16
Ариун номын орон Амарбаясгалант хийд Амарбаясгалант хийд нь Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн сумын нутаг байгалийн сайхан цогцлон бүрэлдсэн Бүрэнхан уулын өвөр Ийвэн голын хөвөөнд орших бөгөөд шашин, түүх, соёл урлагийн хосгүй үнэт өв дурсгал төдийгүй уран барилгын хосгүй нандин бүхнийг шингээсэн орон хийд юм. Түүнийг “Өндөр гэгээний хийд” ч гэж нэрлэдэг. Монголын анхдугаар Богд Өндөр гэгээн Занабазарын зохиол, үйлс, эрдэм билиг, авъяас, ур ухааныг хүндэлж түүнд зориулсан хийдийг Монгол нутагт байгуулахыг Манж Чин улсын эзэн хаан Энх-Амгалан 1722 онд зарлиг буулгаж 1727-1887 оны хооронд цогцлоон бүтээжээ. Номлол бүтээлийн шашны гарахуйн орон, хуврагийн их хүрээ “Амарбаясгалант” хийдийг ер бусын гоёмсгоор байгуулж өгөхөөр 10 түмэн лан буюу 3730 кг мөнгийг улсынхаа сангаас төсөвлөн гаргаж , хийдийг байгуулах газрыг судлан, шинжилж тогтоосноор 1726 оны улаан морин жил бариулж эхлэн 1737 оны улаан луу жил хийдийн барилга байгууламж бүрэн дууссан тул хийдийн аравнайг өргөжээ. Хийдийн барилгын ур хийц , гоёл чимэглэл нь Монголд төдийгүй Ази тивийн хосгүй гоёмсог уран барилгын нэг юм. Хийд нь гадна талаараа хэрэмтэй. Хэрмийн гадна 6 аймаг, хэрмийн дотор хурал ном, сургалт эрдмийн 10 дацан буюу хүрээлэн ажиллаж, Буддийн гүн ухааны эрдмийн дээд цол аграмбын дамжааг ч барьж хамгаалдаг байв. Манжийн эзэнт гүрэн Монгол гүрний үеийн төрт ёс, цэрэг, техник,

Ариун номын орон Амарбаясгалант хийд soyolmaa (1)

Embed Size (px)

Citation preview

Page 1: Ариун номын орон Амарбаясгалант хийд soyolmaa (1)

Ариун номын орон Амарбаясгалант хийд

Амарбаясгалант хийд нь Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн сумын нутаг

байгалийн сайхан цогцлон бүрэлдсэн Бүрэнхан уулын өвөр Ийвэн голын

хөвөөнд орших бөгөөд шашин, түүх, соёл урлагийн хосгүй үнэт өв дурсгал

төдийгүй уран барилгын хосгүй нандин бүхнийг шингээсэн орон хийд юм.

Түүнийг “Өндөр гэгээний хийд” ч гэж нэрлэдэг.

Монголын анхдугаар Богд Өндөр гэгээн Занабазарын зохиол, үйлс, эрдэм

билиг, авъяас, ур ухааныг хүндэлж түүнд зориулсан хийдийг Монгол нутагт

байгуулахыг Манж Чин улсын эзэн хаан Энх-Амгалан 1722 онд зарлиг

буулгаж 1727-1887 оны хооронд цогцлоон бүтээжээ. Номлол бүтээлийн

шашны гарахуйн орон, хуврагийн их хүрээ “Амарбаясгалант” хийдийг ер

бусын гоёмсгоор байгуулж өгөхөөр 10 түмэн лан буюу 3730 кг мөнгийг

улсынхаа сангаас төсөвлөн гаргаж , хийдийг байгуулах газрыг судлан,

шинжилж тогтоосноор 1726 оны улаан морин жил бариулж эхлэн 1737 оны

улаан луу жил хийдийн барилга байгууламж бүрэн дууссан тул хийдийн

аравнайг өргөжээ.

Хийдийн барилгын ур хийц , гоёл чимэглэл нь Монголд төдийгүй Ази тивийн

хосгүй гоёмсог уран барилгын нэг юм. Хийд нь гадна талаараа хэрэмтэй.

Хэрмийн гадна 6 аймаг, хэрмийн дотор хурал ном, сургалт эрдмийн 10

дацан буюу хүрээлэн ажиллаж, Буддийн гүн ухааны эрдмийн дээд цол

аграмбын дамжааг ч барьж хамгаалдаг байв.

Манжийн эзэнт гүрэн Монгол гүрний үеийн төрт ёс, цэрэг, техник, иргэний

бодлогоос уламжлан авсан байдаг бөгөөд тэдгээрийн нэгэн болох барилга

Page 2: Ариун номын орон Амарбаясгалант хийд soyolmaa (1)

урлахуйн онолыг хот суурины цогцолборт өргөн хэрэглэж байсны жишээг

Амарбаясгалант хийдийн дурсгалаас үзэж болно. Цогцолборын гол

хэсгүүдээс дурдвал:

Цогцолборын өмнө талд:

Ямпай хана (Монгол хаадын ордны төлөвлөлтөнд хөл хорих газар гэж

байсан)

Хаалган байшин (Хамгаалалт хэрмэн хашаанд орох хаалга)

Махаранзын сүм (Монгол ордны зохион байгуулалтын зэвсэг агсах газар

хийдийн цогцолборт шашныг хамгаалагч нарын дурсгал, зураг баримал

хадгалан үзүүлэх байшин)

Чига (Монгол хаадын ордны өмнө морины уяа босгож байсны дурсамж

бөгөөд шашны барилгыг их сүртэй өндөр болгон , туг жанцан хатгах

болжээ)

Түүхийн сүм (Тухайн цогцолборт босгосон учир шалтгаан, төрийн хэрэг

явдлыг чулуунд сийлэн мөнхөлж байсны жишээг үргэлжлүүлэн хэрэглэжээ)

Сангийн бойпор (үнэртэн асаах сав бөгөөд Монгол хаадын ордны өмнө

ариутгалын хоёр их түүдэг асаан дундуур нь гаргаж байсны уламжлал юм)

Цогчин дуган (Xийдийн чуулбарын гол зонхилогч төвийн зохиомж бүхий

барилга, Монгол хаадын үед хааны ордон байгуулж байсны уламжлалыг

хадгалжээ. Дуган нь хааш хаашаа 87 чи ам дөрвөлжин хоёр давхар барилга

юм. Голын дөрвөн баганын өөр хооронд 10.5 чи, гадуур тойрон явах

саравчны багана хүртэл 5.25 чи зайг тус бүр төлөвлөжээ. Давхарын өндрийг

15.75 чи, дээврийн өндрийг 10.5 чи байхаар бодсон байна. Дээврийн хэлбэр

нь “тэлүүр нуруу” гэдэг монгол аргаар баригджээ.)

Цогчингийн ард нэг тэнхлэг дээр Зуу сүм, түүний ард хэрмэн ханаар хашсан

Лавиран сүм байжээ. Хийд давхар хэрмэн хашаатай бөгөөд дэвсгэр газрыг

гурван үе болгон тэгшлэн уул цогцолборыг барьсан юм.

Хэрмэн хашааны дотор, гадна талаар хур борооны ус зайлуулах

бүрдлүүдийг чадамгай хийжээ. Инженерийн шийдлээр Цогчин дуганы

дээврийн усыг голын дөрвөн баганы дотуур урсган доод давхрын шалны

доогуур гадагшлуулахаар тооцоолж хийжээ.

Тус хийд 207х175 м-ийн хэмжээтэй хэрэм бүхий 50 гаруй сүм дугантай

байснаас өдгөө уг хэрэм дотор 28 сүм дуган байна.

Page 3: Ариун номын орон Амарбаясгалант хийд soyolmaa (1)

Түүх домог

Бурхны шашин

Бурхан Шагжамуни (Sakiyāmuni) 29 сүүдэртээ хаан, ордноо орхин нямба

хийж, 35 насандаа гэгээрч бурхны хутаг олжээ. Бурхны шашин нь

Шагжамунийн номлосон сургаал, зарлигийн үндсэн дээр бүтсэн шашин

хийгээд бурхан багш шавьдаа дамжаад явдаг rgyu da (жүд, монголоор

үндэс гэсэн утгатай)-ийн сургаал юм. Бурхан багшийн сургаал нь их хөлгөн

(Mahayana), бага хөлгөн (Hinayana) хоёр их сургаал байдаг агаад “ миний

сургаал ном умардаас умардад түгнэ” хэмээн эш үзүүлсэн нь их хөлгөний

сургаал дамжлага юм. Энэ нь Энэтхэгээс умард руу Балба, Төвд, Хятад,

Монгол, Буриадад дэлгэрсэн ба бага хөлгөн нь Энэтхэгээс өмнө зүг рүү

Шриланка, Тайланд, Вьетнамын бурхны шашин юм.

Их хөлгөн, бага хөлгөн нь дараах хэдэн зүйлээр ялгаатай байна.

1. Их хөлгөний ёсонд сайн цагийн 1000 бурхан байна. Бидний буддагийн өмнө

З будда байсан. Шагжатүб, Майдар (ирээдүй цагийн бурхан). Харин бага

хөлгөнд 1 л будда байна. Тэр нь Сидхахартха (Залуу үйл бүтээгч) юм.

2. Их хөлгөнд өөрөөсөө гадна зовлонт олон амьтныг эх болсон хамаг амьтны

тусын тулд бурхныгщ хутаг олох учиртай бол бага хөлгөнд бурхны хутагт

өөрийн бодгалийг хүргэх учиртай байна.

Page 4: Ариун номын орон Амарбаясгалант хийд soyolmaa (1)

Их хөлгөнд Олон бурхан сахиус байна. Түмэн төрөлхтөн байна. Харин бага

хөлгөний ёсонд бурхан сахиус байхгүй байна.

Богд Зонхов Лувсандагва

Дархач овогт эцэг Лүнгүмбэ, эх Шин ачои нарын 4-р хүү болон мэндэлжээ.

Шидэт лам цорж Дондовринчен хөвгүүний эсэн мэнд бойжихын бэлгэдэл

болгож бэлгэ илгээсэн байна. Хөвүүний хүйг ойлоход, цус туссан газраас

цагаан лянхуа ургаж, зандан дэлгэрсэн газарт Буман лагшинт (Гүмбум)

хийдийг байгуулсан байна. 3 настайд нь шидэт Гармаваролбийдорж гэнэн

санваар өгч, Гунгаанямбуу гэх сахилын нэр хайрласан, 4 сүүдэртэйд сав

шар үсэгт сургасан. Сав гэдэг нь хичээнгүй, шар гэдэг нь таталган бичлэг

болой. Гумарабодхи гэдэг ламаар гэцэл санваар өгсөн.

20 сүүдэрт үл танигдах өвчнөөр чилээрхэх цагт олон эмч нар ялгалыг эс

олсонд, өөрөө эмийн чадлыг өвчний үрд нийцүүлэн эдгээсэнд, Төвдөд

Зонховоос өөр эмч үгүй гэж байлаа.

Цастны чимэг хэмээх гайхамшигт хүрч чадсан хийгээд тэрбээр бүх

эрдэмтний мэдлэгийг авч чаддаг ажээ. 35 сүүдэртэйд хот мандлын тиг

татах, ян эгшиг татах, чагча, бүжиг бүжих зэрэгт сайтар суралцсан. 41

сүүдэртэйд Дармаринчентэй учирч түүний агуу мэдлэгт бишрэн шавилжээ.

Энэ цагаас номын садан сайн шавь нар олноор тодорч, сайн үйл бүхнээ

үйлсэн байна.

1402 онд Богд Зонхов “Ламрим” буюу “Бодь мөрийн зэрэг”- туурвижээ. Энэ

бүтээл нь их хөлгөний 3 төрөлхтөнд зориулсан даган барилдах бүтээл юм.

Богд Зонхов бурхны шашны шинэтгэл хийсэн нь:

Page 5: Ариун номын орон Амарбаясгалант хийд soyolmaa (1)

Сахил санваарыг чангатган гэлэнгийн ёс тогтоосон.

Гэлэн хүний ёсыг өөрийн ажил үйлээр үйлдэж, олон шавь нарыг дагуулсан.

1390 оноос өмнө өмнөд Төвдийн “Олха Чойлан” агуйд шавь нарын хамт

бясалгал хийснээс хойш олон сүм хийдийг сэргээн байгуулах ажил

эхлүүлсэн.

“Оройгүй сүм”

Өндөр гэгээнд зориулсан хийд барих эзэн хааны зарлигаар томилогдсон

шинжээчид газар орныг судлан шинжиж явсаар Ийвэн голын хөвөөнд хонь

хариулж явсан хөвүүн, охин хоёртой тааралджээ. Шинжээчид хүүхдүүдэд

хийд барих гэж яваа зорилгоо хэлэхэд хоёр хүүхэд учир зүггүй инээд алдаж

гэнэ. “Уйлсныг бүү асуу, инээснийг асуу гэдэг. Та хоёр хүүхэд юунд шоолон

инээлдэв” хэмээн асууж л дээ. Тэгэхэд хоёр хүүхэд “Тэр сүм, хийд гэдэг

чинь хулганы хөеө, шувууны сангас болдог газар биз дээ” гэсэн гэнэ.

Шинжээчдийн ахлагч энэ хүүхдүүдийн ярьж байгааг анхаарах хэрэгтэй юм

байна хэмээн бодож, улмаар тэр хоёр хүүхдийн тоглож байсан газарт

хийдийг барьсан байна. Хийдийг барихдаа сүмийн суурийг хулгана, зурам

ухахгүй, дээврийг шувуу сууж сангас болгохгүй байхаар зохион хийсэн

байна. Мөн хийдийн хурал номын хоёр давхар гол сүмийг оройгүй, тэнгэр

харагдаж байхаар төлөвлөж барьжээ. Оройгүй сүмийн голд том хөндий

багана байх ба дээвэрт буусан цас, борооны ус түүгээр дамжин хийдийн

суурийн доогуур байрлуулсан хоолойгоор урсан Ийвэн гол руу цутгана.

Тэдгээр хөндий баганы дотор талыг цайр, хар тугалгаар бүрсэн нь он удаан

жилийн цаг хугацааг даван туулах эдэлгээтэй болгожээ.

“Жарүн хашор” эрдэнийн их суваргын домог

Page 6: Ариун номын орон Амарбаясгалант хийд soyolmaa (1)

Цаглашгүй галавын өмнө цагт Цаглашгүй гэрэлт бурхны дэргэд их бодь

сэтгэлтэн хутагт Мэлмийгээр болгоогч Бодала уулын оргил дахь орд

харшид заларч, хамаг амьтныг сансраас гэтэлгэхээр үйлдсэний эцэст эдүгээ

зорилгоо биелүүлэв хэмээж болгоож, зургаан зүйл хамаг амьтны орныг

орчлонгийн амьтад өчүүхэн ч эс дундарсанд, зовниж, нүднээсээ гарсан

нулимсаа хоёр ядам хуруугаараа арчин авч цацаж, ирээдүйд энэ нулимсаар

ч амьтны тусыг үйлдэх болтугай гэж ерөөл тавьснаар гучин гурван

тэнгэрийн орны нэгэн болох Хурмастад Дүүрэн, Өчүүхэн дүүрэн хэмээхүй

хоёр охин төржээ.

Өчүүхэн дүүрэн тэнгэрийн цэцэг хулгайлснаар хүн төрлийг олж Балбын

Магуд хэмээх нутагт шувуу маллагч эцэг Тодорхой, эх Бүрна нарын охин

болон мэндэлж, Дээд амгалант нэрийг авчээ. Тэрбээр, морь, гахай, нохой,

шувуу маллагч дөрвөн эртэй ханилснаар тус бүрээс нэг нэг хүү төрүүлжээ.

Дээд амгалант эх шувуу малласан хөлсийг хурааж, дөрвөн хүүдээ гэр авч

өгч, өрх тусгаар болгож, хөлсний үлдэгдлийг хурааж, хөрөнгө мөнгөтэй

болж, түүгээрээ амьтан бүхэн буян хураах газар болох Суварга босгохыг

хүсч, их хаанаас зөвшөөрөл хүсэхэд хаан, “Чи хүссэн зүйлээ хий” гэжээ.

Эх өөрийн дөрвөн хүү, нэг зарцын хамт заан, илжиг хоёрт шороо, чулуу ачин

зөөж, их суваргын суурь хэсгийн гурав дахь үед хүрэх алдад ядуу эмэгтэй

гагцаар их суварга босгох нь бидний нэр төрд халтай гэж хааны шадар

сайдууд, нутгийн хөрөнгө чинээтэй, нөлөөтэй хүмүүс хэлэлцэж, хааныг

ятгахаар хаанд айлтгажээ. Тэгэхэд хаан бээр, “хаан хүн нэг л зарлигтай. Уг

суваргыг үйлдэж болно хэмээн хаан би ам алдсан тул амнаасаа буцахгүй”

гэснээр “Жарүн хашор” буюу “Ам алдсан” хэмээн уг суваргыг нэрлэх

болжээ.

Суваргын ажил өвөл зунгүй үргэлжилсээр, дөрвөн жилийн дараа суваргын

орой хэсгийн хагас дугуй хэлбэртэй бумба нь л дутуу үлдээд байх үед,

амьдрах хоногийн тоо гүйцэж буйг мэдэрсэн Дээд амгалант эх 4 хөвүүн, 1

Page 7: Ариун номын орон Амарбаясгалант хийд soyolmaa (1)

зарцаа дуудаж, “Та нар их суваргыг дуусгах ёстой. Дотор нь буддагийн

эринсэлээс залж, тахих ёслол үйлдвэл гурван цагийн хамаг бурхадын

тааллыг олж, та бүгдийн энэ, хойт насны хэрэг бүтэх болно” хэмээгээд

орчлонгоос хагацжээ. Тэр ахуйд дуу хөгжим, тэнгэрээс цэцгийн хур бууж,

солонго татаж, суварга босгосны ачаар Дээд амгалант эх Тангарагийн бэлгэ

бурхан- Пра мо ха болжээ.

Бидний эх ядуу зүдүү, шувуу маллагч байсан ч Их суварга босгосон тул одоо

бид ачийг нь хариулахын тулд эхийн суваргын бумбыг бүтээж дуусгая

хэмээцгээж, урьдын адил ажиллаж, гурван жилийн дараа бүтээж

дуусгажээ. Ахан дүүс Буддагийн шарилаас гагц хэмжүүрийг авчирч,

суваргын гол баганын дотор хийжээ. Энэхүү суварга нь Балба улсын

Катманду хотод байдаг юм байна.

Үйл ажиллагаа

Page 8: Ариун номын орон Амарбаясгалант хийд soyolmaa (1)

Шашин номын үйл

Амарбаясгалант хийд нь бурханы хүлцэнгүй ёсны зохист мөрийг барьсан

гэлэн, гэцэл 6000 гаруй лам хувраг бүхий номлол бүтээлийн Nх гарахуйн

орон байжээ. Өнөөдөр Амарбаясгалант хийдэд сахил санваараа сахисан

гэлэн, гэцэл 50 орчим лам хуврагууд хуран шашин амьтны тусыг бүтээж

байна. 

Амарбаясгалант хийдэд 80 орчим лам нар Винайн ёсыг сахин эх болсон

зургаан зүйл хамаг амьтны тусын тулд бурхан шашины номд суралцаж

байна. Шавилан суугч лам нар нь хурсан олон сүсэгтний амьдрал, эх болсон

зургаан зүйл хамаг амьтны тусын тулд өдөр тутам ном хурахаас гадна сар

бүрийн билигт өдрүүдэд тогтмол ном хурдаг юм.

Амарбаясгалант хийдэд хурдаг хурал ном

Өдөр тутмын хурдаг ном

Хийморийн сан, Ногоон дарь эх, Хорин нэгэн дарь эх, Насны бурхан, Цагаан

шүхэрт, Лусын сан, Ариун сан, Чойжил дүгжү, Сэржим зэргийг багтаасан

Чогжин хурал хуруулна.

Эдгээр нь та болон таны үр хүүхэд хань ижил, хамаатан садангийн ажил

үйлс, эрүүл мэнд, аз хийморийг дэлгэрүүлэх нигуртай.

Сар бүрт хурдаг ном

Page 9: Ариун номын орон Амарбаясгалант хийд soyolmaa (1)

Их Манал, Сахиус тахих, Найданчого, Лам Чодвын Цогчэд, Сандуйн жүд

Жилд нэг удаа хурдаг ном

Гонгорын Бумбаны тахилга

Цагаан сарын ерөөл

Майдар эргэх

Цам харайх ёслол

Зулын 25-ны хурал

Арван Хангалын тахилга

Аялал жуулчлал

2006 оноос эхлэн өөрийн үйл ажиллагаандаа дэмжлэг болгох зорилгоор

гадаад дотоодын мөргөлчин жуулчдыг хүлээн авч үйлчлэх бүрэн хүчин

чадал бүхий “Амарбаясгалант бясалгалын төв”-ийг ажиллуулж эхэлсэн юм.

“Амарбаясгалант бясалгалын төв”-өөс олсон орлогыгАмарбаясгалант

хийдийн шавилан суугч лам нарын хоол унд орон байранд зарцуулдаг.

“Амарбаясгалант бясалгалын төв” нь шашны ариун оронтой хаяа дэрлэн

оршдог. Нэг ээлжиндээ 50-аад амрагч хүлээн авах хүчин чадалтай, иж бүрэн

15 гэр, 50 хүнд нэгэн зэрэг үйлчлэх Монгол, Европ, Ази хоолтой тохилог

зоогийн газартай.

Танд санал болгож буй бидний үйлчилгээ:

Бурханы шашны сүсэгтэн шавь нар, эргэлчин мөргөлчин нар хийдийн хурал

номын үйлд оролцон буян хураах

300-аад жилийн түүхтэй “Амарбаясгалант” хийдийн хосгүй үнэт

бүтээлүүдтэй танилцуулах

Шашны зан үйлүүд болон урлаг соёлын өв болох Майдар эргэх ёслол, Цам

харайх ёслол,  Бумба тахих ёслолыг үзэж, буян хураах.

Байгаль  эхийн бүтээсэн онгон дагшин газар орон болох Суваргын ам,

Хүйсийн ам, Дарь эх толгой, Наранбулаг, Бүдүүн, Нарангийн рашаан,

Бүрэнгийн нуруу, Орхон, Сэлэнгэ, гол түүний эрэг, сав газрын байгалийг

сонирхох

Гайхамшигт уран хийц, чимэг зүүсгэл бүхий Монгол хувцас эдлэл

хэрэглэлүүдтэй танилцан дурсгалын зураг авахуулах

Морин болон явган аялал хийх, нум сум харвах зэргээр чөлөөт цагаа

өнгөрөөх

Page 10: Ариун номын орон Амарбаясгалант хийд soyolmaa (1)

Нүүдэлчдийн уламжлалт ахуйг хадгалан буй нутгийн айлуудаар зочлох

үндэсний хоол, зоог, шүүс тэргүүтнийг амтыг мэдэрч дээжийг хүртэх

Та энэхүү ариун үйлсийг дэмжин хамтран ажилласнаар таны оруулж буй

хөрөнгө оруулалт бүхэлдээ Амарбаясгалант хийдийг сэргээн засварлах,

хойч үедээ өвлүүлэн үлдээх их үйлсэд зориулагдах болно.

Эрдэнэ зуу хийдийн Түүх

1580 онд Абатай сайн хан, дүү Түмэнхэн ноёны хамт Гутгаар Далай ламтай уулзаж өөрийн

нутагт сүм хийд байгуулахаа амласанд, Далай лам Хархорум хотын нэгэн хуучин сүмийг

сэргээхийг зөвлөсний дагуу 1585 онд эртний Тахай балгасан дахь сүмийг сэргээн босгож

дуусгасан нь[1] одоогийн Эрдэнэзуу хийдийн гол зуу сүм гэж Өндөр гэгээний намтар хэмээх

гар бичмэлд бичжээ. Ийнхүү хийд босгоход Хархорум хотын туурийн чулууг ашигласан

байдаг.[2]

Дараа нь 1586-1674 онд гурван зуу сүмийн чуулбар ба Ригсүм гомбын сүмүүдийг барьжээ.

Эрдэнэзуугийн III ширээт лам Лувсан-Одсэр хуучин Тахай балгасын хэрмийн нурангийн 4

өнцөгт нэг нэг суварга босгосон нь одоогийн хэрмэн хашааны эх суурь болжээ. Тус хийд

1680-аад оны үед дайны хөлд үрэгдсэн бөгөөд XVIII зууны эхнээс сэргээн босгож эхэлжээ.

1701-1705 оны хооронд Очирдарь бурхны сүм болон Авид бурхны сүмийн цогцолбор,

Төвийн Их суваргын чуулбаруудыг босгожээ. 1771 оноос 1792 оны хооронд Цогчин Их дуган

болон одоо байгаа Ламиран сүмийн цогцолборыг VII ширээт лам Дагвадаржаа удирдан

байгуулжээ. 1796 онд Эрдэнэзуу хийдийн их засварын ажлыг Дагвадаржаа ламтан

ерөнхийлөн удирдаж Хятадын Юн-да-а пүүстэй үнэ тохиролцон хийдийн барилгуудыг

засуулсан байна. Энэ засварын үеэр 1796 оны өмнө баригдсан сүмийн барилгуудыг

засуулсны гадна, хуучин Тахай балгасын хэрмэн нурангийг суурь болгон 50 ширхэг суварга

босгосон байна. 1802-1813 оны хооронд буян үйлдэгч хаад, тайж, бэйл, лам, ардын

хөрөнгөөр өмнө барьсан суваргуудын завсар хооронд нэмж 56 суварга болон хэрмэн ханыг

барьж дуусгасан байна. Түүнээс хойш 1803 онд Дашчойлин аймгийн дуган, 1826 онд

Даржаа гомун аймаг, Жанчивлин аймгийн дуган босгогджээ.[1] Ийнхүү 1872 он гэхэд дотор

нь байсан 62 сүмийг бүрэн сэргээн босгожээ.

Эрдэнэзуу хийдийг цогцлоон байсан эхний үед шарын шашны ёс горим төдийлөн

нэвтрээгүй байсан учир хийдийн ерөнхий төлөвлөгөөг шийдвэрлэхдээ монголчуудын

уламжлан баримталж байсан ертөнцийн зүг чигийг хүндэтгэх билэгдлийн дагуу

шийдвэрлэжээ. Тиймээс уг хийд нь монгол гэрийн доторх тавилгын ерөнхий

хуваарилалттай төсөөт байдлаар хаана ямар барилга барих, мөн тухайн хийдэд барилга

барихаар газар гуйваас хаана газар өгөх зэрэг нарийн ёс горим баримталж байсны гэрч

болон үлдсэн Монгол суурин газрын барилга, урлахуйн ухааны гайхамшигт дурсгал болж

vлдсэн билээ.

Энэ хийд 102 суврагаар[3]хүрээлэгдсэн бөгөөд энэ зурган дээр 100 суврага нь наана, 2 нь

цаана далдлагдсан байна. Уг нь 108 гэсэн тоо Буддын шашны хувьд ариун тоо,[4] бөгөөд

Буддын шашны эрхиний шүрний тоо бас 108 байдаг. Гэвч суврагын тоо нь энэ тоонд хүрч

чадаагүй билээ[5].

Page 11: Ариун номын орон Амарбаясгалант хийд soyolmaa (1)

1939 онд коммунист удирдагч Хорлоогийн Чойбалсангийн удирдлага дор Монголын олон

зуун сүм хийдийг устгаж, арван мянга гаруй ламыг хядсан их хядлага энэ хийдийг

тойрсонгүй[6].[7][8] Гурван жижиг сүм, суврагууд бүхий гадна хана л үлдсэн бөгөөд сүмүүдийг

1947 онд музей болгожээ. Энэ хийдийг Иосиф Сталины шахалтаар устгасан гэлцэх нь бий.

Нэг судлаачийн үзэж байгаагаар 1944 онд АНУ-ын дэд ерөнхийлөгч Хэнри А.

Воллес тэргүүтэй төлөөлөгчид Монголд богино хугацааны айлчлал хийсэнтэй энэхүү явдал

холбоотой ажээ.[9]

Эрдэнэ-Зууг зөвхөн музей хэлбэрээр үлдээсэн бөгөөд Монголд ажиллаж байсан цорын ганц

хийд нь нийслэл Улаанбаатар хот дахьГандантэгчэнлин хийд байлаа. Гэвч 1990 онд

Монголд коммунизм нуран унасны дараа хийдийг лам нарт нь эргүүлж өгч, Эрдэнэ-Зуу ахин

мөргөлийн газар болжээ. 2004 онд хийдэд шинээр бурханы шашны сургууль байгуулагдсан.[10] Өнөөдөр Эрдэнэ-Зуу нь Буддын шашны ажиллагаатай хийд болсны зэрэгцээ жуулчдад

нээлттэй музейгээ ажиллуулсаар байна.

Хийдийн гадна байх нэгэн толгой дээр эр бэлгэ эрхтэн хэлбэртэй чулуу бий. Энэ чулуу нь

лам нарын бэлгийн дур хүслийг дарж, санваараа сахихад нь тусалдаг гэлцдэг.[11]

[засварлах]Гэрэл зурагнууд

Гадна хана

 

Эрдэнэ Зуу хийдийн Ламиран дацан.

 

Хийдийн дотор байхбурхан

Page 12: Ариун номын орон Амарбаясгалант хийд soyolmaa (1)

Гандантэгчэнлин хийдГандантэгчэнлин хийд

Гандантэгчэнлин хийдийн

Мэгжид Жанрайсигийн сүм

Товч мэдээлэл

Байрлал Монгол улсынУлаанбаатар хот

Байгуулсан нь Тавдугаар

Живзундамба хутугт

Байгуулагдсан 1838 он

Сэргээгдсэн 1944, 1994 онууд

Хөлгөн Их хөлгөн

(Очирт хөлгөн)

Ёс, Урсгал Буяны ёс

Хамба лам Чойжамц

Лам хуврагын тоо 150 +

Page 13: Ариун номын орон Амарбаясгалант хийд soyolmaa (1)

1972 оны гэрэл зураг

Гандантэгчинлэн хийд, хураангуйлснаар Гандан нь Улаанбаатар хотод

байх Монгол улсын Бурханы шашны төв хийд юм.

Агуулга

  [нуух]

1 Нэр

2 Түүх

3 Дацан, Сургууль

4 Иш үндэс

5 Гадаад холбоос

[засварлах]Нэр

Гандантэгчэнлин гэдэг нь "Төгс баясгалант их хүлгэн" гэсэн утгатай. Мөн Баруун хүрээ хэмээн

нэрлэгддэг.

[засварлах]Түүх

Их хүрээ нь 1809 онд Далхын дэнж гэх газарт Шар сүм нэртэйгээр анх суурь

тавигдаж, 1838 онд[1] Тавдугаар Богд Жэвзүндамба Хутагтын зарлигаар[2]. Их хот мандалын

сүм[3] байгуулагдсан нь өнөөгийн Гандантэгчэнлин хийд юм. Богд хаан буюу Наймдугаар Богд

Жэвзүндамба хутагтын санаачилгаар 1911 онд 80 тохой өндөртэй алтан Мэгжид

Жанрайсиг бурханыг бүтээж залсан байна.

Их хэлмэгдүүлэлтийн үеэр 1938 онд хийдийг хааж, ЗХУ руу бурханыг авч одсон юм. 1944 онд

хийд Мөргөлийн дуган нэртэйгээр дахин сэргээж, социализмын жилүүдэд засгийн газрын хяналт

дор Монгол дахь Бурханы шашны ганц голомт болж, Монголын бурханы шашинтны төв гэгдэх

болжээ.

Ардчилалд шилжсэний дараа ард түмний хандиваар 1996 онд Мэгжид Жанрайсиг бурханыг

дахин бүтээж залсан. Одоогийн тэргүүн хамба лам нь Дэмбэрэлийн Чойжамц.

[засварлах]Дацан, Сургууль

Тус хийд нь одоо гүн ухааны (цанидын) Дашчоймпэл, Гунгаачойлин, Идгаачойзинлин хэмээх 3

дацан, Бурханы шашны их сургууль, Бурханы шашны урлахуйн ухааны дээд сургууль, Бурханы

шашны дунд сургууль, Эмч, Зурхай, Жүд, Дэчэнгалав, Жанрайсиг, Бадам Ёго зэрэг Бурханы

шашны эрдэм ухааны сургууль, дацангуудтай.

Page 14: Ариун номын орон Амарбаясгалант хийд soyolmaa (1)

МОНГОЛЫН БУРХАНЫ ШАШИНТНЫ ТӨВ ГАНДАНТЭГЧЭНЛИН ХИЙДИЙН ТОВЧ ТАНИЛЦУУЛГА

Tuesday, 11 January 2011 08:21

Бурхан багш “Миний шашин умраас умар зүгт улам дэлгэрнэ” хэмээн айлдсанчлан Бурханы шашин Энэтхэг орноос Их Монгол оронд 2000 гаруй жилийн тэртээгээс гурван удаа дэлгэрч, түүхийн мандал, буурлын нугачааг туулсаар энэ зуунд өвлөгдөн ирсэн. Сүүлчийн удаагийн дэлгэрэлт буюу XVI зуунаас эхлэн Их хөлгөний шашин тэр дундаа Гэлүгвийн ёс дэлгэрч XX зууны эхэн гэхэд Монголын нийт ард түмний үндэсний шашин болсон. Эртний Энэтхэгийн Наландарын хийдээс дамжлагатай Их хүрээ нь Монголын бурханы шашны удирдлага, зохион байгуулалт, боловсролын төв байсан бөгөөд Цогчэн, 12 дацан, 30 аймгаараа дамжуулан шашны үйл хэргээ явуулж байсан. Их хүрээнээс олон зуун эрдэмтэн мэргэд төрөн гарч бурханы шашны салбар ухааны чиглэлээр олон мянган бүтээл туурвилуудыг зохиосон бөлгөө.

Коммунист хэлмэгдүүлэлтийн үед олон арван мянган эрдэмтэн лам хуврагууд амь насаа алдаж, зуун зуун жилийн туршид уламжлагдан хөгжсөн бурханы шашны агуу өв соёл устаж, нэр төдий болсон авч ерөөл буяны хүчээр Гандантэгчэнлин хийд 1944 онд Мөргөлийн дуган нэртэйгээр дахин нээгдэж, тухайн коммунист нийгмийн хатуу хараа хяналтын дор хурал номын үйл ажиллагаагаа явуулж байсан цорын ганц хийд байв. Гандантэгчэнлин хийдэд газар, газрын олон эрдэмтэн мэргэд, нандин бурхан шүтээн, ховор ном судрууд цугларсны зэрэгцээ Өвөр Монголоос Дорнод аймагт Үзэмчин, Баргын хурал, Сүхбаатар аймагт Хуучидын хурал, Дорноговь аймгийн Хар айраг, Нүдэнд Балдан засгийн хошуу, Мэргэн вангийн хошуудын хурал, Ховдын Булган суманд Торгуудын хурал зэрэг нь нүүн ирээд тус хийдэд нэгдсэн. Ийнхүү Гандантэгчэнлин хийд нь Монголын Бурханы Шашны Төв захиргаа болсон юм. 1992 оны Монголын бурханы шашинтны анхдугаар чуулган нь Гандантэгчэнлин хийдийг Монголын Бурханы Шашинтны Төв хэмээн дахин баталгаажуулсан.

Монголын Бурханы Шашинтны Төв Гандантэгчэнлин хийд нь Цогчэн хурал, Дашчойнпэл, Гунгаачойлин, Идгаачойнзинлин, Жанрайсиг дацан, Дүйнхор дацан, Жүд дацан, Манба дацан, Бадам Ёго дацан, Бурханы Шашны Их Сургууль, Урлахуйн Ухааны Дээд Сургууль, шашны сургалттай дунд сургууль, шашны сургалттай “Баян эрхэт” бага сургууль, “Төгс баясгалангийн гэгээ” хүүхдийн цэцэрлэг зэрэг салбаруудаар уламжлалт бурханы шашны болон орчин цагийн мэдлэг, боловсрол, уншлага, зан үйл гэх мэт олон талт шавхагдашгүй өв соёлоо өвлүүлэн заан эзэмшүүлж байна. Үүнээс гадна хөдөө орон нутгийн хийдүүдтэй харилцах алба, хэвлэл мэдээлэл, Билгийн Мэлмий сонин, Олон Нийттэй Харилцах Алба, “Лавайн эгшиг” FМ радио, “Нигүүлсэл” халамжийн төвөөрөө дамжуулан хөдөө орон нутгийн сүм хийд болон нийгэм рүү хандсан үйл ажиллагаа явуулж байна. Гадаад Харилцааны Алба, Азийн Буддистуудын Энх Тайвны Бага Хурлаар дамжуулан гадаадын бурханы шашинтай болон бусад улс гүрэнтэй харилцаа холбоогоо бэхжүүлэхийн зэрэгцээ даян дэлхийн амар амгалангийн төлөө ажиллаж байна.

Page 15: Ариун номын орон Амарбаясгалант хийд soyolmaa (1)

Эрдэм соёлын хүрээлэн, номын сан нь бурханы шашны судлагаа шинжилгээний ажил болон ховор нандин ном судрыг хадгалан хамгаалах, судалгаа шинжилгээний эргэлтэнд оруулах ажлуудыг өрнүүлж байна. Түүнчлэн гадаад улс орон болон хөдөө орон нутагт тус хийдийн салбарууд болох Энэтхэгийн Бодь Гаяагийн “Батцагаан” сүм, Өмнөд Солонгосын “Амар Амгалан” сүм, Өвөрхангай аймгийн “Төвхөн” хийд, Цагаан Сүм, Хөвсгөл аймгийн “Даян дээрх” зэрэг хийдүүд нь хурал номын үйл ажиллагаагаа явуулж байгаа болно.

ЦОГЧЭН

Өндөр гэгээн Занабазар (1635 - 1723) 1654 оны Хөх морин жилд Хэнтийн нуруунд Их хүрээг Цогчэн Батцагаан дуган, Андуу нар, Жас, Сангай, Зоогой, Хүүхэн ноён, Дархан эмч, Өрлүүдийн гэсэн долоон аймагтайгаар анх үндэслэн байгуулсан. Цогчэн нь нийт дацан, аймгийг жаягийн ёсоор ерөнхийлөн захирах төв газар бөгөөд үүнийг 2 хамба, 5 цорж, 4 гэсгүй нар удирдан чиглүүлж байжээ. Эдүгээ Цогчэн нь энэхүү уламжлалыг хадгалж байна.

Өндөр гэгээн Занабазар энэхүү хүрээний уншлага, ая дан, зан үйлийг Монголчуудын өвөрмөц аж амьдрал, зан заншилд нийцүүлэн дэглэн зохиосон юм. Монголын Бурханы шашны энэхүү нандин өв уламжлал их хэлмэгдүүлэлтийн үед тасарсан хэдий ч, Гандантэгчэнлин хийд 1944 онд дахин нээгдэхдээ тасарсан тэр уламжлалыг дахин сэргээн авч, уламжлан хадгалсаар 1990 оны ардчилсан нийгэмтэй золгосон. Ингэж ард түмний шүтэн бишрэх эрх, эрх чөлөө нээлттэй болж МБШТөв Гандантэгчэнлин хийд нь их хүрээний мэдлэг ухааны салбар дацангуудаа бүтээн босгож, хуучин уламжлалыг нь өвлүүлэхийн зэрэгцээ хот, хөдөө орон нутагт байгуулагдсан уламжлалт сүм, хийдүүдийг уншлага, зан үйлээ сэргээхэд нь бодитой дэмжлэг үзүүлж ирсэн.

Цогчэн сургууль: Тус сургуул нь Цогчэн хурлын харъяа бөгөөд 1992 онд Гандантэгчэнлин хийд болон хөдөө орон нутгийн хийдүүдийн залгамж лам нарыг бэлтгэх зорилготой байгуулагдсан. Тус сургууль нь суралцагчдад хичээлийн дөрвөн жилийн хугацаанд хурлын уншлага, ая дан, балин тахил, жаяг дүлба болон зарим ерөнхий боловсролын хичээлийн мэдлэгийг олгодог бөгөөд анх байгуулагдсан цагаас өнөөг хүртэл нийт таван анги төгсгөөд байна.