120

НЯМААГИЙН ОТГОНБАЯР "УЛС ТӨР СУДЛАЛЫН ҮНДЭС"

Embed Size (px)

Citation preview

Page 1: НЯМААГИЙН ОТГОНБАЯР "УЛС ТӨР СУДЛАЛЫН ҮНДЭС"
Page 2: НЯМААГИЙН ОТГОНБАЯР "УЛС ТӨР СУДЛАЛЫН ҮНДЭС"

МОНГОЛ УЛСЫН БОЛОВСРОЛЫН ИХ СУРГУУЛЬ

СУРГУУЛИЙН ӨМНӨХ БОЛОВСРОЛЫН СУРГУУЛЬ

Нямаагийн ОТГОНБАЯР

УЛС ТӨР СУДЛАЛЫН

ЛЕКЦҮҮД

(Их сургуулийн оюутнуудад зориулсан гарын авлага)

Ред: Л. Мядаг (Монгол хэлний багш)

Улаанбаатар хот

2014 он

Page 3: НЯМААГИЙН ОТГОНБАЯР "УЛС ТӨР СУДЛАЛЫН ҮНДЭС"

МОНГОЛЬСКИЙ ГОСУДАРСТВЕННЫЙ УНИВЕРСИТЕТ

ОБРАЗОВАНИЯ

ИНСТИТУТ ДОШКОЛЬНОГО ОБРАЗОВАНИЯ

ОТГОНБАЯР Нямаев

ЛЕКЦЫ ПО ПОЛИТОЛОГИИ

(Учебное пособие для студентов)

Под ред: Мядаг. Л (Преподаватель Монгольского языка)

Уланбатор

2014

Page 4: НЯМААГИЙН ОТГОНБАЯР "УЛС ТӨР СУДЛАЛЫН ҮНДЭС"

MONGOLIAN STATE UNIVERSITY OF EDUCATION

INSTITUTE PRESCHOOL EDUCATION

OTGONBAYAR Nyamaa

LECTURES OF POLITICAL

STUDIES

(The Handbook for students)

Edited by: Myadag. L (teacher of Mongolian language)

Ulaanbaatar

2014

Page 5: НЯМААГИЙН ОТГОНБАЯР "УЛС ТӨР СУДЛАЛЫН ҮНДЭС"

ЭНЭХҮҮ БҮТЭЭЛИЙГ МУИС-НШУС-ИЙН УЛС ТӨР СУДЛАЛЫН ТЭНХИМИЙН

БАГШ, PH.D, ПРОФЕССОР ЁНДОНГИЙН ДОВЧИН ТАНАА ЗОРИУЛАН БҮТЭЭВ. ИХ

БАГШИЙН ГЭГЭЭН АЛДАР БАДАРТУГАЙ.

“Эцэг хүн хэмээгч арав дахин, эх хүн хэмээгч зуу дахин, харин эрхэм гуру \багш\

хэмээгч мянга дахин хүндэтгэлтэй ажгуу” эртний Энэтхэгийн Манугийн цааз

хуулиас....,

Отгонбаяр. Н “Улс төр судлалын лекцүүд” Ред: Л. Мядаг -УБ. “БТМ” ХХК-

ийн хэвлэх үйлдвэр. 2014- х 118.

ISBN-978-99913-3-605-8

Энэхүү бүтээлийг манай орны улс төрийн шинжлэх ухааны чиглэлээр

ерөнхий, суурь мэдлэг олгодог их, дээд сургуулиудад ашиглагдах гарын авлага

хэлбэрээр зохиосон ба ингэхдээ уг шинжлэх ухааны суурь ухагдахуунуудыг бүрэн

хамруулах зарчмыг баримталсан болно.

Уг бүтээлийг их, дээд сургуульд суралцаж буй оюутнууд тэрчлэн судлаачид

болон улс төр судлалын асуудлыг шимтэн сонирхогч хэн бүхэнд зориулан бичив.

© Отгонбаяр. Н., 2014 он

Page 6: НЯМААГИЙН ОТГОНБАЯР "УЛС ТӨР СУДЛАЛЫН ҮНДЭС"

ГАРЧИГ

ӨМНӨТГӨЛ

НЭГДҮГЭЭР БҮЛЭГ УЛС ТӨР СУДЛАЛЫН ҮНДЭС 7

Улс төр судлалын үндэс хичээлийн хөтөлбөр

Улс төрийн шинжлэх ухааны үүсэл, хөгжил, судлах зүйл

Улс төрийн систем, түүний тухай ойлголт

Улс төрийн засаглал, түүний мөн чанар

Төрийн тухай ойлголт, онол, үзэл баримтлалууд

Улс төрийн нам, намын систем

Улс төрийн дэглэм, түүний төрлүүд

Сонгууль, сонгуулийн систем

Олон улсын харилцаа

ХОЁРДУГААР БҮЛЭГ УЛС ТӨР СУДЛАЛЫН ҮНДЭС

ХИЧЭЭЛИЙН МЭДЛЭГ БАТАТГАХ СОРИЛУУД 94

Сорил №1

Сорил №2

Сорил №3

Сорил №4

Сорил №5

Сорил №6

Сорил №7

Сорил №8

Page 7: НЯМААГИЙН ОТГОНБАЯР "УЛС ТӨР СУДЛАЛЫН ҮНДЭС"

ӨМНӨТГӨЛ

Монгол улсад сүүлийн жилүүдэд улс төрийн шинжлэх ухаан

эрчимтэйгээр хөгжиж, чамгүй тооны эрдэмтэд энэ чиглэлээр дагнан

суурь болон хавсарга судалгаа хийж байгаа нь нэн сайшаалтай.

Гэвч шинэ тулгар хөгжиж буй мэдлэгийн нэг төрөл болохын

хувьд тухайн мэдлэгийн суурь ойлголтуудын утга санааг нэг

мөрчлөх, дэлхий дахины энэ чиглэлийн үзэл санааг орчуулан

түгээх, улс төрийн шинжлэх ухааны ололтуудыг нийгмийн

практикт бүтээлчээр хэрэглэх зүй ёсны шаардлага байгааг цохон

тэмдэглэхийг хүсч байна.

Зохиогч энэхүү бэсрэг гарын авлагын хүрээнд улс төрийн

шинжлэх ухааны суурь ойлголтуудыг бүрэн хамруулах гол зарчим

баримталсан болно.

Ташрамд өгүүлэхэд гарын авлагыг зохиогч МУБИС-ийн

СӨБС-ийн нэгдүгээр курсын оюутнуудад уншсан лекцийн

материал дээрээ тулгуурлан бичсэн бөгөөд их, дээд сургуулийн

мэргэжлийн бус ангийн нэгдүгээр курсын оюутнуудад ерөнхий

мэдлэг олгох чиглэлээр зохиогдсон болно.

НОМЫН ЦАГААН БУЯН ӨНӨД БАТЖИХ БОЛТУГАЙ

Нямаагийн ОТГОНБАЯР

Page 8: НЯМААГИЙН ОТГОНБАЯР "УЛС ТӨР СУДЛАЛЫН ҮНДЭС"

НЭГДҮГЭЭР БҮЛЭГ УЛС ТӨР СУДЛАЛЫН ҮНДЭС

ХИЧЭЭЛИЙН ХӨТӨЛБӨР, ЛЕКЦ

Батлав. Ерөнхий Эрдмийн тэнхмийн эрхлэгч ………………\Ph. D С. Эрдэнэчимэг\

УЛС ТӨР СУДЛАЛЫН ҮНДЭС ХИЧЭЭЛИЙН ХӨТӨЛБӨР

Хичээлийн нэр: Улс төрийн судлалын үндэс

Тэнхим Хичээл Индекс Улирал

Ерөнхий Эрдмийн тэнхим

Political

science

2-р улирал

Хичээлийн нэр Кредит Лекц Семинар

Улс төрийн судлалын үндэс 2 16 32

Тодорхойлолт бичсэн Багш: Н. Отгонбаяр

Огноо: 2014-2015 оны хичээлийн жил

Сургалтын Албаны дарга

Хичээлийн товч агуулга

Энэхүү хичээлээр оюутан сурагчид улс төр гэж юу болох, улс төрийн шинжлэх

ухаан гэж юуг хэлэх, хүний үйл ажиллагаанд улс төр хэрхэн нөлөөлдөг, хүн улс

төрийн амьдралд хэрхэн оролцох ёстой талаар цогц, системтэй мэдлэг олох

болно.

Энэ хичээлийг үзэж дууссанаар оюутан дараах мэдлэг, чадварыг эзэмшсэн

байна.

1 Улс төрийн үзэгдэл үйл явцын талаар бүрэн дүүрэн мэдлэг олж авна

2 Улс төрийн амьдралд ухамсартайгаар оролцох чадвар олж авна

3 Улс төрийн үзэгдэл үйл явцад бие даан үнэлэлт өгөх чадвартай болно

Хичээлийн агуулга

Хичээлийн

зорилго

Оюутнуудад улс төрийн үйл явцын талаар цогц мэдлэг

олгох, улмаар улс төрийн амьдралд ухамсартайгаар

оролцох чадвар суулгана

Page 9: НЯМААГИЙН ОТГОНБАЯР "УЛС ТӨР СУДЛАЛЫН ҮНДЭС"

Хичээлийн

нөхцөл

Анги танхим, хичээлийн хэрэглэгдэхүүн, самбар, шохой

Хичээлийн

Шаардлага

Оюутнууд нийгмийн ухаан, Монголын түүхийн

хичээлийн анхан шатны мэдэгдэхүүнтэй байхад оршино.

Ном, сурах бичиг Зохиогч Хэвлэгдсэн

огноо

Хэвлэгдсэн

газар

1 Улс төрийн

шинжлэх ухаан

МУИС 2001 он “Экимто” ХХК

2 Улс төрийн

шинжлэх ухаан

МУИС 2012 он “Экимто” ХХК

3 Улс төр судлал ШУТИС 2011 он “Admon” ХҮ

4 Улс төрийн

шинжлэх ухаан

Ж. Жаргал, Л.

Сарангэрэл

2012 он МУИС-ийн

хэвлэх үйлдвэр

5 Улс төрийн

шинжлэх ухаан

МУИС 2010 он “Экимто” ХХК

Үнэлгээ

А. Оюутны мэдлэг чадвар, дадлыг үнэлэх шалгуур

1 Ерөнхий шалгуур Ярих Бусдад ойлгуулах

Өгөгдсөн мэдлэгийг

эзэмшсэн байх

2 Бүлэг сэдвийн

үнэлгээ

Судалсан

байдал

Бие даалт хийсэн байдал

Тесттэй ажилласан

байдал

3 Бие даалтын

ажлын үнэлгээ

Бие даалтын

материал

судалсан

байдал

Стандартад

нийцүүлэн

бичиглэл хийсэн

байдал

Ном зүй

ашигласан

байдал

4 Мэдлэг чадварын

түвшин

тогтоолтын

үнэлгээ

Б. Оюутны мэдлэг чадвар, дадлыг үнэлэх үнэлгээний тоон

үзүүлэлт Нийт үнэлгээ-100 оноо

1 Ирц 100%

Page 10: НЯМААГИЙН ОТГОНБАЯР "УЛС ТӨР СУДЛАЛЫН ҮНДЭС"

2 Идэвхи 100%

3 Явцын шалгалт 100%

4 Бие даалт 100 %

5 Улиралын шалгалт 100%

Улс төр судлалын үндэс хичээлийн календарчилсан төлөвлөгөө

Сэдэв Долоо

хоног

Бүгд

Цаг

Үүнээс

Лекц Семинар

Улс төрийн шинжлэх ухааны үүсэл, хөгжил, судлах зүйл

I

2 2

Улс төрийн сэтгэлгээний эх

үндэс

I 2 2

Улс төрийн шинжлэх ухааны

прадигм

II

2 2

Улс төрийн засаглал, түүний

мөн чанар

III

2 2

Улс төрийн засаглалын

онолууд

III 2 2

Улс төрийн оролцоо ба иргэний нийгэм

IV

2 2

Улс төрийн системийн онол V

2 2

Монгол дах улс төрийн намын

төлөвшилт, хөгжлийн тухай

асуудал

V 2 2

Сонирхлын бүлэг, ойлголт, үүрэг

VI

2 2

Төрийн тухай ойлголт, онол,

үзэл баримтлалууд

VII

2 2

Монгол улс эрх зүйт төр болох нь

VII 2 2

Монгол улс социаль төр болох нь

VIII

2 2

Улс төрийн нам, намын

систем

IX

2 2

Монгол дах улс төрийн дэглэмийн хувьсал, өөрчлөлт

IX 2 2

Улс төрийн мөргөлдөөн,

түүний тухай ойлголт

X

2 2

Сонгууль, сонгуулийн систем XI

2 2

Page 11: НЯМААГИЙН ОТГОНБАЯР "УЛС ТӨР СУДЛАЛЫН ҮНДЭС"

Монгол дахь сонгуулийн

системийг боловсронгуй болгох асуудал

XI

2 2

Улс төрийн хөгжил,

шинэчлэлтийн асуудал

XII

2 2

Улс төрийн дэглэм, түүний төрлүүд

XIII 2 2

Монгол дахь улс төрийн

соёлын төлөвшилт

XIII 2 2

Улс төрийн нийгэмшилт,

түүний тухай ойлголт

XIV

2 2

Олон улсын харилцааны тухай

ойлголт

XV

2 2

Олон улсын харилцааны

реалист чиг

XV

2 2

Улс төрийн шинжлэх ухааны

танин мэдэхүйн ач холбогдол

XVI

2 2

Бүгд

48 16 32

Улс төр судлалын үндэс хичээлийн товч агуулга

Сэдэв Долоо

Хоног

Товч агуулга

Улс төрийн шинжлэх

ухааны үүсэл, хөгжил, судлах зүйл

I

Улс төр гэж юуг хэлэх, улс төрийн

шинжлэх ухаан хэрхэн үүссэн, түүний мөн чанар юу болох, улс төрийн

мэдлэгийн үүсэл хөгжлийн ангилал

II

Улс төрийн засаглал,

түүний мөн чанар, онол

үзэл баримтлалууд

III

Улс төрийн засаглал гэж юуг хэлэх,

засаглал, түүний нөөц, арга хэрэгсэл,

хүчин зүйлс, улс төрийн засаглалын

төрөл, ангилал, төрийн засаглал

IV

Улс төрийн системийн онол

V

Улс төрийн систем, түүний тухай ойлголт, улс төрийн системийн

ангилалууд, улс төрийн системийн

загварууд

VI

Төр, түүний мөн чанар, бүтэц үүрэг

VII

Төр гэж юуг хэлэх, төрийн мөн чанар юунд орших, төрийн талаарх онол үзэл

Page 12: НЯМААГИЙН ОТГОНБАЯР "УЛС ТӨР СУДЛАЛЫН ҮНДЭС"

баримтлалууд, социаль болон эрх зүйт

төр, төрийн ангилал

VIII

Улс төрийн нам, түүний тухай ойлголт

IX

Улс төрийн нам, түүний мөн чанар, улс төрийн намын талаарх онол, үзэл

баримтлалууд

X

Сонгууль, сонгуулийн

систем

XI

Улс төрийн сонгууль, сонгуулийн

систем, түүний мөн чанар, мажоритари болон хувь тэнцүүлсэн сонгуулийн

тогтолцоо, түүний талаарх үзэл

санаанууд

XII

Улс төрийн дэглэм , түүний тухай ойлголт

XIII

Улс төрийн дэглэмийн талаарх үзэл санаа, улс төрийн дэглэм гэж юуг хэлэх

вэ, улс төрийн дэглэмийн мөн чанар,

шинжлэх ухааны ойлголт

XIV

Олон улсын харилцааны тухай

ойлголт

XV

Олон улсын харилцаа гэж юуг хэлэх вэ, олон улсын харилцааны талаарх үзэл

санаа хандлагууд

XVI

Улс төр судлалын үндэс хичээлийн бие даалтын удирдамж

Хи

чээ

ли

йн

нэр

Кр

еди

т

Би

е

даа

лты

н

хэл

бэр

Даалгавар

Эзэмших

чадвар

Ху

га

цаа

Гүй

цэт

гэх

хэл

бэр

Зөвлөмж

1

Улс

төр с

уд

лал

ын

үн

дэс

2 к

р

Э

ссэ

би

чүү

лэх

Улс төр

судлалын

үүсэл, хөгжил,

судлах

зүйлийн талаар эссэ

бичих

Улс

төрийн

үзэгдэл, үйл явцыг

бие даан

судлах чадвар

2\1

8

Ган

цаа

р

Мягмар

1330-1630

Лхагва 1330-1630

Page 13: НЯМААГИЙН ОТГОНБАЯР "УЛС ТӨР СУДЛАЛЫН ҮНДЭС"

Ор

чу

улга

Улс төрийн

онол, үзэл баримтлал-

уудыг

гадаад хэлнээс

орчуулэх

Улс

төрийн онол,

үзэл

баримтл-алуудыг

орчуулах

чадвар

3\2

5

Баг

аар

Мягмар

1330-1630

Лхагва

1330-1630

Эсс

э б

ичүү

лэх

Улс төр судлал

хичээлийг

үзсний ач холбогдол-

ыг бичих

Улс төрийн

үзэгдэл,

үйл явцыг үнэлж,

дүгнэх

чадвар

5\2

0

Ган

цаа

р

Мягмар 1330-1630

Лхагва

1330-1630

Нэг. Улс төр судлалын үүсэл, хөгжил, судлах зүйл сэдвээр эссэ бичүүлэх

1. Даалгаварын хэмжээ 3-иас доошгүй хуудас байх:

2. Мөр хоорондын зай 1.5

3. Ашигласан ном, цахим эх сурвалжид боловсруулалт хийх:

4. Онол, аргачлал, үйл ажиллагааны зохиомж зэрэг боловсруулалт хийгээгүй

материалыг бие даалтад ашигласан тохиолдол бүрт оноо 30 хувиар буурахыг

анхаарна уу.

5. Ном зүйг үсгийн дарааллаар зохиогчийн нэр, овгийн эхний үсэг, материалын

гарчиг, он, хуудас, эх сурвалжийг бичих

Үнэлгээ :

“А” 90-100

Дээрх шалгууруудыг бүрэн хангасан байвал

“В” 80-89

Дээрх шалгууруудыг 5-6 биелүүлсэн байвал

Page 14: НЯМААГИЙН ОТГОНБАЯР "УЛС ТӨР СУДЛАЛЫН ҮНДЭС"

“С” 70-79

Дээрх шаардлагаас 3-4-ийг биелүүсэн байвал

“D” 60-69

Гүйцэтгэж байгаа зүйлээ ойлгож чадаагүй эсвэл хүнийг дуурайн хуулбарласан

байвал

Хоёр. Улс төрийн онол, үзэл баримтлалуудаар орчуулга хийх

1. Даалгаварын хэмжээ 10-аас доошгүй хуудастай байх:

2. Мөр хоорондын зай 1.5

3. Үсгийн фонд New Times Roman

Үнэлгээ:

“А” 90-100

Дээрх шалгууруудыг бүрэн хангасан байвал

“В” 80-89

Дээрх шалгууруудыг 5-6 биелүүлсэн байвал

“С” 70-79

Дээрх шаардлагаас 3-4-ийг биелүүсэн байвал

“D” 60-69

Гүйцэтгэж байгаа зүйлээ ойлгож чадаагүй эсвэл хүнийг дуурайн хуулбарласан

байвал

Гурав. Улс төрийн шинжлэх ухааныг судласны ач холбогдол сэдвээр эссэ

бичих

Page 15: НЯМААГИЙН ОТГОНБАЯР "УЛС ТӨР СУДЛАЛЫН ҮНДЭС"

1. Мэдээлэл цуглуулж, түүндээ боловсруулалт хийх, нийтэд түгээх:

2. Мэдээллийн эх сурвалжтай холбоотой ном, сэтгүүл, мэдээллийн хэрэгсэлийг

ашигласан байх:

3. Мэдээллийг гол, тулгуур ойлголтыг логик дэс дараалалтай, эмх цэгцтэй гаргасан

байх:

Үнэлгээ:

“А” 90-100

Дээрх шалгууруудыг бүрэн хангасан байвал

“В” 80-89

Дээрх шалгууруудыг 5-6 биелүүлсэн байвал

“С” 70-79

Дээрх шаардлагаас 3-4-ийг биелүүсэн байвал

“D” 60-69

Гүйцэтгэж байгаа зүйлээ ойлгож чадаагүй эсвэл хүнийг дуурайн хуулбарласан

байвал

Page 16: НЯМААГИЙН ОТГОНБАЯР "УЛС ТӨР СУДЛАЛЫН ҮНДЭС"

УЛС ТӨР СУДЛАЛЫН ҮНДЭС ХИЧЭЭЛИЙН ЛЕКЦ №1

Õè÷ýýëèéí íýð: Улс төр судлалын үндэс

Õè÷ýýë çààõ áàãø: Н. Отгонбаяр

Ажлын өрөө: Ерөнхий эрдмийн тэнхим

Õè÷ýýë çààõ àíãè: Өдрийн 11, 12, 13, 14, 15-р анги

Хичээлийн кредит: 2 кр

Õè÷ýýëèéí íèéò öàã: 1:2 (Лекц 16, семинар 32)

Õè÷ýýëèéí õýëáýð: Лекц, семинар

Хичээлийн залгамж: “Монголын түүх”, “Нийгмийн тухай мэдлэг”

Орох улирал: 2-р улирал

Блог хаяг: www.politnauka.blogspot.com , www.ulstur_o.blog.gogo.mn

“УЛС ТӨРИЙН ШИНЖЛЭХ УХААНЫ ҮҮСЭЛ ХӨГЖИЛ,

СУДЛАХ ЗҮЙЛ”

Өнөөгийн нийгмийн шинжлэх ухаанд улс төр судлал буюу улс

төрийн шинжлэх ухаан томоохон байр суурь эзэлдэг. Энэ

шинжлэх ухааны олон улсын нэршил нь political science or political

studies болно. Харин орос хэл дээр политическая наука или

политология гэж нэрлэдэг. Хүн төрөлхтөний бүхий л түүхийн

туршид тодорхой нийгэм, ард түмний хувь заяанд улс төр,

ялангуяа төр чухал үүрэгтэй байсаар иржээ. Үүнтэй

холбоотойгоор Орос-Дагестаны суут хүмүүн Р. Гамзатовын

“Өнгөрсөн үе рүүгээ гар буугаар буудвал ирээдүй үе чам руу их

буугаар буудна” хэмээх үг гарсан бизээ.

Одоогоос 3500 орчим жилийн өмнө улс төрийн мэдлэг

философи сэтгэлгээний хүрээнд Грег, Ром, Энэтхэг, Хятад зэрэг

орнуудад бий болсон байна. Күнз, Мэнз, Лоаз, Платон

Page 17: НЯМААГИЙН ОТГОНБАЯР "УЛС ТӨР СУДЛАЛЫН ҮНДЭС"

(Аристокл), Аристотель, Сократ, Цицерон, Полибий, Чанакье

нарын суут сэтгэгчид улс төрийн мэдлэгийг үндэсний төр улсын

хүрээнд, хот-улсын хүрээнд томъёолон гаргаж ирэхийг оролдсон

байдаг.

Улс төр хэмээх үг нь эртний Грегийн politika, policy буюу төр,

нийгмийн үйл хэрэг гэсэн үгнээс гаралтай аж. Зарим судлаачдын

зүгээс улс төрийн шинжлэх ухааны эцэг бол Аристотель мөн

гэсэн санааг гаргадаг.

Улс төрийн мэдлэг үүсэл хөгжлийн явцдаа дараах үе шатыг

дамжсан хэмээн өнөөгийн судлаачид үздэг. Үүнд:

Улс төрийн мэдлэг бүрэлдэн тогтсон үе:

Улс төрийн мэдлэгийн рациональ үе (XV-XIX

зуун):

Улс төрийн мэдлэг шинжлэх ухаан болж

төлөвшсөн үе гэсэн гурван үе багтдаг аж.

Ташрамд өгүүлэхэд Америкийн нэрт улс төр судлаач К. Дойч

улс төрийн мэдлэгийн үүслийг

Философийн үе (эртний Грег-Ромоос 1861-1865 оны

Америкийн иргэний дайн хүртэл):

Эмпирик үе (1865 оноос дэлхийн II дайн дуусах

хүртэл):

Эмпирикийг хянан засварлах буюу рефлексийн үе

(дэлхийн II дайнаас өнөөг хүртэл) гэсэн гурван үед

ангилан авч үзсэн ч ихэнх судлаачдын зүгээс Америк

Page 18: НЯМААГИЙН ОТГОНБАЯР "УЛС ТӨР СУДЛАЛЫН ҮНДЭС"

төвт хандлагыг илт баримталсан хэмээх шүүмжлэлд

өртдөг.

Эндээс улс төр гэж чухам юуг хэлэх вэ, улс төрийг хүн болгон

судлах хэрэгтэй юу гэсэн асуултууд урган гарч байна.

Улс төр гэж чухам юуг хэлэх талаар өнөөдрийг хүртэл нэгдсэн

ойлголт шинжлэх ухаанд хараахан бий болоогүй байна. Судлаачид

улс төр хэмээх үзэгдлийг тал бүрээс нь тодорхойлохыг оролддог.

Тухайлбал Америкийн улс төр судлаач Д. Истон “Улс төр гэдэг

нь нийгмийн дотоодод хүч хэрэглэх замаар үнэт зүйлсийг

байршуулан хуваарилах үйл ажиллагаа мөн” хэмээжээ. Харин О.

Шпенглер “Амьдрал гэдэг дээд утгаараа улс төр, харин улс төр

бол амьдрал юм” гэсэн бол Р. Шнайдер “улс төрийг судлана гэдэг

нь нийгэмд ач хобогдол бүхий шийдвэр гаргах үйл явцыг судлана

гэсэн үг юм” гэжээ. Гэтэл Америкийн судлаач Г. Лассуэлл “Улс

төрийг судлана гэдэг нь нөлөөллийг судлана гэсэн үг юм. Өөрөөр

хэлбэл хэн хаана, хэзээ, юуг, хэрхэн, яаж олж авч байгааг судлах

ухаан мөн” гэжээ.

Улс төрийг хамгийн өргөн утгаар авч үзвэл нийгэм дэх төрийн

эрх мэдлийг олж авах, олж авахаар завдах, ядахдаа хэсэгчилсэн

байдлаар төрийн эрх мэдлийг хэрэгжүүлэхэд оролцоход чиглэсэн

ухамсартай үйл ажиллагааны нийлбэр цогц мөн гэж тодорхойлж

болох юм.

Харин нийгмийн амьдралын улс төрийн хүрээнд илэрч гарах

түгээмэл харилцаа, зүй тогтлыг судлах ухаан бол улс төр судлал

буюу улс төрийн шинжлэх ухаан юм.

Page 19: НЯМААГИЙН ОТГОНБАЯР "УЛС ТӨР СУДЛАЛЫН ҮНДЭС"

Улс төрийн мэдлэг XIX зууны сүүл, XX зууны эхээр шинжлэх

ухаан болж төлөвшсөн байдаг. 1857 онд Америкийн Колумбын

коллежид “Түүх, улс төрийн ухааны тэнхим” байгуулагдсан нь их,

дээд сургуулиудад уг ухааныг судлах үндэс болсон байна. Улмаар

1903 он гэхэд Америкийн Улс Төрийн Шинжлэх Ухааны Холбоо

байгуулагдсан байдаг. Колумбын коллежийн жишээг Харвард,

Пристон, Йель, Стэнфорд, Чикаго их сургуулиуд дагах болсоноор

XX зууны хоёрдугаар хагас гэхэд улс төрийн мэдлэг олон улсын

хэмжээнд хүлээн зөвшөөрөгдсөн шинжлэх ухаан болох эхлэл

тавигдажээ.

1948 онд ЮНЕСКО-гийн ивээл дор Париж хотноо болсон

олон улсын хурлаас олон улсын харилцаа, улс төрийн онол, улс

төрийн нам, бүлэг, улс төрийн институт гэсэн дөрвөн

бүрэлдэхүүн хэсэг бүхий улс төрийн шинжлэх ухаан бий болсныг

хүлээн зөвшөөрчээ. Улмаар 1949 онд Олон Улсын Улс Төрийн

Шинжлэх Ухааны Холбоо үүссэн байна. Энэхүү холбоо гурван

жил тутамд хуралдах бөгөөд улс төрийн ухааны анхдугаар

хуралдаан 1951 онд Швейцарийн Цюрих хотноо хуралдсан байдаг.

Хуучин социалист орнуудад улс төрийн шинжлэх ухаан 1980-

иад он хүртэл үзэл суртлын хорионд байв. ЗХУ-д 1962 онд Улс

Төрийн Шинжлэх Ухааны Холбоо байгуулагдсан боловч

далайцтай хөгжиж чадаагүй юм. Харин 80-иад оны сүүл үеэс Орос,

Монгол, Румын, Югослав, Унгар, БНАГАУ, Польш, Болгар зэрэг

орнуудад улс төрийн шинжлэх ухаан шинэ өрнөлөөр хөгжсөн

байдаг.

Page 20: НЯМААГИЙН ОТГОНБАЯР "УЛС ТӨР СУДЛАЛЫН ҮНДЭС"

1989 онд Оросын Бүтгэл Мэдээллийн Хорооноос анх удаа улс

төр судлалыг шинжлэх ухаан гэж хүлээн зөвшөөрчээ. Үүний үр

дүнд ОХУ-ын их, дээд сургуулиудад улс төр судлал буюу улс

төрийн шинжлэх ухааныг тусгай хөтөлбөр, програмаар үзэх

болжээ. Гэхдээ энэ нь ОХУ-д дээрхээс өмнө улс төрийн асуудлыг

судлаж байгаагүй гэсэн үг хараахан биш бөгөөд философи, төр,

эрх зүйн онол, улс төр эдийн засгийн ухааны хүрээнд их, дээд

сургуулиудад зааж байсан баримт байдаг.

Улс төрийн үзэгдэл, үйл явцыг тодорхой аргуудын

тусламжтайгаар танин мэддэг. Арга гэдэг нь Грег хэлний method

хэмээх үгнээс гаралтай бөгөөд аливаа нэгэн онолыг үнэлэх, батлах

арга, шинжлэн судлах хэрэгсэл болно. Улс төр судлаачид улс

төрийн шинжлэх ухааны арга зүйн хөгжлийг дараах байдлаар

үечилдэг байна. Үүнд:

Сонгодог үе (XIX зуун хүртэл): Голлон дедуктив,

логик-философийн тэрчлэн ёс суртахуун,

үнэлэмжийн хандлагын хүрээнд хөгжиж ирсэн.

Институциональ үе шат (XIX-XX зууны эхэн):

Түүхэн харьцуулалт, хэм хэмжээний, институциональ

аргууд голлон хөгжиж байсан.

Бихевиорист үе шат (XX зууны 20-70-иад оны үе

хүртэл): Энэ үед улс төрийн шинжлэх ухаанд тоон

аргууд голлон хэрэглэгдэж байсан.

Постбихевиорист үе шат: Улс төрийн шинжлэх

ухаанд уламжлалт болон шинэ, эмпирик аргуудыг

харилцан тэнцвэртэй байдлаар хэрэглэх болсон.

Page 21: НЯМААГИЙН ОТГОНБАЯР "УЛС ТӨР СУДЛАЛЫН ҮНДЭС"

Улс төрийн шинжлэх ухааны аргуудыг ерөнхийд нь дараах

гурван бүлэгт ангилан авч үздэг. Үүнд:

Нийгмийн шинжлэх ухааны ерөнхий аргууд

(индукци, дедукци, таамаглах гэх мэт):

Улс төрийн шинжлэх ухааны өөрийн аргууд:

Эмпирик аргууд багтана.

Улс төрийн шинжлэх ухаан өөрөө олон ухааны уулзвар зааг

дээр орших учир түүний аргууд ч гэсэн альтернатив шинжтэй

байдаг.

Ашиглах ном, зохиол:

Монгол хэл дээр:

“Улс төр судлал” ШУТИС-ийн сурах бичиг., УБ:., 2011 он.

“Улс төрийн шинжлэх ухаан” УБ:., ред: Ц. Ганболд., 2001 он.

Н. Отгонбаяр, Л. Очирсүрэн “Орчин үеийн үзэл суртлууд” УБ:., 2005 он.

Отгонбаяр Нямаев “Дэлхийн улс төр, эрх зүйн сэтгэлгээний дээж бичиг-I”

УБ:., 2013 он.

Орос хэл дээр:

Мухаев Р. Т. “Политология” Учебник для вузов, М., 1997г.

“Общая и прикладная политология”\ Под ред: В. П. Пугачева., М:., 1997г.

Алмонд. Г “Политическая наука: история дисциплины”\\ Полис 1997г., №6.

УЛС ТӨР СУДЛАЛЫН ҮНДЭС ХИЧЭЭЛИЙН

ЛЕКЦ №2

Õè÷ýýëèéí íýð: Улс төр судлалын үндэс

Õè÷ýýë çààõ áàãø: Н. Отгонбаяр

Ажлын өрөө: Ерөнхий эрдмийн тэнхим

Õè÷ýýë çààõ àíãè: Өдрийн 11, 12, 13, 14, 15-р анги

Хичээлийн кредит: 2 кр

Page 22: НЯМААГИЙН ОТГОНБАЯР "УЛС ТӨР СУДЛАЛЫН ҮНДЭС"

Õè÷ýýëèéí íèéò öàã: 1:2 (Лекц 16, семинар 32)

Õè÷ýýëèéí õýëáýð: Лекц, семинар

Хичээлийн залгамж: “Монголын түүх”, “Нийгмийн тухай мэдлэг”

Орох улирал: 2-р улирал

Блог хаяг: www.politnauka.blogspot.com, www.ulstur_o.blog.gogo.mn

“УЛС ТӨРИЙН СИСТЕМИЙН ТУХАЙ ОЙЛГОЛТ”

Улс төрийн систем гэж юуг хэлэх талаар өнөөдрийг хүртэл улс

төрийн шинжлэх ухаанд нэгдсэн ойлголт бүрэлдэж чадаагүй байна.

Гэхдээ улс төрийн системд дараах тодорхойлолтийг өгч болох юм.

Улс төрийн систем нь нэгдмэл үнэт зүйлс дээр тулгуурлахын

зэрэгцээ нийгэм дэх улс төрийн засаглалыг хэрэгжүүлэх,

нийгмийг удирдах зорилгоор өөр хоорондоо харилцаанд орж буй

төрийн болон олон нийтийн байгуулага, субъектуудыг нийтэд

нь илэрхийлсэн ойлголт юм. Улс төрийн шинжлэх ухааны үндсэн

ойлголтуудын нэг нь улс төрийн систем юм. Улс төрийн системийн

тухай өгүүлэхийн өмнө ерөөсөө систем гэж юуг хэлэх, системийн

ерөнхий онол хэзээ үүссэн гэх мэт асуудлыг хөндөх хэрэгтэй болов

уу.

Систем хэмээх үгийг анх Австрийн эрдэмтэн, биологич,

Венийн их сургуулийн профессор Людовиг фон Берталанфо

(Ludwig von Bertalanffy., 1901-1972) шинжлэх ухаанд нэвтрүүлсэн

аж. Тэрээр “аливаа үзэгдэл, үйл явцыг шинжлэн судлах, улмаар

шинжлэх ухааны үндэслэлтэй баримт гаргах хамгийн үр дүнтэй

арга бол системийн арга мөн” гэж үзжээ. Ямар ч систем өөртөө

Олон тооны бүрдэл хэсгүүдээс тогтоно:

Page 23: НЯМААГИЙН ОТГОНБАЯР "УЛС ТӨР СУДЛАЛЫН ҮНДЭС"

Эдгээр бүрдэл хэсгүүд нь нарийн шүтэлцээнд оршино:

Тодорхой системийг илэрхийлэх шинжүүд уг

системийг бүрдүүлэгч хэсэг бүрт байх албагүй:

Аливаа систем хүрээлэн буй орчинтойгоо байнгын

харилцаанд оршдог гэсэн дөрвөн шинжийг агуулдаг.

Аливаа байгууллагыг судлах хамгийн үр дүнтэй арга нь

түүнийг систем гэж үзэх явдал юм (Ludwig von Bertalanffy “Modern

Theories of Development: An Introduction to Theoretical Biology”

Oxford University Press., New-York: Harper., 1928., pp 7-120) гэсэн

санааг Берталанфо дэвшүүлжээ.

Берталанфо эрхмийн гаргасан санааг Өрнө Дахинд General

System Theory буюу системийн ерөнхий онол гэж нэрлэдэг.

Берталанфогийн гаргасан шинжүүд дээр тулгуурлан аливаа

системийг

Нээлттэй болон хаалттай:

Энгийн болон нарийн:

Тогтонги болон хөгжиж буй:

Хатуу болон уян:

Механик болон органик хэмээн ангилан үзэж болох юм.

Улс төрийн системийн тухай анхны бүрэн дүүрэн онолыг

Америкийн улс төр судлаач, социологич, Харвардын их сургуулийн

профессор Толкотт Парсонс (Tolkott Parsons., 1950) 1951 онд

Page 24: НЯМААГИЙН ОТГОНБАЯР "УЛС ТӨР СУДЛАЛЫН ҮНДЭС"

нийтлүүлсэн “Нийгмийн тогтолцоо” бүтээлдээ хөгжүүлсэн

байдаг.

Парсонс нийгэм нь “үнэт зүйлс, хэм хэмжээгээрээ нэгдсэн

хүмүүсийн харилцааны систем мөн” гэж үзжээ. Аливаа нийгэм нь

бүхэл бүтэн систем бөгөөд дотроо үндсэн дөрвөн дэд системийг

багтаадаг. Эдгээрт улс төрийн дэд систем, эдийн засгийн дэд

систем, фидуциар буюу нийгмийн бүлгүүдийн дэд систем,

социенталь буюу мэдээлэл харилцааны дэд систем гэсэн

нийгмийн үйл ажиллагааны дөрвөн хүрээ багтана.

Түүний үзсэнээр аливаа нийгэм дасан зохицох (эдийн засгийн

дэд систем), зорилгодоо хүрэх (улс төрийн дэд систем), лантентийн

(нийгмийн бүлгүүдийн дэд систем), нэгтгэх (мэдээлэл харилцааны

дэд систем) гэсэн дөрвөн чиг үүргийг хэрэгжүүлдэг.

Парсонсын дараагаар улс төрийн системийн онолыг Д. Истон,

Г. Алмонд, С. Верба, Л. Пай, К. Дойч, Н. Луманн, В. Митчел, Г.

Пауэлл, Д. Трумэн, Ч. Эндрейн, У. Розенау, Н. Пуланзас, М. Манн,

П. Бурдье, Р. Мертон, Клод Лев-Стросс, Ф. А. Бурлацкий, А. А.

Галкин нарын хүмүүс хөгжүүлжээ. Эдгээрээс Истон, Алмонд,

Дойч, Луманн, Бурдье нарын улс төрийн системийн загварыг улс

төр судлаачид нэлээд өндрөөр үнэлсэн байдаг.

Америкийн алдарт улс төр судлаач, Колумбын их сургуулийн

профессор Дэвид Истон (Easton. D., 1953) 1953 онд “Улс төрийн

систем”, 1965 онд “Улс төрийн шинжилгээний концептуаль

бүтэц”, 1965 онд “Улс төрийн амьдралын системийн

Page 25: НЯМААГИЙН ОТГОНБАЯР "УЛС ТӨР СУДЛАЛЫН ҮНДЭС"

шинжилгээ” нэртэй бүтээлүүд гаргаж, тэдгээртээ улс төрийн

системийн үндсэн санаагаа тусгасан байна.

Улс төрийн систем нь “нийгэм дэх үнэт зүйлсийг албадлага

хэрэглэх замаар байршуулан хуваарилах үйл ажиллагаа мөн”.

Өөрөө өөрийгөө хадгалах, тогтвортой байдлыг хангах нь улс

төрийн системийн үндсэн зорилго юм.

Өмнөх Парсонсийн нэгэн адил нийгэм бол бүхэл нэгэн систем

бөгөөд улс төрийн систем нь түүнийг бүрдүүлэгч хэсэг болно гэсэн

санааг дэмжсэн.

Систем нь тодорхой харилцаагаар дамжин хүрээлэн буй

орчинтойгоо байнгын эргэх холбоонд оршино. Энэхүү эргэх холбоо

нь оролт болон гаралтын орчил юм. Улс төрийн системийн

хүрээлэн буй орчин өөртөө нэг талаас интрасоциенталь, нөгөө

талаас экстрасоциенталь бүрдлийг багтааж байдаг.

Интрасоциенталь орчин бие хүний, нийгмийн, экологийн,

биологийн дэд системээс бүрдэнэ. Харин экстрасоциенталь орчин

гадаад улс төрийн системүүд, гадаад нийгмийн системүүдийг

өөртөө багтаадаг байна.

Улс төрийн систем хүрээлэн буй орчинтойгоо тодорхой

долгионоор дамжуулан харилцах ба энэхүү долгионыг үүсгэгчид нь

нийгмийн бүлэг, хувь хүмүүс байдаг учир уг долгионууд ямагт

нийгмийн шинж чанартай байдаг.

Page 26: НЯМААГИЙН ОТГОНБАЯР "УЛС ТӨР СУДЛАЛЫН ҮНДЭС"

Улс төрийн систем рүү хандсан долгион нь шаардлага,

дэмжлэг гэсэн хоёр хэв шинжтэй.

Шаардлага нь дараах хэлбэрээр илрэн гардаг. Үүнд:

Нийгмийн баялаг, үйлчилгээг (эрүүл мэнд, ажлын

хөлс, хөдөлмөрийн нөхцөл, боловсрол гэх мэт)

хуваарилахтай холбогдсон шаардлага:

Үйл байдлыг (аюулгүй байдал, урьдчилан хамгаалах

арга хэмжээ гэх мэт) зохицуулахтай холбогдсон

шаардлага:

Харилцаа холбоо, мэдээлэлтэй (мэдээллийг олж авах

эрх тэгш боломж гэх мэт) хамаарал бүхий шаардлага

гэсэн гурван хэлбэр ордог байна.

Харин дэмжлэг нь нийгэмд, улс төрийн системд дараах

хэлбэрээр илэрдэг. Үүнд:

Иргэдийн хуулийг сахин биелүүлж буй байдал:

Улс төрийн амьдрал дахь идэвхтэй оролцоо:

Албан ёсны мэдээлэл, засаглалын түвшинд төвийг

сахисан байдлаар хандах:

Улс төрийн системийн үйл ажиллагаанд иргэд сайн

дураар татагдан орох (цэргийн үүргээ биелүүлэх,

татвараа төлөх гэх мэт) зэргийг хамруулан ойлгодог

байна.

Page 27: НЯМААГИЙН ОТГОНБАЯР "УЛС ТӨР СУДЛАЛЫН ҮНДЭС"

Оролтоор дамжих шаардлага, дэмжлэгийг улс төрийн систем

гаралт болгон хувиргах учиртай. Улс төрийн системийн гаралт нь

дараах хэлбэрээр биелэлээ олдог. Үүнд:

Хууль дүрмийг бий болгох:

Үнэт зүйлс, үйлчилгээг хуваарилах:

Нийгэм дэх хүчний харьцаа, үйл байдлыг зохицуулах:

Улс төрийн системийн гаралт болсон эдгээр үйлдэл,

шийдвэрүүд нь хүрээлэн буй орчныг төлөөлөх

Улс орны иргэд:

Хөрш орнууд:

Дэлхийн хамтын нийгэмлэг гэсэн гурван субъектэд

шууд болон шууд бусаар нөлөөөлдөг.

Чухам ийм байдлаар хүрээлэн буй орчноос ирж буй үйлдэлд

хариу үзүүлэхийн зэрэгцээ тогтвортой байдлыг хангах зорилго

бүхий улс төрийн системийн эргэх холбоо ажилладаг байна.

Д. Истоны дараагаар улс төрийн системийн онолыг хөгжүүлсэн

хүн бол Америкийн улс төр судлаач, Чикаго их сургуулиудын

профессор Г. Алмонд (Gabriel A. Almond., 1966, 1968, 1988) юм.

Тэрээр 1966 онд “Хөгжиж буй бүс нутгуудын улс төрийн

бодлого”, 1968 онд “Харьцуулсан улс төр: Хөгжлийн үзэл

баримтлал”, 1988 онд “Харьцуулсан улс төр өнөө үед” нэртэй

бүтээлүүд гаргаж, эдгээртээ улс төрийн системийн онолоо

хөгжүүлэхийг оролдсон байна.

Page 28: НЯМААГИЙН ОТГОНБАЯР "УЛС ТӨР СУДЛАЛЫН ҮНДЭС"

Алмонд улс төрийн системийг “нийгэм оршин тогтнож,

зорилгодоо хүрэхэд шаардлагатай тогтолцооны нэг хэсэг” (“Улс

төрийн шинжлэх ухаан” УБ., ред: Ё. Довчин., Экимто хэвлэх

үйлдвэр., 2012 он, 237-р талыг үз) хэмээн тодорхойлсон байдаг.

Аливаа улс төрийн систем дараах бүрдэл хэсгүүдийг өөртөө

агуулдаг. Үүнд:

Хууль тогтоох эрх мэдэл:

Гүйцэтгэх эрх мэдэл:

Шүүх эрх мэдэл:

Бюрократ ёс:

Улс төрийн нам:

Шахалтын бусад бүлгүүд орно.

Системийг бүрдүүлэгч эдгээр хэсэг бүр нь нийт системийн

ашиг сонирхолд нийцсэн тодорхой үүргүүдийг хэрэгжүүлэх бөгөөд

улс төрийн системийн тогтвортой байдлаа хангах, дасан зохицох

үйл ажиллагаанд эерэгээр нөлөөлөх учиртай.

Алмонд улс төрийн системийн үүргүүдийг гурван хэсэгт

ангилжээ.

Эхний хэсэгт оролтын буюу процессийн үүргүүд багтах бөгөөд

эдгээрийг улс төрийн нам, хууль тогтоох байгуулагууд тэрчлэн

гүйцэтгэх засаглалын болон шүүх эрх мэдлийн байгуулагууд

хэрэгжүүлдэг.

Page 29: НЯМААГИЙН ОТГОНБАЯР "УЛС ТӨР СУДЛАЛЫН ҮНДЭС"

Ашиг сонирхлын артикуляци хийх өөрөөр хэлбэл

иргэдийн ашиг сонирхлыг илэрхийлэх:

Ашиг сонирхлын агергаци хийх өөрөөр хэлбэл

иргэдийн ашиг сонирхлыг нэгтгэх:

Улс төрийн бодлого тодорхойлох:

Улс төрийн бодлогыг хэрэгжүүлэх:

Шүүхийн шийдвэрийг хэрэгжүүлэх зэрэг нь оролтын

буюу процессийн үүрэгт багтдаг.

Хоёрдугаар хэсэгт тухайн системийн өөрийнх нь үүргүүд

ордог. Өөрөөр хэлбэл системийн тогтвортой байдлыг хангах,

өөрчлөгдөж буй хүрээлэн буй орчинд дасан зохицоход чиглэсэн

үүргүүд багтдаг.

Улс төрийн нийгэмшилт:

Улс төрийн элитийг сонгон шалгаруулах үйл

ажиллагаа:

Улс төрийн харилцаа холбоо гэсэн үүргүүд ордог

байна.

Гурав дах хэсэгт гаралтын буюу улс төрийн үйл явцыг

хэрэгжүүлэхэд чиглэсэн үүргүүд багтана. Үүнд:

Улс төрийн бодлогын үүрэг:

Нийгэм дэх үйл байдлыг зохицуулах үүрэг:

Нөөцийг дайчлах үүрэг:

Page 30: НЯМААГИЙН ОТГОНБАЯР "УЛС ТӨР СУДЛАЛЫН ҮНДЭС"

Баялаг, үйлчилгээг хуваарилах үүрэг гаралтын буюу

улс төрийн үйл явцыг хэрэгжүүлэхэд чиглэсэн үүрэгт

орно.

Оросын улс төр судлаач Ф. А. Бурлацкий, А. А. Галкин нар

Алмондын улс төрийн системийн загварт

Нийгмийн зорилго, зорилтыг тодорхойлох:

Нөөцийг дайчлах:

Засаглалын легитим шинжийг хангах гэсэн гурван

үүргийг нэмж оруулсан байдаг.

Улс төрийн системийн онол кибернитик буюу залуур зүйн

ухааны нөлөөгөөр үүссэн гэж өнөөгийн судлаачид үздэг. Герман-

Америкийн улс төр судлаач, Харвардын их сургуулийн профессор

К. В. Дойч (Karl Wolfgang Deutsch., 1963) улс төрийн системийн

кибернитик загварыг боловсруулсан юм.

Нөгөө талаар түүний загварыг харилцаа, холбооны загвар гэж

нэрлэх нь бий.

1963 онд Дойч “Удирдлагын эд эсүүд: улс төрийн харилцаа,

холбоо хяналтын загварууд” (“The Nerves of Government: Models of

Political Communication and Control”., “Нервы управления: модели

политической коммуникации и контроля”) нэртэй бүтээл гаргаж,

улс төрийн системийн загвараа томъёолжээ.

Page 31: НЯМААГИЙН ОТГОНБАЯР "УЛС ТӨР СУДЛАЛЫН ҮНДЭС"

Юуны түрүүнд Дойч улс төрийн систем нь “нийгмийг удирдах

нэгдсэн харилцаа холбоо, мэдээллийн үйл явц мөн” гэж

тодорхойлжээ.

Улс төрийн систем бол мэдээллийн урсгал, харилцаа холбооны

сүлжээ мөн. Төрийн удирдлагын гол субъект болох засгийн газар нь

систем болон хүрээлэн буй орчны хооронд явагдах харилцаа

холбоо, мэдээллийг зохицуулах замаар улс төрийн системийг

хянадаг. Харилцаа холбоо, мэдээлэл нь

Засаглалын бүтэц, улс төрийн субъектуудын өвөрмөц

нөөц мөн:

Улс төрийн субъектуудын ашиг сонирхлыг

хэрэгжүүлэх зэвсэг буюу хэрэгсэл мөн.

Улс төрийн системд мэдээлэл урсан орж ирэх гурван үндсэн

суваг байдаг. Үүнд:

Хувь хүний албан бус харилцаа холбооны суваг:

Шахалтын бүлэг, байгууллагуудаар дамжих харилцаа

холбооны суваг:

Олон түмний мэдээллийн хэрэгсэлээр дамжих

харилцаа холбооны суваг гэсэн гурван зүйл орно.

Улс төрийн системийн хамгийн гол зорилго нь нийгмийн

нэгдлийг хангахад оршино. Нийгмийн нэгдлийг хангахад мэдээлэл

онцгой чухал үүрэгтэй. Мэдээлэл чөлөөтэй солилцох явдал нь

нийгмийн нэгдлийг хангаад зогсохгүй улс төрийн системийн оршин

Page 32: НЯМААГИЙН ОТГОНБАЯР "УЛС ТӨР СУДЛАЛЫН ҮНДЭС"

тогтнох баталгаа мөн. Улс төрийн систем бол оролт, гаралтын

зарчмаар дамжин ажиллах “хар хайрцаг” юм.

Системд гаднаас өгч буй мэдээллийн чанар:

Мэдээллийг боловсруулах тухайн системийн

механизмийн чанар:

Гаднаас ирж буй мэдээлэлд хариу үзүүлэх системийн

чадвар гэсэн гурван зүйл нь улс төрийн системийн үр

ашгийг тодорхойлж байдаг (“Политология” М:., под

ред: М. А. Василика., “Гардарика”., 1999., стр 202-

230).

Улс төр судлаач К. Дойчийн загвар улс төрийн системийн

өнөөгийн ойлголтод онцгой ихээр нөлөөлсөн байдаг.

XX зууны 80-аад оны сүүл үеэс улс төрийн системийн онол

шинэ эрчээр хөгжсөн байдаг. Үүнд Н. Луманн, П. Бурдье нар

томоохон хувь нэмэр оруулжээ.

Германы улс төр судлаач, социологич, Билефельдийн их

сургуулийн профессор Н. Луманн (Niklas Luhmann., 1984)

“Нийгмийн тогтолцоо” хэмээх бүтээлдээ үзэл санаагаа

хөгжүүлсэн байна.

Аливаа нийгэм нь хүрээлэн буй орчноос өөрийгөө

тусгаарлахын зэрэгцээ хөгжиж, хувьсан өөрчлөгдөх үүсвэрээ

дотроо бий болгох чадвар бүхий хаалттай систем юм. Нийгэм бүхэл

бүтэн систем болохын хувьд дотроо олон тооны дэд системүүдийг

агуулж байдаг. Хүрээлэн буй орчинтойгоо харилцах мөн дотроо

Page 33: НЯМААГИЙН ОТГОНБАЯР "УЛС ТӨР СУДЛАЛЫН ҮНДЭС"

нэгдлээ хангах нийгмийн системийн үндсэн хэрэгсэл нь мэдээлэл

болно.

Нийгмийн системийн өөрийгөө хөгжүүлэх, өөрчлөх, оршин

тогтнох шинж нь аутопойезис болно. Дашрамд өгүүлэхэд Луманн

Чилийн эрдэмтэн У. Матурано, Ф. Варела нарын биологийн

ухаанд нэвтрүүлсэн аутопойезисийн үзэл санааг нийгмийн ухаанд

оруулсан хүн юм.

Нийгмийн гадаад орчноос үл хамаарч өөртөө хөгжлийг бий

болгох, хувьсан өөрчлөгдөх, шинэчлэгдэх шинжийг аутопойезис

хэмээн Луманн үзсэн байна. Үүнээс гадна тэрээр системийн онол

гурван үндсэн үе шатыг туулж өнөө үе хүрсэн гэжээ. Үүнд:

“Хэсэг, бүхлийн” парадигмын үе. Гол төлөөлөгч нь Э.

Дюркгейм болно. Бүхэл хэмээгч нь олон тооны

хэсгүүдийн нийлбэр ба нэгдэн нийлсний дүнд шинэ

шинжийг бий болгоно гэж энэ парадигм үздэг.

“Систем ба хүрээлэн буй орчны” парадигмын үе. Гол

төлөөлөгч нь Т. Парсонс, Д. Истон, Г. Алмонд нар

болно. Систем нь хүрээлэн буй орчноос өөрийгөө

тусгаарлах замаар үүсдэг хэмээн энэ парадигмын

төлөөлөгчид үздэг.

Аутопойезис парадигмын үе. Энэ парадигм нь

системийн оршин тогтнох, хөгжих, шинэчлэгдэх шинж

чанарт голлон анхаардаг гэж үзсэн.

Page 34: НЯМААГИЙН ОТГОНБАЯР "УЛС ТӨР СУДЛАЛЫН ҮНДЭС"

Системийн онолыг нэлээд өвөрмөц байдлаар хөгжүүлсэн хүн

бол Францын социологич П. Бурдье болно.

Бурдье улс төрийн систем гэх үгийг улс төрийн талбар гэж

нэрлэсэн байдаг. Улс төрийн талбар нь улс төрийн асуудал, үйл

явдал, үзэл баримтлал, онол гэх мэт улс төрийн бүтээгдэхүүн –үүд

бий болж байдаг улс төрийн хүчнүүдийн ширүүн тэмцлийн орон

зай мөн.

Мэргэжлийн улс төрчид, сэтгүүлчид, улс төр судлаачид бол улс

төрийн бүтээгдэхүүнийг үйлдвэрлэгчид мөн.

Харин улс төрийн үйл явцад идэвхтэй оролцох боломжгүй

энгийн иргэд бол улс төрийн бүтээгдэхүүнийг хэрэглэгчид юм.

Улс төрийн бүтээгдэхүүнийг үйлдвэрлэгчдэд габитус байх

учиртай. Габитус нь улс төрийн талбарт идэвхтэй үүрэг гүйцэтгэх

хүмүүст зайлшгүй байх тэр бүх зүйлсийг хэлдэг. Харин нийгмийн

бүх гишүүдэд энэ зүйлс тэр болгон байдаггүй.

Мөнгө, хөрөнгө, мэдээлэл, нөлөөлөл, боловсрол, чадвар бүгд

габитус болно.

Улс төрийн системийг ангилах асуудалд олон судлаачид

анхаарал хандуулсан байдаг. Улс төрийн системийн анхны бүрэн

ангилалыг Америкийн судлаач Г. Алмонд хийсэн байна. Тэрээр улс

төрийн дараах системүүдийг гаргасан. Үүнд:

Page 35: НЯМААГИЙН ОТГОНБАЯР "УЛС ТӨР СУДЛАЛЫН ҮНДЭС"

Англо-Америкийн хэв маяг. АНУ, Их Британи, Канад,

Австри улсуудад байгаа хэлбэр бөгөөд өрсөлдөөнт

үзэл бодлыг хүлээн зөвшөөрдөг, улс төрийн нам,

шахалтын бүлгүүдийн үүргийг нарийн зааглаж үздэг,

олон ургальч улс төрийн соёлтой, улс төрийн тэмцлийг

ил хэлбэрийг хүлээн зөвшөөрдөг зэрэг шинжийг

өөртөө агуулдаг байна:

Эх газар-Европын хэв маяг. Герман, Франц, Итали

орнуудад байх хэлбэр бөгөөд олон ургальч улс төрийн

соёлтой, голчлон эвслийн засгийн газрууд төр барьдаг,

нийгэм нь ялгаварт шинж чанартай, улс төрийн

тогтвортой байдлыг яриа хэлцлийн замаар бий

болгодог гэсэн онцлог шинжүүдтэй аж:

Аж үйлдвэржилтээс өмнөх буюу хагас аж

үйлдвэржсэн хэв маяг. Мексик, Бразил зэрэг орнуудад

байх хэлбэр бөгөөд эрээвэр хураавар улс төрийн

соёлтой, хүний эрх, эрх чөлөөг үлэмж хэмжээгээр

хязгаарладаг, удирдагчийг шүтсэн хандлагатай,

гүйцэтгэх эрх мэдэл нь давамгай шинж бүхий,

засаглалын зохион байгуулалтын авторитари арга

барил зонхилдог зэрэг онцлогтой:

Тоталитари хэв маяг. Хүний эрх чөлөөг бүрэн

хаадаг, нэг хүний юм уу нэг намын хатуу ноёрхол

бүхий, иргэдийн улс төрийн оролцоо бэлгэдлийн

шинжтэй, хатуу аргаар нийгмийг удирддаг, үзэл

суртлын ноёрхол түгсэн зэрэг онцлогуудтай.

Page 36: НЯМААГИЙН ОТГОНБАЯР "УЛС ТӨР СУДЛАЛЫН ҮНДЭС"

Энэ ангилалаас гадна улс төрийн системийн олон тооны

ангилалууд байдаг аж.

Ашиглах ном, зохиол:

Монгол хэл дээр:

“Улс төр судлал” ШУТИС-ийн сурах бичиг., УБ:., 2011 он.

“Улс төрийн шинжлэх ухаан” УБ:., ред: Ц. Ганболд., 2001 он.

Н. Отгонбаяр, Л. Очирсүрэн “Орчин үеийн үзэл суртлууд” УБ:., 2005 он.

Отгонбаяр Нямаев “Дэлхийн улс төр, эрх зүйн сэтгэлгээний дээж бичиг-I”

УБ:., 2013 он.

Орос хэл дээр:

Мухаев Р. Т. “Политология” Учебник для вузов, М., 1997г.

“Общая и прикладная политология”\ Под ред: В. П. Пугачева., М:., 1997г.

Алмонд. Г “Политическая наука: история дисциплины”\\ Полис 1997г., №6.

УЛС ТӨР СУДЛАЛЫН ҮНДЭС ХИЧЭЭЛИЙН ЛЕКЦ №3

Õè÷ýýëèéí íýð: Улс төр судлалын үндэс

Õè÷ýýë çààõ áàãø: Н. Отгонбаяр

Ажлын өрөө: Ерөнхий эрдмийн тэнхим

Õè÷ýýë çààõ àíãè: Өдрийн 11, 12, 13, 14, 15-р анги

Хичээлийн кредит: 2 кр

Page 37: НЯМААГИЙН ОТГОНБАЯР "УЛС ТӨР СУДЛАЛЫН ҮНДЭС"

Õè÷ýýëèéí íèéò öàã: 1:2 (Лекц 16, семинар 32)

Õè÷ýýëèéí õýëáýð: Лекц, семинар

Хичээлийн залгамж: “Монголын түүх”, “Нийгмийн тухай мэдлэг”

Орох улирал: 2-р улирал

Блог хаяг: www.politnauka.blogspot.com , www.ulstur_o.blog.gogo.mn

“УЛС ТӨРИЙН ЗАСАГЛАЛ, ТҮҮНИЙ МӨН ЧАНАР”

Улс төрийн засаглалын тухай асуудал нь улс төр судлал буюу

улс төрийн шинжлэх ухааны үндсэн ойлголтуудын нэг юм. Учир нь

улс төрийн засаглалыг олж авах, хэрэгжүүлэх үйл ажиллагаа улс

төрийн үндсэн агуулгыг тодорхойлж байдаг. Өөрөөр хэлбэл улс

төрийн шинжлэх ухааны үндсэн судлагдахуун нь улс төрийн

засаглал юм.

Засаглалын мөн чанар, түүнд агуулагдах шинж нь хүний төрөлх

чанартай шууд холбогддог. Эртний Грегийн гүн ухаантан

Аристотель “хүн уг мөн чанараараа улс төрийн амьтан мөн” гэж

хэлжээ. Аливаа хүн эхээс заяахдаа бусадтай харилцах, үүн дээрээ

тулгуурлан нийгэмд амьдрах дадал чадвараа олж авах мөн

түүнийгээ бусдад дамжуулж байхаар төрсөн байдаг. Өөрөөр хэлбэл

бусадтай харилцахгүйгээр хүн оршин байх боломжгүй юм. Гэтэл

хүн болгон адилгүй. Зарим нэг хэсэг нь бусдыг удирдан

манлайлахаар, үлдсэн хэсэг нь бусдад удирдуулахаар заяагдсан

байдаг.

Ингэхлээр улс төрийн засаглал, тэр дундаа засаглал нь хүний

үйл ажиллагаанаас ангид байх учиргүй юм. Чухам үүнтэй

холбоотойгоор Германы эрдэмтэн М. Вебер (M. Weber., 1924) үр

Page 38: НЯМААГИЙН ОТГОНБАЯР "УЛС ТӨР СУДЛАЛЫН ҮНДЭС"

хүүхдээ захирах эцгийн засаглал, мөнгө хүүлэгчдийн засаглал,

хууль эрх зүйн, оюун санааны, эдийн засгийн засаглалын тухай

өгүүлсэн байна.

Нэг хүн нөгөөдөө захирагдах засаглалын үндсэн эх сурвалж нь

тэгш бус байдал юм. Тэгш бус байдал нь нийгмийн болон жам ёсны

хүчин зүйлсээр нөхцөлдсөн байдаг.

Хүн төрөлхтөний түүхэнд засаглалын янз бүрийн хэлбэрүүд

оршин байв. Үүнтэй холбоотойгоор Францын улс төр судлаач М.

Дюверже засаглалын түүхэн гурван хэлбэрийг гаргасан байна.

Үүнд:

Эрт үеийн нийгмийн гүнд боловсрогдох аноним

засаглал:

Хөдөлмөр хуваарилалтын үйл явц нарийсч, шинэ

хэлбэрийн үйл ажиллагаа бий болсноор үүссэн

индивидуаль засаглал:

Тодорхой үүргүүд хүлээх тусгай институтийн үйл

ажиллагаан дээр суурилсан институжсан засаглал

орно.

Засаглал хэмээх ойлголт нь эртний Грегийн cratos гэсэн үгнээс

гаралтай бөгөөд хот-улсыг удирдах үйл ажиллагаатай

холбоотойгоор үүссэн байна.

Улс төрийн шинжлэх ухаанд засаглалыг тодорхойлох, авч үзэх

хэд хэдэн хандлага байдаг. Дашрамд өгүүлэхэд Оросын судлаач А.

А. Дегтярев засаглалын мөн чанарыг тодорхойлох хандлагуудыг

Page 39: НЯМААГИЙН ОТГОНБАЯР "УЛС ТӨР СУДЛАЛЫН ҮНДЭС"

атрибут-субстанциональ болон реляционист гэсэн хоёр чиглэлд

хуваан үзэх саналыг дэвшүүлсэн байна (см.: Дегтярев. А. А.

“Политическая власть как регулятивный механизм социального

общения” \\ Полис., 1996г., №3., С. 103).

Орчин үеийн улс төрийн шинжлэх ухаанд засаглалын дараах

тодорхойлолтууд түгээмэл хэрэглэгдэж байна. Тухайлбал

телеологи (Грег хэлний telos-зорилго гэсэн үгнээс гаралтай)

хандлагаар засаглалыг тавьсан зорилгодоо хүрч тодорхой үр дүн

олж авах чадвар гэж үздэг. Английн гүн ухаантан, судлаач Б.

Рассел “засаглалыг тавьсан зорилгын хэрэгжилт гэж тодорхойлж

болно” гэжээ. Гэтэл Германы нийгэм судлаач М. Вебер засаглал бол

“... эсэргүүцлийг ялан дийлж тухайн нийгмийн харилцаанд өөрийн

хүсэл зоригийг хэрэгжүүлэх чадвар мөн” гэж тодорхойлжээ.

Телеологи хандлага нь засаглалыг хэт өргөн хүрээгээр

тодорхойлох оролдлого гаргадаг онцлогтой.

Бихеворист (Англи хэлний behavior-үйл байдал хэмээх үгнээс

гаралтай) хандлага нь засаглалыг хүмүүсийн нэг хэсэг нь захирч,

нөгөө хэсэг нь захирагдаж байх үйл байдлын өвөрмөц хэв маяг

хэмээн үздэг. Энэ чиглэлийн гол төлөөлөгч, Америкийн улс төр

судлаач Г. Лассуэлл засаглал бол “баялаг, нэр хүнд, эрх чөлөө

зэргийг олж авах, улмаар амьдралаа сайжруулах арга хэрэгсэл

мөн” хэмээн тодорхойлжээ.

Сэтгэл зүйн хандлага нь засаглалыг хүний ухамсартай болон

ухамсаргүй үйл байдалтай холбон тайлбарлахыг оролддог. Энэ

Page 40: НЯМААГИЙН ОТГОНБАЯР "УЛС ТӨР СУДЛАЛЫН ҮНДЭС"

чиглэлийн гол төлөөлөгч нь З. Фройд, А. Адлер, К. Г. Юнг нарын

хүмүүс юм. Засаглал гэдэг нь хүний сэтгэл санааны сул дорой

байдалтай холбоотой бөгөөд сул дорой байдлаа нуух, далдлах

зорилгоор бусдыг эрхшээн дагуулах, захирч, удирдах хэрэгцээ

үүсдэг гэж үзэхэд энэ хандлагын онцлог оршино.

Системийн хандлага нь засаглалыг улс төрийн системийн

шинж чанартай холбон үзэхийг чухалчилдаг. Энэ чиглэлийн гол

төлөөлөгчид нь Америкийн судлаач Т. Парсонс, Г. Алмонд, Д.

Истон, Н. Луманн, К. Дойч нарын хүмүүс болно. Системийн

хандлагын томоохон төлөөлөгч Т. Парсонс засаглалыг “системийн

нийтлэг зорилгыг хэрэгжүүлэхэд чиглэсэн системийн өөрийнх нь

чадвар юм” хэмээн тодорхойлжээ.

Реляционист (relation-харилцаа хэмээх Франц үгнээс

гаралтай) хандлагаар засаглалыг хоёр оролцогчийн тэгш хэмтэй

бус харилцаа гэж үздэг. Энэ чиглэлийн хүрээнд нөөцийн

солилцооны, эсэргүүцлийн, нөлөөллийн бүс хуваах гэсэн гурван

онол бий болсон байна (энэхүү бичвэрийг “Улс төрийн шинжлэх

ухаан” УБ., ред: Ц. Ганболд., Экимто хэвлэх үйлдвэр., 2001 он., 78-

83-р талаас хураангуйлан ишлэв).

Засаглалын үндсэн хэлбэр нь улс төрийн засаглал, тэр дундаа

төрийн засаглал юм. Төрийн засаглал бүхэн улс төрийн засаглал

байдаг бол улс төрийн засаглал бүхэн төрийн засаглал болдоггүй.

Төрийн засаглалд

Page 41: НЯМААГИЙН ОТГОНБАЯР "УЛС ТӨР СУДЛАЛЫН ҮНДЭС"

Хуулиар зөвшөөрөгдсөн, шийдвэр нь дээд хүчин

чадалтай:

Засаглалын нөөц нь олон төрөлтэй, нийтлэг шинжтэй:

Хууль цааз, цэрэг, цагдаа, шүүх, шорон зэрэг

албадлагын хэрэгсэлийг хуулийн дагуу ашиглах

эрхтэй:

Шийдвэр гаргах нэгдсэн төвтэй гэсэн шинжүүд байх

аж.

Засаглалын бүтцэд засаглалын субъект, объект, засаглалын

нөөц багтана. Эрх мэдлийг идэвхтэй эхийг агуулах хувь хүн,

нийгмийн бүлэг, улс төрийн нам, улс төрийн институт, улс төрийн

элит, манлайлагчид цаашлаад төр, тодорхой ард түмэн улс төрийн

засаглалын субъект болдог. Засаглалын субъект, объект гэсэн

ойлголтууд нь хүрээ хязгаарыг тодорхойлох боломж хомс

харьцангуй ойлголтууд юм. Нэг харилцаанд засаглалын субъект

болж байхад өөр харилцаанд засаглалын объект болж байдаг.

Засаглалын асуудлыг авч үзэхэд засаглалын нөөц гэсэн ойлголт

онцгой ач холбогдолтой. Засаглалын нөөц гэдэгт засаглалыг

хэрэгжүүлэхэд ашиглагдаж буй бүхий л зүйлсийг хамруулан авч

үздэг.

Засаглалын нөөцийг оюун санааны, мэдээллийн, эдийн

засгийн, улс төрийн гэх мэт олон төрөлд ангилан авч үздэг байна.

Улс төрийн засаглалын легитим шинжийн асуудал улс

орнуудад хүчтэй яригдах болсон. Легитим гэдэг үг нь Франц

Page 42: НЯМААГИЙН ОТГОНБАЯР "УЛС ТӨР СУДЛАЛЫН ҮНДЭС"

хэлний хууль ёсны, хуульчлагдсан гэсэн утгыг илэрхийлэх бөгөөд

засаглалын легитим шинжийн онолыг хөгжүүлэхэд Германы

эрдэмтэн М. Вебер онцгой нөлөө үзүүлсэн байдаг. Тэрээр

засаглалын легитим шинжийг уламжлалт легитим, харизматик

легитим, рациональ легитим гэж гурав ангилсан байна.

Захиран засаглах уламжлалт хэв ёсонд тулгуурлаж нийгэмд

хүлээн зөвшөөрөгдөх засаглалын шинжийг уламжлалт легитимд

хамруулан үзэж болох юм. Легитимийн энэ хэв маяг ихэвчлэн хаант

засаглалтай орнуудад түгээмэл байдаг.

Хувь хүн, улс төрийн элит, лидерийн онцгой чадвар, авъяаст

итгэх олон нийтийн итгэл, сэтгэл хөдлөл, хувийн харилцаанд

тулгуурлан нийгэмд хүлээн зөвшөөрөгдөх засаглалын шинжийг

харизматик легитим гэж нэрлэдэг. И. В. Сталины үеийн ЗХУ, Х.

Чойбалсангийн үеийн БНМАУ, Мао Зэдуний үеийн БНХАУ-бүгд

үүний томоохон жишээ юм.

Хууль ёсны дагуу тодорхой нийгэм, улс орны иргэдийн итгэл

үнэмшил, үнэт зүйлс, үнэлэмжээр хүлээн зөвшөөрөгдсөн

засаглалын шинжийг рациональ легитим гэж үздэг. Өөрөөр хэлбэл

засаглалын үр ашгийг дээд зэргээр хангах ардчилсан шинж бүхий

засаглал нь рациональ легитимийг өөртөө агуулдаг.

Ашиглах ном зохиол:

Page 43: НЯМААГИЙН ОТГОНБАЯР "УЛС ТӨР СУДЛАЛЫН ҮНДЭС"

Монгол хэл дээр:

“Улс төр судлал” ШУТИС-ийн сурах бичиг., УБ:., 2011 он.

“Улс төрийн шинжлэх ухаан” УБ:., ред: Ц. Ганболд., 2001 он.

Н. Отгонбаяр, Л. Очирсүрэн “Орчин үеийн үзэл суртлууд” УБ:., 2005

он.

Отгонбаяр Нямаев “Дэлхийн улс төр, эрх зүйн сэтгэлгээний дээж

бичиг-I” УБ:., 2013 он.

Орос хэл дээр:

Мухаев Р. Т. “Политология” Учебник для вузов, М., 1997г.

“Общая и прикладная политология”\ Под ред: В. П. Пугачева., М:.,

1997г.

Алмонд. Г “Политическая наука: история дисциплины”\\ Полис

1997г., №6.

УЛС ТӨР СУДЛАЛЫН ҮНДЭС ХИЧЭЭЛИЙН ЛЕКЦ №4

Õè÷ýýëèéí íýð: Улс төр судлалын үндэс

Õè÷ýýë çààõ áàãø: Н. Отгонбаяр

Ажлын өрөө: Ерөнхий эрдмийн тэнхим

Õè÷ýýë çààõ àíãè: Өдрийн 11, 12, 13, 14, 15-р анги

Хичээлийн кредит: 2 кр

Õè÷ýýëèéí íèéò öàã: 1:2 (Лекц 16, семинар 32)

Õè÷ýýëèéí õýëáýð: Лекц, семинар

Хичээлийн залгамж: “Монголын түүх”, “Нийгмийн тухай мэдлэг”

Орох улирал: 2-р улирал

Блог хаяг: www.politnauka.blogspot.com , www.ulstur_o.blog.gogo.mn

Page 44: НЯМААГИЙН ОТГОНБАЯР "УЛС ТӨР СУДЛАЛЫН ҮНДЭС"

“ТӨРИЙН ТУХАЙ ОЙЛГОЛТ, ОНОЛ, ҮЗЭЛ

БАРИМТЛАЛУУД”

Улс төр судлал буюу улс төрийн шинжлэх ухааны үндсэн

ойлголтуудын нэг нь төр хэмээх ойлголт юм. Хүн төрөлхтөний

түүхийн үе бүхэнд төрийн тухай асуудлыг янз бүрээр ойлгосоор

иржээ. Тухайлбал эртний Грег-Ромын үед төр гэх ойлголтыг

мэддэггүй, хот улсын удирдлагын хүрээнд асуудлыг хязгаарлан

ойлгодог байв. Дундад зууны үед вант улс, ханлиг, бүгд

найрамдах улс, гүнлэг зэрэг ойлголтоор дамжин төрийг төсөөлдөг

байв.

Төр буюу stato хэмээх үгийг анх Италийн нэрт гүн ухаантан,

улс төрийн онолч Н. Макиавелли шинжлэх ухаанд нэвтрүүлсэн

байдаг.

Итали хэлний Stato, Англи хэлний State, Испани хэлний Estado,

Франц хэлний Etat, Герман хэлний Staat гэх үгнүүд нь нэг зүйлийг

илэрхийлэх бөгөөд төрийг төлөөлүүлэн ойлгох үгс болно.

Төр бол улс төрийн засаглалыг хэрэгжүүлэх үндсэн хэрэгсэл

юм. Энэ байдал нь төрийг улс төрийн системийн гол институт гэж

үзэхэд хүргэдэг. Төр нь тодорхой шинжүүдийг агуулж тусгай

үүргүүдийг хэрэгжүүлэх тогтвортой институциональ бүтэц юм.

Улс төрийн шинжлэх ухаанд төрийн үүсэл, хөгжил, мөн чанар,

үндсэн үйл ажиллагааны талаар хэд хэдэн үзэл баримтлал байдаг.

Эдгээрийг одоо та бүхэнд хэлж өгөх хэрэгтэй болов уу.

Page 45: НЯМААГИЙН ОТГОНБАЯР "УЛС ТӨР СУДЛАЛЫН ҮНДЭС"

Төрийн үүсэл, хөгжил, мөн чанарын тухай теократи буюу

шашны үзэл баримтлал: Энэ үзэл санаа хүний бүхий л үйл

ажиллагааг, тэр дундаа төрийг бурхны хүсэл зоригоор бүтсэн дээд

зүйлс гэж үздэг. Хүн төрөлхтөний удам угсааг үргэлжлүүлэх,

хадгалж үлдээх, нийгмийн харилцаанд дэг журам тогтоох

зорилгоор төр улсыг бурхан бүтээсэн. Тиймийн учир төр улсын эрх,

нийгмийн шударга ёс, тэгш байдлыг батлан сахигч нь бурхан,

түүнээс бошго авч сонгогдсон эзэн хаад байх болно. Өнөө үед энэ

үзэл санааг католиг урсгалын төлөөлөгчид хүчтэй баримтлах

болсон.

Төрийн үүсэл, хөгжил, мөн чанарын тухай патриархаль үзэл

баримтлал: Олон овог аймаг, хүй элгэнүүд нэгдэн нийлсний үр

дүнд төр үүсдэг. Төр хэмээгч нь асар том нэгэн гэр бүл бөгөөд хаан

эзэн албат иргэдийн харилцаа гэр бүл дэх эцэг, үрийн харилцаанаас

үл ялгагдана. Төрийн үндэс нь “Хаан хүмүүн хаан лугаа адил, албат

иргэн мөн лугаа адил, эцэг хүмүүн эцэг лугаа адил, хөвүүн хөвүүн

лугаа адил байхад оршмуй” (Отгонбаяр Нямаев “Дэлхийн улс төр,

эрх зүйн сэтгэлгээний дээж бичиг-I” УБ., ред: Г. Энхтуяа., 2013

он., 94-р талыг үз) гэж мэргэн Күнз айлдсан байдаг. Өөрөөр хэлбэл

энэ бол төрийн тухай патриархаль үзэл санаа юм.

Төрийн үүсэл, хөгжил, мөн чанарын тухай нийгмийн

гэрээний үзэл баримлтлал: Энэхүү үзэл санаа XVII-XVIII зууны

үед бий болсон бөгөөд гол төлөөлөгчид нь Т. Хоббс, Ж. Локк, Ж.

Ж. Руссо нарын хүмүүс болно. Хүмүүс эхэн үедээ аймшиг, айдсаар

дүүрэн байгалийн байдалд байсан бөгөөд аюул заналыг гэтлэн

Page 46: НЯМААГИЙН ОТГОНБАЯР "УЛС ТӨР СУДЛАЛЫН ҮНДЭС"

давж, амгалан, энхийн нийгмийн харилцаанд орохын тулд

байгалиас өөрт заяасан үндсэн эрхээсээ сайн дураар татгалзаж гэрээ

байгуулснаар төр үүссэн гэж энэ урсгалынхан үздэг.

“Хүмүүс өөрсдийгөө харилцаа, холбоонд оруулахын цаад үндэс,

эцсийн зорилго буюу бодол санаа нь өөрөө өөрийгөө хамгаалах,

ингэхдээ илүү сайн сайхан амьдралын талаар зовних бодол юм.

Өөрөөр хэлбэл төр улсыг цогцлоохдоо хүмүүс тэднээр байгалийн

цааз хуулийг биелүүлж, хэлцлийг хэрэгжүүлэхэд албадах ял зэм

оноох чадвар бүхий нэгдсэн засаг үгүй дайны гуйланч байдлаас

ангижран салах гэсэн хүсэлдээ хөтлөгддөг байна {….} ”

(“Хрестоматия политология” М:., Под ред: М. А. Василик., Изд

“Гардарика”., 1999г., С135, 136) гэж Английн нэрт улс төрийн

онолч Т. Хоббс өгүүлсэн байдаг.

Төрийн үүсэл, хөгжил, мөн чанарын тухай марксист үзэл

санаа: XIX зууны дунд үеэс энэ үзэл санаа хөгжиж эхэлсэн бөгөөд

гол төлөөлөгчид нь К. Маркс, Ф. Энгельс, В. И. Ленин нарын

хүмүүс болно.

Хүн төрөлхтөний бүхий л түүх бол ангийн тэмцлийн түүх юм.

Нэг анги нөгөө ангиа захирах, нухчин дарах хүчирхийллийн

байгууллага болж төр үүссэн бөгөөд хөгжлийн явцдаа энэ шинжээ

хадгалсаар иржээ. Улмаар нийгмийн хөгжлийн явцад коммунист

нийгэм цогцлоож, төрийг үгүй хийнэ гэж энэ чиглэлийн

төлөөлөгчид үздэг. Тухайлбал Оросын суут эрдэмтэн В. И. Ленин

“хүн төрөлхтөн төрийг хэзээ нэгэн цагт алмас сүхтэй зэрэгцүүлж

түүхийн музейд тавина” (“Хрестоматия политология” М:., Под

Page 47: НЯМААГИЙН ОТГОНБАЯР "УЛС ТӨР СУДЛАЛЫН ҮНДЭС"

ред: М. А. Василик., Изд “Гардарика”., 1999г., С 236) гэж

сургажээ.

Төрийн үүсэл, хөгжил, мөн чанарын тухай хүчирхийллийн

буюу булаан эзлэлтийн онол: XIX зууны сүүл үед Өрнө Дахинд

хүчтэй хөгжсөн бөгөөд гол төлөөлөгчид нь Л. Гумплович, К.

Каутский, Ф. Оппенгеймер нарын хүмүүс юм. Анхны төр улсууд

нийгмийн гэрээ юм уу бурхны хүсэл зоригийн нөлөөгөөр бус,

гадаад хүчин зүйл, тухайлбал дайнч нүүдэлчин аймагуудын

байлдан дагуулал, булаан эзлэлт эсвэл хүчтэй нэг нь сул дорой

бусдыгаа дарлан зүдээсний үр дүнд бий болсон. Хүчирхийлэл,

байлдан дагуулал болбоос “аливаа төрийн эцэг, эх баригч эмгэн нь

болно” гэж Л. Гумплович үзжээ.

“Нэг талаас засаглагч, нөгөө талаас засаглуулагч, удирдагч,

удирдуулагч байх нь төрийн мөнхийн, хувирашгүй шинж мөн.

Энэхүү эсрэгцэл шинж үл байх аваас нэг ч төр үл оршино. Хамгийн

эрх чөлөөт бүгд найрамдах засаглалын хэлбэрээс аваад өнгөрсөн,

одоо үеийн бүхий л эзэн хаант эсвэл ардчилсан, эзэн хаант эсвэл

бүгд найрамдах төрийн засаглалуудад дээрх хувирашгүй шинж

ямагт байсаар ирсэн, байсаар байна.

Төр ямар ч болсон бай, мөн ямар ч зорилгыг өмнөө тавьсан бай,

түүний бүхий л үйл ажиллагаа захирах, захирагдах ёсон дээр

суурилах бөгөөд үүнийгээ зохион байгуулалтын бүх түвшинд

хэрэгжүүлсээр байх болно. Хэрэв захирах, захирагдах ёсны энэхүү

харилцаа нь аливаа төрийн байнгын, хувирашгүй шинж юм бол,

Page 48: НЯМААГИЙН ОТГОНБАЯР "УЛС ТӨР СУДЛАЛЫН ҮНДЭС"

хэрэв тэр нь төрийн үйл ажиллагаа амжилттай явагдахын

conditio sine qua, зайлшгүй нөхцөл юм бол бид, мэдээж хэрэг,

төөрөгдөлд үл автаж, төрийг тодорхой нэг дэг журмыг хадгалах

зорилгоор үүссэн засаглалын байгууллага хэмээн тодорхойлж

болох байна” (Гумплович Л. “Общее учение о государстве” СПб.,

1910. С. 35, 36) гэж Л. Гумплович бичжээ.

Улс төрийн шинжлэх ухаанд төрийг явцуу болон өргөн утгаар

тодорхойлдог.

Явцуу утгаар авч үзвэл төр нь ноёрхлын институт, төрийн

засаглалыг агуулагч болно. Харин өргөн утгаар үзвэл тодорхой

газар нутаг, ард түмэн, хууль цааз, хэв заншил бүхий нийтлэгийг

хэлнэ. Төр нь хууль ёсны хүч хэрэглэх цорын ганц эрхийг эдлэхийн

сац нийгмийг тусгай хэрэгсэлүүдийн туслалцаатайгаар удирдах,

суверен агуулсан нийгэм дэх улс төрийн засаглалын зохион

байгуулалтын онцгой хэлбэр мөн.

Аливаа төр нь газар нутаг, хүн ард, суверен эрх гэсэн гурван

хүчин зүйлийн нэгдэл байж нийгэмд олон тооны үүргийг

хэрэгжүүлдэг. Эдгээрт эдийн засгийн, нийгмийн, зохион

байгуулалтын, эрх зүйн, улс төрийн, соёл-хүмүүжлийн,

боловсролын гэх мэт үүргүүд ордог. Үүний зэрэгцээ зарим улс төр

судлаачдын зүгээс төрийн үүргийг ерөнхийд нь гадаад, дотоод гэж

хоёр хэсэгт ангилан үзэх хандлага байдаг.

Төрийн хэв шинжийг тодорхой болгох зорилгоор судлаачид

Page 49: НЯМААГИЙН ОТГОНБАЯР "УЛС ТӨР СУДЛАЛЫН ҮНДЭС"

хэд хэдэн ангилал хийсэн байдаг (“Улс төр судлал” УБ., ШУТИС-

ийн сурах бичиг., “ADMON” хэвлэх үйлдвэр., 2011 он., 47-р талыг

үз). Төрийг улс төр судлаачид байгууламж, засаглалын хэлбэр,

дэглэм-ээр нь ангилан авч үздэг.

Төрийг засаглалын хэлбэрээр нь эзэн хаант болон бүгд

найрамдах гэж хоёр хувааж үздэг. Төрийн дээд эрх мэдэл эзэн

хааны гарт төвлөрч байдаг засаглалын хэлбэрийг эзэн хаант

засаглал гэдэг. Эзэн хаант засаглалыг хэмжээгүй эрхт болон

хэмжээт эрхт эзэн хааны засаглал гэж ангилдаг. Төрийн бүх эрх

эзэн хааны гарт гагцаар төвлөрсөн засаглал орчин үед бараг үгүй

болжээ. Харин зарим судлаачдын зүгээс Оман, Катар, Саудын Арав

зэрэг орнуудыг энэ төрөлд багтаан үзэх болсон байна. Эзэн хааны

эрх мэдэл үндсэн хуулиар хязгаарлагдаж, төрийн тэргүүн зөвхөн

тухайн улсын тусгаар тогтнол, ард түмний эв нэгдлийн илэрхийлэл

болж байдаг төрийн хэлбэрийг хэмжээт эрхт эзэн хааны засаглал

гэнэ.

Тодорхой хугацаанд ард түмнээс сонгогдсон сонгуулийн

байгууллагад засаг төрийн эрх төвлөрч байдаг засаглалын

хэлбэрийг бүгд найрамдах засаглал гэнэ. Бүгд найрамдах

засаглалыг төрийн гүйцэтгэх эрх мэдлийг ямар институт хадгалж

байгаагаас нь хамааруулан парламентийн болон ерөнхийлөгчийн

бүгд найрамдах засаглал гэсэн хоёр үндсэн хэв маягт хуваадаг.

Үүний зэрэгцээ улс төр судлаачид холимог засаглалын тухай авч

үздэг байна.

Page 50: НЯМААГИЙН ОТГОНБАЯР "УЛС ТӨР СУДЛАЛЫН ҮНДЭС"

Төрийн эрх мэдлийг парламентаас баталсан засгийн газар

хадгалах хэлбэрийг парлементийн бүгд найрамдах засаглал гэдэг.

Засаглалын энэ төрөл нь дараах онцлог шинжүүдтэй:

Засаг төрийн бүх эрх мэдэл засгийн газарт оршино:

Улс төрийн бодлого боловсруулах, хэрэгжүүлэх

хариуцлагыг тооцох боломж өндөр:

Олонх цөөнхийн хатуу зарчим засаг төрийн хүрээнд

үйлчилдэг. Цөөнх олонхийн шийдвэрт хориг тавих,

цуцлах боломж хомс байдаг:

Олон намууд зөвшилцлийн хэлбэрээр засаг төрийг

эмхлэх учир засаглалын хямралд өртөмтгий байдаг:

Засаглалын хүрээнд нэг намын эрх мэдэл давамгайлах

хандлага бий болдог байна.

Засаг төрийн эрх мэдэл нийт ард түмнээс сонгогдсон

ерөнхийлөгчийн гарт төвлөрөх хэлбэрийг ерөнхийлөгчийн бүгд

найрамдах засаглал гэнэ. Засаглалын энэ хэлбэр нь дараах онцлог

шинжүүдтэй байдаг. Үүнд:

Хууль тогтоох болон гүйцэтгэх эрх мэдлүүд нэг

нэгнээсээ хараат бусаар оршдог:

Засгийн газрын түвшинд намаар бус, лидер хүрээлсэн

томилгоо их хийгддэг:

Нэг хүний хатуу ноёрхол бий болох нөхцөл үүсдэг:

Засаг төрийн хэмжээнд хариуцлага тооцоход хүндрэл

учирдаг зэрэг шинжүүд багтана.

Page 51: НЯМААГИЙН ОТГОНБАЯР "УЛС ТӨР СУДЛАЛЫН ҮНДЭС"

Гэхдээ төрийн засаглалын дээрх хэлбэрүүдийг туйлын утгаар

авч үзэх боломжгүй юм.

Үүнээс гадна төрийг байгууламжийн хэлбэрээр ангилан авч

үздэг.

Төрийн байгууламж нь засаг захиргаа, нутаг дэвсгэрийн

хуваарилалт, төр засгийн дээд, төв, орон нутгийн байгууллагуудын

харьцаа зэргээр тодорхойлогдох ойлголт юм. Байгууламжаар нь

төрийг нэгдмэл, холбооны, улсуудын холбооны гэсэн гурван төрөлд

ангилдаг.

Хууль тогтоох, гүйцэтгэх, шүүх эрх мэдлийн нэгдсэн

тогтолцоотой, санхүү, албан татвар, мөнгөний нэг системтэй,

зэвсэгт хүчин, төрийн бэлгэ тэмдэг болох сүлд, туг, далбаа, дуулал

нэгтэй, орон нутгийн байгууллагууд нь засаг захиргааны нэгжид

хуваагдах төрийн байгууламжийн хэлбэрийг нэгдмэл улс гэнэ.

Харьцангуй бие даасан хэлбэрээр орших хоёр болон түүнээс

дээш улсууд нэгдэж холбооны улсыг үүсгэдэг. Зэвсэгт хүчин, гадаад

бодлогын хувьд нэгдсэн хэрнээ хууль тогтоох, гүйцэтгэх, шүүх эрх

мэдлийг хоёрдмол тогтолцоо үйлчлэх нь ийм улсын онцлог шинж

юм.

Бүрэн тусгаар тогтносон улсууд тодорхой ашиг сонирхлоор

нэгдсэн улсыг улсуудын холбооны улс гэж нэрлэдэг. Түүний

бүрэлдэхүүнд бүх улсыг төлөөлсөн гишүүд багтаж ордог бөгөөд

Page 52: НЯМААГИЙН ОТГОНБАЯР "УЛС ТӨР СУДЛАЛЫН ҮНДЭС"

тэдгээрээс гаргасан шийдвэрийг нэгдмэл нэг саналаар буюу

мэргэшсэн олонхиор баталдаг ба гишүүн улсууд батламжилсны

дараа хүчин төгөлдөр болдог. Улсуудын холбооны мөнгө, санхүү

түүнд багтан орсон гишүүн улсуудын татвараас бүрдэнэ.

Төр, улсыг улс төрийн дэглэмээр нь ардчилсан болон ардчилсан

бус дэглэмтэй орнууд гэж ангилдаг. Ардчилсан бус орнуудыг дотор

нь тоталитари, авторитари гэж хуваах явдал ч байдаг. Улс

төрийн дэглэм нь төрийн бодлогыг хэрэгжүүлэх үйл ажиллагаа,

арга хэрэглсэлийн нийлбэр цогц юм.

Дээрхиэс гадна орчин үед улс төр судлаачид төрийг эрх зүйт,

социал, экологит гэж ангилах болсон.

Аливаа төрийн үйл ажиллагаа хуулийн хүрээнд байх ёстой гэх

үзэл анх эртний Грег-Ромын үед үүссэн ба хүн төрөлхтөний түүхэн

хөгжлийн явцад улам бүр боловсронгуй болсоор эрх зүйт төрийн

цогц үзэл баримлал болж төлөвшсөн. “Хууль цааз нь хүчгүй, хэн

нэгний дур зоргод захирагдах төрийн мөхөл ойрхон байгааг би харж

байна. Хууль цааз эзэн захирагчдаас ямагт дээгүүр байх ёстой

бөгөөд гагц бурхан үүнээс ангид байж болох юм” хэмээн эртний

сэтгэгч Платон өгүүлжээ. “Хаана хуулийн засаглал үл оршино, тэнд

төрийн байгууллын ямар ч хэлбэр үл оршино. Бүхнийг хууль засаглах

учиртай.....,” гэж гүн ухаантан Аристотель өгүүлсэн байна.

Эрх зүйт төр гэсэн ойлголтыг Германы төр эрхийн онолч фон

Молл шинжлэх ухааны эргэлтэд оруулсан байдаг. Төрийн үйл

Page 53: НЯМААГИЙН ОТГОНБАЯР "УЛС ТӨР СУДЛАЛЫН ҮНДЭС"

ажиллагаа хуулинд захирагдаж, иргэд хууль, шүүхийн өмнө эрх

тэгш эрх эдлэх нь эрх зүйт төрийн үндсэн нөхцөл юм.

Иргэдийнхээ нийгмийн хамгаалал, халамжийн асуудалд

онцгойлон анхаарч, энэ чиглэлд цогц бодлого боловсруулан

ажиллах төрийн хэлбэрийг социал төр гэнэ. Социал төрийн үзэл

санаа анх эртний Грег-Ромын их сэтгэгч Платон, Аристотель,

Цицерон нарын бүтээлүүдэд боловсорч XIX, XX зууны үед

нийгмийн практикт нэвтэрсэн байна. Дашрамд өгүүлэхэд социал

төр гэсэн ойлголтыг Германы төрийн онолч Лорэнц фон Штэйн

гаргасан байдаг.

Хүн төрөлхтөний хөгжлийн өнөө цагийн нөхцлөөс үүдэн

экологит төр гэсэн ойлголт гарч иржээ. Учир нь өнөө үед байгаль

орчноо цогц байдлаар хамгаалах, энэ чиглэлд тусгай бодлого

боловсруулж хэрэгжүүлэх зүй ёсны шаардлага байгааг тэмдэглэн

хэлэх хэрэгтэй.

Хиппократ, Платон, Аристотель, Ж. Бодэн, Л. Монтэскье

нарын сэтгэгчид улс төрд байгаль, газар зүйн орчны зүгээс үзүүлэх

нөлөөллийн тухай үзэл санааг дэвшүүлсэн байдаг.

Хүн амынхаа экологийн цэвэр, эрүүл, аюулгүй орчинд

ажиллах, амьдрах эрхийг хангахад чиглэсэн үйл ажиллагаа явуулж,

бодлого боловсруулах төрийн хэлбэрийг экологит төр гэнэ.

Орчин үед иргэдийн зүгээс төрийн үйл ажиллагаанд хандах

Page 54: НЯМААГИЙН ОТГОНБАЯР "УЛС ТӨР СУДЛАЛЫН ҮНДЭС"

гурван үндсэн хандлага оршин байна. Үүнд:

Деэтатист хандлага: Иргэдийн улс төрийн ухамсар

өсөн нэмэгдэхийн хэрээр төрийг ердийн улс төрийн

институт гэж үзэх, түүний үйл ажиллагааг хууль эрх

зүйн хүрээнд авч үзэх хандлагыг деэтатист гэж

нэрлэдэг.

Этатист хандлага: Төр нийгмийн амьдралын бүхий л

хүрээнд нэвтэрч, иргэдийн үйл ажиллагааг нэг бүрчлэн

зохицуулах хэрэгтэй гэж үзэх хандлага болно. Өөрөөр

хэлбэл нийгэм дэх төрийн үүргийг хэтийдэн үнэлэх

хандлага юм.

Антиэтатист хандлага: Төрийн нийгмийн амьдралд

үзүүлэх үүрэг, нөлөөг үгүйсгэх, улмаар төр оршин буйг

буруутгах үзэл санаа юм. Орчин үед ийм хандлагын

томоохон жишээ нь либертари, коммунитари үзэл

санаа болно.

Гэхдээ бид хүн төрөлхтөний өмнө олон асуудлууд хурцаар

тавигдаж буй өнөө үед төрийн үүрэг, үйл ажиллагааг бүрэн

үгүйсгэх боломжгүй гэдгийг хэлэх байна. Төр хүн төрөлхтөний

түүхэнд байсан, байна, байсаар байх болно. Энэ бол маргашгүй

үнэн юм.

Ашиглах ном зохиол:

Page 55: НЯМААГИЙН ОТГОНБАЯР "УЛС ТӨР СУДЛАЛЫН ҮНДЭС"

Монгол хэл дээр:

“Улс төр судлал” ШУТИС-ийн сурах бичиг., УБ:., 2011 он.

“Улс төрийн шинжлэх ухаан” УБ:., ред: Ц. Ганболд., 2001 он.

Н. Отгонбаяр, Л. Очирсүрэн “Орчин үеийн үзэл суртлууд” УБ:., 2005

он.

Отгонбаяр Нямаев “Дэлхийн улс төр, эрх зүйн сэтгэлгээний дээж

бичиг-I” УБ:., 2013 он.

Орос хэл дээр:

Мухаев Р. Т. “Политология” Учебник для вузов, М., 1997г.

“Общая и прикладная политология”\ Под ред: В. П. Пугачева., М:.,

1997г.

Алмонд. Г “Политическая наука: история дисциплины”\\ Полис

1997г., №6.

УЛС ТӨР СУДЛАЛЫН ҮНДЭС ХИЧЭЭЛИЙН ЛЕКЦ №5

Õè÷ýýëèéí íýð: Улс төр судлалын үндэс

Õè÷ýýë çààõ áàãø: Н. Отгонбаяр

Ажлын өрөө: Ерөнхий эрдмийн тэнхим

Õè÷ýýë çààõ àíãè: Өдрийн 11, 12, 13, 14, 15-р анги

Хичээлийн кредит: 2 кр

Õè÷ýýëèéí íèéò öàã: 1:2 (Лекц 16, семинар 32)

Õè÷ýýëèéí õýëáýð: Лекц, семинар

Хичээлийн залгамж: “Монголын түүх”, “Нийгмийн тухай мэдлэг”

Орох улирал: 2-р улирал

Блог хаяг: www.politnauka.blogspot.com , www.ulstur_o.blog.gogo.mn

“УЛС ТӨРИЙН НАМ, НАМЫН СИСТЕМ”

“Нам” хэмээх үг латин хэлнээс гаралтай бөгөөд хэсэг, бүлэг

гэсэн утгыг илэрхийлнэ. Орчин үеийн улс төрийн нам бий болох

Page 56: НЯМААГИЙН ОТГОНБАЯР "УЛС ТӨР СУДЛАЛЫН ҮНДЭС"

хүртэл энэ үгээр засгийн эрхийг олж авах эсвэл засгийн эрхэнд

нөлөөлөхийн төлөө тэмцэлдэх бүлгүүдийг нэрлэж байв. Өөрөөр

хэлбэл нам гэх үг нь олон нийтийн дунд сөрөг утгаар хэрэглэгдэж

байсан гэсэн утга гарч байна. Монгол хэлэнд “нам нийлж, сэм

хуйвалдах” гэсэн хэлц байдаг нь үүнийг илтгэн харуулна.

Улс төрийн намын тухай үзэл санааны хувьсал, өөрчлөлтийн

явцыг харьцуулан судлаад нам нь хөгжлийн дараах үндсэн үе шатыг

туулсан гэж Германы эрдэмтэн Г. Трипель үзсэн. Үүнд:

Намын эсрэг тэмцэл өрнүүлж, нухчин дарахыг

оролдож байсан үе: Энэ нь XVIII зууны сүүл үеийг

хүртэл хамарч байна.

Намыг үл тоомсорлож байсан үе: Энэ үе нь XVIII

зууны сүүл үеэс XIX зууны сүүл үеийг хүртэл

хамарсан.

Намыг илтэд хүлээн зөвшөөрч, улс төр, эрх зүйн хувьд

баталгаажуулах болсон үе:

Намын тухай онол улс төрийн шинжлэх ухаанд

хүчирхэг зэвсэг болж, нам бол ардчиллын үндэс гэж

үзэх болсон үе гэсэн дөрвөн үеийг багтаасан байна.

Эртний олон сэтгэгчид улс төрийн намуудын тухай өгүүлсэн

байдаг. Тухайлбал Грегийн сэтгэгч Аристотель МЭӨ VI зууны үед

Аттикт далайн эргийн болон уул талаар оршин суугчдын хоёр нам

ширүүн тэмцэлдэж байсан талаар дурьдсан бол дундад зууны

үеийнхэн Англид улаан, цагаан сарнайн намууд хоорондоо байлдаж

байсан тухай өгүүлжээ. Гэхдээ энэ нь улс төрийн нам эрт үед

Page 57: НЯМААГИЙН ОТГОНБАЯР "УЛС ТӨР СУДЛАЛЫН ҮНДЭС"

байсан гэсэн баримт хараахан биш юм. XVII зууны үеийн Английн

хувьсгалаас эхлэн тэр үед өргөн тархаж асан хэмжээгүй эрхт хаант

засаглалыг хязгаарлах, нийгмийн амьдралд иргэд бултаараа

оролцох ашиг сонирхлын төлөөлөл болж үүссэн байна.

Өнөөгийн улс төр судлал буюу улс төрийн шинжлэх ухаанд улс

төрийн намын түүхэн хувьсалын үйл явцад ангилал хийсэн хүн бол

Германы эрдэмтэн М. Вебер юм. Тэрээр улс төрийн нам язгууртны

бүлгэм, улс төрийн клуб, олон түмний нам гэсэн гурван үеийг

туулсан гэж үзжээ. Гэхдээ түүхээс үзэхэд улс төрийн намын

хөгжлийн дээрх гурван үеийг зөвхөн Английн хоёр нам туулжээ.

XVII зууны хоёрдугаар хагаст Англи улсад тори, виги гэсэн

язгууртны хоёр бүлгэм үүссэн ба тэдний хооронд их төлөв нийгэмд

ноёрхох байр суурь олж авахын төлөө ширүүн тэмцэл өрнөж байв.

Бүлгэмээс ялгаатай нь Европын олон орноо улс төрийн клубууд

байгуулагдсан байна. Тэд илүү зохион байгуулалттай, үзэл

сурталжсан, өргөн хүрээний үйл ажиллагаа явуулдаг байв.

1831 онд Английн тори бүлгэм “Чарльтон Клаб”, 1836 онд

виги бүлгэм “Реформ клаб” тус бүр байгуулж, улмаар 1861 онд

анхны улс төрийн нам болох Английн Либераль нам үүсчээ. XIX

зууны эцэс гэхэд баруун Европын ихэнх орнуудад улс төрийн

намууд байгуулагджээ. Өөрөөр хэлбэл нам нь иргэний нийгмийн

зохион байгуулалтын үндсэн хэлбэр, төр, иргэний нийгмийг

зуучлагч улс төрийн институт болсон хэрэг.

Page 58: НЯМААГИЙН ОТГОНБАЯР "УЛС ТӨР СУДЛАЛЫН ҮНДЭС"

Улс төрийн намыг судлах улс төр судлалын салбар ухааныг

партологи буюу нам судлал гэдэг. Партологи буюу нам судлалыг

хөгжүүлэхэд А. Токвиль, М. Вебер, Р. Михельс, М. Я.

Острогорский, М. Дюверже, Ж. Сартори, Ж. Бюрдо, фон Байме,

Ф. Гогель, Ж. Лаполомбэра, М. Винер, Л. Липсет, С. Нойман

нарын улс төр судлаачид томоохон үүрэг гүйцэтгэсэн байна. Улс

төрийн нам гэж юуг хэлэх талаар өнөөдрийг хүртэл улс төр

судлаачдын дунд нэгдсэн санал алга байна. Улс төрийн намыг

тодорхойлох гүн ухааны, социологийн, зорилго-үйл ажиллагааны,

институциональ, системийн гэсэн таван үндсэн хандлага байгааг

судлаачид тогтоожээ.

Өнөөгийн байдлаар улс төрийн намыг тодорхойлсон нийт 200

гаруй тодорхойлолт байгааг Америкийн улс төр судлаач Ж.

Лангетус (Langhetuss. J., 2010) гаргажээ.

Гэхдээ улс төрийн намыг нийтлэг шинжүүд дээр нь тулгуурлан

тодорхойлж болох юм. Улс төрийн нам нь нийгэм дэх төрийн

засаглалыг олж авах эсвээс түүнийг хэрэгжүүлэх үйл явцад

оролцох эрмэлзлэл бүхий нийтлэг ашиг сонирхол, үзэл бодолтой

хүмүүсийн нэгдэл, улс төрийн сайн дурын байгууллага мөн.

Чухам эндээс үзэхэд улс төрийн засаглал руу тэмүүлэх, засаглалын

механизмд оролцох нь улс төрийн намыг бусад байгууллага,

хөдөлгөөн, клубуудээс ялгах гол шинж болж байна.

Орчин үеийн улс төрийн нам нь олон тооны үүргийг нийгмийн

өмнө хэрэгжүүлдэг. Юуны түрүүнд төр, нийгмийг холбох гүүр

Page 59: НЯМААГИЙН ОТГОНБАЯР "УЛС ТӨР СУДЛАЛЫН ҮНДЭС"

болж өгдөг. Тодорхой бүлгийн ашиг сонирхлыг илэрхийлэх замаар

төрийн байгууллагуудын шийдвэрт шууд нөлөөлдөг.

Улс төрийн нам зорилгоо тодорхойлж, үзэл санаа, мөрийн

хөтөлбөр, нийгмийг хөгжүүлэх стратегиа боловсруулж, олон

түмэнд түүнийгээ үнэн зөв гэдэгт итгүүлэн үнэмшүүлэх үүрэг

хүлээдэг.

Улс төрийн намын хамгийн чухал үүргийн нэг нь улс төрийн

системийн бүх түвшинд элит, манлайлагчдыг сонгож бэлтгэх явдал

юм.

Улс төрийн намын чухал зорилтуудын нэг нь иргэдийн улс

төрийн нийгэмшилтийг хангах, тэдгээрийг дайчлах явдал болно.

Улс төрийн намын үндсэн үүрэг нь төрийн эрх мэдлийг олж

авах, хэрэгжүүлэх үйл ажиллагаа юм. Ардчилсан дэглэмд улс

төрийн намын төрийн эрхийг олж авах ганц боломж нь сонгууль

юм.

Үүнээс гадна улс төрийн намын чиг үүргийг хамрах хүрээгээр

нь улс төрийн судлаачид гадаад болон дотоод чиг үүрэг гэж

ангилах тал бий.

Америкийн улс төр судлаач Ж. Лаполомбэра, М. Винер нар

“Улс төрийн нам ба улс төрийн хөгжилт” бүтээлдээ улс төрийн

намын дараах үндсэн шалгуурыг гаргажээ. Үүнд:

Page 60: НЯМААГИЙН ОТГОНБАЯР "УЛС ТӨР СУДЛАЛЫН ҮНДЭС"

Улс төрийн нам цаг хугацааны шалгуурыг даван

туулж, удаан хугацааны туршид оршин тогтнох

чадвартай байх ёстой:

Улс төрийн нам нийт улс орны хэмжээнд зохион

байгуулагдсан бүтэцтэй байх ёстой:

Удирдах төв, орон нутгийн байгууллагууд нь засгийн

эрхэнд гарах хүсэл сонирхолтой байх ёстой:

Сонгуулийн болон улс төрийн бусад арга хэрэгсэлийг

ашиглан тухайн нам олон түмний зүгээс шаардлагатай

дэмжлэгийг авдаг байх ёстой гэсэн шалгууруудыг

оруулсан байна.

Улс төрийн намыг зохион байгуулалтын бүтэц, гишүүнчлэл,

номлол, байр суурь, нийгмийн бүлэг, үйл ажиллагааны чиглэл

зэргээр нь ангилдаг.

Улс төрийн намын хамгийн өргөн тархсан ангиллыг Францын

улс төр судлаач М. Дюверже “Улс төрийн нам” (1951 он) бүтээлдээ

хийжээ. Улс төрийн намыг зохион байгуулалтын зарчмаар нь

боловсон хүчний болон олон түмний нам гэж ангилсан байна.

Түүний үзснээр боловсон хүчний нам нь улс төрийн клубуудын

удаан хугацааны хувьсалын үр дүн болж үүссэн байна. Энэ хэв

шинжийн намын гол зорилт нь тодорхой сонгуулийн тойрогт үзэл

суртлаас хамааралгүйгээр олон түмний дэмжлэгийг хамгийн ихээр

авч чадах нөлөө бүхий хүнийг тодруулах явдал юм. Ийм намуудад

Европын консерватив чиглэлийн намууд багтдаг. Харин олон

түмний нам нь хүн амын сонгуулийн эрх нэмэгдсний үр дүн болж

Page 61: НЯМААГИЙН ОТГОНБАЯР "УЛС ТӨР СУДЛАЛЫН ҮНДЭС"

үүсчээ. Хатуу үзэл суртлын цээртэй, нарийн зохион байгуулалттай

байдаг нь энэ хэв шинжийн намын онцлог болно. Коммунист,

социалист, социал-демократ чигтэй намууд олон түмний намд

багтдаг.

Улс төрийн намыг үзэл сурлын баримжаагаар нь барууны болон

зүүний улс төрийн намууд гэж ангилдаг. Барууны намууд хувийн

өмчийг хамгаалдаг хүчтэй төрийг шүтдэг. Харин зүүний намууд

иргэдийг тэгш эрх, эрх чөлөөг номлохын зэрэгцээ нийгмийн

өмчийн төлөө байдаг.

Үйл ажиллагааны арга барилаар нь улс төрийн намыг

прагматик болон номлогч, улс төрийн системд эзлэх байр сууриар

нь эрх баригч болон сөрөг, улс төрийн үйл ажиллагааны шинжээр

нь радикал (эрс шинэчлэгч), экстремист (хэт хувьсгалч) гэх

зэргээр ангилдаг.

Улс төрийн системийг намтай холбогч гол механизм нь намын

систем болдог. Намууд өөр хоорондоо болон төртэй байнга

харилцаж улс төрийн харилцааны тодорхой системийг бий

болгодог. Үүнийг улс төрийн шинжлэх ухаанд намын систем гэсэн

ойлголт илэрхийлдэг. Намын систем нь төрийн эрх мэдлийг олж

авах, хэрэгжүүлэх явцад үүсч буй улс төрийн намуудын

өрсөлдөөн, харилцааны хүрээг хэлнэ. Намын системийг

ангилахдаа дараах гурван шалтгуурыг үндэс болгодог болно. Үүнд:

Улс төрийн намуудын тоо:

Зонхилогч улс төрийн нам юм уу эвсэл байгаа, эсэх:

Page 62: НЯМААГИЙН ОТГОНБАЯР "УЛС ТӨР СУДЛАЛЫН ҮНДЭС"

Улс төрийн намуудын хоорондын өрсөлдөөний

түвшин хэр байгаа гэсэн гурван шалгуур ордог.

Улс төрийн шинжлэх ухаанд дээрх шалгуурыг баримтлан

намын системийг нэг намт, хоёр намт, олон намт систем гэж

ангилдаг.

1990 он хүртэл БНМАУ, ЗХУ-д оршин байсан намын

тогтолцоог нэг намт систем гэж үздэг. Дашрамд өгүүлэхэд олон улс

төр судлаачдын зүгээс ийм намтай орнуудын намыг систем

төлөвшөөгүй, нэг намт систем биш гэх хандлага гаргадаг. Нэг намт

систем тоталитари болон авторитари дэглэмтэй орнуудад

түгээмэл байдаг. Өнөө үед нэг намт систем Куба, БНАСАУ,

Африкийн Заир, Того, Габон улсуудад оршиж байна.

Засаг төрийн эрх мэдлийн төлөө сонгуульд ердөө хоёр нам

өрсөлдөх системийг хоёр намт систем гэнэ. Хоёр намын систем нь

тухайн орны нийгэмд зөвхөн хоёр нам бүрэн ноёрхсон гэсэн үг

хараахан биш юм. Засаг төрийн шийдвэр гаргах үйл явцад хоёр нам

давамгай эрх эдэлдэг гэсэн үг болно.

Хоёр намт систем нь АНУ, Англид байх сонгодог хэлбэрээс

гадна хоёр хагас намын систем гэсэн төрөлтэй байдаг.

Хоёр намт улс төрийн системийн нэг давуу тал нь улс төрийн

тогтвортой байдлыг хадгалах чадвар сайн байдагт оршино гэж олон

судлаачдын зүгээс үздэг. Гэхдээ үүний зэрэгцээ цөөнхийн эрх

ашгийг хангаж байх жижиг улс төрийн намууд шийдвэр гаргах үйл

Page 63: НЯМААГИЙН ОТГОНБАЯР "УЛС ТӨР СУДЛАЛЫН ҮНДЭС"

явцад оролцож чаддаггүй муу талтай гэдгийг анхаарах хэрэгтэй

болов уу.

Хоёр болон түүнээс дээш тооны улс төрийн намууд засаг

төрийн шийдвэр гаргах үйл явцад оролцож байвал олон намын

систем гэж нэрлэдэг. Олон намын систем нь үнэмлэхүй олон намт

болон харьцангуй олон намт систем гэсэн хоёр төрөлтэй.

Олон намын тогтолцоо Франц, Герман, Итали зэрэг Европын

орнуудад хүчтэй хөгжсөн. Гэхдээ үнэмлэхүй олон намын тогтолцоо

нийгмийн практикт тэр бүр сайн үр дүн авчирдаггүй гэдгийг хэлэх

хэрэгтэй. Үзэл суртал, угсаатан, шашны сөргөлдөөнд автах, төвөөс

зугтах хүч бий болох аюулыг үнэмлэхүй олон намт систем агуулж

байдаг онцлогтой.

Дээрхи ангилалаас гадна намын системийг дараах байдлаар

судлаачид ангилдаг. Үүнд:

Олон намын систем:

Эвслийн систем:

Хоршоолсон намын систем:

Үндэсний зөвшлийн намын систем:

Хязгаарлагдмал намын систем:

Нэг намын систем:

Хоёр намын систем:

Манлайлагч намын систем зэргийг багтаан үзэж болно.

Page 64: НЯМААГИЙН ОТГОНБАЯР "УЛС ТӨР СУДЛАЛЫН ҮНДЭС"

Монгол улсын хувьд улс төрийн нам 1920 онд үүссэн бөгөөд

1990 он хүртэл эрх баригч нэг намын дарангуйлалд оршиж байв.

1990 оны улс төрийн өөрчлөлтөөр тус улсад олон намын систем

бүрэлдэн тогтож 2011 оны 5-р сарын байдлаар 17 улс төрийн намтай

болсон байна.

Монгол улсад олон намт улс төрийн тогтолцоо өнөө үед нэгэнт

бодит үзэгдэл болсныг олон зүйлээр тайлбарлан хэлж болох юм.

Гэхдээ эрх зүйн хувьд, үйл ажиллагааны чиглэлийн хувьд

ардчиллын мөн чанартай үл нийцэх шинжүүд байгааг үгүйсгэж

болохгүй юм.

Ашиглах ном зохиол:

Монгол хэл дээр:

“Улс төр судлал” ШУТИС-ийн сурах бичиг., УБ:., 2011 он.

“Улс төрийн шинжлэх ухаан” УБ:., ред: Ц. Ганболд., 2001 он.

Н. Отгонбаяр, Л. Очирсүрэн “Орчин үеийн үзэл суртлууд” УБ:., 2005

он.

Отгонбаяр Нямаев “Дэлхийн улс төр, эрх зүйн сэтгэлгээний дээж

бичиг-I” УБ:., 2013 он.

Орос хэл дээр:

Мухаев Р. Т. “Политология” Учебник для вузов, М., 1997г.

“Общая и прикладная политология”\ Под ред: В. П. Пугачева., М:.,

1997г.

Алмонд. Г “Политическая наука: история дисциплины”\\ Полис

1997г., №6.

Page 65: НЯМААГИЙН ОТГОНБАЯР "УЛС ТӨР СУДЛАЛЫН ҮНДЭС"

УЛС ТӨР СУДЛАЛЫН ҮНДЭС ХИЧЭЭЛИЙН ЛЕКЦ №6

Õè÷ýýëèéí íýð: Улс төр судлалын үндэс

Õè÷ýýë çààõ áàãø: Н. Отгонбаяр

Ажлын өрөө: Ерөнхий эрдмийн тэнхим

Õè÷ýýë çààõ àíãè: Өдрийн 11, 12, 13, 14, 15-р анги

Хичээлийн кредит: 2 кр

Õè÷ýýëèéí íèéò öàã: 1:2 (Лекц 16, семинар 32)

Õè÷ýýëèéí õýëáýð: Лекц, семинар

Хичээлийн залгамж: “Монголын түүх”, “Нийгмийн тухай мэдлэг”

Орох улирал: 2-р улирал

Блог хаяг: www.politnauka.blogspot.com , www.ulstur_o.blog.gogo.mn

“УЛС ТӨРИЙН ДЭГЛЭМ, ТҮҮНИЙ ТӨРЛҮҮД”

Улс төрийн системийн шинж чанар, нийгмийн улс төрийн

харилцааны хөгжлийн чиглэл, түвшинг тодорхойлоход улс төрийн

дэглэм хэмээх ойлголт чухал ач холбогдолтой. Учир нь улс төрийн

Page 66: НЯМААГИЙН ОТГОНБАЯР "УЛС ТӨР СУДЛАЛЫН ҮНДЭС"

дэглэм нь орчин үед засаглалын хэлбэр, түүний шинж чанарыг

тодорхойлоход чиглэсэн хамгийн өргөн дэлгэрсэн ойлголт юм. Улс

төрийн дэглэм гэх ойлголт XX зууны эхээр улс төрийн шинжлэх

ухаанд нэвтэрсэн байна.

Өнөөгийн улс төрийн шинжлэх ухаанд улс төрийн дэглэмийг

нийгэм дэх улс төрийн засаглалыг хэрэгжүүлэх арга, хэрэгсэлийн

нийлбэр цогц гэж үздэг байна.

Францын улс төр судлаач М. Дюверже улс төрийн дэглэмийг

“намуудын тогтолцоо, сонгуулийн арга хэлбэр, шийдвэр гаргаж

буй төлөв байдал, шахалтын бүлгүүдийн бүтцийн тодорхой

зохицол” гэж тодорхойлсон бол улс төр судлаач Ж. Л. Кермонн

дээрхи тодорхойлолтод тайлбар хийхийн зэрэгцээ дараах

элементүүдийг багтаасан байна. Үүнд:

Легитим зарчим:

Улс төрийн институцийн бүтэц:

Намын тогтолцоо орно.

Легитим гэх үгийг анх улс төрийн шинжлэх ухаанд Германы

эрдэмтэн М.Вебер оруулсан байх бөгөөд хууль ёсны, хуульчлагдсан

гэсэн утга санааг илэрхийлсэн латин гаралтай үг юм.

Аливаа улс төрийн дэглэм үйл ажиллагаагаа нийгэмд хүлээн

зөвшөөрүүлэх, дэмжүүлэх шаардлага хэрэгцээтэй байдаг бөгөөд

энэ үүднээс олон түмний дэмжлэгийг эрэлхийлдэг. Өөрөөр хэлбэл

улс төрийн дэглэмийн легитим шинж нь нийгэм дэх улс төрийн

Page 67: НЯМААГИЙН ОТГОНБАЯР "УЛС ТӨР СУДЛАЛЫН ҮНДЭС"

тогтвортой байдлын үндсэн урьдач нөхцөл болохын зэрэгцээ хүн

амын сэтгэл зүйн төлөв байдал дээр суурилдаг.

Ардчилсан улс төрийн дэглэмд легитим шинж байнга хувьсан

өөрчлөгдөж байх бөгөөд түүнийг олж авахын тулд засаглалын

зүгээс ихээхэн хүчин чармайлт гаргадаг. Гэтэл авторитари болон

тоталитари улс төрийн дэглэмд ингэх шаардлага бага, легитим

шинжээ үзэл суртал юм уу албадлагын механизм дээр суурилж

хангахыг чухалчилдаг.

Улс төрийн дэглэмийн хувьд улс төрийн институтийн бүтцийн

асуудал ихээхэн чухал байдаг. Улс төрийн нам, сонирхлын бүлэг,

төрийн бус байгууллагуудын зэрэгцээ улс төрийн дэглэмийн

хамгийн чухал элемент нь төр юм. Төрийн үйл ажиллагаа хэрхэн үр

ашигтай байх, ямар зарчмаар зохион байгуулагдсан зэрэг нь улс

төрийн дэглэмийн хувьд чухал юм.

Улс төрийн дэглэмийн талаарх хамгийн анхны бүрэн дүүрэн

ангилалыг эртний Грегийн гүн ухаантан Аристотель хийсэн

байдаг. Тэрээр төрийн дээд эрх мэдлийг хичнээн субъект агуулж

байгаагаас нь хамааруулан улс төрийн дэглэмийг зохистой болон

зохист бус улс төрийн дэглэм гэсэн хоёр төрөлд ангилсан. Үүний

зэрэгцээ эдгээр хоёр хэв шинж нь дотроо гурав, гурван хэлбэртэй

аж. Зохистой улс төрийн дэглэмд полити, язгууртны, эзэн хаант

засаглалыг багтаасан бол зохист бус дэглэмд ардчилсан, олиграхи,

тирани засаглалыг оруулжээ.

Page 68: НЯМААГИЙН ОТГОНБАЯР "УЛС ТӨР СУДЛАЛЫН ҮНДЭС"

Түүний үзснээр улс төрийн дэглэмийн хамгийн гол шалгуур нь

төрийн эрх мэдлийг хуулийн хүрээнд захиран засаглах явдал юм.

Нөгөө талаас олон түмний зүгээс легитим шинжээ баталгаажуулж

байх нь улс төрийн дэглэмийн гол шинж аж.

Аристотель тухайн үеийнхээ 158 хот улсын төрийн

байгууллыг харьцуулан шинжлээд дээрхи улс төрийн дэглэмийн

загвар, ангилалаа гаргасан байдаг.

Улс төрийн шинжлэх ухаанд улс төрийн дэглэмийг ангилах

олон тооны ангилалууд байдаг. Гэхдээ тэдгээр нэг зүйл нийтлэг

байдаг нь улс төр судлаачид ангилал хийхдээ тухайн дэглэм

иргэдийнхээ эрх, эрх чөлөөнд хэрхэн ханддаг, нийгэмд хичнээн

намын ноёрхолоо тогтоосон, засаглал хуваарилах зарчим бүрэн

утгаараа хэрэгжсэн эсэх гэсэн шалгуурыг гол болгодог.

Эдгээр шалгуурыг үндэс болгож улс төрийн дэглэмийг

ардчилсан болон ардчилсан бус улс төрийн дэглэм гэж хуваан үздэг.

Улс төрийн дэглэмийн асуудлыг судлахад М. Вебер, Х.

Арендт, Р. Арон, К. Поппер, С. Липсет, С. Роккан, А. Пшеворски,

Зб. Бжизенсзи, Ф. Фукуяама, С. Хантингтон, Л. Даймонд, Г.

О’Доннелл, Х. Линц нарын улс төр судлаачид томоохон хувь нэмэр

оруулжээ.

Ардчилсан бус улс төрийн дэглэмийн нэг төрөл нь диктатур

юм. Энэ үг нь латин хэлний хязгааргүй засаглал гэх утгыг

илэрхийлэх бөгөөд эртний Ромд онцгой аюул, заналхийлэл

тулгарсан үед ихээхэн эрх мэдэл бүхий албан тушаалд томилогдсон

Page 69: НЯМААГИЙН ОТГОНБАЯР "УЛС ТӨР СУДЛАЛЫН ҮНДЭС"

хүнийг диктатор гэж нэрлэдэг байв. Энэ албыг хаших хугацаа нь 6

сараас хэтэрдэггүй байжээ. Хамгийн анхны диктатор бол Т.

Ларций, М. Рутий нар байв.

Нийгэм дэх нэг хүний эсвэл нийгмийн нэг бүлгийн хязгааргүй

засаглалыг диктатур гэж нэрлэдэг. Диктатурын хамгийн эртний

хэлбэрүүдэд тирани, олиграхи, деспоти засаглалыг хамруулан

ойлгодог байна.

Цэргийн хүчинд дулдуйдсан алдарт жанжнуудын нийгэм дэх

засаглалыг тирани гэсэн ойлголтоор илэрхийлдэг. Энэ утгаар авч

үзвэл Г. Цезарь, Салот Сар, Саддам Хуссен, Сухарто нарын

засаглал нь тирани юм.

Нийгэм дэх хэсэг бүлэг хөрөнгөтэй хүмүүсийн засаглалыг

олиграхи гэсэн ойлголтоор илэрхийлэх бөгөөд үг зүйн хувьд

баячуудын засаглал гэсэн утгатай. Харин деспоти нь эртний хэв

хууль дээр суурилсан нийгэм дэх нэг хүний хязгааргүй засаглал

болно. Өнөөгийн ихэнх улс төр судлаачид диктатурын төрөлд

авторитари болон тоталитари дэглэмийг хамруулан ойлгох болсон.

Улс төрийн дэглэмийн хамгийн эртний хэлбэрийн нэг нь

ардчилсан улс төрийн дэглэм юм. Ардчилал гэсэн үг нь Demos-ард

түмэн, cratos-засаглал гэх хоёр үгний бүтээвэр бөгөөд анх эртний

Грегийн Афин хот улсад бий болсон байдаг. Афины алдарт

удирдагч Периклийн үед оргилдоо хүрчээ. Төрийн эрх мэдлийг ард

түмэн эсвэл ард түмний нэг хэсэг төлөөлөн удирдах засаглалын

хэлбэрийг ардчилал гэнэ. Платон хот улсын засаглалыг

Page 70: НЯМААГИЙН ОТГОНБАЯР "УЛС ТӨР СУДЛАЛЫН ҮНДЭС"

хэрэгжүүлэхэд хүн амын тоо онцгой нөлөөтэй бөгөөд улс орны хүн

амын тоо 10 мянган хүнээс хэтэрч болохгүй гэж үзсэн нь үүнтэй

холбоотой болов уу.

Орчин үеийн ардчилсан дэглэм эрт үеийн ардчилсан дэглэмээс

чанарын томоохон ялгаатай гэдгийг тэмдэглэн хэлэх хэрэгтэй.

Орчин үеийн ардчилсан дэглэмд дараах шинжүүд байх ёстой

гэж улс төр судлаачид үзсэн байна. Үүнд:

Сонгуулийн үндсэн дээр суурилж байгуулагдах

засаглалын төлөөллийн байгууллагатай байх:

Иргэдийн улс төрийн эрх, эрх чөлөөг хууль эрхийн

хүрээнд хүлээн зөвшөөрдөг байх:

Төрийн эрх мэдлийг засаглал хуваарилах зарчимд

нийцүүлэх, хууль тогтоох эрхийг гагц парламентад

хадгалах:

Улс төрийн олон ургальч үзэл санааг хүлээн

зөвшөөрдөг байх:

Засаглалын ил тод байдал зэргийг багтаасан байна.

Улс төрийн дэглэмийн маш олон ангилал байдгаас Р. Даль, Ж.

Блондель нарын ангилал ихээхэн сонирхол татдаг.

Америкийн алдарт улс төр судлаач Р. Даль

Иргэдийн улс төрийн оролцоо:

Улс төрийн намуудын өрсөлдөөн гэсэн хоёр хэмжүүр

дээр тулгуурлан улс төрийн дэглэмийг ангилсан байна.

Page 71: НЯМААГИЙН ОТГОНБАЯР "УЛС ТӨР СУДЛАЛЫН ҮНДЭС"

Дээрх хэмжүүр дээр үндэслэн улс төрийн дэглэмийг

өрсөлдөөнт олиграхи, хаалттай хегемони, хамруулагч хегемони,

полиархи гэсэн дөрвөн төрөлд ангилжээ. Эдгээрээс хамгийн төгс

хэлбэр нь полиархи болно.

Францын улс төр судлаач Ж. Блондель

Улс төрийн өрсөлдөөн:

Элитийн бүтэц:

Хүн амын улс төрийн оролцоо гэсэн хэмжүүр дээр

тулгуурлан улс төрийн дэглэмийг нээлттэй болон

хаалттай, монолит элиттэй болон ялгаварт элиттэй,

хамруулагч болон орхигдуулагч улс төрийн

дэглэмийг гаргасан байна.

Орчин үед хамгийн өргөн дэлгэрсэн улс төрийн дэглэмүүд нь

авторитари болон тоталитари дэглэмүүд болно.

Тоталитари хэмээх үг нь бүхэл, бүтэн гэсэн утгыг илэрхийлэх

бөгөөд анх Италийн улс төрийн зүтгэлтэн Б. Муссолини өөрийн

дэглэмийг нэрлэхдээ ашигласан байна. Харин Италийн улс төр

судлаач Амендало, Габбета нар 1929 онд ЗХУ-д тогтсон дэглэмийг

нэрлэхэд ашигласан байдаг. Улмаар улс төрийн шинжлэх ухаанд

ЗХУ, Хитлэрийн Германид тогтсон дэглэмийг энэ ойлголтоор

илэрхийлэх болсон.

1956 онд Америкийн улс төр судлаач К. Фридрих, Зб.

Бжезински нар тоталитари улс төрийн дэглэмийг дараах зургаан

шинжээр тодорхойлсон байна. Үүнд:

Page 72: НЯМААГИЙН ОТГОНБАЯР "УЛС ТӨР СУДЛАЛЫН ҮНДЭС"

Албан ёсны цорын ганц үзэл сурталтай:

Намжсан төрийн үүрэг нийгэмд их өндөр байдаг:

Аллага, хядлагын нэгдсэн тогтолцоотой:

Олон нийтийн мэдээллийн хэрэгсэлд хатуу хяналт

тавьдаг:

Зэвсэгт хүчинд нэгдсэн хяналт тавьдаг:

Эдийн засгийн төвлөрсөн арга барилыг баримталдаг

гэсэн зургаан шинжийг багтаажээ.

Тоталитаризм нь XX зууны үзэгдэл мөн. Энэ үзэгдлийг

судлахад олон улс төр судлаачид томоохон хувь нэмэр оруулсан

байдаг. Улс төрийн шинжлэх ухаанд тоталитари дэглэмийг зүүний

болон барууны гэсэн хоёр төрөлд ангилдаг байна.

Зүүний дэглэмд ЗХУ, БНХАУ, БНАСАУ зэрэг орнуудыг

багтаан үздэг бол баруун тоталитари дэглэмд нацист Герман,

фашист Итали зэрэг орнууд ордог.

Дэлхийн хамгийн эртний засаглалын хэлбэр бол авторитари

дэглэм юм. Нийгмийн практикт энэ хэлбэр нь маш олон янз

хэлбэрээр биелэлээ олсон байдаг.

Авторитаризмийн гол шинж нь

Нэг нам, эвслийн монопол засаглал нийгэмд үүсч

засаглалын хариуцлага гэсэн ойлголт үгүй болдог:

Сөрөг хүчинд хагас эсвэл бүрэн хориг тавьсан байдаг:

Засаглал нь хатуу төвлөрсөн бүтэцтэй байдаг:

Page 73: НЯМААГИЙН ОТГОНБАЯР "УЛС ТӨР СУДЛАЛЫН ҮНДЭС"

Олон ургальч үзэл санаа нийгмийн хүрээнд

хязгаарлагдмал байдаг:

Эрх баригч элитийг өв залгамжлуулах тэрчлэн

кооптацийн аргаар бүрдүүлдэг:

Засгийн эрхийг халах хүчирхийллийн арга хүчтэй

байдаг:

Засаглал нь хүчний бүтцэд суурилдаг гэсэн нийтлэг

шинжүүдтэй.

Авторитаризм нь хөгжлийн авторитари дэглэм, бюрократи

авторитари дэглэм, диктократи, демократура гэх мэт маш олон

төрлүүдтэй байдаг.

Ашиглах ном зохиол:

Монгол хэл дээр:

“Улс төр судлал” ШУТИС-ийн сурах бичиг., УБ:., 2011 он.

“Улс төрийн шинжлэх ухаан” УБ:., ред: Ц. Ганболд., 2001 он.

Н. Отгонбаяр, Л. Очирсүрэн “Орчин үеийн үзэл суртлууд” УБ:., 2005

он.

Отгонбаяр Нямаев “Дэлхийн улс төр, эрх зүйн сэтгэлгээний дээж

бичиг-I” УБ:., 2013 он.

Орос хэл дээр:

Мухаев Р. Т. “Политология” Учебник для вузов, М., 1997г.

“Общая и прикладная политология”\ Под ред: В. П. Пугачева., М:.,

1997г.

Алмонд. Г “Политическая наука: история дисциплины”\\ Полис

1997г., №6.

Page 74: НЯМААГИЙН ОТГОНБАЯР "УЛС ТӨР СУДЛАЛЫН ҮНДЭС"

УЛС ТӨР СУДЛАЛЫН ҮНДЭС ХИЧЭЭЛИЙН ЛЕКЦ №7

Õè÷ýýëèéí íýð: Улс төр судлалын үндэс

Õè÷ýýë çààõ áàãø: Н. Отгонбаяр

Ажлын өрөө: Ерөнхий эрдмийн тэнхим

Õè÷ýýë çààõ àíãè: Өдрийн 11, 12, 13, 14, 15-р анги

Хичээлийн кредит: 2 кр

Õè÷ýýëèéí íèéò öàã: 1:2 (Лекц 16, семинар 32)

Õè÷ýýëèéí õýëáýð: Лекц, семинар

Хичээлийн залгамж: “Монголын түүх”, “Нийгмийн тухай мэдлэг”

Орох улирал: 2-р улирал

Блог хаяг: www.politnauka.blogspot.com , www.ulstur_o.blog.gogo.mn

“СОНГУУЛЬ, СОНГУУЛИЙН СИСТЕМ”

Ардчиллыг сонгуулийн үйл явцаас салган үзэж болохгүй юм.

Учир нь 20 мянган иргэдээс бүрдэж асан Афины шууд ардчиллыг

бодвол өнөөгийн ардчилал зарчмын томоохон ялгаатай, нарийн,

төвөгтэй үйл явц болно. Өөрөөр хэлбэл ард түмэн сонгуулиар

дамжуулан засаг төрийн эрх барих төлөөний хүмүүсээ сонгож

нийгмийг удирдан чиглүүлэх үйл явцад оролцдог гэсэн үг юм. Тийм

ч учраас өнөө цагийн ардчиллыг төлөөллийн гэж нэрлэдэг байна.

Page 75: НЯМААГИЙН ОТГОНБАЯР "УЛС ТӨР СУДЛАЛЫН ҮНДЭС"

Сонгууль нь ардчиллын чухал шинж төдийгүй түүний

зайлшгүй нөхцөл юм. “Ардчиллыг чөлөөт, шударга сонгуулийн

үндсэн дээр засаг төрийн эрх барих хүмүүсээ томилдог дэглэм гэж

тодорхойлж болно” гэж Францын улс төр судлаач П. Лалюмьер,

А. Демишель нар бичжээ. 1942 оны 12-р сарын 10 нд НҮБ-ийн

Ерөнхий Чуулганаас батлан гаргасан хүний эрхийн түгээмэл

тунхаглалд “хүн бүр шууд эсвэл чөлөөтэй сонгосон

төлөөлөгчдөөрөө дамжуулан өөрийн улсыг удирдах үйл явцад

оролцох эрхтэй. Ард түмний хүсэл зориг аливаа засаглалын үндэс

мөн.” (21-р зүйл ) гэж заасан.

Сонгуулийн тогтолцоог төгөлдөржүүлэх асуудал нь шинэ

тулгар хөгжиж буй ардчилсан улс орнуудын улс төрийн хөгжлийн

чухал зорилтуудын нэг болно.

Сонгуулийн тогтолцоо нь улс орны тэргүүнээ сонгох буюу

төлөөлөн удирдах байгууллагаа бүрдүүлэх зорилгоор хууль, эрх зүйн

хүрээнд сонгуулийг эрхлэн явуулах, зохион байгуулах хэм хэмжээний

нийлбэр цогцийг хэлнэ.

Сонгуулийн тогтолцоо нь улс төрийн системийн нэгэн

бүрэлдэхүүн хэсэг бөгөөд аливаа системийн нэгэн адил тодорхой

зүйлсээс бүрэлддэг байна. Үүнд:

Сонгуулийн эрх:

Сонгуулийн үйл явц орно.

Сонгуулийн эрх нь сонгуулийг зохион байгуулах, эрхлэн явуулах

үйл явцад иргэд оролцох тэрчлэн сонгогчид болон сонгуулийн

Page 76: НЯМААГИЙН ОТГОНБАЯР "УЛС ТӨР СУДЛАЛЫН ҮНДЭС"

байгууллага буюу эрх бүхий албан тушаалтны хоорондын

харилцааг зохицуулах, сонгогчид сонгогдсон төлөөллийн хүндээ

итгэл үзүүлэх, эсэх асуудлыг хамарсан эрх зүйн хэм хэмжээний цогц

юм.

Сонгуулийн эрх гэсэн ойлголтыг явцуу утгаар тодорхойлох тал

байдаг. Энэ үүднээс авч үзвэл сонгуулийн эрх нь сонгуульд оролцох

иргэний эрх, сонгогдох, сонгох эрхийг хэлдэг байна.

Өргөн утгаар нь сонгуулийн эрхийг авч үзвэл сонгуулийг

тодорхой түвшинд ангилах, тэдгээрийн төрлийг гаргах боломж

олгодог.

Ерөнхийлөгчийн, хууль тогтоох байгууллагын, орон нутгийн

өөрөө удирдах байгууллагын, мужийн, хотын, шүүхийн болон

бусад албан тушаалтныг сонгох сонгуулийг энд нэрлэж болох юм.

Үүнээс гадна сонгууль ээлжит, ээлжит бус, нөхөн сонгуулийн

хэлбэртэй байж болдог. Мөн сонгуулийг

Бүх нийтийн болон хэсэгчилсэн:

Тэгш болон тэгш бус:

Шууд болон шууд бус:

Нууц болон нээлттэй санал хураах сонгууль гэх зэргээр

ангилдаг.

Дэлхийн ихэнх улс орнуудын хувьд үндсэн хуулиндаа эсвэл

сонгуулийн тухай хуулиндаа бүх нийтийн, тэгш, нууц санал

хураалтын зарчим дээр сонгууль эрхлэн явуулах, зохион

Page 77: НЯМААГИЙН ОТГОНБАЯР "УЛС ТӨР СУДЛАЛЫН ҮНДЭС"

байгуулахыг зааж өгсөн байдаг. Улс орон бүр уг үйл явцад иргэн

хүн хамрагдах хэмжүүр, шалгуурыг янз бүрээр зааж өгсөн байна.

Тухайлбал Канадад Сенатад үл хөдлөх хөрөнгө бүхий хүнийг

оруулдаг, Англи улсад сонгогдох эрх олж авахын тулд асар их

хэмжээний дэнчингийн мөнгө өгөхийг шаарддаг. Хоёр танхимт

парламент бүхий орнуудад дээд танхмийн депутатад насны хязгаар

тогтоосон байдаг. АНУ, Японид 30 нас, Францад 35, Бельги,

Испанид 40 нас гэж үздэг. Эндээс үзэхэд ардчиллах үйл явцад

хамрагдсан орон бүр сонгуулийн хязгаарлалтгүй болох ёстой гэж

үзэж болохгүй бөгөөд аажим замаар сонгуулийн эрхийг өрөгжүүлж,

хязгаарлалтыг үгүй хийж байна гэсэн дүгнэлтийг гаргаж болох юм.

Хэрэв 1830 онд Англид сонгууль өгөх эрхтэй хүн нийт хүн

амын 4%, Франц 2%-ийг эзлэж байсан бол 1848 он гэхэд Франц хүн

төрөлхтөний түүхэнд анх удаа бүх нийтийн сонгуулийн эрхийг

хүлээн зөвшөөрсөн байна. Европын бусад орнууд 1914 оноос эхлэн

бүх нийтийн сонгуулийн эрхийн зарчмийг нийгмийн практикт

нэвтрүүлжээ. Эмэгтэйчүүд 1893 онд Шинэ Зеландид сонгуулийн

эрхтэй болсон бол Европт Финлянд улс 1906 онд эмэгтэйчүүдэд

сонгуулийн эрх олгосон байна.

Дэлхийн 1-р дайны дараагаас суфражист (эмэгтэйчүүдийн

эрхийг хамгаалах хөдөлгөөн., зохиогчийн тайлбар) хөдөлгөөн

эрчимжихийн хэрээр эмэгтэйчүүдэд хамаарал бүхий сонгуулийн

хязгаарлалт үгүй болж эхэлсэн байдаг. Гэхдээ Швейцар улс 1971 он

хүртэл, Лихтенштейн улс 1986 он хүртэл эмэгтэйчүүдэд тавьсан

сонгуулийн хязгаарлалтаа арилгаагүй юм. 70-аад он гэхэд өндөр

Page 78: НЯМААГИЙН ОТГОНБАЯР "УЛС ТӨР СУДЛАЛЫН ҮНДЭС"

хөгжилтэй ихэнхи орнууд сонгуульд оролцох насны доод хязгаарыг

18 нас хүртэл доошлуулсан байдаг. гэтэл өнөөгийн ардчилал өндөр

хөгжсөн дэлхий дахинаа Эстони, Латви улсууд хүн амынхаа 40%-

ийг бүрдүүлэгч Орос хэлт цөөнхидөө сонгуулийн эрхийн

хязгаарлалт тавьсаар байна.

Дэлхийн улс орнуудад хүн амын, итгэл үнэмшилийн цөөнх

дээрээ сонгуулийн хязгаарлалт тавих үзэгдэл өргөн дэлгэрч байгааг

хэлэх хэрэгтэй. Тухайлбал Фижи улсын төлөөлөгчдийн танхимд 22

фижи, 22 энэтхэг, 8 үндэсний цөөнхийн төлөөлөгчийг оруулахаар

зааж өгсөн байна. Нийт хүн ам дах харьцааг илэрхийлбэл хүн амын

45% фижи, 50% энэтхэг, 5% үндэсний цөөнхийг эзлэж байна.

Зимбабве улсын парламентын доод танхимд 20 суудлыг цагаан

арьстнуудад, 80 суудлын африкчуудад өгдөг. Гэтэл нийт хүн амын

дунд цагаан арьстнууд африк иргэдээсээ 80 дахин бага байдаг.

АНУ, Англи зэрэг орнуудад 60, 70-аад оны үед сонгуулийн

тойрогуудад суудал шударгаар хуваарилах асуудлыг шийдвэрлэсэн

байна.

Улс орны сонгуулийн идэвхитэй байдлыг илэрхийлэх нэгэн

өвөрмөц хэлбэр нь референдум буюу бүх ард түмний санал хураалт

(латин хэлний referendum-мэдээллэж байх ёстой зүйл гэсэн үгнээс

гаралтай бөгөөд 1439 онд түүхэндээ анх удаа Швейцар улсад бүх

ард түмний санал хураалтыг зохион явуулсан байна., зохиогчийн

тайлбар) юм.

Референдум буюу бүх ард түмний санал хураалт нь тодорхой

нэг нэр дэвшигчийн талаар бус, улс орны нийт хүн амын санал

Page 79: НЯМААГИЙН ОТГОНБАЯР "УЛС ТӨР СУДЛАЛЫН ҮНДЭС"

хураах зайлшгүй шаардлага бүхий улсын асуудлаар бүх нийтийн

санал хураалт явуулахыг хэлнэ.

Хэрэв үндсэн хуулийг батлах эсвэл нэмэлт өөрчлөлт оруулах

зорилгоор санал хураалт явуулж байвал түүнийг үндсэн хуулийн

санал хуралт гэж нэрлэдэг. Харин хууль тогтоох байгууллагын

ямар нэг шийдвэрийн талаар бол түүнийг хууль тогтоох

байгууллагын санал хураалт гэж нэрлэдэг байна. Заримдаа энэ үйл

явцыг плебисцит (латин хэлний plebs. Энгийн ард түмэн, scitum

шийдвэр, тогтоол гэсэн үгнээс гаралтай., зохиогчийн тайлбар)

гэх явдал байдаг.

“Сонгуулийн үр дүн ард түмний хүсэл зоригоос төдийгүй дүрэм

журмаас хамаардаг” гэж Америкийн улс төр судлаач Р. Таагепер,

М. С. Шугарт нар бичжээ.

Сонгуулийн үйл явц нь сонгуулийг зохион байгуулах, эрхлэн

явуулах, сонгуулийн хуулийг мөрдүүлэхэд чиглэсэн төрийн үйл

ажиллагааг хэлдэг байна. Иргэд аливаа улс төрийн шинжтэй үйл

ажиллагаа, тэр дундаа сонгуулийн үйл явцаас өөрийгөө

хөндийрүүлэх, оролцохгүй байх явдал сүүлийн жилүүдэд өсч

байна. Үүнийг улс төрийн шинжлэх ухаанд абсентиезм (латин

хэлний absentia үгүй гэсэн үгнээс гаралтай., зохиогчийн тайлбар)

гэж нэрлэдэг. “Тахал, холер хоёрыг сонгох шаардлагаггүй” гэх

Францын улс төр судлаач Ж. Гэд-ийн зарчмаар явагддаг.

Сонгуулийн тогтолцооны хоёр үндсэн хэв маяг байдаг гэж

өнөөгийн улс төр судлаачид үздэг. Үүнд:

Page 80: НЯМААГИЙН ОТГОНБАЯР "УЛС ТӨР СУДЛАЛЫН ҮНДЭС"

Хувь тэнцүүлсэн:

Үнэмлэхүй олонхийн сонгуулийн тогтолцоо орно.

Хувь тэнцүүлсэн сонгуулийн тогтолцооны онцлог нь

сонгогчдын саналыг улс төрийн үйл явцад оролцогч нам, бүлэг бүрт

хувь тэнцүүлсэн байдлаар хуваарилж өгдөгт оршино. Өөрөөр

хэлбэл ард түмний төлөөллийг хууль тогтоох байгууллагад дээд

зэргээр бүрдүүлж өгдөгт энэ системийн давуу тал оршино.

Сонгогчдын саналыг хэт жижиглэн хуваах, үүнээс үүдсэн улс

төрийн тогтворгүй байдал, шийдвэр гаргахдаа удаан чадвар муутай

засгийн газар зэрэг нь энэ тогтолцооны эмгэгтэй бөгөөд сул талууд

юм.

Харин хүчтэй засгийн газар, улс төрийн намын хүчирхэг бүтэц,

улс төрийг тогвортой байдал бол үнэмлэхүй олонхиор ялалт

байгуулах тогтолцооны давуу тал юм.

Хувь тэнцүүлсэн буюу пропорционал тогтолцоо, үнэмлэхүй

олонхи ялах буюу мажоритари тогтолцоонуудыг энгийн үгээр

тодорхойлбол сонгогчдын үнэмлэхүй олонхийн санал авсан нэр

дэвшигч буюу улс төрийн нам дангаараа засаг төрийн эрх барих

тогтолцоог мажоритари буюу үнэмлэхүй олонх ялах тогтолцоо гэж

нэрлэнэ.

Харин сонгогчдын саналыг нам тус бүрт хуваарилж, улс төрийн

ялалт байгуулсан буюу харьцангуй олонхийн саналаар гарч ирсэн

улс төрийн намууд засаг төрийн эрхээ хамтран барих тогтолцоог

пропорционал буюу хувь тэнцүүлсэн тогтолцоо гэж нэрлэдэг байна.

Page 81: НЯМААГИЙН ОТГОНБАЯР "УЛС ТӨР СУДЛАЛЫН ҮНДЭС"

Ямар ч сонгуулийн тогтолцоо байсан сонгуулийн дараах

нийтлэг зарчмыг сонгууль зохион байгуулах, эрхлэн явуулахдаа

баримтлах хэрэгтэй гэж өнөөгийн улс төр судлаачид үздэг. Үүнд:

Тэгш эрхийн зарчим:

Шууд байх зарчим:

Нууц санал хураах зарчим гэсэн гурван зарчим багтдаг.

Ашиглах ном зохиол:

Монгол хэл дээр:

“Улс төр судлал” ШУТИС-ийн сурах бичиг., УБ:., 2011 он.

“Улс төрийн шинжлэх ухаан” УБ:., ред: Ц. Ганболд., 2001 он.

Н. Отгонбаяр, Л. Очирсүрэн “Орчин үеийн үзэл суртлууд” УБ:., 2005

он.

Отгонбаяр Нямаев “Дэлхийн улс төр, эрх зүйн сэтгэлгээний дээж

бичиг-I” УБ:., 2013 он.

Орос хэл дээр:

Мухаев Р. Т. “Политология” Учебник для вузов, М., 1997г.

“Общая и прикладная политология”\ Под ред: В. П. Пугачева., М:.,

1997г.

Алмонд. Г “Политическая наука: история дисциплины”\\ Полис

1997г., №6.

Page 82: НЯМААГИЙН ОТГОНБАЯР "УЛС ТӨР СУДЛАЛЫН ҮНДЭС"

УЛС ТӨР СУДЛАЛЫН ҮНДЭС ХИЧЭЭЛИЙН ЛЕКЦ №8

Õè÷ýýëèéí íýð: Улс төр судлалын үндэс

Õè÷ýýë çààõ áàãø: Н. Отгонбаяр

Ажлын өрөө: Ерөнхий эрдмийн тэнхим

Õè÷ýýë çààõ àíãè: Өдрийн 11, 12, 13, 14, 15-р анги

Хичээлийн кредит: 2 кр

Õè÷ýýëèéí íèéò öàã: 1:2 (Лекц 16, семинар 32)

Õè÷ýýëèéí õýëáýð: Лекц, семинар

Хичээлийн залгамж: “Монголын түүх”, “Нийгмийн тухай мэдлэг”

Орох улирал: 2-р улирал

Блог хаяг: www.politnauka.blogspot.com , www.ulstur_o.blog.gogo.mn

“ОЛОН УЛСЫН ХАРИЛЦАА”

Олон улсын харилцаа нь улс орон, ард түмнүүдийн хоорондын

улс төр, эдийн засаг, соёл, цэрэг дайны, гадаад харилцаа гэх мэт

үйл ажиллагааны олон хүрээн дэх харилцаа, холбоог нийтэд нь

хэлнэ.

Дэлхийн улс төрийн үйл явц нь олон улсын харилцааны

хөгжилд нөлөөлөх чухал хүчин зүйл юм. Өөрөөр хэлбэл олон улсын

харилцаа хэмээгч нь дэлхийн улс төрийн үйл явц өрнөх орон зай

мөн.

Улс төрийн шинжлэх ухаан буюу улс төр судлалын хүрээнд

олон улсын харилцааны асуудлыг судлахад улс төрийн газар зүй,

геополитик гэсэн үзэл санааны урсгал чиглэлийг авч үзэх хэрэгтэй

болдог.

Page 83: НЯМААГИЙН ОТГОНБАЯР "УЛС ТӨР СУДЛАЛЫН ҮНДЭС"

Геополитикийн ухаан цаг хугацааны хувьд улс төрийн газар

зүйгээс салбарлан хөгжсөн байдаг.

Улс төрийн газар зүй нь төрийг тооны үзүүлэлтүүдээр

тодорхойлон, түүний хөгжлийн явцад урд нь гарсан

өөрчлөлтүүдийг судалдаг. Харин геополитик нь төрийн оршин

тогтнож буй бодот нөхцөл байдлыг үнэлэн цэгнэдэг. Улс төрийн

газарзүй нь ерөнхийдөө газар зүйн тал нь давамгайлж, газар зүйн

үзэгдлүүдэд ач холбогдол өгч түүнд улс төрийн тайлбар хийдэг.

Гэтэл геополитик улс төрийн бодлогод голлон анхаарч улс төрийн

үзэгдэлд газар зүйн үүднээс тайлбар хийхийг зорьдог байна (см.:

Поздняков. Э. А. Геополитика М., 1995г. С. 37-42).

Геополитикийн ухаан гэж чухам ямар зүйлийг судлах ухаан бэ

гэдэгт өнөөдрийг хүртэл эрдэмтэн судлаачид маргалдсаар байна.

Нэг хэсэг нь төрийг амьд организм гэж үзэх, түүнд энэ үүднээс

хандаж судлах шинжлэх ухааныг геополитик гэж тодорхойлох

органик хандлагыг баримталдаг. Гэтэл өөр нэг хэсэг эрдэмтэд

аливаа төр улс гадаад улс төрийн бодлогыг боловсруулахад газар

зүйн, хүн ам зүйн, экологийн болон бусад хүчин зүйлсийг тухайн

үйл явцад хэрхэн нөлөөлж байгааг судлах шинжлэх ухаан мөн гэсэн

инструменталь хандлагыг баримталдаг байна.

Юутай ч геополитикийн ухааны үүсэл хөгжлийн үйл явцад үзэл

санааны анхдагч хэлбэр болж газар зүйн детерминизмийн үзэл

санаа үүссэн байна. Өөрөөр хэлбэл геополитикийн ухааныг

сурвалжлан судлахад газар зүйн детерминизм онцгой нөлөөтэй

гэсэн санаа юм.

Page 84: НЯМААГИЙН ОТГОНБАЯР "УЛС ТӨР СУДЛАЛЫН ҮНДЭС"

Газар зүйн детерминизм нь нийгмийн амьдралын үзэгдэл, улс

төрийн хөгжлийг тухайн улс орон буюу бүс нутгийн газар зүйн

төлөв байдал, байгалийн өвөрмөц онцлогтой нь нарийн шүтэлцээнд

авч үзэх, судлах үзэл баримтлал юм. Энэ үзэл баримтлал түүхийн

нэн эрт үед бий болсон байна. Байгаль, нийгмийн харилцан

нөлөөллийн тухай янз бүрийн үзэл санаа энэ сургаал номлол, урсгал

чиглэлийн хүрээнд судлагддаг болно.

Газар зүйн детерминизмийн ухааныг үндэслэгч нь Милет

газрын Гекати (МЭӨ 546-480 онууд) болно. Тэрээр “Дэлхий

дахиныг шинжлэн судлахуй” нэртэй бүтээл гаргасан бөгөөд

өнөөгийн байдлаар уг бүтээлийн ердөө 300 орчим тасархай хуудас

бидний үе хүртэл хадгалагдан үлджээ. Гекати эрхмийн зэрэгцээ

түүхийн ухааны эцэг хэмээгдсэн суут Хэродит (МЭӨ 484-425

онууд), анагаах ухааны эцэг Хиппократ (МЭӨ 460-377 онууд) нар

газар зүйн детерминизмийг хөгжүүлэхэд жинтэй хувь нэмэр

оруулжээ. Хиппократ “.....хүмүүсийн зан суртахуун, хэлбэрийн

нэлээдгүй хэсэг нь тухайн орны байгаль, цаг уурын тусгал байдаг”

гэж бичжээ.

Газар зүйн детерминизмийн асуудалд эртний Грегийн суут

сэтгэгч Аристотель онцгой ихээр анхаарсан байдаг. Түүний

үзснээр улс төрийн бүтэц, улс төрийн байгууллын уг үндэс нь

байгаль, цаг уурын орчинд суурилсан байдаг ба энэ ч утгаараа нэг

ард түмний хувьд деспоти засаглал нийцтэй байхад бусад ард

түмэн, үндэстний хувьд эзэн хааны эсвэл полити төрийн хэлбэр

нийцтэй байдаг аж.

Page 85: НЯМААГИЙН ОТГОНБАЯР "УЛС ТӨР СУДЛАЛЫН ҮНДЭС"

Төр улсын анхны геополитик тодорхойлолтыг Страбон (МЭӨ

64-МЭ 24 онууд) “Газар зүй” бүтээлдээ тусгасан байна.

Эртний Грег-Ромын газар зүйн детерминизмийн үзэл санаа

Сэргэн мандалт болон Шинэ үеийн сургаал, номлолуудад түүчээлэн

тусгагдсан байдаг. Газар зүйн их нээлтүүд нь газар зүйн

детерминизмийн хөгжилд хүчирхэг нөлөө үзүүлсэн байна. Өгүүлэн

буй үед дэлхийн хэмжээний газар нутгийн зураг анх удаа

зохиогдсон байдаг. Мөн 1494 онд Испани, Португали улсуудын

хооронд колонийн эзэмшил нутгаа хуваах Тордесилийн гэрээ

байгуулагджээ. Энэхүү гэрээнд хоёр туйлийг оролцуулан нийт

Атлантын далайн эрэг дагуух 370 лиг буюу 2000 км үргэлжилсэн

зурвасыг тогтоосон бөгөөд зурвасын зүүн тал нь Португалийн,

харин баруун тал нь Испанийн эзэмшил гэдгийг зааж өгчээ. Энэ

гэрээ 300 жилийн дараа 1777 онд цуцлагдсан байна.

Энэ үеийн газар зүйн детерминизмийн нэлээд томоохон

төлөөлөгч нь Францын эрдэмтэн Ж. Бодэн (1530-1596 онууд)

болно. Төр улсууд, тэдгээрийн өөрчлөлтийг нөхцөлдүүлэгч хүчин

зүйлсийн нэг нь байгаль орчин мөн гэж Бодэн үзжээ. Ийнхүү тэрээр

эртний Грег-Ромын эрдэмтдийн үзэл санааг сэргээн хөгжүүлсэн

Европын анхны эрдэмтэн судлаачдын тоонд зүй ёсоор ордог.

Францын өөр нэг эрдэмтэн Ш. Л. Монтэскье Аристотель,

Бодэн нарын төсөөллүүд дээр тулгуурлан антропо-газар зүйн үзэл

баримтлалыг хөгжүүлжээ. Хэнри Бокль (1821-1862 онууд) XIX

зууны дунд үеийн газар зүйн детерминизмийн хөгжилд томоохон

хувь нэмэр оруулсан байна. Тэрээр аливаа ард түмэн үндэстний

Page 86: НЯМААГИЙН ОТГОНБАЯР "УЛС ТӨР СУДЛАЛЫН ҮНДЭС"

түүх тухайн ард түмэн, үндэстний газар нутгийн онцлогоор

бүтээгдэнэ гэх үзлийн хөгжүүлжээ. Үүнийхээ нотолгоо болгож

Бокль “Английн соёл иргэншлийн түүх” нэртэй алдарт бүтээлээ

туурвижээ.

Газар зүйн детерминизмийн төлөөлөгчид хожим

геополитикийн ухааны суурь үндэс болсон онолын нэгэн чухал

санааг гаргасан байдаг. Энэ нь нийгэм улс төрийн хөгжил, улс

төрийн бодлогод байгалийн орчин, газар зүйн хүчин зүйл нөлөөлөх

тухай, улс орны хүчин чадалд байгалийн баялаг, газар зүйн орчин

нөлөөлөх тухай үзэл санаа юм.

Газар зүйн детерминизмийн үзэл санаа чанарын шинэ шатан

хувьсан өөрчлөгдөх эхлэлийг тавьсан хүн бол Германы угсаатан

зүйч, газар зүйч Фридрих Ратцэл (1844-1904 онууд) юм. Хэдийгээр

геополитик гэсэн үгийг хэрэглээгүй боловч түүний энэ ухааны эцэг

гэж нэрлэх тохиолдол байдаг. Ф. Ратцэлийн гол бүтээл нь “Улс

төрийн газар зүй” (1897 он) хэмээх зохиол юм.

Ратцэл төр улс хэмээгч нь хөрсөнд суурилсан амьд организм

юм гэжээ. Түүхийн хөгжил нь хөрс, газар нутгаар тодорхойлогдсон

байдаг. Орон зай гэдэг нь ард түмнүүдийн өсөлт, тэлэлт явагдах

байгалийн тодорхой хил хязгаар юм. Тийм ч учраас аливаа ард

түмний хувь заяанд газар нутгийн хэмжээ онцгой нөлөөтэй байдаг.

Төр улс агуу хүчирхэг гүрэн болохын тулд 5 сая км2 –аас багагүй

газар нутагтай байх ёстой. Улс орны хэвийн хөгжилд оршин

суугчдынх нь газар зүй, хүн ам зүй, угсаатан соёлын шинжүүд

нийцтэй байх явдал туйлын чухал болно.

Page 87: НЯМААГИЙН ОТГОНБАЯР "УЛС ТӨР СУДЛАЛЫН ҮНДЭС"

Германы онолч Ратцэл төрийн хөгжлийн долоон хуулийг

өөрөөр хэлбэл төр улсын орон зайн өсөлтийн хуулийг нээн

илрүүлсэн байдаг. Төр улсын хүчин чадал тухайн улсын соёлын

хөгжилтэй холбоотой бөгөөд газар нутгийн механик өсөлт бага

нөлөөтэй гэсэн санааг гаргасан.

“Ард түмний хүчин чадлын эх үндэс далай тэнгис болох нь”

(1901 он) бүтээлдээ Ратцэл хүн төрөлхтөний түүхийн хөгжилд

далай тэнгис хэрхэн нөлөөлөхийг авч үзсэн байна.

“Геополитик” хэмээх нэр томъёог шинжлэх ухааны эргэлтэнд

оруулсан хүн бол Шведийн эрдэмтэн, Хетеоборгийн болон

Упсалийн их сургуулийн профессор Р. Чэллэн (1864-1920 онууд)

болно. Үүнээс гадна тэрээр улс төрийн үйл ажиллагаанд

идэвхийлэн оролцож, Риксдагийн депутат байхын зэрэгцээ

Германфил (Германы соёлыг бишрэн шүтэх үзэл санаа.,

зохиогчийн тайлбар) үзэл санааг хөгжүүлж байв. “Төр улс

амьдралын хэлбэр болох нь” (1916 он) бүтээл гаргаж, түүндээ

төрийг амьд организм гэж үзсэн байна. Төр улсын амьдрах, оршин

тогтнох мөчлөгийг судлах явцдаа газар зүйн хүчин зүйлсийг хүн ам

зүйн потенциал, нийгмийн бүтэц, улс төрийн байгуулал, аж ахуйн

хэлбэртэй холбон авч үзжээ. Түүний энэ бүтээлийг геополитикийн

сонгодог бүтээл гэж үздэг байна.

Ф. Ратцэл, Р. Чэллэн нарыг Германы геополитик сургуулийг

үндэслэгчид гэж үздэг. Энэ чиг сургуулийн цаашдын хөгжил Карл

Хаусхофер (1869-1945 онууд)-ийн нэртэй холбогдоно.

Page 88: НЯМААГИЙН ОТГОНБАЯР "УЛС ТӨР СУДЛАЛЫН ҮНДЭС"

Хаусхофер их сургуульд өөрийнх нь хайртай шавь байсан

Рудольф Гесс-тэй үзэл санааны хувьд нэлээд ойр нэгэн байв. Чухам

Гессээр дамжуулан тэрээр 1922 онд Адольф Хитлэртэй танилцсан

байна. Чухам Хаусхоферийн үзэл санааны үр шимээр Германы

нацистууд үзэл санааны бүхэл бүтэн “цайз” босгосон гэж өнөөгийн

судлаачид үздэг байна. "Шинэ дэг журам", “Герман үндэстний

амьдралын орон зай” гэх мэт олон нэр томъёог нацистууд түүнээс

авсан байдаг. Хаусхоферийн үзэл санааг олон жилийн туршид

хүнийг үзэн ядсан харгис онол гэж үзсээр ирсэн нь дээрх зүйлтэй

холбогдоно.

Онолын хувьд Хаусхофер өөр өөр дэлхийн хэмжээний

сонирхол бүхий далай тэнгисийн болон хуурай газрын гүрнүүд

гэсэн ойлголтыг бий болгожээ. Тэрээр Ф. Ратцэлийн бага улсаа их

гүрнүүд нь залгих үзэл санааг хөгжүүлж, улс орны түрэмгийллийн

үндсэн хэв шинжүүдийг томъёолсон байна.

Геополитикийн цаашдын хөгжилд Англо-Америкийн дэг

сургууль онцгой нөлөө үзүүлсэн байдаг. Энэ дэг сургуулийн

томоохон төлөөлөгч нь Английн олон улсын харилцааны онолч

Хэлфрод Маккиндэр (1861-1947 онууд) болно. Х. Маккиндэрийн

үзэл санааны ноён оргил нь 1904 онд Хатан Хааны газар зүйн

нийгэмлэгт уншсан “Түүхийн газар зүйн тэнхлэг” нэртэй бүтээл

бөгөөд харамсалтай нь Монгол хэлнээ орчуулагдан гараагүй юм.

Х. Маккиндэр гурван бүсэд хуваагдсан дэлхийн геополитик

хуваагдлыг зурагласан байна. Эхнийх нь тэнхлэгийн бүс нутаг,

үүнд Орос болон түүнтэй хил залгаа газар нутаг орно. Үүнийг Ж.

Page 89: НЯМААГИЙН ОТГОНБАЯР "УЛС ТӨР СУДЛАЛЫН ҮНДЭС"

Фэргив 1915 онд “Хартленд” гэж нэрлэсэн байдаг. Хоёр дах бүсэд

Герман, Австри, Турк, Энэтхэг, Хятад улсуудыг өөрөөр хэлбэл

өмнө, өрнө, дорно зүгт байрлах ЕвроАзийн эргийн улсуудыг

багтаажээ. Энэ бүс нутгаа дотоод буюу хязгаар хавирган сар гэж

нэрлэсэн байдаг. Эцэст нь гурав дах бүсэд Англи, Өмнөд Африк,

Австрали, Канад, Япон, АНУ зэрэг орнууд өөрөөр хэлбэл далай

тэнгисийн хүчирхэг гүрнүүдийг оруулж, гадаад хавирган сар гэж

нэрлэжээ.

Х. Маккиндэр Дэлхийн арал гэсэн ойлголтыг бий болгож,

түүндээ хартленд буюу тэнхлэгийн бүс нутаг тэрчлэн дотоод

хавирган сар буюу Евроази, өмнөд хэсгээс бусад Африкийн эрэг

дагуух нутгийг багтаасан байна. Эндээс тэрээр “Хэн дорнод

Европыг хянана, тэр Хартлендийг ноёрхоно: Хэн Хартлендийг

ноёрхоно, тэр Дэлхийн арлын ноёрхоно: Хэн Дэлхийн арлын

ноёрхоно, тэр бүх дэлхийг захирна” гэсэн геополитик томъёолол

хийжээ (см.: Маккиндер. Ж. Х. Географическая ось истории \\

Полис. 1995г. №4. С. 169 ).

Х. Маккиндэрийн геополитик үзэл санааг үлэмжхэн

шинэчилсэн хүн бол Голланд гаралтай Америкийн эрдэмтэн

Николас Спайкмэн (1893-1943 онууд) болно.

Дэлхийн тогтолцооны төвийг тэрээр дотоод хавирган сард

шилжүүлж, тэнхлэгийн бүс буюу хартлендийг Rimland гэж

нэрлэсэн байна. Түүний үзлээр чухам энд л дэлхийн хувь заяаг

өөрчлөх түлхүүр оршдог байна. Дэлхийн тэнхлэгийн бүсийг

Спайкмэн дэлхийн 2-р дайны гол тулаанууд болсон газар мөн гэж

Page 90: НЯМААГИЙН ОТГОНБАЯР "УЛС ТӨР СУДЛАЛЫН ҮНДЭС"

үзээд дайны дараа Өрнө, Дорнын харилцаа байх болно гэдгийг

сануулсан байдаг.

Далай тэнгисийн хүчирхэг гүрнүүдэд үүссэн Англо-Америкийн

дэг сургуулийн анхаарлын төвд ямагт далай, тэнгисийн геополитик

асуудал оршиж байв. Энэ дэг сургуулийн уг уламжлалыг

Америкийн адмирал Алфрэд Мэхэн (1840-1917 онууд), Британы

адмирал Филипп Коломб (1831-1899 онууд) тавьсан байна. Ф.

Коломб далай тэнгисийг эзэмших онолыг буй болгож хөгжүүлсэн

байдаг. Түүний гол бүтээл нь “Далай, тэнгисийн дайнууд:

тэдгээрийн үндсэн зарчмууд ба туршлага” (1890 он) болно.

А. Мэхэний хамгийн алдартай бүтээлүүд нь “Түүхэнд далай,

тэнгисийн хүчний үзүүлсэн нөлөө (1660-1783 он)”, “Францын

хувьсгал, эзэнт гүрэнд далай, тэнгисийн хүчний үзүүлсэн нөлөө

(1793-1812 он)” юм. Мэхэн далай, тэнгисийг эзэгнэх, түүний төлөөх

дайнд ялалт байгуулах нь дэлхийд ноёрхох үндэс мөн гэж үзсэн.

Гэхдээ цэргийн үйл ажиллагаа хангалтгүй бөгөөд дэлхий дахинаа

хүч нөлөөгөө ихэсгэх хамгийн үр дүнтэй арга нь худалдаа гэж

сургасан байна.

Геополитик үзэл санаа манай хойд хөрш Орос улсад хүчтэй

хөгжсөн байдаг. Геополитикийг хөгжүүлэгч хүмүүст С. М.

Соловьев, В. О. Ключевский, Ф. И. Тютчев, Л. И. Мечников, В. П.

Семенов-Тянь Шанский, П. А. Савицкий нарын судлаачид багтдаг

байна.

Page 91: НЯМААГИЙН ОТГОНБАЯР "УЛС ТӨР СУДЛАЛЫН ҮНДЭС"

Дэлхийн 2-р дайны дараах үеийг олон улсын харилцааны онолд

“Хүйтэн дайны үе” гэж нэрлэдэг байна. Өгүүлэн буй үед олон

улсын харилцааны талбарт төр улсуудын гурван томоохон бүрдэл

үүссэн юм.

Эхний хэсэгт Өрнөд Европ, Хойд Америк, Япони, Австрали

зэрэг орнууд багтдаг. Эдгээр орнууд нь зах зээлийн эдийн засаг

бүхий ардчилсан тогтолцоотой орнууд юм. Далай, тэнгисийн

геостратегийн орон зайд байрладаг өндөр хөгжилтэй орнууд бөгөөд

Номхон далайн эрэг, Атлантын далайн эрэг, бөмбөрцөгийн хойд

хагасыг эзлэн оршдог. Далай, тэнгисийн харилцаа холбоог хянах

бөгөөд дэлхийн худалдаа, арилжааны ихэнх хэсгийг явуулдаг.

Хоёр дах хэсэгт ЗХУ, Хятад, Дорнод Европын орнууд, Зүүн-

Өмнөд Азийн зарим нэг орнууд, Куба улс багтдаг. Коммунист

дэглэм, төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засагтай орнууд болно. Энэ

бүлгийн гол төв нь эх газрын буюу тивийн орнууд багтдаг. Олон

улсын харилцааны нэг болон хоёр дах хэсгүүдийн хооронд их төлөв

үзэл суртлын зөрчилдөөн байсан бөгөөд хүйтэн дайны харилцааг

тодорхойлж байв.

Гурав дах хэсэгт Ази, Африк, Латин Америкийн хөгжиж буй

улсууд багтаж байв. Дэлхийн хөдөлмөрийн хуваарьт төдийлөн

жинтэй нөлөө үзүүлдэггүй. Голчлон түүхий эд, ажиллах хүчний зах

зээлийн үүргийг гүйцэтгэж байсан.

Энэ үеийн геополитик тогтолцоог АНУ, ЗХУ тэргүүлсэн хоёр

туйлт харилцаа гэж үздэг байна. 80-иад оны сүүл-90-иэд оны эхээр

Page 92: НЯМААГИЙН ОТГОНБАЯР "УЛС ТӨР СУДЛАЛЫН ҮНДЭС"

хоёр дах ертөнц, түүний хошуучлагч ЗХУ мөхсөнөөр энэ бүлэгт

байсан ихэнх орнууд нэг дэх ертөнц рүү шилжин орсон. Гурав дах

ертөнцийн орнуудад үлэмжхэн өөрчлөлт гарсан. Эндээс шинээр аж

үйлдвэржсэн Солонгос, Тайвань, Сингапур зэрэг орнууд гарч ирсэн.

Төв Африк, Азийн зарим нэг орнууд дөрөв дэх ертөнцийг

бүрдүүлэх болсон.

Ийнхүү XXI зууны босгон дээр олон улсын харилцааны талбар

дах геополитик бүтцэд томоохон хувирал, өөрчлөлт бий болсон.

Олон судлаачдын үзснээр энэ зуунд олон туйлт буюу дэлхийн улс

төрийн бодлого олон төвөөс хамааралтай ертөнц үүсэх аж. Ийм

төвүүдэд АНУ, нэгдсэн Европ, Хятад, Япон зэрэг орнууд багтах аж.

Мөн Орос, Энэтхэг гэсэн орнууд орох магадлал өндөр байна.

Европ тивийн хувьд геополитикийн ач холбогдол бүхий орон

зай хэвээр байна. Ирээдүйд нэгдсэн Европ хэрхэн хөгжих талаар

олон улсын харилцааны түвшинд хэд хэдэн үзэл баримтлал өнөөг

хүртэл оршсоор байна.

Европ их Карлын үе шиг эзэнт гүрэн болох ёстой гэх үзэл санаа

байна. Өнөөгийн судлаачид Европын холбоо үүний бодит биелэл

гэж үздэг.

Хоёр дах үзэл нь Польшоос Португали хүртлэх Европын үзэл

санаа юм. Баруун Европ дах хэт барууны үзэлтнүүд тэрчлэн дайныг

эсэргүүцэх үзэлтэнгүүд энэ үзэл санааг баримталдаг.

Page 93: НЯМААГИЙН ОТГОНБАЯР "УЛС ТӨР СУДЛАЛЫН ҮНДЭС"

Гурав дах үзэл санаа нь Антлантикаас Урал хүртлэх Европын

үзэл сана юм. Францын ерөнхийлөгч Шарль де Голлийн гаргасан

сургаал бөгөөд Европын холбоонд ЗХУ-ыг багтаах санаа агуулдаг.

Эцэст нь дүгнэн хэлэхэд олон улсын харилцааны өнөөгийн

байдал нь олон туйлт дэлхий нэгэнт бий болсныг нотлон харуулж

байна.

Ашиглах ном зохиол:

Монгол хэл дээр:

“Улс төр судлал” ШУТИС-ийн сурах бичиг., УБ:., 2011 он.

“Улс төрийн шинжлэх ухаан” УБ:., ред: Ц. Ганболд., 2001 он.

Н. Отгонбаяр, Л. Очирсүрэн “Орчин үеийн үзэл суртлууд” УБ:., 2005

он.

Отгонбаяр Нямаев “Дэлхийн улс төр, эрх зүйн сэтгэлгээний дээж

бичиг-I” УБ:., 2013 он.

Орос хэл дээр:

Мухаев Р. Т. “Политология” Учебник для вузов, М., 1997г.

“Общая и прикладная политология”\ Под ред: В. П. Пугачева., М:.,

1997г.

Алмонд. Г “Политическая наука: история дисциплины”\\ Полис

1997г., №6.

ХОЁРДУГААР БҮЛЭГ УЛС ТӨР СУДЛАЛЫН ҮНДЭС

ХИЧЭЭЛИЙН СОРИЛУУД

“Улс төр судлалын үндэс” хичээлийн сорил №1

1. ...................... гэдэг нь нийгэм дэх төрийн эрх мэдлийг олж авах, олж

авахаар завдах, ядахдаа хэсэгчилсэн байдлаар төрийн эрх мэдлийг

Page 94: НЯМААГИЙН ОТГОНБАЯР "УЛС ТӨР СУДЛАЛЫН ҮНДЭС"

хэрэгжүүлэхэд оролцоход чиглэгдсэн ухамсартай үйл ажиллагааны

нийлбэр цогц мөн

А. Улс төр судлал В. Улс төрийн ухаан

С. Улс төр Д. Улс төрийн үйл явц

2. Улс төрийн шинжлэх ухааны хөгжлийн Америк төвт үзлийг гаргасан

судлаач хэн бэ?

А. Аристокл буюу Платон

В. Стагирта буюу Аристотель

С. Н. Макиавелли

Д. Р. Даль

Е. К. Дойч

3. Улс төрийн мэдлэг одоогоос хэдэн жилийн өмнө бий болсон гэж үздэг

вэ?

А. 4500 жил В. 3500 жил

С. 2500 жил Е. 1000 жил

4. Улс төрийн мэдлэгийн үүсэл, хөгжлийн үйл явцыг ямар ямар үеүдэд

ангилан авч үздэг вэ?

А. Бүрэлдэн тогтох үе, мэдлэг дэлгэрэх үе, рационал үе

В. Бүрэлдэн тогтох үе, шинжлэх ухааны мэдлэг төлөвших үе

С. Бүрэлдэн тогтсон үе, рационал үе, ШУ-ны мэдлэг болсон үе

Е. Бүрэлдэн тогтсон үе, рационал үе, ШУ болсон үе

Д. Мунхрах үе, сүсэглэх үе, гэгээрэх үе

5. Politika хэмээх үг юу гэсэн утгын илэрхийлдэг вэ?

А. Улс төр Б. Төрийн үйл хэрэг В. Нийгэм

Page 95: НЯМААГИЙН ОТГОНБАЯР "УЛС ТӨР СУДЛАЛЫН ҮНДЭС"

Г. Төр, нийгмийн үйл хэрэг

6. Улс төрийн мэдлэг ямар орнуудад үүссэн бэ?

А. Энэтхэг, Хятад Б. Хятад, АНУ

В. Монгол, Орос Г. Грег, Кипр

7. Америкийн улс төрийн шинжлэх ухааны холбоо хэдэн онд

байгуулагдсан бэ?

А. 1905 он

Б. 1904 он

В. 1903 он

Г. 1902 он

8. “Түүх, улс төрийн ухааны тэнхим” нэртэй анхны их сургуулийн

бүтэц ямар сургуульд, хэдэн онд байгуулагдсан бэ?

А. 1903 онд Стэнфорд их сургууль

Б. 1857 онд Колумбын коллежид

В. 1856 онд Чикаго их сургууль

9. 1948 оны Парижийн олон улсын хурлаас ямар шийдвэр гарсан бэ?

А. Улс төрийн тухай Б. Улс төрийн шийдвэрийн тухай

В. Улс төрийн ШУ-ны тухай Г. Улс төрийн ойлголтын тухай

10. Харин нийгмийн амьдралын улс төрийн хүрээнд илрэн гарах

түгээмэл харилцаа, зүй тогтолыг судлах ухаан.....................мөн.

А. Социологи

Б. Улс төр

В. Философи

Г. Улс төрийн шинжлэх ухаан

Page 96: НЯМААГИЙН ОТГОНБАЯР "УЛС ТӨР СУДЛАЛЫН ҮНДЭС"

11. Улс төрийн шинжлэх ухааны аргуудын ямар бүлэг аргуудад ангилан

үздэг вэ?

А. Философийн, Шу-ны, Эмпирик аргууд

Б. Нийгмийн, Улс төрийн, Эмпирик аргууд

В. Үнэлэмжийн, Эмпирик, Сургаалын аргууд

12. Улс төрийн шинжлэх ухааны арга зүй хөгжлийн ямар үеүдийг

туулсан гэж үздэг вэ?

А. Уламжлалт, орчин үе, посмодернист үе

Б. Сонгодог, институционал, бихевиорист, постбихевиорст үе

В. Сонгодог, уламжлалт, орчин үе

Г. Сонгодог, модернист, орчин үе, институционал үе

13. Орос улсад улс төр судлалыг хэдий үеэс их дээд сургуульд үзэх

болсон бэ?

А. 1962 он

Б. 1987 он

В. 1989 он

Г. 1990 он

“Улс төр судлалын үндэс” хичээлийн сорил №2

1. ...................... гэдэг нь нэгдмэл үнэт зүйлс дээр тулгуурлахын зэрэгцээ

нийгэм дэх улс төрийн засаглалыг хэрэгжүүлэх, нийгмийг удирдах

зорилгоор өөр хоорондоо харилцаанд орж буй төрийн болон олон

Page 97: НЯМААГИЙН ОТГОНБАЯР "УЛС ТӨР СУДЛАЛЫН ҮНДЭС"

нийтийн байгуулага, субъектуудыг нийтэд нь илэрхийлсэн ойлголт

юм

А. Улс төр ухаан В. Улс төрийн үзэл

С. Улс төрийн систем Д. Улс төрийн соёл

2. Систем гэсэн нэр томъёог хэн, хэдэн онд гаргасан бэ?

А. Л. Берталанфо 1945 он

В. Р. Даль 1925 он

С. Т. Парсонс 1950 он

Д. Л. Берталанфо 1928 он

Е. К. Дойч 1963 он

3. Аливаа системд байдаггүй шинжийг оруулсан бол аль нь вэ?

А. Систем олон хэсгээс тогтоно В. Систем зайлшгүй

С. Хэсэг бүр нь хамараалтай Е. Систем динамик шинжтэй

4. Нийгэм гэдэг нь үнэт зүйлс, хэм хэмжээгээрээ нэгдсэн хүмүүсийн

харилцааны систем мөн гэж хэн тодорхойлсон бэ?

А. Д. Истон

В. Т. Парсонс

С. Г. Алмонд

Е. Н. Луманн

Д. К. Дойч

5. Т. Парсонс өөрийн онолдоо нийгмийн бүрдүүлэгч дөрвөн дэд системд

доорх хувилбарын алийг оруулсан бэ?

А. Нийгмийн дэд систем Б. Улс төрийн В. Соёлын

Г. Лобби бүлгийн

Page 98: НЯМААГИЙН ОТГОНБАЯР "УЛС ТӨР СУДЛАЛЫН ҮНДЭС"

6. Парсонсын онолд байх нийгмийн дөрвөн үүрэгт аль орохгүй вэ?

А. Засан зохицох Б. Хадгалах

В. Зорилгоо тодорхойлох Г. Нэгтгэх

7. Америкийн улс төр судлаач Д. Истон хэдэн онд “Улс төрийн

тогтолцоо” номоо гаргасан бэ?

А. 1950 он

Б. 1951 он

В. 1952 он

Г. 1953 он

8. Шаардлага, дэмжлэг хоёр улс төрийн системийн ямар үйл явцыг

хэрэгжүүлдэг вэ?

А. Улс төрийн системийн эргэх холбоо

Б. Улс төрийн системийн гаралтын үйл явц

В. Улс төрийн системийн оролтын үйл явц

9. Нийгэм оршин тогтнож, зорилгодоо хүрэхэд шаардлагатай

тогтолцооны нэг хэсэг гэж улс төрийн системийг хэн тодорхойлсон

бэ?

А. Д. Истон Б. Г. Алмонд

В. Н. Луманн Г. К. Дойч

10. Улс төрийн системийн мэдээллийн чөлөөт урсгал гэж хэн

тодорхойлсон бэ?

А. Т. Парсонс

Б. Д. Истон

В. Г. Алмонд

Г. К. Дойч

Page 99: НЯМААГИЙН ОТГОНБАЯР "УЛС ТӨР СУДЛАЛЫН ҮНДЭС"

11. Г. Алмондын улс төрийн системийн ангилалд багтаагүй хариулт аль

вэ?

А. Авторитари улс төрийн систем

Б. Тоталитари улс төрийн систем

В. Англо-Америкийн улс төрийн систем

12. Улс төрийн систем гэсэн нэр томъёог улс төрийн талбай хэмээн

нэрлэсэн эрдэмтэн хэн бэ?

А. Н. Луманн

Б. К. Дойч

В. П. Бурдье

Г. А. А. Галкин

13. Аутопойезис гэх нэр томъёо системийн ямар шинжийг илэрхийлдэг

вэ?

А. Дасан зохицох чадвар

Б. Өөрөө өөрийгөө шинэчлэх чадвар

В. Тогтвортой байдлаа хадгалах чадвар

Г. Зорилгодоо хүрэх чадвар

“Улс төр судлалын үндэс” хичээлийн сорил №3

1. Нэг хүн нөгөөдөө захирагдах засаглалын үндсэн эх сурвалж

нь................... юм.

А. Хүчирхийлэл В. Сэтгэл зүй

Page 100: НЯМААГИЙН ОТГОНБАЯР "УЛС ТӨР СУДЛАЛЫН ҮНДЭС"

С. Тэгш бус байдал Д. Улс төрийн соёл

2. Францын эрдэмтэн М. Дювержьегийн гаргасан засаглалын түүхэн

гурван хэлбэрт доорх хариултын аль багтах вэ?

А. Төржсөн засаглал

В. Хүй элгэний засаглал

С. Эцгийн засаглал

Д. Институжсан засаглал

Е. Аймгийн засаглал

3. Засаглал хэмээх үг нь эртний Грегийн .................. дүгнээс гаралтай

болно.

А. Power В. Cratos

С. Government Е. Party

4. Засаглалыг тавьсан зорилгодоо хүрч тодорхой үр дүн олж авах чадвар

мөн гэж ямар хандлагад үздэг вэ?

А. Системийн хандлага

В. Сэтгэл зүйн хандлага

С. Телеологи хандлага

Е. Бихеворист хандлага

Д. Харилцааны хандлага

5. Засаглал бол системийн нийтлэг зорилгыг хэрэгжүүлэхэд чиглэсэн

системийн өөрийнх нь чадвар юм гэж хэн тодорхойлсон бэ?

А. М. Вебер Б. Т. Парсонс В. А. Адлер

Г. З. Фройд

6. Засаглалыг хэрэгжүүлэхэд ашиглагдаж буй бүхий л зүйлсийг ..............

гэнэ.

Page 101: НЯМААГИЙН ОТГОНБАЯР "УЛС ТӨР СУДЛАЛЫН ҮНДЭС"

А. Засаглалын субъект Б. Нөөц

В. Засаглалын объект Г. Арга хэрэгсэл

7. Легитим гэдэг үг нь Франц хэлний ........................ гэсэн утгыг

илэрхийлнэ.

А. Хуулиар зөвшөөрсөн

Б. Хуулиар батлагдсан

В. Хууль ёсны, хүлээн зөвшөөрөгдсөн

Г. Хуулийн дагуу, хуульд нийцүүлэн

8. Засаглалын легитим шинжийг хөгжүүлэхэд томоохон үүрэг

гүйцэтгэсэн эрдэмтэн бол .............................. болно.

А. Б. Рассел

Б. Ж. Боден

В. М. Вебер

9. Улс төрийн засаглалын легитим шинжийг гурав ангилсан эрдэмтэн

хэн бэ?

А. Д. Истон Б. М. Вебер

В. Н. Луманн Г. К. Дойч

10. Х. Чойбалсангийн үеийн БНМАУ нь засаглалын ямар легитим шинжид

хамаарч байсныг тодорхойлно уу?

А. Харизматик

Б. Уламжлалт

В. Рационал

Г. Овгийн

11. Засаглал бол баялаг, нэр хүнд, эрх чөлөө зэргийг олж авах, улмаар

амьдралаа сайжруулах арга хэрэгсэл мөн гэж хэн тодорхойлсон бэ?

Page 102: НЯМААГИЙН ОТГОНБАЯР "УЛС ТӨР СУДЛАЛЫН ҮНДЭС"

А. Б. Рассел

Б. Г. Лассуэл

В. Т. Парсонс

12. Засаглал нь эсэргүүцлийг ялан дийлж тухайн нийгмийн харилцаанд

өөрийн хүсэл зоригийг хэрэгжүүлэх чадвар мөн гэж хэн тодорхойлсон

бэ?

А. Б. Рассел

Б. К. Дойч

В. М. Дюверже

Г. М. Вебер

13. Хүн бол улс төрийн амьтан мөн гэж Аристотель яагаад нэрлэснийг

тайлбарлан бичнэ үү?

“Улс төр судлалын үндэс” хичээлийн сорил №4

1. Төр буюу stato хэмээх нэр томъёог шинжлэх ухааны эргэлтэнд

оруулсан хүн хэн бэ?

А. Платон В. Аристотель

Page 103: НЯМААГИЙН ОТГОНБАЯР "УЛС ТӨР СУДЛАЛЫН ҮНДЭС"

С. А. Августин Д. Н. Макиавелли

2. Төрийн үүсэл, хөгжлийн тухай гэрээний онолыг тодорхойлон бичнэ

үү?

3. Олон овог аймаг, хүй элгэнүүд нэгдэн нийлсний үр дүнд төр үүсдэг.

Төр хэмээгч нь асар том нэгэн гэр бүл бөгөөд хаан эзэн албат иргэдийн

харилцаа гэр бүл дэх эцэг, үрийн харилцаанаас үл ялгагдана. Энэ

төрийн үүслийн ямар онол вэ?

А. Патриархаль онол В. Гэрээний онол

С. Хүчирхийллийн онол Е. Шашны онол

4. Хүчирхийлэл, байлдан дагуулал болбоос “аливаа төрийн эцэг, эх

баригч эмгэн нь болно” гэж хэн үзсэн бэ?

А. Т. Хоббс

В. К. Каутский

С. Л. Гумплович

Е. Ж. Ж. Руссо

Д. Күнз

5. Төрийг ямар зүйл дээр үндэслэн эзэн хаант болон бүгд найрамдах гэж

ангилдаг вэ ?

А. Байгууламж Б. Төрийн засаглал В. Улс төрийн

дэглэм

Г. Үйл ажиллагаагаар

6. .................... гэдэг нь хууль ёсны хүч хэрэглэх цорын ганц эрхийг

эдлэхийн сац нийгмийг тусгай хэрэгсэлүүдийн туслалцаатайгаар

удирдах, суверени агуулсан нийгэм дэх улс төрийн засаглалын зохион

байгуулалтын онцгой хэлбэр мөн.

А. Төр Б. Эзэн хаант төр

Page 104: НЯМААГИЙН ОТГОНБАЯР "УЛС ТӨР СУДЛАЛЫН ҮНДЭС"

В. Бүрэн эрхт төр Г. Нам

7. .................. гэдэг нь засаг захиргаа, нутаг дэвсгэрийн хуваарилалт, төр

засгийн дээд, төв, орон нутгийн байгууллагуудын харьцаа зэргээр

тодорхойлогдох ойлголт юм.

А. Төрийн засаглал

Б. Төрийн хэлбэр

В. Төрийн байгууламж

Г. Улс төрийн дэглэм

8. Төрийн үйл ажиллагаа хуулинд захирагдаж, иргэд хууль, шүүхийн

өмнө эрх тэгш эрх эдлэх нь ................. төрийн үндсэн нөхцөл юм.

А. Социал

Б. Эрх зүйт

В. Экологит

9. Иргэдийнхээ нийгмийн хамгаалал, халамжийн асуудалд онцгойлон

анхаарч, энэ чиглэлд цогц бодлого боловсруулан ажиллах төрийн

хэлбэрийг ................. гэнэ.

А. Эрх зүйт төр Б. Эзэн хаант төр

В. Уламжлалт төр Г.Социал төр

10. Экологит төр гэж юу болохыг тодорхойлон бичнэ үү?

11. Этатист хандлага гэж юуг хэлэх вэ?

А. Төрийг шүтсэн хандлага

Б. Төрийг үгүйсгэх хандлага

В. Төрийг үл хүндэтгэх хандлага

12. Социал төр гэх үгийг хэн анх гаргасан бэ?

Page 105: НЯМААГИЙН ОТГОНБАЯР "УЛС ТӨР СУДЛАЛЫН ҮНДЭС"

А. Фон Молл

Б.Лорэнц фон Штэйн

В. М. Дюверже

Г. Л. Гумплович

13. Төрийн нийгэмд гүйцэтгэх үүргүүдийг тодорхойлон бичнэ үү?

“Улс төр судлалын үндэс” хичээлийн сорил №5

1. Нам буюу party хэмээх үг нь ..................... гэх утгыг илэрхийлсэн латин

үг болно.

А. Цөм гол В. Бүхэл нэгдэл

С. Хэсэг, бүлэг Д. Нэг хоёр

Page 106: НЯМААГИЙН ОТГОНБАЯР "УЛС ТӨР СУДЛАЛЫН ҮНДЭС"

2. Улс төрийн нам гэж тодорхойлолтыг бичнэ үү?

3. Өнөөгийн улс төрийн ухаанд улс төрийн намыг тодорхойлох хичнээн

ангилал байна гэж үздэг вэ?

А. 150 орчим В. 10 орчим

С. 200 орчим Е. Нэг тодорхойлолт

4. Анхны улс төрийн нам хэдэн онд ямар нэртэйгээр байгуулагдаж

байсан бэ?

А. 1836 он Чарлтон Клаб

В. 1861 он Либерал нам

С. 1865 он Социал-Демократ нам

Е. 1824 он Ардчилсан нам

5. Францын улс төр судлаач М. Дюверже 1951 онд ямар нэртэй бүтээл

гаргасан бэ?

А. Улс төрийн нам

Б. Төрийн засаглал

В. Улс төрийн дэглэм

Г. Үйл ажиллагаагаар

6. ...................... гэдэг нь төрийн эрх мэдлийг олж авах, хэрэгжүүлэх явцад

үүсч буй улс төрийн намуудын өрсөлдөөн, харилцааны хүрээг хэлнэ.

А. Намын систем Б. Улс төрийн нам

В. Олон түмний нам Г. Улс төрийн бүлэг

7. Францын улс төр судлаач М. Дюверже 1951 онд бичсэн бүтээлдээ улс

төрийн намын ямар хоёр төрлийг гаргасан байдаг вэ?

А. Орон нутгийн болон төрийн нам

Page 107: НЯМААГИЙН ОТГОНБАЯР "УЛС ТӨР СУДЛАЛЫН ҮНДЭС"

Б. Олон түмний болон боловсон хүчний нам

В. Дарангуй болон ардчилсан нам

Г. Нийгмийн болон эдийн засгийн нам

8. Эрх баригч болон сөрөг улс төрийн нам гэж ямар шалгуур дээр

үндэслэн ангилдаг вэ?

А. Үзэл бодлоор нь

Б. Засаг төрийн эрх барьж байна уу, үгүй юу

В. Улс төрийн системд хэрхэн хандаж байгаагаар нь

9. Монгол улсад 2011 оны 5-р сарын байдлаар хичнээн улс төрийн нам

байна гэж үзсэн бэ?

А. 14 Б. 16

В. 15 Г.17

10. Олон намын системийг тодорхойлон бичнэ үү?

11. Улс төрийн намыг номлогч болон прагматик гэж ямар шалгуурыг

үндэс болгон ангилдаг вэ?

А. Үйл ажиллагааны арга барилаар

Б. Улс төрийн үзэл суртлаар

В. Төрийн эрхийг барьж байна уу гэдгийг

12. Улс төрийн намыг судлах улс төр судлалын салбар ухааныг

................................. гэж нэрлэнэ.

А. Хэсэг, бүлэг судлал

Б.Партологи буюу нам судлал

В. Шахалтын бүлэг судлал

Page 108: НЯМААГИЙН ОТГОНБАЯР "УЛС ТӨР СУДЛАЛЫН ҮНДЭС"

Г. Улс төрийн оролцоо судлал

13. Нэг намт системийг тодорхойлон бичнэ үү?

“Улс төр судлалын үндэс” хичээлийн сорил №6

1. ......................... нийгэм дэх улс төрийн засаглалыг хэрэгжүүлэх арга,

хэрэгсэлийн нийлбэр цогц гэж үздэг байна.

А. Улс төрийн нам В. Улс төрийн дэглэм

С. Улс төрийн оролцоо Д. Улс төрийн ухамсар

2. Улс төрийн дэглэмийг “намуудын тогтолцоо, сонгуулийн арга хэлбэр,

шийдвэр гаргаж буй төлөв байдал, шахалтын бүлгүүдийн бүтцийн

тодорхой зохицол” гэж тодорхойлсон эрдэмтэн хэн бэ?

Page 109: НЯМААГИЙН ОТГОНБАЯР "УЛС ТӨР СУДЛАЛЫН ҮНДЭС"

А. Р. Михельс

В. М. Дюверже

С. М. Я. Острогорский

3. Аливаа улс төрийн дэглэмийн нийгэм, хүн амын зүгээс өөрийгөө

дэмжүүлэх шаардлагаас түүний ямар шинж урган гардаг вэ?

А. Үр ашиг В. Хариуцлага

С. Легитим шинж Е. Удирдлагын шинж

4. Улс төрийн дэглэмийн талаарх анхны ангилалыг хийж 158 хот улсыг

харьцуулан судалсан эрдэмтэн хэн бэ?

А. Т. Хоббс

В. Платон

С. Аристотель

Е. Ж. Ж. Руссо

Д. Күнз

5. Диктатур хэмээх үг нь Монгол хэлнээ ямар утга санааг илэрхийлдэг

вэ?

А. Хязгаартай засаглал Б. Хязгааргүй засаглал

6. Цэргийн хүчин тулгуурласан жанжин, цэргийн зүтгэлтэнүүдийн

нийгэм дэх дарангуй дэглэмийгюу гэж нэрлэдэг вэ?.

А. Диктатур Б. Тирани

В. Деспоти Г. Олиграхи

7. Нийгэм дэх хөрөнгө чинээ бүхий хэсэг бүлэг хүмүүсийн улс төрийн

засаглалыг .............................. гэнэ.

А. Аристократи

Б. Олиграхи

Page 110: НЯМААГИЙН ОТГОНБАЯР "УЛС ТӨР СУДЛАЛЫН ҮНДЭС"

В. Тимократи

Г. Демократи

8. Америкийн улс төр судлаач Р. Далийн улс төрийн дэглэмийг

ангилахдаа ашигласан шалгуурт аль нь орох вэ?

А. Улс төрийн оролцоо

Б. Улс төрийн үзэл бодол

В. Улс төрийн идэвхигүй байдал

9. Платон улс орны хүн ам хэд байхад зохистой байдаг гэж сургасан бэ?

А. 5 мянга Б. 1 мянга

В. 10 мянга Г.4 мянга

10. Тоталитари улс төрийн дэглэмийн үндсэн шинжүүдийг тодорхойлон

бичнэ үү?

11. Тоталитари гэх нэр томъёог хэн анх шинжлэх ухаанд нэвтрүүлсэн гэж

үздэг вэ?

А. Б. Муссолоини

Б. Ж. Сартори

В. А. Хитлэр

12. Эртний Грегийн гүн ухаантан Аристотель улс төрийн дэглэмийн

ерөнхийд нь ямар хоёр хэв шинжид ангилсан бэ?

А. Буруу болон зөв

Б.Зохистой болон зохист бус

В. Нийцтэй болон нийцгүй

13. Улс төрийн деспоти засаглалыг тодорхойлон бичнэ үү?

Page 111: НЯМААГИЙН ОТГОНБАЯР "УЛС ТӨР СУДЛАЛЫН ҮНДЭС"

“Улс төр судлалын үндэс” хичээлийн сорил №7

1. “Ардчиллыг чөлөөт, шударга сонгуулийн үндсэн дээр засаг төрийн

эрх барих хүмүүсээ томилдог дэглэм гэж тодорхойлж болно” хэмээн

хэн хэлсэн бэ?

А. Р. Даль, А. Лейпхарт В. П. Лалюмьер, А. Демишель

С. Ж. Гэд Д. С. Роккан

2. ..................... гэдэг нь улс орны тэргүүнээ сонгох буюу төлөөлөн

удирдах байгууллагаа бүрдүүлэх зорилгоор хууль, эрх зүйн хүрээнд

Page 112: НЯМААГИЙН ОТГОНБАЯР "УЛС ТӨР СУДЛАЛЫН ҮНДЭС"

сонгуулийг эрхлэн явуулах, зохион байгуулах хэм хэмжээний нийлбэр

цогцийг хэлнэ.

А. Сонгуулийн тогтолцоо В. Сонгуулийн эрх

С. Сонгууль Д. Сонгуулийн үйл явц

3. Сонгуулийн тогтолцоо ямар зүйлсээс бүрддэг вэ?

А. Сонгууль, үйл явц В. Сонгууль, эрх

С. Сонгуулийн эрх, үйл явц Е. Дүрэм журам

4. ............................ гэдэг нь сонгуулийг зохион байгуулах, эрхлэн явуулах

үйл явцад иргэд оролцох тэрчлэн сонгогчид болон сонгуулийн

байгууллага буюу эрх бүхий албан тушаалтны хоорондын харилцааг

зохицуулах, сонгогчид сонгогдсон төлөөллийн хүндээ итгэл үзүүлэх,

эсэх асуудлыг хамарсан эрх зүйн хэм хэмжээний цогц юм.

А. Сонгууль

В. Сонгуулийн үйл явц

С. Сонгуулийн эрх

Е. Сонгуулийн кампани

Д. Сонгуулийн хууль

5. Сонгуулийн эрхийг явцуу утгаар тодорхойлбол ...................................

гэж үзэж болох юм.

А. Сонгогдох эрх Б. Намчирхах эрх В. Зохион байгуулах эрх

Г. Үйл ажиллагааны эрх

6. Сонгуулийн суурь нийтлэг зарчимд доорх зүйлсийн аль нь хамаарах

вэ?

А. Тэгш бусаар хандах Б. Шууд байх зарчим

В. Эмэгтэй хүний зарчим Г. Хөрөнгийн зарчим

Page 113: НЯМААГИЙН ОТГОНБАЯР "УЛС ТӨР СУДЛАЛЫН ҮНДЭС"

7. “Тахал, холер хоёрыг сонгох шаардлагаггүй” гэх зарчмыг хэн анх

гаргасан бэ?

А. М. Вебер

Б. Ж. Гэд

В. А. А. Галкин

Г. М. С. Шугарт

8. “Сонгуулийн үр дүн ард түмний хүсэл зоригоос төдийгүй дүрэм

журмаас хамаардаг” гэж хэн хэлсэн бэ?

А. Р. Таагепер, М. С. Шугарт

Б. М. Вебер, С. Роккан

В. Р. Таагүр, А. Лейпхарт

9. Пропорционал сонгуулийн тогтолцоо гэдгийг Монгол хэлнээ хэрхэн

орчуулан буулгадаг вэ?

А. Үнэмлэхүй олонхийн Б. Хувь тэнцүүлсэн

В. Харьцангуй олонхийн Г.хувь зөрүүлсэн

10. ....................... гэдэг нь тодорхой нэг нэр дэвшигчийн талаар бус, улс

орны нийт хүн амын санал хураах зайлшгүй шаардлага бүхий улсын

асуудлаар бүх нийтийн санал хураалт явуулахыг хэлнэ.

А. Нийт ард түмний санал хураалт

Б. Бүх нийтийн сонгууль

В. Улс төрийн кампанит ажил

11. Сонгууль гэж юуг хэлэхийг тодорхойлон бичнэ үү?

12. Ямар улсад хэдэн онд анх бүх нийтийн сонгуулийн зарчим хэрэгжсэн

бэ?

Page 114: НЯМААГИЙН ОТГОНБАЯР "УЛС ТӨР СУДЛАЛЫН ҮНДЭС"

А. Франц 1848 он

Б.Англи 1889 он

В. Герман 1949 он

13. Мажоритари сонгуулийн тогтолцоог тодорхойлон бичнэ үү?

“Улс төр судлалын үндэс” хичээлийн сорил №8

1. .............. гэдэг нь улс орон, ард түмнүүдийн хоорондын улс төр, эдийн

засаг, соёл, цэрэг дайны, гадаад харилцаа гэх мэт үйл ажиллагааны

олон хүрээн дэх харилцаа, холбоог нийтэд нь хэлнэ.

А. Улс төрийн хүрээ В. Дэлхийн улс төр

С. Олон улсын харилцаа Д. Улс төрийн үйл явц

Page 115: НЯМААГИЙН ОТГОНБАЯР "УЛС ТӨР СУДЛАЛЫН ҮНДЭС"

2. ......................... нь төрийг тооны үзүүлэлтүүдээр тодорхойлон, түүний

хөгжлийн явцад урд нь гарсан өөрчлөлтүүдийг судалдаг.

А. Улс төрийн газарзүй В. Улс төрийн реализм

С. Геополитик Д. Улс төрийн либерализм

3. ..................... нь улс төрийн бодлогод голлон анхаарч улс төрийн

үзэгдэлд газар зүйн үүднээс тайлбар хийхийг зорьдог байна.

А. Улс төрийн газарзүй В. Улс төрийн реализм

С. Геополитик Д. Улс төрийн либерализм

4. ......................... гэдэг нь нийгмийн амьдралын үзэгдэл, улс төрийн

хөгжлийг тухайн улс орон буюу бүс нутгийн газар зүйн төлөв байдал,

байгалийн өвөрмөц онцлогтой нь нарийн шүтэлцээнд авч үзэх, судлах

үзэл баримтлал юм.

А. Улс төрийн газар зүй

В. Гакар зүйн детерминизм

С. Геополитик

Е. Англо-Америкийн дэг сургууль

Д. Геополитикийн Германы дэг сургууль

5. Геополитикийн ухааны онолын суурь болсон газар зүйн

детерминизмийн үзлийг хэн анх хөгжүүлсэн бэ ?

А. Аристотель Б. Гекати В. Хиппократ

Г. Хэродит

6. “.....хүмүүсийн зан суртахуун, хэлбэрийн нэлээдгүй хэсэг нь тухайн

орны байгаль, цаг уурын тусгал байдаг” гэж хэн хэлсэн бэ?.

А. Хэродит Б. Хиппократ

В. Гекати Г. Ж. Бодэн

Page 116: НЯМААГИЙН ОТГОНБАЯР "УЛС ТӨР СУДЛАЛЫН ҮНДЭС"

7. Төрд анх геополитикийн тодорхойлолт өгөхийн зэрэгцээ “Газар зүй”

нэртэй бүтээл бичсэн эрдэмтэн хэн бэ?

А. Гекати

Б. Ш. Монтескье

В. Страбон

Г. Ж. Бодэн

8. Германы эрдэмтэн Ф. Ратцэл аливаа улс орон гүрний хэмжээнд очиж

хөгжихийн тулд ............................. багагүй газар нутагтай болох ёстой

гэж үзжээ.

А. 5 сая км2

Б. 6 сая км2

В. 7 сая км2

9. Геополитик хэмээх нэр томъёог шинжлэх ухааны эргэлтэнд оруулсан

эрдэмтэн хэн бэ?

А. Х. Моргентау Б. Х. Маккиндэр

В. Р. Чэллэн Г. К. Хаусхофер

10. “Хэн дорнод Европыг хянана, тэр Хартлендийг ноёрхоно: Хэн

Хартлендийг ноёрхоно, тэр Дэлхийн арлын ноёрхоно: Хэн Дэлхийн

арлын ноёрхоно, тэр бүх дэлхийг захирна” гэсэн томъёоллыг хэн

гаргасан бэ?

А. Х. Моргентау Б. Х. Маккиндэр

В. Р. Чэллэн Г. К. Хаусхофер

11. Хоёр туйлт буюу биполяр ертөнцийн үзэл санааг тодорхойлон бичнэ

үү?

12. Америкийн Голланд гаралтай эрдэмтэн Никлас Спайкмен Rimland

гэсэн үгээр юуг илэрхийлсэн бэ?

Page 117: НЯМААГИЙН ОТГОНБАЯР "УЛС ТӨР СУДЛАЛЫН ҮНДЭС"

А. Тэнхлэгийн бүс буюу хартленд

Б. Эргийн бүс

В. Дотоод хавирган сар

Г. Гадаад хавирган сар

13. Английн судлаач Х. Маккиндэрийн геополитик үзэл санааг

тодорхойлон бичнэ үү?

ТЭМДЭГЛЭЛ

Page 118: НЯМААГИЙН ОТГОНБАЯР "УЛС ТӨР СУДЛАЛЫН ҮНДЭС"

ТЭМДЭГЛЭЛ

Page 119: НЯМААГИЙН ОТГОНБАЯР "УЛС ТӨР СУДЛАЛЫН ҮНДЭС"

ТЭМДЭГЛЭЛ

Page 120: НЯМААГИЙН ОТГОНБАЯР "УЛС ТӨР СУДЛАЛЫН ҮНДЭС"