35
“ХҮҮХЭД НЭГ БҮРИЙГ ХӨГЖҮҮЛЭХЭД СУРЛАГЫН АМЖИЛТЫГ БОДИТОЙ ҮНЭЛЭХ, ҮНЭЛГЭЭГ ХАРЬЦУУЛАН СУДАЛСАН ҮР ДҮН” АГУУЛГА УДИРТГАЛ,....................................................... ...............................................................2 НЭГДҮГЭЭР БҮЛЭГ. ЕБС-ИЙН СУРАЛЦАГЧДЫН СУРЛАГЫН АМЖИЛТЫГ ҮНЭЛЭХ ОНОЛ, АРГА ЗҮЙ............................................................. ..............................2 1.1 ҮНЭЛГЭЭ, ТҮҮНИЙ ЗОРИЛГО......................................................... .................2 1.2 ҮНЭЛГЭЭНИЙ АГУУЛГА, АРГА ЗҮЙ............................................................. ...3 1.3 ҮНЭЛГЭЭНИЙ ЗАРЧИМ.......................................................... ........................... ХОЁРДУГААР БҮЛЭГ. СУДАЛГААНЫ ЯВЦ, ҮР ДҮН,..................................................4 2.1 ДҮНГИЙН ТОГТОЛЦООГ ХАРЬЦУУЛАН СУДАЛСАН СУДАЛГААНЫ ҮР ДҮН, ДҮГНЭЛТ...........................Error! Bookmark not defined. 2.2 БАГШ, СУРАГЧДААС АВСАН АСУУЛГЫН ҮР ДҮН, ДҮГНЭЛТ.........12 2.3 ҮНЭЛГЭЭГ БОЛОВСРОНГУЙ БОЛГОХ САНАЛ.....................25 Математикийн багш Ж.Булган 1

“ХҮҮХЭД НЭГ БҮРИЙГ ХӨГЖҮҮЛЭХЭД … · Web viewСурагчид дунд сургууль төгсөх гэрчилгээ авахын тулд 240 багц

  • Upload
    others

  • View
    4

  • Download
    0

Embed Size (px)

Citation preview

Page 1: “ХҮҮХЭД НЭГ БҮРИЙГ ХӨГЖҮҮЛЭХЭД … · Web viewСурагчид дунд сургууль төгсөх гэрчилгээ авахын тулд 240 багц

“ХҮҮХЭД НЭГ БҮРИЙГ ХӨГЖҮҮЛЭХЭД СУРЛАГЫН АМЖИЛТЫГ БОДИТОЙ ҮНЭЛЭХ, ҮНЭЛГЭЭГ

ХАРЬЦУУЛАН СУДАЛСАН ҮР ДҮН”

АГУУЛГАУДИРТГАЛ,......................................................................................................................2

НЭГДҮГЭЭР БҮЛЭГ. ЕБС-ИЙН СУРАЛЦАГЧДЫН СУРЛАГЫН АМЖИЛТЫГ

ҮНЭЛЭХ ОНОЛ, АРГА ЗҮЙ...........................................................................................2

1.1 ҮНЭЛГЭЭ, ТҮҮНИЙ ЗОРИЛГО..........................................................................2

1.2 ҮНЭЛГЭЭНИЙ АГУУЛГА, АРГА ЗҮЙ................................................................3

1.3 ҮНЭЛГЭЭНИЙ ЗАРЧИМ.....................................................................................

ХОЁРДУГААР БҮЛЭГ. СУДАЛГААНЫ ЯВЦ, ҮР ДҮН,..................................................4

2.1 ДҮНГИЙН ТОГТОЛЦООГ ХАРЬЦУУЛАН СУДАЛСАН СУДАЛГААНЫ ҮР ДҮН,

ДҮГНЭЛТ...................................................................Error! Bookmark not defined.

2.2 БАГШ, СУРАГЧДААС АВСАН АСУУЛГЫН ҮР ДҮН, ДҮГНЭЛТ......................12

2.3 ҮНЭЛГЭЭГ БОЛОВСРОНГУЙ БОЛГОХ САНАЛ............................................25

АШИГЛАСАН НОМ, ХЭРЭГЛЭГДЭХҮҮН,...................................................................26

Математикийн багш Ж.Булган 1

Page 2: “ХҮҮХЭД НЭГ БҮРИЙГ ХӨГЖҮҮЛЭХЭД … · Web viewСурагчид дунд сургууль төгсөх гэрчилгээ авахын тулд 240 багц

“ХҮҮХЭД НЭГ БҮРИЙГ ХӨГЖҮҮЛЭХЭД СУРЛАГЫН АМЖИЛТЫГ БОДИТОЙ ҮНЭЛЭХ, ҮНЭЛГЭЭГ

ХАРЬЦУУЛАН СУДАЛСАН ҮР ДҮН”

УДИРТГАЛ

Сэдвийн үндэслэл:

Манай орны боловсрол өөрчлөлт шинэчлэлийн чухал үе шатандаа явж байна.Сургалтын чанарыг дээшлүүлэх асуудал чухлаар тавигдаж байгаа орчин үед сурлагын амжилтын хяналт шинжилгээ, үнэлгээ хийх арга зүйд боловсролын байгууллагын удирдах ажилтан, багш нарыг сургах шаардлага бий болж байна.

• Боловсролын стандарт, хөтөлбөрийг нийгэм, хувь хүний хөгжлийн боловсролын хэрэгцээ, шаардлага болон 12 жилийн сургалтын тогтолцооны шилжилттэй уялдуулан боловсронгуй болгох зайлшгүй шаардлага үүсээд байна.

• 2011 оноос: 40 лаборатори сургууль дээр “Шинэчилсэн хөтөлбөр”-ийн туршилт явагдаж байгаагийн хамгийн чухал нь суралцагчийн сурлагын амжилтыг үнэлэх асуудал юм.

• Сургалтын технологийн шинэчлэл боловсронгуй болохын хэрээр сургалтыг үнэлэх асуудлаар туршилт судалгааг хийж, Юуг, Хэзээ, Яаж үнэлж байгааг нарийвчлах, зорилго, агуулга арга зүй, үр дүнтэй танилцаж, судлах шаардлага улам нэмэгдсээр байна.

• Иймээс манай улсын хувьд олон улсын чиг хандлагад нийцсэн хөгжлийн бодлогыг баримталж үнэлгээнийхээ тогтолцоог боловсронгуй болгох шаардлага нэн тэргүүнд тавигдаж байна.

Судалгааны ажлын зорилго:

Монгол улсын ЕБС-д хэрэглэж буй үнэлгээ, дүнгийн тогтолцоог бусад улс орнуудынхтай харьцуулан судалснаар суралцагчдын сурлагын амжилтыг бодитой үнэлэх үнэлгээний арга зүй, оновчтой хувилбарыг санал болгох Судалгааны ажлын зорилт:

Олон улсад хэрэглэгдэж байгаа үнэлгээний системүүд, дүнгийн тогтолцоог харьцуулан үзэж, дүгнэлт хийх;

Өөрийн орны суралцагчдын сурлагын үнэлгээний хөгжлийн зүй тогтлыг илрүүлэх судалгаануудтай танилцаж, суралцагчдын сурлагын амжилтыг үнэлэх арга зүйг судлах;

Багш, сурагчдаас “Суралцагчдын сурлагын амжилтыг үнэлж дүгнэдэг журам” сурагчдад ямар эерэг, сөрөг нөлөө үзүүлдэг вэ? гэсэн санал асуулга авч ололт, дутагдлыг тодруулах;

Судалгааны дүгнэлтэнд үндэслэн ЕБС-ийн суралцагчдын сурлагын амжилтыг үнэлэх оновчтой хувилбар боловсруулах

Математикийн багш Ж.Булган 2

Page 3: “ХҮҮХЭД НЭГ БҮРИЙГ ХӨГЖҮҮЛЭХЭД … · Web viewСурагчид дунд сургууль төгсөх гэрчилгээ авахын тулд 240 багц

“ХҮҮХЭД НЭГ БҮРИЙГ ХӨГЖҮҮЛЭХЭД СУРЛАГЫН АМЖИЛТЫГ БОДИТОЙ ҮНЭЛЭХ, ҮНЭЛГЭЭГ

ХАРЬЦУУЛАН СУДАЛСАН ҮР ДҮН”

Судалгааны объект:

Улаанбаатар хотын Багануур дүүргийн “Боловсрол” цогцолбор сургуулийн 111

ангийн 36, 81 ангийн 31, математик, хими, биологийн 18 багш; “Сод” дунд сургуулийн 10-р ангийн 10 сурагч

Судлах зүйл: Үнэлгээ, дүн, үнэлгээний зорилго, үнэлгээний шалгуур, агуулга, арга зүй, зарчим, олон улсад хэрэглэгдэж байгаа үнэлгээний систем, дүнгийн тогтолцоонууд, харьцуулалт

Судалгааны арга:

Баримт бичгийн судалгаа хийх Ажиглалт Харьцуулалт Асуулга Бүлгийн ярилцлага Ганцаарчилсан ярилцлага График, диаграмм, хүснэгт Дүгнэлт хийх

Судалгааны таамаглал:

Олон улсад хэрэглэгдэж байгаа үнэлгээ, дүнгийн тогтолцоонуудыг харьцуулан үзэж, судалгаанууд болон багш, сурагчдын асуулганд үндэслэн оновчтой хувилбар боловсруулснаар ЕБС-ийн суралцагчдын сурлагын амжилтыг бодитой үнэлэхэд ахиц дэвшил гарч , суралцагчдад урам, зориг өгч, суралцагчдын мэдлэг, чадвар сайжирна.

Судалгааны ажлын шинэлэг тал:

Математикийн багш Ж.Булган 3

Page 4: “ХҮҮХЭД НЭГ БҮРИЙГ ХӨГЖҮҮЛЭХЭД … · Web viewСурагчид дунд сургууль төгсөх гэрчилгээ авахын тулд 240 багц

“ХҮҮХЭД НЭГ БҮРИЙГ ХӨГЖҮҮЛЭХЭД СУРЛАГЫН АМЖИЛТЫГ БОДИТОЙ ҮНЭЛЭХ, ҮНЭЛГЭЭГ

ХАРЬЦУУЛАН СУДАЛСАН ҮР ДҮН”

Өмнө нь1 даалгаврын 50%-ийг гүйцэтгэсэн сурагч хангалттай /дунд/ үнэлгээ авдаг байсан бол одоо даалгаврын 50-59%-ийг гүйцэтгэсэн сурагч хангалтгүй /F/ үнэлэгддэг журамыг өөрчлөх,

Монгол улсын ЕБС-д хэрэглэж буй дүн, дүнгийн тогтолцоог бусад улс орнуудынхтай баримт бичгийн судалгааг үндэслэн харьцуулах,

Суралцагчийн юуг үнэлэх, яаж дүгнэх, үнэлгээг боловсронгуй болгох талаар судалгаа хийж, шийдэх арга замыг санал болгох нь энэ судалгааны ажлын шинэлэг тал гэж үзэж байна.

Сэдвийн судлагдсан байдал:

Монгол улсад хийгдэж буй боловсролын шинэчлэлийн нэг чухал хэсэг нь суралцагчийн сурлагын амжилтыг үнэлж дүгнэх арга зүйн шинэчлэл болно:

1999-2000 онд: ”Сурлагын амжилтын хяналт шинжилгээ”

2004-2005 онд: “Сурлагын амжилтыг үнэлэх үндэсний судалгаа”

2004 онд: “Бага боловсролын сурлагын амжилтын үнэлгээ”

2007 онд: “Суурь боловсролын сурлагын амжилтын үнэлгээ”

2006-2009 онд: “Бага боловсролын үндэсний үнэлгээ”

2007-2008 онд: “Монголын боловсролын Үндэсний үнэлгээ” түүнийг хэрэгжүүлэх арга зүйн хувилбар боловсруулсан байна

Судалгааны ач холбогдол:1. Монгол улсын ЕБС-д хэрэглэж буй дүн, дүнгийн тогтолцоог бусад улс

орнуудынхтай харьцуулан судалж, дүгнэсэн тул багш, сурагчдад онол, практикийн хувьд чухал хэрэглэгдэхүүн материал болно.

2. Энэхүү судалгааны ажил нь багш нарын үнэлгээний талаарх мэдлэгт нэмэр болсноор суралцагчдын сурлагын амжилтыг бодитой үнэлэх ажилд нь ахиц гарна.

3. Суралцагчийн юуг нь үнэлэх вэ? / суралцагчийн сурлагын амжилтыг, мэдлэг, чадвар, хандлагыг, цогц чадамжийг, гүйцэтгэлийг, сурах арга

1 Гэгээрлийн сайдын 1998.11.16-ны өдрийн 259-р тушаалаар “ЕБС-ийн суралцагчдын мэдлэг, чадвар, төлөвшлийг үнэлж, дүгнэх үлгэрчилсэн журам” батлагдсан

Математикийн багш Ж.Булган 4

Page 5: “ХҮҮХЭД НЭГ БҮРИЙГ ХӨГЖҮҮЛЭХЭД … · Web viewСурагчид дунд сургууль төгсөх гэрчилгээ авахын тулд 240 багц

“ХҮҮХЭД НЭГ БҮРИЙГ ХӨГЖҮҮЛЭХЭД СУРЛАГЫН АМЖИЛТЫГ БОДИТОЙ ҮНЭЛЭХ, ҮНЭЛГЭЭГ

ХАРЬЦУУЛАН СУДАЛСАН ҮР ДҮН”

барил, зан үйлийг үү/ гэдэг асуудалд Блүмийн таксиноми хамгийн оновчтой хариулт өгсөн тул материалыг үзэж, танин мэдэхүйн даалгавар бэлдэхдээ, сургалтандаа ашиглах боломжийг бүрдүүлсэнд практик ач холбогдол нь оршино.

Судалгааны ажлын бүтэц: Удиртгал, 2 бүлэг, 6 дэд бүлэг, дүгнэлт, ном зүй, хавсралтаас бүрдсэн болно

ХОЁРДУГААР БҮЛЭГ. СУДАЛГААНЫ ЯВЦ, ҮР ДҮН

2.1 ДҮНГИЙН ТОГТОЛЦООГ ХАРЬЦУУЛАН СУДАЛСАН СУДАЛГААНЫ ҮР ДҮН,ДҮГНЭЛТ

Дүнгийн системДүн нь суралцагчийн тухайн үеийн мэдлэг чадварыг илтгэх үзүүлэлт,

хэмжээс болохын хувьд сургалтын ямар агуулга, зорилгыг ямар түвшинд хангаж байна вэ гэдгээс хамаарч дүнгийн систем буюу тогтолцоотой байна. Дэлхийн улс орнуудад өргөн хэрэглэгдэж байгаа дүнгийн системд:

Numeric буюу тоон, үсгэн дүн /0,1,2,3,4,..., A, B, C, D, F/ Checklist буюу тусгай тэмдэглэгээ /суралцагчийг түвшнээр нь анхан

шатны, дундаж түвшний гэх мэтээр ангилна./ P/F систем /p-pass, f-fail/ Level Grading буюу шатлалтай дүн Соntract Grading буюу харилцан тохиролцох систем орж байна.

Гэхдээ эдгээр нь дүнг илэрхийлэх хэлбэрийн хувьд авч үзсэн ангилал бөгөөд харин дүнгийн системийг хэрэглэх хэрэглээний хувьд:

20 хүртэлх онооний үнэлгээний шкал /Австрали, Австри, Канад, Болгар, Дани г.м/

Шинэ систем /Египет, Франц, Герман, Унгар, Энэтхэг г.м/ Албан ёсны үнэлгээний систем /Ирланд, Итали, Нидерланд г.м/ Харьцуулсан үнэлгээний систем /Шинэ Зеланд, Польш, Румын, ОХУ,

АНУ, Англи/2 гэсэн ангилал байдаг байна.

2 Credit (education)-Wikipedia, the free encyclopedia; http;//en.wikipedia.org

Математикийн багш Ж.Булган 5

Page 6: “ХҮҮХЭД НЭГ БҮРИЙГ ХӨГЖҮҮЛЭХЭД … · Web viewСурагчид дунд сургууль төгсөх гэрчилгээ авахын тулд 240 багц

“ХҮҮХЭД НЭГ БҮРИЙГ ХӨГЖҮҮЛЭХЭД СУРЛАГЫН АМЖИЛТЫГ БОДИТОЙ ҮНЭЛЭХ, ҮНЭЛГЭЭГ

ХАРЬЦУУЛАН СУДАЛСАН ҮР ДҮН”

Судалгааны ажлын маань гол зорилтуудын нэг нь гадаад орнуудын суралцагчдын дүнгийн тогтолцоонд баримт бичгийн судалгаа хийх явдал юм. Энэхүү судалгааг хийхдээ тодорхой улс орнуудыг , тухайлбал, АНУ, ОХУ, БНСУ, Англи гэсэн орнуудыг сонгон авч дүн, дүнгийн тогтолцооны талаар мэдээлэл цуглуулж, харьцуулан судлахыг хичээв. Эдгээр улс орнуудыг сонгон авсан үндэслэл нь тив бүрийн төлөөлөл болж чадахуйц, үнэлгээ болон суралцагцагчдыг үнэлэх олон жилийн баялаг туршлагатай, мөн бусад улс орнуудад чиг баримжаа болдог зэрэг үзүүлэлтэнд тулгуурласан. Ер нь олон улсын түвшинд АНУ болон Англи гэсэн үндсэн 2 загвар, арга зүй байна.

Оросын Холбооны Улс

ОХУ нь суралцагчийн сурлагын амжилтыг үнэлэх 5 баллын тогтолцоотой, тодруулбал: Онц /5/, Сайн /4/, Дунд /3/, Муу /2/ гэсэн тоон дүнг хэрэглэдэг ба урьдчилсан шалгалтанд “тооцов”, “үл тооцов” гэсэн тэмдэглэгээ тавина. Урьдчилсан шалгалтын дүн нь албан ёсны дүнд тооцогдохгүй. Ховор тохиолдолд онцмуу /1/-ийг хэрэглэх ба их, дээд сургуульд энэ дүнг огт хэрэглэдэггүй. 10-11-р ангийн сурагчид 7 хоногт 32-38 цагийн хичээлд сууна. Төгсөлтийн шалгалтыг амаар ба бичгээр өгдөг. 5 төрлийн хичээлээр шалгалт өгдөг бөгөөд үүний 2 ( алгебр ба анализийн эхлэл)-ыг бичгээр заавал өгч, үлдсэн 3 шалгалтыг сурагч өөрөө сонголтоороо, амаар өгдөг.

ОХУ-д хэрэглэж буй дүнг судалгаанд хамрагдсан бусад улсын дүн, дүнгийн системтэй харьцуулахын тулд ECTS3-ийн эквивалент хувилбар /Хүснэгт 1/-ыг авч үзэв

Хүснэгт 1. ОХУ-д хэрэглэж буй дүнгийн систем

ОХУ Орчуулга ЕСТS-ийн эквивалент

Онц 5 Excellent A

Сайн 4 Good B

Дунд 3 Satisfactory CМуу 2 Inadequate D,F

Тооцов Pass, credited Pass

Америкийн Нэгдсэн Улс

АНУ-ын Үндсэн хуулинд боловсролын талаар тусгайлсан заалт байдаггүй  бөгөөд  Холбооны улсын нэгдсэн стандарт гэж  байдаггүй. Муж улс бүр боловсролын талаар   өөрийн хууль, тогтоомж,  стандарттай.  АНУ-д боловсролын

3 ECTS-European Credit Transfer System

Математикийн багш Ж.Булган 6

Page 7: “ХҮҮХЭД НЭГ БҮРИЙГ ХӨГЖҮҮЛЭХЭД … · Web viewСурагчид дунд сургууль төгсөх гэрчилгээ авахын тулд 240 багц

“ХҮҮХЭД НЭГ БҮРИЙГ ХӨГЖҮҮЛЭХЭД СУРЛАГЫН АМЖИЛТЫГ БОДИТОЙ ҮНЭЛЭХ, ҮНЭЛГЭЭГ

ХАРЬЦУУЛАН СУДАЛСАН ҮР ДҮН”

үйлчилгээг холбооны, муж улсын, орон нутгийн засаг  захиргаа удирдаж, санхүүжүүлж байдаг.   Америкад боловсролын албан ёсны хэл нь англи хэл байдаг.

Америкийн  хүүхдүүд 5 нас хүртэлээ  сургуулийн өмнөх байгууллагад  явна. 5 настайдаа бага сургуульд (elementary school) ордог.  Хүүхэд бүр цэцэрлэгт явах албагүй ч бүх хүүхдийн 60  орчим  хувь  нь хамрагддаг.  Бага сургуулийн сургалт сургуулийн  тойрогоос  хамааран  5-6 жил  үргэлжилдэг. Үүний дараа хүүхдүүд дунд  сургууль  (middle school)-д дэвшиж,  наймдугаар  анги төгстлөө суралцана. Ахлах сургууль (high school)-д 9-12 анги төгстөлөө  суралцаж, голцуу 18 настайдаа төгсдөг.

Дунд сургууль амжилттай төгсөгчид орон нутгийн колледж  (community college) -д 2 жил суралцаж , дипломын дээд боловсрол  (associate degree) эзэмшиж болдог.  Бас их дээд сургуульд шууд элсэн 4 жил  суралцаж бакалаврын зэрэгтэй төгсөж ч болно. Бакалаврын зэрэг эзэмшсэний дараа магистрын (2-3 жил), докторын сургалтад хамрагдаж болдог. Америкт суралцагчдын сурлагын амжилтыг үнэлэх тогтолцоо нь муж болгонд, тэр бүү хэл сургууль бүрт харилцан адилгүй байдаг хэдий ч нийтлэг хэрэглэгддэг дүнгийн тогтолцоог авч үзвэл дараах /Хүснэгт 2/ A, B, C, D, F гэсэн үсгэн үнэлгээтэй байна.

Хүснэгт 2. АНУ-ын дүнгийн тогтолцоо

Тоон хуваарь Тайлбар

90-100% A = онцгой сайн

80-89% B = дунджаас сайн

70-79% C = дундаж

60-69% D = дунджаас доош0-59% F = тэнцээгүй буюу маш сул

Бүгд Найрамдах Солонгос Улс

БНСУ-ын улсын ахлах сургууль нь 3 жилийн сургалттай (10-12-р анги), Нэгж хичээлийн үргэлжлэх хугацаа 50 минут, хичээлийн жил нь 2 улиралтай, нэг улирал нь 17 долоо хоногтой. Нэг хичээлийн жилд дунджаар 1156 цагийн хичээл ордог. Сурагчид дунд сургууль төгсөх гэрчилгээ авахын тулд 240 багц судлах ёстой юм байна.Сурагчдыг практик шалгалт, курсын ажил, төсөл зэргээр тасралтгүй үнэлдэг. Солонгосын ахлах сургуулийн үнэлгээ нь хатуу стандартчилагдсан байдаггүй. Үсгэн үнэлгээнээс гадна тоон (хувиар илэрхийлсэн) дүнг хэрэглэдэг байна.

БНСУ-ын дүнгийн тогтолцоо нь АНУ-тай ижил бөгөөд дэлхийн боловсролын үйлчилгээний эквиваленттай харьцуулсан байдлыг авч үзье.

Хүснэгт 3. БНСУ дүнгийн тогтолцоо ба дэлхийн боловсролын үйлчилгээний эквивалентын харьцуулалт

Математикийн багш Ж.Булган 7

Page 8: “ХҮҮХЭД НЭГ БҮРИЙГ ХӨГЖҮҮЛЭХЭД … · Web viewСурагчид дунд сургууль төгсөх гэрчилгээ авахын тулд 240 багц

“ХҮҮХЭД НЭГ БҮРИЙГ ХӨГЖҮҮЛЭХЭД СУРЛАГЫН АМЖИЛТЫГ БОДИТОЙ ҮНЭЛЭХ, ҮНЭЛГЭЭГ

ХАРЬЦУУЛАН СУДАЛСАН ҮР ДҮН”

Тоон хуваарь WES4

90-100% A

80-89% B

70-79% C

60-69% D

0-59% F /Failure/

АнглиАнглийн үнэлгээний тогтолцоо нь ЮУГ ҮНЭЛЭХ /Тухайлбал: Сурагчдын

байгалийн ухааны хичээлээр эзэмших мэдлэг, чадваруудыг анги бүрээр гаргасан хөтөлбөр/, ЯМАР АРГААР ҮНЭЛЭХ /Эзэмшсэн мэдлэг, чадварууд яаж үнэлэгдэх (ямар асуулт, бодлогоор)-ийг харуулсан загвар тест/, ЯАЖ ДҮГНЭХ /Үнэлэгдсэн мэдлэг, чадвар буюу сурагчдын гүйцэтгэлийг дүгнэх аргачлал –ийг харуулсан тестийг засах арга/ нь тодорхой байдаг. Дунд боловсролын шалгалтын материал нь сонголттой /мэдлэг, чадвар бүхий сурагчид сонгон өгөх боломжтой/.

Нэгж хичээлийн үргэлжлэх хугацаа 40 минут, сурагчдын дүнгийн талаар мэдээлэх картыг нэг хичээлийн жилд 4 удаа эцэг эхчүүдэд хүргүүлдэг. Англид бага боловсролыг дотор нь 2 үндсэн шат (Key Stage)-д хуваах ба 1,2-р анги (5-7 нас) нь Key Stage 1-д, 3-6-р анги (7-11 нас) нь Key Stage 2-д, харин бүрэн дунд боловсролыг 7-11-р ангид (11-16 нас) олгох, 2 Key Stage-тэй Хүснэгт 4. Английн боловсролын түвшин

Түвшин Нас

Бага боловсрол 5-11 нас

Дунд боловсролын 1-р түвшин 11-14 нас

Дунд боловсролын 2 түвшин 14-16 нас

Английн үндэсний хөтөлбөрийн стандартын дагуу ЕБ-ын сургуулийн ихэнх сурагч хоёр жил тутамд ойролцоогоор нэг түвшин ахисан байх ёстой. Өөрөөр хэлбэл, ЕБС-ийн заавал судлах хичээлийн хөтөлбөрийг 1-8 түвшинд хувааж, Key Stage ахих бүр түвшин нэмэгдсэн байхаар бодож боловсруулсан байна (Хүснэгт 7).

4 WES-world education service www.wes.org

Математикийн багш Ж.Булган 8

Page 9: “ХҮҮХЭД НЭГ БҮРИЙГ ХӨГЖҮҮЛЭХЭД … · Web viewСурагчид дунд сургууль төгсөх гэрчилгээ авахын тулд 240 багц

“ХҮҮХЭД НЭГ БҮРИЙГ ХӨГЖҮҮЛЭХЭД СУРЛАГЫН АМЖИЛТЫГ БОДИТОЙ ҮНЭЛЭХ, ҮНЭЛГЭЭГ

ХАРЬЦУУЛАН СУДАЛСАН ҮР ДҮН”

Нэг талаас түвшин гэсэн ойлголт нь Key Stage бүрийн эцэст сурагчдын гүйцэтгэлийн талаар үнэлэлт, дүгнэлт өгөх үндэс болж, нөгөө талаас үнэлгээний хэрэгсэл болдог байна.

Хүснэгт 5. Английн ЕБС-ийн заавал судлах хичээлийн хөтөлбөрийн 1-8 түвшин

Түвшин Key Stage 1(5-7 нас)

Key Stage 2(7-11 нас)

Key Stage 3(11-14 нас)

Түвшин 8Түвшин 7Түвшин 6Түвшин 5Түвшин 4Түвшин 3Түвшин 2Түвшин 1

Тухайн Key Stage-д олонх сурагчийн хүрсэн байж болох түвшин Тухайн Key Stage-ийн эцэст олонх сурагчийн хүрвэл зохих түвшин

Английн дунд боловсролын үнэлгээний онцлог:1. ил тод 2. сонголттой 3. шинэлэг 4. шударга 5. уялдаатай

Сурагчдын эзэмшсэн ямар мэдлэг, чадварын хэдэн хувийг ямар аргаар, яаж үнэлэх, тэдний гүйцэтгэлийг хэрхэн засах, яаж дүгнэх болон ямар дүн тавих вэ гэдэг нь эцэг эх, багш,сурагчид болон олон нийтэд 1. ИЛ ТОД

Сурагчид өөрсдийн мэдлэг, чадвар,судалсан хөтөлбөрийн түвшин болон дараагийн шатны сургалтын онцлогт тохируулан үнэлгээг 2. СОНГОЛТТОЙ өгөх боломжоор хангагдсан

Английн дунд боловсролын хөтөлбөрт тухайн жилийн шалгалтын Дунд боловсролын шалгалтын үнэлгээ үр дүн, сурагчдын гүйцэтгэл, олон улсын түвшний боловсролын эрэлт хэрэгцээнд тулгуурлан жил бүр өөрчлөлт хийдэг тул үүнийг дагаад үнэлгээний стандарт нь 3. ШИНЭЛЭГОлон улсын түвшинд бүх сурагчид ижил нөхцөлд, тэгш боломжоор хангагдсаны үндсэн дээр боловсролын дунд ба ахлах түвшний шалгалтыг өгдөг 4. ШУДАРГА

Тухайн хичээлийн хөтөлбөрийг өөрийн хэрэгцээ, сонирхол чадвар дээр үндэслэн сонгон судалдаг ба тухайн сонгон судалсан хөтөлбөрт харгалзах агуулга бүхий тестийг өгдөг 5. УЯЛДААТАЙ

Хүснэгт 6. Монгол ба Английн дунд боловсролд хэрэглэгддэг дүнгийн харьцуулалт

Англи5 Монгол

A* - 90-100% A – 90-100%

5 Эх сурвалж: www.cie.org.uk

Математикийн багш Ж.Булган 9

Page 10: “ХҮҮХЭД НЭГ БҮРИЙГ ХӨГЖҮҮЛЭХЭД … · Web viewСурагчид дунд сургууль төгсөх гэрчилгээ авахын тулд 240 багц

“ХҮҮХЭД НЭГ БҮРИЙГ ХӨГЖҮҮЛЭХЭД СУРЛАГЫН АМЖИЛТЫГ БОДИТОЙ ҮНЭЛЭХ, ҮНЭЛГЭЭГ

ХАРЬЦУУЛАН СУДАЛСАН ҮР ДҮН”

A – 80-89% В – 80-89%

B – 70-79% C – 70-79%

C – 60-69% D – 60-69%

D – 50-59%

F – 0-59%

E – 40-49%

F – 30-39

G – 20-29%

U – 20% доош буюу үнэлэгдээгүй

Сурагчид төгсөхдөө 20 кредит судлах ёстой. Англи хэл 4кр, нийгмийн ухаан ба гадаад хэл 6 кр (нэг гадаад хэлээр 2-оос доошгүй кр, нийгмийн ухаанаар 3 кр), математик ба байгалийн ухаан 6 кр (тус бүр доод тал нь 2 кр), урлаг 1кр, эрүүп мэнд 0,5 кр, биеийн тамир 2 кр судална.2.1 Дүнгийн тогтолцооны харьцуулалт

Судалгаанд авч үзсэн дээрх улс орнуудын дүнгийн тогтолцоог харьцуулбал дараах дүр зураг харагдаж байн

Хүснэгт 7. Улс орнуудын дүнгийн харьцуулалт

A* A B C D E F G U

Англи 90-100%

80-89%

70-79%

60-69%

50-59%

40-49%

30-39%

20-29%

20%-иас доош,Үнэлэгдээгүй

ОХУОнц "5" /90-100%/

Сайн "4" /65-90%/

Дунд "3" /35-65%/

Муу "2" /0-35%/

Математикийн багш Ж.Булган 10

Page 11: “ХҮҮХЭД НЭГ БҮРИЙГ ХӨГЖҮҮЛЭХЭД … · Web viewСурагчид дунд сургууль төгсөх гэрчилгээ авахын тулд 240 багц

“ХҮҮХЭД НЭГ БҮРИЙГ ХӨГЖҮҮЛЭХЭД СУРЛАГЫН АМЖИЛТЫГ БОДИТОЙ ҮНЭЛЭХ, ҮНЭЛГЭЭГ

ХАРЬЦУУЛАН СУДАЛСАН ҮР ДҮН”

АНУ 90-100% 80-89%

70-79%

60-69%

59%-иас доош

БНСУ 90-100% 80-89%

70-79%

60-69%

59%-иас доош

Монгол 90-100% 80-

89%70-79%

60-69%

59%-иас доош

Үүнээс үзээхэд АНУ, БНСУ нь манай дүнгийн адил доод хязгаар 59, дээд хязгаар 100, дүнгийн хоорондох хуваарь жигд 10 гэсэн шатлалтай байхад ОХУ, Англи улсуудад эдгээр үзүүлэлт харгалзан 10, 100; харин дүнгийн хоорондох хуваарийн интервал тэнцүү бус, нормал түгэлтийн хуулиар хуваарьлагдсан байна. Эдгээр улсын хувьд суралцагчдыг үнэлж, дүгнэхдээ суралцагчын гүйцэтгэлийг хувиар илэрхийлж үсгэн дүнд харгалзуулснаараа төстэй байгаа боловч харин ОХУ, Английн хувьд гүйцэтгэлийг их, бага гэлтгүй /ө.х гүйцэтгэл 40% байсан ч “Е” дүнд харгалзана/ тооцсон байгаа нь ECTS системийн давуу тал бөгөөд ингэснээр дүн бодитой болох нөхцөл бүрдэж байна гэж үзэж байна.

Хүснэгт 8. Улс орнуудын дүнгийн системийн харьцуулалт

ЕБС Тэмдэглэгээ Кредит цаг

АНУ Тоон ба үсгэн, тусгай тэмдэглэгээ 22 кр (4 жил )

ОХУ 5 баллын дүн, P/F систем -

БНСУ Тоон ба үсгэн 152 нэгж (2 жил)

Англи GCSE-үсгэн систем, тусгай тэмдэглэгээA-level: Тоон ба үсгэн, тусгай тэмдэглэгээ 20 кр (1жил )

Судалгаанд авч үзсэн улс орнуудын дүнгийн тогтолцооноос харахад ЕБС-ийн ахлах ангийн түвшинд (ОХУ-аас бусад) кредит тогтолцоонд шилжсэн байна. Үүнээс үзвэл суралцагсад ерөнхий боловсролын түвшнээс бакалаврын түвшинд шилжин суралцаж, тэднийг үнэлж, дүгнэхэд төдийлөн бэрхшээл байдаггүй гэж үзэж болно. Өөрөөр хэлбэл, үнэлгээний залгамж холбоо байна гэсэн дүгнэлтэд хүрч байна.

Иймээс дэлхий нийтэд хэрэглэж байгаа дүнгийн системүүдийг харьцуулан үзэж, аль боломжтой, тохирох, оновчтой хувилбарыг сонгон авснаар дүнгийн бодит байдлыг сайжруулах боломж бий болно.

Сүүлийн үед суралцагчийг үнэлж, дүгнэх олон улсын арга зүйд дараах хандлагууд хүчтэй илэрч байна.

1. Сургалтын үр дүнг үнэлэхээсээ илүүтэй явцыг үнэлэх,2. Даалгаврыг сурагч өөрийн байр сууринаас бүтээж гүйцэтгэх,

Математикийн багш Ж.Булган 11

Page 12: “ХҮҮХЭД НЭГ БҮРИЙГ ХӨГЖҮҮЛЭХЭД … · Web viewСурагчид дунд сургууль төгсөх гэрчилгээ авахын тулд 240 багц

“ХҮҮХЭД НЭГ БҮРИЙГ ХӨГЖҮҮЛЭХЭД СУРЛАГЫН АМЖИЛТЫГ БОДИТОЙ ҮНЭЛЭХ, ҮНЭЛГЭЭГ

ХАРЬЦУУЛАН СУДАЛСАН ҮР ДҮН”

3. Сурагчийн эзэмшсэн чадварыг цогцоор нь үнэлж, дүгнэх,4. Тухайн нэг сурагчийн амжилтыг үнэлэхээсээ илүүтэй багийн гүйцэтгэлийг

үнэлж, дүгнэх,5. Сурагчийн дүнгийн динамикийг авч үзэж, шинжилгээ хийх,6. Бүтээлийн сангаар үнэлж, дүгнэх зэрэг болно6

Гадаад орнуудад гарсан дээрх хандлагууд нь манай ерөнхий боловсролын сургуулийн сурагчийн сурлагын амжилтыг үнэлж, дүгнэх үйл ажиллагаанд тэр бүр нэвтэрч чадахгүй байгаа нь сурагчийн дүн бодитой биш байхад нөлөөлдөг гэж үзэж болохоор байна. Өөрөөр хэлбэл сурагчийн хөгжилд гарч байгаа өөрчлөлт, боловсролын системд хийгдэж буй өөрчлөлт, багшийн хөгжилд гарч буй өөрчлөлтийг манай үнэлгээний систем мэдрэхгүй байна. Сургалтын агуулга, арга зүйд гарч байгаа өөрчлөлтүүд нь сурагчдын цогц чадамжийг үнэлж, дүгнэх, сурагчдын ахиц дэвшлийг тооцох хэрэгцээг бий болгож байна. Багш нар ч эдгээрийг үнэлж, дүгнэх оролдлогуудыг хийж байна.

Сурагчийн сурлагын амжилтыг үнэлж, дүгнэхдээ нормд болон шалгуурт суурилсан аргуудыг аль алийг нь нэгтгэж ашиглах туршлага нэлээд нэвтэрч байна. Энэ нь жишиг даалгавар боловсруулахтай илүү холбоотой. Шалгуурт суурилсан үнэлж, дүгнэх арга зүй нь дүнд субьективээр нөлөөлөхийг багасгахад ач холбогдолтой байхаас гадна сурагч, багш хоёрын хувьд үнэлж, дүгнэх үйл ажиллагаа нээлттэй байх нөхцлийг бүрдүүлдэг. Иймээс ч үнэлгээний шалгуур боловсруулахад чадваржсан байх нь багшид чухал болоод байна.

2.2 БАГШ, СУРАГЧДААС АВСАН АСУУЛГЫН ҮР ДҮН, ДҮГНЭЛТ

I. ЕБС-ийн сурагчдын сурлагын амжилтыг үнэлэх талаар багш нараас авсан судалгааны үр дүн

Боловсролийн агуулгын стандарт нь тухайн боловсролын түвшний зорилтыг илэрхийлж, цогц чадамжийг төлөвшүүлэхэд чиглэсэн агуулгын ай, суралцахуйн үндсэн үйл ажиллагаа, хоорондын залгамж холбооноос бүрдэнэ.Өнөөг хүртэл бид суралцагсдын мэдлэгийг л ерөнхий байдлаар шалгадаг байсан бөгөөд тэдгээрийн цаашид хөгжин дэвших , суралцагчийн өөрийн үйл ажиллагааг дэмжих, түүнд нь дүн шинжилгээ өгөх асуудлыг голлох үүднээс багш нараас магадлах асуулга судалгааг авлаа.Асуулгын нэр: “Суралцагчдын сурлагын амжилтыг үнэлэх арга”Зорилго: Багш нараас суралцагчдын сурлагын амжилтыг хэрхэн үнэлдэг арга зүйг тодорхойлох:Хамрах хүрээ:

Багануур дүүргийн “Боловсрол” цогцолбор сургуулийн математик, хими, биологийн 18 багшаас асуулга судалгааг 8 асуулттайгаар боловсруулж авав.

Багш нараас авсан Асуулга №1

6 Бэгз Н, “Сурлагын үнэлгээний хөгжлийн асуудлууд”, -Уб, 2008, 61 дэх тал.

Математикийн багш Ж.Булган 12

Page 13: “ХҮҮХЭД НЭГ БҮРИЙГ ХӨГЖҮҮЛЭХЭД … · Web viewСурагчид дунд сургууль төгсөх гэрчилгээ авахын тулд 240 багц

“ХҮҮХЭД НЭГ БҮРИЙГ ХӨГЖҮҮЛЭХЭД СУРЛАГЫН АМЖИЛТЫГ БОДИТОЙ ҮНЭЛЭХ, ҮНЭЛГЭЭГ

ХАРЬЦУУЛАН СУДАЛСАН ҮР ДҮН”

Асуулт 1:Сурагчдын сурлагын амжилтыг үнэлэхэд та үнэлгээний ямар аргыг их

хэрэглэдэг вэ? гэсэн асуулгад өгсөн хариултыг диаграммаар харвал:Хүснэгт 9. Багш нарын саналын нэгтгэл

Хариулт Саналын тоо, ш Саналын хувь, %

Холимог 4 22.2Уламжлалт 3 16.7

Тест 11 61.1

Диаграмм 1. Суралцагчдын мэдлэгийг үнэлэх арга

Холимог22%

Уламжлалт17%

Тест61%

Эндээс харахад багш нар суралцагчдын сурлагын амжилтыг үнэлэхдээ гол төлөв тестийн аргыг ашиглаж байгаа нь харагдаж байна. Асуулганд оролцогсдын 61% нь тестийн аргаар суралцагсдыг үнэлж байхад 17% нь уламжлалт аргыг, 22% нь холимог аргыг хэрэглэж байна.Асуулт 2:

Та суралцагсдыг үнэлэх үнэлгээний аргуудаас тестийг хэрхэн боловсруулдаг вэ? гэсэн асуулгад багш нар өөрийн үнэлгээндээ 89 % нь сайн, 11% нь дунд гэсэн үнэлгээ өгчээ. Харин үнэлгээний нэг арга болох тест боловсруулах чадварт 73% нь сайн гэсэн байхад 27% нь дунд зэрэг гэж хариулжээ. Үүнийг графикаар харвал:

Хүснэгт 10. Багш нарын саналын нэгтгэл

Өөрийн үнэлгээ Саналын тоо Тест боловсруулах чадвар Саналын тоо

сайн 16 сайн 13

дунд 2 дунд 5

Математикийн багш Ж.Булган 13

Page 14: “ХҮҮХЭД НЭГ БҮРИЙГ ХӨГЖҮҮЛЭХЭД … · Web viewСурагчид дунд сургууль төгсөх гэрчилгээ авахын тулд 240 багц

“ХҮҮХЭД НЭГ БҮРИЙГ ХӨГЖҮҮЛЭХЭД СУРЛАГЫН АМЖИЛТЫГ БОДИТОЙ ҮНЭЛЭХ, ҮНЭЛГЭЭГ

ХАРЬЦУУЛАН СУДАЛСАН ҮР ДҮН”

Диаграмм 2. Багш нарын тест боловсруулалт

12

02468

10121416

Өөрийн үнэлгээ

Тест боловсруулах чадвар

Асуулт 3:

Та суралцагсдын мэдлэгийн түвшинг тодорхойлох үнэлгээ боловсруулдаг уу? гэсэн асуулгад дараах байдлаар хариулсан байна

Диаграмм 3.Мэдлэгийн түвшинг тодорхойлох үнэлгээний боловсруулалт

Мэдэхгүй Үгүй Тийм0

1020304050

Математикийн багш Ж.Булган 14

Page 15: “ХҮҮХЭД НЭГ БҮРИЙГ ХӨГЖҮҮЛЭХЭД … · Web viewСурагчид дунд сургууль төгсөх гэрчилгээ авахын тулд 240 багц

“ХҮҮХЭД НЭГ БҮРИЙГ ХӨГЖҮҮЛЭХЭД СУРЛАГЫН АМЖИЛТЫГ БОДИТОЙ ҮНЭЛЭХ, ҮНЭЛГЭЭГ

ХАРЬЦУУЛАН СУДАЛСАН ҮР ДҮН”

үүнээс үзэхэд мэдлэгийн түвшингээр үнэлгээ явуулахад мэдэхгүй гэсэн хариулт харьцангуй их байгаа 20%, мэдлэгийн түвшинд тохирсон үнэлгээ тавьдаг гэсэн хариулт нь 46%, харин түвшинд тохирсон үнэлгээ тавьдаг нь 34% байлаа. Асуулт 4: Та сургалтандаа тестын ямар хэлбэрийг илүү хэрэглэдэг вэ? гэсэн асуулгад сэргээн санах-14%, нөхөх-36%, таних-16%, ялгах-28%, бусад 6% гэж хариулсан байна. Үүнийг графикаар харвал

Диаграмм 4. Тестийн хэлбэр

Асуулт 5:

Суралцагчдын мэдлэгийг танин мэдэхүйн нээлттэй, хаалттай асуултаар үнэлвэл хэр тохиромжтой вэ? гэсэн асуулгыг графикаар харвал:

Диаграмм 5. Асуулт 6-ийн үр дүн

Математикийн багш Ж.Булган 15

14%

36%

16%

28%

6%сэргээн санах Нөхөх Таних Ялгах Бусад

Page 16: “ХҮҮХЭД НЭГ БҮРИЙГ ХӨГЖҮҮЛЭХЭД … · Web viewСурагчид дунд сургууль төгсөх гэрчилгээ авахын тулд 240 багц

“ХҮҮХЭД НЭГ БҮРИЙГ ХӨГЖҮҮЛЭХЭД СУРЛАГЫН АМЖИЛТЫГ БОДИТОЙ ҮНЭЛЭХ, ҮНЭЛГЭЭГ

ХАРЬЦУУЛАН СУДАЛСАН ҮР ДҮН”

Тийм53%

Тохиромжгүй47%

Уг асуулгад 53% тийм, 47% нь тохиромжгүй гэсэн хариулт өгсөн байна. Асуулт 6:

Та суралцагчдын мэдлэгийг дан ганц тестээр үнэлэх нь тохиромжтой гэж үздэг үү? гэсэн асуулгад: Тест нь тэр бүр суралцагчдын мэдлэг, чадварыг үнэлэх шилдэг арга биш үнэлгээний бусад аргатай хослуулан хэрэглэх нь үр дүнтэй гэж 80% нь үзсэнАсуулт 7: Та суралцагчдын мэдлэг, чадвар үнэлэх тестийн аргын эерэг ба сөрөг талыг хэрхэн үзэж байна вэ? гэсэн асуулгад:Сайн тал нь: цаг хугацаа хэмнэх, олон суралцагчийг нэг доор хамруулах, хичээлийн ямарч хэсэгт хэрэглэж болох, хариу нь тодорхой тул хэнч дүгнэж болох, багшийн ажлыг хөнгөвчилсөн.

Муу тал нь: Бүх хичээлд хэрэглэх боломжгүй, сурагчдын бүтээлч сэтгэлгээг хөгжүүлдэггүй, ярианы чадвар хөгжихгүй, таах боломжтой гэсэн байна.

Асуулга №1-ийн дүгнэлтАсуулгын үр дүнгээс харахад: Сурагчдын сурлагын амжилтыг үнэлэхэд

та үнэлгээний ямар аргыг их хэрэглэдэг вэ? гэсэн асуулгад багш нарын ихэнх нь “тестийн арга” гэсэн нь тестийг бодитойгоор нэвтрүүлэхэд анхаарах хэрэгтэйг хэлж байна.

Математикийн багш Ж.Булган 16

Page 17: “ХҮҮХЭД НЭГ БҮРИЙГ ХӨГЖҮҮЛЭХЭД … · Web viewСурагчид дунд сургууль төгсөх гэрчилгээ авахын тулд 240 багц

“ХҮҮХЭД НЭГ БҮРИЙГ ХӨГЖҮҮЛЭХЭД СУРЛАГЫН АМЖИЛТЫГ БОДИТОЙ ҮНЭЛЭХ, ҮНЭЛГЭЭГ

ХАРЬЦУУЛАН СУДАЛСАН ҮР ДҮН”

Суралцагчдын сурлагын амжилтыг үнэлэх хэмжилтийн стандарт хэрэгсэл нь хичээлийн зорилго, зорилтод нийцсэн, сурлагын амжилтыг үнэн зөв үнэлдэг, чанартай зөв зохиогдсон тест юм.

Суралцагчдын тестээр авсан үнэлгээ нь уламжлалт хяналтын аргыг бодвол илүү нарийн, ялгах чадвар сайтай байдаг байна.

Давуу талыг нь тодруулбал:- Мэдээлэл сайтай /Өргөн агуулгыг хамарч шалгаж болдог/- Бодитой /субьектив хүчин зүйлийн нөлөө бага/- Ялгах чадвар сайтай /уламжлалт аргуудтай харьцуулбал/- Нэг зэрэг хичнээн ч суралцагчийг шалгаж болно- Үр дүнгийн боловсруулалт хялбар, хурдан- Хугацааг онцгой хэмнэнэ.

Тестийн даалгаврыг боловсруулахдаа /Блумын таксономи/ тодорхой зүй тогтолтой зохиогдсон даалгавруудын систем гэдгийг багш нар ойлгож, сайн тестыг боловсруулах нь чухал юм. Тест нь бие хүний чанар, шинжийг хэмжих шинжлэх ухааны үндэстэй арга юм.

Суралцагчдын сурлагын амжилтыг үнэлэхэд дан ганц тестийн аргаар үнэлэх нь тохиромжтой бус гэдэг нь багш нарын судалгаанаас харагдаж байна. Мөн багш нар тестийн хэлбэрээр даалгавар боловсруулах арга зүйд суралцах хэрэгтэй гэдэг нь харагдаж байна.

II. Сурагчдаас авсан асуулга №2

Асуулгын хуудасны нэр: " Суралцагчдын сурлагын амжилтыг үнэлж дүгнэдэг журам"-ын талаарх санал асуулгаАсуулгын зорилго: Суралцагчдын сурлагын амжилтыг бодитой үнэлэхХамрах хүрээ: Багануур дүүргийн "Боловсрол" цогцолбор сургууль /улсын/-ийн 111-р ангийн 40 сурагч, 71-р ангийн 41 сурагч, нийт 81 сурагчдаас асуулгыг авав.

Асуулт 1:Суралцагчдын сурлагын амжилтыг үнэлж дүгнэдэг журам сурагчдад ямар эерэг нөлөө үзүүлдэг вэ? асуулгын хариулт, үр дүн:

A. Сурагчдын үйл ажиллагаа идэвхждэг.B. Сурагчдын бие даан сурах үйл ажиллагаа нэмэгддэг.C. Багш сурагчийн хариуцлага сайжирдаг.D. Багш сурагчийн хамтын үйл ажиллагаа нэмэгддэг.E. Бодитой үнэлүүлэх боломжтой.F. Амжилтгүй дүн авбал дахин авахгүйн төлөө хичээлдээ улам мэрийн

суралцдаг.G. Бусад / идэвх оролцоог 10% болгон нэмж өгөх, бие даалт, даалгавар

хийлтэнд тохирох хувь нэмэх, сайн дүнг урамшуулан хэлэх г.м /Диаграмм 4. Асуулт 1 –ийн үр дүн

Математикийн багш Ж.Булган 17

Page 18: “ХҮҮХЭД НЭГ БҮРИЙГ ХӨГЖҮҮЛЭХЭД … · Web viewСурагчид дунд сургууль төгсөх гэрчилгээ авахын тулд 240 багц

“ХҮҮХЭД НЭГ БҮРИЙГ ХӨГЖҮҮЛЭХЭД СУРЛАГЫН АМЖИЛТЫГ БОДИТОЙ ҮНЭЛЭХ, ҮНЭЛГЭЭГ

ХАРЬЦУУЛАН СУДАЛСАН ҮР ДҮН”

A B C D E F G0

10

20

30

40

50

60

70

80

72

5145

51

61 58

44

“Суралцагчдын сурлагын амжилтыг үнэлж дүгнэдэг журам сурагчдад ямар эерэг нөлөө үзүүлдэг вэ?” судалгааны дүгнэлт:

Эндээс харахад 72% нь суралцагчдын сурлагын амжилтыг үнэлж дүгнэхэд “Сурагчдын үйл ажиллагаа идэвхждэг”, 61% нь ”Бодитой үнэлүүлэх боломжтой”, 58% нь “Амжилтгүй дүн авбал дахин авахгүйн төлөө хичээлдээ улам мэрийн суралцдаг”, 51% нь” Сурагчдын бие даан сурах үйл ажиллагаа нэмэгддэг”, 51% нь “Багш сурагчийн хамтын үйл ажиллагаа нэмэгддэг” гэсэн хариулт өгсөн нь суралцагчдын сурлагын амжилтыг үнэлж дүгнэдэг журам сурагчдад эерэг нөлөө үзүүлдэг нь тодорхой байна.

Асуулт 2:Суралцагчдын сурлагын амжилтыг үнэлж дүгнэдэг журам

сурагчдад ямар сөрөг нөлөө үзүүлдэг вэ? /доорх асуултын урд талын үсгийг дугуйлна уу/

A. Сурагчид хэрхэн яаж үнэлүүлэхээ мэддэггүй.B. Амжилтгүй дүн авахаараа бусдаас ичиж, хүмүүс мэдэхээс эмээдэг.C. 50-59%-ийн гүйцэтгэлд "Хангалтгүй" дүн авдаг нь урам хугалдаг.D. Дүнгийн нууцлал хэрэгждэггүй.E. Бусад / зөвхөн шалгалтаар дүгнэдэг нь дутагдалтай; идэвх оролцоог

тооцох; огт хийгээгүй хүүхэд, талыг нь хийсэн хүүхэд хоёр адилхан “Хангалтгүй” (F) дүн авдаг нь гомдолтой г.м/

Математикийн багш Ж.Булган 18

Page 19: “ХҮҮХЭД НЭГ БҮРИЙГ ХӨГЖҮҮЛЭХЭД … · Web viewСурагчид дунд сургууль төгсөх гэрчилгээ авахын тулд 240 багц

“ХҮҮХЭД НЭГ БҮРИЙГ ХӨГЖҮҮЛЭХЭД СУРЛАГЫН АМЖИЛТЫГ БОДИТОЙ ҮНЭЛЭХ, ҮНЭЛГЭЭГ

ХАРЬЦУУЛАН СУДАЛСАН ҮР ДҮН”

Диаграмм 5. Асуулт 2-ын үр дүн

A B C D E

2540

78

20

56

“Суралцагчдын сурлагын амжилтыг үнэлж дүгнэдэг журам сурагчдад ямар сөрөг нөлөө үзүүлдэг вэ?” судалгааны дүгнэлт:

Эндээс харахад 79% нь суралцагчдын сурлагын амжилтыг үнэлж дүгнэхэд “50-59%-ийн гүйцэтгэлд "Хангалтгүй" дүн авдаг нь урам хугалдаг”, 55% нь үнэлгээг яаж боловсронгуй болгох талаар саналаа нэмж бичсэн, 40% нь” Амжилтгүй дүн авахаараа бусдаас ичиж, хүмүүс мэдэхээс эмээдэг” гэсэн хариулт нь сурлагын амжилтыг үнэлж дүгнэдэг журамд өөрчлөлт оруулах шаардлагатай байна гэдгийг харуулж байна.

АСУУЛГА №2-ЫН ЕРӨНХИЙ ДҮГНЭЛТ

“Суралцагчдын сурлагын амжилтыг үнэлж дүгнэдэг журам сурагчдад ямар эерэг нөлөө үзүүлдэг вэ?” судалгааны дүгнэлт:

Асуулгад 81% нь суралцагчдын сурлагын амжилтыг үнэлж дүгнэхэд “Сурагчдын үйл ажиллагаа идэвхждэг”, 60% нь” Багш сурагчийн хамтын үйл ажиллагаа нэмэгддэг” гэсэн нь суралцагчдын сурлагын амжилтыг үнэлж дүгнэдэг журам сурагчдад эерэг нөлөө үзүүлдэг нь тодорхой байна.

“Суралцагчдын сурлагын амжилтыг үнэлж дүгнэдэг журам сурагчдад ямар сөрөг нөлөө үзүүлдэг вэ?” судалгааны дүгнэлт:

Эндээс харахад 60% нь “Амжилтгүй дүн авахаараа бусдаас ичиж, хүмүүс мэдэхээс эмээдэг”, 80% нь “50-59%-ийн гүйцэтгэлд "Хангалтгүй" дүн авдаг нь урам

Математикийн багш Ж.Булган 19

Page 20: “ХҮҮХЭД НЭГ БҮРИЙГ ХӨГЖҮҮЛЭХЭД … · Web viewСурагчид дунд сургууль төгсөх гэрчилгээ авахын тулд 240 багц

“ХҮҮХЭД НЭГ БҮРИЙГ ХӨГЖҮҮЛЭХЭД СУРЛАГЫН АМЖИЛТЫГ БОДИТОЙ ҮНЭЛЭХ, ҮНЭЛГЭЭГ

ХАРЬЦУУЛАН СУДАЛСАН ҮР ДҮН”

хугалдаг” гэсэн хариулт нь сурлагын амжилтыг үнэлж дүгнэдэг журамд өөрчлөлт оруулах шаардлагатай байна гэдгийг харуулж байна. засна

III. Сурагчдаас авсан асуулга №3Асуулгын зорилго: Суралцагчдын сурлагын үнэлгээний талаарх сэтгэл ханамжийг судлах.Ерөнхий мэдээлэл:

Асуулгад Багануур дүүргийн "Боловсрол" цогцолборын дунд, ахлах ангийн 150 сурагчдаас сурлагын үнэлгээний талаарх сэтгэл ханамжийн асуулгыг явууллаа. Асуулгад оролцсон сурагчдын 73% буюу 110 нь ахлах ангийн, үлдсэн 40 сурагч 27% нь дунд ангийн хүүхдүүд байна / Диаграмм 6-д/.

Диаграмм 7. Асуулгад хамрагдсан байдал /хүйсээр/

Ахлах ангийн сурагч Дунд ангийн сурагч

63

19

47

21

эрэгтэй эмэгтэй

Хүснэгт 11. Анги болон насны хувьд

Анги Асуулгад оролцсон сурагчдын тоо, ш

7-р анги 4010-р анги 45

11-р анги 65

Диаграмм 8. .Асуулгад хамрагдсан байдал /ангиар/

Математикийн багш Ж.Булган 20

Page 21: “ХҮҮХЭД НЭГ БҮРИЙГ ХӨГЖҮҮЛЭХЭД … · Web viewСурагчид дунд сургууль төгсөх гэрчилгээ авахын тулд 240 багц

“ХҮҮХЭД НЭГ БҮРИЙГ ХӨГЖҮҮЛЭХЭД СУРЛАГЫН АМЖИЛТЫГ БОДИТОЙ ҮНЭЛЭХ, ҮНЭЛГЭЭГ

ХАРЬЦУУЛАН СУДАЛСАН ҮР ДҮН”

7-р анги27%

10-р анги30%

11-р анги43%

Асуулт 1:Хичээлүүдээр мөрдөгдөж буй үнэлгээний журам нь таны сурлагын

амжилтыг үнэлэхэд хэр тохиромжтой байна вэ?А. ТохиромжтойB. ТаарууханC. Тохиромжгүй

Хүснэгт 12. Асуулт 1-ийн үр дүн

Хариулт Саналын тоо, ш

Тохиромжтой 34

Тааруухан 65

Тохиромжгүй 51

Диаграмм 9. Асуулт 1-ийн хувь

23%

43%

34%ТохиромжтойТаарууханТохиромжгүй

Математикийн багш Ж.Булган 21

Page 22: “ХҮҮХЭД НЭГ БҮРИЙГ ХӨГЖҮҮЛЭХЭД … · Web viewСурагчид дунд сургууль төгсөх гэрчилгээ авахын тулд 240 багц

“ХҮҮХЭД НЭГ БҮРИЙГ ХӨГЖҮҮЛЭХЭД СУРЛАГЫН АМЖИЛТЫГ БОДИТОЙ ҮНЭЛЭХ, ҮНЭЛГЭЭГ

ХАРЬЦУУЛАН СУДАЛСАН ҮР ДҮН”

Асуулт 2:Одоо мөрдөгдөж байгаа үнэлгээний аргачлал нь таны сурлагын

амжилтын түвшинг тогтоож чадаж байна уу?А. Чадаж байна.B. Чадахгүй байна.

Хүснэгт 13. Асуулт 2-ын үр дүн

Хариулт Саналын тоо, ш

Чадаж байна. 69Чадахгүй байна. 81

Диаграмм 10 Асуулт 2-ын хувь

.

Чадаж байна.46%

Чадахгү

й байн

а.54%

Үүнээс харахад сурагчдыг үнэлэх үнэлгээний аргачилал нь сурагчдын сурлагын амжилтыг үнэлэхэд хангалттай бус гэдэг нь харагдаж байна. Сурагчдын сурлагын түвшинг бодьтой үнэлэх үнэлгээний журам шаардлагатай гэж дүгнэж байна.Асуулт 3:

Математикийн багш Ж.Булган 22

Page 23: “ХҮҮХЭД НЭГ БҮРИЙГ ХӨГЖҮҮЛЭХЭД … · Web viewСурагчид дунд сургууль төгсөх гэрчилгээ авахын тулд 240 багц

“ХҮҮХЭД НЭГ БҮРИЙГ ХӨГЖҮҮЛЭХЭД СУРЛАГЫН АМЖИЛТЫГ БОДИТОЙ ҮНЭЛЭХ, ҮНЭЛГЭЭГ

ХАРЬЦУУЛАН СУДАЛСАН ҮР ДҮН”

Үнэлгээ нь бодит хэрэгцээнд тань нийцэж байна уу?А. Нийцэж байна.B. Дунд зэрэг.C. Нийцэхгүй байна.

Хүснэгт 14. Асуулт 3-ын үр дүн

Хариулт Саналын тоо, ш Саналын хувь, %Нийцэж байна. 47 31.3

Дунд зэрэг. 62 41.3

Нийцэхгүй байна. 41 27.3

Диаграмм 11. Асуулт 3-ын хувь

Нийцэж байна.31%

Дунд зэрэг.41%

Нийцэхгүй

байна.27%

Математикийн багш Ж.Булган 23

Page 24: “ХҮҮХЭД НЭГ БҮРИЙГ ХӨГЖҮҮЛЭХЭД … · Web viewСурагчид дунд сургууль төгсөх гэрчилгээ авахын тулд 240 багц

“ХҮҮХЭД НЭГ БҮРИЙГ ХӨГЖҮҮЛЭХЭД СУРЛАГЫН АМЖИЛТЫГ БОДИТОЙ ҮНЭЛЭХ, ҮНЭЛГЭЭГ

ХАРЬЦУУЛАН СУДАЛСАН ҮР ДҮН”

Асуулт 4:Үнэлгээ нь таны цаашид сурах идэвх, хөгжих явцыг хэр өрнүүлдэг гэж

үзэж байна вэ?А. СайнB. ДундC. МууD. Мэдэхгүй

Хүснэгт 15. Асуулт 4-ийн үр дүн

Хариулт Саналын тоо, ш Саналын хувь, %

Сайн 31 20.7

Дунд 42 28.0

Муу 26 17.3Мэдэхгүй 51 34.0

Диаграмм 12. . Асуулт 4-ийн хувь

Сайн21%

Дунд 28%

Муу17%

Мэдэхгүй34%

Асуулт 5:Хичээлүүдээр үнэлж байгаа процентон дүн үсгэн дүнтэй жишихэд

хоорондын харилцаа хамаарал нь хэрхэн нийцэж байна вэ? / А 90-100%, B 80-89%, C 70-79%, D 60-69%, F 59%-аас доош/

А. Нийцэж байна.

Математикийн багш Ж.Булган 24

Page 25: “ХҮҮХЭД НЭГ БҮРИЙГ ХӨГЖҮҮЛЭХЭД … · Web viewСурагчид дунд сургууль төгсөх гэрчилгээ авахын тулд 240 багц

“ХҮҮХЭД НЭГ БҮРИЙГ ХӨГЖҮҮЛЭХЭД СУРЛАГЫН АМЖИЛТЫГ БОДИТОЙ ҮНЭЛЭХ, ҮНЭЛГЭЭГ

ХАРЬЦУУЛАН СУДАЛСАН ҮР ДҮН”

B. Нийцэхгүй байна.C. Мэдэхгүй.

Хүснэгт 16. Асуулт 5-ын үр дүн

Хариулт Саналын тоо, ш Саналын хувь, %

Нийцэж байна 38 25.3

Нийцэхгүй байна 51 34.0

Мэдэхгүй 61 40.7

Диаграмм 13. Асуулт 5-ын хувь

Математикийн багш Ж.Булган 25

Page 26: “ХҮҮХЭД НЭГ БҮРИЙГ ХӨГЖҮҮЛЭХЭД … · Web viewСурагчид дунд сургууль төгсөх гэрчилгээ авахын тулд 240 багц

“ХҮҮХЭД НЭГ БҮРИЙГ ХӨГЖҮҮЛЭХЭД СУРЛАГЫН АМЖИЛТЫГ БОДИТОЙ ҮНЭЛЭХ, ҮНЭЛГЭЭГ

ХАРЬЦУУЛАН СУДАЛСАН ҮР ДҮН”

Нийцэж байна25%

Нийцэхгүй байна34%

Мэдэхгүй41%

Асуулга №3-ын дүгнэлт:

Дээрх асуулгуудаас харахад сурагчдад сурах зайлшгүй шаардлага байгаа хэдий ч тэднийг үнэлэх багш нар харилцан адилгүй ойлголт болон мэдлэгтэйгээс үнэлгээ хангалтгүй хийгдэж байгаа нь харагдлаа.

Мөн дээрх сурагчдаас авсан асуулга судалгаанаас харахад манай суралцагчид сурлагын амжилтыг үнэлэх үнэлгээ, дүнгийн тогтолцоонд сэтгэл хангалуун биш байгаа нь харагдаж байна.

Иймээс сурагчдын сурлагын амжилтыг бодитой үнэлэх үнэлгээний оновчтой хэлбэрийг сонгох шаардлагатай байгааг харуулж байна.

2.3 ҮНЭЛГЭЭГ БОЛОВСРОНГУЙ БОЛГОХ САНАЛ

Математикийн багш Ж.Булган 26

Page 27: “ХҮҮХЭД НЭГ БҮРИЙГ ХӨГЖҮҮЛЭХЭД … · Web viewСурагчид дунд сургууль төгсөх гэрчилгээ авахын тулд 240 багц

“ХҮҮХЭД НЭГ БҮРИЙГ ХӨГЖҮҮЛЭХЭД СУРЛАГЫН АМЖИЛТЫГ БОДИТОЙ ҮНЭЛЭХ, ҮНЭЛГЭЭГ

ХАРЬЦУУЛАН СУДАЛСАН ҮР ДҮН”

Манай улсын ЕБС-ийн суралцагчдын сурлагын амжилтыг бодитой үнэлэхэд ахиц гаргахын тулд:

Олон улсад хэрэглэгдэж байгаа үнэлгээ, дүнгийн тогтолцоонуудыг харьцуулан үзэж,

Судалгаанууд болон багш, сурагчдын асуулгын дүн,

Сурагчийн улирлын үнэлгээний дээд оноог-100 оноо гэвэл:Хичээлийн ирц-10 онооХичээлийн явц-60 оноо

Шалгалт-30 оноо (A/309-р тушаал) -д үндэслэн

1. Сурагчийн авбал зохих дээд оноог 100 хувь гэж үзээд:

90-100 хувийг авсан бол “A” /Сурлагын дээд түвшин/ 80-89 хувийг авсан бол “B” /Сурлагын дунджаас дээгүүр түвшин/ 70-79 хувийг авсан бол “C” /Сурлагын дундаж түвшин/ 60-69 хувийг авсан бол “D” /дунджид ахих түвшин/ 40-59 хувийг авсан бол “E” /дунджаас доогуур түвшин/ 0-39 хувийг авсан бол “F” /Сурлагын доод, хангалтгүй түвшин/

гэж дүгнэх хувилбарыг санал болгож байна

ЕРӨНХИЙ ДҮГНЭЛТ

Дэлхий нийтэд хэрэглэж байгаа дүнгийн тогтолцоонуудыг харьцуулан үзэж, аль боломжтой, тохирох, оновчтой хувилбарыг сонгон авснаар дүнгийн бодит байдал сайжирч, суралцагчдын сурах идэвх сонирхол дээшилж, сурлагын амжилтанд ахиц, дэвшил гарах боломжтой.

Суралцагчдын сурлагын амжилтыг үнэлэхдээ тэднийг хөгжүүлэхэд чиглэсэн байхаар тэдний танин мэдэхүйн үйл ажиллагааны чанар, шинэ мэдлэгийг бүтээх арга барилын төлөвшлөөр нь үнэлэх шаардлагатай.

Боловсролын нээлттэй бодлого явуулдаг улсуудын хувьд ижил стандарт, хөгжлийн ижил түвшинг бий болгох хэрэгцээ үүсгэдэг тул манай улсын хувьд олон улсын чиг хандлагад нийцсэн хөгжлийн бодлогыг баримталж үнэлгээнийхээ тогтолцоог боловсронгуй болгох шаардлагатай байна.

Математикийн багш Ж.Булган 27

Page 28: “ХҮҮХЭД НЭГ БҮРИЙГ ХӨГЖҮҮЛЭХЭД … · Web viewСурагчид дунд сургууль төгсөх гэрчилгээ авахын тулд 240 багц

“ХҮҮХЭД НЭГ БҮРИЙГ ХӨГЖҮҮЛЭХЭД СУРЛАГЫН АМЖИЛТЫГ БОДИТОЙ ҮНЭЛЭХ, ҮНЭЛГЭЭГ

ХАРЬЦУУЛАН СУДАЛСАН ҮР ДҮН”

АШИГЛАСАН НОМ, ХЭРЭГЛЭГДЭХҮҮННэг. Боловсролын салбарын хууль, тогтоол, шийдвэр

1. Бүрэн дунд боловсролын стандарт, Стандартчилал, хэмжилзүйн үндэсний төв, УБ, 2004,

2. БСШУЯ-ны сайдын 236 дугаар тушаал, УБ., 20063. БШУЯ-ны сайдын А/309 дүгээр тушаал, УБ., 2013 4. Монгол Улсын Гэгээрлийн Сайдын 259-р тушаал, УБ.,1998

Хоёр. Нэг сэдэвт зохиол1. Батболд Г. “Суралцагчдын сурлагын амжилтыг үнэлэх арга зүй”. УБ.,20112. Бэгз Н.,нар “Сурлагын үнэлгээний хөгжлийн асуудлууд”, УБ., 20083. Батсуурь Ц. Сургалтын хөтөлбөрийн шинэчлэлийн технологи, үнэлгээ,

стратеги. УБ.,20104. Пүрэвдорж Ч. “Багшлахуйн менежмент”. УБ., 2011. 5. Чимэдлхам Ц. “Суралцагчдын сурлагын амжилтыг үнэлэх судалгаа,

түүний арга зүй” УБ., 20086. Чимэдлхам Ц. ” Цогц чадамжийг үнэлэх арга зүй” УБ., 20067. Чимэдлхам Ц. “Суурь боловсролын сурлагын амжилтын үнэлгээ” УБ.,

2007

Гурав. Интернэтээс ашигласан веб сайтууд

1. http://en.wikipedia.org ;Credit (education)-Wikipedia, the free encyclopedia2. www.cie.org.uk3. www.edu.gov.kz4. http://lib.surgu.ru5. http://en.wikipedia.org/wiki/National_Curriculum6. http://en.wikipedia.org/wiki/Education_in_England7. www.euroeducation.net8. http://en.wikipedia.org/wiki/

European_Credit_Transfer_and_Accumulation_system

Математикийн багш Ж.Булган 28

Page 29: “ХҮҮХЭД НЭГ БҮРИЙГ ХӨГЖҮҮЛЭХЭД … · Web viewСурагчид дунд сургууль төгсөх гэрчилгээ авахын тулд 240 багц

“ХҮҮХЭД НЭГ БҮРИЙГ ХӨГЖҮҮЛЭХЭД СУРЛАГЫН АМЖИЛТЫГ БОДИТОЙ ҮНЭЛЭХ, ҮНЭЛГЭЭГ

ХАРЬЦУУЛАН СУДАЛСАН ҮР ДҮН”

Математикийн багш Ж.Булган 29