12
Японы колоны бодлого (1854-1914) III-р баг

японы колоны бодлого (1830 1914)

  • Upload
    ceo-zol

  • View
    210

  • Download
    2

Embed Size (px)

Citation preview

Page 1: японы колоны бодлого (1830 1914)

Японы колоны бодлого (1854-1914)

III-р баг

Page 2: японы колоны бодлого (1830 1914)

Японы колончлол

Япон улс нь нийт 0,4 сая км2 талбай болон 3,3 сая хүн амыг колончилж байв.

Япон 1890 ээд оноос түрэмгийлэх гадаад бодлого Орос, Хятад, Алс Дорнодод явуулав.

Page 3: японы колоны бодлого (1830 1914)
Page 4: японы колоны бодлого (1830 1914)

Тайвань дахь Японы колончлол

Дайнд ялсан Япон 1895 оны Шимоносекийн гэрээгээр Тайванийг авч Тайбэйг Тайхокү аймагт харьяалуулсан ба хотжиж, төмөр замын сүлжээ тавигдсан.

1894 онд Хятад Японы дайныг vvсгэжээ, vvнийг тvvхэнд бас “Хєх морин жилийн дайн” гэж нэрлэдэг юм. Дайнд ялагдсан Чингийн засгийн газар Японтой улс орны бvрэн эрхийг гутаасан “Ма гуаны гэрээг” байгуулж, Тайвань болон Пэн хvv арлыг Японд салгаж єгсєн байна.

Ингээд Тайвань Японы колони болж, 50 жил vргэлжлэсэн Японы эзэлсэн vе эхэлсэн юм. 

Page 5: японы колоны бодлого (1830 1914)

Япон Тайванийг эзэлсний дараа Тайбэй хотод Ерєнхий амбан захирагчийн газар байгуулж, Тайванийг захирах хамгийн дээд байгууламж болгосон бєгєєд олон газар орон нутгийн захиргаа байгуулж, цагдаагаар захируулах дvрэм тогтоож, Тайваньд колонийн ноёрхол болон хаант ёсны хvмvvжил явуулсан байна. Yvний зэрэгцээ єєрийн орны эдийн засгийн хєгжлийн хэрэгцээний дагуу эхэндээ Тайванийг хєдєє аж ахуйг хєгжvvлэх болон хєдєє аж ахуйн бvтээгдэхvvн боловсруулах бааз болгож, Тайваний боловсруулах аж vйлдвэр болон зам харилцаа тээврийг анх алхам хєгжvvлсэн юм байна. Дэлхийн хоёрдугаар их дайны vед Япон ємнєєш тvрэмхийлэх бодлогодоо vйлцлvvлхийн тєлєє Тайваньд цэрэг дайний холбоотой олон аж vйлдвэрийг улам хєгжvvлсэн юм. 

Page 6: японы колоны бодлого (1830 1914)

1894-1912 оны хооронд Меижигийн засгийн газраас авч хэрэгжүүлсэн гадаад бодлогын агуулга:

1. Азийн орнуудыг эзлэн түрэмгийлэх агуулга бүхий гадаад бодлогыг боловсруулж, энэ үйл хэрэгтээ эргэлт буцалгүй орох.

2. Хуучны бурангүй ёс жаягийг халж, барууны хөгжингүй орны үзэл сурталыг өөрийн орондоо нэвтрүүлэх зориолгоор соён гэгээрүүлэгч нарыг бэлтгэх.

3. Их эзэнт гүрний үндсэн хуулийг боловсруулан батлах

4. Олон улсын тавцан дээр дангаар үйл ажиллагаа явуулах зэрэг болно.

Page 7: японы колоны бодлого (1830 1914)

1- р бодлогын хүрээнд: 1894-1895 оны Хятад Японы дайн, 1904-1905 оны Орос Японы дайнуудад Япон улс ялсанаар эргэлт

буцалтгүй Их эзэнт гүрний үзлийг баримтлагч хүчирхэг улсуудын эгнээрүү орсон байна.

Хятад Японы дайнаар Тайван, Орос Японы дайнаар Манжуурын өмнөд хэсгийг эзлэн авч, 1910 онд Солонгосын газар нутгийг дипломат аргаар өөрийн оронд нэгтгэв.

Японы мэдэлдээ оруулж авсан газар нутаг үүгээр зогссонгүй Хятадын зүүн хойд хэсэгт байрлалтай Манжуурын гурван муж Дүн Сан Шин буюу Хар мөрөн муж, Мүгдэн муж, Жилин муж болон тэндээс хойш чиглэлтэй тавигдсан Манжуурын төмөр зам, түүний дагуух газар нутгийг өөрийн мэдэлдээ оруулсан байна. 

Page 8: японы колоны бодлого (1830 1914)

2- р бодлогын хүрээнд: Азиас ангижирч, европын үзэл суртал

руу орох Хүчирхэг арми, баян улсыг

байгуулах   Япон улс Мээжигийн эхэн үед улс

орны дотооддоо элдэв янзын шинэчлэлийг хийсээр байсан.

Японы засгийн газар өөрийн колони улсыг бий болгохыг хүсэв.

Page 9: японы колоны бодлого (1830 1914)

Дээрх улс орныг өөрийн мэдэлд оруулах болсон шалтгаан:

Дараах 3 шалтгааныг нэрлэж болно

• Японы засгийн газар Орос Японы дайнд ялсанаар өөрийн орны газар нутгаа маш эрчимтэй өргөтгөн.

•Япон улс  газар доорх баялагын нөөц багатай.

• Хүн амын өсөлт эрчимтэй явагдаж байсан.

Page 10: японы колоны бодлого (1830 1914)

Тухайлбал 1936 онд ажиллаж байсан Хирота Коокигийн засгийн газар “20 жилийн дотор нэг сая өрх айлыг нүүлгэн шилжүүлэх төлөвлөгөө”-г боловсруулж, түүний дагуу нэг сая өрхийг Манжуур руу илгээхийг завдсан байна. Хэдийгээр энэ төлөвлөгөө биелэгдээгүй боловч нийлбэр дүнгээрээ 400-500 мянган хүн Манжуур руу цагаачлан гарсан юм.

Дээрх 3 шалтгааны улмаас Япончууд Манжуурын бүс нутгийг өөрийн мэдэлдээ баттай оруулахын төлөө улайран зүтгэсэн ба түүнийгээ“Эх газрын бодлого” хэмээн нэрлэжээ.

Page 11: японы колоны бодлого (1830 1914)
Page 12: японы колоны бодлого (1830 1914)