12
ОНЦЛОХ Бүх эрх хуулиар хамгаалагдана © 00749 ЦАГ АГААРЫН ДЭЛГЭРЭНГYЙ МЭДЭЭЛЛИЙГ 8 ДУГААР НҮҮРЭЭС УНШИНА УУ. ЦАГ АГААР УЛААНБААТАР 2017.10.24 БАГАВТАР ҮҮЛТЭЙ 11° -2° АМ.ДОЛЛАР ЮАНЬ РУБЛЬ 2455.14 369.95 42.77 ЗЭС 5-ЧИНГИС БОНД 100.63 0.06% 98.930 0.32% АЛТ MSE ALL 10-ЧИНГИС БОНД 1274.90 0.40% УЛС ТӨР Ирэх оны нэгдсэн төсвийн төслийг энэ долоо хоногт өргөн мэдүүлнэ. Ерөнхий сайд У.Хүрэлсүх өнөөдөр Төв цэвэрлэх байгууламж дээр ажиллана. МАН Их хурлын төлөөлөгчдөө энэ долоо хоногт тодруулна. Байнгын хороодын даргын марафон эрх баригч хүчинд өрнөж байна. АТГ 127 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж байна. ЭДИЙН ЗАСАГ Монголбанкны нэг долоо хоногтой үнэт цаасны үлдэгдэл 1.8 их наяд төгрөгтэй тэнцлээ. Хөрөнгийн биржийн "MSE ALL" индекс 1156.07 нэгж болж, 1.08 хувиар өсөв. Төрийн өмчийн оролцоотой компанийн урт хугацаат зээл 390 гаруй тэрбум төгрөгт хүрчээ. БНХАУ 2020 он гэхэд нүүрсний хэрэглээгээ 60 хувь болгон бууруулна. АНУ-ын төсвийн алдагдал 665.7 тэрбум ам.доллар болж өсчээ. НИЙГЭМ Хөдөлмөр нийгмийн зөвшилцлийн гурван талт хэлэлцээр хойшиллоо. Монгол Улс өнгөрсөн хугацаанд утаатай тэмцэхэд 147 тэрбум төгрөг зарцуулжээ. Агаар, орчны бохирдлыг бууруулах техник, технологийн мэдээллийн төвтэй боллоо. Эмч нар ирэх сарын 7-нд орон даяар ажил хаялт зарлана гэв. Шөнийн тарифыг хөнгөлснөөр цахилгааны хэрэглээ 17 хувиар өсчээ. ДЭЛХИЙ АНУ-ын цэргийнхэн Өмнөд Солонгост нүүлгэн шилжүүлэх сургуулилалт хийж байна. В.Путиныг шүүмжлэгч, сөрөг хүчний удирдагч А.Навальный хорионоос суллагджээ. Tesla компани Хятадад цахилгаан машины үйлдвэр нээхээ зарлалаа. Баруун ба Зүүн Европт худалддаг ижил хүнс найрлага, чанарын ялгаатайг илрүүлжээ. АНУ-ын Конгресс Х.Клинтонтой холбоотой гэх ураны хэргийг судалж эхлэв. 6952 0.22% 1156.07 1.08% 2017.10.24, МЯГМАР ~ №203 (749) YНЭ: 600₮ ~ СОЁЛТ ХҮНИЙ ӨГЛӨӨ СОНИН УНШИХААС ЭХЭЛДЭГ ~ ЗГМ Уурхайнуудын олборлолт зогсож болзошгүй байна Тээвэрлэлт нэмэгдүүлэх нь бидний мэдлээс давсан асуудал болчихоод байна. > 7 Шинэ дарга хуучин бүрэлдэхүүнийг шинэчлэх үү Хотод удирдлагын шинэ хуваарилалт хийгдсэн тэр цагаас НИТХ дахь МАН хуваагдсан. > 2 Тархай бутархай Азийг Хятадын эсрэг нэгтгэнэ Трамп баячуудад тогтоодог татварын шинэ хувь хэмжээг дэмжинэ Ubinfo.mn сайт шилдэгт багтлаа Gogo.mn Ikon.mn Xopom.com Caak.mn Zaluu.com “Засгийн газрын мэдээ” сонины цахим хуудас Ubinfo.mn нь Монголын мэдээллийн шилдэг сайтуудын зургадугаарт бичигдлээ. Ubinfo.mn Medee.mn News.mn Biznetwork.mn View.mn Эх сурвалж: Alexa.com© ubinfo.mn БҮРЭЛДЭХҮҮН КОМПАНИ THE OFFICIAL GAZETTE Монгол Улсын тусгаар тогтнол бүтэн байхын үндэс нь ард түмний эв нэгдэл юм Д.Содном Голлох валютуудтай харьцах төгрөгийн ханш чангарч байна. Монгол Улсын өр төлөх хугацаа ойртож, хилийн чанадаас шинэ санхүүжилт айсуй энэ үед төгрөгийн ханш өссөөр байна. 12 С.Батсайхан / ЗГМ© Төгрөг эргэн төлөлтийн өмнө НИЙТЛЭЛЧИЙН БУЛАН Нөхөрлөлөөс эхэлсэн дайсагнал буюу хиймэл оюун ухаан Г.Баярсайхан @bayarsaikhanZGM Хятад улс хиймэл оюун ухааныг өргөн далайцтай хөгжүүлж, үүнд нь төр засгийнх нь зүгээс бодитоор дэмжлэг үзүүлэхээр болсныг Financial Times хэд хоногийн өмнө мэдээлэв. Тус улс энэхүү аварга төсөлд 150 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийвэл 2030 он гэхэд АНУ-ыг гүйцэж түрүүлэхээр тооцжээ. Өдгөө энэ хоёр улсын хиймэл оюун ухааны салбарын хөгжил тэнгэр, газар шиг 3 Chandmani Mongolia брэн- дийг “Би үйлдвэрлэгч” буланд онцолж байна. Орчин үеийн загвар, өнгө, материалын өргөн сонголттой зангиаг дизайнер Ж.Алтанбагана, Э.Болорцэцэг нар эх орондоо үйлдвэрлэж буй. Тэд бизнесээ өргөжүүлж, брэндээ олонд таниулахаар зүтгэж яваа залуу гэр бүл. Эх орондоо төдийгүй бүс нутаг, дэлхийн зах зээлд өрсөлдөх зорилготой Chandmani Mongolia брэндийн менежер Э.Болор- цэцэгтэй ярилцлаа. Түүнтэй үйлдвэрлэлийн санаагаа хэрхэн олсон болон зангианы зах зээлийн эрэлт, нийлүүлэлтийн талаар хөндөв. Тэрбээр зангианаас гадна эрэгтэй бэлэн хувцас үйлдвэрлэхээр зэхэж буйгаа онцолсон юм. -Монголд зангианы зах зээлд хүч үзэхээр үйлдвэрлэлээ явуулж эхэлжээ. Энэхүү бизнесийн санаагаа хэрхэн олсон бэ. Анх- ны бүтээгдэхүүнээ хэзээ гаргав? -Бид ШУТИС-ийн Үйлдвэрлэл, дизайны сургуулийг хувцасны загвар зохион бүтээгч мэргэжлээр төгссөн. Сургуулиа төгсөөд хэсэг хугацаанд мэргэжлээрээ ажил- лаагүй. БИ ҮЙЛДВЭРЛЭГЧ Дэлхийн стандарт хангасан Chandmani Mongolia Б.Бямбасүрэн @byambaab_ZGM Шинзо Абэ сонгуульд бахдам ялалт байгуулав Робин Хардинг Шинзо Абэгийн хувьд хугацаа- наас өмнө явуулсан сонгууль бахдам ялалтаар өндөрлөсөн нь Японы Үндсэн хуульд өөрчлөлт оруулах шахалт, эдийн засгийн түлхэц өгөх бодлогоо эрс эрчим- жүүлэхэд нь урам хайрласан хэрэг болов. Ерөнхий сайдын Либерал ардчилсан намаар удирдуулсан эвсэл парламентад “супер олонх” болсон тул “Абэномикс”-ийг үргэлжлүүлж, Дэлхийн II дайны дараах Японы Үндсэн хуульд өөрчлөлт оруулах үйлс шинэ хүчээр сэлбэгдлээ. Сонгуульд ялсан ноён Абэ даруу байгаа нь Үндсэн хуульд оруулах өөрчлөлтөө нийт иргэ- дээр дэмжүүлэхийн тулд сүржин ёслолоос зайлсхийж буйн илрэл болов уу. “Үр дүнтэй ажиллахын тулд бүх чадлаараа чин шударга, төлөв даруу хүчин зүтгэнэ” хэмээн тэр- бээр ням гарагийн орой мэдэгдлээ. Ноён Абэ анх 2012 онд сон- гуульд ялснаас хойш хэрэгжүүлсэн эдийн засгийн дайчин бодлого нь Японы хөдөлмөрийн зах зээлийг 1970-аад оноос хойш тохиолдож байгаагүй эрчтэй болгосон. Гэхдээ л инфляц тус улсад бараг тэг хувьтай хэвээр. Ерөнхий сайдын ялалт нь Японд мөнгө, санхүүгийн түлхэц өгөх бодлого хэвээр үргэлжилж, ирэх гуравдугаар сард Харүхико Күрода Японы төв банкны тэргүүнээр улиран сонгогдоно гэсэн үг. 9 5 ялгаатай. Америкчууд өнгөрсөн дөрвөн жилд 20 шахам тэрбум ам.долларыг хиймэл оюун ухаан хөгжүүлэхэд зарцуулсан бол хятадуудын хувьд нэг тэрбум ч хүрэхгүй. Америкт энэ төрлөөр дагнасан 3000 шахам компани өрсөлдөж, тэдгээр нь 25 мянга орчим патент эзэмшдэг. Харин Хятад улс энэ хоёр үзүүлэлтийн талд нь ч хүрэхгүй. Хэдийгээр нөхцөл байдал ийм хол зөрүүтэй ч хятадууд тэртээ өндөрт цойлсон Америкийг гүйцэж чадна гэх том амбийц өвөртөлсөн улс.

New сонины цахим хуудас Ikon.mn Medee.mn Xopom.com … · 2019. 8. 27. · олсон болон зангианы зах зээлийн эрэлт, нийлүүлэлтийн

  • Upload
    others

  • View
    3

  • Download
    0

Embed Size (px)

Citation preview

  • ОНЦЛОХ

    Бүх эрх хуулиар хамгаалагдана ©0 0 7 4 9

    ЦАГ АГААРЫН ДЭЛГЭРЭНГYЙ МЭДЭЭЛЛИЙГ 8 ДУГААР НҮҮРЭЭС УНШИНА УУ.

    ЦАГ АГААР

    УЛААНБААТАР2017.10.24

    БАГАВТАР ҮҮЛТЭЙ

    11° -2°

    АМ.ДОЛЛАР ЮАНЬ РУБЛЬ

    2455.14 369.95 42.77

    ЗЭС 5-ЧИНГИС БОНД

    100.630.06%

    98.9300.32%

    АЛТMSE ALL 10-ЧИНГИС БОНД

    1274.900.40%

    УЛС ТӨРИрэх оны нэгдсэн төсвийн төслийг энэ долоо хоногт өргөн мэдүүлнэ. Ерөнхий сайд У.Хүрэлсүх өнөөдөр Төв цэвэрлэх байгууламж дээр ажиллана.МАН Их хурлын төлөөлөгч дөө энэ долоо хоногт тодруулна.Байнгын хороодын даргын марафон эрх баригч хүчинд өрнөж байна.АТГ 127 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж байна.

    ЭДИЙН ЗАСАГМонголбанкны нэг долоо хоногтой үнэт цаасны үлдэгдэл 1.8 их наяд төгрөгтэй тэнцлээ. Хөрөнгийн биржийн "MSE ALL" индекс 1156.07 нэгж болж, 1.08 хувиар өсөв. Төрийн өмчийн оролцоотой компанийн урт хугацаат зээл 390 гаруй тэрбум төгрөгт хүрчээ. БНХАУ 2020 он гэхэд нүүрсний хэрэглээгээ 60 хувь болгон бууруулна. АНУ-ын төсвийн алдагдал 665.7 тэрбум ам.доллар болж өсчээ.

    НИЙГЭМХөдөлмөр нийгмийн зөвшилцлийн гурван талт хэлэлцээр хойшиллоо. Монгол Улс өнгөрсөн хугацаанд утаатай тэмцэхэд 147 тэрбум төгрөг зарцуулжээ. Агаар, орчны бохирдлыг бууруулах техник, технологийн мэдээллийн төвтэй боллоо. Эмч нар ирэх сарын 7-нд орон даяар ажил хаялт зарлана гэв.Шөнийн тарифыг хөнгөлснөөр цахилгааны хэрэглээ 17 хувиар өсчээ.

    ДЭЛХИЙАНУ-ын цэргийнхэн Өмнөд Солонгост нүүлгэн шилжүүлэх сургуулилалт хийж байна. В.Путиныг шүүмжлэгч, сөрөг хүчний удирдагч А.Навальный хорионоос суллагджээ. Tesla компани Хятадад цахилгаан машины үйлдвэр нээхээ зарлалаа. Баруун ба Зүүн Европт худалддаг ижил хүнс найрлага, чанарын ялгаатайг илрүүлжээ. АНУ-ын Конгресс Х.Клинтонтой холбоотой гэх ураны хэргийг судалж эхлэв.

    69520.22%

    1156.071.08%

    2017.10.24, МЯГМАР ~ №203 (749) YНЭ: 600₮~ СОЁЛТ ХҮНИЙ ӨГЛӨӨ СОНИН УНШИХААС ЭХЭЛДЭГ ~

    ЗГМ

    Уурхайнуудын олборлолт зогсож болзошгүй байнаТээвэрлэлт нэмэгдүүлэх нь бидний мэдлээс давсан асуудал болчихоод байна. > 7

    Шинэ дарга хуучин бүрэлдэхүүнийг шинэчлэх үүХотод удирдлагын шинэ хуваарилалт хийгд сэн тэр цагаас НИТХ дахь МАН хуваагдсан. > 2

    Тархай бутархай Азийг Хятадын эсрэг нэгтгэнэ

    Трамп баячуудад тогтоодог татварын шинэ хувь хэмжээг дэмжинэ

    Ubinfo.mn сайт шилдэгт багтлааGogo.mnIkon.mnXopom.comCaak.mnZaluu.com

    “Засгийн газрын мэдээ” сонины цахим хуудас Ubinfo.mn нь Монголын мэдээллийн шилдэг сайтуудын зургадугаарт бичигдлээ.

    Ubinfo.mnMedee.mnNews.mnBiznetwork.mnView.mn

    Эх сурвалж: Alexa.com©

    ubinfo.mnБҮРЭЛДЭХҮҮНКОМПАНИTHE OFFICIAL GAZETTE

    Монгол Улсын тусгаар тогтнол бүтэн байхын үндэс нь ард түмний эв нэгдэл юмД.Содном

    Голлох валютуудтай харьцах төгрөгийн ханш чангарч байна. Монгол Улсын өр төлөх хугацаа ойртож, хилийн чанадаас шинэ санхүүжилт айсуй энэ үед төгрөгийн ханш өссөөр байна. 12

    С.Батсайхан / ЗГМ©

    Төгрөг эргэн төлөлтийн өмнө

    НИЙТЛЭЛЧИЙН БУЛАН

    Нөхөрлөлөөс эхэлсэн дайсагнал буюу хиймэл оюун ухаанГ.Баярсайхан @bayarsaikhanZGM

    Хятад улс хиймэл оюун ухааныг өргөн далайцтай хөгжүүлж, үүнд нь төр засгийнх нь зүгээс бодитоор дэмжлэг үзүүлэхээр болсныг Financial Times хэд хоногийн өмнө мэдээлэв. Тус улс энэхүү аварга төсөлд 150 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийвэл 2030 он гэхэд АНУ-ыг гүйцэж түрүүлэхээр тооцжээ. Өдгөө энэ хоёр улсын хиймэл оюун ухааны салбарын хөгжил тэнгэр, газар шиг 3

    Chandmani Mongolia брэндийг “Би үйлдвэрлэгч” буланд онцолж байна. Орчин үеийн загвар, өнгө, материалын өргөн сонголттой зангиаг дизайнер Ж.Алтанбагана, Э.Болорцэцэг нар эх орондоо үйлдвэрлэж буй. Тэд бизнесээ өргөжүүлж, брэндээ олонд таниулахаар

    зүтгэж яваа залуу гэр бүл. Эх орондоо төдийгүй бүс нутаг, дэлхийн зах зээлд өрсөлдөх зорилготой Chandmani Mongolia брэндийн менежер Э.Болорцэцэгтэй ярилцлаа. Түүнтэй үйлдвэрлэлийн санаагаа хэрхэн олсон болон зангианы зах зээлийн эрэлт, нийлүүлэлтийн талаар хөндөв. Тэрбээр зангианаас гадна эрэгтэй бэлэн хувцас үйлдвэрлэхээр зэхэж буйгаа онцолсон юм.

    -Монголд зангианы зах зээлд хүч үзэхээр үйлдвэрлэлээ явуулж эхэлжээ. Энэхүү бизне сийн санаагаа хэрхэн олсон бэ. Анх -ны бүтээгдэхүүнээ хэзээ гаргав?

    -Бид ШУТИС-ийн Үйлдвэрлэл, дизайны сургуулийг хувцасны заг вар зохион бүтээгч мэргэжлээр төгс сөн. Сургуулиа төгсөөд хэсэг хугацаанд мэргэжлээрээ ажил-лаагүй.

    БИ ҮЙЛДВЭРЛЭГЧ

    Дэлхийн стандарт хангасан Chandmani MongoliaБ.Бямбасүрэн@byambaab_ZGM

    Шинзо Абэ сонгуульдбахдам ялалт байгуулав

    Робин ХардингШинзо Абэгийн хувьд хугацаа-

    наас өмнө явуулсан сонгууль бахдам ялалтаар өндөрлөсөн нь Японы Үндсэн хуульд өөрчлөлт оруулах шахалт, эдийн засгийн түлхэц өгөх бодлогоо эрс эрчим-жүүлэхэд нь урам хайрласан хэрэг болов. Ерөнхий сайдын Либерал ард чилсан намаар удирдуулсан эвсэл парламентад “супер олонх” болсон тул “Абэномикс”-ийг үргэлжлүүлж, Дэлхийн II дайны дараах Японы Үндсэн хуульд өөрчлөлт оруулах үйлс шинэ хүчээр сэлбэгдлээ.

    Сонгуульд ялсан ноён Абэ даруу байгаа нь Үндсэн хуульд оруулах өөрчлөлтөө нийт иргэ-дээр дэмжүүлэхийн тулд сүржин ёслолоос зайлсхийж буйн илрэл

    болов уу. “Үр дүнтэй ажиллахын тулд

    бүх чадлаараа чин шударга, төлөв даруу хүчин зүтгэнэ” хэмээн тэр-бээр ням гарагийн орой мэдэгдлээ.

    Ноён Абэ анх 2012 онд сон -гуульд ялснаас хойш хэрэг жүүл сэн эдийн засгийн дайчин бод лого нь Японы хөдөлмөрийн зах зээлийг 1970-аад оноос хойш то хиолдож байгаагүй эрчтэй болгосон. Гэхдээ л инфляц тус улсад бараг тэг хувьтай хэвээр. Ерөнхий сайдын ялалт нь Японд мөнгө, санхүүгийн түлхэц өгөх бодлого хэвээр үргэлжилж, ирэх гуравдугаар сард Харү хико Күрода Японы төв банкны тэргүүнээр улиран сонгогдоно гэсэн үг.

    9

    5

    ялгаатай. Америкчууд өнгөрсөн дөрвөн жилд 20 шахам тэрбум ам.долларыг хиймэл оюун ухаан хөгжүүлэхэд зарцуулсан бол хятадуудын хувьд нэг тэрбум ч хүрэхгүй. Америкт энэ төрлөөр дагнасан 3000 шахам компани өрсөлдөж, тэдгээр нь 25 мянга орчим патент эзэмшдэг. Харин Хятад улс энэ хоёр үзүүлэлтийн талд нь ч хүрэхгүй. Хэдийгээр нөхцөл байдал ийм хол зөрүүтэй ч хятадууд тэртээ өндөрт цойлсон Америкийг гүйцэж чадна гэх том амбийц өвөртөлсөн улс.

  • 2 ЗАСГИЙН ГАЗРЫН МЭДЭЭ СОНИН 2017.10.24, МЯГМАР ~ №203 (749)

    Улс төр

    ТОДРУУЛГА & ЗАЛРУУЛГА

    Уншигч та манай сонины мэдээ, нийтлэл, сурвалжилгатай холбоотой тодруулж, залруулах шаардлагатай

    санал, хүсэлт байвал

    [email protected]

    Утас: 99903584 хаягаар бидэнтэй холбогдоно уу.

    ТОВЧХОН » ЗАСГИЙН ГАЗАР Ерөнхий сайд У.Хүрэлсүх өнөөдөр Төв цэвэрлэх байгууламж дээр ажиллана. Энэ үеэр тэрбээр УИХ-ын БОХХАА-н байнгын хороо, Сангийн сайд, БОАЖ-ын сайд, БХБ-ын сайд болон нийслэлийн удирдлагууд, донор байгууллагуудын төлөөлөлтэй уулзаж, тодорхой үүрэг даалгавар өгөхөөр төлөвлөжээ.

    » ТОО

    5Хувь. Монгол Улсын хэмжээнд эрчим хүч хэрэглэгчдийн тоо сүүлийн жилүүдэд дунджаар 7-8 хувийн өсөлттэй байна. Харин дотоодын эрчим хүчний үйлдвэрлэлийн хэмжээ жилд дунджаар 3-4 хувийн өсөлттэй байгаа аж. Ирэх 2018-2019 онд цахилгаан эрчим хүчний хэрэглээ жил тутам тав орчим хувиар, дулааны эрчим хүчний хэрэглээ 4-4.5 хувиар өсөх төлөвтэй байна.

    » НАМУУД МАН ээлжит Их хурлаа ирэх сарын 20-22 өдрүүдэд хуралдуулахаар товлосон. Үүнтэй холбоотойгоор аймаг, нийслэл, сум, дүүргийн намын анхан шатны байгууллагууд Их хурлын төлөөлөгч сонгох ажлыг энэ сарын 27-ноос эхлүүлэхээр болжээ. Уг ажлыг ирэх арваннэгдүгээр сарын 6 хүртэл 10 хоногт багтаан орон даяар зохион байгуулах аж. Их хуралд аймаг, нийслэл, сум дүүргийн ахмад, дунд, залуу төлөөлөл болсон 1309 хүн оролцоно.

    » УУЛЗАЛТГадаад харилцааны дэд сайд Б.Батцэцэг Кыргызийн Гадаад хэргийн нэгдүгээр орлогч сайд Динара Кемеловаг хүлээн авч уулзав. Гадаад харилцааны дэд сайд нар хоёр орны харилцаа, хамтын ажиллагааны чиглэлээр 2018 онд хэрэгжүүлэхээр төлөвлөж буй ажлын талаар санал солилцлоо.

    Хотод удирдлагын шинэ хуваарилалт хийгдсэн тэр цагаас НИТХ дахь МАН хуваагдсан

    УЛААНБААТАР

    -ОУВС-тай байгуулсан гэрээний дагуу 2017, 2018 онд төрийн албан хаагчдын цалинг нэмэхгүй гээд үүрэг хүлээчихсэн байгаа. Тиймээс цалин, тэтгэвэр нэмэхэд хүндрэлтэй. Нэгэнт эдийн засгийн хүндрэлээс гарахын тулд олон улсын байгууллагатай гэрээ хийсэн болохоор түүнийгээ хэрэгжүүлэх нь Засгийн газрын үүрэг. Нөгөө талаас нийгэмд бодитой үүссэн байгаа багш, эмч, төрийн албан хаагчдын цалинг нэмэх асуудалтай Засгийн газар нүүр тулж ямар нэгэн гарц хайх хэрэгтэй. Манай ард түмэн ярьдаг даа. Хонь бүрэн, чоно цатгалан гэж. Үүн шиг зарчим барьж асуудлыг шийдэхээс өөр аргагүй. Миний бодож буй хувилбар бол төрийн албан хаагчдын цалингийн санг нэмэгдүүлэхгүйгээр асуудлыг шийдэхэд хэцүү. Тиймээс нэмэгдэл, урамшуулал олгох замаар төрийн албан хаагчдын бодит орлогыг нэмэгдүүлэх арга хайна. Тодорхой шийдэлд хүрээд саналаа Засгийн газарт оруулна гэж бодож байгаа.

    Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд

    С.Чинзориг

    ЭШЛЭЛ

    Б.Энхжаргал @enkhjrglZGM

    Б.Ганбаяр / ЗГМ©

    УИХ дахь МАН-ын бүлэг өчигдөр хуралдаж, энэ долоо хоногт багтаан 2017 оны төсвийг тодотголыг батлахаар тохиролцжээ. Энэ талаар тус бүлгийн дэд дарга Я.Содбаатар “Төсвийн тодотголтой холбог-дуулж гишүүдээс санал гарч байгаа. Энэ долоо хоногт төс-вийн тодотголын гурав болон дөрөвдүгээр хэлэлцүүлгийг хийж төсвийн тодотголыг хэлэлцэж дуусгана. Тодотголыг баталснаар 2018 оны төсвийн

    суурь үзүүлэлт бүрдэнэ гэж харж байгаа” гэлээ. Харин ирэх оны төсвийн төслийг энэ долоо хоногт өргөн мэдүүлж, хуулийн хугацаанд багтаж, батална гэсэн байр суурийг илэрхийлэв. Жил бүрийн төсвийг арваннэгдүгээр сарын 15-ны дотор УИХ-аар хэлэлцэж, батлахаар хуульчилсан юм. Үүнээс гадна өнгөрсөн хоёрдугаар сард УИХ-д өргөн барьсан Төрийн албаны тухай хуулийн анхны хэлэлцүүлгийг энэ долоо хоногт хийхээр болжээ. Харин байнгын хорооны дарга нарыг томилох асуудал дээр тус намын бүлэг тохиролцоонд хүрч чадаагүй аж.

    НИТХ-ын Тэргүүлэгчдийн ээлжит хурлыг ирэх даваа гараг буюу энэ сарын 30-нд хурал-дуулахаар зарлажээ.

    Энэ бол С.Амарсайхан ха-гас сарын өмнө НИТХ-ын дар гаар томи логдож, тамгаа гар даж авснаас хойших дөрөв дэх удаагийн тов. Өмнөх хурал даанууд хойшлох бүрт тодор хойгүй шалтгаанаар эсвэл ирц хүрээ гүй гэдэг тайлбарыг НИТХ-ын Ажлын албанаас өгдөг байв.

    Гэхдээ шинэ дарга өнөөдрийг хүртэл тэргүүлэгчдээ хуралдуулж чадахгүй байгаа нь ирц болон бусад шалтгаан биш НИТХ дахь МАН-ын талцлаас үүдэлтэйг эх сурвалжууд хэлж байгаа юм.

    НИТХ-ын Тэргүүлэгчээр 11 төлөөлөгч ажил ладаг. Хэдийгээр С.Амар сайхан дарга хуралдаан зарладаг ч, тэргүүлэгчид ир дэг-гүй аж. НИТХ-д тэргүүлэгчдийн бүрэлдэхүүнд байдаг Ардчилсан намын бүлгийн гурван гишүүнээс бусад нь гэдгийг хэлэх хэрэгтэй. Үүнээс болж яарал тай хэлэлцэн шийдвэрлэх олон асуудал хойшлогдсоор өнөөдрийг хүрчээ.

    Процессын бодит байдлыг нягтлах үүднээс НИТХ-ын албан ёсны вэб хуудас болох www.city-council.mn сайтад нэвтэрлээ. Гэвч нийслэлийн “парламент”-ын үйл ажиллагаа энд ч мөн зогсчээ. Тэргүүлэгчдээс хамгийн сүүлд өнгөрсөн оны есдүгээр сарын 22-нд 28 тоот тогтоол гаргасан нь хотын дарга асан Э.Бат-Үүлд “Ёслол хүндэтгэлийн гэрэгэ” гардуулах, хадгалуулах тухай байв.

    Харин 45 гишүүнтэй НИТХ-аас “Аз жаргалтай хот” хөтөлбөр баталсан нь хамгийн сүүлд гаргасан шийдвэр бололтой.

    Шинэ дарга хуучин бүрэлдэхүүнийг шинэчлэх үү

    Гэхдээ тогтоолын огноог хар вал мөн л өнгөрсөн оны есдүгээр сарын 26. Үеийн үед нийслэлийн шинэ удирдлага өмнөх МЭР-д ийн хүндэтгэл үзүүлдэг уламжлалтай. Тэгэхээр тэргүүлэгчид тогтсон жаягийг дагасан төдий гэсэн үг. Харин “Аз жаргалтай хот” хөтөлбөрийн хэрэгжилт хэр байгааг энд дүгнэх нь илүүц биз.

    Тэгвэл түм түжигнэж, бум бужигнасан их хотын төв бай гууллагын үйл ажиллагаа хэзээнээс, яагаад ийн гацав?

    С.Амарсайхан НИТХ-ын даргаар томилогдохоос өмнө, Ерөнхийлөгчийн сонгуульд

    МАН ялагдахаас түрүүн, орон нутгийн сонгуульд нийслэлийн МАН-ын ялсан тойрог УИХ-ын амжилтаас унахаас урд гэвэл ямар сонсогдож байна. Үүнийг батлах энгийн жишээ нь НИТХ-ын албан ёсны вэб хуудасны идэвхгүй байдал харуулна. Өөрөөр хэлбэл УИХ болон НИТХ-ын сонгуульд МАН үнэмлэхүй ялалт байгуулж, хотод удирдлагын шинэ хуваарилалт хийгдсэн тэр цагаас хойш гэсэн үг. “Ялсан намын гишүүдийн амбиц яагаад ч дарагдахгүй” гэдэг шиг НИТХ дахь МАН-ын бүлгийн гишүүд албан тушаалын хуваарилалтаасаа эхлэн хуваагдаж эхэлснийг эх сурвалжууд хэлдэг.

    НИТХ дахь МАН-ын бүлэг Ц.Сандуйн талыг баримтлагчид болон бусад гэж хоёр хуваагддаг. УИХ дахь МАН-ын бүлэг 33:32-ийн харьцаатай хоёр бүлэг байгуулагдсантай адил албан бус бүтэц нийслэлд ч мөн байсан. Харин тэргүүлэгчдийн хувьд тэр чигээрээ шахуу Ц.Сандуйн хүмүүс. Тиймээс л шинэ дарга хуучин бүрэлдэхүүнтэй гар

    нийлж чадахгүй байна гэсэн үг. Өмнөх хуралдаан хойшлох үед НИТХ-ын дарга С.Амарсайхан аргаа барахдаа “Тэргүүлэгчид маань НИТХ-ын дарга асан Ц.Сандуйгийн бүрдүүлсэн баг. Энэ тэргүүлэгчдийг солих цаг нь болсон. Тиймээс бүрэлдэхүүнийг шинэчлэнэ. Хуралдаа оролцож чадахгүй байгаа нь улстөрийн болон хувийн шалтгаантай байгаад харамсалтай байна” хэмээн мэдэгдэж байв.

    Монгол Улсын нийгэм, эдийн засгийн цөм болсон нийслэл-чүүдийн ажил, амьдрал, улс төр, цаг үеийн ямар ч нөхцөлд тасралтгүй үргэлжилж байх ёстой.

    НИТХ нутгийн өөрөө удирдах ёсоо сахиж, нийслэлийн эдийн засаг, нийгмийн асуудлыг бие даан шийдвэрлэх үүргээ бие-лүүлэх хүрээнд тогтмол хуралдах үүрэгтэй. Гэтэл буцалж, өрнөж байх ёстой нийслэлийн ажил үндсэндээ зогсонги байдалд орсноор хэлэлцэн шийдвэрлэсэн байх ёстой олон ажил шийдлээ, эзнээ хүлээсээр байна. Тухайлбал, Нийслэлийн Засаг

    дарга жил болгоны аравдугаар сарын 5-ны дотор өргөн барьдаг Нийгэм эдийн засгийг хөгжүүлэх үндсэн чиглэлээ Тэргүүлэгчдийн хурлаар хэлэлцүүлж, НИТХ-аар батлуулах ёстой. Харин хуваарьт хугацаа хэтрээд даруй 20 хоног болох гэж байна. НИТХ-ын нэгдсэн хуралдааныг бас Тэргүүлэгчдийн хурлаар зарладаг. Мөн өдий болтол намын дотоод асуудлаа шийдэж чадахгүй, ирц нь хүрэхгүй, хурлаа хийж чадахгүй гацсан байдалтай байна. Дан МАН-ын төлөөлөгчдөөс олонхийг бүрдүүлдэг Тэргүүлэгчдийн хурал яарал тай дотоод зөрчлөө хойш тавьж, Нийслэл Улаанбаатар хотын ажлаа саадгүй явуулах боломж олгох хэрэгтэй байна. Улаанбаатарт утаа “айлчилж”, өвлийн бэлтгэл ажлаа хангах чухал асуудлууд хүлээгдэж буй. Нийслэлчүүд МАН-ыг олонх болгож, итгэл хүлээлгэсэн. Гэтэл НИТХ дахь МАН-ын бүлэгт сандал, суудлын эрх ашгаас илүү нийслэлчүүдийн эрх ашиг чухал гэдгийг энд сануулах нь илүүц биз ээ.

    БҮЛЭГ

    МАН нэгдэж чадсангүй

    НИТХ дахь МАН-ын бүлэг Ц.Сандуйн тал

    болон бусад гэж хоёр хуваагддаг

    ХӨДӨӨ АЖ АХУЙ

    Өвөлжилтийн бэлтгэлийг шуурхайлахыг үүрэг болгов

    Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Б.Батзориг яам болон харьяа газруудын албан хаагчдыг хүлээн авч уулзлаа. Энэ үеэр салбарын тулгамдсан сорилт, шийдвэрлэх арга зам, цаашид хэрэгжүүлэх ажлын талаар танилцуулав. Өвөлжилтийн бэлтгэлийг бүрэн хангахад нөөц бололцоогоо дайчлан, төрийн бодлогыг иргэ ддээ чиглүүлж, үйл

    ажиллагааг нь ил тод байлгаж, үр дүнтэй ажиллахыг тэрбээр санууллаа. Мөн өвөлжилтийн бэлтгэл улсын хэмжээнд 50 хувьтай байгаа төдийгүй аймаг сумдын өвсний аюулгүй нөөц 40 хүрэхгүй хувьтай байгаа. Энэ нь хангалтгүй үзүүлэлт болохын тэрбээр онцолжээ.

    Тиймээс өвөл жилтийн бэлт-гэлийг шуур хайлахыг үүрэг болголоо.

    НЭЭЛТТЭЙ АЖЛЫН БАЙРНЫ ЗАР

    ХОЛБОО БАРИХ: 9913 5112 [email protected] хаягаар холбоо барина уу.

    ОРЧУУЛАГЧ: Эдийн засаг, уул уурхайн сэдвээр дагнан мэдээ, мэдээлэл нийтлэлийг уншигчдад

    хүргэх “Asia Mining Magazine” сэтгүүл нь орчуулагч таныг ажилд урьж байна.

    АЖЛЫН БАЙРАНД ТАВИГДАХ ШААРДЛАГА:

    • Эдийнзасаг,уулуурхайнчиглэлээрмэдлэгтэйбайх• Эдийнзасаг,уулуурхайнчиглэлээрхмэдээ,мэдээллийгтөлөвлөсөнхугацаанд

    англиас монгол, монголоос англи хэл рүү орчуулан нийтлүүлэх • Мэдээнийэхсурвалжийнутга,бүтцийгалдагдуулалгүйорчуулгыгчанарынөндөр

    түвшинд гүйцэтгэх • Англиасмонголболонмонголоосанглихэлрүүорчуулгахийжбайсантуршлагатай

    байх • Монголхэлнийөндөрмэдлэгтэйбайх

    АЖИЛ ГОРИЛОГЧИД ТАВИГДАХ ШААРДЛАГА:

    • Ажлыначаалалихтэйорчинддасанзохицож,ачаалалдаажажиллахчадвартайбайх• Сэтгүүлзүй,уулуурхайнсалбартажиллажбайсантуршлагатайболдавууталболно• Багийнгишүүнбайж,бусадтайүрдүнтэйхамтранажиллахчадвартайбайх• Төлөвлөлтболонбэлтгэлажлыгоновчтойхийдэгбайх• Англихэлнээсгаднаорос,хятадхэлнийзохихмэдлэгтэйболдавууталболно• ХолбогдохчиглэлийнбакалаврболонМагистрынзэрэгтэй,ажлынтуршлагатай

    байх.

    Хэрэв та өөрийгөө дээрх ажлын байранд нийцэх боловсон хүчин гэж үзэж байгаа бол англи эсвэл монгол хэлээр бэлтгэсэн танилцуулгаа доорх хаягаар илгээгээрэй. Бид тантай холбогдож дараагийн алхмуудыг хэлэлцэх болно.

    Б.Сэлэнгэ ЗГМ

  • эрсдэлийг байнга сануул-даг нэ гэн. Тэрбээр “Хиймэл оюун ухааныг системтэйгээр хөгжүүлж байгаа нь хүн төрөлхтөнд аюул учруулж эхэллээ. Хүнийг давж гарах чадвартай машинуудыг бүтээхэд тун ойрхон болсонд түгшиж байна” хэмээн хэвлэлд өгсөн ярилцлагадаа онцолсон юм.

    Ухаалаг машинууд бүг дийг хяналтдаа авч, хүн төрөлхт нийг хүйс тэмтрэх болно гэж айлгах нь хаашаа юм. Гэхдээ энгийн иргэдийн амьд ралд хиймэл оюун ухаан шууд нөлөөлөх нь нэгэнт тодорхой болжээ. Судалгааг жинхэнэ утгаар нь хийдэг болохоор Америкийн жишээг татья. Тухайлбал, тус улсад том оврын машинаар зөөвөр хийдэг компаниуд ирэх 10 жилд бүх машинаа авто-матжуулах төлөвтэй байгаа. Хэрэв энэ нь биелвэл 3.8 сая хүн ажлын байргүй болох аж. Түүнчлэн ресепшн, мэдээллийн ажилтан, таксины жолооч, ха-руул хамгаалалтынхан гээд олон салбарын хүмүүс ажлын байраа хиймэл оюун ухаан бү-

    1Хиймэл оюун ухааныг хөг-

    жүүлж чадсан улс ирээдүйд дэлхийд ноёрхоно гэдгийг урд хөрш сайтар ойлгосон байна.

    Саяхан ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин Санкт-Петербургт болсон олон улсын бизнес эрх-лэгчдийн уламжлалт уул залтын үеэр Америкт болсон нэгэн жишээг сонирхуулан ярьсан нь олны анхаарлыг татав. Тус улсын нэгэн гэр бүлийн 14 настай охинд жирэмсний үеийн бараа бүтээгдэхүүний сурталчилгаа интернетээр ирсэн байна. Аав, ээж нь гайхаж, жаахан охинд нь зохисгүй бараа сурталчилсан компанид гомдол гаргав. Гэтэл хиймэл оюун ухаан тухайн охины байр байдал, бүхий л зүйлд үнэлэлт дүгнэлт хийсний эцэст жирэмсэн гэж тооцсон байна. Ингээд шинжилгээ хийлгэтэл охин үнэхээр жирэмсэн бол-сон байжээ. Хиймэл оюун ийм мун даг дүгнэлт хийх хэмжээнд хүртэл хөгжсөн гэж бодохоор гайхалтай.

    Иймэрхүү зүйл бидний өдөр тутмын амьдралд байн-га тохиолддог. Жишээ нь, ком пью терийн техник хэрэгсэл сонирхдог, энэ төрлийн мэдээл-лийг интернетээр байнга хайдаг хүн yahoo.com-д ороход шинэ сэлбэг хэрэгслийн реклам гарч ирэх нь элбэг. Хиймэл оюун ухаан түүний юу сонирхдогийг тооцоолон судалсны үндсэн дээр компаниуд түүний сонирхсон барааг санал болгож байгаа хэрэг. Дональд Трамп АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөхдөө хиймэл оюун ухаа ны тусламжийг авч, хэнд зориулж ямар сурталчилгаа явуу лахаа тодорхойлсон гэдэг. Технологийн дэвшил ашигласан түүний кампанит ажил ямар амжилт дагуулсныг бид мэднэ.

    Хиймэл оюун ухаан гэж юу вэ. Үүнийг хүний сэтгэх үйл ажиллагааг судалж, түүнийг техникийн болоод програмын аргаар хэрэгжүүлэх чиг лэлийн судалгаа хийдэг компьюте-рийн шинжлэх ухааны нэг сал бар хэмээн тодорхойлжээ. Энэ сал бар өнгөрсөн зууны тавиад оноос эрчимтэй хөгжиж эхэлсэн. Эхэн дээ хэдэн галзуу эрдэмтний бүтэш гүй санаа гэх хандлага да вам гайлж байсан бол явцын дунд энэ бодол өөрчлөгдөж, хүмүүс бодит үнэнтэй нүүр тулгарч эхлэв. Гэхдээ өдий зэрэгт хүрэхийн тулд асар их саад бэрхшээл туулсан нь мэдээж. Эрдэмтдэд санаагаа хөгжүүлэх хөрөнгө мөнгөний дэмжлэг хамгийн их дутагдаж байлаа. Харин 1997 онд IBM компанийн бүтээл Deep Blue шатрын программ домогт шатарч Гарри Каспаровыг хож-сон нь хиймэл оюун ухаанд үл итгэгчдийн бодлыг өөрчилж, энэ

    2025 он гэхэд энэ салбарт 59 их

    наяд ам.доллар эргэлдэх болно

    Нийтлэлчийн булан

    2017.10.24, МЯГМАР ~ №203 (749) 3ЗАСГИЙН ГАЗРЫН МЭДЭЭ СОНИН

    Нөхөрлөлөөс эхэлсэн дайсагнал буюу хиймэл оюун ухаан

    Иргэдийн амьдралд хиймэл оюун ухаан шууд нөлөөлөх нь тодорхой болжээ

    салбарын хөгжлийг хурдасгажээ. Одоо бол хиймэл оюун ухаанд хийж чадахгүй зүйл гэж алга. “Ухаалаг” роботууд эмнэлгийн болон санхүүгийн зөвлөгөө өгч, үүдэнд угтагч хийж, шөнийн цагаар харуул манаанд гарна. Тэр ч байтугай дуу зохиож, ном бичдэг хиймэл оюун ухааныг хүртэл зохион бүтээгээд байгаа юм.

    Хиймэл оюун ухааныг аж үйлд вэрийн салбартаа ашиглаж эхэлсэн өндөр хөгжилтэй 12 орны эдийн засаг 2035 он гэхэд

    хоёр дахин өснө гэх тооцоо бий. Тиймээс Хятад зэрэг бо-ломж чадалтай орнууд энэ салбарт зарцуулах хөрөнгөө эрс нэмэгдүүлээд буй. 2016 онд энэ салбарт 1.3 их наяд ам.доллар эргэлдэж байсан бол 2017 онд 2.4 их наяд болж, эрс нэмэгджээ. Энэ өсөлт цаашид ч үргэлжлэх бөгөөд 2020 онд 10 их наяд, 2025 онд бүр 59 их наяд болно гэх тооцоог statista.com гаргасан байна.

    Хиймэл оюун ухааны тус-ламжтайгаар бүтээмжийг эрс нэмэгдүүлж, эдийн засгийн

    асар их хэмнэлт гаргаж буй сайн талтай ч сөрөг зүйл бас дэндүү олон. Зарим судлаач Жеймс Камероны бүтээл “Терминатор” кино бодит байдалд биеллээ олж, машинууд өөрсдийгөө хөгжүүлэх замаар хүн төрөлхтний хяналтаас гарах нь гэж муу ёрлодог. Хиймэл оюун ухаан хурдацтай хөг жиж, роботуудад хийж чадахгүй зүйл гэж үгүй болсон өнөөгийн нөхцөлд байж болох л хувилбар. Их Британийн физикч Стивен Хокинг хиймэл оюун ухааны

    Хиймэл оюун ухаанд ажлын байраа алдах магадлалтай мэргэжил(хувиар)

    98

    96

    94

    92

    89

    84

    81

    77

    58

    11

    7.4

    10 20 30 40 50 60 70 80 90 1000

    Зээлийн мэргэжилтэн

    Ресепшн, мэдээллийн ажилтан

    Хуулийн зөвлөх

    Жижиглэн худалдааны ажилтан

    Таксины жолооч

    Жижүүр, хамгаалагч

    Түргэн хоолны сүлжээ

    Бартендер

    Санхүүгийн зөвлөх

    Сэтгүүлч, сурвалжлагч

    Хөгжимчид, дуучид

    Хуульч

    businessinsider.com ©

    3.1

    хий роботод булаалгах эрсдэл бодитоор оршсоор. Тэр ч байтугай Америкийн нийт ажлын байрны 47 хувь нь автоматжуулалтад орох магадлалтай гэсэн судалгаа ч байна.

    Компани, үйлдвэрүүд мэдээж ажил тасалдаггүй, архи уудаггүй, өвдөж алга болдоггүй, цалин нэхдэггүй, ажлаа ямар ч алдаа мадаггүй хийдэг роботыг хүнээс илүүд үзнэ. Энэ нь тэдний зардлыг үлэмж хэмжээгээр бууруулах давуу талтай. Харин нөгөө талд сая сая хүн ажилгүйчүүдийн эгнээнд нэгдэх эрсдэл тун ойрт-жээ. Тэгэхээр хиймэл оюун ухаан хөгжүүлж буй хүчирхэг гүрнүүд ойрын жилүүдэд энэ мэт бэрхшээлээ хэрхэн зохицуулах хэцүү сорилттой тулгарах нь тодорхой.

    Нөгөө талаар улс орнууд бат лан хамгаалахын салбартаа хиймэл оюун ухааныг их хөг-жүүлж байгаа нь санаа зовоох гол асуудал болж байна. Жи-шээ нь, АНУ гэхэд цэргийн техникээ хөгжүүлэхэд хиймэл оюун ухаан их ашиглаж байгаа. Үүний тод жишээ нь, нисэгчгүй онгоцууд юм. Мөн бидний сайн мэдэхгүй төрөл бүрийн зэвсгийг хиймэл оюун ухаантай болгож

    эхэлснийг эрдэмтэд сануулж, анхааруулдаг. Энэ нь дайны талбарт жирийн цэрэг эр амиа алдах эрсдэлийг үгүй хийж буй сайн талтай. Гэхдээ ийм зэвсэг буруу хүмүүсийн гарт орвол ямар хор хохирол учруулахыг таах аргагүй. “Хиймэл оюун ухаан суурилуулсан робот дайны талбарт хайр найргүй алуурчин болдог” хэмээн нэгэн эрдэмтэн хэлсэн нь яах аргагүй анхаарал татна.

    Хиймэл оюун ухааны сайн болон саар талын тухай энэ мэтээр бичээд байвал барагдахгүй үргэлжилнэ. Гэхдээ олон улсын эрдэмтэд нэг л зүйл дээр санал нийлж байна. Тодруулбал, хий-мэл оюун ухаан байх ёстой, цаашид үргэлжлүүлэн хөгжүү-лэх нь зөв. Гэхдээ үүнийг хя налт тай, тодорхой хэмжээ хязгаартай хөгжүүлэх ёстой гэдгийг бүгд хүлээн зөвшөөрч байна. Харин хорон санаатнууд буруу зүйлд ашиглахын тулд хөгжүүлж эхэлбэл үр дүн нь тийм ч хүсмээр биш байх болов уу. “Хиймэл оюун ухаан ба хүн төрөлхтний төгсгөл” номын зохиолч Ж.Баррат “Хүнтэй шатар тоглодог, энгийн даал-гавар биелүүлдэг робот бол өөр хэрэг. Харин өгсөн даалгаврыг эсэргүүцдэг, өөрийгөө сайж-руулдаг, өөрийгөө хянаж чаддаг, зорилгоо тодорхойлж чад даг болговол энэ нь хүн төрөлх төнд шууд заналхийлнэ” хэмээн бичжээ.

    BBМ©

  • Бээжингээс алдуурсан уйгурын террористууд

    4 ЗАСГИЙН ГАЗРЫН МЭДЭЭ СОНИН 2017.10.24, МЯГМАР ~ №203 (749)

    Судлаачийн үг«Арабын хавар»-ыг баяр баясгалангүй угтаж байгааг хятадын дипломатчид алхам тутамдаа илэрхийлж байсансан.

    0 0 7 4 9

    ТУЗ-ийн даргаЭрдэнэбаатарын ДОЛГИОН

    Тэргүүн орлогч эрхлэгч Баатарын ДУЛАМХОРЛОО

    Утас: 99997481

    Орлогч эрхлэгчЛхагважавын СУГАРМАА

    Утас: 99903584

    Улс төр, нийгэм, эрэн сурвалжлах мэдээллийн албаЭдитор Б.Даваатогтох

    Утас: 99901637

    Эдийн засаг, уул уурхайн мэдээллийн албаЭдитор Б.Баяртогтох

    Утас: 99901532

    Цахим контент, бүтээлч үйлдвэрлэлийн албаЭдитор Г.Баярсайхан

    Утас: 99903574

    Э.ЭнхбаатарУтас: 99903578

    Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, I хороо, Энхтайваны өргөн чөлөө,

    “Блю Скай тауэр” 407 тоотУлсын бүртгэлийн дугаар. 1024

    Утас: 70103131, Факс: 70106065

    ubinfo.mn

    Дугаарын удирдагчБ.Баяртогтох

    “Засгийн газрын мэдээ” сонин нь ардчилсан, шударга ёс, хүний эрхийг дээдэлж, чөлөөт

    сэтгүүл зүйн хэм хэмжээг бүрнээ сахин, олон ургальч үзлийг илэрхийлэх мэдээллийн

    индэр байж, нийт Монгол үндэстний ойлголцол, эв нэгдлийг бэхжүүлэхийг эрхэм

    зорилгоо болгоно.

    РЕДАКЦИ

    ЗАР СУРТАЛЧИЛГАА

    ХАЯГ

    ЦАХИМ ХУВИЛБАР

    ХЯТАДЫН ЭРХ АШИГТухайн цагтаа СССР-ийн

    удирдагч явсан Л.И.Брежнев АНУ-ын Ерөнхийлөгч Р.Никсонд Хятадыг баахан муулж, “хятадууд итгэл эвддэг”, “жинхэнэ зорилгоо чадамгай нуудаг” хэмээн ярьсан нь бий санж. Америкийг Хятадтай цэргийн салбарт хамтран ажиллахаас сэрэмжлүүлэх нь тухайн үеийн Брежневийн чин санааны зорилго байв.

    Би аль 1973 оны үйл явдлаас эшлэж байгаа боловч яг өнөөгийн цаг үед Хятадын тэр “жинхэнэ зорилгоо чадамгай нуудаг” чанарыг хөндөх гэж байна. Хөндсөн гарчигтаа оршил хайсаар 1973 он руу аялсан хэрэг. Ингэхэд «Лалын улс», «лалын терроризм»-ын талаар Хятадын байр суурь тун бүдэг бадаг явж ирснийг ажлаа. Энэ гамшигт үзэгдэл дээр Хятадын байр суурь юу вэ гэдгийг ч олж харахад хэцүү юм.

    “Жинхэнэ зорилгоо чадамгай нуудаг” нь л харагдаад байна. “Пекин желает смерти уйгурским боевикам в Сирии, но вмешиваться в войну не готов, /lenta.ru/articles/2017/03/23/” гэх мэдээлэл рүү орж үзээд Хятадын эрх ашиг нь явж явж оросуудын гар, зэвсгээр өөрийнхөө Шинжааны хөлсний дайчдыг устгуулах, тэднийг Сирид нь булшлуулах л юм байна гэсэн дүгнэлтэд хүрлээ. Сири дэх мөргөлдөөн, ерөөсөө «Арабын хавар»-аас үүссэн дүрвэгсдийн хямралыг Хятадаас тойруулж бултуулж, НҮБ-ын ивээлд хэрэгжих олон улсын хөтөлбөрт 100 сая ам.доллар хандивласнаар ам таглах юм байна гэдгийг 2016 намар НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 71 дүгээр чуулган дээр БНХАУ-ын Ерөнхий сайд Ли Кэцян зарлачихсан. НҮБ-ыг байгуулалцсан, түүний Аюулгүйн

    Зөвлөлийн байнгын таван гишүүний нэг, дэлхийд хөгжил ба эдийн засгаараа хоёрт яваа гүрний байр суурь гэхэд чамлалттай хэмээн олон улсын ажиглагчид тэмдэглэж буй.

    Тэр ч бүү хэл “Дүрвэгсдийг тийм их тоогоор шилжүүлэн байршуулах нь тогтвортой байдалд цохилт болж, эдийн засгийн хөгжлийг бусниагаад зогсохгүй, олон улсын терроризмд бэлээхэн хөрс бий болгоно” хэмээн Хятадын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд хэлсэн нь нэг талаас маш зөв, нөгөө талаас дэлхийн гүрэн болж яваа их өрхийн дэд тэргүүний үг гэхэд арай чамлалттай юм шиг. Маш зөв гэсэн нь манай Монгол мэт бага, буурай улсад хамаарах үг. Учир нь жил бүр 3000 дүрвэгчийг Сири, Иракаас ав, эсвэл авахгүй гэвэл жил бүр таван сая ам.доллар төл гэсэн шаардлагыг АНУ-ын ТНБД-ын амнаас сонссон хүний хувьд би “маш зөв” гээд байгаа хэрэг.

    БЭЭЖИНГЭЭС АЛДУУРАГСAД

    Манай Ховд, Баян-Өлгий аймагтай хил залгаад цаана нь Шинжаан-Уйгурын Өөртөө засах Орон (ШУӨЗО) гэж нэг том субъект БНХАУ-ын бүрэлдэхүүнд бий. Зарим нэг мэдээ сэлтээр бол уйгураас хэдэн мянгаараа Сири рүү дүрвэж гараад «Лалын улс» ба үүнтэй төстэй лалын экстремист, жихадист бүлгүүдэд хуваагдаад тулалдаж байгаа аж. Тэд дайнаа дуусгаад Хятаддаа эргэж ирнэ гэдэг Бээжингийн эрх баригчдын хувьд хамгийн том аюул болох ба

    тэгүүлэх бүх гарц боломжийг нь хэр чинээндээ хаагаад байгаа. Гэм нь яаж ийгээд Хятадад нэвтрэн орж, Шинжаандаа ганц нэгээрээ очиж л таарна. Бүх гарц боломжийг хаана гэдэг нь Сирид байлдаж буй, исламистуудад элсэгдсэн уйгур, хасаг, чантуу, өөр мусульман хэн ч бай Хятадын иргэн л юм бол аль болох Сирийн цэргийн ба Оросын агаар-сансрын цэргийн довтолгоонд түлхүүхэн өртөөд, тэндээ үхээд байх ёстой юм байна. Харин Хятад өөрөө Сири дэх мөргөлдөөнд хэзээ ч оролцохгүй, тэгэхэд бэлэн биш гэдгээ ямагт зарлана. Брежневийн оношлосноор “жинхэнэ зорилгоо чадамгай нууна”.

    Сирид шинжааны иргэд олноороо байна гэдгийг зарлахгүй явж явж 2017 оны гуравдугаар сард анх удаа Хятадад албан ёсоор зарлаж хүлээн зөвшөөрчээ. Гэтэл олон жилийн өмнөх ноцтой баримтыг оросууд гаргаж иржээ. Шинжааны исламистуудын олонхи нь «Жабхат Фатх ал-Шам» (хуучин нэр нь «Жабхат ан-Нусра») гэх бүлэгт элсэн 2012 оноос тулалдаж байжээ. Туркестаны лалын нам гэгчтэй «Аль-Каеда» холбоо тогтоогоод өөрийн Сири дэх салбар болох «ан-Нусра» руу уйгурчуудыг нийлүүлж байгаа баримтыг оросууд аль эрт олж мэджээ. Сүүлдээ шинжааны иргэд олшроод зарим нь Ирак дахь «Лалын улс»-ын нийслэл Мосулд

    очиж хар тугийн дор дайнд оржээ. Сири, Иракт өрнөсөн дайны явцад туркестан дайчид эр зориг, байлдах ур чадвараа жинхэнэ харуулсан, Туркестаны лалын намын хяналтад буй алга дарам нутаг дэвсгэр ч бий хэмээн оросын лента.ру сайт барим тавим бичиж байна. Шинжааны уйгур дайчдын мэдэлд Сирид сургуулилалтын бааз, бүр нам-улс төрийн сүрхий бүтэц байгаа гэнэ. Ийнхүү социалист БНХАУ-ын иргэдийн мэдлийн террорист бааз Сирид буй болж бэхжсэн үлгэр цаашаа өрнөнө.

    ГОЛ АЮУЛЫН ЭХЛЭЛГадаадын зарим нэг судлаачдын

    (америкийн Жейкоб Зенн, Ж.Адамс гэх мэт) үзэж байгаагаар, Туркестаны лалын нам гэх исламист нууц байгууллагынхан Хятадын Шинжаанд “Дорнод Туркестан” гэсэн нэрээр салан тусгаарлаж, улмаар бие даасан улсаа байгуулж зарлахыг зорилгоо болгож байгаа ба хэтдээ энэ намын стратеги нь “Төв Азийн Лалын Халифат”-ыг байгуулж, түүндээ Казахстан, Киргизстан, Узбекистан, Туркменистан, Тажикистаныг хамруулах явдал ажээ. Ийнхүү Төв Азид лалын хүчтэй анклав үүсгэх цөм нь одоогоор Шинжаанд төвлөрч байна хэмээн тэр судлаачид үзсэн байх юм.

    Хятадын Шинжаанд нууцаар ажилладаг байж болох энэхүү Туркестаны лалын нам гэгчийн удир дагч Абдул Шакур Туркис-тани гэдэг нөхрийн мэдэгдэлд Туркестаны лалын намын ойрын зорилго, үйл ажиллагааг дараахи байдлаар тунхаглажээ.

    -Хятадын мусульманчуудын боловсрол нь шашнаасаа илт хоцорч байгааг бүх нийтийн боловсролын салбарт нөхөх,

    -Хятад хэлийг албадаж заадгийг болиулах,

    -Хятадын төвийн мужууд руу (өөрсдийнх нь нэрлэдгээр “Дотоод Хятад” буюу Бээжин, Шанхай, Гуанжоу) ажлын байр хайх нэрээр мусульман бүсгүйчүүд Шинжаанаас шилжин явдгийг таслан зогсоох,

    -Хүн амын төлөвлөлтийн “нэг өрхөд нэг хүүхэд” бодлого Шинжаанд явуулж байгааг таслан зогсоох, энэ нь уйгур хүн амд ноцтой аюул хэмээн үзэх,

    -Мусульман хүн амын дотор хятад иргэдийг олноор нь суурьшуулж байгааг таслан зогсоох,

    -Туркестаны байгалийн үнэт нөөц баялаг, ялангуяа газрын тос олборлон цөлмөж байгааг таслан зогсоох (Хятадын газрын тосны хэрэгцээний 30 хувийг хангадаг),

    -1964-1996 онд Шинжааны Лоб-Нуурын районд 46 удаа цөмийн зэвсэг туршсаныг эсэргүүцэж нөхөн төлбөр авах явдал гэсэн байв.

    Хэдийгээр ийм мэдэгдэл интер нэ тээр хэдэн жилийн өмнө цацагд сан ч энэ намын талаар, Шинжаанд үе үе гардаг үндэстэн хоорондын мөргөлдөөнд энэ нам холбооотой эсэх, зарим нэг

    дасгал сургууль хийдэг” хэмээн Яхья ярьжээ.

    Туркестаны лалын намын хэвлэлийн алба-“Лалын дуу хоолой” (“Islam Avaz”) гэдгээс хэд хэдэн цуврал мэдээлэл 2011 оноос сайтдаа тавьжээ. “Мөргөлчдийн аялал жуулчлал” (“Tourism of the Believers”) гэх видео сэтгүүл хүртэл явж байна. Үүнээс өмнө “Жамаат Туркестан”-аас эрхлэн 2008-2011 онд есөн онлайн-сэтгүүл гаргаж, түүндээ Шинжаан дахь лалын шашны түүх, Хятадын эсрэг жихад дэгдээж шашин-соёлоо аврах тухай, дэлхийн улс орнууд дахь исламист хөдөлгөөний тухай мэдээлэл цацаж байсан аж. Дараа нь байнгын онлайн-видео сэтгүүлтэй болж, суртал нэвтрүүлгээ тогтмолжуулсан нь тэр ажээ.

    «АРАБЫН ХАВАР» ХЯТАДАД ТУН ХАЛТАЙ

    ТУСЧЭЭ«Арабын хавар» дэгдсэн оргил

    үед нь би Каирт алба хашиж таарсан, тэр тухай эрх биш гадарлана. Ганц юм анхаарлын төвд байсаар байна. Тэр нь АБНЕУ-д суугаа Хятадын Элчин сайд Сун Айго гэх найзын маань хэлж байсан үгс:–Египетэд аюулгүй байдал чухал, тогтвортой байдал чухал. Явж явж ардчилсан хувьсгал чухал биш болж таарсан. «Арабын хавар»-ыг баяр баясгалангүй угтаж байгааг хятадын дипломатчид алхам тутамдаа илэрхийлж байсансан.

    Тэднийг зөвтгөх юм зөндөө байсан ба байна чиг. Ардчилсан хувьсгалын зарчимд хятадууд дургүйдээ биш юм. Ийм хувьсгалт доргилтын дараа лалын ертөнц яах бол, тэр нь Шинжаанд буруугаар халдварлах вий гэсэн айдас, сэрэмжлүүлэг байсныг нь би зөв гэж үздэг. Ардчилаад л, вестернизац явагдаад л сайхан болчихно хэмээн өрнийнхөн хүсч байсан нь одоо юу болчихоод байна вэ? Улс төрийн ислам, радикализм хоёр холилдоод, исламистууд гялалзаад өгнө гэдгийг хаа очиж Орос, Хятад хоёр л зөв олж харсан байдаг юм.

    Хятадын “Ойрхи Дорнодын бодлого” яах аргагүй Сири дээр төвлөрч байгаа нь Башар Асадын дэглэм, шиит-алавитууд, христианчуудын цөхрөл, хэлмэгдэлтэй холбоогүй, гол нь тэнд Шинжаанаас үй олон уйгур, хасаг, мусульманчууд зугтан очиж, тэр улсын иргэний дайнд хутгалдан орсноос үүдэлтэй. Хичнээн шинжаан иргэн тулалдаж байгааг Дамаск дахь Хятадын Элчин сайд, ЭСЯ мэдэж байж таарна. Тэр тухай тэдний амнаас үг унана гэж байхгүй. Харин Бээжинд суугаа Сирийн Элчин сайд Имад Мустафа хэвлэлд зарлаад тавьчих нь тэр. “Танай 5000 дайчин манай эх оронд бидний эсрэг дайтаж байна” гэжээ. Байлдаан болж буй бүс нутгуудад Туркестаны лалын намын гишүүд-уйгурын сепаратистууд нийт 2000-2500 хүн байна хэмээн хоёр жилийн өмнө Арабын хэвлэлүүд шуугисан. Тэрхүү “5000” гэдэг тоонд их учир бий хэмээн зарим хэвлэлд бичсэн. Зэвсэг агссан уйгур боевикууд биш, тэднийг дагаж очсон гэр бүлийнхэн, эхнэр хүүхдүүд, бүр өвгөд хөгшид нь ороод тийм тоо гарсан гэж бичсэнтэй тааралдлаа...

    СУРТАЛ НЭВТРҮҮЛЭГТуркестаны лалын нам нь

    интернэт сайтуудад суртал ухуулгын шинжтэй материалууд тавьж өөрийгөө нэгэнт таниулжээ. Тус намын хэвлэлийн алба – “Лалын дуу хоолой” (“Islam Avaz”) гэгчээс Узбекистаны исламист хөдөлгөөнтэй зэрэгцэх томхон хүчин Шинжаанаас төрж байгаа мэт сэтгэгдлийг лалын ертөнцөд түгээх, тэгснээрээ анхаарлын төвд орж ирэх, гадаадаас санхүүжилт олох зорилгоор хийгдэж буй алхам гэж үзэж болох юм. Орос хэлээр Төв Ази руу хандуулсан мэдээлэл тэндээс түгээж байсан. “Жамаат Туркестан” гэх мужахедуудын бүлгийг төлөөлж Яхья гэгч нөхөр оросооp мэдэгдэл хүртэл хийж байсан. “Жамаат Туркестан” гэдэг нь пакистаны Зона гэх омгийн оршин суудаг бөглүүд нутаг – Хорасан мужид байрладаг, иймд “Хорасанаас Жамаат Туркестан холбогдлоо” гэж мэдээллийн сайтын магнайд бичжээ. “Жамаат Туркестан” гэдэг нь Туркестаны лалын намаа нэрлэж байгаа хэрэг болов уу. Афганистаны хойд эзэнгүй зэлүүд нутгаар дамжаад Төв Азийн салафит, жихадист лалууд Хорасан руу дүрвэн очдог, бүгдэг гэх мэдээлэл Афганистан дахь НАТО-гийн хүчнийхэнд бий.

    Афганистан руу НАТО 2001 онд халдсан явдал нь 1949 онд Туркестан руу Хятад халдсан, Орос Татарстан руу халдсантай адил, “Иймд энэ бүх газар нутаг нь Аллахад харьяалагдана, лалын эсрэг хэн байна, түүнтэй бид тулалдалахад бэлэн!” гэсэн андгай тангарагийн үгс Яхья гэгч нөхрийн оросоор хийсэн мэдэгдэлд байна. “Хорасанд жихадист исламистууд бид шариатын хуулиар аж төрдөг, зэр зэвсэгт суралцдаг, партизаны дайн болон гудамжны байлдааны

    Олхонуд БаярхүүСудлаач профессор

    террорист халдлагыг энэ нам үйлд-сэн эсэх дээр тодорхой нотол гоо алга. Хэн хаанаас тараадаг нь үл мэдэгдэх намынх нь сайт дээр Шинжаанд гарсан террорист халдлагын хариуцлагыг өөртөө хүлээ лээ гэж бичигддэг ч яг удир даад зохион байгуулчихсан гэдэг нь Хятадын тусгай албадаар нотлог доогүй.

    Террорист халдлагууд гол төлөв Кашгар хотод гардаг. Кашгар нь Шинжааны баруун өмнөдөд улсын хилд ойрхон орших бөгөөд энд уйгурчууд нь хятад иргэдээсээ олон. Кашгарт 2011.07.30-нд хятад иргэд олноороо цугларсан гудамжинд анхны дэлбэрэлт болсон, дараа нь хоёр уйгур залуу ачааны тэрэг булаан авч хүмүүс рүү дайрч тааралдсан болгоноо хутгалж алж хядсан, маргааш нь буюу 31-нд хоёр ч газар бөмбөг тэсэлж, 10 орчим уйгур залуус хавьтсан болгон руугаа хутга барин дайрч, хутгалж, хоолойг нь хэрчиж аллага үйлдсэн баримт бий. Энэ бүхний хариуцлагыг Пакистанд байрладаг “Дорнод Туркестаны лалын хөдөлгөөн” хүлээсэн ба эл хөдөлгөөнөөс Туркестаны лалын нам үүссэн гэж үздэг.

    “Дорнод Туркестаны лалын хө дөл гөөн”-өөс 2008 оны Бээжингийн олимпын наад мыг тасал дуулахаар хэд хэдэн дэлбэ-рэлт хийнэ хэмээн олимпын өмнө эл хөдөлгөөний нэг удир-дагч Сейфулла зарлаж, Шанхай, Куньмин, Вэньжоу хотод бөмбөг тэсэлж, хэд хэдэн хүний аминд хүрсэн. Гэвч хожим нь эдгээр дэлбэрэлт нь лалынхны үйлдсэн хэрэг биш болж таарсан. Лалын-хан үйлдсэн байлаа ч түүнийг ахуйн осол, болчимгүй хятад иргэ ний танхайрал байсан мэтээр ойлгуулах нь хятадын тусгай алба-ны тухай үеийн бодлого байсан байж болох юм.

  • Би үйлдвэрлэгч

    2017.10.24, МЯГМАР ~ №203 (749) 5ЗАСГИЙН ГАЗРЫН МЭДЭЭ СОНИН

    Хамгийн гол нь олон

    улсын зах зээлд гарахад

    Монголын талаас

    жижиг, дунд үйлдвэрлэгч-дийг тууштай

    дэмжих бодлого

    байдаггүй.

    С.Батсайхан / ЗГМ©

    Төрийн худалдан авах ажиллагаанд оролцох, Засгийн газраас нэвтрүүлсэн цахим худалдан авах ажиллагааны www.tender.gov.mn систем ашиглалт болон тендерт амжилттай оролцох талаар нарийвчилсан заавар зөвлөмж авахыг

    сонирхож буй аж ахуйн нэгж, компаниудыг урьж байна.

    1Нэг л өдөр монголчууд хувцас,

    ялангуяа зангиа сонгохдоо энгийн, даруу, төлөв байдлыг эрхэмлэдэг нь анзаарагдсан. Нөгөөтэйгүүр, ганган, хээнцэр хувцасламаар байсан ч хүссэн загвар нь олдоггүй эсвэл байдаггүй болохыг мэдсэн юм. Тиймээс бусдаас сонин, содон, загварлаг хувцаслах хүсэлтэй эрчүүдэд зориулан өнгө, загварын хурц шийдэл бүхий зангиа үйлдвэрлэх нь бизнесийн сонирхолтой санаа байж болох юм гэж бид ярилцсан. Ингээд 2015 онд санаагаа олж, туршилт явуулснаар 2016 оны тавдугаар сард анхны бүтээгдэхүүнээ худалдаанд гаргасан. Одоо үйлдвэрлэл маань амжилттай явж байгаа.

    -Chandmani Mongolia брэнд хэдэн төрлийн зангиа үйлдвэр-лэдэг вэ. Анхны бүтээгдэхүүн худалдаанд гарснаас хойш жил гаруй хугацаа өнгөрчээ. Брэндийн борлуулалт, худал-дан авагчдын хандлага ямар байна вэ?

    -Материалын хувьд торгон, ноосон, хөвөн даавуу, торгомсог загварын зангиа үйлдвэрлэдэг. Загварын тухайд уламжлалт загвараас гадна судалтай, десант, тод өнгийн цулгуй, хэрээ сэн хээтэй гээд 180 төр-лийн загварын сонголттой. Бид холимог давтагдсан хээтэй зангиануудаа шинээр худалдаанд гаргасан нь борлуулалт сайтай байна. Мөн загвар бүрт зохих энгэрийн алчуур, энгэрийн гоёлууд сонголтоор зарж бай-гааг дуулгая. Даавуугаа Хятад, Солонгос улсаас нийлүүлдэг.

    Бид тансаг зах зээлд өрсөл-

    Дэлхийн стандарт хангасан Chandmani MongoliaСард дунджаар 2-3 сая төгрөгийн орлоготой ажилладаг

    дөхөөс илүүтэй нийтийг хамар сан масс үйлдвэрлэлд хүч үзэхийг хүссэн. Манай зангиаг бүх насны хүмүүс сонгон, худалдан авах боломжтой гэдгээрээ онцлог. Мэдээж цөөн тооны дээд зэрэглэлийн гар хийцийн загварын зангиа үйлдвэрлэх сонирхол бий. Гэхдээ хараахан болоогүй. Юун түрүүнд Chandmani Mongolia брэндийг монголчуудад таниулахад анхаарч байна. Худалдан авалтын давтамж гол төлөв шинэ жил, Гэгээн хайрын өдөр, Цагаан сар, төгсөлтийн болон цэргийн баяр, Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр гээд баяр ёслолын үеэр борлуулалт сайтай байдаг. Борлуулалт өндөр үед 5-7, бусад цагт сард дунджаар 2-3 сая төгрөгийн орлоготой ажилладаг.

    -Борлуулалтаа хэрхэн хийдэг вэ. Зах зээлд хэр эрэлттэй бүтээгдэхүүн болж чадсан бэ?

    -Одоогоор зөвхөн “Гүмүда” дэлгүүрт зангиагаа борлуулж байна. Удахгүй “И-Март” дэл гүүртэй гэрээ хийж, бүтээг дэхүүнээ худалдахаар ярилцаж байгаа. Хамгийн гол нь, хэрэглэгчдэд ойр байхын тулд хаа таарсан газарт биш хүмүүсийн хөл хөдөлгөөн ихтэй газрыг илүүд үзэж байгаа. Маркетингийн сурталчилгаагаа олон нийтийн цахим сүлжээ ашиглан явуулдаг. Шинэ заг ва-руу дыг маань хүлээдэг байн гын үйлчлүүлэгчтэй болсон шүү.

    -Гадаадын зангианаас танайх юугаараа илүү бас онцлог вэ. Хэдэн төгрөгийн үнэтэй борлуулдаг вэ?

    -Бид хэлбэр, хэмжээ, хийцийн хувьд дэлхийн стандартын дагуу гар аргаар болон уламж лалт аргаар зангиагаа үйлдвэр лэж байна. Загварын хувьд дэгжин, ганган, бусдаас илүү чамин төдийгүй материал сайтай гэдгээрээ давуу талтай. Үндэсний хэв загвараас илүүтэй олон улсын зах зээлд гарах

    сонирхлоор дэлхийн стандартыг хангасан, барууны орны хэв маяг бүхий загвартай бүтээгдэхүүн үйлдвэрлэх сонирхолтой. Үнийн хувьд дунджаар 35-50 мянган төгрөгийн хооронд борлуулж байна.

    -Зангианыхаа загварыг өөрсдөө гаргадаг гэлээ. Мэдээж хэрэг дэлхийн трэндийг хардаг байх. 2018 онд ямар загварын зангиа мода болох бол?

    -Ерөнхийдөө сонгодог заг-варын paisley хээтэй зангианууд трэнд болж байна. Хэдийгээр зангианы хувьсалд яг тогтсон чиг хандлага байдаггүй ч гэлээ материал, өнгө, хэмжээнүүд бага зэрэг өөрчлөгддөг. Нэг хэсэг залуусын дунд нарийн зангиа моданд орсон бол одоо уламжлалт загвар эргээд сэргэж байх жишээтэй. Хүмүүс ноосон, ноолууран гээд өөр төрлийн материалтай зангиаг сонгох нь бага. Ерөөс силкен материал сонгодог сонголт хэвээр байсаар

    байна. Манайх дэгжин, өнгөлөг, хээтэй байх чиг хандлагыг барьдаг. Мэдээж хэрэг албаны зангианы сонголтууд ч бий.

    -Жижиг дунд үйлдвэрлэлийн салбарт та бүхний хувьд тул-гамдаж байгаа ямар асуудал байна вэ?

    -Хамгийн гол нь олон

    улсын зах зээлд гарахад Мон-голын талаас жижиг, дунд үйлдвэрлэгчдийг тууштай дэмжих бодлого байдаггүй. Засаг төр солигдох бүрт өмнө нь хэрэгжиж байсан төслүүд нь залгамж халаагүй, хаягдах тохиолдол байнга гардаг. Манайх өнгөрсөн сард АНУ, Канад улсад олон улсын үзэсгэлэн, бизнес форумд оролцоод ирсэн. Тэндээс юу анзаарсан бэ гэвэл Монголын талаас өмнө хэрэгжүүлж байсан төслүүдээ орхигдуулсан асуудал анзаарагдсан. Мөн жижиг, дунд үйлдвэрлэгчид зээлд хамрагдах гэхээр хэт өндөр шаардлага тавьдаг. Үүний улмаас үйлд-вэрлэлээ өргөтгөх боломж хязгаарлагдмал болдог.

    -Үйлдвэрлэлээ өргөтгөж, зах зээлээ хэрхэн тэлэх вэ. Олон хүн амтай Дархан-Уул, Орхон аймагт бүтээгдэхүүнээ борлуулах уу. Цаашлаад гад-нын зах зээлд гарах сонирхол байгаа юу?

    -Бид зангианы үйлдвэрлэлээс гадна нэр төрлөө олшруулах бодолтой байгаа. Удахгүй эрэг-тэй сорочкин цамцаа худалдаанд гаргахаар төлөвлөсөн. Цааш лаад эрэгтэй цүнх, эд хэрэглэл үйлд-вэр лэх бодолтой байна. Хөдөө орон нутагт эхний ээлжинд хүргэлтээр явуулна. Гаднын зах зээлд бид бүтээгдэхүүнээ танил-цуулахад чанар, стандартын шаардлага хангаж, хүмүүс манайхыг сонир хож байгаа нь илт байсан. Эндээс олон улсын зах зээлд гарах боломж бидэнд байна. Гол нь тийшээ хэрхэн хүрэх аргаа олчихвол болох гээд байгаа юм.

    Монголд даавууны үйлдвэр байхгүй учраас эцсийн бүтээг-дэхүүний үнэ өндөр гардаг. Барааны өртөг өндөр байх тусам борлуулах үнэ өсч, хүртэх ашиг багасдаг. Тиймээс бэлэн хувцас үйлдвэрлэдэг хүн бүрийн эцсийн зорилго нь эх орондоо даавууны үйлдвэртэй болох хүсэлтэй.

    • Силкен материал сонгодог сонголт хэвээр байна.

    • Уламжлалт загвараас гадна судалтай, десант, тод өнгийн цулгуй, хэрээсэн хээтэй гээд 180 төрлийн загварын сонголттой.

    • Тансаг зах зээлд өрсөлдөхөөс илүүтэй нийтийг хамарсан масс үйлдвэрлэлд хүч үзэхийг хүссэн.

  • Ингэж сум дундын үйлдвэрээ түшиглэвэл цахилгаан, уур ус гээд бусад дэд бүтцийг хүндрэл багатай шийдвэрлэхэд тустай. Энэ бол ЖДҮ-ийг орон нутагт хөгжүүлэх арга зам мөн. Малчдад ч гэсэн 500-600 км явж ноос ноолуураа тушаахаас илүү 50 орчим км яваад өгчихвөл амар шүү дээ. Малчид малаа маллаж, мах бэлтгэгчид махаа бэлтгээд, сүүнийхэн сүүгээ хариуцаад хүн бүр оногдсон ажлаа сайн хийхэд л болно

    -Хүнс үйлдвэрлэгчдийн хувьд зээлийн хүү их, хугацаа богино гэж ярьж байна. Энэ нөхцөл яг ямар байвал эргээд дарамт багатай зээлээ төлөх боломжтой бол?

    -Хүнсний үйлдвэрийн ажил-тан, ажилчид мэс заслын эмч

    мэт чамбай мэргэжилтнүүд. Технологийн явцад гаргасан өчүүхэн алдаа л хүний амь нас, эрүүл мэндээр хэмжигддэг. Буруу үйлдвэрлэвэл хүнс өөрөө бактерилогийн зэвсэг шүү дээ. Тэгэхээр хүнсний үйлдвэрийн ажилчид нүдээ ч цавчилгүй ажиллаж хатуу сахилга баттай байдаг. Зах зээлд орсны дараа хүнсний үйлдвэрт ажиллаж байсан судлаач, технологич, инженерүүд дамжлагын шугам дээрээ ажиллахын зэрэгцээ ЖДҮ-ийг мэргэжлийн чадвар, туршлагаараа хөгжүүлчихсэн хүмүүс шүү. Эхэндээ хиам, талх, ундаа, нарийн боовны жижиг цехүүд олон бэрхшээлд орж байсан. Гэхдээ шургуу хөдөлмөрөөрөө өөрсдийн гэсэн аж ахуйгаа босгосоор ирсэн юм.

    Зарим тодорхой салбарыг “угжих” бодлогоор гаргаж ирдэг л дээ. Харин өөрийн хүч хөдөл-мө рөөр босож ирсэн цөөн хэдэн салбарын нэг нь хүнснийхэн. Ийм хүмүүсийг төрөөс дэмжвэл бүр л сайн шүү дээ. Дэмжлэг үзүүлс нээр хөл дээрээ бат зогсож, үйл ажиллагаа нь томорч эргээд тэд хөрөнгө оруулагч болж, орон нутагт ажлын байр бий болгогч болох юм. Тиймээс бага

    6 ЗАСГИЙН ГАЗРЫН МЭДЭЭ СОНИН 2017.10.24, МЯГМАР ~ №203 (749)

    Нийгэм

    Б.Ганбаяр / ЗГМ©

    Орон нутагт бүтээгч нарыг бий болгох нь чухал байнаОрон нутагт хөрөнгө оруулсан байхад татвараа улсад төлдөг нь том алдаа

    Импортын бүтээгдэхүүнүүдийг

    хянадаг лабора-ториуд хангалттай

    байх хэрэгтэй

    Татвар авсан орон нутаг хөгжинө, хөгжих юм бол хөрөнгө оруулсан аж ахуйн нэгжүүддээ харьцангуй илүү дэмжлэг үзүүлнэ.З.Цэлмэг

    @tselmegZGM

    УИХын гишүүн, ЭЗБХны дарга Монголын хүнсч дийн холбооны тэргүүн Д.Тэр бишдагватай ярилцлаа. Тэрбээр хүнсний салбарыг орон нутагт, хөдөө аж ахуйн нөөц түшиглэж хөгжүүлэхэд нарийн мэргэшсэн боловсон хүчин бэлтгэх нэн шаардлагатай байгааг онцолсон юм.

    -Уур амьсгалын өөрчлөлт, шилжилт хөдөлгөөн дэлхий дахинд өлсгөлөнгийн гол эх үүсвэрийн нэг гэж үзэж байна. Тэгвэл Монголд байгаа хүнсний хомсдолын шалтгаан юу вэ?

    -Монгол Улс гурван сая хүн амтай, өргөн уудам газар нутагтай, 60 гаруй сая толгой малтай, өөрийгөө хангачих хэмжээний газар тариалантай. Уг нь ядуу тарчиг байх учиргүй л юм даа. Зах зээлийн тогтолцооны шилжилтийг зөв хийгээгүйн улмаас олон жилийн нөр их хөдөлмөрийн үр дүнд бий болсон үйлдвэр, аж ахуйн нэгжүүд маань хаагдаж, олон мянган хүн ажил хөдөлмөргүй болсон. Ажилгүй, амьдралын түвшин тааруугаас болж наад захын хэрэглээгээ хангаж чадахгүй хүн олон байна. Үүнээс улбаалж халамжийн бодлого руу хэт их хуйлрах болсон. Энэ бүхэн бол төрийн бодлогын үр дагавар. Ажлын байр байнга шинээр бий болж иргэн бүр ажилтай, орлоготой байвал ядуурал бол Монголын ард түмний ярих сэдэв биш.

    -Хот руу чиглэсэн их нүүдэл орон нутагт боловсон хүчний хомсдол бий болгож байгааг та Дэлхийн хүнсний өдөр тавьсан илтгэлдээ дурдсан. Залуучууд яагаад орон нутагт ажиллахыг хүсэхгүй байна вэ?

    -Үр хүүхэд минь дээд сургууль төгсөж л байвал ажлын байртай, өндөр цалинтай болно гэсэн ойлголт бол өмнөх нийгмийн тогтолцооноос “өвлөгдсөн” нэг том эндүүрэл. Хүүхдээ дээд сургуульд оруулж л байвал гээд хөдөө, хотгүй тэтгэврийн, цалингийн зээл авч, малаа зарж олсон мөнгөө борооны дараах мөөг мэт олширсон дээд сургуульд цутгадаг. Уг

    хүүтэй, урт хугацаатай зээлээр энэ салбараа дэмжих нь чухал. Импортыг ор лож, экспортыг дэмжих үйлд вэр энэ салбарт бий болно.

    -Монголын хүнсний салба-рын өрсөлдөгч импортын бү тээг дэхүүн мөн үү?

    -Хүнсний салбарынхан бол хоорондоо өрсөлдөгч биш. Монголын хүнсчид дотоодын зах зээлийн өрсөлдөөний зарчимд баригдахаас илүүтэйгээр нийлж, хамтарч экспорт хийвэл маш их боломж бий. Энэ зарчмыг бодлогын үндсэн чиглэл болгох ёстой. Бид гурван сая хүний зах зээлд өрсөлдөх бус 30 сая, 300 сая хүний зах зээлд гарахын тулд хамтарч ажиллах шаардлагатай.

    -Олон улсад баталгаажсан лабораторийн шинжилгээ, гарал үүслийн гэрчилгээ зэрэг нь манай хүнс үйлдвэрлэгчдийн экспортын томоохон саадуудын нэг. Үүнийг шийдвэрлэхэд танай холбоо хэр зэрэг анхаардаг вэ?

    -Мэргэжлийн Хяналтын Ерөнхий Газрын дэргэд олон улсын стандартад нийцсэн лаборатори байгуулагдсан. Энэ бол хөгжиж, сайжирч буйн нэгэн илрэл. Мөн хүнс үйлдвэрлэгч томоохон зарим аж ахуйн нэгжүүд дэргэдээ хүчин чадал сайтай лабораторитой. Гэхдээ лабораторид онцгойлон анхаарах хэрэгцээ бий. Ялангуяа импортын бүтээгдэхүүнүүдийг хянадаг лабораториуд хангалттай байх хэрэгтэй.

    -Импортын хүнс дээр ямар бодлого баримталбал үр дүн-тэй байх бол. Хүнсний ногоо импортлохыг хориглосноор энэ намар гэхэд ногооны үнэ төдийлэн хямдарсангүй?

    -Харьцангуй үзүүлэлт шүү дээ. Дотоодын үйлдвэрлэлийг дэм-жиж байж гадны бүтээг дэ хүүнтэй өрсөлдөх чадварыг нь нэмэг-дүүлнэ. Хэрэв гадагшаа хүнсний бүтээгдэхүүн экспортолж эхэлбэл мэдээж импортоо багасгах шаард-лага гарна. Бүгдийг нь хорьж болохгүй. Чанар сайтай, өөрсдөө тариалж, үйлдвэрлэх боломжгүй бүтээгдэхүүнийг гаднаас авахгүй яах билээ. Түүнээс биш хүнсний бүтээгдэхүүнийг ганзагын наймаа хийж буй мэт импортлох шиг аюултай зүйл байхгүй.

    ЗГМ: ЗОЧИН

    “ДЦС-4” ТӨХК нь эрх бүхий тендерт оролцогчдоос 6 НЭРИЙН ХҮНСНИЙ ДЭЛГҮҮР ТҮРЭЭСЛЭХ /БМА-02/2017 дугаартай/ үнийн битүүмжилсэн санал ирүүлэхийг урьж байна.

    Түрээслэх үнийн санал ирүүлэх 6 НЭРИЙН ХҮНСНИЙ ДЭЛГҮҮР нь компаний хашаанд байрладаг, дэлгүүрийн зориулалтын 56м2 талбайтай, төвлөрсөн дулаан, цахилгаантай компаний ажилчддад үйлчлэх зориулалттай дэлгүүр юм.

    Төрийн Өмчийн Бодлого Зохицуулалтын Газрын 2016 оны 10-р сарын 27-ны 119 тоот тогтоолыг үндэслэл болгон ДЦС-4 ТӨХК-ийн эд хөрөнгийг түрээслэх аж ахуйн нэгж, хуулийн этгээд нь сонгон шалгаруулалтанд орохдоо дараах материалуудыг бүрдүүлэн ирүүлсэн байна. Үүнд:

    1. Компаний гэрчилгээний хуулбар2. Санхүүгийн сүүлийн 1 жилийн тайлан3. Тусгай зөвшөөрлийн хуулбар4. Ажлын туршлага, үйл ажиллагааны танилцуулга5. Түрээсийн Үнийн санал /1 сараар/

    Үнийн саналыг 2017 оны 11-р сарын 02-ны өдрийн 10.00 цагаас өмнө “ДЦС-4” ТӨХК 2-р байр Борлуулалт Маркетингийн Алба 313 тоот өрөөнд ирүүлнэ үү?

    Үнийн саналыг нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан 2017 оны 11-р сарын 02-ны өдрийн 10.30-т нээнэ.

    Дотоодын давуу эрх тооцохгүй.Ус, дулаан, цахилгааны ашиглалтын зардалыг түрээслэгч хариуцна.Сонирхсон этгээд тендерийн баримт бичиг болон бусад мэдээллийг доорх хаягаар авч болно.

    ҮНИЙН САНАЛ АВАХ УРИЛГА

    “ДЦС-4” ТӨХК Борлуулалт Маркетингийн Алба Улаанбаатар хот