23
Липидийн биохими өөх тосны тодорхойлолт, шинж чанар, үүрэг, ангилал, энгийн өөх тос, төлөөлөгч

Biochemistry l 4

Embed Size (px)

Citation preview

Page 1: Biochemistry l 4

Липидийн биохими өөх тосны тодорхойлолт, шинж чанар,

үүрэг, ангилал, энгийн өөх тос, төлөөлөгч

Page 2: Biochemistry l 4

ӨӨХ ТОС – ЛИПИДӨөх тосыг үндсэн 3 шинжээр тодорхойлдог. Үүнд :

1. Усанд уусдаггүй, эфир бензолд уусдаг,

2. Дээд тосны хүчлүүдийг агуулдаг,

3. Амьд биед их хэмжээгээр байдаг.

Липидийн биологийн үүргүүд

- Мембраны бүтцэнд ордог

- Мембраны нэвтрүүлэх чанар, мэдрэлийн сэрэл дамжихад оролцдог.

-Энергийн их булаг, түүхий эдийн нөөц болно.

Page 3: Biochemistry l 4

ӨӨХ ТОС – ЛИПИД

-Байгалийн гаралтай хүнсний өөх тосны найрлагад тосонд уусдаг витаминууд ба үл орлуулагдах тосны хүчлүүд агуулагдана.

-Дулаан тусгаарлагч бүрхүүл болох ба доргилт, цохилтоос хамгаална.

- Эс хоорондын харьцааг бий болгоно.

Липидэнд өөх тос, липоид буюу тосонцор бодис, липид төстэй биологийн бодисууд багтана.

 

Page 4: Biochemistry l 4
Page 5: Biochemistry l 4

ӨӨХ ТОСНЫ БИОЛОГИЙН ҮҮРГҮҮД

Page 6: Biochemistry l 4

АНГИЛАЛ

Өөхний хүчлүүд : Одоо 200 гаруй төрлийн өөхний хүчил (дээд карбон хүчлүүд) байгаагаас 30 орчим хувь нь хүн ба амьтны липидийн найрлаганд байна.

Өөхний бүтэц Энгийн липид- Өөхний хүчлүүд янз бүрийн спирттэй

холбогдож үүсгэсэн нийлмэл эфирүүд юм. 1.Глицеридүүд (3 атомт спирт глицерин, өөхний дээд

хүчлүүдээс тогтсон нийлмэл эфирүүд) 2. Лав буюу воск орно.  2. Нийлмэл липид –нэмэгдэл бүлэг агуулсан спирт ба

өөхний хүчлүүдийн нийлмэл эфирүүд орно.

Page 7: Biochemistry l 4

АНГИЛАЛ

3. Липидийн урьтал нэгдлүүд ба уламжлалт бодисууд (өөхний хүчлүүд, глицерол, стеролууд, өөхний хүчлийн альдегид, тосонд уусдаг витаминууд, дааврууд орно. )

Өөхний хүчлүүд – Алифатик карбон хүчлүүд ба бие махбодид чөлөөт байдлаар оршдог.

Одоогоор байгаа 200 гаруй өөхний хүчилийн

70 гаруй нь энгийн ба нийлмэл липидийн найрлаганд байна.

Page 8: Biochemistry l 4

ХАНАСАН БА ХАНААГҮЙ ХҮЧИЛ

Өөхний хүчлүүд нь ханасан ба ханаагүй байна.

Байгалийн өөхний хүчлүүд нь ихэвчлэн цис конфигурацитай байдаг учир тогтвор муутай байдаг.

Дээд хүчлүүд органик уусгагчид уусах боловч усанд уусахгүй.

Гэвч шүлтийн усан уусмалд уусаж давс үүсгэнэ.

Глицеридийн найрлаганд байдаг өөхний хүчлүүдээс биологийн чухал ач холбогдолтой нэлээд хүчлүүд байдаг.

 

Page 9: Biochemistry l 4
Page 10: Biochemistry l 4

ӨӨХНИЙ ХҮЧЛҮҮД

Page 11: Biochemistry l 4
Page 12: Biochemistry l 4

ДЭЭД ӨӨХНИЙ ХҮЧЛҮҮД

Пальмитины хүчил - CH3-(CH2)14-COOH хүн, амьтны өөхөн эдүүд ба триглицерид ба фосфолипидэд их тархсан. Ихээр нийлэгжих чадвартай өөхний хүчил юм.

Стеарины хүчил - CH3-(CH2)15-COOH хүн, амьтны биед нийлэгждэг, триацилглицеридын найрлаганд ордог.

Олеины хүчил - CH3-(CH2)7-CH=CH-(CH2)7-COOH өөхөн эдийн триацилглицеридийн өөхний хүчлийн тал хувийг эзэлнэ.

Page 13: Biochemistry l 4

ӨӨХНИЙ ХҮЧЛҮҮД

Линолын хүчил - СН3-(CH2)4-CH=CH-CH2-CH=CH-(CH2)7-COOH өөхөн эдийн хүчлийн найрлагын 10 моляр % орчмыг, хүний цусны сийвэнгийн өөхний хүчлийн 15 моляр % орчмыг эзлэх ба үл орлуулагдах хүчлийн нэг юм.

Глицеридүүд – глицерин болон өөхний дээд хүчлийн нийлмэл эфир. Саармаг өөх гэж нэрлэх ба эсийн протоплазмын өөх, нөөц өөх байдлаар байдаг. Нөөц өөх нь арьсан доорхи өөхөн эслэг, их сэмж, чацархайд нөөцлөгддөг ба хэмжээ нь ихээхэн хэлбэлзэлтэй байдаг. Хүний өөхний 70% олеины хүчил байдаг. Саванжих урвалд ордог.

Page 14: Biochemistry l 4

СААРМАГ ӨӨХ

Саармаг өөх нь бие махбодод үндсэн 2 хэлбэрээр оршино.

Нэг нь эсийн найрлагын хэсэг буюу протплазмын өөх хэлбэрээр нөгөө нь нөөц өөх хэлбэрээр байна.

Бие махбодод энэ 2 хэлбэрийн өөхний үүрэг,үйл ажиллагаа нь өөр байдаг.

Протоплазмын өөх нь их тогтвортой,химийн найрлага, хэмжээ хурдан өөрчлөгдөхгүй эмгэг таргалалт ба хэт тураалын үед ч тогтвортой байдаг.

Page 15: Biochemistry l 4

НӨӨЦ ӨӨХ Харин нь нөөц өөхний хэмжээ ихээхэн хэлбэлзэлтэй:

нас, хүйс, ажил мэргэжил, хоол хүнсний байдал, цаг улирлаас хамааран хэлбэлзэж байдаг.

Нөөц өөх нь хүний биед арьсан доорхи өөхөн эслэг, их сэмж, чацархайд хуримтлагдаж байдаг.

Байгаль дээрхи саармаг өөхний үндсэн хэсэг нь Триглицерид юм. ТГ-ийн доторхи өөхний хүчлүүд нь ханасан ба ханаагүй байж болно.

Амьтны өөх нь ханасан өөхний хүчлүүд ихээр агуулдаг тул тасалгааны температурт хатуу, харин нь ургамлын тос ханаагүй тосны хүчил ихтэй болохоороо шингэн байдалтай байна.

Page 16: Biochemistry l 4

ЛАВ БУЮУ ВОСК

Лав буюу воск . Арьс, үс, ноос, эвэр, туурайг бүрхсэн тосны найрлаганд байх ба тосны булчирхайнаас шүүрч арьсыг уян зөөлөн, өнгөлөг болгож, уснаас хамгаална.

Хонины ноосны лавыг – ланолин гэнэ. Ланолиныг гоо сайханы зориулалтай крем, тос, түрхлэгт өргөнөөр хэрэглэдэг.

Нийлмэл липид –Нэмэгдэл бүлэг агуулсан спирт ба өөхний хүчлүүдийн нийлмэл эфирүүд орно.

1.Фосфолипидүүд - Өөхний хүчил, спирт, фосфорын хүчил агуулсан липид юм..

Page 17: Biochemistry l 4

ГЛИКОЛИПИДҮҮД Гликолипидүүд – найрлагандаа нүүрс усны

бүлэгтэй липидууд орно. (гликоспинголипидууд ) –Ихэвчлэн бүх эдүүдэд , мөн гадна плазмын мембраны гадна талын липидэд , мэдрэлийн эд, тархинд ,амьтны эдэд гликосфинголипидууд голчлон байна. Мэдрэлийн эдүүдэд гликозилцерамидаас үүсдэг ганглизод их байна.

Стероидууд – саванждаггүй липидүүд бөгөөд байгальд өргөн тархсан нэгдэл юм. Бүх стероидууд бүтцэндээ стерины цагираг агуулдаг. Бөөрний дээрх булчирхайн ба бэлгийн дааврууд, цөсний хүчлүүд, D бүлгийн витаминууд зэрэг орно

Page 18: Biochemistry l 4
Page 19: Biochemistry l 4

ФОСФОЛИПИДҮҮД

Фосфолипид нь дотроо Глицерофосфолипид ба сфинголипид гэж 2

хуваагдана. Фосфолипидүүд нь ихэвчлэн биологийн

мембраныг бүрдүүлнэ. Фосфатидилхолин (лецитин) - эсийн

мембраны чухал липид юм. Сфингомиелин- амьтан, ургамлын эсийн

мембранд байхаас гадна мэдрэлийн ширхэгүүдэд их байдаг.

Page 20: Biochemistry l 4

ХОЛЕСТРИН

Page 21: Biochemistry l 4

ХОЛЕСТРИН

Холестрин нь холестрол, холестерины эфир хэлбэрээр сүүн тэжээлтэний эсэнд байна.

Эсийн мембраны сонгон нэвтрүүлэх чанарыг зохицуулдаг.

Цусны сийвэнд эфиржсэн ба эфиржээгүй хэлбэрээр орж зөөгддөг.

Цөсний хүчлүүд стероид дааврын үүсгэх эх бодис болдог.

Цитоплазмд вакуоль үүсгэн байрлана. Эргостерин –D2 витамины урьдал бодис бөгөөд

хэт ягаан туяаны нөлөөгөөр D2 витамин болно.

Page 22: Biochemistry l 4

ХОЛЕСТРИН

Page 23: Biochemistry l 4

АНХААРАЛ ТАВЬСАНД БАЯРЛАЛАА