсэг эзэмших, мансууруулах бодис хэрэглэхгүй байлгах нөхцөлд суллаж болно.47

Гэмт хэргийн ангилалын хувьд ноцтойд тооцогдох төрлүүд дээр авсан шүүхийн өмнөх шатны цагдан хорих арга хэмжээний статистик мэдээ.

Он

Хүчирхийлэл

Өмчийн эсрэг гэмт хэрэг

Мансууруулах бодис

Нийтийн эмх замбараагүй байдал

Зэвсэг хэрэглэх

Гэмт хэргийн төрөл

2004

3,134 83%

13,012 43%

27,014 85%

7,715 46%

7,182 82%

Цагдан хорихоор хэлэлцэгдсэн хүний тоо болон хоригдсон хувь

2005

3,104 83%

12,604 45%

26,046 86%

7,451 43%

7,543 83%

2006

3,076 86%

13,468 45%

28,097 86%

6,888 43%

7,709 84%

2007

2,861 88%

14,528 48%

26,854 87%

6,924 46%

7,663 84%

2008

3,141 89%

14,648 50%

29,028 88%

7,870 55%

7,716 88%

2009

2,861 89%

14,400 45%

27,853 85%

7,484 52%

7,433 86%

2010

2,977 87%

15,257 41%

27,555 84%

7,660 50%

7,176 86%

АНУ-ын хууль зүйн яамнаас гаргасан дүүргийн шүүхийн 1995-2010 оны статистик мэдээнээc хэсэгчилэн үзэхэд гэмт хэргийн төрлөөсөө буюу хамгийн ноцтой төрлийн хэргүүд дээр цагдан хорих арга хэмжээг хэрэглэж байгаа бөгөөд дийлэнх тохиолдолд уг арга хэмжээг хэрэглэсэн байна. Гэмт хэргийн төрлөөсөө буюу ноцтой гэж тооцогдсон хэргүүд дээр батлан даалтыг төдийлэн хэрэгжүүлээгүй байна. !!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!47 18 U.S. Code § 3142 - Release or detention of a defendant, part c.

Цагдан хорих арга хэмжээг шийдвэрлэж буй шүүхийн практик ба хүний эрхийн хэрэгжилт! 2014

!

!!

32!

АНУ-нь цагдан хорих арга хэмжээг олон талын эрх зүйн хэм хэмжээ болон шүүхийн прецедентээр нарийн бөгөөд уян хатан зохицуулдаг. Учир нь, цагдан хорих арга хэмжээг хэрэглэх үндэслэл, урьдчилсан нөхцөл, суллах үндэслэл, хэрэглэж болох өөр төрлийн альтернатив арга хэмжээ авах практик, эрх зүйн зохицуулалт сайн тодорхойлогдсон байдаг бөгөөд гэмт хэргийн хувьд ноцтойд тооцогдох хэргүүд дээр цагдан хорих арга хэмжээг хэрэглэж байгаа юм.

Цагдан хорих арга хэмжээг хэрэглэхдээ хүний эрхийн хамгаалалт, зайлшгүй ажиллагаа хангалттай түвшинд хэрэгждэг нь АНУ-ын Үндсэн хуулийн 5, 8, 14 дүгээр нэмэлт, цагдан хорих талаар барын холбооноос гаргасан стандарт, төрөлжсөн Эрүүгийн хуулин дэх нарийн бөгөөд дэлгэрэнгүй зохицуулалтууд зэргээс харагддаг.

4.2.1. Цагдан хорих арга хэмжээний талаарх ХБНГУ-ын туршлага

A. Цагдан хорих арга хэмжээ авч буй эрх зүйн үндэслэл , хэрэгжилт

1990 оны 10 дугаар сарын 3-ны өдөр ХБНГУ (Баруун Герман) болон Бүгд Найрамдах Ардчилсан Герман Улстай (Зүүн Герман) нэгдэж, холбооны 16 муж улстай ХБНГУ бий болсон юм. Хэдийгээр энэ үйл явц социалист систем задран унасантай холбоотойгоор үүссэн ч бусад улс орнуудын нэгэн адил “шилжилтийн улс орон”-уудын тоонд оролгүйгээр Баруун Германы эрх зүйн тогтолцоо, хууль тогтоомжууд нь шинээр үүссэн холбооны муж улсуудад нэгэн адил хүчин төгөлдөр үйлчилж эхэлсэн.48

1950 оноос хойш ХБНГУ нь Европын Зөвлөлийн (European Council) гишүүн улс байсан бөгөөд 1973 онд НҮБ-ын Иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын пакт (ИУТЭОУП) болон Эдийн засаг, нийгэм, соёлын эрхийн тухай олон улсын пакт (ЭЗНСЭОУП)-ыг соёрхон баталсан.49 Мөн түүнчлэн 1952 онд Европын Хүний эрх, үндсэн эрх чөлөөг хамгаалах конвенц болон 1989 онд Европын конвенцийн цаазаар авах ялыг халах тухай 6 дугаар протоколыг соёрхон баталсан.50 Герман Улс нь Европын Холбоог эхлэх үеэс гишүүн улсын тоонд багтаж байсан бөгөөд 1990 оноос хойш Европын Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх конвенцид нэгдэн орсон. Харин НҮБ-ын Эрүүдэн шүүх болон бусад хэлбэрээр хэрцгий, хүнлэг бус, нэр төрийг нь гутаах, шийтгэхийн эсрэг конвенцийн нэмэлт протоколыг 2008 онд соёрхон баталсан байна.51 Германд олон улсын гэрээ, конвенцийг соёрхон батлагдсан үеэс хойш дотоодын хуулийн салшгүй нэг хэсэг болж байдаг. Тухайлбал, 1952 оноос хойш

!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!48 “An analysis of minimum standards in pre-trial detention and the grounds for regular review in the Member States of the EU: Germany”, JLS/D3/2007/01, p.1. 49 Ratification status of UN International Covenants <http://www2.ohchr.org/english/bodies/ratification/4.htm>. 50 Ratification status for the Council of Europe conventions <http://www2.ohchr.org/english/bodies/ratification/9_b.htm>. 51 Ratification status of UN International conventions <http://www2.ohchr.org/english/bodies/ratification/9_b.htm>.

Цагдан хорих арга хэмжээг шийдвэрлэж буй шүүхийн практик ба хүний эрхийн хэрэгжилт! 2014

!

!!

33!

Европын Хүний эрх, үндсэн эрх чөлөөг хамгаалах конвенц нь дотоодын хууль тогтоомжийн нэгэн адил хүчин төгөлдөр үйлчилж ирсэн.

Цагдан хорих арга хэмжээг Германы Эрүүгийн хууль болон Эрүүгийн байцаан шийтгэх (ЭБШ) хуулиар зохицуулдаг. Энэ арга хэмжээг авч хэрэгжүүлэхэд Үндсэн хуулийн эрх зүйг дээдлэх зарчим нь эрүүгийн байцаан шийтгэн ажиллагааны тулгуур зарчим болж байдаг бөгөөд гэм буруугүйд тооцох зарчим, өөрийнхөө эсрэг мэдүүлэг өгөхгүй байх болон тэнцвэртэй байх зарчим зэргийн эх сурвалж болдог.52

ЭБШ хуулиар цагдан хорих арга хэмжээг хэрэгжүүлэхэд эрх зүйн тодорхой хамгаалалтуудыг (habeas corpus) заадаг. Тухайлбал, Үндсэн хуулийн 104 дүгээр зүйлийн 104.2 дахь хэсэгт зааснаар эрх чөлөөг хязгаарлах, хязгаарлах хугацааг сунгах тухай шийдвэрийг гагцхүү шүүгч гаргана. Хэрэв эрх чөлөөг ийнхүү хязгаарлах нь шүүхийн шийдвэрийг үндэслээгүй бол шүүгчийн шийдвэрийг заавал гаргуулах ёстой. Цагдаагийн байгууллага тухайн этгээдийг баривчилсан өдрөөс хойш дахин нэг өдөр л цагдан хорих эрхтэй. Үндсэн хуулийн 104 дүгээр зүйлийн 104.3 дахь хэсэгт зааснаар гэмт хэрэгт сэжиглэгдсэн аливаа этгээдийг түүнийг баривчилсан өдрөөс хойш 48 цагийн дотор шүүхээр оруулах бөгөөд шүүгчээс түүнийг баривчлах болсон үндэслэлийг мэдэгдэж, мэтгэлцэх зарчмаар хангана. Шүүгч нэн даруй баривчлах үндэслэлийг заасан шийдвэрийг гаргаж, үгүй бол сэжигтнийг суллана. Ийнхүү шүүхээс цагдан хорих арга хэмжээг авах бөгөөд цагдаагийн ажилтан гагцхүү гарцаагүй аюул заналхийлсэн үед л сэжигтнийг баривчлах эрх эдэлнэ. Өөрөөр хэлбэл, онц ноцтой гэмт хэрэг гарсан тохиолдолд л энэ эрхийг эдлэх бөгөөд бусад тохиолдолд прокурор шүүхээс зөвшөөрөл авах ёстой. Энэ шийдвэрээ 48 цагийн дотор шүүхээр баталгаажуулах ёстой болно. Цагдан хорих арга хэмжээ авах дэс дарааллыг хүснэгт 1-т харуулав.

Хүснэгт 1: Герман Улсад цагдан хорих арга хэмжээг авах тухай шийдвэр гаргах, хэрэгжүүлэх хугацаа

Цаг хугацаа

Эрүүгийн байцаан шийтгэх ажиллагаа

Хууль зүйн үндэслэл

Шийдвэр гаргах эрх бүхий албан тушаалтан

Цагдан хорих газар

0.00 Баривчлах ЭБШХ-ийн 127 дугаар зүйл

ЭБШХ-ийн 127 дугаар зүйлийн “иргэнийг баривчлах” тухай: Үйлдэлдээ баригдсан хэн бүхнийг эсвэл үүнээс хойш тэр даруй

Цагдаагийн газар

(Дотоод хэргийн яам)

!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!52 Constitution of the Federal Republic of Germany (“Grundgesetz”).

Цагдан хорих арга хэмжээг шийдвэрлэж буй шүүхийн практик ба хүний эрхийн хэрэгжилт! 2014

!

!!

34!

ЭБШХ-ийн 127 дугаар зүйлийн 127(2): цагдан хорих үндэслэл болон цагдан хорих зорилт болон “зайлшгүй аюул” нүүрлэсэн бөгөөд шүүгчтэй хугацаанд нь холбоо тогтоох боломжгүй бол цагдаагийн ажилтан болон прокурор шийдвэр гаргана.

Нэн даруй, хамгийн ихдээ

48 цагийн дараа

ЭБШХ-ийн 125 дугаар зүйл

ЭБШХ-ийн 128, 115

дугаар зүйл

Прокурор

Дотоодын шүүхийн шүүгч

6 сар

Цагдан хорих газар эсвэл ердийн шоронгийн цагдан хорих өрөө (Хууль зүйн яам)

6 сар гаруй (Өөр

хязгаар байхгүй)

Хэргийн хамрах хүрээ өргөн эсвэл төвөгтэй байдлыг үндэслэн хугацааг сунгана (үгүй бол суллана); 3 сар бүр цагдан хорих үндэслэлийг хянана.

ЭБШХ-ийн 121 дүгээр зүйл

ЭБШХ-ийн 121 дүгээр зүйлийн 121(2), 122 дугаар зүйлийн 122(4): Бүс нутгийн Дээд Шүүх

Цагдан хорих үндэслэл:

a) ЭБШ хуулийн 112 дугаар зүйлийн 112.1 дэх хэсэгт зааснаар сэжигтэн тухайн

Цагдан хорих арга хэмжээг шийдвэрлэж буй шүүхийн практик ба хүний эрхийн хэрэгжилт! 2014

!

!!

35!

гэмт хэрэгт сэжиглэгдэх “ноцтой сэжиг” байгаа болон түүнийг баривчлах үндэслэл байгаа бол сэжигтнийг цагдан хорино.53 Өөрөөр хэлбэл, цагдан хорих нэг ба түүнээс дээш үндэслэл байхаас гадна “ноцтой сэжиг” байх ёстой. Сэжигтэн, яллагдагч нь тухайн гэмт хэргийг үйлдсэн болох нь өндөр магадлалтай бөгөөд түүнийг цагаатгах эрх зүйн үндэслэл байхгүй гэдэг нь хэрэгт хамаарах бүхий л нотлох баримтаар нотлогдох ёстой.54 Гэсэн хэдий ч хэргийн ач холбогдол, ялын хэмжээтэй тохирохгүй бол цагдан хорих арга хэмжээг авч болохгүй.55

b) ЭБШ хуулийн 112 дугаар зүйлийн 112.2 дахь хэсэгт зааснаар дараах үндэслэл байгаа тохиолдолд сэжигтэн, яллагдагчийг баривчилна. Үүнд:

- оргон зайлах, нуугдах, эсвэл оргон зайлах, нуугдах эрсдэлтэй; - нотлох баримтыг олж авахад саад тотгор учруулах, хуйвалдах байдлаар нотлох баримтыг хуурамчаар үйлдэх;

- бусад хамтрагчид, гэрч, экспертүүд болон бусдад зүй бусаар нөлөөлөх өндөр эрсдэлтэй бөгөөд эдгээрээс үүдэн хэргийн мөн чанарыг тогтооход саад учирч болзошгүй байгаа зэрэг болно.

c) ЭБШ хуулийн 112 дугаар зүйлийн 112.2, 112.3 болон 112(а) хэсэгт зааснаар тодорхой төрлийн гэмт хэрэгт сэжиглэгдэж байгаа сэжигтэн, яллагдагчийг цагдан хорино. Үүнд “эрсдэл” байгаа эсэхийг хэрэгт хамаарах нотлох баримтаар баталгаажсан байх ёстой. Дараах үндэслэл үүнд хамаарна:

- онц хүнд гэмт хэрэгт сэжиглэж байгаа; - шинээр ижил төстэй гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх шаардлага зэрэг болно.

Онц хүнд гэмт хэрэг гэдэгт Эрүүгийн хуулийн56 308 дугаар зүйлийн 1-3 дахь хэсэгт заасан тэсэрч дэлбэлэх үйлдлээс болж хүний амь нас эрсэдсэн, Эрүүгийн хуулийн 129 дүгээр зүйлийн 129(a), 129(b) хэсэгт зааснаар террорист байгууллага байгуулах, Эрүүгийн хуулийн 211, 212, 226, 306(b), 306(c) хэсэгт заасан террорист байгууллага байгуулах, хүний амь бие, эрүүл мэндийн эсрэг гэмт хэрэг, хүндрүүлэх нөхцөлтэйгээр хүн амийг бүрэлхэх, бусдын бие махбодид хүнд гэмтэл учруулах, галдан шатаах ажиллагаа явуулах, үүнээс болж хүнийг үхэлд хүргэсэн зэрэг тохиолдолд цагдан хорино. Холбооны Үндсэн хуулийн шүүхээс онц хүнд гэмт хэрэгт

!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!53 German Code of Criminal Procedure (“Strafprozessordnung”). 54 “An analysis of minimum standards in pre-trial detention and the grounds for regular review in the Member States of the EU: Germany”, JLS/D3/2007/01, p.15. 55 Мөн тэнд 56 Criminal Code of the Federal Republic of Germany (“Strafgesetzbuch”).

Цагдан хорих арга хэмжээг шийдвэрлэж буй шүүхийн практик ба хүний эрхийн хэрэгжилт! 2014

!

!!

36!

сэжиглэгдэж байгаа сэжигтэн, яллагдагчийн хувьд мөн адил “оргон зайлж болзошгүй” гэсэн эрсдэл байх хэрэгтэй гэж үзсэн.57

Ижил төрлийн гэмт хэрэг давтан үйлдэх магадлалтай гэдэгт ЭБШ хуулийн 112 дугаар зүйлийн 112(а) дахь хэсэгт зааснаар Эрүүгийн хуулийн 174, 174(a), 176-179, 238 дугаар зүйлийн 238.2 болон 238.3 дахь хэсэгт заасан бэлгийн хүчирхийллийн шинж чанартай гэмт хэргүүд орно. Мөн түүнчлэн Эрүүгийн хуулийн 89(a), 125(a), 224-227, 243, 244, 249-255, 260, 263, 306-306(c) болон 316(a) дахь хэсэгт заасан төрийн эсрэг гэмт хэрэг, зэвсэгт бослого гаргах, бусдын бие махбодид хүнд гэмтэл учруулах, бусдын эд хөрөнгийн эсрэг гэмт хэрэг зэрэгт сэжиглэгдэж байгаа тохиолдолд сэжигтэн, яллагдагчийг цагдан хорин үндэслэл болно. Иймд сэжигтэн, ялладагч нь бэлгийн хүчирхийлэл үйлдсэн бол энэ гэмт хэргийг давтан үйлдэнэ гэсэн эрсдэл байгаа тохиолдолд цагдан хорино.

Тэнцвэртэй байх зарчим гэдэгт цагдан хорих тодорхой хэмжээний шалгуур тавигдах ёстой. Тухайлбал, хэрэв хорих ялын хэмжээ нэгээс илүү жил байгаа тохиолдолд дээрх төрлийн гэмт хэргийг давтан үйлдэх эрсдэл байгаа үед л цагдан хорих үндэслэл болно. Хэрэв хорих ялын хэмжээ нь 6 сараас хэтрэхгүй бол нотлох баримтыг устгах эрсдэлтэй гэсэн үндэслэлээр цагдан хорихгүй.

Сэжигтэн, яллагдагч нь эрүүгийн байцаан шийтгэх ажиллагааны аль ч үед өөрөө эсвэл мөрдөн байцаагчаар дамжуулан өмгөөлөгчтэйгээ холбоо тогтоох боломжтой. ЭБШ хуулийн 136 дугаар зүйлийн 136.1 дэх хэсэгт зааснаар анх байцаагдах үеэс эхлүүлэн өмгөөлөгчтэйгээ уулзаж болдог. Зарим тохиолдолд буюу 3 сараас дээш хугацаагаар цагдан хоригдсон бол өмгөөлөгчийг заавал байлцуулах шаардлагатай. ЭБШ хуулийн 104 дүгээр зүйлийн 104.4 дэх хэсэгт зааснаар сэжигтнийг баривчлах болсон тухай мэдээллийг ар гэр, төрөл садангийн хүнд нь заавал мэдэгдэнэ. Энэ эрхээсээ сэжитгэн, яллагдагч татгалзах эрхгүй болно. ЭБШ хуулийн 128, 115 дугаар зүйлийн 115.3 дахь хэсэгт зааснаар баривчлагдсан этгээдийг заавал шүүхээр оруулна. ЭБШ хуулийн 114 дүгээр зүйлд зааснаар шүүгч баривчлах шийдвэрт цагдан хорих арга хэмжээ авах тухай шийдвэрийг зааж, сэжиглэх үндэслэл болон цагдан хорих үндэслэлийг тусгана. ХБНГУ-ын Эрүүгийн процессын хуульд сэжигтэн, яллагдагч өөрөө татгалзсанаас бусад тохиолдолд цагдан хорих арга хэмжээ авах тухай асуудлыг прокурор, өмгөөлөх талыг оролцуулан шийдвэрлэхээр заажээ. Энэ нь гэмт хэрэгт сэжиглэгдэж байгаа этгээд өөрөө сайн дураар эрхээсээ татгалзсанаас бусад тохиолдолд заавал тайлбар, баримтыг нь сонссоны үндсэн дээр цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авдагийг хуульчилсныг харуулж байна.

!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!57 “An analysis of minimum standards in pre-trial detention and the grounds for regular review in the Member States of the EU: Germany”, JLS/D3/2007/01, p.16.

Цагдан хорих арга хэмжээг шийдвэрлэж буй шүүхийн практик ба хүний эрхийн хэрэгжилт! 2014

!

!!

37!

Б . Цагдан хорих арга хэмжээ авах тухай шийдвэрийг давж заалдах

Герман Улсад цагдан хорих арга хэмжээний шүүхийн хяналт нь хоёр төрлөөр хэрэгжиж болдог.58 Нэгдүгээрт, цагдан хоригдсон этгээд Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303, 306 дугаар зүйлд зааснаар дээд шатны шүүхэд цагдан хорих тухай шийдвэрийг давж заалдаж болох бөгөөд энэ журмыг нэг л удаа хэрэглэж болно.

Хоёрдугаарт, цагдан хоригдсон этгээд хэргийг шалгаж байгаа шүүхээр цагдан хорих тухай шийдвэрийг хянуулахаар хандаж болно. Үүнийг ЭБШ хуулийн 117 дугаар зүйлд зааснаар эрүүгийн байцаан шийтгэх ажиллагааны аль ч үе шатанд хэрэгжүүлж болох бөгөөд баривчлах шийдвэр болон цагдан хорих хугацааг сунгасан шийдвэрийг эсэргүүцэж байгаа болон баривчлах шийдвэрийг хорихоос өөр төрлийн арга хэмжээгээр солиулах тухай хүсэлт гаргасан бол тодорхой шалгуур нөхцөл тавигдахгүй. Шүүх хуралдааныг цагдан хоригдсон этгээдийн хүсэлтээр явуулна (ЭБШХ-ийн 118 дугаар зүйл зааснаар хэргийг хянах тухай шүүх хуралдаан болсон бөгөөд анхны шүүх хуралдаан болсноос хойш шүүх хуралдаан явуулах тухай хүсэлтийг 2 сар хүрэхгүй хугацаанд гаргасан бол энэ асуудлаар дахин шүүх хурал явуулахгүй). Шүүхээс хорих тухай шийдвэрийг хянан хэлэлцэх ажиллагаа нь ердийн шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанаас өмнө болдог онцлогтой.

Дээрх хоёр ажиллагааг шүүхээс хянах боломжтой. Хэрэв энэ 2 ажиллагааг зэрэг эхлүүлэхээр хүсэлт гаргавал шүүхээр хянах боломжгүй болдог. Нөгөөтэйгүүр, цагдан хоригдосдын хувьд шүүхийн шатны янз бүрийн үе шатанд хоёр өөр төрлийн арга хэмжээг сонгож авах нь тактикийн давуу талтай байж болох юм. Хэрэв сэжигтэн, яллагдагч өмнө нь шүүхээр шийдвэрийг давж заалдаагүй бөгөөд өмгөөлөгчгүй (3 сарын дараа өмгөөлөгчийг заавал томилдог) байсан бол гурван сарын дараа шийдвэрийг шүүхээр хянадаг.

6 сарын дараа прокуророос цагдан хорих хугацааг сунгах тухай хүсэлт гаргасан тохиолдолд шүүхээс шийдвэрийг хянаж үздэг. ЭБШ хуулийн 122 дугаар зүйлд зааснаар шийдвэрийг Бүс нутгийн Дээд Шүүхээс хянана. Ямар ч тохиолдолд прокурор цагдан хорих эрх зүйн шаардлага хангагдаж байгаа эсэхэд байнга хяналт тавина.

B. Нөхөн олговор олгох тухай

Хууль бус цагдан хоригдсон асуудлын хувьд мөнгөн болон мөнгөн бус хэмжээний хохирлыг бүрэн хэмжээгээр нь Германы хуулиар улсын өр төлбөр шаардах тухай нэхэмжлэлийн үндсэн дээр нөхөн төлбөр гаргуулж болдог. Хууль бус хоригдсоны нөхөн олговрыг 1971 оны Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн нөхөн олговрын тухай

!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!58 Мөн тэнд 17 дахь тал.

Цагдан хорих арга хэмжээг шийдвэрлэж буй шүүхийн практик ба хүний эрхийн хэрэгжилт! 2014

!

!!

38!

хуулийн59 дагуу олгодог бөгөөд тус хуулийн 2001 оны нэмэлт, өөрчлөлтөөр цагдан хоригдсон этгээдийг цагаатсан тохиолдолд, хэргийг хэрэгсэхгүй болгосон, эсвэл байцаан шийтгэх гол үйл ажиллагааг эхлүүлэхээс татгалзсан бол Эрүүгийн хэргийн шүүхээс нөхөн олговрыг олгоно. Гэсэн хэдий ч сэжигтэн, яллагдагч нь хуурамчаар хэрэг хүлээх зэрэг илт хайхрамжгүй буюу санаатай үйлдэл гаргаж, мөрдөн шалгах ажиллагааг хэрэгжүүлэхэд хүргэсэн бол нөхөн олговрыг олгохгүй байж болно.

Эрүүгийн байцаан шийтгэх ажиллагаа хэрэгжүүлснээс холбогдон гарсан бүхий л мөнгөн дүнгийн хохиролыг нөхөн олгох (ажил эрхлээгүйн улмаас алдагдсан орлого г.м.) ба нөхөн олговор авах эрх бүхий этгээд хохирлын хэмжээг нарийвчлан тооцож, гаргах үүрэг хүлээнэ. Үүнд цагдан хоригдсон хугацааны байр, хоолны зардал хасагдаж болно. Мөн түүнчлэн цагдан хоригдсон өдөр бүрийг 25 еврогоор тооцож, нөхөн олговрын хэмжээг гаргана.60

Г. Цагдан хорихоос өөр төрлийн арга хэмжээ авах тухай

ХБНГУ-д сэжигтэн, яллагдагчид цагдан хорихоос өөр дараах төрлийн арга хэмжээ авдаг байна. Үүнд:61

· эрх бүхий байгууллагад оршин суух хаяг өөрчлөгдсөн тухай мэдээлэх үүрэг ногдуулах;

· тодорхой газар, бүс нутагт орохгүй байх үүрэг ногдуулах;

· тогтсон цаг хугацаанд тодорхой газарт байх үүрэг ногдуулах;

· Герман Улсын хилийг давж гарахыг хязгаарлах;

· тогтосон цаг хугацаанд цагдаагийн газарт бүртгүүлж байх үүрэг ногдуулах;

· сэжиглэгдэж байгаа гэмт хэрэгтэй холбоотой аливаа төрлийн үйл ажиллагаа хэрэгжүүлэхгүй байх, тухайлбал, тодорхой ажил, мэргэжлээр ажиллахгүй байх үүрэг ногдуулах;

· баталгаа болгон урьдчилгаа мөнгө барьцаалах үүрэг ногдуулах;

· донтохоос сэргийлэх аливаа эмчилгээнд орох үүрэг ногдуулах;

· паспорт болон иргэний үнэмлэхийг хураалгах үүрэг ногдуулах;

· шүүгдэгчийн банкны дансыг битүүмжлэх тухай тушаал гаргах; !!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!59 German Compensation in Criminal Procedures Act (“Gesetz uber die Enstchadigung fur Strafverfolgungsmabnahmen”). 60 Fair Trials International, “Pre-trial Detention Comprative Research: Germany”, p.12. 61 Мөн тэнд 11 дэх тал.

Цагдан хорих арга хэмжээг шийдвэрлэж буй шүүхийн практик ба хүний эрхийн хэрэгжилт! 2014

!

!!

39!

· мөн цөөн тохиолдолд гэрийн хорио эсвэл электрон браслет зүүлгэх зэрэг үүргийг ногдуулдаг байна.

Дээрхээс харахад ХБНГУ-д Монгол Улстай харьцуулахад харьцангуй олон төрлийн цагдан хорих арга хэмжээний альтернатив хувилбаруудыг авч хэрэглэдэг байна. Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуульд цагдан хорихоос гадна оршин суугаа газраасаа гадагш явж болохгүй тухай баталгаа авах, батлан даалтад өгөх, эд хөрөнгө барьцаалах, цэргийн албан хаагчийг цэргийн ангийн удирдлагад хянан харгалзуулахаар өгөх зэрэг таслан сэргийлэх арга хэмжээний бусад төрлийг хуульчилж тогтоосон байна. Иймд цагдан хорихоос бусад төрлийн таслан сэргийлэх арга хэмжээг ХБНГУ-ын жишиг мөн өөрийн орны онцлогт тулгуурлан нэмэгдүүлэх шаардлага урган гарч байна. Тухайлбал, сэжигтэн, яллагдагчийг гэрийн хорионд байлгах, тогтоосон газарт тогтмол бүртгүүлж байхыг даалгах, тодорхой нутаг дэвсгэрийг зааж, түүнээс гарахыг хориглох, тодорхой газар очих, эсхүл хүнтэй уулзах, ойртохыг хориглох таслан сэргийлэх арга хэмжээний төрлийг хэрэглэж болно. Ингэснээр гэм буруутай нь эцэслэн тогтоогдоогүй байгаа сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийг заавал “эрсдэлтэй орчин”-д удаан хугацаагаар хорьдог, хорьсны дараа мэдүүлэг тайлбар авдаг уламжлалт практик, түүнтэй холбоотой хүний эрхийн зөрчил дутагдал, шүүмжлэлийг багасгах, сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн онцлогт тохирсон таслан сэргийлэх арга хэмжээг хэрэглэх төдийгүй эрүүгийн байцаан шийтгэх ажиллагаанд хүний эрхийг хангаж хамгаалахад чухал алхам болох юм.

Цагдан хорих арга хэмжээг шийдвэрлэж буй шүүхийн практик ба хүний эрхийн хэрэгжилт! 2014

!

!!

40!

Дүгнэлт

Цагдан хорих арга хэмжээ нь хүнийг гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутай эсэхийг шүүх тогтоохоос өмнө хүний халдашгүй байх эрхийг хязгаарладаг албадлагын арга хэмжээ байдаг тул энэ бодлогын судалгаанд цагдан хорих арга хэмжээ авах өнөөгийн нөхцөл байдал, эрх зүйн зохицуулалт, тулгамдаж буй асуудал, шүүхийн практик зэрэг асуудлуудыг авч үзлээ.

Цагдан хорих арга хэмжээ авч буй өнөөгийн нөхцөл байдлаар уг арга хэмжээ авагдсан хүмүүсийн дийлэнх нь хүндэвтэр гэмт хэрэгт холбогдсон байдаг бөгөөд түүний дотор оргон зайлж болзошгүй гэсэн үндэслэлээр ихэнх хувь нь хоригдсон байдаг. Олон улсын эрүүгийн процессын хуультай харьцуулахад манай улсын хувьд оргон зайлж болзошгүй гэсэн үндэслэлийг хуулиараа тодорхойлоогүй боловч шүүхийн практикт түгээмэл хэрэглэж байгаа нь цагдан хорих арга хэмжээ нь зарим талаараа субектив байдлаар хэрэгждэг болохыг харуулж байна.

Түүнчлэн Эрүүгийн процессын загвар хуульд цагдан хорих арга хэмжээ нь хүний халдашгүй байх эрхийг хөндсөн, үүнийг таслан сэргийлэх хамгийн сүүлийн арга хэмжээ байх ёстой гэж үздэг. Гэтэл манай улсын хувьд цагдан хорихоос өөр төрлийн арга хэмжээг авах тухай хуульчилсан хэдий ч төрөл нь цөөн, мөн цагдан хорихоос өмнө авах албадлагын шинжтэй хязгаарлах хэм хэмжээнүүдийг бараг хэрэгжүүлдэггүй эрүүгийн байцаан шийтгэх хуулиндаа тусгаагүй тул цагдан хорих арга хэмжээг хамгийн эхэнд авах боломжийг бүрдүүлжээ.

Цагдан хорих арга хэмжээ авч буй шүүхийн практикийн хувьд одоогийн дагаж мөрдөж буй Эрүүгийн байцаан шийтгэх хуулиар сэжигтэн, яллагдагчийг цагдан хорихдоо мөрдөн байцаагч тогтоол үйлдэж прокурорт танилцуулан, прокурор нь шүүхэд танилцуулж шүүгчийн захирамжаар шийдэж байна. Үүнээс үзвэл уг арга хэмжээ нь зөвхөн яллах чиг үүргийг хэрэгжүүлж буй субектын санал, түүнд тулгуурласан нотлох баримтын хүрээд явагдаж байна. Мөн цагдан хороих арга хэмжээг үргэлжлүүлэн сунгахдаа ямар үндэслэл, нотлох баримтаар хорих, сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийг түүний өмгөөлөгчийн хамт байлцуулан уг арга хэмжээг сунгах эсэх талаар хуульд тусгаагүй нь шүүхийн практикт мөрдөн байцаагч, прокурорын саналаар цагдан хорих арга хэмжээний хугацааг сунгагдах бололцоог олгожээ.

Цагдан хорих арга хэмжээн дэх хүний эрхийн тулгамдаж буй асуудлын хувьд олон улсад “Хэнийг ч шүүх байгууллагын өмнө нөхцөл байдлаа тайлбарлах боломж өгөхгүйгээр цагдан хорьж болохгүй, цагдан хоригдсон этгээд хуульд заасан үндэслэл, журмын дагуу өмгөөлүүлэх, хууль зүйн туслалцаа авах эрхтэй” гэсэн үндсэн зарчим байдаг боловч манай улсын хувьд өмгөөлүүлэх эрх нь зөвхөн шүүхийн шатанд хэрэгжих нь нийтлэг байна.

Цагдан хорих арга хэмжээг шийдвэрлэж буй шүүхийн практик ба хүний эрхийн хэрэгжилт! 2014

!

!!

41!

Түүнчлэн гэмт хэрэгт сэрдэгдэж, цагдан хорих арга хэмжээ авагдсан этгээдийг шүүхээр гэм буруутай нь эцэслэн тогтоогдоогүй байхад гэмт хэрэг үйлдсэн мэт хэвлэл мэдээллийн хэрэгслээр яригдаж байгаа хүний нэр хүндэд халдаж байна.

Санал , зөвлөмж

Цагдан хорих арга хэмжээний эрх зүйн үндэслэл, тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэн боловсронгуй болгох үүднээс дараах саналыг дэвшүүлж байна.

3. Цагдан хорих арга хэмжээний эрх зүйн үндэслэлийг сайжруулах Эрүүгийн байцаан шийтгэх хуулинд цагдан хорих арга хэмжээ авч буй эрх зүйн үндэслэлийг тодорхой болгох шаардлагатай байна. Үүнд : · Цагдан хорих арга хэмжээг хангалттай нотлох баримтад тулгуурлахгүйгээр оргон зайлж болзошгүй гэх мэт субектив байдлаар авах бололцоог бүрдүүлж байгаа эрх зүйн үндэслэлийг хуулиндаа нарийвчлан суулгаж өгөх, практикийг сайжруулах;

· Цагдан хорих арга хэмжээг авах болон сунгахдаа мөрдөн байцаагч, прокурорын саналыг үндэслэж бус сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийг түүний өмгөөлөгчийн хамт байлцуулан тайлбар, хүсэлт, нотлох баримтыг үнэлэх замаар уг арга хэмжээг хэрэгжүүлэхээр хуулиндаа тодорхой тусгах;

· Хүндэвтэр гэмт хэргийн сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчид цагдан хорих арга хэмжээг хэрэглэхгүй байх;

· Цагдан хорих арга хэмжээг олон улсын шүүхийн практикт хэрэглэж буй үндэслэл нь гэмт хэрэгт сэжиглэгдсэн этгээдийг шаардлагатай үед хууль, шүүхийн байгууллагын өмнө авчрах явдал байдаг бөгөөд хорьж буй хугацааны хувьд богино байдаг. Иймд цагдан хорих арга хэмжээн дэх хугацааг олон улсын стандартын дагуу багасгах;

· Таслан сэргийлэх арга хэмжээний төрөл хэлбэрийг нэмэгдүүлэн цагдан хорихоос өөр төрлийн албадлагын шинжтэй хязгаарлах арга хэмжээг нэмэгдүүлэх, цагдан хорих арга хэмжээг хамгийн эцсийн шатанд авахаар хуулиндаа тусгах;

· Эрүүгийн байцаан шийтгэх хуулинд шүүгч шаардлагатай гэж үзсэн, эсхүл өмгөөлөгч хүсэлт гаргасан тохиолдолд яллах, өмгөөлөх талыг оролцуулан шүүгч шийдвэрлэхээр заасан, үүнийг практикт хэрэгжүүлж хэвшиж байгаа хэдий ч шүүхийн практикт эрүүгийн процессын ажиллагаа эхлэх үеэс өмгөөлөгчөөр төдийлөн хангагдахгүй байна. Иймд цагдан хорих арга хэмжээ авах тухай шийдвэр гаргахад өмгөөлөгчөөр заавал байлцуулах;

· Манай улсын хувьд цагдан хорих арга хэмжээ авах эрх зүйн үндэслэлийг хуулиндаа тусгасан ч суллах үндэслэл тодорхойгүй байна. Иймд цагдан хоригдсон этгээдийг суллах, цагдан хорих ба суллах нөхцлийн талаар дахин хяналт хэрэгжүүлэх (review), зайлшгүй цагдан хоригдсон этгээдийг суллах үндэслэл, нөхцлийг хуулиндаа тодорхой тусгах шаардлагтай байна.

Цагдан хорих арга хэмжээг шийдвэрлэж буй шүүхийн практик ба хүний эрхийн хэрэгжилт! 2014

!

!!

42!

4. Цагдан хорих арга хэмжээ авч буй шүүхийн практикийг өөрчлөх

Цагдан хорих арга хэмжээ авах тогтолцоог өөрчлөх шаардлага:

Манай улсад эрүүгийн байцаан шийтгэх ажиллагаа гэмт хэргийн мэдээлэл авсан үеэс эхэлдэг бөгөөд түүнээс хойш процессын ажиллагаа шат дараатай хэрэгждэг.

Мөрдөн байцаах ажиллагаанд сэжигтэн, яллагдагчийг цагдан хорих талаар мөрдөн байцаагч хамгийн эхэнд санал гаргаж тэрхүү санал нь прокуророор хянагдаж хамгийн сүүлд шүүгчийн захирамжаар уг арга хэмжээг хэрэгжүүлдэг. Хуулинд заасан үндэслэл, нөхцөл байвал хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч сэжигтэн, яллагдагчийг цагдан хорих газар, үндэслэлийг тодорхой заасан тогтоол үйлдэж прокурорт танилцуулах бөгөөд прокурор нь шүүхэд танилцуулж, шүүгч шаардлагатай гэж үзсэн, эсхүл өмгөөлөгч хүсэлт гаргасан бол өмгөөлөгч, прокурорыг байлцуулан сэжигтэн, яллагдагчийг цагдан хорих эсэх асуудлыг шийдвэрлэж нэн даруй захирамж гаргана.62

Түүнчлэн Монгол улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулинд шүүгч цагдан хорихоос татгалзсан бол сэжигтэн, яллагдагчийг дахин цагдан хорих саналыг зөвхөн цагдан хорих шинэ үндэслэл, шалтгаан бий болсон тохиолдолд шүүхэд ирүүлнэ63 гэж заасан нь шүүгч байцаан шийтгэх ажиллагааны эхэнд оролцож хяналт тавих боломжийг хязгаарлаж буй зохицуулалт юм. Учир нь, байцаан шийтгэх ажиллагааны эхэн үед хязгаарлагдмал байдлаар оролцох нь уг ажиллагаанд анхнаасаа хяналт тавьж удирдан чиглүүлэх боломжийг багасгах, шударга бус, хууль зөрчсөн процессын ажиллагааны дараа шийдвэр гаргах эрсдэлийг дагуулдаг тул шүүгч эрүүгийн процессыг эхэлснээс хойш дуустал хяналт, удирдлагаар хангах шинэ тогтолцоог эрэлхийлэх шаардлага тулгарч байна.

Энэ нь цагдан хорих арга хэмжээг сэжигтэн, яллагдагчид авах шаардлагатай эсэх талаар мэтгэлцэх зарчмыг хэрэгжүүлэх, нотлох баримтыг бодитойгоор үнэлэх, хүний эрхийн хэрэгжилтийг хангах, эрх зүйн зайлшгүй ажиллагаа /due process/-г явуулж хэвших зэрэг сайн үр дагаварыг бий болгох ач холбогдолтой юм.

Зөвшөөрлийн шүүхийн тогтолцоо /magistrates/ ба цагдан хорих арга хэмжээ :

АНУ-д зөвшөөрлийн шүүх болон шүүгчийн тогтолцоо хэрэгждэг бөгөөд энэ нь Америкийн дүүргийн шүүхээс өөр эрх үүрэгтэй байдаг байна. Энэ шүүх нь цагдан хорих арга хэмжээ, батлан даалт, үзлэг,нэгжлэг хийх зөвшөөрөл олгох, баривчлах зөвшөөрөл, түүнчлэн мөрдөн байцаах ажиллагаа болон нэмэлт мөрдөн байцаалт хийх

!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!62 Монгол улсын ЭБШ хуулийн 68 дугаар зүйлийн 68.3. 63 Монгол улсын ЭБШ хууль 68 дугаар зүйлийн 68.3.

Цагдан хорих арга хэмжээг шийдвэрлэж буй шүүхийн практик ба хүний эрхийн хэрэгжилт! 2014

!

!!

43!

процессыг ханган ажилладаг бөгөөд дүүргийн шүүхийн тодорхой зарим эрхийг хэрэгжүүлдэг.64

АНУ-д муж улс бүр өөр өөр хугацаатайгаар зөвшөөрлийн шүүхийн шүүгчийг томилдог ба 2009 оны байдлаар Америкт 517 зөвшөөрлийн шүүгч ажиллаж байжээ.

Зөвшөөрлийн шүүх нь эрүүгийн процессын анхан шатны ажиллагаанд оролцох, захиргааны зөрчилд мөн адил хяналт тавьж шийдвэрлэдэг. Өөрөөр хэлбэл, шүүхийн өмнөх шатны албадлагын арга хэмжээг процессын бүх түвшинд шийдвэрлэгддэг юм.

1968 онд АНУ-ын Конгресоос батлагдсан Холбооны магистратын актаар зөвшөөрлийн шүүх болон шүүгчийн эрх зүйн байдлыг тодорхойлсон бөгөөд дүүргийн шүүхийн өмнөх шатанд иргэний болон эрүүгийн процессын ажиллагааг удирдан зохион байгуулж шийдвэрлэх эрх, үүрэгтэйгээр байгуулагдсан.65

Зөвшөөрлийн шүүх нь Америк төдийгүй бусад олон улсын түвшинд шүүх эрх мэдлийн салшгүй хэсэг болон эрх, үүргээ хэрэгжүүлж байна. Жишээ нь, Английн зөвшөөрлийн шүүх нь эрүүгийн процесс эхлэх үеэс АНУ-ын нэгэн адил эрх, үүргээ хэрэгжүүлдэг байна. 66

Зөвшөөрлийн шүүхийн тогтолцоо ба давуу тал :

Цагдан хорих арга хэмжээ авахдаа хуулинд заасан үндэслэл, нотлох баримтын хүрээнд яллах тал болон сэжигтэн, түүний хууль ёсны өмгөөлөгчийг шүүхийн өмнө тэгш эрхтэйгээр мэтгэлцүүлэн шийдвэр гаргадаг нь хүний эрхийг хангах, хамгаалах баталгаа болно. Энэ шүүх хэрэгжсэнээр мөрдөн байцаагч, прокурорын гаргасан үндэслэлийн дагуу цагдан хорих арга хэмжээ авахаар хязгаарлагдах бус эрүүгийн байцаан шийтгэх ажиллагааны бүх үе шатанд оролцдог нь хүний халдашгүй байх, гэм буруутай нь шүүхийн өмнө нь нотлогдоогүй байхад эрүүгийн хариуцлагад татагдахгүй байх зарчмын баталгаа болж өгнө.

Манай улсад батлан даалт, үзлэг, оршин суух газраасаа гадагш явахгүй гэх мэт албадлагын арга хэмжээний бусад төрлийг прокурорын зөвшөөрлөөр авдаг бөгөөд зөвшөөрлийн шүүхийн тогтолцоо нэвтэрсэн улсад уг албадлагын арга хэмжээг шүүгчийн /magistrate judge/ шийдвэрээр хэрэгжүүлдэг.

Энэ тогтолцоог манай улсын шүүхийн тогтолцоонд нэвтрүүлбэл таслан сэргийлэх арга хэмжээний бусад төрлийг авах эрх нь шүүхийн байгууллагад шилжиж

!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!64 http://en.wikipedia.org/wiki/United_States_magistrate_judge 65 Federal Magistrates Act of 1968. 66 Magistrates' Courts Act 1980, England.

Цагдан хорих арга хэмжээг шийдвэрлэж буй шүүхийн практик ба хүний эрхийн хэрэгжилт! 2014

!

!!

44!

цагдан хорихоос өөр албадлагын арга хэмжээний альтернатив хувилбарыг шүүхийн практикт хэвшүүлэх боломжтой юм.

Түүнчлэн манай улсын хувьд цагдан хорих арга хэмжээ авах эрх зүйн үндэслэлд төдийлөн нарийн зохицуулалт байхгүй, цагдан хоригдсон сэжигтэн, яллагдагчийг суллах эрх зүйн зохицуулалт, таслан сэргийлэх арга хэмжээний өөр төрлөөр орлуулан хэрэглэх зохицуулалт сул, мөн үндэслэлгүйгээр цагдан хоригдсон тохиолдолд шийдвэрлэх гомдлын механизм хангалтгүй байдаг. Иймд цагдан хорих асуудлыг дагнан хариуцаж байгаа шүүгчдийн тоог нэмэгдүүлж зөвшөөрлийн шүүхийн тогтолцоог жишиг болгох нь цагдан хорих арга хэмжээний үед хүний эрх зөрчигдөх эрсдлийг бууруулах давуу талтай юм.

Цагдан хорих арга хэмжээг шийдвэрлэж буй шүүхийн практик ба хүний эрхийн хэрэгжилт! 2014

!

!!

45!

Ном зүй

Нэг. Монгол Улсын хууль тогтоомж

1. 1992 оны Монгол Улсын Үндсэн хууль

2. Монгол Улсын Эрүүгийн хууль, 2002 он

3. Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хууль, 2002 он

4. Монгол Улсын Сэжигтэн, яллагдагчийг албадан саатуулах цагдан хорих шийдвэрийг биелүүлэх тухай хууль 5. Монгол Улсын Прокурорын байгууллагын тухай хууль

6. Монгол Улсын Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хууль

7. Монгол Улсын дээд шүүхийн зөвлөмж, 2008.03.31-ний өдөр дугаар 35

8. Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгч, Улсын Ерөнхий прокурорын хамтарсан захирамж, тушаал (Дугаар 07,26), 2008 он

Хоёр . Олон улсын гэрээ , конвенц , зарчмууд

9. 1948 оны Хүний эрхийн түгээмэл тунхаглал

10. Иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын пакт

11. НҮБ-ын Хүүхдийн эрхийн тухай конвенц

12. НҮБ-ын Эрүүдэн шүүх болон бусад хэлбэрээр хэрцгий, хүнлэг бусаар хүний нэр төрийг доромжлон харьцаж, шийтгэхийн эсрэг конвенц, 1984 он 13. Хүний эрхийн тухай Европын конвенц, 1950 он

14. Body of Principles for the Protection of All Persons under Any Form of Detention or Imprisonment.

Гурав . АНУ-ын хууль тогтоомж

15. United States Constitution

16. Bail Reform Act of 1984

17. United states institute of peace /Model code of criminal procedure article

18. Federal Magistrates Act of 1968

Цагдан хорих арга хэмжээг шийдвэрлэж буй шүүхийн практик ба хүний эрхийн хэрэгжилт! 2014

!

!!

46!

19. Magistrates' Courts Act, 1980 England

Дөрөв . ХБНГУ-ын хууль тогтоомж , судалгаа

20. Constitution of the Federal Republic of Germany (“Grundgesetz”). 21. German Code of Criminal Procedure (“Strafprozessordnung”). 22. Criminal Code of the Federal Republic of Germany (“Strafgesetzbuch”). 23. German Compensation in Criminal Procedures Act (“Gesetz uber die Enstchadigung fur Strafverfolgungsmabnahmen”). 24. Fair Trials International, “Pre-trial Detention Comprative Research: Germany”, p.12. 25. “An analysis of minimum standards in pre-trial detention and the grounds for regular review in the Member States of the EU: Germany”, JLS/D3/2007/01

Тав. Ном, өгүүлэл , судалгаа , гарын авлага дипломын ажил

26. Г.Совд, “Монгол Улсын Үндсэн хууль, хүний эрх” /Харьцуулсан эрх зүй/, Улаанбаатар хот, 1999 он

27. Д.Баярсайхан, “Эрх зүйн сэтгэлгээний орчин цагийн асуудал”, УБ 2012 он.

28. Б.Ганболд, “Эрүүгийн байцаан шийтгэх эрх зүй”

29. Д.Цогтсайхан “Хүний эрх ба цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ”, Шүүх эрх мэдэл 1:40-45 (2014)

30. Christine Hess Orthmann and Karen, “Criminal investigation”, 2012

20. Henry.F. Fradella ‘’Criminal procedure for the criminal justice professional’’ 2012

21. Г.Оюунболд, “Гэмт хэргийн тухай хуулийн төсөлд ОУЭЗ-н зарчмууд” Шүүх эрх мэдэл (№3).

22. Н.Лүндэндорж, Ч.Өнөрбаяр, М.Батсуурь, “Монгол Улсад шүүхийн хараат бус байдлыг бэхжүүлэх нь” бодлогын тойм судалгаа, УБ 2010

23. Хууль зүйн үндэсний хүрээлэн, “ЭБШ хууль дахь шүүхээс хэргийг нэмэлт хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт хийлгэхээр прокурорт буцаах талаарх зохицуулалт” судалгаа

24. Эрүүгийн байцаан шийтгэх албадлагын арга хэмжээ, сургалтын гарын авлага, УБ (2007) 25. Монгол Улсын Шүүхийн 2013 оны эхний хагас жилийн шүүн таслах ажиллагааны нэгдсэн дүн мэдээ

Цагдан хорих арга хэмжээг шийдвэрлэж буй шүүхийн практик ба хүний эрхийн хэрэгжилт! 2014

!

!!

47!

26. Монгол Улсын Шүүхийн 2014 оны эхний хагас жилийн шүүн таслах ажиллагааны нэгдсэн дүн мэдээ 27. Хүний эрхийн үндэсний комисс, Хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх илтгэл: “Баривчлах, цагдан хорих тухай” 2009 Зургаа . Интернетийн вэб хуудас 28. Ratification status of UN International Covenants <http://www2.ohchr.org/english/bodies/ratification/4.htm>. 29. Ratification status for the Council of Europe conventions <http://www2.ohchr.org/english/bodies/ratification/9_b.htm>. 30. Ratification status of UN International conventions <http://www2.ohchr.org/english/bodies/ratification/9_b.htm>. 31. http://en.wikipedia.org/wiki/United_States_magistrate_judge