22
Хуурай сүүний үйлдвэрлэлийг монголд 1 Оршил Сүүний бүтэц Сүүний найрлага, шинж чанарын өөрчлөлт Сүүнд механик боловсруулт хийх Хуурай сүү үйлдвэрлэх технологи Дүгнэлт www.zaluu.com www.zaluu.com

huurai svvnii tusul

Embed Size (px)

Citation preview

Page 1: huurai svvnii tusul

Хуурай сүүний үйлдвэрлэлийг монголд

1

Оршил

Сүүний бүтэц

Сүүний найрлага, шинж чанарын өөрчлөлт

Сүүнд механик боловсруулт хийх

Хуурай сүү үйлдвэрлэх технологи

Дүгнэлт

www.zaluu.comwww.zaluu.com

Page 2: huurai svvnii tusul

Хуурай сүүний үйлдвэрлэлийг монголд

2

Төслийн үндэслэл

Өнөөдөр сүү цагаан идээний үйлдвэрлэл хэрэглээ нь аль ч улс

гүрний төрийн бодлогийн цөмд байнга оршиж ард иргэдийнх нь эрүүл энх

аз жаргалтай амьдрах баталгаа нь болж байна.

Азийн ихэнх оронд сүү цагаан идээний хэрэглээ нь төдийлөн хөгжөөгүй

бүр мэдэхгүй шахам байхад манай улс шингэн хуурай сүү гээд бүх төрлийн

цагаан идээг өдөр тутамдаа хэрэглэдэг байсан гэтэл одоо манай улс

сүүгээ хүртэл гадаад орноос импортоор оруулж ирдэг болсон.

2009 12-р сарын байдлаар манай улс 1750 гаруй тонн шингэн сүү, 588 орчим тонн

хуурай сүү гаднаас авсан байна.

Бид ядаж л сүүгээ бусад орнуудаас авдаггүй болчихвол эдийн засагтаа

томоохон хувь нэмэр оруулах болно. Тийм учраас бид урд хөрш болох

Хятад улсаас хуурай сүү боловсруулах техник технологийг нэвтрүүлэн

дотоодынхоо сүүний үйлдвэрлэлийг хангах хэрэгтэй.

Төслийн зорилго

Монгол улсынхаа сүү болон сүүн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг

дотооддоо бүрэн хангаж, импортоор орж ирж байгаа чанар муутай сүү сүүн

бүтээгдэхүүнийг өөрийн орны зах зээлээс бага ч гэсэн шахан гаргахад энэ

төслийн гол зорилго оршино.

www.zaluu.comwww.zaluu.com

Page 3: huurai svvnii tusul

Хуурай сүүний үйлдвэрлэлийг монголд

3

Манай үйлдвэр нь шинээр үйл ажиллагаа явуулж эхэлж байгаа учир

хэрэглэгчиддээ таниулах нь чухал…

Зар сурталчилгааг телевизoр, сонин сэтгүүл, зурагт самбараар түгээхээр төлөвлөж

байна

Зар сурталчилгааны

төрөл Хугацаа

Үнэлгээ

/төгрөг/ 1удаагийн өртөг Давталт

Нийт

өртөг

ТV5 телевиз

Монгол улсаа

хөгжүүлье - 120 000 4 480,000

Захиалгат

нэвтрүүлэг 10 минут 60 000 / 600 000 төгрөг 2 1,200,000

UBS телевиз

City news

мэдээллийн

хөтөлбөр

10

секунд 2500 25000 төгрөг 15 375000

Нийт 2055000

Д/д Төрөл Хэмжих нэгж Нэгжийн өртөг Нийт үнэ

1 Зурагт самбар 5 140000 м 700000

Нийт 700000

www.zaluu.comwww.zaluu.com

Page 4: huurai svvnii tusul

Хуурай сүүний үйлдвэрлэлийг монголд

4

Дунджаар манай үйлдвэрийн сарын орлого

Д/д Бүтээгдэхүүний нэрс борлуулалт Нэгжийн

үнэ Борлуулалтын ашиг

1 Хуурай сүү 1040 кг 2500 / кг/ 2600000

2 Сүү 1300л 1200 /л/ 1560000

3 тараг 2210л 1500 /л/ 3315000

4 зайрмаг 3900ш 200 /ш/ 780000

8275000

1 сарын дундаж зардал

д/д Зардлын нэр Нийт өртөг

1 Цалин хөлс 10 ажилчинтай 1500000

2 НДШ 60000

3 Ажилчдын хоол унааны зардал 260000

4 Засварын зардал 100000

5 Цахилгааны зардал 150000

6 Дулаан уур ус 150000

7 Утас 25000

8 Хангамж материал 100000

9 То. төхөөрөмжийн элэгдлийн зардал /15 жил/ 4

машин 320000

Зардал /1 сарын / 7615000

www.zaluu.comwww.zaluu.com

Page 5: huurai svvnii tusul

Хуурай сүүний үйлдвэрлэлийг монголд

5

Сүүний бүтэц

Сүүнд агуулагдах уураг, тос, нүүрс ус-лакто, эрдэс бодисууд нь түүний

бүтцийн гол хэсгүүд болно. Уснаас бусад найрлагын хэсгийн нийлбэрийг

сүүний хуурай бодис гэж нэрлэдэг. Сүүний хуурай бодисоос тосыг ялгахад

тосгүй хуурай бодис үлдэнэ.

Үнээний сүүний бүтэц

Бүрэлдэхүүний

хэсэг

Сүүнд агуулагдах

дундаж хэмжээ%

хэлбэлзэл,%

Хуурай бодист

агуулагдах

хэмжээ,%

Ус

Тосгүй хуурай бодис

Лактоза

Тос

Уураг

Казеин

Эрдэс бодис

87.1

8.9

4.6

4.0

3.2

2.6

0.7

85.3-88.7

7.9-10.0

3.8-5.3

2.5-5.5

2.3-4.4

1.7-3.5

0.57-0.83

36

31

25

20

5.4

Сүүний бүрэлдэхүүний зонхилох хэсэг нь ус бөгөөд түүнд бүтцийн бусад

хэсгүүд нь эзэлэхүүний бүх хэсэгт жигд тархан олон хэв шинжит уусмалын

тогтолцоог бүрдүүлнэ. Дүрслэн хэлбэл сүүн дэх уураг, тос, нүүрс ус, эрдсүүд

нь өөр хоорондоо ялгарах төлвийн хэсгүүд, харин ус нь тэдгээрийг уусгагч,

шингээгч орчин нь болно.

Тухайлбал: Тос/1-10 км голчтой тосны бөмбөлгүүд нь эзлэхүүнд жигд тархсан

цийдмэг, уураг нь усны молекулуудтай ковалент, цахилгаан цэнэгийн

холбоогоор хобогдож “ коллоид” нүүрс ус, эрдэс нь химийн жинхэнэ уусмал

www.zaluu.comwww.zaluu.com

Page 6: huurai svvnii tusul

Хуурай сүүний үйлдвэрлэлийг монголд

6

зэрэг төлөв байдлуудыг үүсгэн, олон хэв шинжит уусмалын тогтолцоог

бүрдүүлн

Сүүний шинж чанар

Нягт. Сүүний нягт гэдэг нь 200С хэмтэй сүүний тодорхой эзэлхүүний жинг

40С хэмтэй усны мөн тийм хэмжээний эзлэхүүний жинд харьцуулсан харьцаа

юм. Нягтыг кг/м3-ээр илэрхийлнэ. Сүүний нягт нь түүний бүтцийн гол хэсэг

бүрийн нягтаас хамаарна. 200 С-т усны нягт 999.8 кг/ м3 тэнцүү байна. Харин

сүүний тосны нягт ойролцоогоор 920 кг/м3 уургийнх ойролцоогоор 1450 кг/м3

лактозынх ойролцоогоор 1540 кг/м3 эрдэс бодисынх ойролцоогоор 3000 кг/м3

тус тус байдаг. Сүүний тосны хэмжээ ихсэхэд нягт буурч, тосгүй хуурай

бодисын хэмжээ нэмэгдэхэд нягт нэмэгддэг хамааралтай.

Сүүнд ус нэмсэн сүүнээс цөцгийг нь ялган авсныг нягтаар нь илрүүлж

болдог. Сүүний эзлэхүүний 10% тэнцэх хэмжээний ус нэмэхэд нягтын утга

3 кг/м3 ээр буурдаг. Харин сүүнээс цөцгийг нь ялгасан тохиолдолд нягт нь эрс

ихэсдэг. Сүүний нягтыг ареотетр буюу лактоденсиметрээр тодорхойлдог.

Сүүний нягт температураас хамааран өөрчлөгддөг тул 200 С зөрүүтэй

температурт нягтыг тодорхойлсон үед тусгай хүснэгтийг ашиглан түүний

утгыг нарийвчлан тогтооно.

Үнээний хэвийн сүүний нягт 1028-1032 кг/м3 хооронд хэлбэлзэж байдаг.

Сүү,сүүн бүтээгдэхүүний нягт

Бүтээгдэхүүний нэр Нягт, кг/м3

www.zaluu.comwww.zaluu.com

Page 7: huurai svvnii tusul

Хуурай сүүний үйлдвэрлэлийг монголд

7

Сүү

Тосгүй сүү

Пахт

Шар сүү

30%тостой цөцгий

50% тостой цөцгий

Цөцгийн тос

7.5% тостой өтгөрүүлсэн сүү

Хатаасан тостой сүү

Хатаасан тосгүй сүү

1028-1032

1032-1038

1025-1029

1020-1026

995-1002

996-985

855-960

1055-1065

1270-1320

1440-1460

Хүчилллэг чанар. Сүүний идэвхитэй хүчиллэгийг түүнд агуулагдаж байгаа

устөрөгчийн ионы концентрациар тодорхойлон рН тоон утгаар илэрхийлдэг

ба шинэхэн саасан сүүнд энэ үзүүлэлт 6.6-6.8 байна. Сүүний сулхан хүчиллэг

шинжийг түүнд агуулагдаж байгаа казеин, фосфорын болон нимбэгний

хүчлийн давсууд голлон бий болгоно. Идэвхитэй хүчиллэг /рН/нь сүүний

шинэхэн байдлыг тодорхойлж чаддаггүй. Энэ нь түүний /буфер/ шинж

чанартай холбоотой. Шинэхэн сүүн дээр тодорхой хэмжээний хүчил шүлт

нэмэхэд рН утга өөрч лөгддөггүй. Сүүний уургийн карбокслийн болон амины

бүлгүүд нь нэмж байгаа хүчил болон шүлттэй урвалд орж дуустал рН

тогтвортой байна.

Сүүний найрлага, шинж чанарын өөрчлөлт

Сүүний найрлага, шинж чанар нь хөхтөн амьтдын генетик физиологийн

онцлог, байгаль орчны хүчин зүйлсээс хамаарч ялгаатай байдаг.

Малын төрөл, үүлдэр угсаа зэрэг генетикийн онцлог нь сүүний найрлага

шинж чанарыг тодорхойлох нэг гол хүчин зүйл болдог.

Амьтаны төрөл. Манай дэлхий дээр одоогоор 150 гаруй хөхтөн амьтдын

сүүний найрлага шинж чанарын судалгааг ямар 1 түвшинд хийсэн байна.

www.zaluu.comwww.zaluu.com

Page 8: huurai svvnii tusul

Хуурай сүүний үйлдвэрлэлийг монголд

8

Эдгээр амьтдын сүүний хуурай бодисын хэмжээ 8-6.5% уургийн хэмжээ 1-

1.9% лактоза 0.1-10% эрдэс бодисын нь хэмжээ 0.1-2.3% хооронд хэлбэлзэж

байдаг ба амьтан болгоны сүү нь найрлага, шинж чанараараа ялгаатай

байдаг байна.

Монголчууд эрт дээр үеэс таван хошуу/ үнээ, хонь,ямаа, ингэ, гүү/малын

сүүг тэдгээрийн найрлага, шинж чанартай нь уялдуулан боловсруулж төрөл

бүрийн цагаан идээ үйлдэн хүнсэндээ хэрэглэж ирсэн уламжлалтай.

Ямааны сүү. Ямааны сүүний найрлага, шинж чанар нь үнээний сүүтэй

ойролцоо байдаг. Ямааны сүүний тосны бөмбөлгийн хэмжээ үнээний

сүүнийхийг бодвол жижиг байдаг тул бие организмд амархан шингэдэг. Энэ

сүүний амин хүчлийн найрлага эхийн сүүнийхтэй илүү ойр боловч казеины

мицеллийн хэмжээ нь харин том байдаг байна. Харьцангуй их хэмжээний

кальци агуулдаг учраас түүний дулаан тэсвэрлэх чадвар үнээний сүүг бодвол

муу байна. Ямааны сүүг хүүхдийн тэжээлд хэрэглэхээс гадна төрөл бүрийн

исэг цагаан идээ үйлдвэрлэхэд хэрэглэнэ .

Хонины сүү. Хонины сүүний хуурай бодисын хэмжээ үнээний сүүнийхээс

бараг 1.5 дахин их байдаг. Үүнтэй уялдан түүний нягт, зууралдамхай чанар,

хүчиллэг нь их байдаг. Буферийн эзлэхүүн ихтэй тул харьцангуй өндөр

хүчиллэгтэй орчинд ээднэ. Өвөрмөц амт үнэртэй, шаравтар туяатай. Хонины

сүүг төрөл бүүрийн исэг цагаан идээ, бяслаг үйлдэхэд өргөн хэрэглэнэ.

Гүүний сүү. Гүүний сүү нь найрлага, шинж чанараараа бусад амьтдын

сүүнээс эрс ялгаатай альбумин уурагт сүүний бүлэгт багтана. Түүний

найрлагад тос, уураг, эрдэс бодисын хэмжээ бага, харин лактозын хэмжээ их

байдаг. Уургийн бүтэц найрлагаараа эхийн сүүтэй төстэй. Гүүний сүү хүчиллэг

орчинд нарийн ширхэгтэй зөөлөн ээдэм үүсгэдэг. Түүний найрлагад нам

молекулт болон ханаагүй тосны хүчил харьцангуй их хэмжээгээр агуулагддаг

учраас нам температурт хайлдаг онцлогтой. Иймд гүүний сүүний уураг, тос

бие организмд шимэгдэж шингэхдээ амархан байдаг. Үүнээс гадна гүүний

сүүнд их хэмжээний С амин дэм агуулагддаг байна. Гүүний сүүг эмчилгээ,

сувиллын зориулалтаас гадна айраг үйлдэхэд ашигладаг.

www.zaluu.comwww.zaluu.com

Page 9: huurai svvnii tusul

Хуурай сүүний үйлдвэрлэлийг монголд

9

Ингэний сүү. Ингэний сүү нь үнээний сүүг бодвол уураг, тос, лактозын

хэмжээгээр илүү байдаг. Ингэний сүүний уургийн дөрөвний нэг хувийг шингэц

сайтай шар усны уураг эзэлдэг. Мөн түүний найрлагад өндөр молекулт тосны

хүчлүүд их хэмжээгээр агуулагддаг учраас тосны нь хайлах температур өндөр

байдаг. Ингэний сүүний тосонд агуулагдах холбоот ханаагүй тосны

хүчлүүдийн хэмжээ үнээний сүүнийхээс их байдаг. Ингэний сүүгээр хоормог,

ааруул, хурууд зэрэг олон төрлийн цагаан идээ хийдэг.

Малын үүлдэр угсаа. Малын үүлдэр болгоны сүү нь найрлага, шинж

чанараараа ялгаатай. Гэхдээ энэ ялгаа нь гол төлөв сүүний тос агууламжтай

холбоотой байдаг. Сүүлийн үед сүүний гарцыг сайжруулах, бүтцийн тодорхой

хэсгийн хэмжээг өөрчлөх талаар үржил селекцийн ажлыг өргөн хийж байна.

Сүүний тосыг 0.1%-иар ихэсэ х тул 10 доошгүй жилийн хугацаа шаардлагатай

байдаг байна.

Саалийн хугацаа. Малаас сүү сааж байгаа хугацааг саалийн хугацаа гэх

ба энэ нь үнээнд ойролцоогоор 10 сар ба 300 хоног байна.

Энэ хугацаанд сүүний найрлага тогтмол байдаггүй. Үнээ тугалснаас хойш 7-10

хоногийн доторхи хугацааны сүүг уураг сүү гэж нэрлэдэг. Уураг сүү нь

давсархаг амттай, шар өнгөтэй, өтгөвтөр, зууралдамхай чанартай байх ба

энэ шинж нь эхний өдрүүдэд илүү тод ажиглагдах ба үүнийг / гал-уураг/ гэж

монголчууд ач холбогдлыг нь онож мэргэнээр тодорхойлон нэрлэдэг. Уураг

сүүнд эхний өдөр хуурай бодисын нь хэмжээ 25% орчим байх ба түүний бараг

50%-ийг ша русны уураг эзэлдэг байна. Шар усны уургийн дотор эзлэх

иммуноглобулины хэмжээ энэ үед их байх ба үүгээрээ эх мал үр төлдөө

дархлалын бодисуудыг дамжуулан тэдгээрт аливаа өвчнөөс өөрийгөө

хамгаалах дархлалыг бий болгодог.

Уураг сүү нь дулаан тэсвэрлэх чадвар муутай тул үйлдвэрлэлд

боловсруулах зорилгоор хүлээж авдаггүй.

Үнээ тугалсны дараа хоног өнгөрөх тутам сүүний нь найрлага хэвийн

байдалдаа ойртдог. Мал төллөснөөсөө хойш 7-10 хоноход сүүний нь

найрлага хэвийн, харьцангуй тогтмол болдог. Гэвч цаг уур, бэлчээр

www.zaluu.comwww.zaluu.com

Page 10: huurai svvnii tusul

Хуурай сүүний үйлдвэрлэлийг монголд

10

тэжээлийн байдал зэргээс шалтгаалан сүүний найрлага бага зэрэг

өөрчлөгдөж байдаг. Хаврын улирал, зуны эхэн саруудад сүүний бүтцийн

хэсгүүдийн хэмжээ багасч харин зуны сүүл сарууд, намрын улирлын сүүнд

тос, уургийн нь хэмжээ хамгийн их байдаг. Мал ширгэхээс өмнөх 7-10

хоногийн хугацаанд сүүний найрлагад өөрчлөлт ордог. Гэхдээ энэ өөрчлөлт

нь уураг сүүнийхээс харьцангуй бага байдаг.

Сүүнд механик боловсруулт хийх

Механик боловсруулалтанд сүү цэвэрлэх, сүүний тос ялгах, тосны

бөмбөлгийн хэмжээг жижигрүүлэх ажилбарууд тус тус багтана.

Сүү цэвэрлэх

Үйлдвэрт хүлээн авч байгаа сүүг заавал цэвэрлэдэг . Сүү цэвэрлэх хамгийн

энгийн өргөн дэлгэрсэн араг нь шүүлтүүрийн арга юм.

Механик шүүлтүүр. Ялтсан цилиндрэн гэх мэт төрөл бүрийн хийцтэй

шүүлтүүрээр сүүг шүүж цэвэрлэдэг. Насосороор сүүг шахан шүүлтүүр

дамжуулаж өнгөрөөхөд түүн дээр зузаарахад шингэний хөдөлгөөнд үзүүлэх

эсэргүүцэл нь ихэсдэг тул шүүлтүүрийн материалыг солих, эсвэл нөөц

шүүлтүүртэй төхөөрөмжийг ашиглан шүүх ажиллагааг тасралтгүй явуулж

болно. Хүйтэн сүүний зууралдамхай чанар нь их байдаг тул удаан шүүгддэг.

Иймд сүүг 35-45 0 С-д халааж шүүнэ. Ингэснээр сүүний тосны зохих хэсгийг

хайлуулж шингэрүүлснээр шүүх үеийн тосны алдагдлыг багасган. Мөн сүүний

зууралдамхай чанарыг бууруулснаар сүүний урсгал хурдасч хурдан хугацаанд

шүүгдэх боломжтой болно.

Механик шүүлтүүрээр сүүний зөвхөн том ширхэгтэй механик хольцыг ялгах

ба шүүлтүүрийг ажилд бэлтгэх, ажлын дараа угаах цэвэрлэх зэрэг туслах

ажиллабарууд нь технологийн циклийн 30% хүртэл хугацааг эзэлдэг

дутагдалтай.

Төвөөс зугатах хүчээр сүүг цэвэрлэх. Төвөөс зугатах хүчийг ашиглан

механик бохирдолтыг хурдан хугацаанд илүү эрчимтэй цэвэрлэх аргыг хожим

www.zaluu.comwww.zaluu.com

Page 11: huurai svvnii tusul

Хуурай сүүний үйлдвэрлэлийг монголд

11

бий болгожээ. Сүү боловсруулах үйлдвэрүүдэд сүү цэвэрлэх сепараторыг

ашиглан энэ аргаар сүүг цэвэрлэдэг. Сүү цэвэрлэгч нь цөцгий ялгагчтай

төстэй боловч хэд хэдэн зарчмын ялгаатай.

Сүү цэвэрлэгчийн тавагнууд нь нүхгүй багц таваг ба их биений хоорондох зай

нь харьцангуй их, хуваагч таваг байдаггүйгээрээ цөцгий ялгагчаас онцлготой.

Сүүн дэх механик хольцны нягт сүүний плазмын нягтаас их тул төвөөс

зугатах хүчний нөлөөгөөр булны гадна хэсэг рүү хаягдан бохирын зайд нягт

үе үүсгэн хуримтлагдана сүүг ингэж цэвэрлэхэд механик бохирдолттой хамт

бичил биетний тодорхой хэсэг нь ялгарч гадагшилна. Цэвэрлэж байгаа сүүний

массын 0.06% бохирдол болон ялгардаг.

Цэвэрлэгээний үр дүн, чанар нь сүүний температур, цэвэрлэгээний үр дүн

чанар нь сүүний температур, цэвэрлэгчийн булны эргэх хурд төхөөрөмжийн

тасралтгүй ажиллах хугацаанаас хамаардаг. Хэвийн бохирдолтой хүчиллэг нь

ихсээгүй сүүг цэвэрлэх үед цэвэрлэгчийг 3-4 цаг тасралтгүй ажиллуулж болох

ба хүчиллэг болон бохирдолтын зэрэг нэмэгдэхэд аппаратын тасралтгүй

ажиллах хугацаа богиносдог.

Хуримтлуулсан бохирдлоо гадагш хаяж өөрийгөө цэвэрлэдэг төхөөрөмжийг

сүүлийн үед өргөн ашиглаж байна. Ийм төрлийн цэвэрлэгч нь тодорхой

хугацааны үечлэлээр бохирдлоо өөрөө гадагшлуулан бохирын зайгаа

цэвэршүүлж байдаг тул тасралтгүйгээр 10-с дээш цаг ажиллах чадвартай

байдаг.

Сүүг хүйтэнээр нь цэвэрлэхэд түүний чанар хадгалагдах нь илүү боловч

зууралдамхай чанар нь нэмэгдэж төвөөс зугатах хүчний үйлчлэлээр нь

цацагдах хурд нь багасдаг тул цэвэрлэгчийн хүч чадлын ашиглалтыг 50%

хүртэл бууруулдаг муу талтай сүү цэвэрлэх үеийн хамгийн тохиромжтой

температурын горим нь 35-450 С байдаг.

Энэ хэмжээнээс хэт өндөр температурт сүүг халаахад механик бохирдолтын

зарим нь уусаж хэмжээний хувьд жижгэрч ялгаралт нь мууддаг. Сүүг төвөөс

зугатах хүчний үйлчлэлээр цэвэрлэх үед тосны бөмбөлгийн хэмжээ тархалт

www.zaluu.comwww.zaluu.com

Page 12: huurai svvnii tusul

Хуурай сүүний үйлдвэрлэлийг монголд

12

өөрчлөлт орог ба энэ нь юуны өмнө цэвэрлэгээний үеийн температураас

хамаардаг нь батлагджээ.

Сүүг 10-200 С хэмд цэвэрлэхэд тосны бөмбөлөгийн хэмжээний өөрчлөлт маш

бага байдаг бол 450 С дээш хэмд сүүг халааж цэвэрлэхэд тосны бөмбөлгүүд

жижгэрч бага диаметртэй тосны бөмбөлөгийн тоо ихэсдэг.

Зарим тохиолдолд мөн горимд цэвэрлэсэн сүүнд хэт том хэмжээний тосны

бөмбөлөгүүд ч шинээр бий болдог ажээ. Сүүг цэвэрлэх үед тосны бөмбөлгийн

хэмжээ тархалтанд гарсан дээрх өөрчлөлтүүд нь тослог цагаан идээний

үйлдвэрлэлийн технологи бүтээгдэхүүний чанарт сөрөг нөлөө үзүүлдэг тул

цэвэрлэх үеийн сүүний температурыг тохиромжтой горимд нь барьж байх нь

чухал.

Сүүний механик бохирдолтын бичил биетний бохирдолтыг хамт цэвэрлэхэд

төвөөс зугатах хүчний цэвэрлэгчийг ашигладаг ба аппаратыг нь бактофуг гэж

нэрлэнэ. Бактофугийн булны эргэх хурд нь харьцангуй өндөр тавагны нь тоо

олон хэмжээ нь том байдгаараа сүү цэвэрлэгчээс ялгаатай.

Бактофуг-ээр сүүг цэвэрлэх үе спор үүсгэгч бактериуд болон тэдгээрийн

спорууд амархан ялгарах ба бичил биетний бохирдолтын 90-99% цэвэрлэх

боломжтой.

Сүүний тос ялгах

Тослог цагаан идээ үйлдвэрлэх түүхий эдийг гаргаж авах тос

агууламжаараа ялгаатай олон нэр төр лийн сүүн бүтээгдэхүүний түүхий

эдийн тосны хэмжээг тохируулах зорилгоор сүүнээс тосыг нь ялгадаг.

19-р зууны сүүлч хүртэл сүүг удаан хугацаагаар тайван байдалд байлгаж

тосны бөмбөлөг плазмын хэсгийн нягтын ялгаан дээр үндэслэн тосыг нь

ялгадаг байв.

Орчин үед цөцгий ялгагч сепаратораар сүүний тосыг ялгадаг. Энэ аппарат

нь тосны бөмбөлөг /930 кг/ м3 / сүүний плазм /1036 кг/ м3 /-ын ялгааг

www.zaluu.comwww.zaluu.com

Page 13: huurai svvnii tusul

Хуурай сүүний үйлдвэрлэлийг монголд

13

үндэслэн төвөөс зугатах хүчний үйлчлэлээр түргэн хугацааны дотор сүүг

цөцгий шингэн сүү гэсэн 2 хэсэгт хуваадаг.

Булны голоор сүү урсаж орохдоо г олын нүхээр таваг баригчийн хоолойд

орж дараа нь багц тавагны нүхээр дээшилнэ. Сүү нь дээш өргөгдөх явцдаа

тавагны хооронд ниймгэн үе болон тархана. Төвөөс зугатах хүчний

үйлчлэлээр тосны бөмбөлгүүд нь төв рүүгээ шахагдаж шингэн сүү нь

төвөөсөө зугатан гадагш тэмүүлнэ. Тосны бөмбөлгүүд нь багц тавагны гадна

талд нь ялгарч цөцгий байдлаар дээш урсан гадагшаа гарна. Цөцгий ялгах

явцад сүүнээс механик бохирдол нь ялгарч рбулны дотоод гадаргууд

хуримтлагдан бохир цуглуулах хэсгийг дараа нь тавагны хоорондох зайг

дүүргэж битүүлдэг. Ингэснээр шингэн сүүний урсгал удааширч, зарим хэсэг нь

цөцгийтэй нийлж тосны хэмжэг бууруулдаг.

Сүүний тосны бөмбөлөгийг жижиглэн жигдрүүлэх

Шинэхэн сүүний тосны бөмбөлөгийн дийлэнх хэсгийн нь дундаж диаметр 2-

6 м/км хооронд байх ба тайван байалд байлгахад тосны бөмбөлөг плазмын

нягтын ялгаагаар сүүний гадаргуу дээр цөцгийний үе тогтоно. Сүүг механик

үйлчлэлтэй хослуулан хурдан хөргөхөд цөцгийний ялгаралт эрс сайжирдаг ба

энэ нь сүүг хөргөх, хадгалах явцад плазмын уураг эвглобулин нь тосны

бөмбөлөгийн гадаргууд адсорбчилогдох ба хутгах явцад эдгээр нь хоорондоо

шүргэлцэн наалдаж тосны бөөгнөрөлийг үүсгэдэгтэй холбоотой.

Тосны цийдмийг тогтвортой болгох сүү цагаан идээг хадгалах явцад

бөмбөлөгийн хэмжээг нэгэн жигд жижиг хэмжээтэй болгох ажилбарыг

жигдрүүлэх гэж нэрлэнэ.

Өндөр даралтын насос бүхий тусгай төхөөрөмж жигдрүүлэгчийг ашиглан

сүүний тосны бөмбөлөгийг жижигрүлэн жигдрүүлнэ. Жигдрүүлэгчийн насос

ажиллах үед асар өндөр даралт бий болж соруулж авсан сүүгээ маш

хурдтайгаар /150-200м/сек/ жигдрүүлэгчийн нарийн суваг руу шахна. Хүчтэй

механик үйлчлэлийн дүнд тосны бөмбөлөгийн том хэсгүүд нь бутарч олон

www.zaluu.comwww.zaluu.com

Page 14: huurai svvnii tusul

Хуурай сүүний үйлдвэрлэлийг монголд

14

жижиг бөмбөлөг болон хувирна.Төвөөс зугатах хүчний үйчлэлээр сүү

цэвэрлэх тосны бөмбөлгүүдийг жигдрүүлэх ажиллагааг жигдрүүлэгч

кларификсатор дээр хийж болдог. Энэ төхөөрөмж нь жигдрүүлэгч дисктэй

байдгаараа энгийн сүү цэвэрлэгчээс ялгагддаг. Төвөөс зугатах хүчний

үйлчлэлээр ялгарсан харьцангуй том хэмжээний тосны бөмбөлгүүд нь

жигдрүүлэгч дискний нарийн сувгаар өнгөрсөн гарахдаа хэмжээ нь жижгэрдэг

байна.

Гэхдээ тосны бөмбөлөгийн жижигрэлт нь энгийн жигдрүүлэгчээр оруулсантай

адил түвшинд явагддаггүй тул энэ төхөөрөмжийг сүүний тосны хэмжээг

тохируулах зорилгоор голчлон хэрэглэдэг.

Тосны бөмбөлгүүд жижгэрснээр тэдгээрийн хувийн гадаргуу олон дахин

ихэсч тосны бөмбөлөг, сүүний плазмын нягтын хоорондын ялгаа эрс багасдаг.

Ингэснээр тосны жижиг бөмбөлөгүүд нь сүүний бүх эзлэхүүнд жигд тархаж

гадаргуу тийш хөвөх хурд нь саардаг.

Жигдрүүлсэн сүүний тосны бөмбөлгийн хэмжээ даралтаас хамаардаг.

Жигдрүүлэлтийн үр дүнд тосны бөмбөлөгийн хэмжээ яаж өөрчлөгдөх нь олон

хүчин зүйлүүдээс хамаардаг.

Жигдрүүлэлтийн даралтыг намэгдүүлэх тутам тосны бөмбөлөгийн хэмжээ

жижгардаг. Жигдрүүлэлтийн үеийн температур 40-750 С хооронд хэлбэлзэж

байх нь илүү тохиромжтой гэж үздэг. Үүнээс бага температурт тосны зарим

хэсэг нь талсжиж жигдрүүлэлтийн процессын үр дүнд сөрөг нөлөө үзүүлдэг.

Жигдрүүлэлтийн үр дүгд бий болсон бөмбөлгүүд тус бүр бие даан оршин

тогтнохын тулд сүүний плазмаас зарим уурагт бодисуудыг гадаргуундаа

нэгтгэн бүрхүүл үе бий болгодог. Сүүний тосгүй хуурай бодисын үлдэгдэл

болон тосны хэмжээний харьцаа 0.6-0.8 байхад шинээр үүссэн бүх бөмбөлөг

гадаргуугийн бүрхүүлтэй болох боломжтой гэж үздэг. Хэрэв энэ харьцаа бага

байвал гадаргуугийн бүрхүүлгүй бөмбөлгүүд хоорондоо нэгдэж тосны

бөөгнөрөл үүсгэдэг.

Үйлдвэрлэлийн янз бүрийн нөхцөлд яв цав тохирсон жигдрүүлэлтийн горим

дараалал гэж байдаггүй. Үйлдвэрлэх гэж буй бүтээгдэхүүний технологийн

www.zaluu.comwww.zaluu.com

Page 15: huurai svvnii tusul

Хуурай сүүний үйлдвэрлэлийг монголд

15

онцлог тос агууламж зэргээс хамааруулан жигдрүүлэлтийг түүхий эдийн

зөвхөн тодорхой хэсэгт эсвэл бүхэлд нь халаах процессын өмнө эсвэл

түүнтэй хослуулан хийдэг.

Хуурай сүү үйлдвэрлэх технологи

Сүүний усыг 1.5-5.0% хүртэл ууршуулж хатаасан сүү үйлдвэрлэдэг. Ихэнх

тохиолдолд бүтэн болон тосгүй сүүг урьдчилан өтгөрүүлсний дараа хатаадаг.

Иймд хатаах сүүнд өтгөрүүлэх сүүний нэгэн адил ариун цэвэр, эрүүл ахуй,

чанарын шаардлагуудыг тавьдаг.

Сүүг хатаахад бэлтгэх

Чанарын шаардлага хангасан түүхий эдийг хүлээн авсны дараа найрлагыг

нь тохируулдаг. Сүүний тос болон хуурай бодисын үлдэгдлийн хооронын

харьцаа нь тохируулга хийх үндсэн зарчим болдог.

Сүү халаах Хатаах сүүг харьцангуй өндөр температурт халаах ба үүний үр

дүнд бичил биетний үржил зогсож липаза зэрэг олон фермент идэвхээ

алддаг. Үүнээс гадна халаалтын явцад лактоглобулины бүлгүүд идэвхжиж

хадгалалтын явцад хатаасан сүүнд исэлдэлтийн процесс явагдахаас

урьдчилан сэргийлдэг.

Халаалтыг өндөр температурт богино хугацаагаар хийхэд сүүний уургийн

хэсэгт гарах өөрчлөлт харьцангуй бага байдаг. Сүүний уургийн өөрчлөлт бага

байхтутам хатаасан сүүний уусалт сайн байдаг. Ийм учир хатаах сүүг аль

болох богино хугацаагаар халаарлтын горимд нь барьдаг.

Үйлдвэрлэлийн нөхцөлд сүүг хатаахын өмнө 88-950 С горимд 15-30секундын

барилттайгаар халаадаг.

Сүүг өтгөрүүлсний дараа 1300 С хүүртэл халаах тохиолдолд байдаг.

Халаалтын энэ аргыг өтгөрүүлсэн сүүнд исэлтээс хамгаалах үйлчилгээтэй

бодисуудыг нэмсэн тохиолдолд хэрэглэдэг онцлогтой.

www.zaluu.comwww.zaluu.com

Page 16: huurai svvnii tusul

Хуурай сүүний үйлдвэрлэлийг монголд

16

Сүү жигдрүүлэх Хатаах сүүг заавал жигдрүүлэх шаардлага байдаггүй.

Сүүний тосны бөмбөлгийг жижиглэн жигдрүүлэх явцад чөлөөт тос ялгардаг ба

энэ нь хатаасан сүүнд тосны исэлт явагдах нөхцлийг бүрдүүлдэг муу талтай.

Хэрэв сүүг зайлшгүй жигдрүүлэх шаардлага гарвал түүнийг өтгөрүүлсний

дараа 5-15 мПа даралтад өтгөрүлж болно. Өтгөрүүлсэн сүүний хуурай

бодисын хэмжээ хэт их байхад жигдрүүлэлтийн явцад уургийн хэсэгт гарах

өөрчлөлтүүд нь ихэсэх ба үүний үр дүнд хатаасан сүүний уусах чадвар

мууддаг. Ийм учир жигдрүүлэх сүүний хуурай бодисын хэмжээг 3-с илүү дахин

нэмэгдүүлэхийг зөвшөөрдөггүй.

Сүү өтгөрүүлэх Сүүг урьдчилан өтгөрүүлсний дараа хөтөөх нь илүү үр

дүнтэй байдагг. Хэрэв сүүг өтгөрүүлэхгүйгээр шууд хатаана гэвэл 3-6 дахин их

хэмжээний уур шаарлагатай байдаг байна.

Тоосруулан хатаах сүүний хуурай бодисын хэмжээг 40-45% хальсан хатаах

сүүг 33-35% хуурай бодистой болтол өтгөрүүлдэг.

Сүү хатаах

Нөөш сүүн бүтээгдэхүүний үйлдвэрлэлд ихэвчлэн тоосруулах болон хальсан

үе үүсгэн хатаах аргуудыг хэрэглэнэ. Эдгээр аргуудаар хатааж гарган авсан

бэлэн бүтээгдэхүүн нь өгөгдсөн чийг агууламжтай нунтаг чөлөөт тосны

ялгаралгүй түүхий эд болон бэлэн бүтээгдэхүүний алдагдал багатай байх

ѐстой.

Тоосруулан хатаах арга. Чанар нь өтгөрүүлсэн сүүг даралттайгаар халуун

агаарын урсгалтай орчинд тоосонцор байдлаар цацаж, чийгийг нь ууршуулан

хатаахад оршино.

Эхний ээлжинд сүүний жижиг тоосонцрын гадаргуугийн хэсгээс чийг уурших

ба энэ үед түүний дотор хэсгийн чийг гадаргуу тийш шилжинэ.

40м/км дундаж диаметртэй сүүний тоосонцорууд нь 50 0 С-т 2 секундын

хугацаанд өөрийн жингээ 2 дахин багасган чийгээ алддаг.

www.zaluu.comwww.zaluu.com

Page 17: huurai svvnii tusul

Хуурай сүүний үйлдвэрлэлийг монголд

17

Сүүг зориулалтын хатаагчид хатаах ба эдгээр нь орж буй сүү, халуун

агаарын урсгалын хувьд эсрэг болон нэг чиглэлтэй холимог урсгалтай гэж тус

тус авч

үздэг. Сүү ба агаарын эсрэг урсгалтай хатаагчийн давуу тал нь дороос орж

ирж байгаа халуун агаарын урсгал нь хатаж эхэлж байгаа сүүний

тоосонцруудтай шууд уулзах ба үүний үр дүнд дуулааны ба массын солилцоо

эрчимжиж эрчим хүч хэмнэгддэгт оршино гэхдээ хатаалтын төгсгөлд сүүний

тоосонцрууд хэт халснаас уурагт хэсгүүдийн шинж чанар их хэмжээгээр

өөрчлөгддөг. Ийм учир сүү болон халуун агаарын нэг урсгалтай төхөөрөмжийг

илүү өргөн хэрэглэх болсон.

Нэг урсгалтай хатаагчид хатаалтын процессыг үр ашигтай явуулах гол

нөхцлүүдэд:

Хатаагчид орж байгаа агаарын температур 2400 С хүртэл нэмэгдүүлж,

уур ба эрчим хүчний хэрэглээг бууруулах

Хатаагчаас гарч байгаа агаарын температурыг аль болох бууруулах

Хатаагчаас гарч байгаа агаарын температурыг хатаагчид орж байгаа

агаарыг халаахад ашиглах боломжтой байх

Хатаагчаас гарчбайгаа агаарыг бүлээн байхад нь хатаагчийн доод

хэсгээс гаргах боломжтой байх

Хатаах цамхаг нь бүрэн битүүмжлэгдсэн байх зэрэг багтана.

Халаалтын үйл явцыг бүхэлд нь тогтмол ба удаашрах гэж 2 хэсэгт хувааж

үздэг. Хатаалтын процесс дөнгөж эхлэх үед масс солилцоо бараг явагддаггүй

ба өчүүхэн бага энерги нь сүүний тоосонцруудыг бүлээсгэхэд зарцуулагддаг.

Энэ үеийг “хатаалтын тогтмол үе” гэж нэрлэх ба энэ хугацаанд сүүний

тоосонцрын зөвхөн гадаргуугийн хэсгийн чийг ууршина.

Гадаргуугийн чийг ууршиж дуусмагц сүүний тоосонцорын гадаргуу дээрх

хуурай бодисын хэмжээ нэмэгддэг. Ингэснээр сүүний чийгийн гадагшилж

ууршихад саад учруулна. Энэ үеийг “ хатаалтын удаашрах үе”” нэж нэрлэдэг.

Энэ үед агаарын дулаан нь сүүний тоосонцорын зөвхөн гадаргууд төдийгүй

гүн рүү нь шилждэг. Агаарын тогтмол температуртай орчинд сүүний чөлөөт ус

www.zaluu.comwww.zaluu.com

Page 18: huurai svvnii tusul

Хуурай сүүний үйлдвэрлэлийг монголд

18

бүрэн ууршсаны дараа холбоот ус нь эсрэг осмосын зарчмаар гадагшилж

эхэлдэг. Хатсан бүтээгдэхүүн нь цамхагны доод хэсэг рүү унах ба тэр дор нь

гадагшлуулдаг. Хатсан сүүг удаан хугацаагаар халуун агаартай хамт

байлгахад хоорондоо нааалдах эсвэл хэт их халдаг. Хатаасан нунтаг сүүг

агаараас нь ялгаж авахын тулд зориулалтын циклонуудыг

ашигладаг.Циклонууд нь 10м/км*ээс дээш голчтой нунтгийн 90% 20м/км-ээс

дээш голчтой нунтгийн 98% 30м/км-ээс дээш голчтой нунтгийн 99 хүртэл

хувийг тус тус агаараас нь салгаж авах чадвартай байдаг.

Циклон нь агаар орох оролтын сувагтай байх ба түүний хөндлөн голч нь

циклоны их биеийнхээс 4 дахин бага байна. Энэ сувгаар агаар нь асар өндөр

хурдтайгаар орно. Циклонд орж ирсэн агаарын хурдыг нунаг сүү нь газраас

татах хүчний үйлчлэлээр доош унаж байхаар тооцон бууруулна. Доош унасан

нунтаг сүүг тасралтгүй гадагшлуулна.

Циклоны доод хэсэг нь хичнээн их нарийхан байх тутам агаар орох оролтын

суваг нь нарийсч нунтгийн ялгаралт ч сайжирдаг. Гэхдээ циклон нарийсах

тутам үйлчилгээ нь үнэтэй болдог. Иймд сүүлийн үед хэд хэдэн том циклоныг

тавьж нарийн ширхэгтэй нунтгийг ялгахад зориулан ашиглаж байна.

Тоосруулан хатаах төхөөрөмж нь бусад төрлийн хатаагчийг бодвол хэд

хэдэн давуу талтай.

1. Хатаалтын процесс машхурдан явагдах ба гаднаас орсон агаар

хатаалтн цамхаг дотор ердөө л 30 хүртэл секунд байдаг. Сүүний

тоосонцрууд нь чийгээ маш хурдан хугацаанд харьцангуй нам

температурт алддаг учраас хатаасан сүүний чанар сайн байдаг. Энэ нь

хатаалтын явцад сүүний тос исэлдэх, витамин задрах, уураг нь унаган

төрхөө алдах зэрэг дулааны үйлчлэлийн дүнд гардаг ердийн

өөрчлөлтүүд гарах боломжгүй байдагтай холбоотой.

2. Хатаалтын процесс нь бүхэлдээ автомат удирдлагатай байдаг ба

хичнээн өндөр хүч чадалтай төхөөрөмж байсан ч ялгаагүй ажиллах хүч

бага шаарддаг.

www.zaluu.comwww.zaluu.com

Page 19: huurai svvnii tusul

Хуурай сүүний үйлдвэрлэлийг монголд

19

3. Хатаалтын процесснь бүхэлдээ битүү орчинд явагддаг учраас тоног

төхөөрөмж нь зэврэх бүтээгдэхүүн нь бичил биетнээр бохирдох зэрэг

сөрөг үзэгдэл гардаггүй.

4. Нассосоор шахаж болдог бүхийл төрлийн зүйлийг хатаах боломжтой

байдаг.

5. Хатаагчийн цамхагт ажиллагааны явцад харьцангуй бага хэмжээний

бүтээгдэхүүн байдаг тул эвдэрч үйл ажиллагаа нь саатах үед зогсооход

алдагдал нь бага байдаг.

Хатаасан сүүний чанар

Хатаасан сүүний чанарыг мэдрэхүй эрхтэний үнэлгээ микробиологийн

шинжилгээ болон чийг, тос, уураг,эрдэс бодис, хүчллэг чанар, уусах чадвар,

эзлэхүүний хуьийн жин зэрэг физик химийн олон үзүүлэлтүүдээр хянадаг.

Бэлэн бүтээгдэхүүний чанар нь Үйлдвэрлэлд хэрэглэж байгаа техник

технологийн горимууд хатаах арга, хадгалалтын нөхцөлзэргээс

хамаардаг.Хатаасан сүүний чанарыг тодорхойлох гол үзүүлэлтүүд нь

нунтгийн ширхэгийн бүтэц тэдгээрийн тодорхойлох хэмжээ уусах чадвар чийг

агууламж өнгө амт зэрэг болно.хатаасан сүүний ширхэгийн бүтэц нь хатаах

аргаас хамаарч ялгаатай байдаг хальсан үе үүсгэн хатаасан сүүний ширхэг нь

харьцангуй нягт хэмжээний хувьд харилцан адилгүй бүтэц дотор нь ямар я

аргаар агуулагадаггүй ийм учраас энэ аргаар хатаасан сүүний эзлэхүүний

нягт нь маш бага /0.3-0.5г/см3 байдаг онцлогтой Тоосруулан хатаасан сүүний

ширхэг нь 10-250 м/км хөндлөн голчтой бөөрөннхий хэлбэртэй байдаг.

Нунтгийн ширхгүүдийн дотоод хэсэг агаарын жижиг бөмбөлгүүд агуулагдаж

байдаг.

Үүнээс гадна түүний ширхэгийн гадаргуу нь ихэнх тохиолдолд гөлгөр, цөөн

тооны нугалаа, үрчлээтэй байдаг. Хатаагчийн цамхаг руу орж байгаа агаарын

температур хэт өндөрсөх, цамхаг доторх халуун агаар ба хатсан сүүний

ширхгүүдийн хоорондын температуртын зөрүү их байх тохиолдлуудад

хатаасан сүүний ширхгийн гадаргуугийн хэсгийн нугалаа үрчлээс нь улам

www.zaluu.comwww.zaluu.com

Page 20: huurai svvnii tusul

Хуурай сүүний үйлдвэрлэлийг монголд

20

олон болдог. Тоосруулан хатаасан сүүний эзлэхүүний нягт нь 0.50-0.70г/ см3

хооронд хэлбэлздэг.

Хатаасан сүүний чанарын стандартын нэг гол үзүүлэлт бол түүний уусах

чадвар бөгөөд энэ нь сүүний уургийн шинж чанарын өөрчлөлтөөр

тодорхойлогддог. Хатаахын өмнө сүүг зохих горимд нь халааж хатаалтын

төгсгөлийн үеийн үргэлжлэх хугацааг богиносгосноор эцсийн бүтээгэхүүний үе

хэт удаан үргэлжлэх тохиолдолд уурагт хэсгийг унаган төрхөө алдах нь

ихэсдэг сүүний уургийн тогтвортойбайдлаа хадгалжуусах чадвар сайтай байх

нь рН болон түүнд нэмсэн давснуудаас хамаарна. Хатаасан сүүний чийгийн

хэмжээг стандартад тодорхой зааж өгдөг. Зөвшөөрөгдөн хязгаараас давсан

чийг нь бүтээгдэхүүнд микробиологийн гаралтай зарим согог бий болох

зарим төрлийн химийн урвал явагдах гол шалтгаан болдог. Хатаагчийн

цамхагт орж буй агаарын температур хэт нам байх мөн цамхагт орж байгаа

сүүний урсгал заасан хэмжээнээс их баайых зэрэг тохиолдлуудад бэлэн

бүтээгдэхүүний чийг агуулж ихэсдэг хатаасан сүүний чийг агууламжийг 2.5-

5.0% хооронд хэлбэлзэж байхаар стандартад заасан байдаг.

Их, бага ямар 1 хэмжээгээр тос агуулсан хатаасан сүүг хадгалах явцад тосны

исэлдэлтийн процесс явагддаг. Энэ нь гол төлөв агаартай орчинд явагдах ба

гэрэл болон зэс, төмөр зэрэг металлын ионы үйлчлэлээр явц нь хурдасдаг.

Иймд сүүний тосны исэлдэлтээсурьдчилан сэргийлэхийн тулд 1 кг хатаасан

сүүн дэх зэсийн концентрацийг 1.5 мг төмрийнхийг 10мг-аас тус тус

хэтрүүлдэггүй.

Хатаасан сүү нь хүчилтөрөгчтэй орчинд амархан исэлддэг учир азоттой

болон, вакумтай орчинд савласнаар энэ төрлийн согог гарах боломжийг хааж

болно. Нэг гарамм хатаасан сүүнд агуулагдах хүчилтөрөгчийн хэмжээг 0.01

мл-ээс ихгүй байх шаардлагыг стандартад заасан байдаг.

Хатаасан сүүний лактоза нь уурагт хэсгүүд болон зарим аминхүчлүүдтэй

урвалд орсноор түүний өнгийг бор болгодог. Хатаасан сүүний өнгөний

өөрчлөлт нь хатаах аргаас хамаарна.

www.zaluu.comwww.zaluu.com

Page 21: huurai svvnii tusul

Хуурай сүүний үйлдвэрлэлийг монголд

21

Энэ төслийн гол зорилго нь сүү сүүн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг

дотооддоо бүрэн хангаж, импортоор орж ирж байгаа чанар муутайсүү сүүн

бүтээгдэхүүнийг өөрийн орны зах зээлээс бага ч гэсэн шахан гаргах явдал

юм. Сүүний усыг 1.5-5.0% хүртэл ууршуулж хуурай сүүг үйлдвэрлэдэг. Ихэнх

тохиолдолд бүтэн болон тосгүй сүүг урьдчилан өтгөрүүлсний дараа хатаадаг.

Иймд хатаах сүүнд өтгөрүүлэх сүүний нэгэн адил ариун цэвэр, эрүүл ахуй,

чанарын шаардлагуудыг тавьдаг.

Азийн ихэнх оронд сүү цагаан идээний хэрэглээ нь төдийлөн хөгжөөгүй бүр

мэдэхгүй шахам байхад манай улс шингэн хуурай сүү гээд бүх төрлийн цагаан

идээг өдөр тутамдаа хэрэглэдэг байсан боловч бид түүнийгээ хөгжүүлж

чадаагүйн улмаас сүү сүүн бүтээгдэхүүнийхээ ихэнхийг импортоор оруулж

байна. Анх бусад улс орныг сүү гэж мэддэггүй байхад монгол гэдэг улс хуурай

сүүг хүртэл хэрэглэж байсан удаатай. Тийм учрааас хуурай сүү болоод сүү

сүүн бүтээгдэхүүнийг дотооддоо үйлдвэрлэж чадна гэж бодож байна.

www.zaluu.comwww.zaluu.com

Page 22: huurai svvnii tusul

Хуурай сүүний үйлдвэрлэлийг монголд

22

www.zaluu.comwww.zaluu.com