12
5 Өсвөр насныхны жирэмслэлт гэдэг зөвхөн манай улс төдийгүй дэлхий нийтийн өмнө тулгамдсан асуудал болоод байна. Өөрөөр хэлбэл, энэ үеийнхэнд тохиолддог олон ээдрээтэй асуудлын нэг нь яах аргагүй охидын жирэмслэлт болчихжээ. Хүүхэдтэй "хүүхдүүд" згм: сэдэв г.сайнзаяа @sainzayaZGM Дээрх дүгнэлтийг бататгах зарим статистик тоо дурдъя. НҮБ-ын Хүн амын сангаас гаргасан судалгаагаар Монгол Улсын 15-19 насны 1000 охин тутмын 40 нь төрж байгаа аж. Олон нийтийн мэдээллийн хэрэгслээр цацагдсан уг тоог тогтож харсан зарим нь толгой сэгсэрч байгаа бол нөгөө хэсэг нь “Арай үгүй байлгүй” хэмээн үл итгэх сэтгэгдлүүд хөвөрч байлаа. Гэвч энэ тоо үнэн юм. Үнэнээр барахгүй, мөн насны охидын 14 хувь нь үр хөндүүлж байгаа талаарх бас нэгэн таагүй тоон үзүүлэлтийг Эрүүл мэндийн яамнаас мэдээлжээ. Мөн охидын бэлгийн бойжилт өмнө нь 12 наснаас эхэлдэг байсан бол одоо 9-10 болж урагшилжээ. Энэ бол дэлхий нийтээр ажиглагдаж буй шинэ хандлага юм. YНЭ: 600₮ ZASAG.CO 2016.11.08, МЯГМАр ~ №233 (511) бүрэлдэхүүн компани Ам.дОЛЛАР ЮАНЬ РУБЛЬ 4991 0.63% 2413.08 356.16 37.75 зэс 5-ЧИНгИс БОНд 1286.80 1.32% 781.76 0.00% 87.640 0.06% АЛТ MSE ALL 10-ЧИНгИс БОНд Улаанбуудайгаар дотоодын хэрэгцээгээ бүрэн хангаад зогсохгүй 30-40 мянган тонн илүүдэхээр байна. Зах зээлийн хуулиар илүүдэл тэлэхийн хэрээр үнэ өсөх боломж хумигддаг. 3 Б.Ганбаяр / ЗГМ© "Үндсэн чиглэлд тулгуурлан төсвийн төслөө боловсруулдаг" Үндсэн чиглэлийг жил бүрийн зургадугаар сарын 1-ний дотор батлах ёстой байдаг. >2 Итгэл алдсан “Итгэл” Үзэгчдийн бодит үйл явдал үзэх гэсэн хүлээлтэд хүрсэнгүй. >7 НАТО-гийн альтернатив ШХАБ ШХАБ Оросын хувьд аюулгүй байдал, терроризмтой тэмцэх зэвсэг нь. > 4 Бизнесүүд сонгуулийн дараах түгшүүрт автаж болзошгүй Арлуудын маргааныг зөөлрүүлэх алхам ЗГМ ~ THE OFFICIAL GAZETTE ~ ~ THE OFFICIAL GAZETTE ~ ОНцлОХ ЦаГ аГаарЫн дэлГэрэнГYЙ мэдээллиЙГ 8 дУГаар нүүрээС УнШина УУ. Бүх эрх хуулиар хамгаалагдана © улс төр Ерөнхий сайд нүүрсний компаниудыг нэг үнийн бодлого баримтлахыг үүрэгдлээ. УИХ-ын гишүүн Б.Жавхлан “Хүндрэлээс гарахад мөнгөний бодлого хүчин мөхөсдөнө” гэв. Энэ сард багтаан вексель, концессийн гэрээгээр хийсэн ажлыг шалгаж дуусгана. Манай улс авлигын индексээр сүүлийн дөрвөн жилд 120 дугаар байраас 72 руу урагшилжээ. ШШГЕГ-ын дэд даргаар хуран- даа Г.Туулайхүү, Ж.Батсайхан нарыг томилсон байна. эдийн засаг ОУВС-гийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх тухай талуудын яриа хэлэлцээ үргэлжлэхээр болов. “Тавантолгой” төслийг хэрэг- жүүлэх талаар “Шинхуа Энержи”- тэй энэ сард хэлэлцээ хийнэ. Ханш 22 хувиар өссөн ч БНХАУ-д нийлүүлж буй манай нүүрс Австра- лийнхаас 60 хувь хямд байна. "Samsung" компани 2.8 сая угаалгын машинаа эргүүлэн татахаар болжээ. Хөрөнгийн биржийн индекс 781.76 нэгж болж, зах зээлийн үнэлгээ 1.3 их наяд төгрөгт хүрэв. нийгэм 2017 оноос хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 25 хувиар нэмэхээр зөвшилцжээ. Ж.Батсуурь сайд хилийн чана- дад байгаа монгол эрдэмтдийг эх орондоо ирэхийг уриалав. Нийслэлийн хэв журмыг сахиулах үүднээс ЦЕГ-аас 150-200 алба хаагчаар хүч нэмэгдүүлнэ. Италийн Парма хотын Режио театрын удирдаач Сержио Пеллегрини Монголд ирнэ. Монгол Улс эрчим хүч хэмнэлтийн анхны инжене- рүүдийг сургаж эхэлжээ. дэлхий АНУ-ын цэргүүд Өмнөд Солонгост энгийн иргэдийг нүүлгэх сургуулилт хийлээ. Хятадад өрийн хэмжээг хянах бодлогын хүрээнд Сангийн сайдыг солив. Иран улс терроризмыг бүрэн устгатал Сирийг дэмжихээ мэдэгджээ. Францын шүүх HSBC компанийг татвараас зугтсан хэрэгт татсан байна. Египет ОУВС-гаас зээл авахын тулд мөнгөний ханшаа 48 хувь бууруулав. ЦАг АгААР улаанБаатар 2016.11.08 -2° -15° Багавтар үүлтэй 00511 Буудайгаар баярхах жил 95.930 0.09% згм: ИНфОгРАфИк 6 Дөч гаруй жилийн настай, хуучирч өмхөрсөн шалтай, чийг даасан байшинд манай улсын хамгийн эмзэг бүлгийнхэн амьдарч байна. Эцэг, эхээсээ өнчирсөн эсвэл гэр бүлийнхэн нь асарч хамгаалах боломжгүй болсон хүүхдүүд “Өнөр бүл” төвд ирдэг. Энд хана, шал, шүүгээ, ширээ, сандал гээд бүгд элэгдсэн нь сумын төвийн дотуур байрыг санагдуулна. Хоёр дахь удаагаа өнчрүүлмээргүй байна згм: сУРвАЛжЛАгА Б.Баярмаа @bayarmaaZGM Хүүхдүүд хэчнээн эмх цэмцтэй байлгах гэж хичээгээд ч өнгө орохооргүй хуучирчээ. “Өнөр бүл” төвийн нэгдүгээр давхрын өрөөнүүдэд хөвгүүд гурав юм уу дөрвөөрөө амьдардаг бол дээд давхарт нь охид байрладаг. Багш нар нь хамгийн сайн тохижилттой өрөөг долоо хоног бүр шалгаруулж буй тул бүгд эрвийх дэрвийхээрээ цэвэрлэж, тохижуулжээ. Зарим нь зурсан зургаа ханандаа өлгөж, зарим нь өөрсдийн гараар чимэглэл хийсэн байна. Будаг нь халцарсан модон ширээн дээр цаасан хайрцаг, чихмэл тоглоом өрж аминдаа гоёжээ. Гэсэн ч хуучин юм л хойно гаднын хүнд бол тордоод ч засраагүй харагдана. 18 нас хүрээд асрамжийн газрын хүүхдүүд хаачих вэ 6 Монголчууд зундаа уртын харайлт, өвөлдөө уран гулгалтаар хичээллэдэг гэж бичсэн нь тун оносон хошигнол байв. Зуны турш энд тэнд тогтсон усан дээгүүр харайсан бид өдгөө халтиргаатай зам дээгүүр тэнцвэрээ олох гэж үйлээ үздэг цаг иржээ. Цас их орсон даруйд хот тохижуулахын хэд Техникийн гачигдал, сэтгэлгээний гажуудал НИйгэм г.Баярсайхан @bayarsaikhanZGM хэрэндээ л цэвэрлэх юм. Гэвч хүн хүч, техник хэрэгсэл, шаардлагатай бодис нь хүрэлцдэггүй бололтой. Хотын төв хэсгийн замуудаа ч нэг юм цэвэрлээд байна. Харин зах хэсгээр байдал өөр. Их цасыг цэвэрлэхгүй удсанаас дагтаршиж, мөсөн каток тогтох нь энүүхэнд. Өвөлдөө цастай, жавартай улсын л зовлон юм даа. Гэхдээ зөвхөн Монгол ийм асуудалтай биш. Манайхаас ч их цас унадаг улс олон бий. Харин тэд манайх шиг цасандаа дарагдаад сууна гэж үгүй. Ингэхэд цас мөсний орнууд асуудлаа хэрхэн шийддэг юм бол. Япончуудын цас цэвэрлэх аргаас санаа авмаар зүйл их бий 16.6% 18.2% 34.8% 5.2% 8.7% 10.6% Үндэсний статистикийн хороо© мянга Буюу өссөн сая

YНЭ: 600₮ Буудайгаар баярхах жил · Улс төр 2 ЗАсГИйН ГАЗрыН МЭДЭЭ 2016.11.08, МЯГМАр ~ №233 (511) ТОдРУУлГА & ЗАлРУУлГА

  • Upload
    others

  • View
    11

  • Download
    0

Embed Size (px)

Citation preview

5

Өсвөр насныхны жирэмслэлт гэдэг зөвхөн манай улс төдийгүй дэлхий нийтийн өмнө тулгамдсан асуудал болоод байна. Өөрөөр хэлбэл, энэ үеийнхэнд тохиолддог олон ээдрээтэй асуудлын нэг нь яах аргагүй охидын жирэмслэлт болчихжээ.

Хүүхэдтэй "хүүхдүүд"згм: сэдэв

г.сайнзаяа@sainzayaZGM

Дээрх дүгнэлтийг бататгах зарим статистик тоо дурдъя. НҮБ-ын Хүн амын сангаас гаргасан судалгаагаар Монгол Улсын 15-19 насны 1000 охин тутмын 40 нь төрж байгаа аж. Олон нийтийн мэдээллийн хэрэгслээр цацагдсан уг тоог тогтож харсан зарим нь толгой сэгсэрч байгаа бол нөгөө хэсэг нь “Арай үгүй байлгүй” хэмээн үл итгэх сэтгэгдлүүд хөвөрч байлаа. Гэвч энэ тоо үнэн юм. Үнэнээр

барахгүй, мөн насны охидын 14 хувь нь үр хөндүүлж байгаа талаарх бас нэгэн таагүй тоон үзүүлэлтийг Эрүүл мэндийн яамнаас мэдээлжээ.

Мөн охидын бэлгийн бойжилт өмнө нь 12 наснаас эхэлдэг байсан бол одоо 9-10 болж урагшилжээ. Энэ бол дэлхий нийтээр ажиглагдаж буй шинэ хандлага юм.

YНЭ: 600₮

zasag.co

2016.11.08, МЯГМАр ~ №233 (511)

бүрэлдэхүүнкомпани

Ам.дОЛЛАР ЮАНЬ РУБЛЬ

49910.63%

2413.08 356.16 37.75

зэс 5-ЧИНгИс БОНд

1286.801.32%781.76

0.00%

87.6400.06%

АЛТMSE ALL 10-ЧИНгИс БОНд

Улаанбуудайгаар дотоодын хэрэгцээгээ бүрэн хангаад зогсохгүй 30-40 мянган тонн илүүдэхээр байна. Зах зээлийн хуулиар илүүдэл тэлэхийн хэрээр үнэ өсөх боломж хумигддаг. 3

Б.Ганбаяр / ЗГМ©

"Үндсэн чиглэлд тулгуур лан төсвийн төслөө боловсруулдаг"Үндсэн чиглэлийг жил бүрийн зургадугаар сарын 1-ний дотор батлах ёстой байдаг. >2

Итгэл алдсан “Итгэл”

Үзэгчдийн бодит үйл явдал үзэх гэсэн хүлээлтэд хүрсэнгүй. >7

НАТО-гийн альтернатив ШХАБ

ШХАБ Оросын хувьд аюулгүй байдал, терроризмтой тэмцэх зэвсэг нь. > 4

Бизнесүүд сонгуулийн дараах түгшүүрт автаж болзошгүй

Арлуудын маргааныг зөөлрүүлэх алхам

ЗГМ

~ T H E o F F I c I a L g a z E T T E ~~ T H E o F F I c I a L g a z E T T E ~

ОНцлОХ

ЦаГ аГаарЫн дэлГэрэнГYЙ мэдээллиЙГ 8 дУГаар нүүрээС УнШина УУ.

Бүх эрх хуулиар хамгаалагдана ©

улс төрЕрөнхий сайд нүүрсний компаниудыг нэг үнийн бодлого баримтлахыг үүрэгдлээ. УИХ-ын гишүүн Б.Жавхлан “Хүнд рэ лээс гарахад мөнгөний бодлого хүчин мөхөсдөнө” гэв. Энэ сард баг таан вексель, концессийн гэрээгээр хийсэн ажлыг шалгаж дуусгана. Манай улс авлигын индексээр сүүлийн дөрвөн жилд 120 дугаар байраас 72 руу урагшилжээ. ШШГЕГ-ын дэд даргаар хуран-даа Г.Туулайхүү, Ж.Батсайхан нарыг томилсон байна.

эдийн засагОУВС-гийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх тухай талуудын яриа хэлэлцээ үргэлжлэхээр болов. “Тавантолгой” төслийг хэрэг-жүүлэх талаар “Шинхуа Энержи”-тэй энэ сард хэлэлцээ хийнэ. Ханш 22 хувиар өссөн ч БНХАУ-д нийлүүлж буй манай нүүрс Австра-лийнхаас 60 хувь хямд байна. "Samsung" компани 2.8 сая угаалгын машинаа эргүүлэн татахаар болжээ.Хөрөнгийн биржийн индекс 781.76 нэгж болж, зах зээлийн үнэлгээ 1.3 их наяд төгрөгт хүрэв.

нийгэм2017 оноос хөдөлмөрийн хөлс ний доод хэмжээг 25 хувиар нэмэхээр зөвшилцжээ. Ж.Батсуурь сайд хилийн чана-дад байгаа монгол эрдэмтдийг эх орондоо ирэхийг уриалав. Нийслэлийн хэв журмыг сахиулах үүднээс ЦЕГ-аас 150-200 алба хаагчаар хүч нэмэгдүүлнэ. Италийн Парма хотын Режио театрын удирдаач Сержио Пеллегрини Монголд ирнэ. Монгол Улс эрчим хүчхэмнэлтийн анхны инжене-рүүдийг сургаж эхэлжээ.

дэлхийАНУ-ын цэргүүд Өмнөд Солонгост энгийн иргэдийг нүүлгэх сургуулилт хийлээ.Хятадад өрийн хэмжээг хянах бодлогын хүрээнд Сангийн сайдыг солив. Иран улс терроризмыг бүрэн устгатал Сирийг дэмжихээ мэдэгджээ. Францын шүүх HSBC компанийг татвараас зугтсан хэрэгт татсан байна. Египет ОУВС-гаас зээл авахын тулд мөнгөний ханшаа 48 хувь бууруулав.

ЦАг АгААР

улаанБаатар2016.11.08

-2° -15°Багавтар үүлтэй

0 0 5 1 1

Буудайгаар баярхах жил

95.9300.09%

згм: ИНфОгРАфИк

6

Дөч гаруй жилийн настай, хуучирч өмхөрсөн шалтай, чийг даасан байшинд манай улсын хамгийн эмзэг бүлгийнхэн амьдарч байна. Эцэг, эхээсээ өнчирсөн эсвэл гэр бүлийнхэн нь асарч хамгаалах боломжгүй болсон хүүхдүүд “Өнөр бүл” төвд ирдэг. Энд хана, шал, шүүгээ, ширээ, сандал гээд бүгд элэгдсэн нь сумын төвийн дотуур байрыг санагдуулна.

Хоёр дахь удаагаа өнчрүүлмээргүй байна

згм: сУРвАЛжЛАгА

Б.Баярмаа@bayarmaaZGM

Хүүхдүүд хэчнээн эмх цэмцтэй байлгах гэж хичээгээд ч өнгө орохооргүй хуучирчээ. “Өнөр бүл” төвийн нэгдүгээр давхрын өрөөнүүдэд хөвгүүд гурав юм уу дөрвөөрөө амьдардаг бол дээд давхарт нь охид байрладаг. Багш нар нь хамгийн сайн тохижилттой өрөөг долоо хоног бүр шалгаруулж буй тул бүгд эрвийх дэрвийхээрээ цэвэрлэж, тохижуулжээ. Зарим нь зурсан зургаа ханандаа өлгөж, зарим нь өөрсдийн гараар чимэглэл хийсэн байна. Будаг нь халцарсан модон ширээн дээр цаасан хайрцаг, чихмэл тоглоом өрж аминдаа гоёжээ. Гэсэн ч хуучин юм л хойно гаднын хүнд бол тордоод ч засраагүй харагдана.

18 нас хүрээд асрамжийн газрын хүүхдүүд хаачих вэ

6

Монголчууд зундаа уртын харайлт, өвөлдөө уран гулгалтаар хичээллэдэг гэж бичсэн нь тун оносон хошигнол байв. Зуны турш энд тэнд тогтсон усан дээ гүүр харайсан бид өдгөө халтир гаа тай зам дээгүүр тэнц вэрээ олох гэж үйлээ үздэг цаг иржээ. Цас их орсон даруйд хот тохижуулахын хэд

Техникийн гачигдал, сэтгэлгээний гажуудал

НИйгэм

г.Баярсайхан@bayarsaikhanZGM

хэрэндээ л цэвэр лэх юм. Гэвч хүн хүч, техник хэрэгсэл, шаардлагатай бодис нь хүрэлцдэггүй бололтой. Хотын төв хэсгийн замуудаа ч нэг юм цэвэрлээд байна. Харин зах хэсгээр байдал өөр. Их цасыг цэвэрлэхгүй удсанаас дагтаршиж, мөсөн каток тогтох нь энүүхэнд. Өвөлдөө цастай, жавартай улсын л зовлон юм даа.

Гэхдээ зөвхөн Монгол ийм асуудалтай биш. Манайхаас ч их цас унадаг улс олон бий. Харин тэд манайх шиг цасандаа дарагдаад сууна гэж үгүй. Ингэхэд цас мөс ний орнууд асуудлаа хэрхэн шийддэг юм бол.

Япончуудын цас цэвэрлэх аргаас санаа авмаар зүйл их бий

16.6%

18.2%

34.8%5.2%8.7%

10.6%Үндэсний статистикийн хороо©

мянга Буюу өссөнсая

Улс төр

2 ЗАсГИйН ГАЗрыН МЭДЭЭ 2016.11.08, МЯГМАр ~ №233 (511)

ТОдРУУлГА & ЗАлРУУлГА

уншигч та манай сонины мэдээ, нийтлэл, сурвалжлагатай холбоотой тодруулж, залруулах шаардлагатай

санал, хүсэлт байвал

[email protected]

утас: 99901526 хаягаар бидэнтэй холбогдоно уу.

згм: ТОдРУУЛгА

» БАйНГыН ХОРООУИХ-ын Өргөдлийн байнгын хорооны дарга Д.Сарангэрэл Монголын хараагүйчүүдийн үндэсний холбооны тэргүүн Д.Гэрэл тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа. Уулзалтаар Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Н.Номтойбаяртай хамтран хараагүй иргэдийн үйлдвэрлэлийг дэмжих томоохон төсөл, хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр болсноо Д.Сарангэрэл гишүүн дуулгасан юм.

» АСУУлГАУИХ-ын гишүүн Н.Учрал Ерөнхий сайдад асуулга тавьжээ. Тэрбээр шинжлэх ухааны салбарын талаар авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар тодруулахыг хүссэн байна. Ингэхдээ инновацийн тогтолцоо, өнөөгийн нөхцөл байдал, тулгамдаж буй асуудал, шийдвэрлэх арга замыг тодруулахыг хүссэн байна. Мөн инноваци, үйлдвэрлэлийг дэмжих хуулийн хэрэгжилтийн талаар ч асуужээ.

» УУлЗАлТУИХ-ын гишүүн Я.Содбаатар, Д.Дамба-Очир, Л.Энхболд нар Эрчим хүчний яамны удирдлагуудтай уулзаж, салбараас тусгасан төсөл хөтөлбөрийн талаар мэдээлэл сонслоо. Энэ үеэр Засгийн газар эдийн засгийн хүндрэлийг даван туулахад эрчим хүчний 3-4 төсөлд ач холбогдол өгч байгааг салбарын сайд П.Ганхүү онцоллоо.

» ПАРлАМЕНТУИХ-ын гишүүн Ц.Цогзолмаа, М.Оюунчимэг нар Тайландын нийслэл Бангкок хотноо болсон Эмэгтэй сайд, парламентын гишүүдийн арваннэгдүгээр Их хуралд оролцжээ. Уг хуралд дэлхийн 28 орны парламентын гишүүд оролцож, охид, эмэгтэйчүүдийн өмнө тулгарч буй асуудлыг цогцоор нь шийдэх арга зам, шийдлүүдийн талаар хэлэлцэж, тогтвортой хөгжлийн стратегийг тодорхойлсон байна.

» БҮлЭГУИХ дахь Ардчилсан намын бүлэг ирц бүрдээгүйн улмаас хуралдаж, чадсангүй. Ээлжит бүлгийн хуралдаанаар 2017 оны төсвийн төсөл болон дагалдах хуулийн төслүүдийг хэлэлцэхээр төлөвлөөд байсан юм.

» ХЭлЭлцҮҮлЭГ УИХ-ын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооноос “Төв цэвэрлэх байгууламжийн өнөөгийн байдал, хөрөнгө оруулалтын асуудал”-ын талаар өнөөдөр Төрийн ордонд хэлэлцүүлэг зохион байгуулна. Уг хэлэлцүүлэгт БОАЖЯ, БХБЯ, ЭМЯ, Ус сувгийн удирдах газар, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар болон Мянганы сорилтын сан, Азийн хөгжлийн банкны удирдлага, төлөөллүүд оролцох аж.

згм ТОвЧХОН

"Үндсэн чиглэлд тулгуурлан төсвийн төслөө боловсруулдаг"Үндсэн чиглэлийг жил бүрийн зурга­дугаар сарын 1­ний дотор батлах ёстой байдаг

Б.даваатогтох@datoZGM

-Валютын ханшийг цаашид тогтоон барихын тулд бид ихээхэн хэм-жээний валютын нөөцтэй байх ёстой. Монголд орж ирэх валютын урсгалыг нэмэг дүүлэх чиглэлээр

шуурхай ажиллах талаар санал нэгдсэн. Үүний

тулд гадаадын шууд хөрөнгө оруулалтыг татах, экспортын орлогоо

нэмэгдүүлэх, урт хугацаатай бага хүүтэй хямд валют олох чиглэлээр Засгийн газар, Монголбанк санаачлагатай ажиллах хэрэгтэй гэдэгтэй санал нэгдлээ. Ханшийг захиргаадалтын аргаар хатуу барих боломжгүй. Иймээс цаашдаа эрс хөдөлгөөн гаргахгүй байх, ханшаа тогтворжуулахад тал дээр анхаарч ажиллана. Богино хугацаанд ханшаа бууруулна гэж амлаж чадахгүй.

Монголбанкны ерөнхийлөгч Н.Баяртсайхан

-Засгийн газрын өргөн барьсан улсын төсвийн тухай хуулийг УИХ хэлэлцэж байна. Урсгал зардал нэмэгдсэн үндсэн шалтгаан бол шинээр эмнэлэг сургууль барьж

байгаатай холбоотой. Нөгөө талаар валютын ханш

өсөж монгол мөнгөний үнэ суларч байгаа нь ч үүнд нөлөөлж байна. Нийт төсвийг аваад үзвэл манай яамны хувьд 364.4 тэрбум төгрөгөөр улсын төсөвт саналаа өгсөн. Улсын төсөв батлахдаа 201.8 тэрбум төгрөгөөр батлаж байна. Улсын эдийн засаг бололцоотой байх үедээ батлан хамгаалах салбарт хөрөнгө оруулалт муу хийдэг байсан. Ялангуяа 2012 оноос хойш төр цэргийнхээ хувцсыг улсын төсөвтөө суулгаж чадахаа больсон.

Батлан хамгаалахын сайд Б.Бат-Эрдэнэ

эшЛэЛ

УИХ дахь МАН-ын бүлгээс Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2017 онд хөгжүүлэх үндсэн чиглэл батлах тухай УИХ-ын тогтоолын төсөлд санал, дүгнэлт боловсруулах Ажлын хэсгийг УИХ-ын гишүүн Б.Баттөмөрөөр ахлуулан байгуулсан. Тэгвэл Ажлын хэсэг санал, дүгнэлтээ гаргаж, бүлгийн хуралдаа танилцуулжээ. Энэ талаар УИХ-ын гишүүн Б.Баттөмөртэй ярилцлаа.

-Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2017 онд хөгжүүлэх үндсэн чиглэл батлах тухай УИХ-ын тогтоолын төслийг өнгөрсөн зургадугаар сард батлах хуультай байсан. Гэвч өнгөрсөн парламент энэ үүргээ гүйцэтгэж чадаагүйн улмаас 2017 оны төсвийн төсөлтэй хамт хэлэлцэж байна.

-Хүчин төгөлдөр мөрдөж буй Хөгжлийн бодлого, төлөвлөлтийн хуулиар Засгийн газар Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2017 онд хөгжүүлэх үндсэн чиглэл батлах тухай УИХ-ын тогтоолын төслийн жил бүрийн тавдугаар сарын 1-ний дотор УИХ-д өргөн мэдүүлэх учиртай. УИХ уг тогтоолын төслийг сарын хугацаанд буюу зургадугаар сарын 1-ний дотор хэлэлцэж, батлах ёстой байдаг. Гэвч шийдлийн Засгийн газар энэ үүргээ гүйцэтгээгүй. Хэдийгээр хууль зөрчигдсөн ч хэлэлцэж, батлахаас өөр арга байхгүй тул 2017 оны төсвийн төсөлтэй хамтатган хэлэлцэж байна. Угтаа бол Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2017 онд хөгжүүлэх

ухаан, спортын салбарын эрх зүйн орчныг сайжруулж, боловс рол болон эрүүл мэндийн үйлчилгээний чанар, хүр-тээмжийг нэмэгдүүлнэ. Харин засаглал, эрх зүйн шинэчлэ лийн хүрээнд нээлттэй, олон тул-гуурт гадаад бодлого явуулахыг чухалчилсан байна.

-Дээрх бодлогын арга хэм жээг хэрэгжүүлэхэд хэч-нээн төгрөгийн санхүүжилт шаардагдах вэ. Санхүүжилтийн эх үүсвэрээ олсон уу?

-Нийтдээ 5.3 их наяд төгрөг зарцуулахаар төлөвлөсөн. Ингэхдээ улсын төсвийн хөрөн-гөөр 327.6 тэрбум, гадаад эх үүсвэрээс 825.2 тэрбум, төр, ху-вийн хэвшлийн түншлэл болон хувийн хөрөнгө оруулалтаар 4.1 их наяд, бусад эх үүсвэрээс 104 тэрбум төгрөгөөр тус тус санхүүжүүлэхээр төлөвлөжээ.

-Үндсэн чиглэлд тусгасан бодлогыг арга хэмжээг хэрэг-жүүлэхэд учирч болох ямар эрсдэл байгаа вэ?

-Макро эдийн засгийг дэмжих бодлогын өөрчлөлтүүдийг хийхгүй бол эдийн засгийг тогт воржуулах боломж бүр-дэх гүй. Ингэснээр дэд бүтэц, бодит салбаруудын хэмжээнд хөрөнгө оруулалт буурснаар бүтээн байгуулалтын томоохон ажлууд, хийж чадахгүй болох, хугацаа хойшлох зэрэг эрсдэлүүд үүснэ. Үүнээс улбаа лан эдийн засгийн өсөлт саарч, ажилгүйдэл нэмэг дэх, эдийн засаг, нийгмийн тогтворгүй байдал бий болох гээд сөрөг нөлөөлөл гарах хэмээн үзэж байна. Тухайлбал, эрчим хүчний салбарт ДЦс-3, Дорнодын 50 МВт чадалтай ДЦс-ыг барих ажлыг ирэх онд эхлүүлээгүй нөхцөлд Улаан-баатар хотын эрчим хүчний хангамж доголдох аюултай. Үүнээс гадна “Оюутолгой”-н цахилгааны хэрэгцээг БНХАУ-ын импортоор хангаж байгаа тул “Тавантолгой цахилгаан станц”-ын төслийг эхлүүлээгүй тохиолдолд валютын гадагшлах урсгал нэмэгдэж болзошгүй байна.

үндсэн чиглэл батлагдсаны дараа 2017 оны төсвийн төслийг боловсруулах “хуультай” байсан. Өөрөөр хэлбэл, үндсэн чиглэлд тулгуурлан Засгийн газар ирэх оны төсвийн төслөө боловсруулдаг юм.

-Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2017 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийг хугацаанд нь батлаж чадаагүйн улмаас үүсэх хүндрэл бэрхшээл бий юу?

-Төсвийн төслийг маш сайн тооцоо, судалгаан дээр үндэслэн боловсруулах ёстой байдаг. Энэ талаасаа харвал учир дутагдал бий. Магадгүй Монгол Улсын эдийн засгийн нөхцөл байдал алхам тутамд уруудаж байгаа энэ цаг үед үндсэн чиглэлийг төсвийн төсөлтэй хамтатган хэлэлцэж байгаа нь илүү бодит

нөхцөл байдалд тулгуурласан хэмээн дүгнэж болох юм.

-2017 оны төсвийн төсөлтэй хэр уялдаж байгаа вэ?

-Үндсэн чиглэл бол 2017 оны төсвийн төслийг боловс-руулахдаа баримталсан зарчим.

-Үндсэн чиглэлд ямар асуудал тусгагдсан бэ?

-Таван бүлэгт хувааж бай гаа бөгөөд энэ хүрээнд 104 бодлогын арга хэмжээг хэрэг жүүлэхээр тусгасан. Тухайлбал, макро эдийн зас гийн бодлогын хүрээнд ирэх онд эдийн засгийн хүндрэлийг даван туулах, үйлдвэрлэл, дэд бүтцийн томоохон төслүүдийг эрчимжүүлж, эдийн засгийн өсөлтийг нэмэгдүүлэхийн зэрэгцээ инфляцийг зорилтот түвшинд байлгахаар тусгасан. Товчхондоо, инфляцийг тогт-

БҮЛэг

“Standby” хөтөлбөрт хамрагдаад хямралаас гарахгүй

Концесс, векселийн гэрээгээр хийсэн ажлууд хуульд хэр нийцсэн асуудлаар Ажлын хэсэг байгуулан ажиллаж байгаа. Ажлын хэсгийн дүгнэлтийг энэ сардаа багтаан УИХ-д танилцуулах үүргийг Засгийн газарт өгсөн гэдгийг УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Хаянхярваа хэвлэлийн хурлын үеэр мэдэгдлээ.

Харин Төрөөс мөнгөний бодлогын талаар 2017 онд баримтлах үндсэн чиглэлийн төсөлд санал, дүгнэлт өгөх Ажлын хэсгийн ахлагч УИХ-ын гишүүн Б.Жавхлан дүгнэлтээ танилцуулсан юм. Энэхүү бодлогын хүрээнд мөнгөний бодлогын зорилт, санхүүгийн салбарын тогтвортой байдлыг хангах, санхүүгийн зах зээлийн дэд бүтэц, түүний инсти туцийг бэхжүүлэх зорилтыг дэв-шүүлжээ. Тухайлбал, мөнгөний бодлогын зорилтын хүрээнд мөнгөний бодлогын зах зээлд суурилсан хэрэгслийг ашиглан хэрэглээний үнийн индексээр хэмжигдэх инфляцийг 2017-

2019 онд жилийн найман хувиас дээшгүй түвшинд байлгахаар зорилт тавьсан. Мөн төгрөгийн гадаад валюттай харьцах ханш нь макро эдийн засгийн суурь нөхцөлтэй нийцэн, уян хатан тогтох зарчим баримтлах, гадаад валютын улсын нөөцийг зохих түвшинд хүргэн нэмэгдүүлж ажиллах зорилт дэвшүүлсэн аж.

Энэ талаар тэрбээр “Эдийн засгийн хүндрэлээс гарахад дан ганц мөнгөний бодлогын орчинд өөрчлөлт хийгээд нэмэргүй. Өөрөөр хэлбэл, мөнгөний бодлого хүчин мөхөсдөнө. Тийм учраас 2017, 2018, 2019 оны дунд хугацаанд төв банкны бодлогыг төсвийн бодлоготой маш сайн уялдуулж байж бид хямралаас хохирол багатай гарна" гэв. Үргэлжлүүлэн сүүлийн жилүүдэд үүссэн Монголбанкны алдагдал нь төв банк эрхлэх ёсгүй үйл ажиллагааг хэрэгжүүлсэн, бусдад давуу тал үүсгэсэн, төсөвтэй адилтгах санхүү-жилтийг хийсэнтэй шууд холбоотойг онцолсон юм.

Үүний дараа сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариулсан юм.

-ОУВС-гийн төлөөлөгчид Монгол Улсад 14 хоногийн хугацаатай ажиллаад буцлаа. Ямар болзол шаардлага тавьсан бэ?

-2008 онд тавьж байсан

шаардлагатай харьцуулахад хөнгөрсөн байгаа. Учир нь 2008 онд ОУВс шаардлага тулгадаг байсан бол энэ удаад Монгол Улсын Засгийн газрын байр суурийг сонсож, хүлээцтэй хандаж байна. Гэхдээ тус сангийнхан дан ганц “stand-by” хөтөлбөрт хамрагдаад эдийн засгийн хямралаас гарахгүй гэдгийг сануулсан. Тиймээс өөр эх үүсвэр давхар судлах үүрэг өгсөн. Ирэх сард дахин ирж, хөтөлбөрийнхөө ерөнхий нөхцөлийг хэлэлцэх урьдчилсан тохироо хийсэн гэх мэдээллийг авсан. санхүүгийн эх үүсвэрүүдийг бий болгох чиглэлд хамтарч ажиллах боломжтой гэсэн чиглэл өгчээ.

-ОУВС-гийн “Standby” хө-төлбөрт хамрагдахын зэрэгцээ бусад орноос хөнгөлөлттэй зээл авна гэсэн үг үү?

-Хятадаас авахаар хүсэлт гаргасан хөнгөлөлттэй зээл болон ОУВс-гийн “standby” хөтөлбөр нь агуулгын хувьд өөр. “standby” хөтөлбөр нь бод логын үзэлтэй, богино хуга цаатай. Бусад арил жааны зээлүүд бол урт хуга цаатай байдаг. Миний бодлоор эхний 1-2 жилдээ “standby” хөтөлбөрт хамрагдаад төсвийн сахилга баттай болох нь чухал. Одоо ОУВс бусад орнуудтай хөнгөлөлттэй зээл олгох асуудлаар хэлэлцээрүүд хийж байна. Иймээс хэлэлцээр амжилттай болоосой гэсэн хүлээлттэй байна.

Б.ТогтохЗгм

2008 онд ОУВС шаардлага тулгадаг байсан

вортой түвшинд барих бодлого баримталж байгаа.

Харин эдийн засгийн өсөлтийг дэмжих салбаруудын бодлогыг хэрэгжүүлэх чиглэлээр мал аж ахуй, газар тариалангийн сал-барын үйлдвэрлэлийг дэм жиж, бүтээгдэхүүний гарц, ашиг шимийг дээшлүүлэхийг чухал-чилжээ. Бүс нутаг, хө дөө гийн хөгжил, байгаль орч ны бодлогыг хэрэгжүүлэх чиглэлээр хүн амын нутагшилт, суурьшил, бүс нутгийн зохистой тогтолцоонд тулгуурлан хот, суурин газрыг хөгжүүлж, хүн амын ая тухтай амьдрах орчныг бүрдүүлэх чиглэлд бодлогын арга хэмжээ авна.

Нийгмийн бодлогын хүрээнд боловсрол, соёл, шинжлэх

» Төсвийн төслийг маш сайн тооцоо, судалгаан дээр үндэслэн боловсруулах ёстой байдаг. Энэ талаасаа харвал учир дутагдал бий.

» Инфляцийг тогт вортой түвшинд барих бодлого баримталж байгаа.

» 104 бодлогын арга хэмжээг хэрэгжүүлэхэд 5.3 их наяд төгрөг зарцуулахаар төлөвлөсөн.

ЗАРлАл: МӨНГӨ, САНХҮҮ

Бүх төрлийн зээлийг барь-цаа гүйгээр түргэн, шуурхай чө лөөл нө. Шимтгэл 1 хувиас бага. Утас: 95351111, 89201111, 90222255

Б.Ганбаяр / ЗГМ©

3

Нийтлэлчийн булан

2016.11.08, МЯГМАр ~ №233 (511) ЗАсГИйН ГАЗрыН МЭДЭЭ

г.Байгал@baigalZGM

Буудайгаар гачигдаж, гадаадыг царайчлахгүй

Б.Ганбаяр/ЗГМ©

ДОТООДыН ХЭрЭГЦЭЭГ ХАНГАХ

ХУвь

УрГАЦыН ХЭМЖЭЭ (МЯНГАН ТОНН)

ХҮНСНИй НОГОО

ТӨМС

УЛААНБУУДАй 2015 2016

252.3 460.7 100 %

117.3 153.7 100%

75.3 93 54%

Амуу буудай арвин намрыг үдлээ, бид. Эх нутгийн шимт хөрсөнд торнисон ургацын хэмжээ ахижээ. Ирэх онд монголчууд гурилаар гачигдаж, гадаадыг царайчлахгүй. Учир нь буудайн ургац иргэдийн хэрэгцээг давсан таатай мэдээг дуулгая. Манай улс 460 мянган тонн улаанбуудай хураан авсан. Үүний 320 мянгыг гурил үйлдвэрлэлд нийлүүлнэ. Бас 100 орчим тонн нь улсын нөөц, спиртийн үйлдвэрийг чиглэнэ. Тооцоод үзэхээр 30-40 мянган тонн буудай илүү гарч байгааг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны мэргэжилтнүүд (ХХААХҮЯ) мэдээллээ.

Ургацынхаа ихэнхийг алдаж, бусдаас буудай гуйж явсан цаг бидэнд бий. Хэдхэн сарын өмнөх явдал. Ургац алдсан жилийн “амт”-ыг бид андахгүй. Харин энэ жил тэнгэр хураа хайрлаж, газар ч шимээ харамгүй дэлгэжээ. Үр тарианаас шаргал төмс ч дутахгүй ургасан байна. 153.7 мянган тонн төмс хураан авчихаж. Үр тариа шиг бас илүүдэхгүй, дотоодоо санаа амар хангачих дүн.

Лууван, байцай тэргүүтнээр харин хэрэгцээгээ хараахан хангаж чадахгүй гэдгийг салбарынхан хэлэв. Гэхдээ хүнсний ногооны эрэлтийн талаас илүүг дөнгөнө. Энэ онд 93 мянган тонн хүнсний ногоо хураан авчээ. Ингэснээр дотоодын хэрэгцээний 54 хувийг хангана гэсэн үг. Өмнөх жилүүдэд бид 40-50 хувийг арайхийн хангадаг байсныг санах хэрэгтэй. Зах зээл дэх монгол ногооны жин нэмэгдэж буй нь энэ.

Намар хураан авч, ууталсан

Буудайгаар баярхах жил

ургацын хэмжээ өмнөх оноос ахисан. Улаанбуудай гэхэд 2015 онтой харьцуулахад хоёр дахин өсөж, үржсэн байна. Газрын гарц ч дээшилж, нэгж талбайгаас авах ургацын хэмжээ нэмэгджээ. Тариалангийн бүс нутгийн нэгж талбайгаас энэ намар 13-17 центнер үр тариа хураан авсан мэдээтэй. Өмнөх онд улсын хэмжээнд 9.3 центнер авч байсныг бодоход хавьгүй өндөр үзүүлэлт.

Гэвч зуны турш зан сайтай байсан тэнгэр намрын сүүлээр

аашаа хувиргасан. Ургац хурааж, уутаа дэлгэх үеэр зарим аймагт шагайгаар татсан цас орсон юм. сэлэнгэ, Хэнтий, Дорнодын зарим суманд цас унаж, мөндөр цохисон. Үүнээс үүдэн буудайгаа алдах аюул нүүрлээд байв. Буудайгаа цасанд даруулах нь гэж тариаланчид ч сандарч байлаа. Энэ үеэр ургац алджээ. ХХААХҮЯ-ны өгсөн мэдээллээр хохирлын хэмжээ 20 орчим мянган тоннд хүрсэн байна. Гэхдээ ургац алдсанд урвайх болоогүй. Учир нь

бидэнд хүрэлцэхүйц буудай үлдсэн.

Амаргүй байсан ч нийт нутгаар ургац хураалт бүрэн дууссан гэв. Агуулахад буй ургацаа харахад энэ онд бид навчит ногооны дээжээр гачигдахгүй аж. Хүн амаа эрүүл хүнсээр хангах төлөв энд харагдаж байна. Төмс, хүнсний ногооны ургац арвин байсан. Энэ хэрээр үнэ нь ч өмнөхөөс доогуур байв. Уг жишгийг харахад, улаанбуудайн нийлүүлэлт өндөр буйгаас гурилын үнэ тогтвортой

байх дүр зураг ажиглагдаж байна. Ингэснээр иргэдийн амьжиргаанд ч дарамт болохгүй байх боломж бий. Дээрээс нь энэ жилийн буудайн чанар, цавуулаг тун сайн байгааг гурилын компанийн мэргэжилтнүүд магтаж байсныг дурдах хэрэгтэй.

Бас ирэх хаврыг мартаж болохгүй. Ирэх хаврын тариалалтад аж ахуйн нэгжүүд үр тариагаа нөөцөлсөн. Энэ жил 45.5 мянган тонн үрийн нөөц бэлтгэжээ. Өнгөрсөн намар зарим тариаланч үрээ голж, үймээн үүсгэж байсныг бид мэднэ. Харин энэ удаад хангалттай нөөц бэлтгэсэн тул асуудал үүсэхгүй гэж салбарын яамнаас үзэж байна. Онцгой байдлын ерөнхий газар 1300, Тариалан эрхлэлтийг дэмжих сан 2000 гаруй тонн үрийн буудай нөөцлөхөөр зэхжээ. Мөн аж ахуйн нэгж, иргэд 388.9 мянган га талбайд чанар сайтай уринш бэлтгэсэн. сүүлийн жилүүдэд бичигдээгүй өндөр үзүүлэлт юм. Ирэх хаврын бэлтгэл ийм сайн байгаа нь намрын ургацад ч найдвар төрүүлж байна.

Үүнээс гадна буудайн борлуулалт шувтарч байгаа. “Алтантариа”, “Улаанбаатар гурил” тэргүүтэй компаниуд түүхий эдээ бэлтгээд дуусаж

байгаа ажээ. Тариалан эрх-лэлтийг дэмжих сан сайн чанарын буудайг 560 мянган төгрөгөөр худалдан авч байна. Бас II, III, IV зэргийн буудайн үнэ 500-540 мянган төгрөгт хэлбэлзэж байгаа аж. Харин гурилын үйлдвэрүүд тариаланчдаас тонн буудайг 380-440 төгрөгөөр худалдан авч байна. Ургац хураалтын ажилд 1200 гаруй цэргийн албан хаагч, 808 оюутан, 560 сурагч гэрээгээр ажилласан гэх статистик бий.

Монгол Улс улаанбуудай, төмснийхөө хэрэгцээг 100 хувь дотоодоосоо хангаж байна. Одоо хүнсний ногоогоор хангах хүнд даваа үлдэж буй. салбарын яамны хувьд монгол хүнсний ногоогоор дотоодоо бүрэн хангах бодлого эхлүүлсэн. Засгийн газар Швейцарийн хөгжлийн агентлагтай хамтран “Монгол хүнсний ногоо” хөтөлбөр хэрэгжүүлж буй. Энэ хүрээнд төмс, хүнсний ногооны үрийг шинэчилж эхэлсэн юм билээ. Ингэснээр манай орны цаг уурт тохирсон, эрт болцтой үр ч тархаад байна.

» Зах зээлийн хуулиар илүүдэл тэлэхийн хэрээр үнэ өсөх боломж хумигддаг.

» Улаанбуудай, төмсний хэрэгцээгээ 100 хувь дотоодоосоо хангана.

» Улаанбуудайн ургац 2015 онтой харьцуулахад хоёр дахин өсөж, үржсэн байна.

Хүнсний ногооны эрэлтийнхээ талаас илүүг

дөнгөнө

Судлаачийн үг

4 ЗАсГИйН ГАЗрыН МЭДЭЭ 2016.11.08, МЯГМАр ~ №233 (511)

“8+4+6+6+4=28” гэх форматаар 28 субъект бүртгэлтэй ШХАБ

Mосквагийн оУхдС-д (MГиMO) дээд курсэд сурал-цангаа оросын олон улсын харил цааны зөвлөлд зочилж, тэндхийн хариуцлагатан и.н.Тимофеевтэй уулзан гарчигт хөндсөн асуудлаар санал бодлыг нь сонссон юмсан. Тэр талаар түүний ба өөрийн, мөн олон талын өнцгөөс харж томъёолсноо дор буулгая.

охУ-ын хувьд нэгдүгээрт, аюулгүй байдал, хоёрдугаарт, хөгжил дэвшил гэх хоёрхон асуудал санаа зовоож байгаа, энэ хоёрын тэнцвэрийг барих нь юу юунаас илүү чухал хэмээн дипломатч Тимофеев ярьж байв. Өрнө ба өмнөд чиглэлдээ орос аюулгүй байдлаа анхаарч, дорно чиглэлдээ хөгжил дэвшлийн бодлого нь давамгайлж буй аж.

Украины хямрал гэнэт дэгдсэн юм биш, 1991 онд хуучин СССр тарж бутрах үест дэгдсэн асуу дал 2014 онд сэдэрсэн нь тэр ба “наТо-про-майдан” гэх даяллаар цааш өрнөсөн гэж ярьж байв. Яг ийм даялал дээр хятадын бодлого тоглолтод оролцжээ.

Тэр нь Шанхайн хамтын ажил лагааны байгууллага (Шхаб) гэгчээр илрэн гарчээ. Шхаб бол Тимофеевын ярьснаар хятадын эдийн засгийн том төсөл, харин оросын хувьд аюулгүй байдал, терроризмтой тэмцэх зэвсэг нь. Гэтэл Шхаб-д энэтхэг ба хятад гэх стратегийн хоёр

НАТО-гийн альтернатив шХАБ өрсөлдөгч байж байна. энэтхэг нь хятадад санаа зовних ба энэтхэг, пакистан хоёрыг Шхаб-д 2016 онд элсүүлснээр маш их асуудал, бэрхшээлийг өөртөө хураажээ гэж тэрээр ярьсан нь үнэхээр шинэлэг дүгнэлт байв.

Шхаб бол гишүүд нь хэдэн биеэсээ болгоомжилсон, цэнэсэн, хүлээзнэсэн эвсэл (санаа зорилго нэгтэй, нэгдмэл бодлоготой эвсэл бас биш) боловч мөдхөн энэтхэг, пакистаны мөргөлдөөнийг эх захгүй хэлэлцдэг нээлттэй индэр болчих вий гэх айдас бас зэрэгцэн байна. Цаашлаад Шхаб-ыг “лалын улс” гэх террорист эвслийн эсрэг байлдуулах олон улсын нэг ёсны “наТо” байлгахыг хүсэгчид Шхаб-ын гадна нэн олон байгаа бололтой.

Шхаб нь байнгын найман гишүүнтэй болсон бол ажиглагч гишүүнээр монгол, афганистан, беларусь, иран гэх дөрвөн улс, яриа хэлэлцээний түнш орон гэдэгт азербайжан, армен, камбож, балба, Турк, Шри-ланка гэх зургаан улс багтаж байна. харин дээд түвшний уулзалтын зочин гэдэгт Туркмен, ТУхн, аСЕан, нүб, ЕвраазэС, анУ гэх зургаан улс буюу субъект, ажиглагч гишүүн болохоор өргөдлөө өргөн барьсан гэдэгт бангладеш, Сири, Египет, израиль дөрвөн улс, ингээд гурван тив, 5-6 бүс нутаг дамнасан лут эвсэл бүрдэж байх шиг.

Шхаб-ыг яг одоо ямар эвсэл вэ, юу гэж ойлгох вэ, сонгодог утга байна уу гэх асуулт аяндаа урган гарч ирнэ. наТо-гийн төв алба шиг төлөвшсөн, чанга, хур туршлагатай аппарат илт үгүйлэгдэж буй хэмээн оросын өөр нэг эрдэмтэн ярьж байсан.

Түүнээсээ болоод төлөвшилт нь их удаан, гишүүд нь нэгдмэл нэг байр сууринд хүрч чадахгүй байна гэж тэрээр шүүмжилж байсан юм.

ингэхэд наТо-гийн үйл ажиллагааны төвлөрөх цэг нь Евро-атлант гээд тогтчихсон бол Шхаб-ынх аль вэ гэхэд бэлэн хариулт байхгүй. Ямар ч гэсэн нэг төв цэг бий нь бий. Тэр нь охУ-ын башкирын кушнаренковскийн районы нижнесаитово гэж тосгон. Тэнд дөрвөн метр өндөртэй багана босгосон ба түүн дээр Шхаб, брикС-ийн гишүүн орнуудын нийслэл хүртлэх километр зайг зааж тэмдэглэсэн таблиц бий. Төсөөлбөөс оросын төвийн энэ бнУ, тэр хавийн нутаг бол Шхаб-ын төв цэг болж таарлаа. эндээс дэлхийн бодлогод эргэлт гаргаж, өрнийнхөн давамгайлсан ертөнцийг өөрчилнө гэх бэлгэ тэмдэг нь тэр багана болох аж.

эл баганыг 2014 онд буюу хойтон жил нь башкортостаны нийслэл Уфад Шхаб-ын төрийн тэргүүн нарын дээд түвшний уулзалт болохын өмнөх жил босгожээ. Уфаг угтуулан дараагийн дарга улсын хувьд Шхаб-ын 100 гаруй арга хэмжээг төлөвлөн хэрэгжүүлсний дотор 2015 оны зуны уулзалтаар Шхаб-ыг цөмийн зэвсэг бүхий хоёр хүчирхэг улсаар тэлэх шийдвэрт хүрч чадсан нь түүхэн үйл явдал юм. Гэм нь тэр хоёр улс хоорондоо түүхэн хонзонтой, шашныг тэр зөрчилдөө зэвсэг болгон ашиглан дайтдаг. бүс нутгийн аюулгүй байдал, эдийн засгийн хамтын ажиллагаа Шхаб-ын гол сэдэв байх болно хэмээн Уфаг угтан путин хэлж байсныг санаж байна.

анхлан наТо-г сөрөхүйц, наТо-г бүдгэрүүлэгч их хүч

байгаасай хэмээн оросууд үзэж байснаасаа ухарсаар сүүлдээ Шхаб-ыг орос, беларусь, казахстаны Гаалийн холбоо гэгчтэй холбох, олон улсын бусад байгууллагууд, юуны өмнө нүб-тай Шхаб-ын хамтын ажиллагааг өргөжүүлэх болгож хувиргасан нь энэ эвсэл эдүгээ ч замын бэлчирт явааг илтгэх мэт. аль ч утгаар, томоор байг гэхэд жижгээр ч наТо-гийн альтернатив байх боломж харагдахгүй байна.

“Шхаб+брикС=Өрнийн эсрэг альтернатив” гэх форматаар авч үзвэл зарим бүрдэл элемент нь харагдах авч хоршсон цэрэг-стратегийн бодлого алга, наТо-гийн хүрч эс чадах газар очиж байлдана л гэхгүй бол өөрөөр альтернатив байх нөхцөл алга. энэтхэг нь анУ-тай стратегийн холбоотон, Өрнөд Европтой энэтхэг найрсаг харилцаатай тул наТо-г сөрөх тухайд зөвшөөрөх ч үгүй. энэ утгаар наТо-гоос хүчтэй цэргийн эвсэл буй болгож, дээр нь нэгдсэн командлалыг кремлиэс хянах тухайд цаасан дээрх төлөвлөгөө чигээрээ нэг хэсэгтээ үлдэнэ. Шхаб-ын нийтийн дайсан хэн бэ гэдэгт нэгдсэн ойлголт, хэмжүүр шалгуур байхгүй. орос, хятад, энэтхэгийн гол гурвалжин дотор азийн орнуудыг оруулна, тэгээд хянана цагдана гэвэл бүтэхгүй.

шХАБ Оросын хувьд аюулгүй

байдал, терроризмтой

тэмцэх зэвсэг нь

ТуЗ-ийн даргаэрдэнэбаатарын дОЛгИОН

Тэргүүн орлогч эрхлэгчЦэвээндолгорын ЦэвээНХэРЛэН

утас: 99901526

Орлогч эрхлэгчЛхагважавын сУгАРмАА

утас: 99903584

улс төр, нийгмийн мэдээллийн албаэдитор Б.гандолгор

утас: 99901483

Эдийн засаг, бизнес мэдээллийн албаэдитор Р.Оюунцэцэг

утас: 99901621

гадаад контент, соёл энтертайнментын албаэдитор Б.энхжаргал

утас: 99901682

г.Лхагвасүрэнутас: 99903581

улаанбаатар хот, сүхбаатар дүүрэг, I хороо, Энхтайваны өргөн чөлөө,

“Блю скай тауэр” 407 тоотулсын бүртгэлийн дугаар: 1024

утас: 70103131, Факс: 70106065

Zasag.Co“Чөлөөт хэвлэл”

сангийн хэвлэх үйлдвэрт хэвлэв

дугаарын удирдагчБ.гандолгор

“Засгийн газрын мэдээ” сонин нь ардчилсан, шударга ёс, хүний эрхийг

дээдэлж, чөлөөт сэтгүүл зүйн хэм хэмжээг бүрнээ сахин, олон ургальч үзлийг

илэрхийлэх мэдээллийн индэр байж, нийт монгол үндэстний ойлголцол, эв нэгдлийг

бэхжүүлэхийг эрхэм зорилгоо болгоно.

0 0 5 1 1

РЕдАКцИ

ЗАР СУРТАлчИлГАА

ХАЯГ

цАХИМ ХУВИлБАР

Олхонуд Баярхүү проф.

оросууд энэ номлолоо “азийн хамтын аюулгүй байдлын систем” гэдгээр зөвтгөх дуртай.

Тэгээд ч москвагийн оролцоотой буй болох азийн олон улсын ийм бүтэц глобал улс төрийн бодлогод хэрхэн нөлөөлөх бол, нөлөөлж чадах уу гэдэг адармаатай асуудал босч ирнэ. нью-Йоркийн шинжлэх ухааны академийн гишүүн Геннадий Чуфрин ингэж ярьж байв. Шхаб+брикС гэдэг хоёр эвслийн хоршил даян дэлхийн бодлогод эрс нөлөөлнө гэж байхгүй. хөгжиж буй олон улс орон хөзрөө гартаа барьж буй нөхцөлд, тэгээд бас наТо, Европын холбоо тэр хөзрийг тооцоондоо авчихсан нөхцөлд Шхаб+брикС дорвитой тоглолт хийж чадахгүй. Гэхдээ наТо болон Европ нь азийн олон улсын байгууллага, форумын дуу хоолойг сонсох болно гэдгийг ч ярьж байсан.

Тэгэхлээр “азийн олон улсын байгууллага, форум” гэдэгт Шхаб-ыг хүндтэй байр эзлүүлэн, эгнээг нь үлэмж тэлж байж наТо-той ижил түвшинд ярих хэрэгтэй болно. Чуфрины ярьснаар бол Шхаб нь өргөжин тэлэлтийнхээ их босгон дээр байна. Сүүлийн 10 гаран жил өргөжүүлнэ хэмээн ярьсаар ирсэн. харин өргөжүүлэх хууль, эрх зүйн нөхцөл нь бүрдэж өгөхгүй байсан. ингэж дуншиж бүрдсэний дараа 2015 онд Уфад цугларахдаа энэтхэг, пакистанаар эгнээгээ тэллээ гэсэн. Тэгсэн хэрнээ 2015-2016 онд Шхаб нь үндсэн зургаан гишүүнтэйгээ, шинэ хоёр нь элсээгүй байдалтай нэг жилийг үдсэн ба 2016 оны зун Ташкентад тэр хуулийн үндэслэл нь зөвөөр томъёологдсон бололтой байдаг.

аль ч утгаар авч үзвэл тэрбум хол давсан хүн амтай Өмнөд азийн хоёр гүрэн (нэг

Энэтхэг нь Хятадад санаа зовних ба Энэтхэг, Пакистан хоёрыг ШХАБ-д 2016 онд элсүүлснээр маш их асуудал, бэрхшээлийг өөртөө хураажээ гэж тэрээр ярьсан нь үнэхээр шинэлэг дүгнэлт байв.

ввМ©

нь лалын том гүрэн) Шхаб-д элссэн нь түүхэн том үйл явдал мөн. Өмнө нь Шхаб нь орос, хятад гэсэн хоёр гүрэн дээр суурилж байсан бол эдүгээ эрчтэй хөгжиж буй энэтхэг түүн дээр нэмэгдлээ. Шхаб зөвхөн орос хэлийг чухалчлахаа болилоо. англи хэлээр хүссэн ч, эс хүссэн ч Шхаб ажил албаа залгуулдаг болно. оросын эртний, шалгарсан холбоотон энэтхэг Шхаб-д ороод ирнэ гэдэг хятадын нөлөө, хамаарлыг сулруулах, хазаарлах сайн талтай хэмээн оросууд илэн далангүй ярьж байна. хятад, энэтхэг хоёр саяхнаас л сайжраад сүйд болцгоож байгаагаас бус 1960-аад оны эхээр хил дээрээ байлдаад авсан. хятад нь пакистаныг олон жил зэвсэглэн энэтхэгийг бүслэн хаасан, хариуд нь энэтхэг нь монгол, Вьетнам, балба зэрэг хил залгаа орнуудаар хятадыг бүслэн хаасан байдалтай ирсэн түүх хуучраагүй байна. эцэст нь энэ гурван гүрний (орос-хятад-энэтхэг) нийтийн дайсан нь өнөөдөртөө исламын терроризм байгаа. Цаашдаа Шхаб-ын гишүүн бүх улсын эрх ашгийг нэгэн зэрэг исламын терроризм л хөндөж таарна. Сири ажиглагч болох гэж өргөдлөө өгчээ. одоогийн байдлыг ажваас Сирийг тун ойрын үед ажиглагч статустай болгочихно. Гэнэт исламын терроризмын эсрэг дайнд Сирид Шхаб-ын эвслийн цэрэг байлдаж байхыг хэн байг гэхэв. охУ-ын чин хүсэл нь биш гэхэд, ийм сэдэл байгаа шүү дээ. анУ тэргүүтэй эвслийн агаарын хүчнийг устгах тушаал москвагаас өгч, тэд Сирид мөргөлдвөл эчнээ наТо-Шхаб хоёр мөргөлдлөө хэмээн дэвэргэх хэвлэл мэдээлэл дэлхийд бишгүй дээ нэг бий!

Өсвөр үеийнхнийг чиглэсэн ээлтэй тусламж үйлчилгээ дутагдалтай байдаг.

нь бол эцэг, эхчүүдийн оролцоо л хамгийн чухал даа” хэмээсэн.

Энэ юуг харуулна вэ? Алдаж, онохын аль нь байсан ч хүүхдүүд ойр дотны ахмад хүмүүсээсээ зөвлөгөө авах нь хамгийн зөв. Харамсалтай нь эцэг, эхчүүд хүүхэдтэйгээ ярилцах сайн “найз”-ын үүргээ хангалттай биелүүлж чаддаггүйд хамаг учир байдаг юм.

ЭерЭГ ХаНДлаГыГ ХааНааС ХайХ ВЭ

Энэ асуудлын талаар Баянгол дүүргийн Эрүүл мэндийн төвийн Хүүхэд, өсвөр үеийн асуудал хариуцсан ерөнхий мэргэжилтэн Н.Үнэгэнцагааны байр суурийг сонирхсон юм. Тэрбээр “Өсвөр үеийнхэнд үзүүлэх нээлттэй, ээлтэй тусламж үйлчилгээ маш

дутмаг. Хөдөө орон нутгийн ч бай, захын дүүргүүдэд амьдардаг ч байсан өсвөр насны хүүхдүүдэд энэ төрлийн асуудал тохиолдоход тусламж үргэлж ойр байх хэрэгтэй юм. Харьцах утсаа мэддэг, яваад очиход клиник нь нээлттэй баймаар байна” гэв.

Өсвөр үеийнхнийг чиглэсэн ээлтэй тусламж үйлчилгээ аймаг, орон нутаг, нийслэл, дүүрэг гээд бүх л газарт дутаг-далтай байдгийг салбарын мэргэжилтнүүд хэлсээр. Уг нь

бол дүүргийн хэмжээнд нэг бус, хороо бүрт нэг байвал тустайсан. Баянгол дүүргийн хэмжээнд өсвөр үеийнхэнд туслах төв ганц бий. Хүрэлцээ бага ч тус төвөөс тусламж хүсч ирэх хүүхдүүдийн тоо нэмэгдсээр байгаа аж. Ахлах ангийн хүүхдүүд үерхэж нөхөрлөхөөрөө тус төвд ирж нээлттэй ярилцан зөвлөгөө авдаг болжээ. Нэгэнт л эцэг, эхтэйгээ ярилцаж зүрхлэхгүй байгаа бол мэргэжлийн хүнд хандах нь зүйтэй. Үүнийг ч салбарынхан эерэг хандлага хэмээн тодорхойллоо.

ЭХлЭлИйГ ЭНГИйНЭЭр таВь

Хүүхдийг багаас нь нээлттэй ярьж сургавал нэн чухал “ажил”-ын ард гарлаа л гэсэн үг. Тэр

5

ЗГМ: Сэдэв

2016.11.08, МЯГМАр ~ №233 (511) ЗАсГИйН ГАЗрыН МЭДЭЭ

Охид өсвөр насандаа гэр бүл зохиож үрийн зулай үнэрлэх хүсэл тэйдээ жирэм­сэлдэг юм биш

Хүүхэдтэй "хүүхдүүд"

1Мэдээж хэт эрт жирэмслэх

нь охид төдийгүй тэдний гэрийнхэнд таатай зүйл биш. Мөн тэд өөрт учирсан асуудлаа гэр бүлийнхэндээ илэн далангүй ярьдаггүй нь өсвөр үеийнхний жирэмслэлтийг ийн “өндөр авахуулах”-д хүргэдэг байна. Энэ нь голдуу эцэг, эхийн буруугаас болдог. Угтаа бол шүдээ зууж, нулимсаа залгиад ч болтугай алдаа оноог нь сонсоод сурчихвал хүүхэд цаашид нууцаа хуваалцдаг б о л о х ы г с э т г э л з ү й ч и д зөвлөдөг. Гэтэл манайд энэ нь яг эсрэгээрээ байгаа юм. Энэ талаар сонгинохайрхан дүүргийн ерөнхий боловсролын 42 дугаар сургуулийн захирал Ц.Даваадоо хэлэхдээ “Хүүхдүүд иймэрхүү нууцаа багшдаа ярих нь бий. Эцэг, эхдээ лав хэлдэггүй юм билээ. Урьд нь эмэгтэй нийгмийн ажилтантай байхад охид ханддаг байсан. Зөвхөн сурагчид гэлтгүй багш нар ч сэтгэлзүйчид хандахад их зүйл өөрчлөгддөг юм билээ. сургуулийн орчинд байнга мэргэжлийн сэтгэл судлаач байх нь их тустай гэж боддог. Манай сургууль зургаагаас дээш ангийн охидыг жилд нэг удаа охидын үзлэгт хамруулж байна. Мөн эрүүл мэндийн хичээл орж, сургалт семинар, энэ сэдвийн хөгжөөнт тэмцээн явуулж байгаа ч төдийлэн үр дүн өгдөггүй мэт санагддаг. Ер

ӨСВӨР НАСНы ЖИРЭМСлЭлТ

Төв Азийн зарим орны өсвөр насны жирэмслэлт 1000 охин тутамд

ОХИДыН ӨСвӨр НАС 10 НАСНААС ЭХЭЛДЭГ

15-19 НАСНы 1000 ОХИН ТУТМыН 40 Нь ТӨрЖ БАйНА

29.3ТУрк

13.3МАЛАйЗ

4СИНГАПУр

МОНГОЛ УЛСАД 10-19 НАС­Ны 220000 ОХИН БИй

15-19 НАСТАй ЖИрЭМ­СЭН ОХИДыН 14% Нь Үр

ХӨНДҮҮЛЖ БАйНА

насныхны дунд хүчирхийлэл, хүсээгүй жирэмслэлт, бэлгийн замын халдварт өвчин их байна” хэмээлээ. Үүнийг тэрбээр төвийн бүсийн хүүхдүүд интернэтээс төрөл бүрийн мэдээлэл авах боломж бололцоо илүү байдагтай холбон тайлбарлав.

Хүүхдүүд байтугай насанд хүрсэн хүн ч эцэг, эхтэйгээ бэлгийн амьдралын тухай нээлттэй ярих нь юу л бол. Энд бидний байнга ярьдаг асуудал дахиад л гарч ирж байна. Юу вэ гэвэл, хүүхдүүд эцэг, эхдээ биш найз нөхдөдөө нууцаа ярьж, тэднээс зөвлөгөө авдаг. Зүй нь яг эсрэгээрээ байх учиртай юм.

Хүний дотоод сэтгэл рүү нэвтрэх тодорхой аргууд бий. сэтгэл судлалын үндэсний төвийн сэтгэл судлаач Д.Лхам сүрэнгийн хэлснээр хүүхэд тэйгээ эхлээд тухайн өдөр идсэн хоолыг, уусан ундаа гэх мэт жижиг зүйлсээс ярилцах хэрэгтэй аж. Улмаар найз нөхдийнх нь тухай, тэдний хамт хийдэг зүйлсийг лавшруулан асууна. Чингэхдээ ширээний хоёр талд суучихаад дарга, цэрэг шиг, байцаагч, хэрэгтэн шиг хандлагатай байж болохгүй гэв.

Хүүхдийн сэтгэл нандин. Ганц хоёрхон зүйлийг буруу хийчихээд өөрөөс нь илүү муу хүн энэ хорвоод байхгүй мэт л санадаг. Энэ сэтгэлийг нь ойлгож, багахан алдаанд нь хүлээцтэй хандаж сурвал нууцаа дэлгэх эхлэл болно.

Монгол Улсад 10 настай 25 мян га, 10-19 настай 220 мян-га гаруй охин бий. Охидын сургуульд хамрагдах байдал өндөр бол сон. Тухайлбал, охидын сур гуульд хамрагдалт бага сур гуульд 95, дунд сургуульд 88 хувь байна. Гэвч охидын жи рэмс лэлтийн үзүүлэлтээр бүс нутаг, хүн амаар ижил төстэй Турк, Maлайз, сингапурыг бид ардаа орхичихоод буйд дүгнэлт хийх цаг болсон.

згм: ИНфОгРАфИк

эцэг, эхчүүд хүүхдээ сонсох

хэрэгтэй

Б.Ганбаяр / ЗГМ©

дундаа бэлгийн бойжилт эхлэх үеэс эцэг, эхчүүд бэлтгэлтэй байж, ярилцаж байх хэрэгтэй. Тухайлбал, охидын өндгөн эсийн үйл ажиллагаа идэвхжих үеэс ээж нар сарын тэмдэг, хөхний ургалтын талаар зөвлөгөө өгөх нь чухал. Энэ бол эцэг, эхийн үүрэг.

Н.Үнэгэнцагаан “Монгол аав, ээж нар яг л хуучин сэтгэлгээгээр байнга л болохгүй, буруу гэдэг. Гэтэл одооны хүүхдүүд нийг-мийн байдлаас шалтгаалан тэс өөр сэтгэлгээтэй болсон. Эцэг, эхчүүдийн хуучинсаг байдалд бүх бурууг тохвол шударга бус хэрэг. Тиймээс л ээлтэй тус ламж клиникийн үүд хаалга нээлт тэй, хүртээмжтэй байх хэрэгтэй. Тэр тусмаа захын хороололд оршин суудаг өсвөр

Нийгэм

6 ЗАсГИйН ГАЗрыН МЭДЭЭ 2016.11.08, МЯГМАр ~ №233 (511)

Хүүхэд үрчлэх хүсэлт бараг ирдэггүй

20 хайрцаг хувцас өглөө гэхэд тал

нь хэрэглэх боломжгүй байх

жишээтэй

◄1Өдгөө “Өнөр бүл” төвд 2-

18 насны 154 хүүхэд амьдарч байна. Тэдний 50 нь бүтэн, 75 нь хагас өнчин. Харин 29 хүүхдийн эцэг эх нь асарч халамжлах чадваргүй тул тэд энд иржээ. Биднийг асрамжийн төвтэй танилцахаар ирэхэд нүд нь гялалзсан сэргэлэн хү ү хдү үд энд тэндээс булталзан сониучирхаж байлаа. Ариунбүүвэй гэдэг найман настай хүү бидэнд хөтөч хийж “Энд гал тогоо байдаг. Энэ охин хичээлдээ сайн” гэх зэргээр өөриймсөг гэгч нь танилцуулав. Энэ хүү мэдээ орсон цагаасаа энд амьдарч, гэрээ болгожээ. Гаднын хүмүүсээс бишүүрхэх нь бүү хэл “аниа, агаа” гэж гүйсээр хэд гурван чихэртэй болоод амжив.

А с р а м ж и й н т ө в и й н хүүхдүүд энгийн хүүхдүүдээс ялгагдахгүй ч тэдний ихэнх нь сэтгэцийн өөрчлөлттэй байдгийг тус төвийн сэтгэл зүйчид хэлж байлаа. Тэдний 52 хувь нь сэтгэцийн тулгамдсан асуудалтай, 10 хувь нь сэтгэцийн өөрчлөлттэй. Өөрийгөө хаягдсан гэж гутарч, хайраар дутаж явдаг учраас нэгнийхээ хувцсыг урах, шатнаас түлхэх зэргээр уур, бухимдлаа бусаддаа гаргах тохиолдол их байдаг аж. Мөн хөгжлийн бэрхшээлтэй 23 хүүхэд энд бий. Тэднийг тусгай асрамжинд байлгах ёстой ч өнчин хүүхдүүдийг авах өөр газар байдаггүй аж. Тэд бүх хүүхэдтэй эцэг, эх шиг нь дотно байж чаддаггүй. Багш нар өглөө ирээд, орой явдаг учраас хүүхдүүд бие дааж амьдрах шаардлагатай байдаг. Тиймээс том нь багаа асарч, бие биенээ түшихээс өөр аргагүй. Мэдээж, хүүхэд юм хойно нэгнийгээ дээрэлхэх асуудал байдаг бололтой. Нэгэн хүүд чихэр авч идээрэй гээд 500 төгрөг өгөхөд бусдаасаа нууж оймсондоо хавчуулахыг хараад

згм: сУРвАЛжЛАгА

Хоёр дахь удаагаа өнчрүүлмээргүй байна

өөрийн эрхгүй өрөвдөв.“Өнөр бүл” төв 2013 оноос

хойш хүүхэд үрчлүүлэхээ больсон. Учир нь үрчилж авсан айл нь хэдэн сар гэртээ байлгаж, хүүхдийг дасгачихаад эргүүлээд асрахад авчрах нь олон байжээ. Жишээ нь нэг эмэгтэй” Хонь жилтэй хоёр хүн таардаггүй юм байна” гэсэн хачин шалтгаанаар өргөж авсан охиноо хоёрхон сарын дараа буцаасан байна. Авсан ээждээ дассан охин хэсэгтээ ээжийгээ нэхэж, сэтгэл санаагаар унажээ. Харамсалтай нь, энэ хямрал түр зуурынх биш. “Би гологдсон” гэх сэтгэлийн шаналал нь насан туршид нь хүүхэд зовоож, өөртөө итгэх итгэл, бусдыг хайрлах сэтгэлийг нь харлуулж орхидог аж. Тиймээс хүүхэд үрчлүүлэх шаардлагыг илүү чангаруулах хэрэгтэйг удирдлагууд нь учирлаж байна билээ. Гэхдээ хүүхэд үрчлэх хүсэлт тэр болгон ирдэггүй бололтой.

саяхан тус төвийн захирал М.Өлзийчимэгтэй Анхаа гэдэг 40 орчим насны залуу ирж уулзжээ. Тэрбээр энэ төвд өсч, хүмүүжээд 18 настайдаа асрамжийн газраас явж, амьдралд хөлөө олж чадалгүй траншейнд хүртэл хонож байжээ. Харин түүнтэй хамт асрамжийн газарт өссөн танил ах нь гутал засахыг зааж өгч, өөд нь татсанаар өнөөдөр сайхан гэр бүлтэй, хүнээс дутахгүй амьдарч яваа аж. Тэрбээр “Өнөр бүл” төвийн дэргэдэх “Залуусын төв”-д амьдарч байгаа хүүх-дийг байрнаас нь гаргахыг эсэргүүцжээ. М.Өлзийчимэг захирал ийн ярив. "Манай хашаанд байдаг барилгыг “Залуус төв” гэж нэрлээд 18 нас хүрсэн хэдэн хүүхдээ амьдруулж байгаа. Тэд өөрсдөө цахилгаан, дулаан, хоолныхоо мөнгийг олдог. Харин дөнгөж 18 нас хүрсэн хүүхдээ "Залуус" төв рүү шилжүүлж, тэнд удаан амьдарсныг нь байрнаас гар-гахаас өөр арга алга. Насанд хүрээд асрамжийн хүүхдүүд хаачих талаар хуулийн зохи-цуулалт байдаггүй, бидэнд санхүүгийн чадал ч алга” гэв.

“Өнөр бүл” төвийн залуусын хамгийн том тулгамдсан асуудал нь ажлын байр. Ажилд орох гэхээр асрамжийн төвийнх гэж сонсонгуутаа нүүр буруулдаг гэнэ. Тиймээс хүүхдүүдийг 18 нас хүрэхээс нь өмнө мэргэжлийн чиг баримжаа, дөртэй болгохыг багш нар нь хичээж байгаа юм.

М.Өлзийчимэг захирал ажлаа хүлээж аваад хоёр сар гаруй болж байна. Энэ төвд шинэ бодлого, менежмент хэрэгтэй болсныг тэрбээр нуусангүй. “Өнөр бүл” төвийн жилийн төсөв хоёр тэрбум төгрөг. "Ийм их төсөвтэй байж орчноо сайжруулахад яасан юм бэ гэж шүүмжилдэг. Би ч бас энд ажиллахаасаа өмнө тэгж бодож байлаа. Гэтэл яг дотор нь ороод ажиллахаар хаанаа ч хүрдэггүй юм байна” гэж учирлав. Тус төв 156 багш, ажилтантай. Энэ нь хүүхдийн тоотой харьцуулвал стандартаас бага тоо гэнэ. Ажилчдын цалинд жилд нэг тэрбум, урсгал зардалд 155.7 сая, хүүхдүүдийн хоол хүнс, унаа, хичээлийн хэрэгсэлд 839.1 сая, тэтгэвэр, тэтгэмжид 27.9 сая төгрөг зарцуулдаг байна. Тиймээс байрандаа засвар хийх, хүүхдүүдийн өрөөг тохижуулах боломжгүй байдаг аж.

“Мэдээж, асрамжийн төвд хувь хүн, байгууллагууд их тусалдаг ч хүүхдүүдэд чихэр, жимс өгөхийг л боддог. 20 хайрцаг хувцас өглөө гэхэд тал нь хэрэглэх боломжгүй байх жишээтэй. Эсвэл нэг газраас ширээ, өөр газраас сандал хандивлахаар хоорондоо хэмжээ нь таардаггүй зовлон байдаг. Хүүхдүүдэд туслахыг үнэхээр хүсэж байвал орчныг нь тохижуулж өгөөч гэж байгууллагуудаас хүсч байна

билээ. Бид байраа тохижуулах төлөвлөгөө, саналаа бариад хүмүүстэй уулзаж байна. Хорин хүнтэй уулзахад нэг нь ч гэсэн нааштай хариу өгөх байх” гэж М.Өлзийчимэг захирал нэмж хэлэв.

“Өнөр бүл” төвийн удирд-лагуудын хамгийн чухал асуудал нь тус төвийн цэцэр лэгийг ойртуулах. Одоогоор 2-8 насны 41 хүүхэд сансарт байрлах цэцэрлэгт амьдардаг. Тэндээсээ цэцэрлэг, сургуульдаа явдаг. Харин есөн нас хүрээд Улиастайд байрлах “Өнөр бүл” төв рүү ирдэг аж. Бага балчраасаа дассан орчин, өсгөсөн багш нараа солигдоход хүүхдүүдэд хүндээр тусах нь ойлгомжтой. Тиймээс цэцэрлэгийн байрыг ойртуулах, эсвэл бүтцийн өөрчлөлт зайлшгүй хийх шаардлагатай байгаа аж. Эцэг эхээсээ салсан тэднийг өсгөсөн багш нараас нь салгана гэдэг хоёр дахин өнчрүүлж байгаатай адил юм.

Тө свө ө с са н х ү ү ж д эг ганц хүүхдийн асрамжийн төв эднийх. Гэтэл байдал ийм гандуу, гундуу байна. Үүнийг дагаад хамгийн эмзэг давхаргын өнчин хүүхдүүдийн ирээдүй бүүдийсээр. Гэхдээ энд гэрэл гэгээтэй зүйл бараанаасаа олон гэдгийг мартаж боломгүй. “Шинэ эрин” ахлах сургуульд сурдаг хүү сургуулийнхаа сагсан бөмбөгийн тэмцээнд оролцож алтан медаль авснаа багш нартаа үзүүлэв. Бас нэг хүү жүдо бөхөөр хичээллэж, ямар ч тамирчнаас дутахааргүй сайхан биетэй болжээ. Төвийн уран нугаралтын сургалтад 28 охин хамрагдаж байна. Энд бүгд л амьдралын төлөө эрвийх, дэрвийхээрээ тэмцдэг нь мэдрэгдэж байлаа.

Тус төвийн үүдээр ороход хайрцагтай баахан хуучин хувцас харагдсан. “Өнөр бүл” төвийн хүүхдүүдэд хандивласан зүйлс байх гэж таамаглан бодсон минь ташаа байжээ. Харин ч эсрэгээрээ, тэд өөрсдийнхөө өмсдөггүй, хуучин хувцсаа “Улаан чулуут”-ын хогийн цэг дээр амьдарч буй хүүхдүүдэд өгөхөөр зэхсэн нь энэ аж.

Б.Ганбаяр/ЗГМ©

Хуучирч өмхөрсөн

шалтай, чийг даасан

байшинд манай улсын

хамгийн эмзэг бүлгийнхэн

амьдарч байна.

◄1Хойд зүг рүү, скандинавын

орнуудын өвлийг цасгүйгээр төсөөлөх аргагүй. Ялангуяа нэг, хоёрдугаар сард нэв-сийтэл дардаг тогтоцтой. Шве дүүдийн хувьд цасаа хөлдөж дагтаршихаас нь өмнө заавал цэвэрлэж дуусгадаг хэмээн тэнд 10 жил амьдарсан Б ярилаа. “Гудамжнаас гадна айлуудын гаднах цасыг хүртэл зориулалтын машинаар цэвэрлэдэг. Цасны машин гэж трактор шиг жижиг юм бий. Тэрүүгээр цэвэрлэж байгаад нэг газар овоолоод орхино. Дараа нь машинаар ачаад явж байгаа харагддаг. Зөвхөн гудамж талбай ч гэлтгүй байшингийн дээвэр дээрх цасаа бас хурдан арилгана. Дээврийн цас хөлдөөд мөс болж, хүний толгой дээр унаж, аминд нь хүрсэн тохиолдол ч бий. Тиймээс цас орсон л бол албан байгууллагууд тусгай ажилчид хөлслөөд дээврээ цэвэрлүүлдэг” хэмээн сонирхуулсан юм.

Цас их унадаг өөр нэг улс бол Япон. Япончуудын цас цэвэрлэх аргаас санаа авмаар зүйл их бий. Тэнд цас орсон л бол тусгай цэвэрлэгч машинууд үүр гэгээрэхээс, 04.00 цагаас цагаас эхлээд ажилдаа гарна. Үүнээс гадна цас цэвэрлэх

Техникийн гачигдал, сэтгэлгээний гажуудал

ажилд иргэдийн оролцоо их. Тухайлбал, нийтийн орон сууцны орц болгонд цэвэрлэгээний хүрз болон бусад багаж хэрэгсэл бий. Ажлаа тараад гэртээ орох гэж буй хэн ч гэсэн өнөөх хүрзийг аваад эргэн тойрноо цэвэрлэчихнэ. Энэ ажлыг хэн ч албадаагүй хэдий ч өөрийн ухамсраар хийгээд нэгэнт хэвшжээ.

Цэвэрлэх машин тэр бүр очиж чаддаггүй хотын алслагдсан хэсэгт цаснаас салахдаа иргэдийн туслалцааг авдаг аж. Тодруулбал, замын хажууд хүний эрүүл мэндэд хоргүй цас хайлуулах тусгай бодис бүхий хайрцаг байрлуулдаг байна. Дэргэдүүр нь өнгөрч яваа хүн тэрхүү бодисноос хүрзээр хутгаж аваад халтиргаатай хэсэг дээр асгана. Ингэж олон хүний хүчийг ашигладаг болохоор тухайн замд цас дагтаршиж, мөс тогтох аргагүй юм.

Японы албан байгуул-лагуудын тухайд дээврийн цасаа цэвэрлэх нь байнга хийдэг ажлын нэг. Цас их орсон л бол дарга, цэрэггүй дээвэр дээрээ гарч, цэвэрлэгээнд нэгдэнэ. Цас их хуримтлагдаад байвал тааз цөмрөх аюул бодитоор оршдог тул ийн сэтгэл гаргахаас ч аргагүй.

Эндээс харвал их цаснаас салах нь зөвхөн төрийн бай-гууллагын хийх ажил биш байгаа биз. Харин албан байгууллагаас авахуулаад жирийн иргэд хүртэл зүтгэж байж цасаа цэвэрлэж, замаа аюулгүй болгох нь. Уг нь манайд байгууллага бүр эргэн тойрныхоо 50 метр хэсгийг цэвэрлэх журамтай. Гэвч үүнийг хэрэгжүүлдэг газар улам л цөөрсөөр байна. Техникийн гачигдал, сэтгэлгээний гажуу-далтай ийм нөхцөлд тохижилт үйл чилгээний цөөн хэдэн хүн хэчнээн ажиллаад ч дагтаршсан цасаа арилгаж хүчрэхгүй нь тодорхой. Тэрчлэн хүрз, хусуураас өөр “зэвсэг” алга, тэдэнд.

ҮзэЛ БОдОЛ

Өнгөрсөн өдрүүдэд баруун аймгууудын нутгаар цас ахиу орсон. Тэр тусмаа Хөвсгөл аймагт цас, бороо холилдож орсон учир байдал амаргүй байгаа тухай мэдээлэл ирж байна. Тиймээс орон нутагт ямар арга хэмжээ авч ажи л лаж байгаа талаар ОБЕГ-ын Гамшигаас урьдчилан сэргийлэх газрын

згм: ТОдРУУЛгА

Б.дуламсүрэн: Цасан бүрхүүл 11-28 см зузаан тогтсон байнаБ.Бямбасүрэн@byambaZGM

Улаанбаатар хотод орсон энэ удаагийн цаснаар нийслэлийн зам ашиглалтын компани болон дүүргүүдийн тохижилт үйлчилгээний компанийн нийт 600 гаруй хүн 42 техниктэй ажиллаж, цас мөс цэвэрлэлээ. Хотын зах болон алслагдсан дүүрэгт зам хаагдаагүй төдийгүй хэн нэгэн төөрсөн, автомашин цасанд суусан зэрэг дуудлага нийслэлийн Онцгой байдлын газарт ирээгүй аж. Харин нэлээд халтиргаа

чиглэлийн ахлах мэргэжилтэн Б.Дуламсүрэнгээс тодрууллаа.

-Баруун аймгуудийн нут-гаар их хэмжээний цас орсны улмаас зам харгуй хаагдах тохиолдол гарч байна. Орон нутагт байдал ямар байна вэ?

-Өнгөрсөн амралтын өд-рүү дээр Булган, Дархан-Уул, Завхан, Дорнод, Орхон, сэлэн-гэ, Хөвсгөл аймгийн зарим нутгаар цас орж, 11-28 см зузаан цасан бүрхүүл тогтсон байна. Одоогоор улсын болон

орон нутгийн чанартай зам даваа хаагдсан зүйл алга.

Хөвсгөл аймагт цас их орсны улмаас Улсын онцгой комисс хуралдаж, аймгийн Засаг даргын захи рамжаар түр хугацаанд зам хаагаад нээсэн. Одоо хөдөлгөөн хэвийн байгаа.

-Цаашид хүйтний эрч чан гарна гэж цаг уурын бай-гуул лагаас мэдээлсэн. танайх үүнд хэр бэлтгэлтэй байна вэ?

-Ойрын гурав хоногийн хугацаанд төвийн болон зүүн аймгийн нутгаар цас орж,

зарим үед салхи 14-16 метр секунд хүртэл ширүүсэх төлөв-тэй байгааг анхаа руулсан.

Энэ мэдээлэлд тулгуур лан төв орон нутгийн Онцгой байдлын анги байгуул-лагынханд тодор хой үүрэг чиглэл өгсөн. Юун түрүүнд цаг агаарын мэдээллийг иргэ дэд хүргэх нь чухал учир байн га сэрэмжлүүлэг хүргэж байгаа.

-Орон нутгийн замд хал-тиргаа гулгаа үүссэн. Хэр их дуудлага ирж байгаа вэ?

-А м ра л т ы н өд рү үдэд цасанд боогдсон, суусан зэрэг дуудлага иргэдээс цөөнгүй ирсэн. Тухайлбал, сэлэнгэ

аймагт таван иргэн цасанд суусан гэх мэдээллийн дагуу аймгийн онцгойгийнхон ажилласан. Мөн Ээж хаднаас хот руу явах замдаа дөрвөн иргэн төөрсөн тухай мэдээлэл аваад эрэн хайх ажиллагаа явуулсан. Аврагчдыг очиход автомашиных нь шата хуун дууссан байсан. Тий мээс аян замд гарахдаа шата хууны нөөцөө базааж, дулаан хув-цастай явахыг анхааруулж байна.

46 тонн давс, 91 тонн бодис цацжээ

гулгаатай байсан учир 46 тонн давс, 91 тонн бодис цацсан байна. Нийслэлийн ОБГ-ын Гамшигийн шуурхай удирд-лагын хэлтсийн дарга, хурандаа А.Дашням “Нийслэлийн Засаг дарга чиглэл бүхий байгуул-лагуудад үүрэг даалгавар өг сөн. Цаашид их хэмжээний цас орох тохиолдолд байгуул-лагууд яаралтай арга хэмжээ авч, халтиргаа гулгаанаас сэр-гийлэх, нөөц бүрдүүлэх үүрэг даалгавар өгсөн” гэв.

УЛААНБААТАР

С.Батсайхан / ЗГМ©

Ойрын гурав хоногт

төв болон зүүн аймгийн нутгаар

цас орно

Их цаснаас салах нь зөвхөн төрийн байгууллагын хийх ажил биш

Олон хүний хүчийг ашигладаг

болохоор цас дагтаршиж, мөс тогтох аргагүй

7

Кино

2016.11.08, МЯГМАр ~ №233 (511) ЗАсГИйН ГАЗрыН МЭДЭЭ

Үзэгчдийн бодит үйл явдал үзэх гэсэн хүлээлтэд хүрсэнгүй

Б.Баярмаа@bayarmaaZGM

з.ЦэлмэгЗгм

Цус асгаруулсан зодоонтой эсвэл инээх болих хоёрын хооронд “гацааж” орхидог сүүлийн үеийн кинонуудаас “Итгэл” кино уянгын төрлөөрөө ялгарч байна. “Жинжиймаа”-гаас хойш үзэгчдийн сэтгэлийг догдлуулж, нүдэнд нь нулимс цийлэгнүүлсэн монгол кино тун цөөхөн. Тиймээс дотоодын уянгын киноны орон зай эзэнгүй шахуу л байна. Харин “Asian world film festival 2016” наадмаас үзэгчдийн нэрэмжит шагнал хүртсэн “Итгэл” кино танхим дүүрэн үзэгчтэйгээр дэлгэцэнд гарч байна. Жүжигчин Б.Амарсайхан гол дүрд нь тоглож, өөрөө зохиолыг нь бичсэн нь үзэгчдийн сонирхлыг хамгийн ихээр татсан бололтой. Бодит амьдралаас сэдэвлэсэн хэрнээ уянгын кино гэдэг бол үзэгчдийн хувьд бараг л төгс зохицол байдаг. Тиймээс хүлээлт их байсныг нуух юун.

Киноны үйл явдлаас цухас дурдъя. Яамны мэргэжилтэн байсан Б.Итгэлийг сайд нь гэнэт дуудаж Үнэлгээний хорооны даргаар томилно. Б.Итгэл анхны тендер шалгаруулалтад сайн найзынхаа компанийг сонгодог. Амжилтын үзүүрээс атгасан Б.Итгэлд бүх хүн баяр хүргэх аж. Хайртай бүсгүйтэйгээ ч сүй тавина. Гэтэл албан тушаал ахиулсан сайд өөрийнх нь тохирсон компанийг сонгосонгүй гэж сүрдүүлснээр найзынхаа компанийг буцаахаар болдог. Энэ нь байраа зарж тендерт оролцсон найзынхаа итгэлийг алдахад хүргэнэ. Ингээд сайдын утсан хүүхэлдэй болсон Б.Итгэл

Америкийн кино академийн шагналт жүжигчин Леонардо Ди Каприо дэлхийн өнцөг булан бүрт гурван жилийн турш “аялж”, уур амьсгалын өөрчлөлт бол хэнээ биш бодит гэдгийг “Be-fore the flood” баримтат кинонд хүүрнэлээ.

Хүн төрөлхтөн мэдсээр байж уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг юу ч хийхгүй байгаа гол шалтгаан чухам юу вэ гэдгийг тус бүтээлд тов тодорхой харуулж буй.

Хамгийн ихээр хүлэмжийн хий ялгаруулагч олборлох түлшинд дэлхий дахин ямар их “донтож” буйг гэрчлэхээр Ди Каприо Канадын Альберта муж дахь битумын олборлолтын талбай дээгүүр нисдэг тэргээр тойрсон юм. Энэ талбайгаас уул уурхайн томоохон акулууд болох “Shell”, “Exon” групп олон зуун мянгаар баррель нефтийг өдөрт

Алдарт найруулагч Квентин Тарантиногийн уран бүтээлийн оргил үе дуусаж байна. Тэр бээр дахин хоёр кино найруулаад тэтгэвэртээ гарна гэдгээ өнгөрсөн долоо хоногт мэдэгджээ.

Уран бүтээлийн карьераа д у усгана гэдгээ нэрт найруулагч 2012 оноос хойш битүүхэн сануулсаар ирсэн билээ. Өнгөрсөн пүрэв гарагт болсон нэгэн хэвлэлийн бага хурлын үеэр сэтгүүлчид түүнээс өөрийн амжилтаа хэрхэн үнэлж буйг асуухад “Уран бүтээлийн карьертаа цэг тавихад намайг хамгийн агуу кино найруулагч хэмээн хүлээн зөвшөөрвөл тэр л миний амжилт байх болно” хэмээн хариулсан байна.

Нэгдүгээр сард нийтэд толилуулсан “The Hateful

Итгэл алдсан “Итгэл” "Чоно" хаалга тогшиж байна

квентин Тарантино хоёр киноны дараа тэтгэвэрт гарна

солонгос руу томилолтоор явах үедээ тохиолдлоор шинжилгээ өгч, өөрийгөө хэзээ ч үхэж болох хүнд өвчин туссан гэдгийг мэддэг. Энэ цэгээс л киноны гол үйл явдал өрнөдөг.

Зохиолч, найруулагч хоёр “Хүн өндрөөс унах тусам илүү өвддөг” гэсэн санааг гаргах гэж ихэд хичээжээ. Өвчин туссанаа мэдээд цочролд орсон Б.Итгэлийг ДОХ туссан гэсэн цуурхал ажлынхных нь дунд тарав. Үүнийг сонссон найз бүсгүй нь гомдож харилцаагаа тасалдаг. Гэтэл дайн дээр дажин гэгчээр сайдыг нь Авлигатай тэмцэх газраас шалгаж, Итгэлийг ч бас сэжигтнээр татна. Энэ бүх үйл явдал хоромхон хугацаанд нь болж өнгөрөх аж.

Энэ бол үйл явдлаар дүүрэн кино. Гэхдээ уг киног сурталчилж байгаа шиг үйл явдлууд нь бодит байж чадах уу гэдэг нь асуулт. Хэтэрхий олон бодит амьдралаас хол зөрүүтэй үйл явдлууд нэгэн зэрэг өрнөнө. Найзынхаа итгэлийг алдана, үхэх өвчин тусна, ажлаасаа халагдана, гэмт хэргийн сэжигтэн болно, сүйт бүсгүйгээсээ сална. Эцэст нь Итгэл авлигын хэрэгт холбоогүй нь тогтоогдож, үхэх өвчин туссан гэх шинжилгээний хариу нь ижил нэртэй хүнийхтэй андуурагдсан байж таарна. Яг л солонгос “савангийн дуурь” дээр гардаг шиг. Яахав, адал явдалт кинонд байж болох зохиол. Гэхдээ нэгэнт “бодит” гэж тодотгосон учраас үзэгчдэд төдийлөн таалагдсангүй. “Холливудад кино хийхэд гурван зүйл хэрэгтэй. Нэгдүгээрт сайн зохиол, хоёрдугаарт сайн зохиол, гуравдугаарт сайн зохиол” гэдэг яриа байдаг. Гэтэл “Итгэл” киноны амин сүнс болсон зохиолыг арай л “фантаазалсан” байна.

Киноны гол баатрыг эм авах гэж арай ядан цуглуулсан мөнгөө дээрэмдүүлсэн үед нэгэн гуйлгачин оромжиндоо авчирдаг. Байж болох л үзэгдэл. Гэтэл

киноны төгсгөлд тэр гуйлгачин гэнэт гарч ирээд Итгэлийг хайж усан бороонд гүйх сүйт бүсгүйд бөгжийг нь аваачиж өгдөг. Энэ хэсэг нэг л авцалддаггүй. Гуйлгачин эрийг сүйн бөгжөө өгөөд үг дуугүй холдоход нь Итгэл газарт үхэхийн даваан дээр хэвтэж байдаг. Бас л “солонгос” шошготой танил үзэгдэл биш гэж үү. Мөн кино эхлэхэд гол дүрийн залуу цэнхэр цамц, хөх зангиа, бор хүрэм өмссөн байдаг. Яг энэ хувцастайгаа бүтэн таван өдрийг өнгөрүүлж буй нь чухам юуг өгүүлэх гэсэн нь бүрхэг.

Хатуухан шүүмжлэхэд, олон санааг нэг дор гаргах гээд агуулгаасаа илүү “хэл бэрд-чихжээ” гэхэд буруудахгүй болов уу. Уянгын кинонд олон үйл явдлаас илүү сэтгэл гижигдсэн, сэтгэлийн уяа хөндсөн “нандин” хэсгүүд чухал. Тэр нь үзэгчдийн сэтгэлд үлдэж, киног мөнхөлдөг

биз ээ. Гол дүрийн баатар хайртай хүмүүсийнхээ итгэлийг алдсан бол, “Итгэл” кино үзэгчдийн бодит үйл явдал үзэх гэсэн хүлээлтэд хүрсэнгүй.

Гэхдээ “Итгэл” киног тэр чигээр нь хараар будаж болохгүй. Учир нь зохиогчийн санааг илэрхийлсэн дүрслэлүүд нь чамин. Эм авах мөнгө олохоор нүүрсний уурхайд ажилласан ч бие нь муудсан Б.Итгэлийг хүмүүс “үхэж гай болохвий” гээд гаргаж хаядаг. Тэр нүүрсэн дунд яг л өт хорхой мэт мөлхөнө. Эцэж ядарсан тэрбээр төрсөн гэртээ ирж, нутгийн ахан дүүсийн амар тайван аялгуунд уяран, нулимс дуслуулан суух нь сайхан. сүүлийн үед бараг л кино бүрт үзэгдэх болсон буриад зоны ахуй амьдрал энд ч бас дүрслэгдэнэ. Мэдээж, уянгын кино тул “Энэ хорвоог орхихын цагт чамайг юутай байснаар чинь биш, хэн байсныг чинь дурсана” гэх зэрэг өлгөж авмаар онч үгс зохиолчийн санаа, найруулагчийн ажлыг тодотгож байлаа.

Хөгжмийн хувьд онц гойд зүйлгүй гэж дүгнэмээр байна. Харин жүжигчдийн уран чадвар киног нэг шат ахиулж чаджээ. Гол баатраас гадна сайд, ажлын хамтрагч, сүйт бүсгүй, ээж гээд жижиг гэлтгүй олон сайхан дүрийг уран бүтээлчид урлажээ.

Кино эхлэхэд Б.Итгэл сайдынхаа дайлсан тавагтай чихрээс авдаг. Үүнийхээ горыг ч хангалттай амсана. Харин төгсгөлд нь тэрбээр шинэ сайдын тавагтай чихрээс хуваалцахаас татгалзан гудамжинд алхаж буй хүмүүсийг урсгал сөрөн явдаг. Энэ хэсэг нь киноны санааг хайрцаглаж өгсөн хөөрхөн “чимэг” болжээ.

Ингэхэд, шинжилгээ нь солигдсон байхад гол дүрийн баатар яагаад үхэхийн даваан дээр очив гэж гайхаж магадгүй. Үүнийг хүнд өвчинд уудаг хүчтэй эмнээс хордсон гэж зохиолч тайлсан юм шүү.

Гол дүрийн залуу яг энэ хувцастайгаа бүтэн таван өдрийг өнгөрүүлж буй нь чухам юуг өгүүлэх гэсэн нь бүрхэг.

1994 онд “Pulp Fiction” киногоор анхны Оскараа авч байсан бол хожим 2012 онд “Django Unchained” түүнд хоёр дахь Оскарыг нь авчирсан юм.

» Гэхдээ хэтэрхий олон “санаа” нь киноны гол агуулгыг бүдэгрүүлж орхижээ.

» Б.Амарсайхан кино зохиолыг өөрийнхөө жүжигчний чадвараар “аварсан” гэхэд болно.

» Жүжигчдийн уран чадвар киног нэг шат ахиулж чаджээ.

» киноны амин сүнс болсон зохиолыг арай л

"фантаазалсан" байна.

Энэтхэг, АНУ-ын Миами зэрэг газар нутагт болсон байгалийн гамшгийн халуун бүсүүдэд “зочилсон” байна. Байгалийн гамшиг ойр ойрхон нүүрлэдэг газруудад олон нийтийн эмх замбараагүй байдал, удирдагчдын эсрэг хөдөлгөөний гол өдөөгч нь уур амьсгалын өөрчлөлт болж буйг “Before the flood” гэрчлэх аж.

Леонардо Ди Каприотой хамт уг кинонд дэлхийн одоогийн удирдагчид болох НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мүн, Католикийн тэргүүн Францис, АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама, Билл Клинтон, “Space X”-ийн гүйцэтгэх захирал Элон Маск нар тогложээ. Тэд бол дэлхийн дулаарлыг бууруулахад олон нийтийг урагшлуулах гол хүчин юм. Товчхондоо, тэднээс дэлхийн дулаарлыг бууруулах гарцыг эрэлхийлсэн хэрэг. Нөгөөтэйгүүр, уг өөрчлөлтийг эхлүүлэхэд зайлшгүй хийх ёстой алхмуудыг гаргаж тавьсан эрдэмтдийн байр суурийг ч гаргажээ. Олборлох түлшнээс сэргээгдэх эрчим хүчинд шилжихийн давуу талыг, нүүрстөрөгчийн ялгаралд татвар ногдуулах, олборлох түлшний татаасыг зогсоож, сэргээгдэх эрчим хүчинд хөрөнгө оруулах хэрэгтэй гэдгийг судлаачид, эрдэмтдийн байр сууриар

Хүн бүр дадал зуршлаа багахан өөрчлөхөд байгальд ямар их тус үзүүлэхийг хүүрнэв

нь олборлодог аж.Олборлох түлшний үе төгсгөл

болж сэргээгдэх эрчим хүчний эрин айсуй. Эл чиглэлд хамгийн далайцтай алхмыг Энэтхэг Улс хийдэг байна. Тус улсын Шинжлэх ухаан, хүрээлэн буй орчны мэргэжилтэн сунита Нарайн хүлэмжийн хийг бууруулах чиглэлд Энэтхэг АНУ-аас их хөрөнгө хаядаг гэдгийг онцолжээ. Улмаар хүч бололцоотой АНУ төдий л чармайлт гаргахгүй байгаад сэтгэл гутарч явдгаа “Before the flood”-ийн алтан хальснаа мөнхлөв. Киноны гол хүүрнэгч Ди Каприо ч өөрийнх нь эрчим хүчний хэрэглээний байгаль орчинд үзүүлэх сөрөг ул мөр олон хүнийхээс илүү гүн гүнзгий гэдэгт эргэлзэж буйгаа нуусангүй. Түүний эргэлзээ америкчууд эрчим хүчнийхээ хэрэглээг бууруулах сонирхолгүй байна уу гэсэн асуултад хариулт болох буй биз.

Дэлхийн дулаарлын улмаас туйлын мөс хайлж буй нь үнэн юм гэдгийг харуулахаар тэрбээр Умард туйлын цагирагт хүртэл очжээ. Түүнчлэн “Before the flood” киноноос түргэн хоолноос эхлээд гоо сайхны бүтээгдэхүүнд хүртэл өргөн хэрэглэдэг дал модны тосыг хямд олборлохын тулд Индонезийн суматра арлын ширэнгэн ойг хэрхэн цөлмөж буйг тод томруун харуулах аж. суматрагийн ой бол дэлхийд нэн ховордсон амьтан, ургамал зэрэгцэн оршдог хуруу дарам цөөхөн газрын нэг юм.

2014 онд НҮБ-ын Энх тайвны илчээр томилогдсон Леонардо Ди Каприо уур амьгалын өөрчлөлт жирийн хүмүүсийн өдөр тутмын амьдралд хэрхэн нөлөөлж буйг олж мэдэхээр Номхон далай дахь Кирибати арлын уугуул оршин суугчидтай мөн уулзсан байна. Түүгээр ч зогсохгүй Хятад,

илэрхийлсэн байна.Хувь хүмүүс ч байгалийн

гамшигт үзэгдэл, давагдашгүй хүчин зүйлстэй дасан зохицохын тулд хэд хэдэн тодорхой зүйл хийхийг зөвлөсөн байна. Дал модны тосны найрлагатай бүтээгдэхүүн авахгүй байх, үхрийн махны хэрэглээгээ үлэмж бууруулах, цаашлаад уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг бүхнийг хэнээ хэмээн үздэг улстөрчдөд саналаа өгөхгүй байхыг уриалжээ. Хувь хүн бүр дадал зуршлаа бага зэрэг өөрчлөхөд байгаль дэлхийдээ үзүүлэх тус ямар агуу байхыг “Before the flood” хүүрнэв.

Дэлхийн дулаарлын хор хохирол, түүнийг бууруулах шаардлагын тухай маш олон кино дэлгэцнээ гардаг. Гэвч тэр бүгд хүмүүст төдий л хүрэхгүй байна. Харин “Before the flood” бол Оскарын шагналт, царайлаг, орлого ихтэй, бүхний анхаарлын төвд байдаг холливудын алдарт жүжигчин Леонардо Ди Каприо тоглосон учраас хүмүүст хүрнэ гэдгийг кино шүүмжлэгчид онцолсон байна. Мөн түүнийг уг киногоо чин сэтгэлээсээ хийсэн, олон нийтэд мэдлэг өгөхүйц бүтээл болсон хэмээн шүүмжид дурджээ.

Тиймээ, бид яагаад ч үл тоож болохгүй нэгэн "чоно" хүн төрөлхтний хаалгыг тогшиж буйг “Before the flood” сануулж байна.

Тэднээс дэлхийн дулаарлыг

бууруулах гарцыг эрэлхийлсэн

хэрэгEight” кино бол түүний ерөнхий найруулагчаар нь ажилласан найм дахь уран бүтээл байсан юм. Тарантино анх 1992 онд “Reservoir Dogs” киногоороо олныг “алмайруулж” байсан юм. Харин долоо дахь кино болох “Django Unchained” нь дэлхий дахинд 425 сая ам.долларын орлого олж, box office-ийн хит болж байсан бүтээл билээ. Өмнө нь 1994 онд “Pulp Fiction” киногоор анхны Оскараа авч байсан бол хожим 2012 онд “Django Unchained” түүнийг хоёр дахь Оскарыг нь авчирсан юм. Мөн тэрбээр “True Romance”, “Natural Born Killers” болон “From Dusk Till Dawn” киногоороо өөрийгөө кино зохиол бичих төрөлхийн авьяастай нэгэн гэдгээ батлан харуулсан.

лавлах

8 ЗАсГИйН ГАЗрыН МЭДЭЭ 2016.11.08, МЯГМАр ~ №233 (511)

сТӨДэлхийн болон монголын киноны шилдэг хөгжмийн CINEMA NIGHT концерт энэ сарын 12-нд үзэгчдийн сонорт хүрнэ. Тоглолтод “Titanic”, “Forrest Gump”, “Pearl Harbor”, “The God-father”, “Mission Impossible”, “Batman”, “Pirattes of Carribian”, “Star Wars”, “Тань руу нүүж явна” зэрэг киноны хөгжмийг эгшиглүүлнэ.

CORPORATE HOTELазийн шилдэг дизайнер Д.Отгонжаргалын “O Couture" загварын шоу энэ сарын 12-нд 19.00 цагт болно. Энэ үеэр шинэ жилийн баярт зориулсан гоёлын даашинзны загварууд танилцуулна. Тасалбарын үнэ 100-150 мянган төгрөг.

мОНгОЛ БӨХИйН ӨРгӨӨ говь-алтай аймгийн “Хантайшир” дэвжээний 15 жилийн ойд зориулсан улс, аймгийн алдар цолтой хүчит 224 бөхийн барилдаан энэ сарын 12-ны 14.00 цагт болно.

UB PALACEулсын филармонийн гоцлол дуучин Т.аминагийн “асан дурлая” бие даасан тоглолт энэ сарын 11-нд 19.00 цагаас ганцхан удаа болно. Тоглолтод ирсэн хүн бүрт дуучны хоёр дахь цомгийг бэлэг болгох юм. Тасалбарын үнэ 20 мянган төгрөг.

THE CORPORATE HOTEL And COnvEnTiOn CEnTRE

“Nomadic Ballet Production” энэ сарын 11, 13, 19-ний 12.00 болон 16.00 цагт “Цасан гоо ба долоон одой” тоглолт хийх гэж байна. 1937 онд ах дүү гриммийн зохиолоор уолт Дисней студид бүрэн хэмжээний хүүхэлдэйн кино болгон бүтээсэн энэхүү алдарт зохиолыг монголд анх удаа бүрэн хэмжээний сонгодог балетын хэлбэрээр толилуулна.

УдБэТуДБЭТ-ын урилгаар Италийн Парма хотын Режио театрын удирдаач сержио Пеллегрини монголын уран бүтээлчидтэй хамтран "Вердийн үдэш" тоглолт хийх гэж байна. нэрт хөгжмийн зохиолч Ж.Вердийн манайд тоглож байгаагүй шинэлэг бүтээлүүд эгшиглэсэн сонгодог үдэш болно.

MnB Bloomberg Боловсрол монгол Тв08.00

12.00

14.00

18.00

20.00

22.00

08.10 өглөөний зочин

12.00 монголын нэг өдөр

14.30 Залуу зохион бүтээгч -2016

21.05 Цаг үе үзэл бодол /шууд нэвтрүүлэг/

20.00 “Цагийн хүрд” мэдээллийн хөтөлбөр

22.20 “Елена” уран сайхны кино

07.30 “ногоон хот" нэвтрүүлэг

11.30 "Шилдэг санаа" нэвтрүүлэг

14.00 "амжилтад хязгаар үгүй" нэвтрүүлэг

17.00 "Bloomberg Surveillance" шууд орчуулгын хөтөлбөр

20.30 "Том сорилт, томоор сэтгэгчид" нэвтрүүлэг

22.00 "Эзэнт гүрнийг босгосон нь" нэвтрүүлэг

08.05 "Туршил-тын туулай нууд" ОаК дөрөвдүгээр бүлэг 17 дугаар анги

12.15 "улаан-баатар би чамд хайртай" ОаК тавдугаар анги

14.05 "Хүрээлэн амьд ертөнц" нэвтрүүлэг /63 дугаар цуврал/

18.30 "Score News" мэдээллийн хөтөлбөр

20.40 "аугаа уран зургууд" нэвтрүүлэг

22.50 "найзууд" ОаК 205,206 дугаар анги

06.30 өнөө өглөө

12.00 Хөтөч мэдээллийн хөтөлбөр

14.30 авьяаслаг монголчууд хөшигний ард 10 дугаар хэсэг

18.00 наашаа цаашаа

20.00 Оргил цаг мэдээллийн хөтөлбөр

22.00 "Хавай 5-0" /season-6/ ОаК 21 дүгээр анги

Тв ХӨТӨЛБӨР ОНЦЛОХ ҮзвэР

Их хотын дагшаа

Жазз хөгжмийн дэлхийн сор болсон бүтээлүүдээс түүвэрлэн тоглодог “Их хотын дагшаа” жааз тоглолт гурав дахь жилдээ болох гэж байна. Энэ сарын 18-нд улсын Филармонийн концертын танхимд ганцхан удаа болох уг тоглолтод “Баянмонгол” жааз найрал хөгжим бүрэн бүрэлдэхүүнээрээ оролцох аж. мөн концертыг санаачлагч, удирдаач с.саруул-Од, улсын Филармонийн гоцлол дуучин н.наранбаатар, Ц.Хулан, Б.солонго болон урилгаар “Lemons” хамтлагийн дуучин Одноо, Э.соёмбо нар оролцох юм. Түүнчлэн герман улсаас ирсэн алдарт трубач Бастиен Райсер нар уран бүтээлээ толилуулна. Тоглолтын тасалбарыг Филармонийн кассаас гадна www.ticket.mn цахим хуудсаар худалдаж буй аж. мөн Unitel-ийн GG карттай хэрэглэгчид тоглолтын тасалбарыг 100 GG оноогоор 5000 төгрөгөөр хямдруулан авч болох юм байна.

НИсЛэгИйН ЦАгИйН ХУвААРЬуБ-Ханбумбат 07.20 08.30Ханбумбат-уБ 09.20 10.25уБ-сөүл 07.45 12.05сөүл-уБ 13.20 16.05уБ-Хонконг 07.55 12.25Хонконг-уБ 13.25 18.05уБ-Бээжин 17.15 19.30Бээжин-уБ 20.30 23.00

уБ-москва 13.50 14.28москва-уБ 21.35 07.30уБ-Эрхүү 21.10 02.40Эрхүү-уБ 15.35 06.20уБ-сүхбаатар 21.15 05.12сүхбаатар-уБ 20.55 05.03уБ-Эрдэнэт 20.30 07.45Эрдэнэт-уБ 19.10 05.48уБ-Замын-Үүд 17.20 07.05

гАЛТ ТэРэгНИй ЦАгИйН ХУвААРЬ

з.ЦэлмэгЗгм

згм: кОмИкс

Зорчигчид хилийн шалган нэвтрүүлэх бүртгэл, хяналтын хэсэгт гадаад паспорт дээрээ тамга даруулах гэж 1-2 минут хүлээх шаардлагагүй болжээ.

Гадаад паспорт дээрээ цахим наалт наалгаснаар тухайн иргэн хилийн нэвтрүүлэх хэсгийн цахим гарцаар 5-15 секундэд нэвтрэх боломж бүрдэж байна. Цахим наалтыг хилээр зорчиж буй бүх л зорчигч наалгана. Гадаад паспорт дээр шалган нэвтрүүлэхийн тамга дардаг үйлчилгээ хэвээр байгаа аж.

Цахим наалтыг “Чингис хаан” олон улсын нисэх бууд лын яваг-чийн танхимын хоёр дугаар кабин болон "Дүнжингарав" худалдааны төв дэх нэг цэгийн үйлчилгээний 26 дугаар цонхон дээр нааж байгаа юм байна. Наалтын үйлчилгээ төлбөргүй бөгөөд гадаад паспортын хүчинтэй хугацаа зургаан сараас доошгүй байх ёстой. Одоогоор цахим наалт наалгасан иргэдийн тоо 1500 болжээ. Өмнө нь цахим наалтын бүртгэлд өдөрт 6-7 иргэн ханддаг байсан бол энэ тоо долоо дахин нэмэгдсэн байна.

ҮйЛЧИЛгээ

Цахим наалт эрэлт ихтэй байна

ЦАг АгААР

УЛААНБААТАР Xi.8 -2o

-15o

Xi.9 -4o

-11o

Xi.10 -9o

-16o

Xi.11 -7o

-17o

Xi.12 -6o

-18o6 м/с

6м/с

8 м/с

6 м/с

9 м/с

8м/с

8 м/с

7 м/с

8 м/с

7 м/с

Бага зэргийн цас орноБагавтар үүлтэй Үүлшинэ Үүлшинэ Үүлшинэ

уВс-3o

-14o

ХОВД 5o

-8o

ЗаВХан-1o

-15o

БаянХОнгОР -1o

-12o

гОВЬ-аЛТаЙ 1o

-9o

өВөРХангаЙ 4o

-9o

аРХангаЙ 4o -11o

ХөВсгөЛ -3o

-16o

БуЛган 0o

-16o

ТөВ -1o

-16o

ДунДгОВЬ 3o -14o

өмнөгОВЬ 6o

-8o

гОВЬ-сҮмБЭР 0o

-13o

ДОРнОгОВЬ 4o

-11o

сҮХБааТаР -3o

-18o

ХЭнТИЙ -4o

-21o

сЭЛЭнгЭ -4o

-17o

ОРХОн-1o

-13o

ДаРХан-ууЛ -3o

-16o

ДОРнОД -10o

-20o

Баян-өЛгИЙ 0o

-7o

Билгийн тооллын 8өвлийн тэргүүн шарагчин гахай сарын нэг цагаан мэнгэтэй хөх морь өдөрҮс засуулбал: нас уртаснаНаран ургах, шингэх: 07.53-17.28Барилдлага: Үхэхшүтэн барилдлага: сэрэхүй03:52 цагт сар тал болно.

Аргын тооллын арваннэг-дүгээр сарын 8. Ангараг гараг. Билгийн тооллын 8, Тооно одтой, хөх морь өдөр.

өдрийн наран 7 цаг 53 минутад мандаж, 17 цаг 28 минутад жаргана. Тухайн өдөр бар, нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бич, тахиа жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр ан, гөрөө хийх, мал, адгуус муулах, угаал үйлдэх, тан гараг тавих, гэр, байшингийн суурь тавихад сайн. гэр бүрэх, хэрүүл тэмцэл хийхэд муу. өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, туулай, морь, бич, тахиа болой. Хол газар яваар одогсод хойш мөрөө гаргавал зохис той. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал нас уртасна.

зУРХАй

хурдны нэгний эзэн агсан 6. махан бүтээгдэхүүн7. Төлбөрийн карт8. Ерөнхийлөгчийн ивээл дор зохиогддог хүүхдийн хөлбөмбөгийн уламжлалт

тэмцээн9. Ижил, ойролцоо11. адууны зүс13. Дэлхийн чансааг тэргүүлдэг монгол жүдоч эмэгтэй

згм: сҮдОкҮ

(өмнөх дугаарын хариу)

5

7

8

7

48

6

2

3

2

8

3

9

6

23

1

9

2

6

1

9

7

975846123

248317569

613295847

359471682

126589734

784623951

467952318

831764295

592138476

ҮгИйН сҮЛжээ

Өмнөх дугаарын хариу / 11.07

ҮзвэР

БОсООгООР:2. Дэлхийн XX зууны манлай боксчин3. Орчлон хорвоо4. Торгоны хээ5. маяг байдал, төрх10. Үхрийн эдэлгээнд

хэрэглэдэг хамарт хийх хэрэгсэл12. Байрлал заасан үгХӨНдЛӨНгӨӨР:1. өвөрхангай дахь монгол түмний морины шүтээн цогцолборт залагдсан 8 шилдэг

ТеХНОЛОгИ

Таргалалттай тэмцдэг өмсгөл

Жингээ хасахын тулд бид хоолны дуршилтайгаа эцэс төгсгөлгүй тэмцэлддэг. Харин энэхүү тулаанд бамбай болох нэгэн төхөөрөмжийг Японы эрдэмтэд гаргажээ.

Токиогийн Кибер интерфейс лаб их сургуулийн эрдэмтдийн гаргасан VR (виртуаль бодит байдал) толгойн өмсгөл тарга-лалттайгаа тэмцэхэд туслах аж. Уг төхөөрөмжийн тусламжтай хоолны дуршлаа бууруулах, тос багатай хүнсний амтыг таашаах, бага идэж байсан ч их идэж буй мэт мэдрэмжүүд бидний тархинд хүрэх юм байна.

Товчхондоо, тус төхөөрөмж бүх л төрлийн идэх зүйлийн порцыг багасгахад чиглэсэн аж. Уг технологийг нээсэн доктор Такүжи Нарүми “Энэ өмсгөлийг хэрэглэснээр хүн идэж буй хоолныхоо хэмжээг 10 хувиар бууруулна” хэмээв. Компьютер графикийн тус ламжтай хоолны хэмжээ нэмэгд сэн мэт сэтгэгдэл төрүүлж чад дагт уг технологийн нууц бай даг аж.

УУЛзАЛТ

санал солилцохыг урив

Өмнөд солонгосын барилга болон хөдөө аж ахуйн бүтээг-дэхүүн үйлдвэрлэгчид энэ сарын 10-нд МҮХАҮТ-д зочлох гэж байна. Иймд сонирхсон аж ахуйн нэгжүүд хоёр талын хамтын ажиллагааны шинэ болом жуудын талаар санал солил цож, бизнесийн түншээ хайж, үйл ажиллагааны цар хүрээ гээ нэмэгдүүлэх гарц бай гааг зохион байгуулагчид онцлов.

Уг арга хэмжээнд БНсУ-ын Худалдаа, аж үйлдвэр, эр чим хүчний яамны харьяа Аж үйлдвэрийн цогцолбор кор порацийн 14 гишүүн бай-гуул лага оролцох юм байна. Тэр дундаа модон хашлага, модон наар, дулаан тусгаарлагч материал, хүлэмж болон хүнс-ний тариалалтын хулдаасан материал үйлдвэрлэгчид орол-цоно. Мөн бөс нэхмэл даавуу, мяндас, бетонон блок, ган, төмөр материал, шороон блок, ургамлын ханан блок, усан дахь бетон блокын үйлдвэрлэгчдийн төлөөлөл хүрэлцэн ирнэ.

н.Эрдэнэбаяр, Э.Тамир©

Mr. Баагийгийн БОДРОЛ.....

Ер нь эр хүн гэдэг бол!

Ү И нЖ Ж н ШО

О И РЧ

Й а ВЖ

Т м өө

с н Да

Т м Бу а ШЛ

а

г Б РИ а Т аа

Л

н Й Ра а Д ам

И Э ШД м Р Ка

аРИун

а

Т

Р

О

И

Р

Ла

Д

Л

а

а

а

Р

Э

1 2 3 4 5

6 7

8

9 11

13

10 12

За

$...$...$@#... эр хүн бол ...%$@#!!!!!! ....... ?

яанаа би эр биш юм болов уу?

Сири дэх ISIS-ийн “нийслэл”-ийг чөлөөлөх ажиллагаа эхэллээ

Эмиратыг хар жагсаалтад оруулахаар сүрдүүлэв

Утаанаас үүдэлтэй Шинэ делийн хямрал

раккаг чөлөөлж буй Сирийн ардчилсан хүч байлдааны ажиллагаанд оролцох Туркийн саналыг няцаав. > 10

Арабын булангийн улсад хууль бус хөрөнгө цутгаж байна гэсэн хардлага өрнөдийн орнуудад ихэслээ. > 10

Агаарын бохирдол Энэтхэгийн эдийн засагт жил бүр 40 гаруй тэрбум ам.долларын хохирол учруулдаг. > 10

Асуулгад оролцогчдын дийлэнх буюу 89 хувь нь энэ удаагийн сонгууль АНУ-ын дүр төрхийг дэлхий дахинд сэвтүүлж байна гэж үзэв.

Улаанаар тэмдэглэгдсэн нь маргаантай арлууд.

нөхцөл бүрдэж магадгүй юм.Apple, Uber, Best Buy зэрэг

компаниудыг эгнээндээ нэгт-гэсэн Хэрэглээний технологийн нийгэмлэгийн ерөнхийлөгч Гари Шапиро “Тэр хоёрын аль аль нь хүсээд байх Ерөнхийлөгч биш. Энэ сонгууль хоёр муу сонголтын аль нь илүү муу вэ гэдгийг шалгаруулна” гэв. сонгуулийн дүн ойрхон буюу маргаантай гарвал яах вэ. АНУ-ын өрийг бууруулах арга хэмжээ авч чадахгүй бол яана гэсэн асуулт мөн бизнесийнхнийг зовоож байгаа аж.

FT Вашингтонд байрладаг 58 бизнесийн холбоонд асуултаа илгээж, 18-аас нь хариулт авсан юм. Үүнд, жилд нийт найман их

наяд ам.долларын орлоготой 37 мянган бизнесийг хамруулжээ.

Улс дамнасан корпорациу дыг төлөөлдөг нэг бүлгийн тэргүүн “Манай олонх гишүүн Хилларид тийм ч таатай биш байгаа. Учир нь тэр нэг үе дэмжиж байсан Атлантын худалдааны гэрээнээс нүүр буруулсан. Гэхдээ Трампаас илүү Клинтонтой харилцахад дөхөмтэй” гэсэн байна. Тэрбээр цааш нь “Бизнесийг дэмждэг нэр дэвшигч гарсан бол таатай байхсан. Дэлхийн II дайнаас хойш анх удаа худалдааг чөлөөлөхийг эсэргүүцдэг хоёр нэр дэвшигч өрсөлдөж байгаад сэтгэл дундуур байна” гэжээ.

Хэдийгээр ноён Трамп өөрөө бизнесийн хүн авч худалдааны

Бизнесүүд сонгуулийн дараах түгшүүрт автаж болзошгүй

Робин ХардингЯпон болон ОХУ-ын дээд

хэмжээний уулзалт арванхоёр-дугаар сард болно. Үүний өмнө талууд 100 шахам хамтарсан төсөл хэрэгжүүлэх талаар ярил-цаж байгаа нь газар нутгийн маргааныг шийдэх нөхцөл болж магадгүй юм.

Японы Эдийн засгийн сайд Хирошигэ секо FT сонинд ярих даа худалдаа, эдийн засаг, аж үйлдвэрийн чанартай хэдэн арван төслийг тэдний талаас, 70 орчим төслийг Оросын талаас санал болгож байгааг тэмдэглэв. Тэрбээр Москва руу мордохын өмнөхөн “Холбогдох яамдын албаныхан Оросын талтай хамтран уг төслүүдийг цэгцлэх, хэрэгжих боломжийг үнэлэх ажил хийж байгаа. Энэ бүхнийг зохицуулахад асар их хүчин чармайлт тавьж байна” хэмээн өгүүлсэн юм.

Япончууд умард газар нутаг, оросууд Курилын арлууд гэж нэрлэдэг газар нутгийн ужгирсан маргааныг шийдэх асуудалд Ерөнхий сайд Шинзо Абэ онц ач холбогдол өгч байгаа нь яриа хэлэлцээнээс харагдана. Түүний шинэ бодлого нь Оросын сочи хотод Ерөнхийлөгч Владимир Путинтэй уулзсанаас эхэлж, арлуудын талаар хэлэлцээг зөөлрүүлэхийн тулд өргөн хэлхээ холбоо тогтооход чиглэжээ. Хоёр удирдагч есдүгээр сард Владивостокт уулзсан бол ирэх сарын 15-нд Абэгийн төрсөн нутаг Ямагучи мужид "болзохоор" товлосон юм.

Ноён секо хэлэхдээ түүний зорилго нь эдийн засгийн гэрээнүүдийг бэлтгэх явдал гэлээ. Тэрбээр “Бид харилцан ашигтай харилцааг хүсэж байна.

Умард нутгийн тухай хэт их бодолгүйгээр Японд ашигтай эдийн засгийн төслүүдийг эхлүүлнэ. Хэрэв хоёр тал хамтран ажиллаж, үнэхээр сайн харилцаа тогтоож чадвал Ерөнхий сайд Абэ, Гадаад хэргийн сайд Кишида нарт умард нутгийн асуудлаар хэлэлцээ хийхэд нь дөхөм болох ёстой” хэмээн тайлбарлав.

секо төслүүдийн талаар нарийвчлан мэдээлэхийг хүсээгүй авч үүнд Хабаровскийн нисэх буудлын шинэчлэл, Ванино болон Востосный дахь нүүрс экспортлох байгууламж, түлш олборлолт, сэргээгдэх эрчим хүч зэрэг чиглэл багтах бололтой. Тэрбээр цааш нь “Япон, Оросын эдийн засгийн харилцаа эрчим хүчин дээр төвлөрдөг. Гэхдээ мэдээж Оросын бүс нутагт эмнэлэг, хотын бүтээн байгуулалт шаардлагатай. Алс Дорнод аж үйлдвэрийг сэргээх, тэргүүний технологи зэрэгт хамтран ажиллах боломж бий. Бид Оросын ард иргэдийн амьдралд бодит өөрчлөлт авчрах төслүүдийг эрхэмлэж байна” гэж ярьсан юм.

Эдийн засгийн яам хувийн компаниудын тэргүүлэх оролцоог дэмжих боловч “Оросын эсрэг хоригийг зөрчихгүй байх нь гол урьдчилсан нөхцөл болох ёстой” аж. Оросын тал Крымийг нэгтгэсний дараа “Их долоо”-гоос Москвагийн эсрэг авсан хориг арга хэмжээнд Токио нэгдсэн. Гэвч Засгийн газар хоригийг яв цав хэрэгжүүлэхийг шаардах атлаа Орост олгох зээлээ сэр-гээлгэх зөрчилтэй саналд Японы банкууд гайхаж байгаа гэнэ.

Дэлхийн II дайны дараа Москва Курилын бүлэг арлын дөрвийг нь мэдэлдээ авсан. Түүнээс хойш хоёр улс өдийг хүртэл энхийн гэрээнд гарын үсэг зураагүй юм. 1956 онд хуучин ЗХУ ба Японы хооронд байгуулсан тохиолцоо ёсоор дөрвөн арлаас хоёр жижиг нь болох Хабомай, Шикотан арлуудыг Японд шилжүүлэхээр болжээ. Энэхүү зөвшилцөл шинэ гэрээний суурь болж магад гүй. Гэвч ноён Путин газар нут гийг шилжүүлэхийн эсрэг байр сууриа илэрхийл-сээр ирсэн билээ.

Арлуудын маргааныг зөөлрүүлэх алхам

Хатагтай Клинтон том ком-паниудыг нэр заан шүүмжилдэг зуршилтай хүн. Жишээ нь, Wells Fargo-г хуурамч данс нээсэн, Mylan-ийг өндөр үнэтэй, Pfiz-er-ийг татвараас бултахын тулд үйлдвэрээ гадагш нүүлгэсэн хэмээн буруутгаж байв. Гэвч асуулгад оролцогчдын 39 хувь нь түүнийг сайн Ерөнхийлөгч болно гээд туршлага, тогтвортой байдлыг эш болгожээ.

Нэг лобби бүлгийн тэргүүн “Трамп Америкийн улс төрд үзэгдээгүй үл таагдах байд-лаар аашилдаг. Харин хатагтай Клинтон бол тогтвортой тоон илэрхийлэл” гэж хариулсан байна.

Олонхын санааг зовоож буй зүйл нь сонгуулийн улмаас үймээн гарвал компаниудад нө лөөлж болзошгүй гэсэн бол гоомж лол юм. Гэхдээ арваас гурав нь ямар нэг байдлаар санаа зовж байна гэсэн бол арваас нэг нь маш их түгшиж байна гэжээ. Ноён Ша-пиро энэ талаар “Хүчирхийлэл гар вал бид зохицуулж чадна гэж бодож байна. Гэхдээ энэ бол бараг то дор хойгүй зүйл шүү дээ” гэв. Ха рин асуулгад орол цогч дын дийлэнх буюу 89 хувь нь энэ удаагийн сон гууль АНУ-ын дүр төр хийг дэлхий дахинд сэвтүүлж байна гэж үзэж байгаа аж.

Барни жопсонFinancial Times сонины судал-

гаанаас үзэхэд корпорацийн лобби бүлгүүд Ардчилсан намыг 2:1 харьцаагаар дэмжиж байгаа. Гэвч Хиллари, Трамп хоёрын аль альд нь таагүй ханддаг аж.

АНУ-ын бизнесийнхэн Хил -лари Клинтон, Дональд Трамп нар Америкийн кор по ра циу-дын асуудлыг үл ан хаардагт нь дургүйцдэг гэнэ. Гэхдээ Ардчилсан намын нэр дэвшигчийг Цагаан ордонд суугаасай гэж үздэ-гийг 30 гаруй мянган компанийг төлөөлсөн лобби бүлгүүдийн судалгаа харуулав.

FT-гийн санал асуулга мөн компаниуд хоёр нэр дэвшигч бие биеэ дайрч доромжлохын хажуугаар корпорациудыг муучилсан популист суртал-чилгаа хийж буйд сэтгэл дун дуур байдгийг илрүүлжээ. Хатаг тай Клинтоныг дэмжигчид Трампын-хаас хоёр дахин олон байгааг тавдугаар сард явуулсан бизнес бүлгүүдийн судалгаа харуулсан юм. Гэвч асуулгад оролцогчдын 45 хувь нь хоёр нэр дэвшигчид хоёуланд нь дургүй буюу сонголт хийж чадахгүй байгаагаа мэдэгдсэн байна. Уг үр дүнгээс харахад бизнесүүд хэн ялахаас үл хамааран сонгуулийн дараа түгшүүрт автаж болзошгүй юм.

Хэрэв маргааш Трамп сон-гогдвол худалдааны дайн дэгдэх айдас үүснэ. Харин Клинтон ялсан тохиолдолд том компаниуд руу зүүний бодлогоор дайралт хийх

BBM©

BBM©

юм. Харин хатагтай Клинтон энэ талаар бодлоо илэрхийлээгүй аж.

Ноён Шапиро “Дональд Трам пыг Америкийн олонх ком-пани ажилд авахгүй. Өөрийгөө дөвийлгөх дуртай, хагарал үүсгэдэг, ёс суртахуунгүй, олон мянган хүн түүний талаар гом дол мэдүүлсэн, хувиа хи чээгч. Ийм хүн багийн тог логч биш” гэжээ. Түүнчлэн Трампыг дэмжигч нэг хүн “Тэр бидэнд ашигтай ямар нэг зүйл хэрэгжүүлэх улс төрийн чадвартай, эсэх нь эргэлзээтэй” гэж хариулсан байна.

гэрээнүүдийг цуцална хэмээн мэдэгдэж, БНН ба бизнесийнхний харилцааг хурцатгаж буй. Тэрбээр Apple, Ford компа ниуд га даадад үйлдвэрээ шилжүүлс нийг шүүмжилж, лобби бүл гүү дийн нөлөөг эсэргүүцсэн. Бизнес холбоодын дөнгөж 17 хувь нь Трамп сайн Ерөнхийлөгч болно гэж хариулсан. Түүнчлэн үүний-хээ зохицуулалтыг цөөрүүлж, татварыг танах түүний амлалттай холбосон байна. Ноён Трамп компанийн татварыг 35 хувиас бууруулж, 15 болгохоо мэдэгдсэн

BBM©

Утаанаас үүдэлтэй шинэ делийн хямралкиран стэйси

Өвчинд ороолгож, нойргүй хоносоор өнгөрсөн өвлийг давсан сангита Виас тэсвэр алджээ. Эдийн засгийн судалгааны хүрээлэн ажиллуулдаг хатагтай Виас хорт бодисын бохир үүлэн дунд орших Шинэ Дели хотыг орхихоор сэтгэл шулуудав. Тэрбээр Энэтхэгийн утаа суунагласан нийслэлээс дайжиж буй үй олон дундаж ангийнхны нэгэн төлөөлөл.

Жил бүр болдог уламжлалт шашны баяр Дивалийн үеэр Делийн агаар ихээр бохирддог. Ялангуяа сүүлийн таван жилд энэ байдал онц ноцтой хэмжээнд хүрчээ. Шинэ Делигээс дундаж анги гадагш дайжих нь хэвээр үргэлжлэх аваас дэлхийд хэм-жээгээрээ гуравдугаарт ордог тус хотын эдийн засагт цохилт болно хэмээн шинжээчид анхааруулж байна.

“Байнга өвчин тусч, шөнө бүгшүүлж ханиалгасаар унтаж ч чадахгүй хонодог” хэмээн хатагтай Виас Энэтхэгийн өмнөд эргийн Гоа муж дахь шинэ байрнаасаа Financial Times-д утсаар тайлбарласан юм. Хамт ажилладаг таван ажилтан нь ч түүнтэй хамт Шинэ Делиг орхиж энд иржээ. “Агаарын бохирдол ажлын бүтээмж бууруулаад зогсохгүй аз жаргалтай амьдрах аргагүй болгосон” хэмээн тэрбээр өгүүлэв.

Энэтхэгийн статистикийн

шинэ баримт материалаас үзвэл Дели хот оршдог бүс нутгийн эдийн засаг 2014-2015 онд найм гаруй хувиар өсчээ. Гэхдээ өнгөрсөн долоо хоногт нийслэлийн агаарт агуулаг дах бичил тоосонцрын хэм жээ Дэлхийн эрүүл мэндийн байгуул лагаас тогтоосон аюулгүйн хязгаараас 30 дахин хэтэрсэн. Агаарын бохирдлыг багасгахгүй бол өсөлт цаашид саарна хэмээн эдийн засагчид үзэж байна.

Бямба, ням гарагт Шинэ Делийн агаарын бохирдол дахин ихэссэн тул Энэтхэгийн Байгаль орчны сайд Анил Мадхав Дэйв онцгой нөхцөл үүсээд байгааг анхаарууллаа. Шинэ Делийн Ерөнхий сайд Арвинд Кежривал нийслэл хотыг “Хорт хийн камер”-тай зүйрлэв.

Ням гарагт ноён Кежривал агаарын бохирдлыг багасгах шинэ арга хэмжээ санаачиллаа. Нийслэлийн бүсэд барилгын ажлыг таван өдөр зогсоож, эмнэлэг, түргэн тусламжийн байгууллагаас бусад газарт дизель генераторын хэрэг лээг арван өдөр хориглов. Бадар-пур дахь нүүрсэн галлагаат цахилгаан станцыг 10 хоног хаажээ. Мөн сургуулиудыг гурав хоног амраан, автомашины бохир замуудыг тоос сорогчоор цэвэр лэхээр болжээ. Мөн иргэдийн хувийн автомашины хэрэглээг хязгаарлах арга

хэмжээг сэргээхээр төлөвлөж байгаагаа мэдэгдэв.

Байнга хүний хөлд дарагдаж байдаг өмнөд Делийн Кан захын кафе, хоолны газрууд бямба гарагт гайхмаар нам гүм байлаа. “Утаан манан дунд хэн л гадуур явав гэж” хэмээн нэгэн хоолны газрын эзэн өгүүлсэн юм. Эрх баригчид агаарын чанарыг сайжруулах ажил хийх гүй байгааг эсэргүүцсэн олон зуун хүн Шинэ Дели хотын төвд жагсаал зохион байгууллаа. Агаарын бохирдол спортын барааны бизнест нь хохирол учруулсан тул жагсаалд оролцохоор шийдсэнээ самар Шивдасани гэгч тайлбарлав. Тэрбээр “Гай түйтгэр гэж үүнийг л хэлнэ. Бизнесийг минь алж байна. Өөрийгөө биш юм аа гэхэд хүүхдүүдээ бодоод хотоос зайлах минь гэж боддог боллоо” хэмээн өгүүлэв.

Гайгүй амьдралтай иргэд нь агаарын бохирдлоос болж Делигээс дайжих нь ихсэж байгааг Эдийн засгийн өсөлтийн хүрээлэнгийн профессор Правакар сахуу анхааруулж байна. Байдал хэвээр үргэлжлэх аваас “Хотод үлдсэн хүмүүсийн амьдрал ч дордоно. Дели хотын эдийн засагт л муу” хэмээн тэр-бээр тайлбарлаж байна.

Дэлхийн банкнаас 2013 онд хийсэн судалгаагаар агаарын бохирдол Энэтхэгийн эдийн засагт жил бүр 40 гаруй тэрбум

ам.долларын хохирол учруулдаг аж. Энэ нь тус улсын ДНБ-ий гурван хувьтай тэнцэж байгаа юм. Энэтхэгийн нийслэлийн бохир агаартай холбоотой эдийн засгийн сөрөг үр дагавар хөрөнгийн зах зээл дээр ч илэрч эхэллээ. сүүлийн гурван жилд Шинэ Дели хотын орон сууцны үнэ дунджаар 21.7 хувиар унасныг MagicBricks үл хөдлөх хөрөнгийн индекс харуулж байна. Үл хөдлөх хөрөнгийн үнийн уналт цаашид хурдсах төлөвтэйг эдийн засагчид анхааруулсаар.

“Байрны түрээс зөвхөн өнгөрсөн онд 30 гаруй хувиар буурсан” хэмээн гадаадынханд байр хөлслөх ажил эрхэлдэг Mak Realtors брокерын компанийн Кажал Махижаны өгүүлэв. “Бохир агаараас болоод гадаа-дын иргэд нийслэл хотоос холхон амьдрах хүсэлтэй байна. сүү лийн үед энэтхэгчүүд ч ийм хандлагатай болсон” хэмээн бро-кер тайлбарлав.

Энэтхэгийн эдийн засагт бараа сүүдрээ тусгаж буй утаан манан агаар цэвэршүүлэгчийн наймааг өсгөсөн нь цор ганц сайн тал болж байна. Хатагтай Виас нийслэл хотоос нүүсэн бол эр нөхөр Жай Каннайан нь хямд үнийн агаар цэвэршүүлэгч борлуулдаг Smart Air компанийнхаа цэцэглэж буй бизнесийг эрхэлсээр Делид үлджээ.

ванесса Холдер, симеон керрТатвараас зайлсхийгчдыг

мөрдөн шалгах ажиллагаанд туслалцаа үзүүлэхгүй бол Tax Ha-ven буюу татварын хөнгөлөлттэй тусгай бүсийн хар жагсаалтад Арабын нэгдсэн Эмират улс (АНЭУ)-ыг багтаахаар олон улсын байгууллага сүрдүүллээ.

Уг сүрдүүлэг нь Арабын булангийн тус улсад хууль бус хөрөнгө цутгаж байна гэсэн хардлага өрнөдийн орнуудад ихэссэний илрэл болов. Татва-раас зайлсхийгчдын талаар мэдээлэл солилцох гэрээнд тус улс хараахан гарын үсэг зураагүй байгаа нь “сэтгэл түгшүүлэх шалтгаан” хэмээн Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллагын (OECD) албаны хүн тайлбарлав.

сүүлийн жилүүдэд тус холбооны улсад багтдаг долоон жижиг эмирт улс татвараас зайлс хийгчдын “диваажин” болон хувирсныг албаны хүмүүс шүүмжилж эхэллээ. Гаднын олон мянган компани бүрт гүүл сэн АНЭУ-ын татварын хөнгөлөлттэй тусгай бүс нь олон улсын санхүүгийн хяналт шалгалтаас мултрах таатай газар хэмээн шинжээчид үзэж байна.

эмиратыг хар жагсаалтад оруулахаар сүрдүүлэв

сири дэх iSiS-ийн “нийслэл”-ийг чөлөөлөх ажиллагаасимеон керр

АНУ-ын дэмжлэгтэй сирийн босогчид IsIs-ийн де-факто “нийслэл” - ракка хотыг эз лэх байлдааны ажиллагаа эхэлс -нийг мэдэгдлээ. Уг мэдэг дэл нь Иракийн дайчид Мосулд нэвтэрсэн байлдааны ажил-лагаатай зэрэгцэн жихад зэвсэгт бүлэглэлийн эсрэг шинэ фронт нээгдсэний тунхаг болов.

Байлдааны ажиллагааг эхлүүл сэн курд, араб дайчдын эвсэл - сирийн ардчилсан хүч (SDF) Ракка хотын иргэдэд хандан исламын алан хядагчид байрлаж буй газраас холдохыг ням гарагт уриалсан юм. Газар дээрх байлдааны ажиллагааг дэмжих АНУ-ын агаарын хүчинтэй хамтран ажиллах үүрэгтэй штабыг босогчид байгуулаад байна. “ракка хотыг чөлөөлөх түүхэн давшилтыг сирийн ардчилсан хүчний төв штаб эхлүүллээ” хэмээн тус хүчний төлөөлөгч Шейх Амад сирийн Айн Исса хотод хийсэн хэвлэлийн хурал дээр мэдэгдэв.

Иракийн Мосулыг эзлэх довтолгоо эхэлмэгц сирид байлдааны шинэ фронт нээхээр төлөвлөж байгаа талаар АНУ-ын албаны хүмүүс урьд нь мэдээлсэн. Америкчуудын мэдэгд лээс хойш долоо хоноод сирийн босогчид дээрх мэдэгд-лийг хийлээ. Бүр 2014 онд IsIs-ийн мэдэлд орсон Мосулыг эргүүлэн авах байлдааны ажиллагааг Иракийн зэвсэгт хүч өнгөрсөн долоо хоногт эхэлсэн. Гэвч хотын хүн ам шигүү суурьшсан хэсэгт исламын хэт даврагчид ширүүн эсэргүүцэл үзүүлж байгаагаас сирийн ардчилсан хүч яаралтай шинэ фронт нээх нь чухал болж хувирлаа.

Мосулыг чөлөөлөхөөр тулалдаж буй Иракийн арми, шийт дайчидтай харьцуулахад 2015 онд байгуулагдсан сирийн ардчилсан хүч нь хүн хүч, зэвсэг техникийн хувьд сул. Мөн раккаг эргүүлэн авах байлдааны ажиллагаа нь умард Иракийн нутагт зэвсэгт босогчдыг санхүүжүүлэн сургаж буй хөрш Турк улстай эвдрэлцэх шалтгаан болж болзошгүй. Учир нь сирийн ардчилсан хүч хотыг чөлөөлөх ажиллагаанд оролцох Туркийн саналыг няцаасан юм.

сирийн ардчилсан хүчний босогчдын үндсэн хэсэг нь тус улсын курдуудын Ардын хамгаалалтын анги (YPg)

хэмээх Курдистаны армийн дайчдаас бүрддэг. Уг арми нь сирийн Ерөнхийлөгч Башар Асадын дэглэмийг эсэргүүцэгч зэвсэгт бүлэглэлүүд дотроос хамгийн үр дүнтэй нь хэмээн Вашингтон үнэлж ирлээ.

Гэтэл Анкара тус байгуул-лагыг Турк дэх Курдистаны ажилчны намтай (KPP) сүл бэлд-дэг алан хядагч байгуул лага хэмээн үздэг. Крр нь Тур кийн Засгийн газрын эсрэг тэмцэл өрнүүлсээр 30 гаруй жил болж байна. YPg-ийн зэвсэгт бүлэглэлүүд сүүлийн хэдэн сард зүүн умард сирийн нутаг дэвсгэрийг IsIs-аас амжилттай чөлөөлж байгаа. Уг амжилт нь Турктэй хил залгаа нутагт курдуудын де-факто улс үүсгэх аюултай хэмээн Анкара болгоомжилж байна.

Анкара нь зүүн өмнөд хилээ хамгаалах үүднээс цэргийн оролцоогоо өргөжүүлж, силопи орчимд танк, хүнд артиллери байршуулж эхэлсэн. Туркийн нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдалд аюултай нөхцөл үүслээ гэж үзэх тохиолдолд сирийн нутагт, газар дээрх байлдааны ажиллагаа явуулна хэмээн Анкара сүрдүүлсэн юм.

Туркийн 1000 хүний бүрэлдэхүүнтэй зэвсэгт хүчийг Иракийн зөвшөөрөлгүйгээр Мосул хотын орчимд байрлуулснаас үүдэн Анкара, Багдадын харилцаа хурцдаад байгаа.

Мосулыг чөлөөлөхөөр дайтаж буй Иракийн арми тус хотын дорнод дүүргүүдийг алан хядагчдаас чөлөөлж байна. Гэвч IsIs-ийн дайчид хотод тэсрэх төхөөрөмж бүхий занга тавьж, бэхлэлт босгосон нь чөлөөлөх ажиллагааг удаашруулсан юм. Жихад дайчид мөн энгийн иргэдийг амьд бамбай болгон ашиглаж байна.

Ням гарагт Мосулын хоёр ч газар амиа золиослогч өөрийгөө тэсэлснээс болж хотын олон арван энгийн оршин суугч амь үрэгдлээ. Үүний нэг нь Багдадын умард самарра дүүрэг дэх шийт шашны сүмийн орчимд тэсрэх бодисоор дүүргэсэн түргэн тусламжийн машиныг дэлбэлсэн. Нөгөө нь хуучин удирдагч саддам Хусейны төрсөн нутаг Тикрит голын эрэг дэх хотод авто ма шин дэлбэлснээс энгийн ир гэд, цагдаагийн ажилт нууд амь үрэгд-сэн байна.

тайлбарлалаа. Данс бүртгэлийн мэдээллийг автоматаар солилцох тухай OECD-ийн “Нийтлэг тайлангийн стандарт”-ыг 2018 оноос мөрдөж эхлэхээр тус улс саяхан амласан. Үүнтэй уялдан уг ажилтан “Оршин суудаг улсаа нууцалсан нь илэрнэ гэхээс айсан хүмүүс манай энд бужигналдаж байгаа” талаар өгүүлсэн юм.

АНЭУ-ын худалдааны чөлөөт бүс дэх санхүүгийн ажиллагааг нэг бүрчлэн бүртгэж, тайлагнаж байх шаардлагыг газрын тосоор баялаг Абу-Дабигийн сангийн

Хөгжингүй 20 улсаас бүрддэг OECD нь хамтран ажил-лахаас татгалзсан татварын хөнгө лөлттэй бүсүүдийн хар жаг саалтыг ирэх оны дол ду-гаар сар гэхэд бэлэн болгохоор төлөвлөжээ. Дэлхийн санхүү-гийн хямралын дараахан эхэлсэн татвараас бултагчидтай тэмцэх ажил энэ онд “Панамын баримт” нийтэд ил болсны ачаар дахин эрчээ авлаа.

Дөрөвдүгээр сард дэлхий даяар задарсан баримтуудын ачаар shell company буюу түр гүйлгээ хийх зорилгоор байгуул-сан үй олон компанийн нэр илэрсэн юм.

Хамтран ажиллахаар зөв-шөөр сөн улсын тоонд уг гэрээнд өнгөрсөн сард гарын үсэг зурсан Панам орж байгаа. Панам гэрээнд нэгдсэн нь Дубай болон бусад санхүүгийн томоохон төвүүдэд хууль бус мөнгө улам ихээр цутгана гэсэн түгшүүрийг ихэсгэж өглөө. Эдүгээ АНЭУ л “сэтгэл зовоож байна” хэмээн OECD-ийн Татварын бодлогын төвийн захирал Паскаль сен-Аман тайлбарлав. “Одоо Дубай шиг газруудад л мөнгө цутгах эрсдэл ихэснэ. Учир нь Швейцарь хэдийнэ зохих арга

хэмжээ авсан” хэмээн олон улсын хууль зүйн Pinsent Masons компанийн татварын бодлого хариуцсан захирал Жэйсон Коллинз өгүүллээ.

Дубайд чөлөөт худалдааны бүс, хэт бага татвар, нууц хадга-лах амлалт, үлбэгэр хууль зүй зэрэг таатай оффшор орчин бүрдсээр байгааг Tax Justice Network судалгааны байгууллага анхааруулав. Үүний зэрэгцээ Дубай нь санхүү, арилжааны хууль зүй, гаднын санхүүгийн гэмт хэрэгтэй холбоотой асуу-далд “Юу ч мэдэхгүй, юу ч хараагүй, юу ч асуухгүй” гэсэн соёлтой улс хэмээн тус байгуул-лага тайлбарласан юм.

АНЭУ гэрээнд гарын үсэг зурахгүй бол татвараас бултаг-чидтай хийх олон улсын тэмцэл үр дүнгүй болно. Тус улс хамт ран ажиллахаас татгалзах тохиолдолд авах хориг арга хэмжээг “Их 20”-ийн гишүүд хараахан тодорхойлж амжаагүй байгаа.

“АНЭУ-д далд өрнөдөг бүхнийг илчлэх шаардлагыг хүмүүс тавьдаг болчихлоо. Цаашдаа ч дарамт шахалт ихсэх шинжтэй” хэмээн тус улсын татварын албаны нэгэн ажилтан

яам тавьж ирлээ. Гэхдээ эмирт улсууд уг шаардлагыг биелүүлэхээр гэрээ байгууллаа ч амьдрал дээр үр дүн муутай өнгөрнө хэмээн мэргэжилтнүүд шүүмжилж байна. Шүүмжийн хариуд тус яам тайлбар өгсөнгүй.

Эмирт улсууд хоорондоо тохиролцож чадахгүй байлаа ч АНЭУ олон улсын хамтын ажиллагаанд нэгдэж таарна хэмээн Tax Justice Network-ийн судалгаа хариуцсан захирал Алекс Кобем өгүүлэв. “санхүүгийн ажиллагааг ил

тод болгох олон улсын хүчин чармайлтад нэгдэж буйгаа АНЭУ мэдэгдэх мөртлөө ажил хэрэг дээр хэрэгжүүлэхгүй л өнгөрнө” хэмээн тэрбээр таамаглав.

АНУ-д боломж олгож байгаа учраас хар жагсаалтад бүртгэх шалгуур өөрөө ч “сул, үр дүнгүй” зүйл хэмээн ноён Кобем өгүүллээ. Тэрбээр татвараас зайлсхийх явдалтай тэмцэх олон улсын хүчин чармайлтыг АНУ батлаагүй хэвээр байгааг анхааруулсан юм.

Шинэ Делийн агаарт агуулагдах бичил тоосонцрын хэмжээ Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас тогтоосон хязгаараас 30 дахин хэтэрчээ.

Дубай гадны санхүүгийн гэмт хэрэгтэй холбоотой асуудалд “Юу ч мэдэхгүй, юу ч хараагүй, юу ч асуухгүй” гэсэн соёлтой улс.

BBM©

11

Эдийн засаг

2016.11.08, МЯГМАр ~ №233 (511) ЗАсГИйН ГАЗрыН МЭДЭЭ

» ХӨРӨНГИйН ЗАХ ЗЭЭл

10.9Тэрбум төгрөг. Монголын хөрөнгийн биржийн өнгөрсөн долоо хоногийн арилжаагаар нийт 10.9 тэрбум төгрөгийн гүйлгээ хийжээ. Өдөрт дунджаар 2.7 тэрбум төгрөгийн гүйлгээ хийсэн байна.

» НИйГМИйН ХАлАМЖ

66.1Тэрбум төгрөг. Нийгмийн халамжийн үйлчилгээ болон хөнгөлөлтөд энэ оны эхний есөн сард 66.1 тэрбум төгрөг олгожээ. Энэ нь өмнөх оны мөн үеийнхээс 1.1 тэрбум төгрөг буюу 1.7 хувиар өссөн дүн.

» БИЗНЕС ЭРХлЭлТ

25.4Сар. Жижиг, дунд бизнес эрхлэгчдэд олгож буй зээлийн дундаж хугацаа 25.4 сар байгааг Монголбанкны тайланд дурджээ.

» ТҮҮХИй Эд

45.92Ам.доллар. “Brent” төрлийн газрын тосны ханш 0.7 хувиар суларч, баррель нь 45.92 ам.долларт хүрлээ. West Texas-ийн ханш 0.9 хувиар хямдарч, 44.4 ам.доллартай тэнцсэн байна.

» ХӨРШ

6.3Хувь. БНХАУ-ын эдийн засаг энэ онд 6.5, 2017 онд 6.3 хувиар тэлнэ гэж шинжээчид таамаглаж байна.

» дЭлХИйд

4.2Тэрбум төгрөг.“Starbucks”-ийн үйл ажиллагааны ашиг аравдугаар сард эцэслэсэн санхүүгийн жилд 16 хувиар өсөж, 4.2 тэрбум ам.долларт хүрчээ.

4.9Хувь. АНУ-д өнгөрсөн сард 161 мянган ажлын байр шинээр бий болжээ. Тус улсын ажилгүйдлийн түвшин 4.9 хувьд хадгалагдав.

320Сая ам.доллар. Германы “Commerzbank” гуравдугаар улиралд 320 сая ам.долларын алдагдал хүлээсэн байна. » САНХҮҮГИйН ТОльЭрсдэлгүй хүү (Risk free rate) Онолын хувьд (тэг эрсдэлтэй) эрсдэлгүй хөрөнгө оруулалтын өгөөжийн хүү. Тодорхой заасан хугацаанд хөрөнгө оруулалтын хүү огт эрсдэлгүй гэж хөрөнгө оруулагчдын үзэж буй хүү. Амьдралд огт эрсдэлгүй хүү гэж байдаггүй. Найдвартай хөрөнгө оруулалт ч эрсдэлтэй байдаг.

згм ТОвЧХОН

АНУ доллар 2413.08 Евро 2668.87 Япон иен 23.10

ОХУ рубль 37.75

БНХАУ юань 356.16 БНСУ вон 2.11

вАЛЮТыН ХАНш

зАсАг дАРгА яРЬж БАйНА

Б.Баяртогтох@bayartogtokhZGM

Шинжлэх ухаан, технологийн парк байгуулахаар төлөвлөж байна

Орхон аймгийн Засаг дарга Д.Батлуттай ярилцлаа. “Ирэх дөрвөн жилийн хугацаанд хэрэг-жих бодлого, хөтөлбөрийн гол цөм нь “Хүний хөгжил”-д чиглэж байгаагаараа онцлог юм” хэмээн тэрбээр тодотгов.

-аймгуудын өрсөлдөх чад-варын 2015 оны тайлангийн үр дүнгээс харахад Орхон өрсөлдөх чадвараар тэргүүлсэн хэвээр байна. Харин аймгийн хэмжээнд тулгарч буй бэрх-шээл дотор ажлын байрыг нэмэгдүүлэх талаар дурдсан байсан. танайд ажлын байрны хүртээмж ямар түвшинд байна вэ?

-Ажлын байрны олдоц орон нутгийн хэмжээнд тулгамдсан асуудлын нэг. Улсын хэмжээнд эдийн засгийн нөхцөл байдал хүндэрсэн тул олон аж ахуйн нэгж ажлын байраа цомхотгож, зарим нь үйл ажиллагаагаа зогсооход хүрч байна. Ер нь нөхцөл байдал амаргүй байгаа. Жишээ хэлэхэд, манай аймагт олон жилийн турш үйл ажиллагаа явуулж ирсэн “Эрдэнэт хивс” компани эдийн засгийн байдлаас шалтгаалж, ажлын байраа танасан. Энэ нь хямралын эсрэг авч буй компанийн арга хэмжээ боловч иргэдийн амьдралд хүндээр буух шийдвэр. Манай аймагт ажилгүйдлийн түвшин 5.4 хувьтай байна. Орон нутагт үйл ажиллагаа явуулж байгаа төр, хувийн хэвшлийн аж ахуйн нэгжтэй ажлын байрны олдцыг нэмэгдүүлэх, тогтвортой байлгах тал дээр хамтарч асуудлыг шийдвэрлэхээр зорьж байгаа. Энэ хүрээнд зарим аж ахуйн нэгжийн төлөөлөлтэй уулзаж, нөхцөл байдлаа ярилцсан. Мөн аймгийн Засаг даргын Тамгын газар, Үйлдвэрчний эвлэлийн холбоо болон “Ажил олгогч эздийн холбоо” төрийн бус байгууллагатай хамтран “Орон нутгийн нийгмийн түншлэл”-ийг бэхжүүлэх буюу ажлын байрыг хадгалах, цалин, орлогыг бууруулахгүй байх, хямралын үед төр, хувийн хэвшил хамтарч уян хатан бодлого баримтлах чиглэлээр “санамж бичиг” байгуулсан.

-Эдийн засаг агшиж байгаа учраас ажилгүйдлийн түвшин нэмэгдэх хүлээлт өндөр байна.

-Тийм ээ. Эдийн засгийн өсөлт удааширч, бизнесийн үйл ажиллагаа үндсэндээ хумигдах эрсдэлд ороод байна. Энэ үед ажилгүйдлийн түвшин нэмэгдэх эрсдэл байгаа. Гэхдээ

Бодлогын гол цөм нь “Хүний хөгжил”-д чиглэнэ

бид үүсээд буй нөхцөл байдлыг хүлээн зөвшөөрч, эвлэрэх бус, гарц, боломж, бололцоог өөрсдийн түвшинд хайж байна. Бодож, төлөвлөж байгаа ажлууд бий. Өнгөрсөн хугацаанд бүтээн байгуулалт орон даяар эрчимжсэн. Харин хүний хөгжлийн асуудал үндсэндээ орхигдсон тал бий. Энэ нь бодлогын алдаа болсон. Тиймээс хүндээ чиглэсэн бодлогыг бид хэрэгжүүлэхээр зорьж байна. Хүн бол үнэт капитал. Энэ утгаараа ямар ч асуудлын төвд хүн байх учиртай.

-ажлын байрыг нэмэгдүүлэх, иргэдээ ажилтай, орлоготой байлгахад орон нутгийн зүгээс хэрхэн анхаарч ажиллахаар төлөвлөж байна вэ?

-Иргэн ажилтай, орлоготой байна гэдэг хамгийн чухал. Ингэснээр нийгмийн сөрөг үзэгдэл буурна. Тиймээс тухайн өрх айлаас нэг ч гэсэн хүнийг ажлын байртай болгохоор зорьж байна. Мөн өрхийн бизнес эрхлэх хүсэл, тэмүүлэлтэй ч арилжааны банкны шалгуур үзүүлэлтийг хараахан хангаж чадахгүй байгаа өрхүүдийг дэмжиж, итгэлцлийн үндсэн дээр таатай нөхцөлтэй зээлд хамруулж, бичил бизнесийг дэмжихээр төлөвлөн ажиллаж байна. Үүний үр дүнд иргэдийн орлого нэмэгдэж, амьдралд нь илүү эерэг боломж бүрдэнэ гэж харж байгаа. Дээр дурдсан ажлын байрыг хадгалах, цалин, орлогыг бууруулахгүй байхыг зорьсон санамж бичиг нь орон нутгаас хэрэгжүүлэх гэж буй “Эрдэнэтчүүд бид эрдэнэтчүүддээ хайртай” хөтөлбөрийн зорилттой уялдаж байгаа юм. Хөтөлбөр нь нэг өрхийн нэг гишүүнийг ажлын байраар хангахад чиглэгдэж байгаа. Тухайлбал, Орхон аймагт хөдөлмөр эрхэлдэггүй 2380 өрх бий. Тэдний нэг гишүүнийг ажлын байраар хангахыг зорьж байна.

-Хүний хөгжлөөс улсын хөг ж и л ша л т га а л даг. Нийг мийн халамжийг хавт-гай руул сан, иргэдээ бэлэнчлэх сэтгэлгээнд сургаснаас үүдэж сэтгэлгээ ний ядуурал газар авсан гэж хэлж болно. Орхон аймгийн хувьд иргэдийнхээ өрсөлдөх чадварыг дээшлүүлж, хувь хүнийг хөгжүүлэхэд ихээхэн анхаарч байна гэж ойлголоо.

-Хүнээ сэтгэлгээний ядуурлаас гаргах хэрэгтэй байна. Угтаа хүний хувьсан өөрчлөгдөх хөгжлийг түргэтгэж чадсанаар нийгмийн амьдрал сайжирна. Хотууд маань хогтой, шороотой байна гэдэг. Үүнийг бий болгож байгаа нь хүн. Иргэнийхээ хандлага, соёлыг өөрчлөх, хөгжүүлэх, мэдээлэлд ойрхон байлгах хэрээр тэнд гарч буй хог түүх зардал, цаг хугацаанд хэмнэлт гарна. Жижиг мөртлөө том асуудлыг шийдэх эхлэл гэж үүнийг би хувьдаа харж

байгаа. Бид хүнээ хөгжүүлж байж цаашаа алхах ёстой. Тэр ч утгаараа хүний хөгжлийг дээдэлж үзэх ёстой. Тиймээс иргэдэд илүү боломж олгох чиглэлээр ажиллах хэрэгцээ, шаардлага их байна.

-Орхон аймаг дунд болон урт хугацааны хөгжлийн зураг лалаа хэрхэн томъёолж байгаа вэ?

-Манай МАН-ын мөрийн хөтөлбөрт ч энэ талаар дэл-гэрэнгүй тусгагдсан байгаа. Бид бүхэн орон нутгийнхаа онцлогт нийцүүлж, тодорхой судалгааны үндсэн дээр шинжлэх ухаан, технологийг түлхүү хөгжүүлэхээр хөгжлийн бодлогоо төлөвлөж байна. Тодруулбал, шинжлэх ухаан, технологийн парк байгуулахаар бэлтгэл ажилдаа орсон. Эрдэнэт хотыг оюуны боловсрол өндөр, хүн амын төвлөрөл ихтэй, харьцангуй үйлдвэрлэл хөгжсөн газар гэж үздэг. Энэхүү нөөц боломж, бололцоондоо түшиглэж, бэлэн байгаа шинжлэх ухаан, технологийн бааз сууриа ашиглан дээрх зорилтоо ажил хэрэг болгох нь чухал байна. Бид нэмүү өртөг шингээсэн нэг ч гэсэн техник, технологийн эд анги, дагалдах бүтээгдэхүүнийг экспортлох ёстой.

-Энэ хүрээнд хувийн хэв-шилтэй яаж хамтарч ажиллах вэ. ажил ямар шатандаа явж байна вэ?

-Шинэ үйлдвэрлэлийн технологи нэвтрүүлж, түүнийгээ нутагшуулах, улмаар хувийн хэвшилтэй холбож, хамтын ажиллагаа өрнүүлэхээр төлөв-лөж байна. Хувийн хэвшлийн санал, санаачилга хамгийн чухал. Бидний зүгээс бодлогын түвшинд бүх талаар дэмжиж ажиллана. Гол ажлыг нугалах, бодит үр дүнг хүртэх нь хувийн хэвшил гэж ойлгож байгаа. Үүний цаана ажлын байр бий болж, иргэдийн орлого нэмэгдэж байх учиртай. Орон нутгийн уул уурхайгаас хэт хамааралтай байдал багасна. Тогтвортой орлого бий болж, эдийн засаг төрөлжиж эхэлнэ. Ийм олон нааштай үр дүн хүлээж байна.

-Орхон аймгийн хувьд 100 гаруй мянган хүн амтай, газар нутгийн хувьд бусад аймагтай харьцуулахад хамаагүй бага. Өдрөөс өдөрт өргөжин тэлж байгаа танай аймаг хот төлөв-лөлтийн ямар бодлого, зарчим баримталж байна вэ?

-Хотын анхны төлөвлөлт, бааз суурийг нэлээн сайн анхаарах шаардлагатай байна. Ерөнхий буюу том зургаар нь авч

үзвэл хотын төлөвлөлт хэвээр хадгалагдана. Тодорхой түвшинд өнөөдрийн нөхцөл байдалд тулгуурласан өөрчлөлт хийнэ. Тийм шаардлага ч үүсэж байна. Түүнээс зарчмын хувьд томоохон өөрчлөлт бол хийхгүй. Зарчмын өөрчлөлт хийнэ гэдэг нь бодлого алдагдах эрсдэлтэй. Хэсэгчилсэн төлөвлөгөө, дахин төлөвлөлтийн ард ашиг сонирхлын зөрчил, хот төлөвлөлт алдагдах сөрөг нөлөө гарч байна. Анх гаргасан хот төлөвлөлтөд тулгуурлаж, зарим авах шаардлагатай өөрчлөлт хийх нь зөв юм болов уу.

-Эрдэнэт, Дархан хот гэж бид ярьж хэвшсэн. Гэтэл одоогийн хуулиараа аймгийн статустай байгаа. таны хувьд Орхоныг хотын статустай болгох талаар ямар байр суурьтай байж ирсэн бэ?

-Ер нь бол хот болох ёстой. Ингэснээр төрийн үйлчилгээний иргэдэд хүрэх хүртээмж нь нэмэгдэнэ. Бие даах хэрээр олон давуу тал бий болно. Орхон аймгийн хувьд газар нутаг багатай. Манай аймгийн гэр хорооллын зах нь Булганы газар нутагтай нийлж байна. Хотын статустай болсноор үйл ажиллагаа явуулах цар хүрээ ч тэлнэ. Иргэдэд хүрэх төрийн үйлчилгээ илүү хүртээмжтэй болно.

-та аймгийн Засаг даргаар томилогдон 100 хоногийн хугацаанд хийж хэрэгжүүлсэн ажлуудаа олон нийтэд танил-цуулсан. “Эрдэмтдийн зөвлөл” байгуулсан нь анхаарал татаж байна. Энэ нь таны дээр дурд сан Шинжлэх ухаан, техно логийн парк байгуулах төсөлтэй холбоотой гэж ойлгож болох уу?

-Тийм ээ. Засаг даргын дэргэдэх “Эрдэмтдийн зөвлөл”-ийг байгуулсан. Манай аймагт 50 гаруй эрдэмтэн, доктор бий. Тэдний санал, санаачилгыг орон нутгийн бодлого, шийдвэрт тусгах зорилготой. Зөвлөл маань есөн хүний бүрэлдэхүүнтэй ажиллана.

-танай аймагт “түрээсийн орон сууц” хөтөлбөр ямар шатанд хэрэгжиж байна вэ?

-Засгийн газраас хэрэгжүүлж буй “Түрээсийн орон сууц” хөтөлбөрийг хөдөө орон нутгаас Орхон аймаг анх удаа эхлүүлсэн. Ингэхдээ Орон нутгийн

хөгжлийн сангийн хөрөнгөөр “Түрээсийн орон сууц”-аа бүрдүүлсэн нь давуу талтай юм. “Түрээсийн орон сууц” хөтөлбөрийг хэрэгжүүлэхтэй холбоотойгоор Засаг даргын орлогчоор ахлуулсан ажлын хэсэг байгуулагдаж, 34 орон сууцыг ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэн, залуу гэр бүл, төрийн албан хаагч, хувийн хэвшилд ажиллаж буй иргэдэд олголоо. Орон сууц олголтыг Засгийн газраас гаргасан журмын дагуу сугалааны аргаар явуулсан юм. Түрээсийн орон сууц олгох ажил ирэх жилүүдэд ч үргэлжилнэ.

-Орхон аймаг агаарын бохир долтой хэрхэн тэмцэж байна вэ?

-Орхон аймгийн гэр хороол-лын 14 мянган өрх жилд дунджаар 30 мянган тонн түүхий нүүрс түлдэг. Энэ нь агаарын бохирдлыг үүсгэж буй гол эх үүсвэр юм. Иймд Дархан-Уул аймгийн “Нако түлш” компаниас хагас коксжсон нүүрс авахаар гэрээ, хэлэлцээ хийлээ. Үүний хүрээнд гэр хорооллын 14 багийн 16 цэгт хагас коксжсон нүүрсийг түүхий нүүрсний үнээр борлуулж байна. Тодруулбал, 25 кг-ын савалгаатай хагас коксжсон нүүрс 3000, 40 кг-ынх нь 4500 төгрөг байна. Энэ жил бид 10 мянган тонн хагас коксжсон нүүрс авахаас эхний 70 тонн нь ирээд байгаа. Хагас коксжсон нүүрс нь утаагүй, үнэргүй бөгөөд илчлэг өндөртэй, удаан шаталттай, эдийн засагт хэмнэлттэй юм. Өвлийн агаарын бохирдолтой тэмцэж буй ажлын нэг нь энэ. Мөн хоёр тарифт тоолуурыг Дэнж, Эрдэнэ, Баян-цагаан, Говил багт олгоод байна.

-Гадаад хамтын ажил ла-гаа гаа өргө жүүлэх, экс пор тод чиг лэсэн бүтээг дэхүүн үйлд-вэр лэхэд ямар аж ил са наа чилж, хийж хэрэг жүүлэв?

-Өнөөдрийн байдлаар Орхон аймаг зургаан улсын 10 хоттой ах, дүүгийн найрамдалт харил-цаатай ажиллаж байна. Үүнийг өргөжүүлэх зорилгоор Засаг даргын Тамгын газар олон улсын төсөл хөтөлбөрийг орон нутагтаа татан хэрэгжүүлж, хамтран ажиллах зорилгоор “Гадаад харилцааны алба” байгууллаа. Энэ алба гурван хүний бүрэл-дэхүүнтэй ажиллана. Би ажлаа хүлээж авснаас хойш БНЧУ, БНЭУ-ын Элчин сайд болон Азийн хөгжлийн банкны удирдлагуудыг хүлээн авч, уулзан орон нутагтаа томоохон хөрөнгө оруулалт татах, хамтран ажиллах талаар санал солилцсон. Мөн өнгөрсөн есдүгээр сард БНсУ-ын Шихэн хотод айлчилж найрамдалт харилцаа тогтоох эхний гэрээ, хэлэлцээ хийлээ. Өнгөрсөн хугацаанд олон ажил эхлүүлж, Засаг даргын 2016-2020 оны Үйл ажиллагааны хөтөлбөр, төлөвлөгөөгөө батлууллаа. Ирэх дөрвөн жилийн хугацаанд хэрэгжих бодлого, хөтөлбөрийн гол цөм нь “Хүний хөгжил”-д чиглэгдэж байгаагаараа онцлог юм.

Хөрөнгийн зах зээлийн голлох үзүүлэлтүүд 10 дугаар сард бууралттай байснаас гадна нийт хувьцааны арилжаа энэ оны хамгийн бага хэмжээнд хүрснийг шинжээчид хэлж байна. Хөрөнгийн зах зээлийн нийт үнэлгээ нэг их наяд 329.23 тэрбум төгрөгт хүрсэн нь өмнөх сараас 58.46 тэрбум төгрөг буюу 4.2 хувиар буурсан дүн юм. Үнэлгээний бууралтад компаниудын хувьцааны ханшийн уналтаас гадна "Багануур"-ын нэмж гаргасан

ХӨРӨНгИйН зАХ зээЛ

Хувьцааны арилжаа хамгийн бага түвшинд хүрчээм.дэлгэрмааШинжээч

хувьцааг бүртгэлээс хассан нь нөлөөлсөн байна. Үнэт цаасны арилжааг харвал 940.1 мянган ширхэг үнэт цаас арилжиж 38.8 тэрбум төгрөгийн дүнд хүрсэн ч үүний 99.4 хувийг Засгийн газрын бондын арилжаа, үлдсэн 0.6 хувийг хувьцааны арилжаа бүрдүүлжээ. Тайлант хугацаанд ердөө 240.7 сая төгрөгийн хувьцаа арилжсан нь оны хамгийн бага дүн юм. Мөн зах зээлийн чиг хандлагыг илэрхийлэгч "Топ-20" индекс энэ оны зургадугаар сараас хойш анх удаа 10 мянган нэгжийн түвшин рүү буурчээ. сарын дүнгээр индекс гурван сар дараалан буурч байна.

» Олон улсын төсөл хөтөлбөрийг орон нутагтаа татан хэрэгжүүлж, хамтран ажиллана.

» “Түрээсийн орон сууц” хөтөлбөрийг хөдөө орон нутгаас Орхон аймаг анх удаа эхлүүлсэн.

» Орхон аймагт хөдөлмөр эрхэлдэггүй 2380 өрх байна. Тэдний нэг гишүүнийг ажлын байраар хангахыг зорьж байна.

засаг даргын дэргэдэх

“эрдэмтдийн зөвлөл”-ийг байгуулсан

Эдийн засаг

12 ЗАсГИйН ГАЗрыН МЭДЭЭ 2016.11.08, МЯГМАр ~ №233 (511)

Ам.долларын ханш чангарлаа

99903584, 99903581

Ам.долларын спот ханш сүүлийн нэг сард (нэгжээр)

АНУ-ын Холбооны мөрдөх товчооноос Хиллари Клинтоны эсрэг мэдүүлэгт нэмэлт мөр дөн байцаалт явуулахгүй гэж мэдэгд-лээ. Үүнээс үүдэн Клинтоны нэр хүнд эргэн сэргэв. Энэ нь тус ул сын мөнгөн тэмдэгтийн ханш бо лоод хөрөнгийн зах зээлийг ч дэмж сэн. Ам.долларын ханш да ваа гарагт эргэн чангарлаа. Иен тэй харьцах ам.долларын ханш нэг хувиар өссөн байна. Мөн тус улсын хөрөнгийн зах зээ лийн индексүүд дээшилсэн. Хувь цааны зах зээлийн жишиг

ин декс S&P 500 futures есөн өдөр да раа лан буураад байсан. Энэ нь сүү лийн 35 жил дэх хамгийн удаан үргэлжилсэн уналт бо-лов. Харин тус индекс шинэ до лоо хоногт 1.2 хувиар тэллээ. Аме ри кийг даган Ази, Номхон да лайн хөрөнгийн зах зээлийн индек сүүд чангарсан байна. Бүс нутгийн жишиг индекс гэ хэд 0.7 хувиар дээшиллээ. Хөрөнгө оруулагчид АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуулийн таамаг, мэдээлэлд анхаарлаа хандуулж байна.

98.500

98.000

97.500

97.000

97.49111/07

мОнгОлд үйл аЖиллагаа Явуулдаг гадаад КОмПаниуд

ТҮҮХИй Эд

нЭР сИмБОЛ нЭгЖ ХанШ ($) өөРЧЛөЛТ % ОгнОО

аЛТнЫ сПОТ XAU унци 1287.54 -1.34% 11/7/2016

Цагаан аЛТ PLA унци 993.8 -1.07% 11/7/2016

мөнгө SIA унци 18.185 -1.01% 11/7/2016

ЗЭс (COMEX) HGA фунт 229.3 +1.24% 11/7/2016

ТөмРИЙн ХҮДЭР TIOA тонн 65.65 +3.11% 11/7/2016

WTI ТОс CLA баррель 44.66 +1.34% 11/7/2016

БРЕнТ COA баррель 46.08 +1.1% 11/7/2016

БЕнЗИн XBA 138.33 +0.34% 11/7/2016

БаЙгаЛИЙн ХИЙ NGA Mmbtu 2.835 +2.46% 11/7/2016

нҮҮРс (NYMEX) QZA тонн 40 -1.23% 11/7/2016

нҮҮРс (NEW CASTLE) XWA тонн 106.75 +3.64% 11/7/2016

ЭЛсЭн ЧИХЭР SBA фунт 0.217 +1.16% 11/7/2016

БуДаа RRA центнер 9.83 -0.56% 11/7/2016

БууДаЙ WA бушель 414.75 +0.12% 11/7/2016

КаКаО CCA тонн 2532 -3.84% 11/7/2016

КОФЕ KCA фунт 1.713 +3.44% 11/7/2016Энэхүү ханшийн мэдээлэл нь хүснэгтэд заасан өдрийн 15 цагийн байдлаарх дүн тул үүнээс хойш өөрчлөгдсөн байх боломжтой.

нЭР сИмБОЛ ХанШ (нэгж) өөРЧЛөЛТ өөРЧЛөЛТ % ОгнОО

NASDAQ COMPOSITE CCMP 5046.371 -12.04 -0.24% 11/7/2016DAX INDEX DAX 10395.67 +136.54 +1.33% 11/7/2016TORONTO STOCK EXCHANGE SPTSX 14509.25 -74.17 -0.51% 11/7/2016S&P/ASX 200 AS51 5250.801 +69.98 +1.35% 11/7/2016S&P 500 INX 2085.18 -3.48 -0.17% 11/7/2016SHANGHAI COMPOSITE SHCOMP 3133.333 +8.02 +0.26% 11/7/2016DOW JONES INDUSTRIAL AVERAGE INDU 17888.28 -42.39 -0.24% 11/7/2016TOP 20 MSETOP 10873.66 -1.33 -0.01% 11/7/2016FTSE 100 UKX 6798.42 +105.16 +1.57% 11/7/2016HANG SENG HSI 22801.4 +158.78 +0.7% 11/7/2016NIKKEI 225 NKY 17177.21 +271.85 +1.61% 11/7/2016

▼▲▼ ▲▼▲▼▼ ▲▲ ▲

RIO TINTO RIO ASX AUD

WOLF PETROLEUM WOF ASX AUD

PETRO MATAD MATD LON GBX

ASPIRE MINING AKM ASX AUD

GUILDFORD COAL GUF ASX AUD

PROPHECY DEVELOPMENT PCY TSX CAD

TURQUOISE HILL RESOURCES TRQ TSX CAD

SOUTHGOBI RESOURCES SGQ TSX CAD

XANADU MINES XAM ASX AUD

ENTREE GOLD ETG TSX CAD

дЭлХИйН ГОллОХ ИНдЕКСҮҮд

Тухайн өдөр арилжаалагдсан хувьцаа

нЭР сИмБОЛ БИРЖ ВаЛюТ ХанШ өөРЧЛөЛТ % ОгнОО

53.92 +1.14% 11/7/2016

0.015 -6.25% 11/7/2016

3.325 +2.31% 11/7/2016

0.033 -5.71% 11/7/2016

0.013 -7.69% 11/7/2016

3.23 +2.54% 11/7/2016

3.92 -3.21% 11/7/2016

0.4 +14.29% 11/7/2016

0.185 +2.78% 11/7/2016

0.4 +17.65% 11/7/2016

мОнгОлЫн хөрөнгийн БирЖ

нЭР сИмБОЛ ХанШ (нэгж) өөРЧЛөЛТ % ОгнОО

i АНгИЛАЛд 5 кОмпАНИйН НИйТ 6,704 шИРХэг ХУвЬЦАА 4,385,682 ТӨгРӨгӨӨР АРИЛжИгдсАН БАйНА.аПу ХК APU 396.6 -0.85 % 11/7/2016гОВЬ ХК GOV 9065 0.44 % 11/7/2016ДаРХан нЭХИЙ ХК NEH 20000 -0.50 % 11/7/2016сҮҮ ХК SUU 130.41 -3.40 % 11/7/2016ТаЛХ ЧИХЭР ХК TCK 19000 5.26 % 11/7/2016ii АНгИЛАЛд 8 кОмпАНИйН НИйТ 7,487 шИРХэг ХУвЬЦАА 7,483,142 ТӨгРӨгӨӨР АРИЛжИгдсАН БАйНА.БаганууР ХК BAN 2185 15.00 % 11/7/2016гуТаЛ ХК GTL 13090 0.15 % 11/7/2016ЖЕнКО ТуР БюРО ХК JTB 62.45 -6.37 % 11/7/2016мОнгОЛЫн ЦаХИЛгаан ХОЛБОО ХК MCH 600 0.00 % 11/7/2016мОнгОЛ ШууДан ХК MNP 277.84 0.96 % 11/7/2016мЕРЕКс ХК MRX 52 0.00 % 11/7/2016ТаВан ТОЛгОЙ ХК TTL 1800 0.00 % 11/7/2016уЛсЫн ИХ ДЭЛгююР ХК UID 515 0.96 % 11/7/2016

▼▲▼

◄►▲

▲▼

◄►▲

◄►◄►▲