17
7/18/2019 1 Lesson Ecology http://slidepdf.com/reader/full/1-lesson-ecology 1/17 Экологи аялал жуулчлалын багш докторант Г.Довчиндорж 

1 Lesson Ecology

Embed Size (px)

DESCRIPTION

Ecology

Citation preview

Page 1: 1 Lesson Ecology

7/18/2019 1 Lesson Ecology

http://slidepdf.com/reader/full/1-lesson-ecology 1/17

Экологи аялал жуулчлалын багш докторант

Г.Довчиндорж 

Page 2: 1 Lesson Ecology

7/18/2019 1 Lesson Ecology

http://slidepdf.com/reader/full/1-lesson-ecology 2/17

Амьд бие орчин хоѐрын харилцан холбооны тухай шинжлэх

ухаан болох экологи нь oikos-гэр, logos-сургаал гэсэн утгатай

грек үг. Энэ нэр томьѐог анх Германы эрдэмтэн Э.Геккель

1866 онд шинжлэх ухаанд оруулжээ. 

Харин эртний Грекийн эрдэмтэн Гиппократ, Аристотель нарболон тэр үеийн нэрт сэтгэгчдийн бүтээлд хэдийгээр энэ нэр

томьѐог хэрэглээгүй ч гэсэн экологийн үзэл санаа тусгагдсан

байдаг. 

Ийнхүү одоогоос зуун тавин жилийн өмнө экологийн

шинжлэх ухааны үндэс суурь тавигджээ.  Харин экологийн шинжлэх ухааны эрчимтэй хөгжлийнх нь үе

XX зууны эхээр өрнөжээ.

Page 3: 1 Lesson Ecology

7/18/2019 1 Lesson Ecology

http://slidepdf.com/reader/full/1-lesson-ecology 3/17

1912 онд Брюссель хотноо хуралдсан Дэлхийн Ботаникийн III

конгрессээс экологийн шинжлэх ухааныг Аутоэкологи буюу

бодгалийн экологи, Синэкологи буюу бүлгэмдлийн экологи

гэж хоѐр том салбар болгосон нь экологийн шинжлэх ухааны

цаашдын хөгжилд чухал хувь нэмэр болсон гэж үздэг. 

Экологийн шинжлэх ухааныг сонгомол экологи, хавсарга

чиглэлүүд гэж ялгаж үзэж болно. Сонгомол экологийн судлах

зүйл нь экологийн хүчин зүйл, биологийн макросистем,

тухайлбал популяци, бүлгэмдэл, экосистем, биосфер бөгөөд

тэдгээрийн өөрчлөлтийг орон зай цаг хугацааны орчилд

судалдаг.

Page 4: 1 Lesson Ecology

7/18/2019 1 Lesson Ecology

http://slidepdf.com/reader/full/1-lesson-ecology 4/17

Харин хүний экологи, үйлдвэрийн экологи, хотын экологи,

нийгмийн экологи зэрэг нь хавсарга шинжлэх ухааны

салбарууд юм.

Экологийн шинжлэх ухааны зорилго нь орчны өөрчлөгдөж

байгаа нөхцөлд зүйл бүхэн мэнд оршин тогтнож үлдэх буюуэкологийн тэнцвэрийг хадгалахад туслах явдал мөн. 

Экологийн шинжлэх ухааны судлах зүйл нь биологийн

макросистем, тухайлбал популяци, биоценоз, экосистем,

биосфер, орон зай, цаг хугацааны дотор тэдгээрийн

өөрчлөлтийг судална. 

Page 5: 1 Lesson Ecology

7/18/2019 1 Lesson Ecology

http://slidepdf.com/reader/full/1-lesson-ecology 5/17

Энэ бүхнээс үзвэл экологи нь өнөөдөр байгаль нийгмийн

асуудлыг адилхан хамарсан нэгдмэл шинжлэх ухаан болжээ.

Тэгвэл экологийн анхны тодорхойлолт нь баяжих, хамрах

хүрээ нь өргөсөж дараах байдлаар томьѐолж болох юм. Үүнд: 

Организмын амьдралын үйл ажиллагааны зүй тогтлыгтэдгээрийн амьдрах байгалийн нөхцөлд нь, тэгэхдээ тэр

орчинд хүний үйл ажиллагааны үр дүнд гарсан өөрчлөлтийг

хамааруулан судлах шинжлэх ухааныг экологи гэиэ. 

Page 6: 1 Lesson Ecology

7/18/2019 1 Lesson Ecology

http://slidepdf.com/reader/full/1-lesson-ecology 6/17

1.Хээрийн судалгааны арга: Хамгийн эртний судалгааны

арга боловч экологийн шинжлэх ухааны хувьд юугаар ч сольж

болшгүй сайн арга юм. Учир нь судлаачаас уг амьд биеийн

амьдралд гаднаас сөрөг нөлөөлөхгүйгээр судалдгаараа онцлог

юм. Хээрийн судалгааны ажлын арга зүйг урьдчилан сайн

боловсруулсны дараа баталгаажуулаад түүний дагуу судалгаа

шинжилгээний ажлаа явуулбал үр дун бодит байдлаар гарах

болно. 

2.Лабораторийн судалгааны арга: Сайн тоноглогдсон

лабораторид ургамал амьтны экологийн олон талт асуудлыг

судалж болно. Лабораторийн нөхцөл нь аль болохоор хээрийн

амьдралын нөхцөлтэй нь ойр дөхүү байвал үр дүн үнэн зөв

гарна. 

Page 7: 1 Lesson Ecology

7/18/2019 1 Lesson Ecology

http://slidepdf.com/reader/full/1-lesson-ecology 7/17

З.Туршилт судалгааны арга: Байгалийн нөхцөлд юмуу

сонгож авсан тодорхой талбайд туршилт явуулна. Энэ арга нь

туршилт ба хяналтын талбайтай байна. Эдгээр талбайд

явуулсан судалгааны ажлын дүнг харьцуулан үзэж дүгнэлт

гаргана. 

4.Экологийн мониторингийн арга: Мониторинг гэдэг нь

ажиглах.тандан судлах гэсэн үг. Өөрөөр хэлбэл экологийн

тодорхой үзэгдлийг удаан хугацаагаар ажиглан тандаж явцыг

тэмдэглэн судалж гарсан үр дүнг аж ахуйн практикт

ашиглана. 

5.Математик арга ба биологийн системийг загварчлах

арга зэрэг болно. Экологид математик загварчлал өргөн

нэвтэрч байна. Популяцийн тоо толгойг тодорхойлох, махан

идэштэн ба золиос, паразит ба эзэн хэмээх экологийн

харилцааг судлахад математик загварчлалын аргыг өргөн

хэрэглэдэг.

Page 8: 1 Lesson Ecology

7/18/2019 1 Lesson Ecology

http://slidepdf.com/reader/full/1-lesson-ecology 8/17

Организмын амьдралын үйл ажиллагаанд нөлөөлж 

байдаг хүрээлэн байгаа нөхцлийн нэгдлийг орчин 

гэнэ.

Организм орчиндоо зохилдохыг адаптаци гэнэ.

Организмд үйлчилж байгаа орчны тусгай шинж

чанар, хэсгийг экологийн хүчин зүйл гэнэ.

Page 9: 1 Lesson Ecology

7/18/2019 1 Lesson Ecology

http://slidepdf.com/reader/full/1-lesson-ecology 9/17

1.Сав ертөнцийн хүчин зүйл 

II. Шим ертөнцийн хүчин зүйл 

III. Хүн төрөлхтөний хүчин зүйл 

I. Сав ертөнцийн хүчин зүйл нь дараах байдлаар хуваагдана. 

II. Шим ертөнцийн хүчин зүйл нь 

III. Хүн төрөлхтний хүчин зүйл 

1. Организмд шууд нөлөөлөх 

2. Организмд дам нөлөөлөх 

Зарим эрдэмтэд орчны хүчин зүйлийг арай өөр байдлаар ангилсан байдаг.Сав ертөнцийн хүчин зүйлийг дотор нь физикийн, химийн, хөрсний гэжхуваажээ. Физикийн хүчин зүйлийн эх үндэс нь механик, долгионы зэрэг

олон янзын физикийн үзэгдлүүд хамаарна. Химийн хүчин зүйл нь орчныхимийн найрлагаас хамаарна. Усны давслаг, хүчилтөрөгчийн агууламж гэхмэт. Хөрсний хүчин зүйл нь түүний физик, хими, механик шинж, уулынчулуулаг, ургамлын үндэсний системийн онцлог, хөрсний бүтэц, найрлага,чийг, ялзмагт байдал зэргээс хамаарна гэжээ (Коробкин,2005). 

Page 10: 1 Lesson Ecology

7/18/2019 1 Lesson Ecology

http://slidepdf.com/reader/full/1-lesson-ecology 10/17

Организмын физиологи, биохимийн ïîöåððûã çîõèëäëîãîîíû

өөрчлөлтөнд дуудсан цочроогч болно.

Өгөгдсөн нөхцөлд оршин амьдрах боломжгүй байдлыг 

нөхцөлдүүлсэн хязгаарлагч болдог.

Организмын анатоми, морфологийн өөрчлөлтөд дуудсанмодификатор болно. 

Орчны бусад хүчин зүйлийн өөрчлөлтийг илтгэсэн дохио

болдог.

Page 11: 1 Lesson Ecology

7/18/2019 1 Lesson Ecology

http://slidepdf.com/reader/full/1-lesson-ecology 11/17

Экологийн хүчин зүйлийн их хэлбэлзэлд оршиж чадах организмыг тухайн хүчин зүйлийнх нь нэрийн өмнө эври-өргөн гэсэн угтвар хэрэглэгддэг бол экологийн валент багатай организмыг мөнөөх хүчин зүйлийн нэрийн өмнө стено-нарийн гэдэг угтвар залгадаг.

Эврибат гэвэл даралтын хэлбэлзлийг даадаг, харин стенобат гэвэл тодорхой даралтанд оршиж чаддаг организмыг хэлэх жишээтэй. Мөн усны давслагаас болж эвригалин, стеногалин гэж хуваана.

Бүхэлдээ бол экологийн янз бүрийн нөхцөлд амьдрах чадвартай организмыг эврибионт, тодорхой хязгаарлагдмал нөхцөл шаардах организмыг стенобионт гэж нэрлэнэ. Их 

хэлбэлзлэлтэй, олон янзын амьдрах орчинд төвөггүй амьдарч чаддаг организмыг экологийн валент өндөртэй, харин хязгаарлагдмал нөхцлийг шаарддаг бол экологийн валент багатай гэж ялгаж үздэг.

Page 12: 1 Lesson Ecology

7/18/2019 1 Lesson Ecology

http://slidepdf.com/reader/full/1-lesson-ecology 12/17

Тухайн хүчин зүйлийн организмд үйлчлэх хэмжээ хамгийн 

зохимжтой байгаа үеийг оптимал буюу хамгийн тохиромжтой 

байдал гэнэ. Оптималаас хоѐр тийш хазайх тутам организмын 

амьдрал доройтож амьдрах чадварын доод хязгаарт хүрмэгц 

мөхнө.

Оптималь бүсээс хоѐр тийш хазайх тутам зүйлийн амьдрал 

улам доройтно. Ингэж амьдрал доройтох үеийг пессимумийн 

бүс гэж нэрлэнэ. Тодорхой хүчин зүйлд организмын дасан 

зохилдох чадавхийн хэмжээг экологийн валент гэнэ. Өөр өөр 

зүйлийн организмууд оптимиум ба экологийн валентаар 

ялгаатай байдаг.

Page 13: 1 Lesson Ecology

7/18/2019 1 Lesson Ecology

http://slidepdf.com/reader/full/1-lesson-ecology 13/17

Хүчин зүйл бүхэн организмын амьдралын янз бүрийн үйл 

ажиллагаанд өөр өөрөөр нөлөөлнө. Нэг процесст тэр хүчин 

зүйл оптимиум байснаа нөгөөд пессимиум болно. Жишээлбэл 

+40 хэмээс +45 хэм халуун нь хүйтэн цустан амьтны бодисын 

солилцооны хурдыг ихэсгэх боловч хөдөлгөөний идэвхийг 

бууруулж тэр амьтан ичээнд орохтой адил хөдөлгөөнгүй 

болно.

Олон зүйл загасанд усны температур бэлгийн эс үүсэхэд 

оптимал мөртлөо түрс шахахад нь тохиромж муутай байдаг 

учир тэд температурын өөр нөхцөлд түрсээ шахахад хүрдэг.

Page 14: 1 Lesson Ecology

7/18/2019 1 Lesson Ecology

http://slidepdf.com/reader/full/1-lesson-ecology 14/17

Нэг зүйлийн бодгалиудад тэсвэрийн хязгаар, мөхлийн цэг,

оптимал ба пессималь бүс яг давхцахгүй өөр өөр байж болно.

Энэ нь тухайн бодгаль биеийн удамшлын чанар, бэлгийн 

болон насны, мөн биологийн онцлогоор ялгагдана. Нэг жишээ 

авъя. Тээрмийн дэнгийн эрвээхэй нь гурил будааны хортон 

болдог шавж. Түүний төөлүүрийн мөхлийн температур нь -7

хэм, өндгөнд -27 хэм байна. Тэгвэл -10 хэм тоөлүүрийг 

хөнөөх аюултай боловч тийм температурт бие гүйцсэн шавж 

болон түүний өндөг ажрахгүй. Энэ нь ерөнхий зүй тогтлын 

үүднээс авч үзвэл зүйлийн амьдрах чадварын хязгаарыг 

нэмэгдүүлж байгаа зохилдлогооны евөрмец тал юм. Түүнчлэн зүйлийн спектрийг нэмэгдүүлж байгаа юм.

Page 15: 1 Lesson Ecology

7/18/2019 1 Lesson Ecology

http://slidepdf.com/reader/full/1-lesson-ecology 15/17

Организмын хүчин зүйлийн оптималь бүс ба тэсвэрийн 

хязгаар бусад хүчин зүйлийн хэмжээ, хүчнээс хамаарна.

Үүнийг л хүчин зүйлийн харилцан үйлчлэлийн зүй тогтоол 

гэнэ. Жишээ нь: Халуун чийглэг газрыг бодвол халуун 

хуурайдуу газар организм хялбар давж өнгөрнө. Мөн хүн 

хуурай хүйтнийг тоохгүй мөртлөө ÷èéãëýã õ¿éòíèéã муу 

тэсвэрлэдэг. Монгол нутагт өвлийн тэсгэм хүйтнийг малчин 

àðäóóä малгай буулгахгүй ажрахгүй даван туулдаг бол их 

чийглэг Европт ийм хүйтнийг хүн тэсвэрлэхэд бэрх 

байдаг.1996-1997 оны өвөл Европт -20 хэм хүрч хэд хоног 

хүйтрэхэд 200 шахам хүн осгосон мэдээ гарч байсан.Салхитай хүйтэнд салхигүй хүйтнээс амархан хөлдөнө. Мөн 

ургамлын гандалт усалгаа хийхэд зогсохоос гадна бас 

температурыг бууруулахад ийм нөлөө үзүүлнэ.

Page 16: 1 Lesson Ecology

7/18/2019 1 Lesson Ecology

http://slidepdf.com/reader/full/1-lesson-ecology 16/17

Хүчин зүйлийн үйлчлэл оптиумаас хазайх тутам тухайн 

нөхцөлд зүйл оршин тогтнох явдлыг хүндрүүлнэ.

Организмд нэг хүчин зүйл оптимал байвч нөгөө хүчин зүйл 

мөхлийн цэгт хүрвэл амьдарч чадахгүй. Энэ нь нэг хүчин 

зүйлийн дутагдлыг нөгөө хүчин зүйл орлохгүй гэсэн үг. Энэ зүй тогтлыг хязгаарлагч хүчин зүйлийн дүрэм буюу 

«Либихийн хамгийн багын дүрэм» гэдэг.

Энэ дүрмийг 1840 онд Германы эрдэмтэн Ю. Либих 

томьѐолжээ. Либих ургамлын өселт нь түүний тэжээлд 

шаардагдах зарим чухал эрдэс элементүүд хүрэлцэхүйц хамгийн бага хэмжээгээр байхаас шалтгаална гэж дүгнэжээ.

Ийм учраас Либихийн хамгийн багын дүрэм гэдэг нэр авсан 

болно.

Page 17: 1 Lesson Ecology

7/18/2019 1 Lesson Ecology

http://slidepdf.com/reader/full/1-lesson-ecology 17/17