9
Гуманистын буюу хүмүүнлэгийн сэтгэл судлал Абрахам Маслоу

сэтгэл

Embed Size (px)

Citation preview

Page 1: сэтгэл

Гуманистын буюу хүмүүнлэгийн сэтгэл

судлал

Абрахам Маслоу

Page 2: сэтгэл

Сэтгэл судлалын үндсэн чиг хандлагууд

Психоанализ Бихевиоризм Гуманист18601870188018901900191019201930194019501960

1895

1913

1960

Он

Page 3: сэтгэл

Гуманистын сэтгэл судлал

Хөгжиж эхэлсэн он

ХХ зууны 60-аад он

Гол төлөөлөгч А.Маслоу, К.Роджерс, Г.Олпорт, В.Франкл

Үзэл санаа Ухамсрын үүргийг чухалчилж хүний мөн чанарыг авч үздэг.

Онцлог Ирээдүйд чиглэсэн

Page 4: сэтгэл

Гуманистын үзэл санаа

Хүн хэзээ ч хөдөлгөөнгүй, хаагдмал байдалд байдаггүй, харин байнгын өсөлт өөрчлөлтөд оршдог.

Хүн бүхэнд өөрийнхөө хувь заяаг өөрөө шийдэх боломжийг олговол хүн бүр хөгжиж чадна.

Page 5: сэтгэл

Маслоу Абрахам Харольд

Абрахам Маслоу 1908 оны 4 сарын 1-нд Нью-Иоркийн Бруклинд төржээ.

Эцэг нь архичин, маш хүүхэмсэг этгээд байсан ба эх нь их хатуу ширүүн хүн байсан гэдэг.

Page 6: сэтгэл

Маслоу өөрийгөө бусдаас дутуу гэж үздэг, сульданги биетэй, том хамартай хүүхэд байлаа. Энэ бүхнээсээ их ичдэг байжээ.

Page 7: сэтгэл

Тэрээр 1968 оны 7 сард хэвлэлд өгсөн ярилцлагадаа энэ тухайгаа “...Би еврей бус хөршүүдтэй, жижигхэн еврей хүү байлаа. Тэр үед яг л нэгэн негр хүүг цагаан арьстнуудын дунд ганцааранг нь оруулчихсан шиг л байдалд байлаа. Би нэг их аз жаргалтай хүүхэд байгаагүй. Маш их ганцаардмал, зожиг, найз нөхөдгүй байсныг одоо тод санаж байна. Миний үнэнч найз маань унших дуртай номнууд минь байсан ба би бараг л номнуудын дунд өссөн” гэж ярьсан байна.

Page 8: сэтгэл

Хүний бүтээлч чадавхи ба бүтээлч чанар бол хүний мөн чанарыг илтгэдэг. Энэ нь төрөлхөөс заяагдсан, салшгүй чанар нь юм гэж Маслоу үзсэн байна.

Худалдагч, малчин, багш, бизнесмен ажилчин гэх зэргээр амьдралаа өөрөө хариуцан авч яваа хүн бүр бүтээлч болох ажээ. Түүний үзлээр хүн бүр өөрийгөө чухалчлах эрмэлзэлтэй төрдөг.

Өөрийн авъяас чадварыг нээх, өөрт нуугдмал байгаа нөөц боломжоо хөгжүүлэх эрмэлзэл нь хүний хамгийн дээд хэрэгцээ юм гэж үзжээ.

Page 9: сэтгэл

Анхаарал тавьсанд баярлалаа