15
E СУРГУУЛЬД СУРАЛЦАХ ТААТАЙ ОРЧНЫГ БҮРДҮҮЛЭХ АРГА ЗҮЙ БОЛОВСРУУЛСАН: Ц.Нарантуяа БМДИ-ийн СӨБ,ББСА-ны арга зүйч О.Наранцэцэг БЗД-ийн Шинэ Монгол сургуулийн багш ХЯНАСАН: Н. Мөнхбаяр БМДИ-ийн СӨБ,ББСА-ны дарга ТАНИЛЦСАН: О.Оюунтунгалаг БМДИ-ийн дэд захирал Э.Шинэцэцэг БОМСТ-ийн гүйцэтгэх захирал ҮЗЭЛ БОДЛОО УРАЛДУУЛАХ АРГААР ТХБ-ЫН ЦОГЦ ЧАДАМЖИЙГ СУРГУУЛИЙН ӨМНӨХ БОЛОВСРОЛЫН БАЙГУУЛЛАГЫН БАГШИД ЭЗЭМШҮҮЛЭХ АРГА ЗҮЙ СУРГАЛТЫН МОДУЛЬ Д.Нарантуяа. Багшийн мэргэжил дээшлүүлэх институтийн арга зүйч С.Пүрэвсайхан. Багшийн мэргэжил дээшлүүлэх институтийн арга зүйч Улаанбаатар 2016 он

ҮЗЭЛ БОДЛОО УРАЛДУУЛАХ АРГААР ТХБ ЫН ЦОГЦ ...bagsh.itpd.mn/fayluud/THB_SUB_2016.pdf · 2021. 3. 26. · Дадлага 1-ийн хэрэглэгдэхүүн:

  • Upload
    others

  • View
    3

  • Download
    0

Embed Size (px)

Citation preview

Page 1: ҮЗЭЛ БОДЛОО УРАЛДУУЛАХ АРГААР ТХБ ЫН ЦОГЦ ...bagsh.itpd.mn/fayluud/THB_SUB_2016.pdf · 2021. 3. 26. · Дадлага 1-ийн хэрэглэгдэхүүн:

E

СУРГУУЛЬД СУРАЛЦАХ ТААТАЙ ОРЧНЫГ БҮРДҮҮЛЭХ АРГА ЗҮЙ

БОЛОВСРУУЛСАН:

Ц.Нарантуяа БМДИ-ийн СӨБ,ББСА-ны арга зүйч

О.Наранцэцэг БЗД-ийн Шинэ Монгол сургуулийн багш

ХЯНАСАН:

Н. Мөнхбаяр БМДИ-ийн СӨБ,ББСА-ны дарга

ТАНИЛЦСАН:

О.Оюунтунгалаг БМДИ-ийн дэд захирал

Э.Шинэцэцэг БОМСТ-ийн гүйцэтгэх захирал

ҮЗЭЛ БОДЛОО УРАЛДУУЛАХ АРГААР ТХБ-ЫН ЦОГЦ ЧАДАМЖИЙГ СУРГУУЛИЙН ӨМНӨХ

БОЛОВСРОЛЫН БАЙГУУЛЛАГЫН БАГШИД ЭЗЭМШҮҮЛЭХ АРГА ЗҮЙ

СУРГАЛТЫН МОДУЛЬ

Д.Нарантуяа. Багшийн мэргэжил дээшлүүлэх институтийн арга зүйч С.Пүрэвсайхан. Багшийн мэргэжил дээшлүүлэх институтийн арга зүйч

Улаанбаатар

2016 он

Page 2: ҮЗЭЛ БОДЛОО УРАЛДУУЛАХ АРГААР ТХБ ЫН ЦОГЦ ...bagsh.itpd.mn/fayluud/THB_SUB_2016.pdf · 2021. 3. 26. · Дадлага 1-ийн хэрэглэгдэхүүн:

Нэг.

1. Үндэслэл

Тогтвортой хөгжил ба ТХБ-ын үзэл санааг ойлгож, сургалтын үйл ажиллагаандаа

хэрэгжүүлэх нь дэлхий нийтийн боловсролын чиг хандлагад нийцэн, сэтгэлгээ,

үйл ажиллагааны хэв маягаа өөрчлөх шаардлага байгааг ухамрсарлан ажиллах

нь чухал болоод байна.

Тиймээс мэргэжил дээшлүүлэх сургалтын хөтөлбөр боловсруулахдаа сургалтын

өмнөх болон явц, сургалтын дараах цагуудад тусган ажиллах, БАГШИЙН цогц

чадамжийн хүрээнд СӨББ-д ажиллаж байгаа багш нарт эерэг зорилгоор үйл

ажиллагаа явуулах, өөдрөгөөр нийгмийн харилцаанд оролцох Тогтвортой

хөгжлийн боловсролын агуулга, үзэл санааг зорилго болгож үйл ажиллагаандаа

хэрэгжүүлэх шаардлага гарч байгаа юм.

2. Модулийн зорилго

- СӨББ-ын багш нарт Тогтвортой хөгжлийн боловсролын мөн чанар, агуулга,

үзэл санааг ойлгуулах, сургалтад хэрэглэх арга зүйг эзэмшүүлэх

- Тогтвортой хөгжлийн боловсролоор дамжуулан сургалтын хэрэглэгдэхүүн

хийх, сонгох

- Усны хэрэглээг амьдралд хэрэгжүүлэх

3. Хүрэх үр дүн

- СӨББ-ын багш нар ТХ, ТХБ-ын агуулга, үзэл санааг ойлгох, хэрэгжүүлэх арга,

аргачлал эзэмшинэ, өөрийн арга зүйг хэрэглэнэ.

- Усны зохистой хэрэглээ, хүртээмж, усны хомсдолын талаар зохих мэдлэгтэй

болох, эцэг эх, гэр бүлд зориулсан зөвлөмж, зөвлөгөөг багаараа

боловсруулах чадвартай болно.

- Багш өөрийн сургалт үйл ажиллагаанд ашиглах сургалтын хэрэглэгдэхүүнийг

байгальд ээлтэй, хүүхдэд хоргүй тоглоом, гарын авлага, тарааж өгөх

материалыг оновчтой сонгож хэрэглэх, чадвараа хөгжүүлнэ.

4. Модулийн ерөнхий арга зүй

- Мэдээлэл

- Үзэл бодлоо уралдуулах арга

- Асуудлын мод

- KWL арга

- Буухиа ярилцлага аргаар сургалтыг зохион байгуулна.

5. Модулийн үнэлгээ

- Багшийн ТХБ-ын талаарх мэдлэг, ойлголт, хандлагыг өөрийн үнэлгээнд

тулгуурлан үнэлнэ.

- Үнэлгээний санал асуулгын хуудас

ХОЁР. СУРГАЛТЫН АГУУЛГА

Тогтвортой хөгжлийн боловсрол гэдэг нь иргэнд боловсрол эзэмшүүлэх явцад

боловсролын агуулга, арга зүйгээр дамжуулан эерэг сэтгэлгээгээр эх орноо хайрладаг,

экологийн тэнцвэрт байдлыг бий болгох, хадгалахад өөрийн хувь нэмрийг оруулахуйц

мэдлэг, чадвар, ёс суртахууны хүмүүжил төлөвшил бүхий бие хүн бэлтгэх агуулга бүхий

Page 3: ҮЗЭЛ БОДЛОО УРАЛДУУЛАХ АРГААР ТХБ ЫН ЦОГЦ ...bagsh.itpd.mn/fayluud/THB_SUB_2016.pdf · 2021. 3. 26. · Дадлага 1-ийн хэрэглэгдэхүүн:

боловсролын үзэл баримтлал юм. Иймд багш бүр хувь нэмрээ оруулах чадвартай

багшийг хөгжүүлэхэд сургалтын агуулга чиглэгдэнэ.

СЭДЭВ, ҮЙЛ АЖИЛЛАГАА

Сэдэв-1: ТОГТВОРТОЙ ХӨГЖИЛ ГЭЖ ВУ ВЭ? ТҮҮНИЙ ЗОРИЛГО, ЗОРИЛТУУД

Зорилго: Тогтвортой хөгжил, тогтвортой хөгжлийн зорилго, зорилт агуулгатай

танилцах, энэ талаар зохих мэдлэгтэй болох

Хугацаа: Танхимын өмнөх онлайн даалгавраар хийнэ. 2 хоног

Оролцогчдын эзэмших чадвар:

Тогтвортой хөгжил ба тогтвортой хөгжлийн боловсролын талаарх ойлголтыг гүнзгий

эзэмшсэн байна.

Оролцогчдод өгөх мэдээлэл:

Тогтвортой хөгжлийн тухай ойлголт, тогтвортой хөгжлийн үзэл баримтлал, тогтвортой

хөгжлийн зорилтууд

Сургагч багшийн анхаарах зүйл:

• Оролцогч багш нарыг багуудад жигд хуваах оновчтой аргуудаас хэрэглэх

• Даалгавар хийх удирдамжийг урьдчилан танилцуулах

• Хэрэглэгдэхүүнийг хүртээмжтэй бэлтгэх

• Удирдамжийн дагуу оролцогчдыг чиглүүлэх

Хэрэглэгдэхүүн:

• Багш нарыг багт хуваасан онлайн групп

• ТХБ-ын талаарх нэмэлт мэдээлэл, 17 зорилтын лого, таних тэмдгүүд

• Аргуудын тайлбар

Үйл ажиллагаа 1: Багш нарын өмнөх мэдлэг, хэрэгцээг таньж мэдэхийн тулд ТХ-ийн

талаарх өмнөх ойлголтын талаар өөрсдийн үзэл бодлоо уралдуулна.

Алхам 1:

Оролцогчдыг багт хуваан асуудал дэвшүүлэх

• Тогтовортой хөгжил гэж юу вэ? Энэ талаар өөрсдийн үзэл бодлоо уралдуулахыг

хүснэ. Гарсан санаануудыг нэгтгээд наадаг цаасан дээр бичээд онлайн талбарт

байршуулна.

• Шаардлагатай бол ТХБ-ын талаарх нэмэлт мэдээллийг оролцогчдод өгнө.

Алхам 2:

Үйл ажиллагаа 1-ийн үр дүнг “KWL”-ийн хүснэгтээр тодорхойлж гаргахыг хүснэ.

Сургалтаас өмнө миний

мэдэж байсан зүйлүүд Сургалтын явцад миний

мэдэхийг хүсч байгаа

зүйлүүд

Сургалтын явцад миний

шинээр мэдэж авсан

зүйлүүд

Өөрийн нэгтгэсэн ажлаа бусад багийн гишүүдэд танилцуулна.

Дадлага ажлын хэлэлцүүлэг -5 минут

• Үйл ажиллагаа 1-ийн зорилгоо хэлэлцэх

Page 4: ҮЗЭЛ БОДЛОО УРАЛДУУЛАХ АРГААР ТХБ ЫН ЦОГЦ ...bagsh.itpd.mn/fayluud/THB_SUB_2016.pdf · 2021. 3. 26. · Дадлага 1-ийн хэрэглэгдэхүүн:

• ТХБ-ын талаарх таны ойлголт мэдлэг хэр цэгцтэй болсон бэ?

• Энэ сэдвийн хүрээнд хамгийн тулгамдаад буй асуудлуудыг олж чадсан уу?

• Өгөгдсөн мэдээлэл танд хэр үр өгөөжтэй байсан бэ?

Дадлага 1-ийн хэрэглэгдэхүүн:

Нэмэлт мэдээлэл

1. Тогтвортой хөгжлийн боловсролын үүсэл, түүний тухай ойлголт

Өнгөрсөн зуунд “Байгалиас хишиг горьдож суухгүй, харин түүнийг булаан авах

хэрэгтэй” гэсэн үзэл ноёрхож, тэрхүү үзлийн үр дагавар болж байгаль, нийгэм, эдийн

засгийн хүндрэлтэй асуудлууд үүссэний улмаас хүн төрөлхтөн экологи хийгээд нийгэм,

эдийн засгийн тулгамдсан байдлыг хэрхэн арилгах талаар гарц хайж эхэлжээ.

Түүний үр дүнд 1992 онд Бразили улсын Рио-Де Жанейро хотод болсон Нэгдсэн

Үндэстний Байгууллагын “Хүний хүрээлэн байгаа орчин ба хөгжил” дээд хэмжээний

уулзалтаас “Хөгжлийн хөтөлбөр-21” болон бусад баримт бичгийг баталж “Тогтвортой

хөгжил”- ийн загварыг дэвшүүлсэн байна. Энэ хуралдаанаар дэлхийн экосистем улам

доройтож байгаагаас өнөөгийн хөгжлийн загварыг хэвээр хадгалах боломжгүй болж

байгааг дүгнээд тогтвортой хөгжлийн зорилгод хүрэх гол хэрэгсэл нь боловсрол мөн гэж

тодорхойлсон байна. Үүнээс тогтвортой хөгжлийн гурван багана нь эдийн засаг,

хүрээлэн буй орчин, нийгэм гэж үзэж байна.

Тогтвортой хөгжлийн гурван багана нь нийгмийн хөгжил, эдийн засгийн хөгжил,

экосистемийг хадгалах гэсэн гурван асуудлыг нэг нь нөгөөгөө (мөн ирээдүйг эсвэл одоог)

золиослохгүй байхаар харилцан хамааралд нь зохицуулах санааг илэрхийлдэг ажээ.

Тогтвортой хөгжлийг хангах нь дэлхий ертөнцийг зөвхөн одоогийн хүмүүс төдийгүй

ирээдүй үеийнхэн амьдрахад тохиромжтой газар байлгахын тулд хүн төрөлхтөний хийх

ёстой үйл ажиллагаа юм. Тогтвортой хөгжлийг хангахад боловсролыг ашиглахын чухлыг

заасан Иоханнесбургийн шийдвэрийг үндэслэн Нэгдсэн Үндэстний Байгууллагын

Ерөнхий Ассамблей 2005-2014 оныг Тогтвортой хөгжлийн боловсролын 10 жил болгон

зарласан байна.

Тогтвортой хөгжлийн боловсрол гэдэг нь иргэнд боловсрол эзэмшүүлэх явцад

боловсрлын агуулга, аргазүйгээр дамжуулан эерэг сэтгэлгээ бүхий эх орноо хайрладаг,

экологийн тэнцвэрт байдлыг бий болох, хадгалахад өөрийн хувь нэмрийг оруулахуйц

мэдлэг, чадвар, ёс суртахууны хүмүүжил төлөвшил бүхий бие хүн бэлтгэх агуулга

бүхий боловсролын үзэл баримтлал юм. Тогтвортой хөгжлийн боловсролыг үзэл санааг

тусгасан боловсролын бодлого, төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлснээр тухайн улс орон

нийгэм, эдийн засаг, улс төр болоод экологийн зэрэг бүх талаар хөгжлийн үндсэн

голдрилдоо орох, тогтвортой хөгжих бололцоо бүрдэх юм.

2. Тогтвортой хөгжлийн боловсролын хэрэгцээ

Дэлхий дээр болж байгаа бүх үзэгдлүүд өөр хоорондоо харилцан хамааралтай

бөгөөд энэ дэлхийн байгалийн нөөц шавхагдах, гоо үзэсгэлэн нь гутаагдах, ард түмэн,

иргэншил нь мөхөж үгүй болох, хүчирхийлэл, эдийн засгийн тэгш бус хуваарилалтаас

хүний зовлон шаналал ихсэх нь зөвхөн биднээс хамааралтай.

Бидний амьдралд физикч, химич, инженерүүд, компьютерийн, техникийн

мэргэжилтнүүд маш олноор төрөн гарч байна. Хэдийгээр тэд нийгмийн хөгжилд үнэтэй

хувь нэмэр оруулж байгаа хэдий ч тэдэнд нийгэмч оюун санаа төлөвшин хөгжөөгүйгээс

Page 5: ҮЗЭЛ БОДЛОО УРАЛДУУЛАХ АРГААР ТХБ ЫН ЦОГЦ ...bagsh.itpd.mn/fayluud/THB_SUB_2016.pdf · 2021. 3. 26. · Дадлага 1-ийн хэрэглэгдэхүүн:

зөвхөн амин хувиа хичээдэг эсвэл янз бүрийн гадны нөлөөлөлд автахдаа хялбар чанар

бий болж байдаг байна. Мөн түүнчлэн манай улсын боловсрол залуучуудад амьдралын

хэрэгцээ, хэрэглээг хангах хийгээд ертөнцийг үзэх үзлийг төлөвшүүлэхэд үүргээ

гүйцэтгэж чадахгүйд хүрч, нөгөө талаас тэдэнд ёс суртахууны боловсрол олгож чадахгүй

байна.

Дээрх шалтгаануудын улмаас Монголын залуус шударга бус зүйлтэй дасан зохицож,

ёс суртахуун, хүмүүжил, төлөвшлийн хувьд доройтсоор байна. Үүнээс үүдэлтэй олон

бэрхшээлтэй асуудлууд үүсч буйгаас дурдвал:

Авилга, шударга бус байдал, тэгш бус байдал, хог хаягдал, орчны бохирдол зэрэг

нийгэм эдийн засгийн шинжтэй үзэгдлүүд дийлэнх хувийг эзэлж байгаа юм.

Энэ байдалтай тэмцэхийн тулд нэг талаас боловсролын стандарт, сургалтын

хөтөлбөртөө эрч шинэчлэлт хийж түүнийг хэрэгжүүлэх, нөгөө талаас ирээдүй хойч үеийг

хүмүүжүүлэх, төлөвшүүлэх хариуцлага хүлээсэн багш сурган хүмүжүүлэгчдийн зүгээс

сурагчдынхаа сурах, ажиллах, амьдрах арга ухаан, сэтгэлгээнд өөрчлөлт оруулах

замаар Тогтвортой хөгжиилд хүрэх бололцоо бүрэн байна.

3. Тогтвортой хөгжлийн боловсрол Монголд

НҮБ-ын Ерөнхий Ассамблейн зүгээс Олон улсын байгуулагууд болон улс орнууд

тогтвортой хөгжлийн боловсролын 10 жилийн хөтөлбөр, 2002 оны Иоханнесбургийн

төлөвлөгөөнөөс гадна НҮБ-ээс 2000 онд гаргасан “Мянганы хөгжлийн зорилтууд ”

ЮНЕСКО-оос гаргасан “Бүх нийтийн боловсролын Дакарын үйл ажилагааны

бүтэцчилсэн хүрээ”, “Бичигтэн болох НҮБ-ын 10 жил”-ийн зорилт, үзэл санаанд тус тус

баримжаалан үйл ажиллагаагаа явуулахыг зөвлөсөн.

Монгол Улс 2005 онд энэхүү “Тогтвортой хөгжлийн боловсрол Монголд” хөтөлбөрт

нэгдэн орж, Тогтвортой хөгжлийн боловсролыг дэмжих ажиллагаа явуулах үүрэг хүлээн

ажиллаж байна. 2005-2006 онд Байгаль Орчны Яам, Боловсрл Соёл Шинжлэх Ухааны

Яамны хамтарсан ажлын хэсэг байгуулагдан Тогтвортой хөгжлийн боловсролыг дэмжих

үндэсний хөтөлбөрийн анхны хувирлбарыг боловсруулан засгийн газарт өргөн барьжээ.

Мөн 2007- 2011 онд Ерөнхий Боловсролын сургалтын хөтөлбөрт Тогтвортой хөгжлийн

үзэл санааг суулган интеграцчлах, сургалтын хөтөлбөрийг боловсруулан гүйцэтгэх

мэргэжлийн багийг БСШУЯ-аас томилон ажиллуулж байна.

2004-2005 оны хичээлийн жилээс эхлэн хэрэгжүүлж буй цогц чадамжид суурилсан

боловсролын шинэ стандарт ЕБС-ийн сурагчдад Тогтвортой хөгжлийн боловсролыг

тодорхой хэмжээнд эзэмшүүлэх боломж олгож байгаа юм.

Өнөөдөр монгол Улсын боловсролын төрийн бодлого, сургалтын агуулга, чиглэлийг

авч үзвэл Тогтвортой хөгжлийн боловсролыг олгох тухай тухайлсан бодлого байхгүй ч

тогтвортой хөгжлийн тавьж буй зарим шаардлага, үнэт зүйлсийг харгалзан тусгасан

байгааг харж болно.

ТХБ-ын гол үзэл баримтлалууд

- Орон нутгаас дэлхийн хэмжээнд нийгэм, эдийн засаг, байгаль орчны харилцан

хамаарах зүй тогтол (гинжин нөлөөлөл, маш олон шалтгаанаас болдог мөн олон

үр дагавар гаргадаг, орлуулах зүйлс)

- Иргэний байр суурь, идэвхтэй оролцогчийн байр суурь (эрх үүрэг, оролцоо

хамтын ажиллагаа)

Page 6: ҮЗЭЛ БОДЛОО УРАЛДУУЛАХ АРГААР ТХБ ЫН ЦОГЦ ...bagsh.itpd.mn/fayluud/THB_SUB_2016.pdf · 2021. 3. 26. · Дадлага 1-ийн хэрэглэгдэхүүн:

- Ирээдүйн үе хойчийн хэрэгцээ шаардлага, тэдний эрхийг хангах

- Олон янз байдал (биологийн, нийгмийн, эдийн засгийн, соѐлын)

- Амьдралын чанар, тэгш байдал, шударга ёс

- Хөгжил болон даац

- Тодорхойгүй байдал, анхаарах асуудал

Үнэт зүйл, ёс зүй:

Багш өөрөө Тогтвортой хөгжлийн үзэл баримтлалыг өөрийн үнэт зүйл, ёс суртахууны

хэм хэмжээнд авч үзсэнээр цаашид суралцагчдадаа ТХ-ийг үнэт зүйлээ болгох, ёс зүйн

хэмжүүр болгож сурахад нь зааж сургах

Үнэт зүйл:

- Үнэт зүйл гэдэг бага насанд бүрэлдэж бий болдог бөгөөд цаашид өөрчлөгдөх нь

бага байдаг

- Үнэт зүйл гэдэг юу зөв, юу буруу вэ гэдгийг тодорхойлдог.

- Үнэт зүйлийг өөрийг нь зөв буруу гэж тодорхойлж баталж болдоггүй.

Ёс зүй:

Хүн төрөлхтөн яаж хандах, ямар үйлдэл хийх ямар үнэт зүйлийг удирдлага болгон

өөрсдийн үйл хөдлөлдөө баримтлах вэ гэдгийг ТХ- ийн үндэс болсон 21 дүгээр зуунд

баримтлах бодлого, Earth Charter баримт бичгүүдэд тусгасан.

Норм /Хэм хэмжээ/:

Норм гэдэг бол нийгэмд учирч буй асуудлуудад нийгэм, улс төр, эдийн засаг, шашин

шүтлэг зэрэгт хэрхэн хандахыг тогтоож өгдөг стандарт юм. Аль нь зөв үйл хэрэг, аль нь

зөвшөөрөгдөж болох, тухайн нийгэмд аль нь хэрэгтэй зэргийг тогтоож өгдөг зан

суртахууны үнэлэлт дүгнэлт юм.

Тогтвортой хөгжил яагаад хэрэгтэй вэ?

Томас Мальтус /1798/ Хүн амын зарчим эсээ бүтээлдээ "Хүн ам геометрийн

прогрессоор өсч байхад, хоол хүнсний өсөлт нь арифметикийн прогрессоор өсөж

байдаг" Иймээс хүн амын өсөлтөд хяналт тавих шаардлагатай" гэжээ.

Рэчел Карсон /1962/ "Чимээгүй хавар" бүтээлдээ "Төрөл бүрийн химийн бодис,

тэжээлийн бордоо, хортон шавьж устгагчийг замбараагүй хэрэглэх нь эргээд хүрээлэн

буй орчинд аюул учруулж байна.

Энэ бүхэн байгалийн жам ёсны тогтвортой хөгжлийг хүний хүчин зүйлсээр үгүйсгэх

аюултай учир тогтвортой хөгжлийн боловсролын бодлогыг улс орон бүхэн боловсруулан

хэрэгжүүлэх шаардлагатай болжээ. 2000 онд Нью-Йорк хотод болсон "Мянганы чуулга

уулзалт"-аас 2015 он гэхэд дэлхий нийтээрээ хүрсэн байх 8 зорилтыг тодорхойлсон.

Үүнд:

1. Ядуурлыг бууруулах

2. Бүх нийтийн суурь боловсролыг хангах

3. Хүйсийн тэгш байдал, эмэгтэйчүүдийн оролцоо

4. Хүүхдийн нас баралтыг бууруулах

5. Эхчүүдийн эрүүл мэндийг сайжруулах

6. ДОХ болон бусад халдварт өвчинтэй тэмцэх

7. Хүрээлэн байгаа орчны тогтвортой байдлыг хангах

Page 7: ҮЗЭЛ БОДЛОО УРАЛДУУЛАХ АРГААР ТХБ ЫН ЦОГЦ ...bagsh.itpd.mn/fayluud/THB_SUB_2016.pdf · 2021. 3. 26. · Дадлага 1-ийн хэрэглэгдэхүүн:

8. Хөгжлийн төлөө даян дэлхийн хамтын ажиллагааг бэхжүүлэх. Эдгээр зорилтыг

хангахын тулд улс орон бүр бодлогоо чиглүүлэхийг НҮБ-аас шаарджээ. НҮБ-ын

Ерөнхий Ассамблейн тогтоолоор "2005-2014 оныг тогтвортой хөгжлийн 10

жил" хэмээн тунхагласан.

Тогтвортой хөгжлийн үзүүлэлтүүд гэж юу вэ? Тогтвортой хөгжлийн 4 гол үзүүлэлт

байдаг.

1. Нийгэм

2. Эдийн засаг

3. Байгаль орчин

4. Улс төр болон засаглал юм.

Эдгээр хэсгүүд нь хоорондоо

салшгүй холбоотой бөгөөд

тэдгээрийн уялдаатай тэнцвэрт

байдал нь тогтвортой

хөгжилд хүргэнэ.

ТОГТВОРТОЙ ХӨГЖЛИЙН ЗОРИЛТУУД

Зорилт 1 Бүх улс оронд ядуурлын бүхий л хэлбэрийг устгах

Зорилт 2 Тогтвортой газар тариаланг дэмжсэнээр өлсгөлөнг зогсоож, хүн бүрийг

хангалттай тэжээллэг, аюулгүй хүнсээр хангах

Зорилт 3 Бүх насны бүх хүмүүс эрүүл амьдралд хүрэх

Зорилт 4 “Бүгдийг тэгш хамруулсан, сурч боловсрох эрхээ эдлэх тэгш боломжийг

баталгаажуулсан чанартай боловсролыг бүх хүнд эзэмшүүлэх ба насан туршдаа

суралцах боломжийг хөхиүлэн дэмжих”

Зорилт 5 Бүх улс оронд жендэрийн тэгш байдлыг хөхиүлэн дэмжиж, охид,

эмэгтэйчүүдийн эрхийг хангах

Зорилт 6 Бүх улс орны хүн амын баталгаат ундны ус, ариун цэврийн

байгууламжийн хүртээмжийг сайжруулах

Зорилт 7 Бүх нийтийг хямд, тогтвортой, орчин үеийн, найдвартай эрчим хүчний эх

үүсвэрт холбогдох боломжоор хангах

Зорилт 8 Бүх нийтэд тэгш хүртээмжтэй, тогтвортой эдийн засгийн өсөлтийг

дэмжиж, иргэдийг найдвартай ажлын байраар хангах

Зорилт 9 Тогтвортой үйлдвэржилтийг дэмжихийн тулд шинэ санал санаачлагыг

дэмжих уян хатан бүтцийг бий болгох

Зорилт 10 Улс орны дотоод дахь болон улс орнуудын хоорондох тэгш бус байдлыг

багасгах

Зорилт 11 Тэгш хүртээмжтэй, аюулгүй, тогтвортой хот суурин, хүн амын

суурьшлын бүсүүдийг бий болгох

Зорилт 12 Тогтвортой хэрэглээ, үйлдвэрлэлийг дэмжих

Зорилт 13 Бүх түвшинд уур амьсгалын өөрчлөлтийг багасгахад чиглэсэн арга

хэмжээг хөхиүлэн дэмжих

Зорилт 14 Далай тэнгисийн нөөц баялгийн зохистой хэрэглээ, хамгаалалтыг

Page 8: ҮЗЭЛ БОДЛОО УРАЛДУУЛАХ АРГААР ТХБ ЫН ЦОГЦ ...bagsh.itpd.mn/fayluud/THB_SUB_2016.pdf · 2021. 3. 26. · Дадлага 1-ийн хэрэглэгдэхүүн:

сайжруулах

Зорилт 15 Дэлхийн бөмбөрцгийн экосистемийг хадгалж үлдэх, биологийн төрөл

зүйлийг мөхөж устахаас сэргийлэх

Зорилт 16 Тайван амгалан, тэгш хүртээмжтэй хууль ёст нийгэм, үр ашигтай,

чадварлаг институцийг бий болгох

Зорилт 17 Тогтвортой хөгжлийн төлөөх дэлхий нийтийн түншлэлийг бэхжүүлж,

хэрэгжүүлэх арга барилыг сайжруулах

Ашиглах материал:

• Эх сурвалж: youtube.com/ https://youtu.be/OJRaIUNXt3g/

• Тогтвортой хөгжил гэж гэж юу?

https://www.youtube.com/watch?v=dghu WWw7fnw

Yuotube-https://youtu.be/OJRaIUNXt3g бичлэг үзнэ.

Үйл ажиллагаа 2:

Оролцогчдод мэргэжил дээшлүүлэх үндсэн сургалтад, сургалтын өмнөх онлайн

даалгавраар дээрх сэдэвтэй холбоотой мэдээллийг өгч уншуулсан байна.

Алхам 1: Өмнө уншсан мэдээллээ ашиглаад дэвтэртээ хариултыг бичнэ.

Мэдлэг шалгах асуулт:

- Тогтвортой хөгжил гэж юу вэ?

- Тогтвортой хөгжлийн зорилго зорилтуудыг жишээгээр тайлбарлах

Алхам 2:

Асуултуудад хэрхэн хариулснаа бусад багуудад танилцуулна. Санал бодлоо

чөлөөтэй солилцоно.

Зөвлөмж:

- Өөрийн бодлыг товч, тодорхой илэрхийлэх

- Бусдын санааг анхааралтай, хүндэтгэлтэй сонсож, өөрийн бодолтой эргэцүүлэн

жиших

- ТХ, түүний зорилго зорилтуудын талаарх ойлголтоо нэгтгэн гаргах

Алхам 3: Оролцогчдын өөрийн үнэлгээний хуудас

Оролцогч бүр дараах хүснэгтийг нөхөж өөрийн үнэлгээг хийнэ.

№ ТХ, ТХБ-ын талаарх миний ойлгож

байсан давуу талууд ТХ, ТХБ-ын талаарх миний ойлгож

байсан сөрөг талууд

Үндсэн мэдээллийг багш нарт тарааж өгнө.

Дор бүрдээ дахин сэргээн санаж уншина. /тодорхой хугацаа өгнө/

Өгсөн мэдээллийг ашиглаад “БУУХИА ЯРИЛЦЛАГА”-ын аргаар асуулт зохион

асуултаа хосдоо тавьж хариултыг авч ойлголтоо нэгтгэнэ.

“БУУХИА ЯРИЛЦЛАГА”-ын арга гэж юу вэ?

Товч агуулга

Page 9: ҮЗЭЛ БОДЛОО УРАЛДУУЛАХ АРГААР ТХБ ЫН ЦОГЦ ...bagsh.itpd.mn/fayluud/THB_SUB_2016.pdf · 2021. 3. 26. · Дадлага 1-ийн хэрэглэгдэхүүн:

Ярилцлагын энэ хэлбэр олон хүнтэй бүлэгт илүү тохиромжтой. "Буухиалах"

маягийн нєхцєл, байдал буй болгосноор нийт оролцогчдыг маргаанд татан

оролцуулж болно.

Заавар:

Сургалтыг ярилцлагын хэлбэрээр явуулж болно. Оролцогчдыг тэдний байр

сууриас нь хамааруулан, єрєєний хоёр талаар суулгана. Мєн дараагийнхаа яригчийг

сонгохдоо эсрэг этгээдээс дуудах зарчмыг баримтална. Ярилцлагын явцад хэн нэгний

үзэл бодол єєрчлєгдвєл нєгєє талд орж суухыг зєвшєєрєх хэрэгтэй.

Дүгнэлт: ТХ, түүний зорилтуудын талаар ямар мэдлэг, баримжаатай болсон талаар

дүгнэлт гаргана.

Сэдэв-2: БАГШИЙН ЕРӨНХИЙ БОЛОН МЭРГЭЖЛИЙН ЦОГЦ ЧАДАМЖИЙН ТАВАН

АЙН ХҮРЭЭНД ТОДОРХОЙЛОГДСОН ДЭД ЦОГЦ ЧАДАМЖУУД

Зорилго: Багшийн боловсрол дахь ТХБ-ын цогц чадамжийн талаар мэдлэг ойлголттой

болох

Үйл ажиллагаа 1:

Оролцогч багш нарыг танхимын сургалтын үед Багшийн боловсрол дахь ТХБ-ын цогц

чадамжийн динамик загварыг өгч бие даалган уншуулна.

Алхам 1: Уншиж танилцсаны дараа багаараа ярилцаад бусдад тайлбарлаж өгөх.

Алхам 2: Дараах хүснэгтийг бөглүүлж үзэл бодлыг гаргуулна. Дараах цогц чадамжуудын

хувьд таны үзэл бодол

Цогц чадамжийн динамик загварын чадамж Өөрийн ойлголт мэдлэг

Багш хувь хүн

Багш мэргэжлийн хувьд/ СӨБ-ын багшийн тухайд/

Багш нийгмийн гишүүний хувьд

Үйл ажиллагаа 2:

Дараах загвар нь оролцогч багш нарт өөрийн үйл ажиллагаанд хэрэгжүүлэхэд дэмжлэг

үзүүлэх

Алхам 1: Дараах загварыг сайтар уншиж, нийтээрээ танилцах

Модулийг судалж, хэрэгжүүлснээр багшийн тогтвортой хөгжлийн боловсролын

цогц чадамжууд хэрхэн нэмэгдэх вэ?

Мэдлэг Үнэт зүйл,

ёс зүй

Тогтолцоон

сэтгэлгээ

Сэтгэл хөдлөл Үйл

Эргэцүүлэх ТХБ-ын

талаарх

ойлголт,

мэдлэгээ

тэлэх, өөрийн

үнэлгээ хийх

Багш

өөрөө

болон бага

насны

хүүхдийг

байгаль,

нийгэмтэй

ТХБ-ын

тулгын 3

чулуу болох

байгаль,

нийгэм, эдийн

засгийн мөн

Бага насны хүүхдийг

сургалт үйл

ажиллагаагаар дамжуулан

тогтвортой ирээдүйн төлөө

хувь нэмрээ оруулах

Багш сонгон

хэрэглэж байгаа

хэрэглэгдэхүүнд

үнэлгээ, дүгнэлт

хийх

Page 10: ҮЗЭЛ БОДЛОО УРАЛДУУЛАХ АРГААР ТХБ ЫН ЦОГЦ ...bagsh.itpd.mn/fayluud/THB_SUB_2016.pdf · 2021. 3. 26. · Дадлага 1-ийн хэрэглэгдэхүүн:

зохистой

харьцах

ойлголтыг

өгөх

чанарын

ойлгох

Хамтрах Тогтвортой

хөгжилд хүрэх

нь

боловсролоор

дамжуулан

олгогдох учир

багш үүнийг

ойлгож

ажилдаа

хэрэгжүүлэх

Багш

бусдад

нөлөөлөх,

шаардлага

тавих

Бусад багш

нартай

хамтын үйл

ажиллагааг

зохион

байгуулах

Тогтвортой хөгжлийн

талаарх ойлголтыг бусад

багш ажилчдад ойлгуулах

арга хэлбэрүүдийг сонгон

хэрэгжүүлэх

Усны

хэрэглээний

талаарх

тулгамдсан

асуудлыг бусад

багш, ажилчдын

оролцоотойгоор

хамтран шийдэх

Хэрэгжүүлэх Өдөр

тутамдаа

ТХБ-ын үзэл

санаа, мөн

чанарыг

түгээх

аргуудаас

суралцах

Багш

өөрийн

үүргээ

биелүүлэх,

хүүхэд

болон

бусдад

нөлөөлөх

ТХБ-ын

талаарх

асуудлуудыг

өөрийн

хариуцсан

ангийн

хүүхдийн

түвшинд

буулган

хэрэгжүүлэх

арга зүй

боловсруулах

Хүүхдийнхээ нас, сэтгэл

зүйн онцлогт тохирсон

сургалтын

хэрэглэгдэхүүний хэлбэрүүдийг сонгож хийх

Сургалтад

хэрэглэж буй

хэрэглэгдэхүүний

чанарыг

сайжруулах,

усны зохистой

хэрэглээг

хэрэгжүүлэх,

багшлах ур

чадвараа

нэмэгдүүлэх

Нэмэлт мэдээлэл

Багшийн тогтвортой хөгжлийн боловсролын цогц чадамж

Бид ТХБ-ыг багшийн үэл санаанд тулгуурлан чиглүүлэх ёстой. Ингэхдээ багш

суралцагчидтайгаа тулж ажиллах, суралцагч хамт олонтойгоо ажиллах динамик уялдаа

холбоог хангаснаар авч үзэх явдал юм. Багшид бүхий л түвшинд доорх улаан гурвалжин

дотор зурагдсан 5 ухагдахууныг эзэмшүүлэхийг зорилго болгох ёстой. Үүний зэрэгцээ

цогц чадамжийг эзэмшүүлэх нь Тогтвортой хөгжлийн боловсролын гол утга оршино.

Улаан гурвалжин: Тогтвортой хөгжлийн боловсролын ерөнхий цогц чадамж

Ерөнхий цогц чадамжид:

• Сургах

• Төсөөлөл /таамаглал/ чиг баримжаа

• Сүлжээ /багаар ажиллах/

ТХБ нь аливаа үйл ажиллагаанд бүтээлчээр хийх, тухайн зүйлд хандах хандлагаас

хамааран ялгаатай сургахыг шаарддаг. Багш бол бүтээлчээр харах, тэргүүлэгч байр

сууринаас өөрийгөө жолоодох, үйл ажиллагаанд идэвхтэй оролцох, бусдад дэмжлэг

үзүүлэх чадвартай байх ёстой боловч ийм байдлыг буй болгож чаддаггүй. Тогтвортой

хөгжлийн боловсролын гол хөшүүрэг нь боловсролын үүрэг, оролцоог нэмэгдүүлэх

ингэснээр шинэ төсөөлөл, таамаглалыг буй болгох явдал юм.

Page 11: ҮЗЭЛ БОДЛОО УРАЛДУУЛАХ АРГААР ТХБ ЫН ЦОГЦ ...bagsh.itpd.mn/fayluud/THB_SUB_2016.pdf · 2021. 3. 26. · Дадлага 1-ийн хэрэглэгдэхүүн:

Энэхүү цогц чадамжийн таван нэр томьёог товчхон танилцуулъя.

Мэдэхүйн цогц чадамж

Энд тусгайлсан онцлог шинж бүхий мэдлийг томьёолбол:

Агуулгад төвлөрсөн мэдлэг, бодит баримт, үйл явдалд суурилсан мэдлэг. Энэхүү мэдлэг

нь өнгөрсөн, одоо, ирээдүй гэсэн цаг хугацааны болон дангаарчилсан ба даяаршсан

орон зайд дотоод, гадаад төдийгүй нэгээс нөгөөд дамжин шилжсэн, эсвэл шууд буй болж

байдаг. Мэдлэг нь хүн бүрт өгөгдөх бөгөөд мэдлэг нийгэмших буюу хэрэглээнд орж,

дадалжих байдлаар хүн амьдралын явцад улам боловсронгуй болж, хөгжиж баяжиж

байдаг. Мэдлэг чанар, үр дүнгээр тодорхойлогддог.

Системийн сэтгэлгээ /бүхэлд нь сэтгэх/, /оршихуйн/ цогц чадамж

Өнөөдөр дэлхий нийтээр системийн сэтгэлгээ гэж юу вэ? гэсэн асуултад

хариулахад нэгдсэн ойлголт, тодорхойлолт, томьёолол байхгүй байгаа. Энэ нь ямар нэг

асуудлыг олон өнцгөөс харах, тэрхүү асуудлаа улам баяжуулж харах, асуудалд дүн

шинжилгээ хийж эргэцүүлэн бодсоны үндсэн дээр дахин шинэ санаа гаргаж

ирэхдээасуудлыг шууд шийдвэрлэх эсвэл ирээдүйд тогтвортой байх нөхцөлийг нь авч

үзэлгүйгээр шийдвэрлэхээс зайлсхийж, бидний амьдралын тогтолцооны хэсэг болох

дэлхий ертөнц, огторгуй орон зай, цаг хугацааг харгалзан биологи, газар зүй, экологи,

улс төр, эдийн засаг, нийгэм, сэтгэл зүй гэх мэт маш олон зүйлийн уялдаа холбоог

бүхэлд нь тооцож аливаа асуудалд хандах явдал юм.

Нийгэмшихүйн цогц чадамж

Бодох, төсөөлөх, эргэцүүлэх, үнэлэх, шийдвэр гаргах, үйл үйлдэл хийх гэх мэт нь

сэтгэл хөдлөлийн салшгүй хэсгүүд юм. Сэтгэл хөдлөлийн цогц чадамж нь тогтвортой

хөгжлийн боловсролын бүхий л үе шатанд дутаж болзошгүй чухал үйл явц юм. Хамгийн

наад зах нь гэхэд л нинжин сэтгэл, нигүүлсэл, энэрэнгүй байдал зайлшгүй байх ёстой

асуудал. ТХБ-д аливаа зүйлийг мэдрэх мэдрэмж бол сэдэл үүсгэх гол хөшүүрэг болж

өгдөг.

Үнэт зүйл, ёс зүй/соёлын цогц чадамж

Хэм хэмжээ, үнэт зүйл, эерэг хандлага, шашин шүтлэг, найрсаг харилцаа, эелдэг

байдал нь мэдрэмж бодол, төсөөлөл, шийдвэр гаргах, ямар нэгэн үйл үйлдэл

хийх зэргийг удирдан чиглүүлж байдаг. Энэ нь бидний мэдрэмжид чухал нөлөө үзүүлдэг.

Тогтвортой хөгжлийн боловсролын хамгийн чухал зарчим нь тэнцвэртэй байх явдал.

Энэхүү тэнцвэртэй байдал нь өөрөө хүн байгалийн шүтэлцээ болон зарим нэгэн зүйлийн

тогтвортой хөгжих боломжийг олгож байдаг.

Хийж бүтээхүйн цогц чадамж

Хийж бүтээхүй нь бусад дөрвөн цогц чадамжийг бүгдийг нэгтгэсэн тогтвортой

хөгжихөд бүтээлч байх, оролцоонд тулгуурлах, багаар буюу хамтран ажиллах үйл явцыг

хэлнэ. Энэ нь ямар ч орон зай талбарт нэмэлт тусгайлсан чадвар, дадал, цогц

чадамжийг удирдан чиглүүлэхэд зайлшгүй шаардлагатай. Энэхүү үйлийн дөрвөн

түвшинд Тогтвортой хөгжлийн боловсролын ач холбогдол оршино. Ямар нэг зүйлийг

хийж буй болгох буюу тухайн хийж буй үйл ажиллагаанууд нь сонирхол хэрэгцээнд

тулгуурлаж аливаа өөрчлөлтийг хийх, оролцоонд тулгуурлан алтваа зүйлийг танин

мэдэх, алдаанаасаа болон амжилтаас суралцах байдлаар тогтвортой хөгжих боломжийг

олгодог.

Page 12: ҮЗЭЛ БОДЛОО УРАЛДУУЛАХ АРГААР ТХБ ЫН ЦОГЦ ...bagsh.itpd.mn/fayluud/THB_SUB_2016.pdf · 2021. 3. 26. · Дадлага 1-ийн хэрэглэгдэхүүн:

Энэхүү таван цогц чадамж бүрийн хувьд

ялгаатай гурван түвшнийг тодорхойлбол:

• Хувиараа ажиллаж амьдарч буй багш:

Төсөөлөн бодох, өргөн хүрээнд сэтгэх чадвараар

• Боловсролын салбарт ажиллаж амьдарч буй

багш: Багшлах зааж сургах, харилцах чадвараар

• Хувиараа ажиллаж амьдарч буй багш:

Бусадтай холбоо тогтоох, багаар буюу хамтран

ажиллах чадвараар тус тус бусдаас ялгарах

онцлог, давуу талтай байдаг.

Сэдэв-3: УСНЫ ХЭРЭГЛЭЭ

Зорилго: Усны зохистой хэрэглээ, хүртээмж, усны хомсдолын талаар зохих мэдлэгтэй

болох, багаараа эцэг эх, гэр бүлд зориулсан зөвлөмж, зөвлөгөө боловсруулах

Оролцогчдын эзэмших чадвар:

Усны хэрэглээний талаарх ойлголтыг гүнзгий эзэмшсэн байна.

Оролцогчдод өгөх мэдээлэл:

Усны зохистой хэрэглээ, хүртээмж, усны ашиглалтын үр ашгийг нэмэгдүүлэх, усны

хомсдол

Хэрэглэгдэхүүн:

• ppt, наадаг цаас, дэлгэц цаас, самбарын үзэг

Үйл ажиллагаа 1:

• Усны зохистой хэрэглээ

• Цэвэр усны хүртээмж

• Усны ашиглалтын үр ашгийг нэмэгдүүлэх

• “Усны хомсдол” сэдвээр багууд зөвлөмж боловсруулна.

Алхам 1:

Оролцогчдод 4 баг болон өгөгдсөн сэдвийн хүрээнд хоорондоо ярилцахыг хүснэ. Гарсан

санаануудыг багаараа нэгтгээд зөвлөмж боловсруулж, дэлгэц цаасан дээр бичнэ.

Алхам 2:

Багууд боловсруулсан зөвлөмжөө бусад багийн гишүүдэд танилцуулна.

Алхам 3:

Баг тус бүрийн дүгнэлтийг “KWL”-ийн хүснэгтээр тодорхойлж гаргана.

Сургалтаас өмнө миний

мэдэж байсан зүйлүүд Сургалтын явцад миний

мэдэхийг хүсч байгаа

зүйлүүд

Сургалтын явцад миний

шинээр мэдэж авсан

зүйлүүд

Үйл ажиллагаа 2:

Оролцогчдод амьдралын зөв дадал хэвшил болон өдөр тутам ахуйн нөхцөлд усыг

хэрхэн хэмнэж болох талаар “Асуудлын мод” бүтээх

Page 13: ҮЗЭЛ БОДЛОО УРАЛДУУЛАХ АРГААР ТХБ ЫН ЦОГЦ ...bagsh.itpd.mn/fayluud/THB_SUB_2016.pdf · 2021. 3. 26. · Дадлага 1-ийн хэрэглэгдэхүүн:

Алхам 1: Багийн гишүүн бүр усаа хэрхэн хэмнэж болох талаарх санаагаа

бичиж, “Асуудлын мод” бүтээх

1-р баг: Усыг хэрхэн хэмнэх талаар бодлогод нөлөөлөх нь

2-р баг: Сургалтын хөтөлбөрийн агуулгад тусгах нь

3-р баг: Байгууллага болон орон нутгийн түвшинд усыг хэмнэх нь

4-р баг: Ахуйн хэрэглээнд усыг хэмнэх нь

Оролцогчид амьдралын зөв дадал хэвшил болон өдөр тутам ахуйн нөхцөлд усыг хэрхэн

хэмнэж болох талаар нэг нэг санал бодлоо наадаг цаасан дээр бичнэ.

Алхам 2:

Багшийн бэлдсэн мөчрүүд дээр бичсэн санал

бодлоо нааж, “Асуудлын мод” бүтээнэ.

• Өөрийн бодлыг товч, тодорхой илэрхийлэх

• Өдөр тутамдаа хэрэгжүүлж, баримталж

болохуйц санал бодлоо бичих

Алхам 3: Оролцогчидтой хамтран бичсэн

санаануудыг нэгтгэх

Үндсэн мэдээллийг багш нарт тарааж өгнө.

Дор бүрдээ дахин сэргээн санаж уншина.

Нэмэлт мэдээлэл:

Насанд хүрэгчдийн биеийн жингийн

1кг – 40мл ус шаардлагатай бол

1-3 настай хүүхдэд 150мл,

3-7 настай хүүхдэд 80мл ус хэрэгтэй.

Усны талаарх энгийн туршилт

1.Ус өнгөтэй юу?

2. Ус хэлбэр дүрстэй юу?

3. Ус үнэртэй юу?

Усны 11,01% устөрөгч

88,89% нь хүчилтөрөгч байдаг.

1 Хамгийн шилдэг санал 2 Хамгийн олон давхардсан санал 3 Хамгийн үр ашиг багатай санал

Page 14: ҮЗЭЛ БОДЛОО УРАЛДУУЛАХ АРГААР ТХБ ЫН ЦОГЦ ...bagsh.itpd.mn/fayluud/THB_SUB_2016.pdf · 2021. 3. 26. · Дадлага 1-ийн хэрэглэгдэхүүн:

Монгол орны ус ба бидний хэрэглээ

Бид усаа хамгаалж, хэмнэлттэй хэрэглэж байхгүй бол хүний хэрэглээ нь байгалийн усны

нөөцийг давж байна.

Монгол улс 2010 оноос “Ус” үндэсний хөтөлбөр хэрэгжүүлж эхэлсэн ба усны тоо бүртгэл

явуулах журмын дагуу 5 жилд нэг удаа усны тооллого хийдэг.

2003, 2007, 2011 онуудад хийсэн тооллогоос харахад

- 2003онд 4639 нуур тоологдсоноос 780

- 2007онд 3732 нуур тооллогдсоноос 1163 нуур ширгэсэн.

Сэдэв-4. KWL АРГА АШИГЛАН ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ХИЙХ

Үйл ажиллагаа 1:

К \know\ буюу сургалтаас өмнө миний мэдэж байсан зүйлүүд ТХ-ийн талаарх

өөрсдийн мэдээллээ хуваалцана.

К - know W - want L - learn

Үйл ажиллагаа 2:

Хэлэлцүүлгийн хэлхээ үүсгэх

Сэдэв-5. СУРГАЛТЫН ХЭРЭГЛЭГДЭХҮҮН, ТАРААХ МАТЕРИАЛ ХИЙХ

СӨБ-ын сургалтын хэрэглэгдэхүүн, тоглоом, гарын авлага, тарааж өгөх

материалаар дамжуулан ТХБ-ын үзэл санааг сургалтад тусган хэрэглэх ач холбогдлын

талаар ярилцуулна.

Модулийн үнэлгээ:

Санал асуулга: Тогтвортой хөгжлийн талаарх ойлголтоо үнэлнэ үү.

Тохирох хэсэгт тэмдэглэгээ хийнэ үү.

Асуулга

Тийм

Дахин уншиж,

судлах

шаардлагатай

Үгүй

1 Тогтвортой хөгжлийн талаарх

мэдлэг, ойлголт нэмэгдсэн.

2 Тогтвортой хөгжлийн талаар

ойлгоход хялбар байсан.

3 Тогтвортой хөгжлийн боловрсолын

талаарх ойлголтыг цааш

хэрэгжүүлэхэд ойлгомжтой байсан.

Page 15: ҮЗЭЛ БОДЛОО УРАЛДУУЛАХ АРГААР ТХБ ЫН ЦОГЦ ...bagsh.itpd.mn/fayluud/THB_SUB_2016.pdf · 2021. 3. 26. · Дадлага 1-ийн хэрэглэгдэхүүн:

4 Цаашид энэ модулаар олж авсан

мэдлэг, чадвараа хэрэгжүүлэхэд

тусална.

5 Би өөрийн байгууллагын багш,

ажилчдад ТХБ-ын талаар

тайлбарлахад бэлэн байна.

6 Суралцсаны талаарх

нотолгоонуудыг сургалтын үеэр би

олж чадна

7 ТХБ нь миний багшлах үйл

ажиллагаа болон мэргэжил

дээшлүүлэхэд эерэг нөлөө үзүүлсэн.

8 ТХБ-ын модуль нь миний хүлээж

байсан зорилготой нийцсэн

9 Би ТХБ-ын модулийг ашиглахдаа

итгэлтэй байна.

Ашигласан ном зүй:

1. БСШУЯ, Швейцарийн хөгжлийн агентлаг.,”ТХБ-ын үзэл санааг 1-р ангийн

хичээлд тусгах нь”-УБ.2008

2. БШУЯ.,”Олон түвшинт суурь судалгаа” , УБ.2014

3. Лувсандорж Ц.,”Байгаль орчин, тогтвортой хөгжлийн боловсрол” хичээлийн

хөтөлбөрийн эмхэтгэл,УБ.2007

4. МУБИС,ДУТС.,”Тогтвортой хөгжлийн боловсрол-Технологийн

боловсрол”,УБ.2010

5. Жагдал С.,”Тогтвортой боловсролын хөгжил”, Ухаан бодрол сэтгүүл

№32, УБ.2015

Эх сурвалж:

1. Yuotube-https://youtu.be/OJRaIUNXt3g- ТХ гэж юу вэ? бичлэг

2. https://youtu.be/_5r4loXPyx8- ТХ гэж юу вэ? бичлэг

3. http://youtube.com/watch?v=Gu9sp_5Z_xQ-ТХ-ийн зорилт

4. http://youtube.com/watch?v=F-Wl3crN8eU2- хүүхдүүд ТХ-ийн талаар