13
МОБАЙЛ СУРГАЛТЫН СУДАЛГАА Магистр Д.Оюунгэрэл Х.Аззаяа Монгол улс, ШУТИС.Компьютерийн Техник Менежментийн Сургууль [email protected] Хураангуй Мэдээллийн технологи эрчимтэй хөгжиж байгаа өнөө үед хүн амыг байнгын боловсролын орчноор хангах гол арга замуудын нэг нь мобайл сургалт юм. Энэхүү сургалтын хэлбэр нь суралцагчдад мэдээллийг хүргэх, тэднийг биеэ даан суралцах, мэдлэгээ бататгах, багшийн хяналт тусламжийн доор явагдах онцлогтой юм. Мобайл сургалтын хүрээнд хийсэн тандалтын судалгаагаар бид Компьютерийн Техник Менежментийн Сургуулийг (цаашид КТМС гэх) гол обьект болгон, мобайл сургалт явуулах технологийн боломж болоод хэрэглэгчдийн хандлага, менежментийн орчныг судлахыг зорилоо. Судалгааны үр дүн эерэг хандлагатай гарсан гэж судлаач бид үзэж байна. КТМС-ийн хувьд онлайн сургалтын MOODLE системийг ашигладаг бөгөөд түүний мобайл хувилбар болох MLE системийг судлан, уг сургуулийн Мэдээллийн Системийн Менежмент (цаашид МСМ гэх) мэргэжлийн хичээлүүд болох D.IM101- Алгоритм програмчлалын үндэс, D.IM203-Бизнесийн програмчлал, D.IM206- Програмчлалын технологи хичээлүүдийг мобайл хувилбарт шилжүүлэн 2 дахь улиралдаа ашиглаж байна. Энэ судалгааг хийснээр мобайл сургалтыг ашиглан бид зарим асуудлыг шийдэж чадаж байгаа боловч зарим сөрөг үр дагаваруудыг бий болгож байсан нь мобайл сургалтыг тэнхимийн болоод уламжлалт сургалттай хослуулан хэрэглэх боломжтой гэж үзэж байна. Түлхүүр үг: Онлайн сургалт, онлайн сургалтын систем, хэрэглэгчийн хандлага, онлайн сургалтын технологи, ухаалаг гар утас. Оршил Даяарчлагдаж байгаа дэлхий ертөнцөд техник технологи асар хурдацтай хөгжиж, нийгэм тэр даяараа эрчимтэй комьютержиж байгаа мэдээллийн эрин зуунд боловсролын салбар ч даган хувьсаж, олон нийтийн мэдээлэл, техникийн дэвшил энэ салбарт ч хүчтэй түрэн орж ирж байна. Харилцаа холбоо, мэдээлэл технологийн салбарын хөгжлийн нэгэн дэвшил болох мобайл контент буюу гар утасаа ашиглан бизнесийн арилжаа хийх үйлчилгээг дэлхий хөгжингүй оронууд өргөн ашиглаж байна. Мобайл контент үйлчилгээг ашигласнаар бизнес эрхэлж байгаа хүн өөрт хэрэгтэй мэдээллээ гар утасаараа дамжуулж олж авахаас гадна өөрийн бизнесээ сурталчилах, худалдан борлуулалт хийх бүрэн боломжтой юм. Манай орны хувьд ч мобайл банк, мобайл маркетинг зэрэг үйлчилгээг хэрэгжүүлж эхлээд байгаа билээ. Харин би мобайл контент үйлчилгээг бизнесийн зүгээс бус боловсролын салбарт тэр дундаа их дээд сургуулийн хичээл сургалтанд ашиглах боломжтой талаас нь хэрхэн хийх, ямар үр дүн ач холбогдолтой байх хийгээд энэ нь манай орны хувьд хэр боломтой эсэхийг судлахыг оролдож байна.

МОБАЙЛ СУРГАЛТЫН СУДАЛГАА

  • Upload
    mr-nyak

  • View
    623

  • Download
    17

Embed Size (px)

DESCRIPTION

Хураангуй Мэдээллийн технологи эрчимтэй хөгжиж байгаа өнөө үед хүн амыг байнгын боловсролын орчноор хангах гол арга замуудын нэг нь мобайл сургалт юм. Энэхүү сургалтын хэлбэр нь суралцагчдад мэдээллийг хүргэх, тэднийг биеэ даан суралцах, мэдлэгээ бататгах, багшийн хяналт тусламжийн доор явагдах онцлогтой юм. Мобайл сургалтын хүрээнд хийсэн тандалтын судалгаагаар бид Компьютерийн Техник Менежментийн Сургуулийг (цаашид КТМС гэх) гол обьект болгон, мобайл сургалт явуулах технологийн боломж болоод хэрэглэгчдийн хандлага, менежментийн орчныг судлахыг зорилоо. Судалгааны үр дүн эерэг хандлагатай гарсан гэж судлаач бид үзэж байна. КТМС-ийн хувьд онлайн сургалтын MOODLE системийг ашигладаг бөгөөд түүний мобайл хувилбар болох MLE системийг судлан, уг сургуулийн Мэдээллийн Системийн Менежмент (цаашид МСМ гэх) мэргэжлийн хичээлүүд болох D.IM101- Алгоритм програмчлалын үндэс, D.IM203-Бизнесийн програмчлал, D.IM206- Програмчлалын технологи хичээлүүдийг мобайл хувилбарт шилжүүлэн 2 дахь улиралдаа ашиглаж байна. Энэ судалгааг хийснээр мобайл сургалтыг ашиглан бид зарим асуудлыг шийдэж чадаж байгаа боловч зарим сөрөг үр дагаваруудыг бий болгож байсан нь мобайл сургалтыг тэнхимийн болоод уламжлалт сургалттай хослуулан хэрэглэх боломжтой гэж үзэж байна.

Citation preview

Page 1: МОБАЙЛ СУРГАЛТЫН СУДАЛГАА

МОБАЙЛ СУРГАЛТЫН СУДАЛГАА

Магистр Д.Оюунгэрэл

Х.Аззаяа

Монгол улс, ШУТИС.Компьютерийн Техник Менежментийн Сургууль

[email protected]

Хураангуй

Мэдээллийн технологи эрчимтэй хөгжиж байгаа өнөө үед хүн амыг байнгын боловсролын орчноор хангах

гол арга замуудын нэг нь мобайл сургалт юм. Энэхүү сургалтын хэлбэр нь суралцагчдад мэдээллийг хүргэх,

тэднийг биеэ даан суралцах, мэдлэгээ бататгах, багшийн хяналт тусламжийн доор явагдах онцлогтой юм.

Мобайл сургалтын хүрээнд хийсэн тандалтын судалгаагаар бид Компьютерийн Техник Менежментийн

Сургуулийг (цаашид КТМС гэх) гол обьект болгон, мобайл сургалт явуулах технологийн боломж болоод

хэрэглэгчдийн хандлага, менежментийн орчныг судлахыг зорилоо. Судалгааны үр дүн эерэг хандлагатай

гарсан гэж судлаач бид үзэж байна.

КТМС-ийн хувьд онлайн сургалтын MOODLE системийг ашигладаг бөгөөд түүний мобайл хувилбар болох

MLE системийг судлан, уг сургуулийн Мэдээллийн Системийн Менежмент (цаашид МСМ гэх) мэргэжлийн

хичээлүүд болох D.IM101- Алгоритм програмчлалын үндэс, D.IM203-Бизнесийн програмчлал, D.IM206-

Програмчлалын технологи хичээлүүдийг мобайл хувилбарт шилжүүлэн 2 дахь улиралдаа ашиглаж байна.

Энэ судалгааг хийснээр мобайл сургалтыг ашиглан бид зарим асуудлыг шийдэж чадаж байгаа боловч зарим

сөрөг үр дагаваруудыг бий болгож байсан нь мобайл сургалтыг тэнхимийн болоод уламжлалт сургалттай

хослуулан хэрэглэх боломжтой гэж үзэж байна.

Түлхүүр үг: Онлайн сургалт, онлайн сургалтын систем, хэрэглэгчийн хандлага, онлайн сургалтын

технологи, ухаалаг гар утас.

Оршил

Даяарчлагдаж байгаа дэлхий ертөнцөд техник технологи асар хурдацтай хөгжиж, нийгэм тэр даяараа

эрчимтэй комьютержиж байгаа мэдээллийн эрин зуунд боловсролын салбар ч даган хувьсаж, олон нийтийн

мэдээлэл, техникийн дэвшил энэ салбарт ч хүчтэй түрэн орж ирж байна.

Харилцаа холбоо, мэдээлэл технологийн салбарын хөгжлийн нэгэн дэвшил болох мобайл контент буюу гар

утасаа ашиглан бизнесийн арилжаа хийх үйлчилгээг дэлхий хөгжингүй оронууд өргөн ашиглаж байна.

Мобайл контент үйлчилгээг ашигласнаар бизнес эрхэлж байгаа хүн өөрт хэрэгтэй мэдээллээ гар утасаараа

дамжуулж олж авахаас гадна өөрийн бизнесээ сурталчилах, худалдан борлуулалт хийх бүрэн боломжтой

юм. Манай орны хувьд ч мобайл банк, мобайл маркетинг зэрэг үйлчилгээг хэрэгжүүлж эхлээд байгаа билээ.

Харин би мобайл контент үйлчилгээг бизнесийн зүгээс бус боловсролын салбарт тэр дундаа их дээд

сургуулийн хичээл сургалтанд ашиглах боломжтой талаас нь хэрхэн хийх, ямар үр дүн ач холбогдолтой

байх хийгээд энэ нь манай орны хувьд хэр боломтой эсэхийг судлахыг оролдож байна.

Page 2: МОБАЙЛ СУРГАЛТЫН СУДАЛГАА

Мобайл сургалт нь орон зай, цаг хугацаанд баригдалгүй сургалтыг тасралтгүй, идэвхитэй явуулах

боломжийг бий болгох бөгөөд багшийн шууд оролцоогүйгээр ойлгох, суралцах нөхцөл боломжоор хангах

явдал юм. Иймээс олон улсын сургалтын дэвшилтэт технологиудаас суралцан, сургалтын арга хэлбэрээ

шинэчлэн сайжруулах шаардлагын үүднээс хичээлийг орчин үеийн мэдээлэл харилцаа холбооны шинэ

технологи болох гар утасанд зориулан боловсруулах, суралцагчийн мэдээлэл хүлээн авах хурданд

тохируулан удирдах боломжийг бүрдүүлэх юм.

1. Мобайл сургалт

Мэдээллийн технологи эрчимтэй хөгжиж байгаа өнөө үед хүн амыг байнгын боловсролын орчноор хангах

гол арга замуудын нэг нь мобайл сургалт юм. Энэхүү сургалтын хэлбэр нь суралцагчдад мэдээллийг хүргэх,

тэднийг биеэ даан суралцах, мэдлэгээ бататгах, багшийн хяналт тусламжийн доор явагдах онцлогтой юм.

Мобайл сургалт нь хүн бүрт янз янзын ойлголт авчирч болох юм. Явцуу утгаараа мобайл сургалт нь iPhone,

MP3 тоглуулагч, таблет зэрэг төхөөрөмжүүдийг ашиглан сургалт явуулах гэж харагдаж болох юм. Мэдээж

эдгээр төхөөрөмжүүд нь мобайл сургалтыг явуулахад чухал юм.

1.1. Мобайл сургалтын онцлог:

Хаанаас ч, хэзээ ч хичээлээ үзэж судлах боломж олгодог

Хэрэглэгч бүр өөрийн мэдлэг, чадварын түвшинд тохирсон байдлаар сурах боломжтой

Суралцагч өөрийн сургалтын үйл явцаа удирдан хянах боломжтой

Мультимедиа технологи, дүрс, хөдөлгөөнт зураг, яриа, видео, тайлбар ашиглаж хичээлийн агуулыг

бэлдэх боломжтой тул суралцагчидад илүү ойлгомжтой, сонирхойлтой болдог

1.2.Гар утасны контент

Гар утасны контент гэдэг нь компьютер болон түүнд зориулсан програмыг ашиглаж хүний оюун ухаанаар

бүтэж байгаа гар утсанд зориулсан төрөл бүрийн дуу хөгжим, зураг, тоглоом, видео зэргийг ерөнхийд нь

хэлнэ. Мэдээллийн технологи асар хурдацтай хөгжиж буй манай нийгэмд хөдөлгөөнт холбооны хэрэгсэл

болох гар утас нь хүмүүсийн чөлөөт цагаа өнгөрүүлдэг, тухайлбал танилцах, тоглох, сонсох, харах бүх

боломжийг хангаж өгдөг.

1.3. Мобайл сургалтын давуу талууд:

Суралцагчид дурын газраас цаг хугацаанаас үл хамааран өөрсдийн боломжит цагаар суралцах

Тухайн хичээлтэй холбоотой шинэ соргог мэдээллийг цаг алдалгүй хүргэдэг

Сургалтын материалын богино хугацаанд хүргэнэ

Суралцагчаас биеэ даасан идэвхитэй байдлыг шаарддаг

Мэдээллийг зөвхөн унших бус сонсох, өнгө дүрс, хөдөлгөөнийг нь харах боломжтой

Багш суралцагдын хоорондын эргэх холбоо сайн

Суралцагчдын идэвхийг дээшлүүлдэг төдийгүй суралцагчдын сургалтанд хандах оюуны оролцоог

нэмэгдүүлдэг

Суралцагдын технологи ашиглах мэдлэг, чадвар сайжирч, биеэ дайчлан сурах, ажиллах чадвар

дээшилдэг

Маш өргөн хүрээг хамарч сургалт явуулах боломжтой

1.4. Мобайл сургалтын дутагдалтай талууд:

Гар утасны дэлгэцийн хэмжээ бага учир суралцагчдад бэрхшээлтэй санагдах

Гар усасны санах ойн багтаамж нь хязгаарлагдмал

Гар утас, техникээ ашиглах чадвар дутсанаас эсвэл интернетийн холболтын хурд удаан байх зэргээс

шалтгаалан сургалтаас шантрах, залхах асуудал гарч болзошгүй

Зарим график, дүрс дуу авиаг үзэхэд зарим суралцагчийн ашиглаж буй техник хэрэгсэл шаардлага

хангахгүй байх

Сурагчид ангийн сургалтанд байдаг шигээ шууд саналаа хэлэх, ойлгоогүй зүйлээ шууд асуух

боломжгүй.

Page 3: МОБАЙЛ СУРГАЛТЫН СУДАЛГАА

1.5. Гар утасны боломж, функцүүд

Хөдөлгөөнт холбооны хөгжлийн эрин үе өөрчлөгдөн шинэчлэгдэхийн хэрээ гар утасны боломжууд

нэмэгдэж, хэрэглээ нь улам баялаг болсоор байна. Борлуулалтад хамгийн их нөлөөлж байгаа функц бол

одоогоор фото камерийн хүчин чадал байна. Touch Screen буюу мэдрэгч дэлгэцтэй болон QQERTY

буюу компьютерийн гарын байрлалтай товчлууртай гар утас зэрэг сүүлийн үед залуус болон

бизнесийнхний анхаарлыг татаж байна. Гар утас нь нэг талаараа универсал төхөөрөмж болоод байна.

Байршил тогтоох, ТВ үзэх г.м

Хүснэгт 1.1 Гар утасанд суурилагдсан боломж, функц (2009,2010 он)

2010 2009 Өсөлтийн

хувь

SMS буюу богино мэдээ дамжуулах 100% 100% -

Интернет хөтөчтэй (browser) 96% 94% 2%

Өнгөт дэлгэц 94% 92% 2%

2,5 G өгөгдөл дамжуулах 92% 89% 3%

MMS зурган мессеж 82% 76% 8%

Фото камер 77% 71% 8%

Bluetooth 64% 58% 10%

Тоглуулагч 62% 52% 19%

Тоглоом 59% 51% 16%

Санах ойн слот буюу оролт 68% 48% 41%

3G өгөгдөл дамжуулах 33% 28% 18%

WiFi дэмжих 18% 15% 20%

Смартфон 17% 14% 21%

Эх сурвалж: Tomi Ahonen Almanac 2010

Гар утасны боломж, функцүүд нэмэгдсээр байгаа ч тухайн төхөөрөмжийн үндсэн үүргийг

алдагдуулахгүй байгаа билээ. Яриа, мессеж зэрэг харилцааны хэрэглүүр нь байсаар байгаа бөгөөд

төгөлдөржинө, шинэчлэл хийгдэнэ гэсэн гэсэн ойлголт харьцангуй бага байна.

Смартфоны талаар

Ухаалаг утас хэмээх смартфоны дэлхийн хэмжээний борлуулалт 2010 оны гуравдугаар улиралд

өмнөх жилийн мөн үетэй харьцуулахад бараг 100 хувиар өссөн. Гэхдээ энэ зах зээлд өдгөө АНУ- ын

Apple болон Канадын Research in Motion компаниуд гол дүрд тоглож байгаа нь гар утасны зах зээлд

хүчтэй байр суурь эзэлдэг Nokia болон LG компаний смартфон ангилалд багтах бүтээгдэхүүнүүд

төдийлөн амжилт олж чадахгүй байна.

Техник технологийн салбарт хит бүтээгдэхүүний нэг болох iPhone, Blackberry болон Google

компанийн Android үйлдлийн систем бүхий смартфонууд 3G болон WiFi аар тоноглогдсон бусад

бүтээгдэхүүнийг зах зээлээс шахан гаргаж байна. Яг л овор жин багатай notebook гэгч

компьютерийг орлох болсон. Гэхдээ сүүлийн үед Apple компаний iPhone netbook-г хангалттай

орлох болсон. Учир нь тус компани App Store онлаaн дэлгүүрт iPhone-д зориулсан 250 мянга гаруй

жижиг програмууд бий. Тэдгээрийн тусламжтайгаар хэрэглэгчид өөрсдийн хүсэл шаардлагын дагуу

iPhone- оо ашиглах бүрэн боломжтой болдог билээ.

Смартфон зах зээлд анхлан хөл тавьж олны анхаарлыг өөр зүгт хандуулж чадсан Blackberry- г

тухайн үед зөвхөн бизнес хэрэглээнд гаргаж байв. Харин iPhone 2007 онд зах зээлд гарч ирсэнээр

смартфоны талаарх худалдан авагчийн ойлголтыг өөрчилж, зах зээллийн хамгийн их эрэлттэй

бүтээгдэхүүний нэг болсон.

Одоо смартфон гэгч өргөн хэрэглээний олон төрлийн цахилгаан төхөөрөмжийг бүрэн орлож байна.

Чухамдаа смартфоныг мэдээ мэдээлэл, энтертайнмент, болон харилцаа холбооны аль ч төрөлд

ашиглах боломжтой хүчин чадал нь оршдог. Түүнчлэн 3G технологийн тусламжтайгаар

смартфоноосоо интернэтэд холбогдох боломж олгодог нь бас л нэг давуу тал. Харин саяхан

үйлчилгээнд нэвтэрсэн 4G технологи смартфоны зах зээлд эдлэх байр суурийг бүр нэмэгдүүлж

чадсан. Учир нь энэхүү шинэ технологийн ачаар смартфоноосоо өндөр хурдны интенэтэд

Page 4: МОБАЙЛ СУРГАЛТЫН СУДАЛГАА

холбогдож, гэрийн нөхцөлд ашигладаг кабель модемтэй адил хурдаар өгөгдөл дамжуулах

боломжтой болох юм. Мэдээж смартфоны процессор, хүчин чадал жил ирэх тусам өсөн нэмэгдэж

байгаагаас гадна багтаамж нь ч тэр хэрээр ихэссээр байна.

2. Судалгааны хэсэг

Мобайл сургалт нь орон зай, цаг хугацаанд баригдалгүй сургалтыг тасралтгүй, идэвхитэй явуулах

боломжийг бий болгох бөгөөд багшийн шууд оролцоогүйгээр ойлгох, суралцах нөхцөл боломжоор

хангах явдал юм. Иймээс олон улсын сургалтын дэвшилтэт технологиудаас суралцан, сургалтын арга

хэлбэрээ шинэчлэн сайжруулах шаардлагын үүднээс хичээлийг орчин үеийн мэдээлэл харилцаа

холбооны шинэ технологи болох гар утасанд зориулан боловсруулах, суралцагчийн мэдээлэл хүлээн авах

хурданд тохируулан удирдах боломжийг бүрдүүлэх юм. Энэхүү судалгааны ажил нь их дээд сургуулийн

оюутан нарын мобайл сургалын хэрэгцээ болон мобайл сургалтыг хэрхэн хүлээн авч буй байдлыг

судлахад чиглэгдсэн. Судалгаа шинжилгээ нь хэрэглэгчийн асуулга дээр суурилсан бөгөөд нийт 800

оюутнаас судалгаа авсан. Судалгааны үр дүнгээс үзэхэд ихэнх сурагчдын ашиглаж байгаа гар утас нь

мобайл сургалтын орчинд ажиллах боломжтой байна. Мөн оюутнууд мобайл сургалтыг сурах үйл явцад

чухал ач холбогдолтой, үр өгөөжтэй гэж үзэж байна.

2.1 Судалгааны зорилго

Энэхүү судалгааны зорилго нь Их дээд сургуулийн оюутан нарын мобайл сургалын хэрэгцээ болон мобайл

сургалтыг хэрхэн хүлээн авч буй байдлыг судлахад оршино.

Судалгаа нь дараах зорилтуудын хүрээнд хийгдэв.

Сурагчдын мобайл сургалтын тухай ойлголт, сургалтын хэрэгцээг тодорхойлох

Мобайл сургалтын чиглэлийг тодорхойлох

2.3 Түүврийн сонголт болон өгөгдөл цуглуулсан арга

2012-2013 оны хичээлийн жилд Комьпютер Техник Менежментийн Их сургуульд нийт 2400 гаруй оюунтууд

хичээл сонгон суралцаж байгаа бөгөөд оюутуудын 1/3 болох 800 оюутнуудаас судалгаагаа авахаар түүврийн

сонголт хийсэн. Энэхүү судалгаанд нийт 800 оюутнаас цаасаар авсан судалгаа бөглөгдсөнөөс бүрэн зөв

бөглөсөн 702 оюутны өгөгдлийг хүчинтэйд тооцож үр дүнд ашигласан. Судалгааны асуулгыг 2012 оны 11

сарын 05 аас 2012 оны 11 сарын 30 хүртэлх хугацаанд Шинжлэх ухаан технологийн их сургуулийн

Комьпютер Техник Менежментийн Их сургуулийн оюутнуудаас авсан.

2.3. Үр дүн болон шинжилгээ

Судалгаанд нийт 702 оюутны өгөгдлийг ашигласан бөгөөд өгөгдлийн шинжилгээг SPSS 16.0 программаар

хийсэн.

Судалгаанд оролцогдын ерөнхий мэдээлэл

Судалгаанд хамрагдсан оюутнуудын 57.7% нь эмэгтэй, 42.3% нь эрэгтэй оюутнууд байсан. Нийт судалгаанд

оролцогчдын 29.3% нь нэгдүгээр курс, 27.9% нь хоѐрдугаар курс, 23.9% нь гуравдугаар курс, 18.8% нь

дөрөвдүгээр курс байсан.

Нийт судалгаанд оролцогч оюутнуудын сурч байгаа мэргэжлээс харвал 407 буюу 58% нь менежментийн

ухааны оюутнууд, 295 буюу 42% нь компьютерийн ухааны оюутнууд байсан.

Судалгаанд оролцогчдын гар утасны хэрэглээ болон мобайл сургалтын хэрэгцээний талаарх асуултууд

Та ямар гар утас ашигладаг вэ? Хүснэгт 2.1

№ Утас Давтамж Хувь %

1 Nokia 304 43.3%

2 iPhone 39 5.6%

3 Samsung Galaxy 199 28.3%

4 HTC 24 3.4%

5 Sony Ericsson 18 2.6%

6 LG 34 4.8%

Page 5: МОБАЙЛ СУРГАЛТЫН СУДАЛГАА

7 Blackberry 8 1.1%

8 Panasonic 4 6%

9 Anycall 10 1.4%

10 Motorola 6 .9%

11 G-Mobile 10 1.4%

12 Бусад 46 6.6%

Нийт 702 100.0%

Зураг2.1 Ашиглаж байгаа гар утас

Судалгаанд оролцогчдын дийлэнх хувь Nokia гар утасыг сонгон ашигладаг байна.

38.4% нь iPhone, Samsung Galaxy, HTC, Blackberry зэрэг ухаалаг гар утасыг ашигладаг байна.

Та гар утасыг ямар зорилгоор ашигладаг вэ? Хүснэгт 2.2

Огт үгүй Өдөрт

0-1 удаа

Өдөрт

1-3 удаа

Өдөрт

3-5 удаа

Өдөрт

5+ удаа

Бусадтай харилцах 4% 6.8% 15.1% 17.8% 59.8%

3 48 106 125 420

Мессеж бичих 6% 5.8% 15.7% 16.7% 60.2%

11 41 110 117 422

Өөрт хэрэгтэй мэдээ, мэдээлэл

авах

17% 24.5% 23.9% 14.7% 19.9%

119 172 168 103 140

Интернетэд холбогдох 31.4% 18% 21% 12% 17.7%

220 126 147 84 124

Мобайл банкны үйлчилгээ авах 53.4% 25.4% 8.5% 5.3% 7.4%

375 178 60 37 52

Тоглоом тоглох 32.5% 23.5% 17.0% 10.7% 16.4%

228 165 119 75 115

Хөгжим сонсох 15.8% 16.2% 22.5% 14.7% 30.8%

111 114 158 103 216

Видео үзэх 67.8% 13.1% 8% 3.7% 7.4%

476 92 56 26 52

Social networking вэб сайтуудруу

хандах

55.8% 12.3% 10.8% 7.3% 13.8%

392 86 76 51 97

Page 6: МОБАЙЛ СУРГАЛТЫН СУДАЛГАА

Судалгаанд оролцогчдын ихэнх нь гар утсыг түүний үндсэн үүрэг болох бусадтай харилцаа холбоо тогтоох,

мессеж бичих зорилгоор ашигладаг нь харагдаж байна.

Мөн 68% нь ямар нэгэн байдлаар гар утасаараа интернэтэд холбогдож өөрт хэрэгтэй мэдээ мэдээлэл авдаг нь

харагдаж байна. Энэ нь бидний судалгааны зорилго болох мобайл с

Та өдрийн хэдэн цагийг гар утасаа ашиглахад зарцуулж байна вэ? Хүснэгт 2.3

Огт үгүй Өдөрт

0-1 удаа

Өдөрт

1-3 удаа

Өдөрт

3-5 удаа

Өдөрт

5+ удаа

Гэртээ 1.6% 26.6% 28.5% 14.1% 29.2%

11 187 200 99 205

Сургууль дээр 11.4% 39.3% 23.1% 13.5% 12.7%

80 276 162 95 89

Дэлгүүрт 39% 39.9% 9.8% 5.6% 5.7%

274 280 69 39 40

Завтай үедээ 7.4% 28.5% 24.1% 15.4% 24.6%

52 200 169 108 173

Хүлээх зуураа 13.2% 48.9% 17.9% 8% 12%

93 343 126 56 84

Сургуульд явах замдаа 32.1% 46.3% 10.7% 3.6% 7.4%

225 325 75 25 52

Зураг 2.2 Та өдрийн хэдэн цагийг гар утасаа ашиглахад зарцуулж байна вэ?

Та ухаалаг гар утас эзэмших хүсэлтэй юу? Хүснэгт 2.4

№ Үзүүлэлт Давтамж Хувь %

1 Тийм 641 91.3%

2 Үгүй 61 8.7%

Нийт 702 100%

Та ухаалаг гар утас эзэмших хүсэлтэй юу гэсэн асуултанд судалгаанд оролцогчдын дийлэнх нь буюу 91.3%

нь тийм гэж хариулжээ.

Та гар утасыг сургалтанд ашиглахыг хүсэж байна уу? Хүснэгт 2.5

№ Түвшин Давтамж Хувь%

1 Маш их хүсэж байна 220 31.3%

2 Хүсэж байна 244 34.8%

3 Дунд зэрэг 123 17.5%

Page 7: МОБАЙЛ СУРГАЛТЫН СУДАЛГАА

4 Хүсэхгүй байна 59 8.4%

5 Хамаагүй 56 8.0%

Нийт 702 100.0%

Дээрхи үзүүлэлтээс харахад сурагчдын ихэнч нь гар утасыг сургалтанд ашиглахыг хүсэж байна.

Та мобайл сургалтын талаар хэр мэдэх вэ? Хүснэгт 2.6

№ Түвшин Давтамж Хувь %

1 Сайн 49 7.0%

2 Дунд 217 30.9%

3 Анхан түвшиний 225 32.1%

4 Огт мэдэхгүй 210 29.9%

Нийт 702 100.0%

Судалгаанд оролцогчдын ихэнх нь буюу 62% хувь нь мобайл сургалтын талаар мэдлэг муу байгаа нь

харагдаж байна. Иймээс нийт сурагчдад мобайл сургалтын талаар мэдээлэл хүргэн түүний давуу талын

талаар тодорхой ойлготтой болгох нь зүйтэй гэж бодож байна.

Хэрэв танд гар утас ашиглан суралцах боломж бүрдвэл та сурах уу?

Хүснэгт 2.7

№ Үзүүлэлт Давтамж Хувь %

1 Тийм 473 67.4%

2 Үгүй 82 11.7%

3 Мэдэхгүй 147 20.9%

Нийт 702 100.0%

Гар утасыг сургалтанд ашиглахтай холбоотой доорхи давуу талуудаас сонгоно уу.

Хүснэгт 2.8

№ Үзүүлэлтүүд Давтамж Хувь %

1 Сургалтын агуулгад хаанаас ч хэзээ ч хандах

боломжтой

468 22.8%

2 Багш сурагчдын харилцааг нэмэгдүүлдэг 281 13.7%

3 Сурагч төвтэй сургалтыг нэмэгдүүлдэг 245 11.9%

4 Уян хатан 222 10.8%

5 Авсаархан 369 17.9%

6 Найдвартай 202 9.8%

7 Үнийн хувьд боломжийн 269 13.1%

Нийт 2056 100%

Зураг 2.3 Мобайл сургалтын давуу тал

Page 8: МОБАЙЛ СУРГАЛТЫН СУДАЛГАА

Судалгаанд оролцогчдийн ихэнх нь мобайл сургалтын давуу талаар сургалтын агуулгад хаанаа ч хэзээ ч

хандах боломтой байдал, авсаархан байдлыг нь сонгожээ.

Гар утасыг сургалтанд ашиглахад гарах хүндрэлтэй талуудаас сонгоно уу.

Хүснэгт 2.9

№ Үзүүлэлтүүд Давтам

ж

Хувь

%

1 Төхөөрөмжийн найдвартай байдад 316 18.3%

2 Үнэ 369 21.4%

3 Оюутнуудын анхаарал сарних, гар

утасаа зохисгүй ашиглах

359 20.8%

4 Оюутнууд амархан хуулах боломжтой 268 15.5%

5 Үр ашигтай байдал 152 8.8%

6 Гар утасанд зориулсан контент дутмаг 263 15.2%

Нийт 1727 100%

Зураг 2.4 Мобайл сургалтын хүндрэлтэй тал

Судалгааны үр дүнгээс харахад төхөөрөмжийн үнэ, оюутнуудын анхаарал сарних, гар утасаа зохисгүй

ашиглах, төхөөрөжийн найдвартай байдал зэрэг үзүүлэлтүүдийг судалгаанд оролцогчид мобайл сургалтын

дутагдалтай талаар сонгожээ.

Та гар утасаараа ямар төрлийн хичээл судлахыг хүсч байна вэ? Хүснэгт 2.10

№ Чиглэлүүд Давтамж Хувь %

1 Бүх хичээл 274 34.9%

2 Гадаад хэл 212 27.0%

3 Мэргэжлийн хичээл 84 10.7%

4 Суурь хичээл 36 4.6%

5 Нийгмийн ухааны хичээл 26 3.3%

6 Математик 48 6.1%

7 Сонгон судлах хичээлүүд 28 3.6%

8 Мэдэхгүй 78 9.9%

Нийт 786 100%

Гар утасаараа ямар төрлийн хичээл судлахыг хүсэж байна вэ гэсэн асуултанд 34.9% нь бүх төрлийн

хичээлийг судлах боломжтой, 27% нь гар утасаараа гадаад хэл суралцвал илүү тохиромжтой гэж үзжээ.

Судалгаанд оролцогчдын 50 -аас дээш хувь нь гар утас ирээдүйд сургалтын үйл ажиллагаад чухал байр

суурь эзлэхгүй гэж хариулсан байгаа бөгөөд энэ асуудал нь тэдэнд эргэлзээтэй байгаа нь харагдаж байна.

Page 9: МОБАЙЛ СУРГАЛТЫН СУДАЛГАА

Ирээдүйд гар утас нь сургалтын үйл ажиллагаанд маш чухал байр суурь эзэлнэ гэдэгтэй санал нийлж байна

уу гэсэн асуултанд тийм гэж хариулсан бол шалтгаанаа бичнэ үү гэсэн асуултыг нээлттэйгээр тавьсан

бөгөөд доорхи байдлаар хариу өгсөн байсан.

Хэрэв та 10-р асуултанд тийм гэж хариулсан бол шалтгаанаа бичнэ үү. Хүснэгт 2.11

№ Хариулт Давтамж Хувь %

1 Гар утасыг хэрэглэхэд амар, авсаархан 98 14%

2 Гар утасыг хүн бүр ашигладаг. Ирээдүйд гар утасны эрэлт илүү

болж, хөгжил нь дээд цэгтээ хүрэх учираас хэрэлгээ нь ихсэх

болно. Мөн хүн болгонд хүртээмжтэй

65 9.3%

3 Оюутан сурагчид хичээлээ хаана ч хэзээ ч хийх боломжтой 55 7.8%

4 Техник , технологи маш хурдацтай хөгжиж байна 49 7%

5 Цаг хугацаа хэмнэж, сурахад илүү хялбар болно 39 5.6%

6 Гар утас улам бүр хөгжсөөр байна. Гар утасыг ашиглан хийж

болохгүй зүйл гэж байхгүй болж байна

37 5.3%

7 Биедээ байнга авч явдаг төхөөрөжийг сургалтанд ашиглавал илүү

дөхөм

34 4.8%

8 Ухаалаг гар утасны хэрэглээ ихэсч байна 32 4.6%

9 Одоо ч гэсэн гар утасыг оюутнууд сургалтандаа ашигладаг 27 3.8%

10 Гар утасаар бүх л зүйлийг хийж болох учираас 22 3.1%

11 Гар утас нь хүмүүсийн өдөр тутмын хэрэгцээ учир сургалт явуулах

илүү дөхөм

19 2.7%

12 Одоо үед утас хүний хамгийн чухал хэрэлээ 17 2.4%

13 Мэдээллийг хурдан авах боломжтой 16 2.3%

14 Цахим эрэн зуунд юм бүхэн хялбарчлагдаж байгаа учираас 10 1.4%

15 Бүх програмууд гар утасанд зориулсан хувилбартай болж байна 9 1.3%

16 Ухаалаг гар утасны эрэн үе эхэлж байна 8 1.1%

17 Ирээдүйд гар утас компьютерийг орлох болно 6 0.9%

18 Орчин үетэйгээ хөл нийлүүлэн алхахын тулд хэрэгтэй 6 0.9%

19 Олон улсын хөгжилтэй хөл нийлүүлэхийн тулд 5 0.7%

20 Гар утас нь технологийн шинэчлэл хийж байна 3 0.4%

Оюутнуудын хариулсан байдлаас харахад "Гар утасыг хэрэглэхэд амар, авсаархан" гэж 14% нь, " Гар утасыг

хүн бүр ашигладаг. Ирээдүйд гар утасны эрэлт илүү болж, хөгжил нь дээд цэгтээ хүрэх учираас хэрэлгээ нь

ихсэх болно. Мөн хүн болгонд хүртээмжтэй " гэж 9.3%, " Оюутан сурагчид хичээлээ хаана ч хэзээ ч хийх

боломжтой" гэж 7.8%," Техник , технологи маш хурдацтай хөгжиж байна " гэж 7% нь тус тус хариулжээ.

Мөн оюутнууд гар утасны хөгжлийн талаар маш өргөн ойлголттой, ирээдүйд зөвхөн сургалтанд ч бус

өөрийн төрлийн үйл ажиллагаанд гар утас нь өргөн ашиглагдана гэж үзсэн байна.

Оюутнуудаас та гар утасыг сургалтанд хэрхэн ашиглаж болох талаар өөрийн саналаа бичнэ үү гэсэн

асуултыг нээллтэй байдлаар асуусан бөгөөд оюутнууд доорхи байдлаар хариулсан байна.

Гар утасыг сургалтанд хэрхэн ашиглаж болох талаар өөрийн санаалаа бичнэ үү.

Хүснэгт 2.12

№ Хариулт Давтамж Хувь %

1 Хичээлүүдээ илүү дэлгэрэнгүй үзэх 87 12.4

2 Хичээлтэй холбоотой мэдээллийг гар утасаараа авах 69 9.8

3 Бие даалт өгөх 56 7.9

4 Хичээлүүдийн явцын дүнгүүдээ багшаасаа авдаг байх 45 6.4

5 Хичээл бүрт зориулсан програм хийж болно 42 6

6 Сорил өгөх 38 5.4

Page 10: МОБАЙЛ СУРГАЛТЫН СУДАЛГАА

7 Багштайгаа илүү ойр байх хэлбэрээр зохион байгуулах 34 4.8

8 Сургуулиас бүх төрлийн мэдээлэл өгөх, энд тэнд зарлал тавьсанаас

дээр

29 4.1

9 Гэрийн даалгавар, бие даалтуудын талаарх мэдээллийг утасаараа

авах

28 3.9

10 Номнуудыг элекрон хэлбэрт оруулах 26 3.7

11 Лекцүүдээ утасаар сонсдог мөн уншидаг болгох 21 2.9

12 Зөвхөн мобайл сургалтанд зориулсан програм зохих байдлаар 18 2.5

13 Мессеж хэлбэрээр 15 2.1

14 Контент байдлаар хөгжүүлэх 14 1.9

15 Чухал нэр томьѐог сануулдаг байх 14 1.9

16 Мобайл вэб ашиглах 11 1.5

17 Хичээлүүдийн видео бичлэгүүдийг үздэг болгох 9 1.2

18 Сонирхолтой хэлбэрээр жнь IQ тоглоом 8 1.1

Оюутнуудын хариулсан байдлаас харахад " Хичээлүүдээ илүү дэлгэрэнгүй үзэх " гэж 12,4%, " Хичээлтэй

холбоотой мэдээллийг гар утасаараа авах " гэж 9.8%, " Бие даалт өгөх " гэж 7.9%, " Хичээлүүдийн явцын

дүнгүүдээ багшаасаа авдаг байх "6.4% нь хариулсан байна.

Мөн хүснэгтээс харахад оюутнууд суургуультай холбоотой сургалттай холбоотой бүхий л төрлийн

мэдээллийг хурдан шуурхай авахыг хүсч байгаа нь харагдаж байна.

3. Mle-moodle системийг мобайл сургалтанд нэвтрүүлэх нь

Сургалтын удирдлагын системүүд (Learning Management System) нь интернет дээр суурилсан боловсролын

үндсэн элемент юм. Үүнтэй нэгэн зэрэгцээд энэ салбар дахь судалгаа өсөн нэмэгдсээр байна. Энэхүү

харьцуулалтын гол зорилго нь одоо оршин буй нээлттэй эхтэй сургалтын удирдлагын системүүдийг

харьцуулан дүгнэх юм. Үүний тулд одоогоор зах зээл дээрх хамгийн их ашиглагдаж буй системүүдээс

сонголоо: Atutor, Bazaar, Bodington, Claroline, Coursemanager, ITIAS, Moodle болон Sakai. Эдгээр сонгогдсон

програм хангамжууд Харилцааны хэрэгслүүд (Communication Tools), Бүтээмжтэй хэрэгслүүд (Productivity

Tools), Оюутны оролцоог дэмжих хэрэгслүүд зэрэг тус тус шинж чанаруудын дагуу дэлгэрэнгүй судлагдсан

болно. Энэхүү судалгаа нь тухайн нээлттэй эхийн интернет веб сайт дээрх өгөгдсөн шинж чанар онцлогууд

болон демо програмуудыг ашиглах байдлаар хийгдсэн болно.

3.1 Moodle системийн тухай

Moodle систем нь интернет вэбэд суурилсан сургалт явуулах системүүдээс хамгийн өргөн тархсан бөгөөд

бусад програмаас илүү давуу талтай юм. Moodle систем нь бүх хэрэглэгчдийн хүсэлтээр шинэчлэгдэн

боловсронгуй болж байх нөхцөлийг бүрдүүлсэн байдаг бөгөөд дэлхийн томоохон нээлттэй их сургуулиуд

сургалтандаа хэрэглэсээр байна.

3.2 MLE-Moodle систем

MLE-Moodle нь гар утсанд зориулан загварчлагдсан мобайл сургалтын систем бөгөөд 2009 онд анх

танилцуулагдсан. Үүнийг мөн Learning Management System болох Moodle-ийн plug in гэж хэлж болох юм.

MLE Moodle-д Moodle ийн үндсэн үйлдлүүдийг багтааснаас гадна мөн зарим шинэ онцлогуудыг багтаажээ.

Үүнд:

Хичээл: хичээлүүд нь маш олон сонголтуудаас бүрдэж болох бөгөөд хичээл бүрийг асуултаар

дуусгаж болно. Хичээлийн нэг агуулгыг бүтээгээд э-сургалтаар мөн мобайл сургалтаар ашиглаж

болно.

Шалгалт: шалгалтын тестүүд нь олон сонголттой, үнэн-худал, богино хариулттай, эссэ, санамсаргүй

асуулт, тоон асуулт гэх мэт байж болно. Асуултанд хариулсан дор нь зөв хариултыг харуулах,

оюутанд зөвлөгөө өгөх зэрэг хувилбаруудаас багш тухайн тестийг зохиох явцадаа тохируулан өгч

болно.

Гэрийн даалгавар: хичээл бүрд багш гэрийн даалгавар тавьж болно. Гэрийн даалгавар нь энгийн

текс, аудио, видео ман зурган хэлбэрээр байж болно.

Судалгааны асуумж: судалгааны асуумж модуль нь хичээлийн өгөөжийг нэмэгдүүлэхийн тулд

багшид туслах судалгааны хэлбэрүүдийг агуулдаг.

Page 11: МОБАЙЛ СУРГАЛТЫН СУДАЛГАА

Форум: хэлэлцүүлгийн самбараа хүн эсвэл бүлэг саналаа солилцож болно. Хэлэлцүүлэгт оролцох нь

сургалтын үйл ажиллагааны нэг хэсэг бөгөөд өөрийн ойлголтоо тодорхойлох, хөгжүүлэхэд оюутанд

тусалдаг.

Өгөдлийн сан: Moodle - ийн өгөгдлийн сангаас хайлт хийж болдог

Нөөц: гар утаснаасаа олон төрлийн moodle -ийн нөөц хандах боломжтой.

Жишээлбэл:

Текст

HTML текст

Зураг

Видео

Аудио

Холбоосууд.

Мобайл браузерийн тестчилэл

Мобайл сургалтын системийн нүүр хуудас

Мобайл сургалтын системийн энэ хэсэгт оюутны судалж байгаа бүх хичээлийн жагсаалтууд гарч ирнэ.

Оюутан хичээл тус бүр дээр даран тухайн хичээлийн дэлгэрэнгүй мэдээлэл болох хичээллийн агуулга,

тухайн хичээлд даалгавар байгаа эсэх зэргийг мэдэж болно.

Доор өгөгдсөн зургаар бизнесийн програмчлал хичээлийн лекц, даалгавар болон мэдлэг шалгах тестийн

харагдах байдлыг харуулав.

Зураг 3.10 Хичээлийн харагдах байдал

ДҮГНЭЛТ

Судалгаанаас харахад оюутнуудын гуравны нэг нь смартфон төрлийн гар утас ашигладаг, 70 гаруй хувь нь

интернэтэд гар утасаараа холбогдож байгаа явдал нь мобайл сургалтыг хэрэгжүүлэхэд тохиромжтой нь

харагдаж байна.

Оюутнуудын ихэнх нь ухаалаг гар утас эзэмших хүсэлтэй бөгөөд гар утасыг сургалтанд ашиглахыг хүсч

байна. Судалгаанд оролцогсдын 50-аас дээш хувь мобайл сургалтын талаар ойлголт харьцангуй бага хэдий ч

энэ сургалтын ач холбогдлыг цаг зардал хэмнэсэн, мэдээллийг түргэн авах боломж бүхий арга хэмээн үздэг

байна. Мөн бүхий л төрлийн хичээлийг мобайл хэлбэрээр авч болно гэж үзсэн байна.

Энэхүү судалгаанаас харахад их дээд сургуулиуд зайн сургалтаа өргөжүүлэн мобайл сургалтыг зайн

сургалтын нэг хэлбэрээр хөгжүүлэх хэрэгцээ нэгэнт бий болсон гэдэг нь харагдаж байна.

Page 12: МОБАЙЛ СУРГАЛТЫН СУДАЛГАА

Гар утас бидний бодсоноос ч хурдан хөгжиж байна. Бид сургалтын орчнн, сургалтын технологио

боловсронгуй болгосноор нээлттэй их сургуулийн үндэс болсон электрон сургалтын интернет, CD, DVD,

комьютер ашигласан э-сургуулийн дараагийн үе шат болох u-сургууль, t-сургуулийн үе шатруу шилжин

орох эхлэл тавигдах юм.

Интерактив, мультимедиа технологид түшиглэсэн мобайл сургалтын систеийг дэмжиж, оюутны сурах

идэвхийг сайжруулж, бага хугацаанд их мэдлэг, мэдээлэл өгөх бололцоо олгоно.

Мобайл сургалтын хөтөлбөр нь орон зай, цаг хугацаанд баригдалгүй сургалтыг тасралтгүй, идэвхитэй

явуулах боломжийг бий болгох бөгөөд багшийн шууд оролцоогүйгээр ойлгох, суралцах нөхцөл боломжоор

хангах явдал юм. Иймээс олон улсын дэвшилтэт технологиос суралцан, сургалтын арга хэлбэрээ шинэчлэн

сайжруулах шаардлагын үүднээс хичээлийг орчин үеийн мэдээлэл харилцаа холбооны шинэ технологи

болох гар утасанд зориулан боловсруулах, суралцагчийн мэдээлэл хүлээн авах хурданд тохируулан удирдах

боломжийг бүрдүүлэх юм.

Одоогийн сургалтын системийг хөдөлгөөнт технологид суурилан сургалтын материалыг хурдан шуурхай

тараах, түгээх нь сургалтын системийн эргэх холбоог сайжруулж, сургалтын цаасан зардлыг бууруулж,

оюутнууд хэрэгтэй мэдээллээ хүссэн цагтаа хаанаас ч хандан олж авах боломжтой болох, мөн ном сурах

бичгийн хүрэлцээгүй байдал үгүй болж тэр хэмжээгээр цаасны зардал ч багасах юм.

MLE мобайл сургалтын систем нь багш болон оюутнуудад тулгардаг хүндрэлтэй асуудлуудыг цогцоор нь

шийдэж өгсөн систем юм. Энэ систем нь зөвхөн сурагчид ч биш мөн багш нарт зориулж маш олон төрлийн

үйл ажиллагааг хамарч чадсан. Сурагчид хичээлийн талаар асуулт байвал тэр дор нь багшдаа онлайнаар

илгээж, хичээл бүрийн сургалтын агуулгуудыг харж, даалгавараа шалган мөн тест өгөх боломжтой. Энэ

систем нь багшид хичээлийн материалыг оюутнуудад тараах, даалгавар өгөх, тест оруулах зэрэг функц тус

бүрээр маш олон сонголтын боломжуудыг оруулж өгсөнөөр багшийн ажилд маш их дэмжлэг өгөх систем

юм.

Ашигласан материалын жагсаалт

1. Бат-Очирын Авимэд "Хөдөлгөөнт Холбоо", 2010

2. Ч.Мөнхзул "Монгол дахь зайн сургалт", 2008

3. Б.Жадамбаа, Ц.Чимэдлхам "Судалгааны арга зүй", 2011

4. Ц.Одонтуяа, "Гар утас" , 2009

5. Alexander, B. (2004). Going nomadic: Mobile learning in higher education. EDUCAUSE Review, 35(5), 29–35.

6. Archibald, J. (2007). Cell phones as an educational tool.

http://www.tectonic.co.za/wordpress/?p=1396

7. Attewell, J. (2005). From research and development to mobile learning: Tools for education and training

providers and their learners. Proceedings of mLearn 2005. http://www.mlearn.org.za/CD/papers/Attewell.pdf

8. Attewell, J, 2005, “Mobile Technologies and Learning: a technology update

and m-learning project summary”, Learning and Skills Development Agency

9. Barker, A., Krull, G., & Mallinson, B. (2005). A proposed theoretical model for m-learning adoption in

developing countries. Proceedings of mLearn

10. Barker, A., Krull, G., & Mallinson, B. (2005, October 25-28). A proposed Theoretical Model for M-Learning

11. Bachmair, B. Pachler, N.Cook, J. Parameters and focal points for planning and evaluation of mobile learning.

2011. ›www.londonmobilelearning.net/downloads/Parameter_flyer.pdf.

12. Beale, R., & Jones, M. (2004). Integrating situated interaction with mobile awareness. Proceedings of mLearn

2004: Mobile learning anytime everywhere (pp. 25–26). London: Learning and Skills Development Agency.

13. Bleimann Udo Atlantis University (2006). A New Pedagogical Approach Beyond E-Learning - INC 2004

Conference Proceeding.

14. Brown, T. (2003). The role of m-Learning in the Future of e-Learning in Africa?

http://www.tml.tkk.fi/Opinnot/T-110.556/2004/Materiaali/brown03.pdf

15. Cook, J.Pachler, N.Bachmair, B. „Ubiquitous mobility with mobile phones: a cultural ecology for mobile

learning.‟ In E-learning and Digital Media. Special Issue - Media: digital, ecological, epistemological 8(3),

2011, pp. 181-196

16. Cobcroft, Rachel S and Towers, Stephen and Smith, Judith and Bruns, Axel (2006) Mobile learning in review:

Opportunities and challenges for learners, teachers, and institutions. In Proceedings Online Learning and

Page 13: МОБАЙЛ СУРГАЛТЫН СУДАЛГАА

Teaching (OLT) Conference 2006, pages pp. 21-30, Queensland University of Technology, Brisbane. Cochrane,

T. (2005). Mobilising learning: A primer for utilising wireless palm devices to facilitate a collaborative learning

environment. Proceedings of ASCILITE 2005.

17. eLibera OG MLE (2010). Mobile Learning Engine MLE , http://mle.sourceforge.net/.

18. Frohberg Dirk, Göth Christoph and Schwabe Gerhard Mobile Learning Projects - a Critcial Analysis of the

State of Art [Report].

19. GSMA. 2010. Women and Mobile: A Global Opportunity. http://www.mwomen.org/Research/women-mobile-

a-global-opportunity_1

20. GSMA and A.T. Kearney. 2011. African Mobile Observatory. http://www.gsma.com/publicpolicy/wp

content/uploads/2012/04/africamobileobservatory2011-1.pdf

21. International Telecommunications Union (ITU). 2011. The World in 2011: ICT Facts and Figures.

http://www.itu.int/ITU-D/ict/facts/2011/material/ICTFactsFigures2011.pdf

22. Mike Sharples, Josie Taylor, Giasemi Vavoula (2005). Towards a Theory of Mobile Learning. International

Journal of Continuing Engineering Education and Life Long Learning, 12(5/6), 504-520.

23. Mobile Education (2003). A Glance at the Future.

http://www.dye.no/articles/aglance_aCthe_future!introduction.html

24. O‟Malley C. and Vavoula G. (2003). Guidelines for learning in a mobile environment MOBIlearn.

25. Traxler, J., & Bridges, N. (2004). Mobile learning — the ethical and legal challenges.

http://www.mobilearn.org/download/events/mlearn_2004/presentations/ Traxler.pdf

26. Viljoen, J-M. (2005). Innovative mLearning to support rural low-tech learners in Africa: The case of using

SMSs to support distance learner–teachers throughout South Africa. Proceedings of mLearn 2005.

http://www.mlearn.org.za/CD/BOA_p.71.pdf